Учир нь 2080-аад оны хоёрдугаар хагаст хүн амын тоо дээд цэгтээ хүрч улмаар аажимдаа цөөрч эхлэх төлөвтэй юм байх. Энэ нь амьдралын өртөг өсч хүмүүсийн төрөлт багасахтай холбоотой гэнэ.
Ер нь манай дэлхий дээр хичнээн хүн амьдрах боломжтой гэдэг нь хүнсний үйлдвэрлэл, хангамжаас шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар бид хэрэгцээнээсээ хавьгүй илүү хүнс үйлдвэрлэж байна. Зөв хуваарилбал 15 тэрбум хүнийг ч тэжээхэд хангалттай гэнэ.
Хоёр идэж, хоосон хонохгүй гэх юм бол манай дэлхий 30 тэрбум хүнийг хүнсээр хангах бололцоотой юм байна. Шинжлэх ухаан-техникийн хөгжлийн хурдац, түвшинг тооцвоос үүнд эргэлзэх шаардлагагүй гэж бодож байна.
Асуудлын гол нь хүнс хэрхэн үйлдвэрлэхдээ биш харин яаж хадгалж, зөв зохистой хуваарилж, хэрэгцээтэй хэсэгтээ хүргэх вэ гэдэгт байгаа юм байх.
За тэгэхээр 1,5 сая хавтгай километр нутагтаа манай улсын нутаг дэвсгэр дээр хичнээн хүний хэрэгцээ хангах хүнс (юуны өмнө мах, гурил, хүнсний ногоо) үйлдвэрлэж хичнээн хүн амьдрах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид судалдаг эсэхийг би мэдэхгүй юм. Мэдээж байгаль, цаг агаарын нөхцөлийг тооцох хэрэгтэй байх. Миний сонссоноор манай газар нутгийн ердөө нэг хүрэхгүй хувьд нь газар тариалан эрхлэх боломжтой гэсэн. Цаашилбал цөлжилт, бэлчээрийн даац, малын тоо толгой гээд олон зүйлийг тооцох шаардлагатай байх л даа.
Sonin.mn agency
Л.Хангай
Author: admin_shaman
-
ДЭЛХИЙ ДЭЭР ХИЧНЭЭН ХҮН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
-
Нэг. УЛААНБААТАРААС ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВ ХҮРТЭЛ.
Энэ нь Хэнтий аймаг Чингис хотын зүг хөдөлж буй хэрэг билээ. Бид энэ удаад Дорнод аймгийн Улаан-Уул сумын нутагт байдаг Ульханы хилийн боомтоор гарч ОХУ-ын байгалийн чанд дахь нутгаар аялах зорилготой юм.
Аяны анхны замд угтах анхны сум бол Төв аймгийн Эрдэнэ сум билээ. Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед сумын Засаг дарга Б.Жамбалдорж., орлогч Н.Алтанчимэг, ИХТ-ын дарга Н.Мөнхсайхан, ТГ-ын дарга Ж.Дэмчигсүрэн ажиллаж байсан. Хүн амын тоо 3600, 803 мян га нутаг дэвсгэртэй. баг-5, сумын нийт өрх 1073 гаруй, Мал 126.1 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 699, Мэргэжлийн сургалт бүхий 11 жилийн сургууль 810 орчим хүүхэдтэй, дотуур байранд 310 хүүхэд амьдардаг. Сумын эмнэлэг 15 ортой, эрхлэгч нь Д.Бадамханд гэж эмч ажиллаж байжээ. Зүрх судасны өвчлөлт ихтэй. Нэн ядуу өрх 75 орчим, 284 орчим хүн хамардаг. Ар, өвөр Жанчивлан амралтын газар орон нутгийн өмчид хамаардаг. Хүүхдийн Өлзийт зуслан байрладаг. Нутгийн 70 хувь нь Хан хэнтийн тусгай хамгаалалтын бүс нутаг байрладаг. Гүнжийн сүм, Тоньюкукын хөшөө байдаг. Шохой цагаан булаг ХХК нь шохойн чулуу, “Тоорой банди” ХКК нь цагаан тулгын хайгуул хийж байсан. Цагдаагийн тасагтай, залуухан ажилтан, дэслэгч Б.Нэргүй байлаа. Автын цагдаа ахлах дэслэгч Цэнгэл, унаагүй байсан үе. Автын осол ихтэй ийм л сум байжээ.
Бидний зам нийслэлийн алслагдсан дүүрэг Багануураар дайран өнгөрдөг. Түүний хажуугаар өнгөрөх бүрдээ тэртээх жилийн чухал явдлыг санаанд оруулдаг юм.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед Багануур дүүргийн Засаг дарга Ч.Чулуунбаатар байж билээ. Багануур нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газар оршдог, 62.2 мянган га нутагтай, зөөлөвтөр цайвар хөрстэй. Тус дүүрэг нь 4-н хороотой бөгөөд тэр үед 6500 өрхийн 26 мянган хүн амтай болоод байлаа. Тус дүүрэгт 150 ортой эрүүл мэндийн нэгдэл, 3000 гаруй хүүхэд сургах хүчин чадалтай “боловсролтой” цогцолбор сургууль, 1000 гаруй хүүхэд хүмүүжүүлэх 5-н цэцэрлэг, 500 хүний суудалтай спортын ордон, 350 хүний суудалтай соёлын төвтэй байжээ. Хөдөө аж ахуйн хувьд малын тоо толгой 81 гаруй мянга, 350 га, хүнсний ногоо тариалдаг байсан.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Батчулуун ажиллаж байв. Тэртээх жилийн дуулиант явдал санаанд буув. Анх хүнд зодуулсан гэсэн дуудлагаар ирээд бүртгэгдэж, нас барсан. Шалтгааныг тодотгон үзэхэд хордлогоор нас барсан байлаа. Үйлдвэр анх 11 дүгээр сард үйлдвэрлэлээ эхлэж байна. 250 л спиртээр 1250 ширхэг архи хийсэн. 127 ш архи дутаж байна. 13.30-д багш Л архи ууссан. Эрүүл мэндийн нэгдэлд 38, УБ-д 5 хүн хордсон мэдээ байлаа. Модны спирт буюу метиллийн спирт юм. ( арьс ширнээс гаргаж авдаг) 10-30 цагийн дотор илэрдэг. Эхний өдөр 3 хүн, 1-ны өглөөний 5 цагт сүүлчийн хүн, нийт 11 хүн нас барсан. Газар дээр нь ирж танилцаад шууд ҮАБЗ-д танилцуулж байж билээ.
Багануур дахь ШШГА-ны харьяа Хорих 427-р ангийн даргаар хурандаа Х.Пүрэвсүрэн ажиллаж байсан. Тэд 748 метр уртттай хашаа шинээр барьсан. Газар тариалан, тоосго, жонш, мод бэлтгэлийн хэсэг, туслах аж ахуй, дархан, мужаан, сийлбэр, авто засварын цехүүдэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт ялтны 42 хувь нь ажлын байраар хангагдсан газар байжээ.
Төв автозам маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаар дайран өнгөрнө. Бид явсаар замдаа Цэнхэрмандал сумын ойролцоо цайлахаар зогслоо. Хээр газраар явахад зогсож цайлах бол бас нэгэн сайхан мэдрэмжүүдийн нэг билээ.
Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Цэнхэрмандал сумын засаг даргаар Н.Болд. орлогч Д. Гамчимэг, ИХТ-ын дарга Цэнд, ТГ-ын дарга Р.Баатар нар ажиллаж байсан үе санаанд буув. Сумын амын тоо 1762, баг-4, сумын нийт өрх 563, мал аж ахуй эрхэлдэг өрх 699, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 200 орчим хүүхэдтэй, дотуур байранд 30 хүүхэд амьдардаг, сумын эмнэлэг 6 ортой, эрхлэгч нь их эмчтэй Т.Өнөржаргал ажилладаг, Элэг,цөсний өвчин ихтэй. Баян модны цагаан тугалганы уурхай байдаг, хятадууд ажилладаг. Баянцогтын уурхай Морьт хангай группын уурхай юм.
Аяны зам үргэлжилсээр Жаргалтхаан суманд ирлээ. Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Тэр үед Засаг дарга Д.Намсрай, орлогч Ц.Энхбаяр, ИХТ-ын дарга Н.Готов, ТГ-ын дарга Г.Болд нар байсан. амын тоо 2017 орчим, 27.5 мян км квад нутаг дэвсгэртэй. баг-5, сумын нийт өрх 560, Мал 136.4 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 460, Мэргэжлийн сургалт бүхий 9 жилийн сургууль 310 орчим хүүхэдтэй, дотуур байранд 25 хүүхэд амьдардаг, Орос хэл, математик багш дутуу. Сумын эмнэлэг 8 ортой, Эрхлэгч нь Н.Ууганцэцэг, Нэн ядуу өрх 48, ядуу өрх 84 байв. Дуулга уулын булш улсын хамгаалалтад, 12 газар орон нутгийн хамгаалалтад байдаг. Хайгуулын леценз 37, ашиглалт 1 “Тефис майнинг” ХКК Жонс олборлож байдаг. Цагдаагийн хэсэгтэй. Дарга хошууч Отгонбаяр. 3 хүнтэй. Малын хулгай ихтэй сум байжээ.
Аяны зам аймгийн төвд хамгийн ойрхон сум болох Мөрөн сум таарна. Таарах сум болгондоо дурсамж сэдэрнэ. Мөрөн сумын Засаг дарга Ч.Нямдоо, орлогч Ж.Гэрэлчулуун, ИХТ-ын дарга Н.Алимантуяа, ТГ-ын дарга Л.Үүрэг нар ажилладаг. Хүн амын тоо 2036, 2195.9 мян км2 нутаг дэвсгэртэй. баг-5, сумын нийт өрх 528, Мал 138,0 мянга гаруй, мал аж ахуй эрхэлдэг өрх 390 орчим, 9 жилийн сургууль 240 орчим хүүхэдтэй, дотуур байранд 50 хүүхэд амьдардаг. Сумын эмнэлэг 5 ортой, 1 их эмчтэй ( Д.Энхтуул), бага эмч 2, Төрийн албан хаагч 72 байдаг. Нэн ядуу өрх 115, 310 орчим хүн хамардаг. Аймгийн хамгаалалтад Өндөрхаан уул байдаг. Цагаан овооны рашаан, хэрлэнгийн эргийн бүсийг хамгаалалтад авсан. Чингэс хааны морины уяа, бичигт хад, чингэс хааны хоноглосон зүүн, баруун хэрэм 3Х3 км, Сандагийн чулуун майхан, Салбарын ууланд хэрэгсүүр олонтой. Бэрх-Уул ХХК харьяа Чандганы уурхай байдаг.
Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Ахлах дэслэгч Атаррагчаа байсан, малын хулгай их гардаг. Замд таарах сум, төвлөрсөн суурин бүрт тухайн бүр ажиллаж байсан үе санаанд тод бууна. Улсынхаа бүх л суманд хүрч ажиллаж байжээ.
-
БНАСАУ БАЙГУУЛАГДСАНЫ 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ой энэ онд тохиож буйг цохон тэмдэглээд Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Мөн Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Тэрээр БНАСАУ-д 2004 оноос хойш олон удаа зочилсон байдаг.
-
МОНГОЛЫН БӨӨ, ТЭНГЭР ШҮТЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ
4. Хуралдайн тэргүүлэгчдийг сонгох Бадарч, Ц.Сумъяа, Бямбадорж,
Жаргалсайхан, Сүхбат, Одгэрэл, Эрдэнэбаяр, Энхжаргал
5. Хуралдайны бүрэлдэхүүний тухай мэдээлэл . Бадарч
Хуралдайг Одгэрэл удирдана.
6. Хуралдайн илтгэл тавих Д.Жаргалсайхан
7. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн төслийг танилцуулах.
8. Хуралдайн санал шүүмжлэлийн хугацааг тогтоож батлуулах. 5 минут
9. Хуралдайн санал хураах комиссыг байгуулах Энхзаяа, Цэрмаа, ШүрэнцэцэгСанал шүүмжлэл.
10. Завсарлага 2 цаг тутам 10 минут
11. Санал, шүүмжлэл
12. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийг батлах
13. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх
Хэрвээ нэг хүн байвал илээр санал хураана.
14. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Бага хуралдайд нэр дэвшүүлэх, /бичгээр/
15. Санал хураалт
16. Тооллогын комисс санал хураалтын дүн танилцуулах
-
ПАП ФРАНЦИС ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮС, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД ЗОЧИЛЛОО
Монгол улсад суугаа Папын төлөөлөгч, номлогч Жоржио Маренгогийн санаачлагаар орон гэргүй хүмүүс, ядуу, орон нутгаас шилжин суурьшигчдад зориулсан төв байгуулах уг төсөл 2019 оноос эхэлжээ.
Нигүүлслийн өргөөний захирал, санваартан Эндрю Тран “Бид байшин биш харин өргөө гэр бүтээхийг зорьсон. Тэд гэр бүлтэй гэдгээ мэдэрч, хүссэн үедээ ирэх бололцоотой” хэмээн Ватиканы сэтгүүлчдэд ярьжээ. Пап Францисийг хүрэлцэн ирэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бэлтгэсэн концертыг тоглож үзүүллээ.
Гэгээн Пол де Шартрийн эгч нарын өмч болох уг барилга нь тус улсын хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг. Уг төслийг Папын Австралийн номлогчдын нийгэмлэг болон дэлхийн Католик шашинтны буяны байгууллага “Каритас” санхүүжүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд хотод ажил хийхээр ирсэн хөдөөний хүмүүс болон дэлхийн олон орноос цагаачлан ирсэн хүмүүс Баянгол дүүрэгт иржээ. Папын Австралийн номлогчдын нийгэмлэгээс гаргасан тайланд дурдсанаар, Монгол дахь баялгийн тэгш бус хуваарилалтын үр дагавар нь ялангуяа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хотод шинээр ирж буй хүмүүст хүндрэлтэй байдгаар илэрдэг бөгөөд энэ үзэгдэл Баянгол дүүрэгт ч хамааралтай. Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл нэн тулгамдсан асуудал болоод байна. Олон улсын хөгжлийн хуулийн байгууллагын 2020 оны тайланд дурдсанаар, Монгол Улсын эмэгтэйчүүдийн бараг 60 хувь, хүүхдүүдийн 46 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ.
Пап Франсис “Энэхүү Нигүүлслийн өргөө нь амьдралын бэрхшээлийг даван туулахын тулд тэмцэж буй ах, эгч нартаа гараа сунгах буяны үйлсийн төв байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг сонсох чихтэй, ойлгох зүрхтэй газар байгаасай” гэжээ. Тэрбээр Нигүүлслийн өргөөний сайн дурынхныг сайшааж, тэдний ажил бол нийгмийн дотоод асуудлыг шийдвэрлэх, нийгэмд дэмжлэг үзүүлэх гайхалтай арга хэрэгсэл гэлээ.
Нигүүлслийн өргөө нь хувийн ашиг хонжоо хайлгүйгээр бусдад өөрийгөө зориулах хүсэлтэй хүмүүст зориулсан сургалтын талбар болно гэж найдаж байна. Буяны үйлсийг хэзээ ч өөрсдийгөө сурталчлах, хөлжих хэрэгсэл болгон ашиглах ёсгүй, энэ бол католик шашинтнууд өөрсдийн итгэл үнэмшлээр амьдрах арга зам гэлээ. Пап Францис мөн буяны үйлс хийхэд чинээлэг байх шаардлагагүй, буяны байгууллагыг бизнес болгон хувиргах ёсгүй гэж хэлэв. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн үг хэлснийхээ дараа өөрийг нь үдэх ёслол болох гэж буй нисэх онгоцны буудал руу явлаа.
Д.ОдонМонцамэ
-
ХАМБА ЛАМ, САНВААРТНУУД, ШАШИН ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД, САХИЛТ ХҮМҮҮС БОЛОН ШАШНЫ ХАРИУЦЛАГАТНУУДТАЙ УУЛЗЛАА
Гэлэнмаа Салвиа, Эцэг Санжаажав Петр, шашны хариуцлагатан Чамингэрэл Руфина нар өөрийн итгэл бишрэлийн гэрчлэлийг Пап Францистай хуваалцаж, шашны хариуцлагатнуудын төлөөлөл урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлэв. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гэгээн Ширээт Улсын албаны хүмүүсээс гадна Кардинал Жиоржио Маренгогийн урилгаар Азийн Католик Хамба лам нарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж Гэгээн Эцэгт бараалхаж байна. Пап Францис уулзалтын үеэр санваартнууд, сахилт хүмүүс, шашны хариуцлагатнуудад хандаж “хүмүүст биечлэн анхаарал тавьж, тэдний хэлийг сурч, соёлыг нь хүндэтгэн хайрлахдаа тэдэнтэй үргэлж ойр дотно байх, сүнслэг болон ёс суртахуунт амьдралын үлгэр жишээ, зөвт байдлаар дамжуулан Сайн мэдээний ариун айлдалын дагуу тууштай байхыг айлдлаа.
Монгол дахь католик Шашин -
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСТ БАРААЛХЛАА
Тэрбээр, манай улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэж, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг тэмдэглэв.
Мөн Гэгээн Ширээт Улс Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, хүмүүнлэгийн хүндрэлтэй тулгарсан цагт дэмжлэг үзүүлж ирсэнд бид талархалтай байдаг гэлээ.
Түүнчлэн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улс соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын түүхэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна гэлээSonin.mn agency
