Author: admin_shaman

  • Монгол бөөгийн Дархан зайран Ц.Чулуунбаатар

    олгосугай.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.
    • 2017.06.22-д “Нар”-ны нэгдсэн залбиралд оролцсон.

     МБНЭ-ийн хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор медалиар шагнагдсан.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАДЫН ДАРХАН УДГАН Дүгэрсүрэнгийн ЭНХЖАРГАЛ (1949-2017)

     

    Гурав. Монгол бөөгийн Дархан Удган цолоор

    Д.Энхжаргал-МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, “Голомт” Төвийн Дэд тэргүүн

    олгосугай.

    Дүгэрсүрэнгийн ЭНХЖАРГАЛ

    (1949-2017)

    МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАДЫН ДАРХАН УДГАН

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай.

    Монгол бөөгийн Дархадын Мангаан тээхэний удмын Удган.

    Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат

    $1· 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён” уулын Нэгдсэн тахилгад оролцсон.

    $1· 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгын Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, удирдаж зохион байгуулцсан.

    $1· 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, зохион байгуулсан.
    $1· 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.
    $1· 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    $1· 2013.10.4-6-ны өдөр. БНСУ-д болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    $1· 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж зохион байгуулсан.
    $1· 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    $1· 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг зохион байгуулсан.
    $1· 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    $1· 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, зохион байгуулсан.
    $1· 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан
    $1· 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн их тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.
    $1· 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    $1· 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    $1· 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг зохион байгуулсан.
    МБНЭ-ийг үндэслэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, бөөгийн “Голомт” төвийг байгуулж, төлөвшүүлсэн. 20 жилийн хугацаанд хийсэн тахилга, тайлгуудыг зохион байгуулсан.

    $1v Төрийн “Алтан гадас” одон

    $1v Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

    $1v Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг

    $1Ø 2012 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн

    $1Ø Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг

    $1Ø Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.

    $1Ø МБНЭ-ийн хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор медалиар шагнагдсан.

    -Бөөгийн “Голомт” төвийн гишүүн

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ДАРХАН УДГАН Дамдины БАТЧУЛУУН

     

    Дархадын алдарт Зайран Дамдины охин, Дархадын нисдэг долоон бөө нар болон Есөн Их Хайрхад дээдсийн ихэнх нь сүлдэлж явдаг. Ээж Ягаан удган гэж нэртэй улаач байсан.

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулцсан
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Гарны тахилгыг толгойлж бөөлсөн
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.04.8-22. БНАСАУ дахь Монгол хатаны бунханд хүндэтгэлийн бөөлөлт хийсэн.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Нарны тахилгыг толгойлж бөөлсөн.
    МБНЭ-ийг үндэслэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Өөрийн бүхий л амьдралаа монгол бөөгийн төлөө зориулсан.

     Төрийн дээд “Алтан гадас” одон
     Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

     2013 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн
     Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг
     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     МБНЭ-ийн Хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор медалиар шагнагдсан

  • зураг түүхийг авч үлддэг-8 Аав, ээжтэй хамт өнгөрүүлсэн сүүлчийн наадам

     

    Завхан аймгийн 80 жилийн ойд очлоо. Аав, ээж хоёроо амьд ахуйд нь нутагт нь очсон сүүлчийн аялал байв. Монгол Улсын Ерөнхийлөгч ч нутгийн баяртаа очсон байлаа. Улс орны аюулгүй байдлын мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид өдөрт 2 удаа илтгэдэг байв.

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны анхны даргаар томилсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн надтай хийсэн анхны уулзалт, мөчөө дурсав. Шинээр байгуулах ажлын алба болон бусад асуудлаар 10 үүрэг даалгавар өгсөн юм. Тэгээд, чи Завханд төржээ, нутгийн хүнээ томилжээ гэх байх даа гэж хэлсэн юм. Манай алба анх 8 хүнтэй эхэлж, хожим бараг нэг зуу орчим хүнтэй болтолоо өргөжсөн билээ. Бараг тэн хагас нь энгийн, тэн хагас нь цэргийн бүрэлдэхүүнтэй байв. Тиймээс цэргийн сургууль төгсөж зэвсэгт хүчинд зүтгэсэн, олон жил энгийнээр ажилласан туршлага хоёр гол сонгох шаардлага хангасан болов уу гэж хожим бодсон.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид ээлжит илтгэл өгөхдөө аав, ээжтэйгээ ирсэнийг илтгэсэн юм. Ерөнхийлөгч аав, ээжийн минь насыг асуугаад надад чөлөө өгч билээ. Аав, ээжтэйгээ төрсөн газраас нь эхлээд нүүдлэж, мал хариулж явсан, ан хийж байсан, гэр бүл болсон гээд бүх л газраар явсан юм. Энэ бол аав, ээж хоёрын амьд ахуйдаа хамтаа ирсэн сүүлчийн аялал байсныг мэдэрч байлаа. Аавын минь бага насаа өнгөрүүлсэн, 30 орчим жил амьдарч байсан Тэргэтийн давааны худаг дээр авсан зураг хамгийн содон нь байлаа. Тэгэхэд аав минь их удаан дурсамж бодож сууж билээ. Тэр мөчийн зургийг авч байхдаа би нутагт нь аваачсаны ач тус гарч байгааг анзаарсан.

    Нэг сонин тохиолдол байсан. Аав маань “Ямаа майлдаг”-ийн энгэрт бага насандаа мал хариулж явсан, бас үерхэж явсан үе тэнгийн найзаа дурсаж ярихлаар, би тийшээ чинь очье гэлээ. Тэгээд шууд машиндаа суугаад очлоо. Тэгсэн яг тэнд нь нөгөө найз нь мал хариулаад явж байх юм. Энэ бол 80 орчим жилийн дараах маш ховор уулзалт байж билээ. Нэг нэгнээ тэврэлдэн уйлан хайлан уулзах тэр мөчид гэнэтийн байдалд самгардсан би нэг ч зураг авч чадалгүй өнгөрсөн. Харамсамаар… Тэр өвгөний гэр нь тэндээс холгүй байж билээ.

    Нутгын андууд биднийг Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын хамт “мөстийн аманд” гэр барьж байрлуулсан юм. Насандаа үлдсэн хамгийн сайхан дурсгалт мөч байжээ. Нутгаас ирээд Аав минь 98, ээж минь 88 насандаа тэнгэрийн оронг зорьсон юм аа.

    Говьсүмбэр, Дорнод аймагт ажиллаж, аймгийн засаг дарга нартай авахуулсан зургаар энэ удаагийн түүхийг өндөрлөе.

    djmedia:44

     

                                             Д.Жаргалсайхан

  • БОРЖГИНЫ “ТЭНГЭР УНШИГЧИД” ЭХНИЙ ТААМАГЛАЛАА СОНСГОЛОО

    намрын дунд сарын шинийн 15-нд уулан дээр гарч ажиглалт хийж хонодог явдал билээ. Тэр нь сая тохиолоо. Энэ жил шинийн хуанлинд 15 хоёр байгаа аж. Гэлээ ч өнгөрөгч шөнө хүмүүс Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Их Угтаал, Бага залаа, Хараат зэрэг уулан дээр гарч “Тэнгэр уншиж” хонолоо. Говь-Угтаал Д.Таванванжин. А.Лхагва. С.Пунцагдорж. Ш.Эрдэнэбулган, Өндөршилийн Ц.Баяр, Говьсүмбэрийн Баярмагнай тэргүүтэй хүмүүс эхний 15-нд гарлаа. Сүүлийн 15 буюу өнгөрөгч шөнө Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн, Дундговь аймгийн цаг уур орчны шинжилгээний албаны дарга асан, ахмад цаг уурч Ч.Чулуун,Цагаандэлгэрийн Дашдорж болон малчид, мөн сумын багийн Засаг дарга Дэмбэрэлжав, Төв аймгийн ИТХ-ыннарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, Төв аймгийн Баянцагаан сумын засаг дарга Ганбат болон малчдаас бүрдсэн хүмүүс Бага залаагийн уулан дээр гарч ажиглалт хийж хонолоо. Хүмүүсийн дүгнэлтээр энэ жилийг сайхан өвөл хавар болно, одны тохиол ихтэй, шинийн сар бүрийн эхээр тэнгэр эвгүйрч байх байх ихэнх хүмүүс цас багатай өвөл болох төлөвтэй гэсэн. Харин Д.Таванжин “-Жаахан цас унах байх” гэсэн дүгнэлттэй байна.Малчид отор нүүдэл хийхээргүй нутагтаа өвөлжихөөр байна, зудын үүд гэх зүйл харагдахгүй байна өнтэй өвөл болохын шинж байх. Хавар эрт цаг тавина гэсэн дүгнэлтүүд нь Дундговь аймгийн цаг уур орчны шинжилгээний албаны дарга Я.Мажаасүрэнгийн өгч буй мэдээлэлтэй дөхүү байна гэсэн ерөнхий мэдээллийг Говь-Угтаал сумын Засаг аргын үүрэг гүйцэтгэгч Ө.Мөнх-Амгалан эхний мэдээг иргэддээ хүргэлээ. Гэлээ ч энэ таамаглал эдгээр уулан дээрээс хараа хүрэх газар буюу хааш хаашаа 80-100 км-ийн дотор холчтой газрыг хамрна гэдгийг “Тэнгэр уншигчид” байнга сануулдгийг мартаж болохгүй. Мөн тэнгэр хангайн араншин ер нь таагдашгүй гэж үздэг хүмүүс ч бий. Энэ бүхнийг харгалзан тайшрах цаг болоогүйг анхаарууштай.

  • ХӨХ ХОТОД АЖИЛЛААД ИРЭВ

     
    Хоёрхон жилийн өмнө Өвөрмонголын их сургуулийн дэргэд монгол судлалын төв байгуулсан билээ. Тус төвийн ажил эрчимтэй явж байна.Анхны эрдэм шинжилгээний хуралд оролцож, байгаль хамгаалах асуудлаар илтгэл тавьж байсан мөч саяхан мэт санагдана. Түүнээс хойш Өвөрмонголд НҮБ-ын хэмжээнд олон улсын хурал зохион байгуулсан билээ.
    Олон жил анд яваа Нараа багштай уулзаж гэрт очиж монгол цайгаар дайлуулж сонирхосон сэдвээр ярилцаж суулаа. Хөгшнийх нь бие тааруухан, эмнэлэгт хэвтсэн байсан. Монголд очиход бид гэр бүлээрээ орхоны хүрхэрээнд хамт аялсан юм.
    Хөх хотод хэдэн өдөр шуурхай ажиллав. Монгол бөөгийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл сонсов. Ялангуяа монгол бөөг мөнгө болгож байгөө эрхэмүүдийн талаар мэдээлэл их ирж байлаа. 
    Д.Хүрэлбаатар.

  • ӨВӨРМОНГОЛД ӨНГӨРҮҮЛСЭН НАМРЫН НАЛГАР ӨДРҮҮД

     
    Замын хоёр талаар салхин сэнсэн цахилгаан станцууд ажиллана. Энэ жил хаяагүй бороо хуртай, өвс ногоо дэлгэрч халиурсан намар болж байна. Зуу гаран км яваад Сайханы талд очлоо. Эргэн тойрон өтгөн модон дотор хот сайхан харагдана. Энэ хотын дэргэдүүр хорин найман жил явж өнгөрчээ. Тэгэхээр хотын өөрчлөлтийг төдий хугацаанд харж өнгөрсөн хэрэг билээ. 
    Эндээс зүүн тийш эргэж Сүнэдийн баруун хошууг зорив. Цаг гаран хугацаанд яваад зорьсон хошууны хотдоо ирэв. Оройн хоолоо идчихээд бид хошууны төв театрт тоглох “Будран чулууны домог” бүжигт дуулалт драмын дуурийн тоглолт үзэв. Энэ удаагийн аялалд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, админ нар багтсан юм.
    Нутгийн чулууны домгоос сэдэвлэн бичсэн энэ зохиол хайр дурлал, ухаан бодол, эв нэгдэл, хамтын хүчийг харуулсан монгол уламжлал, дуулал, бүжиглэлт бүхий жүжиг байлаа. Тайзны засалт энгийн, хямд, жүжигчдийн хамралт төдий олон бус цомхон гээд олон зүйл содон байсан. Жүжигчдийн ур чадвар сайн, үг хэллэг цэвэрхэн монгол аялгатай байлаа. Дуулалт бүжгийн зохиолчийн шинэлэг, яруу санаа сайхан, монголчуудын тэнгэр үзлийн илэрхийлэл тод томруун харагдаж байлаа.
    Тоглолтоос шууд Хөвөөт шар хошуунд цаг гаруй хугацаатай яваад очиж, хоноглосон билээ. Цэлмэг багахан салхитай өглөө угтлаа. Хошууны төвөөс Хянхарваа буддагийн хийдийн зүг хөдлөв. Хошуунаас төдий хол биш зайнд Хянхарваа хийдийн дэргэд орших амралтын газарт ирлээ. Энд тахилгат овоо, амралтын газар байрладаг ажээ. 
    Амралтын газрын ард энэ хошууны тахилга үйлддэг гол овоо оршдог бөгөөд жил бүр тахилга хийдэг ажээ. Тахилгад зориулсан задгай цэнгэлдэх хүрээлэн байгуулжээ. Талбайн өмнө хэсэгт хар сүлдийг залсан харагдана. Энд монгол хоолоор зоог барьдаг бөгөөд хүний хөдөлгөөн зуны улиралдаа үл тасарна. 
    Үдээс хойш хошууны төвд очиж Монгол морины музей үзлээ. Өвөрмонголын нутагт байгаа адууны угшил, байршилт, шинж тэмдэг, нэршил, зүс, нутгийн онцлог, адууны хэрэгсэл, бүх төрлийн эмээл, хазаарыг тавьсан байлаа. Хамгийн гол нь сурагчдын хичээлд адууны тухай ордог бөгөөд энэ музейд бодит байдлыг нүдээр үзэж сонирходог байна. Угтаа бол ар монголд түүнээс илүү адууны түүх оршиж байгаа. Манайхан адууг мөнгө олох, алдар нэр хүртэх хэрэгслээс болгосноос биш ингэж бодит ажил болгосонгүй.
    Энэ өдрийн үдээс хойш монголчуудтай уулзаж, тэнгэр үзэл, байгаль хүний хоорондын харилцаа, нутаг орны онцлогын талаар харилцан ярилцаж өнгөрүүллээ.
    Бид эндээс Цахарын хоёр хошуугаар бууж мордсон билээ. Гол хурдны замын хоёр талаар бүтээн байгуулалтын бодит жишээ болсон хот, тосгод, байшин барилга, үйлдвэрүүд харагдана. 
    Бидний жолооч болох Одийн төрсөн тосгоноор оров. Тосгоны удирдлагын ордон, сургуулийн барилга, нэгэн загвараар баригдсан орон сууцны байшингууд, суурийнд бүхэлд нь авто замыг асфальтсан байв. 
    Тэндээс холгүй 15 км яваад Одийн эгчийнд зочлов. Төв замаас 100 м орших байшин хүртэл цементэн зам засаж өгчээ. Ойрын арваад жилд Өвөрмонголын малчин айлд орж үзээгүй байсан болохоор надаа сонин содон санагдсан. 
    Тэднийх хувийн эзэмшилийн томоохон газартай, тиймээс 200 орчим үхэртэй айл бөгөөд их малтай айлд тооцогдоно. Эргэн тойрон элсэрхэх хөрс, бүтлаг ургамалтай билчээр харагдана. Нэг үхэр 1200 юаны үнэтэй болохоор мал маллавал ам тосдоно гэдэг үг энд утгаараа байв. Малчин айлд ааруултай сүүтэй цайгаар зочлуулав.
    Бид 30-аад км яваад Сүндэдийн зүүн хошуу очив. Энэ хошуу байгалийн баялагтай тул хөгжил хурдтай явагдаж байгаа гэнэм. Орчин үеийн хэлбэр загвараар шинэ хот сүндэрлэн байгуулагдаж байгаа ажээ. Хотын зүүн хэсэгт наадмын талбай, тэмээний сүрлэг, том хөшөө, зүүн хойд гүвээний оройд тахилга хийх овоо босгосон байв. Оршуулгын газар байсан газарт овоо босгосон нь тахих хүндрэлтэй байдаг бололтой.
    Үдээш хойш Зүүн сөнөд хошууны соёлын төвөөр орж үзэв. Дөрвөн давхар барилгад уран бүтээлчид өөр өөрийн өрөөтэй, яг театрын тайзтай ижил хэмжээтэй дасгал хийх тайз, гэрэлтүүлэг, чимэглэл, дууны иж бүрэн тоноглолтой.
    Уран бүтээл хийх, дасгал хийх бүрэн боломжтой. Бид уран бүтээлийн тоглолтын дасгал хийж байгаа хамт олны сургуулалтийг үзэж сонирхов.
    Эндээс 100 гаруй км яваад Эрээн хотдоо эргэж ирлээ. Энэ удаагийн явалт шинэ, шинэ найз нөхөдтэй танилцуулж, олон шинэ мэдээлэл сонсож, тэнгэр үзэл, бөө мөргөлийн байдлыг газар дээр нь үзэж сонирхох боломж олгосон билээ.
    Хамтарч ажиллах боломж, тахилга тайлга хийх бололцоог судлаж, монгол түмэнтэйгээ уулзсан сайхан явалт байлаа. Хэзээ нэгэн цагт бидний нэгэн хэсэг байсан болохоор уул, тал нь танил, нэр ус нь сэтгэлд ойр, бүх зүйл танил мэт сэтгэгдэл төрж байлаа.
    Бидэнд ийм боломж олгосон Ганзориг, түүний гэргийд баярлалаа. Бид ийм бүрэлдэхүүнтэй дахин явах боломж байхгүй л болов уу. Бидэнд нэг дутагдал байдаг. Боломтой үед уулзаж, санал бодлоо солилцож, тэр болгон олны дунд яригдаад байдаггүй зүйлээ асуугаад авах бололцоог ашиглахдаа тааруу байдаг. Ийм байдал бас л давтагдав.
    Д.Жаргалсайхан

    djmedia:43

     

  • Зураг түүхийг авч үлдэнэ-7-2003 Төрийн ордны шувуу ба Далай доктор

    Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанд Завханы төлөөлөгчидтэй уулзаж байх үеийн зураг юм. Дараа нь Завханы төлөөлөгчидтай зусланд, Их тэнгэрийн цогцолборт дурсгалын зураг авахуулжээ. Төв талбай дээр Баян-Өлгий аймгийн төлөөлөгч нартай уулзаж, хамтдаа зургаа даруулжээ. Өнөөгийн аймгийн засаг дарга тэдний дунд зогсоно. Миний ажлын цар хүрээ өргөн байжээ.
    Халх голын ялалтын баярт оролцохоор ирсэн ОХУ-ын залуучуудын төлөөлөгчидтэй цэргийн музейд хүлээн авч уулзаж байсан дурсгалт мөчөө санаж байна.
    Гадаадын Монголч эрдэмтэдтэй хамт хоол идэж, харилцан саналаа солилцож байсан зураг харагдана. Олон сайхан эрдэмтэнтэй уулзаж ярилцсан билээ. Монгол судлалын асуудал бол нэн чухал сэдэв.
    Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албыг анх байгуулж байхад найман хүнтэй байсан юм. Тэр хэдтэйгээ чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлж байсан ховор боломж зурганд үлджээ. Ажлын төлөө төрсөн Ганбаатар гуай дуртай ажил сонин уншсан шигээ сууж байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Готовыг шинэ албанд томилогдоход үдэх ажиллагаа хийж байна. Дөрвөн нарийн бичгийн даргатай хамтран ажиллажээ.
    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрийн тамгаа авах ёслолын ажиллагаа, түүнд зориулсан урлагын тоглолтод оролцжээ.
    Эцэст нь тэр үед тэтгэвэртээ суучихсан байсан хурандаа Тогоод генерал цол олгох ажиллагааны төгсгөл, төрийн ордонд хамтдаа зургаа үлдээжээ. Тэтгэвэртээ суучихсан хүн генерал болж, шинэ шинэ албан тушаалд дэвшсэнн мөч бол хамтын зүтгэл байлаа. Олонхи хүмүүс түүнийгээ мартдаг юм. Амьдрал юм чинь байх л асуудал даа

    djmedia:42