Author: admin_shaman

  • Хөвсгөл аймгийн улаач нарын нэгдсэн зөвлөлгөөн болов.

    16.00 цагаас Хөвсгөл аймгийн уулаач шүтлэгтэн нартай хийх нэгдсэн уулзалт, зөвлөлгөөнболж МБНЭ-ийн удирдлагууд удирдан явууллаа.Уулзалт, зөвлөлгөөнд оролцогчдод Хөвсгөл аймгийн театрын хамт олон Урлагийн тоглолтоо үзүүлсэн байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дараах чиглэлээр үг хэллээ.
    -Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийг дэлгэрүүлэхэд анхаарах асуудлууд,
    -Монгол бөөгийн түүхэн уламжлалт чанарыг хадгалж үлдэх нь,
    -Өнөө цагт монгол бөөг уламжлалаар нь авч яваа хөвсгөлийн улаач нарт манлайлан ажиллах зорилтын мөн чанар,
    -Монгол бөөгийн уламжлалт зүйлийн нарийн нандин зүйлийг алдалгүй хамгаалах зорилт,
    -Монгол бөөгийн хээрийн онгодыг хамгаалах асуудлууд,
    -Хөвсгөлийн нэр зээлдэн явдаг зарим улаач нар байгааг анхааралдаа авч ажиллах,
    -2019 онд хийгдэх ажлууд
    Уулзалт, зөвлөлгөөнд “МБНЭ-ийн гурван жил” баримтат кино гаргаж, дараа нь оролцогсод өөрсдийн санаа бодолоо ярьж, монгол бөөгийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлээ илэрхийлсэн байна.
    Уулзалт, зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийг сонгов. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдээр Төмөрбаатар (Алаг-Эрдэнэ), Батчулуун (Алаг-Эрдэнэ),Жавзансүрэн (Мөрөн), Ганхуяг(Цагаан уул),Амаржаргал (Баянзүрх),Насанжаргал (Түнэл), Сувдаа (Баянзүрх),Пүрэвдорж(Мөрөн),Бямбаням (Төмөрбулаг) гарын сонгосон байна. Мөн Цагаан-Уул сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Баяраа,(Моко), Хатгал сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Батбаяр, (Бүдүрэ),сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Балжир, Улаан Уул сумын бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Болд, Тариалан сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Үүрийнцолмон нар МБНЭ-ийн дүрмийн заалтын дагуу Аймгийн бөөгийн удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм.
    МБНЭ-ийн дүрмийн заалтын дагуу эдгээр гишүүд Дээд цэцийн хуралдайд оролцох эрхээр хангагдана.
    Хуралдааны төгсгөлд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Уулзалт, зөвлөлгөөн 20.00 цагт өндөрлөв.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:58
  • Хайрханы намрын тахилгад оролцоо.

    Энэ өдөр Монгол бөөгийн их удган Жавзансүрэн шавь нарын хамт Хайрханы намрын тахилга, тайлгаа хийлээ. Монгол бөөгийн их удган Жавзансүрэн бол Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Галын тахилгыг толгойлон бөөлсөн туршлагатай, нутаг орондоо нэр хүндтэй удган билээ. Тэдний шавь нар халх язгуураар бөөлдөг. Тиймээс тахилга өөрийн онцлоготой өвөрмөц байлаа.
    Хөвсгөл аймаг бол Дархад болон цаатан, Тува бөөгийн эртний өв уламжлалт нутаг билээ. Гэтэл энд халх онцлоготой улаач нар энд бөөлөлт хийсэн нь өвөрмөц харагдаж байлаа. Энэ өдөр тэнгэр цэлмэг, дулаахан, салхигүй сайхан өдөр байв.
    МБНЭ-ийн удирдлагууд, аймгуудын бөөгийн хүрээлэнгийн удирдагч нар тахилгын явцад байж, халх бөөлөлтийн онцлогийг үзэж танилцлаа. МБНЭ-ийн удирдлагууд Хөвсгөл аймагт ажилласан эхний өдөр Дулаанхан хайрханы тахилгын үйл ажиллагаанд оролцож өнгөрүүллээ.
    Б.Банзрагч

    djmedia:57
  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ГЭНДЭНБАЗАРЫН ӨЛЗИЙХУТАГ

     

     БУЛГАН АЙМГИЙН ХИШИГ-ӨНДӨР СУМЫН ХАРЬЯАТ
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХ ДЭЭД ХУРАЛДАЙД ОРОЛЦСОН.
     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТОДОРХОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-д оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2014 оны 04 дүгээр Дугаар 27 Улаанбаатар
    сарын 12 -ны өдөр хот

    Монгол бөөгийн цол олгохоос
    түр татгалзах тухай

    2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүнтэй танилцахад Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Өлзийхутагт Монгол бөөгийн Их зайран цол олгохоор санал хурааж 88.0 хувийн саналаар дэмжсэн байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн хувьд:

    1. МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгуудын дийлэнх буюу 60 хувьд оролцоогүй. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.7.-д заасан Дээд цэцийн гишүүний хүлээсэн “Гарсан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах.” Үүргээ биелүүлээгүй байна.

    2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажиллаж байна. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

    3. МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй.

    4. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүний хүлээсэн үүргийн дагуу Булган аймгийг хариуцдаг боловч тодорхой үр дүн гаргаагүй байгаа юм. МБНЭ-ийн дүрэмийн Дээд цэцийн гишүүний хүлээх үүргийн 5.12.3. заасан “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлын хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх”, МБНЭ-ийн дүрэмийн 5.12.10.-д заасан Салбар байгууллагын үйл ажиллагааны улирлын тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх. Зэрэг заалтыг биелүүлж ажилласангүй.
    5. МБНЭ-ийн ЦОЛ ОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ-ын 2.7. –д заасан Шалгуур үзүүлэлтийг хангаагүйг тус, тус үндэслэн, ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Монгол бөөгийн Тэргүүн зайран Г.Өлзийхутагт заасан шаардлагыг хангах хүртэл Монгол бөөгийн Их зайран цолыг олгохоос татгалзсугай.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЭРДЭНЭЦОГТЫН БУЯНБАДРАХ

     

     ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМЫН ХАРЪЯАТ
     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ.
     БИЕ ДААСААН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ.
     МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн байсан

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.

  • ЖАНЧИВДОРЖИЙН. ӨСӨХБАЯР

    – 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, Дугаар 15, Найм.16. Ж.Өсөхбаярт-Монгол бөөгийн Тэргүүн Зайран цол олгох тухай,
    – 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, Дугаар 16, Найм.16. Ж.Өсөхбаярт-Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар шагнах тухай.
    – 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Дугаар 25, Хоёр. Ж.Өсөхбаярт- Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнах тухай,
    -2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, Дугаар 59, Нэг. Ж.Өсөхбаярт-Мөнх тэнгэрийн төлөө “Долоон Од” одонгоор шагнах тухай,
    Тус тус заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

     АРХАНГАЙ АЙМГИЙН ХАРЪЯАТ
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
     ТӨРИЙН ДЭЭД АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДСАН

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгад оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Галын тахилгыг толгойлж бөөлсөн.

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ХҮРЛЭЭГИЙН ЭНХМАА

     

     Ховд аймгийн харъяат
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХ ДЭЭД ХУРАЛДАЙД ОРОЛЦСОН.
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ Л АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН НОРОЛХООЦАВЫН ХИШИГЖАРГАЛ

     

     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛСАН ДЭЭД ХУРАЛДАЙД ОРОЛЦСОН.
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД НЭМЭР ОРУУЛСАН.
     МОНГОЛ БӨӨГИЙН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОРИУЛДАГ.
     БИЕ ДААСАН БАЙГУУЛЛАГА УДИРДАЖ АЖИЛЛАДАГ.
     ОЛОН ЗУУН ШАВЬ БОСГОЖ, БӨӨГИЙН ЁС ЗҮЙГ ЗӨРЧИХ БОЛСОН.
     МБНЭ-ИЙН ХҮРЭЛ ШОНХОР МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • Чингисийн талбайд болсон бөөлөлтөд оролцсон.
    • 2018 он. Бөө нарын тэнгэрт мэдүүлэх нэгдсэн зан үйлийг удирдсан.

  • Оросын аймшигт туршилт

    Гол зорилго нь судлаачид тэднийг 30 өдөр унтуулахгүй байх байсан бөгөөд унтахгүй байж чадвал эрх чөлөө олгож, суллана гэсэн амлалтыг өгсөн байна. Тэдний яриа болон үйл хөдлөл бүрийг бичиж авах үүднээс тусгай микрофон зүүлгэсэн бөгөөд эхний 5 өдөр хоорондоо дайны талаар ярилцаж, өөрсддөө тохиолдсон хөгжилтэй явдлуудаас бие биетэйгээ хуваалцаж, инээлдэж хөхрөлдөн хэвийн өнгөрчээ.
    6 дахь өдрөөс эхлэн тэд өөрсддөө тохиолдож буй нөхцөл байдлын талаар микрофоноор дамжуулан судлаачдад гомдоллож, биеийн байдал нь сайнгүй болж байгаа талаар хэлж эхлэх болсон байна. Хоорондоо ярихаа больж, микрофоноор өөрөө өөртэйгээ шивнэж ярих болжээ. Зарим судлаачид эхний хэдэн өдрийн нойргүйдлийг тэдний эрх чөлөөтэй болох хүсэлтэй холбон ойлгож байсан ч эцэст нь тэднийг хийнд мансуурч эхлэж байгааг ухаарсан байна.

    9 өдөр өнгөрсний дараагаар тэдний нэг нь маш чанга орилж эхэлсэн бөгөөд 3 цагийн турш тасралтгүй хана хооронд дээш харан гүйсээр байв. Хүн болгоны хариу үйлдэл өөр байсан ба зарим нь хий хоосон хүнтэй юм ярьж, зарим нь ханан дээр хумсаараа зураг зурж байхад бусад нь нэг зүйл рүү харцаа салгалгүй харж суусаар байв.

    Үүнээс 3 өдөр өнгөрсний дараа хэнээс нь ч ямар ч дуу хоолой гарахгүй байсан бөгөөд эмч нар дотогш орж, 5 хүний микрофоныг шалгасан ч хэвийн ажиллаж байсан байна. Харин 14 дэх өдөр үхсэн мэт ямар ч хариу үйлдэл гаргахаа больсон бөгөөд энэ үед судлаачид шалгахад амьд хэвээр байсан нь тогтоогджээ. Дараа нь судлаачид тэдний өрөөнд орохоосоо өмнө “Бид хаалгыг нээлээ, хаалганаас холдоод шалан дээр хэвт, эсэргүүцвэл эрх чөлөөтэй болж чадахгүй” гэж хэлж нэвтэрсэн байна.

    Харин тэд маш тайвнаар “Бид суллагдахыг хүсэхгүй байна” гэж хэлцгээжээ. 15 дахь өдөр цэргүүд орж шалгахад тэдний нэг нь үхсэн байсан бөгөөд үлдсэн дөрвөн хүнийг амьд гэж хэлэхэд хэцүү болсон байв. Тэд “Амь авраач” гэж гуйж эхлэсэн бөгөөд цэвэр агаар маш ихээр хүсч байна гэдгээ ч бас хэлжээ. Хоолоо идэхээ больж. мах, ус зэрэг хүнсийг хэрэглэхээ бүрмөсөн больсон байна.

    Амьд үлдсэн 4 хоригдол эмнэлэгт очсон хэдий ч тэд унтахыг огт хүсэхгүй байв. Харин өөдөөс нь хий нэхэж, маш чангаар орилж, эсэргүүцэл илэрхийлж байжээ. Тэдний биеийн байдал улам аймшигтай болсон бөгөөд хоригдлуудын биеийн байдлыг шалгахаар орсон сувилагчид айдаст автаж, ухаан мэдрэлээ алдацгааж байв. Тэд сувилагчид руу харж инээмсэглэн солиотой хүн шиг аашилдаг байснаас гадна тэдний арьс болон бие организм нь нүд хальтирмаар болсон байв.

    Оросын “Онцгой алба” туршилтыг зогсоож хүмүүсийг гаргахыг завдсан ч чадаагүй юм. Оросын цэргүүд болон сувилагчид тэдний эсэргүүцэлтэй нүүр тулгарч, шархдаж, гэмтэж байсан бөгөөд зарим нь бүр амь насаа алдсан байна. Хоригдлууд цэргүүдийн хоолойг шүдээрээ тасдаж, биенийх нь бусад хэсгийг хумсаараа тас татан хаяж байв. Тэдний бие организм энэ хугацаанд бүхэлдээ шахуу өөрчлөгдсөн бөгөөд бүх судас нь гаднаасаа тодрон харагдаж, зарим эд эрхтэн нь устаж үгүй болсон байлаа.

    Удалгүй илүү олон хүн хамарсан тусгай багийнхныг эмнэлгийн өрөөнд нэвтрүүлж, аюулгүй болгон хэд хэдэн хагалгааг хийж амжжээ. Тэд хагалгааг ямар ч өвчин намдаах тариагүйгээр шууд хийсэн байна. Үүний үр дүнд тэдний биеийг хийгүй бол амьдарч чадахааргүй болсон гэдгийг эмч нар болон судлаачид ойлгожээ. 3 хоригдлын тархи нь төд удалгүй бүрэн үхжиж, амьсгал хураажээ.

    Туршилтыг ахлаж байсан судлаач сүүлийн үлдсэн нэг хоригдлыг буудаж хөнөөхийг тушаасан бөгөөд тушаалыг гүйцэтгэхээс өмнө түүнээс “Чи хэн бэ?” гэж асуухад хоригдол өөдөөс нь “Чи, намайг тийм амархан мартаж байгаа юм уу?, Би бол чамтай л адил хүн” гэж хэлжээ. Буудуулан унаж байхдаа “Суллагдахад тун ч ойрхон байлаа” гэж хэлээд үхсэн байна.

  • Хиймэл оюун ухааны тухай аймшигтай 10 баримт

    Тэгвэл, тэдгээр автомат жолоодлоготой машин эгзэгтэй үед яг ямар үйлдэл хийх вэ?
    Тэд програмчлалын дагуу л ажиллана. Үнэн хэрэгтээ автомат жолоодлоготой машин үйлдвэрлэгчид энэ тухай төдийлөн дурсахгүй байгаа. Apple, Ford, Mercedes-Benz тэргүүтнүүд тохиолдол болгонд энэ асуултаас эвтэйхэн бултсаар ирсэн.
    Daimler AG (Mercedes-Benz-ийн толгой компани) группийн гүйцэтгэх захирал автомат жолоодлоготой автомашинууд “ямар ч үнээр хамаагүй зорчигчийн амь насыг хамгаална” гэж дуугарсан удаатай. Гэхдээ Mercedes-Benz үүнийг үгүйсгэж, яахын аргагүй мухардмал байдалд хэзээ ч орохгүй байхаар програмчлагдсан гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр тийм зүйл болохгүй гэх баталгаа байхгүй.
    Харин Google энэ тал дээр тодорхой хариулт өгсөн. Тэдний автомат жолоодлоготой автомашин зам дээрх хамгаалалтгүй зорчигч, хөдөлж буй биетийг мөргөхөөс зайлсхийхээр програмчлагдсан гэж байгаа. Тэгэхээр машин хашлага мөргөж, машин доторх зорчигчийн амь нас эрсдэлд орно гэсэн үг. Хожим Google үүнийг “залруулахдаа”, зайлшгүй нөхцөлд машин хамгийн ойролцоох, овор багатай тээврийн хэрэгслийг мөргөнө хэмээжээ. Тэгэхээр машин үргэлжид хамгийн ойрын бөгөөд хамгийн жижиг биетийг “хайж”, бараадаж явах нь.
    Энэ дагуу Google компани саяхан автомат жолоодлоготой машин нь автозам дээр өөрөөсөө овор ихтэй, том машинаас зай барьж, овор хэмжээ багатай машин руу дөхөх технологио патентжуулж авчээ.

    09 ИРГЭНИЙ ЭРХ ЭДЛЭХ РОБОТУУД

     

    Хиймэл оюун ухааны хөгжлийн өнөөгийн түвшинд роботууд өөрийгөө хөгжүүлэх шинэ шатанд хүрэх тухай мэдээлэл хэвлэлийн хуудсыг “чимж” байна. Ингэснээр роботууд өөрсдийгөө хүнтэй адил түвшинд сэтгэж, эрх, эрх чөлөө шаардаж мэднэ. Тухайлбал, орон гэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сонгох, цэргийн алба хаах, бүр цаашлаад иргэншил олгохыг хүсэх болно. Хариуд нь засгийн газар тэднээс татвар шаардана.
    Ийм зүйл хэдийн биеллээ олоод эхэлчихсэн. София нэртэй роботод Саудын Араб иргэншил олгосноор анх удаа робот хүнтэй адил эрх эдлэх боломжтой болсон юм.

     

    08АЛУУРЧИН РОБОТУУД

     

    “Алуурчин робот” гэдэг нь хүний оролцоогүйгээр хүн алахаар програмчилсан робот, эсвэл хүний оролцоогүйгээр байг устгах төхөөрөмж гэж ойлгодог. Дроныг энэ ангилалд оруулахгүй, учир нь хүн удирддаг учраас.
    Алуурчин роботын бодит жишээ гэвэл SGR-A1 төхөөрөмжийг нэрлэж болно. Энэ бол Samsung Techwin (одоо Hanwha Techwin нэртэй болсон) болон БНСУ-ын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн харуул, хамгаалалтын зориулалттай устгагч робот юм.
    SGR-A1 нь орчин тойрныг 360 хэмд хянах өндөр хүчин чадал бүхий ажиглалтын камертай бөгөөд автомат горимыг идэвхжүүлснээр хүний оролцоогүйгээр хүссэн байгаа устгаж чадна. Үүнийг Израиль болон Өмнөд Солонгост хэдийн ашиглаж эхэлсэн. Хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсэд БНСУ-ын тал хэд хэдэн ийм машин суурилуулжээ.
    Гэхдээ Өмнөд Солонгосын эрх баригчид хэнийг устгах, үгүйг машин өөрөө “шийддэг” автомат горимыг огт идэвхжүүлдэггүй гэж мэдэгдээд байгаа. Харин хагас-автомат горимд ажиллуулснаар машин байг онилж, харин хүний оролцоотойгоор тухайн байг устгах эсэхийг шийддэг гэнэ.

    07ДАЙНЫ “УРВАГЧ” РОБОТУУД

    Иран 2011 онд АНУ-ын цэргийн зориулалттай RQ-170 Sentinel загварын өндөр нууцлал бүхий тагнуулын дроныг бүрэн бүтнээр нь олзлон авчээ. Бүрэн бүтэн гэдгийн учир нь дроныг огт гэмтээлгүй, агаарт буудаж унагалгүй гартаа оруулсан байна. Ингэхдээ дроны GPS дохиоллыг “хуурч”, аюулгүй газарт газардаж байгаа мэт өөрөөр нь газардуулж, гартаа оруулжээ. АНУ-ын мэргэжилтнүүд энэ мэдээллийг няцааж, дроныг буудаж, ажиллагаагүй болгож унагасан гэж мэдэгдсэн юм.
    Иран үнэнийг өгүүлсэн байх магадлал харьцангуй өндөр. Учир нь дрон, GPS систем, робот гээд бүгд л компьютерт суурилсан. Харин компьютерийг хакердаж болдгийг бид мэднэ. Дайны роботууд ч ялгаагүй. Хэрэв дайны зориулалттай роботыг тулалдааны талбарт гаргавал эсрэг талаас мэдээж хакердах бүх боломжит хувилбарыг эрэлхийлнэ. Эцэстээ өөрсдийнх нь эсрэг “урвуулах” боломж бүрдэнэ гэсэн үг.

    06“БОТ”-ООР ДАМЖСАН ТАРХИ УГААЛТ

    Ботыг цахим орчин дахь “амьгүй албатууд” гэж нэрлэдэг. Тэд Твиттерийг эзлээд эхэлчихсэн. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль болон Индианагийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Твиттерийн нийт 50 сая гаруй хэрэглэгчийн 15 орчим хувийг ботууд эзэлж байна. Твиттер өөрсдөө 8.5 хувь гэж мэдэгддэг. Гэхдээ эдгээр ботууд бүгд муу биш. Зарим нь сайн, зарим нь муу. Сайны жишээ дурдвал ботын урсгалын тусламжтайгаар хүмүүст байгалийн гамшгийн дохиог богино хугацаанд түгээж чадна. Харин муу жишээ гэвэл АНУ ба ОХУ-ын “цахим дайн”-ыг нэрлэж болно.
    АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож, америк сонгогчдын санал, итгэл үнэмшилд нөлөөлөхийн тулд ботын урсгалыг ашигласан тухай дуулиан одоо хэр нь намжаагүй байна. Их Британи Европын холбооноос гарах эсэхийг эцэслэсэн британичуудын бүх нийтийн санал асуулгад ч Орос дээрх аргаа хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан.
    Өмнө нь Украин, Крымын хойгийн асуудлаар голчлон жиргэж байсан Оросын 150 мянга гаруй бот Брекситийн асуудлаарх бүх нийтийн санал асуулгаас хэдхэн хоногийн өмнө Их Британи Европын холбооноос гарах ёстой гэсэн “мессеж” түгээж эхлэв. Хоёр хоногийн хугацаанд тэд 45 мянга гаруй удаа жиргэжээ. Гэвч санал асуулгын хугацаа дуусахад ор сураггүй алга болсон байна.

    05ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ОРЛОХ РОБОТУУД

     

    Хүний гараар хийж, бүтээж буй ажлыг роботууд, машинууд нэг л өдөр бүрэн гүйцэтгэж чаддаг болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Харин хэмжээ, хязгаар нь ямар байх бол?
    Консалтинг болон аудитын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг PricewaterhouseCoopers (PwC) фирмийн шинжээчид робот хүний ажлыг орлон гүйцэтгэх хувь хэмжээ 2030 он гэхэд Японд 21, Их Британид 30, Германд 35, Америкт 38 хувьтай байна гэж тооцоолжээ. Зуун солигдох мөчид өдгөө хүний хийж гүйцэтгэж буй ажлын талаас их хувийг роботууд дангаар гүйцэтгэх гэнэ.
    Роботын давалгаанд хамгийн ихээр өртөх салбар бол тээврийн салбар. 2030 он гэхэд тээвэр ба агуулах үйл ажиллагааны 56 хувийг машин гүйцэтгэх боломжтой болно. Дараа нь үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдааны салбарыг нэрлэжээ.
    Цаг хугацааны хувьд авч үзвэл, 2027 он гэхэд ачаа тээврийн машинууд автомат жолоодлоготой болж, жижиглэнгийн худалдаа 2031 онд 50-иас доошгүй хувь нь автоматжина. 2049 онд роботууд ном, зохиол туурвиж, 2053 онд мэс засал хийдэг болно. Роботоос хамааралгүй “аврагдаж үлдэх” цөөн хэдэн ажлын нэг нь сүмийн номлогч байна. Ямар ч сүсэгтэн роботын номлол дор бурханд залбирахыг хүсэхгүй учраас тэр.

    04ХУУРАН МЭХЛЭЛТ БА ТӨӨРӨГДҮҮЛЭЛТ

    Хүн төрөлхтний адилаар роботууд ч бас хууран мэхлэх, төөрөгдүүлэх аргад суралцах болно.
    АНУ-ын Атланта мужийн Жоржиягийн технологийн институтын эрдэмтэн, судлаачид нэгэн сонирхолтой бөгөөд аймшигтай алгоритм зохиожээ. Түүний тусламжтайгаар роботууд өөр бусад робот болон хүмүүсийг хуурч, төөрөгдүүлэх боломжтой болсон байна. Хэрхэх эсэхээ робот өөрөө шийднэ. Хэрэв робот хуурах замыг сонговол хуурахыг хүссэн робот, эсвэл хүн түүнийг нь олж мэдэхгүй байх арга замыг сонгох алгоритм ч мөн бий гэнэ.
    Судалгааны туршилтын явцад роботод хэд хэдэн бай өгч, түүнийг хамгаалах үүрэг оноожээ. Робот тогтмол хугацаанд ойрхон давтамжтайгаар байг шалгаж байсан бөгөөд тухайн бүсэд өөр робот нэвтэрснийг мэдмэгц огт өөр, буруу байрлалд очиж, нөгөө роботыг төөрөгдүүлэхийг оролдож эхэлсэн байна.
    Энэхүү туршилтыг АНУ-ын Тэнгисийн цэргийн судалгааны төвөөс санхүүжүүлсэн гэхээр дээр дурдсан алгоритм цэргийн зориулалттай байж болох юм. Онцгой ач холбогдол бүхий объектыг хамгаалж буй робот цэргүүд эсрэг талд мэдэгдсэн тохиолдолд байршлаа өөрчилж, тэднийг төөрөгдүүлэх чадвартай гэсэн үг.
    Өөр нэгэн туршилтын тухай дурдъя.
    Швейцарийн Лозанн хотын Холбооны политехникийн сургуулийн эрдэмтэд 1000 робот бүтээж, 10 баг болгон хуваажээ. Роботууд өгөгдсөн талбайгаас “сайн”-ыг эрэн хайж, “муу”-гаас зугтах даалгавартай. Робот бүр цэнхэр гэрэлтэй. Сайн зүйл олбол цэнхэр гэрлээ анивчуулж, багийнхаа бусад гишүүдийг дуудах ёстой.
    Дээрх туршилтаас хамгийн сайн үр дүн үзүүлсэн 200 роботыг сонгож, тэдний алгоритмыг “эрлийзжүүлж”, дараагийн шатны илүү сайжруулсан робот бүтээсэн байна. Урьдын адил туршилт явуулахад роботын үр дүн онцгой дээрдсэн байжээ. Энэ мэтчилэн сайжруулалт хийгдсээр 500 дахь хувилбар гарахад робот сайныг олсон ч гэрлээ анивчуулаагүй байна. Энэ нь “амжилтаа хуваалцахаас” татгалзсан хэрэг юм.

    03ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МОНОПОЛЬ

    Хиймэл оюун ухааны зах зээл монопольчлогдоод эхэлсэн. “Акулууд” жижгүүдийг залгиж эхэлсэн, яг л зах зээлийн зарчмаар. Өнөөгийн байдлыг харвал цөөн хэдэн том корпораци хиймэл оюун ухааны зах зээлд ноёрхлоо тогтооно.
    2016 оны эцсийн байдлаар харахад өнгөрсөн таван жилийн хугацаанд Apple, Facebook, Intel, Twitter, Samsung, Google компаниуд энэ салбарын 140 жижиг компанийг эгнээндээ нэгтгэжээ.
    Харин 2017 оны эхний гурван сарын байдлаар технологийн салбарын том компаниуд дөнгөж гарааны бизнес эхлүүлж буй 34 компанийг “залгисан” байна. Түүнчлэн салбарын шилдэг гэсэн мэргэжилтнүүдийг өөртөө урвуулсаар байгаа юм.

    02УХАМСАР, СЭТГЭН БОДОХ ЧАДВАРААР ХҮНЭЭС ДАВНА

    Хиймэл оюун ухааныг хоёр ангилж болно. Хүчтэй бас сул. Өнөөдрийн түвшинд бидний ашиглаж байгаа хиймэл оюун ухаан бол сул хувилбар нь юм. 1987 онд шатрын их мастерыг хожсон компьютер бол сул хувилбарын арай ахисан түвшин гэж ойлгож болно. Сул ба хүчтэй гэж ангилах гол шалгуур нь хүний ухамсарт тархи шиг ажиллаж, учир шалтгааныг эргэцүүлэх чадамж юм.
    Сул хиймэл оюун ухаан зөвхөн програмчлагдсан зүйлсээ хийнэ. Харин хүчтэй нь ухамсартай, эргэцүүлэх, сэтгэн бодох чадварын хувьд хүнтэй адил түвшинд байх юм. Энэ нь програмчлалаар хязгаарлагдахгүй бөгөөд хүний оролцоогүйгээр юу хийх, эс хийхээ шийдэж чаддагт оршино.
    Одоогоор тийм хүчтэй хиймэл оюун ухаан бараг байхгүй, гэхдээ эрдэмтэн судлаачид боломжит хугацааг ойрын 10 жил гэж тодорхойлж байна.

    01ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮН ТӨРӨЛХТНИЙГ МӨХӨЛД ХҮРГЭЖ МЭДНЭ

    Хиймэл оюун ухаан хэт хөгжсөнөөр хүн төрөлхтний мөхөл ирнэ гэх айдас бий. Яг л “Терминатор” кинонд гардаг шиг. Үүнийг хэн нэгэн судлаач, эсвэл онол дэвшүүлэгч хэлээгүй, харин ч бүр Стифен Хокинг, Элон Маск, Билл Гейтс тэргүүтэй алдартнууд үүнийг хэлсэн удаатай.

    Билл Гейтсийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан хэт хөгжиж, хэт ухаантай болсноор хүн төрөлхтний хяналтаас гарна. Стифен Хокинг ч мөн ижил байр суурь илэрхийлсэн. Хиймэл ухаантнууд нэг шөнийн дотор л гэнэтхэн уур хилэнгээ дарж чадалгүй хүний эсрэг “дайн өдөөхгүй”. Харин хүссэндээ хүрэх гэж улайрснаар эцэстээ биднийг сүйрэлд хүргэж мэднэ гэж Хокинг тайлбарласан юм. Тэдний хүсэл зорилго биднийхтэй ижил байхаа болих тэр цагт машин ба хүн төрөлхтний хоорондох зөрчил эхлэх болно. Тэр үед харин бүх зүйл оройтсон байх аюултай.
    Элон Маскийн хувьд хиймэл оюун ухааны хэт хөгжил, өсөлт нь “чөтгөрийг дуудаж” буйтай адил. Хүн төрөлхтний өмнө тулгарах хамгийн том аюул бол энэ. Энэхүү мөхлөөс сэргийлэхийн тулд мөнгөнд шунасан компаниуд “тэнэглэл үйлдэх”-ээс өмнө амжиж улс орны засгийн газрууд хяналт, дүрэм журам тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.

  • Монголчуудын бичиг үсэг

    Монголчууд шиг нэн эртнээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэглэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эхлээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га¬ралтай/ IХ-Х зуунд зохиогд-сон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг¬ваандорж 1905 онд зохиосон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоолоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалагдаж байдаг ажээ.