Author: admin_shaman

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭС ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    Өмнөговь аймгийн Оюу толгойд Галын тахилга, Долоон өвгөн одны тахилга 
    2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
    Өмнөговь аймгийн Таван толгойд нэгдсэн залбиралт.
    2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр
    Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумд ажлын уулзалт
     
    2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
    Тахилга хийх газарт хүндэтгэлийн залбирал хийнэ. 
     
    2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
    Чөлөөт  бөөлөлт
    Ажлын уулзалт
     
    2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
    05.40. -Говийн магтаал морин хуурын тоглолт
               -Нарны тахилга
                                 Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав
                                 Монгол бөөгийн зайран Төгөлдөр
    07.00. – Их хайрханы Их тахилга
                                 Монгол бөөгийн их зайран П.Батжаргал
    08.00. – Лусын тахилга 
                                 Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн  
                                 Монгол бөөгийн зайран Энхбаатар
    10.00. – Тэнгэрийн тахилга
     Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа. 
                                 Монгол бөөгийн удган Уранчимэг
                                 Монгол бөөгийн удган Ц.Бор 
    18.00.  -Үйл ажиллагааны тайлан
                 -Кино тайлан
    20.00. – Галын тахилга
    Монгол бөөгийн зайран Бахаамаазагд
    Монгол бөөгийн Удган Байгальтөгс,
     
    2018 оны 6 дугаар сарын 18-19-ны өдөр
    Дундговь аймгийн Их газрын чулуунд залбирал хийх
    2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
    Улаанбаатар хотод ирнэ
     
  • Баруун тэнгэрийн онгод түшүүлэйн дуудлага

    Түмэндэйн хүү Түлшүүлэй

    Заарин их гарвал

    Таныгаа урин залан дуудаж байна

    Урилганд минь залраарай

    Дуудлаганд минь ирээрэй.

  • Онгод тэнгэртэй ярилцсан минь

    – Таньд өдрийн  мэнд хүргэе. Өнөөдөр энд ямар зан үйл болж байгаа юм бол
    – Туяа удган:  Монгол зон олон маань сайхан зусацгааж байна уу. Өнөөдөр болж байгаа үйл явдал бол  бөө мөргөлийг ойлгодог хүнд их чухал зан үйл юм. Бөө болох хүн өөрөө дуртайгаа болж байдаг хэрэг биш,  харин тэнгэр онгод түүнийг аль эртнээс онцолж  сонгодог. Нэгэнт тэнгэр сахиус хэн нэгнийг сонгосон л бол тухайн хүн хүссэн хүсээгүй  бөө мөргөлийн зан үйлд суралцаж, өнгө шүтээнээ  хүлээн авах учиртай. Өнөөдрийн энд болж байгаа зан үйл бол шинээр онго шүтээнээ хүлээн авч байгаа болон   нэгэнт хүлээн авсан сахиуснууддаа “чанар” авах /зэрэг дэв буюу хүч чадлаа нэмэгдүүлэх зан үйлийн шинжтэй арга хэмжээ/ зан үйлийг хийж байгаа юмаа.
          Өнөөдрийн энэ зан үйлийн хувьд бол Бөөгийн улаач болохоор сонгогдсон хүнд онго тэнгэр нь буух ёстой гэдгээ хэлж, мэдрүүлж, тухайн улаачаас эд мөнгө бие зөвхөн  “биеэ” л  нэхдэг. Тэгвэл тухайн онго тэнгэрийг өөртөө буулгах “биеийг” бэлтгэхэд чиглэсэн зан үйлүүдийг энд  хэрэгжүүлж байгаа юм.
    Бөө мөргөлийг ойлгодоггүй хүнд бол “бөө нь ихдээд бөөс нь олширсон” гэмээр, айл гэрт  ачаа дараа болж байгаа ч гэмээр хэрэг юм уу даа. Гэвч үнэндээ яг үүнийг ойлгоод, онго тэнгэртэй харьцаад эхлэхээр нарийн учир шалтгаан нь тайлагддаг. Би бөөг шашин гэж хэлэхгүй, учир нь  бөө хүний биед эцэг нь юмуу элэнц хуланцын онго сахиус нь бууж байдаг болохоор тэднээс  тусдаа бурхан шүтээн гэж байхгүй. Миний хувьд бөө хүн өөрөө жаргах гэж биш, тэнгэрийн зарлигийг биелүүлэх гэж л  амьдардаг гэж ойлгодог. Тэгээд ч  бөө хүн  тэнгэрийн зараалаар онго тэнгэртэйгээ  хэрхэн харьцахаа мэдээгүй, зовж зүдэрч яваа өрөөл бусдад туслах чин сэтгэлээр туслаж, ямар зан үйл хийхийг лавлан асууж байж л ийм хүн зан үйлийн арга хэмжээг явуулна шүү дээ. Миний хувьд гэхэд л хар багаасаа зовлон зүдгүүр, үхэл хагацал үзэж явсан нь одоо эргээд ойлгоход онго тэнгэрийн улаач болох ёстой  дохио зааварыг ойлголгүй олон жил явсантай холбоотой байдаг.
    Ер нь хүн онго тэнгэр өөрт нь буух  цаг хугацааг хүн мэдэхгүйгээсээ болж алддаг амьдын хагацал үздэг, амьдрал ахуй нь урууддаг, аврал өршөөл хэнээс эрэхээ мэдэхгүйгээсээ болж  их хугацаа алддаг. Үүнийг нь урьдчилж хэлдэг хүн нь л багш болдог.  Өөрөөр хэлбэл сахиусаа  хүлээн авах ёстой хоног хугацаа чинь  тулсныг,  тэнгэр сахиус  чамайг улаачаа болгохоор биеэ нэхээд байгаа учрыг  гэр бүлийнхэндээ хэлж дуулга хэмээн багш нь хэлдэг. Энд анх удаа  ирж байгаа,  ах дүүс, гэр бүлээрээ  бөө гэдгийн учрыг ч ойлгоогүй, мэдэхгүй хүмүүс зөндөө ирдэг, энэ бүхэнд багш л чиглүүлж  тайлбарлаж өгдөг. Харамсалтай нь  энэ зан үйлийг өөрөө ч мэдэхгүй байж бусдад  заана сургана  хэмээн мөнгө төгрөг нэхдэг багш нар олон болсонд харамсаж явдаг даа.
    – Таны шавь болохоор ирж байгаа  хүмүүс ч гэсэн онго тэнгэрээ ойлгодоггүй, хүлээн авч чадалгүй  олон жил зовж зүдэрсэн  хүмүүс байдаг уу?
    Туяа удган:  Тийм тохиолдол байна, энэ онго сахиус чинь удмаа олох гэж, төрлөө  олох гэж,  улаачаа олох гэж олон жил дагаж явдаг. Харамсалтай нь сүүлийн үед жинхэнэ сахиус, онгийг нь  буулгахын оронд   өнгө мөнгө  хөөсөн хэсэг  хүмүүс зовж зүдэрсэн хүн болгоныг л бараг бөө болох  ёстой хүн  байна гэж ханддаг, өөрөө багш болдог хүмүүс их олон байгаад сэтгэл дундуур явдаг. Миний хувьд  би олон шавьтай, шавь болгондоо алдаа оноог хэлж, шавь алдах юм  бол багш нь түших барилдлага заавал барьж байж багш шавь бололцдог. Ийм тохиолдолд шавийн сайн муу бүх зүйлийн үр дагавар багш дээр л буудаг.
    – Та боломжтой бол  онго тэнгэрээ дуудан оруулж, бидэнтэй ярилцах боломж олгож болох уу?
    /Энэ асуултанд удган Туяа татгалзаагүйгээр үл барам, эхний удаад Даваа хэмээх өндөр настан буусан юм. Би ярилцах учраа хэлэхэд Даваа онгод би энэ талаар бувтнаад сайн ярьж чадахгүй тул,  толгой сахиус Халхын Жамьян   онгодтой ярилц гээд хэц хэнгэрэгээ дэлдэж, хар Жамьян хэмээх онгодийг урин буулгасан юм. /
     
    Жамьян  онгодтой ярилцсан  нь:
    –  Амар байнуу өвөө, та аян замдаа сайн явж ирэв үү? Өвөө, би сонин мэдээ түгээдэг хүн байгаа юмаа, таниас хэдэн зүйл асууж лавлан түгээж  болох уу гэж явнаа?
    – Мэндээ, Хөрстийн муу үхээрүүдүүд минь,  хэл дайх нь ээ дээ /инээв/. Хөрстийн энэ балчиртай элдвийг сурах нь ээ дээ.
    – Өвөө таниас хэдэн хэдэн зүйл асууж сураглая.  Хөх монголчуудад хандаж юуг захиж хэлэхсэн бол. Үр хүүхэд бид чинь алдаж эндэх нь их байх юмаа.
    – Халхын зондоо хүүрнэх нь бүү хэл,  хааяа дарсан садандаа хүүрнэж давахгүй, энүүнтэй урхагтай үйлийг ялгахын цондонд түгээж хүүрнэх үү…
    Эрдэж мордсон халх зүс нь хаа мордов
    Эрэмгий хүлгээ арилжан муутуун зоосоо барилдсан
    Дэвтэй алаг зондоо
    Өөдөө тэнгэрт чинь өргөлтэй олон
    Өмнөх тахилдаа мөргөлтэй олон
    Гал тулгаа ер тахиж давалгүй
    Урагаа үндэсээ шүтэж давамгүй
    Удам дээдэлж давалгүй
    Алаг одсон  халх зондоо би,  бид гоморхож суудаг юм
    –  Үр ач бид нар чинь тэр бүр тэнгэр язгуурт та бүхнийхээ захиа занааг тэр бүр мэдэхгүй болж дээ
     –        Хөрс өвс  мэт  хүсэвч ариламгүй яс нь байлтай
              Хусаад ч шавхардаггүй цус нь байлтай
              Халахад цус нь оргисон, дүүхэлзсэн эгүүнтэй
    Халх зон нь  хавтгайгаа зүдэж тахиагүй атал
    Үндэсгүй модыг тойрч эргэсэн
    Өмсгөл нь нимгэн балчируудыг ажихнээ бид гоморхож л суудаг юм.
    – Балчир үрс бидэнд дээд тэнгэрээс юуг анхааруулж хэлэх бэ, бор дарсанд орох явдал бидэн дунд нэлээд байх юмаа
    – Муйхараа муйхар, муйхар хэмээхээс ам давж үг урсаж давахгүй юм. Муйхар одсийн.
              Хөрстөөсөө улбаатай
              Хөх тэнгэрээсээ унжлагатай
              Халх зон нь хаа мордсийм
              Сүсэгээ шавируулсан
             Сүжин сүжин сүүжээ цоортол  хавтгайрсан  би удмаа ер гайхдаг юм, халх зон
    минь хавтгайрч  давсийм, ай даа улаа  шүүс хүртэхээс, уул усаа шүтэж давахгүй юм. Энүүтэй хөрстийнхөө балчируудад бид гоморхдог юм. Хурмаст нь гоморхохоор хөрстийн балчир та нар энх цагийг ажицгаан,  элдэвлэж л мартаснаас элэнц хуланцаа ухаж давсангүй ээ.
     
    – Тэгэлгүй яах вэ өвөө,  бас нэгэн асуух  учиг байна, тун удахгүй халх даяар толгой ноёыг олох их аян байгаа юм. Ямар хүн толгой ноён болвол улс гэр амгалан, сайн байх болоо? /Онгод маань түшээгээсээ ямар учиртай хүүрнэв хэмээн миний асуултыг лавлан асуув/
    – Аан,  өнөө төрийн хэвтүүлийн сунгааны тухай хүүрнэсэн байх нь ээ, ээ дээ би ер  ухдаггүй юм, ноёд олшироотвол алба нь дордойдог юм. Ноход олшироотвол хотол нь харладаг учир бий. Энүүтэй ёсыг умартсан, төрийн хэвтүүл /төрийн албан хаагчдыг хэлэв бололтой/ хэмээн цээжээ дэлдсэн хаахалзсан ноёчуудыг, аа даа үхсэн муу үхээрүүд л гэхээс, ер түмэнд элэгтэй балчир  үгүй байна.  Энэ яриаг ингээд хазаарлах уу даа.
     
     –  За өвөө миний асуух учир  ингээд боллоо, танд гялайлаа
    – Хуучлахгүй дээ…
    Босгыг нь даваатахвал ундыг нь барьдаг халх ёс байна, хаяан  дэргэд очоотвол нохойг нь шуугиулдаг нас байна чамд, хуучлахнуу  хэмээтэл одох нь  ээ дээ.
    Цэгээ барих уу даа,
    Дэлэнгээс нь  шувтарсан цэгээ нь үгүй болсийм
    Бортогтой хар ундыг пунцаг хэмээн нэрийдсэн
    Бид хөх тэнгэрийн ноёдууд хөрст наадсан балчируу хэмээхээр ер сийлэхээ болиотохсон  цөвүүн цаг даа
    Энх л цаг хэмээн бурдаг юм
    Элдэвлэсэн балчирууд энүүтэй хөрстөөр арвинтай юм
    Үндэстэй модоо шүтэж даваагүй атлаа
    Үндэсгүй модыг  тойрч эргэсэн халх зоноо ажихаар
    Харуусч  л залардаг юм бид…
    Өмсгөл эгэлдэргэлээд
    Хэц дэлдэхээр хурмастын үйлэнд шамддаг балчир цөөн  байнаа
    Уул усаа ухалгүй
    Удамаа гундуу одоход нь  дэмнэдэг
    Энүүтэй балчируудын сэтгэл нь хаа мордсийм
    Өнөө л муутуун зоос
    Шижир ембүүний амь тэрслэн байж дэлдсэн энэ балчируудыг ажихаар элэг минь харуусан суудаг юм
    Түмэнд цуу түгээнээ хэмээвээс  дорвитойхон түгээ  хүү минь
    – Хөрс дэлхийг сандаачин, муутуун  зоосоор арилжиж байгаа муу сэтгэлтэн олонд  тэнгэр ямар гэсгээл үзүүлэх болоо?
     – Хөрстөдөө  унасийм, хөх тэнгэрээсэ залсийм хэмээн хүн гээч сэтгэлээ өнөө муутуун зоосондоо өгсөн үхсэн муу үхээрүүдийг хүүрнэж байна даа, би таашаадаггүй юм, энүүтээ тэнгэрийг дэлдээд уул усыг бид баясгаж гялайлгаж заларч байхад, өнөө л чулуун хороондоо заларчихаад, зоосон ембүүгээр халх зонгоо мэрсэн үхсэн муу үхээрүүд дээ. Хүн гээч сэтгэлээ хөсөр дэвслээтэхсэн, Хүний нутгаа хэмээн адлаатахсан үхсэн муу үхээрүүд цөөрч л байвал учигтай аятай байгаа юм
    – Дээд тэнгэрээс халх зон биднийгээ харж, даатгал ивээлдээ багтаадаг байхаа гэж бодох  юмаа хүү нь
    – Халх зондоо харам, алаг нутагтаа бидэн ээнэгшиж одоогүй бол энүүтэй улаач нарт  өмсгөл эгэлдэрэгдүүлж одуулах үгүй  л байсан, ураг садан гагц л удам атугай ухагдээ хэмээгээд удамдаа шүтээн болж заларч байгаа нь энүүтэйгээр бид адлуулсан адлуулсан. Арвинтай зүхүүлсэн, адласан ч бидэн зулын гол шиг, долоон бурхан шигээ бадамлах учигтай байгаа юм.
    Зоосон ембүүнд  бид хатирсангүй
    Зориг гээчээр нь мартсан юм
    Хэц хэнгэрэгээ дэлдсэн юм
    Хан тэнгэр нь гялайсан юм
    Хатан уулс нь түшсэн юмаа
    Ураг садан нь уухайлсан юм
    Улаа нэхсэн улаач нь түшсэн юм
    Энүүтэйд л бидэн эрдэж морддог юм…
    Хүн гээч цэгээн сэтгэлтэн
    Дэлэнтээ малаасаа шувтардаг
    Цэгээг нь хүртдэг халх ёсоо умартаж
    Зоосон ембүү, хурдтай хүлэг л хэмээн
    Дөрвөн туурайтай цуцдаггүй хүлэг зайдлан
    Халх зоноо мартан төрийн хэвтүүл хэмээн омогшсон балчируудыг би таалдаггүй юм.
    … Хөвчийн хүрнийг нь хөх чонотой нь намнаад байхаар энэ лусад эзэн байх уу даа хүү минь
    Түмэнд түгээх цуу нь арвинтай байг дээ хүү минь…  гэснээр Жамьян онгод бид хоёрын  яриа хүүрнэл өндөрлөж, онгод маань одохоор  мордсон юм.
    Энэ мэтээр олон  зүйл ярьсныг мөхөс би дуу хураагуурт бичиж авсан нь цөөн ажээ
     
  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЧОЙДОНГИЙН МИШИГДОРЖ (1946-2017)

     

     ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН УУЛ СУМЫН ХАРЪЯАТ
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг Цагаан нуурын хөтөл дээрээс зохион байгуулж дэмжиж оролцсон.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

     

    $12.    ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцсон тухай

    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,

    Монгол   бөөгийн их зайран Д.Одонхүү

    $13.    ОХУ-ын бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагын удирдлагатай уулзсан тухай

    $14.    ОХУ-ын бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагатай уулзсан тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    $15.    Говийн нэгдсэн их тахилгын хөтөлбөр

    1.                                    Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал

    $16.    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга

    1.                                            Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн

    $17.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзсан тухай,

    $18.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Уянгатай уулзсан тухай

    $19.    УИХ-ын гишүүн Баттөмөртэй уулсан тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    $110.Нарны залбиралыг зохион байгуулах тухай

    МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч,

    Монгол бөөгийн удган Баттогтох

    $111. Язгуур шүтээн бөөгийн холбооноос “Галын их тахилга хийх тухай”

    1.                                                Язгуур шүтээн бөөгийн холбооны
    2.                                            гүйцэтгэх захирал Баяржаргал

    $112.Цаг үеийн улс төрийн үйл ажиллагаанд бөөгийн байгууллагуудын оролцоо

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дээд цэцийн гишүүн Б.Батжаргалын саналаар “2018 оны Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн зохион байгуулсан тахилгын дүнг нэмж мэдээлэв.

    Хуралдаанаар “БНАСАУ-д хийсэн бөөлөлтийн тухай”, “ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцсон тухай” асуудлыг киногоор нарнаж үзүүлэв.

    Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган Ц.Отгонсүрэн, Д.Жаргалсайхан нар санал бодол, шүүмжлэл хэллээ.

    “Говийн нэгдсэн их тахилгын хөтөлбөр”-ийг эцэслэн шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн ээлжит уулзалтын талаар мэдээлэл танилцууллаа.

    Энэ удаагийн хуралдаан 60,1 хувийн ирцтэй хйигдлээ. ДЦХ-н байнгын гишүүдээс Н.Баярсайхан, Цагаанхүү, Н.Даарий, А.Оюунчимэг, М.Сарантуяа, Ч.Одбаяр, Б.Доржпүрэв нар тасаллаа.

                                        Мэдээллийн алба

  • Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: Шуудангийн онгоц очоогүй бол тэр тулаанаас амьд хүн нэг ч үлдэхгүй байсан

    Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхирваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнажээ.
    Байтаг Богдын арван баатрын нэг түрүүч Доржийн Чойжингийн охин Ч.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.
    ________________________________________
    -Байтагийн арван баатрын алдарт тулааны тухай Монгол Улсын түүхэнд тодорхой дурдсан байдаг.Аав тань энэ тулалдааны талаар юу ярьдаг байсан бол?
    -Миний аав Доржийн Чойжин хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу Чин сүжигт Номун ханы шавь, Дархан гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр тээл гэдэг газар 1925 онд төрсөн хүн байлаа.Аав маань 1946 онд ардын цэрэгт татагдаж Зүүн хязгаарт Монгол Улсын баатар Чогдон гуайн удирдлагад 24 дүгээр отрядад цэргийн алба хааж эхэлсэн.Энд бага даргын курст сууж, түрүүч цолтой болоод байж байтал Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй болсон гэсэн тушаал ирсэн учир Дамжиг усны заставт алба хаахаар хэсэг нөхдийн хамт очсон.
    Тэнд Мадриг, Зонров, Ванчин, Хаянхирваа гэх мэт дарга нарын удирдлага дор албаа хааж байж.1947 онд хилийн манаанд гарахдаа дайсны амьд хэл барьж “Онц хилчин” цол хүртсэн байдаг.1948 оны долдугаар сарын тэр тулгаралт чинь Ардын хувьсгалын 27 жилийн ой болох гэж байсан үеэр гарсан.Тэр үеэр хилийн зөрчил гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас отрядаас хүч нэмэгдүүлж арван хүнийг долдугаар сарын 5-ны өдөр гаргасан юм билээ.Тэрнээс өмнө нь цөөхөн хүн гаргадаг байж.Тавны өдөр гарсан манай гурав хоног хилээ манасан.8-ны өглөө үүр хаяарч байтал Байтаг Богдын Бүдүүн харгайтын голоос ус авч котелдоо цай чанаж байж.Хоёр нь харуулд гараад байснаа дайсан ирлээ гэж дохио өгснөөр юун цай уухтай манатай юм болж.Бүдүүн харгайтын голын усанд адууны нойтон хомоол урсаж ирж байсан нь дайсан этгээд ойрхон ирсэн байх магадлалтайг харуулж байж л дээ.
    -Тэгээд цай цүй ч ууж амжилгүй л тулалдаж эхэлсэн юм байх даа?
    -Улс төрийн орлогч Хаянхирваа байлдагчдаа гурав гурваар нь хуваан байрлуулаад Пэлжээ гуайг Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан холбоо бариулахаар явуулсан юм билээ.Би хожим Хаянхирваа гуайтай зөндөө уулзаж байсан.Аав тэдний яриагаар өглөөний 08 цагт тулаан эхэлсэн байдаг.Хаянхирваа гуайд цаг байсан юм билээ.Бүтэн гурван цаг тулалдсан байдаг.Эхлээд дайсны тоо толгойг тоолтол 135-140 хүргээд тоогоо алдаж.Нөгөөдүүл нь байраа эзлээд давшаад байсан учир тоолохоо байхаас ч аргагүй болж.Аав эдэнд миномёт гэдэг буу ганцхан ширхэг байсан.
    Тэгэхэд нөгөө талд их олон байсан гэдэг.Жамьян генералаас 1998 оны дөрөвдүгээр сард бичиж авсан дуртатгалд “Дайсны хүч тэнцвэргүй тулаанд гурван цаг барьж, зургаан хилчин газар дээрээ амь үрэгдэж, нэг нь холбоо барихаар явж, үлдсэн гурав нь байлдах чадваргүй болтлоо амь тэмцэн тулалдсан” гэсэн байгаа.Яагаад амь нь тэмцсэн гэхээр винтовных нь сум нь дуусан, тэр өдрийн нарны халууныг хэлэх үү, дарийн утааны тоос тортог хоолой ам руу нь ороод маш хэцүү байдалд орсон байдаг.Дайсны хамгийн гол зорилго нь амьд хэл барих зорилготой байж.Тухайн үед улсын хил тогтоогоогүй байсан юм билээ.Тиймээс наашаа болж л өгвөл хилийн постыг сунгах сонирхолтой байсан.
    -Бүх сумаа буудаад дуусчихсан байж гэнэ үү?
    -Бүх сум нь дуусаад ганц гранат л үлдсэн юм билээ.Хаянхирваа гуай, Гончигзэгвэ хилчин, аав гурав дайснууд шаваад ирвэл тэсэлье гээд аваад үлдсэн гэдэг.Дайснууд ч сум дууссаныг мэдээд барихаар дөхөж ирж.Хаянхирваа гуай “Өндөрлөг дээрээс харахад манайхан ирж явах шиг тоос татаж байсан.Бидэнд ч тийм горьдлого төрж байсан.Гэтэл нөгөө бараа алга болсон.Харин азаар манай нэг онгоц нисэж ирсэн.Тэр онгоц нисээд ирэхэд дайснууд цэргийн цогцос, буу зэвсгээ аваад зугтаасан” гэсэн.Хэрвээ тэр онгоц нисээгүй бол өнөөдөр би ч гэсэн ингээд ярьж суухгүй, тэр арван хүн юу болсныг ч мэдэхгүй өнгөрөх л байсан байх.Тэр ч бүү хэл дайснууд бүр наашаа орж ирээд Байтаг Богд гэдэг уул хилийн цаана үлдчихсэн ч байж магадгүй байсан юм билээ.Отряд дээр очсон шуудангийн онгоцыг л эргүүлээр нисгэсэн нь тэр.Отряд дээр гэхэд байлдааны бэлэн байдалд байгаагүй байсан юм шиг байгаа юм.Давхиад очиход бэлэн биш байсан учраас юу ч гэсэн онгоц нисгэсэн юм байна гэж ойлгогдсон.
     
    Д.Чойжингийн гэр бүл. 1971 он
    -Тийм аюултай тулгарсан танай аав болон Хаянхирваа, Гончигзэгвэ нарыг эх орноосоо бараг урвасан гэх хэрэгт далаад онд буруутгаж байсан гэл үү?
    -Тэр байлдаан болсны дараа хамгийн анх очсон Жамьян генералын үгийг голтой юм байна гэж боддог.Жамьян генерал гурав хоногийн дараа сургагч оростойгоо очсон.Тэр орос нь зураг аваад үнэхээр хүч тэнцвэргүй тулгаралт болсон юм байна гэж дүгнэсэн юм билээ.Зонров нарын отрядын дарга нар нь маргааш нь очсон байдаг.Азаар л тэр онгоц очсоноор дайснууд зугтсан болохоос биш бүгд л амь үрэгдэх байж дээ.Бид чинь ааваас есүүлээ.Бидний энэ хорвоод ирэх хувь ерөөл л аавыг минь амьд мэнд үлдээж гэж боддог юм.Нөгөө үлдсэн ганц гранат нь ч дэлбэрээгүй юм гэсэн.
    -Ёстой л ус уух хувь байж дээ?
    -Хаянхирваа гуайн дурсамжинд энэ тухай тодорхой байгаа.Дайснуудынх нь шидсэн гранат ч бас дэлбэрээгүй гэсэн.Жамьян генерал шинжилгээ хийхээр ирээд “Энэ гранат дэлбэрсэн бол тулаанд орсон хүнээс нэг нь ч амьд үлдэхгүй байж” гэсэн байдаг.Онгоц, гранат хоёр дээр цэргийн шинжээчид их маргадаг.Далаад онд Цэдэн-Иш генерал нэг ном гаргаснаас хойш улам их маргалдах болсон.Байтаг Богдын тулгаралтын тавин жилийн ой 1998 онд боллоо.Тэр үед Хаянхирваа гуайн өргөмөл охин Алтанцэцэг бид хоёр Гончигзэгвэ гуайн цахилгаан станцт ажилладаг нэг хүүг олж аваад Ерөнхийлөгчид захидал бичсэн. 1988 онд Байтагт арван баатрын хөшөө босгосон тухай “Эх орны манаа” сонин дээр гарсан чинь л Цэдэн-Иш гуай чинь “Баатар цол горьдоод хэрэггүй” энэ тэр гээд янз бүрийн юм бичээд эхэлсэн. Хаянхирваа гуай чинь тэр үед хоолой нь хяхатнаад ярьж чадахаа больчихсон байсан учир надад хамаг юмаа бичиж өгсөн нь энд байна. (Жамьян генерал, Хаянхирваа нарын гар бичмэл баахан баримт үзүүлэв. сур)
    -Дайнд орсон хүний сэтгэл санааны байдал их хэцүү байдаг гэдэг.Аав чинь тэр байлдаанаас биедээ шарх сорви авсан байв уу?
    -Аав тухайн үедээ зүүн мөрнийхөө булчинг сэт буудуулсан шархтай байсан.Сумны сэтэрхий байдаг байлаа.Хамгийн гол нь улаан хоолойн түлэгдэлт.Жамьян генералын бичсэн зүйл энд байна.“Анх Батын Дулмааг хүмүүсээ аваад туслах хүчээр очиход амьд үлдсэн Хаянхирваа, Чойжин, Гончигзэгвэ гурав ярьж чадахгүй, ус балгаад залгиж чадахгүй хамраар нь гараад байсан.Энэ бол дарийн утаанд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн үг.Нэг ёсондоо манай аав болон тэд бүгд улаан хоолойн хавдраар өнгөрч буйн учир энэ.Одоо ганц үлдсэн Хаянхирваа ярьж чадахгүй байгаа.Бүдүүн Харгайт гол дээр тэднийг авч очиж усанд толгойг нь дүрж баймааж ус залгисан” гэж бичиж үлдээсэн.Байдал ийм л байсан юм билээ.Амьд үлдсэн гурван хүн чинь гурвуулаа улаан хоолойн хавдраар өнгөрсөн.Отрядын штаб холбоочноос мэдээ аваад Бодончийн отрядын агаарт нисэх онгоц хөөргөсөн гэдэг.Энэ онгоцыг хөөргөсөн, хөөргөөгүй гээд одоо хүртэл маргаад байдаг юм билээ.
    Жамьян генерал “Онгоц хөөргөхөд манай гурвыг барих гэж улайрч байсан дайснууд айн сандарч ухран зугтааснаар гурван хилчин амьд үлджээ” гэж бичсэн байгаа.“Дотоод яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Жамьян миний бие өөрийн сургагч Сметанин болон бусад мэргэжилтэн офицеруудын хамт очиход алагдсан хилчдийн цус ч хатаагүй байсан юм шүү.Хоёр өдөр шинжлэн судлаад 43 цуст цэг илрүүлэн, чулуу босгон тэмдэг байсан юм” гэж гараар бичиж өгсөн нь энэ байна.Сургагч Сметянин зургийг авч, альбом хийн дарга нарт танилцуулж байсан гэнэ ээ.“Мөн Зонров, Жамьян нарын тус Хязгаарын газраас тус отрядад ажиллаж байсан мэргэжлийн олон офицер, бага дарга нарын хамт очсон.Тэгтэл энэ тулааны талаар Базарын Цэдэн-Ишийн ойлголт хачирхалтай.Холын холоос сурвалжтай мэт ойлгогддог гэж комиссын дарга Самбуу гуай хэлж байсан юм шүү” гэж асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг олныг тавин цохон тэмдэглэсэн байгаа биз.
    Хилийн цэргийн штабт ажиллаж байгаад Гадаад яамны консулын даргаар очиж, улмаар Хятадад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ирснийхээ дараа Байтагийн энэхүү тулгаралт мөргөлдөөнийг онцгойлон анхаарч, үйл явдлаас хорин жилийн дараа газар дээр нь очин амь эрсдэгсдийг нь гавьяатан, амьд үлдэгсдийг нь урвагч хохирогч болгосон.Энэ бол гүтгэлэг.Үүнийг ард түмэн олон баримтаар нотолсон.Одоо та нарын гол зорилго бол Ерөнхийлөгчид захидал бичих” гэж бидэнд ерэн найман онд бичиж өгч байсан.Жамьян гуайнх Мэргэжилтний хорь буюу “Мөнгөн завьяа” дэлгүүртэй байрны хоёрдугаар давхарт байлаа.Арвай генерал эдэнтэй уулзаад бид их хөөцөлдсөөн.“Танай аавууд баатрууд шүү” л гэдэг байсан.Хэзээ нэг цагт цагаадна шүү гэж байлаа.
    -Эх орныхоо төлөө тулалдчихаад урвагч гэж хэлүүлэхээр ч хэнд ч гунигтай л түүх юм даа?
    -Үнэхээр хэлмэгдсэн.Аав маань цэргээс халагдаж ирээд ээжтэй 1950 онд суугаад арван нэгэн хүүхэд төрүүлсэн.Хоёр нь багадаа бурхан болж, есөн хүүхэд нь хүн болсон.
     
  • БНАСАУ-Панмүнжонд МБНЭ-ийн төлөөлөгчид 2018.он

    https://www.youtube.com/watch?v=QyFa2lOZTks

  • Монгол, Оросын харилцааны хаалга болсон Улаан-Үд хот

     

    Визний асуудал шийдэгдсэнээрдан ганц урагшаа чиглэж байсан худалдаа хоёр чигтээ болсоноор Монголчууд бидэнд боломж олдсон. Гэвч энэ худалдааны харилцаа цаад утгаараа алдагдалтай. Бусдыг эрчимтэй хөгжүүлэх боломж олгож байгаа. Стратегийн түвшинд харилцаа маань нэг л болж өгөхгүй байгаа.

                Оростой харилцах хаалга болсон Улаан-Үд хотод дахин ирлээ. Урт удаан энэ удаагийн аялал энэ хүрээд төгсөнө. Аян зам дахиад л эхэлнэ. Бидний оросод ирэхэд тосч авч, явахад үддэг Андрей, Оюна хоёртоо баярлаж байна. Ийм анд нөхөд, хүмүүсийн туслалцаатайгаар аялал, ажил төрөл амжилтанд хүрдэг.

                Ийм анд нөхдийн туслалцаатайгаар их хотын бүтээн байгуулалттай танилцах боломж олддог. Хот улам бүр цэцэглэн хөгжиж байна. Бид аялал жуулчлалын чиглэлээр эхлэл нь тавигдаж байгаа хэд хэдэн газраар орж үзлээ.

                Улаан-Үд хотод бид хэд хонохдоо цөөнгүй уулзалт хийсэн билээ. Юуны түрүүнд Улаан-Үд дэх Монголын Ерөнхий консулын газартуулзалт хийсэн.

                Дараагийн уулзалтын “Хаан тэнгэр” бөөгийн байгууллагийн бүтээн байгуулалттай танилцлаа. Анх уулзахад хоосон байсан газарт Бөөгийн ордон босгож, эргэн тойрон гэр барилгууд бэлэн болж байна.

                Бид бөөгийн “Дээж” байгуулагаар очиж, Лусын тахилгад оролцсон. Дараа нь тахилгад оролцсон шүтлэнтэн нартай ярилцлаг хийсэн билээ.

    Бид 12 цагийн үед Алтанбулагийн ОХУ-ын гааль дээр ирсэн билээ. 20-иод машины дараа байсан. Гэвч энэ удаа 7 цаг зогсож байж, шалгалтаар орсон юм. Бид умард солонгосын шалгалтыг удааныг шагширч байсан бол одоо Оросын хилийн шалгалт рекорт тогтоов.

    Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их МонголУлсын бүрэлдэхүүнд багтаж байв.

    Оросууд 1648 онд Баргажинд анхны шивээгээ барьснаас хойш улам лавшруулсаар Буриад Монголыг эзэлжээ. 16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үдголын хөндийд цайз барьж, ДээдҮд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чингүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлдшилжсэн байна.

    1929 оны ЗСБНАБМУ-ын газрын зураг. 1937 оноос өмнөх Буриад Монгол орон Аг, Усть-Орд хоёрыг багтаасан том байжээ. Хожим  1917 оны  Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд  1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс ДээдҮдэднийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсаднэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 ондтусулсыннэрнээсМонголгэдэгүгийгхасчээ.­1923 онд ЗХУ-ынЗСБНХОУ-ынбүрэлдэхүүнд “Зөвлөлт СоциалистБүгдНайрамдахАвтономитБуриадМонголУлс” байгуулагдав. 1927 ондЗөвлөлтзасгийгэсэргүүцсэн буриадынардтүмнийбослого гарсанболовч ЗХУ цэрэг, зэвсгийнхүчээрцусурсгандаржээ. 

    1991 онд ОросынХолбооныУлс тусгаартогтноходбайрсуурьдээшилжодоогийнэрххэмжээ, нэрээолжээ.1991 оны 5 сарын 27-нд БүгдНайрамдахБуриадУлсболгожнэрээөөрчилсөнтусулсньмөноны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ынбүрэлдэхүүндүлдэж, 1994 ондтүүхэндээанхудааардчилсанзамаарерөнхийлөгчөөсонгосон.

    Энэ удаагийн аялал мөн л Андрей, Оюна нарын гүн туслалцаатайгаар амжилттай өндөрлөж байна. Та хоёртоо багийнхаа өмнөөс их баярлалаа. Бид аян замын асар их олзтой ирсэн. Энэ л хамгийн чухал байлаа.

    Д.Жаргалсайхан

    djmedia:22

     

  • Зураг түүхийг авч үлдэнэ-46 Туркэд зочилсон өдрүүд

    djmedia:21

     

    Гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн ийм хүмүүс Монголын хувь заяанд их үүрэг гүйцэтгэхээр цаанаасаа заягдсан байдаг. Гадаад харилцааны талаар мэргэшсэн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсийг төр бүрэн ашиглах ёстой. Мэргэжлийн чиглэлээр олон шатны сургуулиудыг төгссөн, олон улсын харилцаагаар олон жил ажилласан, практикын асар их туршлагатай, нэр хүндтэй хүмүүс их зүйлийг хийж чадна. Чухамхүү ийм хүнтэй хамт олон улсын арга хэмжээнд оролцож байсан цаг үе фото зурганд түүх болон үлдсэн байна.
    БНТУ-ын Үндэсний аюлгүй байдлын нарийн бичгийн дарга, бригадын генерал Кылынч гуайтай танилцаж хамтран ажиллан цөөнгүй асуудал шийдвэрлэхээр саналаа солилцож байсан. БНТУ-тай Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах эхлэлүүд тавигдсан. Цэрэг, цагдаа, иргэний салбарт боловсон хүчин бэлтгэх, эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагааны олон сайхан ажлууд хийгдсэн.
    Өвөрхангай аймгийн Хар хорины Цайдамын хөндий дахь хамтарсан архиелогийн судалгааны төсөл, түүний хэрэгжилт, хамгаалалт, музей гээд олон ажил амьдралд түүх болон үлджээ.
    Турк улсад ажиллахдаа боловсролын тогтолцооноос суралцах зүйл их байгааг анзаарсан. Турк улсад боловсролын тогтолцоо улсын болон хувийн хэвшилээр жинхэнэ утгаараа хэрэгжсэн байдаг. Миний хувьд Станбул хотоос Анкара хүртэл автозамаар аялж, олон дээд, дунд сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Дээд, дунд сургуулиудын сургалтын материалаг баазад улсаас тодорхой стандартыг тогтоож өгсөн байдаг. Чухамхүү тэр стандартын шаардлага хангасан барилга байгууламж, сургалтын материаллаг баазтай байж сургуулиудад сургалт явуулах эрхийг нь олгодог байна. Хамгийн наад зах нь боловсролын сургуулиудад спорт болон усан бассейн заалтай байдаг. Туркын боловсролын сургуулиудын лабортори, компютерийн тоноглолууд хамгийн сүүлийн үеийн хэрэгслээр хангагдсан байсан.
    Миний орсон бүх сургуулиуд энэ шаардлагыг хангасан байсантай танилцаж билээ. Нэг ангид дунджаар 12-15 хүүхэд сурдаг, нь багшийн ачаалал, сурагч бүртэйгээ тулж ажиллахад ихээхэн боломж бололцоо олгодог нь харагдаж байсан. Туркэд байх хугацаандаа дэлхийн турк хэлний олимпиадын түрүүлэгсдэд шагнал гардуулах ажиллагаанд оролцсон. Тэгэхэд Баян-Өлгий аймгаас оролцсон охин олимпиадад түрүүлж, алтан медалиар шагнагдаж байсныг санаж байна. Мөн уран уншлагын тэмцээнд Улаанбаатар хотоос оролцсон Монголын сурагч уран яруу хэллэг, сэтгэл хөдлөм найраглал уншиж, Туркын олон иргэдийн сэтгэлийг татаж байсан. Гудамжинд тавьсан телевизийн том дэлгэцүүдээр Монгол охины уншиж буй шүлгийг сонсож, олон зуун туркчууд нулимс унаган үзэж байхийг харсан билээ. Тэр охин тухайн үедээ Туркчуудын дунд Монголын нэрийг цурайтуулж чадсан билээ.
    Турк бол аялал жуучлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн орон.Олон мянган жилийн түүхийг харуулсан сүм хийд, барилга худалдааны төвүүд өнөө хүртэл олны хөлд дарагдаж, иргэд, жуулчид, тасралтгүй үзэж сонирхож, биширч, шүтэж байдаг. Туркын хаадын амьдарч байсан музей, өргөөгөөр орж үзмэрүүдтэй танилцаж байхад Монголд үзсэн Туркын олон ангит киноны үйл явдал нүдэнд харагддаг юм билээ.
    Туркын эргийн дагуух амралтын газрууд жинхэнэ жуулчид, амрагчдыг татаж чаддаг. Үйлчилгээ нь ч зэрэглэлээс хамаараад янз бүр байдаг ч, үйлчилгээ гэж ямар байдагийг харуулдаг.
    Миний анзаарсанаар Турк бол малын махаар хоол хэрхэн хийх, түүндээ малын цагаан идээ, сүү, тараг, бяслагийг хэрхэн ашиглах талаар бидэнд олон талаар тусгаж авах баялаг жортой газар байна лээ.

    Д.Жаргалсайхан

  • Зүүдний талаарх 10 үнэн

     

    10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг.
    Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.

    9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг.
    Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.

    8. Бүх хүн зүүдэлдэг
    Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.

    7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг.
    Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.

    6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг.
    Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.

    5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
    Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.

    4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг.
    Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.

    3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг.
    Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.

    2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг.
    Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.

    1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог.
    Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна