Author: admin_shaman

  • НАСНЫ ОЙ ТЭМДЭГЛЭХ ЁСОН

    9-10 cap болж төрөхөд нь нэг насаа барьж гарч ирлээ гэж үздэг. Тэг насны хүүхэд гэж ярьдаггүй, тэг нас гэдэг нь насгүй гэсэн үг гэдэг. Учир нь тэг гэдэг нь байхгүй гэсэн үг гэж ойлгодогоос тэр юм. Хүүхдийн насыг төрсөн, ойндоо хүрсэн өдрөөс биш харин цагаан сарыг тэмдэглэх тоогоор буюу төрсөн жилийг амыны нэрээр нэрлэсэн Жилээр /хулгана, үхэр гэх мэт/ тийм жилтэй гэдэг. Энэ жил дээр барьж гарсан нэг насыг нэмж тоолно. Жишээ нь, хүүхэд цагаан сараас нэг сарын өмнө төрсөн бол барьж гарсан нэг настай гээд цагаалаад хоёр настай болно. Хүн бүхэн цагаалахад нэг нас нэмж тоолох ба малыг ч гэсэн нэг нас дэвшүүлэн нэрлэдэг. Жишээ нь, өнгөрсөн хавар гарсан хурга, ишиг, тугал, ботго, унагыг цагаан cap гарсны дараа төлөг, шүдлэн, бяруу, тором, даага гэж хоёр насанд дэвшүүлэн нэрлэдэг. Учир нь хэдхэн хоноод таван хошуу малын төл гарч нэг настай гэгдэх учиртай байдаг. Энэ нь билгийн тооллын нас бөгөөд аргын тооллоос өмнө монголчууд хүний насыг билгийн тооллоор хэмждэг байлаа.
    Монголд аргын тоолол нэвтэрсэнээс хойш хүүхдийн насыг төрсөн өдрийнх нь ой хүрээд нэг настай боллоо гэж тоолдог болжээ. Одоогийн хүмүүст арга билгийн гэж хоёр өөр нас байх боловч 1949 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд бүр төрсөний гэрчилгээ, паспортоор тооцогдох аргын нэг л тодорхой настай байдаг болжээ. Уламжлал ёсоор хүүхэд төрөөд нэгжил болсныг нь ёслон тэмдэглэж ах дүү, төрөл садны хүрээнд хүүхдийн ой хийдэг байжээ. Харин шинэ цагийн хүмүүс хүүхдийн ойгжил бүр тэмдэглэх, залуучууд өөрсдийнхөө төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд ёслон тэмдэглэх нь түгээмэл болж түүгээр дамжуулан архи дарс уух нь элбэг болсон нь зах зээлийн харилцааны онцлог болоод байна.
    Хүүхдийн ойн найранд архи дарс бага хэрэглэж уламжлал ёсоор зөвхөн ахмадууд бага сага хэрэглэх бөгөөд хүүхэд багачуудыг аль болох өргөн оролцуулж идээ цагаагаар дайлах нь ёс юм. Ой тэмдэглэж буй хүүхдийг дээш суулган эцэг эх, ах эгч төрөл садангийн хүмүүс чихэр, тоглоом, хувцас зэргийг бэлэглэн сайхан ерөөл магтаал хэлдэг, бэлэгдэл захиас өгүүлдэг ёстой ажээ. Хүүхдийг 5 нас хүрэхэд нь тусгай эмээл төхөөрч сайн морь зүслэн өмчилж өгөөд моринд нь мордуулаад цулбуураас нь хөтөлж хотоо нар зөв гурав тойруулж,
    Хотгор дүүрэн адуутай

    Хотондоо дүүрэн малтай
    Үрээ дүүрээд үрээгээ хөтөлж яваарай гэж ерөөгөөд малчны хүүхэд морь унаж эдлэх болсныг тэмдэглэж байгаа хэрэг юм.
    Монгол уламжлал ёсоор 70, 85, 90 насанд өндөр насны найрыг үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл садан, нутаг усны хүмүүсийг урьж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ингэхдээ зуны дэлгэр сард айраг цагаа бэлтгэж архи дарс хоол цай өргөн бэлтгэж найрлан бөх барилдуулан морь уралдуулж нэг ёсны бага наадам хийдэг байна.
    85, 90 насны ойг илүү хүндэтгэлтэй хийх бөгөөд 90 хүрээд ирэг хувааж иддэг гэсэн заншил байдаг. Өндөр настны ойд ирсэн хүмүүс хадаг торго, эд бэлгийн зүйл барьж эд бараа их цугларах боловч өндөр настанд их эд бараа сонин биш, харин өндөр настны хишиг буян гэж хариу бэлэг, буян хишиг тараадаг. Ахмад настныг хүндэтгэн ирсэн зочид гийчдэд идээ будаа, архи дарс элбэг хүртээж хөгжөөн баясгасан яриа хөөрөө өрнүүлэн ахмад настны сэтгэл санааг өргөж цугласан олныг баяр баясгалантай найрлан цэнгэх нөхцөл бүрдүүлнэ.
    Ой хийж байгаагийн зорилго нь түүний нас буяныг хүндэтгэх, үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл садны баярыг тэмдэглэх, мөн ахмадын сэтгэлийг баярлуулах явдал юм. Үүний тулд өндөр настанд зориулан ерөөл, шүлэг найраглал уншиж өгдөг заншил байдаг. Сүүлийн үед 50, 60 насны ойг тэмдэглэх болсон нь зөвхөн өндөр нас төдийгүй улс нийгэмд үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан, аливаа хүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж “Алдар тэмдэглэх” хэлбэрээр олон жилийн ажлын бүтээлийг үнэлэх, дүгнэх хэлбэр бий болжээ.

  • Хөөмий

    Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэрэг шиг дуурьсгахын нэр юм. Үүнд тэр хүн гэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохицолтой дуурьсгалан тайлбарагдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурьсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийнхээ эрхтний зэргэд ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмэйлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм.1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмэйлэх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм.1954 онд Улаанбаатарт Ховд аймгийн соёл-урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ “Алтайханы магтаал” гэдэг найрал дуунд хөөмэйлж ирсэн. “Алтайн магтаал”-ыг найруулсан байдлаар манайхан хөөмийний тоочин унших үүрэг хэлбэр найрал дуучдад шилжиж хөөмийч дангаараа аялгуулан хөөмэйлэх болсон байлаа.Тэр үед Улсын хөгжим-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддоржийн хүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмэй сурахаар зориглон шийдэж оролдсоор санасандаа хүрч хөөмийлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмэйлдэг болсноор хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон билээ.Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хедөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн юм.

    Мэдээ оруулсан: Л. Алтан-Эрдэнэ

  • Цөвүүн цагт цөс зоригоо гээгээгүй Хөхтөмөр жанжин

    гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлтэй жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж хаан төрдөө үнэнч зүггэж байжээ. 1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хаасан юм. Цагаантөмөр жанжин бол дагнан монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв. Түүний хүү Хөхтөмөр бага наснаасаа эхлэн цэргийн эрдэмд боловсорч, авьяаслаг жанжин болж төлөвшсөн бөгөөд улаан алчууртны босогчдод гэнэдэн алагдсан эцгийнхээ үйл хэргийг чадварлагаар үргэлжлүүлсэн байна. Цагаантөмөр жанжин хүүдээ Монголын төр улсын гал голомтыг хэзээ ч мөхөөж болохгүй, үүрд асааж байх ёстой гэдэг сургаалийг захидаг байжээ.

    1362 оноос Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Чжу Юанчжанаар толгойлуулсан босогчдьш хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.

    Хөхтөмөр жанжин Сослоныг барьж, Бортөмөрийн цэргийг бутцохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачи цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Чжу Юанчжан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийг араас нь хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж, байлдах ямар ч нөхцөлгүй олсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.
    Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эр охиноо үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангараглалцсан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэн, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн, тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийсэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт, байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол, зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.

    Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь, нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад, Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, гандаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд хуучин уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийсэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжинг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлаган доор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.

    Энэ үед шинэ тулгар хүчээ авч буй Мин улсын цэрэг довтлон ирнэ гэдгийг урьдчилан мэдэж, Хархорумын цэлгэр хөндийгөөр цэргээ сургуулилж, агт морио амрааж нилээд сайн бэлтгэжээ. Хөхтөмөр бол хятад газар олон удаа байлдаан хийж, ялалт байгуулж явснаас гадна хятад цэрэгтэй байлдах аргыг их сайн мэддэг байжээ. Хятад цэргийн хоол хүнсийг таслан эзлэх, гэнэт дайрч сандралд оруулах, түр ухарч зугтаад эргэж цохих зэрэг аргыг тэр хэрэглэж байжээ. Үүнээс хойш удсангүй Мин улсын 2 жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөн, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн, цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.

    Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан монголын цэргийн хүчин чадал их, монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй, муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан Гаоли улсын ванд хандан захиа хүргүүлж: “Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тоггооход хүчин зүтгэж, хүч хавсрах”-ыг сануулсан байна.

    Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн уул хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1373 онд нас баржээ. Мөн тухайн үед Гаоли улсын ван хятадаас эмээж, түггэлзсэн байр суурь баримталсан нь монголын хааны санаархлыг талаар болгосон байна. Хэдийгээр хятадад тогтсон Монголын Юань гүрэн мөхөж, монголчууд агуу их эзэнт гүрний эзэд байхаа больсон ч энэхүү хүнд хэцүү үед Монголын их хаандаа хэлбэршгүй зүтгэж, монгол эх орноо хятадын хар цэргээс сэргийлэн хамгаалж, их төрөө сэргээхэд жанжны бүх авьяас билгээ зориулсан сод жанжин бол Хөхтөмөр байжээ.

  • №16. Юан гүрний үеийн монгол орон

    2 Яной Ватари “Монголын түүхийн судалгаа”, Токио. 1969. 586-р тал. 3 Рашид-ад-Дин. II боть. 206-207-р тал.

    Юан гүрний эхний үед Бурхан Халдуны хавийн цөөн тооны монголжин урианхайгаас бусад ихэнх урианхай нь Эрчис, Хар мөрний хооронд өргөн уудам нутгийг эзэгнэн сууж байжээ. Энэ нь тэр үед монголчууд хүн амынхаа тоог нууцалдаг байсантай хоолбоотой.

    Юан гүрний эхэн үед 40 түмэн монгол, дөрвөн түмэн ойрад байсан хэмээн түүх сударт тэмдэглэгджээ. Үүнээс үзэхэд тэр үед монгоьл нутагт 40 түмэн монгол өрх, 4 түмэн ойрад монгол өрх бүгд нийт 44 түмэн өрх бүх айл байсан гэсэн үг мөн билээ.

    Монгол орны засаг, аж ахуй, засаглалын байдал

    Төмөр хаан Хархорумын хавь газрыг ядуурлын байдлаас ангижруулахаар ихэд хүчин зүтгэсэн мэтээр сурвалж бичигт бичсэн байдаг.

    Тогоонтөмөр /1333-1368/ бол Юан гүрний хамгийн сүүлчийн хаан бөгөөд хаан ширээнд 35 жил суусан.

    Юан гүрний үед монголын хаад мөн л Их Монгол улсын засаг төрийн хэлбэрийг үргэлжлүүлэн, үндсэн Монгол улсынхаа засаг засаглалыг явуулж байсан ажээ.

    Монгол улс бол түүхэн их уламжлалтай мал аж ахуйн орон мөн. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хаягдалгүй технологиор боловсруулж, байгаль орчинтойгоо харилцан тэтгэх битүү хэлхээ үүсгэдэг онцлогтой болой.

    Малын нутаг усны тохиромжтой байдлыг харгалзан төрөлжүүлэн маллах ажлыг хийж байжээ.

    Юан гүрний хаад мал өсгөн үржүүлэх ажлыг эрхэмд үзэж улсаас мал сүрэг өсгөн үржүүлэх ажлыг тусгайлан хийж, малсүргийг голчлон монгол газар төвлөрүүлж, монгол хүнээр дагнан маллуулж байсан нь илт байдаг.

    Үхэр бол хонин сүргийн дараа орох монгол хүний амьдралын чухал хэрэгцээт мал байжээ. Тэр үед үхрийг голдуу мах, сүүний чиглэлээр өсгөж байснаас гадна нүүдэл, тээвэрт хэрэглэдэг байжээ.

    Адууг бусад малаас илүү их эрхэлж, төрийн бодлого болгон үржүүлж байсан тухай мэдээ сэлт сурвалжид их дайралдана.

    Юан гүрний үед монголд тэмээн сүрэг нэгэн адил байж холын аян жин тээхэд нэгэн адил хэрэглэж байжээ.

    Юуны урьд цэрэг дайны бэлтгэл хийж, цэргээ сургуулилдаг буюу мэргэн харваач, анчид дотроос цэргийн жанжин шалгаруулдаг байсан монгол уламжлалт заншил хэвээр байжээ.

    Тэр үед монголын хаад, язгууртны хэрэгцээг хангах гар үйлдвэрийн төвийн нэлээд хэсэг нь хэдийгээр хятад нутагт байлаа ч гэсэн цэргийн зэвсэг дэлдэх, нум сум, илд бамбай, гэрийн мод, тэрэг хийх, онцын амттай монгол архи нэрэх зэрэг зарим чухал үйлдвэрлэл монгол газар, монгол хүний гараар хийгдэж байжээ.

    Юан гүрний монголд гар урчууд, гэрийн мод, эмээл, хазаар, чөдөр, аргамж зэрэг мал аж ахуйн хэрэглэл, домбо, суулга, тэвш, халбага, айргийн хөхүүр зэрэг хоол ундны хэрэглэл, нум сум, хутга, жад, бамбай зэрэг зэвсэг чадамгай хийдэг болжээ.

    Хубилай хааны “дөрвөн орд” хэмээн түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь Хубилай өөрийгөө Чингис хаантай адилтгах гэж үндэслэн байгуулсан 4 хотоо ийнхүү нэрлэжээ. Нэгдүгээр орд нь Хаанбалгасан /Бээжин/ хотод байжээ. Хаанбалгасан хотыг хэдийгээр монголчууд удирдан Алтан улсын нийслэл Чжундугийн суурины дэргэд байгуулсан боловч угаасаа хятад газрын хот юм. Хоёрдугаар ордон хот нь дээр дурдсан Шанду хот мөн болно. Гуравдугаар ордон хотыг Алтайн арын Цагаан балгас гэж Саган Сэцэн бичсэн байна.1

    Хубилайн дөрөвдүгээр орд хот нь Эрчүүлийн эхний Ланхин хот мөн гэж Шар тууж зэрэг номонд өгүүлснийг түүхч Х.Пэрлээ зөв гэж давхар баталжээ. Дээрх байдлаас үзвэл Хубилай хааны үндэслэн байгуулсан “дөрвөн орд” хотын сүүлчийн нэг нь өнөөгийн Монгол улсын нутагт ч байж болох байна. 1 Саган Сэцэн “Эрдэнийн товч” 136-137, 141-142-р тал. “Шар тууж” 49-50-р тал.

    Ер нь монголчууд мал, түүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг зэргэлдээ улс орондоо худалдаж байсан эрт урьдын түүхтэй улс юм. Энэ нь Юан гүрний үед бүр ч өргөн дэлгэр болжээ.

    Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж бэайжээ.

    Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж байжээ.

    Түмт, мянгатын ноёд бол өөрсдөө хувь газрыг үр хүүхэддээ үе залгамжлуулан үлдээх эрхтэй хүмүүс байжээ.3 3 “Юан улсын судар” 98-р бүлэг.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН ДАРЬЧУЛУУН

    Олгосугай

     БАЯН-ӨЛНИЙ АЙМГИЙН БУЯНТ СУМЫН ХАРЪЯАТ, УРИАНХАЙ ЗАЙРАН
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН. МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН АНХНЫ ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ИДЭВХТЭЙ АЖИЛЛАСАН.
     БАГААР ХАМТРАН АЖИЛЛАХ ЧАДВАР СУЛ, НИЙТЭЭРЭЭ САХИЖ МӨРДДӨГ ЁС ЗҮЙГ ЗӨРЧСӨН, БИЕЭ ТООСОН ҮЙЛДЛҮҮД ГАРГАСАН.
     ХАМТЫН БҮТЭЭЛИЙН ҮР ДҮНГ ГАНЦААРАА ЭЗЭМШИХ, ХАМТЫН ОЛОЛТЫН ҮР ДҮНГ ХУВЬДАА АШИГЛАХ ГЭСЭН ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ТУЛ ДЦХ-Н ГИШҮҮНЭЭС ХАСАГДСАН.
     ТӨРИЙН “АЛТАН ГАДАС” ОДОН
     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2013.10.4-6-ны өдөр. БНСУ-д болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад Хайрханы Тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд Толгойлж бөөлсөн.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгын Атаа таван тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    •
     2013 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн
     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан.
     “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
     “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

  • Монгол бөөгийн ёс зүй (Хоёрдугаар)

    16. Багш бөө шавийг зөвхөн замчилаад орхих биш төрсөн үр мэт хайрлан бөөгийн эрдмээ харамгүй зааж өвлүүлэх, шавиа эрсдэлтэй буруу алхам хийхээс сэргийлж цаашид бөөгийн замналаар биеэ дааж явах хүртэл нь зааж зөвлөн туслах, замыг засаж өгөх нь багш бөөгийн хүлээсэн үүрэг мөн.
    17. Шавийн тоо нь тэнгэр сахиуснаас зааж тогтоосон тоон хязгаартай байдаг. Иймээс багш бөө шавийн тоог онгод тэнгэрийн зөвшөөрсөн тооноос хэтрүүлж хэт олон шавь авахгүй байх.
    18. Нэг удамд ихэвчлэн нэг л хүн улаачаар тодордог.Иймээс багш бөө нь нэг удмаас гарах улаачийн тоог өөрийн дураар тогтоож шавь босгож болохгүй. (гэр бүлийн бүх гишүүдийг бүгдийг бөө болгох гэх мэт)
    Зөвхөн онгод тэнгэрүүдийн зааж тамгалсан тэдний зөвшөөрсөн тооны улаачийг шавь болгож босгох.
    19. Багш бөө болж өгвөл зан үйлийн хувьд ойр төстэй ойролцоо яс угсааны хүнийг л шавиар авах. Хэрэв онгодын ёс жаяг таарахгүй бол уг хүнд багшлахаас татгалзах.
    20. Багш бөө шавийн онгодыг нь булааж, урвуулан ашиглах, шавиа хууран мэхлэх нь мөнх тэнгэрт тэрсэлж буй гэм нүгэлт үйлдэл тул үйлийн үр хариу нь өөрт нь болон үр хойчид нь маш хатуу ирдэг гэдгийг сайтар ухамсарлан хүнлэг сэтгэлийг чанд баримтлан шавийг уг удмын онгод тэнгэртэй нь зөв холбож өгөх.
    21. Багш бөө шавийн онгод тэнгэрийн зэрэг дэвийг зөв тодорхойлж таниж чаддаг байх.Шавийн онгодыг таньж чадахгүй бол багшлахаас татгалзах,
    22. Багш бөө нь шавийг сонгохдоо өмнөх шавийн онгодод хорлогдож байгаагүй байх. Мөн шавь болох хүн нь өөрийнх нь Багш бөөгийн онгодод хорлогдож байсан эсэхийг сайтар шалгаж байж шавиар авах.
    23. Багш бөө Монгол бөөгийн багш, шавийн барилдлагын уламжлалыг хатуу барьж зөвхөн нэг өдөрт нэг л шавийг угийн тэнгэртэй нь холбож босгох. Уламжлал биш элдэв зохиомол жаягаар холбохыг хориглоно.(нэг дор нэгэн зэрэг олон хүнийг бөө болгон босгох) Учир нь үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч бөөгийн ёс зүй алдагдан завхарч, нэр хүнд нь унаж, олон хүмүүс хохирч алдаж эндэж байгааг анхаарах.
    24. Багш бөө шавийг сонгохдоо шунаг сэтгэлээр бөө болгох ёсгүй хүнийг хөрөнгө чинээлэгийг нь харгалзан бөө болгохыг хатуу цээрлэх. Иймээс багш шавийн барилдлагад баян, ядуу хөрөнгө чинээг харгалзахгүй байх. Зөвхөн тэнгэрээс тамгатай хүнийг л бөө болгох.
    25. Багш багшлах сонирхолтой, шавь өөрөө шавь орохыг хүссэн ямар нэгэн албадлагагүй байх. Багш бөө хүчээр шавиар орохыг ятгах, дарамт шахалт үзүүлж болохгүй.
    26. Багш бөө шавийг сонгохдоо “Санаа муутад уг бүү бариул” гэсэн өвгөдийн захиасыг хатуу санаж, шавь болох хүнийхээ ухаан ухамсар зан чанарыг, хожимын үйлийг сайтар харж шалгаж шавийг авах.
    27. Монгол бөөгийн багш шавийн ариун уламжлалд нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө бөө болгон босгодоггүй учиртай.
    28. Багш бөө нь шавьтайгаа садар самуун ёс жудаггүй үйлдэл хийх. Эрх чөлөөнд нь халдан зодож танхайрах. Дааж давашгүй өргөл барьц нэхэх. Эрхшээж дарамтлах зэрэг ёс бус үйлдэл гаргахыг хатуу цээрлэнэ.
    29. Багш нь шавьдаа атаа хор санаж хараал жатга хийх, шавь нь багшдаа муу санаж хорлол хийхийг хатуу цээрлэнэ. Хэрэв шавь багшдаа хорлол хийх эд зүйлийг нь хулгайлах хүндэтгэлгүй харьцах, нэр хүндийг нь унагах зэрэг ёс бус үйлдэл гаргаваас тухайн шавийг хөөн явуулж багш шавийн барилдлагыг таслаж тэнгэрт мэдүүлэн шавийн тооноос хасах бүрэн эрхтэй.
    30. Өөр бөөтэй багш шавийн барилдлага тогтоож яваагүй онгод тэнгэр нь зөвшөөрч багш шавь барилдсан шавийг гарын шавь буюу тэнгэрт барилдсан шавь гэж үздэг. Өөрөөр хэлбэл албан ёсны шавь гэж үзнэ. Харин өөр бөөгөөр яваад буруудсаныг нь цэгцэлж өгсөн бөө нарыг албан ёсны шавь аэдсммцбмаауз шавийн тоонд оруулдаггүй. Эгэл хүмүүний заслыг хийдэг шиг засаж өгч байгаа явдал тул заслыг нь хийлээ гэж үзнэ.
    31. Огт шавь аваагүй ба шавийн тоо гүйцээгүй байгаад онгод тэнгэр нь шавиар авахыг зөвшөөрсөн тохиолдолд будилж буруутсан бөөг тэнгэрт мэдүүлэн айлтгаж албан ёсны шавийн тоонд оруулан жинхэнэ утгаар багш шавьд барилдаж болно.

  • ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ-11 Хээрийн сургууль-цэргийнхэний бахархал

    Нөгөө талд нь гажуудал бий болсон. Улс төрөөс явсан хэн ч өнөөдөр шууд хурандаа, маргааш нь генерал болж болох жишиг тогтсон. Тиймээс цэргийнхэний дотор “малчин”, “уран сайханч” нэр устай ар талын мэргэжлийн олон хүн генерал болсон нь энэ цаг үед цолыг бас санхүү, мөнгөтэй холбож онигоотоход хүрсэн байж болох юм.
    Саяханыг хүртэл зэвсэгт хүчнийг мэргэжлийн хүмүүс удирдаж байлаа. Одоо бол өөрчлөгдсөн. Яагаад гэвэл зорилго, чиглэл, үйл ажиллагаа удирдлагын байдалд ихээхэн өөрчлөлт орсон. Улс төрчдийн гар их орох болсон. Нөгөө талдаа байлдах урлаг шаардлагагүй болж, хэн ч удирдаж болох мэт шалтгаан шаардлагууд гарч ирсэн.
    Улс орноо батлан хамгаалах үндсэн зорилго өнөөдөр энхийг сахиулах нэрийн дор харь оронд албан үүрэг гүйцэтгэхэд чиглэгдэх болсон. Улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл тул яах аргагүй ингэхээс өөр аргагүй болсон гэх тайлбарыг өгөх нэгэн байж байгаа.
    Цэргийн мэргэжлийн удирдлага болох төрөл мэргэжлийн зангидан нэгтгэх чадвар шаардлагагүй болж зэвсэгт хүчнийг төлөөлөн удирдах мэргэжилтэн байхад л хангалттай болсон. Байлдааны ажиллагаа байхгүй бол энгийн байгууллага шиг хэн ч удирдаж болно гэсэн үг гэлтэй.
    Зэвсэгт хүчний жанжин штаб хэмээх цэргийн цогц удирдлагыг сүүлийн жилүүдэд инженер, агаарын цэргийн болон ар талын хангалтын мэргэжилтнүүд дагнан удирдаж ирэв. Ийм үзэгдэл нь зэвсэгт хүчнийг ямар ч мэргэжилтэн удирдаж болох юм гэсэн санааг улс төрчдөд өгч улмаар энгийн мэргэжилтэн, цагдаа, төрийн хамгаалалт, онцгой байдлын мэргэжлийн хүмүүсээр цэргийн удирдах мэргэжлийн байгууллагууд дүүрэх шинжтэй болов. Хөөрхий цэргийн жинхэнэ мэргэжилтнүүд одоо анги, салбарт ажиллах хувь заяа ногдож байна.
    Байлдааны буудлагатай хээрийн сургууль-цэргийнхэний бахархал. Хүн нэг бүрийн зэвсэгээс аваад артиллерийн бүх систем, хуяг тээвэр, танк оролцсон байлдааны сургууль оролцож, үзэж байхад мэргэжилээрээ бахархах сэтгэл төрдөг. Саяхан тийм нэг хамтарсан сургууль болж билээ. Тэгэхдээ энэ сургууль нь энхийг сахиулах бус жинхэнэ цэргийн удирдлагын ур чадвар, чадамжийг харуулсан байлдааны буудлагатай хээрийн сургууль байсан. Тэр үед л жинхэнэ цэргийн удирдлагын чадвар шаардсан. Харамсалтай нь Зэвсэгт хүчний дээд удирдлагад төрөл мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг удирдах цэргийн удирдлагч харагдсангүй. Тэгээд цэргийн сургуулийн багш хүн манай талаас нөгөө талаас хошууч генерал хүн удирдаж таарав. Цэргийн мэргэжилтэн нь байна, гагцхүү олж, дэвшүүлж, томилж чадахгүй улс төрчдийн удирдлагад алдаа нь ногдоно.
    Энэхүү байлдааны буудлагатай хээрийн сургуулийг удирдсан хурандаад Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар манай байгууллага шагнасан, тэр булган сүүл дагуулж генералын алтан мөрдөс авчирсан.
    Би Цэргийн Нэгдсэн Дээд сургуульд цэргийн мэргэжлийг нь эзэмшсэн, дараа нь ОХУ, АНУ, ХБНГУ-д дээд, их, академийн түвшинд мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн. Дараа нь ажлын дадлага, туршлага эзэмшсэн. Одоо л ажилмаар байна гэх насанд минь даань ч улс төрчдийн шалгуур үзүүрт тэнцэлгүй “гудамжинд” явна даа.
    Цэл залуухан насандээ эх орондоо зориулж өргөсөн тангарагтаа эрчүүд бид үнэнч хэвээр, мөнх тэнгэр шүтлэгтэнгүүдийн хамт Мөнх тэнгэрийн хүчин дор зүтгэсээр явна.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

    djmedia:54

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Л ЮРА (1946-2017)

     

     ХЭНТИЙ АЙМГИЙН НОРОВЛИН СУМЫН ХАРЪЯАТ.
     МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ Л АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН,
     ХЭНТИЙ АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан.
     “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
     “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

  • Чингис хаан Кавказоид төрхтөн байсан уу?

    Орчин цагийн монголойд хэв шинж төрх нь Хүннүгийн үед (МЭӨ III-I) үндсэндээ бүрэлдсэн гэж үздэг. Гэвч Солонгос Монголын хамтарсан судалгааны багийн тайлангаар Чингис хааныг Монголоид биш кавказоид төрхтөн байсан гэх сэжүүр илэрчээ.
    Чун-Ан их сургуулийн соёлын өвийн судалгааны төвийн профессор Ли Кван Хо “2004 онд Монголоос олдсон 5 булшны цогцост хийсэн ДНК судалгаагаар 12-13 дугаар зууны үед амьдарч байсан Чингис хааны удам буюу Алтан ургийн хүн болохыг тогтоосон. Судалгаагаар ДНК монголойд биш Кавказоид төрхтний генитэй илүү дөхөм байгаа” хэмээжээ.
    Ли Кван Хогоор удирдуулсан Солонгосын баг болон МУИС-ын археологи, антропологийн тэнхимийн судлаач, профессор Дашзэвэгийн Түмэнгээр удирдуулсан Монголын судлаачдын багийн хамтарсан судалгааны материал шинжлэх ухааны “PLOS ONE” сэтгүүлийн есдүгээр сарын 14-ний дугаарт хэвлэгдсэн байна.

    Уг судалгааны материалд дурдсанаар 3 эрэгтэй, 2 эмэгтэйн булшийг 2004 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой гэх газраас олсон бөгөөд нэг эмэгтэйн цогцосыг “Монгол хатан” хэмээн нэрийдсэн байна. Учир нь түүний булшний байршил болон хэлбэр, бүтцээрээ, цуг оршуулсан эд зүйлс зэргээрээ бусдаасаа өөр байсан бөгөөд хатан байсан гэдгийг тогтоожээ.
    Эхийн талаас удамшдаг D4 ген Тавантолгойн булшны дөрөвт нь ижилхэн гарсан ч “Монгол хатан” хэмээн нэрийдсэн булшных өөр гарчээ. Тодруулбал, 4 булшны ДНК одоогийн Халимаг, Узбекстан, Тажикстан, Хятад үндэстнээс илэрдэг Монголоид төрхтний ген гарсан бол “Монгол хатан” гэгдэж буй гүнжийн булшны ДНК кавказоид шинжтэй гарсан байна.

    Хоёр улсын хамтарсан баг 2 өөр лабораторид, тус бүр 3 удаа нийт 6 удаа шинжилгээ хийхэд ижил хариу гарсан байна.
    Энэ талаар МУИС-ын археологи, антропологийн тэнхимийн судлаач, профессор Дашзэвэгийн Түмэн “Эдгээр 7 булшны 5 нь хоорондоо маш ойрхон толгойн энгэрийн орой хэсэгт, 2 нь нилээд зайдуу, бэлд байрлалтай юм. Таван толгойд малтан судалсан оршуулгын дурсгал язгууртных төдийгүй бас ойролцоо орших 5 булш ураг төрлийнх, 2 нь жирийн иргэдийнх байж болох талаар таамаглалыг тухайн үед дэвшүүлсэн болно. Судалгаа, шинжилгээгээр Чингис хааны бага хүү Толуйгийн охин Алака Бэхиг Онгууд аймгийн гүнж болсон ирсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн.
    Тэрхүү Онгуудын аймгийн нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Тавантолгой гэдэг газар юм. Энэ судалгаагаар олдсон оршуулганаас гадаад төрх шинжээр нь судалж үзэхэд одоо үеийн монголчуудтай яг адилхан дүр төрхтэй байсан. Цаашлаад биеийн бүтцийнх нь хувьд судлаад үзэхэд бие бялдрын өсөлт хөгжлөөрөө өнөөгийн монголчуудаас ялгарах зүйл байхгүй байсан” гэжээ.

    Нийт 7 булшинд малтлага хийснээс 10 орчим настай 1, 20 орчим настай 4, 40-50 настай 2 хүний булш болохыг тогтоожээ. Таамаглалаар булшин дахь хүмүүс 165.6 см, 169.8 см болон 180 см орчим өндөртэй хүмүүс байжээ. Харин үлдсэн булшны гавлын болон биеийн яс их хэмжээгээр гэмтсэн байсан тул өндрийг тодорхойлох боломжгүй байгаа аж.
    Эцэт нь дүгнэхэд энэхүү судалгаа шинжилгээ нь Чингис хаан Европ хүн байсан гэсэн үг биш. Таамаглаж байгаагаар, Чингис хаан болон Бөртэ үжинээс мэндэлсэн бага хүү Толуй, Толуй хаан болон Сорхагтани Бэхигийн дундаас мэндэлсэн гүнж Алака Бэхигийн ДНК Кавказойд төрхтний гени илэрсэн. Энэхүү кавказоид төрхтний ДНК Бөртэ үжин эсвэл Сорхагтани Бэхи нарын хэнээс ч өвлөгдөн түүнд очсоныг мэдэх аргагүй юм. Гагцхүү Чингис хааны булшийг олж, ДНК судалгаа шинжилгээний хийсний дараа л Чингис хаан Монголоид эсвэл Кавказоид төрхтөн байсныг тогтоож болно гэдгийг олон эрдэмтэн судлаач хэлж байгаа юм.
    Түүнчлэн Монголойд болон Кавказойд төрхтний тархац байршлийн талаар эрдэмтэд өдийг хүртэл 2 байр суурьт хуваагдсан байдаг.
    Эхнийх нь Америкийн антропологич Карлтон С. Күүний бичсэн “The Races of Europe, The White Race and the New World (1939)” ном, нөгөөх нь Германы эрдэтмэн Жозеф Мейерийн бичсэн “Мейерс Лексикон(1826)” номын үзэл баримтлал юм.
    Карлтон С. Күүний бичсэн “The Races of Europe, The White Race and the New World (1939)

    Жозеф Мейерийн бичсэн “Мейерс Лексикон(1826)”

     

  • Бөө болсон иргэд өөрсдөө “бөө” төрүүлж шархаа нөхдөг үү

    Удам угсаагүй хүн гэж үгүй. Харин удам дамжсан бөөгэж дуулснаас биш, дуртай нэг нь бөөболдог гэж мэдэхгүй л юм байна. Өвөг дээдэс минь улаан коммунистууд байснаас биш мөнх тэнгэрийн ангуучид байгаагүйг түүх гэрчилнэ. Элдвийн юм харж, энд ч үхэл хагацлыг зогсоож, тэнд ч өвчин шаналлыг эдгээж байсан гэхээсээ илүүмэдлэгтэй мундаг бурхны шавь нарт итгэдэг байсан үе саяхан.
    Бөөгэдэг үгийг хэлэх нь байтугай “бөө” гэж юу байдгийг ч мэдэхгүй байсан даа. Толгойтой бүхэн лам болж тангад үсэг уншихаараа хамба болдог байсан. Гэтэл одоо маанийн үсгээ мартаж тэнгэрийн улаач нарт итгэх болов. Орчин үед мэндэлсэн хэн ч болов онгодтой болсон гэхэд хилсдэхгүй. Бүүр өнөөх атаа таван тэнгэрийг эзэгнэж ангууч нэрийг нь ад зэтгэр болгож яваа хэсэг ч байх юм. “Хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй” гэдэг. Тэгвэл бөөбүхэнд итгэх аргагүй болж. Зарим нь ашиг хонжоо хайж бөөгөөр бизнес хийж байхад нөгөөх хэсэг нь бөөнэрийдлээр хүний амь нас бүрэлгэж хуулиас гадуур жаалж явна.
    Дэлхий нийтээрээ даяаршиж техник технологи хөгжсөн эрин үе рүүалхалж буй. Гэтэл бөөгийн шашин ч даяаршин хөгжсөөр нэг айлд 2-3 бөөтөрж, хамтлаг дуучдаас нь авахуулаад улс төрийн удирдлагууд нь ч бөөг тахин шүтэх болцгоож. Ёстой л нөгөөх мөнх тэнгэрт “арын хаалга” гэж байдаггүй нь л энэ байх. Хэдхэн сарын өмнөхотыг хогноос нь салгахаар зориг шулуудсан байгууллагууд Туул голын орчимд их цэвэрлэгээ хийсэн. Тухайн үед бөөгийн тахилга шүтлэгтэй модыг ч цэвэрлэж байсан юм. Гэтэл хаа дайралдсан газарт уяж орхисон бөөнарын хадаг л гэхэд хоёр машин шахуу гарчээ.
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Онгод нь орсон бөөтагтнаас үсэрчээ”, “Бөөгийн нэрээр залилан хийжээ”, ”Бөөхүний аминд хүрэх шахлаа”,”Бөөхүний биед халджээ”… гэх мэт саар мэдээлэл хөвөрнө. Хүний мэдлээс байтугай хүчнийхний мэдлээс гарчихдаг бөөгийн бизнест хүн ард минь итгэсээр байх хэрэг үү. Бөөболлоо гэхэд бөөн шаталт тохионо. Бөөгийн хэрэгсэл гэгдэх хэнгэрэг цохиур нь хэдэн саяын үнэтэй.
    Эл байдлыг нь овжин наймаачид сүйхээтэй ашиглаж бөөгийн хувцас хэрэгслийн үнийг тэнгэрт хадаана. Байдгаа шавхаж бөөболсон иргэд өөрсдөөбөөгэгчийг төрүүлж шархаа нөхөхөөс өөр аргагүйд хүрдэг тухай мэдээлэл ч байдаг. Энэ нь хатуу ч гэсэн үнэний ортой юм. Нэг үгээр хэлбэл, сүлжээний бизнесийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй явдал аж.
    Одоогоос хэдэн жилийн өмнөюмдаг. Нэгэн бөөсахиусаа буулгаж байхыг харсан юм. Гэтэл өнөөх бөөхаа хамаагүй хүмүүсийг ташуурдаж зодох нь хачирхалтай санагдаж байсан. Учир явдлыг асуувал тэр хүнд албин чөтгөр шүгэлсэн байсныг үргээж буй хэрэг гэнэ. Мөн хүнийг халуун усанд хийж шалзалж алсан хэрэг ч гарч байжээ. Эх сурвалжийн мэдээллээр тухайн засал хийлгэгчийг халуун ууранд суулгаж засал хийлгэсэн аж.
    Гэтэл халуун чулуун дээр ус хийж улмаар уур гаргасан гэнэ. Энэ үед хохирогч “амь авар” хэмээн гуйж байсан ч үл тоосон байдаг. Энэ мэт бусдын амийг үл тоогч бөөнарт хариуцлага тооцох нь ховор. Саяхан нэгэн эмэгтэйг айлд сууж байхад нь бөөзодож улмаар ээмэг, бөгжийг нь тайлж авсан ч хэрэг бий. Энэ мэтээр сүсэг бишрэл нэрийдлээр хүний амь хөнөөж, эд зүйлсийг нь дээрэмдсээр байх уу. Хараа хяналтгүй цэцэглэн хөгжиж буй бөөнарт хариуцлага гээчийг чангахан шиг тавьдаг болмоорсон. Бид дараагийнхаа дугаарт бөөтэй холбоотой хэргүүдийг цувралаар хүргэх болно.