Author: admin_shaman

  • ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №10

    Задгай хэнгэргийн хананаас нь ойсон долгио гадагш тарахын зэрэгцээ дотоод бүх орон зайд давхарлан “интерференцэлнэ. Зарим цэгт усталцаж заримд нь ний болж чангарна. Харин бөмбөрийн төвд олон долгионууд голдуу хотгортой нь гүвгэр нь эсрэг таарахаар бүтээсэн байх учраас төвд нь харьцангуй чимээ сул(дүн бад) орон үүсэх магадлал илүү их. Эл үйл хувирал нь чухамдаа тархины альфа долгиог дарвиулж өдөөдгийн баримт юм. Нөгөөтээгүүр хэнгэрэг дотор зай орчимд толгой нь байгаа хүн хүний бол байнга дарангуйлдаг орчны шуугианүйлчлэлээс чөлөөлөгдөх магадлалтай аж. Тиймээс тархины хэвийн мэдрэмж алдарч тасарч газрын дарамт мэдрэмж сулрахад “хоосрол” эхэлнэ. Өмнө дурдсаар ирснийг санахуй дор мөнөөх бүх орон зайд шүглэсэн “сулхан” чинад скалар орны нөлөөлөл эзэгнэж эхэлнэ. Тиймээс бөө тэнгэрийн сэрэхүй эрхэнд орох эхлэл тийнхүү бүрэлдэнэ. Эл асуудлыг шинжлэх ухааны өнөөгийн ололтод суурилуулан чинагш хөндөж ярилцъя.
    Дууны долгионы холограф. Дууны олон долгио нийлэхэд далайцаас гадна тоо томшгүй олон фаз буюу хигээсийндавхарлал болно. Өмнө өгүүлснээр дууны долгионы холографбүрэлдэл үүснэ. Тэр жир бус дуун “биежил” холограф нь хүний мэдрэхүйд сэрэл үүсгэхэд цахилгаан соронзоны биежилхолографад хувирна. Цахилгаан соронзон холографийн төв рүү мөнөөх харьцангуй хоосрол мэдээж үүснэ. Тархины цахилгаан, соронзон долгионы холограф тархины цахилгаан орноор дамжин зүрхний “хүчтэй” оронд хувирснаар бүх цогцос даяар тархана.
    Био скалар долгио. Заллага. Цахилгаан, соронзон долгиолог биежил орчинд тархахдаа хөдлөн цахилгаан болон соронзон долгионыхоо энергийг зарцуулж барна. Гэвч түүн лүгээ амилан шүтэлцсэн скалар цахилгаан, соронзон долгионы мэдээлэлт энергийг чинад ертөнц рүү “юүлнэ”[1,2]. Молхибодисчийн төсөөллөөр бол дууны долгионы өнөөх холографаасугшил авсан биоскалар цахилгаан, соронзон “биежил” цогцсын бүх эс, ДНХ болон нейроны хэлхээс зайг дүүргэнэ. Эс ДНХ, нейрорн хоорондоо болон Орчлонгийн чинадскалархолографоронт лугаа скаларбиоцахилгаан соронзон долгионоор мэдээлэл солилцоно[2,3].

    /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

     

  • Оюутнуудтай уулзалт хийв

    Танилцуулгаа:
    -“Бидний дэлхий орчлон” хэсэгт Өнөөгийн дэлхийн байдал бол бидэнтэй уялдаатай олон зүйлийн илэрхийлэл болох тухай ярина лээ.
    -“Тэнгэр үзэл ба Монголчууд, -Мөнх тэнгэрийн хүчин дор” хэсэгдээ энэхүү үзэл хэрхэн хөгжсөн, түүнийг манай өвөг дээдэс хэрхэн ашиглаж ирсэн тухай байв.
    -“Дэлхийн хамтын ажилагааны ёс дэглэмийн эхлэлийг тавив.” Хэсэгт хүн төрлөхтний хамтын ажиллагааны нийтлэг эрх ашгийн төлөө манай өвөг дээдсийн бүтээсэн дэлхийн хэмжээний дэг жаяг, ёс заншилыг тайлбарлав.
    -Монголчуудын дэлхийн Эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр
    а\Соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжил
    б. Төрийн байгуулалт, хууль эрх зүйг эрхэмлэх байдал
    в. Монголын нүүдлийн аж ахуйн хөгжилт дэлхийд үлдээсэн мөр.
    г. Эдийн засгийн салбарт хүрсэн амжилт хэсэгтээ Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан бодит хувь нэмрийг өгүүлж байлаа.

    -Хүнд сорилтыг туулсан бөө шүтлэг минь
    -Монгол бөөгийн нутаг бол дэлхийн түүхийн өлгий нутаг билээ.
    -Хар хэл дээр уншлагатай бусдын шашин Монголд дэлгэрсэн нь хэсэгтээ Монголчуудын сүүлийн 300 жилийн оюун санааны салбарт түгсэн үзэл санааны тухай тайлбарлахыг эрмэлзсэн байна.
    Монголын нийгэмд үүссэн түүхэн нөхцөлд мөнх тэнгэрийн үзэл хэрхэн түгж байгаа талаар тодорхой жишээ баримтад тулгуурласан үйл явдал, зорилт, үр дүнгийн талаар мэдээлэл багтжээ.
    Нэг.МБНЭ-ийн байгуулагдах үеийн бөө шүтлэгийн нөхцөл байдал
    Хоёр. “Онгод”-оор наадах цаг
    Гурав. Бид нэгдэж чадах уу.
    Дөрөв. Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо, эх нутаг минь
    Тав. Хамтаар хэлэлцэж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлж сурав.
    Зургаа. Монгол бөөг цэгцлэх бодлого бол цол олголт юм.
    Долоо. МБЁЗ-н хэм хэмжээ ямар төвшинд байна вэ ?
    Найм. Нэгдсэн их тахилгын ач холбогдол
    Ес. Гадаад арга хэмжээ
    Арав. Хамтарч ажиллаж сурч байна.
    Арван нэг. Сурталчилгаа бол бидний гол ажил гэсэн сэдвүүд байлаа.
    Ярилцлагын дараа оюутнууд сонирхосон асуултандаа хариулт авлаа.

    Д.Хүрэлбаатар

  • Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо

    Энэ орой нь Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга баярын хүлээн авалт хийсэн бөгөөд түүнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга ирж оролцлоо.
    Арга хэмжээнд оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бид асуусан ч орчуулагч нэрийг нь хэлээгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа болсон Төрийн хүндэтгэлийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга сууж байгааг харахад Монголчуудад их хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч байсан.
    Хүлээн авалтын дараа бид хамтдаа дурсгалын зураг даруулсан билээ.

  • Хүүхэд ширгэлэх зан үйл

    Үдшийн бүрэнхийгээр гэнэт чангаар хашгирч уйлах, бие нь эвгүйтэх, нүд нь гүйх гэх мэтэд элдэв зүйлээс айж цочсон хэмээн үзэж эртнээс Монголчууд ширгэлэн домнодог байсан байна. Ширгэлж домнох хэд хэдэн арга байдгийг доор өгүүлэв.
    1. Тугалгаар ширгэлэх
    Домнохдоо нүдэнд нь сэв суусан гэж үзээд тугалга хайлуулж рашаанд /усанд/ сэвийг нь шингээж авдаг байжээ. Тугалгыг рашаанд хийхдээ:
    Мэлмийн хар нь рашаандаа
    Мэддэг сэв нь усандаа
    Хар буруу нь рашаандаа
    Хамаг бузар нь сэвэндээ хэмээн хэлж домнодог ба тугалга дүрсээ олоход сэвийг нь биежүүлж гаргалаа гэж үздэг. Мөн гэрийн эзэн, эрийн бахархал, бяр чадалтай аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж, хар мууг дарлаа гэж нүдэн дээр нь гарсан дүрсийг хугачин үзүүлэх бөгөөд рашаанд /усанд/ нь чимх босгоны шороо хийн зүүн хойд зүг рүү гарч:
    Жам ёсоороо хүн болж төртүгэй
    Жаргал зовлон хоёрыг тэнслэн, тэнслэн амьдартугай
    Энэ биеэ застугай
    Ирэх ерөөлийг хүсье гээд хар мууг тонилгодог байжээ.
    2. Лааны тосоор ширгэлэх
    Аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айж цочсон амьтан, хүний дүрсийг олж лаа царцдаг гэдэг бөгөөд Сосорбарам бурхны зүрхэн тарнийг шившин уншиж, аягатай усанд 3-7 удаа үлээгээд, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлэн хүүхэд хөлссөн зүгт цацдаг байна.
    Сосорбарам бурхны зүрхэн тарни: Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даарий базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум пад пад
    3. Давсаар ширгэлэх арга
    Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах бөгөөд энэ үед хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг ширэг ширэг” гэж гурван удаа амандаа шившин уншдаг байна. Сосорбарам бурхны тарни болон Ширгийн тарнийг аль алийг нь хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.
    4. Хүүхэд тань шөнө уйлж цочиж сэрээд байвал Ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхэддээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулууг хүүхдийн элдэв өвчнөөс хамгаалахын тулд зүүж өгдөг байна. Шүр, маргад хоёр хүүхдийн хүзүүнд зүүлгэвэл арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг хүүхдэд ээлтэй чулуу гэнэ.
    5. Бор туулай болгох дом
    Харуй бүрий болох үед, үүр цайхын өмнөх үед хүүхдийн гурав дахь мэлмийн нээгдэж элдэв дүртэнг ажихвий хэмээн эмээж Бор халзан туулай болгон домнодог байсан нь өдгөө ч хэвээрээ. Балчир үрийн галны заадсаас эхлэн хамрын үзүүр хүртэл хар хөөгөөр зураас татахдаа:
    Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
    Сүүдэр бүхнийг бүү хартугай
    Эрхэм бие нь бэхжихээс өмнө
    Элдэв мууг бүү хартугай хэмээн хоёр шивнээд гурав дахь дээр нь зулайг нь үнсэн хөө тортогийг нь зурдаг домтой. Ингээд харуй бүрийгээр хүүхдийг авч явахдаа өлгийнийх нь бүсэнд гурван ширхэг Явуу хийн:
    Хар лусын хаздаг цагааны шид
    Хонгор үрийн бүслүүр зангилаа
    Хөх лусын хаздаг цагаан шид
    Хөөрхөн үрийн бүслүүр уяа
    Улаан лусын хаздаг цагаан
    Ураг төрлийн минь бүслүүр хамгаалалт гэж гурвантаа хэлээд үрийн өлгийд явууг зэхэн тогтоож харуй бүрийгээр балчир үрсийг авч явдаг домтой аж. Энэ домыг хэрэв хийхгүй бол хүүхдийн мэлмий хүчирхэгээр хардаг учир айн мэлмий сэвтэж, ухаанд нь сэв суун, энэ ужиг нь өсвөр насанд нь илэрч Авир муутай элдэв муу уршигтай хүн болно хэмээн цээрлэдэг аж. Төрснөөс эхлэн гурван нас хүртэл энэ домыг хийхэд зохимжтой. Учир нь зулайн яс битүүртэл ухамсарт нь хар муу сүнсний ухамсар орж шингэнэ гэж үздэг байна.