Author: admin_shaman

  • № 5. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай


    Тайлбар: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг хэлэлцээд тодорхой бодлого баримталж ажиллахаар шийдвэрлэсэн. 
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн дараах шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон. 
    Хоёрдугаарт: Мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна. 
    Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Эдгээр шийдвэр амьдралд биелэлээ олж хэрэгжиж байна. 
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулганы чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. 
    Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • “Монгол Гэсэр хааны тууж” Испани хэлнээ

    Энэхүү эрхэмсэг сайхан уран зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл юм.

    Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч, туульчнар “Гэсэрийн тууж”-ийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг.

    Таван хошуу мал, тарвага, зурам, таанан цагаан гэр, нум сум, илд бамбай, эмээл, хазаар, чөдөр, тушаа, ааруул, ээзгий, аргал, хомоол – энэ бүхэн монголчуудын амьдралын салшгүй хэсэг бөгөөд энэ бүхний тухай “Гэсэрийнтууж”- д өгүүлнэ.

    Др. Проф. Г.Төмөрчулууннь “Монголын нууц товчоо”-г 2004 онд анх испани хэлнээ орчуулж Бүгд Найрамдах Куба Улсад 10 мянган хувь хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүд эхнээсээ испани хэлт Латин Америкт түгэн дэлгэрэх эхлэл болсон юм.

  • ХҮННҮГЭЭС ЭХЛЭЭД НҮҮДЭЛЧИД УМАРД ХЯТАДАД НОЁРХОЖ БАЙСАН НЬ

    Эртний хятадын төрийн гадаад бодлогын үндэс нь Хятад бол ерцөнцийн төв, соёлын төв, улс төрийн төв гэх үзэлд суурилсан “Жун го” буюу “Дундад улс”-ын онолд тулгуурласан, хятад төвийн үзэл юм. Хан улсыг шахан дарамталж байсан учир Хан улсын гадаад бодлогод Хүннү гол байр суурь эзэлдэг байсан бөгөөд жил бүр их хэмжээний алба авдаг байсан нь Хан улсын эдийн засагт ихээхэн дарамт болж байжээ. Хан улс нүүдэлчдийн талаар явуулсан бодлогоо: 1. Цэрэг дайны, 2. Бичиг соёлын хэмээн хоёр ангилж үздэг. Бичиг соёлын бодлого нь Күнзийн сургаалаас үүсэлтэй бөгөөд “хүр хорхой навч идэх лүгээ адил хөршийнхөө нутгийг идэх”, “бэлэгдэн хязаарлах”, “таван урхи”-ны бодлого зэрэг олон аргыг хэрэглэж байв. “Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг тэдэнд өгөх хэрэгтэй; тэдний дурыг урвуулахын тулд сайхан хоол өгөх хэрэгтэй; тэдний сонорыг урвуулахын тулд хөгжим, эхнэр өгөх хэрэгтэй; тэдний хүслийг урвуулахын тулд сайхан байшин сууц, татвар эмс өгөх хэрэгтэй; тэднийг дагаж ирвэл ухааныг нь урвуулахын тулд эзэн хаан тэднийг цайлан, дарс, хоолоор дайлах хэрэгтэй. Энэ бол таван урхи гэгч мөн” хэмээн хятад сурвалжид тэмдэглэжээ. Ийнхүү Хүннү нарыг тансаг эд зүйлсээр өөртөө татаж, хятад соёлд дасган уусгах бодлогыг хүчтэй явуулсан ч төдийлөн амжилт олоогүй ажээ. МЭӨ 141 онд хан улсын хаан болсон Уди (МЭӨ141-87 он) эхэн үедээ өмнөх хаадын адил МЭӨ 198 оны гэрээг даган мөрдөхөө амлаж байсан ч, цэрэг дайны бэлтгэлээ базааж гүйцээд, МЭӨ 133 оны үеэс Хүннүгийн эсрэг байлдах бодлогод шилжсэн байна. Ийнхүү Хүннү, Хан улсын хооронд олон жил үргэлжилсэн байлдааны ажиллагаа эхэлсэн түүхтэй. Уди хааны Хүннү эсрэг явуулсан олон удаагийн байлдааны ажиллагаа амжилт олоогүй учир, Хүннүгийн зүүн, баруун жигүүрийг довтлох тактикт шилжсэн. Олон жил үргэлжилсэн дайнд Хүннү, Хан улсын аль алин нь цэрэг, эдийн засгийн хүч нөөцийг шавхан суларсан ажээ. Эцсийн дүндээ, баруун жигүүрийн Усунь зэрэг аймгууд Хүннүгийн захиргаанаас гарснаар Хүннүчүүд Дундад Азийн хот улсуудаас авдаг татвар, баруун тийш харилцах гол замаа алдсан нь томоохон хохирол болов. Уди хаанаас хойш Хүннү, Хан улс дайтаж, найрамдаж байсан нь олон юм.
    Язгууртнуудын зөрчлийн улмаас Хүннү гүрэн МЭ 48 онд умард, өмнөд хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд Хүннү нар Хан улсыг дагах болов. Хүннү гүрнийг МЭ 93 онд мөхсөн гэж үзэх элбэг байдаг ч МЭ 156 онд Сяньбийн нэгдсэн улс байгуулагдах хүртэл оршин тогтносоор байсан гэж үзэж болно. Умард Хүннүгийн зарим хэсэг нь баруун зүг нүүдэллэн явсаар хожим Европын сурвалжуудад Гунни нэрээр тэмдэглэж, одоогийн Унгарын нутгаар төвлөрсөн хүчирхэг улс байгуулан, Баруун Ромын эзэнт улсыг мөхөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ. Өмнөд Хүннү нар өөрсдийн төр ёс, соёлын уламжлалаа хадгалан оршин тогтносоор байсан бөгөөд хожим умард хятадад өөрсдийн төр улсыг байгуулж байсан түүхтэй билээ.
    Хүннүгийн төрийн түүхийг:
    1. Аймгийн холбоо, анхны төр улсын үе (МЭӨ 209 он хүртэлх үе)
    2. Хүннү гүрний үе (МЭӨ 209 оноос МЭ II зууны дунд хүртэлх үе)
    3. Хүннү нар хэд хэд хуваагдаж, бусдын нутагт төр улсаа байгуулж байсан үе (МЭ II зууны II хагасаас МЭ V зуун) хэмээн хуваан үзэж болно.
    МЭ 220 онд Хожуу Хан улс мөхсөний дараа нүүдэлчид урагш түрж, хятадын нутагт өөрсдийн улсуудыг байгуулсанаар 20 орчим улс оршин тогтнож байснаас Сяньби угсааны есөн улс, Хүннү угсааны гурван улс байжээ. Хятадын түүх бичлэгт “Умардын таван аймгийн арван зургаан улсын үе” гэх энэ үеийг Хүннү угсааны Лю Юаньхай 304 онд Түрүү Жао (304-329) улсыг үндэслэн байгуулсанаар эхэлж, 439 онд Сяньби угсааны Тобачуудын байгуулсан Умар Вэй улс умард хятадыг нэгтгэснээр төгсгөдөг. Хятадын он дарааллын бичигт хүннү, цзеху, сяньби, ди, цян аймгийг “таван бүдүүлэг” (Wu hu) хэмээн нэрлэж байв. Хятадын түүх бичлэгт умард хятадад ноёрхлоо тотоож байсан нүүдэлчин улсуудын түүхийг Хятадынх болгон бичиж, мушгин гуйвуулсан байдаг ч гэсэн үнэн хэрэгтээ тэдгээр нь нүүдэлчдийн байгуулсан улсууд буюу хятад бус төрт улсууд байсан билээ. Михаэл Вайерсийн бичсэнээр “умрын эзэнт улсуудын тухайд Хятадын түүх бичлэг эргэлзээтэй байдгаас хятадын чухам ямар эх сурвалжийг (эдгээр нь сяньби нарын талаарх цорын ганц эх сурвалж бөгөөд бүгд хожуу үеэс гаралтай) баримталснаас шалтгаалаад 9 янзын Сяньби улс мэдэгдээд байгаагийн зургааг нь хятадын өөр өөр династи гэж үзсэн байдаг. Эдгээр Сяньби улсын газар нутаг түүхийн янз бүрийн үеүдэд Хянганы уулсаас Шинжаан мужийн гүнд хүртэл үргэлжилж байсан ба цаг хугацааны хувьд нийтдээ МЭ 156-431 оныг хамарна. Энэ бүх хугацаанд бие биеийн эсрэг дайтаж, улсаа булаалдаж харилцан тэмцэлдсэн нийт 42 хааны нүүр үзжээ” .
    Сурвалжаас үзэхэд, Сяньби аймгуудаас Цифү аймгууд Баруун Цинь улс (385-431), Түфа аймгууд Өмнөд Лян улс (397-414), Муюн аймгууд Түрүү Янь улс (337-370), Хожуу Янь улс (384-409), Баруун Янь улс (386-394), Өмнөд Янь улс (398-410), Түгүхүнь нарын Тогон улс (285-663), Тоба аймгууд Умард Вэй улс (386-534), Хятан аймгууд Ляо улс (916-1125)-ыг тус тус үндэслэн байгуулж , умард хятадад ноёрхож байснаас үзэхэд Дунхугийн угсааны монгол хэлт аймгууд тухайн үеийн Төв Азийн улс төрийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой байна. Үүн дээр Хүннүгийн зарим аймгуудын Умард Хятадад байгуулсан Түрүү Жао (304-325), Умард Лян (397-439), Ся (407-431) улсууд болон Юйвэнь аймаг Вэй улс унасны дараа байгуулсан хожуу Жоу улс, Ухуань, Күмоси, Дуань зэрэг аймгуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Жоужаний хаант улсын Төв Азийн түүхэнд эзлэх байр суурийг нэмж тооцвол тухайн үеийн Монгол угсааны аймгуудын эзлэх орон зай, хэмжээ далайц, төр ёс, угсаа-соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурь тодрон гарч ирж байна .
    Ийнхүү Хожуу Хан улс мөхсөний дараа Сяньби болон Хүннү угсааны аймгууд хойд хятадад ноёрхох болж, нүүдэлчдийн олон төр улс байгуулагдан умард хятадад ноёрхохын төлөө хоорондоо өрсөлдөж байсан нь түүхэн үнэн юм. Энэ тэмцэлд Сяньби угсааны Табгач нар ялж, бусад улсуудаа эрхшээлдээ оруулан, умард хятад болон өмнөд монголыг нэгтгэсэн хүчирхэг умард Вэй улс байгуулжээ.
    Табгачийн Шийзянь 310 онд Табгачийн Дай улсыг үндэслэн байгуулж, одоогийн ӨМӨЗО-ын Хорин Гэр хошууны нутагт Шэнлэ хотыг нийслэл болгож, түүний дараа Табгач Гуй 386 онд ван болж, улсаа Вэй гэж нэрлэсэн нь түүхнээ Умард Вэй (386-534) гэж алдаршсан. Табгач нарын байгуулсан Умард Вэй улс нь хойд Хятад болон Өмнөд Монголд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд хожим нь Вэй улс задарч Баруун Вэй (535-581) болон Зүүн Вэй (534-550) гэх хоёр улс болжээ.
    Сяньби угсааны Тугухунь аймгууд Хөх нуурт өөрсдийн улсыг байгуулж, МЭ VII зууны сүүлч хүртэл оршин тогтнож байв.
    Энэ бүгдээс үзэхэд, гурван улс (220-280)-ыг нэгтгэн байгуулагдсан Баруун Зинь улсын нэгдэл дор хятад орон арав орчим жил л байсан бөгөөд “найман ноёдын үймээн” 15 жил (291-305) үргэлжилж, хойд хятадыг үгүйрүүлэн сүйтгэсэн тэр үеэс Сүй улс байгуулагдах хүртэл монгол угсааны аймгууд умард хятадад ноёрхож байсан гэж үзэж болохоор байна.

  • Сүүлийн жилүүдэд манайхан бөө, удган шүтдэг болоод байгаа. Юм л бол лам эсвэл сайн гэсэн бөөг зорьдог.

    улсууд ч олшрох болсныг холбогдох байгууллууд мэдэгдээд байгаа. Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрладаг байрны зургаан давхрын тагтнаас иргэн А гэгч уржигдар “Бөөгийн онгодорлоо” хэмээн дэггүйтэн үсэрчээ. Азаар тэрээр амьдгарсан ч эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ мэт бөөгийн нэрийг ашиглан эрсдэлтэй алхам хийдэг улсууд цөөнгүй дуулдах боллоо. Ямартаа ч тагтнаас унаж гэмтсэн бөөгийн хэргийг Баян зүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Харин иргэн А одоогоор гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
    Ч.Уянга

  • ДУУСДАГГҮЙ ТАМХИНЫ УУТ

     

    Би чинь нэг хоёр cap хээр явах юм. Иймхэн гожгор юманд тамхи хийж явахад хоёр хонолгүй дуусах юм биш үү? гээд уурлажээ. Тэгтэл эхнэр нь:

    Та битгий уурла. Тамхи чинь дуусчихвал намайг нэрээр минь хэд дуудаад зүүн дэрэн доогуураа уутаа хийгээд унтаарай гэж гэнэ.

    Тайгад олон хоног яваад Гэндэн гуайн тамхи нь ч дуусаж. Гэндэн гуай хариугүй юм оёж өгдөг энэ тэр гэж жаал үглэж байгаад хэлснээр нь уутаа зүүн дэрэн доогуураа хаяж орхиод унтаад өгчээ. Өглөө сэрээд хартал өнөөх жижиг уутанд тамхийг нь хуруу орох зайгүй чигжээд хийчихсэн байж гэнэ. Тэрнээс хойш Гэндэн гуай анд явахдаа тамхиндаа санаа зовохоо больсон гэж О.Пүрэв гуайд хуучилжээ.

  • Монгол бөөгийн Их Удган Дамбадаржаагийн БУЛГАН (1970-2021)

     

    МОНГОЛ БӨӨГИЙН ХОТГОЙДЫН ИХ УДГАН

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН гишүүн

    Булган аймгийн Бүрэгхангай сумын бөөгийн Дамдин, Шагдарсүрэн нарын ач охин.

    Монгол бөөг хөгжүүлэхэд амьдралаа зориулсан.
    Өвөрмонголд бөөгийн зан үйл хийхэд ёс зүйн алдаа гаргаж байгаа \нэг айл, ам бүлийг бүгдийг нь бөө болгох, гм \талаар гомдол ирсэн.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.

     МБНЭ-ийн хүрэл шонхор медалиар шагнагдсан.
     Бөөгийн “Голомт” тэргүүлэгч гишүүн

     

    Монголын анхны төвлөрсөн нэгдсэн төв байгууллага МБНЭ-ийн анхдугаар Дээд хуралдайн төлөөлөгч, МБНЭ-ийг үүсгэн байгуулахад оролцогчдын нэг Монгол бөөгийн Их удган Д.Булган зуурдаар нас барж, уй гашуу, гунигийг авчирлаа. 

    Д.Булган нь Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөөгийн Дамдин, Шагдарсүрэн нарын ач охин бөгөөд 1998 онд зайран Төмөрт шавилж, Балжир удганаар багшилуулж уламжлалт бөөгийн дэг жаягаар боссон удган байлаа. Даян дээрх, “Атаа таван тэнгэр”, “Галын тэнгэр”, “Хар тэнгэр” Цагаан тэнгэрүүдийг дуудан бөөлж, Бүрэгхангай уул, Шувуут Хайрхан, Бодь модны лус, савдагийг дуудан тахиж ирсэн байдаг.

    Монголын анхдагч бөөгийн байгууллага “Голомт” төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэгчдийн нэг, улмаар биеэ даан Бөөгийн “Шувууд уулын онгод” Төвийг байгуулж тэргүүнээр өнөөг хүртэл ажиллаж иржээ. Тэрээр монголын бөөгийн түүхэнд өөрийн өвөрмөц мөрөө үлдээсэн, бүх л амьдралаа монголын тэнгэр шүтлэгт, уламжлалт бөө мөргөлийн төлөө зориулсан нэгэн байлаа.
    Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулж, бөөгийн нэгдсэн байгууллагын төлөө хамтран зүтгэж явсан түүний зүтгэлийг бид мартахын аргагүй. МБНЭ-ийг байгуулах анхдугаар дээд хуралдаанаас МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Дээд цэцийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
    Монгол бөөг уламжилж ирсэн байдал, бөөгийн чадамжийг үнэлж 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны нууц санал хуралдаанаар гишүүд санал нэгтэйгээр түүнд Монгол туургатны хэмжээнд Монгол бөөгийн их удган цол олгосон байдаг
    МБНЭ-ээс гаргасан анхны шийдвэрийн дагуу 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн Ноён уулын Нэгдсэн тахилгад идэвхтэй оролцож байсан бөгөөд түүний тэмцэл үр дүнд хүрсэнийг олон түмэн мэднэ.
    2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болсон Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 4200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, 2013 оны 5 дугаар сарын 25-26-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилга, 2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдөр, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилга, 2014 оны 7 дугаар сарын 3-4-ний өдөр, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилга, 2015 оны 5 дугаар сарын 25-26-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы гуравдугаар Нэгдсэн Их Тахилга, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн Төрийн “Хар сүлд”-ний тахилгад тус тус идэвхтэй оролцсон байдаг.
    Энэхүү нэгдсэн тахилгуудад оролцохын зэрэгцээ эх орон, түмэн олныхоо сайн сайханы төлөө тэмцэгч, олон нийтийн зүтгэлтэн байлаа.
    Д.Булган нь төр нийгэмдээ зүтгэж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг үнэлж, 1993 онд боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Тэргүүний залуу алтан медаль, үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд зүтгэж явсаныг нь үнэлж, 2013 онд Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, 2015 онд “Мөнгөн шонхор” медаль, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байжээ.
    Монгол бөөгийн уламжлалт чанаруудыг эзэмшсэн Д.Булган хотгойд бөөгийн өвөрмөц зан үйлийг бид байнга дурсаж явах болно. Таны улаачийн үйл үр удам, шавь нарт чинь үргэлжлэх нь лавтай.
    Та тэнгэрийн харанхуйн орондоо тайван амгалан оршиж, биднийхээ төлөө ямагт хамт байж, тэнгэрийн үйлээ үргэлжлүүлэх болно.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Сайхантуяа, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Т.Баттогтох, А.Оюунчимэг, Л.Баяржаргал, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Д.Хүнбиш, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ж.Эрдэнэцэцэг, Л.Гэрэлмаа, Ж.Ариунтуяа, Д.Мөнхжаргал, Б.Анхбаяр, Б.Гомбо, О.Тэгшжаргал
    Байнгын бус:
    Д.Батчулуун, Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Ц.Бор, Н.Баттогтох, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, В.Жавзансүрэн, Ч.Болд, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Р.Туул, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Э.Болдоо, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Чанцал, Б.Байгальмаа, Ц.Чулуунбаатар, Ч.Дангаасүрэн, Ш.Содов, Б.Баяраа, Д.Дарьчулуун

  • Монгол бөөгийн Их зайран Гомбын БОЛД (1952-2020)

     

    МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН

    МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАГЧ сонгуультай

    Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат

    МБНЭ-ийн салбарыг орон нутагт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Нийгмийн зүтгэлтэн.
    Монголын Буриад бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.

    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад Хайрханы тахилгад тэргүүлж бөөлсөн.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад идэвхтэй ороллцсон.
    • 014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. .
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Галын тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Буриад бөөг удирдаж оролцсон.

     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     МБНЭ-ийн хүрэл шонхор, “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан.

     

    Монгол бөөгийн өв уламжлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол бөөгийн соёлын үнэт өвийг уламжилж ирсэн, монголын зүүн хязгаарт орших, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн Их зайран Г.Болд таалал төгсөж, бидэнд уй гашуу авчирлаа.  

    Монгол бөөгийн салшгүй хэсэг болсон Буриад бөөгийн үнэтэй өвийг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр асар их билээ. Буриад бөөгийн өвөрмөц уламжлалыг өнөө болон ирээдүйд залгамжлан, өвлүүлэхэд түүний үйл ажиллагаа чиглэгдэж байлаа.
    Монгол бөөгийн их зайран Г.Болд Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн болон МБНЭ-ийн салбарыг орон нутагт байгуулж, суманд монголын бөөгийн нэгж байгууллага ажиллах үлгэр замыг тавьж өгснөөрөө бөөгийн түүхэнд чухал хувь нэмэр оруулсан билээ.
    Эх нутгаа эзний ёсоор хайрлан, байгаль орчиноо хамгаалах үйлс түүнийг Нийгмийн зүтгэлтэн болгосон юм. Тэрээр бүхий л амьдралаа Монголын Буриад бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө зориулсан байна.
    2012 оны 06 дугаар сарын 22-нд болсон Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад Дорнодчуудаа төлөөлөн сумынхаа бүх бөө нарыг нэгтгэн оролцож байсан.
    2013 оны 09 дугаар сарын 12-ны өдөр, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгыг зохион байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэрээр “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгын Хайрханы тахилгад тэргүүлж бөөлсөн.
    2014 оны 07 дугаар сарын 3-4-ний өдөр болсон Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад аймаг, орон нутгийн төлөөлөө нэгтгэн оролцуулж байлаа.
    2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн ажиллагааны нээлтэд оролцсон.
    2015 оны 10 дугаар сарын 10-ны Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Галын тахилгад толгойлж бөөлсөн.
    2015 оны 07 дугаар сарын 14-15-ны өдөр болсон Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    2016 оны 08 дугаар сарын 10-ны Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад хамт олон ПАЗ автобустай, гэрээ ачин оролцож байж билээ.
    2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Дорнодын хамт олон нэгдэн ирж, Тэнгэрийн тахилгыг толгойлох Буриад бөөг удирдаж оролцсон байдаг.
    2019 онд хамгийн сүүлд Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбооны зохион байгуулсан Бурхан халдуны тахилгад оролцсон байдаг.
    Түүний монгол бөөг уламжлалт жаягаар хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар шагнаж байжээ.
    Г.Болд бол Монгол бөөд, түүн дотроо Буриад бөөд өөрийн орон зайг эзэлсэн Монгол бөөгийн Их зайран байлаа.
    Хүнд өвчинд шаналж байсан сүүлийн саруудад их зайран, эвлэлээрээ байнга ирж, цаашид хийх олон ажлыг ярилцаж явсан билээ. Тэрээр хүнд үед “хүний чанар их танигддаг юм байна” гэж ярьдаг байлаа.
    Түүний ярьж хэлж байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамт олон байна. Монгол бөөгийн төлөө түүний санаж бодож явсаныг бид биелүүлэх болно.
    Түүний гэр бүл, гэргий, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлж байна.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Д.Отгончимэг, Б.Нарангэрэл, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А. Оюунтуул, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Б.Балжмаа, Б.Баттогтох, Ч.Гаваагүнчин, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Ариунтуяа
    Байнгын бус:
    Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж. Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Л.Дорж, Ц.Лувсанлхама, Ч.Энхтуяа, Ё.Алтанзул, Л. Баттогтох, В.Жавзансүрэн, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Д.Сосорбарам,

     

  • Монгол бөөгийн Их Удган Цэрэнпүрэвийн ОТГОНСҮРЭН

     

    МОНГОЛ БӨӨГИЙН БУРИАДЫН ИХ УДГАН

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД
    ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН сонгуультай.

    Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат

    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгын галын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгад тэргүүлж бөөлсөн.
     Монголын Удирдлагын академийг төгссөн.
     Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн Тэргүүн.
     МБНЭ-ийн хүрэл шонхор, “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан.

  • Монгол бөөгийн Их зайран Пүрэвээгийн БАТЖАРГАЛ

    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.
    2014 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Атаа таван тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2018.4.15-ны өдөр. БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
     Төрийн дээд “Алтан гадас” одон
     Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг
     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     МБНЭ-ийн хүрэл шонхор, “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан.

     

  • Зураг түүхийг авч үлдэнэ-9 “Монгол улсын эдийн засаг аюулгүй байдал ба хөрш орнуудын хүчин зүйл”

     

     

    Энэ хуралдаан дээр тухайн үед Монгол улсын эдийн засгийн асуудал хариуцсан эрдэмтэд бараг бүгд оролцсон билээ. Хуралдаанд Монгол Банкны ерөнхийлөгч О.Чулуунбат, УИХ-ын даргын улс төрийн зөвлөх, түүхийн ухааны доктор Г.Чулуунбаатар, Пүрэвдорж, Улаан, Баяртсайхан, Тогтох нар илтгэл тавьсан. Энэ бол өргөн цар хүрээтэй асуудлыг авч үзсэн тэр үедээ чухал арга хэмжээ байсан юм. Хуралдаан Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого тусдаа бүлэг болон тусгагдсан, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилт, нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйл, аюулгүй байдлыг хангах арга замыг тодорхойлсон байгаа боловч бодит нөхцөлд тэр бүр тохирохгүй том зорилтууд дэвшүүлсэнээс тэдгээр нь тунхаглалын шинжтэй болж, өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтоос хэрэгжсэн зүйл бага, ойрын үед ч хэрэгжих боломж ч бага байжээ. Эдийн засгийн аюулгүй байдал, түүнийг хангах арга замууд нь хөгжингүй болон хөгжиж буй улс орнуудын тулгамдсан асуудлууд болж байгааг гаргаж тавьсан юм. Тэдний илтгэл тавьж буй зургууд байна.
    Үүний дараа гадаадын олон орны эрдэмтэд оролцсон уулзалт ярилцлага хийгдсэн ба энэхүү арга хэмжээний дараа гадаадын зочдын хамт Тэрэлж явж нэгэн өдрийг амарч өнгөрүүлсэн зураг нь түүх болон үлджээ. Тэнд байхдаа сарлаг унаж авхуулсан генерал Гаваагийн зураг өвөрмөц харагдана. Тэрхэн мөчид МАХН-ын дарга Н. Энхбаяр, генерал Гаваа хоёрын хооронд үүссэн үл ойлголцлыг арилгахад чамгүй үүрэг гүйцэтгэсэн тэр мөчөө дурсахад хүрлээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:45