Author: admin_shaman

  • №21. Доголон Төмөр хаан

    Худалдаачид бараа борлуулахын тулд алт, мөнгийг чанар чансаа сайтай газраас .нь худалдан авч чансаа султай газар аваачин гүйлгэх зэргээр дамын худалдаа хийж баяжихийг оролддог байв. Ер нь мөнгөн санхүүгийн эмх журамгүй байдлаас болж их бэрхшээл тохиолдож байсан ажээ. Тийм учир Кебек хаан зоос гаргаж тараасан байна. Ингэж нэгдмэл мөнгөн тэмдэгтэй болсон нь Цагаадайн улсын эдийн засаг, аж ахуйн хөгжилд зохих нөлөө үзүүлсэн юм.
    Кебек ханы шинэтгэлийг Мавереннахрын суурьшмал иргэд талархан дэмжиж байжээ. Харин нүүдлийн ахуйг эрхэмлэгч монгол цэргийн сурвалжтан нар өөрөөр хандсан байна. Кебекийг үхмэгц тэд дараачийн хаадаа Хайду хааны бодлого, 1269 оны Таласын чуулганы шийдвэрийн зүг буцаан оруулахар махран оролджээ. Тэр зорилгоор Кебек хааны залгамжлагчийг алж, ханы өргөөг Долоон усанд шилжүүлжээ. Гагцхүү Газан хан өргөөгөө Мавереннахрт эргүүлж авчирсан байна.
    Газан хан Кебекийн бодлогыг шургуу бөгөөд чадамгай үргэлжлүүлж байсан юм. Гэтэл Казаган тэргүүтэй Цагаадайн угсааны бусад ноёд дургүйцэн эсэргүүцэж, тэд удалгүй Газан ханыг алж засаг төрийн эрхийг булаан авчээ. Казаган Чингисийн угсааны хүн биш байсан учир биеэ хан гэлгүй эмир /их ноён/ гэж зарлажээ.Казаганыг үхсэний дараа Мавереннахрт улс төрийн самуун дахин өрнөж, биеэ даасан хэд хэдэн эзэмшихүүн болж хуваагдаад харилцан дайн дажин хийх болжээ.
    Харин Самарканд хотын гар урчуудын дотроос Сербедар нар гэдэг зоригтой тэмцэгчид гарч, хотын иргэдийг удирдан дайсны эсрэг гавшгайлан байлдаж, өөрийн хот болон нийт Мавереннахрыг Могулистаны ноёдын гарт орохоос аварсан байна. Гэтэл 1366 оны хавар Хусейн, Төмөр нар цэрэг дагуулан ирж, сербедар нарыг цохиж, Самарканд хот болон нийт Мавереннахрыг эзлэн авчээ. Гэвч удалгүй тэр хоёрын хооронд зөрчил гарч 1370 онд зэвсэгт мөргөлдөөн болж, Төмөр нь Хусейнийг барьж алжээ.
    Дундад Ази дахь Монголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй, аажмаар хүчин мөхөсдөж, монгол оршин суугчид нь түрэгжиж тус нутгийн жирийн иргэд болон хувирчээ.
    Тэдний дотроос Чингисийнхний хант улсуудын үлгэр загвараар Дундад Азид Төмөрийнхний эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан доголон Төмөр мэт алдарт эмир /хаан/ төрөн гарч байсан билээ.
    Төмөр бол монголын барлас овгийн бек Тарагайн хүү бөгөөд Чингис хааны удмын бүсгүйтэй гэрлэжээ. Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ. 1362 онд шархдаж доголон болсон тул Төмөр-ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ.
    Монголын хан Туглутөмөрт алба хашиж байгаад хожим нь салан тусгаарлажээ. Европ дахинд Тамерлан гэж алдаршжээ. Төмөр болон түүний цэргүүд монгол заншлаар гэзэг тавьж байсан нь тэр үеийн зурагт гарч бичмэлүүдэд үлджээ. Энэ нь тэр үеийн лалын шашинтнуудаас тэдний ялгарах нэгэн онцлог юм. Төмөр Мавереннахрыг нэгтгэхдээ, чадамгай зохион байгуулагч болохоо харуулжээ. Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн хийсэн байна.
    1388 онд Хорезмыг эзлээд, дараа нь Могулистаныг байлдан дагуулав. 1380 оны үед Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири болон Бага Азид довтолжээ. Тэрээр Алтан ордоны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд хэдэн удаа дайтжээ.
    1391 онд тэрээр Алтан ордоны улсад дайтан Тогтамышийг ялжээ. Төмөр хоёр зуун мянган цэрэгтэй байсан бөгөөд Тогтамыш түүнээс цөөнгүй цэрэгтэй байсан байна. Уг тулалдаан Кубышевын ойролцоо Зундурч хэмээх газар болжээ. 1395 онд Төмөр, Тогтамыш хоёр Терекийн хөндийд дахин тулалдсан байна. Энд ба Төмөр ялжээ. Тэрээр Сарай Бэрх, Астрахань зэрэг хотуудыг эзэлжээ. Энэ тулалдаан Алтан ордоны улсын цаашдын хувь заяаг үндсэнд нь шийдвэрлэсэн юм.
    Төмөр Дундад Ази, Турпкестан, Ираны ихэнхи хэсгийг нэгтгэж 15-20 жилийн дотор томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхлыг устгаад байсан Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-р сард насан эцэс болсон байна.
    Төмөр бас цэргийн шинэтгэл хийжээ. Хуучин цэргийн бүрэлдэхүүнд нүүдэлчин аймгийн цэргээс гадна суурьшмал иргэдээс цэрэг дайчилж оруулах болжээ. Цэргийн зэвсэгт чөдөр оньст нум, хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх орж байсан бөгөөд Төмөрийн цэрэг галт зэвсэг /буу/ хэрэглэсэн үзэгдэнэ. Монголын ноёрхлын үед тухайлбал, Төмөр ба түүний ач Үлүгбекийн цагт Самарканд тэргүүтэй зарим хот сүрхий хөгжиж, Дундад Азийн соёлд ахиц гарсан байна.1

  • ХОРХОГЛОХ ГЭЭД ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

    Б С нар шүтлэгтэн О-г ариусгах шаардлагатай байна гэж үзэж өөрийнх нь төрсөн газар Өвөрхангай аймгийг зорьсон байна. Тэнд очоод шүтлэгтэн О-г халуун чулуунд хорхоглон ариусгах зан үйл хийхээр болжэээ. Тэгээд чулуу улайсган түүн дээр О-г суулган зузаан хөнжлөөр хучсан байна. Агааргүй битүү орчинд иргэн О нь амьсгал нь боогдож ухаан алдан улмаар халуун чулуун дээр унаж түлэгдэж амь насаа алджээ.
    Ийнхүү бөө болж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ах дүү хоёр Б С нар хүний аминд хүрч гэмт хэрэгтэн болж шоронгийн хаалга татав.
    Монгол бөөгийн нэр хүндийг энэ мэтчилэн ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунаг, атгаг санаа өвөртөлсөн этгээдүүд тэнгэрийн гэсгээлийг хүртэж байна.

  • Монгол бөөгийн ёс зүй( тавдугаар)

    52. Бөөгийн зан үйл нь онгод тэнгэрийн зэрэг дэв, эрэмбэ яс угсаанаасаа шалтгаалан харилцан адилгүй өөр өөр байдаг. Иймд өөр өөрсдийн зан үйлийг бусад бөө нартаа тулган хүлээлгэж болохгүй.
    53. Тэнгэрийн тахилга тайлга, сүлдний тахилга, лусын буулт, галын тахилга, овооны тахилга, хараал жатга дарах мэтийн зан үйлийн өдрийг цаг хугацаа хийгдэх орон зай газар нутгийг зөв сонгон олон түмнийг зөв зохион байгуулах.
    54. Хэт их зардал олон түмнээс гаргуулахыг шаардах, онгод тэнгэр лусын эздийг танихгүйгээр идээ ундаа, архи дарс, мах шүүсийг ихээр бэлтгүүлэхээс татгалзах.
    55. Аливаа бөөгийн зан үйлд Мөнх тэнгэрийн хууль буюу байгаль дахь далд ертөнцийн хууль үйлчилдэг тул зөвхөн өв уламжлалыг хатуу баримтлана. Бөөгийн зан үйлээс гадуур зан үйлийг холилдуулан эсвэл зохиомол зан үйл хийхийг хатуу хориглоно.
    56. Өргөн цар хүрээтэй том тахилгуудыг өндөр зэрэг дэвтэй удган, зайрангаар тахилгыг удирдуулна. Эсвэл тухайн хийх гэж буй зан үйлтэй холбоотой үйлийг сайн мэддэг 9-өөс дээш жил бөөлсөн нэр хүндтэй удган зайрангаар удирдуулж бусад нь давхардаж бөөлөхгүй цагаан залбирал хийх. Үүнд онгод тэнгэрийн зэрэг бэЯ болон үйлийн ялгаа бий гэдгийг асар сайн ойлгох. Мөн нэгдсэн залбиралын хүч маш их гэдгийг ойлгож залбиралаараа хүчээ нэгтгэх.
    57. Тахилганд оролцогч хүмүүс заавал Монгол үндэснийхээ хувцастай оролцох. Хуяг хувцас эд өлгийн зүйлээ үл хүндэтгэн газар хаях. Бөөлж дуусаад хуяг хувцасаа тайлалгүй гудамжинд яваа мэт өмсөн явах, бие засах, хоол идэх, архи дарс уух, хэрүүл тэмцэл гаргахыг хатуу цээрлэх. Иймд бөөлж дуусаад хуяг хувцасаа шууд тайлж хүндэтгэлтэйгээр зална.
    58. Тахилгатай овоон дээр хог хаях, удгалсан модыг олон давхар хадаг торгоор ороож болохгүй. Учир нь хадаг ороосон мод хувхайрч үхэж ганддаг гэдгийг санах. Удгалсан модыг хадаг хэрэглэлгүй зөвхөн өнгийн даавуун цуудраар чимэглэх гэх мэтээр байгальд хор хохиролгүй уламжлалт зан үйлийг хийж хэвших. Тахилга үйлдсэний дараа тахилга болсон газрын байгаль орчныг цэвэрлэн тухайн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгөх.
    59. Тахилганд бага насны хүүхэд болон согтуу хүмүүсийг оролцуулахгүй байх.
    60. Бөөгийн байгууллагаас зохион байгуулж байгаа Олон улсын болон бүх нийтийн тахилгын ажиллагаанд бөө нар болон эгэл олон түмэн оролцохдоо тахилгын дэг журмыг хүндэтгэн мөрдөх.
    61. Түшээ буюу тулмааш хүн нь харилцааны өндөр соёлтой, Монгол бөөгийн ёс зүйг сайтар мэддэг байхаас гадна онгод тэнгэрийн айлдваруудыг хүмүүст сайтар дамжуулан тайлбарлан хэлж өгч онгод тэнгэрт тухайн хүний байдлыг таниулан айлтгаж чаддаг байх ёстой. Мөн тухайн зан үйлийн бэтгэлийг хангах, дэг журам сахиулах үүрэгтэй.
    62. Замбараагүй өргөл өргөхийг хориглох. Зан үйл тус бүрд тохирсон өргөлийг өргөх. Мөн өргөл залбиралын зүг, дараалал зөв байх. Буруу байх юм бол үйл бүхэлдээ буруу болно гэдгийг анхаарах. Зөвөлгөөг тахилгыг удирдагч бөө болон түшээ нь (тулмааш нь) өгөх
    63. Аливаа тахилганд тэнгэр сахиус уул усны эзэд олон түмний сүлд хийморийг сэргээн амьд сэтэр татах
    64. Өндөр зэрэг дэвтэй уул хайрхадыг тахихдаа дурын байрлалаас бус газрын байрлал буюу суудлаа олж тахих. Мөн барааны газраас зүглэж буюу онилж тахиж байх.
    65. Аливаа томоохон уул ус, тахилгатай уул хайрхадыг хэн нэгэн дангаараа ганцаараа өмчилсөн мэт дураар авирлаж бусад бөө улаач мөргөн залбирах зан үйлээ хийхээр сүслэн очсон олон түмнийг хүн байгальд халгаатай буруу үйлдэл хийгээгүй байхад нь хөөж тууж бүдүүлэг ёс бус авир гаргаж болохгүй. Харин зарчмын шаардлага тавьж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч болно.
    66. Тахилгатай уул овоо бөөгийн онгодын асар, зэллэсэн онголсон эд өлгийн зүйлс байрших бөөгийн тахилгатай газарт хүн оршуулж шарилын газар болгож болохгүй. Мөн бөө хүнийг оршуулахдаа тахилгын газар оршуулахгүй. Мөн жирийн хүнийг оршуулдаг шиг газар булахгүй. Эртний Монгол бөөгийн уламжлалын дагуу бүх зан үйлийг хийдэг. Үүнд нарийн учир холбогдол бий.
    67. Бөөгийн эрдэм чадлын гайхамшиг болох увидас шид үзүүлэх, ховс хийх зэргийг хараал жатга, аливаа хорлол хийхэд ашиглахыг хатуу цээрлэж тэнгэр сахиус, байгаль эх, бөө улаач, түмэн олны хүчийг мөнх тэнгэрт шүтэлцүүлэн холбох

    2013оны 12 дугаар сарын 14-ны өдрийн
    МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.

  • БАЯД БӨӨ

    Баяд бөө тууль хайлах, товшуур, цуурын аялгуу татан уул усны эздийг дуудаж хөөмийн аялгүунд бөөгийн дуудлагыг оруулан эгшиглүүлж ирсэн өвөрмөц онлцогтой. Баяд хувцасны хэв загвар бөөгийн хувцсанд нь шингэж орсон.
    Торгууд бөө Торгууд бол монголын их гурний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүулэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос (өөлд) зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

  • Анхааруулга

    Dear Jargalsaikhan
    By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator”  This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.

    Эрхэм Жаргалсайхан
    Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна. Онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм.
    Болгоомжилно уу ?

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН НЯМХҮҮ ЛХАГВА-ЭРДЭНЭ

     

     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛСАН ДЭЭД ХУРАЛДАЙД ОРОЛЦСОН.
     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    • 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.

  • МОНГОЛЧ ЭРДЭМТЭНТЭЙ УУЛЗАВ.

    Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србатай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж монгол судлалын талаар сохирхосон сэдвээр чөлөөт ярилцлага хийсэн байна.
    Монголч эрдэмтэн Ондрей Срба нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган суманд ажиллаж, урианхайчуудын түүх соёлтой танилцөж, судлаж ном хэвлүүлжээ. Эрт дээр үеээс амьдарч ирсэн монгол иршэдийн баялөг түүх, манжийн хаанд явуулж, ирүүлж байсан түүхэн баримтуудыг хятадын номын сангуудад сууж уншиж маш сонирхолтой баримтуудыг олжээ.
    Манжийн дарлалын төгсгөл үед хамаарах бичгүүдээс гадна, хилийн самуунтай байсан үеийн баримт ч байлаа. Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србагийн судалгааны ажлуудаа Ховд аймгийн Мөнххайрхан, Булган суманд газар дээр нь ажиллаж энэ зуныг өнгөрүүлжээ.
    Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србагд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан судалгааны ажлын амжилт хүслээ.
    Д.Хүрэлбаатар

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ЦЭЭПЭЛИЙН ДУЛАМЖАВ

     

     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгынНарны тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.

  • Зураг түүхийг авч үлдэнэ 14 Халхын голын ялалтын 65 жилийн ойд оролцов.

    Халх голын ялалтын баярын өмнө тэнд босгосон япон цэргийн хөшөөнүүдийн асуудлыг шийдвэрлэж, Жуковын командын байрны тохижуулах ажил хийгдсэн байдаг. Зарим нэг хөшөөг засварлаж, нэрийг нь тодотгох ажил хийгдэв. Хөшөө болон дайчдын булшний зэсээр хийсэн нэр, бусад зүйлүүд тоногдож түүнийг будгаар зурж орлуулах ажил хийсэн байсан.
    Сумбэр сумын цэцэрлэгийн байшинд байрласан ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдээс ирсэн залуучуудын багтай уулзаж, харилцан дурсгалын зүйл солилцсон юм. Уулзалтын дараа дурсгалын зураг авахуулсан билээ.
    Халх голын гүүрээр гарч, Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит заставаар зочилсон. Энэ заставын орчимд халх голын гол тулалдаан болсон Рамизовын өндөрлөн байдөг билээ.
    Отряд дээр зүүн аймгийн цэргийн штабын дарга, Онцгой байдлын газрын дарга, отрядын дарга зэрэг үндэсний аюулгүй байдлын хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нартай уулзаж, санал бодлыг нь сонсож, ярилцсан.
    Халх голоос хилийн заставуудыг дайрч, буцахдаа цэргийн алба, ажил амьдралтай нь танилцсан. Мөн Сүмбэр, Эрдэнэцагаан, Онгоны отряд, Чойбалсан, Баяндэлгэр суман дахь цэргийн ангийн үйл ажиллагааг биечлэн танилцсан юм. Танилцсаны дараа зарим заставын барилгыг шинэчлэн барих асуудлыг хөндөж, шийдвэрлүүлсэн билээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:78
  • Зураг түүхийг авч үлдэнэ-13 ХАВРЫН УРИНД УГТАХ ПХЕНЬЯН ХОТ

    Нэмэх нэг градус зааж байгаа тухай зарлаж, онгоц газардах болсоныг илтгэв. Танил орчин үзэгдсэн нь онгоцны буудал байлаа. Пхеньяны шинэ онгоцны буудал биднийг угтлаа. Манай онгоцны буудлаас хоёр онгоц буух хүчин чадлаар илүү барьжээ. Зохион байгуулах хорооны дэд дарга биднийг угтаж авч телевиз болон сонинд нийтлэх зураг авахууллаа. Пхеньян хотын төвд байрлах Пхеньян зочид буудалд хүрэлцэн ирлээ. Бидэнд зориулсан оролцох арга хэмжээг танилцуулав. Буудалд өрөөнүүдэд байрлуулж, оройн хоол идээд энэ өдрийн ажил өндөрлөлөө. Хоолны заал нь 3 давхар бөгөөд төв хэсэгт алдарт уулсын зургийг байрлуулжээ.
    Өглөөний гэгээ аажимхан гийхэд энэ өдрийн ажил эхэллээ. Энэ бол 2 дугаар сарын 12-ны өдөр. Машин тэрэг давхилдан хаа нэгтэй зэрэг зэрэг цуурайтуулах олон хүний дуу хадна. Өмнөх үеээ бодвол автомашины тоо олширч, хүний хөдөлгөөн ихэсчээ.
    Энэ өдөр хотын төв бүсэд орших усан бассейнд очиж дельфины тоглолт үзэв. Дельфиныг гайхамшигтай сайхан сургажээ. Түүнийг дагалдсан усан сэлэлтийн хоёр, дөрөв, найман хүний оролцсон усан дахь уран сэлэлтийн тоглолт завсар зайнд нь үргэлжлэнэ. Дельфины тоглолтын ордоны дотор тоглоом болон бусад үйлчилгээ байрласан байна.
    Бүтэн сайн өдөр байсан болохоор ихэнх байгууллага амарсан гэж тайлбарлав. Уран зургийн музей буюу галарейд очлоо. Үүдээр оронгуут хоёр их удирдагчийн хос морьтой хөшөө сүндэрлэнэ. Хоёр их удирдагчийн анхны хос хөшөө гэдгээр алдартай ажээ. Олон барилгуудын эхнийхээр орлоо. Тосон зураг, хатгамал, баримал хосгүй сайхан бүтээлүүд байна. Түүнээс худалдаж авч болдог гэв.
    2 дугаар сарын 13-ны өдөр. Хувьсгалын гал улаан туг болсон Жүчегийн үзэл санааны хөшөөн дээр очлоо. Урд талд байрлах Ажилчин, тариачин, сэхээтний хөшөөн дээр очуулсангүй. Хэн нэг нь хөшөө рүү алхасан бололтой шүгэл дуугарч хамгаалагч хүрч эрэн өндөр дуугаар шаардлага тавьж байгаа нь харагдав.
    Жүчегийн үзэл санааны хөшөө өөд цахилгаан шатаар өгслөө. Хөшөөний тавцан дээрээс Пхеньян хот бүхэлдээ ил тод харагдана. Сүүлийн үед баригдсан барилгууд гадна төрх, хэлбэрээрээ тод ялгаран харагдана. Өндөр барилгууд нэмж олныг барьжээ.
    Пхеньяны төв талбайн дэргэд байрлах түүхийн зургийн музей үзлээ. Түүхийн үеээ хаанчлалын нэр, тооллоор тус тусад нь танхимаар байрлуулсан ажээ. Солонгос хүн, үхэр хоёр салшгүй гэдэг нь зурагнуудаас харагдана. Дөрвөн зүгийг эзэн сахиусны зураг байв. Мөн тайлбарлагчийн хэлсэнээр лустай тулалдан дийлж байгаа хүний зураг байна. Хүн бүхнээс хүчтэй гэсэн санааг илэрхийлэв.
    Танхим шалнаас эхлэн чулуу байсан тул үзсэн хүмүүс хүйтэн байлаа. Энэ музейг үзсэн нь төв талбайд дурсгалын зураг авахуулах боломж олголоо. Олон жилийн сүрт баярын жагсаал болж байсан төв талбайд бид зогсож, зургаа авахуулж байна гэдэг сонирхолтой мэдрэмж төрүүлнэ.
    Телевизийн дэлгэцнээс харж байсан тэр талбайд бид зогсож байна. Баярын цэргийн болон иргэдийн жагсаал болж байсан төв талбай хэмжээгээр Сүхбаатарын талбайтай дүүцэнэ. Хүний хөдөлгөөн багатай байв.

    djmedia:77