Author: admin_shaman

  • “Үхлийн хөндий”-н тайлагдашгүй нууц

     

    амьтай бүхэн үхдэг аж. Эрдэмтэд өнөөг хэр нь “Үхлийн хөндий”-н нууцыг баттайгаар тайлбарлаж чадахгүй байна. “Үхлийн хөндий” нэртэй газар дэлхий дээр нэг бус байдаг ч гэлээ гагцхүү хойд хөршийн энэ газрыг онцлон хүргэхээр шийдлээ.
    Энэхүү хөндий нь Короноцкийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт багтдаг. Кихпиныч галт уулын бэлд, Гейзерная голын эх дээр уртаараа хоёр км, өргөөшөө 100-300метрийн хэмжээг эзлэн оршдог юм. Анх харахад энэ хөндий үнэхээр үзэсгэлэнтэй, зурсан юм шиг байгальтай. Галт уулын баруун хэвгий нь гол руу уруудан сунайсан, хэд хэдэн дэнж байх бөгөөд тэдгээрийн дээгүүр халуун булгийн уур савсана.
    Хамгийн их халуун булаг байдаг доод дэнжийг “Үхлийн хөндий” хэмээн нэрлэнэ. Энэхүү үхэл таригч газрын тухай анхлан 1930 онд мэдсэн аж. Тухайн үед нутгийн анчид ан хийх үед ноход нь алга болжээ. Тэд удаан хайсны эцэст нохдоо олоход амьсгал нь боогдон үхэцгээсэн байж. Үхсэн нохдын хажууд нүцгэн газарт нэг ч өвс байхгүй, гагцхүү ан амьтан, шувуудын сэг л байсан аж.

    ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС >>> 
     http://mongolianshaman.com/node/2854

  • Их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо

    Их удирдагчдаа зориулж Солонгосын бүх байгууллага орон нутгаас цэцгийн дээкээ баярын наадамд илгээлээ.
    Байгуууллага бүр өөрсдийн өвөрмөц төрхөө харуулсан цэцэгсийн цомогоор цэцгийн баярын наадамд оролцлоо.
    Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын бөөгийн төлөөлөгчид оролцлоо

  • Х.Лхагвасүрэн: Түүх бичлэгт газарзүйн судалгаа нэн шаардлагатай байна

     

    -“Говийн экспедици”-ийг энэ онд Дундговь, Өмнөговь аймгийн нутагт ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Х.Пэрлээ, Д.Наваан багш нар 1976-1977 онд “Говийн экспедиц” хэмээх археологийн (эртний судлалын) шинжилгээний ангийг анх удирдан судалгааны ихээхэн ололт бүхий ажил хийсний 40 жилийн ойн хүрээнд өмнө нь судлагдсан хэрэглэгдэхүүнийг мөшгөн тодолсон хийгээд, шинээр 20 орчим дурсгал хэрэглэгдэхүүн илрүүллээ.

    Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаач оюутнууд 2009, 2013, 2015 онд Онгийн голын сав газар, Дэлгэрхангай уулын бүс нутагт профессор Б.Балжиннямын удирдлагаар хээрийн хайгуул, судалгааны ажил хийж, хуучин чулуун зэвсгийн дээд (эдүгээгээс 40000 жилийн өмнөх/ үед холбогдох чулуун зэвсгийн үеийн бууцыг Онги гол, Улаан нуурын сав газраас олсноос гадна, Дэлгэрхангай уулын өвөр, баруун суга бэлээс хүрэл, төмрийн үеийн нэжгээд тооны хадны зургуудыг илрүүлсэн нь цаглабарын хувьд НТӨ XII-VIII болон VII-IV зууны үед холбогдож байна. Түүн дотор хүрлийн үеийн бугын дүрст хөшөө, дөрвөл­жин булш болон Хүннү­гийн буюу НТӨ III-НТ I зуунд хамаарагдах 20 гаруй булш, Орхоны соёл төв шүтэлцээтэй хүн дүрт хөшөөд зэрэг түүх-өв соёлын баялаг баримтууд их бий.

    -Судалгааны багийн энэ удаагийн ажлыг судлаач, эрдэмтний хувьд та хэрхэн үнэлж байна вэ?

    -Ахмад, дунд, залуу үеийн судлаачдыг оролцуулж, Чингис хаан дээд сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын их сургуулийн нэртэй профессор, эрдэмтдийн хамтарсан шинжилгээний анги Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт багийн Зүүн элгэн гэдэг газарт орших хадны бичээсийг байгаль, газарзүйн хүнд нөхцөлд нягт­лан, хуулбарлах, тодлох, ун­ших, улмаар судал­гааны хү­рээнд хамруулж, хам­гийн эртний бичээст дурс­галыг шинжлэх, бичээс суд­лалын хээрийн судал­гааг Монголд анх удаа ам­жилт­тай хийлээ. Дэлгэр­хангай нутгийг урлагийн алдартан, гавьяатны өлгий нутаг хэмээн бид нэрлэдэг бол өгүүлэн буй бичээсийг тодруулснаар “Монголын эртний гэрэлт үсгийн дурсгалт голомт нутаг” гэж онцгойлон дурдаж болно.

    Нөгөө талаар одоогоос 2040 гаруй жилийн тэртээд тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт Төв Азид анхны малчид, нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн байгуулсан Хүннү нарын төр улс, түүхнээ холбогдох “анхны хадан бичээс”-ийг Монголын говиос олж, уншиж бүрэн тавласан нь Монголын түүхийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой судалгаа, нээлт мөн.
    ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС >>>
    http://mongolianshaman.com/node/2850

  • Хоёр их удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Мансүндэ буюу БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдарч Ким Ир Сен , Ким Чен Ир хөшөөнд сагстай цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан,Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар оролцлоо.

  • Монгол хатны бунхандаа бөөлөв

     

    Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид хурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатны бунханд бөөлж залбирал хийлээ.
    Өмнөх бөөлөлтөнд Монголын дархад, Ойрад,Дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийн Тува, Халх, Дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ.
    Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ.
    Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхенян хотод буцаж ирлээ.
    Бөөлж залбирсаны дараа шөнөжин,маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно.

  • БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ Нэг. МБНЭ-ийн байгуулагдах үеийн бөө шүтлэгийн нөхцөл байдал

    Түүний цаана бөөгөөр мөнгө ологчдын олон мянгаар тоологдох шавь нар төрж, шүтэн бишрэгч нарт хэнийг “жинхэнэ бөө”, хэнийг “хуурамч бөө” гэж ангилахаа мэдэхээ болив. Бөөгийн гэх эрүүгийн нөхцөл байдал бий болов. Бид мартамхай, тэгэхээр хэдэн жилийн өмнөх байдал, МБНЭ байгуулагдах болсон нөхцөл шалтгааныг эргээд сануулая.
    Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байв. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй бөө нэртэн олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн, шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй. Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Гэвч түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг анзаарахгүй байхын аргагүй юм.
    Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
    Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарав.
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
    Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
    Завхан аймгийн Нөмрөг суманд бөө нар чанар хийжээ. Чанар дээр хэт согтсон бөө нар хоорондоо зодолдсон байна. Тэгээд нэгнийхээ аминд хүрсэн явдал гарсан. Түүнийг шүүмжилж бичсэний төлөө манай байгууллагыг цагдаад өгч шалгуулж байлаа. Зөвхөн энэ л жишээнээс харахад Монголын бөөгийн байгууллага хүнд сорилуудтай тулгарч байсан нь тодорхой харагдана.
    Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
    Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай” хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
    Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь хүчирхийлж байжээ.
    Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
    Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж, унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
    Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
    Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
    Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм. Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
    Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
    Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднээс аврал ирж хандав. Учир нь долоо хоногийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн арваар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Харин бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
    МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
    Дорноговь аймагт хоёр залуу бөө болоод дөрвөн сар өнгөрөхөд 400 орчим шавьтай болсон тохиолдол гарав. Өндөр нэр алдартай зайрангийн угаа аваад 2 сар болж байгаа нэгэн “удган” 4 шавь босгож байхтай таарав.
    Олонд нэр нь түгсэн нэгэн удган Хөвсгөлийн тайгад очиж, нэртэй, төртэй зайрангаас өндөр үнэ хаяж, “онгод” худалдан авах санал тавьж байжээ. Ийм үйлдлүүдэд ямар тайлбар өгч болох вэ.
    Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Гурван настай “бөө” хэд, хэд тодорсоныг цаг үед нь таслан зогсоох арга хэмжээ авсан байна. Бөөгийн хуяг, хэнгэрэггүй мөртлөө “бөө” нэртэн ч цөөнгүй байна.
    Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна.
    Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
    Гадна талаас бусдын хэлдээр ярьдаг харийн шашин газар авч, дотоод талдаа бөөгийн нэр баригчид олширсон энэ цаг үед энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэнд Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал яригдана. Нэгдэж, хамтарч, тодорхой бодлого, чиглэлтэй ажиллаж байж үр дүнд хүрэхээс өөр зам байхгүй юм.
    Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал нь хамтын зүтгэл байх болно. Харь амиа бодсон үзэл санаа хана мөргөхөөс өөр тавилангүй.
    МБНЭ байгуулагдах үед дээрх түүхэн нөхцөл байдал үүссэн бөгөөд бид ийм гараанаас үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

  • Төр, засгийн байгууламжийн шилдэг загвар Монголын түүхэнд бий

    –Сүүлийн үед түүхээ мэ-дэхгүй энэ талын цогц ойлголтгүйгээс аль нэг түүхэн үйл явдлыг бүдэгрүүлэх, мартагнуулах болсон шиг байна. Үүний нэг илрэл нь 1924 онд БНМАУ–ыг тунхаглаж, анхдугаар Үндсэнхуулиа баталсан өдрийг төдийлэн хайхрахгүй өнгөрүүлэх болсон. Энэ нь алдаа юм шиг?
    –Тиймээ. Алдаа гэж болно. Харин сая энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалыг УИХ–аас сэргээх шийд¬вэр гаргасныг олон түмэн таатай хүлээн авч байна.
    –Тэгэхлээр 1924 оны онцгой үйл явдлын ачхолбогдлыг танаас дэлгэрэнгүй сонсмоор байнал даа?
    –Энэ тухайд ярихдаа эхлээд 1924 онд БНМАУ–ыгтунхаглаж, шинэ үндсэн хууль батлах тэр үйл явцөмнө нь хэрхэн бэлтгэгдсэн байв гэдгийг чухалчлаххэрэгтэй байх. 1921 оны ардын хувьсгалын дарааүүссэн нөхцөл байдлыг түүхчид бидний хувьдшинээр эргэн харж байна. Урьд нь нэг л чиг зүгээройлгож байсан. Зөвлөлт Оросын тусламжаархувьсгал хийсэн гэж Октябрийн хувьсгалыннөлөөгөөр бий болсон “Экспортын хувьсгал” гэж чтайлбарладаг байлаа.
    Тэгвэл одоогийн түвшинд ганц талаас нь биш олонталаас нь харж байна. Тухайн үеийн Монголындотоод байдлыг харахад 1911 оны үндэсний эрхчөлөөний хөдөлгөөн 1921 оны ардын хувьсгал ньМонголын дотоод нөхцлөөс ургаж гарсанмонголчуудын өөрсдийн санаа зоригийн үр дүн байв.
    1911 оны эрх чөлөөний хувьсгал нь Манжаас салсангол үйл явц байсан ч эцсийн зорилгодоо хүрччадаагүй. Учир нь 1915 оны Хиагтын гэрээгээрМонгол Улс нь Дундат иргэн улсын нэг автономитмуж болж хувирсан байдаг. Гэхдээ 1915-1919 онытүүхийн цаг хугацаанд монголчуудын тархи толгойдМонгол Улс тусгаар улс байх учиртай, Автономитыгхэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бодол эрмэлзлэлбаттай байж. Энэ нь гадныхны шахалт, шаардлагыгдавж чадсан. Октябрийн хувьсгалын дараабольшевикуудын нөлөө хүчтэй байлаа. Дундат иргэнулсын талаас Монголын автономит эрхийг устгажөөрийнхөө бүрэн мэдэлд авахыг гол болгож байв. Гэвч Богдын Засгийн газар зөв чиг бодлого барьжхоёр хөршийн аль алинаас нь болгоомжилж хандсанбайдаг. Энэ талаар урьд өмнө нь бичиж хэлжбайгаагүй түүхэн баримт ч байдаг.
    –Тухайлбал ямар баримт байна?
    –Сайн Ноёнхан Намнансүрэн 1917 оны арванхоёрдугаар сард Эрхүүд очиж Оросын хувьсгалчидтай уулзсан байдаг. Энэ тухай социализмын үед түүхэнд тэмдэглэгдээгүй үлдээсэн. Тодруулахыг оролддог ч үгүй байж.
    Харин сүүлд түүхч Бат–Очир, Лонжид болон уг үйл явдалд оролцож явсан Өлзийнаран мэт хүмүүсийн дурдатгалдүлдсэн юм.
    Намнансүрэн нар монголчуудаас Оросын хувьсгалчидтай уулзсан нь анхдагч үйл явдал байсан төдийгүй зорилго ньЗөвлөлт оросын бодлого нь ямар юм, бид тэдэнтэй хамтарвал үр дүн гарах эсэх, эцсийн эцэст Монгол Улс тусгаартогтнолоо олж авахад ашигтай юу гэдгийг нь судалсан, ярилцсан байдаг. Харамсалтай нь түүнээс хоёр жил шахмындараа Ерөнхий сайд Намнансүрэн хороогдож нас барсан учир бодлого нь дуусгавар болсон.
    –Намнансүрэнг хэн хороосон гэдэг билээ. Түүхэнд…?
    –Шанзав Бадамдорж тэргүүтэй хүмүүс Богдыг ятгаж байж түүнд хор өгүүлж хороолгосон. Үүнийг хар, шарфеодлуудын хоорондын зөрчилтэй холбоотой гэж түүх үздэг. Тэгээд Шанзав Бадамдорж өөрөө Ерөнхий сайд болсон. Ингэснээр Монголд Дундат иргэн улсын нөлөө улам идэвхжсэн. Засаг төр толгойлж тусгаар тогтнолынхоо төлөөтэмцэж явсан ноёд, язгууртнууд эрх мэдлээ алдсан. Хар, шарын хооронд угсаатан, угсаагүйн ялгаа бий болсон. Харынхан засаг аваад шарын талынхнаа хавчиж эхэлсэн. Өнөөдрийн Монголд МАН, АН хоёр төр, засгийн эрхэндгарахад нөгөө талынхнаа хомроглон халдаг шиг л үйл тэр үед өрнөсөн. Улмаар 1919 оны арваннэгдүгээр сарын 17-ндМонголын автономит эрхийг устгаж Хятадын эрх мэдэлд бүрэн орсон. Си Лин Пүгийн яам гэж байгуулагдсан. Тэр яамнь Дундат иргэн улсыг төлөөлөн Монголын хэргийг мэддэг, шийддэг болсон. Энэ үед Хятадын эсрэг үзэл бодолбүрэлдэж тэмцлийн хэлбэр нь олон түмэнд шилжсэн байдаг. Эрдэм номтой бичиг хэргийн түшмэдүүд энэ үйл хэргийгхүлээж авсан. Тухайлбал Данзан, Бодоо, Сүхбаатар нарын бүлэг бий болж тэдний үйл ажиллагаа нам үүсгэх эхлэлийгтавьсан юм. Консулын бүлгийг Д.Бодоо, Хүрээний бүлгийг С.Данзан, ноёд угсаатны бүлгийг Магсаржав нар толгойлжбайв. Тэд үйл ажлаа нэгтгэж нэгдснээр 1920 оны зургадугаар сарын 25-нд Монгол Ардын Нам гэдэг байгууллага бийболсон. Тэгээд намын анхны хурал Данзангийн гэрт болоход Бодоо тэдний ширээний хөлийг тайрч Намын тамгыгсийлсэн сонин түүх байдаг. Энэ бүх үйл явцыг эхэнд нь яагаад ярьчихваа гэвэл 1924 онд анхдугаар үндсэн хуулиабаталж Бүгд найрамдах улсаа тунхагласантай тэр бүхэн холбоотой юм л даа. Харин зарим хүмүүст буруу ойлголтбайдаг тал бий.
    –Буруу ойлголт гэдгээ жаахан тодруулна уу?
    –Ганцхан нэг талаас нь улстөржүүлж харснаар 1924 оны үйл явц нь коммунист засаглалын эх үндсийг тавьсан. Коммунист үзэлд бууж өгсөн. Тэгээд монголчууд нийгмийн хөгжлийн шал ондоо замаар явах байсан гэх зэргээр ташааярьдаг, бичдэг. Бас Монголын түүхийн үйл явцуудыг хооронд нь сөргөлдүүлж тавьдаг. Тухайлбал Ардчилсаннамынхан төр, засаг толгойлж байхдаа өмнөхөө баллуурдахыг оролдсоноос тэрхүү түүхэн үйл зөвхөн тэмдэглэлтөдрөөр хязгаарлагдаж байлаа шүү дээ сүүлийн жилүүдэд. Ер нь бол түүхийн үйл явцад намууд оролцох хэрэггүй лдээ. Харин социализмын үед түүхийг үзэх үзэлд алдаа байсан уу. Байсаан. Олон түмнийг социализм, коммунизмдүнэнч байлгахын тулд түүхийн ийм үнэнийг ил гарга, түүнийг нь хас, үүнийг нь нуу гэсэн алдаа байлаа. Феодлуудынүүрэг ролийг дурдахад тун дургүй байв. Нэг жишээ хэлэхэд Намнансүрэнг Оросын хувьсгалчидтай уулзсан ардынзасгийн анхны зүтгэлтэн гэдгийг саяхан болтол хэлж чадаагүй шүү дээ. Түүхэн үнэн бол асар их сургамж өгдөг юмшүү.
    үргэлжллэл бий…

  • Алтан улсын амин голыг тэмтрэгч мятрашгүй жанжин Самуха

    Шар мөрнийг монголчууд хэзээ ч гаталж чадахгүй гэж хятадууд үздэг байлаа. Ингэснээрээ Алтан хаан өөрийн эзэнт улсын хамгийн баян хэсгийг орхисон байлаа.Тэрбээр өөрийнхөө оронд засаг баригчаар ойрын төрлүүдийнхээ нэгийг үлдээжээ. Үүний дараагаар нэгэнтээ зогсож эхэлсэн дайн дахин шатаж хэлэх нь тэр. Чингис хаан Мухулайг нэн даруй Манжуур луу тдлөх тушаал өгөхтэй зэрэгцэн Самуха жанжинд нэг түмэн цэрэг өгч нэн даруй Алтан улсын хуучин нийслэлийг дайлаар эзлэх үүрэг өгөв. Гамуха жанжин бол монголын бүх том жанжнуудад шинж төгс байсан зорилгот чанараараа онцгой нэгэн байв. Тиймээс ч түүнийг Чингис хааны жанжнууд дотроос хамгийн шаргуу нь гэж зүгээр нэг хэлээгүй “олой. Удахүй түүнтэй нэгдэн нийлэхээр дахин хоёр түмт очив. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС >>> http://mongolianshaman.com/node/2843

  • Түүхийн зургийн төв музей, маркын үзэсгэлэн үзлээ

     

    Ялангуяа эртний үед хамаарах хэсэг нь бөө мөргөл савдаг лустай шууд холбогдсон зургууд байна. Түүхийн зургын төв музеиг үзэж дуусангуут сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан хоёр Солонгосын эв нэгдэлийг бэлэгдсэн гудамжинд байрлах Олон улсын маркын үзэсгэлэнг үзэж сонирхолоо. Маркын үзэсгэлэнд Монголын холбогдолтой хэд хэдэн марк байлаа.

  • Дэрсэйн онгодын дуудлага

    Судгийн ээжээ л сэтэртэй
    Дүүрэлдээд явъяа гэсиймаа
    Дүүрэнгийн ээжээ л сэтэртэй
    Онгон ховсоо хувилгаан минь дээ
    Орж л гарахдаа л дураараа билээ дээ
    Хайртай ханиасаа л салж л явсанбэ
    Хайрын дураараа л дуудаж л явсанбэ