ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ1

Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор задач Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрж, зад буух бүх аргыг хэрэглэсэн байна.
Ингээд Хятадын цэргийн өмнүүр болон араас нь олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, түүний араас зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун, түүний араас цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан Хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орон Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож, улмаар цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна.
Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган”-д бичиж, түүхэн баримт болгон үлдээжээ.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts