Юутай ч энэ алдарт бөө Завхан аймгийн хойт талын сумд болон Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур, Цагаан уул сумын нутгаар хэрэн хэсч насаараа ганц бие явсан нэгэн юм.
жижгийг том, томыг жижиг
БОЛГОДОГ ЧАДВАР
Награнз бөө ганц цагаан мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ? Бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.
Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зааринтан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чононд” өгчихлөө. Энэ өвөл чоно их ширүүн байна” хэмээн ярьжээ. Өглөө гэрийн эзэн бөөгийн цагаан морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чоно үхчихсэн хэвтэж байсан бөгөөд харин зааринтпы цагаан морь юу ч болоогүй юм шиг өвс идээд зогсож байсан гэдэг.
Author: admin_shaman
-
НАГРАНЗ БӨӨГИЙН ДОМОГ
-
ХАЛИМАГ АНД НӨХӨДТЭЙГЭЭ ТАНИЛЦАВ
Тэгэхэд анх удаа халимагт ирж байсан болохоор ганц дайчин ганцаардахгүй гэдэг болж өнгөрсөн. Харин энэ удаа түүний нөхөр нь болох халимаг залуу уулзуулахаас бас утасыг нь өгөхөөс татгалзсан тул уулзаж чадсангүй.
Дараа нь анх Халимагт хөл тавихад сэтгэл харамгүй туслаж байсан Баатр хэмээх халимаг залуу хоёронтой таарсан боловч мэндлэхээс цаашгүй өнгөрөв. Түүнд болон эхнэрт нь монголоос дурсгалын зүйл авч гарсан боловч түүнийгээ гардуулах ч боломж олдсонгүй. Яасан юм бол.
Харин эртнээс месенжерээр танил болсон Басан Захаровтой уулзсан. Бидний буусан зочид буудлын төв байранд өөрийн халимаг үндэсний хувцасны үзэсгэлэн гаргасан байсан тул нэг нэгнийгээ дор нь олсон. Мөнх тэнгэрийн сургаалийг сурталчилах гэж цөөнгүй ном бичсэн байдаг. Бидэнд өөрийн бичсэн номоо өгч, нэгэн оройг хамтдаа ярилцаж өнгөрөөв. Түүнд мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медаль гардуулсан юм.
Бидний уулзсан хамгийн хүндтэй хүн бол Цагаанзам гуйа байсан билээ. “Жангар” туульсыг хайлж, Халимагийн улсыг, Монгол туургатангуудыг дэлхийд таниулахад онцгой гавьяа түүнд ногдоно. Энгийн даруу, найрсаг, шударга, шулуун яриаг сонсож, ярилцаж суух үнэхээр сайхан байлаа. Монголчуудын дунд Цагаан зам гэхээр халимагийн тухай санахад хүргэдэг. Цагаан зам гэхээр монгол туульс, онгод тэнгэрийн тамлаг, дуудлаг сэтгэлд эгшиглэдэг. Тийм л нарийн холбоосоор бид холбоотой. Сэтгэлээс улбаалж, зүрхэнд байсан оч гал мэт бадарна. Гал бадрахад итгэл төрнө, итгэлээс мөнх тэнгэрт тэмүүлэх зүтгэлийн илч бадарна. Түүнд мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медаль гардуулсан билээ.
Олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурлын хуралдааны үеэр ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Маринатай танилцлаа. Дараа нь наадмын талбайд таарч дурсгалын зураг авахуулангаа уулзаж амжив. Тэрээр гурван удаа Төрийн ДУМ-ын депутатаар сонгогдсон ажээ. Бидний уулзсан төрийн хамгийн өндөр албан тушаалтан, халимагийг Төрийн ДУМ-д төлөөлж байгаа эрхэм билээ.
Эртнээс фейсээр холбоотой байсан Маяа Караеватай танилцав. Хуралдааны завсараар санал сэтгэгдэлээ солилцож амжсан билээ.
Наадмын талбай дээр халимагийн урлагынхан, тэдний дундаас бидэндтэй танил болсон Лиджи Горяавтэй хэд хэдэн удаа таарч хөөрөлдөв.
Манай Жавхлантай хамт “Хамаг монгол” төсөлд оролцсон дуучин Шараев Диматай нэгэн ширээнд сууж, дараа нь дурсгалын зураг авахууллаа.
Эцэст нь Волгоградаас-Ростовна Дону хүртэлх аслын замд бидэнд байнгын туслалцаа үзүүлж хамтдаа байсан Саша, Сергей, Хэрмн, Таня, Коляа нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна.
Волга мөрөн, Халимагийн уудам тал, Дон мөрөн гэсэн уртын уртын замд зүрх итгэлээр хамтдаа байж гүн туслалцаа үзүүлсэн тэдний сэтгэл аялалын минь гол онцлог байлаа.
Халимагийн тэнгэр дор тэдэнтэй учирсан нь мөнх тэнгэрийн ивээл байсан болов уу?
-
Сэтгэгч (Өгүүллэг)
Түүний богино өгүүллэгүүдээс манай уншигчдын андахгүй сайн мэдэх “Хамелеон”, “Бүдүүн, нарийн хоёр”, “Золгүй явдал”, “Дугтуйтай хүн”, “Түшмэлийн үхэл”, “Зургаадугаар тасаг”, “Бяцхан нохойтой хатагтай” зэрэг өгүүллэгийг нь дурдаж болно. Зарим нэг баримт сэлтэд Чехов амьдралынхаа туршид 201 богино өгүүллэг бичсэн тухай дурдсан байдаг.
Чехов нь богино өгүүллэгээс гадна жүжгийн зохиол олныг туурвиснаас “Цахлай”, “Эгч дүү гурав”, “Авга ах Ваня”, “Интоорын цэцэрлэг” хэмээх дөрвөн бүтээл нь дэлхийн театруудад олонтаа тоглогдон сонгодогуудын жагсаалтад багтсан байна.
Аагим халуун өдрийн үд дунд болж байв. Гадаа үзэгдэж, харагдах юу ч үгүй, дүлий дүмбэ оргино. Хавь орчны энэ байдлыг ажвал Бурхан болоод хүмүүнд нэгэн адил мартагдсан асар том эдлэн газар гэлтэй. Шоронгийн хуяг Яшкины байшингаас холгүй навчисаа унжуулсан буурал дал модны дор зассан гурван хөлтэй ширээнд хуяг өөрөө, бас тэднийд зочилж ирээд байгаа хошууны дунд сургуулийн орон тооны манаач Пимфов нар суужээ. Хоёул гадуур хувцсаа тайлж, хантаазныхаа энгэрийг задгайлсан бөгөөд хоёулангийнх нь царай аагим халууны улмаас улааж, хөлрөн ямар нэг юм илэрхийлэх чадваргүй болон гөлийжээ… Пимфовын царай бүр ч нурамгар, залхуу нь хүрсэн янзтай, нүд нь гөлийж, доод уруул нь дорвойн унжжээ. Яшкины нүд, нүүрийг харахад түүнээс арай дээр, юу ч юм нэг юм бодоод байгаа юм уу гэлтэй байлаа… Тийнхүү хоёул дуугуй бие биенээ харан сууж, халуунд туйлдсандаа хүндээр амьсгалж, ялаа үргээхээр илэрхийлж суув. Ширээн дээр хүзүүтэй шилэн савтай архи, үхрийн чанасан мах, давсалсан загас тэргүүтнийг дэлгэн тавьжээ. Дарснаасаа аль хэдийнэ гурван хундагыг тогтоочихсон аж…
Тэгтэл Яшкин гэнэт “Ингэхэд ер нь тэгээд” гэж чанга дуугарахад тэдний суугаа ширээнээс холгүй зүүрмэглэж хэвтсэн нохой давхийн цочиж, босоод сүүлээ хавчсаар холдон явав. “Ингэхэд ер нь, манай орос хэлэнд элдэв цэг, тэмдэг яасан олон байдаг юм бэ, Фuлuпп Maкcuмыч аа?” гэж Яшкин үгээ үргэлжлүүлэв. Пимфов хундаганд нь хөвж байсан ялааны далавчийг гаргаж хаянгаа “Юу гэсэн үг вэ?” гэж намуухан дуугаар асуугаад, “Олон байвал олон л байхаас биш. Бүгд ордог, ордог газраа байх ёстойгоос хойш” гэв.
– Өө, та ингэж ярих хэрэггүй дээ! Таны тэр тэмдэгнүүд байлаа гээд ямар ч тусгүй. Зүгээр хоосон цэцэрхэл… Ганцхан мөрөнд арваад цэг тавьцгаачихаад өөрсдийгөө ухаантай, цэцэнд бодоцгоож байгаа юм. Жишээ хэлэх юм бол, нөхөр прокурор Меринов үг болгоныхоо ард таслал тавьдаг байгаа юм. Яах гэж билээ? Эрхэмсэг ноён гээд таслал, төдөн сарын төдөнд шоронгоор очлоо таслал, би харлаа таслал, баривчлагдсан хүмүүс гээд бас л таслал… Түй! Ёстой нүд эрээлжилмээр шүү! Номон дотор ч бас адилхан гээч. Цэгтэй таслал, тодорхойлох цэг, өдий төдий олон янзын хаалт. Уншихаас дургүй хүрмээр. Өөр нэг маягтай амьтанд ганц цэг багадаад өчнөөн олон болгочихно гээч… Яах гэж ингэдэг байна аа?
– Шинжлэх ухаан тэр бүгдийг шаардсан хэрэг … гэж Пимфов санаа алдав.
– Шинжлэх ухаан гэнэ шүү. Ухаан самууруулсан явдал. Үүнийг шинжлэх ухаан гэдэггүй юм. Сүр бадруулж, тийм дэмий юм бодож олцгоож л дээ. Бусад ямар ч орны хэлэнд ять (ē) үсэг байхгүй. Манай Орост л байгаа юм. Яахын тулд тэр вэ? Асуух ёстой биз дээ? Талх гэдэг үгийг энэ үсэгтэй, үсэггүй бичээд үз л дээ. Адилхан л талх байх юм байгаа биз дээ?
– Илья Мартыныч минь, чиний юу яриад байгааг Бурхан л ойлгох байх даа. Талх гэхэд юу гэж е бичихэв дээ. Сонсоход ч чихэнд эвгүй юм ярьж байх юм гэж Пимфов бүүр гомдонгуй өгүүлэв. Тэр нэг хундага татаад, нүдээ гомдонгуй цавчлан өөр зүг хараад суучихав.– Энэ ять үсэгнээс болж би мөн ч их зовж байгаа шүү! Сургуульд байхад багш нэг удаа самбарт дуудсаныг одоо ч санаж байна. “Эмч хот орохоор явлаа” гэж бич гэхэд нь би е үсэгтэй биччихсэн юм. Хөөгөөд суулгалаа. Долоо хоногийн дараа дахиад л самбарт дуудлаа. Дахиад л “Эмч хот орохоор явлаа” гэж бич гэж байна. Энэ удаа ард нь ять бичлээ. Дахиад л буруудах нь тэр. “Яалаа гэж тэр вэ, Иван Фомич? Та өөрөө энд ять хэрэгтэй гэсэн биз дээ?” гэтэл өөдөөс “Өнгөрсөн удаад би андуурсан байна билээ. Өчигдөр би эмч гэдэг үгэнд ять үсэг орох, эсэх тухай нэгэн академичийн бичсэнийг уншлаа. Одоо бол шинжлэх ухааны академийг баримтлана. Би алба үүргийн дагуу чамайг шийтгэж байгаа юм” гэдэг юм байна. Шийтгэхээ ч шийтгэлээ. Одоо ч гэсэн энэ үсэгнээс болоод миний Васютка хүүгийн чих ганц амрахгүй байгаа юм. Хэрвээ би сайд байсансан бол олныг төөрөгдүүлсэн энэ үсгийг хэрэглэхийг хориглох сон. Пимфов дахиад л санаа алдан нүдээ анивчаад “Хэрвээ ингэж шинжлэх ухаан яриад байх юм бол сонсож, тэвчиж чадахгүй ээ, баяртай!” гээд гадуур хувцсаа өмсөв.
– За, за, юун гомдомтгой юм! Би энэ бүхнийг зүгээр л яриа өдөж хэлсэн байхгүй юу. Алив суу, ууцгаая л даа гэж Яшкин Пимфовын ханцуйнаас чангаангаа өгүүлэв. Гомдсон Пимфов эргэн сууж нэг тогтоочихоод буруу хараад суучихав. Хоёул дуугаа хураажээ. Ууж суугаа хоёрын хажуугаар Феона савтай угаадас барин өнгөрөв. Угаадас цалгих, угаадсанд норсон нохой гаслах чимээ гарна. Пимфовын гөлийсөн царай улам муухай болж, их халуунд хайлаад хантааз руугаа урсах нь уу гэлтэй. Яшкины духны үрчлээ улам нэмэгдэж үхрийн мах руу гөлрөн бодол болжээ… Ширээнд нь тахир дутуу хүн дөхөн ирж, шилэн сав хоосорсныг үзээд шинээр сэлбэлээ… Дахиад л ууцгаав. Тэгснээ Яшкин аанай л гэв гэнэтхэн “Ер нь тэгээд” гэхэд Пимфов түүний дуунаас давхийн цочиж, Яшкин руу айсан маягтай харлаа. Энэ одоо бас ямар гээч эсэргүү юм ярьж эхэлдэг бол? гэж тэрбээр хүлээж байлаа.
Яшкин мөн л “Ер нь тэгээд…” гэж давтан өгүүлснээ архиныхаа сав руу бодол болон харж “Миний бодлоор шинжлэх ухааны хэрэггүй мөн олон салбар байна аа” гэв.– Тэр чинь юу гэсэн үг вэ? Ямар шинжлэх ухааныг илүү гээд байгаа юм? гэж Пимфов зөөлөн асуулаа.
– Янз бүрийн л ухаан байхгүй юу…. Хүн хичнээн янзын ухаан эзэмшинэ, төдий чинээ өөрийгөө бодно. Биеэ тооно гэж юүхэв…. Хэрвээ би мэддэг байгаад, чаддагсан бол энэ бүх шинжлэх ухааныг бүгдийг нь дүүжлэхсэн…Хөөе, хөөе. Үг хэлэхийн завдалгүй дахиад л бас гомдчихлоо! Юун гомдомтгой юм! Алив, жаахан ууцгаая. Ууя л даа! Тэдэн дээр Феона ирж, махлаг тохойгоороо ууртай түлхлэн, хоёр андын өмнө тавагтай ногоотой шөл тавив. Чанга халбагадах, зажлах, залгих чимээ гарч эхлэв. Газрын гаваас гараад ирэв үү гэлтэй гэнэт гурван нохой, нэг муур гарч ирэн ширээнийх нь өмнө зогсож, зажлах амыг горьдон харцгаав. Ногоотой шөлний дараа Феона сүүтэй будааны зутан авчирч, халбага сэрээ ширээн дээрээс унатал ширүүн тавив. Зутангаа идэхийн өмнө найз нар архинаасаа чимээгүй тогтооцгоолоо.Тэгтэл Яшкин мөн л гэнэтхэн “Энэ ертөнц дээрхи бүх юм хэрэггүй” гэж мэдэгдэх нь тэр.
Пимфов халбагаа өвдөг дээрээ унагааж, Яшкин руу айсан харцаар хараад, эсэргүүцэх гэсэн боловч ууснаасаа болж хэл нь ээдэрч, будааны өтгөн зутанд зууралдчихаад болж өгсөнгүй… Өмнөх шигээ “Тэр чинь юу гэсэн үг вэ?” гэх гэтэл мөөрөх мэт бөглүү дуун гарав.
– Бүх юм хэрэггүй… Шинжлэх ухаан ч, хүн ч… шорон гяндан ч, ялаа шумуул, энэ будаа зутан ч… За, тэгээд та ч гэсэн… Та бурхан шашнаа шүтдэг сайн хүн боловч мөн л ялгаагүй хэрэг байхгүй, бүгд илүү зүйл гэж Яшкин үргэлжлүүлэв.– Илья Мартыныч, баяртай! гэж Пимфов бувтнаад дээлээ өмсөх гэж оролдовч ханцуйгаа олохгүй байлаа.
– Бид одоо ингээд л тултлаа идэж уугаад суугаа маань юунд хэрэгтэй юм бэ? Бүгд хэрэггүй… Идээд л, яах гээд ч идээд байгаа юм, өөрсдөө ч мэдэхгүй… Байз гэм дээ, байз. Бас л гомдож амжив уу? Зүгээр л ярих юмтай байх гэж л энэ. Та хайшаа явах юм? Жаахан сууцгаая… Ярилцъя, ууцгаая!Хааяа хундага харших, согтуу хоёрын хахаж цацахаас өөр сонсогдох зүйлгүй, чимээгүй намдуу боллоо. Нар тэнгэрийн баруун хаяа руу тонгойж, дал модны сүүдэр улам уртассаар байв. Феона хамраа шуухитнуулан гараа огцом савж, ширээний хажууд жижигхэн хивс дэвсэнэ. Хоёр найз үлдсэн жаахнаа дуугүйхэн хүртээд хивс рүү очиж бие биедээ нуруугаа харуулан хэвтээд унтаж эхлэв…
“Өнөөдөр ертөнцийн үүсэл, гарал, зэрэг дэвийн тухай арай ярьсангүй. Тэгсэн бол ч өнгөрлөө шүү. Үхсэн ч тэсэж суухгүй байсан байх аа, Бурхан минь” гэж Пимфов бодож амжлаа. -
Монголчуудын овог болоод адуучин, алаг адуун овог тэргүүтэн…
Сартуулчуудын дунд голлон хэрэглэгддэг Сартуул, Урианхай, Хатагин, Барга, Боржгон, Алаг адуун, Онход буюу Онгуд, Долоон, Тавнан, Тангуд зэрэг овог маш эртний овгууд бөгөөд түүхийн сурвалж бичгүүдэд ихээхэн тэмдэглэгддэг.
Завханы Сартуулуудад Эртний сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар усны нэрээр нэрлэгдсэн зэрэг маш олон овог хамаарагдаж байдаг бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарах нь мэдээж ээ.
Энэ үүднээс нь аваад үзвэл нэлээд хувийг эзлэх нь тодорхой юм. Дундад эртний үед нэгэн өвөг овог, омог, өвөг дээдсээс гаралтай, угсаа хэл соёл нэг хэд хэдэн овгоос бүрэлдэх нэг аймгийг нэг ястан гэж үздэг. Хожмоо эцгийн талаа ясан төрөл гэж нэрлэх болсон нь ястан юм. Олхунуд буюу Олгонууд, Олгон нь Монголын түүхэн овог аймгуудын нэг юм. Уг овог нь дотроо Алаг адуут, Шар хоньт, Улаан залаат гэсэн гурван Олхонууд байдаг гэж дурдагджээ. Олхонууд нэр нь эртний нанхиадын дурсгалд тэмдэглэгдэн үлдсэн эртний Монгол овгийн нэг юм. XIII зууны үед Боржигин овогтой худ ураг бололцсон байдаг бөгөөд Есүхэй баатрын дөрвөн хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, нэг охин Тэмүлүн нарын эх Өэлүн нь Олхонууд овогтон болно.
Олхонууд овог нь Монгол Улсын (Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл г.м) 9 аймгийн 23 сумд буй. Энд л алаг адуун овогтон буй болжээ. Алаг адуу овог нь Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар “БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм. Завхан аймгийн Сартуул сумдаар зонхилдог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Алаг адуун овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд бодвол алаг морь уналга ачилгандаа ихээхэн хэрэглэдэг байснаас тотем маягаар үүссэн бололтой. Тэгвэл ойрын жишээ татахад адуун сүрэг олонтой Тэсийн голын унаган хүлэг их хурдан, бие сайхан морьдтой, тэр сайхан хүлгийн эзнээ адуучин хэмээн хүндлэхээс үүдэн тийм нэртэй овог үүсчээ.
Басхүү сүрэгчин овог гэж тэмдэглэгджээ. Энэ нь Манжийн үеэс үүдэлтэй. Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Манжууд Дарьгангачуудыг 5 гар гэдэг өвөрмөц нэртэй засаг захиргааны нэгж байгуулан манжийн хааны үржил сүргийг адуулах үүрэг хүлээлгэж байсан. Сүрэг гэдэг нь адуун сүрэг байсан. Дайн байлдаан уналга эдэлгээнд хэрэглэх зориулалттай агтыг хошуудаас шилэн цуглуулж, сүрэглэн маллаж байсан байдаг.
Энэ бол мөн л адуу түүнтэй холбогдон гарсан овог юм. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг.
Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ.
Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад дарьганга хийц, мөнгөн урлал эрчимтэй хөгжиж олны хүртээл болон хэрэглэгдэж байсан гэдэг. Энэ мэт жижиг зүйлийг ч хүмүүс анхаарч төрийн бодлогод харгалзан, ургийн бичиг, удмын түүхийг бичих, овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм. Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ.
Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг бишээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.Лханаагийн Мөнхтөр
-
“Ойрад-Түмэнь” олон улсын фестиваль болж, амжилттай өнлөрлөлөө
Түүнээс хойш энэ үйл ажиллагаа уламжлалт болж, жил бүр өргөжин 2013 оноос Халимаг, Тува, Алтай, МонголУлс, БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны (БНХАУ) -аа сардын бүлэг, дуучид төлөөлөгчид оролцох болж байнга тэлжиржээ.
Наадмын гол зорилго нь Монголын ард түмний өвөрмөц соёлын өвийг дэмжих, бэхжүүлэх, ардынуламжлал, ёсзаншил, хамтын харилцааг уялдуулах, бүс нутгийн дотоодын аялал жуулчлал, Орос-Монголын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлаг үзүүлэхэд чиглэгдэж байна. Үүнээс гадна, наадам нь шинжлэх ухааны туршлага солилцох, олон улсын хамтарсан төсөл боловсруулах чиглэлээр өргөжиж байна.Дэлхийн өнцөг булан бүрээс Монголын ард түмний уламжлал зан заншилийг агуулсан Монгол, Хятад, АлтайнБүгдНайрамдах, Тува, Буриад, Саха (Якут) -аастамирчид, дизайнерууд, Дорно дахины судлалын эрдэмтэд, ардынурлаг, гарурлал, бүтээлчбаг, урлагийнмастер, уламжлалт гар урлал, дуу хөгжим, бүжгийн соёлыг Халимагийн нутагт хүрэлцэн ирсэн байлаа.
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Халимагийнуранзураач Н.И.Палмавогийн үзэсгэлэн “Үндэсниймузей”-д нээсэн байна.
5 дугаар сарын 11-ны өдөр Халимагийн улсын их сургууль, Монголын улсын багтай хамтран “Байгаль нуурын сав газрын хамгаалалт” сэдвээр хамтарсан хуралдаан боллоо.
5 дугаар сарын 12_ны өдөр Олон улсын эрдэм шинжилгээний хурал “Оросын Халимаг болон Ойрадын оюун санааны болон материаллаг өв” сэдвээр үйл ажиллагаа эхэлсэн юм.
Элиста хотын “ШагжамүниБуддыналтанорон”-д “Гуравдахьцэцэгөргөхёслол” шашины номын уншлага болж, ирсэн зочид хийдийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Энэ өдрийн 14.00 цагаас ТелиннядүүрэгдэхьЭко “Шатта” хүрээлэнд “ОйрадТүмэн” наадмын ажиллагаа эхэлсэн билээ. Наадмын эхэнд Халимагийн түүхэн үйл явдлыг харуулсан театарчилсан тоглолт болж, дараа нь оролцогчдын жагсаал бүхий нээлтийн ажиллагаа болсон. Энэхүү нээлтийн ажиллагаанд Халимаг Улсын удирдлагууд, урлан, соёлын нэрт зүтгэлтнүүд, халимагийн түмэн олон идэвхтэй оролцлоо. Наадмын хөтөлбарийн дагуу спортынхарваа, бөхийн барилдаан, язгуур урлагийн тоглолтууд болсон юм.
Урлаг соёлын арга хэмжээ шөнө дөл болтол үргэлжилж, Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан, урлагын “Алтай” хамтлагын тоглолтууд болж, халимаг олон сонирхон үзлээ.
5 дугаарсарын 13-ны өдөр Шинжлэхухаан, практикийнбагахурал “Үндэснийномынсан”-д салбар хуралдаанууд болсон бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан байна. нэгдсэн хуралдаанаар эрдэм шинжилгээний хурлын дүнг хэлэлцсэн бөгөөд түүнд ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Марина оролцлоо.
Үдээш хойш болсонЭко “Шатта” хүрээлэнд “ОйрадТүмэн” наадмын хаалтын ажиллагаа болж, шагналын хур буусан мөчүүд удаан үргэлжлэв.
Наадам сайхан болж өнгөрөв. Гэхдээ сайны хажуугаар саар байдаг гэдэг шиг үндэсний урлагын төрөлд авьясаа сорихоор очсон Монголын төлөөлөгчид “чих” улайлгасан явдал гаргав. Бодит байдалд шүүмжлэлтэй хандах нь бидний үүрэг. Тэгж байж монголчууд бид алдаагаа засч хүчирхэг болн
о.
Наадмын хөтөлбөр бидэнд олдсонгүй, хаана ямар ажиллагаа, хэзээ болох гэж байгаа нь тодорхойгүй учраас бид олон ажиллагаанд оролцож чадсангүй. Бидэнд гомдлох эрх үгүй. Ягаад гэвэл тэнгэрээ шүтдэг болохоор бидэнд нэг л өөр хандана. Хэл мэдэхгүй харь шашины өмнө алга хавсран хөл алдан гүйдэг хирнээ өөрийн үндэсний шүтлэгээ хүнийхэрхүү нүдээр үл танимхайран мансууран харна.
Бурхан багшийн сургаальд манарч яваа монголчууд бидэнд Мөнх тэнгэрийн үзэл хол байна даа, хол байна. Гэхдээ тэглээ гээд бид энэхүү үзлээ сурталчилахаас өөр зам үгүй.
Унтахуй, манарахуй орчноос сэрэх юмсан, хоосон чанараас бодит орчлонд сэтгэхсэн юмсан, мөн чанарыг ойлгохуй цагт Мөнх тэнгэр бидэнд туслах цаг ирнэ.
Ай хөх мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
“Ойрад-Түмэнь” олонулсынфестиваль болж, амжилттай өнлөрлөлөөОХУ-ынХалимагийн БНУ-ыннутагдэвсгэрт 2018 оны 5-р сарын 10-аас 13-ны өдрүүданхудааОлонУлсынСоёл Урлаг, Этнографийн “Ойрад-Түмэн” наадамболж өндөрлөлөө.
Анх Монгол Улсын Увс аймгийн Үүрэгнуурдээрардынаманзохиол, Монголынуламжлалтсоёл, өвийг харуулан наадамыг 2006 ондзохион байгуулж эхэлсэн байдаг. Түүнээсхойшэнэүйл өжиллагаа уламжлалтболж, жилбүрөргөжин 2013 оноос Халимаг, Тува, Алтай, МонголУлс, БНХАУ-ынШинжаанУйгарынөөртөөзасахорны (БНХАУ) -аасардынбүлэг, дуучидтөлөөлөгчидоролцох болж байнга тэлжиржээ.
НаадмынголзорилгоньМонголынардтүмнийөвөрмөцсоёлынөвийгдэмжих, бэхжүүлэх, ардынуламжлал, ёсзаншил, хамтын харилцаагуялдуулах, бүснутгийндотоодынаялалжуулчлал, Орос-Монголынсоёлынхамтынажиллагаагхөгжүүлэхэд дэмжлаг үзүүлэхэд чиглэгдэж байна. Үүнээсгадна, наадамньшинжлэхухаанытуршлагасолилцох, олонулсынхамтарсантөсөлболовсруулахчиглэлээр өргөжиж байна.
ДэлхийнөнцөгбуланбүрээсМонголынардтүмнийуламжлалзан заншилийг агуулсан Монгол, Хятад, АлтайнБүгдНайрамдах, Тува, Буриад, Саха (Якут) -аастамирчид, дизайнерууд, Дорнодахинысудлалынэрдэмтэд, ардынурлаг, гарурлал, бүтээлчбаг, урлагийнмастер, уламжлалтгарурлал, дуухөгжим, бүжгийнсоёлыгХалимагийннутагтхүрэлцэн ирсэн байлаа.
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Халимагийнуранзураач Н.И.Палмавогийн үзэсгэлэн “Үндэсниймузей”-д нээсэн байна.
5 дугаар сарын 11-ны өдөр Халимагийнулсынихсургууль, Монголын улсынбагтай хамтран “Байгальнуурынсавгазрын хамгаалалт” сэдвээр хамтарсан хуралдаан боллоо.
5 дугаар сарын 12_ны өдөр Олон улсын эрдэм шинжилгээний хурал “ОросынХалимагболонОйрадыноюунсанааныболонматериаллагөв” сэдвээр үйл ажиллагаа эхэлсэн юм.
Элиста хотын “ШагжамүниБуддыналтанорон”-д “Гуравдахьцэцэгөргөхёслол” шашины номын уншлага болж, ирсэн зочид хийдийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Энэ өдрийн 14.00 цагаас ТелиннядүүрэгдэхьЭко “Шатта” хүрээлэнд “ОйрадТүмэн” наадмын ажиллагаа эхэлсэн билээ. Наадмын эхэнд Халимагийн түүхэн үйл явдлыг харуулсан театарчилсан тоглолт болж, дараа нь оролцогчдын жагсаал бүхий нээлтийн ажиллагаа болсон. Энэхүү нээлтийн ажиллагаанд Халимаг Улсын удирдлагууд, урлан, соёлын нэрт зүтгэлтнүүд, халимагийн түмэн олон идэвхтэй оролцлоо. Наадмын хөтөлбарийн дагуу спортынхарваа, бөхийн барилдаан, язгуур урлагийн тоглолтууд болсон юм.
Урлаг соёлын арга хэмжээ шөнө дөл болтол үргэлжилж, Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан, урлагын “Алтай” хамтлагын тоглолтууд болж, халимаг олон сонирхон үзлээ.
5 дугаарсарын 13-ны өдөр Шинжлэхухаан, практикийнбагахурал “Үндэснийномынсан”-д салбар хуралдаанууд болсон бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан байна. нэгдсэн хуралдаанаар эрдэм шинжилгээний хурлын дүнг хэлэлцсэн бөгөөд түүнд ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Марина оролцлоо.
Үдээш хойш болсонЭко “Шатта” хүрээлэнд “ОйрадТүмэн” наадмын хаалтын ажиллагаа болж, шагналын хур буусан мөчүүд удаан үргэлжлэв.
Наадам сайхан болж өнгөрөв. Гэхдээ сайны хажуугаар саар байдаг гэдэг шиг үндэсний урлагын төрөлд авьясаа сорихоор очсон Монголын төлөөлөгчид “чих” улайлгасан явдал гаргав. Бодит байдалд шүүмжлэлтэй хандах нь бидний үүрэг. Тэгж байж монголчууд бид алдаагаа засч хүчирхэг болн
о.
Наадмын хөтөлбөр бидэнд олдсонгүй, хаана ямар ажиллагаа, хэзээ болох гэж байгаа нь тодорхойгүй учраас бид олон ажиллагаанд оролцож чадсангүй. Бидэнд гомдлох эрх үгүй. Ягаад гэвэл тэнгэрээ шүтдэг болохоор бидэнд нэг л өөр хандана. Хэл мэдэхгүй харь шашины өмнө алга хавсран хөл алдан гүйдэг хирнээ өөрийн үндэсний шүтлэгээ хүнийхэрхүү нүдээр үл танимхайран мансууран харна.
Бурхан багшийн сургаальд манарч яваа монголчууд бидэнд Мөнх тэнгэрийн үзэл хол байна даа, хол байна. Гэхдээ тэглээ гээд бид энэхүү үзлээ сурталчилахаас өөр зам үгүй.
Унтахуй, манарахуй орчноос сэрэх юмсан, хоосон чанараас бодит орчлонд сэтгэхсэн юмсан, мөн чанарыг ойлгохуй цагт Мөнх тэнгэр бидэнд туслах цаг ирнэ.
Ай хөх мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
-
Олон улсын шинжлэх ухаан, практик бага хурал болов.
Халимагийн Бүгд Найрамдах улсын Засгийн газар, Соёл, аялал жуулчлалын яамнаас Олон улсын шинжлэх ухааны практик бага хурлыг ивээн тэтгэж хийсэн байна.
Бага хурлын нь Соёлын өвийн хамгаалалт, эх хэл, үндэсний уран зохиол, утга зохиол, ардын аман зохиол, ардын ёс заншил, зан үйл холбоотой асуудлаар өргөн хүрээний практик хэлэлцүүлэг явуулж, урлаг, хүн ам зүйн үйл явц, Ойрад гаралтай ард түмнүүдийн орчин үеийн нийгэм-эдийн засгийн хөгжил, соёлын өв, боловсрол, нийгэм, соёлын үйл ажиллагаанд угсаатны бүлгүүдийн түүхэн туршлага, стратегийн ач холбогдолыг тодорхойлохыг зорилоо.
Олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурлын хөтөлбөрийн хүрээндгадаад дахь ОХУ-ын Халимагийн Ойрадын уламжлалт өв: нийтлэг, угсаатны онцлог, орчин үеийн нийгэм, соёл, боловсрол гэсэн асуудалаар салбар хуралдаан боллоо.
Хуралдаанд ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Марина оролцов. Түүний оролцсон салбар хуралдаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй зарим асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.
Энэхүү илтгэл нь “Россия 1” тв-ээр мэдээлэл нь цацагдсан байна.
-
Хүн төрөлхтний зүй бус харьцаанд БАЙГАЛЬ ЭХ хатуухан хариу өгч байна
2006 оноос хойш хийсэн тэмдэглэлд 2014 оныг хамгийн их байгалийн гамшиг тохиож, хохирол амссан жил хэмээн үзэж байна. Энэ онд нийт 1967 байгалийн гамшгийн тохиолдлыг бүртгэсэн аж.
Харин энэ жил он дуусахаас сарын өмнөх тооцооллыг харахад хамгийн их хүндрэлтэй жилээс даруй 18-аар их гамшгийн тохиолдол бүртгэсэн байна. Түүнчлэн тус төвийн цаг агаарын шинжээч Сутопо Пурво Нугрохо хэлэхдээ “Мэдээж хэн ч байгалийн гамшгийг таамаглан, урьдчилан хэлж чадахгүй. Гэхдээ албаны судалгаа, шинжилгээний ажлаас харахад ирэх арванхоёрдугаар сард хар салхины улмаас үүдсэн үер болж байгалийн гамшиг эрчимжих төлөвтэй байна” хэмээн өгүүлжээ. Судалгааг олон нийтэд танилцуулаад арав гаруйхан хонож буй ч Шинэ Зеланд, Итали, Уэльс, Манчестар зэрэг бүс нутагт газар хөдлөлт, үер, цасан шуурга зэрэг хор хохирол дагуулсан аюулт үзэгдэл болсоор байна.
МОНГОЛД 10 ЖИЛ ТОХИОГҮЙ ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛЖ БАЙНА
Манай улсын хувьд ойрын 10 жилд болж байгаагүй онцгой хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Хойд туйлын хүйтэн агаар орж ирэх учраас энэ сарын 17-ноос эрс хүйтэрч -47 хэм хүрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлсэн. Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурга шуурч хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Нийслэл хотод гэхэд “мөнхийн” гэгддэг автозамын түгжрээ дээд хэмжээндээ хүрчээ. Хальтиргаанаас үүдэн “мөлхөж” буй автомашины цуваа, хоёр хоёроороо наалдсан автомашины ослоос үүдэн замын бөглөрөл онцгой нэмэгдлээ. Түүнчлэн халтиргаа, гулгаанаас болж бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн хэд хоногт огцом өсчээ. Гэмтлийн эмнэлэг өдөрт 250-300 хүн хүлээн авч байгаа бөгөөд иргэдийн олонх нь гарын шуу, шагай, түнхний ясаа хугалсан аж. Үүний зэрэгцээ халтирахгүйг хичээж буй иргэдэд зориулан “Оцон шувуу шиг алхвал хальтрахгүй” гэх зөвлөгөөг хүртэл танилцуулжээ. Манайхаас гадна Казахстанд цочир хүйтэрч агаарын хэм цельсийн -30 хэм давсан учраас орон нутгийн нислэгийг зогсоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
БЭЭЖИН ХОТ ГАМШГИЙН ДОХИОГОО АСААЛАА
Манай урд хөршийн нийслэл Бээжинд ч мөн огцом тархсан хүйтэн агаараас үүдэн агаарын бохирдол ихэсч, цаашид энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэй байгаа тул хотын захиргаа гамшгийн улбар шар дохиогоо асаажээ. Дөрвөн шатлалтай анхааруулах системийн хоёр дахь хамгийн өндөр дохио бол улбар шар дохио аж. Уг гамшгийн нөхцөл байдлын хүрээнд сургуулиудын үйл ажиллагааг цуцалж, барилгын төслийг ч мөн түр хугацаагаар зогсоосон аж. Шинжээчдийн дүгнэж буйгаар Хятад улс энэ жил Азийн бусад орноос илүү их байгалийн гамшгийн хохирол амссан байна. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард Хятадын зүүн болон өмнөд хэсгийн нутагт үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний үер буужээ. Үерийн гамшигт нийт 790 мянган хүн өртөж, таван мянга гаруй айлын байшин нуржээ. Гамшгийн дараах хохирлын хэмжээнд судалгаанд дурдсанаар Хятадын 11 мужид 100 орчим хүн үерийн улмаас амь эрсдэж, 19 иргэн сураггүй алга болсон байна. Мөн Филиппин, Тайвань, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад хар салхины аюул заналхийлж “Хайма”, “Сарика”, “Хагупит” зэрэг хар салхи дайран өнгөрч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
АВАРГА ТОМ ЦАСАН БӨМБӨЛГҮҮД БИЙ БОЛЖЭЭ
Уралын нуруунаас зүүн тийш орших Сибирийн бүс нутгийн баруун хойд хэсэгт орших Обь буланд байгалийн ховор үзэгдэл болж аварга том цасан бөмбөлгүүд үүсчээ. Далайн эргийн дагуух 18 км урт газар мөстсөн цасан бөмбөлгөөр хучигдсан байна. Мөсөн хэлбэртэй жижиг хэсгүүд усанд норж, салхинд хийсч өнхөрснөөр ийнхүү аварга том цасан бөмбөлгүүд бий болдог аж. Судлаачдын хэлж буйгаар энэ нь цаг агаарын ховор үзэгдэл бөгөөд “жижиг нойтон мөснүүд далайн эргийн хүчтэй салхи болон температур зэргийн нөлөөгөөр цасан бөмбөлгүүд болон хувирсан” гэнэ. Арваннэгдүгээр сарын хүйтрэл Сибирээс гадна Уралын бүсэд нөлөөлж агаарын хэм -30 давснаас дөрвөн хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна.
ФҮКҮШИМА МУЖИД 7.4 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
Байгалийн гамшигт хамгийн их нэрвэгддэг улсын тоонд багтдаг Япон улсад өчигдөр 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Японы Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужид цунамийн түгшүүр зарласан байна. Газар хөдлөлтийн улмаас Мияги мужийн Сэндай боомтод 1.4 метр өндөр цунами ажиглагдсан бөгөөд Ивази хотын Нишикимачи дүүргийн нефть-химийн үйлдвэрт гал гарчээ. Газар хөдлөлтийн голомт Фүкүшима нь Токиогоос хойд зүгт оршдог бөгөөд 2011 онд 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа цунами үүсэн Фүкүшима Даичи цөмийн цахилгаан станцад осол болж байсан юм.
1978 ОНООС ХОЙШХИ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ
Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Гёнжу хотын ойролцоо өнгөрсөн есдүгээр сард хоёр удаа 5.1, 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлт хохирол багатай болсон бөгөөд иргэдийн амь нас хохироогүй ч зарим байшингийн хана таазанд цууралт өгч, цөөн тооны айлын эд хөрөнгө эвдэрч хэмхэрсэн аж. Газар хөдлөлтийн дараа нийслэл Сөүл, Пусан зэрэг хотод онцгой байдал зарлажээ. Уг газар хөдлөлт нь тус улсын түүхэн дэх 1978 оноос хойшхи хамгийн хүчтэй нь боллоо хэмээн Үндэсний цаг агаарын газраас мэдээлсэн байна.
100 ЖИЛД ТОХИОГООГҮЙ ЦОЧИР ХҮЙТРЭЛ
Европт энэ өвөл сүүлийн 100 жилд болоогүй онцгой хүйтэн өвөл болно гэж Германы цаг уурч Доминик Юнг мэдэгдсэн. Уг онцгой хүйтрэл нь Англи, Ирландын бүс нутагт онцгой ажиглагдаж байгаа бөгөөд ард иргэдийн дунд өвчлөл их байгаа аж. Үйлдвэржилт хөгжсөн энэ улсын хувьд “урьд хожид байгаагүй” цаг агаарын үзэгдэл хэмээн тодорхойлж байгаа юм. Учир нь уг хүйтэн цаг агаараас болж, агаарын бохирдлын төвшин огцом нэмэгджээ.
2012 ОНООС ХОЙШХИ ХАМГИЙН ХОХИРОЛ ДАГУУЛСАН ҮЕР
АНУ-ын Калифорни мужид тодорхой бус шалтгааны улмаас 102 сая мод өвчилж, унасан байна. Уг үзэгдэл 2010 оноос хойш болж байгаа бөгөөд эрдэмтэд шалтгааныг нь олж чадаагүй аж. Тэд уг үзэгдлийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд иргэдийн буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй ой хээрийн түймрийн аюул мөн нөлөөлсөн юм байна. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард тус улсын Луйзанна мужид сүүлийн 80 жилд болоогүй хүчтэй үер бууж, 2800 өрхийн байшин үерт автан, 13 хүн амь эрсджээ. Уг үер нь 2012 оноос хойшхи хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшигт үзэгдэл хэмээн тодорхойлж байна.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд тэмдэглэснээр “Байгалийн гамшиг жил бүр 26 сая хүнийг ядуурал руу түлхэж, багаар бодоход 520 тэрбум ам.долларын хохирол учруулдаг” гэжээ. Уг судалгаанд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшиг эрчимжиж ган гачиг, циклон, үер, хуй салхи зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөө улам хүндэрч, давтамж нь ойртож, аюулд өртсөн иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг онцолсон байна. Судлаач Стефани Халлегатте хэлэхдээ, “Ядуу буурай улс орны иргэд байгалийн гамшгаас өөрийгөө болон эд зүйлээ хамгаалах даатгал хийлгэдэггүй учраас хүнд тусдаг” гэж тодотгожээ. Түүний хэлдгээр гаднын өндөр хөгжилтэй орны иргэд эрсдлээс хамгаалах арга хэмжээ авдаг. Харин Ази тэр дундаа манайх шиг оронд энэ нь шинэ ойлголт юм. Байгалийн “Давагдашгүй” хүчин зүйл гэдэгт гал, үер, хуй салхи, цунами зэрэг багтдаг бөгөөд дэлхийн бүсчлэлийн төвшингөөрөө Ази тивд хамгийн их гамшигт аюул нүүрлэдэг байна.
СЭТГҮҮЛЧ А.ДАВААХҮҮ
-
Бор зөгий онгодын дуудлага
Дуудлаганд минь морил
Бор зөгий эргэлттэй
Хар зөгий дуудлагатай
Нууц талаар эргэсэн
Хоёр гахай сахиустай
Хүрэн эрээн бүргэдүүд
Хөх тэнгэртээ хийгтий
Хүний тусын тулд
Аръяабал бурханы үүдэнд өргөсөн
Долоон сайхан жигүүртэн
Дамжуулж элгэсэн
Угийн их сахиустаа өргөе
Хүн бүхэнд эргэж явъя -
Хоёр. “Онгод”-оор наадах цагаар
Манай байгуулагад бөөгийн шүтлэгтэн хэн ч байсан ирж бүртгүүлээд гишүүнээр элсдэг, ямар ч саад байдаггүй. Харин гишүүн болсноороо Монгол бөөгийн ёс зүйн шаардлагыг биелүүлэх болдог. Уламжлал, ёс зан үйлээ зөв яваа хэнд ч энэ бол нэмж үүрэг хүлээх шаардлагагүй байдаг. Өөрийн бөөлөлтөө харуулаад бол оо.
Манай байгууллага бөөлөлтийг нь дүрсжүүлж, баримтжуулдаг. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрт бөөгийн уламжлалт дэг жаягаа авч яваа олон бөө нар гишүүнээр элсэж албан ёсны бүртгэл, үнэмлэх, тэмдэгтэй болсон. Бас нөгөө талдаа энэ цаг үед амьдарч байгаа олон сайхан бөө нар өөрсдийн зургаа, зан үйлээ түүхэнд баримтжуулж үлдээж байгаа.
Харин олон зуун болон олон арван жилээр уг нь завсардсан буюу орчин цагийн олдмол дэг жаягаар “боссон” бөөд асуудал үүсдэг. Олон арван бөө нар манайд элсэж зөв чиг хандлагаар явж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө засаад уламжлалт бөөгийн замд орж байна гэсэн үг. Нилээд хэсэг нь өөрсдийгөө буруу замаар орсон гэж үзээд бөөгөөс татгалзаж байна. Цаг алдалгүй асуудлаа зөв шийдвэрлүүлэх нь олон талаар хувь хүнд ашигтай. Эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудалд цаана нь агуулагдаж байдаг.
Манайд гишүүнээр элссэн бөө нар цаг хугацааны явцад хатуу шалгуурыг давж өөрийгөө батлан харуулж байна.
Гэтэл өөрсдөдөө ямар нэг хэмжээгээр итгэлгүй, бөөг мөнгөний нүдээр хардаг иргэд, бөө нар биднээс зугатдаг. Хариуцлагаас бэргэдэг. Гэвч үнэнд гүйцэгдэж байна. Яаж гэдэгт хариулъя.
МБНЭ-д хандагсадын саналыг бид албан ёсоор бүртгэж авдаг. Энэ нь цаг хугацааны явцад хаана байрладаг, хэн гэдэг бөө ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болдог. Ялангуяа хүний амьдралаар тоглодог, өнгө мөнгөний хойноос явагсад нь өөрсдийн нэрээ ихэд нууцалдаг, бас ойр, ойрхон оршин суух хаягаа өөрчилдөг. Багш болчихоод, эсвэл зан үйл хийчихээд иргэдээс мөнгийг нь авчихаад сураггүй алга болдог. Нэг улаач хэт олон зуун шавьтай байх нь бас ёс зүй зөрчиж байгаа хэлбэр, тодорхой үзүүлэлт мөн юм.
Монгол бөөгийн байгууллагууд, бөөгийн багш доорх чиглэлээр онгод, сахиус, “эмээ, өвөө”-өөр уг барьж босгож байна.
Нэгдүгээрт: Олон жил уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн буриад бөө өнөөдөр тоон үзүүлэлтээр гол байр суурийг эзэлж байна. Сүүлийн хориод жил буриад бөө чанараас тоо руу шилжсэн байдал харагддаг. Буриад бөө нь Монголын баруун зүгийн бөө нарыг бодвол шашины зан үйлтэй ихэд холбоотой байдаг. Энэ бол бөөд нөлөөлсөн гадны нөлөөлөлийн ул мөр юм. Монголын зүүн аймгуудад буриад бөө ихэд дэлгэрч байгаа бөгөөд зарим аймгуудад өөрийн дугана, хийдтэй болж шашинлаг хэлбэрт шилжиж байгаа харагддаг. Тэдгээр төвүүдэд буриад бөө нар зуны улиралд хэдэн зуу, мянгаараа цугларч чанар хийдэг. Зуу, зуугаар тоологдох шавьтай буриад бөө нар цөөнгүй бий.
Түүхийн явцад, гадны нөлөөгөөр бараг бүрэн устсан халх бөөг бий болгох явц цаг хугацааны сорилыг туулж явна. Эрэл хайгуул үр дүнд хүрнэ. Тэгэхдээ цаг хугацаа их шаардах болов уу. Олон талаараа буриад бөөгөөс эх авсан халх бөө монгол бөөд тоогоор тэргүүлж байна. Чанар авахаас эхлээд олон зүйлээр ижил төстөй зүйл их харагддаг. Тэр чанараараа хэлбэр хэв маягаа орчин цагийн өнгө аясаар өөрчлөн эрчимтэй хөгжиж байна.
Зуны улиралд хэдэн мянгаар тоологдон уг авах халх бөө, хүний тооны хувьд нэн хурдатай өсч байна. Олон зүйлээр шашины зан үйл нэвт шингэсэн байдал ажиглагддаг. Бөөд уг оруулахдаа сахиус оруулдаг. Аль, аль бөө нь зул дээр босдог. Чанар хийхээр товлосон газар хэдэн зуугаар цуглардаг. Эхний хэдэн жилдээ бөө бологчдын тоо мянга руу дөхөж байв. Одоо тоо нь багасчээ.
Чанарын үед их багш, дунд багш, бага багш нар удирдана. Багш бөө нь шавь нартаа хар, цагаан тэнгэр, дорлигын сахиус босгоно. Тус тусдаа хуягтай, жил дараалан угаа босгодог. Хуяг дуулгаа хэд хэдэн чемоданд хийнэ.
Их, дунд, бага багшийн шавь, шавь нарын босгосон шавь гээд бөөгийн тоо хурдтай нэмэгддэг. Ингэх явцдаа зохиомол жаяг ч их нэмэх болжээ. Тухайлбал өмнө зүгийн халх бөө нарт чанарт ирэхдээ дөч гаруй зүйлийг бэлтгэх шаардлагатай байдаг. Жишээлбэл түүнд “соёмботой архи 2ш, АПУ-ийн архи 4 ш, ердийн архи 10 ш, баавгайтай чихэр 2 кг, тэгээд сүү, ааруул, хадаг, торго, арц төрөл бүрээр, …” гм 45-50 тоо заасан зүйлийг чанарт ирэхдээ авчирна.
Нэг айлаас хэд хэдэн бөө босгоно. Энэ бол монгол бөөд бий болгож байгаа хэцүү, төвөгтэй үзэгдэл. Олноор босгож байгаа бөө нарын шалгуур хугацаа 2-4 жил байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болдог.
Хоёрдугаарт: Монгол бөөд “эмээ, өвөө” босгох зан үйл байна. Үүнд “яс болон махан” талаас бус “эмээ болон өвөө” босгох асуудлыг хамруулж байгаа юм. Энэ байдал монгол бөөд багагүй байр суурь эзэлж байна.
Гуравдугаарт: Эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар уг босгон бөө болгох хэлбэр хамаарч байна. Уламжлалт бөө нь шашины зан үйлээс ангид байхыг эрмэлзэнэ. Үүнд дархад, цаатан, тува, ойрад бөө нар хамаарч байна. Энд дурьдахад монголын баруун зүгийн бөө нарын хуяг хэнгэрэгтээ багтдаг, морин дээр үүрээд явчихдаг. Голдуу ганц хуягтай байдаг.
Бид Монгол бөөд уламжлалт бөөг илүүтэй хамгаалан хөгжүүлэх бодлогыг баримталж, эрмэлзэж байна.
Үүссэн нөхцөл байдал нь бөөд багш хүний үүрэгтэй шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл хэдэн зуу, мянгаар тоологдох шавь нарын тоотой багш бөөтэй холбоотой байна. Олон зүйл нуршилгүй, МБНЭ-д ирж бүртгүүлсэн тохиолдолууд, өөрсдийн бүтээсэн түүхээ элдэв тайлбаргүйгээр дурдъя. Бөөд бий болсон байдал яагаад гэдэг асуултанд хариулт өгөхийг шаардах болно.
Багш бөө шавиа жинхэнэ онгодтой нь холбосон эсэхээс олон зүйл шалтгаална. Олонд нэр хүндтэй удган нэг айлын бүх хүнийг, эцэг, эх, хүүхдүүдийг бөө болгосон хэд хэдэн тохиолдол байна. Дээрх удган, бас олонд нэртэй нэгэн зайран шавь нараас нь МБНЭ-ийн үйл ажиллагааг сонирхосон байдаг. Гэтэл тэдгээр багш нар олон шавь нараа цуглуулан манайд хандсан шавийн эсрэг, бөөгийн хатуу зан үйл хийж айлган сүржигнэх тохиолдол гаргаж байлаа.
Иргэн Э нь МБНЭ-д хандав. Зөв газраа хандсан учраас асуудлаа ч хурдан зөв шийдвэрлүүлэв. Тэрээр Д гэдэг зайранд очсон бөгөөд “онгодоо хурдан авахгүй бол үхнэ” гэсэн байв. Ийм маягаар хандагсад маш их байдаг. Нэртэй зайран Б-д шавь орж багагүй хөрөнгө зарсан боловч “бөө болсонгүй” гэж гомдол гаргажээ.
Иргэн Г нь сахиусаа залаад нэг жил болсон, багш одоо өөрийг нь биш байна, дүүд нь “сахиусыг нь шилжүүл” гэсэн, зөвлөгөө авахаар манайд хандав.
Иргэн А хэлэхдээ Х багшид шавь орсоноос хойш 1,5 жилд гэр бүлээс нь таван хүн нас баржээ. Үүнийг тохиолдол гэж үзэхийн аргагүй юм.
Бага нуурт байдаг зайран З олон шавь босгож байна. Олон хүний амьдралаар тоглож байна. Баян хошуунд амьдардаг Э гэдэг удган, ахын хоёр хүүг уг авахуулсан одоо намайг уг ав гэсэн яах вэ гэв.
Бага нуурын удган Б бидэнтэй уулзсан. Өмнөговьд амьдардаг. Эхлээд ээжийг цагаан тэнгэрээр сахиус залсан, дараа нь ахыг харын тэнгэрээр сахиус залсан, энэ жилээс намайг дорлигын тэнгэрээр сахиус зал гэлээ. Одоо яахав.?
Телевизээр байнга өөрийгөө сурталчилдаг удганд очсон, маш өндөр үнэ хэлээд бөөгийн угаа ав гэсэн. Гэтэл манайд шалгаад үзэхэд үнэн хэрэгтээ татаж унадаг өвчтэй хүүхэд байсан.
Зайран Б дүүг нь угтай гээд бөө болгожээ. Багш нь их зэрлэг, очихоор нь үсдээд зоддог, чанарт яв гэдэг, тэр чанар дээр архи ууцгаагаад хоорондоо зодолддог. Багш нь жилд 2-оос доошгүй шавь босго гэж үүрэг өгдөг. Үүрэг биелүүлэхгүй бол цусыг нь сахиусанд тавьдаг.
Иргэн Б хэлэхдээ охиныг минь нэг зайран угтай гээд босгосон. Улааны сахиустай байна гэсэн. Бид увуулж цувуулсаар 11 сая төгрөг зарцуулаад байна гэв. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн билээ.
Дүү маань уг аваад архинд орсон. Ааш зан нь эвдэрсэн. Байр, унаагаа зараад амьдрал нь уруудсан. Анх уг авч байхад хүчтэй эрчтэй байв. Суларсаар суларсаар одоо юу ч үгүй боллоо. Яах вэ.
Зайран Э нь Баянхошуунд байдаг О удганд шавь орсон. Нэг зэрэг 8 хүнтэй хамт бөө болсон. Удган Б-д хүүгээ шавь оруулсан. Чанар хийж 60 хүн нэг зэрэг уг авсан. Жил болоогүй нас барчихлаа.
Нэгэн эх бидэнд хандав. Хүү нь тархины гэмтэлтэй. Унадаг, татдаг, сэтгэх ямар ч чадваргүй. Гэтэл Бага нуурын нэг удган хүүг уг авбал эдгэнэ гэв. Тэгээд олон сая төгрөг зарцуулж бөө болгосон боловч одоо ямарч өөрчлөлт орсонгүй хэвэндээ гэв.
Баянхонгорт нэг малчны эхнэр бөө болжээ. Тэгээд багш нь эхнэрийг маань улаан маханд хүрэх ёсгүй гэсэн. Хоол хийхгүй болсон, миний нуруун дээр ачаалал ирлээ яах вэ гэв.
Дорноговь аймагт Ө гэдэг багштай, З гэдэг удган “танайхаас олон хүн үхэх нь” гэсэн, тиймээс 20 тэмээгээр засал хийлгэсэн, тэгээд утсаа салгаад алга болсон.
Төв аймгийн нэгэн суманд байдаг иргэн С-д тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Зайран Х-д очжээ. Эхлээд ах Мя-гийн угийг барьжээ. Гэвч удалгүй гэрийн муур, нохойгоо ална гэж хөөцөлдөх болов. Шөнө унатахаа больсон. Улмаар галзуурсан. Багш дээр очиж, 9-н дорлигоор засал хийлгэсэн. Гэвч удалгүй хавдартай болж, бөө болоод 4 дэх жилдээ тэнгэрт хальсан.
Түүнийг дагаж очсон дүү Мө-г угтай байна гээд бөө болгосон. Гэвч бас л өмнөх зүйл давтагдаж, архинд орж, улмаар галзуурч эхэлсэн. Одоо яах вэ.
Боломжийн чадавхитай айлын хүү бөө болжээ. Хүүдээ тусгайлан их хөрөнгө зарж, онгодын өргөө барьж чамгүй хөрөнгө заржээ. Гэтэл одоо нэг л болохгүй болчихлоо.
Дорноговь аймагт Улааны тэнгэр залдаг бөө бол хамгийн хүчтэй хэмээн олон зуун шүтэн бишрэгчдийг бөө болгожээ.
Сэлэнгэ аймгийн нэг суманд амьдардаг зайран А нь нэгэн айлын охиныг удган болгожээ. Гэвч удалгүй охин нь нас баржээ. Түүний сахиусыг ээжид нь шилжүүлсэн байх юм. Бас нэг охиныг нь угтай гэж бүрэн итгүүлж чанартаа дагуулж явах болов.
Монгол бөөд техник хэрэгсэлээр буюу Аурагаар бөөгийн уг тодруулдаг болов. Ингэснээр монгол бөөгийн олон уламжлалт чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.
Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол… биднээс илүү айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгүүлсэн. Залуухан, залууханаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шүү. Өөрсдийнхөө хийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шүү. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шүү дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах үзэх юмгүй, ямар ч авралгүй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шүү дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ.
Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. ДЭМБ-ын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгнийг “бөө болгож” өгдөг болжээ. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Олон бөөгийн байгууллагын дунд нэгийг нь нөгөөд нь муулж, бас зөрчилдүүлж явдаг, зан үйлд нь олон сая төгрөг зарцуулсан гэх боловч ноён нурууг үзүүлэхдээ өөрийгөө 1000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлдэг хүн олон байна. Бид цөөхүүлээ, тиймээс хаана ч явсан, хэний ч ул мөр нь тодорхой харагдаж байдаг.
Бөөд үүссэн нөхцөл байдлыг бөөгийн байгууллагууд, улаач нар хамтын хүч, нэгдсэн бодлогоор богино хугацаанд цэгцэлж чадна. Тэгэхгүй бол цаг алдсаар байх болно. Биднийг цаг хугацаа хүлээхгүй.
Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд бөөг “тэнгэр”-т цэгцэлэхээс гадна газарт улаач нар, бөөгийн байгууллагуудын хамтын хүчээр өөрсдөө зөв чиглэлд оруулах нь тодорхой байгаа юм.
/үргэлжлэл бий/
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч -
Г.Хишигдаваа: Монгол жүжигчин очсон газар Монголын далбаа намирч л байдаг
-Монголын циркийн урлаг үүсч, хөгжөөд нэгэн зууныг элээх гэж буй. Тал илүү хугацааны түүхийг та бичилцсэн байх юм. Таныг циркийн урлагтай хэрхэн амьдралаа холбосон талаар яриагаа эхлье?
-1962 онд намайг долоодугаар ангид байхад Жанчивдорж ахлагчтай циркийн гуравдугаар ангийн оюутнууд манай суманд ирж тоглосон юм. Цирк үнэгүй үзэхээр ирсэн би тэр үед л циркийн урлагтай танилцав. Жүжигчдийн ачаа, барааг зөөж байгаад Дамдинсүрэн багштайгаа танилцаж билээ. Багш минь морь таньдаг хүн шиг л “Чамайг шавиа болгож авна” гээд би гэдэг хүн циркийн урлагт хөл тавьсан даа. Энэ урлагтай амьдралаа холбоод 48 жил өнгөрч. Өөр ажил хийж үзсэнгүй, циркдээ ажиллаж байгаад л тэтгэвэртээ суусан. Одоог хэр нь бэлтгэлээ хийж байна. Багш нарынхаа гавьяа, зүтгэлээр өдийг хүртэл явна.
-Та хэллээ. “Багш нарынхаа гавьяа, зүтгэлээр өдийг хүртэл явна” гэж. Таныг Дархан аварга Д.Дамдин гуайн шавь гэдгийг хүмүүс мэднэ. Багш нарыгаа эргэн дурсвал?
-Дамдин, Дамдинсүрэн, Нямдаш, Намхай, Цэнд-Аюуш, Шаравдорж, Бадарч, Жигмиддорж гээд олон сайхан багш надад бий. Дамдинсүрэн багш алдарт алиалагч Данзан, Содном гуайн тоглолтын зохиолыг бичдэг байлаа. Тэд нар ч багшийг “Багшаа” гэж дууддаг байсан юм. Багшийн бэлдсэн дөрөв дэх үеийн Доржнамжил, Жанчивдорж, Үржин гээд шавь нар одоо ч бий. Багш акробатын суурь жүжигчин бэлдэх сонирхолтой байсан. Тиймдээ ч том биетэй намайг шавиа болгосон биз. Бөхөд их дуртай, улсад дөрөв давж байсан удаатай. Тал, талын авьяастай хүн байсан. Мөн Ардын жүжигчин, уран нугаралтын их мастер Цэнд-Аюуш багш байна. Ардын жүжигчин Норовсамбуугаас эхлээд олон уран нугараач бэлдсэн дээ. Тэр үеийн уран бүтээлчид өөрсдөө аппарат, хэрэглэгдхүүнээ хийдэг. Жамбаа дархантай яриад л хамтраад хийчихдэг байсан. Их л хөдөлмөрч, мундаг хүмүүс байж. Шаравдорж багш циркийн мэргэжлийн олон, олон жүжигчдийг төрүүлсэн. Мөн циркийн тулгын чулууг тавилцаж явсан, Ардын жүжигчин Нацаг багш гарын их ур дүйтэй янз бүрийн шил, аяга, мод хөрөөддөг туялзуур хөрөө ашиглан олон төрлийн хөгжмийн зэмсэг хийж, “Хөгжмийн их центр” номерыг анхлан тавьж, үзэгчид ч сайхан хүлээж авч билээ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг өөрөө дэглэдэг байсан юм. Алтан үеийнхнээр багшлуулж явсан азтай хүмүүс шүү дээ бид чинь.
-Таны анхны бие даасан үзүүлбэр юу байв?
-Анхны үзүүлбэр хүч тамирын “Акробат-4” номер байсан. Анх энэ үзүүлбэрийг Дамдин, Нямдаш, Дамдинсүрэн, Нацаг нар дэглэж, олны хүртээл болгосон түүхтэй. Энэ үзүүлбэрээрээ 1950-иад онд Прагын олон улсын фестивальд оролцож байсан гэдэг. Санаж байвал, ”Манай аялгуу” кинонд гардаг даа. Тэдний дараа энэ номерыг Дорж, орос Бадарч гээд жүжигчид өвлөж, надад ирсэн байдаг. Надаас аваад залуу жүжигчид одоо ч тоглосоор байна. Энэ номероо ганцаараа, олуулаа гээд олон янзаар хийж байлаа. Үүний дараа тэмээтэй акробат, баганат гимнастик гээд циркийн олон төрөлд, бүхий л уран бүтээлчидтэйгээ хамтарч оролцжээ. Тэр үеийн жүжигчид тал, талын авьяастай ч байж. Тухайн үед цирк жилд хоёр хөтөлбөр гаргадаг. Уран бүтээлчид ч үг дуугүй хоёуланд нь орно. Бригадаар их явна. Тэгж яваад айлд хүртэл тоглох үе гарна. Монголынхоо бүхий л газраар явж тоглосон байна.
– Гавьяат жүжигчин Ц.Алтанхуяг “Дээрээс нь ч, дороос нь тоолсон ч би 100 трюктэй” хэмээн аархаж байсан гэдэг. Таны урын сан илүү баян байлтай?
-Гимнастиктийн төрөлд дөрөв, таван номер бий. Мягмар, Норжмаа нартай хамтарсан цагираган дээрх үзүүлбэр, багана болон кольцон дээрх гимнастикийн үзүүлбэрүүдийг дурдаж болно. Кольцон дээрх гимнастиктай үзүүлбэр “Өндөр ээж” киноны нэгээхэн хэсэгт гардаг. Энэ үзүүлбэрээрээ Польш, ЗХУ-д, хүнд жингийн үзүүлбэрээрээ Азийн нэлээн хэдэн оронд тоглосон. Хүндийн үзүүлбэрээс соль болон багийн, “Акробат-3,4”, тэмээтэй акробатыг нэрлэж болно. Үүнээс гадна жижиг, жижиг номерууд ч бий. Өөрийн гэх найм, есөн номер бий. “Хүнд жингийн гайхамшиг”, бөөрөлцөг, жонглёртой үзүүлбэрүүддээ их хайртай байдаг юм.
– Д.Дамдин аварга 850 кг өргөж байсан түүхтэй. Энэ амжилтыг эвдсэн хүн байна уу?
-Тийм ээ, миний багш 850 кг өргөсөн байдаг. Түүнийг дахин тогтоож, шинэчилсэн гэж худал хэлэхгүй. Дамдин аваргын өргөж тогтоосон энэ амжилтыг өвлөж, эзэмшиж яваа нь Амаржаргал бид хоёр. Багшийнхаа өргөж байсныг л өргөсөн.
-Таны мэргэжлийг өвлөж яваа хүн бий юу? 48 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хооронд хэчнээн шавьтай болов?
– Олон хүн байна шүү. Нагац дүү Өмнөд Африкт “Мөрөөдлийн цирк” байгуулчихсан өөрөө хүндийн өргөлтийн номероо үзүүлдэг. Бас болоогүй тэнд монголын 10 гаруй мэргэжлийн циркийн уран бүтээлчид ажиллаж, амьдарч байна. Бас нэг шавь Францын циркэд ажиллаж байна. Тамираа гээд шавь маань Америкт хүндийн өргөлтийн номероо 20-иод жил тоглож явна. Сингапур, Австрали, Японд ч бий. Дурдаад байвал олон сайхан жүжигчид бий. Гадаадад байгаа жүжигчдээ бид тэр бүр ярихгүй юм. Нарны циркт 20-иод орны туг дотор Монголын туг намирч л байдаг шүү дээ. Хятад хүний толгой дээр нар жаргахгүй гэдэг шиг Монгол жүжигчин байгаа газар Монголын туг хийсч л байдаг. Цаг үеийн байдлаас хамаарч хэсэгхэн хугацаанд цирк уналтад орсон нь үнэн. Гэхдээ хоёр хоногийн өмнө л манай уран бүтээлчид Олон улсын наадмаас алт аваад ирлээ. Хатанбаатарын циркийнхэн Монте-Карлогоос тусгай шагнал хүртсэн байна. Циркийнхэн маань мундаг амжилттай явна. Монголын циркийн урлаг агуу.
– Хүндийн өргөлтийн тамирчин, жүжигчин гэлтгүй бэлтгэл чухал. Хэр их бэлтгэл хийдэг байв? Одоо ч бэлтгэлээ хийсээр байгаа гэсэн үү?
-Бэлтгэлдээ л хамаг цаг, заваа зарцуулдаг байлаа. 46 кг-ийн ачааг 100 удаа нэг гараараа өргөнө. Тэгэхэд гарын алга эвэршчихдэг байсан. Бэлтгэлээ сайн хийсний хүчинд энэ зэрэгтэй яваа гэж боддог. Одоо ч бэлтгэлээ хийсээр байна. “Golden gym”-д долоо хоногт хоёроос, гурван удаа бэлтгэл хийдэг.
-Таны бөөрөнцөгтэй үзүүлбэрийг тэсэн ядаж, хүлээж үздэг байлаа. Уначих вий, бөөрөнцгөө алдах вий гэж дотроо их түгшдэг байж. Бөөрөнцгөө унагах, алдах тохиолдол гарч бэртэж байв уу?
-Байлгүй яахав. Дамдин багштайгаа хадланд явж байгаад хадлангийн талбайд шөнө машины гэрэлд тоглох болдог юм. Тэгтэл машины гэрэл эгц тусдаг юм байна, бөөрөнцгөө дээш шидтэл харагдахаа больчихсон. Таамгаар байрлалаа эзлээд нүдээ аниад л доошоо хараад зогсчихлоо. Тэгтэл өнөө шидсэн бөөрөнцөг тархи шүргээд буучихсан. Би ч унаад л өгсөн, нүд юм харахгүй болчихсон. Сүүлийн номер байсан болохоор “баяртай” гээд хаалтаа хийчихээд машиндаа суугаад эмнэлэг рүү хөдөлсөн. Алдархаан суманд тоглож байсан юм. Завханы төвөөс 20 км зайтай шүү дээ. Энэ хооронд ингээд хараагүй болчихдог юм байж гээд их л юм бодож билээ. Тэгж явтал машин нэг сайн донсолсон чинь хараад эхэлсэн. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэх байсан ч үзүүлэлгүй хот явсан даа.