Author: admin_shaman

  • МА БЭЙСИЙН ДУЛМАА

    1907 онд Даргангын хоньчин гарын тэргүүн бэйс Магсаржавын 3 дахь охин болж төрөв. Ноёдын хүүхдүүдийн жишгээр гэрийн сургалтаар өндөр боловсрол эзэмшсэн Дулмаа (жинхэнэ нэр нь Лувсандулам) юм.
    Улаанбаатар хотод түр сургууль төгсөөд ЗХУ-д КУТВ-т суралцан тухайн цаг үедээ мэдлэг боловсрол, зүс царайгаараа Хүрээний хүүхнүүдийн сор нь болж шагшигдаж явсан ч элдвээр гадуурхагдан эрхэлсэн ажилгүй явсан юм.
    Дулмааг нөхөр ДХГ-ын дарга байсан Д.Намсрайн хамт баривчлан “Их монгол улсыг байгуулах эмэгтэйчүүдийн бүлгэмийн толгойлогч” гэсэн ял тулган эцэст нь хэрэг хүлээлгэж чадахгүй болохоор халимаг сургагч гардан байцааж, хилс хэрэг хүчээр хүлээлгэж байв.
    Хvчээр хэрэг хvлээлгэх буюу Сталины “Өөрийгөө илчлэх” арга нь 1938 оноос эхэлсэн.
    Харин Дулмаа хэрэг хvлээлгээгvй(Бүргэдийн Лосол шиг хөгийн эрчүүд амьд үлдэх гэж гүрийж байхад бүсгүйчүүд маань хэрэг хүлээлгүй шүд зууж байсан бас нэгэн агуу бүсгүй.)
    Тухайн үед Дулмааг байцаахдаа яг маршалын хэлж зааварласны дагуу асуулт тавьдаг байв.
    Манай II хэлтсийн мердєн байцаалтыг хэлтсийн дарга Галиндэв, тасгийн дарга Тvвшинжаргал, хэлтсийн зєвлєх Хичиков, хэлтсийн сургагч Сидиков нар удирдан зєвлєж явуулдаг.
    “Ма бэйсийн Дулмааг баривчилж ир” гэсэн удирдлагын шийдвэрээр л III хэлтсийн Чимид бид нар дайчилсан.
    Чухам ямар vндэслэлээр байсныг мэдэхгvй.
    Анх байцаахад хавтаст хэрэгт нь ганц хоёр хуудас л байсан шиг санагдана.
    Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй.
    Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн.
    Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан.
    Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй.
    Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн.
    Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан.
    Харин тэр мэдvvлэг бичээгvй байх.
    Тэр эмэгтэй орос хэл мэддэг, боловсролтой, худалдааны мэргэжилтэй хvн байсан.
    Хэлтсийн зєвлєх Хичиков нэг удаа байцаасан шиг билээ.
    Энэ хvн ууртай догшин хvн байсан.
    Тvvгээр л байцаалт дууссан байх.
    Нэг мэдэхэд л ял тєлєвлєсєн байсан.
    Ялын тєлєвлєгєег Тvвшинжаргал хийж, Сидиков орос хэл дээр орчуулжээ.
    Тусгай комиссаар оруулж буудан алах ял оноосон. Ямар ч гэмт хэргийн бvрэлдэхvvн байгаагvй, гэрчийн этгээд ч байгаагvй.
    Эрдэм мэдлэг, эрхэмсэг гоо сайхан, эрэлхэг хатан зоригийн нэгэн биед цогцлоосон Ма Бэйсийн Дулмаа бүсгүй хийсэн хэрэг байхгүй гэдгээ өмнө нь байнга хоргоож, хормой хотноос нь чангаадаг байсан Чойбалсанд хэлүүлжээ.
    Гэтэл Чойбалсан: “.Миний хүслийг чи биелүүлж байсангүй, тиймээс би чиний хүсэлтийг гүйцэтгэж чадахгүй” гээд онцгой комиссоор оруулж дээд хэмжээ шийтгэсэн тогтоолд гарын үсэг зурсан гэдэг.
    Одоогоор бол бэлгийн дарамт үзүүлээд өвөрт нь ороогүй сайхан бүсгүйг зүгээр л хөнөөжээ
    Монгол улсын цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байсан Тогоочийн Гэндэн гуай ярихдаа: “..Хоршоодын тєв холбооны дарга байгаад баригдсан шалтгаан нь тvvний нєхєр худалдаа vйлдвэрийн сайд агсан Гомбын Содном (Дулмаа нь хожим Намсрайтай гэр бvл болсон бололтой)
    Тариатын хvрээний бослогод алагдсаны дараа Дулмаа их гутрангуй болсон.
    Энэ vед Чойбалсан их оролдож, єдєр шєнє салахгvй эргvvлэхэд нь Дулмаа огт зєвшєєрєхгvй гэрээсээ хєєдєг байсан юм билээ.
    Үүнийг нь МАХН-ын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Бадамын Лхамсvрэн ярьсан юм” гэж.
    Улаанбаатар хотын хойхно оршдог хүн тавьдаг Самбалхүндэвийн энгэрт өрлөг жанжин Дэмидийн эхнэр Навчаагийн хамт Ма Бэйсийн Дулмааг цаазалжээ.
    Ganbat Balkhuu

     

     

  • Б.РИНЧИН ГУАЙ, Ц.ДАМДИНСҮРЭН ГУАЙ ХОЁР

     

    1962 оны 05-р сарын 08-нд уулын аманд Улс төрийн товчооныхон зохиолчдыг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтанд Ю.Цэдэнбал даргаас эхлээд Ж.Самбуу гуай, Л.Цэнд, Д.Моломжамц, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Д.Майдар, Д.Төмөр-Очир нарын “томчууд” бүгд ирсэн байсан гэдэг.. Түүнчлэн СнЗ-ийн орлогч Б.Лхамсүрэн гуай ч ирсэн байж… Зохиолчдоос С.Удвал, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин, С.Дашдэндэв, Д.Намдаг, Ш.Гаадамба, Б.Бааст, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Л.Түдэв нарын дөч гаран хүний бүрэлдэхүүнтэй өргөн уулзалт болсон юм .
    Уулзалт өглөөний арван цагаас үдшийн арваннэгэн цаг хүртэл бүхэл өдрийн турш болж, хэд хэдэн асуудлыг ярилцсаны дотор Ц.Дамдинсүрэн гуайн ааш зангийн тухайд сүрхий хэлэлцжээ. Улс төрийн товчооноос Д.Төмөр-Очир гуай -“Ц.Дамдинсүрэн бол зан суртахууны сүрхий дутагдалтай. Түүнд биеэ тоох, өөрийгөө магтах зан нэвт шингэсэн…Мэдээж түүний хэмжээнд хийдэг хүн төрөөгүй л байна л даа. Гэвч үлгэрлэх ёстой хүн нь ийм байхад..” гэх мэтээр хэдэн талаас хүчтэй шүүмжилжээ.
    Үүнийг сонсож суусан Б.Ринчин гуай Ю.Цэдэнбал даргын тамхинаас нэгийг аваад “Болох уу дарга аа…” гэж асуун, тамхиа асаах зуураа “Ц.Дамдинсүрэнд дутагдал бий. Гэхдээ хүн болгонд л дутагдал оршдог. Түүнийг нь гуйвуулаад байвал ямар ч сайн хүнийг муу болтол нь гутааж болно.Өнөөдөр Ц.Дамдинсүрэнгийн өчүүхэн дутагдлыг хэн нэг нь илтэд гуйвуулж, хор хутгаж явсны гор нь ингэж гарч байна.
    Энэ балмад явдлыг бий болгосон хүн нь энэ Лхамсүрэн… Тэр өөрөө юу ч чадахгүй хэрнээ чаддаг хүнд атаархдаг, муулдаг.
    Дамдинсүрэн ааш муутай. Гэхдээ муухай ааш нь гагцхүү буруу зүйлийг шүүмжлэхэд нь л илэрдэг. Нөхөр дарга та бүхэн ч бурууг шүүмжлэхдээ уурладаг биз дээ.. Миний мэдэх зүйл энэ л байна…” гэж хэлжээ.
    Үүнийг сонссон Ю.Цэдэнбал дарга: “За за, нөхөр Б.Ринчин нөхөр Дамдинсүрэнг ингэж дүгнэж байгаа бол бид үргэлжлүүлж яриад хэрэггүй. ” гэснээр энэ асуудлыг хаасан байдаг.
    Ринчин гуайн үгийг л Цэдэнбал дарга болон бусад хүмүүс хүлээж суусан байжээ. Ринчин гуай юу гэж үзэх нь эцсийн үнэн байсан тул дарга нар удтал сонсож суусан гэдэг.
    Хэл шинжлэлийн хоёр ноён оргил бие биенийгээ хамгийн хэцүү үед нь ингэж л “авардаг” байж… Хааяа зарим үед зөрчилдөх нь байсан л биз…
    Гэхдээ тэр зөрчилдөөн нь Монгол хэл шинжлэлийн их хөгжил болж байсан юм гэдэг шүү.

  • МОНГОЛЧУУДЫН ЗАН АРАНШИН

     

    1.Монголчууд хорвоогийн бүх хүн хэнээс ч илүү эзэндээ үг дуугүй захирагддаг, тэднийгээ маш их хүндэтгэдэг, хэзээ ч эзнээсээ урвадаггүй.
    2.Монголчууд хоорондоо маргаж хэрэлдэнэ гэж бараг үгүй, зодолдох, муудалцах, бие биенээ шархдуулах явдал гаргана гэж огт байхгүй.
    3.Мөн тэд нар дээрэмдэх, хулгай хийх гэж байхгүй тул эд агуурсаа хураасан гэр орон, тэрэг бараагаа түгжиж, цоожлохыг үл мэднэ.
    4.Бие биеээ их хүндэлдэг, хоорондоо эвтэй найрсаг, юу байгаагаа хармын сэтгэлгүй хуваан идэцгээнэ.
    5.Тэд их тэвчээртэй. Эрх танхил, булбарай улс биш.
    6. Бие биенээ үзэн ядаж, өсөрхөн муудалцах явдал тэдэнд бараг үгүй.
    7.Бие биедээ атаархах, жөтөөрхөх явдал тэдэнд байхгүй мэт санагдсан.
    8.Тэд хоорондоо үг сөргөлдөх нь бараг үгүй, архи хэтрүүлж уусан байлаа ч муудалцах, зодолдох явдал ер гаргадаггүй.
    9.Бүсгүйчууд нь их ухаалаг бөгөөд элдэв садар самуун ичгүүртэй явдал гаргасан тухай үг яриа огт сонсогдоогүй.
    “МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ; ДОРНО ЭТГЭЭДЭД ЗОРЧСОН МИНЬ” 1988 ОН Жиованни Дель, Плано Карпини ; Гильом де Рубрук
    Копи.

     

  • Бөөгийн “Улаач”-ийн сүнс хаашаа явдаг вэ

    Бөө болсон хүн анх онгодоо биедээ буулгахад онгод тал суудаг. Улаачынхаа биед бүрэн суутал нэлээн цаг хугацаа шаарддаг бөгөөд улаачын сүнсийг салгаж онгод бүрэн суух нь чухал.”

    Улаач бөөлөө хийж онгодоо биедээ дуудахдаа уналага буюу хэнгэрэгээ нүдэж дууддаг. Энэ үед улаачын сүнс явж онгод бүх биеийг нь эзлэнэ суудаг байна. Улаачын сүнс хаана байдаг вэ? Зарим улаач нар сүнсээ аялуулдаг гэж ярьдаг зарим нь харанхуйд байх бөгөөд ямар нэгэн зүйлрүү тэмүүлэн явдаг гэж хэлдэг. Онгод бууж суугаад буцаж мордохдоо улаачын сүнсийг дуудан бөөлөө хийж улаач эргэн биедээ ирдэг энэ үед улаачын бие эрхтэн ихээхэн суларч зүрхэнд ачаалал ирж хэдэн секунд зүрх нь зогсдог байна. Онгод өөрийн буудал суудалруугаа яваад улаач эргэн биедээ ирдэг энэ үзэгдэл бол онгод оруулан гаргах билээ.
    Зэв тэнгэр

  • ӨРГӨӨ ГЭРТ ШҮГЛЭСЭН МУУ ХҮЧИЙГ ХЭРХЭН ЗАЙЛУУЛАХ

    Тиймээс хэрхэн муу хүчийг зайлуулж одуулах талаар багач болов зөвлөе. Ариун бүхний бүлэгдэл ганга өвс, эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увдисийг өөртөө шингээсэн аргал, мөн арц зэргийг бэлдээрэй.
    Эдгээр гурвын аль нь ч болно. Харин дөмөгхөн шиг зэхэж, сайн утаа май тавихаар зэхэх хэрэгтэй.
    Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай, толгойн орчим гурав, бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай.
    Ялангуя шилний арын хэсэг, хоёр суга, өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв.
    Ийнхүү утасны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой, шүүгээн дотор, өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг, мөн хувцасны шүүгээ, унтаж амардаг ор, ялангуяа ванны өрөө, гадна тагт буюу валкон зэргээ сайн утах хэрэгтэй.
    Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил.
    Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр, утаа, аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс, албин тийрэн, хар хүч, хар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно.
    Ийнхүү өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны муу хүчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай. Хаалгандаа улаан утас тойруулж тавь, улаан утас нь галан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг.
    Мөн байгалд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно. Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ. Онцолж зөвлөх мод бол заг юм. Заг бол муу хүчнээс хамгаалдаг их сайн мод.
    Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог. Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж, түүнийгээ сайн гангаар утсаны ард, хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий.
    Улмаар тэрхүү залсан могойн сүүл, толгой хэсгийг сархадаар ундаалж зүүний 44 хар тэнгэртээ залардаг удмын харын онгод тэнгэрээс амь оруулж, хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь амьтай болж ирдэг. Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд амьд могой заларч, өргөө гэрийг муу хүчнээс хамгаалж байх болно. Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж, сархадаар ундаалж хүчийг авахуулж байх хэрэгтэй.
    Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга, аргал, арцаар утаж байх хэрэгтэй.
    Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай. Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг. Монгол хүн, Монгол айл болгонд сур байх учиртай тул та сур, эсвэл суран ташуур зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн. За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах, мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж, дагаж ирсэн хар муу энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна.
    Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа, үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгай буюу тэргүүнээ шууд л тавьчихдаг. Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол. Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж, гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай.
    Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан, зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа.
    САЙН САЙХАН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
    Туяа Тук

     

  • МОНГОЛЫН БӨӨ МӨРГӨЛ

    Монголын нууц товчоо 121. Хорчи ирж өгүүлрүүн: “Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй. Гэвч заарин тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ хугалж солжир эвэртэй болоод “Эврий минь өг” гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь:
    “Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
    Тэмүжинг улсын эзэн болтугай” гэж
    Тээж хүргэж явна” гэж мөөрнө.
    Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж зааж үзүүлэв.
    “Тэмүжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?” гэж асуувал, Тэмүжин өгүүлрүүн: “Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё” гэв. Хорчи өгүүлрүүн: “Өдий их төрийн үйлийг урьдаас заасан намайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс!” гэв.
    Хар Хадаргана Хар

  • АЛТАЙН ЗАЙРАН

    Мянга, мянган жилээр баруун хязгаараа эзэгнэнхэн суугаа нутгийн ардуудын дунд өнө эртнээс хайлж ирсэн бөө хүний тухай магтаал аман хэлбэрээр хадгалагдаж өнөөг хүрч ирсэнтэй тааралдана гэж бодож явсангүй.
    Тэнгэр үзэлтэй монголчууд үндэсний шүтлэгээр тахилга хийх гэж явааг сонсоод айл, өрхөд уригдан явахдаа нутгийн уугуул иргэд Сурын харваагаа нийтээрээ эзэмшиж, наадмаа тасралтгүй хийсээр өнөөг хүрсэнийг хараад бахархах сэтгэл төрж байсан.
    Харин Алтайн уулсын магтаалыг хайлж явсанаа бидэнд зориулж өнө эртнээс уламжлан ирсэн АЛТАЙН ЗАЙРИН магтаалыг хайльсаныг тэрхэн агшинд дүрсэндээ буулган авч Та бүхэндээ анхлан хүргэж байна.
    Манай ард түмэн ямар аугаа юм бэ, аугаа их соёлын өвийг толгойдоо тээж, эсбүгээс онгодоор дамжуулан өнөөг хүрч иржээ.

  • 2. Буянт голын хайрхан Санж:

    Санж бөө нь дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг болох Дамжил зайраны аав бөгөөд алдарт Татай удганы хүү билээ. Ринченлхүмбэ сумын өвөр битүүд байдаг Өрхөтийн нуурын зүүн өмнө, Цойцон нуурын баруун хойно нь онгод нь байдаг бөгөөд өөрийн нутаглаж байсан газарт нь онголон тавьж нутгийн олон нь тахин залбирсаар ирсэн юм. Буянт голын хайрханы асрийг одоогоос 250 аад жилийн өмнө барьсан гэж нутгийн хөгшүүл ярьдаг.

  • ХӨХ ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР ХӨВСГӨЛ НУУРЫН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ.

    Мөн тус эвлэлийн гишүүн, далай ээжийн хүү “ХОРЬДОЛ ЭЭЖ” жуулчны баазын захирал Б.Өлзийбаяр аяныг маань дэмжиж, хэл, хөл залган халуун сэтгэлтэй сайхан хүмүүстэй уулзуулж, учруулж байгаад миний бие баярлаж талархаад баршгүй билээ.