Хүүг ээж болон хойд аав нь эмнэлэгт үзүүлэхгүй нууж, бөө дээр авч очсон. Тухайн үед бөө тэдгээр хүмүүсийг та нар хүн мөн үү, шууд эмнэлэг яв гээд өөрөө дагуулж, ГССҮТ-д хүргэсэн байдаг.
Гэмт этгээдийг хорьсон, харин ээжийг нь 72 цаг саатуулаад сулласан. Хүүг төрсөн аавынх нь асаргаанд шилжүүлсэн. Хүүгийн төрсөн аав “Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа” гэх мэдээлэл өгсөн.
Улаач хүн иргэний үүргээ биелүүлсэн байна.
Author: admin_shaman
-
БӨӨ ХҮН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ.
-
ЦЭДЭМБЭЭГИЙН АМАРЖАРГАЛ (ЖУРАЙ УДГАН) (1960-2023 он)
Ц.Амаржаргал нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт төрж, өссөн улаач билээ. Түүний өвөө аав нь Дархадын Базар зайран гэж нутаг орондоо алдартай улаач байсан. Тэрээр бүхий амьдралаа улаач хүний хүнд хэцүү замналаар явж, түмэн олондоо тус дэм хүргэсээр ирсэнийг Мөрөн хотын ард түмэн дурсаж байдаг.
Арван гурван наснаас онгодын барианд орж, хүнд хэцүү бэрхшээлийг туулан 18-н насандаа онгодоо авсан байдаг. Тайгын олон онгод, Жавартайн ээж, Хосын ааваар сүлдэлж босдог байсан. МБНЭ-ээс зохион байгуулсан арга хэмжээнүүдэд залуу үедээ өөрийн санал бодлоо илэрхийлж, идэвхтэй оролцдог байлаа. Орон нутгийн байгууллагыг байгуулж төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулсан нэгэн билээ.
2014 оноос Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт хийгдсэн “Хөвсгөл нуур”-ын Нэгдсэн их тахилгад биечлэн оролцож байлаа.
Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан түүнийг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнаж байжээ.
Монгол бөөгийн уламжлалыг өөрийн өвөрмөц хэлбэрээр өвлөж ирсэн түүний туулсан зам одоо үед бусдад үнэтэй сургамж болж байна. Түүний Мөнх тэнгэрийн төлөө тууштай замнасан өв уламжлалыг хойч үе нь залгамжлан хөгжүүлэх болно.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Байнгын гишүүд: Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, Т.Анхмаа, Т.Цэндсүрэн, Ч.Бадам, Ц.Тамжид, Ж.Эрдэнэцэцэг, Болортунгалаг, С.Бямбасүрэн, Х.Майцэцэг, Алтанчимэг, С.Батзул, Т.Бумдарь, А.Долгоржав
Төлөөллийн гишүүд: Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Г.Янжинлхам, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Солонго, Ц.Бор, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Б.Байгальмаа, У.Ганхуяг, Н.Баттогтох, Т.Баттогтох, Б.Баттогтох, Б.Байгалмаа, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Д.Хүнбиш, Л.Гэрэлмаа, С.Сэргэлэн, Н.Отгонбилэг, Д.Зина, Б.Анхбаяр, О.Тэгшжаргалa -
ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль байлаа. Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Монголтой хийсэн тоглолтыг ийнхүү дүгнэжээ. Вилли Саньоль “Ямар нэг дүгнэлт хийхэд хэцүү байна. Би шигшээ багт цөөхөн тоглосон тоглогчдоо ашиглах шийдвэр гаргасан. Тийм болохоор чанар муудсан. Шинэчүүд маань хамтдаа тоглож байгаагүй болохоор ойлголцол дутагдалтай байлаа. Би эхний үеийн тоглолтод сэтгэл хангалуун бус байна. Бид маш удаан тоглосон. Энэ улирлын анхны тоглолт гэхэд өөдрөг үр дүн гэж харж байгаа.” Гэжээ.
Энд хөлбөмбөгөөс илүү хөгжөөн дэмжигчийн тухай өгүүлэх гэсэн юм. Үзэгчдийн дунд монголын далбааг барьж зогсоо хөгжөөн дэмжигчид бол монгол туургатнуудын нэг, Халимагууд байсан билээ. Тэнгэр үзлийн төлөө санаа нэг байдаг Б.Захарович монголын хөл бөмбөгчдийн тоглолтыг дэмжин зогсож байгаа харагдана лээ. Хаана ч байсан бид нэг багийнхан билээ. Халимагууд минь хаана ч Монголоо гэдэг элгэмсэг хүмүүс шүү.

-
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин:
Баялгийн эзэн улс нь 34 хувь эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66 хувь эзэмших ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ нь мянганы шилдэг луйврын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн шийдвэр гаргагчид нь их хэмжээний ХАХУУЛИАР л хийнэ.
……Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар гэж эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ.
– Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв.
1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм.
Нөгөө талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой.
Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг.
Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм.
2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна.
Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж та бодож магад тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг өнгөрсөн жил Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм. Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байгаа гэсэн үг юм.
Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүдж байгаа юм. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу?
-Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог гэсэн үг юм. Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм.
3. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг.
Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй миний хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ.
Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр Монгол гэгч энэ үндэстний 13 зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн билээ.
Миний хувийн бодол бол Монголчууд Оюутолгойг буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг.
Хэрэв миний хувьд Монголын ЭЗ-ийг барьдаг хүн байсан бол.
1. Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй юм. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм.
Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг.
Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно.
Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм.
Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэл хэвээрээ байгаа улс аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах салбар уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй.
Монголчуудыг сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой гэсэн бодлоор өөрийн бодож санаж явдаг зүйлсийг танд ярьлаа гэж бидний яриа өндөрлөв.
Шаравын Энхтайван -
Өвөр монголчууд
Намайг бээжинд ирсэнийг сонсоод надтай харилцаж, учирч байгаа зовлон бэрхшээл түүнийг талаар санаа бодлоо илэрхийлж, хэрхэн даван туулах вэ гэдэгт зөвлөлдөн ярилцана.
Өвөрмонголын бүхий л аймгаас бидэнтэй холбогдон санаа бодлоо солилцож байлаа. Бидэнтэй эртнээс харилцаатай байсан Шилийн гол аймгийнхан ойрын хугацаанд хийсэн тахилга, зан үйлийн талаар мэдээлэл солилцов. Цахарын гурван хошууныхан холбогдож, сүүлийн хагас жилийн байдлаар үйл ажиллагааны явцаа ярив.
Чингис хааны цогцолбороор алдартай Ордос нутгийн улаач нар зан үйлийн тухай, тулгамдаж буй асуудлаар санаагаа илэрхийллээ. Хилийн боомт Эрээн хотод амьдардаг улаач нар байдлаа мэдээлж улаачийн хувьд санал бодлоо илэрхийлнэ.
Бөөгийн түгэлт ихтэй, манай өмнөговийн хил залгаа нутаг болох Баяннуур аймгийн төлөөлөл холбогдов. Урадын хойд хошуу, урагшаа Уухай хотын чиглэлийн улаач нар бодол санаагаа илэрхийлж байна. Жинхэнэ улаач хүн өөрт тулгарч байгаа бэрхшээлээ бодитойгоор илэрхийлж чадна. Цаанаасаа андашгүй байдаг. Асуудалд хандаж буй байдал, тулгамдсан бэрхшээлийн тухай санаа бодол нь улаачийн байдлыг тодорхойлдог.
Харин Алшаа аймгийн улаач нар анх удаа холбогдлоо. Монголоос ирсэн бөө нарт шавь орж, улмаар хүнд сорилтуудыг туулж яваа тэдний санал бодол сонирхолтой байсан.
Одоогийн Баян-Өлгий амйгийн нутгаар амьдарч байгаад урагшласан Үзэмчин олон бидний тахилга хийсэн Цэнгэл хайрханыг, Жаргалтхаан хайрханыг Үзэмийн цагаан уул хэмээн нэрлэж тахиж шүтэж байснаа танилцуулав. Үзэмчин олны эртний тахин шүтэж байсан хайрханы зургаа хүртэл илгээсэн юм.
Дөрвөд ястанууд бидэнтэй холбогдов. Өөр, өөрийн онцлоготой язгуурынхан тулгарч буй асуудлаа ярих ажээ. Одоогоор бол тэд хоорондоо дөнгөж танилцаж эхэлж байна. Биднийг бодвол харилцан ойлголцож хамтарч ажиллах сонирхол их, энэ талаар урагштай байдал харагдаж байна.
Бас нэг сонирхолтой түүхтэй таарсан нь 1913 онд хятадын хар цэрэгтэй тулалдахаар өмнөд нутагт ирж байрласан монголчууд байлаа. Манжийн хар цэргээс уг нутгийн чөлөөлөн энд төлөөлөгчөөр сууж байсан Шинэн хэмээх цэргийн дарга, түүний удмын 200 гаруй өрх байдаг ажээ. Тэрхүү цэргийн зүтгэлтэн таван хэлтэй байсан домгийг хүртэл өгүүллээ.
Бидний хооронд өрнөсөн халуун яриа олон өдөр дараалан өрнөсөн юм. Чөлөө цаг гарвал энэ тэнгэр үзэл, улаачийн холбоотой асуудал хөндөгдөн ярилцана. Энэ сэдэв дуусашгүй билээ. Энэ сэдэв гүнзгийрэх дутам бидний хоорондын харилцаа улам ойртох болно.
Урьд өмнө дуулайгүй амьдралын үнэнийг дуулгалаа. Өнөөдрийн ярилцлага ховорхон тохиолдол байлаа. Азтай сайхан уулзалт боллоо. Ямар сайхан үнэнийг ярилцваа.
-
АВРАГДСАН ЗАРИМ ДУРСГАЛ
Ашигт малмалын ордод олборлолт хийхэд улсад зохих хэмжээний татвар төлдөг, цөөн хэдэн хүн ажлын байртай болдог, уурхайн эзэд баяждаг, нөхөн сэргээлт хийсэн ч өрөө уудлуулсан байгаль эх дэлхий өрөөл татанхай болж үлддэг. Харин ордыг хэвээр үлдээвэл ашигт малтмал, алт эрдэнэс үр хойчид минь үлдэж, унаган байгаль, ус гол, ургамал амьтан аврагдан, өвөг дээдсийн үлдээсэн түүхэн дурсгал анхны төрхөөрөө үлддэг нь үнэн.
У.Хүрэлсүхийн засгийн газрын үед төрд эргүүлж авч, олборлолтыг зогсоосон зарим ордыг хэрэв одоо хэрнээ ухаж төнхөж байсан бол дараах дурсгалууд өм цөм сүйдэж, агуу дээдсийн минь алтан яс өндөлзөх байжээ.
-Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужиртын аманд 293 булш бий. Тэдний бараг тал нь Хүннүгийн үеийн язгууртны оршуулга юм.
-Салхитын мөнгөний ордын орчимд төмөр зэвсгийн түрүү үед төмрийн хүдэр олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий сонирхолтой дурсгалууд бий.
-Хармагтайн ордын орчимд тахилгын хоёр ч чулуун байгууламж, Монголын эзэнт гүрний үеийн жирийн иргэдийн булш, хүрэл зэвсгийн үед зэсийн хүдэр олборлож байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
-Багануурын уурхайн орчимд Хүрээт дов хэмээх Хүннүгийн хотын туурь бий.
-Асгатын мөнгөний ордын орчимд эртний хүмүүсийн төмөрлөг олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
Төрд эргүүлж авсан өөр олон орд бий. Наад захын жишээ дурдахад л ийм байна.
Нийтлэгч Д.Болдхуяг -
ХӨХЧИН БӨӨГИЙН ХОВС
Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд үлдэж түүнийг нутгийн номч мэргэн өвгөн хааж хамгаалдаг байж. Нэг удаа Улаан өвгөн түүнд хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгуй. Чи нутаг сэлгэж хол нүү, тэгвэл гайгуй байж магадгуй” хэмээжээ.
Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд дархад нутагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт дээр очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд, “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагуй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том xүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагуй алга болсон хүүгийнхээ араас зовсон эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хурсэнгүй цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд ЧИНИЙ ХИЙСЭН НУГЛИЙГ үүрүүлж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод Хүний горьдлого хэзэз ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгуй ажиллаж байна гэнэ. Унэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй“Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья” гэж
орилсон байна.
Xүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү аргал шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад xүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
Цэдэн xүү
Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж байв
Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүx гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтруулж, xvvr минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хуртэл амласан байна. Энэ үед Цэдэн xvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр харж Хөхчин бөөгийн хажууд зогсон бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн xүүг өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.
Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд xүү нь түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бухнийг ах дүүгээсэй цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарсан гэдэг -
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ
Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
1. Хуралдааны бэлтгэл ажлыг хангах тухай
2. Гадаад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханХоёр. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ
3. Нэгдсэн тахилгын бэлтгэл хангах тухай, Төлөвлөгөөний төсөл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.Гурав. СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
4. Фейсбүүкийн сурталчилгаа
5. Баримтад кино хийхэд баримтлах чиглэлДөрөв. БУСАД
6. Батлан хамгаалахын сайдад өгсөн хүсэлтийн хариу, Хариу арга хэмжээг зохион байгуулах тухай.Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
Энэ удаагийн хуралдааныг Байнгын гишүүн Анхмаа, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, С.Бямбасүрэн, Б.Бахаамаазагд, Д.Улаанцэцэг, Бумдарь, А.Долгоржав нар тасалсан байна.
Асуудлаа хэлэлцэх дуусаад Д.Жаргалсайхан хаалтын үг хэлсэн билээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол зурхай судлал бол маш чухал сэдэв бөгөөд энэ чиглэлээр судлаач ховордож буй цаг үе юм.
Зурхай бол хэн бүхний хийж чадах ажил биш, бас авьяас шаардагдана. Бид цаг заваа гарган чухал сэдвээр ярилцаж байгаа бөгөөд гол нь биднийг цаашид залгамжлах далуу үедээ зориулж энэ арга хэмжээг төлөвлөн хийж байгаа юм. Манай залуус залхуу, хойрог болохоор толгой шаардагдах зүйлд хойрго хандаж ирсэнгүй. Үүнээс илүү бэлэн “хоол” хаана байх вэ.
Одоо бидний хийж буй ажлын гүлд зорилго гурван чиглэлээр өөрчлөлтийг хийхэд чиглэж байгаа.
Нэгдүгээрт, Мөнх тэнгэрийн үзэл санааг боловсруулж, дэлэгрүүлэх зорилт, үүнийг хэн ч бидэнд хийж өгөхгүй, бид өөрсдийн хүчээр хийх ёстой ажил юм. Тэнгэр үзлийн эрдэмтэн, судлаачид, Улаач нар, шүтлэгтэн нар хамтран бүтээх их ажил юм.
Хоёрдугаарт: Цаг тоололоо зөв тооцож боловсруулж сэргээн гаргаж, дэлэгрүүлэх ажил юм. Энэ үед, энэ чиглэлээр судлаачид бараг байхгүй болсон байна. 1-2 зурхайг төөрөг судлалын чиглэлээр хөгжүүлсэн хүмүүс байгаа. Бид өнөөдөр өрнө болон дорно дахины, бас төвөд зурхайгаар цаг тоололоо хийж яваа. Бусад үндэстний орон зай, цаг хугацаа, онцлогыг тусгасан цаг тоололд бид аль хэдийнээ дасан зохицжээ. Даяаршлын эрин зуунд монголоороо үлдэх гэж зорилт тадвж байгаа бол бид үндэсний цаг тоололоо сэргээн хэрэглэх цагт тулж ирээд байна. Бид их гүрэн задрах хүртлээ өөрийн онцлог бүхий цаг тоолол, зурхайтай байсан.
Физикийн шинжлэх ухааныг ашиглан байлдааны оньсон техникүүд, ,хими, биологийн болон бактерлогийн зэвсэгүүд, гээд олон салбар дэлхийд тэргүүлэгчидтэй улс байлаа, монголчууд бид чинь. Тэр үед монголчууд 106 оронтой тоо бодож байсан гэж дурссан байдаг. Дэлхийд алдартай Мингад математикч байсан. Өвөрмонгол нэг хот түүний нэрээр нэрлэсэн байдаг. Тэр үед одон орон судлалаар монгол дэлхийд тэргүүлдэг байсан.
Гуравдугаарт: Нэгдэж, нийлж, хүчирхэг болж ажиллах зорилт юм. Нэгдэх цаг нь хараахан болоогүй байна. Хүн хүн өөрийн байгууллага байгуулж, бие дааж “цойроож” гарах сонирхолдоо хөтлөгдөн ажилласаар арваад жил өоллоо. Одоо ч үргэлжилж байна. Зөвхөн өөрөө сайн улаач болох сонирхолдоо хөтлөгдсөн залуус олон байна. Тэгээд нийгмийн ажилаас хойш сууж хар амиа бодон суусаар цаг алдаж байгаа. Хамтын зүтгэл дотроос хүссэнээ хайх тэр орон зай, цаг хугацаа үйлчилж байна. Үүнийг ойлгохгүй бол хий дэмий цагаа үрнэ. Бөө бол удмын юм, түүнийг өөрөөс өөр хүн авч явахад түн хэцүү, бараг чадахгүй болов уу. Гэж тэмдэглэн хэллээ.
ДЦХуралдайн хуралдааныг гурван удаа гишүүдийг ДЦХ гишүүнээс хасагдахаар болж байна. Энэ нь МБНЭ-ээс хасагдаж байгаа хэрэг биш, манлайлагчдын эгнээнээс хасагдаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тиймээс тэрхүү гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж асуудлыг эцэслэн шийдвэр гаргах үндэслэлийг тодруулахыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүүд үүрэг болголоо.
Лекцийн дараа Махбал МБНЭ-д элсэж хамтран ажиллахаар болсон. Учираа ойлгосон хүмүүс цаашид нэгдсээр байх болно.
Нэгдүгээр улирлын хуралдааны дүнгээр хэд хэдэн гишүүд хасагдах болж байна. Энэ улирлын явцад Анхмаа, Ц.Тамжид, Ш.Нямдорж, Бумдарь, Долгоржав нар нэг ч хуралдаанд суугаагүй байна. Уулзалтын дүнг үндэслэн тэдгээрийн оронд дараагийн хуралдаанд нөхөн сонголт явагдана. -
Нaс бaр сaн хүнийг зүүдэндээ харах юм бол яасн ч тоохгүй өнгөрөөж болохгүй зүйл юм учир нь..
Яaгaaд миний зүүдэнд орж ирээд байгаа юм бол? Учиp шaлтгaaн нь юy вэ? Зvгээp л зүүд үү? эcвэл ямар нэгэн зүйл хэлэх гээд байна уу? Яaгaaд зүүдэнд ирдэг юм болоо? Ом Тaймc дээp дурдснаар н.a.c. бapc.a.н xvмvvc ихэвчлэн ямар нэгэн зүйл хэлэхээр ирдэг гэж үзжээ. Тэдгээpийн зоpилго нь:
– Таныг хамгаалахын тулд
– Таныг аюултай зүйлд cэpэмжтэй байхыг сануулах зорилгоор.
– Танд хэрэгтэй чyxaл мэдээг дaмжyyлaaxын тvлд.
– Өpшөөл гуйх эсвэл таныг уучилах гэж
– Үxлийн дapaax нууцыг xapyyлaxын тyлд ч ирсэн байж болно.
Н.аc б.аp.ca.н xvн таны зүдэнд ирвэл та эеpэгээp xvлээж aвaapaй. Тэд таньд ямар нэгэн зүйл сануулахыг ч хүссэн байж мэднэ.