Author: admin_shaman

  • Дөрөв. Монгол бөөгийн ёс зүйг эрхэмлэхийн төлөө тэмцэл.

    зөрчилдөн барьцалдан зодолдох шахаж байж, Монгол бөөгийн ёс зүйн (цаашид МБЁЗ) төслийг бэлэн болгосон билээ. Монгол бөөгийн зайран Батсайханы олон хоног хөдөлмөрлөсний үр дүнд МБЁЗ-ийн үндэс нь үзэглэгдэв. Монгол бөөгийн их зайран Одонхүү МБЁЗ-ийн холбоотой олон нэмэлт заалтууд, зарчмын гол саналуудийг нэмж дэвшүүлэв. Ингээд МБНЭ-ийн Бага хуралдайн Гуравдугаар хуралдаанаар МБЁЗ-г хэлэлцэн, олон гишүүдийн ажил хэрэгч саналыг тусган батласан билээ. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан гаргасан нь Монгол бөөгийн түүхэнд марташгүй нэгэн өвөрмөц нэгэн хөшөөг сүндэрлүүлж чадлаа. МБЁЗ-н баримт нь Мөнх тэнгэр үзэлтэн бөө нарын олон мянган жилийн турш хуримтлагдсан, амаас ам дамжин ирсэн сургааль номлолын нэгтгэл байлаа. Цаг үеийн шаардлага байснаас цөөнгүй мөрүүд орчин цагийн тусгал болон МБЁЗ-д орсон юм. МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г цаасан дээр буулгаж, “Тэнгэрийн улаач” нар мөрдөж ажиллах “үндсэн хууль” болгон тунхагласан билээ. “Монгол бөөгийн ёс зүй” бол амьдралаар улам баяжиж, боловсронгуй болж байх их ажлын эхлэл гэж ойлгох хэрэгтэй.
    МБЁЗ бол Монголын мөнх тэнгэрийн үзэлтэн бөө нарийн заавал биелүүлж, мөрдөх “Үндсэн хууль” мөн билээ. Энэхүү баримтын ачаар Тэнгэр үзэлтэн бөө нар олон асуудлаа зохицуулан эмх журамдаа оруулах боломж бүрдэж байгаа юм.
    Монголын бөөгийн ёс зүйн шаардлага нь цаг үеийн асуудал биш түүхэн уламжлалаар тавигдаж ирсэн зүйл билээ. МБЁЗ-г зөрчих явдал олон бөө нарт амь бөхтэй байсан. Ялангуяа багш шавийн хоорондын харилцааны асуудал анхаарал татсаар байна. Бөө олноор төрж зах замбраагүй байдал бий болж, бөөгийн нэр барьж, халуун чулуунд хорхоглох гэж, бөөгийн чанар хийх нэрийн доор архидан согтуурч хоорондоо зодолдон хүний амь насанд хүрсэн тохиолдол гарч байсныг тодорхой дурьдсан билээ.
    Бөө нэртэн хүүхдээ зодож алах, үйлчлүүлэгчээ хүчиндэх, тархины элдэв өвчтэй иргэнийг бөө болгон мөнгө хүүлэх, бусдын машинд тэсрэх хэрэгсэл тавьж дэлбэлэх зэрэг бөөгийн нэрийг бузардуулсан тохиолдол гарлаа. Энэ бүхэн бөөг муу муухайн шавар, шавхайтай хольж нэр хүндийг нь унагаалаа. Хар нэрийг хусавч арилахгүй.
    Зарим нэг улаач нар өөрийн дутагдлаа ойлгохгүй байна. Хамтын бүтээлийн үр дүнг ганцаараа эзэмших тохиолдол гарсан. Олон арван хүнтэй уулзаж, багагүй цаг зарцуулж хүрсэн хамтын ололтын үр дүнг хувьдаа ашиглах нь ноцтой алдаа юм. Энэ бол хамтарч ажиллаж чадахгүй байгаагийн тодорхой илэрхийлэл билээ.
    Нийтээрээ сахиж мөрддөг ёс зүйг зөрчих үндсэн шалтгаан нь биеэ тоох үзэгдэл болж байна. Ёс зүйг үл мөрдөх нь байгууллагын нэр хүнд үйл ажиллагаанд дахиж өндийхгүй болтол сэв суулгах аюултай үйлдэл мөн. Тиймээс энэ асуудалд хэн ч байсан, хатуу хандах шаардлагатай.
    Нэгдсэн болон хамтарсан бөөлөлт дээр толгойлж болон тэргүүлж бөөлөх улаачийн үйлийг булаах гэсэн, өөрөө бэлтгэлгүй ирсэн мөртлөө тахилгад бэлтгэгдсэн зүйлийг ашиглан бөөлөх гэсэн зохисгүй үйлдэл хэд хэд гарсан. Бөөгийн эрхэмлэн дээдлэх зэмсэг болсон хэнгэргээ галд шатаах үйлдэл гаргалаа. Ийм зүйл давтагдаж таарахгүй.
    Нэгдсэн арга хэмжээний үеэр бусдыг үл хүндлэн дураараа аяглах, онгирон сагсуурах явдал зарим бөөгийн байгууллагад гарсаар байна. Тэд оролцсон тахилга бүртээ бөөгийн хориотой зан үйл хийдэг. Ийм байдлаар тахилгад оролцох шаардлагагүй юм. Түүний оронд дангаараа үйлээ хийгээд явсан нь дээр болов уу. Магтаалд “согтож” болохгүй, улам ухаажих хэрэгтэй юм.
    МБЁЗ-г зөрчисөн залилангын хэрэг маш их байна. Сүүлийн хоёр удаагийн өршөөлийн хуулиар олон зуугаар тоологдох бөөгийн нэр барьсан залилангын хэрэг өршөөгдсөн болно.
    МБЁЗ-д заагдсан ноцтой зөрчил бол багш хэт олон шавь төрүүлэх хандлага юм. Зарим талаар эерэг нөлөө үзүүлж байгаа боловч хэт олон зуун шавь төрүүлэх нь гэмт явдалтай зүйрлэж болохоор байна. Олон хүний амьдралыг даатгаж, дааж авч явж чадахгүйгээс хойш шавийг олон зуугаар нь төрүүлэхээс татгалзах хэрэгтэй байна. Зарим нэртэй удган зайрангын шавь нарийн тоо 60-8000-аас дээш байна. Тэгээд энэ олон тоо нь чанаргүй бөөг төрүүлэх эх сурвалж болж байна.
    Шавь нарын тоо олон зуугийн босго давсан байгаа ч, шавийн тоог нэмсээр байгаа цөөнгүй багш нар байна. Түүний нэг тодорхой жишээ нь Өмнөговь аймгийг бүхэлд нь хамарсан нэг багшийн шавь гэгдэх олон зуун шавь байна. Улаанбаатарт амьдарч байгаа зарим удганд энэ дутагдал хамаарна. Ихэнхи олон шавьтай бөө нарт шавь нараа хөрөнгө мөнгөөр нь ялгавралан гадуурхах, шавь нараа зааж сургах үүргээ умартах, орон гэрээ байн байн нүүлгэж зугтаах, нэрээ нууцлах, зэрэг явдал их гардаг. Хуурамч бөөгийн нэг тодорхой илэрхийлэл бол үхэл, хараал, чатга хийхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх арга хэлбэр юм. Шавь нар нь олон зуугаар биеэ “тэгштгэх”-ээр байдаг мөнгөө сэгсэрч багшийн үйлд өргөж байхад, багш нь улс, улсаар аялсан шиг яваа цөөнгүй тохиолдол байна. Багш хүн бусдын зовлонгоор жаргал хийж таарахгүй.
    Одоо цагт хавтгайрсан хэмээр бөөгийн зан үйлийг буруу үйлдэх тохиолдол байсаар байна. Багшаас улбаатай энэ үйлдлийг засахад их цаг орно. Би бүхнийг мэднэ гэж онгирч сагсуурах, биеэ тоох хандлага залуусийн дунд амь бөхтэй байна.
    Яаж учирыг нь олж үйлээ зөв хийх вэ? гэхийн оронд дутуу, дулимаг ойлголтоор зан үйлдээ хандсаар байгаад хэн ч биш болсоор байгаа тохиолдол их байна. Үнэндээ бид хуяг дуулга, малгайвч, гутал, суудал, зул, гал гээд олон зүйлд уламжлалаараа хандах ойлгох гэж оролдох зүтгэл хэрэгтэй байна. Бөөгийн эрдэмд суралцах нь энэ орчлонд амьдрах хугацаанд ч, харанхуй оронд ч тасралтгүй үргэлжилсээр байх зүйл юм.
    Монгол бөөгийн уламжлалт зан үйлийн залгамж халаа өсөн өндийж байгаад баяртай байна. МБНЭ-ээс бөөгийн өвийг авч яваа Дархад, Буриад, Тувагийн нутагт ажилласан билээ. Өнөөдөр бид эгнээндээ бөөгийн байгууллагуудийн 90 орчим хувийг нэгтгэсэн бөө нарын гол манлайлах бүрэлдэхүүн болсон багш нарийн үндсэн хэсгийг хамарсан хатуу гишүүнчлэлтэй байгууллага болж чадсан байна.
    Тэнгэрийн улаачийн замнал бол маш хатуу үйл юм. Энэ жил бидний хувьд хатуу жил байлаа. Бид хамтран зүтгэж явсан тэднийгээ байнга дурсаж, алдрыг нь мөнхжүүлэх болно.
    МБНЭ нь бөөгийн зан үйлийн бөөгийн чадварын тухай ёс зүй, мэдээллийн сан байгуулсан билээ. Үүнтэй уялдаад бөөгийн ёс зүй соёл харилцааны мэдээллийн сан төвлөрч байна.
    Монгол бөөгийн нэн чухал асуудал бол Бөөгийн холбоотой нууцлалын тухай асуудал байлаа. Энэ чиглэлээр тусгайлан цөөнгүй удаа хэлэлцсэн бөгөөд түүний биелэлтэд анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр алдаа гаргаж байгаа зарим улаач нартай ганцаарчлан ажиллаж байгаа болно.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Б БАЯРАА (Моко)

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2016.08.12 Дугаар 65 Улаанбаатар хот

    Цол олгох тухай 2015 оны 8 дугаар сарын 12-ын өдрийн ”МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн,“МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Нэг: Монгол бөөгийн ИХ зайран цолоор 1. Б БАЯРАА (Моко) –Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бөөгийн зөвлөлийн удирдагч

     Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан,

    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.

    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.

     “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.

     “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН ЭМГЭНИЙ БАЛЖИР

    МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН ЭМГЭНИЙ БАЛЖИР МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2015.08.12 Дугаар 65 Улаанбаатар хот

    Цол олгох тухай 2018 оны 8 дүгээр сарын 12-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Нэг: Монгол бөөгийнИх зайран цолоор

    1. Э БАЛЖИР-МБНЭ-ийн гишүүн Олгосугай -МБНЭ-ийг орон нутагт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

    -Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.

    -Өвөрмонголд монгол бөөгийн зан үйлээр идэвхтэй үйлчилж, сурталчилах чиглэлээр ажиллаж байна.

    -МБНЭ-ээс бөөгийн зан үйлийн уламжлалт чанарыг нандигнан хадгалжь хамгаалах, ёс зүйн алдаа гаргахгүй байхыг урьдчилан сануулсан.

    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгад толнойлж бөөлсөн. • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.

    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад бөөлсөн

    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад Толгойлж бөөлсөн.

    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.

    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Лусын тахилгад толгойлж бөөлсөн.

     “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.

     “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Пүрэвдоржийн Ганболд (19970-2017)

    МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Пүрэвдоржийн Ганболд (19970-2017)

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2015.09.30 Дугаар 58 Улаанбаатар хот

    Цол олгох тухай 2015 оны 09 дүгээр сарын 30-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Нэг: Монгол бөөгийнИх зайран цолоор

    1. Пүрэвдоржийн Ганболд-Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Олгосугай

    -Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харъяат Дархад зайран

    -МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.Орон нутгийн байгууллагыг байгуулж төлөвшүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн.

    -Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан,

    • 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.

    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгыг удирдаж зохион байгуулсан.

    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.

    • 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, лусын тахилгыг толгойлж бөөлсөн.

    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

     “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан.

     “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.

     “Алтан шонхор” медалиар шагнагдсан.

  • МОНГОЛ БӨӨГИЙНИХ ЗАЙРАН Ц Хадхүү

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2013.04.20 Дугаар 8 Улаанбаатар хот Цол олгох тухай

    2013 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Нэг: Монгол бөөгийн Их зайран цолоор Ц Хадхүү

    -МБНЭ-ийн гишүүн олгосугай  МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн байсан Монгол бөөгийн тэргүүн зайран Хоролдамбийн гаргасан тодорхойлолт, санал гарган дэвшүүлснийг үндэслэн Монгол бөөгийн их зайран цол олгосон байна.

     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь түүний бөөгийн онгод, өргөөтэй Монгол бөөгийн тэргүүн зайран Хоролдамбийн хамт танилцаж, бусад ДЦХ-н гишүүдийг оролцуулалгүй дэмжиж цол олгосон ноцтой алдаа, дутагдал гаргасан.

     МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохоо биечлэн ирж илэрхийлж байсан. Монгол бөөг хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.

     Гэвч олны итгэл хүндэтгэлийг үл хүлээн, МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцоогүй, өөрт ногдсон бөөг хөгжүүлэх үйлст туслаагүй болно.

  • МОНГОЛ БӨӨГИЙНДАРХАН ЗАЙРАН ДОНДОГИЙН БЯМБАДОРЖ

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2013.05.20 Дугаар 15 Улаанбаатар хот

    Цол олгох тухай 2013 оны 5 дугаар сарын 20-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Нэг: Монгол бөөгийн Дархан зайран цолоор Д.Бямбадорж

    – МБНЭ-ийн гишүүн, Бөөгийн “Дүнгэр” тавийн тэргүүн олгосугай. ДОНДОГИЙН БЯМБАДОРЖ МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАН ЗАЙРАН МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН гишүүн. Ховд аймгийн Дарви сумын уугуул. Монголын чөлөөт эвлэлийн яруу найрагч, Монгол бөөгийн хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмэрээ оруулсан. Нийгмийг зүтгэлтэн. Төрийн “Алтан гадас” одон Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

    -1999 онд Монгол бөөгийн “Дүнгэр” төвийг байгуулсан, Тэргүүнээр нь ажилладаг.

    -2001 онд Бурхан халдун хайрханы Төрийн тахилгад толгойлж бөөлсөн. Энэ бол Монгол бөөгийн түүхэнд дахин давтагдашгүй хувь тавилан мөн.

    -2000 онд Дэлхийн шашины хуралд оролцсон.

    -2006 онд Германд болсон Олон улсын арга хэмжээнд оролцсон.

    -Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Чингис хаан Монголын их хаадын хуралдай болсон түүхэн дурсгалт нутагт модон хөшөөг амилуулж босгоход оролцсон. -Олон улсын арга хэмжээнд Монгол бөөг төлөөлөн оролцсон.

    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгын Долоон өвгөн одны тахилгыг толгойлж бөөлсөн.

    • 2015.04.20-ны өдөр. Төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медаль

  • Ц.ӨЛЗИЙТОГТОХ: МАЛД ХАЛДВАР ТАРААЖ ТӨСӨЛ АВДАГ, ВАКЦИН ШАХДАГ БҮЛЭГЛЭЛ БИЙ

    Энэ талаар Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.
    – Монгол Улсын мал өсөхийн хэрээр түүнийг да¬гасан бизнес, бүлэглэлүүд бий болоод байх шиг бай¬даг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа танд ийм хандлага ажиглагдсан уу?
    -Мал өсөхийн хэрээр мал эмнэлэг өөрөө хөгжөөд, шинжлэх ухаан дээр суу¬рилсан бизнес өргөжөөгүй хумигдсан. Саяхан мал аж ахуйн талаарх төрөөс ба¬римтлах хөтөлбөрийн та¬лаар мэргэжилтнүүд ярилц¬лаа. Тэр уулзалт дээр нэг мэр¬гэжилтэн “Малын мах экс¬портлох бизнес зогс¬чихлоо. Малын махыг мал эмнэлгээр шинжлүүлж, ба¬талгаажуулж олон улсад гаргана гэдгийг төр за¬саг, яам нь ойлгодоггүй, биз¬несмэнүүд ч мэддэггүй” гэж байна билээ. Энэ бол бодит үнэн шүү.
    2014 оны тавдугаар сарын байд¬лаар ОХУ руу таван тонн мах экспортолсон дүн мэдээтэй байх жишээтэй. Хэ-дэн жи¬лийн өмнө мал эмнэл¬гийн сал¬барт жилдээ 5-6 тэрбум төгрөг эргэлддэг байсан юм билээ. Сүүлийн жилүүдэд 20 гаруй тэрбум болж нэ¬мэг䬬¬лээ гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны нөхөд баяр¬тайгаар яриад байна лээ.
    Харин миний хувьд мал эмнэлгийн нэрийг ашиглаж төрөөс мөнгө “сааж” суудаг бүлэглэлүүдийн ха¬лаас л түнтийсэн гэж боддог. Мал эмнэлэг болон энэ салбарынханд өгдөг мөнгө гэж байхгүй. Яагаад гэвэл тэр хэдэн тэрбум төгрөгөөр гадаадаас вакцин оруулж ирээд малчдад өгч байгаа юм. Бүх мал хувийн өмч болчихоод байхад төр засаг үйлчилгээний хөлсийг төлсөөр байна. Зах зээлийн эрүүл системээр малчид үйлчилгээ, эмийн төлбөрөө төлж, малаа эрүүл байлгах дээр анхаарах ёстой юм.
    – Малчдын өмнөөс төр за¬саг ажиллаад байгаагийн цаана нөгөө мөнгө олох гэсэн бүлэглэлүүд бий юу?
    -Мал эмнэлгийн нэрийг ашиг¬лан бизнес хийдэг тогтолцоо олон жилийн өм¬нөөс бий болсон. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны томоохон мэргэжилтнүүд, Зас¬гийн газ¬рын хэрэг¬жүү¬лэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газарт шур¬гал¬сан нөхөд хийгээд байгаа юм. Хуучин цагт тендерээ зарладаг, техникийн үзүү¬лэлтээ ил болгодог бай¬лаа.
    Өнгөрсөн жилээс эх¬лэн Монгол Улсад бүрт¬гэ묬гүй, орос, өвөрмонгол хоё¬роос вак¬цин оруулаад ирсэн. Сайд, Төрийн на¬рийн бичгийн дарга¬тайгаа ний¬лээд үнэ зо¬хио¬гоод гур¬ван хоногийн до¬тор авч байгаа юм. Тэр эм мал эм¬нэлэгт хэрэглэж болох уу, бүртгэлтэй юу гэдгийг анхаарах хүн байгаагүй. Хам¬гийн гол нь оруулж ирэх нь чухал байсан юм билээ. Оросуудын вакциныг чанаргүй гээд хаясан шүлхийний вак¬цин гэх “хогийг” авчирч ирээд хэ¬рэглэсэн дээ.
    – Гаднаас эм зөөгөөд мон¬гол мал эрүүлжих үү. Хэ¬дэн хувь нь эрүүл болсон гэх тооцоо судалгаа бий юу?
    -Монгол мал өвчингүй гээд хэлчихэж болно. Их өвчтэй гэж цуур¬хал тарааж, мөнгө хийдэг л байхгүй юу. Гадныхан болохоор өвч¬тэй гэх яриаг дэвэргэж ма¬лын махны нэр хүнд, үнэд нө¬лөөлдөг юм шүү дээ. “Соц” нийгмийн үед туув¬рын малаа ялгаж аваад эм тариагаа хийж эрүүл бол¬годог байлаа. Түүн¬тэй адилхан оросод өгөх малаа ялгаж аваад ваꬬцин¬¬жуул¬чихсан байхад бол¬но шүү дээ. Таван тонн гар¬га¬хын тулд зарлага гар¬ган 60 сая малыг тарих шаард¬лагагүй шүү дээ.
    – Сүүлийн жилүүдэд Мон¬голын малыг судалдаг, док¬тор хам¬гаалдаг нөхөд ол¬ширлоо. Олонх нь Монгол мал өвчтэй, эмгэгтэй гэж зар¬лах юм.
    -Ямар ч мэргэжилгүй нэг нөхөр Швейцарь улсаас ирээд Монголын бру¬цёл¬лозыг судлаад док¬тор хам¬гааллаа л гэнэ. Гадаа¬даас төсөл авч мөнгө хусах гэхдээ Монгол Улсын мал аж ахуй бру¬цёл¬лозын гал голомт гээд дэл-хийгээр нэг зарлачихлаа. Тэгээд монгол мал дээр тур¬шилт хийгээд явж байна. Би үүнийг хараад тэвчилгүй биотерроризм гэж хэлсэн. Осама Бин Ла¬де¬ний тараасан халдвар үүс¬гэгч нунтгийг мал дээр хийж байна. Нөгөө вакцинаа зарахын тулд монгол малыг өвчлүүлж байна шүү дээ.
    – Баримт нотолгоо бий юу?
    -Байлгүй яах вэ. 2012 оноос эхлэн сайд дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн. Миний хэлсэн бүх¬нийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөн¬хий газар хүлээн зөв¬шөөрсөн ч дорвитой арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ авах¬гүй байгаагаас болоод ямар ч мэргэжилгүй, мэд¬лэггүй цагаач этгээд монгол малд халдвар тараа¬саар явна. Халдвар тараасан 120 мянган малаас хээл хаяж бру¬цёллоз өвчин хүнд халдаад эхэллээ. Дорнод аймгаар явж байхдаа хү¬сэлт тавьж эмч нарыг бру¬цёллоз шинжилгээнд хам¬руулсан.

    Тэгэхэд малын эмч нарын тавь гаруй хувь нь малаас халдварт өвчин авчихсан нь тогтоогдлоо. Ийм аймаар зүйл хий¬чих¬сэн этгээд аймгуудад вак¬цин нийлүүлсэн гэсэн хуурамч гэрээ хэлцлээр 720 сая төгрөг авсан болохыг тогтоосон. Гэтэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дотоод аудит, мониторинг хариуцсан дарга Сауле “125 сая төгрөгийн вак¬цин нийлүүлсэн байна. Харин нийлүүлээгүй вак¬цины үнэ болох 591 сая төгрөгөө буцаагаад ав¬чихлаа” гэ¬сэн хариу өгсөн. Хэн ха¬риуц¬лага тооцох юм бэ. Хуу¬рамч гэрээ хэлцэл хий¬сэн нөхөд хүртэл инээ¬гээд л сууж байна.
    – Тэр нөхрийн халдвар та¬раасан 120 мянган ма¬лын мах сүүг идвэл яах вэ?
    -Хамгийн их хордлого авч байгаа иргэд бол Хэнтий, Дор¬нод, Сүхбаатар аймгийнхан юм. Ту¬хайн үед мал эмнэлэг үрж¬лийн газрын дарга байсан Дамдиндорж, орлогч Батсүх, Биокомбинатын за¬хирал Бат¬тогтох гэсэн нөхдийн хамтын үйлдэл шүү дээ.
    – Малын өвчин хүнд халд¬лаа гэдэг аюул шүү?
    -Бру¬цёллоз гэдэг өвчин чинь сүүний тослогт байдаг. Сүүгээ буцалгалгүй уух, машиндаад цөц¬гий гаргаж байгаа малчид их өвчилж байна. Нэг аймагт жилдээ 200 гаруй хүн бру¬цёллозоор өвчилж байгаа юм. Үүнийг ил болгохыг нуугаад байх сонирхолтой нөхөд бүүр ч аюултай.
    – Өнгөрсөн жил малын шүлхий гарч их хэмжээний вакцин авсан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байв?
    -Миний тооцоолж бай¬гаагаар 2-3 тэрбум төг¬рө¬гөөр дарчих бололцоотой шүлхийг арав гаруй тэрбум болгож хөөрөгдлөө шүү дээ. Зүүн гурван аймгийн 3-4 суманд гарсан шүлхийтэй тэмцэх хэрэгтэй байсан юм. Сүхбаатар аймгийн Онгон суманд гарсан шүл¬хийтэй 20 үхрийг вак¬цинжуулаад хорио цээр тог¬тоочих юмыг бусад аймаг руу хадуурах хэрэг байсан уу. 2011-2013 оны хооронд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, мал эмнэл-гийн газар 17 тэр¬бум төгрөгөөр 37 сая тун авчирч малд тарьсан. Зүүн гурван аймагт 500 мянган толгой мал бий.
    Ин¬гээд тооцоод үзэхэд зүүн гурван аймгийн 80 жил хэрэглэх вакциныг гур¬ван жилийн дотор авчирч асга¬лаа. 1400 литр вакциныг л гэ¬хэд Говьсүмбэр аймагт хөл¬дөөгөөд хаяж байх жи¬шээтэй. Хадгалах хуга¬цаа нь дуусчихсан вакциныг та¬риад дуусгаж байсан то¬хиолдол олон бий.
    – Малын эрх ашиг хөндөг¬дөөд байна уу гэх нь хаа¬шаа юм. Гэхдээ дуртай нь өвчлүүлж, бүлэглэлүүд эм тариа шахдаг, ямар ч хя¬налтгүй орон зай бол¬чихжээ дээ?
    Монголын мал эмнэл¬гийн хол¬бооны дүрэм дээр “Малын эрх аш¬гийг хамгаална” гэж заасан. Энэ нь нийтийн эрх ашгийг хамгаална гэсэн үг юм. Малын мах, сүүгээр дам¬жин хүнийг өвчлүүлж эхэл¬лээ. Хэчнээн өвчин эмгэг үүсэхийг хэлэхэд бэрх.
    Өглөөний сонин Т.Эрдэнэ

  • Жанжин малгай, ногттой гутлаа өөрчлөөгүй монгол бөх

    Энэ тухай туулъд “…Баригдашгуй хатуу зодгоо өмсөөд…” хэмээн өгүүлсэн байдаг. Амьтны цээжин биеийн арьсыг битуу туламлан өвчиж аваад, хаттал нъ биедээ хэвшуулж өтсдег байсан аж. Энэ нь арьс нөмөрвөл атътны хүч биед нъ шингэнэ хэмээн итгэдэг байсантай холбоотой хэмээн судлаачид таамаглажээ. Бөхийн өмсгөл нь гар урлал хөгжихийн хэрээр улам боловсронгуй болсон. Хатуу ширнээс зөөлөн торго болох хуртэл загварын хувьд ч нэлээд өөрчлөгджээ. Нутаг нутгийн заншлаас хамаарч бөхийн хувцасны материал, загвар өөрчлөгдсөнөөр барьц авахаас эхлээд барилдааны арга барил, мэх улат баялаг болжээ. Харин бөхийн малгай, гутал төдийлөн өөрчлөгдөөгуй байна. Монгол бөхийн хувцасны тухай Я.Цэвэл, ЖДалгдин, Л.Нят-Осор, Б.Батсух, Б.Цогзолтаа, Б.Буяндэлгэр тэргүүтэй хүмүүс археологийн олдвор, хадны суг зураг, хүн чулуун хө шөө, аман зохиол зэрэг сурвалжид тулгуурлан судалсан байна.

    Монгол бөхийн өмсгөл малгай, зодог, шуудаг, гуталнаас бүрддэг. Бөхийн малгай хэзээ үүссэн нь тодорхойгүй боловч ХIII зууны үед одоогийнх шиг дөрвөн талтай, шовгор оройтой байсан нь тодорхой болжээ. Үүнийг суддаачид Увс аймгийн Сагил сумын нутаг дахь Их сарны хадны зурагнаас баталсан байна. VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн тэргүүнд заларснаас хойш сахил хүртсэн бөхчүүд наадамд хүч үзэх нь олширчээ, Тэднийг энгийн бөхчүүдээс ялгахын тулд шовгор оройтой, хилэн малгай өмсгөдөг байжээ. Бөхийн малгайд албан ёсоор тогтоосон загвар байгаагүй ч олон зууны турш хийцээ төдийлөн өөрчлөөгүй байна. Харин бөхчүүд дөрвөн талтай малгай өмсөхийг 1988 онд албан ёсоор заажээ.
    Монголын бөхийн холбооны санаачилгаар 1994 оноос бөхчүүдийн малгайг цолоор нь ялгадаг болгосон байна.
    Эрт үед зодог, шуудгийг буга, бухын зоо, магнайн арьсаар ихэвчлэн хийдэг байсан тухай бөх судлаач, дизайнер Б.Цогзолмаа “Монгол бөх” номондоо бичжээ.
    Судлаачдын бичсэнээр Хүннүгийн үед хамаарах гуулин пайзан дээрх зурагт бөхчүүдийн зодогны ханцуй урт, энгэр нь битүү, бүстэйгээс гадна, өмдний шуумаг урт, гутлаа ногтолж хүлсэн байжээ. Харин Хятаны үеийн олдворт зодогний энгэр битүү, өмдний шуумаг богино байгаа аж. ХI-ХП зууны үед зодогны энгэр задгай болсон хэмээн судлаачид үзжээ. Үүнийг Хабул хааны үед бөхийн барилдаан нэлээд хөгжсөнтэй холбож тайлбарласан байна. Зодогны энгэр задгай болсон нь ур хийцийн хувьд энгийн хувцаснаас эрс ялгаатай болоод зогсохгүй бөхийн хөгжилд их хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, энгэр задгай болсноор элэг бүс бий болсон. Элэг бүс нь барьц өгч, авахаас эхлээд мэхний олон хувилбар гаргахад нөлөөлсөн. Мөн дохионы хэрэглүүр ч болсон байна. Бөх элэг бүсээ чангалж уяснаар барилдаан эхлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, өвдөг шороодсоны дараа элэг бүсээ тайлбал унаснаа хүлээн зөвшөөрч буйн дохио юм.
    Монгол бөхийн зодгийг хэзээнээс даавуугаар хийдэг болсныг тогтоогоогүй ч 1900 он гэхэд даавуун зодогтой байсан. Үүнийг Засагт ханы нэртэй арслан Р.Дампилын (1860-1942) өмсгөл баталж буй. Энэ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын музейд бий.
    Зодог, шуудаг нь XIX зууны эхэнд аймаг, хошуу, цол хэргэмээрээ ялгаатай байжээ. Тухайлбал, сахил хүртсэн бөхчүүд улаан, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр, хөх өнгийн зодог шуудагтай. Харин аварга, арслан, заан цолтнууд хамбан, начин торгон, аймгийн цолтнууд чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байжээ.
    Монгол бөхийн зодог, шуудагны хамгийн чухал оёдол нь ширээс юм. Ширээс хэдий чинээ бат бөх байна, зодог, шуудаг төдий чинээ урагдахгүй чанартай болдог байна.
    Угсаатны зүй судааач Х.Нямбуу “Хүннүгийн үед ээтэн гутлыг хэрэглэж заншсан бөгөөд үүнийг бөхийн гутал хэмээн тусгайлан тэмдэглэсэн баримт үгүй. Өдөр тутам өмсдөг гутлыг ногтолж хэрэглэдэг байсан бололтой. Гутлаа ногтолж барилддаг байсан тухай “Нэг зуун тавин настай хөгшин луу мэргэн хаан” туульд
    …Хонгор хүү үдшийн шөнөөр
    Суунги таажиг гутлаа
    Сураар баглаад
    Сур сартай дээлийг
    Шуудан хийгээд… хэмээн бичжээ” гэсэн байна.
    Ноосоор хөлөө ороон хэвшүүлж, эсгийрүүлснээр монгол гуталны оймс үүссэн байна. Оймс нь гутлын түрийнээс гурван хуруу өндер байх бөгөөд дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааны ар талын хоёр үзүүрээс дөрвөн хуруу орчмыг халаа гэдэг. Халаанаас бусад хэсгийг хээ угалзаар чимэглэдэг.ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зангиат бөхийн барилдаан нь тусгай дүрэм журам, өв уламжлал, өмсгөлтэй. Зангиа нь бөхийн цол эрэмбийг илэрхийлдэг. Зангиаг хараас бусад өнгийн даавууг хошуулдан нарийн зүсэж хийдэг. 128 бөхийн барилдаанд дөрөв, 256 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлсэн, 512 бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт, 1024 бөхийн барилдаанд шөвгийн наймд үлдсэн хүнд зангиа олгодог дүрэмтэй. Бөхийн өмсгөл нь зангиа, зодог, туухуу, өмд, гуталнаас бүрдэнэ. Зангиат бөхийн зодгийг товруут зодог гэдэг. Үхрийн зооны арьсаар хийж, мөнгө, зэсээр товруу хаддаг цолтой бөх гэдгийг нь таньдаг.
    Бөхийн өмдийг даавуугаар хийдэг. Өмдний шурхнаг нь өргөн тул хуниаслан уяж, гутлын түрүүн дээгүүр гаргадаг байна. Лавир буюу хормойвчийг улаан, шар, ногоон, хөх өнгийн даавуугаар хийдэг ба гоёлын зориулалттай. Туухуу буюу өвдгөвчийг төрөл бүрийн хээгээр чимэглэдэг. Гутлаа ногтолж барилддаг.

    БҮРХҮҮЛТЭЙ ШАЛБАРУУД
    Торгуудын шалбар бөхийн барилдаанд мөр, нуруу, ташаа нь газар хүрвэл унасанд тооцдог. Харин өвдөг сөхрөх, суувал унасанд тооцдоггүй дүрэмтэй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд алт, мөнгөн бүс бүслүүлдэг. 512 бөхийн барилдаанд нэг, 256 бөхийн барилдаанд хоёр, 128 бөхийн барилдаанд гурван удаа түрүүлсэн бөхөд алт, үзүүрлэвэл мөнгөн бүс бүслүүлдэг байна. Бөхчүүд эсгий болон арьсан шалбуур өмсдөг. Энэ нь богино өмд юм. Буур, тэмээ, бух, шар, бугын арьс эсвэл найман давхар даавууг давхарлан ширж хийдэг аж. Цээжмэгийг зөөлөн арьс болон торгоор урладаг. Мөр гарсан ханцуй, товч шилбэтэй. Бөхчүүд барилдахаар гарах үедээ даалимба торгоор хийсэн алчуураар толгойгоо бүтээдэг юм байна. Үүнийг бүрхүүл гэдэг аж.

  • Алдартнуудын зөнч зүүд

    дэл дээр ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар ирж байдаг тухай барим тавим өгүүлсэн нь бий. Үүнтэй нэгэн адилаар мэргэн зүүдний тухай баримт хаа сайгүй байдаг. Тухайлбал, Ломоносов өөрийнхөө эцгийг нэгэн арал дээр хэрхэн нас барж буйг зүүдэлсэн нь бодит байдлаас өчүүхэн ч зөрөөгүй гэдэг. Энэ тохиолдлыг телепатын сонгодог жишээ гэж үздэг.
    Японы эзэн хаан Go-Daigo хаан ширээгээ алдсаны дараа зүүднийхээ ачаар Кusunoki Masashige гэгчийг өөрийн талд татсанаар ахин хаан суудалдаа заларчээ. Зүүдэлсэн түүх нь сонин. Хаантан зүүрмэглэтэл дахиад Киото дахь ордондоо оччихсон байх юм гэнэ. Бүх мөчир нь өмнө зүгрүү хандсан аварга том мод харагдана. Модны өмнөд хэсэгт гурван их сайд, бусад албан тушаалтнууд эрэмбээрээ сууна. Гол суудал нь өндөрт өргөгдсөн байх бөгөөд мөн л өмнө зүг рүү ханджээ. “Энэ эзэнгүй суудал хэнийх юм бол?” гэж хаан бодтол гэнэтхэн хоёр хүүхэд гарч ирээд “Энэ бол танд зориулсан хаан сэнтий. Жаахан ч болов суугаад үз дээ” гэж хэлчихээд агаарт уусан алга болчихов гэнэ.
    Хаан сэрсэн хойноо энэ бүхэн тэнгэрийн тэмдэг гэж үзжээ. Тэгээд удтал бодсоны эцэст “өмнө зүг” гэсэн ханз үсгийг “мод” хэмээх ханзтай зэрэгцүүлбэл “гаврын мод” гэсэн үг үүсэх бөгөөд кукуноки гэж дуудагдана гэдгийг ойлгожээ. Тэгээд байсан газрынхаа нэгэн ламаас ойр тойронд Кукуноки гэдэг нэртэй хүн байдаг эсэхийг асуутал үнэхээр байдаг болж таарав. Хаан түүнтэй уулзаж тусламж авснаар эргэн суудалдаа суужээ.
    АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн үхэхээсээ арав хоногийн өмнө буюу 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд зүүдэлсэн зүүдээ хувийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байжээ.
    “Шөнө дүлээр уйлах чимээ сонсов. Цагаан ордны нэгэн танхимд орж ирээд бөөгнөрөн зогссон хүмүүсийг олж харлаа. Тэдний дундуур зүтгэсээр танхимын голд очтол Америкийн далбаагаар бүтээсэн авс байна.
    -Хэнийг оршуулж байгаа юм бэ хэмээн дэргэдэх хүнээсээ асуув.
    -Та мэдээгүй юм уу? Ерөнхийлөгчийг алчихсан шүү дээ гэж нөгөө хүн хэллээ” гэж уг тэмдэглэлд бичжээ.
    Декарт зүүдэндээ нэгэн дэлгэмэл ном үзээд бүх шинжлэх ухааны нийлмэл буюу scientai mirabilis гэсэн нэр өгчээ. Энэ нь түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, орчин цагийн шинжлэх ухааны аргазүйн үндэс болжээ. Энэ зүүдний агуулга нь Декартын зүүдээ тэмдэглэдэг дэвтэрт бичээстэй байсан боловч хожим нь алга болжээ. Гэхдээ түүний намтар бичигч Адриен Байе энэ тухай олны хүртээл болгожээ. Түүний үгээр бол Декартын оюун санааг ямар нэгэн сүнс эзэмдэж, залхуу хойрго байна хэмээн зэмлэж, өөрийнх нь амьдралын зорилго бол байгаль ертөнцийг танин мэдэхэд математикийн зарчмуудыг ашиглаж болно, ингэж шинжлэх ухааны мэдлэгийг тодорхой, цэгцтэй болгох нь асар их ач холбогдолтой гэдэгт итгүүлсэн байна.
    Менделеев химийн элементийн алдарт хүснэгтээ мөн л зүүдэндээ олсон бол Фридрих Бурдах ч бас л зүүдэндээ цусны эргэлтийн тухай санааг олсон гэдэг.
    1845 онд оёдлын машин зохион бүтээсэн Еlias Howe даавууны цаад талаас утсаа татах аргаа олохгүй махаа баржээ. Тэгтэл нэг удаа баахан зэрлэгүүд түүнийг алахаар хүрээлэн бүчлээ гэж зүүдэлжээ. Тэд түүнийг тойрон зогсоод жадаараа газар тогшин бүжиглэцгээтэл жаднууд нь бүгд үзүүртэй тээглүүртэй байжээ. Тэрээр сэрэнгүүтээ мөнөөх жаднаас санаа аван зүүний сүвэгчийг нөгөө үзүүрт нь гаргаснаар асуудлыг шийдэж чаджээ.
    Нильс Бор атомын цөм ба электроны бүтэц нь нарны системтэй адилхан гэж зүүдэндээ анх харжээ.
    Энэтхэгийн суут тоочин Сринивас Раманужан олон нээлт хийсэн бөгөөд энэ өүхнийг зүүдэнд нь Энэтхэгийн нэгэн бурхан хүрч ирж төрөлх хэлээр нь бичиж өгдөг гэж нотолдог байжээ.
    Зүүдэнд гагцхүү нээлт хийдэг ч юм биш. Урлагийн олон бүтээл агуу уран бүтээлчдийн зүүдэнд мэндэлсэн байдаг Жишээ нь алдарт Пол Маккартни “Сэрэхэд минь толгойд гайхалтай аялгуу эгшиглэсээр байлаа. Гайхалтай… Энэ ер нь юу вэ? Би орноосоо босч төгөлдөр хуур руу очлоо… Ийм зүйл зохиосон гэдэгтээ би итгэсэнгүй. Би хэзээ ч ийм юм бичиж байгаагүй шүү дээ. Гэтэл миний бичсэн аялгуу… Янз бүрийн хүмүүст дахин дахин сонсгоход минь бүгд л “Гайхамшигтай сайхан. Би чамайг бичсэн гэж бодож байна” гэцгээлээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа л би тэр аялгууг өөрийнх гэж зарлахаар шийдэж билээ” хэмээн бичсэн байдаг.

  • Мянган жилд ганц төрдөг агуу зөнч

    Дараахан нь Жейний ахыг хөл бөмбөгчин болно гэтэл аав ээж нь эсэргүүцлээ. Харин бяцхан Жейн ахыгаа агуу хөлбөмбөгч болно, бид бүгдээрээ түүгээр бахархах болно гэж хэллээ. Үнэхээртүүний ах Эрнигийн нэр арван жилийн дараа Америкийн хөлбөмбөгийн хүндэт дэвтэрт бичигджээ.
    Бяцхан Жейний чадварыг эцэг эх нь нэг их үнэлдэггүй байлаа. Гэтэл түүнийг найман настай байхад нь олонд мэргэнээрээ алдартай цыган эмэгтэй алгыг нь хараад “Танай охин агуу зөнч болно. Ийм хүн мянган жилд нэг төрдөг юм” гэж дуу алдлаа.
    Тэгээд охинд болор бөмбөлөг өгөөд дотор нь юухарагдаж байгааг асуужээ.Жейн болор бөмбөлөг рүү харж байснаа огт танихгүй газар, хадархаг эрэг, булгилах тэнгис харагдаж байна хэмээв. Мэргэч “Энэ бол миний нутаг. Харин бөмбөлгийг би чамд бэлэглэчихье” гэлээ. Жейн тэр цагаас хойш бөмбөлгөөс салсангүй.
    Жейн 1939 онд Жеймс Диксон гэдэг баян залуутай суужээ. Гайхамшиг байдагт итгэдэггүй нөхөртөө далдыг харах чадвараа харуулах боломж удалгүй гарлаа. Нөхрөө Чикаго руу нисэх гэхэд нь тэрээр явуулахгүй хэмээн бараг л нулимс дуслуулан байж гуйлаа. Түүний нисэх ёстой байсан онгоц осолдож бүх зорчигч нь амь алдсан талаар маргааш өглөө нь радиогоор мэдээлэв. Тэр цагаас хойш нөхөр нь эхнэрийнхээ чадварт эргэлзэхээ больжээ.
    Ард түмэн Уинстон Черчиллийн эсрэг
    Далдыг харагч бүсгүйг удалгүй дээдсийн хүрээнд мэддэг боллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар түүн дээр ирцгээнэ. Бүсгүй 1945 онд Уинстон Черчиллд ирэх сонгуульд навс ялагдана гэж хэлэхэд “Английн ард түмэн надаас хэзээ ч нүүр буруулахгүй ээ” гэж ам дүүрэн хариулжээ. Гэвч хатагтай Диксоны зөв байсныг түүх харуулсан билээ.
    Улаан Хятад, шар аюул
    1944 оны арваннэгдүгээр сард Америкийн ерөнхийлөгч Рузвельт түүн дээр ирж эхэлсэн үйлээ гүйцээчих хугацаа байгаа эсэхийг асуулаа. Рузвельт тэгэхэд тэргэнцэрт эргэлтгүй хадагдсан хүнд өвчтэй нэгэн болсон байжээ.
    Хатагтай Диксон хуруунуудынх нь өндгийг харахыг хүсэхэд Рузвельт ясархаг том гараа сунгалаа. Муу юмны дохио болох хүчтэй чичирхийлэл мэдэрсэн зөнч маань шууд хариулсангүй. Гэвч Рузвельт зүтгэсээр байж “Зургаан сар, эсвэл түүнээс ч бага хугацаа үлдсэн. Үндсэн ажил, гол асуудлын тухайд ерөнхийлөгч тайван байж болно, Гитлер тэргүүтнүүдийн мөхөл 1945 оны дөрөвдүгээр сар гэхэд тодорхой болно” гэсэн хариу сонсчээ.
    Диксон хожим нь энэхүү уулзалтын талаар үе үе дурсаж “Ерөнхийлөгч дараа нь Америк Орос хоёрын харилцаа дайны дараа яах бол гэсэн огтын санамсаргүй асуулт тавихад нь “Тэд эцсийн бүлэгт улаан Хятадын эсрэг холбоотнууд болно” гэлээ.
    Ерөнхийлөгч “Улаан Хятад гэв үү? Хятад чинь ерөөсөө улаан биш шүү дээ. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй” гэлээ. Би бөмбөлгөө дахин хараад “Би бүр тодорхой харж байна. Хятад улс коммунист орон болно гэсэн” хэмээдэг байжээ.
    Энэхүү уулзалтаас таван сарын дараа, 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд Франклин Делано Рузвельт нас барлаа.
    Хатагтай Диксон 1949 оноос хойш Ричард Никсон, Гарри Трумэн, Эйзенхауэр, Жон Кеннеди, Рональд Рейган нарыг АНУ-ын ерөнхийлөгч болно гэдгийг угтан хэлсэн нь таарсан байна. Мөн Жаклин Кеннедийг Аристотель Онасистай гэрлэхийг хэлж, Хятадын хувь заяаг угтан тодорхойлж байв.
    Үхсэн хэрээ ба «Линкольн»
    Заримдаа ч онигоо шиг юм болно. Диксон Энэтхэгийн нэгэн дипломатчид эх орон нь удахгүй хоёр хуваагдана гэжээ. Бүр 1947 оны хоёрдугаар сарын 20-нд хэмээн өдрийг нь ч хэлж. “Таны хэлсэн үнэн бол би үхсэн хэрээ иднэ” гэж мөнөөх дипломатч хөхрөн байж ам гарав.
    Хоёрдугаар сарын 20-нд нөгөөх дипломатч маань утас цохиж таны хэлсэн биелсэнгүй гэж сануулахаа мартсангүй. Жейн тэгэхэд “Орой болоогүй байна шүү” хэмээн тайван гэгч хэлжээ. Маргааш өглөөний сонинууд Пакистан гэдэг шинэ улс бий болсон тухай мэдээллээ.
    Ялагдсан энэтхэг дипломатч үхсэн хэрээ идмээргүй байсан тул Диксоны гэр бүл, найз нөхдийг нь Форт-Майерийн тансаг зоогийн газарт урилаа. Зоог барьсны дараа тэд морин тойруулгад очтол “Линкольн” машин оролцуулсан сугалаа зарж байлаа. Найзуудын хэн нэг нь Жейнээр тохуурхаж, үнэхээр л далдыг хардаг юм бол сугалааны хонжворын дугаарыг хэлж яагаад болохгүй гэж хэмээн шордлоо.
    Зөнчийн тэвчээр алдарчээ. Тэрээр нүдээ аниад гараа сугалааны тасалбарууд дээр тавьснаа нэгийг нь шуудхан сугаллаа. Тэгээд “Машин минийх боллоо” гэсэн байна. Хоёр хоногийн дараа сугалааны тохирол хэвлэгдтэл гол шагнал “Линкольн” Жейнийх болсон байна. Жейн авьяасаа өөртөө ашигласан цор ганц тохиолдол нь энэ юм.
    Болор бөмбөлөг эргэлдсээр л…
    Жейн зөн мэдрэмж өөрт нь янз бүрээр төрдөг гэдэг байжээ. Заримдаа хэн нэгэн хүний хүрсэн эд зүйлсээр дамжин мэдээлэл ирнэ. Заримдаа дээрээс хаа нэгтээгээс хэлээд өгөх шиг санагдана. Гэхдээ тэрээр болор бөмбөлгөө юунаас ч эрхэмд үзнэ. Яагаад гэвэл тэрхүү бөмбөлөгт харагдсан дүр зурагны дэргэд бусад нь бол сүүмэн зэрэглээ л гэсэн үг.
    Жейн 1953 оны тавдугаар сарын 14-нд NBC телевизийн шууд нэвтрүүлэгт орох үеэрээ болор бөмбөлгөө харж байгаад олон сая үзэгчдийн өмнө “ЗХУ-ын тэргүүн Маленковын халааг хоёр жил орчмын дараа жижигхэн сахалтай, ногоон нүдтэй, зууван царайтай хүн авна.
    Тэр хүнийг намхан халзан хүн залгамжилна. Түүнээс өмнө мөнгөлөг бөмбөлөг сансарт хөөрч, Дэлхийн бөмбөрцгийг тойрно” гэж мэдэгдлээ. Уг нэвтрүүлэгт оролцсон АНУ-аас ЗХУ-д суугаа элчин сайд Дэвис ч, нэвтрүүлгийн маргааш нь л зөнчтэй уулзсан зөвлөлтийн элчин Зарубин ч түүний үгэнд итгэсэнгүй.
    Хоёр он улирлаа. 1955 онд Николай Булганин гэгч сэхээтэн төрхтэй, бяцхансахалтай эр Маленковын оронд гарч ирэв. 1958 онд коммунист намын нэгдүгээр хүн Никита Хрущев түүний суудлыг булааж, өөрөө дээр нь суув. Үүнээс нэг жилийн өмнө дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлийг тэрээр өгч байжээ.
    Хэдэн жилийн дараа, 1964 оны эхээр Диксон бас нэг цочир мэдэгдэл хийж Хрущев ирэх жил суудлаасаа огцорно гэлээ. Түүнийг унагахаар хуйвалдагчид ч тэр үед энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд 1964 оны хавар, бараг зун нь тэд энэ ажлыг сэдсэн байдаг.
    Ар араасаа хөвөрсөн зөнч үгс
    Диксон 1956 оны эцсээр бас нэг зөн хэлэв. Тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неругийн оронд долоо орчим жилийн дараа “Ш” үсгээр эхэлсэн овогтой хүн гарч ирнэ гэлээ. Болор бөмбөлөг энэ удаад ч андуурсангүй.1964 оны зургадугаар сард, Неруг нас бараад удаагүй байхад Энэтхэгийн ерөнхий сайдаар Дал Бахадур Шастри томилогдлоо.
    Диксон энэ мэтээр ирээдүйн үйл явдлуудыг угтан харахдаа гаргууд байсан бөгөөд ялангуяа үхэл, гамшгийг сайтар мэдэрдэг байжээ. Жишээ нь, Аляскт 1964 онд газар хөдөлнө гэдгийг урьдчилан сануулж, Америкийн алдарт улстөрч Жон Фейстер Даллесын үхэл, жүжигчин Мэрилин Монро, негрийн удирдагч Мартин Лютер Кинг, сенатч Роберт Кеннеди нарын амьдралын төгсгөлийн мөчийг ч нэгэн адил алдаагүй хэлжээ.
    Ялангуяа холливудын алдарт жүжигчин Кэрол Ломбардтай найз нөхөд байсан бөгөөд түүнийг тэр удаад Конго руу явах гэж байгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельдийн онгоцонд битгий суугаач, наад онгоц чинь яалтгүй сүйрнэ гэж ятгаад дийлээгүй гэдэг. Есдүгээр сарын 18-ны өдөр ниссэн мөнөөх онгоцыг санаатайгаар хорлон сүйтгэжээ.
    Америкийн сонинууд 1956 оны тавдугаар сард ойрын ирээдүйг хатагтай Диксон хэрхэн зурагласныг нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн 1960 оны сонгуульд цэнхэр нүдтэй залуухан эр ялах бөгөөд сонгуульт хугацаагаа дууссаны дараа өмнө зүгт алуулна гэжээ.
    Жейн Диксон ирээдүйн ерөнхийлөгчийн гадаад төрхийг зурагласан төдийгүй тэрээр ардчилагч байна, алуурчин нь “О”, “Q” үсгээр эхэлсэн нэртэй байна гэдгийг ч бас хэлжээ. Тэгээд ерөнхийлөгч Жон Кеннедид нүүрлэн буй аюулын талаар сэрэмжлүүлэх гэж хэд хэд оролдсон ч түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Мөнөөх гайт өдөр буюу 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Жейн орох байх газраа олж ядан гэр дотуураа холхиж, гартаа барьсан бүхнээ алдаж байсан гэдэг. Ерөнхийлөгчийн амьд явах хугацаа дууссаныг тэр мэдэж байлаа. Диксон хожим нь энэ аллагын эзэн ганц хүн биш гэдэг байжээ.
    Сар руу нисэх сансрын нисэгчид сүйрнэ гэж 1966 оны арванхоёрдугаар сард тэрээр Сансрын нислэгийг удирдах тасгийн даргын эхнэрт хэлсэн нь ээлжит шуугиан дэгдээв. “Пуужингийн шалан дээр нэг хачин нимгэхэн ялтас шиг юм хэвтэж байна. Түүн дээр ямар нэг багаж унах юм уу, хэн нэг нь өсгийгөөрөө гишгэвэл гай нүүрлэнэ. Шалан дор ороолдсон олон утас байгааг харж байна. Сансрын нисэгчдэд үхэл нүүрлээд байна. Тэдний сүнс нь бөөн утаа манарган шатах пуужингаас хэрхэн гарч буйг харж байна” гэж тэр хэлсэн байна.
    Энэхүү зөн үнэн байснаар барахгүй тун хурдан биелсэн юм. Яг нэг сарын дараа 1967 оны нэгдүгээр сарын 27-нд бэлтгэл хийх үеэр “Apollo-1”-ийн дотор гал гарч сансрын гурван нисэгч Эдвард Уайт, Виржил Гриссом, Рожер Чаффи нар шатаж үхэв. Нэгнийх нь суудал дор байсан утаснууд оч хаяснаас цэвэр хүчилтөрөгчтэй орчин агшин зуурт улаан галд автжээ.
    Жейн хэдийгээр ерөнхийлөгч Роберт Кеннеди, Иракийн хаан Фейсал нарын алуулахыг урьдчилан харж сэрэмжлүүлэх гэж олонтаа оролдсон ч түүний үгийг тоогоогүй юм. Харамсалтай нь түүний үг үнэн байлаа.
    Жейн өөрийн хүч чадлыг хэзээ ч нуудаггүй, энэ бүхэн дээрээс илгээсэн бэлэг гэдэг байлаа.
    Ерөнхийлөгч Ричард Никсон түүнд байнга ханддаг байсны хүчинд алан хядах ажиллагааг таслан зогсоосон ч удаатай. Жейн алан хядах ажиллагаа болох хугацааг зааж өгсөн учир тусгай албад сөрөг ажиллагаа зохион байгуулж, аюулыг зайлуулж чаджээ.
    Диксон өндөр албаны олон хүний хувийн үзмэрч байв. Ерөнхийлөгч Рональд Рейганы эхнэр хүртэл түүгээр үйлчлүүлдэг байв. Зөнчийн үг дэндүү оновчтой, биелэх нь элбэг байсан учраас “Жейн Диксоны нөлөө“ гэдэг математикийн шинэ ойлголт хүртэл бий болж байжээ. Гэхдээ Диксоны зөн болгон нь биелсэн гэж болохгүй. Жишээ нь, 1953 онд Дэлхийн III дайн эхлэнэ гэсэн нь биелээгүй. Жейн Диксон 93 наслаад 1997 оны нэгдүгээр сарын 25-нд зүрх нь зогсчээ. Түүнийг АНУ-ын шилдэг үзмэрчдийн нэг гэж үздэг.