Бид нэгдвэл асар их хүч байгаа

Дэлхий дээр амьдрагч олон иргэд Тэнгэр шүтлэгтэй Монгол бөө мөргөлийг ихэд сонирхон, судлах гэж, таньж танилцахсан хэмээн тэмүүлж буй нь үнэн. Монгол бөө мөргөл шашин болж Гандан хийд шиг байр саванд морилохгүй. Өөрсдийн онгодын өргөөндөө л заларна. Юу үнэн, тэр үнэн.
Энэ цаг үед бөө мөргөлийг дагнаж хийх улаач нар уламжлалт зан үйлээ хамгаалахын тул нэгдэж ажиллах нь гарцаагүй, мөнгө санхүү, байг гэхэд өвлийн улиралд хамтраад хуралдах, ярилцах бусдаас үл хамаарах байртай байх, татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа хамтарч төлөх цаг ирнэ.
Сүүлийн жилүүдэд бидний язгуурын шүтлэг болох бөө мөргөл сэргэж, асар олон хүмүүс уул ус, байгаль дэлхийн шүтлэг рүүгээ орж байгаа. Бид анхнаас зөв хандлагаа хамгаалахгүй бол нэр хүндээ алдаж, дахин босох тэнхээгүй болно.
Биднээс хамаарахгүй өрнөж буй үйл явцыг хардах хэрэггүй. Хүн төрлөхтний хөгжиж ирсэн шашин, шүтлэгийн нийтлэг жамаар явна.
Бид хүсвэл, зоривол зорилгодоо хүрч чаддагийг Ноён уулын тахилгад оролцогчид түүхэнд үлдээжээ.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts