Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • Гурав. Отгонтэнгэр хайрханы өмнө ба ар талд

    Цуваа зогсолтгүй явсаар Ганцын даваан дээр гарч, овоон дээр өргөл өргөхөөр зогсов. Овооноос дээш шинэ зам гарч түүгээр Отгонтэнгэр хайрханыг зүүн талаас нь харах боломж бүрджээ.
    Биднийг даваа уруудсаар Богдын голын эрэг дээр ирэхэд Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Дорж, Монгол бөөгийн удган Нармандах нар идээ, айргаа барин угтсан билээ.
    Улиастай хотын арал дахь хуучин хэрмийн туурийн өмнө хэсэгт буудаллаж байрлав. Төв майханаас хоёр тал руу жигд эгнэн ирсэн байгууллага, улаач нар байрлаж эхлэв. Манай хэсэгт нийслэлээс эхлэн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, түүний багийнхан, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн багийнхан, Монгол бөөгийн удган Гэрэлмаагийн багынхан нэгэн цуваа болж ирж байрлав.
    Байрлалд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Үүрийнцолмон, Монгол бөөгийн удган Цэндсүрэн нар, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Орхон аймгаас Монгол бөөгийн тэргүүн удган Б.Түвшинжаргал нар байрлалаа эзэллээ.
    Энэ удаагийн тахилгад Өвөрмонголоос Монгол бөөгийн удган Нарангуагийн ахалсан арав гаруй хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн байлаа.
    Биднээс хэд хоногийн өмнө Монгол бөөгийн удган Солонго, Монгол бөөгийн зайран Баяржаргал нар багаараа ирж хайрханы шүүс бэлтгэх ажилдаа орсон байсан. Удалгүй Улаанбаатар хотоос гарсан хэсгүүд цугларч эхлэв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн удган Улаанцэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн удган М.Одгэрэл, тэдний араас Залуучуудын төлөөлөл болсон Монгол бөөгийн тэргүүн удган Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн удган Батчимэг нар хүрэлцэн ирлээ. Оройхон Отгон суманд үлдсэн Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Борын ахалсан олон хүнтэй баг ирэв. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын хэсэг ирснээр их хайрханд зориулж хийх нэгдсэн тахилгын бүрэлдэхүүн бэлэн боллоо. Бидэнд зориулж Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олноос хорхогоор дайлж, хүндэтгэлийн зоог барилаа.

    djmedia:172
  • Хоёр. Байгалийн содон үзэгдэлтэй тааралдав.

    Майхан барих явцад гэнэт бороо зогсож, улмаар тэнгэрт солонго гэрэлтэх нь тэрээ. Цагаа харвал шөнийн 02 цаг болж байв. Майхан барьж байгаа нөхөддөө байгалийн гоц үзэгдлийг харахыг уриалав. Тэнгэрт цагаан туяа татуулан солонго ялгаран үзэгдэж, бид зургийн аппарат болон утсаар зургийг нь авах гэж олонтой оролцдсон боловч олигтой үр дүн гарсангүй. Харин тэр үед хайрханы толгойн хэсэг харанхуйд гэрэлтэн тод харагдав. Бүгд тэрхүү богино хугацаанд үзэгдсэн байгалийн үзэгдлийг сонирхон зогсов. Майханаа барьцгаасан бид толгой тавингуут нам унатаж билээ.
    Өглөө эрт наран мандах мөчид бид их хайрхан луу дөхлөө. Тод харагдаж байсан их хайрхан биднийг хөдлөхөд манантаж эхэлсэнээ машины зүгсоолд очих үед үүл нь нүүж, хайрханы орой ил гарч ирсэн байлаа. Бид төлөвлөсний дагуу их хайрханы бөөгийн овооны зүг хуяг хэнгэргээ үүрч явганаар өгслөө. Овооны бэлд идээгээ бэлтгэсний дараа бөөлөх зайрангын ард бусад нь хагас саран хэлбэрээр дугуйран сууж, бэлтгэлээ хийв.
    Болзсон цаг болоход Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур манжигаар бөөлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж хуяглан бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийг бусад бөө нар хуур мөнжигаар дэмжин их тэнгэртээ залбиралаа хүргэлээ. Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоондоо байгуулагынхаа гал голомтоо даатгаж, бөөгийн зан үйл хийлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бусад таван зайрангийн хамт овоондоо очиж залбирсаны дараа удган нар овооны бэлээс дэмжиж нэгдсэн залбирал үргэлжилсэн болно. Нэгдсэн залбиралын төгсгөлд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуур манжигаар бөөлж, залбиралаа.
    Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийхэн байрлалаа сэлбээд нийтээрээ хуяглан бөөлж, өөрсдийн өвөрмөц бөөгийн зан үйлээр хайрхандаа бөөлж, залбирал хийлээ. Нэгдсэн арга хэмжээний дараа хооллоод бид Отгон сумын зүг хөдлөв. Манайханы дотор цөөнгүй бяцхан иргэд явж байсан тул сумын төв орж цаашдын аянаа үргэлжлүүлэх бэлтгэл хангахаар шийдсэн юм.

    djmedia:171
    djmedia:171
  • Нэг. Их хайрхан хүртэлх аяны зам.

     

    Арвай хээр хотод ирэхэд биднийг Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтлаа. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа улаач нар их тахилгад зорьж яваа нөхөдөө хаана ч, хэзээ ч очсон байгаа хэмжээндээ хүндэтгэл үзүүлдэг болжээ. Энэ бол Монгол бөөгийн төлөө нэгэн хамтлаг, хамт олон болж төлөвшиж байгаагийн илрэл билээ.  Автозам Баянхонгор аймгийн Байдрагийн голын гүүр хүртэл тавигджээ. Тэндээс бид Отгон сумын зүг төв замаас салав.
    Оройхон Отгон сумын гүүрээс гарах мөчид өмнөөс Их хайрхан цэлийтэл харагдаж, хүн бүхэнд дотроо задбиран мөргөж байлаа. Голын эрэг дээр дурсгалын зураг авахуулаад цааш хөдөлж Отгон сумын төвд ирэхэд бидэнтэй нийлэхээр Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн ирсэн байлаа. Ийнхүү бид 51 хүнтэй том баг бүрдлээ. Машин тэргэндээ шатахуун авч бэлтгэлээ базаагаад шууд их хайрханы зүг хөдөллөө.

    djmedia:170

  • Хайрханы Лусын тахилга

    Шөнөжин галын тахилга хийж хоносон бүрэлдэхүүн өглөө 10.00 цагаас эхлэх Нэгдсэн их тахилгын хайрханы тахилгад байрлалаа эзлэн суусан байлаа. Тэнгэр цэлмэг, Отгонтэнгэр хайрхан цэлийтэл тод харагдана.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Хайрханы тахилгад толгойлон бөөлөө. Өөрийн өвөрмөц төрх, уламжлалт дэг жаягаа харуулсан бөөлөлт олон хүний сэтгэл татсан, нүд баясгасан тахилгын бөөлөлтийг харуулж чадсан. Хөх мөнгөн тэнгэрийн дор өвөг дээдсийн уламжлалт дэг жаяг бүхий бөөлөлтийг авч үлдсэн улаачийн бөөлөлт, хөдөлмөрт бахархах зүйл их бий.
    Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Мөнгөнсувд түүний дараа их хайрхандаа бөөлж бослоо. Өмнөх жилийн туршлагандаа үндэслэж бөөлөлтөө өвөрмөц хэлбэрээр ахархан хийж өнгөрүүллээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, залуу удганы бөөлөлт бас л өвөрмөц байсан. Залуу хүн болохоор залуучууд түүний бөөлөлтийг илүү сонирходог байж болох юм.
    Хоёр жилийн өмнө хайрханы анхны тахилга дээр гаргасан үйлдлээр нь олон хүн мэддэг болж бас маргаан дэгдэж байсан. Энэ удаа өргөсөн хонь нь үйл хийж байгаа улаач нарыг нар зөв тойрон явсан бөгөөд олон шувууд түүнийг бүчин өөд, өөдөөс харан нэг хэсэг хугацаанд зогссон нь сонирхол татаж байв.
     

    djmedia:169

  • Тэнгэрийн тахилгыг Говьчууд гүйцэтгэв

     

    Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг олон удаа хийж ирсэн буриад улаач нар энэ удаа тэнгэрийн тахилгадаа ирсэнгүй. Угтаа бол төлөөллөө ирүүлээд бид дэмжээд хийчих боломж дүүрэн байлаа. Үндсэн бэлтгэлийг бөөгийн хамт олон нийлээд хангасан гэхэд болно. Өмнөх тахилгад Дорнод аймгийн Дашбалбар сумаас ирж оролцож байсан Монгол бөөгийн их зайран Болд нь өөр байгууллагын тахилгад оролцсон атлаа, үндсэн байгууллагын тахилгадаа ирсэнгүй. Бас дуртай бол ирдэг, дүргүйгээ хүрвэл тахилгын болзоогоо тасалдаг хариуцлаггүй байдал давтагдав. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдод хариуцлага яригдах болж байна. Эхний тахилгад бөөлж байсан улаач нарыг тодотговол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн өвчний учир чөлөө хүссэн бол Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа огт сураггүй алга болсон байна. Тахилгыг ийнхүү “оронцоглож” хийх байсан бол бусадад боломж олгох хэрэгтэй байлаа. Болзоондоо ирж чаддаггүй бөө тэнгэрийн өмнө хариуцлага хүлээнэ.

    Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг хийх үүрэг Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олонд ногдсон билээ. Энэхүү хариуцлагатай үүргийг биелүүлж, говийн хамт олон гар нийлэмжтэй ажиллаа. Тэнгэрийн тахилгыг монгол бөөгийн зайран С.Мөнх-Эрдэнэ толгойлж, Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Бор, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар, Монгол бөөгийн удган Д.Бодьсүрэнтүмэндэмбэрэл, Монгол бөөгийн удган Хэнбиш нар тэргүүлж бөөллөө. Өнөөгийн халх бөөгийн дэг жаягыг маш тодорхой харуулсан, өвөрмөц бөөлөлт болж өнгөрлөө.

    Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон монгол бөөгийн уламжлалаас суралцах талаар их зүтгэл гарган ажиллаж байгаа билээ.

    djmedia:168

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 21-22

     
    2013 оны 08 дугаар    Дугаар 21                  Улаанбаатар
    сарын 20-ны  өдөр                                             хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Монгол Улсын Хөл уул болох Хөх хайрханы Их тахилгыг байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
          Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Г.Болд  Монгол Бөөгийн Зайран, МБНЭ-ийн гишүүн,          141
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    2.Д.Дамдинхүү Монгол Бөөгийн Зайран МБНЭ-ийн гишүүн,  142
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    3.Ч.Болд  Монгол Бөөгийн Зайран МБНЭ-ийн гишүүн,  143
    4.Д.Цэрэндэмид Монгол Бөөгийн Удган.       145
    1. Ж.Ёндонжамц Дашбалбар сумын засаг дарга.    146
    2. З.Зоригтбаатар ИТХ-ын дарга        147
    нарыг тус тус шагнасугай.
     
    ЕРӨНХИЙЛӨГЧ                             Д.ЖАРГАЛСАЙХАН      
     
     
     
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2013 оны 10 дугаар    Дугаар 22               Улаанбаатар
    сарын 01-ны  өдөр                                         хот
    Шагнах тухай
    Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн  ойг тохиолдуулан Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
          Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Цэрэнгийн Оюунбаатар Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны
    тэргүүн,  Зайран                25
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    2. Намхайдоржийн Энхбаатар Монгол Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны
    гүйцэтгэх захирал, Зайран      148
                Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    3. Мөнхөөгийн Туяа  Монгол Бөөгийн“Тэнгэрийн сүлдэр” холбооны
    гишүүн Удган,                        149
    нарыг тус тус шагнасугай.
      
      
    ЕРӨНХИЙЛӨГЧ                             Д.ЖАРГАЛСАЙХАН 
     
     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 19-20

     
    2013 оны 06 дугаар    Дугаар 19                Улаанбаатар
    сарын 14-ны  өдөр                                          хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Арван гурван Алтайн толгой уул “Жаргалант хан” хайрханы Их тахилга, тайлгыг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
          Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Д.Дарьчулуун  Монгол БөөгийнТэргүүн Зайран, МБНЭ-ийн бага
    хуралдайн гишүүн     15 
    2. Д.Булган   МБ-ийн Их Удган,  МБНЭ-ийн хяналтын цэцийн гишүүн
    16
    3. П.Нарангэрэл  Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, 17
    4. Л.Юра   Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн      18
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    5.Н.Мягмарсүрэн  Удган, МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн,      “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо   21
    9. Ц.Чулуун  Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,  22
    10. Б.Тэмүлүн  МБНЭ-ийн компьютерийн админ    39
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    11. С.Агий   МБНЭ-ийн гишүүн      23
    12. Ц.Ганхуяг  МБНЭ-ийн гишүүн      24
    13. Г.Оюун   МБНЭ-ийн гишүүн      25
    14. Г.Энхжаргал  МБНЭ-ийн гишүүн     124
    15. Б.Ууганбаяр  МБНЭ-ийн гишүүн     125
    16. Б.Батхуяг  МБНЭ-ийн гишүүн     126
    17. П.Саранчимэг  МБНЭ-ийн гишүүн     127
    18. С.Хаянхярваа  МБНЭ-ийн гишүүн     128
    19. Б.Хандхүү  МБНЭ-ийн гишүүн     129
    20. М.Алтанцэцэг  МБНЭ-ийн гишүүн     130
    21. Ц.Мөнхбаяр  МБНЭ-ийн гишүүн     131
    22. П.Балдан   Шүтлэгтэн      132
    23. Ө.Баянжаргал  МБНЭ-ийн гишүүн     133
    24. Т.Нансалмаа  Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн         134
    25. Б.Энхтуяа  МБНЭ-ийн гишүүн     135
    26. Б.Баянмөнх  МБНЭ-ийн гишүүн     136
    27. Ж.Батсайхан  МБНЭ-ийн гишүүн     137
    28. Банзрагч Баяндалай Баянхонгор аймгийн БХ-ийн Тэргүүн          138
    29. Тасраны Баасанжав МБНЭ-ийн гишүүн     139
    30. Чулууны Даваахүү МБНЭ-ийн гишүүн             140
    нарыг тус тус шагнасугай.
     
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН     
     
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2013 оны 07 дугаар    Дугаар 20                Улаанбаатар
    сарын 01-ны  өдөр                                           хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Монгол туургатны Их тахилгыг байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
          Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Г.Өлзийхутаг Монгол Бөөгийн Тэргүүн Зайран МБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Улаанхуулиар ТББ-ийн тэргүүн  84
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    2. Б.Буяндалай МБНЭ-ийн гишүүн, Баянхонгор аймаг.                            138
    3. Б.Хишигнэмэх Архангайн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн                       139
    4. Бямбаева Туяана Иосифовна                                                                    141
    нарыг тус тус шагнасугай.
     
    ЕРӨНХИЙЛӨГЧ                             Д.ЖАРГАЛСАЙХАН      
     
     
     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 17-18

              
    2013 оны 06 дугаар    Дугаар 17               Улаанбаатар
    сарын 13-ны  өдөр                                         хот
    Дээд цэцийн Зөвлөлөөс Аймгийн Бөөгийн байгууллагыг
    хариуцан ажиллах тухай
    № Аймаг ДЦЗ-өөс хариуцагч 
    Нэг.Баруун бүс М.Энхзаяа
    1 Баян-Өлгий  П.Батжаргал 
    2 Ховд Э.Буянбадрах 
    3 Увс Д.Одонхүү 
    4 Говь-Алтай Ш.Энхбаяр 
    5 Завхан М.Энхзаяа 
    Хоёр. Баруун төвийн бүс Д.Энхжаргал
    6 Хөвсгөл Д.Энхжаргал 
    7 Архангай Ж.Өсөхбаяр  
    8 Булган Өлзийхутаг 
    9 Орхон Д.Энхбаатар 
    Гурав. Төвийн бүс       Д.Батчулуун
    10 Дархан-Уул Д.Батчулуун 
    11 Төв Д.Булган 
    12 Сэлэнгэ Ч.Дангаасүрэн 
    13 Өвөрхангай Хадхүү 
    Дөрөв. Зүүн бүс Д.Хоролдамба
    14 Хэнтий А.Энхтайван 
    15 Дорнод Ц.Отгонсүрэн 
    16 Сүхбаатар Л.Амгаланням 
    Тав. Өмнөд бүс Н.Хишигжаргал
    17 Өмнөговь Н.Хишигжаргал 
    18 Дундговь Ц.Оюунбат 
    19 Дорноговь Х.Энхмаа 
    20 Говьсүмбэр Н.Мягмарсүрэн 
    21 Улаанбаатар  
    22 Чингэлтэй О.Даваасүрэн 
    23 Хан-Уул Т.Дагвадорж 
    24 Баянзүрх Б.Батсайхан 
    25 Сонгинохайрхан Я.Мөнгөнсувд 
    26 Сүхбаатар Мөнх-Эрдэнэ 
    27 Баянгол Т.Ангар 
    28 Налайх Т.Эрдэнэбаяр 
    29 Багануур А.Цэрмаа 
    30 Багахангай Ц.Батболд 
     
    ЕРӨНХИЙЛӨГЧ     Д.ЖАРГАЛСАЙХАН
     
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2013 оны 06 дугаар    Дугаар 18             Улаанбаатар
    сарын 13-ны  өдөр                                       хот
    Аймаг сумын Бөөгийн тэргүүнийг
    томилох тухай
    МБНЭ-ийн Аймаг, сумын Бөөгийн тэргүүнээр дараах бөө нарыг томилсугай.
    1. Лувсанлхамо Ховд аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Удган
    2. Т.Нансалмаа Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Удган
    3. Хишигнэмэх  Архангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Зайран
    4. Сонинжаргал Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн Тэргүүн, Удган
    5. Утюк   Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бөөгийн Тэргүүн, Удган
    6.                                  Увс аймгийн Улаангом сумын бөөгийн Тэргүүн, Удган
     
    ЕРӨНХИЙЛӨГЧ                                                       Д.ЖАРГАЛСАЙХАН
     
     
     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 02

    Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Д.Энхжаргал Монгол Бөөгийн Дархан Удган, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч, Удган “Голомт” Төвийн Дэд тэргүүн 1
    2. Д.Батчулуун Монгол Бөөгийн Их Дархан Удган, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч 2
    3. Ц.Отгонсүрэн Монгол Бөөгийн Буриадын Их Удган, Дээд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн
    Тэргүүн 3
    4. Б.Түмэнбаяр МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Хөх тамгат бөөгийн ТББ
    Гишүүн
    5. Өлзийхутаг- Бөөгийн “Улаанхуулиар” ТББ-ийн тэргүүн 4
    6. Д.Энхбаяр-Зөвлөлийн гишүүн, Халх бөө судлалын “Сутай Тайху” Төвийн тэргүүн 5
    7. Ч.Дангаасүрэн Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн Дээд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, “Монгол Бөөгийн Асар Төвийн тэргүүн 6
    8. Н.Хишигжаргал Монгол Бөөгийн Тэргүүн Удган, МБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Хөх тамгат бөөгийн ТББ тэргүүн 7
    9. Д.Одонхүү Монгол бөөгийн Тэргүүн ЗайранМБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Баруун Ойрдын Бөө судлал Ажнай Төв 8
    10. Х.Энхмаа Монгол Бөөгийн Тэргүүн Удган, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Тэнгэрийн сүлдэр,Монгол бөө асар төв гишүүн 9
    11. Ж.Чулуунбаатар МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Онголог хайрхан ТББ
    10
    12. М.Энхбаатар МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Тэнгэрийн Заяач Үүд
    ТББ 11
    13. Гэндэн Гэрэлтуяа-Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Удган 12
    14. П.Ганболд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн 13
    15. Ш.Сүхбат МБНЭ-ийн гишүүн “Голомт” Төвийн тэргүүн 14
    Хоёр.Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    16. Д.Бадарч МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч. Судлаач 26
    17. М.Энхзаяа Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч, Тэнгэрийн заяач үүд ТББ-ийн Тэргүүн, Монгол туургатны бөөгийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч 27
    18. А.Энхтайван МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол Улсын Ардын
    жүжигчин, ”Этүгэн” студи захирал 28
    19. Б.Батсайхан Зайран МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөлийн гишүүн,
    “Монголын Мэдрэмж судлалын академийн тэргүүн 29
    20. Өлзийхутаг Монгол Бөөгийн Тэргүүн Зайран МБНЭ-ийн Дэд цэцийн
    Зөвлөлийн гишүүн, Улаанхуулиар ТББ-ийн тэргүүн 30
    21. Ц.Батболд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн
    Зайран,Бууч Гранд ерөнхий захирал, Монгол туургатны холбооны тэргүүн 31
    22. Э.Буянбадрах Монгол бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн ДЦЗ-ийн
    гишүүн, Монголын Бөө Мөргөлийн “Дүнгэр төв” удирдах зөвлөлийн гишүүн 32
    23. О.Даваасүрэн МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, “Сутайд Тайхуу” Бөөгийн Төв
    33
    24. Ж.Өсөхбаяр Монгол бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, “Эх хүрдэт” ХХК захирал 34
    25. Д.Булган Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Азийн бөөгийн холбоо, Шувууд Туулын онгод Төвийн гишүүн 35
    26. Ц.Мөнх-Эрдэнэ Монгол Бөөгийн Зайран, МБНЭ-ийн хяналтын цэцийн
    гишүүн, “Хуагчин” Төвийн гишүүн 36
    27. А.Цэрмаа Монгол Бөөгийн Удган, МБНЭ-ийн хяналтын цэцийн гишүүн
    37
    28. Л.Амгаланням Монгол бөөгийн Буриадын Их удган, МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Голомт төвийн гишүүн 38
    29. Я.Мөнгөнсувд Монгол бөөгийн Тэргүүн Удган , МБНЭ-ийн хяналтын
    цэцийн гишүүн, Мөнх тэнгэрийн ордон захирал 39
    30. Б.Батжаргал Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Дархад ойрод
    бөөгийн тэнгэрийн увидас төвийн тэргүүн 40
    31. Б.Бямбасүрэн Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Бөө судлалын
    академийн гишүүн 41
    32. Д.Дарьчулуун Монгол БөөгийнТэргүүн Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн
    гишүүн, Урианхай.Баян-Өлгий.Голомт Төв 42
    33. С.Дуламсүрэн МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн гишүүн 43
    34. Н.Дайрий Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн
    гишүүн 44
    35. Ч.Догсмаа Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн
    гишүүн 45
    36. М.Намсрай МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн Чингисийн шар зурхайч
    Монголын Зурхайн нэгдсэн холбоо 46
    37. П.Нарангэрэл Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Онголог Хайрхан
    Голомт төвийн гишүүн 47
    38. Б.Цэвээндулам МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Улаан хуулиар Бөө
    судлалын дэлхийн академийн хүндэт гишүүн 48
    39. П.Энхтуяа Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн
    засал судлалын академи 49
    40. П.Зоригтбаатар Зайран,МБНЭ-ийн гишүүн 50
    41. Б.Намсрайжав МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн гишүүн101
    42. Ц.Сүрэнрагчаа 102
    43. Г.Цогбадрах 103
    44. Н.Лхагва-Эрдэнэ МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Онголог хайрхан
    ТББ 105
    45. Г.Бат-Эрдэнэ Зайран 106
    46. Ренчинсамбуу Сосорбарам Завхан Түдэвтэй сумын Тэргүүн зайран 107
    47. Гомбо Болд Дорнод аймгийн Дашбалбар сумын Тэргийн Зайран
    108
    48. Б.Бадамсүрэн Дархан хотын бөөгийн хүрээлэнгийн тэргүүн 109
    49. Н.Баярсайхан МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 111
    50. Х.Гомбобаатар Зайран,МБНЭ-ийн гишүүн 112
    51. Л.Юра Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төвийн гишүүн 120
    52. Б.Нанжаа Монгол Бөөгийн Тэргүүн Удган, Голомт төв, Бус
    тэнгэр академийн төвийн гишүүн 121
    Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медалиар
    53. Ч.Чинбат Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, МБНЭ-ийн Дэд
    Ерөнхийлөгч, Монгол Туурагтны Бөөгийн нийгэмлэгийн тэргүүн 51
    54. Т.Эрдэнэбаяр Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, Дээд Зөвлөлийн
    гишүүн, Хүннү Монгол, Дархад Бөө Судлалын академийн Тэргүүн 52
    55. Д.Хоролдамба МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч,Монгол Бөөгийн Зайран,
    Монгол Бөөгийн “Дүнгэр” Төв судлаач доктор 53
    56. Ч.Энхбаатар МБНЭ-ийн ДЦЗөвлөлийн гишүүн, Зайран багш
    орчуулагч 54
    57. Т.Дагвадорж МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн,Судлаач
    сэтгүүлч 55
    58. Ц.Хадхүү МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн халхын
    их Зайран 56
    59. Н.Мягмарсүрэн Удган, МБНЭ-ийн Дэд цэцийнЗөвлөлийн гишүүн,
    “Язгуур шүтээн” Бөөгийн Холбоо 57
    60. Ц.Оюунбат Удган,МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн “Язгуур шүтээн”
    бөөгийн холбооны гүйцэтгэх захирал 58
    61. Д.Баттулга Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, дархан
    зураач 59
    62. Х.Батбаяр МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Голомт төвийн
    гишүүн 60
    63. С.Болдхүрэл Буриад, Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 61
    64. А.Гантогоо Уран дархан, МБНЭ-ийн бага хуралдайн
    гишүүн,Тэнгэрийн Заяач Үүд ТББ 63
    65. Л.Дашдорж Зайран,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Сэтлэх
    бүргэдтэй бөөгийн тэргүүн 64
    66. Д.Жавзанпагма Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Тэнгэрийн
    Заяач Үүд ТББ гишүүн 65
    67. С.Лхагважав Зайран, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Номт
    цагаан тэнгэр бөө мөргөлийн төвийн тэргүүн 66
    68. М.Мандах Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,4-р
    сургуульд зураг, техникийн багш 67
    69. Мөнхбат Судлаач,домч МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 68
    70. Б. Пүрэв дэмжигч, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 69
    71. М.Санчир МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Тэнгэрийн заяач
    үүд ХХК 70
    72. Ц.Сумъяа Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төв,ОУ бөөгийн холбооны тэргүүлэх гишүүн 71
    73. Д.Уянга Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төвийн гишүүн 72
    74. Ц.Хадаа Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Одон
    Зурхайч Бөртэ Төвийн гишүүн 73
    75. Ц.Чулуун Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төвийн гишүүн 74
    76. Д.Шүрэнчимэг Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Эр сүлд
    төв 75
    77. Ө.Эрдэнэсүрэн Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Хөх
    Сардиг Бөө мөргөлийн төвийн тэргүүн 76
    78. Г.Энхтуяа МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт төвийн
    гишүүн 77
    79. Ж.Алтанчимэг МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 78
    80. Д.Нарандулам Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн 79
    81. Д.Бямбацогт Зайран МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн Язгуур
    шүтээн холбооны гишүүн 80
    82. Урнаа Удган,МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Монфреш
    Булган 81
    83. С.Халиун Удган, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн,Голомт
    төв,Азийн бөөгийн холбооны гишүүн 82
    84. Пүрэвжавын Энхтайван Хэнтий Өндөрхаан хотын Тэргүүн зайран 83
    85. Цээпил Дуламжав Өвөрхангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн 84
    86. Буян-Очирын Отгонцэцэг-Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Тэргүүн Удган 85
    87. Гантөмөр.Энхжаргал Баянхонгор аймагийн Бөөгийн тэргүүн Удган 86
    88. О.Оюунсувд Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн
    Удган 87
    89. Р.Туул МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн 88
    90. Б.Ууганбаяр Хайрхан бөө судлалын төвийн тэргүүлэх зөвлөлийн
    гишүүн 89
    91. Б.Бахаамаазагд Хайрхан бөө судлалын төвийн зөвлөлийн гишүүн 90
    92. Т.Дөлсайхан Шувууд уулын онгод төвийн гишүүн 92
    93. Ш.Боролмаа Шувууд уулын төвийн гишүүн 93
    94. С.Бүрэнзаяа Шувууд уулын онгод төвийн гишүүн 94
    95. А.Тулга Хайрхан бөө судлалын төвийн тэргүүлэх зөвлөлийн
    гишүүн 95
    96. Д.Дамдинхүү МБНЭ-ийн гишүүн 96
    97. Б.Уранчимэг Тэнгэрийн заяач үүд холбооны гишүүн 97
    98. Г.Бэхбат Тэнгэрийн заяач үүд холбооны гишүүн 98
    99. Туул Дархан аймаг-МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн 99
    100. Чанцал МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн 100
    101. Ж.Энэбиш МБНЭ-ийн гишүүн 101
    102. Б.Амарбаясгалан Шувууд уулын онгод төвийн гишүүн 104
    103. Л.Адьяа Удган, Голомт төв 110
    104. Г.Сувд-Эрдэнэ Онгодын хөх тамгат холбооны гишүүн 114
    105. Ч.Нэргүй Шувууд уулын онгод төвийн гишүүн 115
    106. Шархүү Батхишиг Онгодын хөх тамгат төвийн гишүүн 116
    107. Б.Нарангэрэл Хайрхан бөө судлалын төвийн гишүүн, Зайран 117
    108. Бямбасүрэн Бурмаа Хайрхан бөө судлалын төвийн гишүүн,Удган 118
    109. Баасансүрэн Гэрэлтуяа Хайрхан бөө судлалын төвийн гишүүн,Удган 119
    110. Б.Зоригтбаатар Мөнх тэнгэрийн сүлд бөө онгон шүтээний төвийн
    тэргүүн 122
    111. Ганзориг Энхбаяр Хайрхан бөө судлалын төвийн гишүүн, Зайран 123
    112. Туул Булган аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн 124
    113. Загдаа
    нарыг тус тус шагнасугай.
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 13.1

    Нэг. Монгол бөөгийн Их Дархан Удган цолоор
    1. Д.Батчулуун- МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч      
    Хоёр. Монгол бөөгийн Их Дархан Удган цолоор
    2. Д.Бямбадорж- Монгол Бөөгийн Дүнгэр төвийн тэргүүн
    бөөгийн Дархан Зайран цолоор
    Гурав. Монгол бөөгийн Их Дархан Зайран цолоор
    3. Д.Энхжаргал-МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, “Голомт” Төвийн Дэд тэргүүн
    Дөрөв. Монгол бөөгийн Дархадын Дархан Зайран цолоор
    4. Ж.Чулуунбаатар- Бөөгийн Онголог хайрхан байгуулагын тэргүүн
    Тав. Монгол бөөгийн Халхын Дархан Удган цолоор
    5. Ц.Сумъяа-Бөөгийн “Голомт” Төвийн гишүүн
    Зургаа. Монгол бөөгийн Хотгойдын Их Удган цолоор
    6. Д.Булган- Бөөгийн “Шувууд уулын онгод” Төвийн тэргүүн
    Долоо. Монгол бөөгийн Буриадын Их Удган цолоор
    7. Г.Гэрэлтуяа- Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн, Бөөгийн “Хун . хатан эжий” төвийн тэргүүн
    8. Ц.Отгонсүрэн- Бөөгийн “Дагшин тэнгэр” төвийн Тэргүүн
    9.   Л.Амгаланням- Бөөгийн “Голомт” Төвийн гишүүн
    Найм. Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолоор
    10. М.Энхзаяа- Тэнгэрийн заяач үүд ТББ-ийн Тэргүүн, Монгол туургатны бөөгийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч  
    11.   Ч.Дангаасүрэн-Монгол Бөөгийн “Асар” Төвийн тэргүүн, Тэнгэрийн сүлдэр бөөгийн төвийн гишүүн
    12.   Ж.Өлзийхутаг- Бөөгийн “Улаанхуулиар” ТББ-ийн тэргүүн
    13.   .Э.Буянбадрах- Бөөгийн Дүнгэр төвийн тэргүүлэгч гишүүн
    14.   Д.Одонхүү- Баруун Ойрдын Бөө судлал Ажнай Төвийн тэргүүн 
    15. Д.Дарьчулуун- Азийн бөөгийн холбооны гишүүн
    16. Ж.Өсөхбаяр-ИБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга
    Ёс. Монгол бөөгийн Тэргүүн Зайран, Удган цолоор
    17. Х.Энхмаа- Тэнгэрийн сүлдэр,Монгол бөө асар төв гишүүн, Тэнгэрийн сүлдэр,Монгол бөө асар төв гишүүн  
    18. Н.Хишигжаргал- Хөх тамгат бөөгийн ТББ тэргүүн
    19. Ш.Энхбаяр- Халх бөө судлалын “Сутай Тайху” Төвийн тэргүүн
    20. Я.Мөнгөнсувд-бөөгийн Мөнх тэнгэрийн ордон захирал
    Арав. Монгол бөөгийн Зайран цолоор
    21. О.Даваасүрэн- Халх бөө судлалын “Сутай Тайху” Төвийн гишүүн
    22. Т.Ангар-МБНЭ-ийн гишүүн
    23. Ц.Мөнх-Эрдэнэ-бөөгийн “Хуагчин” Төвийн гишүүн
    24.Ц.Батболд- Бууч Гранд ерөнхий захирал, Монгол туургатны холбооны тэргүүн тэргүүлэгч   
    25. Б.Батсайхан-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн
    Арван нэг. Монгол бөөгийн Удган цолоор
    26. Ц.Оюунбат-“Язгуур шүтээн” бөөгийн холбооны гүйцэтгэх захирал
    27. Н.Мягмарсүрэн–“Язгуур шүтээн” бөөгийн холбооны тэргүүлэгч
    28. А.Цэрмаа-МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн
    29. Д.Сосорбарам-Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн зөвлөлийн тэргүүн
     
                        ЕРӨНХИЙЛӨГЧ                                    Д.ЖАРГАЛСАЙХАН