Author: admin_shaman

  • ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН НАРЫН НАМРЫН ТАХИЛГА БОЛЛОО.

     

    Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
    Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа, Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Өлзийсайхан, Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Солонго, Өмнөговь аймгийн төлөөлөл Тамжид, ДЦХ-н гишүүн Б.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, Батзул нар оролцлоо.
    Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Наадамд түрүүлсэн бөхчүүд, айргын тавд хурдалсан даага, унасан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

    djmedia:756
  • НАМРЫН ТАХИЛГАД УРЬЖ БАЙНА.

    Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
    Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болно.
    Тахилгад бөөлөх Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын улаач нар хүрэлцэн ирсэн байна.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

    djmedia:754
  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН А.БАТ (1939-2023 он)

    1963 онд эхнэр Хөххүүтэй гэр бүл болж, 1964 онд анхны хүүгээ төрүүлсэн байдаг.
    1965-1968 онуудад ардын армийн 084 дүгээр ангид цэргийн хугацаат албаа нэр төртэй хаасан, эх орны цэрэг эр байлаа. Тэрээр албаа хааж ирээд загасны үйлдвэрт үргэлжлүүлэн хөдлөмөрийн үйл ажиллагаагаа хийсэн байдаг.
    Тэрээр ажиллах явцдаа хөдөлмөр бүтээлээрээ шалгарч Аймгийн намын бага хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсн, МАН-ын ахмад гишүүн байсан. Түүнээс гадна иргэдийн итгэлийг хүлээж сум, аймгийн депутатаар олон удаа сонгогдож байжээ.
    Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, Таван жилийн гавшгайч, МХЗЭ-ийн 40,50-н жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.
    А.Бат гэргийн хамт улс орондоо найман иргэнийг өсгөн бойжуулсан. 1993 онд өндөр насны тэтгэвэрт суужээ.
    Монгол Бөөгийн их зайран А.Бат бол монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн соёлын үнэт өвийг өнөөг хүртэл тээж ирсэн алдартай зайран хүн байсан. Монгол бөөгийн орон зайд түүний үлдээсэн мөр мөнхөд орших болно.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Байнгын гишүүд:
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Р.Маахүү, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, Т.Анхмаа, Т.Цэндсүрэн, Ч.Бадам, Ц.Тамжид, Ж.Эрдэнэцэцэг, Болортунгалаг, С.Бямбасүрэн, Х.Майцэцэг, Алтанчимэг, С.Батзул,
    Төлөөллийн гишүүд: Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Г.Янжинлхам, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Солонго, Ц.Бор, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Н.Баттогтох, Б.Баттогтох, Б.Байгалмаа, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Байгальмаа, У.Ганхуяг, Д.Хүнбиш, Л.Гэрэлмаа, Н.Отгонбилэг, Д.Зина, Б.Анхбаяр, О.Тэгшжаргал

  • Тав. АГИНСК ХОТ

    Бид Агинскийн тахилгад овоон дээр очлоо.
    Замдаа хурим хийж байгаа хостой таарлаа. Бөөн дуу шуу болоод л машиныхаа сигналыг дараад л бөөн сүр болдог юм байна. Манайхантай адил дурсгалт гэмээр газруудаараа явж зургаа даруулдаг бололтой буриад залуус түйвээх нь ээ түйвээх нь.
    Ингэж явсаар үд ч болж хоолонд орохоор Booza гээд монгол хоолны газар орлоо бүгд сайхан бууз авч идлээ. Мах нь үхрийн мах тул өөх тосгүй, бас дээр нь монгол буузнаас арай илүү том их махтай байдаг юм байна лээ. Нээрээ буриадад үхрийн мах нь хонины махнаасаа хямд байдаг.
    Хоолны газар нь вип өрөөтэй тэр нь Монгол гэрийн тохижилттой. Монголдоо байгаа юм шиг л байлаа.
    Агинск бол ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт орших хот маягийн суурин, онцгой статус бүхий засаг захиргаа-нутаг дэвсгэрийн нэгж юм. 2008 он хүртэл тосгон нь ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болох Агинскийн Буриадын автономит тойргийн төв байв. Оросын эх сурвалжид анх дурдсан нь Тосгоны дүр төрх нь Хори-Буриадуудын найман овгийн төлөөлөгчид Ингода, Ага, Онон голуудын хөндийн Агинская тал руу нүүж ирсэнтэй холбоотой юм.
    ” 1900 онд Агинскийн тал нутгийн хүн амын амьдрал, амьдралыг судалсан Оросын газарзүйн нийгэмлэгийн экспедицийн тайланд тухайн үед Агинскийн 451 хүн амьдарч байсныг харуулж байна.
    Транссибирийн төмөр замын Манжуурын салбар (Транссибирийн төмөр замын өмнөд хэсэг) 1897-1901 онд Агинскийн зүүн талд 37 км-т орших Ага талын нутгаар дайран өнгөрч байсан нь чухал үйл явдал байв.
    Аугаа эх орны дайны үеэр Агинское фронтод тусламж үзүүлж, хүмүүс, морь, дулаан хувцас илгээжээ.
    Танк Т-34 “Аугаа эх орны дайны арын болон фронтод Агинчуудын харамгүй эр зоригийн төлөө” гэсэн бичээс бий.
    1965 онд тосгоны хөгжлийн шинэ үе шат эхэлсэн. Орон сууцны барилга, дэлгүүр, цэцэрлэг баригдсан. Цөцгийн үйлдвэр, цахилгааны дэд станц, ойн үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат, хиамны цех бүхий бэлтгэлийн алба ашиглалтад оров.
    Г.Ц.Цыбиковын нэрэмжит Агинскийн үндэсний музейн нутаг дэвсгэрт Төв Ази, Төвдийн сурган хүмүүжүүлэгч, аялагч, судлаач Гомбожаб Цыбиковын хөшөө бий.
    Ариун сүмийг 1897 онд байгуулж, барилгын ажил 1903 онд дуусч, хоёр жилийн дараа сүмийг ариусгав.
    Хооллоод буцаад Зоригтогийнд хонохоор гэрийнх нь зүг явав. Холоос ирсэн биднийг хүндэтгэн хамаг байдаг л хоол ундаараа дайлж цайлж байгааг харах сайхан байлаа. Ингээд энэ өдөр дуусч амарцгаав.

    djmedia:753
  • НАМРЫН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    11.30 Язгуур урлагын тоглолт
    12.00 Хүүхэд танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг
    11.30 Хурдан морины уралдаан /дааган нас/
    11.30 Хүчит бөхийн барилдаан
    11.30 Нум сум харваа
    13.00 Шагнал гардуулах ёслол
    14.00 Нэгдсэн чөлөөт залбиралт, бөөлөлт
    20.00. Галын тахилга
    МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН
    ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР
    2017.02.07 №01 Улаанбаатар хот
    ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
    Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
    МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТЭГЧ, МОНГОЛ ТУУРГАТАН,
    ТЭНГЭРИЙН “УЛААЧ”, ТҮШЭЭ, ШҮТЛЭГТЭН НАРТ
    Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
    Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
    Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • Дөрөв. ХИЛИЙН ТОСГОН ДЭЭД УЛЬХАН-ДУЛДУРГА ХҮРТЭЛ

    Зам дагуу дэлгүүр хоолны газар бараг байдаггүй юм байна. Төв зам Нарасун тосгоноор дайрч өнгөрнө. Тосгоны дунд дэлгүүрүүд худалдаа хийх ажээ.Буугаад ойр зуурын хүнс авлаа. Бид амны зугаа болгож печень зайрмаг авлаа. Тооцоогоо худалдагч нь нээх том сампингаар бодож байна, одоо болтол хэрэглэж байгаа нь их сонирхолтой санагдлаа. Хүний сурсан эрдэм юм даа.
    Цааш хэд хэдэн тосгоноор дайрав. Буриадууд яг л бидэн шиг царайтай, яг л монголдоо явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрнө. Газар орон, голын нэршилүүд нь монголоороо байдаг юм байна. Тэр нь үнэхээр сэтгэлд дотно сайхан ч нөгөө талаараа гуниг төрүүлэм санагдаж байлаа. Тухайлбал, Улача, Нарын , Тарбагатай гэх мэт нэршилүүд байх юм.
    Тосгодыг дайрч явсаар Урейск тосгоны дэргэдүүр өнгөрөөд олон замын уулзвар болох Байгалийн чандад дахь Буриадын тойргын Дульдурага тосгонд орлоо. Тус газар нь Хэнтэй-Читийн өндөрлөг болон Онон-Ингодинскийн дунд уулс дотор оршдог. Зүүн хойд зүгт чиглэсэн Даурский, Могойтүйскийн нуруу юм. Хамгийн өндөр цэг нь Алханай уул (1662 м). Энэ бүс нутагт Алханайн байгалийн цогцолборт газар, Дулдургын байгалийн нөөц газар байрладаг. Зүүн өмнөд хэсэгт бага зэрэг толгодтой Приононы тэгш тал оршдог. Уур амьсгал нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Илья, Олэнгүй голууд урд хилийн дагуу урсдаг, мөн Онон гол байна. Хэд хэдэн рашаан (Угса-хай, Аршан, Урей) байдаг. Нутгийн баруун болон төв хэсэгт уулын мөнх цэвдэг-тайгын ердийн хөрстэй, гөлгөр, ширэгтсэн, хонхорцог, уулын саарал ой болж хувирдаг. Уулын шинэс, нарс-шинстэй тайга гол мөрөнд зонхилно. Ойт хээрийн хувьд ой мод нь хөнгөн, хуурай, өтгөн өвс бүрхэвчтэй, төрөл зүйлийн найрлагаараа олон янз байдаг.
    Оройн харанхуй болохоос өмнө шатахуун аваад цааш хөдөллөө. Холын зам аялагчдад зөвлөхөд ойрхон байгаа шатахуун түгээх газрын үнийн ялгаа их байгаа нь өвөрмөц санагдсан шүү. Хувийн дэлгүүрийн худалдагч нар нь монголоор ойлголцох шинжтэй.
    Явах замыг яг таг сайн мэдэхгүй тул Дульдурга тосгоны төв дээр дэлгүүрээс юм авч байсан нэгэн буриад залуугаас зам асуулаа. Залуу ч сэтгэлээсээ зааж, за дагаад яв гээд хотоос гаргаж Агинскийн замд оруулж өгөөд үүнээс цааш 90 мод явна шүү гэж хэлээд буцав. Их баярласан шүү, буриадаар ярьж байгаа тул ойлголцоход асуудал алга. 90 мод гэдэг нь 90 км гэсэн үг юм.
    Ингээд цаашаа хөдөллөө. Зам дагуу засварын ажил хийж, төв замаа өргөтгөж байгаа ажээ. 22:00 цагийн үед Агенскт хотод орж ирлээ. Биднийг ирэхийг хүлээгээд Зоригтогийн охин зам дагуу машинтайгаа тосон хүлээж байлаа. Уулзаад машиныг дагаж яван гэрт нь хүрэв.
    Замдаа зайран Зоригтогийн эхнэр Балжиматай холбоо барин очих газрыг замчлуулж явсан. Зоригто гуайн бие чилээрхээд эмнэлэгт хэвтсэн үе байв. Балжима хүлээж авлаа. Орой болоод замдаа жаал алжаасан тул хөнгөхөн хооллоод амарцгаахаар боллоо. Бидэнд гоймонтой шөл хийж өгсөн жоохон давс багатай л санагдлаа, гэхдээ гоё байна аа, буриад айлын яг ориг гэрийн хоолыг амсана гэдэг азтай зүйл. Тэдний соёлын бодит байдлын нэгээхэн зах зухаас мэдэрч байгаа хэрэг шүү дээ. Явсан аялалаа утга учиртай мэдэрч явахын тус нь энэ юмсанж. Ингээд амарлаа.

    djmedia:752
  • ИРГЭНИЙ ҮГ: ЭНЭ ХӨШӨӨГ ТУРКРУУ АЧУУЛАХ ГЭЖ ХӨӨЦӨЛДӨЖ БУЙ ЭТГЭЭД БОЛ ГЭМТЭН МӨН

    Сэлжук, Мэшхээдээс бусад Түрэг нарыг Монголын хаадууд үүсгэсэн байдаг. Хиргисүүр, буган чулуу, хүн чулуу бүгд Монголын өвөг дээдэс юм.
    Булган Баянагт сумын Шивээт улааны
    Түрэг төрийн тайлга тахилгийн газар.
    Хануй Хүнүй голын цутгал бэлчирт.
    Та бүхэн үзэл бодлоо бичиж эх нутаг өвөг дээдсийн соёлоо хамгаалж туслана уу?

    Эх сурвалж: Tatar Mongol

    djmedia:751
  • Гурав. ДОРНОДЫН БАЯН УУЛ СУМ, ХИЛИЙН УРЬХАН БООМТ

    Хүн амын тоо 4700, 5662.6 мян квад км нутаг дэвсгэртэй. баг-6, сумын нийт өрх 1200, Мал 67.700 гаруй, Мэргэжлийн сургалт бүхий 11 жилийн сургууль 1001 орчим хүүхэдтэй, дотуур байранд 100 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, 3 их эмчтэй, эрхлэгч нь Б.Дэлгэрмаа, Сурьяа өвчлөл ихтэй.
    Дэлбэрхээ адаг Эрдэнэ туурь, хийдийн туурь 4, хэрэгсүүр 4 орон нутгийн хамгаалалтад авсан. Эрдэнэ гүний туурь ухагдаж зарим зүйл алдагдсан. Хархираад “Тэнгэр тахилгат хөх сүм” бөөгийн тахилгад Ц.Оюунбаатар, 1800 орчим хүн үйлчлүүлдэг. Цагдаагийн тасгийн дарга дарга Дэд хурандаа П.Энхболд. Хүний амь, автоаваараар нас барсан.
    Хилийн 0275 дугаар анги нь ХЦУГ-ын даргын /хуучин нэрээр/ 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт “Жаварт хошуу” гэдэг газар байгуулагдсан.
    Хариуцсан хэсгийн 68 хувийг уул, 27.9 хувийг тал хээр, 4.1 хувийг усан хил эзэлдэг ба ой, тал хээрийн бүсэд багтдаг, уулархаг, хус, нарс, улиас, бургасан ой шугуй, гол нуур ихтэй, хүйтний улиралд цас их унадаг нь зарим үед хил хамгаалалт болон машин техникийн хөдөлгөөнд хүндрэл учирдаг. Монгол-Дагуурын тусгай хамгаалалттай улсын нөөц газарт багтдаг. Тэр үед Улсын хилээр Ульхан, Эрээнцавын ШНБ-уудаар хоёр орны 26449 зорчигч, 5651 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байжээ.
    Орон нутгийн иргэд мал аж ахуй, бага хэмжээний газар тариалан эрхлэн амьдардаг бөгөөд буриад үндэстнүүд зонхилдог. Хилийн бүсэд мод бэлтгэлийн ажил, Нарс, Өргөө, Бавж-Барс, Шиврийн амын хэсэгт алт олборлолтын Дэл түш, Дун Эрдэнэ, насан импэкс, Улз хоршоо, Жамп, Тунамал шижир зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байсан.
    Орон нутгийн оршин суугчид хил давсан малаа авах, төөрөх, ан хийх, хэлбэрээр хилийн зөрчил гаргадаг ба урин дулааны улиралд байгалийн баялаг ашиглах нэрээр явж байгаа иргэд гал алдсаны улмаас ой хээрийн түймэр үе үе гардаг.
    Ингээд сумаас хөдөлж, хилийн заставын зүг явлаа. Одоо эндээс Ульхан 45 км ажээ. Баян уул сумаас хилийн боомт хүртэл замын ажил ид өрнөж байна. Ульхан орох замд мод ихтэй үнэхээр дагшин сайхан байгаль үзлээ. Битүү модоор хучигдсан уулс хүрээлнэ. Манан буучихсан байгалийн төгс хэлбэр тодорно. Их аялалын эхний өдрөө л ингэж сэтгэл баясан тархи амарч таашаал дүүрэн явлаа. Энэ цаг хугацаа, ийм аялал дараа дахин давтагдах боломжгүй учир мөч бүрийг мэдрэх тааламжтай ажгуу.
    Баян-уулын овоо замд дайралдав. Бүгд бууж идээ ундаа өргөл өргөөд хөдөлцгөөлөө. Ингээд л гайхширч явсаар 13:00 цагийн үед Ульхан дээр ирлээ.
    Энэ хэсгээр ОХУ-ын Чита мужийн Кыра, Акша, Онон, Борзя, Забайкальск районы 10 гаруй тосгон хиллэн газар тариалан мод бэлтгэл, мал аж ахуй эрхэлдэг. Замаас гарч тойрч явна гэсэн ойлголт үгүй билээ. Тиймээс шороо зөөх том оврын машинуудын зай завсраар сүлжин явсаар хилийн шалган нэвтрүүлэх дээр ирлээ. Биднийг залуухан офицер угтаж, Отрядаас зөвшөөрөл авсаных хилийн 840 дүгээр хилийн багана дээр очиж хүндэтгэл үзүүлж, залбирал хийлээ. Одоо Оросын хилрүү орох гээд нэг өдрийг авлаа.
    ОХУ-Монголын талын бүх л боомтоор хил нэвтэрсэн бөгөөд харин хамгийн сүүлд энэхүү боомтоор нэвтэрч байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ боомтоор өмнө нь нэвтэрч байгаагүй юм. Модон дотор ердийн заставын хэмжээтэй тохижилт байршил нүдэнд тусна. Хилийн шалганаар ороод бүх ачаануудаа буулгаж шалгуулаад цааш гарав.
    Хил дээр ОХУ-ын тал тун удаан шалгадаг ажээ. Манай талаас 2 автомашин байсныг нэгийг эхэлж оруулсан, ингээд 16:00 цагийн үед Оросын хилрүү нэвтэрлээ. Оросын талаас 9 машин шалгаж оруулаад, хамгийн сүүлд манай машиныг нэвтрүүлснээр энэ өдрийн шалган нэвтрүүлэх ажил өндөрлөв. Харин яг шалгахаа болохоор Оросын тал тун шуурхай шалгаад өнгөрөв.

    djmedia:750
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН

    3. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР-ын биелэлтийн байдал. Газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг үйл ажиллагааны явц
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. ГАДААД ХАРИЛЦАА
    4. БНАСАУ-ын Үндэсний баярын арга хэмжээнд оролцсон тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Гурав. ДОТООД АЖИЛ
    5. Байгууллагын бүтэц, үйл ажиллагааг шинэчлэх тухай
    6. Дүүргийн шаардлагын дагуу хувийн хэрэг нээх материал бүрдүүлж ИХТ-дэд хүргэх тухай.
    7. Сөрөг сурталчилгаа, бичигч нарын үйл ажиллагааг 2014 оны оргил үетэй харьцуулж хийсэн анализ,
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дөрөв. БУСАД АСУУДАЛ
    8. Хяналтын ажлын тухай
    Дээд Цэцийн хуралдайн гишүүн Р.Маахүү
    9. ДЦХ-н 100 дугаар хуралдааны бэлтгэл ажлын хэсэг байгуулах тухай
    Дээд Цэцийн хуралдайн гишүүн А.Оюунтуул

     

  • Хоёр. ЧИНГИС ХОТ, ДУРСАМЖ СЭДРЭЭСЭН СУМДУУД

    Хүн ам нь 15,000 орчим. Чингис хот нь Хэнтий аймгийн хамгийн их хүн амын нягтшилтай газар юм. Чингис бол Монголд хоёр дахь хүйтэн хот юм. Хэрлэн голын эрэгт, салхи, голын жавраас хамгаалалтгүй хээр газар оршдог. Өвлийн улиралд, гол хөлдөж салхи шуурахад -40OC температурт хүрдэг. Хотын эдийн засагт нүүрс олборлолт чухал бөгөөд хотын баруун талд 53 км зайд Чандгана Тал уурхай оршдог. Ажилгүйдлийг бууруулах зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP, НҮБХХ)-ийн хот ба хөдөөгийн бизнэсийг төлөвшүүлэх төсөл Чингис хотод төвтэй байдаг.
    Хятадын дарга Линь Бяо Хятадаас зугатаж явахад нь түүний онгоц 1971 оны 9 сарын 13-нд Чингис хотын ойр орчимд сөнөж, өөрөө ба түүний гэр бүлийнхэн бүгд амь үрэгдсэн аж гэдэг. Тэр өдөр манай байгууллагын удган Дамдины Батчулуун Агаарын довтолгооноос хамгаалах ангид жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан сонирхолтой түүхтэй.
    Хэнтийд улсын төсөв их хуваарилагдсан, түүний тод жишээ авто замын их бүтээн байгуулалт өрнөж байлаа. Замын ажлын урьдчилсан бүтээн байгуулалт замын гүүрүүд эхлээд тавигдсан харагдана.
    Аймгаас цааш хөдлөөд Бэрх тосгон очно. Хэнтийн Бэрх тосгоныг дайраад өнгөрлөө. Сансаныг бодвол гоё сум байна шүү, хуучных ч гэсэн байр орон сууц ихтэй харагдлаа. Айлын хашаанууд нь хээ угалзтай их цэвэрхэн сум байна. Нэг ажиглагдсан зүйл нь хангайд үхэр хонь бэлчиж бгаа нь их харагддаг бол энд голдуу адуу бэлчиж байгаа нь их харагдлаа.
    Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тосгоны захирагч Ц.Лхагвасүрэн, орлогч Ш.Ариунтуяа, ТГ-ийн дарга нь Ганчимэг нар ажилласан байсан, хүн амын тоо 3760, өрх 500 гаруй, сургууль 900 орчим хүүхэдтэй, дотуур байранд 100 хүүхэд амьдардаг. Сум дундын нэгдсэн эмнэлэг 20 ортой, 6 их эмчтэй, эрхлэгчээр Д.Батжаргал ажилладаг. Тэр үед Иргэдийн хурлын даргаа сонгож чадаагүй. Менежментээр хувьчлагдсан. Энэ өвөл тосгон хөлдүү өнгөрсөн. Зөвхөн шугамаа хөлдөөхгүй гэж галладаг. Тун хэцүүхэн байдалтай байж билээ. Тус асуудлыг Засгийн газарт уламжилж билээ. Бэрх уул ХХК хувьчлагдсан. 1954 онд байгуулагдсан. Хамгийн гүн 420 м гүн ордог. Петровис 51 хувь авсан. Дэлгэрхааны 2 уурхайд олборлолт явуулдаг.
    Сум дундын Цагдаагийн тасагтай, Дарга дэд хурандаа Д.Ганхуяг. Багагүй хэрэг төвөг гардаг. Эрүүлжүүлэх байранд хоригдсон хүмүүсээр орох орлогоос санхүүждэг. Хуурайжилтын өвчлөлтөй ихтэй сум байж билээ.
    Оройны 18:00 цаг болж байна. Батноров сумаар дайрлаа. 100 жил нь болж байна.цэнгэлдэхэд нь наадам болж байна. Наадам нь ер нь тарах тийшээ хандсан бололтой цөөхөөн хэдэн хүн талбайн голд бүжиглэж байв. Энд тэнд асрын урд хэд хэдэн хүмүүс бөөгнөрсөн харагдана. Зураг бичлэг хийгээд цааш хөдөллөө.
    Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед Батноров сумын Засаг дарга Д.Жамбаа, орлогч Н.Энхтайван, ИХТ-ын дарга О.Аюуш, ТГ-ын дарга Д.Дамдинпүрэв нар ажилладаг, амын тоо 2824 орчим, 4968 км квад нутаг дэвсгэртэй, 6 багтай, сумын нийт өрх 806, Мал 208.3 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 650, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 429 орчим хүүхэдтэй, дотуур байранд 70 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, эрхлэгч нь Д.Баатарсүх, 1990 оноос хойш ажиллаж байгаа, элэг цөсний өвчлөлт ихтэй. Удамших хандлагатай өвчинд хавдар, оюуны хомсдолтой хүнд хэлбэрийн 40 орчим хүн байна. Удамшиж дамжсан 3 хүн байгаа. Ийм хүмүүсийг нэмж төрөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Сурьяагийн өвчлөлт ихтэй. Ген хоромсон, удамшил судлах шаардлагатай, үүнд анхаарах шаардлагатай. Нэн ядуу өрх 21, ядуу өрх 84 байна. Аав хад гм 13 газар байдаг. Монкоинтерсервис ХХК жонш олборлодог.
    Цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Х.Төмөрбаатар. 2005 оноос ажиллаж байна. Цагдаа байхгүй ажилд хүндрэлтэй. ИХТ –аас дэмжлэг байдаггүй байдал харагдана.
    Оройхон Норовлин суманд 21:00 цаг болж, гэгээ тасраад харанхуй болсон тул бид эндээ хоноглохоор шийдлээ. Сумруу орж иртэл тэр аяаараа тог нь тасарсан байв. Хав харанхуй сум л байлаа. Сумаас жаахан гараад майхнаа бариад хонолоо. Замдаа юм идсэн байсан болохоор хоол унд гэлгүй шууд амарцгаав.
    Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Сумын Засаг дарга Б.Ганбат, орлогч Л.Эрдэнэбат, ИХТ-ын дарга П.Хүрэлбаатар, ТГ-ын даргаТ.Шижир-Эрдэнэ нар ажиллаж байсан. Хүн амын тоо 2265 суурин, 565 км квад нутаг дэвсгэртэй, баг-4, сумын нийт өрх 565, Мал 78.8 мянга гаруй, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 308 орчим хүүхэдтэй, дотуур байранд 32 хүүхэд амьдардаг, Сумын эмнэлэг 10 ортой, Эрхлэгч нь Г.Ариунзул, 2003 оноос хойш ажиллаж байгаа, оюуны хомсдолтой хүнд хэлбэрийн хүн байна. Дорнод монголын биологийн тусгай хамгаалалтай газар ордог. Салхитын ройонд Баян-Эрдэнэ, Тохой уулын Бэрх уул ХХК алт олборлодог. Өнгөрсөн жил 1200 нинжа нар өвөлжсөн. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Ё.Амгаланбаяр. 2006 оноос ажиллаж байна. Тэр жилд суманд нэгийгээ буудаж хөнөөсөн, 2 залуу угартаж нас барсан байж билээ.
    Ардаас бороо нүүгэлдээд л ирж яваа харагдана. Урд нь хэдхэн км-ын наана яваа бидний дээр үүл ч алга. Бас л гайхалтай юм аа байгаль дэлхий гэж үнэхээр үзэсгэлэнтэй юм.

    djmedia:749