Author: admin_shaman

  • ЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭЛЧИН САЙД КЛЕЧЕСКИГЭЭС РЕДАКЦИД ХҮРГҮҮЛЭХ ИЛГЭЭЛТ

    Тавин нэгэн жилийн өмнө буюу 1970 оны 4-р сарын 22-нд АНУ-ын сенатч асан Гэйлорд Нельсоны эхлүүлсэн энэхүү “Эх дэлхийн өдөр” нь урьд өмнө байгаагүйгээр утга учиртай болж уур амьсгалын өөрчлөлт урд хожид үзэгдээгүй, бодитой сорилтуудыг дэлхий дахинд ч, Монгол Улсад ч авчирсаар байна. Монголд ойр ойрхон хахир хатуу зуд нүүрлэж, шороон шуурга дэгдэж, хүний амь осолдох, мал сүрэг, амьжиргаагаа алдахад хүргэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эмгэнэлт үр нөлөө болохыг бид харж байна.

    Хатуу ширүүн цаг агаар малчдын амьжиргаа, улс орны ноолуурын салбарт заналхийлж, улмаар хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, дэд бүтцэд хохирол учруулж байна. АНУ-ын Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аараа дамжуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх шийдлүүдийг олохоор Монгол Улстай хамтран ажиллаж байна. Монголын малчин өрхүүдэд байгалийн гамшгийг даван туулах чадвар олгох, илүү тогтвортой, бие даасан, орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, олон улсын зах зээлд үр ашигтай өрсөлдөхүйц ноолуурын салбарыг бий болгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд үүнд багтаж байна.

    Хүн амын хэрэгцээг хангахуйц хүртээмжтэй, цэвэр ус бол эрүүл орчныг бүрдүүлэх амин сүнс нь юм. Энэ сарын эхээр миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Ба-гийн хамтаар Монгол Улсад МСК-ын санхүүжилтээр хэрэгжих Усны түүхэн компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг зарласан билээ.Улаанбаатар хотын усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэхээр АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол хамтрагч нартайгаа нягт хамтран ажиллаж байна. Тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг гол зарчмаа болгосон уг Компакт гэрээний дагуу өнөөдөр Улаанбаатарын хоёр том цахилгаан станцын ашиглаж буй цэвэр усыг цэвэрлэсэн хаягдал усаар орлуулахын тулд Хаягдал ус цэвэрлэх байгууламж, мөн хотын усан давхарга, түүний гол бүрдүүлэгч болох Туул голын бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилготой Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах юм.

    Ерөнхийлөгч Байден улс орондоо болон хилийн чанадад уур амьсгалын хямралыг шийдвэрлэх талаар эрс шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн албаа авсан эхний өдөр АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэн бөгөөд долоо хоногийн дараа тэрээр уур амьсгалын хямралыг хамтдаа даван туулахын тулд “Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Энэ долоо хоногт буюу 4-р сарын 22-23-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Байден 40 улсын төрийн тэргүүн нар оролцох хэлэлцүүлгийг удирдан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, ядуу буурай орнуудад уур амьсгалын үзүүлэх нөлөөг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтыг шууд дамжуулах бөгөөд би та бүхнийг цахимаар нэгдэхийг урьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын тусгай элч, доктор  Батжаргал тус Дээд хэмжээний уулзалтын өмнө болох Сайд нарын дугуй ширээний ярилцлаганд оролцоно гэдгийг хэлэхэд таатай байна.

    2021 оны энэхүү “Эх дэлхийн өдөр” уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, илүү цэцэглэн хөгжсөн, илүү эрүүл бөгөөд ногоон ирээдүйг бүтээхийн төлөө дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй орнуудын нэг болох Монгол Улстай гуравдагч хөрш, стратегийн түншийн хувиар тууштай хамтран ажиллахаа АНУ-ын Элчин сайдын яам дахин батлан илэрхийлж байна.

    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески

  • МОНГОЛ ЭРДЭМТЭН БӨӨГИЙН ТУХАЙ НОМООРОО ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

    Б.Мандухай нь өнгөрсөн жилд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хүмүүнлэг соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны их сургуулиас Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, 25 мянган ам. долларын судалгааны тэтгэлэг хүртэж байсан юм. Хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг англи хэл дээрх номонд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог байна.

  • ЮУТАЙ ҮНЭН, ЛХАГВАА БРАВО

    Тэгэхээр энэ удаа л гамтай сайхан амьдармаар байна.
    Харангын Лхагва.
    2021.04.19
    ЛХАГВАГ ЭРГЭСЭН НЬ
    Хийж байгаа ажил маань улс төртэй хутгалдана.
    Улс төрчдийн үйл ажиллагааны эхлэлийг таамаглахад хэцүү,
    өрнөөд эхэлбэл учрыг нь мэдэхэд амархан.
    Н.Энхбаяр хүчээ авч байсан үе л дээ,
    түүний гар хөл бологсод надаар оролдоод эхэлчихсэн цаг.
    Тагнуул хэрэг нээгээд жил гаруй хугацаанд
    байцаагдаж байсан үе байв.
    Амьдрал эгзэгтэй цагт тулсан үе,
    би ч “аавын” хаалга хүчээр татаж болох байв.
    Миний бие халхын бүх шоронг шалгаж,
    танилцаад дуусч байсан цаг,
    хотын хэдэн хорих анги үлдсэн байсан.
    Эрх мэдэл байгаа дээрээ шалгах нэрээр
    Лхагвааг эргэхээр мордов.
    Түүний хоригдож байсан тоосгоны буюу
    Цагаан давааны хорих ангид шалгах, танилцахаар очвой.
    Шинээр барьсан хоригдогчдын байрны баруун урд танхимд,
    Лхагва, түүний нөхөд харангын хэд тоглолтын бэлтгэл хийнэ.
    Баахан харж зогсов.
    Намайг нэгэн дарга явж байна гэж бодоо байлгүй,
    Байдал харваас ая, чигийг нь олсон боломжтой харагдав,
    тэгэхээр миний эргэлт бол оо.
    Харангын Лхагва би сайн танихгүй,
    Их ойрхон ч ойртож байсангүй,
    Гар ч барьж, мэндлэж байсангүй.
    Эр хүнийх нь хувьд, эх оронч сайхан хүний хувьд
    Дуулдаг сайхан хоолойгоор түүнийг сайн дэмжигч
    Эр хүнийг эндэж явахад,
    зовлонг гэтлэж явахад туслахсан гэж боддог.
    Түүнийгээ ч ажил болгоно.
    Харин урд хорих байранд улсын начин Одхүүг байгааг мэдэв, эртний танил байсан.
    Тэгээд түүнийг эргэсэн, уулзсан, ярилцсан,
    тэрээр туслалцаа хүссэн, түүнийг нь биелүүлсэн.
    Тэр жилийн эргэлт тэгээд дурсамж болоод үлдсэн.

  • БӨӨГИЙН ПАЯН

    Говь-Алтай аймгийн харъяат Рэгжин хэмээх нөхөр 1992 онд Улаанбаатар хотод цэргийн алба хааж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг нөхөртэй ёстой л өвөр түрийдээ орж хугацаат албаа дуусгасан байна. Тэрээр амьдралын эрх дагаж янз бүрийн ажил хийсээр яваад онгод сахиусаа авч, бөө болжээ. Чадвар муугийн зэрэгцээ жинхэнэ онгод сахиустай эсэх нь мэдэгдэхгүй Рэгжинд үзүүлж харуулах ч хүн нутагт нь эс олдож, сүүлдээ бараг хүүхэд нохойн доог болсон аж. Тиймээс мань бөө алс зүүн Сүхбаатар аймагт байх цэргийн андруугаа холбогдож, тус суманд айлчилсан байна. Чингэхдээ өөрийгөө ойлгуулж, хүмүүсийг үзэж харж, засал хийж мөнгө олно. Олсон ашгаа хувааж авна. Харин чи надад тусла гэх зэргээр тохиролцожээ.

    Тохиролцоо нь мэдээжийн хэрэг, тус сумын унаган иргэн, цэргийн андад нутгийнхаа зовлон зүдгүүртэй байгаа болон мухар сүсэгтэй иргэдийн түүх намтарыг дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж өгөхийг даалгана. Цуглуулах юу байхав, нутгийн унаган иргэн тэднийхээ амьдралыг арван хуруу шигээ л мэднэ биз дээ.   Тэгээд үзүүлж харуулах гэсэн эхний хоёр хүний заяа зургийг өнгөрсөн одоо ирээдүйтэй нь яг л хэлдэг аж. Яахав, найз нь хэлээд өгчихгүй юу. Тэгэхээр л сумын төв тэр чигээрээ хошуурдаг юм байх. Тэднийд гайхалтай сайн бөө ирж гэнэ. Яг л хэлж байна гэнэ шүү хэмээн цувна. Мань бөө ч би маш олон хүнд үйлчилж байгаа учраас ядарч байна. Та нар овог нэрээ тодорхой бичээд манай түшээд өгчих хэмээн ядрангуй дүр эсгэнэ. Ард олон ч нэгнээсээ урьтаж оочёр дугаар бичүүлэх гэж бөөн юм болно.

    Ингээд арав, хориор тоологдох нэрсийн жагсаалт авсан бөө

    -За та нар маргааш төдөн цагаас хүрээд ир хэмээн явуулах аж. Ингээд энэ шөнө өнөөх дугаарт бичүүлсэн нэрсийг шүүж, сумынх нь иргэнтэй хамт удам судраас нь эхлээд нас барсан, салсан нийлсэнтэй нь мэдээд авна. Бүр мөнгө төгрөгний хэмжээ, мал сүргийнх нь тоо толгойг хүртэл данслаад авна. Маргааш нь оочёр бичүүлсэн нөхдүүд орж ирээд л өөрийнхөө бараг мартах шахсан зүйлийг ч тус бөөгөөс мэдэж ёстой л мэл гайхаж, тахин шүтнэ. Яахав, цаадхи нь жагсаалтад бичүүлсэн овог нэрийн дагуу шөнийн бэлдсэн намтрыг хэлбэрт оруулаад хэлж орхино доо. Та чинь урьд өмнөх нөхрөөсөө салсан юм байна. Танай нэг тийм хүн нас барж, түүний нэг алтан ээмэг байна, аа даа. Энэ хүн чинь үүндээ хоргодож, та нарын амьдралд саад болдог юм байна ш дээ. Үүнийг нэг газарт ном ёсоор нь өргө. Ном ёсоор нь өргөж чадахгүй бол улам их гай болно шүү, ойлгож байна уу. Чадахгүй бол надад өг. Би л нэг өөрийгөө золиослож аргалахаас хэмээн тамшаална. Ийм сайн тоочиж хэлж байхад яах юм. Мөнгөө өгөөд зогсохгүй гай болоод байгаа үнэт эдлэлийг ч өгч байж сая нэг амьдралаа тэгшлүүлнэ. Энэ өдөр мань бөө орон сууцны мөнгө хийдэггүй юм гэхэд гэр төхөөрчихөөр мөнгө цуглуулчихна. За тэгээд өргөхөөр авсан үнэт эдлэлээ оруулбал талийж өгнө. Ийн маягаар нэг суманд зовлонгоо тоочсон хүмүүсийг гурван өдөр үзэж, мэргэн түргэний гайхамшгийг үзүүлэхэд овоохон юм олно шүү дээ. Бас болоогүй ээ, цаадуул нь та л аргала гэхэд нь баахан цаараглаж байгаад зөвшөөрнө. Өргөл барьц ч өсөөд явчихна. Ингээд л тагнуул туршуулын ажил хийж хүмүүсийн зовлонг тоочиж өгөхөд үлэмж тус хүргэсэн найздаа бонус хүртээх болжээ. Нийтдээ арваар тоологдох алтан ээмэг бөгж, таван мөнгөн аяга, зургаан сая төгрөгийн ашиг олсон Рэгжин ашгаа хуваах болохдоо гол тус хүргэсэн цэргийнхээ андыг гомдоож, 500 мянган төгрөг өгөөд оджээ. 

    Харин мань бөө зэргэлдээ суманд нь мөн л судалгаа хийж очоод байхад нь цэргийнх нь анд араас нь давхин очиж, булайг нь дэлгэж, олны нүдэн дээр зоджээ. Мань эр цэргийнхээ андыг очиход хоёр дахь айлдаа бөөлж цайлуулаад жигтэйхэн юм сууж байсан юм байх. Харин цэргийнх нь анд тус сумын танхайдуу нөхдийг дагуулж очоод хамаг мөнгө, хатуу эдлэлийг мулзалж аваад ёстой л “гахай нүцгэн нохой явган” үлдээгээд одсон гэнэ. Нэгэнт хамаг бүхнээ алдахын зэрэгцээ тус суманд нэр нүүрээ барсан Рэгжин яах аргагүй үлдэхдээ “Аа новш гэж. Ахиухан л мөнгө өгдөг байж. Тэртээ тэргүй зүгээр орж ирсэн юмыг талыг нь өгчихөд яадаг байна, аа. Миний шунал уу” хэмээн халаглаж суусан гэдэг.
    Ч.Дорж
           

     

  • МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРУУДААС ЯЛГАРАХ БӨӨГИЙН “СОДОН” ДОКТОРУУД

    Орос оронд бол шинжлэх ухааны эрдмийн зэрэг хамгаална гэдэг бол нэгэн сэдэвт бүтээлд ихэнх насаа зориулан байж хүртдэг докторын цол, олон арван жил дээд сургуульд хичээл заан байж авдаг профессорын цолыг ихэд дээдлэн хүндэлнэ.
    Харин манайд сүүлийн 20 жилд дэлхийд тоо толгойгоор толгой цохих олон доктор, профессорууд төрөн гарав. Ийм олон доктор, профессортойг гадаадыхан дуулбал биднийг ёстой биширч гүйцнэ. Гадаадад бол доктор нь эрдэмтэй, мэдлэг чадвартай чухам мундаг хүн. Тэдний төсөөлдөг шиг тийм олон хүмүүс монголд байгаа нь нөгөө талдаа шинжлэх ухааны салбараас төрсөн олон доктор, профессоруудыг үнэгүйтүүлж орхив.
    Жинхэнэ шинжлэх ухааны доктор, профессоруудыг бодвол сүнс, “даллагны уут”, бөөгийн докторууд нь хэл яриа, олныг татах чадвараар хэд дэхин илүү байдаг.
    Монгол Улс ялих шалихгүй докторуудын орон болсонг тодруулахад нэг их цаг орохгүй. Шинжлэх ухааны Академи хэмээх үүнийг хариуцсан байгууллага ажилаа хийдэггүйтээ шууд холбоотой. Улс төрд хүчээ үзэх гэсэн нэгэн нь ихэд мундаг хүн болох гэсэн, аль болох олон түмнийг өөртөө татах гэсэн сүнс, “даллагны уут”, бөөгийн докторууд нийлээд бүртгэл муутай Шинжлэх ухааны байгуулагуудаараа “тоглоом, шоглоом” хийсээр өнөөдрийг хүрч ирсэн. Докторын зэрэгтэй сүнс, “даллагны уут”, бөөгийн докторуудаар улс орноо залаад явж байгаа болохоор хөгжиж цэцэглэх нягууртай болж байгаа юм.
    Хамгийн хөгтэй нь өдгөө манайд яг хэчнээн доктор (Ph.D) төрөн гараад байгаа тухай тоймтой статистик мэдээлэл өгчих газар алга. Ямартай ч БСШУСЯ-наас авсан мэдээллээр 2017-2018 оны хичээлийн жилд 3616 хүн төрийн өмчийн сургуульд докторын зэрэг горилон суралцаж буй аж. Зөвхөн энэ хавар гэхэд 1637 доктор төгсөн гарч байгаа юм байна. Монголд өдгөө 40 шахам сургууль докторын сургалт явуулж байгаа аж. Үүнээс 18 нь хувийнх. Хувийн сургуулиудад 679 хүн докторантурт суралцаж буйн 144 нь 2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгч гэнэ. Үүн дээр улсын сургуульд шинээр элссэн 443 хүнийг нэмбэл дэд эрдэмтэн болохын төлөөх “донтолт” манайд хэр зэрэг газар авсныг харуулна. Өмнөх жил нь мөн л 680 орчим хүн докторантурт элссэн байгаа юм. Төрийн болон төрийн бус өмчийн их сургуулиуд жил бүрийн хавар 2000 шахам “эрдэмтэн” бэлтгэн гаргаж буй ч үнэндээ Монголын шинжлэх ухаан “ясны” эрдэмтдээр цангах болсныг энэ тоо харуулна.
    Үүн дээр манай бөөгийн байгууллага, элдэв нэртэй хүмүүсээс олгодог доктор, профессорын цолыг нэмбэл төөрөхийн “манан”-д умбана. Олдохоороо өлдөнө гэдэг үг бий. Уг нь докторын зэрэг хамгаалж буй хүмүүс нь салбараа гүнзгий судалсан, эрдэм шинжилгээний ажил хийх эрх өвөртөлсөн мундгууд байх учиртай. Гэвч манай докторуудын олонх нь нэрэндээ хэтэрхий жулдсан хоосон толгойтой байгаад л асуудлын гол гогцоо оршино.
    Дээрх доктор, профессоруудаас сүнс, “даллагны уут”, бөөгийн докторуудыг тодруулахын зорсон юм. Өнөө цагт эрдмийн зэрэг худалдан авах нь дориун ашигтай бизнес болсныг хэн хүнгүй хэлдэг, 2-3 сая төгрөгөөр дэд эрдэмтний (Ph.D) үнэмлэх худалдаж авч болно.
    Бөөд Эрдэм шинжилгээний зэрэглэл олгох журмын дагуу хүрээлэнгийн дадлагажигч ажилтан, дэд ажилтан, ахлах, тэргүүлэх гэх мэт шат дамжлагаар зайлшгүй өгсөх учиртай судлаачид хүртэл цааш үргэлжлүүлэн шинжлэх ухааны доктор болж дэвшдэг журам байдагийг мэдэхгүй.
    Нийгэмд чухал хүн болж харагдахад, өндөр сэнтийд морилох, олны танил эрхэм болж харагдах, бас амбийцтай хүмүүсийн хувьд докторын сэнтийд залрах нь их чухал бололтой.
    Монголд бөөгийн докторуудын “бөөний үйлдвэрлэл” эрчимтэй хөгжихөд хувь нэмрээ оруулж байгаа нэг суваг бий. Тэр олгогчид доктор цол нь улс оронд хэрэгтэй ямар сэдвээр хэр зэрэг үр бүтээлтэй эрдмийн ажил хийсэн, докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл гээч байгууллага огт хэрэгггүй. Хүний нүд булаам сайхан хавтас, эрээн цаас чухал байдаг. Өөрөөр хэлбэл үзүүлэх талаасаа илүү анхаардаг. Бөөгөөр доктор бологсодын сэдвийн ажил гээчийг хэнч харж байгаагүй.
    Монголын бөөгийн докторын шившигээ дэлгэх цаг ойртсоор байна. Түүнийг үйлдвэрлэгч нь улам бүр ил болж байгаа гэхэд болно. Монголд бөөгийн докторын орон зай хумигдаж байгаа болохоор тэр нь Өвөрмонголд “бизнис”-ээ цэцэглүүлж байгаа юм. Тэр нь нь цаг хугацааны үнэнд гүйцэгдэх цаг нь ойртсоор байна.
    Чин үнэнийг хэлэхэд, би өнөөдөр монгол бөө, соёлын өвийн судлалаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, ном хэвлүүлсэн судлаач Ш.Сүхбатаас өөр хүн байхгүй гэхэд болно. Судлаач Ш.Сүхбат өөрөө илүү чимэг нэрэнд дургүй, даруухан, шинжлэх ухаанч талын хүн. Зарим нэг нь нэг номыг дахин дахин хэвлүүлсээр ирсэн түүхтэй.
    Доктор гэсэн сэтрийг нэрийнхээ өмнө зүүх гэсэн хийрхлийг хазаарлах, хүмүүсийн энэ их хөөрүү хүсэл зорилго дээр дөрөөлөн бизнес хийж буй хүмүүсийн шуналыг хязгаарлах бодит нөхцөл үүсээд байна.
    Эцэст нь тэгээд баахан мөнгө төлж доктор болсон бөө нар эрдэм мэдлэгээ цэцэрлэгийн жаалуудад “гайхуулахаас” хэтрэхгүй дээрээ тулсан нь хайран.
    Хадуурч давхиад буй “докторын үйлдвэрлэл”-г хязгаарлах цорын ганц зам бол түүнийг худалдан авахгүй байх, хүчээр өгсөн цолыг хэрэглэхгүй байхад болоо. Тэр бол тийм хэцүү зүйл биш юм.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • ЭНХМАНЛАЙ ГАВЪЯАТ САЙН БӨӨ ХЭМЭЭН АЛДАРШИЖ БАЙНА

    Бусдыгаа бодвол өвөрмөц имидж, төрхтэй, танхай бардам зантай дуучин Лхагвасүрэн бөөгийн онгодоо хүлээж авахаас татгалзсаны дараа хар тамхи дамлан борлуулсан, хадгалсан хэргээр БЗД-ийн шүүхээс ялын тогтоол уншуулж, долоон жилийн ял сонссон. Өршөөлийн хуульд хамрагдаж, наранд дөнгөж гаруутаа Орхон-Уул аймагт авто аваарын хэрэг хийж, хүний амины хэрэгт холбогдсон. Хэрэв онгодоо хүлээж аваад ном журмын нь дагуу хандсан бол санаанд багтамгүй азгүйтлүүд дуучин Лхагвасүрэнг тойрох байсан гэж шашны ном үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэд ам булаалдан ярьдаг. Ямартаа ч дуучин Х.Лхагвасүрэнгийн орыг Энхманлай гавъяат залгаж бөөгийн онгодоо хүлээж авчээ. Төмөр замаас ажил амьдрал , урлагийн гараагаа эхлэсэн гавъяат уран бүтээлээ хойш тавьж, бөөгийн шашны зан үйлийг судлаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг урлагынхан гартаа мэдрэмжтэй, заавал хуяг дуулга өмсөж бөөлөөд байхгүйгээр юм сайн мэддэг хэмээн шүтэж нэг бус хүн шавь орсон гэнэ. Тэр ч бүү хэл Энхманлай гавьяат хүний өвчнийг шууд мэдэрдэг, хамт явж байхдаа хүртэл чиний вийм эд эрхтэн өвдөж сэтгэлийг чинь тийм зүйл шаналгаж байна хэмээн хэлж өгдөг гэнэ.
    Эх сурвалж: Шударга.мн

  • ЗАВХАН АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    Завхан аймгхийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна.
    Даян хайрхан: Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян ,Бага даян гэсэн 2500м-н өндөртэй 2 сүрлэг хайрхан бий. Даянгийн 2 талд хөх, Цагаан гэсэн 2нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур ,жамянмядаг зэрэг эмийн буёад ховор ургамлтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчимын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсн мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.
    Цагаан нуур: Даян хайрханы баруун бэлд хөх нуураас холгүй 2230м өндөрт оршдог,Морены хурдсанд хөөгдөж тогтсон Цэнгэг устай 3.1 км.кв талбайтай,3.6км урт,1.6км өргөн гүн нь 28м, Их бага даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгйин хамт цутгадаг.
    Ногоон нуур: Овоот уулын бэл. Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж тогсон нуур .Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь альч талын эргээсээ дотогш 5-8м орчимын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг байна . Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Яг хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.
    Улаагчны хар нуур: Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80км, Аймгийн төвөөс 110км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчимын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг.Нуурын гүн нь 48м, уртаашаа 30орчим км ,өргөн нь 5-10км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельдгэсэн 2 төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд дтд-2600м өргөгдсөн Их бага 2Авгаш аралтай байдаг энд 13төрлийн нүүдлийн шувууд ирдэг. МӨн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.
    Бөмбөрцөг чулуу: Эрдэнэхайрхан сумаас хойд зүгт 135км, Аймгийн төвөөс 138кмт уулын энгэрт байдаг гарал үүсэл нь элэгдэл, өгөршилөөр үүссэн бөөрөнхий боржин чулуу юм.
    Хүнгүйн гол: Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч айраг нуурт цутгадаг гол. Урт нь 200км, ай савын талбай нь 21,6мянган км/кав. Усны жилийн дунадж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Уг гол нь эргийн дагуурх хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм.
    Мухартын гол: Уг гол нь Эрдэнэ хайрхан Сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд дтд 450м өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай ,гоньд ,дэгд ,улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоу бүхий цогцолборт газар. Уг голд очиход мосттой тээврийн хэрэгсэл явна.
    Сэнжит цохио: Сэнжит цохио нь сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог, дтд 2773м өндөрт өргөгдсөн байна. Энэ газар элсэн манхат бүхий уулын оройд 10м өндөр, 6-8м өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчимын үзэсгэлэнт газар элбэгтэй байдаг. Мөн энд Мосстой тээврийн хэрэгсэлээр гарч болох ба цааш давж 30км Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж болдог.
    Алдархаан сумын нутагт орших Дэнхэл чулуу: Алдархаан сумаас 18км, аймгийн төвөөс 18км-т орших Дэнхэл чулуу нь байгалийн хачин өвөрмөц тогтоц бүхий боржин чулуун цохио хад юм.
    Цайз хэрмийн туурь: Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутаг сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар, 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал , цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. ХАруулын цамхаг ч болж байсан ,уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг. Хийдээр ашиглагдахдаа сүмийн оройд 2дугана байсан, урд үзүүрт 1жижиг суврагатай, хойд талд нь арай том ёуврагатай дуган байсан байна. Нутгийн ард Сүмт толгой гэж нэрлэдэг. Сүмт толгойн додд бэлд 2гэрийн буурь байдаг.
    Дуут чулуу: Завханаймгийн Тэс суманзд байдаг. Сумын төвөөс Зүүн хойно 23кмт байдаг. Уг дурсгал нгь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь 3ш жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан , чулууны хэмжээ нь урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуун . Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дугардаг байна.

  • ВАШИНГТОН ПОСТ: ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ОЛОХОД ОЙРХОН БАЙНА

    Судлаачдын дунд хааныг Монголын орчин үеийн нийслэл Улаанбаатар хотоос 150 бээрийн зайтай орших ордных нь ойролцоо нутаглуулсан гэдэг таамаглал давамгайлж байгаа ажээ. Гэхдээ хааны булш мөн гэдгийг хараахан батлаагүй юм. Монголчууд эртнээс нааш бунхан руу хэнийг ч нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, ариун дагшин газар гэж үздэг байжээ. Тиймээс эзэн хааны онгон хэний ч мэдэхгүй, ариун газар хадгалагдаж байх магадлал өндөр юм.
    Хэрэв бид Чингис хааны онгоныг олвол дээрх 10 мянган сайн дурынханд талархах хэрэгтэй болох нь ээ. Эзэн хаан нас барахаасаа өмнө өөрийг нь хэн ч битгий олоосой гэж хүсч байжээ. Тиймээс ч хожмоо түүнийг таалал төгссөний дараа хааны бунханыг барихад оролцсон хүмүүсийг бүгдийг нь хороож, цэргүүдээр хамгаалуулж байсан бөгөөд дараа нь тэд бүгд нэгнийгээ хороосон тухай эх сурвалжид дурджээ.
    АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли, “2010 оноос хойш биш өвсөн дотроос зүү хайх шиг хэцүү ажил хийж ирлээ” гэж мэдэгджээ.
    Өнөөгийн судлаачид Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж явах үед олзолж авсан үнэт эдлэлүүдтэй нь хамт оршуулсан гэж үздэг байна. Хэрэв түүний бунханыг олвол дэлхийн түүх шинээр эргэх боломжтой гэж “Вашингтон Пост” нийтлэв.

  • МОНГОЛЫН ХАМГИЙН АЙМШИГТАЙ ЗУРГААН ГАЗАР

    2.Мах комбинатын аймшиг
     Энэхүү хачирхалтай яриаг Махкомбинатын манаач нар ярьдаг юм. Манаач эр “Шөнө дундын үед хурга майлах, тугал мөөрөх, унага янцгаах сонсогдоно. Тэгснээ олон малын мөөрөлдөөн, хутга хавирах чимээ нүргэлэн гарч эхэлнэ. Яг энэ үед хөх ямаа урт хонгилоор тургилан гарч ирснээ агаарт замхарна. Аймаар шүү” гэж өгүүлдэг юм. Энэ газар хамгийн олон малын амь тасалсан нь яахын аргагүй үнэн билээ.
    3.Чөтгөрийн даваа
    Архангай аймгийн Булган сумын Гурвын даваа хэмээх газрыг чөтгөртэй гэж нутгийнхан баталдаг. Гурвын даваа хэмээх газар мод бэлдэж байсан хүмүүсийн хажууханд хөх гал асч түүнийг хэсэг улс тойрон суух нь харагджээ. Залуус гайхан ойртож очвол нөгөө хөх гал ч, хүмүүс ч зэрэглээ шиг цаашлах аж. Тэгсэн хэрнээ киноны дүрс шиг харагдах энэхүү хий үзэгдэл жолооч нарын айдсын олон жил хүргэсээр иржээ. Одоо ч гэсэн Чөтгөрийн давааны хөх гал түүнийг тойрон суух улс нь харагддаг байна.

    4. Энхтайваны гүүрний хий үзэгдэл
    Машины гэрэл гялсхийх агшинд нэлийсэн усан дунд гар нь сарвалзсан хүмүүс харагддаг. Энэхүү яриаг жолооч Л.Эрдэнэбилэг батлахдаа “Би оройхон хэрд гүүрэн дээр машиныхаа гэрлийг асаагаад зогсож байлаа. Гэтэл ус хүржигнэн шуугиж эхэлснээ гүүрэн дээгүүр даваад ирсэн. Гэнэт хөх дээлтэй эмэгтэй хүн машины гэрэлд гарч ирснээ “амь авраарай” гэж хашгирч байв. Үхтлээ айсан би машинаа асаагаад хөдөлвөл ус болон эмэгтэй хүн үзэгдэхээ байсан. Би тэрхүү эмэгтэйг 1966 оны аймшигт үерээр осолдсон хүний сүнс гэж боддог. Ямар ч байсан Энхтайвны гүүр хий үзэгдэлтэй” гэж ярьсан юм.
    5.Авдрантын гяндан
    Эхийгээ алсан Цагаанмөөг, Хүүхдээ шатаасан Чимгээ, хүн алсан Бямбасүрэн хэмээх нүгэлтэй гурван хүүхнийг ялтан Чулуунбаатар, Төртогтох, Лхагвасүрэн гурав оргохдоо амийг нь хороосон билээ. Гэтэл одоо тэрхүү хүүхнүүдийн хоригдож байсан камераас хашгирах, уйлах, ёолох чимээ сонсогддог байна. Мөн үс нь сэгсийсэн гурван эмэгтэй хий үзэгдэл тэргэл сартай шөнөөр урт хонгилоор явдаг гэнэ.
    6.Ханын материалын Цагаан байшин
    Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын ойролцоо 4-р хороонд Аймшгийн цагаан байшин гэж бий. Эзэнгүй энэ байшингийн оршин суугч нь эр эм хий үзэгдэл ажээ. 9×10-ын харьцаатай өвлийн байшингийн анхны эзэд нь болох эр эм хоёр мөнгөнөөс болж маргалдан бие биенийгээ хороосон байна. Түүнээс хойш энэхүү байшинг хий үзэгдэлтэй гэж үзэх болжээ. Аймшгийн цагаан байшинг анх хоёр сая төгрөгийн үнэтэй байсан ч авсан эзэд нь хий үзэгдлээс айхийн эрхэнд хямдруулан зарсаар өдгөө бараг үнэгүй болсон байна. Оройхон хэрд цус нөжиндөө холилдсон эр эм хоёр хий үзэгдэл орж ирээд мөнгө эрнэ. Тэгснээ хоорондоо зодолдон эрэгтэй нь эмэгтэйгээ алдаг аж. Гэвч нар мандангуут чив чимээгүй болдог ч гэв гэнэт эрэгтэй хүний хоолойгоор “Мөнгө өг мөнгө өг” гэх нь сонсогддог байна.
    С.Баяр

    2017 оны 10 сарын 04
    Эх сурвалж: Zindaa.mn

  • БНАСАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ.

    МБНЭ-ийн бага хуралдайн Зургадугаар хуралдаанаас Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах зорилт дэвшүүлсэн билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэхээр Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгал, Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь Гонмин хааны Монгол хатны үзэсгэлэн гуа, ухаалаг, аугаа их гавъяаг дуурсан бахархах ажлыг хийх саналаа уламжилсан билээ. Бидний уулзалт дотно, элгэмсэг байдалд болж өнгөрлөө.
    Кесон хотын ойролцоо орших Мансүсан уулан дахь монгол хатны бунхан бол Гонмин хааны үед хамаардаг. Гонмин хаан нь 1341-1374 онд Корё улсын 31 дэх хаанаар суусан бөгөөд түүний монгол хатан Ванги хааны төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдаршжээ. Монгол хатныг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл Хубилайн зээ охин байсан гэдэг домог ч байдаг аж. Хаан, хатны бунхныг байгалийн үзэсгэлэн бүрдсэн ууланд эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр, тэргэн дээр барьсан гэрийг дүрслэн боржин чулуугаар урлаж, жилийн 12 сарыг бэлгэдэн зургаан ширхэг хонь, зургаан барыг гэр тойруулан чулуугаар урласан байна. Хоньдыг монгол хонины хэлбэр, хэмжээг яг дуурайлган урласнаараа онцлогтой. Бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Эдгээр бунхан нь Корё улсын сүүл үеэр баригдаж өнөөг хүртэл бүрэн бүтнээрээ хамгийн сайн хадгалагдан үлдсэн байдаг.
    Монголчууд бид Монгол хатныхаа бунханд хүндэтгэл үзүүлэх өдрийг хүлээж сууна.
    Б.Банзрагч