Дорноговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг удган Хур толгойлон бөөлж, гавь, шүтлэгтэн олны хамт хийсэн байна. Энэхүү тахилгаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд зохион байгуулжээ.
МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.
Category: Нэгдсэн их тахилга,тайллага
-
ДОРНОГОВЬД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
-
БАЯН-ӨЛГИЙД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Энхээгийн удирдлага хийсэн байна.
МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.
-
ОРХОНД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаагийн удирдлага хийсэн байна.
МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.
-
ДУНДГОВЬД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
Дундновь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн бөөлөлт хийсэн байна.
МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ. -
ЗАВХАНД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Нөмрөг, Түдэвтэй сумын зааг дээр газраа товлон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг бөөгийн зан үйлээр хийсэн байна.
МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.
-
МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЗУРГАДУГААР БАГА ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
МБНЭ-ийн бага хуралдайн YI хуралдаанаар “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуулдууд” гэсэн илтгэлийг хэлэлцээд ТОГТООХ нь:
Нэг. МБНЭ-ийн бүх гишүүдэд:
1. 2014 онд Монгол туургатны Нэгдсэн их тахилгыг Өмнөговь аймгийн Хан богд сумын нутагт, Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурт тус тус хийж, түүнд нийт МБНЭ-ийн гишүүдийг оролцохыг уриалсугай.
2. Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор МБНЭ-ийн гишүүд жилийн хийсэн ажлын тайлангаа төв байгууллагадаа ирүүлж байсугай.
3. Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны II улиралд багтаан хэрэгжүүлж эхлүүлсүгэй.Хоёр.Дээд цэцийн гишүүдэд:
1. МБНЭ-ийн Бөөгийн ёс зүйг хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлж, түүнтэй уялдуулан сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж 2014 оны 1 дүгээр сард багтаан эхлэх ажлыг зохион байгуулсугай.
2. 2014 онд орон нутагт хийгдэх тахилгын бүсчилсэн тахилгын төлөвлөгөөг нэгтгэж гарган хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.Гурав. МБНЭ-ийн хяналтын цэцэд:
МБНЭ-ийн баталсан ёс зүйн баримтыг хэрэгжүүлэн дүнг жилд хоёроос доошгүй удаа дүгнэж, дүнг Дээд цэцийн зөвлөл, Бага хуралдайд танилцуулж байсугай.ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН
ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР2017 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 07-ны өдөр № 01 хотЭцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай
Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан, тэнгэрийн “Улаач”,
түшээ, шүтлэгтэн нартНэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ -
МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТЭНГҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

Арга хэмжээ нь Монголын морин хуурын эгшгээр эхэлж, урлагын тоглолтоор мөнх хөх тэнгэртээ хийх залбирал үргэлжилсэн.
Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан үндэсний бөхийн барилдаан бага, идэр насны ангилалд боллоо. Бөхийн шагналыг уг ажиллагааг зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдлага гардуулж өглөө.
Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын нээлтийг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Тэрээр бидний зорилго биелэгдээгүй байгаа тул өмнөх зорилтуудаа, үгээ давтаж байгааг дурьдсан билээ. Мөн Залуучуудаа төлөөлөн Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, хорооны иргэдийг төлөөлөн нар үг хэллээ.
Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг чандмалсан хэлбэрээр гурав, гурваар гурван галд хийлээ.
Чандмалсан 3 тахилгыг: А- Монгол бөөгийн зайран Ц.Тамжид, Монгол бөөгийн удган Д.Хүнбиш, Монгол бөөгийн зайран Ч.Гаваагүнчин, Б-Монгол бөөгийн тэргүүн удган Н.Үүрийнцолмон, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Сарантуяа, В-Монгол бөөгийн удган Цэндсүрэн, удган Д.Мөнхжаргал, удган Г.Цолмон нар тэргүүлж бөөллөө.
ҮНДСЭН ТАХИЛГА галын тахилгад Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Д.Одбаяр нар толгойлон бөөлсөн байна.
Ийнхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Д.Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл нар удирдан зохион байгуулсан байна.
Нэг хэсэг нь идэвхитэй ажиллаж байхад нөгөө нэг хэсэг нь ажлын ард үлдэж хоцордогт анхаарах хэрэгтэй. ДЦХ-н гишүүний сонгуультай боловч ажилагаанд оролцоогүй Т.Баттогтох, Я.Мөнгөнсувд, Д.Отгончимэг, Н.Мягмарсүрэн, А.Оюунчимэг нарын гишүүд хамт олны ажилд оролцдоггүй юм бол бие даагаад явах, өөр байгуулагад ажиллах сонголт байгаа шүү дээ. Тахилгад хамт оролцсон атлаа шавиа машин нь асахгүй байхад орхиод явсан тохиолдол байв. Монгол бөөгийн удган Лхагва хүсэл нь төрвөл тахилгад ирээд дураараа бөөлдөг, дургүй бол асуудалд “ихэрхэж” ханддаг хувийн чанарыг анхааруулж байна.“МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД ЗҮТГЭЛТНҮҮДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗАЛБИРАН МӨРГӨЕ.”
Эрхэм хүндэт тэнгэрийн улаач нараа
Хүрэлцэн ирсэн тэнгэр шүтлэгтэн нараа
Хүндэт иргэдээ
Дэлхийн хуурай газрыг донсолгож явсан, хэдэн зуун жил мартагдсан өвөг дээдсийн булшин дээр Монгол бөө анх удаа хүндэтгэл үзүүлэн ёсолсон цаг хугацаа өнгөрөөд зургаан жил болж байна. Монгол бөө уг удам, өвөг дээдсээ хүндэтгэн дээдэлдэг. Түүхийн багахан хэсгийг эргэн уншихад бид ямар аугаа их ард түмний үр сад болохоо мэдэрнэ. Шинэ аугаа ихийг олж мэдэх тусмаа өвөг дээдсээрээ бахархаж, омогшин бадарч, сэтгэлд огшино.
Өнөөдөр төрлөх газар нутаг, дөрвөн зүг, найман зовхист орших лус савдаг минь баярлаж байгаа. Монголчууд бид гэрээсээ гарангуутаа Мөнх хөх тэнгэртэйгээ, онгон сайхан байгаль дэлхийтэйгээ учран золгодог билээ. Тиймээс өвгөд дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн Мөнх хөх тэнгэрийн үзэлдээ үнэнч байвал бид даяаршлын эрин зуунд жинхэнэ Монгол мөн чанараа авч үлдэж чадна. Бид өөрсдийнхөө онгодоо дээдлэн хүндэлж, бусдын шашиныг хүндэтгэж ирсэн өвөг дээдсийн сургаалийг мартах учиргүй.
Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн Бага хуралдайн 6-р хуралдаанаас Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах саналыг гаргаж байсан билээ. Энэ бол асар их хүч, хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил билээ.
Манай тэнгэрийн улаач нар хэлсэнээ ажил хэрэг болгохын тулд их ажил хийж байгаа. Би мөнх хөх тэнгэр, монгол бөө нараараа, Та бүхнээрээ бахархаж байна. Энэ их үйлийг Та нар хийхгүй бол өөр хэн хийх ёстой билээ.
Монгол удам угсааны мэдээллийг өнөө хүртэл дамжуулж ирсэн олон зуун лус, савдагийн шүнсэглэн залсан шороог эх нутагт залахын төлөө их ажил хийх болно.
Дэлхийд хаана ч байхгүй тийм алдар сууг, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээрэн бахархаж байна.
Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр бахархан дуурсаж байна.
Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нар, Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа бахархан дуурсаж байна.
Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэрэг, Унгар Улсын Мухи тосгоны дэргэд. Шайо голын хөвөөнд мажар, хорватын шигшмэл 85 мянган цэргийг хиар цохин устгасан, Монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн Монголын 1000 дайчдаа, Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ дайчин алдрыг өнөөдөр бид эргэн дуурсаж байна.
Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг дуурсан бахархаж байна.
Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ бид дуурсаж байна.
Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа бид дурсаж байна.
Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь газар үлдэж хоцорсон монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг дурсаж байна.
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ бахархан дурсаж байна.
Монголынхоо түүхийн болон соёлын үнэт өв болсон монгол бичгээ хамгаалан тэмцэж буй ахан дүүсээ бахархан дурсаж байна, бас тэмцлийг нь дэмжиж байна.
Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг бид биелүүлж байна.
Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унтсан байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
Энэ үйлсэд Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа хүслийг дамжуулж байна.
Энэ удаагийн чандмалсан тахилгыг Өвөрмонгол, Оросын буриад нар хийсэн бөгөөд өнөөдөр монголын бөө нар орон даяар нэгдэн хийж, морин цагт эхэлж байгаа билээ. Ийнхүү монгол туургатнуудын хамтарсан тахилга мөнх тэнгэрийн үзэлд хил хязгаар үгүйг нотолж, бас бөөлөлтийг шинэ утга агуулгаар баяжуулсан өвөрмөц онцлготой тахилга болж байгааг онцлон тэмдэглэж байна.
“Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая.
Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол омогшил, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын үндэс.
Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.
Мөнх тэнгэр биднийг өршөө
Монголын үе үеийн баатруудын гэгээн алдар бадартугай. Хурай, Хурай, Хурай” -
БӨӨГИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОХ ТУХАЙ.
1. Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Н.Цэвэлмаа
2. Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Энхээ,
3. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Сосорбарам
4. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Цэндсүрэн
5. Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтох
нарыг тус тус томилсугай.Хоёр. Аймгуудын бөөгийн дэд удирдагч нараар
1. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар,
2. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, удган Д.Наранцэцэг
3. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Зайран Л.Дорж
4. Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдлагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Ч.Болд
5. Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн дэд удирдлагч, Монгол бөөгийн тэргүүн Удган Р.Цэрэндэмэд
6. Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Зайран Э.Болдоо нарыг тус тус томилсугайЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
-
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛДУГААР ХУРАЛДААН.
Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
3. 9 дүгээр сарын 22-ны галын тахилга хийх тухай
Монгол бөөгийн зайран Мөнхчулуун
4. Хөвсгөл далайн Галын тахилгын дүн:
5. Эрдэнэ хайрханы тахилгын дүн
Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж
Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
6. Өвөрмонголд бөө нарын тахилга хийсэн тухай
7. ОХУ-ын Буриадад бөө нарын тахилга хийсэн тухай
8. Увс аймагт АНУ-ын Элчин сайдтай хийсэн уулзалтад оролцсон тухай
9. Уулзалтын бэлтгэл хангах тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Дөрөв. ДОТООД АСУУДАЛ
10. Ажлын уулзалтуудын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Тав. Бусад асуудал
11. Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
12. Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
13. Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
14. Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
15. Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
16. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
17. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
тус тус хэлэлцэв.
Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан П.Батжаргал, Д.Одонхүү, У.Ганхуяг, Ц.Отгонсүрэн, Ш.Нямдорж, Б.Мөнхчулуун, Р.Маахуу, С.Сэргэлэн, Ч.Одбаяр, Ц.Тамжид, Да.Жаргалсайхан нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудыг алдрыг тэмдэглэн хүндэтгэлийн тахилга хийх асуудлаар санал, бодлоо солилцлоо. Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудыг алдрыг тэмдэглэн хүндэтгэлийн тахилгыг хийх хөтөлбөрийг баталлаа.
Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудын алдрыг тэмдэглэн хүндэтгэлийн тахилгыг бүх аймгуудад хийх тухай тогтоолыг батлан гаргалаа.
Нэгдсэн тахилга болон бусад тахилга, арга хэмжээнүүдэд оролцсон улаач нарын хариуцлага сахилга, дэг журмын талаар шүүмлэл яригдлаа. Нэгдсэн тахилгын үеэр бусдыг үл хүндлэх, онгод анхааруулсаар байтал согтууруулах ундаа хэрэглэж ноцтой зөрчил гаргасанг тэмдэглэж, зарим хүнд сахилгын арга хэмжээ авсаныг мэдэгдлээ.
Аймгуудын бөөгийн хүрээлэнг бэхжүүлэх талаар тодорхой ажлууд хийхийг бөөгийн хүрээлэнгийн удирдагч нарт даалгалаа.
Монгол туургатангуудын хэмжээнд гурвалсан тахилга хийж, үр дүнг мэдээлэлд тавьсаныг сайшаалаа.
МБНЭ-ийн есөн жилийн ойг тохиолдуулан хийгдэх арга хэмжээ төлөвлөх ажлын хэсгийг гурван бүлэгт хувааж, ахлагчаар Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж нарыг баталлаа.
МБНЭ-ийн ДЦХ-н гишүүнээр Да.Жаргалсайхан,(Эдийн засгийн дэд доктор), Д.Мөнхжаргал нарыг нэмж сонголоо.
Хуралдааныг Н.Мягмарсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Б.Балжмаа, Б.Баттогтох нар тасаллаа.
Хуралдаан 11.15 эхэлж, 15.00 цагт дууслаа.18. Монгол бөөгийн цол олгох тухай, мэдээлэл,
Монгол бөөгийн удган А.Оюунтуул
19. Монгол бөөгийн шагналд тодорхойлох тухай,
Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.НямдоржМОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ДЭЭД ЦЭЦИЙН ДАЛДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020.09.12 № 1 Улаанбаатар хотОРОН ДАЯАР ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монголын улсынхаа төлөө амиа зориулсан баатрууддаа зориулсан галын тахилгыг бүх аймаг сумуудад зохион байгуулахын тулд ТОГТООХ нь:
Нэг. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн морин цагаас бүх аймгуудын бөөгийн хүрээлэн, сумдын зөвлөлүүд Монголын улсынхаа төлөө амиа зориулсан баатрууддаа зориулсан галын тахилгыг нэгэн зэрэг эхлүүлж зохион байгуулсугай.
Хоёр. Дүнг нэгтгэж МБНЭ-ийн мэдээллийн сайтад тавьж сурталчилахыг Дээд цэцийн хуралдайн гишүүн Ш.Нямдоржид үүрэг болгосугай.
ТэргүүлэгчидМОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТЭНГҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА
(Хөтөлбөр)2020.09.22
12.00. Нээлтийн ажиллагаа
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
12.30-13.00 Урлаг соёлын арга хэмжээ
Монгол бөөгийн зайран Д.Одбаяр
13.00-14.30 Үндэсний бөхийн барилдаан
Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун
15.00 Чандмалсан 3 тахилгыг эхлэх
А-1 Монгол бөөгийн тэргүүн удган Байгальтөгс
-2 Монгол бөөгийн удган А.Оюунчимэг
-3 Удган Д.Мөнхжаргал
Б-1 Монгол бөөгийн зайран Ц.Тамжид
-2 Монгол бөөгийн удган Д.Хүнбиш
-3 Монгол бөөгийн зайран Ч.Гаваагүнчин
В-1 Монгол бөөгийн тэргүүн удган Н.Үүрийнцолмон
-2 Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл
-3 Монгол бөөгийн удган Саранчимэг
ҮНДСЭН ТАХИЛГА галын тахилга эхлэх
Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн
Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун
Монгол бөөгийн зайран Д.Одбаяр
16.30 Чөлөөт бөөлөлт -
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ. 23. Улаан уулын Болдоо зайрангийнд
Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байв. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
Уг Өлийн арван гурван овооны гарал үүсэл, уг сурвалжийг хөөвөл эртний улбаатай бололтой. Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцэзд нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахад 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжзэ.
Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна. Овоог Баянзүрх. Улаан-Уул, Ринченлхүмбэ, Цагааннуур зэрэг сум нийлж жил бүр тахиж. наадам хийдэг.24. Хүүжий ба Бат зайрангийнд
Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Замд бороо их орсон ч бидний явсан зам саадгүй байлаа. Бид сумын наахан орших ..давааны овоонд бууж мордлоо. Энэ удаа уг овоонд хонины бүтэн түүхий махаар өргөл өргөсөн байх агаад битүү ялаа шавж, бас өмхийрсөн үнэр алсаас үнэртэж хүн ойртохын аргагүй байлаа. Иймэрхүү савдаг догшруулсан зан үйл хийгээд явдаг, бас ч үгүй бусдын нэр барьсан, олон шавьтай бөө хүний сураг сонсдоно билээ. Ийм үйлдэл хийсэн улаач хүн шийтгэлээ өрөө авчихдаг болохоор нэг их санаа зовсонгүй.
Даваа уруудан хэд хэдэн хээрийн онгодод өргөл өргөөд сумын урдхан талд хүрч очлоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Хуучирч муудсан байшинд их зайран тусдаа байдаг ажээ. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ.
Цагаан нуур суманд биднийг очиход бороо завсарлаж нуурын дээгүүр солонго татав. Монгол бөөгийн их зайран Мокогийнд буугаад шууд Батаа зайрангийнд очсон юм. Ярилцлагын зураг авахуулж, энэ үеэр цол тэмдэгийг гардуулах ажиллагаа болов.
Өндөр настай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан мөч, бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудалж хоноглосон билээ.25. Цагаан нуур суманд
Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, 5,410 км² газар нутагтай. Ихэнх нь дархад ястан амьдардаг. Тэдний 270 гаруй нь цаатан байв. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино.
Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.