Author: admin_shaman

  • Бат хааны Алтан морьд ба түүний нууц №2

     

    Үүнийг зөвшөөрч нэг алтан морь Мамай ноёны хамт хаа нэгтэй булшлагдсан гэж үзвэл нөгөө хоёр дахь алтан морь тэгвэл хаана байна вэ? Гэдэг асуулт гарч ирнэ.

    Хоёр дахь алтан морь Казахуудын дээрмийн нэг жижиг бүлэг Сарай-Бэрх хотыг дайрах үед Ижил мөрөнд живсэн, эсвэл хулгайлагдан алга болсон9гэсэн яриа гарчээ. Гэвч тийм том, хүнд морийг, тэгээд бас хүчирхэг байсан Алтан ордны нийслэл хотоос авч гарна гэдэг бүтэшгүй зүйл юм. Тухайн үед Алтан орд руу дайрах нь амиа хорлосонтой адил зүйл байсан. Тийм том хэмжээтэй хүнд алтан морийг тээвэрлэхийн тулд нэлээд цаг хугацаа орно Гэтэл Казакийн тэр жижиг бүлэг Сарай-Бэрх хотод хэдхэн цаг дээрэм тонуул хийсэн байдаг. Тэгэхээр тэр нь ямар ч боломжгүй зүйл. Мөн цөлд болон хуучин уурхайн гүнд сайтар нуусан, Дон мөрөнд живүүлсэн гэх яриа ч гарчээ. Бас нэг хувилбараар бол Доголон Төмөр хаан 1391-1395 оны үед Сарай хотыг дайрч тонон дээрэмдэх үед алтан морь алга болсон гэх таамаглал. Гэвч аль ч цуу яриа домог нь батлагдаагүй юм.

    Оросын олон археологич, булш тоногчид, адал явдал хайгчид алтан морины хойноос хөөцөлдөж эрэл хайгуул байнга хийдэг бөгөөд тэд ОХУ-ын Астрахань, Волгоград, Украины Крымийн нутаг дэвсгэрт лав байгаа хэмээн итгэж хайсаар л байгаа. Волгоград хотын домогт “Мамаев Курган” толгойг Мамай ноёныг оршуулсан газар10 хэмээн үзэж Оросууд маш их ухаж судласан боловч эх орны дайны үеийн хэдэн булшнаас өөр зүйл олж чадаагүй л байна. Орос Украины Крымын төлөөх тэмцэл ч үүнтэй холбоотой байж болох талтай гэж сүүлийн үед зарим судлаач бичсэн байна. Арван тав орчим тонн алтыг өнөөгийн үнэ ханшаар бодвол ихээхэн тоо гарч ирнэ. Тиймээс л энэ домгийн талаар сүүлийн үед илүү ихээр ярих болсон биз ээ.

    Алтан морьд XIV зууны эцэст алга болсон. Үнэхээр алтан байсан уу? Цуурхал уу? гэсэн асуултад өнөө хэр хариулт алга л байна. Тийм гэж хэлдэг ч, нууц нь хэвээр л байна.

    1990-ээд оны үед Оросын зохиолч Сергей Алексеев өөрийн бичсэн “Валькурын эрдэнэ” хэмээх романдаа ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны тусгай бүлэг 1960-аад оны үед хос алтан морьдыг олсон гэж өгүүлсэн байна. Энэ нь олон янзын цуурхал домог дээр улам л нэмэр хачир болсон байна. Гэхдээ 1990-ээд оны эхээр ЗХУ үгүй болж хүссэн хэн бүхэн КГБ-ийн нууцыг авчхаж болдог байсан үед энэ мэдээлэл ихэд үнэмшилтэй сонсогдсон байх.

    Шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө үед Бат хааны “хос алтан морьд” үнэхээр бодит зүйл байсан уу эсвэл зүгээр л нэг үлгэр домог уу гэдгийг түүнийг олсон азтай хэн нэгэн нь хариулт өгөх биз ээ.

  • ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №9

     

    Дашрамд хэлэхэд “нууц” гэснээр түүхэн  суут үйл явцыг нуух гээгүй харин ч  амьдрал, үйлсэд баттай хэрэгжсэн билиг шид чадлын оньс гогцоог өнгөлөн далдлаад, хойч үе маань түүнийг илрүүлэхдээ оюун ухаандаа бадраагаад  бүр лавшруулан ундруултугай гэсний  таавар зангилаа нь байжээ хэмээнэм. Өвөг дээдсийн минь дээд тэнгэрээс ундаргатайбилигувдис   алс   холд ч  тодрох эрчтэйд итгэж байжээ.  Тэрхүү нууц зангилаа дан бодист ертөнцийг тандсан эрдмийн хүрээнд  үл тайлагдахыг дээдэс ухаж байсан  учраас  дээд оюуны чадлаар  хүрэхийн заяаг хойч үедээ билиг эрдмийнх нь шалгуур болгон  үлдээсэн буюу. Цаг нь ирнэ. Чингэхэд хойч үе билигчиндад нэвтэрч, Мөнх  Тэнгэрийн хүчийг амьдралдаа хэрэгжүүлэх, билиг соёлыг бадраах чадлыг олно хэмээн нэвт гэгээн итгэлээр харсан байх шүү.

                 Өмнө дурдсанаар дээд тэнгэр бол квант зүй тогтолтой дээд тавилангийн  төгсгөлгүй тасанги  заагтай цувраа бүхий билиг оюуны ертөнц юм. Энэхүү ертөнцөд амьгүй  их юмсыг эзэгнэсэн далд сэрэхүйн эрч    бүрэлддэг гэж өмнө ярилцав.  Тэр эрч бол  өвөг дээдсийн эзэн, лус, савдаг хэмээн нэрлэсэн амьгүй юмс дахь   дээд тэнгэрийн   оюун сэрэхүйн бүтэц мэт буюу.  Амьгүй юмсын төрх төлвийг тандан хөтлөх тэрхүү билиг оюуны  тавилан  бас л төгсгөлгүй   төвшин  увидастай. Мөн од гариг, нарны аймаг, тэнгэрийн эрхсийн эзний шид эрчийг тэгэхлээр бас  төгсгөлгүй тавилангаас хурайлан илрүүлж  болно хэмээнэм. Эдгээр дээд оюуны өндөр төвшинд хамаарах буюу. Газар дахь амьгүй  юмсын савдаг, лус  хийгээд  хүний онгод бол харьцангуй доод төвшнийх нь ойр дөтийнх нь бололтой.

      Хүмүүн төрөлтний хувь заяа, амьгүй хийгээд амьд юмсын угшил хувьслын их жам, одот орчлонгийн  үүсэл бүрэлдэл, язгуур чанар хийгээд харь оюун ухаан лугаа харилцах зэрэг аугаа цогц- оршихуйг билгээр тандаж ний  чадвар хүмэнд бас заяасан хэмээнэм.  Алс холын бодист оршихуй хийгээд  дээд тэнгэрийн тавилан зүйг нь билгээр тодруулах  чадвар  бол оройн дээд гэгээрэл, билиг  онгодын төлөвт хүрсний илрэл юм.  Дээд билиг онгодод хүрч, хүссэн  үйл хувирлын жамыг хурайлан залбирч илрүүлдэг увдастан тийм байх буюу.

    /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

  • Бух ноёны дуудлага

    Дан хүний махыг
    Далан саваар тэгнээд
    Давхар эрээн могойгоор
    Давсгаараа дамнуулаад
    Хөхөл чулуун хүйстэй
    Хөх чулуун хоногтой
    Ханхийн их ноёнхой
    Хамаг олны ноёнхой
    Жалгын чинээ амтай
    Жаран хоёр соёотой
    Гал дөлөн идэштэй
    Галзуу хөх бухан хүлэгтэй
    Арцахан сайхан туурайгаараа
    Алтан дэлхийг туулаад
    Ац сайхан эврээрээ
    Алаг тэнгэрийг туулаад
    Шивэр шивэр гишгэлж
    Шивэр ширэнгийг шүргээд
    Тайгын эрээн бухандай
    Наа ха, хэ хэ ха ха хэ хэ

    Эх сурвалж: Булган аймгийн Тэшиг сумын Рэгзэн удган эл дуудлагыг Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн.

  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэв.

    Монголчууд Их Монгол Улсаа байгуулсаны 800 жилийн ойг хүндэтгэн дурсаж, Та бид өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ хүмүн төрөлхтний түүхнээ алдар суугаа дуурсгасан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажилагаа, баярын концерт болсон.
    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Монголч эрдэмтэдийн их хурал Төрийн ордоны хурлын зааланд болж билээ.
    Төрийн туг, сүлд, тамга, дуулал, ёслол, хүндэтгэл, алдар цол, гавьяа шагнал, зэмлэл шийтгэл, үсэг бичиг, мөнгөн тэмдэгт, хууль цааз, цэрэг арми, засаг захиргааны нэгж хуваарь, зохион байгуулалт, удирдлагын бүтэц, албан татварын тогтолцоо, өртөө холбооны сүлжээ гээд төр, улсад байх ёстой бүхэн цогцолсон хийгээд тэдгээр нь хожмын цаг үед уламжлагдан шинэчлэгдсээр ирсэнийг харуулсан задгай талбайд хийсэн урлагын наадмыг Хар хоринд зохион байгуулсан. Тэнд Туркын андуудтайгаа таарч хамтдаа дурсгалын зураг авахуулж билээ.
    Тэр үед хурлын илтгэлд “Ойрын ирээдүйд улс монголоо хөгжил дэвшил, мандал бадралын өндөрлөгт хүрэхийн төлөө та бид эрмэлзэн хичээхдээ эдүгээгээс найман зууны тэртээ Эзэн богд Чингис хаан тэргүүтэн зовлон бэрхийг туулан байж хагацсан улсаа хамтатгаж, төр улсаа төвхнүүлэн засаж, ард иргэнээ амаржуулан жаргааж, Хөх Монголоо хөрст этүгэн дээр дархлан манлай болгосон тэр аугаа их суу билиг, зарлигласан онол сургаал, шантаршгүй хатан зориг, амь хайргүй хичээл зүтгэл, бахархаад баршгүй үлгэр дууриалаас эдүгээ бүхий олноороо бүтээлчээр шимтэн суралцаж, дор бүрдээ сайн үйлс шамдан бүтээх нь эрхэм болоод байна.” гэсэн үг хоосон лозун болох ёсгүй билээ.

    djmedia:11

    Д.Жаргалсайхан

  • Хармайн онгодын дуудлага

    Долоон халзан тайлаг хувьсгаатай
    Хадир хар бууран зарцтай
    Хад Хашгилдайг бууцалсан
    Хадир бартаатайг түшиглүүлсэн
    Хан асар дайчин тэнгэр
    Доод хуулар язгуур
    Долоон үеийн магтлаг
    Гурван отгийг ямбаар хүүрнүүлж
    Гурвалжин хар дархадын нэрээ донсолгож
    Хөгнөөр хөндөлдүүлсэн
    Хэдэн үеийн сүлд болсон
    Житага буурал аав минь
    Олон орондоо сүлдэлсэн
    Соргог тэнгэр нөмрөгтэй
    Сордог тэнгэрэн зарцтай
    Дөчин хууларт язгуур
    Өнөр дархад сүлдэлсэн
    Житага буурал аав минь
    Хийн агаар орноосоо
    Хийсэглэн үүлний газраас
    Бүхий бүрнээрээ сонсдог
    Дуутай тэнгэрийг боргилгосон
    Догшин ногоон Агарнууд
    Тумж Сорог тэнгэр
    Туйлын үнэн бөхийлөө
    Хойтон жил өдий болж
    Хоёр жилийн хугацаа болтол
    Урт нурууныхаа даатгал
    Улаан аминыхаа гуйлт
    Угтайж сайхан сөхөрч
    Улаачилж сайхан бараалгаж
    Сод зургааг намилзуулан
    Аман хүзүүг тонгойж
    Амьдын хүслэн
    Зэрэг нэгэн ижлээрээ
    Зэл бүлэг холбоогоороо бүрэн сонсож
    Газар, усан хөлөөсөө
    Үүд бүрэн сонсов уут
    Хөлл бүрэн хөвчөөрөө сонсов уут
    Озуур бүрэн хөвчөөрөө сонсов уут
    Зэл бүрэн холбоогоороо сонсов уут
    Манай ертөнцийн сөнөх хүртэл
    Майдарын галд нэвчих хүртэл
    Мал хүн хоёроо эзэгнэх гэсэн
    Мандширын заяа хайлан хоёрыг
    Хүлээж байсан хайран ерөөл
    Халуун амны даатгалыг хэлсэн
    Харанхуй саарал хоёрн хайлан хийж
    Хашгиргсан дууны цуурхайг
    Учирсан хашгирсан дууны ттүүхийг
    Утгалан лав хүлээдэггүй
    Нартай сайхан орноосоо бүрэн
    Навчтай сайхан дэлхийгээсээ бүрэн
    Есөн эрдэнийн
    Ертөнцийн улаан хорход булт бүрнээрээ
    Гурван отог бүхийгээр
    Гурвалжин хар даргад бүрнээрээ
    Оронгүй хүйтэн отгийн заяа
    Онцгой тодорхой хүлээгтий.

  • Нохойны хоргодсон сүнс буюу нохой тогтдоггүй айл

    Шинэхэн ирсэн айл болохоор дор нь өөрийн болгоод авсан байна. Тэр гөлгөндөө “Басар” гэсэн нэр өгсөн ба түүнийг хооллох гэж гарсан эхнэр нь орж ирэнгээ, Энэ гөлөг чинь талийгаачтай л төстэй юм шиг харагдаад байх юм гэсэн аж.

    Хүн өөд болохоороо эхлээд нохой болдог гэж сонсч байсан болохоор Лувсандорж юмыг яаж мэдэх вэ гээд гарч ажиглатал үнэхээр талийгаач дүүтэй нь маш адилхан харагджээ. Ингээд л Лувсандорж шинэ нохойдоо жижиг л болохоос биш бараг л байшин шиг тансаг үүр барьж өгчээ. Энэ үйл явдлаас хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Лувсандорж эхнэртэйгээ ажилдаа явах болохоор хашаандаа нохойгоо сул тавьж орхидог байж. Нэгэнт тогтсон ёсоор нохойгоо хашаандаа сул тавиад ажилдаа явцгаасан эхнэр, нөхөр хоёр орой ажлаасаа ирэхэд “Басар” нь нэл цус болчихсон гэрийн хаяа дэрлэн үхсэн байсан байна. Буудуулсан нь тодорхой байсан ч эзэн нь олдоогүй гэнэ. Лувсандорж хайртай нохойгоо хүн оршуулж байгаа юм шиг маш нарийн хүндэтгэлтэй хөдөөлүүлжээ. Нохойтой байгаад сурчихсан айл нохойгүй болохоор эвгүй оргиод байсан учир айлаас гөлөг авч тэжээж эхэлсэн боловч тэр гөлөг нь гурван сар ч бололгүй үхэж. Дахиад л нэг гөлөг авч бас тэжээсэн боловч хоёр сар гаран болоод үхэж.

    Нохой яаж тогтдог болгох талаар хүнээс лавлахад нохойны даллага авахуул гэсэн зөвлөгөө өгч. Лувсандорж тэр дор нь Гандан орж нохойны даллага авахуулан нохойны зурагтай тарни ном авчран гэрийнхээ үүдэнд хадан, өөрөө их зах орж нохой авахаар явсан байна. Энэ удаа Лувсандоржид монгол нохойны гөлөг олдоогүй учир эрлийз гөлөг дагуулан ирсэн аж. Сүүлчийн авчирдаг гөлөг нь нөгөө хоёрыгоо бодвол зургаан сар болоод үхсэн байна. Манайд ч нохой тогтох хувь заяагүй айл юм. Дахиж л нохой тэжээхээ больё. Алийн болгон нялх амьтны аминд хүрэх вэ гээд нохой ярихаа ч боль. Гэртээ амарч байсан эхнэр нь нөхрийгөө орой ажлаас ирэхэд нь нэгэн санал дэвшүүлсэн байна.

    Тэрээр хэлэхдээ “Гурван нохой үхсэн. Үхэх үхэхдээ бүгд үүрний гадаа үхсэн байсан. Нэг нь ч гэсэн дотор нь үхэж болмоор юм. Арай анхны нохойны сүнс үүрэндээ хоргодоод сүнс нь нохдыг үгүй хийгээд байгаа юм биш байгаа. Хоёулаа лам залж үзүүлбэл яасан юм бэ? Нохойгүй болсноосоо хойш бишгүй л нэг юмаа хулгайд алдлаа. Чи нэг сайн бодоод үз дээ” гэсэн байна. Угийн дуу цөөтэй Лувсандорж цайгаа чимээгүй оочиж сууснаа,

    – Маргааш би амарна. Чи хоол цай бэлдээд байж бай. Чиний ярьдгийг ч үзүүлье. Өөр бусад юмаа ч нэг сайн үзүүлж авъя. Сүүлийн үед ажил нэг л бүтэмж муутай байх боллоо гэснээр Лувсандорж
    нэрд гарсан лам залан авчирсан байна. Эхлээд яахав өөрсдийгөө л баахан үзүүлж, ном уншуулсан гэнэ.

    Нохойны тухай ламд юу ч хэлээгүй болохоор Лувсандорж эхнэрийг хэл гэж шалсаар байгаад хэлүүлсэн байна. Ламтан үзэж байснаа үхсэн нохойны өнгө зүсийг хэлж, сүнс нь өөрийнхөө оромжинд хоргодсон байна. Ийм байхад яаж нохой танайд тогтох юм бэ? Зүгээр л нэг нохой биш, урд танай төрөл байсан хүний сүнс нохой болон төрж одоо хүн төрлөө олж чадахгүй зовж яваа байна. Одоохон би хүн төрөл рүү нь явуулаад өгье. Үүнээс хойш танайд, та нарын үр хүүхдэд хар зүсмийн нохой таарахгүйг санж яв. Шар юм уу алаг нохой их сайн юм байна. Лувсандорж та надад итгэхгүй байгаа бол хоёр хоноод эргэх болно. Өглөө чамайг ажилдаа явахад замд чинь шар гөлөг таарна. Гэртээ оруулж орхиод яваарай. Сайн нохой болох вий гэж хэлж, арга засал хийж өгсөн лам буцжээ.
    Лувсандорж ламын хэлснийг ч мартчихаж. Өглөө гэрээсээ гараад явж байтал гөлөг гийнах шиг болжээ. Эргэж харвал паацайсан шар гөлөг дагаад шогшиж явсныг хараад ламын хэлсэнийг санаж учиргүй баярлан гэртээ авч ороход эхнэр ч мундаг лам юм гэнгээ тавганд тогоотой хоолноосоо хийж өгөн угтаж авсан байна. Лувсандоржийн шар нохой өнөө жил найман нас хүрч байгаа бөгөөд түүнд хань болгон бас нэг шар гөлөг худалдан авч ижилсүүлсэн байна. Хүнийг л ганцхан сүнстэй мэтээр ойлгож явсан миний хувьд өөр ойлголттой болсон юм. Нохойд хэрцгий хандах хүмүүс их байдаг. Нохой өмнө нь хүн байсан гэдэг үнэн бол зодож жанчаад байх амьтан биш бололтой юм шиг санагдана. Үүнийг бичиж буй миний бие хойт насандаа нохой ч болчих юм билүү, хэн мэдлээ дээ.
    Т.Санаа

  • Харь гаригийнхан хүний сэтгэхүйг өөрчилж, туршилт хийжээ

    Цагдаагийн дарга Пол Ингрэм 1989 оны наймдугаар сард гэнэт л өөрийгөө 200 гаруй эмэгтэйг хүчиндсэн хэмээн мэдүүлсэн байна. Түүнийхээр бол тэр бүсгүйчүүдийг хэрцгийгээр ёс бус хүчиндээд, зодож, дуугуй бай хэмээн сүрдүүлсэн гэнэ. Тэр бүр өөрийнхөө хүү, охин хоёрыг ч аймшигтайгаар хүчирхийлсэн гэж мэдүүлжээ.
    Гэтэл Ингрэм бол юуных нь маньяк-хүчирхийлэгч байх вэ дээ.Гэхдээ л цагдаагийнхан шалгаж нягталж үзэхэд тэр ямар ч ийм хэрэг үйлдээгүй нь нотлогдож.Гэтэл тэр өөрөө болохоор бүр өөрийгөө буруутгасан мэдүүлэг бичээд барин тавин яриад байдаг.
    Ингээд сэтгэцийн эмч нарыг хүртэл дуудаж, асуугаад яриад байтал бүр сонин баримт гарч ирдэг байгаа.Үүнээс өмнөхөн нэг шөнө Пол Ингрэм цагдаагийнхаа машинтай явж байгаад огт хүнгүй нэг гудамжаар ортол бутан дотроос сонин хөх цэнхэр гэрэл гарсан байна. Гэрэл яг л машинтай нь зэрэгцээд ирэхээр цагдаа гайхаад зогсчээ.Тэр цагдаагийн хэсэгт энэ талаар мэдээлээд гар чийдэнгээ бариад машинаас буусан гэнэ.Гэнэт их гэрэл цацраад таг харанхуй болж.Тэгээд л цаашаа юу болсныг тэр муухан санадаг байна.
    Нэг их мөнгөлөг ханатай өрөөнд тэр орчихсон хэвтээд, өндөр биетэй харь гаригийн хүмүүс түүнийг тойрч зогсоод ямар нэгэн мэс ажилбар хийгээд байх юм гэнэ.Бие рүү нь элдэв хоолой оруулчихсан ч ерөвдөхгүй байжээ.
    Тэгээд төд удалгүй дахиад л харанхуй болж нэг мэдсэн чинь тэр зам дээр хэвтэж байсан байна.Тэр машиндаа орж толгой нь жаахан өвдөж байхаар нь эргүүлээ ч хийсэнгүй гэртээ хариад өглөө нь тэр гэмээн аманчилж мэдүүлэг бичсэн нь тэр.
    Харин цагдаагийнхан болохоор тэр шөнө Ингрэм үнэхээр сонин гэрэл гараад байна гэж мэдээлсэн гэж байгаа юм. Эргээд холбоо барихад тэр бүх зүйл хэвийн гэсэн хариу өгсөн гэжээ.
    Тэгээд эмч нар Ингрэм эргүүл хийж явахдаа тэр зам дээр тархинд нь ямар нэгэн өөрчлөлт орж, ажил дээрээ болсон явдлуудыг хольж хутгаад байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна.Цагдаа нар ч Ингрэмийн яриад байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй төстэй хэрэг 200 биш ч гэсэн гарч байсныг нотолж байгаа гэнэ. Гэтэл Ингрэм үйлдээгүй байдаг, гэхдээ л хөөрхий тэр өөрийгөө буруутан гээд байдаг……Ийм нэг явдал болж.
    Хүнийг сармагчин болгочихно гэж байхуу
    Энэтхэгийн Мумбай хотын иргэн Адити Желал амралтаа аваад тэр орчмын Бурхан пура хот руу явсан чинь гэнэт ор сураггүй алга болчих нь тэр. Өчнөөн удаан эрж хайж байгаад олсон чинь 32 настай, нас тогтсон тэр эр бүр сонин болчихсон байж. Адитиойд чармай нүцгэлээд, бүх бие нь шарх, үлд үү болчихсон, бохир гэж жигтэйхэн.Хамгийн гол нь тэр дөрвөн хөл дээрээ явдаг, ярьж чадахаа больчихсон байж гэнэ. За ер нь л ширэнгэн ойн сармагчин болчихсон гэсэн үг л дээ. Түүний биеийн янз бүрийн хэсэгт 0,5-2,5 см-ын хэмжээтэй олон эд зүйл суулгасан байхыг есөн ч мэс засал хийж байж гаргаж авчээ. Ингэсний дараа л Адитиарай гэж хүн төрхөндөө орох нь тэр.Т эр “хүн байх даа” хаана юу хийдэг байснаа эргэн санаж байгаа ч ойд яаж амьдарч, яаж байснаа санадаггүй. Биед нь хэн хэзээ тэр эд зүйлийг суулгасныг ч мэддэггүй.
    Үүнийг гипнозод оруулж байгаад ярилцахад тэр ойд явж байгаад ямар нэгэн намхан хүмүүстэй таарсан гэнэ. Тэд түүнийг барьж аваад нүцгэлэн олон зүүгээр тарьсан гээд хаана хаана нь тарьж байсны нь заахдаа өнөөх биед нь байрлуулсан зүйл байсан тэр газрыг заасан байна. Харин тэр хүмүүс нь ямар шуухан байсан, яах гэж хүн дээр ийм туршилт хийсэн зэргийг тогтоож чадаагүй байна.
    Дээрх хоёр жишээнээс үзэхэд харь гаригийнхан манай дэлхий дээр ирдгээрээ ирж, хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх элдэв туршилт хийгээд байгаа юм биш үү хэмээн зарим судлаач үзэж байна.

  • ​Салхитын ганц модыг хөрөөдсөн Сүхээ салга өвчтэй болжээ

    Ерээд оноос өмнө тус модны доохно, эргийнх нь ёроолоор айлууд зун гэр барин зусдаг байсан юм. Яг тэр модны харалдаа, эргийн доор сагсны шийд байдаг агаад түүн дээр бидний хэдэн хүүхэд өдөр, шөнөгүй сагсан бөмбөг тоглодог байж билээ.
    Харин эцэг, эхчүүд ганц зүйл захидаг байсан нь одоо ч санаанд илхэн байна. “За, та нар ганц модонд гар хүрэв. Мөчрийг нь оролдож болохгүй шүү. Гар, хөл чинь татчихна гэж мэдээрэй. Удган мод гэдэг юм” гэх зэргээр ярьдагсан. Тэгсэн, тэгээгүй бид тэр модоор оролдохгүй л дээ. Тэгээд ч мөчир нь бидний гар хүрэхгүй их дээрээс эхэлдэг байсан юм. Тэр хүртэл авиралтай биш. Тэгээд ч түүний мөчрөөр яах ч билээ дээ. Гэхдээ л томчууд үргэлж анхааруулдаг байсан юм шүү.
    Ер нь ганц тэр ч биш. Ганц мод хаа сайгүй л байх агаад харин түүнийг оролдож болохгүй гэх санаа газар бүр байдаг нь сонин. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дэргэд байх нэг тийм модыг өдгөө бүр мөнгөний мод хэмээн тахиж шүтэх болсон гэнэ билээ. Баяжихыг хүсэгчид хотоос хүртэл цувдаг болсныг бодоход нэг учир бий байх. Салхитын мод чухам ямар учиртайг нарийн мэдэхгүй юм. Аянга, цахилгааны үеэр ганц модны дэргэд байж болохгүй гэдэг үг харин буй. Аянга сондгой юманд буудаг онцлогтойгоос тэр биз ээ. Тэгэхдээ Салхитын амны ганц модонд аянга буулаа гэж сонсоогүй юм байна.
    Ганц мод харин ямар хэрэг хийсэн юм, бүү мэд наяад оны сүүлчээр нэг удаа буулгах гэж оролдсон гэдэг юм. Тэр түүхийг сайн мэдэх Балжир өвгөнтэй саяхан тун сонин тохиолдлоор тааралдаж тэр тухай яриулснаа хүргэж байна. Балжир өвгөнийх тэр үед ганц модны дэргэд зусч байжээ. Зуслан орох үеэр буюу есдүгээр сарын эхээр гэнэт нөгөө ганц модыг буулгах юм болоод явчихжээ. Хаанаас, хэн өгсөн лүндэн юм, бүү мэд гэнэ. “Энэ модыг хөрөөдөж унагах ёстой. Хэн хөрөөдөх вэ?” гээд л эрэл сурал болсон хүмүүс гараад иржээ. Цахилгаан хөрөөгөөр бол ч юу байхав. Хэдхэн минутын ажил бололгүй яахав. Харин яагаад ч юм түлээний хөрөөгөөр хөрөөдөж таарсан байгаа юм даа. Яг хөрөөдөх болохоор хүрэх хүн олдохгүй болчихжээ.
    Сүсэг бишрэлээс болсон уу, яасан, ямар ч байсан хөрөөнд гар хүрэх хүн олдохгүй өнжсөн байна. Тэгж байтал тэр хавийнхан “Мангар” хэмээн хочилдог Сүхээ гэдэг хүн хөрөөдөх юм болжээ. Харамсалтай нь, түүнтэй хамт хөрөөдөх хүн олдоогүй ажээ. Тэгээд Сүхээ ганцаараа хөрөөдөж эхэлжээ. Хоёр литр шар айраг, сүүтэй цай, талх, маслохан өгсөн юм уу даа. Тэгээд л хөрөөдөж гарчээ. Хөлс нь урсаад л хөрөөдөөд байсан юм байх. Өвгөн улиас хатуу байлгүй яахав. Үдээс нэлээд хойхно эхэлсэн тул хөрөөдсөөр байтал нар жаргаад иржээ. Мань Сүхээ нэлээд хөрөөдөөд, ямар ч байсан аварга хөрөөгөө далд ортол хөрөөдөж орхижээ. Гэрээ ёсоор бол аман үгээр гэхэд болох биз. Модыг яадаг ч байсан маргааш өглөө нь гэхэд унагасан байх хэрэгтэй байж л дээ. Ихэд ядарсан Сүхээ харуй бүрий болуут жаал амарч суугаад зүүрмэглэж орхижээ.
    Гэнэт сэрвэл бие нь дагжиж чичрээд сонин болчихсон байжээ. Тэгээд хариад хэвттэл халуурч бүлээрээд эхэлжээ. Аз уу, эз үү ямар ч байсан үргэлжлүүлж хөрөөдөлгүй орхиод, хөрөөгөө ч аваад харьсан байна. Залхуу нь ч хүрээ биз. Тэгээд унтахаар хэвтсэн бөгөөд амарч чадалгүй үүр цайлгасанаа ярьж байжээ. Ингээд зүгээр болсонгүй. Маргаашаас нь үргэлжлүүлэн халуураад эхэлсэн байна. Угийн мангар, хоч нь ч тийм хүн тул эхэндээ эмч домч болоогүй юм байх.
    Ингэсээр байгаад сүүлдээ бүр солиороод эхэлжээ. Балжир гуай тэр үед яг тэнд байсан болохоор бүгдийг тод санан ярьж байлаа. Хэд хоногоос Сүхээ алга болсон бөгөөд гэрийнхнээс нь сураглавал “Шар хад”-ны эмнэлэгт хэвтсэн гэжээ. “Мангар” Сүхээ тулдаа л үлдсэн бололтой. Арай үхчихэлгүй нэг юм хоцорчээ. Эв эрүүл, сав саруул халуун зунаар шахуу хатгаа, ханиад ч хүрээгүй явсан хүн тэр модыг хөрөөдөж эхлээд өвдсөн нь тун хачин санагдах билээ.
    “Мангар” Сүхээ хагас жил орчим эмнэлэгт хэвтээд эдгээд гарчээ. Гэхдээ тэр бүр эдгэсэнгүй. Салхитын ганц модыг хөрөөдсөн “мангар” Сүхээ салга өвчтэй болоод үлдсэн нь тэр гэнэ. Түүний нууцыг хэн ч тайлаагүй бөгөөд ганц модыг хөрөөдсөнөөс болсон нь харин баараггүй гэх. “Мангар” Сүхээ түүнээс хойш олон жил өлгөн, салган яваад саяхан буюу 2000 оны эхээр бие барсаныг Балжир гуай ярив. Тэд айл аймаг чигээрээ явсаар иржээ. “Мангар” Сүхээгээс хойш тэрхүү ганц модыг унагах гэж хэн ч оролдоогүй. Хэнээс ч тийм шийдвэр гараагүй гэнэ билээ. Ерээд оноос харин тахиж шүтэх нь ихэсч хадаг, яндартаа дарагдах болжээ. Гэхдээ хүмүүс хүслээ шивнэж барьдаггүй гэх. Зүгээр л ганц мод хэвээр хоцорчээ

  • Хараал шингэсэн хачирхалтай харш дотор…

    Саратай тохиолдоод буй бүх таагүй зүйлс нь галт зэвсэг зохион бүтээсэн өвөг Винчестертэй холбоотой талаар “нөхрийнх нь сүнс” хэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэдний гэр бүлийн ургийн модонд хараал шингэсэн аж.
    Ингээд эвгүй асуудлуудаас зугтаж чадах ганц арга нь винтов буугаар хөнөөгдөгсдийн сүнсийг тайтгаруулах зорилгоор энэхүү хачирхалтай харшийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх явдал байсан гэнэ.
    Өөр нэг хувилбар нь, энэхүү байшингийн хачирхалтай төлөвлөлтийг хий үзэгдлүүдийг төөрөлдүүлэх зорилгоор Сара байгуулсан гэлцэнэ.
    Винчестер харш нь үнэхээр өвөрмөц зохион байгуулалттай аж: Түүн дотор 40 гаруй шат байдаг бөгөөд зарим шат нь хаашаа ч хөтөлдөггүй, мөн 2000 гаруй хаалга байдгаас зарим нь ямар ч өрөөнийх биш гэх мэт.
    Саяхан мэргэжилтнүүдийн баг тэрхүү байшин дотор нэг шинэ өрөөг нээн илрүүлжээ. Уг нь тэр байшин 160 өрөөтэй юм байна. Шинээр олсон өрөөн дотор эртний эд зүйлс, оёдлын машин, зургууд байсан бөгөөд Сара Винчестер 1906 онд газар хөдлөлтийг энэ өрөөнд хүлээж байсан байх хэмээн судлаачид таамаглаж байгаа аж.
    Д.Мигаа

  • ​Вангагийн зөгнөлийн биелэл: Путин дэлхийг удирдах уу?

    “Путин дэлхийн удирдагч болох уу?” гэсэн утга бүхий нийтлэлүүд барууны хэвлэлүүд дээр харагдах болжээ. Дэлхийн хамгийн алдартай зөнчдийн нэг болох Ванга бүр 1979 онд Орос орныг дэлхийн хүчирхэг гүрэн болно хэмээн зөгнөж байжээ.
    Болгарын агуу зөнч Ванга 1996 онд 85 настайдаа таалал төгссөн билээ. Түүнийг “Балканы Нострадамус” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тэрээр Нью-Йорк дахь 9/11 халдлагууд, “Курск” шумбагч хөлгийн сүйрэл, Хятадын хөгжил дэвшил болон бусад олон үйл явдлуудыг урьдчилан хэлж байсан юм.
    Ванга 1979 онд зохиолч Валентин Сидоровтой ярилцаж байхдаа: “Бүгд мөс мэт хайлах болно. Харин ганцхан зүйл л хэвээр үлдэнэ – Владимирын алдар, Оросын алдар” хэмээн хэлсэн байна. Тухайн үед ямар Владимирын талаар яриад байгааг хэн ч таамагласангүй. Учир нь, Оросын одоогийн Ерөнхийлөгч тэр үед КГБ-ын Дээд сургуульд сурч байжээ.
    Мөн Орос улс ирээдүйд хүчирхэг гүрэн болох талаар Ванга зөгнөж байж: “Хэт их зүйлийг золиослох боловч хэн ч Орос улсыг зогсоож чадахгүй. Орос гүрэн өөрийн зам дээрх бүхий л саад тээгийг шүүрдэн хаяж, дэлхийн эзэн болно” хэмээн хэлсэн аж.
    Д.Мөрөн