Өвөрхангайн төв Арвайхээр хотод ирэхэд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтсан билээ. Бидний аялалын эхний өдөр Аравгар хээрийн талд хоноглож эхэлж байна. Монгол бөөгийн байгууллага байгуулагдсан цагаас эхлэн чин сэтгэлээр шантралгүй зүтгэж яваа бөөгийн зүтгэлтэн бол Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав билээ.
Түүний уйгагүй зүтгэлээр Өвөрхангайн бөөгийн хүрээлэн ажиллаж байгаа. Удган маань Увсаас ирж Өвөр хангайд ирж суурьшсан. Энэ нутагтаа хүн арддаа заг үйлээр үйлчилж, уул, усаа тахин өнөөг хүртэл бүхий амьдралаа зориулж ирсэн.
МБНЭ-д элсээд үйл ажиллагаанд нь оролцож багагүй зүйлд суралцангуут цөөнгүй хүн шинээр байгууллага байгуулан одсон. Угтаа бол бид хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Тэр бүхнийг хамгаас түрүүлэн ойлгож, Монгол бөөгийн төлөө зүтгэсэн зүтгэлтэн бөгөөд орон нутагт бөөгийн анхан шатны байгууллагыг бэхжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй билээ.

Leave a Reply