Author: admin_shaman

  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ.(тэмдэглэл 2018 он-№5)

    Мөн баярын хуралдаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцов. Хуралдааны ажиллагааг телевизээр орон даяар шууд дамжуулж үзүүлсэн байна. Олон улсын циркийн тоглолт, сонгодог урлагын тоглолт үзлээ. Солонгосын Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан олон улсын циркийн тоглолт, Пхеньян хотын төвд байрлах шинэ циркийн байранд боллоо. Олон улсын циркийн тоглолтыг үзэхэд БНАСАУ-ын Засгийн газрын тэргүүн оролцов. Олон улсын циркийн тоглолтыг үзэхийг урилгыг МБНЭ-ийн төлөөлөгч нарт өгсөн байна. Пхеньяны урлагын танхимд БНХАУ-ын уран бүтээлчдийн тоглосон “Хувьсгалт улаан цэргийн бүсгүйчүүд” сонгодог бүжгийн жүжгийг үзлээ. Цөөнгүй жил завсарласны дараа урлагын баг хүрэлцэн ирж уран бүтээлийн тоглолт хийж байгаа тухай тайлбарлана билээ. Нөгөө талдаа БНАСАУ-БНХАУ-ын удирдагч нарын уулзсаныдараа, анх удаа Хятадын урлагын уран бүтээлчид БНАСАУ-д уригдан ирж, тоглолтоо хийж байгаа ажээ. Цирк, сонгодог бүжгийн тоглолтыг МБНЭ-ийн төлөөлөл Д.Жаргалсайхан, П.Батжаргал,Г.Янжинлхам, Ц.Наранцэцэг нар урилгаар оролцож үзлээ. Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан төрийн хүлээн авалт уламжлалын дагуу Пхеньян хот дахь төрийн хүлээн авалтын ордонд болж, БНАСАУ-ын АИХТ-ийн дарга болон нам, төр, цэргийн албан хаагчдын төлөөлөл, БНАСАУ-д суугаа дипломат төлөөлөгчид, баярын арга хэмжээнд уригдагсад оролцлоо.Төрийн хүлээн авалтыг нээж, БНАСАУ-ын АИХТ-ийн дарга баярын үг хэллээ. Төрийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан албан ёсоор уригдаж оролцлоо. Энэ үеээр олон жил хамтран ажиллаж байсан, танилууд, хүмүүстэйгээ тааралдаж, ажил төрлийн болон хамтын ажиллагааны талаар цомхон ч гэсэн яриа өрнүүлж амжлаа. Иинхүү БНАСАУ-д хийсэн аялал маш амжилттай болж өндөрлөлөө.

    djmedia:53
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ. (тэмдэглэл 2018 он-№4 )

    Дараа нь төлөөлөгчид Кэсонмүнд ялалт байгуулахад зориулан босгосон ялалтын хаалга, телевизийн цамхаг, түүнийг тойрон байгуулсан спорт амралтын цогцолбортой танилцсан байна. Пхеньяны хотын эртний үеийн хойд хаалгыг тэр үеийн байдлаар сэргээн босгосон байна. Орчин үеийн хотын өвөрмөц барилгуудын дунд эртний хаалга хоёрыг өнгө хослуулсан байдлаар байрлуулж автозамаар тойрч хөдөлгөөн хийхээр босгосон нь өвөрмөц байлаа. Аугаа их удирдагчдын бунханд хүндэтгэл үзүүллээ БНАСАУ-ын Пхеньян хотод байрлах БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын бунханд БНАСАУ-ын нам, төрийн удирдагчид, дипломат төлөөлгчдийн газрын тэргүүнүүд, гадаадын төлөөлөгч, зочид хүндэтгэл үзүүлэв. Күмсүсан нарны ордонд болдог ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөл болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Ц.Наранцэцэг нар оролцсон байна. Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, Мангёндэ-г үзэв. Энэ удаа монголын бөөгийн төлөөлөгчид Мангёндэ төрсөн гэр байшинд зочиллоо. Пхеньян хотын нэг хэсэгт томоохон талбай эзлэн орших байгалийн цогцолбор, аугаа удирдагч Ким ир сений төрсөн газар, өвөө, эмээ, эцэг, эхийн үе дамжин амьдарч байсан газар болох, Мангёндэ төрсөн гэр байшинг үзлээ. Мангёндэ төрсөн гэр байшинг үзэх явцад Солонгосын төв телевизийн сурвалжлагч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас сэтгэгдлийг нь сонсож ярилцлага авлаа. Мангёндэ төрсөн гэр байшинг П.Батжаргал, Г.Янжинлхам, Наранцэцэг нар хамтдаа үзэж сонирхосон байна

    djmedia:52
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ. (тэмдэглэл 2018 он-№3 )

    дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна.
    БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас онцгой анхаарал татаж байгаа юм.
    Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын төлөөлөгчид хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан.
    Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид дурсгалын зураг авахуулсан билээ. Энэ ажиллагааг баримтад киногоор үзүүлэх болно.
    Монгол хатаны бунхандаа бөөлөв.
    Энэ өдөр онцгой өдөр байлаа. БНАСАУ-д Монголын түүхтэй холбоотой нэгэн газар байдгийг монголчууд сайн мэднэ. Энэ бол Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Корей улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунхан юм.
    Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид гурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатаны бунханд бөөлж, залбирал хийлээ.
    Өмнөх бөөлөлтөд монголын дархад, ойрад, дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийг Тува, халх, дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ.
    Монгол хатаны бунхан болон эргэн тойрон орших уул, ус, Асар хайрхандаа монгол сүүний дээжээ өргөж, монголоос зориулж авчирсан цагаан идээ, ааруулаар тавгаа засж, аргал, арцаа уугуулав.
    Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ. Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхеньян хотод буцаж ирлээ.
    Бөөлж, залбирсаны дараа шөнөжин, маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатаны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно.

    djmedia:51
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ.(тэмдэглэл 2018 он-№2 )

    Чухамхүү энэ үйл ажиллагаагаар Солонгос даяар баяр, цэнгүүн эхэлдэг ажээ.
    Аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлгчид оролцож, тусгайлан цэцэгийн цомог бүхий сагстай цомогийг өргөн барьсан байна.
    Монголын бөөгийн төлөөлөгчид Мансүдэ буюу БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөөнд сагстай цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар оролцлоо.
    Их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
    БНАСАУ даяар баярын өдрүүд үргэлжилж, томоохон талбайнуудад ард иргэдийн баярын цэнгүүн болж байна.
    Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаа болж, БНАСАУ-ын СХН, засгийн газрын гишүүд оролцов. Их удирдагчдаа зориулж, солонгосын бүх байгууллага, орон нутгаас цэцэгийн дээжээ баярын наадамд ирүүлдэг.
    Байгууллага бүр өөрсдийн өвөрмөц төрхөө харуулсан цэцэгсийн цомогоор цэцэгийн баярын наадамд оролцоно.
    Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын бөөгийн төлөөлөгчид оролцлоо.
    Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
    Цэцгийн наадам, баярт оролцсонд талархал илэрхийлж, Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга наадамд оролцсон бүх улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга энэ удаагийн цэцгийн наадмын талаар мэдээлэл хийлээ.
    Энэ орой нь Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга баярын хүлээн авалт хийсэн бөгөөд түүнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга ирж оролцлоо.
    Арга хэмжээнд оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бид асуусан ч орчуулагч нэрийг нь хэлээгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа болсон Төрийн хүндэтгэлийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга сууж байгааг харахад Монголчуудад их хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч байсан. Хүлээн авалтын дараа бид хамтдаа дурсгалын зураг даруулсан билээ.
    Уулзалтад оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бидэнд хичнээн өндөр төвшинд хүлээж авч байгааг ямар төвшний албан тушаалтан уулзаж байгаагаар тодорхойлогдоно. Бидэнтэй уулзсан орлогч сайд бол хэдэн өдрийн дараахан болсон Төрийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд сууж байсан. Түүнээс харахад монголчууд бидэнд өндөр төвшинд хандаж байгааг мэдсэн.
    СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга, монголын төлөөлөгч нартай дурсгалын зураг авахуулсан байна.

    djmedia:50
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ. (тэмдэглэл 2018 он-№1)

    ар Монгол төрийн Их хаан Хувилайн зарлигаар Монгол төрийг төлөөлөн илгээгдсэн алс холын БНАСАУ-ын өмнөд хил дээр орших, Ван мин хаантай зэрэгцэн орших бунханд нойрсох монголын үзэсгэлэнт гуа бүсгүй Ванчиг хатаны бунханд хүндэтгэл үзүүлэхээр явах замдаа БНАСАУ-ын Эрээн хотоор дайран өнгөрсөн билээ.
    Эрээн хотын галт тэрэгний зогсоол дээр Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Нарангуа болон өвөрмонголын шүтэгчид сүү, хадагаа барин МБНЭ-ийн төлөөлөгчдийг угтан авч хүндэтгэлийн зоог барьж, аян замын зорилгоо ярилцан, хөөрөлдөв.
    Монголын бөөгийн төлөөлөгчид Эрээнд нэг цаг болоод цаашдын аян замд зорьсон юм. Өвөрмонголын шүтэгчид тэднийг үдэж, хатаны бунханд өргөх сүү, ааруулын дээжээ өргөн барьсан билээ.

    БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хүрэлцэн ирлээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нарын Монголын бөөгийн төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хүрэлцэн ирлээ.
    Пхеньян хотын төв вокзал дээр Цэцгийн баярын тэмдэглэх хорооны төлөөлөгчид тэднийг угтаж авлаа. Энэ өдөр олон орны зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын төлөөлөгчидийг ирсэн тухай “ Родонг“ буюу “Хөдөлмөр” сонинд фото мэдээ гарсан байна.
    Төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын төв хэсэгт байрлах “Хаебангсан” зочид буудалд байрласан байна.
    Түүхийн зургийн төв музей, маркын үзэсгэлэн үзлээ.
    Пхеньян хотын төв талбайн урд хэсэгт орших Солонгосын бүх үед зурагдсан зургийн түүхийн төв музейг Монголын бөөгийн төлөөлөгчид үзэж сонирхолоо. Солонгосын эртний түүхээс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхийн нэн ховор зургуудаас бүрдсэн музейн үзмэр олонд алдартай.
    Ялангуяа эртний үед хамаарах хэсэг нь бөө мөргөл, савдаг, лустай холбоотой шууд холбогдсон зургууд байдаг.
    Түүхийн зургийн төв музейг үзэж дуусангуут сүүлийн жилүүдэд шинээр байгуулсан хоёр солонгосын эв нэгдлийг бэлэгдсэн гудамжинд байрлах Олон улсын маркын үзэсгэлэнг үзэж сонирхолоо. Маркын үзэсгэлэнд монголын холбогдолтой хэд, хэдэн марк байлаа.

    djmedia:49
  • АХЫНХАА ХӨӨРГИЙГ ОЛЖ ӨГСӨН НЬ

    Тэр лам нэг удаа хээр явж байгаад хөөргөө хээчихэж гэнэ. Тэгээд дүү удгандаа ирж “чамайг элдэв гээсэн юм олохдоо сүрхий гэлцэх юм. Чи нэг үзээд орхиоч” гэжээ. Удган ч хэнгэрэгээ аваад бөолж бөөлж дуусаад ахдаа ингэж хэлж гэнэ.
    Таны хөөрөг тахилгатай хоёр уулын дунд урсаж байгаа нэгэн жаахан горхины цаад биед хэвтэж байна. Сая би авчирах гээд дийлсэнгүй. Эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор их хүнд юм. Харин авчрах гэж байгаад алдаад тамхийг нь асгачихлаа. Та маргааш өглөө мал бэлчихээс өмнө очиж аваарай. Таныг таниг гэж бодоод би тэмдэг тавьчихсан байгаа шүү гэжээ Шарав-Осор гуай ч өглөө эртлэн босоод өнөөх хэлсэн газраар нь сажилж явтал нэг шарилжны оройд муудаж гандсан хив хадагны тасархай хийсэж байх юм гэнэ. Энэ л таних тэмдэг нь байх гэж бодоод очтол горхины цаад биед гэрийн буурийн чинээ газар хоёр амьтан хүч үзэн ач тач ноцолдсон бололтой л хамаг өвс нь налчихсан байсан аж. Тэгтэл тэнд хөөрөг нь толгойгүй хэвтэж байж л дээ. Хөөрөгнийх нь толгой тэрүүхэн тэнд бас хэвтэж байх юм гэнэ. Тэр хоёрын хооронд тамхи нь могой шиг мушгирч тахиралдаад асгарчихсан байсан гэнэ. Тэгж хөөргөө олоод дүү удганыхаа эрдэмд ихэд биширсэн гэдэг.

  • №15. Монгол хаадын төрийн бодлого

    Төмөрийг хаан өргөмжлөх тухай хэлэлцжээ. Хуралдайг Төмөрийн эх Хөхчин хатан удирдаж хуралдуулсан бөгөөд Чингисийн ууган хөвүүн Гамала биеэ төрийн эрх барих ёстой хүн гэж маргалджээ. Гэвч нөлөө бүхий монгол ноёдын дийлэнх хэсэг нь Төмөрийг дэмжсэн тул Гамала арга буюу найр тавихаас өөр замгүй болсон ажээ. Төмөр буюу Өлзийт хаан /1295-1307/ гэж алдаршжээ. Ийнхүү Өлзийт хааны үед монгол гүрний улсууд харилцан хямралдахаа хэсэг зуур зогссон боловч нэгдмэл байдал нь бас л бат бэх байсангүй.
    Өлзийт хааны дараа ордны дотоод зөрчил, хаан ширээний тэмцэл хурцаджээ. Төмөр хаан нас барсны дараа Булган хатан төрийн хэргийг шүүрэн барьж, өөрийн дотно Ананд ноёныг хаан ширээнд тэтгэн суулгахаар үгсэл хуувилдаан байгуулжээ. Гэвч Өлзийт хааны ширээ залгамжлах хаан хөвгүүн болгон монгол газрыг захируулан Хархорумд суулгасан ач хүү Хайсан цаг тухайд Булган хатны үгслийг олж мэдээд, Бээжинд яаралтай хүрэлцэн очиж, төрийн эрхийг шууд гартаа аваад, Булган хатан, Ананд ноён нарыг бусад хань хамсаатны нь хамт хороож, биеэ Хүлэг хаан гэж өргөмжлөн 1308-1311 он хүртэл хаан суужээ. Хайсаныг хаан өргөмжлөхөд уламжлалт монгол ёсыг баримтлан цагаан эсгий дээр суулгаж, олон бөө удган бууж, долоон цагаан гүү, 7000 цагаан хонины сүү газар цацаж өнө мөнхийн үржил шимийн билгэдэл болгосон тухайн сурвалжийн дотор тэмцэлдэж үлдээжээ. Хүлэг хааны ширээнд суусны баяр ёслолыг бүтэн долоо хоног үргэлжлэн өдөр бүр 40 удаа, 4000 хонь алж найрын зуушинд хэрэглэжээ.1
    Хүлэг хааны дараа Буянт /1312-1320/, Гэгээн /1321-1323/, Есөнтөмөр /1324-1328/, Хүслэн /1329/, Төгстөмөр /1329-1332/, Ринчинбал /1332/, Тогоонтөмөр /1333-1368/ нарын зэрэг нэр бүхий хаад удаа дараалан ширээнд суужээ.2 Хубилайгаас эхлэн Тогоонтөмөр хүртэлх Юан гүрний бүх хаан төрийн бодлогын үндсэндээ бараг ижил, нэгэн гол чигийг барьж байжээ. 1 Д.Оссон. “Монголын түүх” II боть.359-р тал.
    2 Тэдгээрийн дотроос Бунт хааны нэр нь Аюурбалбад, Тогоонтөмөрийн цол нь Ухаант хаан юм. Юан гүрний хаадын зарим нь нэрээрээ, зарим нь цолоороо алдаршжээ. Бид тэдний нэр цол хоёрын аль илүү алдаршиж үлдсэнийг баримтлаж бичив.
    Язгууртны хэсгийн төлөөлөгчид, шашны том лам нар,мөн урвагч этгээдийг ашиглах талаар Монголын хаад хятадад идэвхтэй явууллага хийжээ.
    Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ.
    Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.
    Юан гүрний засаг захиргааны байгуулалт, хууль цааз
    Юан гүрний төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно.
    Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал тариалангаас бусад гар үйлдвэр уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ. Зургаан яам бүх талаараа дээр үеийн хятадын засаг захиргааны уламжлалт зохион байгуулалтыг хэвээр тусган үлдээжээ.
    Түмт, мянгат, зуут зэргийн цэргийн дээд тушаал цөм монгол язгууртан ноёдын гарт оршиж байна. Монголд хүнд занчигдсан хятад хүний хэргийг бараг авч хэлэлцэхгүй байсан ба харин хятад хүн тийм ял өдүүлбэл шийтгэдэг байжээ.
    Монгол хүн хятад хүнийг албал зөвхөн торгууль хүлээж, хүүрийг оршуулах зардлыг гаргаад, цэрэгт мордож дайнд явах “шийтгэл” хүлээж байжээ.3 3 “Юан улсын хууль цаазын бичиг” 58-р бүлэг.
    Таван эрүү нь туйвандах, чавчрагадах, үйлтгүүлэх, цөлөх, алах энэ хэдэн шийтгэл байжээ.
    Хубилай хаан далайгаар гадаадтай харилцан, худалдаа хийхийг урамшуулж Шанхай, Ханъчжоу, Гуанчжоу /Кантон/ зэрэг 6 том боомт нээжээ. Юан гүрний том худалдаачид олон тооны отог болж нэгдэн ажилладаг байжээ.
    Юан гүрэн ихээхэн орлого бүхий зарим зүйл дээр улсын онц эрх тогтоожээ. Архи дарс, цуу жангийн зэрэг исгэлэн шүүс, цай, давс мэтийн хамгийн өргөн хэрэгцээний орлого сайтай зүйл цөм улсын онц эрх болсон байв. Хэрэв хувийн этгээд архи дарс нэрэх зэргээр улсын онц эрхийг эвдвэл хатуу цээрлүүлэн шийтгэдэг байжээ.4 Ялангуяа давсны онц эрх эдэлснээр улсад маш их орлого ордог байжээ. “Юан улсын судар”-т: “Улсад түүний ашгийг тус болгоход маш их л ину давсанд хүрэх нь үгүй болой”5 гэж тэмдэглэсэн байна. 4 “Юан улсын судар” 94-р бүлэг.

  • Монгол бөөгийн ёс зүй (Нэгдүгээр)

    Мөнх тэнгэрийн бөө шүтлэг бол орчлон ертөнцийг бүхэлд нь багтаасан байгалийн хүчин зүйл бөгөөд хэн нэгний үндэслэн гаргасан ном, номлол болох шашин огт биш гэдгийг сайтар ойлгох. 2. Монгол бөөгийн уламжлалт ёс зүй бол Манх тэнгэрийн бичигдээгүй хуулв бөгөөд зөрчих аваас тэнгэр гэсгээнэ гэдгийг асар сайг ойлгох.Өөрөөр хэлбэл Монгол бөөгийн ёс зүйг зөрчсөн хүмүүнийг хувь тавилан хатуу шийтгэдэг гэдгийг санаж мөрдлөг болгох. 3. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнийг бөө хүн буюу бөө улаач гэнэ. Бөө болох хүн нь дээд тэнгэр, удмын тэнгэр сахиусууд нь сонгож тамгалсан, удам дамжсан байгалиас заяасан зөн мэдрэмж далдыг харах увидас чадвартай заяагдмал эрчим хүчтэй хүмүүс байдаг. Дурын хүн өөрийн хүсэлтээр бөө болж болдоггүйг анхаарах. 4. Орчлон ертөнцтэйгээ зөвөөр харилцах тэр л арга ухааныг бөө ухаан гэнэ. Үүнийг бөө улаач хүмүн нь сайтар ойлгож ухамсарлан нарийн учир зангилааг нь тайлж амьдралд бодитой бүтээлчээр хэрэгжүүлж чаддаг байх. 5. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,далд ертөнцөөс орчлон хорвоо хүмүүний амьдрал ямар их нөлөөлөл хамааралтай байдаг учир шалтгааныг эгэл хүмүүст тайлбарлан таниулж онгод тэнгэрийн ертөнцтэй харьцан хүмүүсийг холбон зуучилж, амьдралд нь тохиох саад тотгор бэрхшээл зовлонгоос нь салгаж зам мөрийг нь засамжилан аз жаргалтай сайхан амьдрал, амжилтанд хүргэх нь бөө хүний үндсэн үүрэг мөн. 6. Бөө болох хүн эгэл хүний харж чадахгүй зүйлийг харах, мэдрэх, сонсох, унаж татах, эдгэшгүй өвчин эмгэг мэт зүйлд нэрвэгдэх ухаан санаа нь түр зуур гадны нөлөөлөлд орох зэргийг онгодын бариа гэнэ. Гэвч тухайн хүн үнэн чанаручир шалтгааныг бөө нараар сайтар шалгуулан тодруулсаны үндсэн дээр бөөгийн уг барих эсэхийг шийдэх 7. Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно. 8. Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах. 9. Бөө улаач нь гэр бүл болон нийгмийн дотор тодорхой боловсрол төлөвшил хүмүүжилтэй бие хүн болсон байх. Өвөг дээдэс удам угсаа, олон түмний хүлээсэн үүргээ, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарлах. 10. Бөө болохоор тодорсон улаач нь биеэ тоох, ихэмсэг бардам зан гаргах, хорон санаа, атаа жөтөө, уур хорсол, өсөрхөл, хувиа бодсон байдал, хүнлэг энэрэнгүй бус хатуу сэтгэл зэрэг хүмүүний алив муу зан чанараас ангид байх. Үүний тулд бие болоод сэтгэлээ сайтар бэлтгэсэн байх. 11. Эх болсон байгаль дэлхийгээ хүн төрөлхтөн, түмэн олноо, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн байх. Үүний тулд Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй байх. 12. Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн. 13. Бөө хүн заавал бөөгөөр дагнан амьдрах албагүй. Бөөгийн зан үйлийн хажуугаар мэргэжил боловсрол, ажил хөдөлмөр эрхлэн нийгэмд тустай олон зүйлийг хийж,бусдын адил ажиллаж амьдарч болдог гэдгийг санахад илүүдэхгүй. 21-р зуунд амьдарч байгаа өнөө үед мухар сүсэгт хөтлүүлэхгүй байх. Үүний тулд далд ухамсар ба бөөгийн талаар анхны мэдэгдэхүүнтэй байх. 14. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг билээ. Бөө хүн ажил амралтаа зөв зохицуулж, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг байх. Үүний тулд буруу дадал зуршил, архи, тамхи зэрэг хорт идээнээс татгалзан хэзээ ч эрүүл саруул ухаанаа алдахгүй байх.

  • ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ-10 “Их монгол-800” авиралт ба асгатын мөнгөний орд

    уулын авиралт зохион байгуулагдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачлагаар улстөрчид, мэргэжлийн тамирчдаас бvрдсэн хоёр баг Алтай таван богдод авирахаар болсон. “Их Монгол 800″ гэж нэрлэсэн ави-ралт Алтай таван богдын хvйтний оргилд гарч Монгол Улсын тєрийн” далбааг мандуулж, шинэ тєрийн дууллыг эгшиглvvлэх зорилготой Улстєрчдийн “Сvлд” багийг Ерєнхийлєгч Н.Энх-баяр, тамирчдын “Туг далбаа” багийг Шадар сайд М.Энхсайхан ахалсан юм. Уулчдын бvрэлдэхvvнд УИХ-ык гишvvн Р.Бадам-дамдин, С.Баярцогт, Н.Баяртсайхан, шинэхэн аварга Д.Сумъяабазар, далай аварга Г.Єсєхбаяр нар багтсан байна. Авиралтын дараа хvйтний оргилд мандуулсан тєрийң далбааг бvх аймаг сумдаар аялуулах аж. Авиралтын оргил далайн тvвшинєєс 4374 метр өндөртэй мөсєн голтой тамирчдын шандсыг сорьдог юм байна. Энэхvv авиралтыг Их Монгол Улс байгуулагдсаны 800, Хvйтний оргилд гарсны 50, Монгол хvн Эверес-тэд авирч эхэлсний 10 жилийн ойд зориулсан юм байна. Эцэст нь 20 гаруй жил яригдаж ирсэн ордын лицензыг Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл эзэмшдэг Асгатын ордын зургийг тавив. Тэд өнгөрсөн 20 жил юу ч хийсэнгүй. Өндгөө дарсан тахиа шиг л дараад хэвтээд байлаа. Тийм учраас “энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, баруун бүсийн хөгжилд хувь нэмрийг нь оруулах цаг нь болсон” гэсэн саналыг олон улс төрчид санал дэвшүүлж байжээ. Юуны түрүүнд “Монголросцветмет”-ийн мэдэлд байгаа дөрвөн лицензийг Засгийн газрын мэдэлд авах, дараа нь олон улсын тендер зарлах замаар хөрөнгө оруулагчыг нь олъё гэсэн санал ч байсан. Энэ ордод хүрэхийн тулд Оросын нутгаар явж байж хүрдэг л дээ. Тийм учраас Асгатын голын урдуур уулын хяр өөд Баян-Өлгий дэх барилгын цэргийн ангийхан зам тавьжээ. Нийтдээ 3.7 тэрбум төгрөгийн өртөгтэй зам барьсан. Энэ зам ашиглалтад орсноос Оросын нутгаар дамжихгүйгээр Асгатын мөнгөний ордод очдог болсон. Мөн өөрийн гэсэн дэд бүтэцтэй болчихсон. Одоо эрдэнэтийн “асуудал” дотор тэрчигтээ багц болоод их гарынханы мэдэлд очсон.

    djmedia:48
  • “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2016” ҮЗЭСГЭЛЭН

    , Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо (IFBME), Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ- 2016” үзэсгэлэнг 2016 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ИВЭЭЛ дор зохион байгуулж байна.
    ЭМЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд, БНСУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагууд нийт 120 гаруй оролцогч байгууллагууд дараах чиглэлээр төрөлжин оролцож байна. .
    • Үзэсгэлэнгийн үеэр ард иргэдэд үнэ төлбөргүйгээр хараа, сонсгол, даралт, сахарын шинжилгээ, эхо, эрүүл мэндийн боловсролын мэдээлэл, бараа бүтээгдэхүүний амталгаа хийгдэж байна.