Author: admin_shaman

  • ӨВӨРМОНГОЛ ДАХЬ НАМРЫН ХУРИМ

    Холын зам туулсан хуримын хос жин үдийн 12.00 цагт хуримын ажиллагаагаа эхлэв. Монголын олны дунд түгсэн зохиолын дуу эгшиглэж, тайзны дэлгэцэд хоёр хосын тухай өгүүлэмж бүхий дүрс тодорно. Хоёр хос Монгол Улсын Архангай, Завхан, Хөвсгөлийн байгалийн сайхан үзэсгэлэнт нутгаар аялсан олон сайхан зураг олны анхаарлыг татна.Эдгээр мэндчилгээтэй хамт МБНЭ-ийн бяцхан мэндчилгээ дүрс тавигдав. Олон ихэд сонирхон үзнэ билээ.
    Тайзан дээр хуримын сүн түших идэр залуус эгнэн зогсож олонд танилцуулагдав. Тэд өөр өөрсдийн хариуцсан ширээг зорин найрыг удирдав.
    Хуриманд цугларсан олонд зориулж урлагын тоглолт эхлэв. Монгол хөөмий, эгшиглэнт сайхан ардын дуу болон орчин үеийн олонд түгсэн дуугаар залуус ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Монголын нэрт яруу найрагч Явуухулангийн шүлэг уянгалж, ширээний голоор зассан хүндэтгэлийн замаар хуримын эзэд, монгол хувцасаар ижилсэн хос залуус намбалаг алхлан тайзан дээр заллагдав.
    Хоёр хос маань орж ирэхэд хүргэний аав, ээж тэднийг тосон тайзан дээр гарлаа. Эдний ёсон гэвээс энгийн гэж хэлж болохоор. Хүргэн талын аав, ээжүүд хүүхдүүддээ сайны ерөөлөө хүсээд бэлгээ өгдөг юм билээ. Хосууд бэлгэнд авсан алтан бэлзэгээ зүүцгээж зочидын ерөөлийг сонсоно. Сэтгэл нь хөөрсөн , баярын нулимс унагаж байсныг нуух юун.
    Харин бэрийн аав, ээж нь хуриман дээр нь ирдэггүй. Эндээ хуримын ёслолоо хийчихээд нөхрийн гэртээ гурав хоносны дараагаар хамтдаа дахин охины аав, ээж дээр очиж залж авчирдаг ёстой юм билээ. Бид хуримын ёслол дээр Танаагийн ээж, аавыг нь ер олж хараагүй нь ийм учиртай байж. Урьд ирэхдээ бид тэдний ээж аавтай нь гэрт нь цайлж сууж сайхан танилцаж байсан болохоор сайн мэднэ.
    Ёслолийн танхимын үүдэнд ширээ засан суусан хэдэн хүмүүс байна. Тэдний гол ажил бол хосуудад өгөх бэлгийг хураагчид гэж хэлж болохоор. Хүмүүс өгөх бэлгээ тэрхүү хүмүүст бичүүлж бүртгүүлээд өгнө. Манайх шиг найран дээр биечлэн өгнө гэсэн ойлголт энд байдаггүй. Харин бид Ганзоригийн онгодын өргөөнд зориулан авсан Чингисийн зурагтай хивсээ гэрт өөрт нь гардуулан өгсөн юм.
    Ар Монголоос ирсэн бидэнд хүмүүс их л элэгсэг хандаж дуучид нь хүртэл дуу зориулан дуулж байсан. Мөн ирсэн зочид бүгд л Монгол дээлээ өмсөж гоёсон байсан ба хосууд минь бас Монгол дээлээрээ хосолсон байсан нь их л дотно сайхан харагдана лээ. Тэдний Монголоо гэх зүрхний зүчил ийн харагдах буй заа.
    Алдараа

    djmedia:74
  • МОНГОЛ ДАХЬ ШАШИНЫ УДИРДАГЧ НАР ЗӨВЛӨЛДӨВ

    Энэ хуулийн төсөл олон жил яригдаж ирсэн бөгөөд намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Шашины байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг хүлээн оролцох билээ. Гэвч хуулийн төслийг зарим шашины байгууллагуудад танилцуулж, санал авч байгаагүйг дурьдаж байлаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “1990 оны Ардчилсан өөрчлөлтөөс хойш шашины эрх чөлөөнд олон чухал амжилтанд хүрсэн билээ. Гэвч хаана ч төрийн байгуулагатай харьцахад шашингүй үзэлтэй, шашины асуудлыг ойлгодоггүй ажилтнуудтай учирдаг. Тэд хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан ханддаг. Дөрвөн жил дутам сонгуулийн дараа Иргэдийн хурлын шашины асуудал хариуцсан ажилтан өөрчлөгдөж байдаг. Төр шашинд ялгавартай ханддаг. Бөөгийн байгуулагуудыг авч явсан, одоо ажиллаж байгаа зүтгэлтэнүүдээс санал авдаггүй, голдуу бие даан ажиллаж байгаа, өөрсдийгөө сурталчилж чаддаг бөө нараас санал авдаг. Монголын бөөгийн байгууллагууд өөрийн сүм, хийд гэж байдаггүй, өвөрмөц байдлаар оршдог. Хууль амьдралд нийцэж гарвал шашины байгууллагууд төртэй хамтран шашины салбарт олон асуудлыг цэгцлэх боломжтой. Шашины шинэчилсэн хуулиас олон зүйл шалтгаалах болно.” Гэв.
    Монголд ажиллаж байгаа Шашины байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээлүүд, төрийн байгууллагууд болон шашины байгуулагуудтай харилцаанд үүсч байгаа асуудлуудыг хөндөж байлаа.
    Дэлхий даяар шашины асуудал бол улс төрийн бодлогын анхааралын төвд байсаар ирсэн. Манайд энэ асуудал төрийн байгууллагын хувьд өрөөсгөл хандсаар ирсэн зүйл юм.
    Д.Хүрэлбаатар

     

  • Хүннүг үеийн хувцас өмсгөл Цамц, өмд, гутал

    Уг өмдний хоёр гуянд нь гурван өнгө алагласан хөндлөн зурвас хадсан байв.Тэндээс гарсан нөгөө нэг өмд нь мөн үүнтэй ижил хэлбэртэйбөгөөд элсэн шаргал өнгийн нимгэн торгон эдээр хийсэн байжээ.Эдгээр өмд нь хэлбэр дүрсийн хувьд XX зууны сүүл үеийг хүртэлтүрэг (казах, киргиз), монголчуудын хэрэглэж байсан өмдтэй ижилбайна гэж судлаачид үздэг [Руденко 1962: 39].Хүннүгийн шалбуур өмдийг дүрсэлсэн өөр нэгэн чухал олдворбол Хятадын Сиань хотын дэргэд малтсан Хүннүгийн нэгэн булшнаасолдсон бүсний арал дээрхи дүрслэл болно [Rawson, Bunker 1990: 342,Catalogue No.221]. Уг эдлэл дээр ой шугуй дотор бөх барилдаж буйхоёр хүннү эрийг дүрсэлжээ. Хударга хөмөлдрөгөтэй эмээл, хазаартайморьдоо бүдүүн модноос уяж орхиод хав дөрвөлжин барьцаар золголдонбарилцаж авсан хоёр эр дал мөрөө давсан урт гэзгээ чихнийхээ арааргогцооруулан боож унжуулсан үзэгдэнэ. Хоёр бөх цээж нүцгэн,шуумгаар нь боосон өргөн шалбуур өмдтэй, богино түрийтэй гуталөмссөн мэт харагдана. Уг олдворын он цагийг Хятадын археологичидБайлдаант улсын сүүлч буюу НТӨ III зууны эхэн үеийн хүннү нартхамаарах эд хэмээн тодорхойлсон байна.Хүннү бөхийн энэхүү дүрслэлийг судлаачид саяхан болтол манайбаруун Монголын торгууд, захчин, өөлд, урианхай, баяд, дөрвөд ястныдунд уламжлагдан ирсэн “бух ноолдоон” хэмээх барилдаантай яг ижил,ялангуяа цээж нүцгэн, шалбуур өмд өмсөж бүс бүслэж барилддагтайадилхан байгааг цохон тэмдэглэсэн байдаг [Menes 1990: 19].Угсаатны зүйн хэрэглэгдэхүүнээс үзэхэд, бух ноолдооныбөхчүүд зөвхөн шалбууртай, цээж, хөл нүцгэн барилдана. Барилдахааргарахдаа гэзгээ сураар боогоод цув мэт нөмрөг нөмрөн засуул дээрээирдэг. Шалбуурыг буга, бухын ширийг урь идүүлсний дараа шүүдэж,талхих зэргээр элдэн, хонгор шаргал өнгөтэй болгон боловсруулаадхийдэг байсан, сүүлийн үед харлаг тэх, сэрхийн арьсаар бас шалбуурхийх болсон гэнэ. Шалбуурын хийц хэлбэр нь хожим одоогийн монголүндэсний бөхийн шуудагтай ойролцоо хийц хэлбэртэй болжээ.Шалбуурын зах, хоёр шуумгийг гадагш нь хуруу илүү нугалан оёод,түүгээр нь эр сур гүйлгэн, уяа бэлтгэнэ. Шалбуурыг өмсөөд, захыг эгцөмнө нь, шуудгийг хоёр ташаан дээр нь суран оосроор нь чангалан уядаг.Бүдүүн шөрмөсөн утсаар шалбуурыг ороолгосон чиглэлээр нэвтгэлзэн ширж, бөхөлсөн байна. Шалбуурын хоёр ташаанд нь хар булигаар, ширзэргээр эвэр угалз хайчлан хадаж бөхлөн, гоёодог байжээ. Хар буюу улаан өнгийн зүйлээр шалбуурын ар голд нь хангарьд, бүргэд гэх мэтхүчит жигүүртний дүрсийг үйлдсэн байдаг байсан гэнэ [Очир, Батнасан1987: 70-71].Үүнээс гадна Ноён уулын 6-р булшнаас олдсон торгон сөөхийнь хоёр тусдаа гуя хэсгээс бүрдэх бөгөөд асар өргөн, доошоо нарийсчүзүүртээ богино түрийтэй эсгий бойтогтой залгагдсан өвөрмөц хийцтэйбайжээ. Энэхүү гуя өмдийг бүсэлхийд гогцоогоор бэхлэн тогтоодогбайсан бололтой. Үүний урт нь дээд захаасаа бойтогийн үзүүр хүртэл109 см, өргөн нь 50 см. Уг эсгий бойтогийн дотуур торгоор бүрсэн улавч хийж өмсдөг байв. Түүнчлэн бойтогийн гадуур яг ижил хэлбэрхийц бүхий, тэгэхдээ арьс болон торгон утсаар оёж чимэглэсэн бас нэгбойтог маягийн гутлыг давхар өмсдөг байжээ. Эндээс олдсон гутлын улны гадаргууг хээ гарган оёж чимсэн байдаг нь тун сонирхолтой бөгөөдүүний зориулалт нь хүннү нар завилан суух үед ул нь ил харагдажбайхаар бодож тохируулсан бололтой байна.Ноён уулын 12-р булшинд мөн торгон гутлын их бие олджээ.Толгойг анх улаан байгаад гандаж шар болсон торгоор хийжээ. Түүндээр улаан шар, хүрэн, хөх утсаар эвэр хээ оёжээ. Өсгий тал нь мөнтолгойн нэг адил эдээр хийгдсэн боловч өнгө дотор хоёрын завсар ширбарьж хавчуулсан нь орчин үеийн савхин гутлын зуузайтай адил байна.Түрийг хүрэн торгоор хийсэн байх бөгөөд уул торго нь үүлэн хээтэйбайжээ. Үүлэн хээний завсраар бэлчиж байгаа үхрийг оромцоглондүрсэлсэн оёмол хээ байна. Гутлын хэт байдал нь орчин үеийн буриадястны хэрэглэдэг бойтог гуталтай тун төстэй. Энэ гутлын толгой, түрий,өсгийг хүрэн улаан торгоор доторложээ [Доржсүрэн 1961: 34].Хүннүгийн булшаас олдсон эдгээр гутал нь язгууртны ямбаёслолын хэрэгсэл бөгөөд харин өдөр тутмын хэрэглээний гутал болүүнтэй ижил хэлбэр хийцтэй боловч арьсаар хийсэн ширэн гуталбайжээ гэж судлаачид үздэг.

  • Одууд хий үзэгдэлтэй учирч, зарим нь бүр түүнтэй унтаж үзжээ

    Гэтэл дараа шөнө нь энэ явдал дахиад л давтагдаж. Тэгэхэд л Лолита “буудлын үйлчлэгч” хаалгагүй газраар орж ирээд байгааг анзаарч. Түүний орж ирээд байгаа газарт ямар ч хаалга байхгүй байжээ. Ингэхэд л дуучин ямар нэгэн хий үзэгдэл байна гэдгийг мэдсэн байна. Хожим тодруулахад энэ буудлыг хуучин барилгад байгуулсан юмсанж. Тэр байшинд хэн амьдарч, юу болж байсныг хэн мэдлээ…..

    2.    Телевизийн хөтлөгч Ксения Бородина өөрийнхөө зургийг толинд авах дуртай нэгэн. Нэг удаа ингэж авсан зураг дээр нь түүний ард ямар нэгэн эрэгтэй хүний мананцар дүрс байхыг найз нар нь ажиглажээ. Түүний хэн болохыг хэн ч тааж мэдээгүй болохоор энэ бол хий үзэгдэл байна гэж таамагласан гэнэ. Ксения харин энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм. 3.    “ВИА Гра” хамтлагийн дуучин байсан Алена Винницкая бүр оюутан байхад нь тохиолдсон нэг явдлын тухай саяхан сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Түүнийг  Киево-Печерскийн Лавр дахь урлаг соёлын удирдах ажилтны академид суралцаж байхад нь болсон явдал гэнэ. Тэр “Бид найруулагчийн факультетэд сурдаг дотны хэдэн найз бүсгүйтэйгээ харанхуй урт хонгилоор явж байсан юм. Бүгд л хэвийн байсан даа. Гэтэл нэг найз маань араас хэн нэгэн нь түлхлээ гээд л хашгирсан. Охид бүгдээрээ л паникт орлоо. Гүйлдэж хоосон ангид ороод  юу болсныг ойлгохыг оролдсон. Хэн ч нэгнийгээ түлхээгүй байхаар нь ангийнхаа хөвгүүдийг дуудаж хамт гарцгаасан. Академийн энэ байранд хий үзэгдэл өнөө хэр байдаг гэж ярьцгаадаг юм билээ” гэж ярьсан байна. 4.    Хий үзэгдэл гадаадын одуудыг ч гэсэн дагадаг юм байна.  Брук Шилдс 1996 онд “Сьюзанд хамаагүй” инээдмийн киноныхоо зургийг авхуулж байхдаа гэнэт “сонин дуу хоолой” сонссон байна. Үл үзэгдэгч эрэгтэй, гэнэт л түүнд  “өөрийн чинь амьдралд тун таагүй явдал тохиолдоно” гэж хэлжээ. Гурван жилийн дараа Брукийн хамтрагч Дэвид Стрикленд амиа хорлож, Брук өөрөө теннисчин Андре Агассигаас салсан даа. 5.    Жүжигчин Брюс Уиллисийг ч бас хий үзэгдэл тойроогүй гэдэг. “Зургаа дахь мэдрэхүй” киноны нэг хэсгийн зургийг  сүмд  авч. Уиллис өөрийн найман настай хамтрагч  Хейли Джоэла Осментаа зураг авахад бэлтгүүлж шог яриа ярьж байж.  Эхлээд Хейли инээж байснаа гэнэт царай нь хувирч барайгаад Уиллисийг бушуухан холд гэжээ. Тэр  гайхсан ч хэлснээр нь болтол хэдхэн секундын дараа яг түүний зогсч байсан газарт нь гэрэлтүүлгийн том хэрэгсэл унасан гэнэ. Хэрвээ тэр Уиллис дээр унасан бол тэр түлэгдэж, ихээхэн бэртэх байжээ. Үүнийг Уиллис нэг их анзаарч гайхсангүй, өнгөрч. Гэтэл хоёр хоногийн дараа зургийн сүүлч, авдранд түгжээтэй жаал хүүг аврах үеийн  дублийг авч байхад гэнэт л өнөөх газарт хэн нэгэн хөл рүү нь өшиглөөд тэрээр шатнаас доош унасан байна. Тэрээр тархи нь доргиж, хамраа гэмтээн, хавиргаа хугалсан. Энэ бүхнийг ямар нэгэн хий үзэгдэл, гаднын биет байсан гэдэгт Уиллис өнөө хүртэл итгэдэг байна. 6.      Холливудын жүжигчин, продюссер, Одессоос гаралтай  Наташа Бласик ч бас л хий үзэгдэлтэй учирсан төдийгүй түүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орсон гэж баталдаг. Бүр хоёр ч удаа ингэж учирсан гэдэг. Хоёуланд нь тэр гэртээ ганцаараа байж. Шөнөөр гэнэт л юу ч үзэгдэхгүй атлаа “хэн нэгэн” өвөрт нь орж түүнийг таалсан гэнэ. “Ямар нэгэн зүйл өрөөнд орж ирж байгааг би мэдэрсэн. Тэгснээ гар нь намайг түлхэн орон дээр унагахад ч надад юу ч харагдаагүй. Харин миний сэрэл хүчтэй хөдөлж байгааг мэдэрсэн. Тэгээд л дараа нь бие сулраад…..хачин сайхан болж байсан….” гэж ярьсан байна. Ингэж намайг таалж жаргаасныхаа дараа тэр үл үзэгдэгч сураггүй болсноо сарын дараа дахин ирж бүх зүйл давтагдсан” гэж ярьжээ.                   

      Эх сурвалж: www.assa.mn 

  • Хэлэлцүүлэг ажил хэрэгч болов.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан: Монгол бөөгийн байгууллагуудын хувь заяа хуулиас ихээхэн хамааралтай болж байгаа билээ. Ийм цаг үед бүх үйл ажиллагаа хууль хэрхэн батлагдахаас хамааран зогсонги байдалд ороод байгаа юм. Байдлыг хэлээд байхад зарим нэг нь ажиллагаагаа улам идэвжүүлэхийг шаардаж байх юм. Хийж байгаа ажил болгон нөгөө талдаа санхүүжилт, мөнгө хөрөнгийн асуудал дагалдаж явдагийг мартах ёсгүй, тиймээс хийх ажлууд бүгд хууль хэрхэн гарахыг хүлээж байна гэв.
    Монгол бөөгийн их зайран Одонхүү “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн онцлог асуудлыг товч тодорхой ярьсан юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлыг тайлбарлан таниулсан билээ.
    Бөөгийн амьдрал ярилцах зүйл их байгаа юм. Хуулийн төсөл ярихаас илүүтэй тулгарч байгаа бэрхшээл зорилтуудын талаар ярих нь их байлаа. Энэ сэдвээр ярилцвал өргөн хамралттай, цаг их орох болно. Тиймээс гол сэдэв хуулийн төсөлд төвлөрч ярихыг анхааруулахад хүрсэн.
    Хуулийн төсөл яригдаж буй үед цаг тулгамдсан асуудал ярихын оронд Бэгзжав өөрийнхөө байгууллага, хийж байгаа овооныхоо тухай сунжруухан ярьж явах юм. Тэгээд хэдэн зураг дарж аваад гарч одов. Зун говийн нэгдсэн тахилгад ирж, хэдэн бичлэг хийж, зураг дарж аваад ухуулах хуудас тараагаад тахилгад оролцолгүй яваад өгч билээ. Ийм байдлаар бусдын хийж байгаа ажилд оролцох шаардлагагүй. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг үг байдаг.
    Цаашид хуулийн төслийг уншиж танилцаад тодорхой саналтай ирж байх нь цаг хугацаа хэмнэсэн, хэлэлцэх асуудал ч шуурхай болоход тустай юм.
    Д.Жаргалсайхан

    djmedia:73
  • Ажлын хэсгүүд хуралдав ,

    Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх, бэлтгэл хангах ажлын хэсэг , Б. Бадамсүрэн, Улаанцэцэг, Оюунтуул, Хандам нар цугларч, бөөгийн цол олгох, шагналд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаа.
    Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлагч, Л. Цагаанхүү ирж ажиллаа. Ойрын өдрүүдэд ажлын хэсэг дахин цугларах юм. Ажлын хэсэгт Мөнхбүрэн, Сарантуяа,
    Мөнхнаран нар багтсан байгаа.
    Спортын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, Б. Батжаргал- ажлын хэсгийн ахлагч
    Баярмаа, Баяржаргал нарын ажил эхлээгүй байна.

  • МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙГ ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

    2. Ажлын хэсэг нь бөөгийн байгууллага, группуудтэй зөвлөлдөх уулзалтыг 12 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулж дүнг танилцуулахыг үүрэг болгосугай.

    Хоёр. Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх, бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах тухай.
    1. Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг:
    Б. Бадамсүрэн-ажлын хэсгийн ахлагч
    Б. Баттогтох-ажлын хэсгийн дэд ахлагч
    Улаанцэцэг- гишүүн
    Оюунтуул- гишүүн
    Хандам- гишүүн
    2. Монгол бөөгийн цол олгох, шагналд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг хангаж, ДЦХ-ын 56 дугаар хуралдаанд оруулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.

    Гурав: Спортын арга хэмжээг зохион байгуулах тухай
    1. Спортын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг:
    Б. Батжаргал- ажлын хэсгийн ахлагч
    Баярмаа- гишүүн
    Баяржаргал- гишүүн
    Одсүрэн- гишүүн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

     

    2. Бөөгийн байгууллага, группуудын дунд спортын арга хэмжээг 12 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасугай.

    Дөрөв: Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах тухай:
    1. Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг:
    Л. Цагаанхүү- ажлын хэсгийн ахлагч
    Мөнхбүрэн- гишүүн
    Сарантуяа- гишүүн
    Мөнхнаран- гишүүн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
    2. Шинэ жилийн үдэшлэгийг 12 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасугай.

    Хуралдайн тэргүүлэгчид

  • № 10. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай .

    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлууд, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    djmedia:72
  • № 9. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай .

    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    djmedia:71
  • № 8. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай .

    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    djmedia:70