Author: admin_shaman

  • ХЯТАДЫН ПҮҮСҮҮД

    Хятадууд бараагаа зээлээр өгөхдөө бэлэн худалдаанаас 1.5-2 дахин илүү үнээр зарна.
    Худалдаачид 20-р зууны эхээр мөнгөө хэрхэн хүүлдэг байсныг нүдээр үзсэн И.М.Майскийн бичсэнээр “Хятадууд зах дээр ширхэг нь 0.8 лан үнэтэй цайг зээлүүлэхдээ дараа хавар нь цайны үнэд 1 төлөг, хүүнд нь 1 төлөг авч завшдаг.
    Хэрэв зээлдэгч монгол дараа жил нь цайныхаа үнэд 2 төлөг өгч чадаагүй бол хугацааг сунгаж, дараа жил нь 1.5 лангийн үнэтэй 2 шүдлэн хонь, дөрөв дэх жил тус бүр нь 3 лангийн үнэтэй хязаалан хонь 2-г авч,өөрөөр хэлбэл 0.8 лангийн үнэтэй ганц цай зээлүүлээд 4 жилд 6 лан болтол үржүүлж 216 хувийн хүүг завшдаг байжээ.
    Хятадууд ихэнхдээ зээлийнхээ хүүг авч, үндсэн өрийг үлдээгээд түүнийгээ байнгын орлогын эх үүсвэр болгохыг хүсдэг тэгж чаддаг байжээ.

    Сэржхорол Гантогтох

  • СУНХИ ЗАЙРАН, УШИГАДАЙН ХАЙРХАН

    Амьд ахуй цагтаа Сунхи бөө гэгддэг Татаа ээжийн хүү нь болно.Сунхи бөө дотроо ниснэ гэж санаад Хаж бөө багшдаа замаа заалгахаар очиж гэнэ.Би нисэж үзвэл яанав надад нисэх увидас байна уу гэсэн Хармайн аав толийг нь үзэж бөөлөөд чи нисэж чадах юм нэг л саад байна түүнийг давбал ниснэ эс чадвал үхэх хоёр замтай гэжээ.Хаж бөө онгодоо тахиад багшийнхаа онгодыг Сунхи бөө хамт тахилцаад маргааш нь хоёул цайлаад сууж байхад багш нь хэлж:Замд чин шар нохой дайралдана буугаа үүрээд яв түүнийг алж чадвал чи ниснэ гэсэн байна.Буугаа үүрээд Өлзийт нуурын арын Шивэрт өгсөөд явж байсан доороос шар нохой гарч морь нь бусгаж суун тусаад хойноос нь модны чөлөөгөөр сум тавиад алдажээ.Гэртээ ирээд эмгэндээ намайг маргааш орой нар хойт уулын оройд тусахаар сэрээгээрэй гээд унтсан байна.Маргааш орой сэрээд хуураа татаж сангаа тавиад бөөлж байтал бөөгийн шид нь бүрэн гүйцэж тооноороо гархаар болтол эмгэн нь орилж хоёр хөлнөөс нь тэвэрчээ.Эмгэнээ өөд суга татан тооноороо цухуйтал хэд хэдэн удаа хөөрсөн эмгэн нь тоононоос этэн ноцолдож байтал онгод нь цуцаад даалгүй эмгэнээ ч даалгүй хоёул доош хоймортоо тас гэдэргээ үсэрч дагзаа гэмтээн өөд болжээ.Гэхдээ газраас хөөрсөн тул дархадын нисдэг бөөгийн тоонд ордог юм.

     

  • ТӨВӨДИЙН КАЙЛАС УУЛЫН НУУЦ

    Дэлхийн өнцөг булан бүрийн мөргөлчдийг даллан дуудсаар ирсэн Төвөдийн Кайлас уул. (2011 оноос эхлэн Төвд биш Төвөд гэж бичих болсныг анхааруулъя!)
    Э.Р.Мулдашевийн судалгааны багийн тайланд өгүүлснээр Кайлас уул, түүнийг тойрсон бусад олон уулс ч зөв пирамид хэлбэртэй байгаа нь тэдний байгалийн бус хиймэл гаралтайг гэрчилж байгаа аж. Өөрөөр хэлбэл Кайлас уул нь пирамид ажээ. Кайлас тэргүүтэй эдгээр пирамидан уулсын аварга том цогцолбор бол Бурхдын хөвгүүдийн бүтээл-эртний хот мөн гэсэн домог одоо ч Төвөд лам нарын дунд яригддаг.
    Кайлас уул нь Төвөдийн уулсын өмнөд хэсэг болох Гандисышань хавьд оршино. Энэ бүсдээ хамгийн өндөр нь. Хэмжих арга зүйн ялгаанаас болж өнөө хүртэл нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй ч 6666 метр гэх тоо олон эх сурвалжид дурдагдсан байдаг.
    Буддизм, индуизм зэрэг шашинд Кайласыг ариун дагшин уул хэмээн шүтдэг. Энэ уулын орой дээр бурхад оршин суудаг хэмээн итгэдэг аж. Иймээс энэ ууланд авирч зүрхэлсэн усан нүдэт цусан зүрхт хүмүүнийг үхэх тавилан хүлээж байдаг гэнэ. Үүнийг батлах мэт Кайлас уул үнэхээр нууцлаг зүйлээр дүүрэн. Үе үе өтгөн манангаар хучигдаж, орой дээр нь гэрэл анивчина. Заримдаа үлгэр домгийн хачирхалтай амьтад үзэгддэг гэлцэнэ.
    Төвөд бол олон нууцыг агуулж байдаг гайхалтай орон. Тэдгээрээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, хамгийн ойлгомжгүй нууц нь “Бурхдын хот” юм. Энэ талаар саяхныг хүртэл ямар ч мэдээлэл байгаагүй билээ. 1999 онд профессор Эрнст Рифгатович Мулдашевийн удирдсан, эртний хотын байгаа газрыг тогтоох зорилготой хайгуул шинжилгээний анги Төвөдөд ажиллаад ирсний дараа л домогт хотын нууцын хөшиг жаахан сөхөгдсөн юм. Ажлын үр дүн гайхалтай. Эртний үлгэр домгийн мөрөөр хайгуул хийж баримт мэдээ цуглуулж байсан эрдэмтэд дэлхийд хамгийн олон (100 гаруй) пирамидаас бүрдсэн асар том цогцолборыг олжээ. Египетийн болон Өмнөд Америкийнхаас ялгаатай нь эдгээр пирамидууд хэмжээгээр маш том, шаталсан хэлбэртэй байлаа. Гол пирамид нь 6638 – 6890 метрийн өндөртэй ариун Кайлас уул болно. Түүнийг тойрон янз бүрийн хэлбэр хэмжээтэй (100 – 1800 м) бусад пирамидууд, байгууламжууд оршино.
    Олон пирамид эрдэмтдийн “толь” гэж нэрлэсэн хавтгай эсвэл дотогш эргэсэн гадаргуутай чулуун байгууламжтай хослон баригджээ. Ийм зүйл Дэлхий дээр өөр хаана ч байхгүй. “Толинууд”-ын хэмжээ санаанд багтамгүй агуу. Лам нарын ”Жаргалын чулуун ордон” гэж нэрлэсэн байгууламж гэхэд л 800 метрийн өндөртэй. Энэ “толь”-той умар зүгээс нийлэн зэрэгцсэн 350 метрийн өндөр хагас дугуй хэлбэртэй өөр нэг “толь” байх нь “Козыревийн толь”-ны аварга том хуулбар аж. ”Жаргалын чулуун ордон”-ы зүүн талд байх асар том хавтгай нь 700 метрийн өндөртэй дотогш эргэсэн нэгэн аварга “толь”-той тэгш өнцгөөр холбогдоно. Хамгийн том “толь” нь барагцаагаар 1800 м орчим өндөртэй “Цаг хугацааны толь” юм.
    Мулдашевийн үзэж байгаагаар эдгээр чулуун байгууламж нь орчин үед хүний гараар бүтээгдсэн “Козыревийн толь”-той адил гэнэ. Профессор Козыревийн онолоор цаг хугацаа нь хийсвэр ойлголт биш, харин хурааж хуримтлуулж болдог энерги аж. Энэ үед цаг хугацаа нэг бол удааширч, нэг бол хурдсана. (энэ нь туршилтаар нотлогдсон) 2-3 метртэй “Козыревийн толь”-ны дотор орсон хүний айдас хүрч, толгой нь эргэн, өнгөрсөн ирээдүйг харж, гэрэлтэгч объектууд болон шумерийн бичээсүүд үзэгддэг бол ийм аварга байгууламж дотор юу болохыг хэлэхэд хэцүү.
    Иймээс л Төвөдийн лам нар ариун жимээс гарахгүй явахыг хэн бүхэнд анхааруулсаар иржээ. Тэдний үгэнд ороогүй 4 уулчин ганц хоёр жилийн дотор гэнэт хөгширдөг хачирхалтай өвчнөөр үхсэн гэдэг. Эдгээр пирамидууд одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа нэгэн төрлийн онцгой нарийн энергийг хуримтлуулдаг бөгөөд “Цаг хугацааны толь” нь тэр энергийг төвлөрүүлж дамжуулдаг гэж олон эрдэмтэд үзэж байна. Кайлас уулын цогцолбор нь “орон зай-цаг хугацаа”-ны урсгалд нөлөөлөх чадвартай гэж үзэхээс өөр аргагүй.
    Орчин үеийн технологи ч иймэрхүү зүйлийг бүтээж хүчрэхгүй аж. Пирамидуудад нүх гаргахын тулд орчин үеийн алмазан хошуутай өрөм 500 дахин хурдан эргэх ёстой байлаа. Эдгээр байгууламжийг бүтээхэд ашигласан ер бусын массыг орчин үеийн техник яагаад ч гаргаж чадахгүй, харин эртний барилгачид эсрэг таталцлалын хүчийг ашиглаж байсан байж болох юм. (энэ тухай домог үлгэрт дурдагдсан байдаг)
    Эртний барилгачид гадаргууг дээд зэргээр боловсруулж, алдаа мадаг бараг гаргалгүй (Хеопсийн пирамидад 0,0001%) ажилладаг нь өнөө үед ч гайхал төрүүлсээр байгаа билээ. “Бурхдын хот”-ыг байгуулсан “хүмүүс” ч нарийн энергийг сайн мэддэг, ашиглаж чаддаг байсан нь тодорхой. “Бурхдын хот”-ыг 5 махбодь ашиглан барьсан гэж домогт өгүүлдэг. Хайгуулын ангийн бүрэлдэхүүнд оролцсон эрдэмтэд зэргэлдээ ертөнцөд орох хаалга, цаг хугацааг удирдах түлхүүр байж болохыг үгүйсгэхгүй байгаа аж.
    Галав юүлэхээс өмнө амьдарч асан, өнөөгийн бидний зүүдэнд ч оромгүй мэдлэг, технологийг эзэмшиж, хөгжил цэцэглэлтийнхээ туйлд хүрсэн хүчирхэг соёл иргэншил энэ бүхнийг бүтээсэн байх. Нарийн энерги, түүнийг удирдах боломж буйг өнөөгийн шинжлэх ухаан саяхнаас л мэдэрч, анхны алхмаа дөнгөж хийгээд байгаа билээ.
    Кайлас уулаас өмнө зүгт бас нэг нууцлаг зүйл байдаг нь уулын ангал, асга хадны сүүдрээс бүтсэн аварга том хас тэмдэг юм. Эрдэмтэд үүнийг газар хөдлөлтөөр үүссэн гэж үздэг ч, зориудын үйлдэл гэх сэтгэгдэл төрнө.
    Бүр гайхалтай нэг зүйл нь Төвөд, Египет, Мексикийн пирамидууд, Пасхи арал, Их Британ дахь Стоунхенж цогцолборын хоорондын холбоо юм. Эдгээрийн байрлалд математикийн нарийн зүй тогтол бий. Төвөдийн пирамидийн төв болох Кайлас уулаас дэлхийн бөмбөрцгийн дундуур тэнхлэг татвал нөгөө талын үзүүрт яг Пасхи арал бий. Кайлас уулыг Египетийн пирамидуудтай меридианаар холбовол энэ шулууны үргэлжлэл дахиад л Пасхи арлыг заана. Кайласаас Египетийн пирамид хүртэлх зай нь Кайлас – Пасхи гэсэн меридиан шугамын яг дөрөвний нэгтэй тэнцэнэ. Харин Пасхи арлыг Мексикийн пирамидтай холбовол энэ шугамын үргэлжлэл Кайлас уулыг заана. Пасхи арлаас Мексикийн пирамид хүртэлх зай нь Пасхи – Кайлас гэсэн меридиан шугамын бас дөрөвний нэг болно. Египетийн ба Мексикийн пирамидуудаар дайруулан Кайлас уулыг Пасхи аралтай холбосон 2 шугам нь дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн дөрөвний нэгийг зурах юм. Харин Египетийн ба Мексикийн пирамидуудыг холбосон шугам дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийг тэнцүү хоёр гурвалжин болгож хуваана. Кайласыг Стоунхенжтэй холбосон шугамын үргэлжлэл мөн л Пасхи аралд хүрч ирэх бөгөөд Кайласаас Стоунхенж хүрэх зай нь Кайлас – Пасхи гэсэн меридиан шугамын яг гуравны нэгтэй тэнцэнэ. Энэ шугам дэлхийн бөмбөрцгийн энэ хэсгийг яг дундуур нь хуваана. Хэрвээ Пасхи арал хүртэлх энэ шугамны гуравны нэгийг авах юм бол тэнд Бермудын гурвалжин байгаа…1999 онд Бермудын гурвалжны ёроолд Хеопсийн пирамидаас ч том пирамид байгааг илрүүлсэн билээ.
    Түүнчлэн Төвөдийн “Бурхдын хот”-д байх “Үхлийн хааны толь” хэмээх 3 км урт дотогшоо хуйларсан байгууламжийн дэлгэцэнд “Үхлийн хөндий” багтах аж. Түүнээс гадна Сири, Ливан, Египтийн нутагт байх 3 аварга байгууламж нь яг “Цаг хугацааны толь” руу хандсан гэнэ.
    Энэ нууцлаг системийг хэн ямар зорилгоор байгуулсан юм бол гэсэн асуулт л үлдэж байх шив?!

    djmedia:608
  • ХАЛИМАГИЙН ТЭНГЭР ҮЗЭЛТЭН МОНГОЛД ЗОЧИЛОВ

    Энэ удаа Басан Халимагийн нутгаас өөрийн унаатайгаа ирсэн байв. Нэгэнт унаатайгаа ирсэн болохоор гэргий, хүүхдүүдтэйгээ хамт иржээ. Цөөнгүй удаа уулзаж санал үзэл бодлоо ярилцав.
    Цонжин болдогт Чингис хааны их хөшөөнд, тэрэлжээр гэр бүлийн хамт аялсан билээ. Дараа нь монгол хоолны газарт орж, тэнгэр үзлийн талаар санаа бодлоо ярилцсан.
    Улаанбаатарын ойролцоо орших Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргалын онгодын өргөөгөөр зочилсон билээ. Удган маань монгол уламжлалт цагаан идээ, хоолоор зочиноо дайлж, хамтдаа нэг өдрийн өнгөрөөсөн билээ.
    Тэрээр нутагтаа очоод сэтгэгдэлээ бичжээ. “ Найзууд аа, миний олон тайланг энэ сайхан, сайхан сэтгэлтэй Доржготовын Жаргалсайханы ачаар хийсэн гэж хэлмээр байна. Миний бодлоор энэ бол хамгийн зочломтгой хүн. Энд байх хугацаанд олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөсөн. Хэрвээ тэр хүн байгаагүй бол бид ч, зарим талаар та бүхэнд энэ өвөрмөц улсыг мэдрэх хэмжээнд Монголыг харахгүй байсан байх.
    Хэдий хөл нь хугарсан байсанч бидэнд эелдэг хандаж, зочилж байсан. Жаргалсайхан ах бидэнтэй хаа сайгүй аялдаг, бүх аялалд бид дагалдан явдаг, шилдэг хөтөч байсан. Ер нь энэ сайн хүнтэй танилцаж, таалагдаж байгаарай.” Гэж бичжээ.

    djmedia:607
  • 9.ХАСАГТАНААС ҮЛДЭЖ БУЙ ТҮҮХЭН СУРГАМЖИЙН “ХЭЛТЭРХИЙ”

    Аугаа их зөвлөлт гүрэн задран унахтай зэрэгцэн социалист хэмээн нэр зүүж явсан олон улс бие даасан эрх чөлөөг эдлэх болсон нь монголтой адил байлаа. Баруун европын социалист орнуудыг бодвол Азийн гэх оронд ардчилсан хэмээх өөрчлөлт өвөрмөц хэлбэрээр өрнөх боломжийг бүрдүүлж чадсан юм. Олон түмний нүдэн дээр төр барьж байсан нам нь Ардчилалыг хүлээн зөвшөөрч байгаа мэт харагдахаар буултууд хийж, түүний цаана хуучин тогтолцоогоо тэрчигээр нь авч үлдэх алхамууд хийж чадсан. Тэгээд тэгш бус гараанаас намуудын ажиллагаа эхэлж, тогтолцооны гажигт хүргэсэн.
    Харин Ардчилагч нар нь хуучны цаг хугацааны эргүүлэгт орж, ардчилалын нэр хүндийг унагаж, түүнийгээ дахин сэргээхэд хүнд хэцүү болсон.
    Шинэ он эхлэнгүүт Казакстан улсад шингэрүүлсэн хийн үнэ эрс өссөнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал сүүлдээ бослого, зэвсэгт мөргөлдөөн болж хувирсаныг хэвлэл мэдээллүүд үзүүлж байна.
    Казакстаны нэг хүний, нэг гэр бүлийн дарамтанд олон жил амьдарч амьдрал нь ядарч туйлдсан ардын хувьд, дэглэмийг эсэргүүцдэг сөрөг хучний хувьд далим болж байна. Өмнө нь ч гэсэн энэ улсад нилээд хэдэн удаа томоохон тэмцэл өрнөж байсан билээ. Тэр тэмцлүүдийг засаг нь хүчээр нухчин дарсан байдаг.
    Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch-ийн мэдээгээр Казакстанд Ковидын хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 5000 хүн захиргааны шийтгэлд өртөж 1600 иргэн баривчлагдсан гэсэн байна. Эдгээр иргэдийн нилээд нь засгийн буруу бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид, улс төрийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн байсан гэдэг.
    Казахстаны нийт хөрөнгө, баялгийн 55%-ийг 162 хүн л эзэмшдэг, үймээний үеэр үрэгдсэн 225 амь, шархадсан 2600 гаруй хүн, шатсан 400 гаруй машин болж, эдийн засгийн хохирол нь багаар тооцоход 429 сая ам. доллар болж байгаа ажээ.
    Энэхүү үймээн ажилгүйдэл, ядуурал, авлига, валютын ханшийг тогтмол барьж байгаад чадахаа болихоор гэнэт унагасан нь гадаад валютаар зээл авсан байсан иргэдийг санхүүгийн асар хүнд байдалд оруулсан, үнэ тогтворжуулах хөтөлбөрийнхөө хүрээнд шатахууны үнийг зардлаас нь бага барьж байгаад чадахаа болихоор чөлөөлсөн нь иргэдийг гэнэтийн их цохилтод оруулсан гэх мэт суурь хүчин зүйлсээс гадна арвин их байгалийн баялагтай тус улсын рентийн эзэмшлийн төлөөх улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд хоорондын тэмцэлтэй мөн холбоотой бололтой.
    Цөөхөн хүн, бүлэглэл эзлээд авчих байгалийн баялаг дээр тулгуурлан эдийн засгийг хөгжүүлэх хэцүү. Үүнийг эдийн засагчид байгалийн баялгийн хараал гэдэг.
    Өмнөх ерөнхийлөгчийнх нь гэр бүл, хамаатан садныхны гадаадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгө л гэхэд хамгийн багадаа 700 сая ам. доллараар үнэлэгддэг гэсэн тооцоо байдаг.
    Казахстаны үймээн гадаадад бэлтгэгдсэн террористууд гэхээсээ хотын захын ядуу дүүргүүдийн ажилгүй залуустай нь илүү холбоотой мэт. Казахуудын хэдэн хувь нь ядуусын хороололдоо амьдардаг мэдээлэл алга, харин бидний 38% маань тийм ангилалтай, хамтдаа утаандаа хордон суудаг.
    Тэдний ядуурлын түвшин болох 4.3%-ийг манай 27.8%-тай харьцуулахад үнэмшмээргүй доогуур л юм. Үнэхээр ч Казакстан улсын хувьд Transparency International агентлагийн мэдээгээр авлиыг индезсээр 180 орноос 94-т жагсаж байгаа, манай улс 111-р байрт эрэмбэлэгдэж байна. Казакстан улс бараг 20 сая хүн амтай ч улсын баялгийн тал хувь нь 200 хүрэхгүй баяуудын гарт төвлөрснийг КРМG судалгааны хүрээлэнгийн аналитикууд Credit Suisse Research Institute -ийн мэдээнд үндэслэн тогтоосон байна.
    Уул уурхайд тулгуурлан хөгжинө гэсэн, дэлхийн ураны хэрэглээний 40%-ийг хангаж буй, өдөрт 1.7 сая баррел газрын тос олборлодог (манайх 2020 онд нийтдээ 4.1 сая баррел олборлосон) энэ улсын жишээ бидэнд сургамж болж байна. Мэдлэг шингэсэн эдийн засагтай л болох хэрэгтэй байна.
    Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, хамгийн түрүүн Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаа ажлаас чөлөөлөв. Өмнөх дарга нар нь иргэдийг хилс хэргээр дарамталж их хэмжээний орлого олсон, үндэслэлгүйгээр баяжсан, түүнийгээ нуун далдлахыг оролдсон, гэмт хэргийг нуун дарагдуулахад хамтарч ажилласан, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолтсон, улсын хөрөнгийг үнэгүйтүүлж хувьдаа завшсан, их хэмжээний ЖДУ, банкны зээлд нэр холбоотой гэсэн олон шалтгаан харагдаж байна.
    Улмаар ХАБГБ-ын улсуудаас цэрэг дуудсанаар Орос тэргүүтэй улсын энхийг сахиулагчид Казахстанд очлоо. Ингэж гадны цэргийн хүчээр байдлыг намжаав. Үүний дараа ерөнхийлөгч Токаев “…Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Казахстаны эсрэг түрэмгийлэлд бэлтгэж, зохион байгуулсан талаарх нэмэлт нотлох баримтыг олж, дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд танилцуулна” гэж мэдэгдэв. Ингээд Засгийн газраа шинээр байгууллаа. Казахстанд болсон энэ явдал нь зөвхөн тус улсын асуудал биш гэдгийг гадаад, дотоодын олон улсын тоймчид бичиж, өрнөж буй үйл явдлуудаас ингэж дүгнэж буй бололтой.
    Оросын ерөнхийлөгч Путин ХАБГБ-ын цахим хурлын үеэр “…Казахстаныг гаднын түрэмгийлэгчдээс хамгаалж чадлаа” гэв. Тэрбээр хөрш орнуудаа “өнгөт хувьсгал” гарахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.
    Мөн өдөр Хятадын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ “ Казахстанд энх тайвныг сэргээн тогтоох, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд Хятад улс боломжоороо туслахад бэлэн байна. Хятад, Казахстан нөхөрсөг харилцаатай сайн хөршүүд, стратегийн түншүүд юм” гэжээ.
    Бас Америкт төвтэй “Хүний эрхийн ажиглагч” байгууллагаас “..Казахстаны эрх баригчид жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр буудах тушаал өгсөн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн хууль бус явдал. Тиймээс тушаалаа даруй хүчингүй болгох ёстой” гэсэн мэдэгдлийг гаргасан. Энэ бүхэн Казакстан улсын системийн хямрал нүүрлэснийг харуулж байгаа хэрэг юм.
    Энэхүү хямрал нь Төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн улс орнуудад бас хамаатай. АНУ-ын Exxon Mobil и Chevron зэрэг олон кампаниуд газрын тос эрчим хүчний салбаруудад олон арван тэрбум долларын хөрөнгө оруулсан, ХБНГУ-ын 400 гаруй компани мөн үйл ажиллагаагаа явуулдаг, бас дээр нь Англи,Түрк, Хятад, Арабын улсуудын зөндөөн компаниуд идэвхтэй ажилладаг бөгөөд бүгд л нь хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахаас айж байна. Ураны дэлхийн том экспортлогч орон Казакстаны үймээнээс болж өнгөрсөн 3 дахь өдөр дэлхийн зах зээлд ураны ханш шууд 8 % өслөө.
    Казакстаныг ОХУ-ын нөлөөллөөс салгах, Арабын улсууд исламын шашны нөлөөллөө хүчирхэгжүүлэх, Оросыг эсэргүүцдэг барууны улсууд бөөрөнд нь халуун цэг үүсгэхийг хүсч байна.
    Казахстан бол Монгол Улстай байршлын хувьд ойрхон. Газар нутгийн хүртээмж, газрын доорх баялгийн өгөөжөөрөө төстэй гэж болно. Дэлхийн 2 том зах зээлийн хажууд байгаа, асар их баялагтай, 70 сая шахам малтай, 3 сая гаруйхан хүн амтай улс орноо авч явж чадахгүй арчаагүй байдалд хүргэсэн улс төрчид, луйварчдыг яг ийм хувь заяа хүлээж байгаа. Үр хүүхэд, хань хамсаатнаа ч зугтуулаад ч нэмэргүй болсон цаг. Одоо дэлхий хаанаас ч боловч олоод аваад ирдэг болсон.
    Хамгийн гол нь Казакстан улс дотоод асуудлаа гадны хүчээр зохицуулчихлаа. Чухам үүнийг л бид сургамж хэмээн харах хэрэгтэй юм.
    Казакстан улсын ерөнхийлөгч асан Назарбаевын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ улсыг дэлхийн шилдэг 50 улсын хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гавьяатай ч нэг хүнийг тахин шүтсэн дарангуйллын дэглэм тогтоосон, гэр бүлээрээ улс орны баялгад монополь эрх тогтоон шулсан, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн, авлига коррупцийг хөгжүүлсэн, хууль бус явдал газар авахуулсан гэдгээр нь одоо түүнд зориулж Талдыкорган хотод 5 жилийн өмнө босгосон хөшөөг ард түмэн нь нураалаа. Түүхийн шүүлтүүр ийм хатуу ажуу.

     

  • 8. ХАСГУУДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ “БОР” МЭДЭЭ

    Казахт маш олон угсааныхан буй бөгөөд Назарбаевын угсааныхан сүүлийн 30-н жил бүх бизнесийг аваад бусдыгаа ихэд шахсан. Энэ удаа шингэн Гаазны үл ялиг үнийн өсөлтөд иргэд жижиг жагсаал хийхэд бусад овгийнхон ихэд дэмжив. Сандарсан Засгийн газар үнийг буцааж буулгасан боловч Галт тэрэг нэгэнт хөдөлсөн байлаа.
    Энэ алтан боломжыг Токаев ашиглан Назарбаевын талын Ерөнхий сайдыг огцруулж Ерөнхий сайдын олон орлогч нараар өөрийн хүнийг тавьлаа. Одоо Үндэсний аюулгүй байдлын хорооноос өөр эрх мэдэлгүй болгон Назарбаев ганцаардуулав. Дараагийн нүүдэлдээ Ард түмэн түүнд дургүй байна гэх шалтгаар түүнийг огцрууллаа.
    Гэвч Армийн ангиуд дунд түүнд үнэнч анги салбар бий тул олон улсын цэргийг дуудлаа. Казахстанд 4-н сая Орос иргэд байдаг ба тэд байнга гадуурхагдаж ирсэн тул ОХУ ч дэмжив. Одоо түүнд ганц дайсан үлдсэн байсан нь Назарбаевт үнэнч Ерөнхий сайд хийж байсан Тагнуулын дарга байв. Түүнийг өчигдөр баривчлав. Хэд хэдэн Үндэсний аюулгүй байдлын хорооны ажилтнууд алагдаж, бас амиа хорлов.
    Дашрамд дурдахад одоогийн Ерөнхийлөгч Токаевын аав нь Казахдаа маш их нэр хүндтэй Редактор, Зохиолч, Зохиолчдын эвлэлийн дарга хүн байжээ. Бүр 1943 онд 20-н насандаа Манайхаар бол хоёр удаа Хөдөлмөрийн Хүндэт медаль хүртсэн Хөдөлмөрийн жишээч /Станахович/. Фронтод яваад буцаж ирэхдээ Эх орны 2-р зэргийн одонтой /хуучнаар бол Георгевийн 2-р зэргийн загалмай буюу манайхаар Цагаан морь/ ирсэн эрэлхэг эр байж.
    Харин Назарбаев бол намын гишүүн, матаач. Тэнд засаглал албан ёсоор нэгээс нэгд, овог аймаг, ястан хоорондын тэмцэл болж байгаа. Жалайр овгийнхон нутаглдаг гол газар нь Алма-Ата хотоос холгүйхэн байдаг. Чухам л гол үйл явдал Алма-Ата хотод өрнөөд байгаа нь сонирхол татна. Ерөнхийлөгч Токаевын Аав тэнд төрсөн бөгөөд Уул усны нэр бүгд л Монгол. Жалайр аймаг гэхээр Мухулай Ван санаанд чинь буух байх. 1206 онд Чингис Хаан Их Хуралдай дээр өөрийн дараагийн хүн болгож Жалайрын Мухулайг Улсын Их Гоо Ван болгож байв. Жалайр овог нь Казахтаа их хүнтэй том биш боловч нэр нь 8-р зуунаас түүхэнд бичигдэж ирсэн Нөлөө, нэр сүр ихтэй Алтан Ургийн Овог. Алтан Ураг байх нь Монголоос бусад улсад Удирдагч анги мэтээр сонсогддог. Нэмэлт: Назарбаевийг Халимаг гаралтай/Ойрад/ байж магадгүй тухай Оросын нэг эрэн сурвалжлах нэвтрүүлгийг гурван жилийн өмнө гаргаж байжээ.
    Сонирхол татах үүднээс энэ мэдээг шууд хуулбарлан тавьлаа. Бусдын түүхийг өөрийн болгох гэсэн түүх ямагт эрсдэл дагуулдаг учраас би ихэд болгоомжлон тавив.

    djmedia:606
  • ЯРУУ НАЙРАГЧИД ЦАГ ҮЕИЙН ДУУ ХООЛОЙ, ТУГЧ БОЛЖ ИРСЭН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛТАЙ БИЛЭЭ.

    ҮНЭХЭЭР БИД ИНГЭЖ СЭРЭЭХ ЦАГ БОЛСООН. ХИЙМОРЬ НЬ ҮХСЭН ЭНЭ ЦАГ ҮЕИЙНХЭЭН. ЭМЭЭЛТ МОРЬ ШИГ ЭРВЭЛЗЭЖ, СОЁМБОТ ТУГ ШИГ ДЭРВЭЛЗЭЖ, БУЗРААС БУЗАРТСАН ЭНЭ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙГ ШИЛГЭЭЖ, ХҮЙСЭЭ ХҮЧИРХИЙЛЖ, ХУУЛИА ДЭВСЭЛЖ,ӨРСӨЛДӨГЧӨӨ СОНГОЖ, ТӨРИЙН ЭРХ АВСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ХУДАЛДАГДАЖ ЯЛЗАРСАН ШҮҮХЭЭ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭХ МӨЧЛӨГ ТУЛЛАА ГЭСЭН САНААГ ЯРУУ НАЙРГААРАА ИЛЭРХИЙЛЖ ЧАДЛАА.
    БӨГС ДОЛООГЧ, ЭРХ БАРИГЧДИЙГ ӨМӨӨРСӨН ХОГИЙН ТРОЛЛУУД ИЧИНХОРЛОО РУУ ДАЙРЧЭЭ.
    ТА НАРТ ХЭЛЭХ НЭГ ҮГ БАЙНА. ТА НАР БИТИЙ ХУЦОО.

    djmedia:605
  • МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛ ЭЭ

    Орчуулагч судлаач Г.Аким:
    Орчуулсан зүйлийн товъёололоос үзвэл орос, англи, франц, польш, чех, мажар гэсэн бардаагаар зургаан хэлнээс орчуулга, тэр тусмаа яруу найргийн орчуулга чөлөөтэй хийж байсан байна. Өчүүхэн миний бүртгэснээс үзэхүл дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм нэр төрлийн бүтээл буюу роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлэг орчуулсан байна. Гэхдээ энэ бүртгэлийг бүрэн гэж хэлж үл зүрхэлнэм.
    Охин Р.Нямаа:
    1976 онд аавыг дотор өвдөөд байна гэхээр нь Чойжинхорлоо эмчид үзүүллээ.
    Би тэгэхэд даан ч муу юм бодоогүй. Гэтэл ходоодны хэцүү нэрт өвчин байсан. Гэсэн ч горь тасрахгүй, Москвад эмчлүүлнэ гээд аваад явлаа. Аав минь онгоцонд таван минут тутамд л гулгин зовж байсан ч Монгол гээд л, Монголын түүх, соёл гээд л хажуугийнхаа улсад яриад л явсан. Би даан ч сэтгэл дэн дун явсан болохоор юу ярьсныг нь тогтоогоогүй. Аавын минь яриаг сонссон эрэгтэй, эмэгтэй орос хүмүүс “ямар их соёлын мэдлэгтэй, ямар сайхан хүн бэ, бие нь сайн болоосой” гэж надад үнэн сэтгэлээсээ хэлж байсанд яамайдаа олон сайхан хүний энэ сайхан үгс аавыг минь эдгээх шиг баясгасан
    Охин Р.Индра: Аав минь нас барахаасаа хэдэн хоногийн өмнө Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан
    Хүү Р.Барсболд: Аав номонд амиа тавина. Гадаадын эрдэмтдээс аавд ном их ирдэг. Гэтэл дотоод яамныхан хэзээний л шилийг нь зүсчихсэн, хавтсыг нь ханзалчихсан байна. Дотор нь элдэв бичиг захиа нуусан байж магад гэж хардаж байгаа ёр нь тэр. Аав түүнийг үзэхдээ үнэнээсээ бухимдаж, дотоод яамныхныг үмхий үгээр ёстой утаж өгдөгсөн. Түүнийгээ ч номон дээрээ биччихдэг байсан. Ном шүтдэг хүн ном зүссэн байхыг үзэхдээ үнэхээр зүрх нь урагддаг байсан биз ээ.
    Б. Ринчен гуайн домог болон үлдсэн нэгэн хууч яриа:
    1946 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Гэнри Уайлс Монгол улсад айлчлахад ганц англи хэлтэй хүн нь Ренчин гуай байсан юм. Тэр үед Ренчин гуай хэлмэгдсэн байсан бөгөөд талбайн хогийг шүүрдээд зогсож байсан гэдэг. Уайлс ихэд гайхан цэвэрлэгч нь хүртэл англи хэлтэй юм байна гэж гайхаж байсан гэдэг. Арай харах үзэх юмтайгаар нь Богдын музей үзүүлж явтал Уайлс туслахтайгаа Францаар эдний үзмэр нээх онц биш юм гэж. Тэгтэл Ринчен гуай хажуунаас нь францаар
    – Уг нь энэнээс ч илүү үзмэртэй байсан юм оросууд хамаг юмыг маань зөөгөөд дууссан гэв.
    -Та чинь хэдэн хэлтэй юм бэ?
    -Өрнийн 8 дорнын 5 гэв
    -Уг нь тань шиг мэдлэгтэй хүн цэвэрлэгч хийх бус их сургуульд багшлах ёстой юм бишүү гэхэд
    -Миний мэт мэдлэг дулимаг хүнийг их сургуульд авдаггүй юмаа гэсэн гэдэг
    Доктор Рhd С.Доржхорлоо

     

  • САРТУУЛЫН ЛХАЧИН БӨӨ

    Завхан аймгийн эрдэнэхайрхан сумын мөсөн багын Лхачин бөө гэж эрдэм чадалтай нэгэн их зожиг ганцаардуу амьдардаг байв.Онгод тэнгэрээ дуудан авчраал өвчин ороогоод байгаа хүүхдийг шууд зэс тогоонд хийгээд бөөлж байгаад гаргаад ирхэд хүүхэд дахин өвчин эмгэг ороолгүй эрүүл саруул болдог байж.Лхачин бөө 1980 аад он хүртэл амьдарж байсан бөгөөд эрдэнэ хайрхан сумын хойт хангайгаар нутаглаж байжээ.

    Завхан аймгийн сартуулуудын дунд (сартуулын бөөчүүд) гэсэн овог отгууд одооч байсаар бна.

  • ОРОН НУТАГТ ШАШИНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.

    Өнгөрсөн хугацаанд Увс аймагт будда, христ, мусульман, бөөгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж, хөдөө орон нутагт шашин шүтэх эрх чөлөө хэр түвшинд байгаа талаар ярилцсан. Мөн Увс аймагт Бөөгийн шашины удирдагчтай уулзаж, шашны эрх чөлөөний байдал хэр байгаа талаар ярилцсан. Түүний зэрэгцээ Элчин сайд шашны холбогдолтой дурсгалт газарт зочилдог.
    Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л. Буанган Дархан хотод зочилж шашины байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзсан байна. Уулзалтад Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа оролцжээ.

    djmedia:604