3 Саган сэцэн. Дурдсан зохиол. Тал 202
Батмөнх бага насандаа Монголын хаан ор суусан учир түүний улс төрийн үйл ажиллагаа нь эхэн үедээ яах аргагүй Мандухай сэцэн хатантай салшгүй холбоотой юм. Мандухай бол Энгүд отгийн Цоросбай Төмөр чичнсаны охин, Мандуул хааны бага хатан билээ. Тэр үед Мандухай 33 настай байжээ.2 Сурвалж бичгүүдэд Мандухай Хасарын угсааны Өнөболдод хайр сэтгэлтэй байсан боловч тархай бутархай Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс хааны үр Батмөнхийн хатан болсон гэж байдаг.
Батмөнх хааны үйл ажиллагаа нь эхнээсээ аваад Монголын нутаг дэвсгэрийг хураан захирч төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байсан бөгөөд түүний хатан Мандухай сэцэн уг үйлсэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн юм.
Мандухай монгол ноёдын саланги бутархай байдлыг арилгахын тулд юуны түрүүнд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалчилж өөрийн биеэр цэрэглэн мордож ойрадуудыг Тасбүрд хэмээх газар байлдан дарж хааны захиргаанд оруулжээ.
Батмөнх даян хаан улс орноо нэгтгэн захирах нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ.
Жинон нь монгол төрийн уламжлалт тушаал байжээ. Юуны түрүүнд Батмөнх хааны явуулсан бодлого бол тухайн үед нэр нөлөө бүхий байсан Исмаил тайшийн эсрэг чиглэгдэж байв. Исмаил бол Мэргид овгийн хүн бөлгөө. Тухайн үед мэргид нар Хамигаас хойшоо нутаглаж байжээ. Исмаил Баянмөнх Болох жинонг хороож Шихэр хатныг авсан болон Бэгэрсэнг алж Юншээбү аймгийн толгойлогч болоод Мандуул хааны дэргэд тайш тус тус болж түүнийг үхсэний дараа төрийн бүх эрх мэдлийг гартаа оруулж авсан билээ. Хятад сурвалж бичигт өгүүлснээр Батмөнх хаан ор суусны дараа Исмаил нэг хэсэг хугацаанд Говийн аймгуудын удирдагчдыг нэгтгэсэн ба Урианхайн гурван харуулыг ч мөн мэдэлдээ оруулжээ. Учир иймд Батмөнх хаан Исмаил тайшийн ялыг асуухаар 1483 оны үеэр Горлосын Тогооч, Шигүшидэй зэрэг ноёдыг түүний эсрэг илгээжээ.
1486 онд Ойрадын Хэшээ /Хишиг өрлөг/ Исмаил нар нэгэнт үхэж хоёр аймгийн хүн ард Хятадын хил орчмоор тархсан тухай өгүүлсэн байдаг.2 2 “Мин ши лу”.Чэньхуагийн 22 оны 6 сарын цагаагчин туулай өдөр.
“Алтан товч”-д Сайн хатан хөл хүнд Ойрад руу дайлаар мордож их аянаас бууж ирээд нэг сарын дараа Очирболд, Алчболд нарыг төргүүлсэн гэсэн байдаг ба Саган сэцэн Очирболд, Алчболд нарыг 1490 онд төрсөн гэжээ.
1509 онд Батмөнх даян хаан, хоёрдугаар хөвгүүн Улсболдыг Баруун түмэнд жинон болгон суулгахад Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн”… бид дээрээ ноён авах хэрэг ману ягун, өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье…” гэж бослого гаргаж Улсболдыг алжээ.1 Тэгэхэд Батмөнх даян хаан Зүүн түмэн болох Чахар, Халх, Урианхай мөн Харчин түмнийг авч Ордос, Түмэд, Юншээбү гурван түмнийг дайлахаар мордож хоёр талын цэрэг Далан эргүүн хэмээх газар халз тулалджээ. Энэхүү дайнд ойрадууд Батмөнх даян хаанд дэм үзүүлж цэрэг нийлүүлсэн. Даян хаан цэргээ 61 салаанд хувааж боссон ноёдын эсрэг довтолж ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху энэ тулалдаанд алагдсан, харин Ибэрэй тайш баруун тийш зугтсан ажээ.
Энэхүү Ибэрэй бол Эсэн хааны ач бөгөөд түүний эцэг Амасанчи Ойрадын хүн ардын нэг хэсгийг авч Моголистан руу зугтсан ажээ. Хожим нь Ибэрэй өөрийн дүү Элиасын хамтаар зүүн зүгт явж Исмаиал тайшийн Юншээбүү аймгийг эзэлж, Ордост нэвтрэн орж тэндээ нутаглах болжээ. 1 “Эрдэнийн тунамал нэрт судар оршвой”. Бээжин. 1984, тал 1
Энэ явдал 1508 онд болсон бололтой. Даян хаан морилоод Монголжин цэргийг даржээ.1 Ийнхүү Даян хаан Монголжин аймгийг хураан захирч хожмоо Монголжин аймаг нь Даян хааны хөвүүд ач нарын эзэмшилд шилжсэн нь Түмэд аймаг ажээ.
Батмөнх Даян хаан хамгийн сүүлд Урианхай түмнийг номхотгосон ажээ. Урианхай нар Юан улсын үед Онон голын хөвөөгөөр ншшдэллэж байсан ба хожим нь Ордостой ойролцоо нутаглах болжээ. Жалайр, урианхай нар нь нэг аймаг байсан бололтой. Нийт хүн ард нь 10 мянга хүрэхтэй үгүйтэй, адуу, тэмээ үржүүлдэг ба Даян хаан олон жилийн турш тэднийг довтолсон учир тэн хагас нь дайнд үрэгдэж үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.
Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа шинэтгэлийн бодлого явуулсан бөгөөд тэрхүү шинэтгэл нь юуны түрүүнд Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдэж байв.
1 Лувсандазан. Алтан товч. УБ. 1990, тал 175
Батмөнх даян хаан хөвүүддээ эзэмшил газраа хувь болгон хуваарилснаас гадна Монголын төрд үнэнчээр зүтгэж гавъяа байгуулсан Алтан ургийн бус хүмүүст хэргэм тушаал соёрхсон ажээ. Тухайлбал Мандухай сэцэнг Ойрад руу дагаж явсан Хэрээдийн Эсэлэй Дайбу, Сэцэн Жихор, Балахчин Баянбух, Асудын Батболд, Батмөнх хааныг асран хамгаалж байсан Төмөрдайх мэтийн хүмүүст дархан цол, алтан тамга олгосон ажээ. Дархан нар нь алба гувчуураас чөлөөлөгддөг байжээ.
Манай түүхч эрдэмтэн Б.Даваасүрэн “Батмөнх Даян хаан” гэдэг ганц сэдэвт зохиолдоо Даян хааны үйл ажиллагааг дараах дөрвөн зүйлээр оновчтой тодорхойлон бичсэн нь:
Нэгдүгээрт: Юуны өмнө нийт монголчуудыг нэг хааны захиргаанд оруулахдаа, улс орны нийгэм төрийн байдал, эдийн засгийн хүчин чадлыг зөв үнэлж, цэрэг улс төрийн тохирсон бодлого явуулсан.
Хоёрдугаарт: төрийн нэгдмэл байдлыг хангахын тулд төрийн засаглалын зарим институтэд өөрчлөлт хийж, удирдлагын төвлөрсөн байдлыг бий болгосон.
Гуравдугаарт: Улс төрийн бутралыг гэтлэн давахын тулд дотоодын дайн самууныг хатуу, зөөлөн арга хэрэглэн давж, Баруун, Зүүн Монголын цэргийн нэгдмэл хүчийг бий болгосон.
Дөрөвдүгээрт: Улсынхаа тусгаар тогтнох гадаад таатай нөхцөлийг бий болгохын төлөө хүч хайргүй тэмцэж Монголыг Мин улстай эн зэрэгцэхүйц улс болгож чадсанд оршино2 гэсэн билээ. 2 Б.Даваасүрэн. Батмөнх Даян хаан. УБ, 1990, тал 180-181
Төвлөрсөн улсын гадаад бодлого
Даян хааны төр барьж байсан үеийн Монгол, Мингийн харилцаа үнэхээр бүрэн тэгш, тэр ч байтугай монголчууд цэргийн хувьд давамгайлж байсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм.
Батмөнх Даян хаан нэгтгэсэн газар нутгаа хөвүүддээ хуваарилан өгснөөс үүсвэрлэн улс төрийн бутрал дахин эхэлж, Монголын төвлөрсөн төр улс удалгүй задран бутрав.
Author: admin_shaman
-
№32 Батмөнх Даян хаан Зүүн, Баруун Монголыг нэгтгэн, улсаа төвлөрүүлсэн нь
-
№31 Улс төрийн хямрал, бутралын давталт
Эсэн өөрийгөө 1453 оны өвөл Монголын их хааны ширээнд суулгаж, Их Юан улсын Тэнгэрлэг богд хаан /Тянь Шэн/ гэж өргөмжлөгдөн оны цолоо “Тянь Юан” гэж тогтоогоод 1453 оныг Тянь Юаны тэргүүн он гэв.4 4 “Мин улсын судар”. Боть 328
Эсэн Монголын тархай бутархай байдлыг арилгаж, улс төрийн түр нэгдлийг бий болгоход оруулсан хувь нэмрийг түүх сударт нааштай үнэлж “дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн” гэж тэмдэглэхийн хамт энгийн иргэд, эрх мэдэлтнийг хүртэл хөнөөж эзэн хааныг хөөн зайлуулж, төрийн эргэлт хийж, хаан болсон болоч улс орноо удирдан зохион байгуулж чадахгүй, эсэргүүцлийн бай болж цохигдоод өштөн ардад хөнөөгдөж гутамшигтай төгссөнийг нуулгүй бичсэн байдаг.
Зорьсондоо хүрэхийн тул элдэв арга мэх хэрэглэхдээ харц ардаас эхлээд хаан жинонг хүртэл тэвчиж явсан. Эсэн, хань хамсаатандаа цохигдоод амь зулбан гарч аль нэгэн газар өлсч ундаасч яваад нэг айлд орж айраг гуйж уусан нь түүнд урьд алуулсан Юншээбү аймгийн бөх Сорсуны гэр байжээ.
Японы эрдэмтэн Вада Сэй Эсэнгийн үйл амьдралыг монгол, хятад сурвалж бичгүүдийн мэдээ сэлтийг харьцуулан судласан зохиолдоо Хүнүй, Завхан хоёр голын бэлчирт 1454 оны 8 сард Сорсуны хүү Богонд алагдсаныг нотолжээ.2
Эсэнгийн ноёрхол ийнхүү эцэслэсний дараа Ойрадын сүр хүчин буурч Зүүн Монгол нь сэргэх байдалтай болж эхэлсэн. 2 Вада Сэй. Мин дай Мэнгү ши.Лунь цзи. Шан ся /Мингийн үеийн түүхийн өгүүллийн эмхтгэл/ Дээд, Доод, Бээжин. 1988. Тал 291
Монголын улс төрийн бутралыг зогсоон, төрийн нэгдлийг бэхжүүлэх оролдлого
Монголд улс төрийн хямрал дахин даамжирсан нь
“Эрдэнийн товч”-д Эсэн хаан нас барсны дараа Тогтохбухын /Тотобуха/ хатан Самур хүү төрүүлсэн ба түүнийгээ Махахурхис /Махагүргис/ хэмээн нэрлэжээ. Махахурхисийг 7 настай байхад нь Самур хатан гартаа сэлэм барьж цэргээ удирдан Хүнүй Завханаас Ойрад руу дайлаар мордож их олз омог олж буцаж ирээд 1454-1455 оны хооронд Махахурхисийг хаан ширээнд суулгасан гэсэн байдаг. Энэ аян дайны үеэр Махахурхисийг үхэгт хийж явсан учир түүнийг Үхэгт хаан хэмээн нэрлэжээ.1 “Мин ши лу”-д мөн энэ аян дайны талаар дурдсан байдаг ба 1455 оны намар Махахурхис, Болай, Мулихай нар 40 мянган морьт цэргийн хүчээр Ойрадыг дайлав гэжээ. Дээр дурьдсан Болай, улихай нар нь тухайн үеийн Монголын ноёдын дотроос хамгийн нөлөө бүхий хүмүүс байв.
Болай тайш бол Эсэнг зайлуулсан Аллагтөөр чинсэнээс Эсэнгийн өшөөг авч түүнийг хороон өөрөө тайш хэргэмийг булаан авсан хүн юм. 1 “Эрдэнийн товч” Бээжин. 1987. Тал 188.
Гэвч хоёр орны хооронд эхэлсэн худалдаа арилжаа нь хэмжээ, нэр төрлийн хувьд хангалтгүй байсан учир монголчуудын дургуйцлийг төрүүлж Мин улсыг уулгалах шалтгаан нь болжээ. 1455 оноос Махахурхис хаан тайш Мулихай ваны хамт Хятадын эсрэг дайтах болж юуны өмнө Урианхайн гурван харуул руу довтолжээ.
Зарим нэгэн шууд бус мэдээнээс үзэхэд Болайн аймгийн хүн ард дотоод хямралын улмаас тэр үед Хятадын тал дагаар орж байсан ажээ. Энэ нь Болайн зүгээс Хятадтай харилцаагаа таслах нэгэн шалтгаан болсон байж магадгүй юм.
XV зууны хоёрдугаар хагасаас монголчууд Ордост нэлээд илэвхжиж ирсэн учир хятадууд энэ нутгийг орхиход хүрчээ. Ордосын хооронд буй өргөн элсэн цөлийг гатлах боломжгүй бөгөөд цэрэг уналга 40-50 ли газар яваад ундааны усаар дутагдаж буцахад хүрдэг.
Урианхайн гурван харуул нь Эсэн хаанаас хойш, Мин улсад алба барьж найрамдан бусад монгол аймгуудаас хамааралгүй бие даасан байдалтай байв. 1462 оны 9 сарын эхэнд Болай 20000 цэргийн хүчээр Доин харуулыг эрхшээлдээ оруулж цаашдаа Тайнин, Фуюй харуулыг мөн эрхэндээ оруулжээ. Тэр үед Болай болон ойрадуудын харилцаа хурцадсан тухай хятад сурвалжид тэмлэглэжээ.
1465 онд Болай Махахурхис хааныг хороож дараахнаар нь Болайг өөрийг нь Мулихай ван алж хаан ширээнд Тогтохбухын хөвүүн Молоныг суулгажээ. Молон хаан бол Тогтохбух болон Горлосын Цавдангийн охин Алтжин хатан нараас төрсөн ажээ.
Молон 1465 онд Монголын хаан ширээнд суусан боловч 1465-1466 оны хооронд тун удалгүй Мулихай ванд хорлогджээ.
Мулихай ван Болайг хороосныхоо дараа Болайн мэдэлд байсан бүх овог аймаг, эзэмшил газрыг нь хураан авч нэг хэсэг маш хүчирхэг болжээ.
Молон хаанаас хойш Монголын их хааны ор нэг хэсэг хугацаанд эзэнгүйрч улс төрийн бутрал улам даамжирсаар байв. Гэвч Мандуул хаан төр барьж байсан хугацаандаа бүх Монголыг захирагч чадаагүйгээр үл барам Ордосыг ч бүрэн эрхэндээ оруулж чадаагүй юм. Тэр үед засаг төрийн төлөө тэмцэл улам хурцадсаар дээд цэгтээ хүрсэн ажээ.
Исмаил тайшид цэрэг өгч жинонг баривчлуулахаар илгээсэнд тэрээр жинонг хороож хүн ардыг нь олзолж хатан Шихэрийг нь хатнаа болгон авчээ.
Мандуул хаан 1476 оны үеэр нас барсан бололтой. Мандуул, Бэгэрсэн, Болох жинон нар нас барснаар төрийн хэрэг Исмаил, Дологон нарын гарт орсон ажээ.
Мандуул төрж барьж байхад Урианхайн гурван харуулын тэн хагас нь түүний эрхэнд оржээ.
Ойрадуудын хувьд гэвэл XV зууны дунд үед тэд нэлээд хүчирхэг болж тэдний бэлчээр нутаг Хангайн нуруунаас Говийн өмнө хэсэг хүртэл үргэлжилж байжээ. Ойрадын удирдагч Өштөмөр 40 мянган морьт цэрэгтэй байжээ. Тэрээр Хархорумд байрлаж байсан учир Мулихай тайш түүнээс дайжин Ордост нүүдэллэх болсон ажээ. -
СОЛОНГОСЫН БӨӨ НАРЫГ ХҮНДЭТГЭН ЗООГ БАРИВ
БНСУ-ын бөөгийн төлөөлөл нь өмнө Монгол ирж байсан бөгөөд бөөгийн байгуулагуудтай хамтран ажиллаж байсан, харин энэ удаагийн ирэхдээ монгол болсон томоохон арга хэмжээнд оролцсондоо баяртаа байгаагаа илэрхийлнэ билээ.
Солонгосын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй буюу 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Тэд дуртай хоолоо сонгон идэж, монголчуудтай ойр дотно танилцаж ярилцсан билээ.
Солонгосын төлөөлөгчид монгол бөөгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан түүхээ ярьж алдаа, оноогоо дурссан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан монголд зохиогдсон арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлж, хамтдаа дурсгалыг зураг авахуулав. Арга хэмжээнд МБНЭ-ийн Дууд цэцийн зөвлөлийн гишүүд, зарим зайран, удган нар оролцлоо.
Д.Хүрэлбаатар -
Бөөгийн хооллолт буюу Ертөнцийн Эрчим хоол
Би охиноо төрүүлээд төрөхөд байхад олон маамууны мэрэгжилтэн болсон нагац эгч минь намайг эргэн цай хоол өгсний дотор том сүүл байв. Лав л нагац эгчийн маань олон маамуунууд өлгийтэй байхдаа бандайсан сүүлүүд амандаа зуулттай байсанг мэдэх би тэр том сүүлийг нь охиныхоо аманд зуулган, цай хоолыг нь өөрийнхөө аманд зуулгав. Нялх охин минь ам нь бувар бувар хөдлөхөд сүүл нь бас пог пог гээд хөдлөж байлаа. Хэдэн минутын дараа харахад сүүл нь хөдөлдөггүй. Ямар хачин юм бэ? Бүх сүүл амруу нь ороогүй болохоор хахаад үхмээргүй юм. Үхчихсэн юм болов уу гээд л сандран сүүлийг нь суга татахад охин минь амьд байв. Харин сүүл нь тэр аманд орсон хавиараа зөөлрөөд бусад сүүл нь хөдлөхөө больсонг харлаа.
Дараа нь нагац эгчийгээ ирэхэд сүүл нь ингэж хөдлөж байгаад хөдлөхөө больсонг гараараа дүрслэн үзүүлж байгаад л ярин, сандарсан айснаа хэлэхэд нагац эгч маань: “Хээ чамайг дээ. Хэн чамайг хөлдүү сүүл хөхүүл гэсэн юм. Хэхэхэ хөлдүү сүүл хөхүүлжээ” гээд намайг шоолов. Хөлдүү сүүлийг гэсгээж аманд нь өмхүүл гэж дагавар бичиг өгөөгүй байж шоолдог гэжий ш дээ. Ингээд бодохоор төрүүтээ л сүүлддэг Монгол маамуунууд махчин Монгол болох нь аргагүй гэмээр. Гэвч сүүлний яг тэр хэсэг маш их тустай бөгөөд хоргүй гэдгийг сүүлд нь анагаах ухаан судлаж тогтоосноор энэ буруу биш зөв нь тодорхой.
Харин би хэдэн жилийн өмнө Монголчуудын эрт дээр үеийн хооллолтын тухай ном уншиж сонирхов. Тэнд Монголчууд биднийг зөвхөн мах, гурил л мэддэг, иддэг гэж ер бичээгүй байв. Будааг сүүлд л идэж сурсан гэсэн ойлголттой. Тэр болтол би гурил талх байхгүй хөдөөнийхөн цагаан идээ гэх ааруул энэ тэрээ идэн, гурил олдвол хувиараа боорцогддог гэсэн ойлголттой байв. Мөн миний эмээ намайг жаахан байхад арвайн гурил гэж юм зуурч идүүлдэг, бас нэг юм эргэлдүүлэн тээрэмдэж, тэрний үртэс нь их амттай би тэрнээс нь атга атгаар ам руугаа чихдэг байсан бүдэг бадаг дурдатгал санагдана. Би өөрөө цагаан идээ идэх дургүй байв. Гэвч Буурлууд буухад хайлмаг гээчийг ч харин нэг тавгаар нь шахуу идэх дуртай болчихсоныг яанаа. Ээж маань маш гоё хайлмаг хийж одоо зөвхөн надад идүүлдэг болсон. Үнэндээ бол би биш миний доторхи Дээдсүүд л идэж байгаа байхдаа. Тэгснээ бас өрөм шүүрддэг болчихож. Тараг их ууна. Хааяа хэдэн өдөр огт хоол идэхгүй зөвхөн тараг л ууна. Харин сүүтэй цайнд дуртай биш болчихлоо.Тэгэхээр миний хооллолт хүртэл өөрчлөгдчихсөн хэрэг.
Би дараа нь Монгол эрдэмтэн ХҮСЭХҮЙ гэж хүн Юан улсад хоолны хичээл уригдан заасан тухай, түүний номыг сүүлд олон орон ашигладаг байсан тухай уншаад гайхан тэр номыг хайсаар, хөөсөөр байгаад олж уншаад лав л Монголчууд хоол хэрхэн идэх талаар мэрэгжилтэн байсныг баттай мэдэв.
Монголын нууц товчоонд Өүлэн эхийг уул хад дамжаад л дүүлээд л жимс ухаж идээд, гол мөрөнгөөс загас түүгээд л хүүхдүүдээ өсгөв гэж бичсэн байдаг. Гэтэл яг үнэн чанартаа тэр үед ч Монголчууд байгалийн бэлэн хоолыг идэхээс гадна өөрсдөө тарьж ургуулдаг байсан тухай Сорхагтани хатны туйлын үнэн номд дурайтал бичжээ.
Одоо гэхэд л би хашаандаа арваад төрлийн жимсний модтой бөгөөд жилийн өмнөөс жимсээ өгч, болсноос нь авахуулаад Болжмортой булаалдаад л иддэг болчихоод байгаа. Энэ бол Монголд одоо ургаж байгаа жимс бутнууд урд нь ургах чадвартай байсныг гэрчилнэ. Би мэрэгжилийн жимсчин огт биш. Ном уншиж байгаад л тарьж байсан. Гэхдээ арчилгаа энээ тэрээг нь ажил ихтэй болохоор бараг л зөнд хаячихсан, бүтэнд заваараа ганц нэг арчилгаа хийвэл хийдэг хатуу гараар өссөн модууд шүү дээ. Тэгээд байхад л нөгөө хөрүү аргаар бойжино гэдэг шиг л ургаад байгаа юм.
Өүлэн эхийн үнэн бодит түүхийн талаар Сорхагтани бэр нь хэрхэн бичсэнг уншина уу.
…Мэдвэл зохих гурван номоор өдөр шөнийг үдэж
Онон мөрөнд уягдаж
Олны нийхэмд жаяглагдаж
Онол болоод хансу, хүслийн зүйн мэдвэл зохихуйд
Оновчтой мэргэшихүйг дотоод хэрэгцээ болгон хүсэж
Моныг голлохуйн зарчим, зан үйлстсуралцаж байна
Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатаан
Нар, сар, мэдвэл зохихуй дор сүү цагааг бэлдэж
Най тухтай сайхан өдөр тарвага, гөрөөс агнаж
Махыг эвхэж жигнэх, шарж давслах, утах
Жилийн таван тухыг ТНГР-ийн жаягаар хангаад
Дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж
Зон ардын нийхэмээр зөн нэн гүн хадагдаж
Хуш, жодоо,хус, улиангар, сэндэн тэргүүтэй
Тав таван зүйл модыг Оул биетэн бүр тарьж, ургуулж
Бүрэлзгэнэ,мойл, улаалзагана, чацаргана, үхрийн нүд, цангис
Сөд тэргүүтэй арван эм үржүүлж сэргээж
Гурван хонд бууцыг хатгаж хурааж хороолоод
Заяагаар төрсөн үрээ засгийн жаягт гүн сургаж
Жилийн дөрвөн цагийг гэгээрч мэргэшиж үдэж байна… хэмээн Тоорил хаантай уулзахдаа хэлсэн үг, хийсэн үйлийнх нь тухай байдаг. Эндээс харахад өөрсдөө ямар их ажил хийж амжуулж, сурч боловсордог, хүүхдүүдээ сургадаг байсан нь тодорхой. Ийм ажил ихтэй, бүгд оролцон хичээн хийдэг учраас Чингис Хаан ажилд хойрго хандаж, голж шилэлгүй хийж сурсан нь тодорхой. Ийм ч учраас тэр одоо буугаад ч ямбалж, яндаганадаггүй юм байна. Иймээс л би анхнаасаа түүнийг энгийнээс энгийн гайхмаар энгийн гэж гайхан бичээд байснаа сайн ойлголоо.
Өүлэн эхийн алтан сургаал Хаан ч бай, Хатан ч бай, Харц ч бай хүн л гэж төрсөн бол ямар ч ажлыг хийж сурах хэрэгтэй хэмээн хүүхдүүдээ хүмүүжүүлэн тэд нь Эхийн минь сургаал, эх минь ингэж сургасан хэмээн манай онгодууд юм бүрийг өөрсдөө хийчихдэг нь их учир утгатай байна. Хувилай онгод минь хоёр тийшээ ганхан маажигнаж галаа түлэн, унасан нүүрсийг нь шүүрдэн, өргөө гэрээ цэвэрлэн явдаг байсансан. “Бид гайхуулах гэж буугаагүй, идэж ууж, амьтан айлгаж ямбархах гэж ирээгүй. Тэнгэрийн зарлигийг л биелүүлэх гэж ирсэн” хэмээн Дээдэс хэмээх миний онгодууд хэлдэг.
Өүлэн өжий ийм л ажилтай, ухаантай, царайлаг сайхан болохоор нь энд тэндхийн баатрууд булаалдаад дайтаад авах гээд алалцаад мундагаараа Есүхэй Бөө баатар авчихсан байгааг харав уу. Есүхэй Баатар бол их өндөр биетэй. Миний биед буухад жаахан бөгтийлгөөд багтаж ядаад хүзүү сээрнээс ийш тийш татан нэг л эвгүй, бие арай жижигдээд байгааг нь мэдэрдэг.
Монголчууд зун нь айраг цагаа идэж ууж, өвөл нь мах идэж, хавар зун хааяа борц идэхээс биш үргэлж мах идээд байгаагүйг өвгөдийн ТҮҮХ гэрчилж байна. Сорхагтани хатан мах идэж мангуурч гэж зэмлэсэн байдаг. Монголын дайснууд махыг хэмжээнээс нь хэтрүүлж үргэлж хэрэглэх тархийг яаж мангууруулдаг вэ гэдгийг мэддэг тэр нууцыг нь нуун Өвгөд, Түүхээс нь салган Социализм гэгч байгуулахдаа Монголчуудыг МАХ, ГУРИЛ гээчээс өөр юмыг мэдэхгүй болтол нь сурган, хэвшүүлэн, тархийг нь зад мангууруулсан нэг бузар булай нь илчлэгдэж байна.
МОНГОЛЧУУД ХООЛ ХҮНСЭЭ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРЛААР НЬ ТООЦОН ХАРЖ БЭЛТГЭЖ, ТУХАЙН УЛИРЛЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН МӨН БИЕИЙНХЭЭ БҮХ Л ХЭРЭГЦЭЭ АМИН ДЭМИЙГ ХООЛООРОО ТААРУУЛДАГ НЬ ГАРЦААГҮЙ БАЙСАН БАТАЛГААТАЙ ЮМ.
Иймд энэ бүх МОНГОЛ хоол, Монгол Хоолны соёл аугуу холбоо, хэлхээг Монголчууд бид өөрсдөө судлан ил гаргаж дэлхийд сурталчлах хов хоосон орон зай байгааг Залуучууд анхаараарай. Одоо Дэлхий нийт хоолны проблем гэж толгой эргэсэн хэцүү асуудлаас болон хоол ихэдвэл хор болдгийг ойлгон зөв гарцыг олох гэж үйлээ үзэж байгааг дуулгахад нэн таатай. Зөв хооллолтын нууцыг олъё гэвэл ТҮҮХЭЭ СУДАЛ. Тэнд гарц байгаа. Тэрнээс биш зөв хооллолт гэж сүлжээний хоол, дан цагаан хоол, хоол сойх, хоолоо хэмжин илчлэгийг нь хянах гэж үйлээ үзэх биш шүү! Бидний тархийг хоолоо ч мэдэхээ байтал угаасныг та бүхэн мэдэв үү? Энэ бол өнөөх л түүхээс нь хагацуулж, Тэнгэрээс нь салгасны нэг хор уршиг.
Миний эмээ намайг дагуулан өндөр уул руу ямаа шиг л авиран мацдаг байсан. Гишүү идүүлж, яргуй бас өмхүүлж, хөдөө байхдаа хөмүүл, таана түүж дугуйлан хатаадаг байсан. Бас мөөг түүнэ. Нохойн хошуу, мойл, гүээлзгэнэ, самар түүдэг байлаа. Би самар түүхдээ мундаг байлаа даа. Модонд авираад л сэгсрээд л унасанг нь шуудайлаад л. Хашаандаа хэдхэн төмс, сонгино, байцаа, лууван, манжин булчихдаг л байсан юм даа. Харин би сонгинод угаасаа дургүйдэг. Ээж надад тусад нь сонгиногүй хоол хийж өгдөг байсан.
Харин нөхөрт гарч амьдралд нухлуулаад сонгино маш жаахан иддэг болсон ч өмхий үнэрийг нь арилтал хуурч байж маш жижиг хэрчин, уусаад шөл болтол нь болгоод л хоол хийнэ. Зөв арга байгаа биз дээ. Хайрт нөхөртөө бага ч гэсэн сонгиноны амт оруулсан хоол өгч л байна гэдэг хэхэхэ. Сонгино хийсэн үү хийсэн, бүүр ихийг хийвэл би өөрөө хоолгүй хоноод байвал өдий хорь гаран жил хамт амьдрана гэж үү. Аль эрт тураалд ороод үхчихсэн байх нь тодорхой. Нөхөр маань салаагүй байгааг харахад тэр сонгинотой хоол идэж л байна гэсэн үг биз дээ хэхэхэ.
Энэ бүхнээс хараад дүгнэлт хийхэд Хүн хоолгүй бол амьдрахгүй. Хоол гэдэг хүнийг эрүүл, саруул байлгах үгүй бүхнийг шийднэ. Монгол дээдчүүдээ гэж хоолыг анхаарахгүй хаяна гэж үү? Би Японд амьдарч байхдаа ЯПОН хүний амнаас Чингис Хаан түүний цэргүүд дайнд гурван гол Хоол авч явдаг байсан тухай сонссон юм. Бүр ЯПОН ХҮН шүү. Гайхмаар байгаа биз дээ. Тэр болтол би огт мэддэггүй байсан юм. 1. Борц 2. Ааруул 3.Чацаргана
Энэ гурван хүнсийг та боддоо. Юутай гайхамшигтай вэ? Хэрэв идэх хоолоо махаар нь авч явбал ямар хэцүү. Мах гэдэг өмхийрнө, хүнд. Харин Борц гэдэг маш хөнгөн, маш арвин. Жаахан л хэрэглэж болно.Түүнийг хуурайгаар нь ч иднэ. Цайнд хийж, усанд чанаж шөл болгож болно. Төгс төгөлдөр боловсорсон мах. Миний эмээ борцтой цайг ухаан алдтал сайхан чанадаг байсан. Би Японд байхдаа борцтой бууз хийж байсан удаа бий. Гоё амттай болдог. Хүн төрөх юм уу, хүндтэй зочин ирэхэд л төлөг гаргадаг байсан болохоос одооных шиг үргэлж нойтон мах бэлддэггүй байжээ. Мал ч гэсэн одооныхыг бодвол бага алуулдаг байсан байх нь.
Ард Аюушийн онго намайг Эрлэгийн аймшигт цэргүүдээ хэрхэн хооллох тухай заахдаа чи оройдоо маш жаахан Борц зажилчихад л болно гэсэн юм даг.
Ааруул энэ бол сүүн бүтээгдэхүүн. Бас цайнд хийгээд идэж болно. Монголчууд хуурай сүүг бас дайнд авч явдаг байсан гэж би нэг номноос уншиж байсан юмдаг. Монголчууд явуут дундаа л хооллочих бүрэн чадвартай байсан нууц эдгээр юм. Ааруулаа хүлхээд л байлдаад, чавчаад байхад яахын. Одоо ч ааруул хүлхээд л ажлаа хийгээд байдаг түмэн Монголчууд байдаг биз дээ.
Чацаргана энэ гайхамшигт жимс. Монголчуудын витамин дутагдалыг нь нөхнө, дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Бас эмчилгээ, шарх, түлэгдэлдээ хэрэглэнэ. За тэгээд тус тусын мэрэгжилтэнгүүд бүүр сайн тайлбарлана биз ээ. Хатаагаад л аваад явна. Бас хөнгөн. Монгол цэрэг бүхэн үүргэвчиндээ энэ гурван хүнсийг авч явж байж, дэлхийн талыг эзэлж байжээ. Заавал мориноосоо буугаад тогоо шанага хангинуулаад байх шаардлага байхгүй. Биед хэрэгтэй гол гол витамин буюу амин дэм, эрдэс бодис бүх л шаардлагыг хангачих Монгол морьтон баатруудын хүнсний нууц бол Монгол өвөг дээдсүүдийн маань нэн их мэдлэг, ухааны тод илрэл.
Сорхагтани хатны номд НАРАН, САРАН, СҮҮН эрчмийн тухай Монгол дээдсүүдийн суу ухааныг гэрчлэх сургаалууд олон өгүүлэгджээ.
Энэ юун тухай вэ??? ЧИНГИС ХААН яагаад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэсэн үгийг хэлж бай, Тэнгэрийн гэрэл буусан, Нар, Сар, Одтой ярьж бай! Хөр толбо бол Тэнгэрийн тамга бодис, биеэ Эрчмээр ханга гээд анхнаасаа хэлээд байсанг бас нэг эх сурвалж баримт нь энэ номонд байгааг өөрийнхөөрөө тайлбарлая. Энэ номыг анх уншихад маш хэцүү үг нь ойлгомжгүй, тархи эргээд, нүд анилддаг байлаа. Гэхдээ сүүлийн үед олон хүн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн сайн тайлбарласан гэж сонссон. Энэ ном бол ширээний ном болох ёстой. Энэ номонд яавал Монгол мандан бадрах бүх нууц бий. Номонд өгүүлсэн хэсгүүдээс толилуулахдаа би мөн л өөрт тохиосон бодит амьдралаараа үзсэн, сонссон, ойлгосноороо тайлбарлахыг хичээе.…ГУРВАН ЭХТ- АМИН ЭХ, СҮҮН ЭХ, ЭРЧИМ ЭХ…
…Амин-эх нь ГЭГЭЭРЭЛ, БОЛОВСРОЛ, ҮНЭН, ТЭНГЭР, ЧИНГИС
таван Алтан Дээд байдаг
…Эрчим- эх нь НАР, САР, СҮҮН-ЭХ, ГЭР ИЭ, ИХ ЗАСАГ
таван МОН ЧУ КУР байдаг…
… ДЭЛХИЙЧЛЭХ эрДЭМ ТНГР-ийн БӨӨ тархийг олох ЭРЧИМ ЭХЭЭС хүчин хураах
АМИН ЭХИЙГ ХАМГААЛАХ, СҮҮН ЭХИЙГ ХЭРЭГЛЭХ үндэсний дөрвөн ЧУ КУР-тай…
гэх мэт айлдваруудыг маш энгийнээр хурдан ойлгоё гэвэл энэ бүхнээс Хүн гээч нь эрчим буюу энерги авах ёстой л гээд бодчих. Ингэж авч чаддаг, мэддэг байснаараа Дэлхийг эзэлж чаджээ. Ийм учраас л Тэнгэрийн Монгол гэдэг нэрийг авч Тэнгэрлэг гэдэг нь батлагдсан байх нь. Бодит Бөө амьдрал дээр тайлбарлая. Наран, саран, одон аав ээжүүдтэй билээ би. Тэд бол амьтай. Орж ирдэг. Тэд ажил төрөл бүтээн, засал хийдэг ямар ч маргаан байхгүй тэд бол амьтай. Ийм учраас тэдэнтэйгээ холбогдож тэднээс энерги эрч хүч авч өөрийн муу энергээ цэвэрлэж байх ёстой.
Тэгвэл Нар, Сар, Од мичид, Тэнгэр нь тодорхой байлаа гэхэд энэ Сүүн – Эх гэдэг чинь юу вэ? Энэ чинь бидний гол идэх ёстой хоол хүнс юм шүү дээ. Тэднийг бид хэрэгцээгээ тааруулан идэж байж, биедээ бас нэг чухал эрчим өгөх ёстой. Сүүн –эх бол Монголчуудын үндсэн хоол байх нээ. Мөн энэ бол Бөөгийн маш чухал засал болдог. Сүү- сүүн бүтээгдэхүүний тухай Өвгөдүүд маань үлгэр, туульд бүүр ч эртнээс нууцалж үлдээсэн юм. Тэгвэл энэ туульсын тухай Сорхагтани Хатны Номонд юу гэж өгүүлсэнг сонирхоё.
… Цаадахын цаадахыг үзье гэвээс
Цаст Алтайн оргил дээр гарах бай зүй
Өндрийн цаадахыг үзье гэвээс
Өндрөөс өндөрт гарах бай зүй хэмээн сэтгэж
Алтай , Ханхай, Хянганы мангдай нар
Элүий ГЭР туульс хайлгадаа тайлан соёрхжээ… хэмээн бичжээ. Үлгэр Туульс гэдэг Чингис хаанаас ч өмнө байсан. Түүнд Бөөгийн нууцууд, үлдээх өв соёлуудаа шүлэглэн үр удамдаа цээжлүүлсээр байсан л гэсэн үг.Жишээ нь Та ихэнхи үлгэр туульс дотор Баатрууд шархдаад юм уу, үхэхэд
… Үд хүргэхгүй эдгээдэг үнэн цагаан эм
Хоног хүрэхгүй эдгээдэг хонин цагаан эм гэх юм уу эсвэл
… Хоногт гаргадаггүй хонин цагаан эм
Өдөрт гаргадаггүй үнэгэн цагаан эмээр эмчилж, амилуулдаг.
Энэ бол Сүүн-эх юм.Үүний баталгаа нь миний өвөг дээдсүүд анх бууснаасаа хойш рашаан шившиж юм уу, сүүгээр угаан, сүү уулгасаар өөрсдийн хатсан, шархдсан бие болон уналгуудаа амилуулсан нь бодит үнэн. Хамгийн анх эрт үеийн онгодууд буудаг болохдоо зүв зүгээр буудаггүй юм. Ойрын жилийн онгодууд бол гайгүй. Эртний олон жилийн өмнөх онгодууд олноос олон жил удам холдон хоорондоо уулзалдахгүй байсаар хатаж эхэлсэн байдаг. Нэг бол нас барах үедээ ямар гэмтэл авч яаж үхсэн нь маш тодорхой.
Яг л тэр хэсэг нь өвдөж мэдэгдэнэ. Ингээд тэд тэр хэсгээ шившин тарнидаж, сүүгээр арчсаар зүв зүгээр болдог. Надад тийм гэмтэлтэй олон онгод орж ирэн өөрөө өөрийгөө эмчилсэн. Жишээ нь миний Ховч онго маань хүзүү нь гилжийгээд татчихсан байсан. Би яаж ч хөдлөх гээд тэр л гилжгий хэвээр байна гэсэн үг. Хэд тарнидан рашаандаж хүзүүгээ эмчилсээр зүүв зүгээр болно. Надад түшээ байхгүй учраас Онгодууд маань бие биенийгээ халамжилж тусладаг. Үнэхээр нулимс асгарч, хамар шархирмаар.
ЯАЖ????? Нэг улаачын биетэй байж онгодууд нь биендээ тусладаг гэж??????
Нэг удаа надад хүзүү нь дээшээ ч, доошоо ч хөдлөж чадахгүй таг гацсан хоёр гар нь татсан Онго буулаа. Рашаан ширээн дээр байдаг. Тэр онго рашаан уух чадал байхгүй хоёр гар нь хөдлөхгүй, ширээ рүү ч дөхөж чадахгүй учир би түүний биеийг мэдрээд өөрөө туслая гэсэн ч миний бие тийм болчихсон юм чинь Яахын? Мэл гайхаад яахаа мэдэхгүй байтал өмнө нь байсан онго солигдон орж ирж Өршөөл ирээд ширээний дэргэд эвтэйхэн суугаад Рашааныг нь бэлдэн аяганд хийн, аманд нь тохируулан тавиад гарлаа. Тэгтэл нөгөө Татанхай онго дахин буугаад аягатай рашааныг амаараа уусаар гар нь бага багаар хөдлөөд, дараа нь гараа чөлөөтэй хөдөлгөн татсан хүзүүгээ эмчилсээр зүв зүгээр залуу хөдөлдөг онго болчихсон юм. Энэ мэтээр бие биендээ туслан, өндөр настан онго орж ирэх бол суудлыг нь бэлдэх, рашааныг нь бэлдэх гэх мэтээр биендээ туслана.
Ер нь 700, 800 жилээс өмнөх онгодууд их хатсан байсан. Та нар ямар их аймаар өрөвдөлтэй замыг туулан байж миний биед тэд маань бүрэн сууж, бууж ярьдаг, амьдардаг болсныг даанч төсөөлөхгүй байгаа байх. Би Бөө болонгуут л бүх юм болдогоороо болчихсон юм биш. Тэд болон би маш их хүнд зам, сорилтуудыг хамтдаа туулсан юм шүү дээ. Маш их нүсэр хөдөлмөр, тэвчээр ордог юм. Гэхдээ Хайр хамгаас чухал, тэднийгээ яаж зовон буух бүр би өрөвдөн уйлдаг байсан юм. Тэд ч намайг хайрлана.
Ер нь бол Бөө хүний бүх яс нь салж байж Онгодууд нь буудаг гэдэг. Зүрх нь жирийн хүнийхээс тав дахин их савлаж, улаачаа тамлаж байж орно гэсэн үг. Бөө хүний нас, амьдрал жирийн хүнийхээс хэд дахин хурдан хөгширнө. Бөө хүний нэг жил хийсэн ажил жирийн хүний гурван жилийн ажилтай дүйцэнэ гэдэг. Ийм учраас онгодууд улаач нараа маш их өрөвдөж, хайрлан өмөөрдөг. Хүн харахад л Пүд гээд ороод байдаг мөн амарханаа гэж боддог байх. Яг үнэндээ ийм хүнд хэцүү хэмээн Хадам буурлууд надад хэлж байсан.
Бөө нар маш их ядардаг нь үүнтэй холбоотой. Хэрэв танайх удмынхаа Бөөтэй бол түүнийг зөвхөн Хөгшчүүд маань буудаг гэж хүндлэхээс гадна Тэд та нарын өмнөөс тийм их хэцүүг нь үүрдгийг ойлгон хайрлаж байгаарай. Бас л сэдвээсээ дэмий тэнээд явчихаж өршөөгөөрэй. Энэ бүгд хоорондоо холбоотой сэдвүүд шүү.
Сүүн –эх? Хүн төрөхдөө Эхийнхээ сүүг л анх уудаг. Хэрэв энэ сүү чухал биш юм бол өөр юм байх нь Яасын??? Ус уух нь яасын? Заавал Сүү байдаг нь УЧИРТАЙ болоод л тэрийг ойлгов уу? Хүн төрөлхтөн бүгд Сүүг л анх төрөөд амладаг нь зүгээр л нэг тохиолдол, зүгээр л нэг байдаг л зүйл биш байх нь. Амин-эхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ замбад мэндэлсэн нялх үрийг тэжээхээс гадна Амийг сэхээдэг, сүнсийг нь тэжээдэг, тэтгэдэг, хүч чадлыг нь оруулж амьдруулдаг учиртай.
Нялх хүүхэд, Бөө удган гэдэг ерөнхийдөө адилхан байх нь. Хэрэв хүүхэд сүнсгүй бол хүн болохгүй. Хамгийн түрүүнд нөгөө ертөнц, энэ ертөнц хоёрыг хүүхэд холбодог байх нь. Ийм ч учраас нялх хүүхдийг далдыг хардаг, мэддэг гэдэг шүү дээ. Тэд урд насаа санадаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ түүнд зөвхөн өөрийнх нь сүнс л дамжиж мэндлэх нь тодорхой. Удмын өвөг дээдсүүд буувал балай авна биз дээ. Харин Бөө хүнд бусад сүнснүүд буудаг, солигддог. Ирж очдог нь тодорхой.… АМИН-ЭХ гурван зүйл хамаг бодис нь Наран, Саран, Сүүн эх гурваас эрчим дулаан аваад
Шингээснийхээ хэмжээ чанараар хамаг олон зүйл амьтнууд орчиндоо эзэгнэдэг жамтай…Тэгэхээр Амин –Эрчимээ хэн сайн шингээж, сэргээж, хөгжүүлж, харьцаж чадна Тэр хүн гэрэлтэн гэгээрч, бусдаас илүү болдог байх нь. Монгол өвөг дээдсүүд үүнийг мэддэг учраас Байгальтайгаа зөв харьцан бүх эрчмийг биедээ шингээж, хурааж чаддаг. Өөрсдөөсөө шалтгаалах Сүүн – Эх эрчимээ амьдрал ахуй Хоол ундандаа төгс зохицуулж чадсан байна.
Мөн сүүгээр маш энгийн чухал БӨӨ засал хийдэг. Уншигч та нар уг нь лаг шүү дээ. Мэдрэмж сайтай. Мэдрэмж гэдэгт зөн, сэжиг, зүүд, сэтгэл түгших гээд л олон юм орно. Овоо зарим нь үс нь босно, дотор нь жихүүцэнэ. Огих, эвгүй санагдах, бие нь хүнд оргих гээд л олон юм байгаа. За та одоо өөрийгөө нэг тагнуулдаадах. Миний хэлэх дуртай үг Сэжиг гоожих гэж та нар мэднэ. Танд тийм чанар байж л байгаа гэх мэтээр Та бол Тэнгэр Монголын нэг эд эс учраас танд заавал юм бий нь маргаангүй. Хэрэв танд нэг л эвгүй юм санагдвал “Тэнгэр өршөөж, хайрлаарай” гээд аяга сүү уучихаж байгаарай. Танд яг нэг муу юм, муу сүнс наалдах гэж байсан бол сүүнээс, үгнээс чинь болоод зайлаад алга болно. Сүүн-эх гэж ийм хүчтэй. Сүү цав цагаан, Хар юмыг цайруулж арилгадаг. Сүү шиг сэтгэлтэй хүнээс хар хор гарч байсан удаа байна уу? Монголчууд захын энгийн заслуудаа өөрөө хийчих бүрэн чадалтай. Сүүнээс тийрэнгүүд жийрхдэг.
Хаан нэг удаа манай ирэх хүмүүсийг их гайхаж байж билээ. Бүх л гарах гарцыг нь зааж өгөөд байхад түүнийг биелүүлэхгүй байж дахиад л засуулахаар ирээд байх юм хэмээгээд Миний Аянгын блогийг анхааралтай унш. Бод. Тунгаа. Ол. Гэгээр гээд “Тэнгэр Монгол Газар” гэж үргэлж хийсэн удаа байна уу? Байхгүй ээ. Түүнийг Аянга зааж өгсөн үү? Өгсөөн. Түрүүнд над дээр ирэн засуулсан зовлон чинь арилсан уу? Арилсаан. Тэгээд дахиад хэрэг гараад, одоо нэг ийм юм болоод байгаа Та болгоож өгөөч гэнэ.
Хааны хэлснийг нь биелүүлэхгүй юм бол дахин дахин ирж бүх жижиг юмсаа засуулбал Хаанд зав гарах уу? Хаан бусад ажлаа хийж чадах уу? Хаан ардын жижиг сажиг зовлонтой зууралдах гэж үү? Хэрвээ ХААН отог овгоо л гэж ирсэн бол өөрийн отог овгийн аавын талынханы заслыг хийн, тэднийг авчир гэх байсан биз дээ. Тэднээс хэнийг нь ч дуудаагүй, уулзаагүйдэг. Харин Хаан намайг түүхээ бич гэж зарлиг буулгасан. Түмэн олонд Тэнгэрийг тайлбарла гэж зарлиг буулгасан. Миний Монголчуудад “ҮНЭН” гэдгийг хэл хэмээн зарлигдсан. “Хайр гэдгийг ЗҮРХЭЭРЭЭ, ЭЛГЭЭРЭЭ мэдэрч сурга” хэмээн зарлигдсан.… Мангдай бие нь НАРАН хүрдэндээ нарнаас эрчим авч цус яс нугас цэвэр сайн билээ
Мангдай бие нь Саран хүрдэндээ Сарнаас эрчим-эх авч байж сэрэхүй сайн билээ
Мангдай бие нь Үржихүйн хүрдэндээ Сүүн эхээс
Амин-эх авч эрүүл сайн билээ…
“Мангдай” гэж сонсоогүй бол хүн гээчийн бас нэг хөөрхөн нэр гээд хялбархан ойлгоорой. Сүүлийн үеийн Монгол эрдэмтдийн бичсэнийг би сонирхон уншиж байлаа. Хүний биед хүрд байдаг түүнийг Чакра, гэрлэн бүрхүүлийг Аура гэх мэтээр энд тэндгүй бичих болжээ. Яг үнэндээ энэ бүхэнг чинь Монгол дээдэс чинь дивангалавын мэддэг, тэд нь Монгол нэртэй байсаныг энэ ном батлана. Иймээс Тангад номыг тэр чигт нь цээжлүүлсэн шиг г адаад үгээр нь цээжлүүлэх гэж битгий оролдоод бай!Тэр байтугай Монгол ардын туулиудад энэ тухай
…Нааш харах гэрэлд нь
Цааш харахад гэрэлд нь ….
..Туурга нэвт туяатай
Тунамал улаан хацартай…
…Наашаа харахад нь наад далайн загас жараахай гэрэлтэж
Цаашаа харахад нь цаад далайн загас жараахай гэрэлтэж гэх мэт маш олон зүйрлэлүүд байдаг шүү. Бид бүгд энэ үлгэр туулиудыг уншиж өссөн.
Би хүртэл энэ үгнээс нь будаа идээд л намайг царай муутайгаар минь дуудсан хүнд
…ЮУ ярьж байгаа юм.
Намайг наашаа харахад Наад захын залуус нурж унаад
Цаашаа харахад Цаад захын залуус савж унаад л
Зүрхээ суга татан бариад л дагаад , гүйгээд, чирэгдээд, зүүгдээд, уйлаад зүгээр байлгадаггүй юм шүү… гээд л марзагнан баясаж хариу өгдөг байлаа. Нээрээ тийм байсан бол яанаа хэхэхэ. Удган болмоор байна гээд уйлангуут л бүх юмыг нь Хооп гээд бүтээгээд өгөх байсан байхдаа. Яанаа одоо хэхэхэ.
Цааш нь:
…Үзэгдэж ургаад үхэж шингэх амь зуугч нь
ЧИН ээлэг гурван Эхээс эрчим авдаг бол
Мэндэлж, төрж, аж төрж, амьдран оршихуйч нь
ЧИН ээлэг таван Эхээс эрчим авдаг…… Наран, саран, сүүн эх, алтан дээд гэр иэ, их засаг таваас эрүүлждэг Эрчим хүчин …
…Дэлхийн усны эхэн,есөн мөрний сав, анхны амь үүссэн, эх- үрэн зургаан зүйл Өлгий
… Эх-үрэн зургаан зүйлийн Алтан дээд ЖӨНтобамун бодис тээгч
Амин чанарын эх УЛС билээ.
Экэ дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай мангдайн орон билээ…
…Газар огторгуй, сүүн эх, амь, амьтан, мангдайн жамд зохиж угтаж гэгээрэх ухаан…
гэх мэтээр Сорхагтани удганы номд дурдагдсан байна. Та нар өөрсдөө авч уншин цааш уншиж судалцгаа. Би ихэнхийг нь тайлбарласан. Гол нь энэ номыг яг зөв тайлж чадвал Монгол бадран мандах гарц, одооны бэрхийг туулах нууцууд бүгд бий. Ихэнхи хүн энэ номын үгийг нь гол болгон хөөж тайлбарлаж байна. Тэр нь зөв ч Далд нууцыг нь бүр ойлгоё гэвэл үүнийг Бөөгийн ухаантай нь, Амьтай гэдэг үүднээс нь, Цаанаа бас давхар санаа агуулдаг, зарим юмыг нууцлан бичсэн гэдгийг тайлж ойлгох хэрэгтэй.
Мөн тайлбарлахдаа аль болох энгийн хэн ч ойлгохоор хялбар тайлбарлах ёстой. Ер нь энэ айлтгалын тэр долоон эцгийн Зөн гэдгийг СУРГААЛ гэж тайлбарлан ухаарвал мөн ч амархан учрыг нь олно доо. Энэ номыг цогцоор нь тайлан уншиж ойлгоё гэвэл Амьдралыг тэр чигт нь тайлбарлах хэрэгтэй болно. Улс төр, Хувь хүн, Түүх, Хоол унд, Амь, Байгаль түүний холбоо, Гэгээрэл, Соёл, Дуу хуур, Бөөгийн дайтах урлаг, Жилийн дөрвөн улирал, Цаг, Амиуд гээд л ороогүй нэг ч сэдэв байхгүй. Үүнийг төгс ойлгон судлаж боловсорвол Дэлхийн ирээдүйг харж чадан Зөв амьдралыг цогцлоох болно. Хамгийн гол нь яг одоо болоод байгаа энэ бурангуй нийгмээс хэрхэн гарах бүх арга түүнд бичигдсэн байгаа. Анхны амь хаана үүссэнг ч бичсэн л байгаа.
Чингис Хааныг БӨӨ хүн байсныг нотлох цорын ганц судар юм. Нууц товчоо бол энэ сударын дэргэд сүүлийн үеийнх нь БЭЭБИЙ бичсэн зүгээр л нэг ном.
Ер нь Сорхагтани Хатны энэ номыг НОМ гэж биш Судар хэмээн алдаршуулбал зохино. Тэр бол Амьд ном. Түүнийг Монголын Хөх Нохой овогтын Дээдсүүд нууцыг чанд хадгалан Хаадынхаа зарлигийг хамгийн үнэнчээр үе дамжуулан хамгаалж ирж чадсан Аугуу түүхийг бүтээсэн алдартнууд болох ёстой. Дэлхийг аврах цорын ганц амьд судар.
Энэ судар бол Бөөгийн судар. Хаадын, Хатадын, Монголын, Тэнгэрийн нууц судар юм. Бөө талаас нь сайн судлан бүрэн нууцыг нь нээхийг хүсье! Би энэ судраас жилийн амийг амилуулсан нь маргаангүй үнэн шүү. Арван хоёр жилийн амийг яагаад Толуй Хаан нууцлах болсон учрыг одоо ойлгов уу? Ингэж нууцлан чандлан түүний амийг Арван хоёр амьтаны нэр болгосон түүхтэй.
Жөнтобамун гэх бодис нь та бүхний Хөх тамга, Хөх толбо чинь. Үүнийг сэргээх арга “Тэнгэр Монгол Газар” тарни шившлэг чинь шүү дээ. Түүнд Нар, Сар, Одод, Сүүн эх хэрэгтэй. Энэ бүхнээс эрчим авна. Нэг үгээр хэлэхэд та бүхэн өөр өөрсдийн сүнсээ сэхээж хооллож, сэргээх, эмчлэх гэсэн үг гэдгийг сана. Түүнийг Тэнгэр, Газар, Таны өөрийн хайраар, гэгээрлээрээ сэхээн амьдруулах ёстой. Яг л миний дээрээс буусан өнө эртний хатсан буурлууд өөрсдийгөө хэрхэн эмчилж эдгэрүүлж цэл залуу хүч чадалтай онгод сүнснүүд болсны адил гэсэн үг. Би бол маш олныг сэхээн амьдруулж босгож чадсан. Харин та гав ганц өөрийнхөө сүнсийг сэхээх гээд оролдоод л байх хэрэгтэй байна даа.
Та бол Тэнгэрийн хүү, охин Хөх тамгатан Газар эхийн ивээлт хүү охин. Тэнгэрийн гэрэл элч таны зулайгаар чинь орон бүх биеэр чинь тархан Газар муу муухайг чинь хөөж оруулаад Эргээд Газар эх чамд шинэ сайн сайханг шингээнэ. Та Тэнгэрт сайн сайхныг өргөн мэдүүлж эргээд шинэ эрчим аван өөрийн биедээ шингээнэ. Таны уусан сүү таны дотроос хар муу муухай бодол бүхэнг хөөн бас ариусган цэвэрлэнэ. Та Тэнгэр, Газар, Дэлхий ямар их аугуу хайр энэрэл танд өгдөг. Та бас тэдэнд ямар их хайртай, Тэд танд ямар их хайртайг мэдэрнэ.
Та нар ямар юмаар холбогдож, яах гэж энэ дэлхий тогтоод, яах гэж та энд ирээд, яах гэж буцан, яах гэж дахиад ирдгээ ухаарах болно. Та энэ бүх ертөнц нэг амьтайг мэдэж, таны өвөг дээдэс юу ойлгуулах гээд байсныг мэднэ. Та гав ганцаараа бол ямар их хар уйтгартай ертөнц байх вэ? Энэ Газарт мод, ус, чулуу байхгүй бол ямар муухай тэнэг харагдах вэ? Тэр тэнгэрт шувуу, үүл, цэнхэр өнгө байхгүй, тэндээс өвөг дээдэс чинь хардаггүй, та үхээд Тэнд очихгүй бол уйтай тэнэг вэ? Энэ дэлхий дээр та гав ганцаар, ах дүү, найз нөхөдгүй, эжий аав чинь байхгүй бол ямар хав харанхуй тэнэг вэ? Тэнгэр ч, Газар ч, Чи ч аль нэг нь үгүй бол ямар муухай вэ? Та нар хэн хэнийгээ хайрлан амьдрах ёстойгоо ямар их бие биендээ хэрэгтэйгээ мэднэ дээ. Тэд бүгд амьтай. Чи ч амьтай.
Чиний хэлэх үг, хайрыг тэд чамаас цацрах гэрэл, хайрын илчээр сонсож мэдэрнэ. Чи ч бас Нарны гэрэл, Сарны гэрэл, Оддын туяаг түүгээр нь мэдэрч мэддэг шүү дээ. Одоо та нар юугаар холбогдон хоорондоо харьцаж уялддагаа ойлгов уу? Тэд чиний хайрыг мэддэг болонгуут та нарыг холбосон туяа утас хэзээ ч тасрахгүй бат бэх болно. Түүгээрээ дамжуулан таны хүсэл зориг бодлыг тэд сонсож чадна. Тэгээд тэд чамд туслана. Энэ олон зуун жил тас татагдсан энэ утас гэрлэн холбоог Чи хичээж байж бөхлөх ёстой. Тэнгэр аль хэдийн ирчихсэн хүлээгээд л байгаа. Та бүхнийг ойлгоод ирэхээр нэг усыг дэмий асгах сэтгэл гаргаж чадахгүй. Нэг цэцгийн амийг таслах хүсэл төрөхгүй. Нэг чулууг өшиглөөд хаях шаардлага алга болно. Үүнтэй адил Тэнгэр чамайг хайрлан уур нь хүрч хилэгнэхдээ амийг нь таслах гэж байснаа зогтусах болно. Яг л бид хүүхдүүдээ эрхлүүлдэг шиг хүссэнг нь аваад өгчихийг л хичээн зүтгэдэг болдог. -
12 ордны ”Зөн билэг, далд чадварын зурхай”
зүйлээс тухайн хүний талаарх мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг. Муу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чаддаг аж. Энэ ордныхон ямар ч хүний нүд рүү нь хараад л өөрөөс нь юу хүсч буйг мэдэж чадна.
-Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчид үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.
ҮХЭР
Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйлдээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олоходоо сайн. Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хүмүүс зөнч, зурхайчдад итгэдэггүй. Тэр байтугай ердийн өдөр тутмын зурхай унших нь хүртэл ховор.
-Ямар нэгэн дом, шившлэг хийхгvй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол олон дахин давтахыг зөвлөж байна.
ИХЭР
Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгvй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зөн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролддог. Ер нь далдыг мэдрэхэд нэн түрүүнд өөртөө итгэж, сэтгэл зүйгээ төвлөрүүлэх нэн чухал гэдгийг бүү мартаарай.
-Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. Мөн хов живд хамгийн ихээр дурлагсад.
МЭЛХИЙ
Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн vеэ өөрчлөхийг хүсдэггvй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрийн далд мэдрэмжийг тайлж, мэдэж чаддаг. Өөртэйгээ холбоотой зарим нэг зvйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Үүнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зүйл биш хэмээн үздэг аж. Онц чухал үед л өөрийн дотоод мэдрэмжээ чагнадаг.
-Мэлхийн ордынхныг “сэтгэл зүйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгvй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.
АРСЛАН
Энэ ордныхон бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. Өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггvй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийг харьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хүчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бүрдүүлсэн байдаг байна. Харин үүнийгээ мэддэг ч ашигладаггvй.
-Ийм халуун зvрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.
ОХИН
Өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх юм бол маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Зөн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хүргэхгvй. Өөрийн энэ чадвартаа ч итгэл төгс байдаг хүмүүс.
-Хэрэв таны хамтрагч энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлvvлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ.
ЖИНЛҮҮР
Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг сонсвоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байгалийн аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхүү сахиусанд нь далд чадварынх нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байдаг. Хэрэв байдаггүй бол өөртөө ээлтэй үнэт чулуугаа сахиус болгохыг зөвлөж байна.
-Өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгvй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог.
ХИЛЭНЦ
Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц , өвөрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийн муу энергийг цэвэрлэх болно.
-Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндлэж, хайрладаг хүмүүсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.
НУМ
Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зvй, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдэрдэггүй. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддаг зан юм. Харин далдыг харах чадвараас илүү бусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илvv. Гараараа толгой болон шүдний өвчнийг дор нь арилгаж чадна.
-Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.
МАТАР
Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл эзгvй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор.
-Өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг.
ХУМХ
Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүний мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага.
-Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүү мэргэндээ гүн автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ.
ЗАГАС
Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний амьдралд тийм зvйл тохиолдох нь элбэг аж. Тэд сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергээ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ. -
Миний анхны онгод 98 настай эмээ буусан
Тэрээр саяхан болж өнгөрсөн Оросын зөн билэгийн тулаан-12-т оролцоод ирсэн билээ. Энгийн бус ид шидийн хүмүүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.
НАМАЙГ БОЛОРЧИМЭГ ГЭДЭГ
Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Ганболдын Болорчимэг гэдэг. Одоо 25 настай. Бөөгийн уг анх 14 настайд маань тодорсон. 1997-1999 оны хооронд Солонгосын Буддын коллежийг Шашин судлаачаар төгссөн. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. 2008-2010 Сүнс, зурхай судлалын төвд, бөө судлалаар докторын зэрэг хамгаалсан. Ээжийнхээ талаас барьсан буриад угтай. Аав маань халх зайран хүн байсан. Одоо өөд болсон.
Тэгвэл таны Түдэв гэдэг нэрний учир нь?
Түдэв гэдэг чинь Түвд нэр ш дээ. Бүхнийг хүчээр бүтээгч гэсэн утгатай. Миний онгодууд энэ нэрийг өгсөн юм. Бөө хүн болгон тэнгэрээс нэр авдаг. Түүнээс миний жинхэнэ нэр маань Болорчимэг.
Анх угаа авахаас өмнө бөө болох хүмүүст янз бүрээр нөлөөлсөн байдаг. Жишээ нь архинд орох, амьдрал нь доройтох, өвдөх гээд л. Таны хувьд ямар байдлаар мэдрэгдэж байсан бэ?
Миний ээж эхээс 13-уулаа байсан. Ээжийн маань талынхан нас барсаар байгаад гурван хүн үлдсэн. Сүүлдээ ээж маань ч нас барсан. Бүгдээрээ хорт хавдраар өнгөрсөн. Ерөөсөө учир шалтгаан нь мэдэгддэггүй байсан нь бөөгийн угтай байсан юм билээ. Би өөрөө цусны өвчтэй байсан. эдгэхгүй, эх нялхаст хоёр жил сэхээнд байлаа. Тэгээд аавынхаа чанар гээч юманд яваад, онгодтой гэдгээ мэдсэн. Би өөрөө ч мэдээгүй , миний аав ч анзаараагүй байсан. Биеийн тамирын өмд цамцтай байхад миний онгод 98 настай эмээ буусан. Тэгж л анх мэдсэн дээ.
Анх бөө болсоны дараа таныг гайхшруулсан зүйл тохиолдож байв уу? Сүнс харах ч юмуу?
Тийм зүйл байсан. Миний охин ингээд бөө болж байгаа юм чинь янз янзын юм хардаг шүү. Битгий айж цочоорой гэж аав маань хэлж байсан. Угаа бариад удаагүй байхад, хоёр гурав хоногийн л дараа хорооны үүдэнд аавынхаа машинд сууж байлаа. Тэгсэн чинь хорооны үүдэнд байсан модон сандал дээр сууж байсан нэг залуу дээр давхарлаад нэг хүн сууж байхыг харсан. Тэгээд би бүр айгаад, их цочиж сандарсан. Гэнэт аавынхаа хэлсэнийг санасан. Сүнс гэдэг юм чинь бидний дунд л явж байдаг юм билээ. Тэрнийг мэдэхгүй, хүүхэд байсан болоод ч тэр үү, тэр оройноо их л айж байлаа. Энэ бол анхны тохиолдол л доо. Тэрнээс хойш мэддэг болсон доо.Залуу хүний хувьд бөө байх хэцүү юу?
Бөө байх хэцүү, хэцүү. Маш том хариуцлага байдаг. Бөө гэдэг маань нэг талаасаа буян хийж байгаа, нөгөө талаасаа олон хүний амь нас бүх юмыг дааж, хааж хамгаалж байгаа гэдэг утгаараа маш их хариуцлагатай байх ёстой. Мөн сүүлийн үед бөөгөөр далимдуулсан бизнес их газар авч байгаа. Бөө болох ёсгүй янз бүрийн хүмүүсийг ч бөө болгож байна. Энэ бүхнээс үүдээд бөөгийн нэр хүнд унасан. Би энэ Зөнбилэгийн тулаанд оролцсоноороо жинхэнэ сайн бөө, чадвартай, чаддаг бөө нар байдаг юм шүү гэдгийг батлах гэж байгаа юм. Түүнээс биш Түдэвийг рекламдах гэсэндээ биш. Мэддэг, чаддаг хардаг бөө нар байдаг юмаа гэдгийг харуулж мэдрүүлэх гэж.Ер нь нэг хүн олон бөө дээр очих нь муу гэсэн яриа байдаг. Энэ үнэн болов уу?
Тиймээ, нэгд нөлөөлөхгүй. Хоёрт тухайн хүндээ ч муу байдаг. Нэг л хүнээрээ тууштай, олон жил явсан хүн байдаг. Эсвэл таарсан хүн болгоноос юм асуугаад, итгэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг. Амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хэрнээ хэрэгт дурлаад ч юмуу сониуч зантай, тэгж явдаг хүмүүс надад хандвал би үздэггүй. Тийм хүмүүс зүгээр л сорьж шалгах маягаар л ханддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүндээ л муу. Хэрэв нэг хүнийг шүтвэл тэр хүнээ л шүт. Ерөөсөө бөөгийн ёсонд тийм байдаг. Тэрнээс нь илүү бөө гэж бодож байвал тэрэн дээрээ оч. Тэгэхгүй бол аль нь үнэхээр юм хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, алиных нь даатгалд байгаа нь тодорхойгүй, замбараагүй болчихдог. Тухайн хүндээ ч муу.
МЕХДИ НАМАЙГ НЭГД ОРНО ГЭЖ ХЭЛСЭН
Оросын зөн билэгийн тулаанд орчуулагчаа эндээс авч явсан уу?
Орчуулагчийн хувьд бол нэвтрүүлгийн багаас гаргаж өгсөн, орос хүн байсан. Москвагийн их сургуулийн Монгол хэлний багш. Наталья Васильовна гэдэг 25 жил Монгол хэлийг судалж байгаа маш сайн орчуулагч байсан. Хэдий тийм боловч монгол хүн шиг бүрэн дүүрэн яаж орчуулахав. Ганц хоёр удаа мэдэхгүй монгол үг гарч байсныг нь би тайлбарлаад хэлж өгсөн тохиолдол ч бий.
Зөн билэгийн тулаанд оролцох үед оролцогчид нэгэндээ хаалт хийх тохиолдол гардаг уу?
Монголд ч, Орост ч тийм байсан. Нэвтрүүлгийн даалгавар болгон дээр орж ирдэг хэвийн үзэгдэл.
Энэ нь албаар хийсэн байх уу эсвэл цаанаасаа санамсаргүйгээр гарах уу?Ерөөсөө л Түдэвт зориулж хийсэн зүйл байдаг. Түдэв даалгавраа битгий биелүүлээсэй, алдаасай гэсэн л юм явж байгаа шүү дээ. Хэн ч гэсэн өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй, энгийн хүмүүс биш болохоор өөрсдийнхөө хийж чаддаг юмаараа л саад болдог.
Оросын зөн билгийн тулааны даалгаврууд хэр хүнд байсан бэ?
Мэдээж монголынхоос хүнд байсан. Яагаад гэвэл нэгд хэлний бэрхшээл, хоёрт гэвэл түшээгүй орсон. Эхний даалгавар дээр түшээтэй ороход манай хүн түшээгийнхээ толийг зүүгээд орсон. Тэгэнгүүт манай хүнийг бас бөө гэж сэрдээд, энэ хоёр хамтраад даалгаврыг сайн биелүүлээд байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд оросууд та хоёр хамтраад юм хийж байх шиг байна. Түшээ орж болно. Гэхдээ түшээ онгодтойгоо ярихгүй гэсэн шаардлага тавьсан.Тэгэхээр түшээгүй орно гэдэг чинь мэдээж хүндрэлтэй байна биз дээ?
Тэгэлгүй яахав. Би чинь түшээтэйгээ ярилцаж байж л даалгавраа биелүүлнэ шүү дээ. Түшээгүй байна гэдэг чинь 100 хувь ажиллаж чадахгүй 50 хувьтай байна л гэсэн үг.
Оросын зөн билэгийн тулааны үеэр танд илүү таалагдаж, сэтгэлийг чинь хөдөлгөсөн даалгавар байв уу? Сонирхолтой ч гэх юмуу?
Хамгийн сонирхолтой, гоё санагдсан даалгавар нь устай машин олох байсан. Тэрэн дээр намайг тойруулаад гал асаасан нь надад их сонирхолтой санагдсан. Би угаасаа бөө хүн учраас галтайгаа их ойрхон байдаг. Тэнгэр галтай ойрхон, хоорондоо холбоотой байдаг. Тэгэхэд бусад өрсөлдөж байгаа хүмүүс айж, хашгираад л бөөн юм болж байлаа ш дээ. Харин миний өвдөгнөөс дээшээ гал гараагүйг харсан байх. Бусад өрсөлдөгчдийн хувьд өвдөг битгий хэл өөрийг нь давсан гал асаж байсан. Миний бүр сэтгэл догдлоод огшоод л байсан. Бөөлж онгодоо оруулмаар ч юм шиг санагдаад л. Инээв
Бас Орост гал хамаагүй асааж болохгүй, гадаа хамаагүй юм өргөж болохгүй. Монголдоо байдаг шигээ яг бөөгийнхөө жам ёсоор байж чадахгүй. Бүх юм нь хаагдмал. Цонхоороо нэг сүү өргөхөд шүүхэд өгнө шүү гээд л доод талын айл ороод ирэх жишээтэй.Тус зөн билэгийн тулаанд таниас өөр бөө байсан уу?
Надаас өөр бөө нар байсан. Улан-Үдээс бөө нар очсон байсан нь хасагдсан. Тэр машин олдог даалгаварт оролцсон 25 хүнээс хоёр нь буриадаас ирсэн удган байсан. Бас сүүлд шилдэг аравт орж, есдүгээр байранд хасагдсан Андрей Батаев гэдэг залуу Улан-Үдээс ирсэн зайран хүн.
Сезон-12-ыг эхлэхээс өмнө Монголын зөн билэгийн тулааны хөтлөгч залуу Зөн билэгч Мехдитэй уулзсан байсан. Тэгэхэд “ Энэ удаагийн тэмцээнд удган хүн түрүүлнэ. Би алдахгүй ээ” гэж хэлсэн. Та очихоосоо өмнө энэ нэвтрүүлгийг үзсэн үү?Би нэвтрүүлэг явагдаж байхад үзсэн. Мехдигээс оросын ТНТ телевизийн нэвтрүүлгийн багийнхан таван сарын өмнө ярилцлага авахдаа: “Одоо удахгүй Сезон-12 боллоо. Энэ тулаанд хэн ялах вэ?” гэхэд: “Холоос нэг бүсгүй ирнэ. Урдуураа юм унжуулж, нүүрээ нуусан удган хүн ирнэ. Тэр бүсгүй ялж, нэгдүгээр байрыг аваад явна. Гэхдээ маш олон саадыг давж байж авна” гэсэн байсан. Үүнийг намайг очоод, нэвтрүүлэг эхлэхэд Оросын бүх телевиз, сайт, сонинуудаар Орос хэл дээр орчуулаад тавьсан байсан. Би орчуулуулж уншаад, надад л боломж байгаа юм байна гэж баярласан. Надтай адилхан нүүрээ нуудаг бөө хүн, эмэгтэй хүн байхгүй учраас намайг харж хэлсэн юм байна гэж бодсон.
Тийм ч учраас нэвтрүүлгийнхэн эхнээсээ л даалгаврууд дээр намайг бүрэн гүйцэд сайн гаргаж өгөхгүй байсан. Түшээтэй орсон бол би даалгавруудаа 100 хувь гүйцэтгэнэ. Даалгавруудаа сайн хийгээд явахаар финалд үлдэнэ. Финалд үлдвэл санал асуулгад хэр их хүн өгөхийг хэлж мэдэхгүй. Яг нэвтрүүлэг явагдаж байх үеэр санал асуулга Оросын бараг бүх интернэт сайтуудаар байнга явагдаж байсан. Тэр болгонд би дандаа хоёрт явж байсан
.Ер нь Монголын үзэгчдэд эх орон нь биш учраас саналын тоо бага байсан байх гэсэн бодол байсан. Таны яриагаар бол саналын тоо бусад оролцогчдоос илүү байсан гэсэн үг үү?
Тиймээ. Нэвтрүүлгийн багийнхан л финалд оруулсан бол оросын ард түмэн дэмжих байсан. Хэрвээ финалд оруулсан бол нэвтрүүлгийн багийн мэдлээс гараад явчихна. Зөвхөн үзэгчдийн саналаар шалгаруулах учраас байр эзлэх боломж байсан л байхгүй юу. Урьд нь Мехди, Мухсей гээд л дандаа өөр орны хүмүүс ирээд шагналыг нь авчихсан болохоор энэ удаа бас Оросынхоо оролцогчийг шалгаруулъя гэсэн нэвтрүүлгийн багийн бодлого байсан шиг байгаа юм. Тэгээд гурван орос финалд үлдсэн. Шилдэг арван оролцогчийнхоо зургийг нэвтрүүлгийнхээ сайтад тавиад л санал авдаг. Шилдэг аравт шалгараад финалд ороогүй мөртлөө л би хоёрт яваад байсан. Нэгд Елена Ясович гээд шар үстэй хүүхэн байсан. Бусад нь бол ерөөсөө хаягдчихсан байсан ш дээ.
ӨНӨӨДӨР УГАА АВЧИХААД МАРГААШ УДГАН ЗАЙРАН БОЛЧИХНО ГЭЖ БАЙХГҮЙ
Бөө гэдгийг хүн бүхэн өөрийнхөөрөө тайлбарладаг. Нэг сэтгэл зүйч эмч “бөө бол сэтгэцийн өвчин гэж тайлбарласан” байсан. Ер нь бөө гэдэг яг юу вэ? Бөө хүн ямар байх ёстой юм бэ?
Бөө гэдэг бол анх Монголоос үүсэлтэй, шашин ч биш зан үйл юм ш дээ. Хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс, уул усандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, уул усны эзэд, тэнгэртэйгээ харьцдаг байсан. Тэгэхээр бөө хүн гэдэг бол уул усны эзэд, онгод тэнгэртэйгээ харьцаж, ярьж чаддаг тийм хүнийг л хэлэх болов уу гэж бодож байна. Хэц, хэнгэрэг барьсан болгон бөө биш. Хүмүүс эмэгтэй хүнийг удган, эрэгтэй хүнийг зайран гэж яриад байдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Буриад ёсонд бол 12 чанар гэж байдаг юм. Хар ухаанаар бол 12 жилийн сургалт гэсэн үг, одоо манай арван жилийнх шиг. Энэ 12 чанарыг гүйцээгээд, дааган чанар гэдэг зүйлийг хийсэн, эмэгтэй бөөг удган гэдэг цолоо тэнгэрээс авлаа гэж үздэг. Харин эрэгтэй бөө бол зайран гэдэг цолоо аваад тэнгэрт хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Тэрнээс биш өнөөдөр угаа авчихаад маргааш удган, зайран болчихно гэж байхгүй.
Хүмүүс болохоор эмэгтэй бөөг удган, эрэгтэй бөөг зайран гэж ойлгоод байдаг. Энэ тэгэхээр буруу юм байна тийм үү?
Тиймээ, тэр бол буруу ойлголт. Түдэв бол одоо найман чанар л гүйцээсэн. Тэгэхээр удган гэдэг цолыг хүртээгүй байгаа. Хүмүүс болохоор хүйсээр нь ялгаж ойлгоод байдаг. Өнөөдөр хэц хэнгэрэг авч, угаа барьчихаад өөрсдийгөө удган зайран гэж ярьдаг хүмүүс бий. Тэгээд бүр түүгээрээ хүмүүсийг айлган сүрдүүлдэг ч хүмүүс байдаг болж. Ер нь бол чадалтай бөө бол өөрийнхөө онгодтой төдийгүй хүний онгодтой харьцаж чаддаг байх хэрэгтэй. Онгод бол хэзээд улаачаа дагаад явж байдаг. Тэр болгонд мэдэрч, онгодоо сонсож чаддаг, уул усны эзэдтэйгээ ярьж чаддаг болсон үедээ жинхэнэ бөө боллоо гэж бодож болно. Түүнээс биш хэц хэнгэрэг барьж, ганц хоёр онгод буулгачихаад би бөө боллоо гэж дэлдээд, шавь аваад байж болохгүй.200, 300 ШАВЬТАЙ БАЙЛАА ГЭЭД САЙН БАГШ БОЛЧИХДОГ ЮМ БИШ
Сүүлийн үед шавь гэдгийг хүүхэлдэй үйлдвэрлэж байгаа мэт нэг загварын хувцастай, нэг загварын хэцтэй эгнүүлж суулгаж байгаад л нүддэг болчихсон байна л даа. Энэ талаар юу гэж боддог вэ?
Уг нь шавийн хувьд, онгод шүтээнтэй, удмынхаа угийг авсан жинхэнэ бөө хүнд бол онгод шүтээн нь тэдэн шавьтай бол гэсэн тоо зааж өгдөг. Өөрийн минь хувьд миний онгод намайг гурван шавьтай бол гэж айлдсан. Гурван шавь маань гүйцчихсэн, гурвуулаа онгодоо оруулдаг. Гэхдээ өндөр хэмжээнд болж чадаагүй байгаа. Би ч гэсэн өндөр хэмжээнд болж чадаагүй, суралцаж байгаа. Хүн бол энэ бөөгийн юманд суралцсаар байгаад үхдэг юм. Хэзээ ч дуусдаггүй. Тэгэхээр дөнгөж босч байгаа бөө нартаа хандаж хэлэхэд, хэрвээ таны онгод чинь таныг зөв залж яваа бол, та архичин байгаад архинаас гарсан бол, амьдрал чинь доройтсон байгаад амьдрал чинь үнэхээр сайхан болсон бол та үнэхээр бөө болсон юм байна. Бөө болохоосоо өмнөх амьдрал чинь үргэлжлээд, доройтсон хэвээр байвал та бөө болж чадаагүй байна. Ёстой нөгөө юманд идүүлнэ гэдэг шиг л юм болоод явж байна гэсэн үг. Эсвэл буруу яваад байна аа гэсэн үг. Зарим хүмүүс ярьдаг ш дээ. Миний онгод ордоггүй, олон сая төгрөгөөр хувцас хийлгээд багш шавь барилдсан. Тэгсэн хэрнээ онгод ороогүй хоёр жил, гурван жил болж байна. Тийм хүмүүс ямар нэгэн шалтгаантай байхгүй юу. Бөө болох ёсгүй хүнийг хуяглачихсан, аль эсвэл үнэхээр хүчтэй, чадвартай бөө болох ёстой хүнийг багш нар нь авчихсан байдаг. Онгод шүтээнийг нь буулгаад, булаагаад өөртөө авчихсан байх тохиолдол ч бий. Тэгээд шавь нар нь онгодоо буулгаж чаддаггүй.
Тэгэхээр энэ бөөгийн юм чинь ерөөсөө их хэцүү учраас хариуцлагатай байх ёстой. Маш сайн багштай, багшаа зөв сонгож босох хэрэгтэй.
Тэгвэл багшаа яаж сонгох ёстой вэ?
Сайн багш гэхээр хүмүүс олон шавьтай эсвэл хүмүүс их ирдэг ёстой сайн хүн гэж ойлгоод байдаг. Өө манай багш чинь 200, 300 шавьтай ёстой мундаг хүн гэж яриад байдаг. Тэр чинь олон шавьдаа гол нь биш тухайн хүн чинь өөрөө яг онгод шүтээнээ оруулж байна уу гэдэг чухал. Энгийн хүмүүс бас сайн мэдэхэд хэцүү л дээ. Яг онгод нь ороод байна уу, жүжиглээд байна уу гэдгийг нь ялгахгүй ш дээ. Эмгэн өвгөн болоод л жүжиглээд сууж байдаг хүмүүс олон байгаа. Ер нь жинхэнэ онгод бол юманд шунадаггүй, засал ном хийхдээ хүртэл айлын идээ будаанд шунаад л идэж уугаад байдаггүй ш дээ. Тэгтэл сүүлийн үеийн бөө нар чинь ууц энэ тэр чануулж бэлдүүлээд, өөрөө идэж ууж байгаад гараад явдаг болсон байна. Тэгээд нэр алдраа хэлээч гэхээр хэлэхгүй байна гэж байна. Бөөгийн буудал суудал гэдэг чинь маш чухал зүйл шүү дээ. Уул ус, овоо, өөрийнхөө аль тэнгэрт харъяалагддаг, аль уул усанд харъяалагддагаа, хэн гэдэг, хаанаас ирсэн ямар удмын хүн гэдгээ онгодууд өөрсдөө уран яруугаар шүлэглэж хэлдэг. Гэтэл нэр алдраа хэлэхгүй , төөрөг тавина уу гэхээр цаг болоогүй гэж хэлээд явдаг бөө нар байна гэж зөндөө сонсогдоод байгаа. Тэр бол нөгөө тоглуулчихсан л бөө болж таараад байгаа юм.
Бөө болоход багшаа бас их зөв сонгох хэрэгтэй юм байна ш дээ? Таны багш ямар хүн байдаг вэ?
Тийм, их зөв сонгох хэрэгтэй. Надад бол багш байдаггүй ш дээ. Би багшгүй боссон, ерөөсөө багш байхгүй. Гэхдээ ер нь тухайн улаачийн л чармайлтаас шалтгаалдаг. Өөрөө хэр их зүтгэж байна, онгод шүтээндээ хэр их итгэж байна, эндээ хэр их цаг зав гаргаж байна төдий чинээ л хүч чадал авч, бүх юмыг сурна.Бөө болчихоод өөр ажил төрөл хийгээд, сард нэг удаа онгодоо буулгаад л байх юм бол яаж хүч авах юм бэ. Хүч авахгүй ш дээ. Хүмүүсийн бас нэг ойлголт байдаг. Багштай болчихоод л бүх юмаа багшаасаа асуудаг. Энэ бол буруу, өөрөө бие даах хэрэгтэй. Багш бол учраа мэдэхгүй бөөгийн ямар ч мэдэгдэхүүнгүй хүнд зааж өгөөд зөвлөөд, ингэж онгодоо буулга гээд , хуяг хувцасыг нь хэлээд өгнө. Ингээд тухайн улаач болж байгаа хүнд онгод нь буусан л бол яг онгодынхоо хэлсэнээр л явах ёстой. Багш гэдэг бол онгодыг нь буулгаж өглөө, онгодтой нь уулзууллаа, тэрнээс хойш хамгаалж явах л үүрэгтэй. Тэр улаачийг хүнд засал хийгээд, буруу засал хийгээд өвдөх вий, үхэх вий гэдгээс л хамгаалж явах үүрэгтэй. Түүнээс биш насан туршид нь бүх юмыг нь заагаад, онгодынхоо үгээр биш багшийнхаа үгээр яваад байвал хэзээ ч хүч авахгүй. Багш нар байн байн бүх шавь нараа аваад л тэр уул руу тахилгад, чанарт явна гээд л унаа тэрэгнийхээ мөнгийг гарга, аваад явъя гэдэг тийм юм байж болохгүй. Үнэхээр бөөгийн онгодтой тийм хүмүүс олон бөө цугласан газраас хол явах ёстой. Жишээ нь тэнд арван бөө байлаа гэж бодоход тав нь чадалтай, тав нь чадалгүй бөө байлаа гэхэд чадалтай нь чадалгүй бөө нарынхаа хүчийг нь сорох, дардаг асуудал байна. Онгодтой л бол бөө хүн би аймаар гэж бодож болдоггүй. Онгодуудад зэрэг зиндаа гэж бий. Хаана суулгах вэ, дээр явж байна уу, доор явж байна уу гэдэг ийм олон асуудал байдаг.
Зарим багш нар, өглөө болгон наран ургахтай зэрэгцээд хэцээ цохиод байхад хэзээ нэгэн цагт онгод чинь орно гэж хэлсэн байдаг. Энэ талаар?
Онгод хэрвээ буухдаа хүрвэл хэц нүдсэн нүдээгүй, ямар ч хувцас өмссөн өмсөөгүй буудаг байхгүй юу. Хүмүүс заавал бөө болно гэхээр , дээл аваад л, хэц аваад л бөөгийн хуягтай болоод л бүх юмаа өмсөж байж, тэгээд багштай байж байж онгод орно гэж боддог. Тийм биш ш дээ.Үнэхээр бөөгийн онгодтой хүн бол биеийн тамирын өмд, цамцтай тэнгэр рүү хараад сууж байхад л онгод нь ордог ш дээ. Миний онгод тэгж л орсон. Би тэр үед биеийн тамирын өмд цамцтай, ямар ч хамгаалалтгүй сууж байсан. Надад нэг ч толь байгаагүй. Одоо ч гэсэн хүсэхийн бол ямар ч үед онгодоо буулгаж болно.Оросын зөн билэгийн тулааныхан : Та заавал ийм зузаан хувцас өмсгөлтэй байж байж л онгодоо буулгадаг уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гээд, дан цамц өмдтэй сууж байгаад онгодоо оруулж үзүүлсэн.
Тэгэхээр өмсгөл зүүсгэл яг ямар ач холбогдолтой вэ?
Өмсгөл бол хамгаалалт. Тухайн улаачид муу юм хүрэх вий гэсэн л хамгаалалт байхгүй юу. Хүмүүс хувцасаа өмсөөд, хуяглаад ирэхээрээ л хүчтэй болдог гэж ойлгоод байдаг. Үгүй ш дээ. Хүч гэдэг юм чинь тухайн улаачдаа л байдаг юм. Онгодод ч хүч байгаа, улаач нь зөв явж онгодоосоо хэдий чинээ их хүч авч чадна тэр хэмжээгээрээ л хүчтэй байна. Түүнээс биш хуяг хувцас өмсөхөөр хүч чадал нэмэгддэггүй. Тэр бол зүгээр л хамгаалалт. Буриад бөө нарын онцлог л доо хувцас болгон нэг эзэнтэй байдаг. Жишээ нь нэг майхавч малгай авъя аа гэж онгод тэнгэр хэлэхэд тэр майхавчийг дагаад нэг онгод бууж байдаг. Нэг бардаг гэхэд нэг эзэнтэй, нэг эрхи гэхэд л бас өөр эзэнтэй байх жишээтэй. Энэ гэхдээ бидний хувьд л даа. Бусад буриад бөө нар яаж онгод нь ороод, яаж буудагийг сайн мэдэхгүй байна.
Дархад бөө, халх бөө гээд дотроо олон янз байдаг. Буриад бөөгийн бусдаас ялгарах онцлог нь?
Манайх бол ёс заншил асар их байдаг. Ёс нь өөрөө их өндөр түвшинд байдаг учраас буриад бөөг хүчтэй гэж ярьдаг юм билээ. Хүмүүсийн сайн мэддэг гол ялгаа нь чанар хийхэд буриад бөө модонд авирч модноос үсэрдэг. Халх бөө хэзээ ч модонд авирч модноос үсэрдэггүй. Сүүлийн үед бас буриад багштай халх бөө нар модонд авирч, модноос үсрээд байгаа. Энэнээс болоод модноос буруу үсрэх, буруу буугаад нас барж байгаа хүмүүс зөндөө байна. Ер нь хүн багшаа шавь болохдоо, халх бол халх, дархад бол дархад багш дээр босох нь зөв байдаг. Яагаад гэвэл яг тэр халх, дархад, буриад заншлаараа заадаг учраас сурахад илүү дөхөм болдог. Гэхдээ үнэхээр өөрийнхөө учрыг олчихсон, хүний учрыг гаргаж өгөх чадалтай болчихсон бол өөр шавь босгож болно.Таны шавь нар буриад уу?
Миний шавь нар гурвуулаа халх. Буриад шавь ерөөсөө таараагүй, сонин. Гэхдээ би шавь нараа хэзээ ч модон дээр гаргахгүй, өөрийнхөө буриад ёсоор явуулахгүй. Тэр хүмүүсийг халх ёсоор нь л явуулна. Би шавь нарынхаа онгодтой харилцаж, юу хэрэгтэй байгааг нь цаг тухайд нь хэлж чаддаг учраас танай онгод ингэж байна шүү, тэгж байна шүү гээд учир начирыг нь сайн гаргаад өгдөг.
БӨӨ ОНГОДУУДЫГ ХАРИУЦСАН НОЁД ГЭЖ БАЙДАГ
Сүүлийн үед тэдэн үеэр нь тэгж хараасан байна гээд л ярих болсон. Сайн бөө болохын тулд тэдэн хараал хийх ёстой гэсэн тоо заагдсан байдаг гэж сонсож байсан. Энэ үнэн үү?
Би бол анх удаагаа л сонсож байна. Хараал гэдэг хүн бий болсноос хойш л бий болсон зүйл. Хараал гэж үнэхээр байдаг. Хүүхдүүд нь бүгд өрөөл татанхай эсвэл эрчүүд нь бүгдээрээ архинд ордог ч юмуу олон үеэрээ хараагдсан тийм хүмүүс байдаг. Хараалыг бол бөө ч хийнэ, лам ч хийнэ. Гэхдээ чадалтай бөө хараал хийдэг гэж би сонсоогүй. Харин зүгээр, хараал гаргаж чаддаг бөө, гаргаж чаддаггүй бөө гэж хоёр л янз байдаг. Хараал гэдэг чинь өөрөө олон янз, хэдэн үеэр нь вэ гээд л. Хараалыг гаргахын тулд аль зүгээс ирсэн байна, хэнд зориулж, хэзээ хийсэн, хэдэн үеэр нь хийсэн байна гэдгийг бүр нарийвчлан задалж байж хараалыг гаргах ёстой. Би бол тэгж гаргадаг. Өрлөг барьцын хувьд хараал бол өндөр үнэ өртөгтэй, бөөгийн хамгийн том засалдаа ордог. Тэр хүний гай барцадыг гаргаж байгаа учраас би тодорхой хэмжээгээр юм авах хэрэгтэй. Яг тэр хүний муу юм эргээд над дээр ирдэг болохоор ямар ч өглөг барьцгүйгээр тэр хүний гай барцадыг гаргах юм бол надад муу. Тэгэхээр өндөр өглөг барьц өндөр өгөх хэмжээгээрээ авч, гаргах юмаа гаргана. Харин үр дүн нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр засал хийгээд өргөс авч байгаа юм шиг тэр дороо мэдэгдэхгүй. Гэхдээ өвдөж хавдсан хүүхэд байвал зүгээр болох, архинд орсон хүн байвал архи уух нь илт багасах ч юмуу тиймэрхүү байдлаар л илэрнэ дээ. Хараал ихэвчлэн үхүүлдэг л хараал байдаг, хүний амийг л авдаг. Тэгэхээр хараалыг гаргуулчихвал золгүйгээр үхэхгүй л гэсэн үг. Хэдэн сар, жилийн давтамжтай яасан нь мэдэгдэхгүй зуурдаар хүн нас бараад л байдаг айл байдаг ш дээ. Тэр бол хараал хүрчихсэн байна л гэсэн үг.Юу ашиглаж, юугаар хийсэн бэ гэдэг нь бас чухал уу? Хүний санаанд ормооргүй зүйлсээр хараал хийх тохиолдол ч байдаг гэсэн.
Тиймээ, тэр чинь их олон янз. Юугаар хийсэн яг тэр хийсэн юмаар нь гаргана. Тухайлбал хонины элгээр хийсэн байвал “тийм зүсмийн, тийм хонины элгээр хийсэн байна аа хүү минь яг тийм хонины элэг авчир” гэж онгод маань хэлдэг. Нуух, нохойны салтааны үс, эмэгтэйчүүдийн биений юм гээд янз янзын санаанд оромгүй юмнуудаар хийсэн байдаг. Сүүлийн үеийн хараалууд тийм болчихсон. Дээр үеийн хараалууд бол малын эд, дотор эрхтэнүүдээр хийдэг байсан байна. Хүмүүс чинь их шуналтай байдаг юм байна, нэг үеэр нь биш, хоёр үеэр нь биш есөн үе, 13 үеэр хийлгэдэг юм байна. Бүр үеийн үед, үрийн үрд гээд л үргүй болгох гээд хийдэг юм билээ. Зарим хүмүүс хараал хариулна гээд яриад байдаг. Хариулна гэдэг чинь тэр хүний хараалыг аваад буцаагаад шиднэ, өөр хүнд хараал хийж байна гэсэн үг шүү дээ. Бүр зурагтаар хүртэл …тэдэн үеийн, тийм бөө, тийм тийм засал хийж, хараал хариулна гээд зарладаг. Манай онгодуудын гаргадаг онцлог нь хараалыг салхинд хийсгэнэ гэж ярьдаг. Юунд ч хэрэггүй болгож замхруулна, хэнд ч очихгүй гэсэн үг.
Миний сонссоноор бөө, удган болгоныг хянадаг ноёдууд байдаг гэсэн. Тэр талаар яриач?
Байна, байлгүй яахав. Бөө, удгадуудыг биш дээд онгодуудыг хариуцдаг ноёд гэж байна. Бууж ирдэггүй, хүний үйл хийдэггүй тийм ноёдууд бий. Одоо жишээлбэл, онгодууд маань миний үгэнд ороод муу юм хийчихлээ гэж бодъё Гэхдээ би муу юм хийж байгаагүй л дээ Тэгвэл миний онгодууд шоронд орно. Өө, би нэг юм саначихлаа. Би нэг хүний юмыг хийж өгч байсан юм. Нэрийг нь хэлээд яахав, тэр хүн надад мөнгө амлаад аягүй их хэмжээний мөнгө тэр хүн алдаад би тэр мөнгийг нь олж өгсөн байхгүй юу. Олох юм бол би танд шууд таван сая төгрөг өгнө гэж амласан юм. Таван сая төгрөг нь алдсан мөнгөнийх нь хажууд хамаагүй бага мөнгө байсан л даа. Би гурван цаг бөөлөөд, дөрөв дэхь цаг дээрээ нөгөө хүн маань мөнгөө олсон. Өөрөө гадаадад, эхнэр нь надаар бөөлүүлж байсан юм. Тэгээд мөнгөө олчихсон чинь нөгөөх чинь эхнэр рүүгээ яриад “ямар хүн дээр оччихоод , юу яриад байгаа юм би тэгж хэлээгүй гээд, наад мөнгө чинь миний мөнгө биш, би компанийн мөнгө аваад явж байсан” гэж уурласан. Тэр заслыг хоёр онгод хийсэн байгаа юм. Тэрнээс болоод голчилж хийсэн зайран онгодоо шоронд оруулаад. Хоёр, гурав хоног дуудаад бууж ирдэггүй. Гурав хоногийн дараа их ядарчихсан бууж ирсэн. Яасан гэхээр, хийсэн юмныхаа төлөөсийг авч чадахгүй онгодоо хорионд оруулсан. Уг нь онгод хийхгүй гэхэд нь, би таньдаг хүн юм болохоор өрөвдөөд гуйсаар байгаад зөрж хийлгүүлсэн. Тэрнээс болоод онгодоо хорионд оруулж байсан.
Миний анхны онгод 98 настай эмээ буусан
Бид “Үнэн хүмүүс” булангийнхаа энэ удаагийн зочиноор “ Тэнгэрийн хүчит давалгаа” төвийн тэргүүн, бөө Түдэвийг урилаа. Тэрээр саяхан болж өнгөрсөн Оросын зөн билэгийн тулаан-12-т оролцоод ирсэн билээ. Энгийн бус ид шидийн хүмүүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.
НАМАЙГ БОЛОРЧИМЭГ ГЭДЭГ
Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Ганболдын Болорчимэг гэдэг. Одоо 25 настай. Бөөгийн уг анх 14 настайд маань тодорсон. 1997-1999 оны хооронд Солонгосын Буддын коллежийг Шашин судлаачаар төгссөн. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. 2008-2010 Сүнс, зурхай судлалын төвд, бөө судлалаар докторын зэрэг хамгаалсан. Ээжийнхээ талаас барьсан буриад угтай. Аав маань халх зайран хүн байсан. Одоо өөд болсон.
Тэгвэл таны Түдэв гэдэг нэрний учир нь?
Түдэв гэдэг чинь Түвд нэр ш дээ. Бүхнийг хүчээр бүтээгч гэсэн утгатай. Миний онгодууд энэ нэрийг өгсөн юм. Бөө хүн болгон тэнгэрээс нэр авдаг. Түүнээс миний жинхэнэ нэр маань Болорчимэг.
Анх угаа авахаас өмнө бөө болох хүмүүст янз бүрээр нөлөөлсөн байдаг. Жишээ нь архинд орох, амьдрал нь доройтох, өвдөх гээд л. Таны хувьд ямар байдлаар мэдрэгдэж байсан бэ?
Миний ээж эхээс 13-уулаа байсан. Ээжийн маань талынхан нас барсаар байгаад гурван хүн үлдсэн. Сүүлдээ ээж маань ч нас барсан. Бүгдээрээ хорт хавдраар өнгөрсөн. Ерөөсөө учир шалтгаан нь мэдэгддэггүй байсан нь бөөгийн угтай байсан юм билээ. Би өөрөө цусны өвчтэй байсан. эдгэхгүй, эх нялхаст хоёр жил сэхээнд байлаа. Тэгээд аавынхаа чанар гээч юманд яваад, онгодтой гэдгээ мэдсэн. Би өөрөө ч мэдээгүй , миний аав ч анзаараагүй байсан. Биеийн тамирын өмд цамцтай байхад миний онгод 98 настай эмээ буусан. Тэгж л анх мэдсэн дээ.
Анх бөө болсоны дараа таныг гайхшруулсан зүйл тохиолдож байв уу? Сүнс харах ч юмуу?
Тийм зүйл байсан. Миний охин ингээд бөө болж байгаа юм чинь янз янзын юм хардаг шүү. Битгий айж цочоорой гэж аав маань хэлж байсан. Угаа бариад удаагүй байхад, хоёр гурав хоногийн л дараа хорооны үүдэнд аавынхаа машинд сууж байлаа. Тэгсэн чинь хорооны үүдэнд байсан модон сандал дээр сууж байсан нэг залуу дээр давхарлаад нэг хүн сууж байхыг харсан. Тэгээд би бүр айгаад, их цочиж сандарсан. Гэнэт аавынхаа хэлсэнийг санасан. Сүнс гэдэг юм чинь бидний дунд л явж байдаг юм билээ. Тэрнийг мэдэхгүй, хүүхэд байсан болоод ч тэр үү, тэр оройноо их л айж байлаа. Энэ бол анхны тохиолдол л доо. Тэрнээс хойш мэддэг болсон доо.
Залуу хүний хувьд бөө байх хэцүү юу?
Бөө байх хэцүү, хэцүү. Маш том хариуцлага байдаг. Бөө гэдэг маань нэг талаасаа буян хийж байгаа, нөгөө талаасаа олон хүний амь нас бүх юмыг дааж, хааж хамгаалж байгаа гэдэг утгаараа маш их хариуцлагатай байх ёстой. Мөн сүүлийн үед бөөгөөр далимдуулсан бизнес их газар авч байгаа. Бөө болох ёсгүй янз бүрийн хүмүүсийг ч бөө болгож байна. Энэ бүхнээс үүдээд бөөгийн нэр хүнд унасан. Би энэ Зөнбилэгийн тулаанд оролцсоноороо жинхэнэ сайн бөө, чадвартай, чаддаг бөө нар байдаг юм шүү гэдгийг батлах гэж байгаа юм. Түүнээс биш Түдэвийг рекламдах гэсэндээ биш. Мэддэг, чаддаг хардаг бөө нар байдаг юмаа гэдгийг харуулж мэдрүүлэх гэж.
Ер нь нэг хүн олон бөө дээр очих нь муу гэсэн яриа байдаг. Энэ үнэн болов уу?
Тиймээ, нэгд нөлөөлөхгүй. Хоёрт тухайн хүндээ ч муу байдаг. Нэг л хүнээрээ тууштай, олон жил явсан хүн байдаг. Эсвэл таарсан хүн болгоноос юм асуугаад, итгэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг. Амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хэрнээ хэрэгт дурлаад ч юмуу сониуч зантай, тэгж явдаг хүмүүс надад хандвал би үздэггүй. Тийм хүмүүс зүгээр л сорьж шалгах маягаар л ханддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүндээ л муу. Хэрэв нэг хүнийг шүтвэл тэр хүнээ л шүт. Ерөөсөө бөөгийн ёсонд тийм байдаг. Тэрнээс нь илүү бөө гэж бодож байвал тэрэн дээрээ оч. Тэгэхгүй бол аль нь үнэхээр юм хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, алиных нь даатгалд байгаа нь тодорхойгүй, замбараагүй болчихдог. Тухайн хүндээ ч муу.
МЕХДИ НАМАЙГ НЭГД ОРНО ГЭЖ ХЭЛСЭН
Оросын зөн билэгийн тулаанд орчуулагчаа эндээс авч явсан уу?
Орчуулагчийн хувьд бол нэвтрүүлгийн багаас гаргаж өгсөн, орос хүн байсан. Москвагийн их сургуулийн Монгол хэлний багш. Наталья Васильовна гэдэг 25 жил Монгол хэлийг судалж байгаа маш сайн орчуулагч байсан. Хэдий тийм боловч монгол хүн шиг бүрэн дүүрэн яаж орчуулахав. Ганц хоёр удаа мэдэхгүй монгол үг гарч байсныг нь би тайлбарлаад хэлж өгсөн тохиолдол ч бий.
Зөн билэгийн тулаанд оролцох үед оролцогчид нэгэндээ хаалт хийх тохиолдол гардаг уу?
Монголд ч, Орост ч тийм байсан. Нэвтрүүлгийн даалгавар болгон дээр орж ирдэг хэвийн үзэгдэл.
Энэ нь албаар хийсэн байх уу эсвэл цаанаасаа санамсаргүйгээр гарах уу?
Ерөөсөө л Түдэвт зориулж хийсэн зүйл байдаг. Түдэв даалгавраа битгий биелүүлээсэй, алдаасай гэсэн л юм явж байгаа шүү дээ. Хэн ч гэсэн өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй, энгийн хүмүүс биш болохоор өөрсдийнхөө хийж чаддаг юмаараа л саад болдог.
Оросын зөн билгийн тулааны даалгаврууд хэр хүнд байсан бэ?
Мэдээж монголынхоос хүнд байсан. Яагаад гэвэл нэгд хэлний бэрхшээл, хоёрт гэвэл түшээгүй орсон. Эхний даалгавар дээр түшээтэй ороход манай хүн түшээгийнхээ толийг зүүгээд орсон. Тэгэнгүүт манай хүнийг бас бөө гэж сэрдээд, энэ хоёр хамтраад даалгаврыг сайн биелүүлээд байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд оросууд та хоёр хамтраад юм хийж байх шиг байна. Түшээ орж болно. Гэхдээ түшээ онгодтойгоо ярихгүй гэсэн шаардлага тавьсан.
Тэгэхээр түшээгүй орно гэдэг чинь мэдээж хүндрэлтэй байна биз дээ?
Тэгэлгүй яахав. Би чинь түшээтэйгээ ярилцаж байж л даалгавраа биелүүлнэ шүү дээ. Түшээгүй байна гэдэг чинь 100 хувь ажиллаж чадахгүй 50 хувьтай байна л гэсэн үг.
Оросын зөн билэгийн тулааны үеэр танд илүү таалагдаж, сэтгэлийг чинь хөдөлгөсөн даалгавар байв уу? Сонирхолтой ч гэх юмуу?
Хамгийн сонирхолтой, гоё санагдсан даалгавар нь устай машин олох байсан. Тэрэн дээр намайг тойруулаад гал асаасан нь надад их сонирхолтой санагдсан. Би угаасаа бөө хүн учраас галтайгаа их ойрхон байдаг. Тэнгэр галтай ойрхон, хоорондоо холбоотой байдаг. Тэгэхэд бусад өрсөлдөж байгаа хүмүүс айж, хашгираад л бөөн юм болж байлаа ш дээ. Харин миний өвдөгнөөс дээшээ гал гараагүйг харсан байх. Бусад өрсөлдөгчдийн хувьд өвдөг битгий хэл өөрийг нь давсан гал асаж байсан. Миний бүр сэтгэл догдлоод огшоод л байсан. Бөөлж онгодоо оруулмаар ч юм шиг санагдаад л. Инээв
Бас Орост гал хамаагүй асааж болохгүй, гадаа хамаагүй юм өргөж болохгүй. Монголдоо байдаг шигээ яг бөөгийнхөө жам ёсоор байж чадахгүй. Бүх юм нь хаагдмал. Цонхоороо нэг сүү өргөхөд шүүхэд өгнө шүү гээд л доод талын айл ороод ирэх жишээтэй.
Хяналтаас гадуур бөө нар байгаад байгаа юм шиг байгаа юм?
Тэд нар хянуулахгүй байгаа юм биш. Тэр хүмүүс буруу юм хийгээд , онгод нь хоригдох нь хоригдоод, шийтгүүлэх нь шийтгүүлээд явж л байгаа. Тэрнийг улаач нь мэдэхгүй, онгодоо бодохгүй байна гэсэн үг. Хүнд муу юм хийгээд ч хамаагүй хэдэн төгрөг авчихвал болоо гэж яваад байгаа юм. Тэр хүн үхээд явлаа гэхэд үр хүүхдүүд нь бүх юмыг нь үүрч явна гэдэг хамгийн аюултай. Үйлийн үр гэдэг зүйлийг өөрөө ч, хүүхэд нь ч үүрээд явдаг гэсэн үг үү? Ээж нь бөө хэрнээ хүүхэд нь өрөөл татанхай байх тохиолдол байдаг. Энэ нь яаж байна гэхээр ээж нь хүнд муу юм хийгээд, хүүхдэд нь ирж наалдаад байдаг. Хүн засаж чадахгүй хэрнээ хүнийг хорлож чадаад байдаг.
БИ ТУСАЛНА ГЭСЭН, ЯМАР Ч ХҮНДЭЭ ТУСАЛНА
Бөө, удган хүмүүсийн засал ойр дотныхонд нь нөлөөлдөггүй гэсэн яриа байдаг л даа. Энэ хэр үнэний ортой вэ?
Бусад хүмүүсийн хувьд тэгдэг байж магадгүй ч миний хувьд бол би тийм юм байхгүй. Би тусална гэсэн ямар ч хүндээ тусалдаг. Ханийхаа ээжид, ханьдаа ч юмуу, миний үр хүүхэд хэн ч байсан би онгодоо оруулж байгаад л тусалж чадна. Гэхдээ тэр бас нэг ийм зүйлээс шалтгаалдаг байж болох юм. Яг дэргэд нь бөө болсон хүн байгаад байхад, хажуудах хүнээ тоохгүй байх ч юмуу. Жишээ нь нэг хүний хүүхэд нь бөө боллоо гэхэд, өө энэ манай хүхдийн бөө болно гэж юу байдгийн гэж бодоод, өөр хүн дээр очих ч юмуу. Хажуудах хүнийхээ онгодыг хүндлэхгүй байх нь нөлөөлөхгүй байдалд хүргэдэг. Хэрвээ онгодыг нь шүтээд байвал ямар ч ойр дотны хамаатан, яс, цусан төрлийн хэн ч байсан засаж, хүрч чадна. Онгодыг хэдий чинээ шүтэж чадна тэр хэмжээгээрээ хүчирхэгждэг. Хамгийн гол нь өөрийн удмын ах дүү нар нь шүтэж, хүндлэх ёстой. Таван жил, арван жил бөөлчихөөд хоёрхон онгодтой хүн байдаг. Тэр юунаас болж байна вэ гэхээр ойр дотныхон нь хүндэлж чадахгүй, улаач хүч муутай байна гэсэн үг. Улаач хүчтэй байвал сар, секунд, өдрөөр онгод нь нэмэгдэнэ.Та тэгвэл хэдэн онгодтой вэ?
Би одоо 60 гаран онгодтой. Анх бөө болж байхдаа нэг л онгодтой, 98 настай хөгшин буудаг байсан. Тэгээд нөгөө эмээ маань тодруулаад л яваад байдаг юм лдаа. Хүмүүст бас нэг ийм буруу ойлголт байдаг. Би ганцхан онгодтой дахиад нэг онгод буулгачих юмсан гээд бодоод, яриад байдаг. Түрүүн миний ярьдаг хоёрхон онгод буудаг гэдэг маань бодит явдал. Тэр хүний охин нь бөө болоод, онгод нь эмээ өвөө хоёр буудаг гэж байгаа юм. Эхлээд эмээ нь буугаад, дараагийн өвөө нь буухад нь багш нь хоёр сая гаран төгрөг авч буулгаж өгсөн гэнэ л дээ. Тэгсэн чинь одоо тэр хүний толгойд мөнгө олж, багш дээрээ очоод дараагийн онгодоо буулгах юмсан гээд бодоод явж байгаа юм. Яг дэлгүүрээс юм худалдаж авч байгаа юм шиг. Ерөөсөө багш нь тэгээд ойлгуулчихсан. Уг нь бол хүн анх нэг онгод буугаад, шүтэж хүндлэх тусам нь тэр онгод нь дараагийн онгодоо буулгаад явдаг юм л даа. Түүнээс биш багш тэрнийг буулгаж өгнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Багш нь онгод зараад байгаа юм шиг байж болохгүй л дээ.Бөө болчихоод 365 хоног бөөлж байж жинхэнэ бөө болно, онгод нь бууна гэж зурагтаар ярьж байхыг сонссон л доо. Энэ ер нь ямар учиртай юм бол?
Тэр бол ёс ёсондоо байдаг болов уу. Бөө болчихоод гурван жил хүний үйл хийхгүй гэж хэлсэн байдаг. Тэрнийг би буруу гэж боддог юм. Тэр бол багш л өөрийнхөө хяналтнаас гаргахгүй гэсэн санаа л байгаа юм шиг санагддаг. Энийг тэр башг мэдэхгүй, онгод л мэдэх ёстой. Хэрвээ ийм үг сонссон, уншиж байгаа хүмүүс байвал онгодоосоо асуугаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. “Намайг, та нарыг минь гурван жил засал хийж болохгүй гэнэ ээ, энэ зөв үү буруу юу гээд онгод тэнгэрээсээ асуугаад үзээрэй.”
Бас ийм жишээ байна. Багш шавь боллоо, шавийнхаа сайн онгодыг багш нь буулгаад авчихсан байх тохиолдол ч байна. Тэрнийг бол шавь нь хэзээ ч мэдэхгүй. Сайн юм хийх болохоороо өөрийнхөө онгодыг буулгадаг, муу юм хийх болохоороо шавийнхаа онгодыг буулгаад хийх нь бодитой байна. Гэхдээ багш гэхээр бүгдийг нь муу хэлж байгаа юм биш. Багш болгон муу гэж хэлж байгаа юм биш. Тийм хүмүүс л бөө нарын нэр хүндийг унагаагаад байгаа юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгтэй л адил. “Хичнээн ойр дотны найз нөхөд байсан ч онгодынхоо нэрийг битгий хэлж бай” гэж захидаг юм. Онгодынхоо дуудлагыг өөр хүний хажууд ч унших хэрэггүй, надад ч хэлээд хэрэггүй, миний хажууд битгий уншаарай гэж хэлдэг. Чамаас өөр хэн ч мэдэх ёсгүй. Хамгийн аюултай нь тэр дуудлагаар чинь бүх юмыг хийж болдог учраас тийм ноён буудаг, ийм хаан буудаг гээд онгын нэрийг зарлаад байж болохгүй.Түшээ гэдэг хүнийг ер нь яаж сонгодог вэ? Нэг хүн хоёр, гурван түшээтэй байж болдог уу?
Байна аа. Уг нь бол нэг бөөд нэг л түшээ байхад хангалттай л даа. Гэхдээ үсэрч цовхорч онгод нь догшин ордог, унаж тусдаг, онгод нь орлоо өөрөө саваад унадаг, онгод гарлаа өөрөө саваад үлддэг бөө нар байна. Тийм үед, нэг түшээ хүрэлцэхгүй, аюултай шүү дээ. Онгод, улаач, түшээ гурав салшгүй байж байж л нэг юм бүрдүүлээд байгаа юм. Миний түшээ хоёр гурван удаа солигдсон. Яг онгод шиг чи түшээ болно гээд сонгогдохгүй, аль болох ойр дотных нь, арай чих зөөлөнтэй хүн л түшээ болдог. Янз янзын хүмүүс ирдэг учир түшээ гэдэг маань онгодоо уурласан үед аргадаж чаддаг, юмаа асууж, гуйж чадахгүй байгаа хүмүүст туслаад, тайлбарлаад өгдөг байх хэрэгтэй.Нэг онгод хоёр улаачид бууна гэж байх уу?
Хэзээ ч тийм юм байх ёсгүй. Тэр улаач үхэж байж дараагийн улаач тодордог учраас. Сүүлийн үед бас 50 онгод байлаа гэхэд цагааныг нь дүүд нь, харыг нь эгчид гээд нэг удмын онгодыг хоёр, гурван хүнд хуваагаад өгчихсөн байна гэсэн яриа байгаа. Энэ бол олон хүн босгох тусам гээд мөнгө бодсон л арга. Улаач болгоно, бөө босгоно гэдэг чинь хүнд, хариуцлага л даа. Хэдий тийм ч мөнгөтэй ямар ч холбоогүй. Гэхдээ бас манай ээжээр л хувцасаа оёул, тэр хүнээр л тийм юмаа хийлгэ гэх хэлдэг хүмүүс ч байна. Нэг ёсондоо үүнийгээ дагаад бас бизнес хийгээд байна гэсэн үг.
Тэгвэл цаашид цаг хугацааны явцад бөөгөөр бизнес хийж байгаа хүмүүс хумигдаж, багасах болов уу?
Цаг хугацаагаар яваад багасна ш дээ. Чадалтай нь үлдээд чадалгүй нь алга болно.Тэгвэл савдаг, уналагын талаар яриач?
Аан хөлөг үү? Уналаганы тал дээр ёстой л нөгөө тухайн онгод онгодоосоо шалтгаална. Жишээ нь надад бүргэд, тас, чоно гээд бүх л амьтад байдаг. Онгод юу унана гэдэг нь тэдний өөрсдийнх нь мэдэх асуудал. Лусаар хөлөглөсөн онгод бол могой нэхдэг. Эсвэл зүгээр тэнгэрийн амьтан жигүүртнээр хөлөглөсөн нь ч байна.
ЗӨВЛӨГӨӨ: ХАМГИЙН ЭНГИЙН АРГА БОЛ ЗҮҮДЭЭ МАНАХ
Эцэст нь манай сайтаар дамжуулан бөө болох гэж байгаа, чи бөөгийн угтай юм байна гэж сонсчихсон, бөө болж амжаагүй байгаа хүмүүст хандаад зөвлөгөө өгөөч ?
Яг тийм хүмүүст хандаж хэлэхэд: чамайг бөө болох угтай гэсэн бол аль удмаас барихыг хэлнэ. Тэгэхээр нутаг руугаа есөн өдөр сүү өргөөд, есөн шөнө зүүдээ мана. Бүр болохгүй бол гурван өдөр. Өргөхдөө: Би бол боржгон овогтой тэрний тэр гээд нутгийнхаа зүг сүү өргөнө. Тэгэхэд чамд зүүдээр чинь дамжин заавал хэл ирэх ёстой. Уул, усны овооны эзэд чинь тусалж, зүүдэнд чинь онгод чинь бууна..
Мөн чамайг бөө болно гэж хэлсэн бол, таван өөр бөө дээр очоод үзүүл. Тэгэхдээ би бөө болох Тавуулаа эсвэл ядаж гурав нь чамайг бөө болно гэсэн бол чи угтай юм байна аа гэсэн үг.Бидэнд болон манай уншигчдад сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. Улам олон хүн таны шидээр сайн сайханд хүрч, эрүүл энх болох болтугай.
-
Тэмээ унуулж “илгээсээр” тэмээгээ унаад “одов”
Өвдсөн, зовсонд өрөвч сэтгэлээр хандан, өдөр шөнө ялгалгүй тус хүргэн явах буянтнуудыг хэлэх бөлгөө. Харынхан харин аюултай. Хар хэл ам, хараал жатга хийх юм уу харын талын “юм” хийлгэсэн хүмүүсийн хариулгыг хийж өгдөг гэдэг билээ. Бараг мэргэжлийн хараалчид гэхэд болно л доо. Баруун Монголоос гаралтай нэгэн харын талын удган саяхныг хүртэл Баянхошуунд амьдарч байсан билээ. Нэрийг нь Дарьзав гэнэ. Уг нь гурван үеэ дамнасан дан удганы талтай айл ажээ. Дээд үед нь харин сайн, сайн зайрангууд байсан гэх юм билээ. Сүүлчийн удгад нь харынх байсан юм уу, хаашаа юм. Дарьзав удган мэдээ орохын л нэг тиймэрхүү юм хэлдэг хүүхэд байж. “Балдан гуай ч тэсэхгүй байх аа. Хорол чавганцын хөл унаа нь иржээ. Халтарынд хүүхэд тогтохгүй дээ” гэж ирээд л үргэлж муу амалж явах. Хүмүүс ч түүнээс нь баахан цэрвэдэг байжээ.
Ямар сайндаа л түүнээс аль болох дөлсхийж явах вэ дээ. Тэгээд ч хэн л болсон хойно таагүй мэдээ хүсэх вэ. Халз таараад хачин юм яривал тэр нь биелж, таардаг болохоор тэр биз. Гэхдээ таарсан болгонд ч хэлээд байхгүй л дээ. Хэлье гэсэндээ л хэлнэ. Тэр нь нэг ёсондоо урьдчилан сэргийлэх арга байсан юм уу даа. Миний нэг сайн таних нөхөр тэднийд очсон байгаа юм. Тэгээд бөөн унтууцал болсон амьтан ирснээс болж бид баахан хөөрөлдсөнөө санаж байна. Уг нь архинаас холдчих санаатай, аргаа барж яваад “Дарьзав л аргална даа” гэхээр нь ээжийгээ дагуулаад очсон байгаа юм. Бага зэргийн юмыг ч аргалах нь аргалдаг гэдэг юм шүү, хөөрхий. Бөөн дараалалд дарагдсан удган гэртээ бууж байжээ. Гэхдээ “Бууна, барина” гээд учир зүггүй цамнаад, бүжээд, орилоод байдаггүй хүн гэнэ билээ. Онгодоо дуудаж жаал гөлийж сууж байгаад л хэлдэг, хэлсэн дороо засал, маслыг нь хийчихдэг юм байх. Нэгэн хархүүг үзэнгээ мань хүнийг “Хүлээзнэ” гээд хажуудаа суулгаж орхисноос элдвийг үзэж, сонссон байгаа юм. “За, хүүхээ. Үйлс чинь бүтэхгүй ээ. Хар талын юм хийлгэчихэж. Баруун хойт талаас бараавтар царайтай эмэгтэй хүн хараал хийлгэжээ. Аваар, осол тохиох чинь юу ч биш. Амь нас чинь ч гаргуунд гарах нь. Хариу хийхгүй бол горьгүй нь. Хатуухан юм хийхээс дээ” гэжээ.
Өнөө хар хүү их аминчхан нэгэн байсан бололтой. “Та ямар хариу хийх вэ?” хэмээн сонирхвол “Тэмээ л унуулаад илгээчихнэ дээ” гэсэн байна. Дашрамд дурдахад, монголчууд тэмээг хүйтэн хошуутай мал гээд цэрвэмтгий байдаг билээ. Ялангуяа тэмээ зүүдлэхийг нэг их таашаадаггүй юм. Тэр дундаа хэн нэгэн тэмээ унаад тэшүүлж одвол бараг л бурханы орноо илгээгдэнэ гэсэн үг л дээ. Тийм зүүд зүүдлэгсдийг хөгшчүүл “Хөл унаа нь иржээ. Замд нь бэлдвэл таарна” хэмээдэг. Замд нь бэлдэнэ гэдэг нь ая тааваар нь байлгана гэсэн үг юм. Тэгэхээр хараал хийлгэгчийг золигт гаргахыгаа л хэлээд байхгүй юу. Манай найзын ээж нутаг усандаа нэлээд нэр төртэй, бас ч гэж шударга, тэгээд ч удганаас эгчмэд нэгэн байжээ. Дээрх яриаг сонссон хархүү “Хэцс, хадам авгай л байна. Түүнээс гарахгүй ээ. Харыг хараар гэдэг биз дээ? Эгч хүү, тэр нөхөрт тэмээг нь унуулаад тавьчих. Арыг нь би даая” гээд тун ч хэнэггүй суусан юм байх. Ингээд удган харын арга хийхээр гурил, балин хийж эхэлжээ.
Тэр бүхнийг харж, сонсч суусан найзын маань ээж гэнэт дүрсхийгээд явчихжээ. “Хөөе, Дарьзав, яаж байгаа чинь энэ вэ? Хүний амь золих ийм санаан зоргоор байдаг юм уу? Аав ээж, ах дүүгүй хүн үү, чи? Бухимдсан эмэгтэй лам хард очоо л биз. Юун сүртэй юм. Осол, аваар чинь хараасан, хараагаагүй өдөр, шөнөгүй л гарч байдаг биш үү, энэ их хотод? Тэр болгоныг хараал гээд хариулаад байвал юу болох вэ? Чи ч гэсэн дээ, яачихсан амьтан бэ? Эр хүн байж жаал холуур харж сурах хэрэгтэй ш дээ. Хадам ч гэсэн дээ, хүний л эх шүү дээ. Наадахаа боль, би явлаа” гээд босчээ.
Удган Дарьзав ихэд сандран “Цэрэв гуай тайвшир даа. Нутаг усны ахмад хүн таны үгийг сонсохгүй яахав. Нээрээ тийм юм байна. Энэ залуугийн үйлс бүтэхгүй, ойрхон юманд орооцолддог болсон байна. Цаадуул нь юм хийлгэх нь ч хийлгэсэн бололтой. Гэхдээ би тэгж хариулахаа больё” гээд л буугаад иржээ. Заслыг ч өөрөөр хийх болсон байна. Залуу хархүү ч ухаарсан бололтой. “Уучлаарай, эмээ. Уурандаа дэмий юм хийлгэчих шахлаа. Өөрөөр аргалж болдог юм бол заавал хатуу хариу энэ тэр гээд ч яах вэ” хэмээж суужээ. Яагаад үүнийг нуршаад байна вэ гэвэл бусдыг санаа аваасай гэсэн дээ л тэр шүү дээ.
Харын арга чарга, хар дом, ид шид байдаг ч хамаа бусаар хийгээд байдаггүй гэсэн шүү. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж үг буй. Харын арга, хараал жатга хийх юм уу хийлгэх ч тийм сайн зүйл биш гэдэг үнэний хувьтай байх аа. “Харыг цагаан, хатууг зөөлөн” гэдэг ардын сайхан үг ч бий. Удган Дарьзав манай найзыг үзээд “Айлтгүй ээ. Аяндаа өөрөө холдчих юм байна. Чи ч өөрөө хичээ. Би ч тусалъя” гээд багагүй юм хийж өгсөн гэх бөгөөд өнөө л лав архи уухаа больжээ. Тэр удган нөлөөлөв үү, өөрөө аяндаа больсон уу, ёстой чөтгөр бүү мэд дээ. Гэнэт уумааргүй санагдаад л хаячихсан гэдэг юм. Иймэрхүү тохиолдол уг нь ч элбэг байдаг юм шүү. Харин тэр биеэс нь өт авах, адистай архи уулгаад гаргах энэ тэр ч дээ, худлаа байх. Тэр аргыг хийлгэсэн хүн архинаас гарсан гэж сонсоогүй юм байна. Үүнийг товчлоод удганы хувь заяаг сонирхоцгооё.
Жилийн дараа удган найзын маань ээжийг яаралтай ирж уулз хэмээжээ. Тэд ч сандарсан байна. Манайд л нэг эвгүй юм тохиох нь дээ гээд үтэр түргэн очицгоожээ. Удган нэлээд ядруу хэвтэж байжээ. “Ашгүй, Цэрэв эгч та юу?” гээд өндийгөөд иржээ. “За, дүү нь ч баларсан байх. Үйлийн үрийг одоо яана гэх вэ. Бие дордлоо. Бусдад тус болж байна гээд буруу зөрүү зүйл бишгүй л хийсэн байна. Бүгдийг нь эцэслэн тунгаалаа. Огт хэрэггүй зүйл олныг хийжээ. Залуу хосыг ч салгасан байна. Хариу хийж байна гээд хэдэн халтар цаасны төлөө хүний амь насанд хүрсэн ч байж мэднэ. Барилгын компанийн захирал гэх нэгэн залуугийн хүсэлтээр мөнгө зээлээд өгөхгүй байна гэсэн хүнд ч юм хийж явжээ. Харин нэг хүүхний эсрэг юм хийчихээд л баларлаа. Хадамдаа хатуурхсан, хар царайтай, хатуу ширүүн хүүхнийг золигт гаргачихсан юм. Тэр шөнө өөрөө тэмээ унаж одсоноос хойш ийм болов. Их муухай зүүдлэсэн юм. Одоо ч нэмэргүй биз ээ. Тэр хүүхний ар тал их хатуу, харын талтай улс байж. Айлгүй хийчихээд амиа алдахдаа тулаад байна даа” гэжээ.
Түүнээс хойш хэд хоноод нас барсан гэнэ билээ. Хэдхэн жилийн өмнөх болсон явдлыг дурдахад ийм байна. У.САРАН -
МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙН ДУУДЛАГЫН ТУХАЙ
Бөөгийн дуудлага нь мөнх тэнгэр, газар дэлхий уул, ус, онгод шүтээн зэрэгт зориулагдсан уриа дуудлагыг гайхам сайхнаар дуулан магтсан дуудлага олон байдаг. Бөө мөргөлийн зохиол нь бөө, удганууд тэнгэр нар болон онгон шүтээний дунд зууч болж овог аймгийнхаа хүн ард, мал сүрэг, нутаг усыг ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж буй мэт өвөрмөц онцлогтой байна. Бөө хүн “Хан тэнгэрийг харигтал, Хатан дэлхийг доригтол нь онгод тэнгэрээ дуудах ёстой” гэдэг. Бөөгийн дуудлагыг аман сурвалжаас гадна бичгээр үлдээсэн зүйл их бөгөөд тэр бүү хэл есөн эрдэнээр бүтээж бичсэн дуудлага татлага ч байжээ. Энэ тухай Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” номондоо тэмдэглэсэн байна. Судлаач доктор, профессор Д.Бум-Очир “Бөө мөргөлийн аман яруу найраг нь 1.Багшаас шавьд, 2.Залран буусан онгод, дээдсийн сүнч улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заан сургадаг бололтой” хэмээн дүгнэсэн байна. Монголчуудын шүтлэгийн тухай түүх зохиолд нилээд дээр үеэс тэмдэглэгдэн иржээ. Гэхдээ эдгээр бичиг зохиолд голдуу товч төдий буюу бусад зүйлийг тоочихын далимд цухас дурдсан дуудлагууд байдаг нь эрдэм шинжилгээний бүтээл болох нь ховор юм. Бөө мөргөлийн аман зохиол нь тухайн орон зай, цаг хугацаанд тохирсон уянга шүлгийн айзам, дуу хөгжмийн ая, шүлэглэх урлаг нь ихэд боловсорсон онцлогтой байдаг. Жишээ нь: Гал могойг ташууртангууд Галзуу чонон хөлөгтөнгүүд Хүний махан хүнстэнгүүд Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэх мэт. Бөө мөргөлийн аман яруу найраг нь уран сайхны шинжээсээ илүү зан үйл, хэрэглээний зориулалттай байна. “Бөөгийн дуудлага нь зүгээр нэг шүлэг ерөөлийг дуулан уншихтай адил бус бөгөөд аргадах, залбирах, засах үйлийг гүйцэтгэхэд хэрэглэж буй бие хэл сэтгэл гурвын хүчийг зангидан ашиглаж буй шашны зан үйл юм” хэмээн бөө судлаач Ш.Сүхбат хэлсэн байдаг. Монгол бөө нарын дуудлагад утга агуулгын өөрчлөлт цаг тухайн үед орж байсан явдал бол түүний дуудлагыг олон янзын хувилбартай болгох нөхцөлийн нэг нь болсон байна. Монголчуудын дунд бурханы шашин XVII зууны үеэс хүчтэй дэлгэрч, бөөгийн мөргөлтэй харшилдан мөргөлджээ. Энэ тухай бөө удгануудын дуудлаганд тод үлдсэн. Тухайлбал: Дархадын Сүнчиг удган шарын шашныг үзэн ядаж зүхэл хараал хийдэг нь: Бурханд чинь мөргөх юм бол Булчингаа тас цавчуулна би Шашинд чинь сүсэглэх юм бол Шандасаа ховх татуулна би Хүрдийг чинь эргүүлэх юм бол Хүзүүгээ тас цавчуулна би… гэж бөөлж лам хуврагуудтай арцалдаж байр сууриа алдахгүйн төлөө үзэлцэж байжээ. 16-17 дугаар зууны үеэс бөө мөргөлийн шашинд шарын шашны нөлөө халдаж дан цэвэр шинжээ алдаж, шарын шашны холимогт шинжтэй болон бие даасан шинжээ алдсан байна. Хайрхаан Ариун Умаа Хум Ар тайгаас түүсэн Ариун ганга арц ууги Амьтай бүхнийг даатгаад Бэгз, Жамсран, Махагал Хайрхаан ариун умаа хум Бурхан багш заларсан Будлангийн уул минь Эхний хэсэг нь бурханы шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Мөн дуудлагыг лам нар монгол хэл дээр зохиохдоо агуулгыг өөрчилж, уг шүлгийн журмыг дуурайлган ном судраа бичсэн байдаг. Мөн шинэ зохиосон дуудлагын завсар, завсарт нь Түвд хэлний уншлагыг ч оруулж чадсан байна. Энэ дуудлагыг хэрэглэх бөө нарыг шарын зүгийн бөө гэж нэрлэсэн, гэхдээ зарим нутагт цагаан зүгийн бөө ч гэнэ Монголын бөөгийн яруу найраг бол олон зуун жилийн турш ард түмний бүтээсэн уран зохиолын шилдэг өвийг биедээ шингээсэн учраас бурхны шажны ширүүн тэмцэлд тийм амархан ялагдахгүй, амь бөхтэй зууралдаж чадсан байна. Монгол бөө нар дуудлагаа голдуу аман яриагаар цээжилж байсан учраас үг, үсгийн илүү, дутуу зөрөө гарсан онцын их өөрчлөлт болж чадсангүй. Гэвч бас бөөгийн олон янзын дуудлагыг нэгтгэж бичсэн ном байсан бололтой байдаг. “Миний багшид “Онгодын гарчиг” гэдэг нэртэй, гурван хуруу хэртэй зузаан ном байсан. Багшийг нас барсны дараа үрэгдэв бололтой” гэж Булган аймгийн Дагва гуай 1956 онд Б.Содном гуайд ярьсан байна. Үүнийг тодруулж үзэхэд үнэн байсан гэдэг. Бөө мөргөлийн шүтлэгт уул ус, байгаль дэлхийгээ аргадан тахих, онго тэнгэрийг дуудах, аргадах, магтах гэх мэт уран сайхан хэл, аялгуу бүхий дуудлага яруу найраг, зан үйл, зан заншил багтдаг. Бөөгийн мөргөлийн яруу найраг цөм монгол шүлгээр байдаг бөгөөд зөвхөн зан суртахуун буюу ёс журмын тухай тайлбар тэднийг нь зүгээр үргэлжилсэн үгээр хийсэн байх юм. Монголын алдарт зохиолч Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийг судалж байгаад “Миний нутаг” гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн. Уг шүлгэндээ бөөгийн дуудлагын шүлгийн хэлбэрийг авч бичсэн нь уншигчдад хүрч чадсан. Бөөгийн дуудлагын шүлгийн хэмжээ нь хэц цохиж, аялан дуудахад тохирч байдаг учраас үгийн толгой буюу адгийг холбоод зогсохгүй, мөр мөрөөр нь туушид нэвт шувт эгшиг, гийгүүлэгч нийлүүлсэн нь олон. Жишээ нь: “…Хонгор сайхан чуулгантангууд минь Хотгорынхон хэцтэнгүүд минь Есөн ес наян нэгэн тамлагыг чинь тамлаж Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж Хэнд чинь хэнэггүй Алинд чинь алаггүй Бултын тань өмнө Бүгдийн тань дунд Даатгалыг хийж байна Шог, шог, шог…” гэжээ. Үүн дээр уг шүлгийн мөрийг туушид нь шүлэглэсэнээр барахгүй, үгийн толгой, адаг хоёрыг адилхан холбожээ. Үгийн эхэнд “Хонгор, хотгор” гэж Н, Т гийгүүлэгч үсэг оруулсан нь хоорондоо авиа харшгүй. Мөн үгийн эхэнд “Хэнд, алинд” гэсэн ойролцоо сонсогдох үгийн үеэр шүлэглэсэн нь сайхан дуулдаж, хэлэх, цээжлэхэд амархан болсон бөгөөд шүлгийн мөрний эцсийн үгийг бүхэлд нь хэнэггүй, алаггүй гэж холбосон нь аятай дуулдаж байна. Б.Ренчин гуай “Монгол бөөгийн дуудлага нь авиан зүйн хамгийн хялбар аргаар бичигдсэнээрээ Азийн төдийгүй дэлхийн соёлд онцгой байр эзэлнэ” гэсэн. Ингээд үзэхэд Монгол бөөгийн дуудлага нь монгол шүлгийн маш баялаг учир Монгол бөөгийн яруу найргийг сан цуглуулж, нарийвчлан судалбал, бидэнд олж ашиглах зүйл олон бий. Б.Мөнхдалай
-
БӨӨГИЙН ИХ ЧАНАР БОЛЛОО. 2012
Богд хайрхан уулын аманд болсон Чанарт мянга гаруй шавь, шүтлэгтэн нар оролцлоо.
Хагас дугулйан барьсан гэр, майхнуудын гол хэсэгт гурван газарт галын тахилга хийхээр бэлтгэсэн байна. Зайран Хурцжавхлангийн өргөөнд шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлж, тасралтгүй уулзан золгох ажээ.
Монгол бөөгийн Их удган Отгонсүрэн нь Буриаад бөөгийн онцлог шинж чанарыг харуулсан өвөрмөц бөөлөлт хийлээ. Эртнээс хуягны өвөрмөц байдлаараа Буриад бөө ялгарч харагддаг.
Галын тахилгын өмнөхөн бүгд хуяглах үед гурван хэсэгт хуваагдан галын тахилгад байрлалаа эзлэнэ билээ. Халх бөөгийн их хаад, хатад, баатрууд, дорлигууд гэсэн хэсэгт хуваагдаж тахилгаа хийсэн юм. Зайран Хурцжавхлангийн чанарт МБНЭ-ийн удирдлагууд байлаа. -
Төвдөөс эртний “Монголын нууц товчоо” олджээ
Учир нь, тэрбээр “120 орчим хуудастай Монголын нууц товчоог Төвдийн нэгэн сүмээс оллоо” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Түүний үзэж байгаагаар уг олдвор нь VI-XVII зууны үед хамаарагдах бөгөөд “Монголын нууц товчоо”-ны хамгийн эртний хувилбар байх өндөр магадлалтай аж.
Евро-Азийн түүхийг судалдаг Кристофер Атвүүд өнгөрсөн хавар манай оронд зочилсон бөгөөд “Чингис хааны өөрийгөө зөвтгөх өчил: Монгол, Хэрэйдийн харилцаа, Монголын түүх бичлэгийн үүсэл гарал” сэдэвт илтгэл тавьж байсан билээ.Б.Хадбаатар