Author: admin_shaman

  • ХАЙРХАНЫ ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Өвөрмонголын дөрвөд хошуунд овоо тахих тахилга хийжээ. Дөрвөд хошуу нь олон сайхан содон уул хайрхадтай билээ. Түүний нэгэнд манай улаач нар тахилга хийсэн байна. Монгол бөөгийн зайран Ганзориг толгойлон бөөлж, бөөгийн зан үйлээр тахилга хийжээ. Олон шүтлэгтэн нар тахилгад оролцож даатгалаа хийлгэж, өргөлийн дээжээ хайрхандаа өргөжээ.
    Өвөрмонголын Цахар баруун гарын дунд, хойд, өмнөд, дөрвөд 4 хошуу, 8 сянь, 5 сумтай. Олон сайхан содон уул хайрхадтай билээ. Монгол үндэстний өөртөө засах орон, аймаг дахь Монгол үндэстний уламжлалт газар нутаг юм. Гол төв нь Улаанцав хот юм.
    Энэ хотыг ан цав бүхий улаан шороотой газар барьсан учир “Улаанцав” хэмээн нэрийджээ. Хойд талаараа Монгол улстай 190.81 км газраар хил залгаж, зүүн хойгуураа Шилийнгол, зүүн, зүүн өмнө, өмнө талаараа Хэбэй, Шаньши мужтай, баруун талаараа Бугат, Ордос, Хөх хоттой зах нийлнэ.
    Мал аж ахуй хөгжсөн тул арьс шир, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр олон. 69 төрлийн ашигт малтмалтай, эрчим хүч, төмөр, нүүрс, барилгын арматур, хими, мах, арьс шир, хивс үйлдвэрлэдэг.
    Улаанцав 84 мянга 700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, далайн төвшнөөс дээш 2000 метр өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай, хур тунадас ихтэй. 3 сая шахам хүн амын 60 мянга нь монгол үндэстэн. Улаан буудай, юмэй гурил, амтат төмс тариалж ургамлын тос их хэмжээгээр үйлдвэрлэнэ. Тус хошууны Хонгор сумын нутагт Шэньжоу сансрын хөлөг газарддаг болсон.

    djmedia:279
  • -ХОТЖИЛТ ЭРЧИМЖИХИЙН ХЭРЭЭР ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧДИЙН ДЭГДЭЛТ НЭМЭГДЭНЭ-

    Үүний тулд тухайн уургийг кодолдог генийг дангаар нь нийлэгжүүлэн ялгаж аваад тэр генийн экспрессийг зохицуулдаг тусгай секвенсийг урд нь угсран залгасныхаа дараа цагираг дезоксирибонуклеин хүчил (ДНХ)-д бас угсран залгаж суулгадаг юм. Үүнийг gene construct буюу генийн угсраа гэнэ.

    Эрдэмтэд зохион бүтээсэн генийнхээ угсрааг, дараа нь, амьд эсийн дотор оруулах ёстой. Тэгэхдээ гол төлөв гэдэсний савханцар (Escherichia coli) хэмээх нянг ашиглаж оруулдаг. Энэ нянгийн уураг нийлэгжүүлдэг аппарат өөрийнхөө генүүдийн кодолдог уургийг нийлэгжүүлэхийн зэрэгцээ өнөөх угсарсан генийн уургийг ч өдий төдийгөөр нь нийлэгжүүлэн “үйлдвэрлэдэг” тул, эрдэмтэд хэрэгцээтэй уургаа цэврээр ялган авч бүтцийг нь тодорхойлох боломжтой болно.

    Бид хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 5-ны шөнө вирусийн геномыг бүрэн тайлсан. Геномыг тогтоосон даруй Ухань хотын Төв эмнэлгийн Амьсгалын замын өвчлөлийн тасгийн эрхлэгч, доктор Жао Сутай холбогдон өвчтөнүүдийн эмнэлзүйн өгөгдлийг асуусан. Түүнд энэ вирус САРС-аас илүү аюултай гэж хэлж зүрхлээгүй. Гэхдээ H5N1-ээс илүү аюултай гэж хэлсэн. Дараа нь Хятадын Эрүүл мэндийн яамтай холбоо барьсан. Бид нэгдүгээр сарын 8-нд Уханьд очиж, олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудтай уулзаж ярилцсан. Шинэ вирус нь амьсгалын замаар дамждаг учраас яаралтай арга хэмжээ авах санал тавьсан юм. Төд удалгүй Сиднейн их сургуулийн профессор Эдвард Холмс над руу утасдаж геномыг олон нийтэд нээлттэй болгохыг хүслээ. Би Эддид “Бодож үзье” гээд хоёр цаг бодсоны дараа зөвшөөрсөн. Тэр өдөр Virological.org вэбсайтад гарсан Холмсын нийтлэл дэлхийг шоконд орууллаа. Бээжингийн албаны хүмүүс манай лабораторид ирж тайлбар хийхийг шаардсан. Харин олон улсын шинжлэх ухааны байгууллагууд биднийг 40 цагийн дотор шинэ коронавирусийн геномын дарааллыг тогтоосонд итгэхгүй байлаа” хэмээв.

    Жаны нээлтээс хойш болсон үйл явдлууд маргаантай байсаар ирсэн. Вирусийн геномыг тогтоосон даруйдаа буюу нэгдүгээр сарын 5-нд яагаад нийтэд зарлаагүй юм бэ гэсэн асуултад тэрбээр “Дэлхий даяараа вирусийн дэгдэлтийн нотолгоог олж мэдэхийг шаардаж байсан нь эрх баригчдад нөлөөлсөн байх. Бид АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвд геномыг байрлуулах үед тус улс энэ вирусийн талаар мэдэж байсан” гэж хариулжээ.

    Түүний нээлт вирусийн эсрэг эмүүд болон боломжтой вакцинуудыг эрт боловсруулахад дөхөм болсон. Гэхдээ 55 настай профессор хүн төрөлхтний өмнө хийсэн гавьяагаараа онгирохыг хүсээгүй юм. Авторитар тогтолцоотой Хятадын Засгийн газраас өвчний талаар аливаа мэдээлэл нийтлэхийг хориглосон бөгөөд лабораторид вирусийн бүх дээжийг устгах эсвэл шилжүүлэхийг тушаажээ. Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлгийн халдварт өвчний тэргүүн, доктор Дейл Фишер хэлэхдээ, Хятадын Засгийн газар зохих ёсоор баталгаажуулалт хийхдээ хугацаа алдсан гэжээ. Тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Хятадад очсон бөгөөд өвчний дэгдэлтийн үед хүмүүс юунд итгэхээ мэдэхгүй эргэлзэж байсныг онцолсон юм. ДЭМБ Хятадыг ил тод байдалд сайшаан магтаж байсан ч эх сурвалжуудын архиваас харахад эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэл удаашралтай байгаад дургүйцэж байв.
    Профессор Жан одоо эмгэг төрүүлэгч ба хүрээлэн буй орчин хэрхэн харилцан үйлчлэхийг судалж байна. Өнгөрсөн зууны турш Хятадад 1956 онд Азийн ханиад, 2002 онд САРС, 2013 онд H7N9 зэрэг өвчлөл гарсан.

    Жан Юнжэн үүнийгХятадын экологийн өөрчлөлт, хүн амын өсөлттэй холбон тайлбарласан юм. Түүгээр ч барахгүй Хятад улсын эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн аялах ихэссэн нь халдварт өвчин дэгдэхэд нөлөөлжээ.

    Энэ оны байдлаар Хятадад хүн амын 61 хувь нь том хотуудад амьдарч байна. Энэ үзүүлэлт 1978 онд дөнгөж 18 хувьтай байжээ. Энэ нь үл мэдэгдэх эмгэг төрүүлэгчдийг бий болгодог аж. Профессор Жан “Хотжилт эрчимжихийн хэрээр эмгэг төрүүлэгчдийн дэгдэлт түгээмэл болно. Тиймээс бид хүн амын популяцад тархах магадлалтай зөв зураглалыг урьдчилан таамаглах шаардлагатай. Хиймэл дагуулууд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг алдалгүй гаргадаг шиг шинжлэх ухаанд вирусийн дэгдэлтийг нарийвчлан тогтоох хэрэгтэй. Хэрэв бид шинэ коронавирусээс сургамж авахгүй бол хүн төрөлхтөн илүү зовж шанална” гэсэн юм.

    Х.Эрдэнэзаяа

  • ДОРНОДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНД

     

    ДАШБАЛБАР СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН
    Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн хамт олон бол манай зүүн хязгаарын найдвартай түшиц газар билээ. Олон удаагийн Монгол улсын хөл уул Хөх уулын нэгдсэн тахилга болон бусад арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай хамт олон билээ.
    Нэгдсэн тахилгыг сумын хэмжээнд Буриад бөөгийн зан үйлээр хийж хэвшсэн хамт олон юм. Мөн бие даасан олон үйлийг хийж ирсэн билээ. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг тус суманд ирсэнтэй холбогдуулан хуралдаан зарлан хийсэн байдаг.
    Сумын бөгийн байгууллага сайн ажиллаж байгаа нь удирдагч нараас ихээхэн хамааралтай. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдын хичээл зүтгэл их тус нэмэр болж байдаг.
    Мөн төвийн бүсэд зохион байгуулагдсан нэгдсэн тахилга, хамгийн хол нь Отгонтэнгэрийн тахилгад бүх бүрэлдэхүүнээр оролцож байсан түүхтэй билээ.

    БАЯНДУН СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨН
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөл хожуу байгуулагдсан гэлээ ч Монгол бөөгийн зайран Б.Батдоржийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд ажил нь тогтмолжиж байгаа билээ.
    Монгол бөөгийн зайран Б.Батдорж нь 2013, 2015 оны Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Хөх уулын нэгдсэн тахилга, 2015, 2016 оны “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилга, залбиралд, 2016 оны Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга, 2017 оны Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад тус тус оролцсон. Хөх уулын, “Бурхан Халдун”-ны, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгуудад толгойлж бөөлж байсан билээ.
    Монгол бөөгийн төлөө идэвхитэй ажиллахаар зориг шулуудан сумандаа бөөгийн төв байгуулан ажиллаж байна. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг тус суманд ирсэнтэй холбогдуулан онгодын өргөөнд нь зочилж, явуулж байгаа ажилагааатай танилцсан билээ.
    Сумын бөөгийн байгууллагыг идэвхитэй ажмллахад шүтлэгтэн, улаач нарын хамтын ажиллагаа их чухал билээ.

    ДОРНОДЫН БАЯН УУЛ СУМАНД
    Дорнод аймгийн Баян уул суманд бөөгийн зөвлөлийн гишүүд цуглаж өөрсдийн хийж байгаа өв зан үйлээ ярилцав. Өмнө ирэхдээ бид энэ суманд бөөгийн зөвлөлөө байгуулж олон улаач нар гишүүнээр элссэн билээ.
    Дорнод аймгийн Баян уул сум нь монголдоо бол олон бөө олонтой суманд тооцогддог. Сумын төвийн урьд талд Оюунбаатар зайрангийн бөөгийн сүм бүхий төв байрлаж, зун нь шавь нараа өргөтгөх сургалт явагддаг.
    Энэ удаа бид олон жил бөөгийн өв уламжлалаа авч яваа зайран, удган нарт МБНЭ-ийн шагналаа гардуулсан билээ.
    Мөн улаач нар хамтдаа хилийн цэргийн отрядад байдаг хүндэтгэлийн хөшөөн дээр дурсгалын зургаа авахуулж үлдээсэн юм.

    ЗАЙРАН ОЮУНБААТАРЫНД
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийнхөн сумын үдэлтийн шүүдрэвчинд хийсэн бяцхан үдэлтийн дараа бид сумаас урагш орших Буриадын зайран Оюунбаатарын бөөгийн отгонд очсон билээ. Монгол улсад олон зуун бөөгийн төвүүд ажиллаж олон мянган бөө “босгож байсан” цаг үе байсан. Монголын зүүн хязгаарт зайран Оюунбаатарын байгуулсан хэд хэдэн отго байсан бөгөөд түүний нэгтэй нь танилцах боломж олдсон юм.
    Сумаас урагш бага зэрэг яваад түүний үйл ажиллагаа явуулж байгаа бөөгийн отгонд очсон. Түүний ийм отго зүүн хэсэгт хэд хэд байдаг. Бид шууд л яваад нэгэн өргөөний дэргэдэх машины зогсоолд очив. Тэгтэл хэд хэдэн удган, зайрангууд гүйн ирж буцаж гортигны цаана гарч ариутгал хийлгэхийг шаардсан. Бид ч “усын уувал ёсыгнь дагадаг” монгол сургаалийг баримтлан тавьсан шаардлагын дагуу ажиллав.
    Төв өргөөнд ороход зайран Оюунбаатар шавь нартайгаа зан үйл хийж байв. Биеийн тамирын хувцастай атлаа бөөгийн малгайвч өмсч, хэнгэрэг барьсан харагдана. Өргөө шалгүй учраас бөөлөх хүний хөлний аясаар тоос бутарна. Алсаас хүч аван эргэлдэн ирсэн зайран Оюунбаатар юу, юуны завдалгүй Монгол бөөгийн их зайран Г.Болдыг мөрлөж орхив. Дахин эргэлдэн ирээд хоёрдахаа мөргөв. Г.Болд зайран маань хөдөлсөнгүй, одоо тэрээр гуравдахь удаагаа тоос татуулан ирээд Г.Болд зайранг мөргөж, зайран энэ удаа арагш ухарч хэдэ хэдэн вандан сандалыг унаган байж тэнцвэрээ олов. Эхний учрал ийм содон байж билээ. Онгодын хүмүүсийн яаж авирлах нь таашгүй билээ.
    Энэ үйл явдлыг дараа бид тухлан сууж амар мэндээ асууж аян замын сонин сайханаа ярилцав. Бөөгийн төвийг тойроод отгонд бум бужигнаж, түм түжигнэн харагдана. Хүний тоо маш олон байлаа. Бөө буриад болон түүнээс улбаалсан бөө босгодог, бэлтгэдэг тусгайлан баригдсан монгол бөөгийн нэгэн төвтэй бид ийнхүү танилцаж билээ.
    Дотроо дэг журам, сахилга бат хатуутай, өвөрмөц зохион байгуулалттай болох нь харагдана. Зураг авахыг хатуу хориглоно. Харин үүнийг нь хүлээн зөвшөөрч чадсангүй, боломжоороо зураг авав. Монгол бөөгийн сургалтын энэ төв бол улсдаа тусгайлан сургалт дүүргэдэг томоохон төв байв. Тэр л үйл ажиллагаагаараа түүхэнд мөрөө үлдээх учиртай.
    Зайран Оюунбаатарын бөөгийн төв орон нутгын төсөвөө багагүй санхүүгийн дэмжлэг авсан анхны байгууллага билээ. Тиймээс ч энэхүү бөөгийн отго бусдаас ялгаран харагдана билээ. Энэ төвтэй өнгөцхөн танилцсан түүх ийм билээ.

    djmedia:278
  • Манжийн санаа бүрнээ биелэж бүгдийг шарлуулж чадаагүй билээ.

    Манжийнхан ноёрхлоо тогтоох гэж мянга,мянган улаачдыг хүйс тэмтэрсэн гурван их хатуу газар бий.Тэдэнд хэнгэрэгнээс нь өөр юу ч байгаагүй бөгөөд Манжийн цэргүүдэд алуулаад үхнэ гэдгээ мэдсэн ч мянгуулаа цуглаад л хэнгэрэгээ дэлдсээр алуулж үхсэн дурсгалт газар бий. Тэднийг мянга мянгаар нь гурван газар нэг дор булшилсан байна. Тэд халуун амиа өргөж байж өдгөө Монголчууд биднийг дахин гарч ирэх сайн цагийн ӨРГӨЛ болсон юм.Тэд Хөх Яс Цусны хамгаалагчид болж чадсан тул Манжийн санаа бүрнээ биелэж бүгдийг шарлуулж чадаагүй билээ.

    Хэрэгтэй үед үхэж чаддаг нь улаач нар.Хэрэгтэй үед босож чаддаг нь улаач нар.Иймээс тэд Тэнгэрийн үрс,Хөх тамгат үрс.Бусдын өмнөөс үхэж чадсанаараа буман олныгоо авраад үлдээдэг юм.
    Хэрвээ тэд бүгд амиа хоохойлоод нуугдсан бол бөө үрсийг хайгаад хамаг Монголчуудыг хоморголон алах байсан.Тоогоор олон,галт зэвсгээр их тэдэн рүү хэнгэрэгнээсээ өөр зүйлгүй тоссон тэд үхэхээ мэдэж л байсан ч үхлийг сонгоод олуулаа очиж чадсан нь хайхамшиг шүү!
    Цусанд цадтал нь,алууртаа ханаж пологттол нь амиа өргөж байж Монгол яс,цусаа авран тэдний аллагыг зогсоосон юм.
    Гэтэл бөөгийн баатарлаг энэ түүхэн домгийг хүмүүс мэддэггүй,үнэ цэнийг нь ойлгодоггүй нь харуусалтай!
    Тэглээ гээд тэд ч гомдож тоодог ч үгүй. Мөнх Тэнгэрт итгэх учраас Мөнхөд ялагч байж чаддаг учраас хэрэгтэй цагтаа үхэж чаддаг нь улаач нарын хайхамшиг билээ.
    МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ VIII-XII БӨЛӨГ (887−888−р хуудас)
    Уужим Гал

  • ЮМ ҮЗЭЭГҮЙ ЯВАХАД ЕВРОПИЙН ОРНУУДЫГ ИХ ГОЁ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА.

    Юм үзээгүй явахад европийн орнуудыг их гоё гэж боддог байлаа. Дунд нь удаан амьдраад ирэхээр их өрөвдмөөр шүү энэ шар хүмүүс…Хуурамч инээмсэглэл, нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол, мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга тэгээд л энгийн адилхан хужаад үйлдвэрлэсэн хужаа хувцас…Ёс заншил гээд байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү нээх байхгүй. Нэг тиймэрхүү…Уйтгартай…
    Монголдоо ирээд л захын таксинд суугаад л амьдралд живдэг. Амьд байгаагаа мэдэрдэг. Монгол улсад дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг. Дэндүү цайлган, цагаахан, энгийн, ид шидтэй хүмүүс байдаг. Үүнийг энэ шар хүмүүс хараад гайхдаг…Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог шар хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, 20, гуч тавин адуу туугаад ирэхээр таг шооконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ…Нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, харин Монголд үнэгүй…
    Тэгээд цаашаагаа үхрийн био мах өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм…
    Одоо угаасаа Томроод байсан Бүх Улсууд, ганц вирүснийхээ учрыг олохгүй далаараа тавиулж, байрандаа ирлээ. Бутрах нь бутарч, задрах нь задрана. Дэлхий ертөнц Дахин гарааны ижил нөхцлөөс эхлэх гэж байна.
    Тэнэг бүдүүлгээрээ дуудуулж хэдэн зуун жил Байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголчуудад давуу тал үүслээ.
    Байгальтай ээлтэй хөгжлийн тухай бүгд ам уралдан ярьцгааж байна. Бид ярих биш БҮҮР ХИЙСЭЭР ирсэн!!!
    Эх Орондоо Эзний Сэтгэлгээгээр хандаж Эко хөгжлийг авчиръя. Сүйрэн доройтож буй хуурамч хөгжлийг биш!!…
    Д. Хонгорзул

  • МОНГОДЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Т.БАТТОГТОХ

     

    Хоёр. Монгол бөөгийн тэргүүн удган цолоор
    4.Т.Баттогтох-МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган
     МБНЭ-ийн залуучуудын байгууллагыг бэхжүүлэх ажилд идэвхитэй зүтгэдэг.
     Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа
     Мөнх тэнгэрийн төлөө “ХҮРЭЛ ШОНХОР”, “МӨНГӨН ШОНХОР”, “АЛТАН ШОНХОР” медалиар тус тус шагнагдсан.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.22-ны өдөр. Нарны залбирал оролцсон.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралд оролцож, толгойлж бөөлсөн.
    • 2019.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2019.06.25-ны өдөр. Хувилай хааны ордонд залбиралд оролцсон.
    • 2019.07.07-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилга
    • 2019.07.20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2019.09.22-ны өдөр. Галын тахилгад оролцсон.
    • 2019.10.23-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Кличенскитэй хийсэн уулзалтад оролцсон
    • 2019.12.04-ны өдөр. Спортын арга хэмжээнд оролцсон.
    • 2020.06.04-06-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон
    • 2020.06.07-08-ны өдөр. Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгад оролцсон.
    • “Тэнгэрлэг залуус- I, II, III, IV, V, VI аянд оролцсон.

     

  • БОГД ХАН УУЛ

    1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.

    Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг.
    54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг.
    Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

  • Бурхан халдун хайрханд

     

    Tuul
    Хан төрийн босгыг сэвтээв
    Биеэ алдавч төрөө алдахгүйн
    Бичээгүй цаазын дэнсийг хазайлгаж
    Баатар дээдсийн ариун сүнсийг
    Босож иртэл нь тэвчээрийг барж
    Харийн хоолонд цадсан ноход
    Хан төрийн сэнтийд шургалж
    Хаан өвгөдийн цаазыг умартаж
    Хар толгойгоо ихэд бодож
    Буха хадун хайрхандаа
    Буурал дээдсийн онгондоо
    Ёсгүй хандаж
    Мөснүй загнаж
    Эрээвэр хураавар амьтас
    Энд тэндгүй асч
    Элдвийн доод гаралтнууд
    Эд мөнгөөр даллаж
    Их цаазыг зөрчиж
    Ил цагаан шунахайрч
    Их багагүй гүйлдэж
    Энэ биедээ эрэмшиж
    Тархи толгой руу нь асах
    Тэнэмэл хорход олширчээ
    Найман зууны тэртээх
    Нарийн түүх сөхвөл
    Мөнх тэнгэрийн тааллаар
    Их эзний зарлигаар
    Хаант төрийн сүрийг
    Хадун хайрхандаа даатгаж
    Хаант төрөө дээдэлж
    Хавирганаас нэвтлэх жаваргүй
    Эзэнт төрөө дээдэлж
    Элгэн садандаа дайсангүй
    Тугтын дор бөхийж
    Туурга тусгаар нэгдэж явсан
    Дээд тэнгэртээ даатгаж
    Дэлхийн дайдыг эзэлж явсан
    Өвгөдийн мөр нь бий
    Өнгөрсөн түүх нь бий

    Tuul
    За тэгээд зайран удгад нэгдээд
    Залбирч тэнгэртээ даатгах бол
    Бөө тэнгэртнүүд нийлээд
    Бохирч сөгдөн тахих бол
    Учраа мэдэхгүй үрс нь
    Ухвар мөчид загнаж
    Хатуу идээн өргөлийг
    Хамаа бусаар өргөсөөр
    Хар лусаа хатууруулж
    Хамаг үйлийг хаасан шүү
    Халамцуу согтуу гулбилзаж
    Хадун хайрханаа сэвтээсэн шүү
    Хаа хамаагүй сарьж
    Хайрханы лусдыг догшруулсан шүү
    Ивгээл өгөх нь байтугай
    Эргээд ноцохоор болгосон шүү
    Гурван зайран нэгдэж
    Гуйж сайн залбирч
    Гунжин үнээний шимээр
    Гарам жимээ татаарай
    Хайрханы савдаг нь хэцүүдсээн
    Харах сэтгэлгүй болсоон
    Холхисон олноос залхсаан
    Хориг цаазыг сануулсаан
    Хундан цагаан хонио шүүсэлж
    Хайлсан шаргал тосоо дэлгэж
    Зөөхий сүүний өргөлөө өргөж
    Зөөлрүүлж аргадаж аваарай

    Tuul
    Газар газраас ирсэн
    Гар барьж нэгдсэн
    Энд тэндээс ирсэн
    Итгэл өгч нэгдсэн
    Ажрай олон улаачдаа
    Анхааруулж сайн хэлээрэй
    Гал усыг ойртуулалгүй
    Газраа шинжиж тахиарай
    Торлог ихтэй газарт
    Тогтож бүү суугаарай
    Дэргэд онгодоо дуудаж
    Дэм тусыг аваарай
    За нэг иймэрхүү юм хэлж байна.
    Зөвхөн надад зориулж хэлсэн айлдварыг нь таслаж авлаа

  • Долоо. Завхан аймагт 19. Түдэвтэйн Сосорбарам удганыд

    Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй цааш хөдөлсөн билээ.
    Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ.
    Өнгөрсөн жилд ОХУ-ын Тувад зочилох замдаа Завханы түдэвтэй суманд Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамындаа үдлээд явсан билээ. Отгонтэнгэрийн нэгдсэн тахилгаа хийчихээд шууд Монгол элсийг хөндлөн гарч Түдэвтэй суманд очсон бөгөөд их аялалын эхэнд энэ суманд буудаллаад хөдөлсөн, ОХУ-д бараг 5000 гаруй км урт замыг туулах эхлэл байж билээ.
    Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.

    djmedia:277