Дараанаас нь гарсан хүүхдийг гэртээ авчирч, гөрөөсний сүүгээр тэжээдэг байжээ. Гэтэл эхнэр нь “юун хүүхэд авчирав” хэмээн сэрдэж, эзгүй хойгуур нь тэр хүүхдийг малын сүүгээр угжиж амийг нь хорлосон байна.
Ахайн Буриад бөө нартай үзэлцэж, Бух бөөг дарж авсан ба Буриад нутгийн ноёны охин 18 настай бүсгүйтэй ханилан нутагтаа авчирсан гэлцдэг. Бас нисдэг живэртэй морины нь өд сөдийг эхнэр нь хяргаж хаясан тэр цагаас хойш Ноёо зөнөг бөө гэртээ суумгай болжээ. Хожим нисдэг бөө болох гэж бөөлөөд газраас тохой хэртэй хөөрөөд бие нь даагдаагүй аж. Учир нь Ноёо бөөгийн бөгсөн бие нь мэдээгүй болж, нэг сүүж нь хүрэл болчихсон байсан тул ниссэн бөөгийн тоонд ордоггүй байна.
Leave a Reply