Author: admin_shaman

  • № 7. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    Түүнийг онцлон харуулав. Бөөг устгаж чадахгүй болохоо ойлгосон шашин эд зүйлсээр дамжуулан нөлөөлөх болсон.
    Тайлбар: МБНЭ-ийн хамт олон тодорхой бодлого баримталж ажиллахаар шийдвэрлэсэн.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлууд, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    djmedia:69
  • № 6. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    Түүнийг онцлон харуулав. Бөөг устгаж чадахгүй болохоо ойлгосон шашин эд зүйлсээр дамжуулан нөлөөлөх болсон.
    Тайлбар: МБНЭ-ийн хамт олон тодорхой бодлого баримталж ажиллахаар шийдвэрлэсэн.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлууд, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    djmedia:68
  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

    3. Монгол дахь шашины удирдлагуудын уулзалтын тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    4. Өвөрмонголд ажилласан тухай мэдээлэл
    МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч
    Монгол бөөгийн их зайран П.Батжаргал
    5. Монгол бөөгийн шагнал олгох журамд нэмэлт оруулах тухай,
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    6. “2019 онд МБНЭ-ийн зохион байгуулах ажлын Төлөвлөгөө”-ний төслийн анхдугаар хэлэлцүүлэг.
    Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б,Батжаргал, Отгончимэг, Б.Мөнхчулуун, Сосорбарам, Нанжаа нар үг хэлж, санал бодлоо хэллээ. Хэлэлцсэн асуудал болон ойрын үед хийх ажлын талаар зохион байгуулалтын асуудлыг зөвлөлдөж дараах чиглэлээр шийдвэр гаргалаа.
    7. ШИЙДВЭР БАТЛАХ
    -Ажлын уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах тухай
    – Шагналд тодорхойлох тухай
    -Монгол бөөгийн цол олгох тухай
    -Спортын арга хэмжээ зохион байгуулах тухай
    -Шинэ жилийн үдэшлэг зохион байгуулах тухай
    Энэ удаагийн хуралдааны ирц өндөр байлаа. Хуралдаанд Н.Даарий, Я.Мөнгөнсувд нар өвчтэй, Баттогтох, Хүнбиш, Баярмаа, Мөнхнаран нар ажилтай тул оролцсонгүй.
    Н.Баярсайхан, Бахаамаазагд, А.Оюунчимэг, Б.Болдбаатар, Байгальмаа нар хуралдаанаа тасалав.
    Хуралдааны явцад Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн үг хэлсэн юм. Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн МБНЭ-ийн сайтад намайг элдвээр доромжлон бичих боллоо. Тиймээс МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайгаас гарч байгаагаа мэдэгдсэн юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн сайтад тавигдсан”” өгүүллэгийг гаргаж, түүний тухай бичсэн “” хэсгийг уншиж танилцуулсан юм. Эдгээр өгүүлэлд хүн бухимдаад байх өгүүлбэр байсангүй. Гэвч асуудал үүнд биш өөр зүйлд байсан юм.
    Энэ удаагийн дээд цэцийн хуралдаанд анхаарал татсан асуудал бол багш зайран нь эмэгтэй шавь нартаа дарамталсан ёс зүйн зөрчил байв. Өнгөрсөн зуны Говийн нэгдсэн тахилгаас эхлэн хөндөгдсөн багшлуулахаас татгалзах тухай удган нарын хүсэлт Багш-их зайрангийн эндүүцлийг их хүргэх болжээ. Тиймээс ёс зүйн энэ зөрчилдөө анхаарч засаж ажиллахын оронд өөр байгуулагад гишүүн болохоор шийдсэн бололтой. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүнээс гарч байгаагаа мэдэгдэв.
    Хуралдааны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлж хуралдааныг хаалаа. Хуралдаан 3.30 минут үргэлжлэв.

  • Хавцалын амны сүг зураг хөдлөхийг харсан хүмүүс чөтгөрийн ший гэдэг байжээ

    Нутгийнхан болгон андахгүйгээс гадна адал явдалд дуртай зарим нь хэрэг, зориг болгон очдог ч гэлцэх. Тэр тухай сонссон, дуулснаа дүрслэн хүргэхийг хичээлээ.
    Хавцалыг өөрийн нүдээр үзэн гайхан биширч явсан хүний нэгэн би өөрөө хэдий ч чухам тийнхүү хөдөлж, дэлгэцэнд кино, ший мэт тусч, гарч байхыг үзээгүй, нэг талаар туйлын азгүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэдий ч түүнийг үзээгүй хэмээн тэгтлээ гоморхдоггүй билээ. Явуулын мань мэтэд байтугай зорьж очигсод ч тэр бүр байгалийн сайхныг үзэх хувь дутдаг гэнэм. Тэрхүү онц сонирхолтой үзэгдэл жилд хэдхэн тохиодгийг бодоход тэгэхээс ч аргагүй юмдаг уу даа. Тэргэл сартай өдөр гэхийг бодоход шинийн нэгэнд л үзэгдэж, харагддаг юм болов уу даа. Нутгийн ах нар, анчид л хааяа их сонин зүйл хөөрөлддөг байсныг хүүхэд байхдаа сонссоноо өнөө хэр огт мартдаггүй бөлгөө. Яагаад гэхээр дэндүү сонирхолтой, бараг итгэмээргүйгээс тэр байх л даа. Байгалийн чухам ямар үзэгдэл тохиолдоод байгааг нь шинжлэх ухааны үүднээс бүрэн тайлаагүй юм уу, аль эсвэл би сонсоогүй, уншаагүй байж мэднэ. Сургуулиар олж авсан боловсрол, мэдлэгийнхээ үүднээс дотроо дүгнэх гэж үзвэл гэрлийн хугарлын үзэгдэл байх магадлал маш өндөр ажгуу. Өөр юу ч байх билээ дээ. Тэргэл саран үүлтэй шөнө тусахдаа тэрхүү ер бусын үзэгдлийг кино, ший мэт бодит дүр, дүрс болгон харуулдаг байж болох юм. Үүлэн дунд саран цахилахыг харж, ажиж явсан хүн л гадарлах буй за. Саран ер бусын гэхээр хурдан цахилж байдаг шүү дээ. Яг энэ үед тэндхийн зурагт дүрслэгдсэн амьтан болгон амь ордог гэх юм билээ. Манай нутгийн анчин Баатай гуайн хэлсэн, ярьсан зүйл одоо хүртэл цээжний цаана тодрон байна.

    Би Бугатад аргал, янгирийн анд явлаа. Нутгийн гурван анчинтай явсан юм. Хавцалыг ямар мэдэхгүй биш. Багаасаа л олон удаа очиж үзсэн дээ. Харин тэгэхэд л ёстой үзээгүйгээ үзсэн юм. Тэр гурван анчин манай нагац нар байсан юм. Бид андаа дөхөж очоод амрахаар зэхэв. Үдшийн бүрий тасарсан, намрын хүйтэн орой болохоор хавцал бараадалгүй яахав. Гэнэт үүлшээд эхэллээ. Хавцал уруу уруудаж хонох гэхээр ангаасаа холдчих гээд болдоггүй. Үүрээр босохоос нь өмнө л юм нудрах санаатай явахгүй юү. Хавцалын оройд нэг хэсэг нөмөр газар байдгийг нутгийн анчид хэлэв. Ингээд тэнд нь амрахаар болоод дээрээс нь тонгойчихгүй юү. Үгүй ер өө, мөн гайхалтай юм үзлээ. Хавцалын цаад ханан дээр таних, танихгүй амьтад харайлгаж, гүйлдэж харагддаг байгаа. Захын хоёр том амьтныг нь /арслан заан. сурв/ мэдэхгүй юм. Хэдэн янгир зүгээр цахилаад явчихлаа. Би ч эхэндээ ойлгосонгүй. Тэрийг хар аа, янгир, янгир гэвэл ах нар инээлдээд “Янгир нь ч янгир аа. Тэгэхдээ бидний агнах амьд янгир биш ээ” гэдэг байгаа.

    Нээрэн тийм л дээ. Хажууд нь байсан хоёр том бух шиг амьтан манай нутагт байх биш. Өвгөчүүл заан ч бил үү, нэг амьтан гэдэг юм. Халуун орны амьтан яахаараа манай энд байсан болж таарах вэ? Би анхандаа их л гайхдаг байсан юм. Хоноглох газраа товлож аваад хоол, унд болох далимдаа байгалийн кино үзэх боллоо. Нутгийнхан чөтгөрийн ший гэдэг юм билээ. Өнөөдөр үүлтэй, салхитай өдөр болохоор чамд чөтгөрийн ший үзүүлэхээр нэг талаас зориуд энд ирж хоног тааруулсан юм гэв. Жаахан доош уруудаад хартал нэг ирвэс мэт арай том цоохор амьтан нэг буга хөөж явна. Бараг гүйцэн алдаад байх юм гээч. Буга ч булай хол үсэрдэг амьтан юм. Яг баригддагийн даваан дээр үсрээд зайлчих юм. Нөгөөх нь ч араас нь нүгэлтэй хол харайн хөөж явлаа. Түүнээс нэлээн доохно хэдэн анчин алсан ангаа янзалж байх юм. Яг л мал гаргаж байгаа юм шиг чулуун сүхээр цохиод л өвчиж гарч байв. Бараг “Нэг, хоёрын гурав аа” гэж хашгиралдах шиг болсныг яана. Бид шөнөжингөө ший үзэв. Уйдашгүй юм билээ. Зөвхөн тэргэл сартай, үүлтэй, салхитай үдэш үзэгддэг юм гэнэ билээ. Маргааш нь биднийг сэрэхэд тэнгэр цэлмэсэн байсан болохоор өнөө амьтад ямар юмных нь хөдлөх манатай. Улаан зосоор зурчихсан томоос том зурагнууд л байсан даа гэж ярьсныг нь санаж явдгаа ийнхүү болхи боловч уншигчиддаа хүргэлээ.

  • Зургаа. Гадаад харилцаа, арга хэмжээ.

    Ноён уулийн нэгдсэн тахилгын дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг баривчилан хорьсон явдал бидэнд багагүй сургамж үлдээсэн билээ. Бид байдлыг үнэлж АНУ-ын элчин сайдын яамтай хамтран ажиллах хэлбэрээр дэлхийн шашны нэг хэсэг болж хамгаалалтад орох хувилбарыг сонгоход хүргэсэн юм. Олон улсын хамтын ажиллагаа нь дотоодоос халдах халдлагаас хамгаалах чухал алхам болсон билээ.
    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-г 2015 оны 10-р сарын 14-ний өдөр мэдэгдлээ. Энэхүү тайланд “Монголын засгийн газраас явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүсийн 6 хувь нь өөрсдийгөө бөө мөргөл шүтдэг гэж тодорхойлсон бөгөөд 8,6 хувь нь бөө мөргөлийг буддын шашинтай хамт шүтдэг гэж хариулжээ. Хэдийгээр Монголчууд урт хугацааны туршид бөө мөргөлийг бусад шашны хамт шүтэж ирсэн түүхтэй ч сүүлийн жилүүдэд бөө мөргөл шүтэх явдал ялангуяа хот суурин газарт нэмэгдсэн тухай эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна.” Гэжээ. Өөрөөр хэлбэл Монголчуудын 14,6 хувь нь Мөнх тэнгэрийн үзлээ шүтдэгийг Дэлхийн нийтэд албан ёсоор тунхаглаж, 200-аад оронд эх хэл дээр нь түгээж чадсан. Энэ бол МБНЭ-ийн байгуулсан гавьяа мөн.
    Бид өнөөдөр дэлхийн 46 орны бөө нар, бөөгийн байгууллагатай холбоотой ажиллаж байна.
    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2225 жил 2016 онд болж, чухамхүү энэ ойн жил, АНУ-гаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женнифер Зиндал Галт жирийн улаачийн онгод тэнгэрийн өргөөнд зочилсон нь Мөнх тэнгэрийн үзэл, Монгол бөөг хүлээн зөвшөөрөхөд томоохон дэмжлэг болсон. Энэ бол Монгол бөөгийн түүхэнд онцгой чухал үйл явдал болсон билээ. Хамтын эрхэм зорилгоо ухамсарлаж нягтарч, цэгцэрч ажиллах юутай сайхан. Гурван жилийн хамтын ажиллагаа үүнийг харуулав.
    Монгол дахь Иссус, Ватикан, Үнэн алдартны, Будда, Лалын Шашин, бөө шүтлэгийн байгууллагын тэргүүн нарын уулзалтад тогтмол болж, түүнд оролцож ирлээ. Бидний уулзалтууд Монгол улсад шашин шүтлэгийн асуудалд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
    МБНЭ-ийн дэд Еранхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал тэргүүтэй бүрэлдэхүүн БНСУ-д явагдсан ЮНЕСКО-ын олон улсын фестваль, арга хэмжээнд оролцсон билээ. Монгол бөөг богино хугацаанд дэлхийд таниулахад ЮНЕСКО-ийн арга хэмжээнд оролцсон явдал чухал түлхэц болсон юм. Уламжлалт монгол бөө нь өнөөдөр өөрийн шинж чанар зан үйл, биет болон биет бус соёлын өвийн нэг болхоо батлан харуулж чадсан. ЮНЕСКО-ийн зөвлөх, мэргэжилтнүүдтэй МБНЭ-ийн төлөөлөл хоёр удаа хамтарсан уулзалт хийлээ. Энэхүү дэлхийн байгууллага-ЮНЕСКО нь“бөө нарыг олон мянган жилийн өмнөөсөнөөг хүртэл түүхэн уламжлалыг тээж ирсэн-биет бус соёлын өвийг тээгч” гэж үнэлжээ.
    Монгол туургатан бөө нарын төлөөлөгчид Монголын Дархад, Тува, Цаатан, Урианхай, Халх, Буриад, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын Өвөрмонголын төлөөлөгчдийг Монгол улсын их хурлын дэд дарга Л.Цог хүлээн авч уулзсан. Энэ бол төрийн төвшинд уулзсан анхны тохиолдол байв.
    МБНЭ нь Дэлхийн бөөгийн сан, ОХУ, БНХАУ, АНУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны Соёлын Атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулсан болно.
    МБНЭ-ээс Монгол туургатан болох ОХУ-ын Тува, Буриад, Халимагт, БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаны монгол, Хөх нуурын монголчуудын амьдралтай танилцаж, санал бодлоо солилцлоо.
    МБНЭ-ийн удирдлагууд ОХУ-ын Тувагийн “Дүнгэр”, “Адыг зерен”, “Дух медведя”, Буриадын бөөгийн “Хаан Тэнгэр”,”Дээж” төвийн тэргүүн, Халимагийн тэнгэр үзэлтэн нартай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтран ажиллаж байна.
    ОХУ-ын Тува Улсад анхлан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Н.Баярсайхан, Монгол бөөгийн удган Ц.Чанцал нар албан ёсоор ажиллаж, бөөгийн “Дүнгэр”, Байвгайн онгод”,”Адыг зерен” төвөөр орж бөө нартай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав.
    Улаан-Үдийн “Тэнгэр” Буриадын бөө нарын чанарт оролцож, олон сайхан тэнгэр үзэлтнүүдтэй танилцаж, хамтарч ажиллах эхлэлүүд тавигдлаа. Буриадын бөөгийн “Тэнгэр” төвийн тэргүүн, ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн шашины асуудал хариуцсан зөвлөх Б.Ж.Цырендоржаевтай уулзлаа.
    Монголчуудтай холбоотой түүхэн газрууд Чингисийн ширээ, Бух ноёны онгод, Байгаль нуур, Ольхон болон Бөөгийн аралд очлоо.
    Халимагт очиж, Монгол туургатангууд Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол, Шинжаны монголчууд, Афганистаны моголчууд, Пакистаны Хазаруудтай уулзсан. Халимагийн тэнгэр үзэлтэнүүдтэй хамтарч ажиллаж байна. Халимагт очиж Ганц модны булаг, хэлмэгдэгчдийн хөшөөнд мөнх тэнгэртээ залбиран, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн удган Б.Биндэрьяа нар анхлан бөөлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан байлцав. Мөн тэнд болсон Монгол туургатны Олон улсын фиствальд оролцов.
    Бид анх удаа Өвөрмонголд монгол бөөгийн өргөөг шинээр байгуулж, нээлтэд нь оролцлоо. Монголын бөө нар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод аялж хөгжил дэвшил ололт амжилттай танилцав. Ордос дахь Чингис хааны цогцолборт хоёр удаа өргөн бүрэлдэхүүнтэй аялав. Бид онгодын тандалт хийж, тусгайлан залбирч хуур манжигаар бөөлсөн билээ. Мөн өвөрмонголын хошуудад ажиллаж, тэнгэр шүтлэнтэн нартай уулзалт ярилцлага хийлээ.
    Бид БНАСАУ-д зочилж, Монгол төрийнхөө даалгавраар түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнМонгол хатны бунханд гурван жил дараалан очиж, бөөлөлт хийсэн. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөгийн зан үйлээр оролцож анхлан түүхэнд мөрөө үлдээлээ.
    Өмнөд солонгосын бөөгийн бүлгүүдийн монголд хийсэн аялал, бөөлөлтийн үйл ажиллагаанд туслалаа. Энхтайван найрамдал хамтын ажиллагаа нь бидний үйл ажиллагаанд илэрлээ олж байна.
    МБНЭ нь БНХАУ-ын Өвөрмонгол, хятад, уйгар, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад,Чита, Москва, Эрхүү, АНУ, ХБНГУ, Голланд, Герман, Итал, Бразил, Ирланд, Румын, БНАСАУ, БНСУ, Франц, Япон, Турк, Дани, Унгар, Ганконг, Тажикстан, Финдланд, Эстон, Казакстан улсын бөө, судлаач нартай уулзалт хийлээ.
    Дэлхийн бөөгийн сантай холбогдон бөөд докторын хуурөмч цол олгож байсныг таслан зогсоосон.
    Манай бөө нарын урилгаар гадаадын олон бөө, жуулчид ирж байна. Шаардлагатай гэж үзвэл МБНЭ-ийн удирдлагатай уулзуулж хэвших, ялангуяа томоохон бөөгийн байгууллагатай хамтарч ажиллахад МБНЭ ихээхэн анхаарах болно.
    Бидний ажлын хамтын зорилгын төлөө урагшлах явцад Манай улаач нарын өөрийгөө эхэнд тавьдаг, атгаг санаа, алба, амин хувиа ялгадаггүй, хувиа бодсон, нийгэмшиж чадаагүй, багаараа ажиллаж чаддаггүй, ховоор ажлаа явуулдаг, нийтийн зорилгыг хувийн эрхшээлээр ашиглах гэсэн оролдлог цаг ямагт тулгарч байв. Хамтын ажиллагааны үр дүнг зарим хүмүүс хувийн зорилгоор бие даан ашигласан явдал гарлаа. Гадаад хамтын ажиллагаа нь хатуу хяналт, удирдамжийн дагуу явагдах ёстой. Ийм итгэлийг хүлээж ажилласан зайран Д.Дарьчулуун бие тоож, сагсуурав.
    Хүмүүсийн дотоод мөн чанарыг таньж чадаагүйгээс хамтын ажиллагаандаа алдаа гаргалаа. Хувийн тоглолт бол бидний хувьд байнга тохиолдож байдаг зүйл, бөө хүний хувьд өөрийгөө байнга хөгжүүлж, нийгэмшиж, багаар хамтарч ажиллаж сураагүйн, бас амин хувиа бодсон арчаагүй зангийн илэрхийлэл юм. Тэгэхдээ том зорилгын төлөө ажиллаж байгаа бидэнд замын явцад хүмүүсийн мөн чанарыг таньж замын ашиг хонжоо хайсан “бэртэгчингүүд”-ээс салсан нь гол үр дүн байлаа. Ийм үр дүнг ганц амиа бодсон хувь хүний алдаа харилцааг үгүй хийж болдгийг хариуцлагагүй улаачын үйлдлээс тодорхой харагдаж байна. Цаашид ийм зүйлийг давтуулан гаргуулахгүй байхад гадаад харилцаанд анхаарах болно. Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал.
    МБНЭ-д гишүүдээс хүсэлт тавьж гадаадын хүмүүсийг урьдаг. Гэвч түүнтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа нь тодорхойгүй байх тохиолдол гарч байна.МБНЭ-ийн гишүүдгадаад арга хэмжээнд оролцохдоо Монголынхоо нэр төрийг ямагт эрхэмлэн дээдлэх шаардлагатай. Гадаадын гааль дээр бөөгийн хуяг дуулга, эд хэрэгслээ хураалгах тохиолдол цөөнгүй гарлаа.
    Дэлхийн тавцанд Монгол бөөгийн нэр төрийг хамгаалах чадвартай бөө нар олон байна. Гэвч өнөөдөр бид олон улсын анхаарлын төвд байгаа хэрнээ дотооддоо ямар хэмжээнд бодлогоо уялдуулан зохицуулж байгаа билээ гэдэгт анхаарах цаг болжээ.
    Америк, Европ, Ази тивд зохион байгуулагдаж байгаа олон улсын арга хэмжээнүүдэд бид хэрхэн оролцож байна вэ? Хэн Монголын бөөг төлөөлж, хэрхэн нэр хүндийг авч явна гэдэгт анхаарлаа хандуулж үзлээ. Монголын бөөг өнөөдөр мэдээллийн ертөнцөд сошиал ажиллуулдаг, түүгээрээ дамжуулж олон улсын бөө нар судлаачдын анхааралд өртсөн тийм хүмүүс голлон авч явж байна. Бид ийм ажлыг хийж яваа бөө нарт талархах ёстой боловч нөгөө талдаа хувийнхаа нэр хүндийг дээшлүүлэхэд хэт анхаарч байгаад, дэндүү хувийн тоглолт хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Цаашдаа Монгол бөөгөө уламжлан авч яваа, Монгол бөөгийн хар хайрцагны бодлогыг хатуу баримталж явдаг, мөнх тэнгэрийн төлөө би гэж бус бид нар гэж ярьж, хийж чаддаг хүмүүс төлөөлх шаардлагатай байна.
    Монголын бөөгийн судалгаанд эрдэмтдийн үүрэг нэн чухал юм. Мөн БНХАУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгос гээд олон оронд бөө судлалаар шинжлэх ухааны эрдмийн зэрэг авсан судлаачид бий болжээ. Харин Монголд бол өөр байна. Манай эрдэмтэд шинжлэх ухааны аль нэг салбарт эрдмийн ажил хийдэг боловч бөө судлалыг түүний нэг хавсарга болгосон хүмүүс байна. Тэд голдуу бөөгийн нэр дээр явагддаг олон улсын арга хэмжээнд бөө судлаач нэртэй оролцдог атлаа бөөгийн хөгжлийн төлөө юу ч хийгээгүй гэхэд болохоор байна.
    Олон улсын арга хэмжээнд манай бөө нар танил тал, холбоо сүлбээсний хэлбэрээр санамсаргүй сонголтоор сонгогдон оролцох хэлбэр давамгайлж байна. Тэгээд түүнийгээ хувьчлан авч явах хэлбэрээр өмчилж байна. Харин өнөөгийн байдлаар бөө судлаачдын түвшинд бөөгөөр дагнасан бүтээл туурвигч Ш. Сүхбатаас өөр хүн алга байна. Харин Монгол бөөгийн ёс зүйн боловсруулах явцад судлаач Зайран Б. Батсайхан, Тэргүүн Зайран Д. Одонхүү нарын оруулсан бүтээл ихээхэн үнэ цэнэтэй байна. Монгол бөөгийн ёс зүйг ОХУ, Өвөрмонголд орчуулан түгээх шаардлагатай байна.
    Монгол бөөгийн хөгжилд хэн нь бөө судлаач, хэн нь бөө шинжээч, хэн нь бөө сурталчилагч, хэн нь бөөгийн бүтээлийг орчуулагч гэдгийг нь тодорхой болгох шаардлагатай. Олон улсын арга хэмжээнд тохиолдлын шинжтэй эрдэмтэн явуулахыг болиулах хэрэгтэй юм. Цаашид бөө судлаач эрдэмтэн бий болгоход анхаарах шаардлагтай нь харагдлаа. Оросын алдарт бөө судлаач Банзаровын бүтээлийг өөрийн бүтээл мэт гадаадад хэвлүүлсэн монголын иргэн хүн байна.
    Жил бүр 6 дугаар сарын 22-д Хүй Долоон худагт Монголын бөөгийн байгууллага, улаач нарын сурталчилдаг өдөрлөг болгон хэвшүүлэх зорилго тавьж байна.
    Монгол бөө бол дэлхийн шашны хөгжилд өөрийн байр сууриа олсон нэг хэсэг болж чадлаа. Энэ бол өнгөрсөн жилүүдэд бидний хийсэн бүтээсний үнэлэмж төдийгүй, бөө шүтлэгийг дэлхийн нийтэд тунхаглаж, биднийг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болно. Улс төрийн ээлжит сонгуулийн өмнө Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд ийм амжилтад хүрсэн нь Монголдоо биднийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх алхам хийгдлээ гэж үзсэн.

    djmedia:65
  • Хийх ёстойгоо хийчихээд л энэ ертөнцөөс буцмаар байна

    “Монгол хүний оюуны ур чадвар
    дутуу үнэлэгдэж болохгүй”
    -Театрын нэрний тухайд чухам яагаад ийм нэр өгсөн юм бэ?
    -Театрын нэрийн хувьд “Live Theatre”. Урьд нь бид олон нэр өгч үзсэн. “Live” гэдэг үг нь амьд, шууд харьцаа гэсэн утга бүхий учир бид энэ нэрийг сонгож тогтсон. Хүмүүсийн дунд гадаад нэр өглөө гэсэн зүйл яригдаж байна лээ. Англи хэл бол дэлхийн хэл шүү дээ. Технологи өндөр хөгжиж буй, сошиал ертөнцөд энэ үгийг мэдэхгүй хүн ховор.
    -Танай театрын хувьд хамгийн анхны жүжиг шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
    -Театрынхаа нээлтийг хийх гэж байгаадаа бид бүхэн их баярлаж, сэтгэл догдолж байна.
    -Та уншигчдад маань театрынхаа уран бүтээлчдийг танилцуулаач?
    Театрын уран бүтээлчдийн хувьд бүгд мэргэжлийн, их дээд сургууль төгссөн, уран бүтээлч, жүжигчид байна. Үзэгчдэд хараахан танил болж амжаагүй, авьяаслаг, чадварлаг залуучууд байгаа. Бидний уран бүтээлийг ирж үзээд үзэгчид маань жүжигчдийн уран чадварыг үнэлэх биз ээ.
    Манай театр нь монголын бүх уран бүтээлчдийг хамрах боломжтой. Учир нь энэ бол хувийн театр. Нөгөөтэйгүүр бид өөр уран бүтээлчидтэй чөлөөтэй хамтарч ажиллах бодолтой байна. Тиймээс ч Монголын өнцөг булан бүрт байгаа авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нээлттэй.
    Мөн бид энэ театрыг анхнаасаа маш зөв зохион байгуулалттай байгаасай гэж хүссэн. Манай театр дотроо залуу уран бүтээлч, зохиолчдын “Үүдэл” гэж багтай. Шүүмж судлалын хэдэн залуучуудтай. Бидний жүжиг гарсны дараа мэргэжлийн талаасаа бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Үзэгчдийн сэтгэгдлээс арай өөр гэсэн үг. Тайз, зураг, хувцасны баг, уран бүтээлийн баг, удирдлагын баг, гадаад харилцааны багтай гэх мэтээр үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна даа.
    “Үзэгчид маань энэ театрыг гар дээрээ
    өлгийдөөд аваасай л гэж хүсч байна”
    -“Live Theatre Mongolia” хамт олны зорилго юу вэ?
    -Өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд гарцаагүй хошин шог, инээдмийн төрөл жанраас гадна амьд, үнэн бүтээлийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээ байна гэж манай залуучууд хоорондоо ярилцаад театраа байгуулья гэж зориглосон юм. Үзэгчид маань тодорхой хэмжээнд соёлтой болж. Урлагийн ямар төрөл жанрыг сонгох вэ гэдэг дээр сонголт хийх хэмжээний боловсролтой болсон байна. Тэр дундаа театрын жүжгийн, амьд харьцааны орон зай зайлшгүй үзэгчдэд үгүйлэгдэж байна. Ер нь бол монголд сэргэн мандалтын үе ирчихээд байна гэж хувьдаа бодоод байгаа. Тийм ч учраас уран бүтээлчид, үзэгчид маань бүгд зэрэг хөгжиж, өөрчлөлтийг монголд авчрах хэрэгтэй. Би учиргүй хувьсгалд уриалаад байгаа юм биш л дээ. Гэвч хувьсан өөрчлөлтөнд орохгүй бол дэлхий өнөөдөр хавтгай болчихсон, глобалчлагдаж байгаа ийм цаг үед хөгжлийг гүйцнэ гэдэг бэрх. Монгол хүний оюуны ур чадвар дутуу үнэлэгдэж болохгүй.
    -Магадгүй кино продакшн байж болох байсан шүү дээ. Яагаад заавал театр гэж?
    -Драм бол бүх урлагийн суурь. Бүх урлагийн төрөлд жүжигчний уран чадварын хичээл ордог. Тэгэхээр театр гэдэг бол хамгийн чухал суурь гэсэн үг юм. Гэхдээ театрт ч гэсэн хувьсал, өөрчлөлт хэрэгтэй байна. Театр шинэчлэгдэх, шинэ зүйлийг үзэгчдэд хүргэх зайлшгүй хэрэгцээтэй байна. Хувьсалаар л энэ цаг үетэй хөл нийлүүлэхгүй юм бол болохгүй. Үүгээр хуучнаа үгүйсгэж байгаа юм биш л дээ. Хуучнаас бид авах юмаа авна. Үлдэх нь тэртээ тэргүй үлдэнэ шүү дээ. Хуучингүй шинэ гэж үгүй. Тэгэхээр энэ ахмад үеэсээ залуу үедээ залгаа болж байгаа би өөрийнхөө хувьд хийх ёстой юмаа хийчихээд л энэ ертөнцөөс буцмаар байна. Үр, бүтээл хоёр л үлддэг хорвоо гэдэг дээ.
    -Тэгвэл нээлтийн жүжгийн тухайд? Яагаад заавал тус жүжгийг сонгох болсон юм бэ?
    -Би энэ театрын уран сайхны удирдаач гэж явдаг. Манай жүжгийн ерөнхий продюсер Б.Балжинням гэж залуу бий. Жүжгийн зохиолын хувьд авсртийн зохиолч П.Туриннигийн бүтээл “Хархны устгал” буюу орос хэлнээ “Үхэр оготны ав” гэж орчуулагдсан байдаг. Бид бүхэн “Устгал” нэрээр тайзнаа тавьж байна. П.Туринни зохиолчын бүтээлийг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, оюутнууд сайн мэдэх байх.
    Хүн яах гэж төрдөг юм бэ? Хорвоод яах гэж ирдэг юм бэ? Амьдралд үнэн шударга зүйл гэж байна уу, үгүй юу? гэдгийг л хамтдаа хайж, тэмтэрч, эндээс тодорхой хэмжээний гаргалгааг олж авах нь л энэ жүжгийг тавих болсон шалтгаан, үндсэн санаа юм. Жүжгээр өнөөдрийн нийгэмд байгаа бузар булай, муу муухай бүхнийг устгах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.
    Цохож дурьдахад одоогоос 23 жилийн өмнө 1995 онд Соёлын төв өргөөний тайзнаа Монголд анхны абсурд жүжиг гэж энэ жүжиг тоглогдож байсан түүхтэй. Тухайн үед жүжгийн найруулагчаар Ё.Алтангэрэл, гол дүрийн эрэгтэйд миний бие, гол дүрийн эмэгтэйд н.Долгор бид гурав хамтарч ажиллаж байсан. Тэр үедээ ганцхан удаа л тоглосон. Маркетинг, менежмент ч гэж байхгүй, сайн хөгжөөгүй байсан үе л дээ. Ёстой бид уран бүтээлийн эрч хүчээрээ, залуу халуун байсан учир зүтгээд л тоглож байсан санагддаг юм. Тухайн үед өрөнд ороод л тоглож байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана манай жүжгийг үзээд шүүмж бичиж байсан олзуурхууштай үйл явдал болж байлаа. Түүний шүүмжинд монголын тайзан дээр тавигдаж байгаа анхны абсурд жүжиг гэж тодотгосон байсан. Учир нь энэ жүжиг тухайн үед европд маш алдартай байсан. Жүжгийн агуулгыг үзэгчид ирээд үзвэл ярьснаас илүү сонирхолтой болов уу. Үзэгчид маань энэ театрыг гар дээрээ өлгийдөөд аваасай л гэж хүсч байна.
    -Театрын цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
    -Цаашдаа бид олон төрлийн бүтээлүүд туурвих бодолтой байна. Эмгэнэлт, инээдэм, туульсын драмын жүжгүүд тавих болно. Олон улсын театрын уралдаант тэмцээнүүдэд уран бүтээлээ сойх зэрэг олон төлөвлөгөө манай театрынханд байна. Бидний эхлүүлж буй үйл хэрэгт сайн муугийн асуудал яригдах л байх. Сайнтай муутай байж л аливаа юм үнэн оршдог.
    -Өнөөдөр драмын урлагийн чиг хандлага хаашаа чиглэж байна гэж та бодож байна?
    -Улаанбаатарт өнөөдөр драмын жүжиг тавьж байгаа ганцхан театр байна. Театрын уран бүтээлч хүний хувьд би сэтгэл дундуур явдаг. Мэдээж хангалтгүй. Хангалтгүй учраас л өнөөдөр энэ театрыг үүсгэн байгуулсан.Бөөсөө арилгахгүйгээр бид хөгжлийн тухай ярьж болохгүй. Адгууслаг шинжээ хадгалаад, адгууслаг шинжнээсээ салахгүйгээр бид хотжихгүй. Тийм учраас л өнөөдрийн театрын урлагийн түвшин ямар байна вэ гэдгийг дүгнэж ярих биш хийж л харуулья гэж бодож, зорьсон юм. Хийснээс минь хүмүүс миний үгийг сонсоод, хийснээс минь хүмүүс намайг ойлгоосой гэж хүсэж байна. Миний бодол санаа, бүгд уран бүтээлд маань шингээстэй байгаа. Үзэгчдийн гоо зүй, театрын боловсролд дусал ч атугай нэмэр оруулж байвал бидний ажил бүтлээ л гэсэн үг. Цаашид би өөрөө ч гэсэн тайзан дээрээ дүр бүтээнэ.
    -Та театрын үнэнч үзэгчиддээ хандаж юу гэж хэлмээр байна?
    -Театр бол хүний сэтгэлийг ариусгагч. Энэ их бухимдалтай, зүг чигээ алдчихаад байгаа нийгэм цэгцтэй байгаасай гэж би хүсдэг. Тийм байхын тулд хүн өөрөөсөө эхлэх ёстой. Бүгд өөрсдийнхөө үзэл бодлыг нэг нэгэндээ тулгахгүйгээр амьдрарч чадвал амьдрал энгийн. Гэхдээ тэгэхгүй байгаа учир л амьдралд зөрчил, мөргөлдөөн, тэмцэл гараад эхэлдэг. Тиймээс л хүмүүс театрт ирж сэтгэлээ ариусгадаг байгаасай, театраас сэтгэлийн гоо сайхныг мэдэрч, сэтгэлийн дутуу, дундуур байгаа бүхнээ дүүргэж аваасай л гэж хүсч байна. Театр амьд учраас хүчтэй. Тийм хүчтэй байдаг болохоор л бид бүхэн театрт дурладаг шүү дээ.
    Н.Даваасүрэн

  • №19.Алтан ордны улс

    1225 онд Чингис хаан дөрвөн хүүдээ нутаг хуваан өгчээ. Ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмээс хойш монгол цэргийн морины туурай хүрсэн газрыг өгчээ. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг, Амур, Сыр-Даръяа мөрний доод урсгалын Хорезмын нутгийг эзэмшиж байлаа. Зүчийн хоёрдугаар хүү Бат 1236-1240 оны хооронд Урал мөрнөөс баруун тийш Волга мөрний дагуу, Кипчак, Болгарыг эзэлж Оросыг эрхшээлдээ оруулсан байна. Эхлээд Рязаны Пронск, Белгород, Ижеславск хотуудыг эзэлжээ. Ока мөрнийг өгсөн Коломна хотыг эзэлж улмаар Москва, Кремлийг авсан байна. Москва гэснийг монголоор Мушгуу гэсэн голын нэр, Кремл гэдгийг хэрэм гэсэн үг, Арбат гэдгийг аравт монгол үг гэж зарим судлаач тайлбарладаг байна. 1238 онд Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский, Переярславль, Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск, Городец, Костром, Галич-Мерский зэрэг бусад хотыг эзлэн авчээ.3
    Алтан ордоны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг эзэлж байв. Үүнд Дундад Азийн Хорезм, Сырдаръяа, Крым, Умард Кавказ зэрэг газар нутаг багтаж байжээ. Монголын байлдан дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн өмнөд ба баруун урд хэсгийг эрхшээлдээ оруулжээ. 2 Тинзингаунзен. Сборник материалов относящихся к истории Золотой Орды с Египетом, СПб, 1884, стр.193 3 Каргалов В.В. “Внешнеполитические факторы” стр.98
    Оросын бусад хэсэг нь Алтан ордоны бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ. Алтан ордоны хаадын дотроос нэрд гарсан нь Чингис хааны ууган хүү Зүчи /1223-1237/, Бат /1237-10256/, Бэрх /1257-1266/, Мөнхтөмөр /1266-1280/, Туяамөнх /1280-1287/, Тулабуга /1287-1291/, Тохта /1291-1312/, Үзбек /1312-1342/, Жанибек /1342-1357/, Тогтамыш нар болно.
    Зүчи, Бат нарын үед Алтан ордоны хаан өөрийн улсыг Монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх ханы үеэс, өөрөөр хэлбэл, Юан улс байгуулагдсан цагаас эхлэн биеэ даасан байдалтай болж, удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ. Алтан ордоны олон угсаатны нийгэм эдийн засаг, соёлын хөгжлийн хэр хэмжээ жигд биш байжээ.
    Батын ах Орду одоогийн баруун Сибир Казахстаныг эзлэн Цагаан ордот улсыг байгуулжээ. Батын суурийг түүний дүү Бэрхэ /1257-1266/ эзэлсэн байна. Бэрхийн лүед Алтан ордны улс үндсэндээ биеэ даасан улс болон хувирчээ.
    1262 он болон 1265-1266 онд Бэрхэ хан Кавказын нурууг эзлэхийн тулд Египет улстай холбоо байгуулжээ. 1266 онд Бэрхэ 46 насандаа Кавказын нуруунд аян дайн хийж яваад нас баржээ. Түүнийг Сарай Бэрхэд аваачин оршуулсан байна. Бэрхийн дараа Мөнхтөмөр Алтан ордны хан болж 14 жил суужээ. Мөнхтөмөр Египетийн султантай хамтран, Ираны Абага ханы эсрэг байлдаж байжээ. Мөн 1271 онд Константинополь руу дайн хийжээ. Мөнхтөмөрийн ханчлалын үед цэргийн туршлагатай жанжин Ногай их эрх мэдэлтэй байсан ажээ. Ногай өмнөд Орос, Византыг эзэлжээ. Алтан ордоны дотор үймээн самуун гарч, хан ширээ монгол ноёдын нэгэн бүлгээс нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа. Зарим үед төрийн эрх алтан ургийн угсааны бус ноёдын гарт ордог байжээ. Ийм явдал нэг бус удаа гарч байв. Тухайлбал бидний өмнө өгүүлсэн Ногай ноён засгийн эрхийг гартаа авч, өөрийн дураар авирлаж байсныг Тогта ноён 1287 онд эцэс болгосон байна. Тогтаг Оросын түүхийн бичигт, энхийг сахигч хан гэж нэрлэжээ.
    Үзбек ханы үед Исламын шашин ихэд хөгжиж, тэнд оршин сууж байсан Монголчууд ч Исламын шашинд автах болсон байна. Үзбекийн дараа түүний хүү Жанибек /1342-1347/ хан ширээнд суужээ.
    1357-1380 он хүртэл Алтан ордны улсад улс төрийн хямрал болж, хорь гаруй жилийн дотор хорин хэдэн хан солигдож зарим нь хан ширээнд сууж чадалгүй амь эрсдэж байсан ажээ. 1282 онд Москваг эзлэж, дахин алба гувчуур авах болжээ. Тогтамыш Төмөрийн дэмжлэгийг авч байсан боловч удалгүй хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг хүртэл 3 удаа ширүүн дайн хийж Алтан ордоны улсын хүчин мөхөсдсөн ажээ. 1420-иод онд Сибирийн хант улс Алтан ордоны улсаас салж тусгаарласан байна. Мөн XV зууны дунд үеэс Казаны хант улс хагацан салж тусгаарлажээ. Мөн Астраханы хант улс салан тусгаарлажээ. Энэ үеэс Алтан ордоны улсын хүчин доройтсоор 1502 онд бүрмөсөн мөхжээ.
    Хуучин Оросын вант улсуудын засаг захиргааны тогтолцоо бүхэлдээ хэвээр үлдсэн юм. Орос гагцхүү алба гувчуур төлж байжээ5 гэсэн байна. Алтан Ордоны улсад монгол хэл бичгийг албан баримтанд ашиглаж байжээ. XIV зууны дунд үеэс монголоор бичсэн зарим нэгэн зарлиг, ханы тунхаг бидний үед уламжлагдан иржээ. Мөн үед хамрагдах ханы нэрийг монгол үсгээр дээр нь бичсэн нь Тогтамын ханы сүүлчийн зооснуудад байдаг. 5 Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.438-р тал.
    Монголын эзэнт гүрэн янз бүрийн улс түмнийг нэгэн хүчтэй засаг төрд нэгтгэсэн нь тэдний соёл, уламжлал хоорондоо нэгдэн нягтарч харилцан нөлөөлөхөд түлхэц өгсөн нь тодорхой юм.
    Аливаа дайн дажин хүн төрөлхтний амгалан байдлыг эвдэж, түүх соёлын үнэт зүйлийг устгадгийг хэн ч цагаатгах аргагүй юм. Гэвч тухайн цагийн түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

  • Монгол бөөгийн ёс зүй (Гуравдугаар)

    34. Шавь нь багш ба багшийн онгод тэнгэрийг өөрийн өвөг дээдэс, эцэг эх мэт гүнээ хүндэтгэн дээдлэж бөөгийн эрдэмд шамдан суралцах. Багшид болон сахиус шүтээнд нь мөргөж, залбирч, ёсолж, хүндлэлийг үзүүлэх.
    35. Онгод тэнгэр шавь улаачийн биед орж мэдрэмжтэй болсон цагаас зан үйлээ явуулж, хүний хувь заяа төөрөг үзэж болох боловч 1-3 жил бөөлж дадлага туршлага чадвар суусны үндсэн дээр багшийн зөвшөөрлөөр хүний засал үйлийг хийж болно. Өөрийн тэнгэр онгодын зан үйлийг зөвхөн олон түмний сайн сайхны тусын тулд хийх.
    36. “Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн харайлт өөр” гэдэг үгийг санаж бусад улаачийн зан үйлийг даган дуурайхгүй, үлгэрчилсэн загварчлахгүй байх.Өвгөдийн ёс заншлыг дээдлэж бөөгийн дуудлага тамлага, даллага, зүхлэг, өчил, ерөөл, магтаал, шившлэг зэргийн нарийн уялдаа шүтэлцээ айзам аялгууг бусдыг дуурайхгүйгээр эзэмших.
    37. Бөөгийн ёсонд цээрлэдэг биеэ тоох, бардамнал, согтуурал зэрэг нь нийлж нэг хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж байгааг анхаарах. Хэрэв багш бөө ёс бус бүдүүлэг эг хэллэг зан авир хжрцгий үйлдэл гаргаж ,үргээлж эрхшээж дарамталдаг бол шавь бөө хуулийн байгууллагад хандаахаас гадна Монгол бөөгийн Нэгдсэн эвлэлд хандах ,банш шавийн баридлагийг тасалж өөр багшийг сонгох бүрэн эрхтэй.
    38. Ямар ч бөө хүн өөрийн болоод өвөг дээдсийн онгод тэнгэр уг бариулсан багшийн алдрыг бадрааж өндөрт өргөн мандуулахыг хүсэх нь зүйн хэрэгЁайнаар алдар нэрээ дуурсгах уу муугаар алдар нэрээ хэлэгдэр үү гэдэг нь тухайн улаачийн ухаан ухамсараас шалтгаална. Гзкээр хэт өрөөсгөл явцуу хүрээнд сэтгэж нэр алдарт хэт дурлах, өөрийгөө хэт өргөмжлөх өөрөө өөртөө цол гуншин өгөх, хувиа хичээх, зэргээс эрс татгалзах.
    39. “Хүн болгон ижилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг үгийг санаж бусдыг өөртэйгөө адилтган үзэж болохгүй. Хүн болгоны онгод орох мэдрэмж өөр өөр байдаг. Алив болгонд багш бөөг буруутгаж болохгүй. Шавиас өөрөөс нь ихээхэн тэвчээр хүч чармайлт зүтгэл шаардагддаг.Гэвч үнэхэр банш нь онгодыг нь оруулж өгч чадаагүй улмаас шавь багш солих бүрэн эрхтэй.Өмнөх хуяаг хувцас эд хэрэглэлийг дэгдээлэг хийж устгах.Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө.
    40. 3 жил болоход онгод огт ороогүй бол улаач биш гэж үзэх ба бөө болохоос ичиж нэрэлхэлгүй татгалзах. Хуяг хувц

  • Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дээд хуралдайн тэмдэглэл

    Монгол цэрэг зайран удган нэгэн амьтай. Эзэн Чингисийнхээ удирдлагаар дэлхийг эзэлж явсан түүхтэй болохоор сэтгэл их хөдөлж, энэ баярын өдөр би цэрэг эрийн ёсоор та бүхэнтэйгээ мэндчилж байна.
    Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө нэгэн зорилго дор нийслэл болон 13 аймгийн бөөгийн шашны төлөөлөл оролцож байгаа бөгөөд төлөөллийн хувьд халх, буриад, дархад, дөрвөд, өөлд, торгууд, захчин, үзэмчин, урианхай, мянгад, баяд, хотгойд, сартуул зэрэг үндэстэн ястны төлөөлөл оролцон хуран чуулж байна.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар их хуралдайд төлөөлөгчөөр 119 хүн хүрэлцэн ирж бүртгэгдээд байгаа ба бүрэлдэхүүний хувьд:
    -Бөө 108 үүнээс Зайран -61 буюу 56,5% Удган -47 буюу 43,5% байгаа ба түүнчлэн Бөө судлаач-11, эдгээрээс гадна Бөөгийн шашны сүсэгтэн-дэмжигч 20 гаруй хүн тус тус оролцож байна.
    Анхдугаар их хуралдайд оролцогчдын насны байдлыг авч үзвэл 35-60 настай бөө төлөөлөгчид дийлэнх олонхын байр суурийг эзэлж байна.
    Тус анхдугаар хуралдайд Монгол үндэсний шашин болох бөөгийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус 18 байгууллага, гишүүд, дэмжигчид оролцож байна.
    Анхдугаар их хуралдайн оролцогчдын төлөөллийн байдалд дүн шинжилгээ хийж үзвэл их хуралдайд ирсэн нийт 119 төлөөлөгчдийн 60 нь буюу 50,4 хувь нь Голомт төвийн, 57 буюу 47,8 хувь нь бусад байгууллагаас, Дүйнхэр төвөөс 2 ирсэн байна.
    Энэхүү статистик үзүүлэлт нь Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар их хуралдайд Бөөгийн шашны нутаг дэвсгэрийн болон үндэстэн ястны харъяалал, нийгмийн давхаргын төлөөлөл хамрагдсан байна гэж үзэх үндэслэлтэйг илтгэх болно.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар Их хуралдайн ажиллагаанд амжилт хүсье.
    Хуралдааны нээлтэд ардын урлагийн “Хөгсүү” чуулга “Алтан магтаал” туулийг хайлав. Түүний дараа Монголын хүүхэд залуучуудын ордны морин хуурын чуулга монгол ардын дууны цомирлог тоглож, хуралдайн үйл ажиллагаа эхлэв.
    Одгэрэл: -Одоо МБНЭ-ийн анхдугаар дээд хуралдайн тэргүүлэгчдийг таван хүний бүрэлдэхүүнтэй сонгоё. Сонгогдох таван хүнд бөө судлаач Бадарч, Монгол төрийн зайран, “Дүнгэр” төвийн зайран Бямбадорж, МБНЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Сүхбат, Монгол судлалын академийн тэргүүн Одгэрэл нарыг дэвшүүлж байна. Тэргүүлэгчдийг батлах уу? Тэргүүлэгчдээр сонгогчдыг байраа эзлэхийг урьж байна.
    МБНЭ-ийн их хуралдайн үндсэн илтгэлийг “Монгол дахь шашны өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийг санаачлагч Д.Жаргалсайхан тавина. Илтгэл 30 минут үргэлжлэв.
    Илтгэлийг хавсаргав.
    Одгэрэл: -Одоо бүгдээрээ санал шүүмжлэлдээ орьё. Та бүхэндээ нэгэн хүнийг танилцуулья. 1990 оны ардчилалтай золгосноор бид Эзэн Чингэс хааныхаа дүрийг кино дэлгэцээр амилуулж, монгол Чингэс хааны дүрийг амилуулсан МУАЖ н.Энхтайван таныг тайзнаа урьж байна. өөрөөр хэлбэл санал шүүмжлэлээ Чингэс хааныхаа дүрийг амилуулсан, тодорхой хэмжээний шид нь бүрдэж яваа энэ хүнийг урьж байгаа нь бэлэгшээлтэй гэж бодож байна.
    Н.Энхтайван: -Энэ хүн юуг хэлсэн бэ гэвэл өнөөдөр монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг уриан дорж цуглажээ. Өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр монгол сайхан дуу хуур, зан заншил, энэ их сайхан зан үйл маань сэргэж байна. Бүгдээрээ сэргэж байна, энийг бид бүгд мэдэж байна. Бүхэл бүтэн Монгол улсын хэрэглүүр болтлоо хөгжиж ирсэн энэ бөөгийн зан үйл жинхэнэ утгаараа буцаж эргэж сэргэх цаг нь болсон гэж би боддог. Яагаад бид нарыг гэж байгаа. Би өнөөдрийг хүртэл лам, нам хоёрт очиж үзээгүй шахуу явж байгаа хүн шүү. Тийм болохоор би эрт дээр үеэсээ би мэддэг, мэдэрдэг байсан болохоор та нартайгаа нэгдэе гэж би өөрөө ирж байгааг та бүхэн зөвөөр ойлгоорой.
    XIII зуунд их хааныг төр барьж байх үед хамгийн дээд оргил үедээ хүртэл хөгжиж ирээд XVI зуунд зөвхөн Монголын төрд бүтэн 300 жил үйлчилж ирсэн бөөгийн зан үйл. Үүнийг хамгийн ихээр дарж устгасан нь Манж чин улсын бодлого. Харийн салхинаас Монголыг бугуйлдаж, хүн ардыг нь зовоож, өөрсдийнх нь хамгийн их омгорхох сэтгэгдэл нь төрдөг байсан бөөгийн зан үйл, Их хааных нь цагаан ёс буюу алтан ургийнхныг хөнөөж, үнэхээр манай энэ бөө дарагдсан. Гэхдээ миний олж судалснаар одоо зарим хүмүүс дуундаа хүртэл оруулж дуулж, магтаад яваад байдаг юм байна лээ, Автай сайн хаан гэдэг тухайн үедээ өөрийнхөө хамгийн том хүүг бурхны шашинд оруулж өнөөдөр манай Монголын унаган зан үйлийг маань дарж, залруулж, тэр дундаа Манж чин улсын гар хөл болж явсаар тэр талын улсуудыг, би энийг яг судалгаан дээр үндэслэж ярьж байгаа шүү. Тэр хүн Монголд манжийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын 700 гаруй бөө удганыг өөрийн гараар шатаасан. өнөөдөр энэ түүхэнд байж байгаа. Би үүнийг хаана ч хэлнэ. Ингэж Монголын бөө нарыг манжийн дарлал айгаад хөөн шахаж, магадгүй тухайн үедээ Хөвсгөл аймгийн айхтар хоёр давааг бид нар мэддэг, тийм ээ, Тоомойн даваа, өлийн даваа гэж тэр даваагаар давж арайхийж үлдсэн байж болох юм. Яагаад? үүн дээр би бас нэгэн түүх яръя. Монголд манжийн дарлал орж ирсний дараа Автай сайн хаан өөрийнхөө хүүг өндөр гэгээн Занабазар болгосон. Түүний гутгаар хүү Цагаанбаатар гэдэг хүн ахтайгаа санал, зөрдөг, өөрийнхөө 127 өрхөө дагуулж Хөдсгөлийн тэр өндөр уул руу нүүж, тэнд очиж өөрийнхөө жижиг вант улсаа тогтноож, ингэж монгол бөөгийн зан үйлийг хамгаалж авч үлджээ гэсэн домог байдаг. Дараа нь хоёр жилий дараагаар есөн цагаан мориор дүүрэн ангий үс, бэлэг сэлт зэргийг ахдаа очиж барихад ах нь “За яах вэ, чи алба гувчуур гэлгүй, тэндээ тусгаар амьдарч, ард түмнээ захирч яв” гэж дархалж өгснөөр дархадууд гэсэн ястны гарал үүсэл үүссэн гэдэг. Би та нартай их ярилцмаар байна. Цагт их шахагдаж байна.

    Одоо би өөрийнхөө хамгийн гол зорилгоо ярья. Социализмын үед манай тэнгэрийн их том зайран, зууны манлай гэж бид ярих дуртай, XX зууны манлайчууд дотроос Монголын бөө нарын дотроос нэг том зайран хүн энд салбарласан байсан. Энэ хүн бол Хөвсгөл аймгийн Эрдэнэ сумын харъяат Улаанбуудар овгийн Цэвэг удганы хүү Дамдин зайран гэж хүн байсан. Нисдэг Дамдин, үл үзэгдэгч Дамдин, амьдралынхаа хугацаанд 30 гаран жилийг Монголын төрийн хүндэтгэж зөвхөн тэр хүн шорон оронгоор явж амьдарч өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэр хүн нэгээхэн удаа ч өвдөж үзээгүй, нэг хүн ч гарт нь болоод биед нь хүрч үзээгүй, тийм хүн байсан. Энэ хүний тухай домог мэт яриаг бид нар судлаач нараас сонсож, судалж, үзэж харж явсаар байгаад энэ тухай би маш их тэвчээр гаргаж бүхэл бүтэн сэдэвлэсэн уран сайхны кино хийлээ.

    Энэ киног хийснээр би бол баатар болох гээгүй, мундаг болох гээгүй. Би хамгийн гол нь өнөөдрийн энэ нийгэмд амьдарч байгаа 22 жил босч өндийж ирж байгаа манай унагана зан үйлийг бишрэн шүтэгч монголын ард түмэндээ бөө гэдэг хүн чинь хэн байдаг юм бэ, тэр хүний дотоод сэтгэл ямар байдаг юм бэ, тэр хүнтэй ойртох гэж байгаа бол ядаж шинж тэмдгийг нь мэдэрч үз, тэр хүний үгийг задалж ухаарч ойлгож үз. Сайн ч бий, муу ч бий, аль аль нь байгаа. Сонголтоо хийхэд дөхөм болох гэсэн үүднээс би энэ киног бүтээсэн юм. өнөөдөр би та бүхний өмнө нэгэн хүнийг танилцуулъя. Миний энэ киног яг дуусаж байхад энэ киноны маань гол дүр Дамдин зайрангийн маань төрсөн охин удган Батчулуун эгч. Манай кинонд их тусалсан, бид хамтдаа Дамдин зайрангийн тухай баримтат кино хийгээд дуусч байна. 
    Би бол зөвхөн уран бүтээлч хүн. Зөвхөн уран бүтээлээрээ өөрийнхөө хүслээрээ, өөрийн зан үйл, өөрийн бодлогоороо би та нартай хамт байна шүү. Бүгдээрээ нэгдэцгээе, эвлэрцгээе. 
    Ганцхан энэ монгол өөрийн гэсэн зан үйлээ хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе. Бидний энэ зан үйлийг бүдүүлэг гэж гаднынхан хэлдэг. Шашиныхан хүртэл бүгдээрээ хэлдэг. Тэгэхдээ энэ зан үйл бүдүүлэг биш, харин бид нар төрөлх хэлээрээ ард түмэнтэйгээ тэнгэрийг холбож өгдөг ийм сайхан ариун үйлстэнгүүд юм шүү. Мандтугай.
    Та бүхэнд зав гарвал манай киног үзээрэй. Энэ кинонд тэр нутгийн зайранг барьж авч хийсэн болохоос одоо аль нутгийн ямар ч зайрангийн тухай цаашид хийх бүрэн боломж байгаа. Бидний дээд тэнгэр бидэнд ийм зүйлийг хийхийг шаардаж байгаа шүү гэдгийг би та бүхэндээ хэлье.
    -Одоо дүрэм дээрээ санал шүүмжлэлээ хэлье. Санал өгөх хүмүүс нэрээ өгөөрэй. Одоо Монгол туургатан нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын дархад бөөгийн төвийн тэргүүн Чинбат таныг урьж байна.
    -За энд хүрэлцэн ирсэн удган зайрангууд, судлаачид, бөөгийн төлөө гэсэн сүүн цагаан сэтгэлтэй ирсэн та бүхэнд энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Тэгэхээр энэ сайхан танхимд бөө мөргөлийн илтгэлийг хурандаа Жаргалсайхан гуайнхаа илтгэлийг, Энхтайван ахынхаа хэлсэн үгийг давтаж нуршилгүйгээр шүүмжлэх үүднээс сэв харах үүднээс биш эвлэлдэн нэгдэх сэтгэлийн үүднээс та бүхэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцахаар болсондоо баяртай байна. Бөө мөргөлийн зан үйлийн үүсэл гарал, ёс уламжлал, зан үйл бол тодорхой , хүн төрөлхтөн ?? үүссэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадаагүй, үгүйсгэх боломжгүй, монголд тэр тусмаа дэлхийн улс орны дундаас монголд тэр тусмаа монгол дотроо энэ бөө удган зайрангууд бөө гэдгийг зүйлийг жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан. Монголын удгайн зайрангууд, үүнийг гүйцэтгэж байда хүмүүс, судалж байдаг судлаачид энэ хүмүүсийнхээ үйл ажиллагааг үргэлж дэмжиж, үргэлж баярлаж явдгаа би та бүхэндээ хэлье. Бөө мөргөлийн зан үйл байгаа ч гэсэн зарим нэг гажуудал асуудлууд нүдэнд үзэгдэхээр гарт баригдахаар байгаа гэдгийг энд хэлээд байх шаардлагагүй юм гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр МБНЭ гэдэг энэ сайхан байгууллагыг үүсгэн санаачилж байгуулаад энэ нь монголд энэ олон бөө нар нэгдэж байгаад хийж байгаа нь хүн төрөлхтөний анхны хурал болж байгаа байх гэж би бодож байна. Монгол бөөгийн төвийг анх эхлээд нээх үед Монгол бөөгийн “Голомт” төвийг үүсгэн байгуулагч Сүхбат судлаачидаа их баярлаж явдаг. Бөө мөргөлийн зан үйлийг судалж үргэлжлүүлж явдаг та бүхэндээ их баярлаж явдаг юм. Энд ганц зүйлийг би хүсмээр байна. Энэ сайхан том нэгдмэл үйл ажиллагааг цаашид авч явах нь зөвхөн удган айрангууд та бидний асуудал, зөвхөн нэгдмэл байдал л биднийг авч явна. Бидний хийх ажил тов тодорхой, цаашид зам тодорхой, хийж гүйцэтгэсэн ажлууд зөндөө байна. Алдаа оноо байлгүй яахав, эхэлж сэргэж байгаа учраас. Энэ бүгдийг зохицуулагчид бөө мөргөлийн зан үйлийг гүйцэтгэгчид нь та бид юм шүү. Бөө өнөөдөр задарч бутарч байсан ийм янзын байдалд хүрсэн нь бөө судлаачдын буруу гэж өөрсдийгөө хэлсэн, тэдний хийсэн гар бичмэл гэсэн. Энэ баримт нь шинээр гарч ирж буй бөө удган зайрангуудын тэнгэрээс ирсэн дохиоллыг яаж тайлахаа мэдэхгүйгээс энэ баримтыг тулгуурласанаас үүдэлтэй. Энэ баримт дээр тодорхой зүйлүүд дээр өөрийн санал бодлоо тулгасан буруу зүйл бичсэн байдаг учраас бөө мөргөлийн зан үйл нэлээн буруу замаар явж, бөө гэдэг зүйл газарт унах болсон. Нөгөөтэйгүүр бөө мөргөлийн зан үйлс, мундаг хүчирхэг зан үйл монголд сэргэхээр боллоо. Энийг дарах ганц зүйл бол шашиныг шашинаар нь хорыг хороор гэж. Ингээд гаднын янз бүрийн шашин орж ирсэн, нөгөө талаар сая Жаргалсайхан гуайн хэлсэн буддын шашины асуудал байна. Буддын шашиныг би буруутгаж хэлж байгаа юм биш, гэхдээ хэтэрхий төрийн хэмжээнд болтол нь тавьж байгаа нь халагламаар асуудал. Та бид мэдэж байгаа. УИХ-ын гишүүдийн энгэртээ зүүх таних тэмдэг нь монгол улсын албаа байх ёстой атал зөрсөн очир, нацагдорж гэдэг тэмдгээр эмблемээ хийсэн. Энэ нь шашины зүтгэлтэн мэт харагддаг болсон. Гэх мэтчилэн ийм буруу зүйлүүд маш их байгаа. Төрдөө ч буруу явсан. Энэ бүх алдаа дутагдлыг ард түмэн болон хэлж чадах улс бол зөвхөн удган зайрангуудын үйлдэл. Тиймээс энэ зан үйлийг маш зөв зүтэй хийж чадаж, ард түмэндээ хүргэж чадах юм бол та бидний энэ сайхан хийх ажил маань улам сайхан явагдана. Энэ сайхан ажилд оролцож байгаа та бүхэндээ болон хөх толботой монголчууд, хар толгойтой монгол бөө удган зайрангууддаа сүү шиг цагаан сэтгэлтэй, алт шиг арвин ажил амьдралтай хар тугтаа сүшиглэж, хөх тэнгэртээ ивээгдэж явахын ерөөлөөр яриагаа өндөрлөе. 
    -За баярлалаа. Одоо монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач н.Сүхбат таныг урьж байна. 
    -Саруул үнэний хөтөч болсон, сайн зүгийн тэнгэрүүддээ мөргөе. Олон үеийг гийгүүлсэн онгод сахиусандаа мөргөе. Агуу их төрийнхөө алтан сүлдэнд мөргөе. 
    Монголын бөөгийн цаг тооны хамгийн сайхан өдөр өнөөдөр бол хар луу жилийн хөх луу сарын цагаан гахай өдөр юм. Ийм сайхан өдөр энд бид хуран чуулж монголын бөөгийн шашиныг хэрхэх вэ гэдэг дээр ярилцаж байгаа минь үнэхээр сэтгэл их хөдөлгөж байна. 16 жилийн өмнө монголын эрдэм мэдлэгтэй эрдэмтэд олон сайхан нөхдүүд 13 хүн нийлж монголын бөөгийн “Голомт” төвийг байгуулсан. Тэр хүмсүүдийн дотор Дарийн Дамдин гэж манай дархан аварга, Сэвжидийн Сүхбаатар, О.Пүрэв, Гэндэнгийн Батчулууун, Маам зэрэг 13 хүн нийлж цаасан дээр байгуулж баталж байсан түүхтэй. Энэ бол монгол түүхэнд анхных нь байж. Энэ байгууллагыг байгуулсаны дараа тэр голомтон дээр очиж 3 хүн ажилласан. Тэр бол Төмөр зайран, Билэгт зайран, Сумъяа удган гурав байсан. Энэ улсууд Монголын бөөгийн галыг бадраасан гурван хүн. Сумъяа удган бол Монгол улсын анхны балетчин, МУСТА ийм хүн байгаа. Нөгөө хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ цагаас манай энэ шашиныг залгамжлан авч ард түмний төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хоёр удган бий. Нэг нь Дүгэрсүрэнгийн Энхжаргал, Дамбадаржаагийн Булган гэж хоёр хүн бий. Энд би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. өнгөрсөн жил монголын төр бөө хүнд анх удаа Алтангадас одон өгсөн. Монголын бөөгийн Голомт төвийн тодорхойлолтоор энэ бол бөө нарын авсан анхны шагнал байсан. Энхжаргал удганд Монголын төр. Энэ бол монголын төрөөс бидэнд өгсөн их үнэлгээ гэж би бодож байна. Энд бид ирэхийн учир, эвлэлдэн нэгдэхийн учир бол монголын төр засаг, монголын бөөгийн асуудлыг онцгойлон авч үзэх гэж байгаа, монголын төр шашины харилцааны хуулинд бөөгийн асуудлыг оруулах гэж байгаа тухай асуудлыг МУИХ тамгын газрын хуулийн зөвлөх, ҮАБЗ-ийн дарга саяхан надтай уулзсан.

    Ш.Сүхбат: Энэ уулзалтан дээр бидний хооронд болсон хоёр цагийн ярианд бөөгийн асуудлыг ноцтойгоор авч үзэхээ боломжгүй боллоо гэж хэлсэн. Энэ бол 16 жилийн дотор гарсан таван хэрэг явдалтай холбоотой. Энэ 5 бол 10000 бөөгийн эврийг доргиолоо. Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргидог гэдэг үнэн юм байна. үүнтэй холбоотойгоор манай монгол улсад бадарчлан ирсэн, манай нутаг дээр суурьших гэж ядаж байгаа харийн шашиныханд их томоохон өөш хаялаа. Энийг бид онцгойлон анхаарч авч үзэхгүйгээр цаашдаа явах замгүй болсон учраас өнөөдөр бид энд өвөг дээдсийнхээ арийн их шүтээн, биднийг үеийн үед гийгүүлж ирсэн тэр онгод сахиусын өмнө хариуцлагатай.

    Тийм учраас бид энэний өмнө бууж өгч болохгүй, хэрэв тэгэх юм бол монголын үндэсний агуу их соёл мөхөхөд хүрхнэ. Монгол улс, монголын ард түмэн уран гайхамшигтай юмныхаа 2-ыг нь алдсан. Нэг нь төрөө алдсан, хоёр дахь нь бол бид монголынхоо агуу их соёлыг алдсан. Бид газар нутгаа Модун Шанью хааныхаа захиасаар авч үлдсэн эх орон газар шороогоо алдлаа. Бидэнд юм үлдэхгүй нь ээ. Бид үр хүүхдийнхээ өмнө дэндүү их хариуцлага хүлээх ёстой. Бид тэдний өмнө шүүгдэх ёстой. Тийм учраас энэ хариуцлагатай энэ цаг үед үндэсний агуу их соёлоо эргэн сэргээх, өөрөөр хэлбэл, оюун ухаанаа дээш нь гаргаж ирэх асуудал бол бидний дээдийн дээд асуудал мөн. Ингэж байж бид монголын төрийг дахиж эргүүлж байгуулах тухай асуудлыг ярих хэрэгтэй болно. Тэгж байж бид эх орон газар шороогоо хамгаалах болно. Бидний үүрэг гүн их хариуцлага, өндөр их итгэл гэж би ойлгож байна. Энд нэгдэн ирж сууж байгаагийн учир монголын бөө нар өөрийнхөө үзэл бодол, өөрсдийнхөө үзэл санааг энд дэлгэрэнгүй сайхан яриасай гэж бодож байна. Энэ хурал социализмын үеийн ямар нэгэн хурал биш, чин үнэн сэтгэлийн хурал болоосой гэж би бодож байна. Хүн болгон өөрийнхөө сэтгэлийг ярьж хэрхэх тухайгаа авч хэлэлцэх цаг иржээ. Энд бидний өнөөдрийн хийх ажил гэж бодож байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж энэ рүү биднийг хөтөлж ирсэн энэ Жаргалсайхан гэдэг энэ залууг би саяхнаас таних болсон юм. Энэ хүнд магадгүй манай дээд тэнгэр илгээмж өгч дохиолол өгч, манай энэ шашиныг авран хамгаалж цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх, тэр алхмыг хийгээсэй гэж ирүүлсэн байж болох. Би монголын бөөгийн Голомт төвийг нөхдийн хамт байгуулаад ерөөсөө галын дөл дөнгөж асаах төдий болгосон. Бөө хүний хэлээр хуяг сэгсрэх гэдэг юм л хийсэн. Миний хийсэн ажлыг олон сайхан залуучууд, олон бөө төрж гарч, монгол бөөгийн хундаам суурийг тавьсан. Тэр суурин дээр өнөөдөр бид гурав дахь алхмыг энд хийхээр цуглаж байна гэж би бодож байна. Энэ алхам бол манай ард түмний төлөө, манай оюун баялгийн төлөө, монгол төрийн төлөө хийх ёстой гэж би үзэж байна. Энд бид хариуцлагатай сайн хандаасай гэж та бүгдээс хүсч байна. 
    Хүнд эрхэмлэж болох гурван зүйл бий. Нэгдүгээрт эх орон минь, хоёрдугаарт ээж аав минь, гуравдугаарт үр хүүхэд минь. Тэгэхээр бид ээж аавынхаа сүнс сүлд онгодны өмнө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өнөөдөр бид гүн ухамсарлаж байгаа гэж би бодож байна. Бид тархай бутархай байлаа. Жалгын нэгэн бөөтэй боллоо. Энэ бол манай оюун санааны нэгдэл, манай энэ бөөгийн шашинд асар их дутагдаж байгаагийн илэрхийлэл мөн. Энийг нэгтгэж нэг гарт оруулж нэгтгэх нь өнөөгийн энэ хурлын бидний хийх ажлын бас нэг зорилго мөн. Бид тал талд Улаанбаатарыг тойрч суугаад энэ монгол улсын газар нутаг дээр энд тэнд асаад бид хүч хүрэхгүй. өөрснөө хүчээ нэгтгэлээ ч энэ хоёр шашины дундаас орон зайгаа олж авахад үнэнхүү хэцүү. Түрүүн энэ илтгэлд гарлаа. Бурхны шашиныг Далай лам Дарамсалад удирдаж байна. Христийн шашиныг Солонгосын нэг өвгөн удирдаж байна. Бидэнд удирдагч алга, Бид ийм том хөрөнгө хүчтэй улсуудын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болоод байна. Тийм учраас нийлэх хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй. Хэн нэгнийгээ онгод сахиустай сахиугүй гэж хэлэх юм биш, ямар нэгэн бөөгийн хийсэн алдааг товойлгох нь биш. Ерөөсөө байж байгаа бидэнд үлдээж өгсөн бидний агуу их өмч болсон хэн ч өмчлөж чадахгүйгээр бөөгийн тэр агуу их зан үйлийг сурч мэдэж, судалж замчлах ёстой. Энийг хэн нэгэн хүн зохиогоогүй, Буддизмыг Будда, Христийг Христ зохиосон бол, Монголын бөөг мөнх тэнгэр тэнгэр, уул ус, бидний өвөг дээдсийн оюун ухаан бүтээсэн. Бөө бол байгалийн бүтээл. 40000 жилийн түүхтэй энэ агуу их шашиныг өнөөдөр бид өөд нь татах тэрийг цааш нь үр хүүхэддээ залгамжлуулж үлдээх, түүний агуу их хүчийг бүрэн гүйцэд гаргаж ирэх ёстой. Бөө бол агуу их хүч мөн. 
    Бөө шиг ийм агуу их шашинг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шашин сансар байх болно гэж хэлсэн. Үнэхээрийн сансар буюу мөнх тэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Тэр битгий хэл хүн төрөлхтөний сайн сайхны төлөө энэ зэвсгийг ашиглах цаг нь ирсэн гэж би хувьдаа бодож байна. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын сүр сүлд болсон ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ард түмэн ийм их агуу их шашинтай байхаас өөр аргагүй билээ. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг булшилсан. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь булшилсан. Бид сэргээлээ, дахин амилууллаа. Христ дахин амилсан шиг бөө дахин амиллаа. Энэ амийг бид хүч болгож, агуу их зорилгын төлөө ашиглах хэрэгтэй. Ийм түүхэн цаг ирсэн гэж би бодож байна. Бид агуу их үндэстэн, агуу их соёлтой. Бид үндэсний агуу их үзлийг өнөөдөр хөөрөгдөн гаргаж ирэх хэрэгтэй. Коммунизмын дарж булшилсан тэр үндэсний үзлийг бид дахин сэргээх хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийх ёстой гэдгийг би туйлын хүсч бодож байна. Та бүхэн өөр өөрсдийнхөө бодож байгаа бүх сэтгэлийг ярьж, энэ нөхдийн боловсруулж гаргасан дүрмэнд өөрсдийнхөө санаа оноог хэлж, эндээс гарах шийдвэрт өөрсдийнхөө хүсэл бодлыг бүрэн тусгаж, өөр өөрсдийнхөө юм болгож аваасай гэж би хүсэж байна. Амжилт хүсье. 
    Монгол туургатны ном цагаан төвийн тэргүүн Лхагважав таныг урьж байна.
    -За өнөөдрийн Монгол улсын иргэн бөгөөд бөө, зайран, удган, дэмжигч олон та бүгдэд баярын мэнд хүргэе.
    Юуны түрүүнд шашины ялгааг ярья. Шашин бол бөөгийн шашин гэж нэр байна. Одоо бол бөө мөргөл гэсэн нэрээр явна. Шашин гэвэл шарын шашинтай холилдоод хамаагүй болно. Дангаараа бөө мөргөл, дангаараа монголын ёс заншил, зан үйлээрээ л явна. Тэгвэл манай монгол бөө мөргөл дэлхийн тавцанд дээшээ гарна. Ийм учиртай. Хоёрдугаарт, та бүхэн шүүмжилж магадгүй. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж нэр өгч болохгүй. Яагаад гэвэл зөвхөн монгол болчихоод байдаг. Олон үндэстэн байгаа биз дээ, халх, буриад, захчин, дархад. Гадаадад ч манай бөөгийн ёс заншлыг мэддэг гадаадын хүмүүс ч зөндөө бий. Тийм учраас “Монгол туургатан бөө мөргөлийн нэгдсэн эвлэл” гэвэл зохино. Билэг тэмдгийн хувьд шүүмжлэлтэй хандая. Монгол хүний нар сартай харьцдаг дүрс байх ёстой. Дүрмэнд шинэ бөөг ямар журмаар төрүүлэхийг бодох ёстой. Бөө нь шинжлэх ухааны үндэстэй юм. Эхлээд хүүхдийг монгол ёс заншилд сургах ёстой. Боловсролтой хүнийг бөө гэж үзнэ. XII зуунд тэнгэрийн бөө нар байсан. Одоо цаг үед ч гэсэн тэнгэрийн бөө нар байна. Үүнд Түдэв, Чадраа нарыг нэрлэж болох юм. Ёс зүй дүрэм гарах ёстой шүү. Дүрмээ сайн боловсруулах хэрэгтэй. Би Дамдин зайрантай цуг амьдарч ажиллаж байв. Лувсан зайрангийн шавь байсан хүн юм. 
    Одгэрэл: -Бид эхлээд монгол нэрээрээ байх нь чухал юм. Гадаадад Чингэсээр мэддэг тул Чингэс хааны дүрийг оруулсан. Бөө мөргөлийг шашин мөн үү, үгүй юү гэдэг бид хариулт өгч байгаа. Бөө мөргөлөө олон түмэнтэй харьцах, үүний зэрэгцээ шашин гэж үзэж байна. Жижиг ард түмний шашин гэж бодож болохгүй.

    Бадарч (бөө судлаач): -Эрхэм хүндэт тэнгэрийн элч болсон бөө нарын амар мэндийг эрье. Сүүлийн хоёр сар хамтарч ажиллаад түүхэнд анх удаа бөөгийн их хуралдайг хийж байна. Дүрмийг Жаргалсайхан боловсруулсан. Дүрэм нь олон улсын хэв хэмжээг баримталсан. Төгс төгөлдөр гэж юу байхав. Алсдаа дэлхийн хэмжээнд ажиллана гэж бодож боловсруулсан. Модун Атилье хааны үед XII зууны үед монголчууд дэлхийг байлдан дагуулсан. Ирээдүйд ч дэлхийг байлдан дагуулах үе ирж байна. Монгол бөө мөнх тэнгэртэй харьцдаг. Дэлхийг тамгалж үлдээсэн монголчууд дэлхийг дахин эзлэх цаг ирнэ. Одоогоор цаг үе нь тохироогүй хийгээд алсдаа өргөн хүрээнд хийх болно. Гол нь ҮАБЗ-д арваад жил ажиллаж, 69 улсын төлөөлөгчидтэй уулзаж, олон улсын хэмжээнд арга хэмжээг зохион байгуулж байжээ.

    Шинжлэх ухааны загвар нь зөв явж байгааг тодорхойлсон юм. Явцын дунд хүн болгон идэвх гаргаж боловсронгуй болгоно. Шашин бол нийгмийн хорондын харилцааны соёлыг тодорхойлдог бол бөө мөргөл нь байгаль хүн хоорондын харьцааны зан үйлийг илэрхийлдэг. Зан үйл нь байгалийн харилцаа сүнсээр дамжин хэрэгждэг. Бөөг бол шашин биш гж бичиж байсан. 7 зүйлээр бид доройтсон. 
    1. Хальсан сэтгэхүй
    2. Доройтсон оюун санаа
    3. Буурсан үнэлэмж
    4. Дууриамал үйл ажиллагаа
    5. Сэтгэл зүйн ашиг сонирхол
    6. Үзэл сурталжсан сэтгэлгээ
    7. Алдагдсан зөн билэг зэргээр Монгол хүн урагшаа хөгжихгүй болсон. Алдагдсан зөн билэг бэрхшээлийг олон түмэнд зөв түгээж хүргэх ёстой. Олон шашин ард олныг минь хоол хувцсаар хуваагаад эзэмдэж байна. Баялгийг нь уваагаад цөөн хүмүүс хүртэж байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хараа манай руу чиглэж байна. Энэ бүхнээс бөө нар л аврах болно. Бөө нар ёс суртахуун гэдэг зүйлд тооцоо бодох ёстой. Эзэн чингэс хаан маань бүх шашиныг хүлээн зөвшөөрч байсан гэж ярьдаг. Эзэн хаан эзэлсэн орны иргэдийн сэтгэлийг татахын тулд шашиныг ашиглаж байсан. Эдгээр шашиныг эзэн хаан шүтдэггүй байсан юм шүү. Одоо бид эх орноо аврах уу, иргэдээ татах уу гэдэгт ёс суртахуун, сэтгэл санааны дүр төрхөөс шууд хамаарах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
    Одгэрэл: -2 цаг тутамд 10 минут завсарлах болно. 
    Энхбаатар: -Тэнгэрийн улаач та бүхнийг мэндчилгээ дэвшүүлж, та бүхэнтэйгээ хамт байгаадаа бахархаж байна. Бас энд байгаагаа хариуцлага гэж үзэж байна. Дүрмийг уншиж үзэв. Та бүхэн дэмжиж байвал зарчим дээр алт мөнгө эрдэнэ мэт баялагаас ангид гэсэн хэсгийг оруулж өгмөөр байна. Гадаадад олон жил амьдарч байсан учир монгол хэлэндээ муу. Би гадаадын байгууллагуудтай их холбогдож, тэдний тухай орчуулж судалдаг. Удахгүй хэдэн ном гаргана. Номынхоо дээжийг эвлэлдээ өгнө. Бөө мөргөлийг шашин гэж хүлээн зөвшөөрдөггүй. Бөө мөргөл нь шашинаас хамаагүй өндөр төвшний асуудал юм. Энэ эвлэлдээ зүтгэе. Чадах юм нь гадаад харилцаа орчуулгаа хариуцъя. Би орос, англи, франц хэлтэй. Би хүчин зүтгэхэд бэлэн байна. Багш хүн мэргэжлийн өвчтэй. Байгаль орчин, эх дэлхий, ариун нандин зүйл бий. Төр засгийн боловсролд ангхаардаг. Бид нэг эгнээний улс тул ёс суртахуун хүмүүжилд анхааръя. Монголчуудын 10 хүний 7 нь хар хувцас өмсдөг. Хар хувцас нь хар энерги юм. Түүнээс татгалзахын төлөө ажиллъя. Бид босоо бичигтэй хүмүүс . Эвлэлийн логоны дээгүүр кирилл үсгээр бичжээ. Түүнд оросууд баярлана. МБНЭ гэдгийг монгол бичгээр бичх нь зүйтэй.
    Дорж-Идэх:-Цугларсан алдарт удган зайрангууддаа баярлалаа. Би хоёр сарын өмнө Жаргалсайхантай уулзаж анал бодлоо солилцож байсан. Би шүтээнтэй хүн. Зайран хүн биш. Бөө мөргөлийг судалж оролддог хүн. Бүх шашины үүсэл хөгжлийг судлах шаардлага байдаг. 
    Жаргалсайхан: -Би дүрмэнд их цаг зарцуулсан. Олон хүн оролцож чадаагүй. Гэвч хүмүүс их идэвхтэй тусалсан. Нэлээд улс төрийн намын дүрмүүдийг судалдсан. 200 гаруй жил хөгжиж ирсэн улс төрийн систем байна. АНУ, Англид улс төр өндөр хөгжсөн. Улс төрийн өнөөгийн нөхцөлд тохируулан, боловсруулах шаардлага гарсан. Эхлэхэд амархан үргэлжлүүлэхэд хэцүү. Аливаа үйл ажиллагааны нэг тал нь санхүү байдаг. Цаг нь болохоор санхүүгийн тухай ярилцана. Монголд буддагийн шашин 5000 гаруй ламтай, хүн амын 80-85% нь сүсэглэдэг гэсэн тоо байна. Тэгвэл манай нэг бөө хүнийг 10000 гаруй хүнтэй харьцдаг гэж надад хэлж байсан. Монгол хүний бие цусанд нь бөөгийн шашин өнөө хүртэл хадгалагдан явж ирсэн. Шашинаа зөв хөгжүүлбэл бөө нь хурдан сэргэнэ. Гени нь монгол хүнд байна. Эхний ээлжинд МБНЭ-ийн цахим хуудас байрлуулна. Түүнтэй харьцаж сэтгэгдлээ бичих хэрэгтэй. Дүрэм нэг батлаад орхидог бус. Амьдралаар баяжиж шинэчлэгдэж байх ёстой. Бага хуралдайгаар баталж өөрчлөхөөр дүрмэнд тусгасан. Байгаль орчин баялгийн асуудал хурцаар яригдаж байна. Хэдэн мянган лиценз нэртэй хуудас хүмүүсийн гар дээр явж байна. Сүүлийн жишээ гэхэд л нэг лицензийг хэдэн зуун сая доллараар худалдаж түүнд нь монголын эдийн засаг доргиж байна. Бидний үйл ажиллагаа байгальтай их холбоотой. МБНЭ бодлогын асуудлаа ярилцана. Стратеги тактикийн асуудлаа тодорхойлох хэрэг гарна. Энэ олон лиценз нэртэй цаас удахгүй байгаль орчныг онгичоод эхэлнэ. Үүнтэй тэмцэхэд зайран удган нарын үүрэг чухал. Олон зуун жил дарагдаж байсан уул усны лус савдгийгнойрноос нь сэргээж амилуулж ард түмний сэтгэлийг сэргээн огшоож, ард түмнээр байгалаа хамгаалуулах ажлуудыг хийх болно. Бөхмөрөн суманд тэмцэл болж байна. Тэнд олон зуун жил шүтсэн овоог гаднын хүмүүс ухаад аваад явахад очиж шалгахгүй байсан атлаа, хотод суугаа хүмүүсээс асууж сураглаж байсан. Бид тэгтлээ аль хүний хүйн холбоо хөндийрсөн байна.
    Дүрмийн агуулга, редакторын засварыг оруулаад бас бичгээр саналаа өгөөрэй. Бөөгийн хуралдайн хяналтын цэцийн тоог нэмэх саналтай байна. Ингээд дүрмээ батлах санал оруулж байна. 
    -Төрийн тахилгыг гадаадын хүмүүс их сонирхдог. Тэр хэсгийг нууцлах хэрэгтэй. 
    Д.Жаргалсайхан: -Монголын төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг. Олон жил гадаадынхан бөөг судалж байна. Бид өөрсдийн нууцаа алдахаас болгоомжлох ёстойг зориуд анхааруулж байна. Тооллогын комисс ажилдаа оръё. 
    Энхзаяа: -Дүрмийг баталъя гэсэн хүмүүс гараа өргөе. Татгалзаж түдгэлзэж байгаа хүн байна уу? Алга байна. 
    Одгэрэл тогтоолыг уншиж таницуулав. 
    -Хуралд оролцогсод 100 хувийн саналаар дүрмээ баталлаа. 
    Одгэрэл:- Хэлэлцэх асуудлын дагуу МБНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Сүхбат гуайг индэрт урьж байна. 
    Сүхбат:- Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах комисс хэлэлцсэн. 9 хүний нэр дэвшлээ. Тэдгээрийг хэлэлцээд нэг хүний нэрийг дэвшүүлэхээр тохирсон. Ажлын зарчмаар санал аваад сонгох гэхээр нэг боломжгүй асуудал гарсан. Аймаг орон нутгаас жигд төлөөлөл сонгогдож ирээгүй. Төлөөлөгчдийн 60% нь “Голомт” төвөөс оролцож байгаа. Нэр дэвшүүлбэл миний нэр шууд ялахаар байна. Иймээс МБНЭ-ийн удирдах ажлыг би хийх боломжгүй. Анхнаасаа эхэлж санаачиж зохион байгуулсан өндөр боловсролтой, шашины талаар гүнзгий судалгааг 10 гаруй жил хийсэн, бичиг баримт боловсруулах чадвартай, гадаад харилцааны чадвартай Д.Жаргалсайханыг МБНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг комиссоос санал нэгтэй дэмжсэн. Тэгээд шинэ хүний нэрийг дэвшүүлж байна, дэмжиж өгөөч гэж хүсч байна. Ингээд МБНЭ-ийн ерөнхийлөгчид Д.Жаргалсайханы нэрийг дэвшүүлэв.

    М.Энхзаяа МБНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгосон тогтоолыг уншиж танилцуулж, хуралд оролцогсдын 100%-ийн саналаар батлав.
    Д.Жаргалсайхан: -Бид нар нухацтай ярилцсан. Нэгдсэн байгууллага байгуулах нь ойрын зорилт. Бидний дараа үе бэлэн болчихсон байна. Зохион байгуулах, удирдлагын ухаанд сургах шаардлагатай. Мөн хөрөнгө, цаг хугацаа шаардагдаж байна. Би Монгол улсын ҮАБЗ-д ажиллаж байхдаа нэгд, Чингэс хааны бүтээсэн агуу их ололт, оюун санааны нэгдлийг бий болгох, түүнийг бөө нар л бүтээж чадна. Хоёрт, Монгол улсаа авч үлдэх, хоёр том гүрний дунд оршиж байгаа бид энэ бодлогоо авч явах шаардлагатай.

    Залгамж халааг бэлтгэх их ажил бий. Санхүү нэн чухал. Үндэсний хөрөнгөтнүүд бэхжээгүй байгаа, боломжийн хүн ивээн тэтгээд авч явах боломж хязгаарлагдмал байна. 
    Заалнаас:- Монголчууд бүгд онгодтой улс шүү. 
    Энхзаяа: -Зохион байгуулалтын асуудалдаа оръё. МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийн нэрсийг дэвшүүлэх ажил эхэлж байна. 
    Сумъяа удган (Олон улсын бөөгийн холбооны гишүүн, АНУ-ын бөөгийн холбооны гишүүн, ахмад, бөөгийн холбоог үүсгэн санаачлагчдын нэг):-Өнөөдөр бид цуглараад байгаа нь гайхамшиг юм. Энэ ажлыг ийм амжилтад хүргэсэн Сүхбат, Энхжаргал, Амсоос, Дуламсүрэн нарт баяр хүргэмээр байна. Дүрмээ хүлээн зөвшөөрч байна. Чадлынхаа хэрээр бөөгийнхөө төлөө зүтгэнэ. Жаргалсайхан даргадаа баярлаж байна. Түүнийг дэмжиж байна. Байгаль дэлхийг хараад би уйлж харамсаж байгаа. Эв нэгдэлтэй ариун санаатай бөөгийнхөө төлөө зүтгэе. 
    Зоригтбаатар зайран:- Тэнгэр заяатай монголчууд бид бөөгийнхөө байгууллагын байгуулж байгаад баяртай байна. Бид түүхээ нарийн судлах ёстой. Бөө нь зөн билгийн ухаан юм шүү. Манайх бөөгийн хоёрдогч байгууллага юм. Бөөгөө маш нарийн судалж, дотоод ертөнцийг нь мэдрэх ёстой. Та нар яах гээд байна гэж сурвалжлагчид асууж байна. Бөө бол Хүннү, Шаньюн үеэс түүхэн уламжлалтай. Зөв санаа байгаа мөртлөө хэрэгжүүлэхэд хэцүү асуудлууд байна. Хандив цуглуулдаг байгууллага байж болохгүй. Бид ухаалаг гэгээлэг байх ёстой. Нийгмийн захиалгаар бөөгийн үйл явдал бичигдэж байна. Дотоод сэтгэл тусгагдахаар байна. Төвүүд байгуулаад олон бөө төрүүлж байна. Бид бөөг төрүүлдэг бус сургадаг газар байх ёстой. Шаштир, шашин хоёрыг хольж болохгүй. Шашин болохын тулд Олон улсын байгууллагад бүртгүүлдэг юм билээ. Тэгэхийн тулд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Би 6000 хүний гарын үсэг цуглуулж байсан. Шашин гэж ярьж байгаад би дургүйцэж байна. Шашин бол хүний оюун санааг мунхруулагч юм. Бид шашинуудыг үзээд шаштирт өөр өнцгөөс хандах ёстой. Шашин болгоё гэж байгаа бол ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн оюуны байгууллагад бүртгүүлж байж шашин болно. Төр нийгэмд баригдахгүйгээр гэгээлэг, хүчирхэг, оюунлаг ажиллах ёстой. Би та бүхнийг нэгдэж байгааг дэмжиж байна. 
    Нарандулам (“Монгол тэнгэр” ТББ-ын гишүүн): -Манай байгууллага хамгийн залуу нь юм. Эзэн Чингэсийн айлдвар сургаалийг түгээх үүрэг гүйцэтгэдэг. Монголчуудад гэгээрэл чухал юм гэж хаан айлдсан. Дэлхий монголчуудаа аврах айлдварыг хаан буулгасан. Монголчуудын эв нэгдэл их чухал. МБЭ-ийг дэмжиж байна. 
    Одгэрэл: -Бага хуралдайн гишүүдийг сонгох нэрсийг танилцуулж, нэр дэвшүүлж байна. МБНЭ-ийн 1.1.5-д заасныг удирдлага болгож, уламжлан шалгаруулж сонгож байна. Бага хуралдайн гишүүдийн нэрсийг дэвшүүлье.
    1. Амсоос
    2. Б.Баттулга
    3. Д.Батчулуун удган
    4. Х.Батбаяр
    5. Х.Батжаргал
    6. Н.Батсайхан
    7. Д.Батсайхан
    8. Гомбобаатар
    9. Х.Гэрэлмаа
    10. Гантогоо
    11. Дашдорж
    12. Дашбалбар
    13. Дуламжав
    14. Дүгэрсүрэн
    15. Дагвадорж
    16. Дангаасүрэн
    17. Дарьчулуун
    18. Дуламсүрэн
    19. Даарий
    20. Загдаа /гадаада/
    21. Зоригтбаатар
    22. Жавзмаа
    23. Жавзанпагма
    24. Лхагважав
    25. Мөнхжаргал
    26. Өсөхбаяр
    27. Д.Саранцэцэг
    28. М.Энхбаатар
    29. Г.Шүрэнчимэг
    30. Т.Норов
    31. Ч.Энхбаатар
    32. Т.Энхтуяа
    33. Энхцэцэг
    34. Дорж-идэх
    35. Сумъяа
    36. Цэрэнханд
    37. Чулуунбаатар
    38. Ж.Сарантуяа
    39. Д.Булган
    40. Намсрай
    41. Мөнгөнсувд
    42. Бум-Очир
    43. Г.Уранчимэг
    44. Х.Пүрэвсүрэн
    45. Нанжаа
    46. Уянга
    47. Санчир
    48. Түмэнбаяр
    49. Оюун
    50. Энх-Амар
    51. Байгальмаа
    52. Ням-Сэр-Од
    53. Гантогоо
    54. Ариунболд судлаач
    55. А.Энхтайван
    56. Мөнхбат
    57. Мөнхбаяр
    58. Мандах
    59. Золзаяа
    Одгэрэл: – Бөө гэдэг хүн бол оюун сэтгэхүй, үйл хөдөлгөөн нь тэгширсэн, үг яриа нь цэгцэрсэн хүнийг хэлдэг. Бага хуралдайн гишүүдэд нэмж нэр дэвшигчдийг танилцуулъя.
    -Хүрэлбаатар “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч
    -Бадамсүрэн Дарханаас
    -Отгонсүрэн удган
    -Нагаанбуу түүх судлаач
    -Т.Оюун удган
    -Цагаанхүү
    -Буянбадрах “Дүнгэр” төв
    -Нарангэрэл
    -Бямбадорж
    -Г.Хадаа
    -Г.Батбаяр нарыг нэмж нэр дэвшүүлэв. 
    Энхзаяа: -Бид урьдчилан хүн нэг бүртэй уулзаж, анкет бөглөж авсан. Сэтгэл санаа, идэвх зүтгэлээрээ санаачилгатай хүмүүсийг сонгосон. Монголчууд өнөөдөр эвлэлдэн нэгдэж, МБНЭ-ийг байгуулж байгаад баяртай байна. Бидний хүсэл биелж байна. Сэтгэл огшиж байна. Би гэж биеэ тоолгүй, холын чимээ сонсож, бэлчээрийн газраа харж чаддаг бөө байцгаая. Угийг дуулган байж ухаажъя . Уухай уухай уухай.
    /Анхдугаар хуралдаан дээр оролцогчид туршлаггүйгээс хувь хүний саналыг асуулалгүй оролцоогүй хүний нэрийг дэвшүүлж байв/

    djmedia:64
  • Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

    Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүд ойрын үед хийх ажлын талаар саналаа солилцлоо. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн нэгдсэн зөвлөлгөөнийг жилд 1 удаа, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн хуралдааныг тогтмол хугацаанд хийж байхаар тогтов.
    Б.Банзрагч

    djmedia:63