Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ГАЛЫН ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ.

    Гэтэл Эрдэнэ хайрханы ар зоонд байдаг тогоо руу унаж, уулмаар нилээд хугацааны дараа Эрхэл нуурт гарч ирсэн байдаг. Тиймээс Эрдэнэ хайрхан, Эрхэл нуурыг хүйн холбоотой гэж үздэг. Эрхэл нуур. Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум.Эрхэл нуурын хөндийд ХӨ 50 ЗУ 100 градусын солбицолтой цэг оршдог.
    Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ.
    Түүний араас Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн их удган В.Жавзансүрэнгийн шавь Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, Олонбаяр, Г.Ганчимэг, Батцэцэг, Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал, Монгол бөөгийн их зайран П.Ганболдын шавь удган Цэндээ нар босч бөөллөө.
    Дашрамд дурьдахад МБНЭ-д Хөвсгөлийн алдарт Д.Дамдингийн хоёр охин гишүүнчлэлтэй байдаг. МБНЭ-ийн анхлан байгуулагчдын нэг, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, \Улаанбаатар хотод амьдардаг\, нөгөө нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуун юм. Тахилгад багийн дарга Пүрэвсүрэн оролцож, ИХТ-ийн арга Галт мэдсэн боловч ирсэнгүй. Хэрхэхийг тэнгэр мэдэх буй за.
    Удахгүй болох МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт болон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуун, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар нар Монгол бөөгийн цолны асуудлыг хэлэлцэж олгох болно.
    Д.Хүрэлбаатар

     

  • НАРАН ЭЭЖДЭЭ ЗАЛБИРАВ, СУРГАМЖ???

    6 дугаар сарын 21-ны орой МБНЭ-ийн Залуучуудын Зөвлөл Галын наадмыг зохион байгуулсан юм. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун толгойлж, Монгол бөөгийн зайран Одбаяр тэргүүлж бөөлж, зохион байгуулав.
    6 дугаар сарын 22-ны өглөөний нарны Залбиралыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал толгойлон бөөллөө. Түүний шавь нар Монгол бөөгийн удган, зайран Мэргэнцэцэг, Алтанзул, Цэвэлмаа, Лхагваа, Сумьяа, Валя, Уланбаяр, Ууганбаяр болон Монгол бөөгийн тэршүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Баттогтох болон шүтлэгтэн нар дэмжиж оролцлоо.
    Хүй долоон худагтаа залбирал хийдэг болсон түүх богинохон билээ. Ийнхүү түүх бичих болсон шалтгаан нь өнөө цагт олон хүн өөрсдөө бие даасан байгууллага байгуулах гэж хүсэх болжээ. Тийм хүмүүст зориулж, болоод өнгөрсөн ажлын сургамж үлдээх нь цаг хэмнэх, хөрөнгө хэмнэх, бас бус ажилд садаа болдог зүйлийн талаар түүх үлдээх нь зүйтэй болов уу. Энэ нь бидний замаар явахдаа алдаа битгий гаргаарай, дэмий зүйлд цаг битгий үрээрэй гэсэн санаа юм.
    Монголчууд бид нарандаа залбирахдаа хэрэг болгож нэгэн газарт цугларч ажил болгоод байдаггүй. Орчин цаг үе маань, хүчтэй чадалтай гадны шашины үйл ажиллагаа, биднийг шинэлэг байдлаар ажиллахад хүргэж байгаа юм. Хүй долоо хутагт улаач нар анхлан олуулаа цугларч нарны залбиралыг хийж, бөөгийн олон арван байгууллагууд өөрсдийгөө сурталчилдаг өдөр болгох зорилт тавьсан байдаг. Гэтэл дараа жил нь Өөдөө, Хишигжаргал удган нар өөр арга хэмжээ зохион байгуулж, төлөвлөсөн ажлууд “нурааж” цугларах хүмүүсийг хагалсан. Нэгдэж цугларах хүмүүс өөр өөрийн чиглэлээр, өөр өөрийн багш нарын дор, өөр газар цугларах болсон. Санамсартай болон санамсаргүй байдлаар эргээд л бөөгийн байгууллагууд чиг чигээ харсан хэлбэрт орсон. Газрыг булаагаад арга хэмжээ зохиосон улсууд нэг жил ажил зохиосон болоод сураг тасарсан. Манай бөө нар нэг нэгэндээ саад болох, атаархлын хэлбэрээр өрсөлдөж, бие даасан ажил хийхдээ гаргуун зантай. Гэвч урт настай ажил хйиж чаддаггүй, тэгсхийгээд сураг тасардаг. Ийм өрсөлдөөн зарим байгууллага Бурхан халдун хайрханыг нарны залбиралын талбар болгоход хүргэж байна. Энэ бол “хатуудсан тоглоом” юм. Бурхан халдун бол бидний хамгийн хүндэтгэж явдаг ариун газар билээ. Тэнд “шалдар, булдар” ажил зохиож болохгүй. Тэгээд ч саяхан бөөлөлтийн зан үйлийг бусдад “худалдаж” ёс зөрчсөн нэгэн тэнд гэмээ хүртэж ясаа тавьж, шийтгэл хүлээсэн тохиолдол бий. Энэ бол сургамж юм.
    Энэ цаг хугацаа ч мөн адил, олон бөөгийн байгууллага өөр, өөрсдийн чиглэлээр энд тэнд Нарны залбирал хийж байна. Нэрлэж байгаа нь олон янз. Нарны залбирал, нарны тахилга, уул овооны нэрээр ч нэрлэж буй байгууллага ч байна. Хүн хүнээс, гишүүдээсээ мөнгө төгрөг хурааж, хөрөнгө зарсан ажлууд хийж байна. Гэлээ гээд нийтэд овойж оцойтол мэдэгдсэн, бас нөлөөлсөн ажил болж чадахгүй, амь амиа тээсэн, хэдэн хүн цугларч тахилга хийдэг, “хорхойгоо” дарсан ажил болж хувирч байна. Тэнд гадаадынханыг аваачиж болохгүй, хориглох хэрэгтэй. 4-6 хүн авчираад олон улсын арга хэмжээ гэсэн нэр зүүдэг. Цаашид тэгж болохгүй.
    Нарны залбирал бол Монголчуудын өдөр дутмын хийдэг зүйл, харин 6 дугаар сарын 22-г онцлон авч үздэг болсон. Энэ тухай ярих бичих зүйл их байгаа байх. Нарны залбиралаа Монголчууд бид нэг их сүржигнэн ажил болоод байдаггүй. Тэнгэр шүтлэнтэн, улаач нар хотын хамгийн ойр байдаг, Хүй долоон худагийн Хос толгойд хуран цугларч, нарны залбиралаа хийж, хоорондоо танилцаж байвал илүү үр дүнтэй байна. Хувь хүмүүс, улаач нар бие даагаад бэлтгэлээ хангаад ирвэл болоо. Илүү, дутуу зардал шаардагдахгүй. Газар ойрхон, дэд бүтэц сайтай. Цаг их зарцуулахгүй, хэмнэлттэй.
    Харин залуучууд 6 дугаар сарын 21-ны орой галын наадам, бөөлөө хийж байх нь боломжтой, бас зохистой санагддаг. Болгоомжлон анхаарах зүйл бол галын аюулгүй байдал юм.
    Цаашид тэнгэрлэг монголчууд, улаач нараа, хэдий үзэл бодол өөр, өөр ч, үйл олон янз байдаг ч, нэгдэн нийлж Нарны залбиралаа хийдэг болоё.

     

    djmedia:154
  • ГАНДАН УУЛЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА Найм. Дүнгийн хурал болов.

    Б.Батсайхан нарыг “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Алтан шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.
    Тахилгын ажиллагаанаас харахад Бөө нар нэг нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих, харилцан нэгнээсээ суралцах талаар учир дутагдалтай байлаа. Мөн нэгдсэн удирдлага дор хамтран ажиллах, үйл ажиллагааны дундуур хаяж явах зэрэг зохисгүй үйлдэл гарч байсныг дурдахыг хүсч байна.
    Монгол бөөгийн өнөө цагийн түүхэн үүргийг нуруундаа үүрч, хариуцаж яваа Их дархан Зайран Д.Бямбадорж, Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Эхжаргал, Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Зайран Б.Хурцжавхлан, Монгол Бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяа, Ц.Отгонсүрэн, Л.Амгаланням, Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг, Тэргүүн Удган Х.Энхмаа, Тэргүүн Удган Ш.Энхбаярын оролцсон ийм хэмжээний тахилга ойрын жилүүдэд дахин давтагдахгүй биз ээ.
    Тахилгын төгсгөлд Зайран Б.Хурцжавхлан зарим нэг үл ойлголцох зан гаргасныг эс тооцвол Их тахилга сайхан болж өнгөрлөө. Мөнх тэнгэрийн улаач нар тэнгэрлэг хүмүүс байдаг. Тиймээс тэнэг үйлдэл тэднээс гарах нь нэн ховор үзэгдэл. Гаргаваас тэнгэр үл тэвчиж гэсгээх буй за.
    Д. Алtai 

     

     

    djmedia:141
  • ГАНДАН УУЛЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА Зургаа. Лусын тахилга

    Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр нар Их тахилгын Лусын тахилгыг удирдаж хийсэн юм. Энэ өндөрлөгөөс Чингис хайрхан, Туул голын сав ил харагдаж, байгалийн сайханаа гайхуулж байлаа.

     

    djmedia:139
  • Гандан уулын нэгдсэн их тахилга Тав. Хайрханы тахилга

    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг нар тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ.

     

     

    djmedia:136
  • Гандан уулын нэгдсэн их тахилга Дөрөв. Нарны тахилга

    байрлуулсан байлаа. МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Дархан Удган Д.Энхжаргал нар удирдаж Нарны тахилгаа эхлэв. Тахилга бөөгийн уламжлалт дэг жаягийг эрхэмлэж хийснээр өвөрмөц байлаа.

     

    djmedia:135

     

     

  • Гандан уулын нэгдсэн их тахилга Гурав. Галын тахилга

    гаруй хүн оролцсон юм. Галын тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Тахилгын дараа Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ нарын удирдсан “Таван Эрдэнэ” хамтлаг, Зайран П.Зоригтбаатарын хүүхдүүдийн дууны хамтлаг уран бүтээлийн тоглолтоо хийв.

  • Гандан уулын нэгдсэн их тахилга Хоёр Долоон өвгөн одны тахилга.

    өвгөний тахилга Налайх дүүргийн Майхан ууланд эхэлж, түүнд МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэц, аймгуудын төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна. Тахилгад Их Дархан Зайран Д.Бямбадорж гуйан шавь нар оролцож, баримтад киноны хэсэг ажиллаж байлаа.

     

     

    djmedia:134