Author: admin_shaman

  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. Зургаа. Увс аймагт

    Байрамын давааны оройд хүрэх алдад булаг ундарч зам эвдэрсэн байв. Тэр бэрхшээл үүгээр явах машины явалтыг зогсоосон ажээ. Яагаад ч юм бэрхшээлийг бид бага хугацаанд туулаад өнгөрөв. Байрамын давааг даваад биднийг Увсын төлөөлөл угтсан билээ. Тэд биднийг дагуулж Үүрэг нуурын хөвөөнд аваачиж, нуурын давалгааны чимээг сонсон нэг шөнийг өнгөрүүлж билээ. Өглөө нь нутгийнханы дайллага болов.
    Тэндээс бид алдарт Улаан даваанд ирлээ. Олон арван удаа давсан энэ даваанд бид өргөл юугаа дээдэлж, залбиран мөргөлөө. Давааг уруудан давхисаар Увсын төв засмал замд орлоо. Төдий их явалгүй гүүр эвдэрсэнтэй таарав. Тэнд том оврын машинууд ачихыг нь ачиж, чирэхийг нь чирж усан саадыг гаргаж байв. Бид цуваагаа тэр чигт нь оруулж, жижиг машинаа өөрсдөө чирж гаргалаа.
    Аймаг хүрэх зам бартаа ихтэй, бас хөгжөөнтэй, адал явдалтай байж таарлаа. Одоо бид Увс аймгийн төв Улаангом хотод орж ирлээ.

     

    20. Увс ба Хяргас нуурт
    Улаангом нь Увс аймгийн төв юм. Бид аймгийн төвд цааш явах бэлтгэлээ хангаад аймгийн төвөөр дурсгалын зураг авахуулав. Энд шинээр суурьшиж байгаа улччтай уулзаж, танилцаад аяны замд гарсан билээ.Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираа уулын бэлд оршдог. Мөн ОХУ-ын хилийн ойролцоо оршдог. Улаангом нь Монгол улсын хамгийн нам цэгүүдийн нэг болох д.т.д 939 м өндөрт оршино. Чандмань ба Улиасны Хэв гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. ОХУ-ын Тува улсын консул Улаангомд, Увс аймгийн төлөөлөгч Тувагийн нийслэл Кызыл хотод байдаг.
    Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг “Чандмань улаан”, ” Улаан уул” гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг “гом” гэж нэрлэдэг юм. Мөн Гом гэдэг нь шороо гэсэн утгатай үг гэж тайлбарласан нь ч бий.
    Бид Увс нуурыг чиглэсэн боловч маш их бороотой устай байсан тул замаас буцаж, Хяргас нуурыг зорьсон. Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Нуурын эрэгт бид дурсгалын зураг авахуулсан билээ. Монголын хэд хэдэн гол нууруудын эрэгт нэгэн явалтаар говийнхан очсон нь ховор тохиолдол билээ.

    djmedia:275

     

  • Хараалын үгс, удамд нөлөөлдөг

    Эдгээр молекулууд хүний генд, удамшдаг бөгөөд хүний хэлдэг үгс, хүний организмын генийн бүх мэдээлэлд шууд нөлөөлдөг гэж үзжээ. Хүний байнга хэлдэг таагүй, муу, бүдүүлэг үгс, хүний хромосомын бүтцийг эрчимтэй өөрчилж эхэлдэг болох нь харагдсан бөгөөд сөрөг программуудыг, генийн мэдээлэлд суулгадаг байна. Энэ программууд нь явцын дунд, “өөрийгөө устгах” программ болдог бөгөөд өвчин, гуниг, азгүйтэлд хүргэн, мянган рентгений хүчин чадалтай радио цацрагтай дүйцэх, мутацлагдах процесс явагддаг гэж үзжээ. Энэхүү, үгс, удмын програмд үйлчилдэг талаар эрт дээр үеэс мэддэг байсан ба үг тарнийн хүч, ерөөл адислал маягаар хэрэгжиж ирсэн билээ. Үгийг хоёр иртэй илд гэж эртнээс үзэж ирснийг шинжлэх ухаан, хүний ДНК-нь, үг яриа, бодол санааг хүлээн авах чадвартай, авианы хэлбэлзлээр өөрчлөгддөг, тиймээс, хүн өөрөө генийн аппаратаа бүтээдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн гайхалтай нээлтээрээ баталгаажууллаа гэж үзжээ.
    Тиймээс, хүмүүсийн генийн мэдээлэлд суугдсан сөрөг үгс, удмаас удамд нэмэгдэн хураагдсаар, “өөрийгөө устгах” буюу зовлон зүдгүүртэй, азгүй амьдарлд хүргэдэг аж. Мөн, хамгийн гайхалтай нь, уг үг яриаг хүн өөрөө хэлэхээс гадна сонсох нь ч муу үр дагавартай гээд, нэрт сэтгэл зүйч С.Горин, “өдөр тутмын хэлдэг, сонсдог сөрөг муу үгс, хүмүүсийн сэтгэл санаанд, хүчтэй мэргэжлийн гипнозоос ч илүү хөнөөлтэй” гэж дүгнэжээ. Тиймээс, өөрсдийн генээ хайрлах, үр удмаа хамгаалах үүднээс, хараал, муу үгс хэлэхгүй байхыг зөвлөжээ.
    Эдгээр молекулууд хүний генд, удамшдаг бөгөөд хүний хэлдэг үгс, хүний организмын генийн бүх мэдээлэлд шууд нөлөөлдөг гэж үзжээ. Хүний байнга хэлдэг таагүй, муу, бүдүүлэг үгс, хүний хромосомын бүтцийг эрчимтэй өөрчилж эхэлдэг болох нь харагдсан бөгөөд сөрөг программуудыг, генийн мэдээлэлд суулгадаг байна. Энэ программууд нь явцын дунд, “өөрийгөө устгах” программ болдог бөгөөд өвчин, гуниг, азгүйтэлд хүргэн, мянган рентгений хүчин чадалтай радио цацрагтай дүйцэх, мутацлагдах процесс явагддаг гэж үзжээ. Энэхүү, үгс, удмын програмд үйлчилдэг талаар эрт дээр үеэс мэддэг байсан ба үг тарнийн хүч, ерөөл адислал маягаар хэрэгжиж ирсэн билээ. Үгийг хоёр иртэй илд гэж эртнээс үзэж ирснийг шинжлэх ухаан, хүний ДНК-нь, үг яриа, бодол санааг хүлээн авах чадвартай, авианы хэлбэлзлээр өөрчлөгддөг, тиймээс, хүн өөрөө генийн аппаратаа бүтээдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн гайхалтай нээлтээрээ баталгаажууллаа гэж үзжээ. Тиймээс, хүмүүсийн генийн мэдээлэлд суугдсан сөрөг үгс, удмаас удамд нэмэгдэн хураагдсаар, “өөрийгөө устгах” буюу зовлон зүдгүүртэй, азгүй амьдарлд хүргэдэг аж. Мөн, хамгийн гайхалтай нь, уг үг яриаг хүн өөрөө хэлэхээс гадна сонсох нь ч муу үр дагавартай гээд, нэрт сэтгэл зүйч С.Горин, “өдөр тутмын хэлдэг, сонсдог сөрөг муу үгс, хүмүүсийн сэтгэл санаанд, хүчтэй мэргэжлийн гипнозоос ч илүү хөнөөлтэй” гэж дүгнэжээ. Тиймээс, өөрсдийн генээ хайрлах, үр удмаа хамгаалах үүднээс, хараал, муу үгс хэлэхгүй байхыг зөвлөжээ.
    Өнөөдөр, манай нийгэмд, хараал хэрүүлээс их юм алга боллоо. Хачин хараалын үгнүүд, энд тэндгүй сонсогддог. Хамгийн их дэлгэрсэн “П…а!” гэдэг үгийг үр удамдаа дамжуулж, “п…а!” шиг амьдралыг уламжлуулна гэж үү? Энэ үгийн утгыг мэдмээрсэн дээ! Хэрэв мэддэггүй бол асууж мэдвэл, эрх биш ийм үг хэлэх ээ болих биз ээ. Урдны хүмүүсийн, “амны билгээс ашдын билэг” гэдэг сайхан үгийг уриагаа болгон, уулга алдсан ч сайн үг хэлдэг заншилд суралцахыг хичээцгээе! Хараал муу үг хэлэх ээ больж, удмын сангаа хамгаалахыг sugar.mn уриалж байна.

     

  • БАЙГАЛЬ ДАЛАЙГАА ТАХИВ.

    Байгаль далай-Далай ээж маань цэлэлзэн угтана. Балчир үр нь Байгаль далайн эрэгт залбирал, тахилгаа хийхээр очлоо. Энэ жил дэлхийг хамарсан өчлөл гарсантай холбоотой олон төлөвлөсөн ажил өөрчлөгдсөн билээ.
    Тэгээд энэ жилийн тахилгаа дангаараа хийж байна. Жилийн жилд ямар нэг байдлаар Байгаль далайгаа зорин хамтран хийдэг тахилга, залбирал тасалдав. Гэлээ ч буриад зон олон маань жил, жилдээ хийдэг тахилгаа тасралтгүй хийсээр ирсэн билээ. Ганц дайчин ганцаардаггүй юм аа, Монгол бөөгийн удган Туяана минь ээ.
    Энэ удаа ч Байгаль их далайдаа хийх тахилгаа амжилттай хийж, идээний дээжээ өргөөд ирлээ.

  • БНХАУ-ын “шашны дайн”

    Хятадын коммунист намын шашны эсрэг дайн зөвхөн Исламын шашнаар дууссангүй. Эрх баригчид коронавирус цар тахлын айдас, үймээнийг ашиглан Христийн шашны эсрэг үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлсэн байна. Үүнээс үзэхэд Коммунист нам гадаад улсаас гаралтай христ, ислам гэх мэт шашнуудыг ноёрхолд нь аюултай гэж үздэг бололтой. Тиймээс Ши Жиньпин шашнуудыг “нэгтгэх” ажил эхлүүлж, ислам, христ, буддын шашны тэргүүлэгчдийг номлол сургаалдаа БНХАУ-ын коммунист үзэл суртал оруулахыг тушаажээ.
    Коммунист нам ард иргэдийг “Эх орноо шашин шигээ хайрладаг” болгохыг хүсч байгаа хэмээн гадаад үндэсний цөөнх, шашны бүлэглэлүүдийн хэрэг хариуцсан байгууллагын дарга Юү Чуан ярьжээ. Энэхүү “нэгтгэх” ажлын үр дүнд хэдэн мянган сүм, хийд нурж, үлдсэн цөөхөн нь орой дээрээ БНХАУ-ын далбаа хийсгэхээс өөр аргагүй болсон байна.
    БНХАУ ДАХЬ ХРИСТИЙН ШАШИН
    Хэдэн арван жилийн турш БНХАУ-ын католик, протестант шашинтнууд Бээжингийн сонгож, зааж өгсөн, төрийн шууд хараат сүмүүдэд явсаар иржээ. Гэвч ийнхүү Бээжингийн үзэл суртал нэвт шингэсэн сүмд явахыг хүсээгүй хүмүүс нууц сүмүүдэд харьяалагдах тохиолдол маш олон болсон аж. Тухайлбал, БНХАУ-ын 12 сая гаруй католик шашинтнуудын бараг тэн хагас нь Ватиканы нууц сүмд үнэнчээр явдаг байжээ.
    БНХАУ энэ үйл явдлыг арилгахын тулд 2018 онд Ватикантай гэрээ хийн, сүмийн удирдагчдыг Бээжин томилох эрхтэй болсон юм. Чухам тэрхүү гэрээгээр олж авсан эрхээ ашиглан коммунист нам үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн тал хувийнх нь удирдагчдыг сольж, үлдсэнд нь коммунист намын үзэл суртал номлохыг тушааж, түүнийг нь Ватикан, пап лам нарын зөвшөөрөл хэмээн зөвтгөж, тэр байтугай гэгээн Маригийн хөргүүдийг Ши Жиньпиний хөргөөр сольсон байна.
    БНХАУ ДАХЬ ПРОТЕСТАНТ ШАШИН
    Протестант шашин БНХАУ-д маш хурдан тархсан нь Ши Жиньпиний санааг асар ихээр зовоосон бололтой. Тухайлбал, Бээжингийн сонгож, томилсон сүмд гэхэд гурван бие даасан урсгалын 39 сая орчим итгэгч явдаг аж. Мөн түүнээс гадна Протестант шашны нууц сүмд дор хаяж 40 сая хүн явдаг гэх мэдээллээс үзвэл БНХАУ-ын нийт хүн амын 6 хувь буюу Коммунист намын гишүүдийн тоотой тэнцэх хэмжээний хүн протестант шашинтан болж таарч байна.
    Тиймэээс Бээжин энэ асуудалд онцгой анхаарч, намын орчуулсан хятад хэл дээрх шинэ хувилбар гартал цахим номын дэлгүүрүүдэд Библи зарахыг хориглох зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн сүмийн удирдагчдыг төрөөс зохион байгуулдаг сургалтад албадан суулгаж, “Төр нь сургаж, сүм нь дагадаг” хэмээн заасан аж. Цаашлаад мянга мянган нууц сүмийн үйл ажиллагааг таслан зогсоож, үлдсэн цөөхнийх нь бэлгэ тэмдэг, загалмай, библүүдийг шатаан цэвэрлэжээ. Тэр ч байтугай сүмдэд царай таньдаг камер байрлуулж, итгэгчдийг мөрдөж, сүрдүүлж Түвдийн Буддистуудтай ижил байдалд оруулжээ.
    ТҮВДЭД ЮУ БОЛОВ?
    Бээжин Түвдийн тусгаар тогтнолыг үл зөвшөөрч, Буддын шашныг хэдэн арван жилийн өмнөөс эхлэн эсэргүүцэж байгаа билээ. Ялангуяа Ши Жиньпин төр барьснаас хойш түвдүүдэд чиглэсэн дарамт улам ихэссэн юм. Тухайлбал, хийдүүдийг хянах хяналт хоёр дахин нэмэгдэж, намын хэдэн арван мянган гишүүн Түвдийн хот, тосгод, хийдүүдийн ойролцоо суух болсон байна.
    Улмаар 2016 оноос хойш 17 мянга гаруй лам хуврага төдийгүй гэлэнмааг хийдээс нь хөөж, АНУ-ын мэдээлснээр үргэлж зодож, нүдэн, тогонд цохиулж эрүүдэн шүүдэг хорих төвүүдэд хорьсон гэдэг. Ийнхүү Улс төрийн товчооны гишүүн Түвдийн хэргийг эрхэлж байсан Чен Куангуог 2016 онд ижил ажил хийлгэхээр Шинжаан руу томилсон байдаг. Хорих төвүүдэд хоригдсон сүсэгтнүүдээр “Бурхан гэж байхгүй, Коммунист нам л гэж бий” хэмээн хүчээр хэлүүлдэг хэмээн АНУ-д төвтэй Уйгурын хүний эрхийн төслийн тэргүүн Омер Канат ярьжээ.
    ӨӨР ШАШНЫ БҮЛГҮҮД ЯАЖ БАЙГАА ВЭ?
    БНХАУ-ын төв хэсэгт аж төрдөг хуй хэмээх 10 сая орчим ислам шашинтай иргэд уйгурчуудтай яг ижил байдлаар зовж байгаа аж. Тэдний сүм хийдүүдийг нураан бузарлаж, бэлгэ тэмдэг, дурсгалуудыг устган, залбирал үйлдэхийг хоригложээ. Мөн тэд тун удахгүй уйгурчуудынх шиг хорих төвүүд байгуулагдах вий хэмээх айдастай амьдарч байгаа аж. Өдгөө БНХАУ-д аюулгүй үлдэж буй ганц шашин бол Хятадад эртнээс нутагшсан уугуул буддизм болжээ. Гэсэн хэдий ч хятад буддизмыг ч гэсэн Коммунист нам тодорхой хэмжээгээр дарамталж буй аж. Тухайлбал, Кунгфү анх үүссэн гэгдэх 1500 жилийн түүхтэй Шаолиний сүмд Коммунист намын тушаалаар БНХАУ-ын төрийн далбааг 2018 оноос хойш хүчээр байрлуулжээ.
    АНУ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ВЭ?
    Трампын засгийн газар Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон арван компани, төрийн байгууллагад хориг тавьсан билээ. Мөн өнгөрсөн сард дээрх хоригийн дагуу Чен болон өөр гурван дээд албан тушаалтныг АНУ-д зорчих болон АНУ-ын компаниудтай хамтарч ажиллахыг хориглосон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “БНХАУ уйгурчуудын соёл, итгэл үнэмшлийг дарлаж, сөнөөж байхад АНУ зүгээр хараад суухгүй” хэмээн мэдэгдсэн удаатай. Гэвч гадаад орны дарамт БНХАУ-ын бодлогод нөлөөлж чадахгүй хэмээн БНХАУ-ын шашны шинжээч Карри Коесель үзэж байгаа аж. Тэрбээр БНХАУ шашнуудыг маш том аюул хэмээн үзэж байна хэмээн тайлбарлажээ.
    ФАЛУН ГОНГ УСТГАХ НЬ

    БНХАУ-ын засгийн газар дэглэмийг нь сөнөөх таван хорыг нэрлэжээ. Үүнд ардчиллыг дэмжигчид, Тайванийн үндсэрхэг үзэлтнүүд, Түвдийн эсэргүүцэгчид, Уйгурын салан тусгаарлагчид, уламжлалт сэтгэхүйг шинэ үеийн философитой хослуулсан шашны төрлийн бүлэглэл болох Фалун Гон нар орсон байна.
    1992 онд Хятадын зүүн хойд нутагт бүрээчин асан Ли Хонжи Фалун Гон урсгалыг үүсгэсэн гэдэг. Итгэгчид нь Ли мастерын сургаалийг судалж, зөөлөн хөдөлгөөнтэй “дасгал” хийдэг аж. Лигийн энэ урсгалд 70 сая орчим хүн орсон нь Коммунист намыг ихээр түгшээсэн байна. Тиймээс Хятадын засгийн газраас Фалун Гонг 1999 онд хориглон, бузар сүсэг хэмээн нэрлэж, хэдэн арван мянган дэмжигчийг нь баривчилсан билээ.
    Тэр ч байтугай хүний эрхийг хамгаалагчдын мэдээлдгээр мянга мянган Фалун Гон дагагчдыг хөнөөж, эрхтнийг нь донор болгосон гэдэг. Улмаар Фалун Гоны дасгалжуулагчид Хонгконг руу дүрвэж, тэндээ урсгалаа хөгжүүлж ирсэн ч шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас болж хоргодох газаргүй болоод байгаа аж.
    эх сурвалж: THE WEEK

  • ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН БАЯР

    МБНЭ-ийн төлөөлөгчид Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн ажиллагаанд оролцоэ байгаа Оросын залуучуудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.
    Энэ өдрийн орой Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, “Ялалтын үдэш” ойн баярт зориулсан үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.

    ОРОСЫН ЗАЛУУЧУУДТАЙ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
    ОХУ-аас ирсэн залуучуудын төлөөлөгчидтэй хөлбөмбөг, гар бөмбөг төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулж, шагнал гардууллаа. Мөн нэр нь үл мэдэгдэх дайчдын шарилыг хүгндэтгэн байршуулах ажиллагаанд байлцлаа.
    Халхын голын ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан бататгаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн юм. Эдүгээ Халхын голын дайнд оролцсон талууд бүх нийтийн энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нягтарч, найрамдалт харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтын хүчээр цогцлоохын төлөө дэлхий дахинд болон бүс нутгийн хэмжээнд олон талт идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулж байна.
    Ийнхүү Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ.

    МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ЗҮҮН ЦЭГЭЭС ШҮНШИГЛЭСЭН ШОРООГ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ АВЛАА.
    Монгол Улсын хамгийн зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт газар, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газраас шүншиглэсэн шороог хүндэтгэн авах ажиллагаа болсон билээ.
    2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Бид энэ ажиллагааг хийхээр Монгол Улсын баатар П.Чогдонгийн нэрэмжит … дугаар заставт очсон юм. Энэ заставаас Монгол Улсын дөрвөн баатар С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шилэг, Д.Гуулин нар төрсөн түүхтэй.
    Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын Улсын хилийн 1411 хилийн баганын дэргэдээс Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.
    Энэхүү бөөгийн зан үйлийг МБНЭ-ийн бага хурлын гишүүн, удган Д.Наранцэцэг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар байлцлаа.
    Удган Д.Наранцэцэг бөөгийн зан үйл хиих явцдаа тухайн заставд сүүлийн жилүүдэд болсон үйл явдлыг тодорхойлон хэлсэн юм. Бид баганаас буцах замдаа хуяглан бөөлөх зайлшгүй шаардлага гарсан билээ. Тиймээс заставын ар талд голын эрэг дээр бөөлсөн бөгөөд ийм боломжийг заставын хамт олон ашиглаж чадсангүй.
    Бид хилийн баганаас буцах замдаа ЗХУ-ын баатар мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизовын өндөрлөгт байдаг дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
    Мөн МАХЦ-ийн 8 дугаар дивизийн дарга агсан хошууч Ч.Шаарийбуугийн тулалдаж амиа алдсан газарт очсон юм.
    Энэ өдөр Халх голын байлдааныг удирдаж байсан командын байр, зөвлөлтийн цэргийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ.

    Хилийн заставт
    2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр МБНЭ-ийн төлөөлөгчид Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит … дугаар заставт очиж, Японы түрэмгийлэгчдийн Халх голын дайны анхны дайралт хийсэн чиглэл Монголын хилийн 1411 хилийн баганы дэргэдээс Монгол туурагтны баатруудын хүндэтгэлийн цогцолборт байрлуулах шүншиглэсэн шороог авсан билээ.

    БУЙР НУУРЫН ЭРЭГ ДЭЭР
    Буйр нуурын эрэг дээр боломж гаргаж нэг өдөр амарсан билээ. Энэ хооронд гисдэг тэгэргтэй зочид ирсэн. Удалгүй нисээд явчихсан. Угтаа хүн цөөтэй газар буух сонирхолтой байсан бололтой. Бид байж таарав бололтой.
    Энэ л газар цэргийн алба хамт хааж явсан нөхөдтэй тааралдав. Хөөрөн баясаж, хээрийн хүндлэл задлав. Дурсан ярих зүйл арвин байсан боловч цаг гэж зүйл бүхнийг хязгаарлав. Тэгээд ойролцоо орших Халх голын ялалтын хөшөө дурсгалын заримаар нь орсон.
    Халх голын ялалтын баярт оролцсон Самгалдайн хамт олон Мөнх тэнгэрийн төлөө “Алт, мөнгө, хүрэл шонхор” медалиар шагнав. Энэ аялал бөөгийн хэмээн тодотголтой бидэнд мартагдашгүй дурсамж үлдээсэн билээ.

    djmedia:272
  • АЛТАН ХӨХИЙ УУЛ

    Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

    Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ.
    Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг.
    Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

  • Мэргэ-төлгийн тухай…

    “Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх”
    Ирээдүйг урьдчилан мэдэх хүсэл бол хүн төрлөхтний мөнхийн хүсэл. Хэрвээ маргааш юу болохыг мэддэгсэн бол ямарч хүн элдэв саад бэрхшээл хохирлыг тойрч гарах арга замаа олох байсан. Гэвч хүн маргааш эсвэл өнөө орой юу болохыг урьдчилан мэдэх чадваргүй байдаг. Ерөнхий юу болохыг хүн бүр гадарлана. Харин ер бусын тохиолдлыг урьдчилан мэдэх бололцоогүй. Аливаа ард түмэн, үндэстэн ястанд алс хэтийн явдлыг зөгнөхөөс өмнө өнөө маргаашийн хэрэг явдлыг хаашаа эргэж юу болох нь вэ? хэмээн урьдаас таамаглан мэдэх хэрэгцээ урьд ч өнөө ч байсаар ирсэн, хойшид ч байх нь гарцаагүй. Ирээдүйг урьдчилан харах хэрэгцээг хангахын тулд мэргэ төлгө үүсэн бий болжээ. Мэргэ төлгө бол ирээдүйн дохио, зөн совингийн тусгал байдаг бөгөөд мэргэлж мэдсэн зүйлдээ анализ хийж эергээр зохицуулах хэрэгтэй.
    Мэргэ төлгө худал хэлэх, андуурах гэж үгүй, харин мэргэ тавигч түүнийг андуу зөрүү тайлдаг болой. Энэ нь түүний туршлага авъяас чадвараас ихээхэн шалтгаална. Монголчуудын мэргэ 40 гаруй төрөл. Үүн дотроос далны мэргэ, есөн зоосны мэргэ, дөчин нэгэн чулууны мэргэ эдгээр мэргүүд нь эртний уламжлалт үндэсний мэргэ төлгийн хувьд олон зууны турш үе дамжин уламжлагдан ирсэн болохоор өндөр шалгуур давсан юм.

     

  • БӨӨГИЙН ТУХАЙ БОДОЛ

    Энэ цаг үеийн хувьсгалаар олон бөө төрж байгаа нь сайн гэхээсээ илүү саар олон зүйлийг дагуулж ард түмний дунд бөөгийн нэр хүндийг унагаж бизнес болгож, мөнгө олоххэрэгёэл болгож байгаа нь тун харамсалтай. Монгол улс бөөгөөрөө бол дэлхийд 1т орж улс гүрэн нь дээшилж, дэвшиж,хөгжих ёстой байтал улс гүрэн уруудаж доройтож сүйрэл рүү ороход дөхөж байна. Одоогийн бөөгийн нэр барьсан буг чөтгөрүүдийг маргааш биш өчигдөрөөс цэгцлэх хэрэгтэй. Бөө болсон хүмүүс эхлээд өөрийнхөө тухай бодмоор байгаа юм. Би ер нь зөв юм хийгээд байн уу? Үгүй юу? Гэж . Бөө нь нь өөрийн онгод тэнгэр, нутаг ус өвөг дээдсээ ах дүү амраг садангаа таньж мэдэн тэнгэрээс тамгалагдаж, хүмүүн заяанд төрдөг. Гэтэл одоогийн бөө болж байгаа зарим хүн нутаг ус, ах дүү амраг садангаа таних нь байтугай хаанаас ирсэн хэн болохоо мэдэхгүй газрын гай ус савдгийн хорлол болон буг чөтгөрийн сүнсний махан биедээ оруулж үүнээсээ болж зовж зүдэрч байгаагаа мэдэхгүй . Тэд өөрөө өөрсдийнхөө ах дүү амраг саданг амандаа орсноороо харааж зүхэж,ам хэлээр хийсэн нүгэл нь өөрөө өөрт нь арамдаг болж бие сэтгэлээ түгжиж уур хилэнтэй болж бие нь өвдөх гэх мэтээр үхэлд хүргэдэг. Бөө болно гэдэг тийм ч амар зүйл биш. Бөө болох хүн багаасаа болдог л байсанюм. Жинхэнэ онгод байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Одоо цагийн бөө нар өөрөө өөрсдийнхөө удам угсааг сайн мэдэхгүйн улмаас хүмүүсийн аманд орж золиос болж, бөө бол гэсний зоргоор бөө болж байна. Үүнд гадны олон зүйлс тайлагдашгүй нууц нөлөөлдөг. Эрт дээр үед цаатан бөө, урианхай бөө, дархад бөө, буриад бөө гэж байдаг байсан. Гэтэл одоо эмээ, өвөө, хаан, хатан буулаа гэх юм. Бөөгийн хувьд ийи зүйл сонсож байгаагүй. Бөөгийн онгодийг багш нь оруулж шавь болж байгаа бөө нь багшийнхаа хэлснээр хийх ёстой. Багшийн хэлснээр хэнгэрэг дээрээ тэнгэрээ буулгаж аваад мөн онгодын хэлснээрхуяг хийж өдөр судар харж байж сайн цагт л лусын гүйдэлгүй хүн тавиагүй газраас холхон цээр хийж тогтсон газар очиж онгодоо авдаг. Бөөгийн хувцас 81 манжигтай байдаг. Гэтэл одоо 108-с дээш могойтой байна. Бөөгийн хэнгэрэг бөөрөнхий гурвалжин, найман талтай гэж байдаг. Гэтэл энэ цагийн эгэлгүй их тийрэн буг чөтгөрүүд багшаасаа дээгүүр суудалд суусан юм шиг төрөл бүрийн дүрстэй том том хэнгэрэг барьчихаад түүн дээрээ учрыг нь ойлгохгүй их юм зурчихсан , зарим нь бүр гурвалжин хэнгэрэг барьж өдөр шөнөгүй балбах юм. Монгол улсад бөөгүй айл байхгүй болж буг чөтгөрүүдийг ихэп өөхшүүлж тэтгэж харагдах юм. Бөөгийн онгод удамд нэг л буух ёстой буусан онгодны эзэн нас эцэс болсны дараа бөөгын өиеэс онгодыг салган авч дараагын бөө болох хүнд оруулдаг. Гэтэл нэг айлд 4-5 бөө байна энэ нь зүйд нийцэхгүй. Тэр 4-5 бөөгийн нэг нь онгодтой байлаа гэж бодоход нөгөө хэд нь юу болох вэ? Өнөө маргаашийг бүү бод үр хойчоо бод!!! Эдгээр буг чөтгөр уул ус их бузарлаж байна. Гэхдээ хүний ёс муудаж бөөгийн нэр барьж бусдыг золиос болгосон буг чөтгөрүүд одоо түрүүчээсээ сүйрч байна.
    Хөвсгөл

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙД УВС АЙМАГТ

    Увс аймагт АНУ-ын Элчин сайд Клечески ажиллах явцдаа тус аймаг дахь шашины байгууллагын төлөөлөлтөй уулзалт хийлээ. Уулзалтанд Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтох, зайран Э.Болдоо нар оролцсон байна.
    Орон нутагт шашины байгууллагуудын үйл ажиллагаа, тулгарч байгаа бэрхшээл, тулгамдаж буй сорилын талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь орон нутагт АНУ-ын Элчин сайдтай төдийгүй шашины төлөөлөл, монгол бөөгийн байгууллагын төлөөлөгч оролцсон анхны уулзалт гэдгээр түүхэнд үлдэж байгаа билээ.
    Уулзалтын дараа АНУ-ын Элчин сайд Клечески шашины төлөөлөлүүдтэй дурсгалын зураг авахуулсан байна.