Author: admin_shaman

  • Монгол бөөгийн Их зайран Данаралын Одонхүү

     

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2013.04.20 Дугаар 15 Улаанбаатар хот

    Цол олгох тухай

    2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Найм. Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолоор
    Д.Одонхүү- МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Баруун Ойрдын Бөө судлал
    Ажнай Төвийн тэргүүн
    олгосугай.

    Данаралын ОДОНХҮҮ

    МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН
    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ сонгуультай.
    Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран
    Увс аймгийн Өмнөговь сумын харъяат

    МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.
    Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулсан
    2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдыг удирдсан.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон.
    • 2015.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон.
    • 2017.4.15-ны өдөр. БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2017.0801-08-ны өдрүүдэд ОХУ-ын Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан.
     Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг
     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     МБНЭ-ийн хүрэл шонхор, “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан.
     Баруун ойрдын бөө судлал, ажнай төвийн тэргүүн

  • Монгол бөөгийн Их Удган Гэндэнгийн Гэрэлтуяа

    хатан эжий” төвийн тэргүүн
    олгосугай.
    Гэндэнгийн ГЭРЭЛТУЯА

    МОНГОЛ БӨӨГИЙН БУРИАДЫН ИХ УДГАН
    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДОРНОД
    АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАГЧ сонгуультай.
    Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат

    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцож, Галын тахилгыг тэргүүлж бөөлсөн.
    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгыг удирдаж зохион байгуулсан. Нарны тахилга, Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон.
    • 2014.07.3-4-ны өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдаж Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон Дорнод аймгийн бөө нарыг удирдаж оролцсон.

    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгыгудирдаж зохион байгуулсан.
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж оролцсон.

     МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
     Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.
     МБНЭ-ийн орон нутгийн байгууллагыг байгуулж, хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, үндэс суурийг тавигч, нийгмийн зүтгэлтэн.
     2013 оны “Шилдэгийн шилдэг- Удган” шагналыг хүртсэн
     Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     МБНЭ-ийн хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор медалиар шагнагдсан.

     Бөөгийн “Хун хатан ижий” байгууллагын тэргүүн

     

  • Монгол бөөгийн Дархан зайран Ц.Чулуунбаатар

     

    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн
    “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.
    • 2017.06.22-д “Нар”-ны нэгдсэн залбиралд оролцсон.

     МБНЭ-ийн хүрэл шонхор, Мөнгөн шонхор, Алтан шонхор медалиар шагнагдсан.

  • Монгол бөөгийн Дархан Удган Ц.Сумъяа

     

    Цэрэндоржийн СУМЪЯА

    МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАН УДГАН
    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН гишүүн
    Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат

    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.
    Монгол бөөгийн “Голомт” төвийг байгуулж, төлөвшүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн.

    -Монголын анхны сонгодог жүжгийн гоцлол бүжигчин. Олон улсын арга хэмжээнд оролцож байсан.
    -ОХУ-ын урлагын дунд сургууль 1966 онд төгссөн.
    -Москвагийн Урлагын их сургуулийг 1980 онд төгссөн.

  • №13. Юан гүрэн байгуулагдсан нь

    хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэсэн байгуулсан Их улсын тусгаар тогтнолд аюул учирч эхэлсэн байна.
    Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгэдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан.
    Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхийн мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ. Аригбөхийг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.
    Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпкин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3 дугаар сарын 24-нд буюу аргын 1260 оны 5 дугаар сарын 6-нд нэгэн “их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.1 Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 25 дугаар сарын 12-ноос 6 дугаар сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ.
    Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аргигбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1 Д.Оссон “Монголын түүх” I боть. 288-р тал.
    Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдаж өөрөө алагджээ.1 Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна.2 Хубилай, Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд3 сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хот руу буцжээ.
    Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ.4 Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпин руу чиглэн хөдөлж Хубилайг хоёр дахь удаагаа довтолжээ.5 Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ.
    1261 оны өвөл монголын говь нутгийн заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ.
    1 “Юан улсын судар” 4-р бүлэг. 180-р бүлэг, 2 Мөн тэнд. 180-р бүлэг.,3 Мөн тэнд. 4-р бүлэг.
    4 Д.Оссон.”Монголын түүх” I боть, 304-р тал.5 “Юан-Ши и-вэнь чжэн-бу” /Юан улсын судрын нэмэлт орчуулга/ 14-р бүлэг. Аригбөхийн шастирт.
    Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хархорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хаанаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр Тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагийн дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа Тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургуйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах явдал гарч нэлээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэлжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ.
    Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдэж байжээ.
    Хубилай хаан ширээ булаацалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • Чингис хааны тухай 9 баримт

    НУГАРШГҮЙ, ӨРШӨӨЛГҮЙ ТЭМЦЭГЧ
    Эцэг Есүхэй баатрыг өөд болсны дараа Тэмүүжин, түүний гэр бүл амьдарч, тэсч үлдэхийн төлөөх өршөөлгүй хатуу тэмцлийг даван гарчээ. Аугаа их Чингис хаан 10 настай байхдаа эцэг нэгтэй ахтайгаа муудалцан нум сумаар харваж алжээ. Тал нутгийн тархай бутархай омог аймгуудыг нэгтгэх тэмцэл, үйл явц эндээс эхэлсэн гэж үздэг.

    ЦЭРГИЙН ГАРАМГАЙ УДИРДАГЧ
    Чингис хаан цэргийн гарамгай удирдагч байсан. Дайснаа хэний ч санаанд оромгүй уран арга, мэхээр ялан дийлж байсан олон тохиолдол байдаг. Монголчууд моринд дэндүү эрэмгий, морио зөвхөн хөлөөрөө залж, хоёр гар нь нум сум харвахад чөлөөтэй байдаг байжээ.

    ДИПЛОМАТ ЁСЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ
    Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон гэдэг. Хорезм улс монгол цэргүүдийн дайралтад үнсэн товрог болж, Хорезмийн цэргүүдийн толгойгоор уул овоо босгож байжээ. Улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан нь энэ юм.

    НУУЦЛАГ
    Чингис хаан өөрийн хөрөг, дүрийг зурж буулгахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байв. Түүний анхны хөрөг зураг нас барсных нь дараа бүтээгдсэн байдаг. Үр хүүхэд, албат харъяатууд нь их хааныхаа шарилыг ихэд нууцлан онголжээ. Хаана оршуулсныг нь мэдэгдүүлэхгүйн тулд дөрвөн өөр газар яг адилхан томоохон ёслол хийн онголж, уг газар дээр түмэн адуу хурааж газрыг нь тэгшлэн засч, зүлэг ногоо ургуулсан гэдэг.

    ГОО САЙХНЫГ ТААШААГЧ
    Монголчууд ялалт байгуулсны дараа олзны охид бүсгүйчүүдийг хаан, ноёд, жанжны өмнө жагсаадаг байжээ. Хаан таалалдаа нийцсэн гоо охидыг өөрийн болгож, бусдыг нь ноён, гарамгай цэргүүддээ үлдээдэг байв. Түүхийн зарим эх сурвалжид Чингис хааныг 40 гаруй татвар эмтэй байсан гэдэг. Харин Чингис хаан их, бага нийлээд зургаан хатантай байжээ.

    ҮР УДАМ
    Дэлхийн эрэгтэй хүн амын 0.5 хувь нь Чингис хааны цэвэр үр удам ажээ. Нийтдээ 16 сая хүний судсаар Чингис хааны цус гүйж байдаг. Харин шууд бус удмын хүмүүсийг тоолбол 800 саяд хүрнэ хэмээн эрдэмтэд тооцоолжээ.

    ДЭЛХИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ
    Монголын Эзэнт гүрний хөгжил, байлдан дагуулал дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжилд ихээхэн түлхэц болж өгсөн юм. Монголчууд буухиа шуудан, дипломат элчийг улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Монголын байлдан дагуулалтад сүрдсэн европчууд нэгдэж, өнөөгийн Европын нэгдмэл байдлын үндэс суурийг тавьсан ч гэж үздэг.

    ЧИНГИС ХААН ХЭРХЭН ТЭНГЭРТ ХАЛЬСАН БЭ?
    Түүний үхлийн шалтгаан амьдралынх нь хамгийн учир битүүлэг зүйл. Хамгийн их түгсэн хувилбар нь мориноос унаж гэмтсэний улмаас гэдэг билээ. Мөн халуурч, өвчилж нас барсан, хөлөндөө сумны шарх авч өөд болсон гэх нь бий. Хятадын гүнжид хорлогдсон гэх яриа ч байдаг. Гэвч Чингис хаан өөрийн гэрээслэлээрээ мөнх, амар тайван нойрсох газраа нууцалж чадсан юм. Эрдэмтэн, мэргэд их хааны онгоныг Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд байдаг хэмээн үздэг билээ.
    Н.МӨНХЖИН

  • ҮР ХҮҮХЭД ГУЙХ

    заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.

  • Тайхар чулууны домог

     

    Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа амарч нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү шаа гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов.

    Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь өнөөх алдарт Тайхар чулуу юмсанжээ.

    Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Сүүл толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.

  • Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий дээр ямар сүйрлийг хүн үйлдсэн бэ?

     

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүмүүс, манай гариг дэлхийн ойн 70% -ийг устгасан. Дэлхий дээрх үлдсэн ойн 30 орчим хувь нь таруу хуваагдмал, бөгөөд тэдгээрийг жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтайгаар сөнөөж байна.

    Дэлхий дээр 45 мянга гаруй нуур бий. Жилд химийн аж үйлдвэр 70,000 гаруй органик нэгдлүүдийн нэг зуун сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд нэг удаа мянган шинэ бодисыг нэмж оруулна. Эдгээр химийн бодисуудыг хүрээлэн буй орчиндоо туршиж үздэг

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 4 зүйлийн шувуу устаж, бүх шувуу 11 хувиар багассан. Мөн хөхтөн амьтдын 18 хувь, загасны 5 хувь, ургамлын 8 хувьд устаж үүрд алга болох аюул заналхийлж байна.
    Дэлхий дээрх усны нөөцтэй шүрэн арлуудын усны бохирдол ихсэж, загасны нөөцгүй болж далай тэнгисийн бохирдолтоос үүдсэн халдварт өвчин гарч байгаа нь дулааралт нөлөөлж байгаатай холбож тайлбарлаж байна. Манай гарагийн хүн ам тогтвортой өсч байгаа учир нийт дэлхийн 30% дахин сэргээгдэшгүйгээр ашиглагдсан хэмээн тооцоо гарч байна.

    Р. Сайхан Уул

  • Орчин үеийн Орос дахь зомбичлол Павел Одинцов

    Тэдний нэг И.Качалин радио долгионы тусламжтайгаар зайнаас унтуулах аргын тухай энд яригдаж байна хэмээн тайлбарлаж байна. 1973 онд Новосибирск хотын нэгэн цэргийн ангид блок-схемд нь СВЧ генератор ашигласан “Радио нойр” төхөөрөмжийг туршжээ. Яг энэ СВЧ цацруулагчийг америкийн “МК-ультра” төсөл” туршсан байдаг. Эмч нарын бодлоор бол “зөвшөөрч үл болох өндөр идэвхтэйгээр янз бүрийн давтамжтай цахилгаан соронзон талбайгаар удаан хугацаанд системтэйгээр үйлчлэх нь бие махбодын, эн тэргүүнд төв мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааг үндсээр нь өөрчилдөг”.
    Чухамдаа энэ үр дүнг л том жижиг янз бүрийн генераторуудаас хүлээж байлаа. Цэргийнхэн болохоор ойрын ирээдүйд туршилтыг жинхэнэ зэвсгийн хэмжээнд хүргэж дайсны армийг бөмбөг сумгүйгээр ялдаг болно гэж амлацгаав.
    Ийм зэвсгийг олноор үйлдвэрлэхийг хүлээх зуураа тэд генераторуудаа юу ч сэжиглээгүй энгийн иргэд дээр туршиж байлаа. Оршин суугчдын байгалийн бус шинжтэй цахилгаан соронзон үйлчлэл бүхий бүхэл бүтэн хорооллууд байгааг Оросын 100 шахам бүсийн хараат бус шинжээчдийн дүгнэлтүүд нотолж байгаа юм.
    Орон сууцны экологийн комисс эдгээр хороолол нь “үхлийн тоо өндөр, зүрх судас, хавдар болон бусад онцлог өвчин их, дутуу төрөлт, ялангуяа залуучууд дунд шалтгаангүйгээр амиа хорлох явдал өндөр хувьтайгаараа ялгардаг. Цахилгаан соронзон долгионоор олон удаа үйлчлэхэд барилгын төмөр бетон их бие тухайн байшинд амьдрагсдад бүгдэд нь нөлөөлөгч реюнатор болж хувирдаг учраас орчин үеийн орон сууцнууд руу радио долгионыг чиглүүлэн нөлөөлөх нь онцгой аюултай.
    Өнөөдөр Орост 45 хүртэлх насны эрчүүдийн үхэл европын бусад орноос 5 дахин их байна. Хавдрын өвчлөлөөр Орос дэлхийд тэргүүлэх байрын нэгд явж байна. Энэ зэвсгийг Орост хяналтгүй хэрэглэснээс сүүлийн арван жилийн дотор энэ орныг хүн ам зүйн сүйрэлд хүргэлээ. ОХУ болон хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын иргэдээс манай хороонд хандан тэдэнд зайнаас нөлөөлөх техникийн болон химийн хэрэгсэл хэрэглэсэн тухай олон гомдлыг бид задлан шинжилж үзлээ. Эдгээр иргэдийн өрөө тасалгаан дахь цахилгаан соронзон талбай, ионжуулсан цацрагийг хэмжсэн хэмжилт, тэдэнд зайнаас нөлөөлсний улмаас авсан гэмтлийн тухай эмнэлгийн магадлагаа, хараат бус шинжээчдийн өгсөн зөвлөгөө, хүн ам дээр шинэ төрлийн зэвсэг туршсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан олон тооны өгүүлэл зэрэг нь дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Үүнд:
    1. Цацраг, радио давтамж, ультра авиа, инфра авиа, радиологийн зэвсэг, нейрокомпьютерийн технологи ашиглан хүнд нөлөөлөх психофизикийн аргыг зөвлөлт засгийн үед ашиглаж байсан, одоо ч тусгай албад, гэмт хэргийн бүлэглэлүүд, эмх цэгцгүй урсгалууд ухамсрыг боолчлох,үйлдлийг хянах, хувь хүнийг бүрэн солих; оюуны болоод уран бүтээлийн чадамжийг бууруулах; генийн түвшинд эрүүл мэндийг муутгах; хүний эрхтэнд нөлөөлж, улмаар бүх бие махбодын ажиллагааг удирдах арга болгон хэрэглэсээр байна.
    2. Хүн амд өргөн хэмжээгээр санаатайгаар нөлөөлөх ажил цогцоор хийгдэж байна. Техногенийн хэрэгслээс гадна химийн бодис, хий, психотропын болон мансууруулах, биологийн бэлдмэл хэрэглэж байна. Манай байгууллага цацрагт өртсөн гэж гомдоллосон иргэдэд хэрэглэсэн химийн бодисуудыг харьцуулж үзэхэд иргэдийг “боловсруулах” ажил нэг л янзын тусгай найрлагын тусламжтайгаар, тэгэхдээ айл гэрийн дээврийн цоорхойгоор, эсвэл эзэд нь байхгүй үеэр гэрт нь хулгайгаар орох замаар хийгдэж байгаа нь тогтоогдлоо. Өрөө тасалгааг шугамын ус, шал, хана, тааз, тавилга, хөшиг, хувцас, гутал гэхчлэн бүрэн ”боловсрууддаг”. Гомдол гаргасан хохирогчдыг хуулийн байгууллага сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр сүрдүүлж, эсвэл “цацрагийн айдас” гэсэн оноштойгоор тийш нь хүчээр хэвтүүлдэг.
    3. Иргэдийг цахилгааны утас, радио телефоны утас, дулаан дамжуулалт, хамгаалалтын сүлжээ, нийтийн хэрэглээний телевизийн антенн, тэрчлэн хөдөлгөөнт болон нисэх, сансрын хэрэгсэл ашиглан “боловсруулдаг”. Ахуйн цахилгаан сүлжээгээр өндөр давтамжийн долгион дамжуулах нь орон сууцны гал түймрийн шалтгаан болдог баримтыг улсын галын албад тусгай албадын төлөөнөө чимээгүй өнгөрөөж байна.
    4. Хүний ухамсар, эрүүл мэндэд нууцаар нөлөөлөх нь Оросын ард түмний хувьд сүйрэлт үр дагавар авчирсан билээ. “Долоо хоногийн ертөнц” сонинд нийтлэгдсэн өгүүлэлдээ Орост 1989-1999 оны хооронд насанд хүрсэн 20 сая хүн үхсэн тухай зохиолч Вадим Кожинов бичсэн байна. Москвагийн орон сууцны экологийн хорооны тоо баримт психофизикийн зэвсэг хэрэглэж туршсаны улмаас олон амь хохирсныг харуулж байна.
    5. Энэ асуудлыг гаргаж ирснээр бид манай ажлыг эсэргүүцсэн төрийн сайтар зохион байгуулсан механизмтай тулгараад байна. Психофизикийн болон плазм зэвсгийг зохион бүтээгчдийн нэг, ОХУ-ын төрийн Думын депутат Ю.Ю.Леонов “Бодитой байгаа психофизикийн зэвсгийг улс төр, эдийн засаг, олон нийтийн хөдөлгөөний удирдагчдын эсрэг идэвхтэй хэрэглэж байна” (“Завтра” сонин, 1999 оны №43) хэмээн энэ баримтыг нотолж байна. Манай хорооноос төрийн бүх шатанд олон удаа хандсан боловч ямар ч үр дүнд хүрч чадахгүй байна” гэсэн байна.
    Психотронын зэвсэг эрүүл мэндэд аюултайг хэнд ч тайлбарлах хэрэггүй. Төр яагаад өнөөдөр ч гэсэн энэ асуултад хариулах дургүй байна вэ? Манай оронд ийм юм хэзээ ч байгаагүй мэт дүрийг яагаад эсгэнэ вэ? Хохирсон бүс нутгийнханд мөнгө төлөхгүйн тулд аваарт өртсөн нутгийн хэмжээ, радио идэвхт хордлогыг хүлээн зөвшөөрөхгүйг хичээдэг тэр л шалтгаанаар ингэж буй юм. Психотронын зэвсэг зөвхөн тархи оюуныг сүйтгэж, хүнийг хүлцэнгүй боол болгодог төдийгүй эсийн түвшинд өөрчлөлт оруулдаг. Эдгээр өөрчлөлт нь янз бүрийн өвчин үүсгэнэ. Үхлийн бус зэвсэг нэртэй туршилт хийн шалгадаг байсан хүрээлэнгийн нэрсийг би олсон юм. Жишээ нь, Москвагийн психотроникийн хүрээлэнд менталь модулятор, ген задлагч, ген захирагч гэсэн гурван багажийг туршиж байжээ. Доктор Охатрины бичил лептон технологийн лабораторид бичил лептон талбайн үнэлгээ хийдэг байв.
    Бид шинэлэг зүйлсээ америкуудтай солилцдог байв. Энэ л түншлэл, солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тархи судлалын хүрээлэн америкийн соронзон чичирхийллийн томограф (мэдээж үнэгүй биш)-тай болж, харин манайхан болохоор далайн чинадын мэргэжил нэгтнүүдээ лазерийн технологийн ололттойгоо танилцуулж байв.
    Тус хүрээлэнгийн худалдаж ансан томограф цэргийнх биш, энх тайвны зорилгоор судалгаа явуулах зориулалттай эд байлаа. Түүний ганц л том дутагдал нь хэтэрхий нүсэр, бас хүнд байв. Соронзон нь өөрөө 30 тн, түүнийг тусгаарлагч гадаргуу нь 260 тн. Манайхан болохоор аль болох зөөврийн систем бий болгохыг хичээж байлаа. Зарим цацруулагч төхөөрөмж дипломат цүнхэнд ч баггана. Тийм болохоор л улс орон таран бутарч байх үед тэр үеийн ДЯЯ-ны сайд Баранников өөрийн байгууллагынхандаа “Нууц технологи алдагдах үйл явц айсуй. Тэдгээрийг мафийнхан (улс төрчид, цэргийнхэн, маньякууд, нууц байгууллагынхны ашиг сонирхол) гартаа оруулна” гэж анхааруулсан юм биш биз? Яг л тольдсон мэт харж дээ. Горбачевын хэлдгээр үйл явц хөдөллөө…
    Арван жилийн турш депутатууд психотронын болон биологийн зэвсгийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьж, Дум арван жилийн турш түүнийг хүлээн авахаас татгалзлаа. Яагаад тэгсэн гэж бодож байна? Думд юу ч ойлгологгүй хүмүүс суулаа гэж үү? Эсвэл тэд бас манай оронд психотронын зэвсэг байхгүй гэж бодоцгоов уу? Үгүй ээ. Хүчний яамд болоод нууц албадын энэ өв хяналтгүй байх нь олон хүнд ашигтай байлаа. Ийм багажийг зарах нь ашигтай хэрэг байлаа.
    Думын гишүүн бүр үйлдвэрлэгчид болоод сонирхсон бусад этгээдүүдийг лообийддог шүү дээ. Хуулийн төслийг депутат Ильюхин өглөө, дараа нь депутат Лопатин хоёр дахь төслийг өргөн барилаа. Гэвч хоёр төсөл хоёул нийтийн хэлэлцүүлгийн шатанд ч хүрч чадсангүй…
    Гагцхүү 2000 онд л Красноярын хязгаарын хууль тогтоох хурлын санаачилгаар “Зэвсгийн тухай” холбооны хуулийн 6 дугаар зүйлд психофизикийн зэвсгийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах оролдлого хийгдлээ. Гэвч энэ өөрчлөлтийг шууд хүлээж авсангүй. М.М.Касьяновын толгойлсон Засгийн газар энэ өөрчлөлтийг буцаав. Тэгэнгүүт красноярын депутатууд улс орны 37 бүсийн Холбооны хуралд хандан Красноярын хязгаарын Холбооны хурлын санаачилгыг дэмжихийг хүслээ. Бараг бүх бүс нутгийнхан энэ санаачилгыг дэмжив. Төрийн Дум 2001 оны зургадугаар сарын 26-нд нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч, Ерөнхийлөгч В.В.Путин өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурав. Нэмэлт өөрчлөлтөд: “Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр радио идэвхт цацраг, цахилгаан соронзон цацраг, инфра авианы цацраг, ультра авианы цацраг, биологийн хүчин зүйл ашиглахад үндэслэсэн хөнөөх үйлчилгээтэй зэвсэг болоод өөр бусад зүйлсийг иргэний болоод албаны зэвсэг хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өөроөр хэлбэл энэхүү нэмэлтээр психотронын зэвсэг болоод зомбичлол нь хүүхэд айлгах төдий зүйл биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний солиорол ч биш, харин бүрэн бодот байдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ.