Түрэг бичээс нь тахилын онгоны гол дурсгал болох гурван хүний дүрс бүхий хавтан чулууны нүүрэн талын зүүн дээд ирмэг болон энэ чулууны арын хэсэгт, мөн дурдсан чулууны дэргэд сул хэвтэх чулууны хавтгай талд бий.
Эдгээр бичээсийг хурц үзүүртэй зүйлээр сийлж бичжээ. Эрдэмтдийн тайлж уншсанаар бичээс “Алтан тамган дархан, түүний хоёр хүү Торгул, Иелек нарын нас нөхчсөнд зориулан Алтан тамган дархны дүү Текеш Куль-Тудун гэгч босгосон” гэх утгатай ажээ гэж түүхч Э.Жигмэддорж бичжээ.
1984 онд аймгийн музейн эрхлэгч П.Дашзэвэг “Алтан тамган дархан гэгч Түрэгийн алба татвар хураагч төрийн дээд албаны хүнд түүний дүү Күль Түдүн Техеш гэгч болгожээ. “Дархан” гэдэг цолтой байсны учир нь эрх тушаалын тэмдэг болгож алтан зэв авч явах учир ийнхүү “Алтан тамган дархан” гэдэг нэр цолыг хүртжээ” гэж нэгэн танилцуулгад дурдсан байна.
Leave a Reply