Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • Гандан уулын их тахилга Нэг. Байрлалаа эзлэв

    Хурцжавхлангийн удирдсан, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Оюунбат нарын эхний хэсэг 2013 оны 6 дугаар сар 20-ны өдөр байрлалаа эзэлсэн байв. Тэд зохион байгуулалт, бэлтгэл ажлаа эртнээс хангаж, Гандан уулын баруун талд буусан байлаа.
    6 дугаар сарын 21-ны өдрийн үдээс хойш Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ, Тэргүүн Удган Н.Хишигжаргал, Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг, Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Зайран П.Зоригтбаатар, Их Удган Ц.Отгонсүрэн, Их Удган Л.Амгаланням, Зайран Б.Батсайхан Удган Н.Мягмарсүрэн нарын хэсэг ирж байрласан билээ.
    Удалгүй Судлаач Д.Бадарч, Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд нарын ахалсан Говь-Алтайчууд, их удган Ц.Отгонсүрэнгийнх ирж гэрээ барив. Мөн Дархан Удган Д.Энхжаргал, Их Зайран Хадхүү, Тэргүүн Зайран Ж.Өсөхбаяр болон Тэргүүн Удган Б.Нанжаагийн ахалсан Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Их Удган Г.Гэрэлтуяагийн ахалсан Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэн, Удган Туулын ахалсан Булган аймгийн Бөөгийн хүрээлэн, Тод-Эрдэнийн ахалсан Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл хүрэлцэн ирж байрлав.

     

     

    djmedia:132
  • ДЭЛХИЙНХЭНИЙ НҮДИЙГ ХУЖИРЛАХ НУТАГ “Яасан баян нутаг вэ

    Уулга алдам сайханыг монголчууд бид хамгаалж явна. Хэдэн мянган жилийн өмнө өвөг дээдсийн үлдээсэн ийм сайхан, хэдэн арван км үргэлжилсэн хадны зургийн ГАЛАРЕЙ” ганцхан монголд л бий гэхээр бахархамаар юм билээ.
    Хаднаас хад дамжин, зурагнаас зураг хүртэл өвөг дээдсийн үлдээсэн “алтан” мөрийг дэлхий даяар үзэх гэж цувах тийм үе ирнэ. Хэмжээс нь хадны хэмжээнд захирагдан зурагдсан олон мянган зургийг үзээд, үзээд сэтгэл ханамгүй. Бас монгол хүн болж төрсөнөөрөө бахархах болно.
    Байгаль дээрээ бүтээгдэж, байгаль тэрчигээрээ дэлхийн түүхийг өгүүлэх энэ нутаг юутай сайхан газар вэ. Монголын олон газарт хадны зураг бий л дээ. Гэхдээ энд байгаа шиг олон арван км үргэлжилсэн Дэлхийд гайхуулам “зургийн гайхамшиг”-ийг эндээс өөр газар олж харахгүй.
    Онгодын хэлсэнээр энэ зургууд дэлхийн түүхийг өгүүлнэ. Бас дэлхийн түүхийг өгүүлсэн “онгодын бичээс” болон дурайна. Тайлж унших цаг ирнэ. Дэлхий бишрэн шүтнэ.
    Майханаа барьчихаад хэдэн сараар үзээд суумаар үнэхээр баялаг зургийн үзэсгэлэн энд бий. Ийм сайхан баялаг, ийм бахархам сайхан үйлийг өвөг дээдэс минь бидэнд үлдээжээ. Монголчууд минь түүнийг хайрлаж үзээрэй. Энэ бол монголчуудын хувь заяа юм. Хэзээ нэг цагт төр хамгаалалтандаа авч, дэлхий хүмүүс дэлхийн түүхийг унших гэж энэ зүг цувах болно. Би үүнд огтхон ч эргэлдэггүй юм. Бүх зүйл энэ эрдэнээ хэрхэн хамгаалах, хайрлахаас шалтгаална.
    Бид дэлхийн түүхийг бүтээлцсэн, нэрээ дуургасан үлдээсэн ард түмэн, түүн дээр нэмээд дэлхийн түүхийг бусдад үзүүлж байх хариуцлага үүрсэн ард түмэн юм.

     

     

     

    djmedia:137
  • ЦАСТ ХАЙРХАН, ХЭЭРИЙН ОНГОДЫН ЭРГЭН ТОЙРОНД

    Цэнгэл хайрхандаа нэгдсэн их тахилгаа хийхээ дуулгахаар онгод юундаа мэндээ бас мэдээгээр хүргэхээр нутгийн олон цугларч урианхай зан үйлээр ёсоо үйлдэн бөөлөв.
    Хэдий нутгийн эзэд нь шахагдан бараг цөөнх болсон тул одоо энэ өчүүхэн хэсэгт монголчууд цөөнх болон эзэн болж үлджээ. Наян жилийн өмнө монголын баруун хязгаарт нэгэн сумыг казак олон дагнасан засаг захиргааны нэгж болгон байгуулж байсан бол өнөөдөр энэ аймаг тэрчигтээ монголын казак үндэстний нутаг болон тогтжээ.
    Харин энэ л газарт урианхайчуудын амьдран суудаг өчүүхэн багахан нутаг болон үлджээ. Тэгээд ч ёс заншилаа алдалгүй ирсэн Урианхай бөө маань хэнгэргээ дэлдэн хээрийн онгоддоо чих дэлдийтэл, нүд бүлтийтэл, сэтгэл баяссан итгэл бадраасан мэдээгээ хүргэн бөөлсөн билээ.
    Өвгөд дээдсээс өнөөг хүртэл амьдран буй энэ нутаг хэзээ нэг цагт монголчуудыг тэжээх өлгий нутаг болно. Цугласан олон идээ, өргөлийнхөө дээжийг өргөн урианхай бөөгийн бөөлөлтийг уухайлан дэмжиж мөргөн залбирав. Нутаг минь, зон олон минь юутай сайхан, алтан эрдэнийн нутаг билээ, тандаа биширч хоёр өвдөг өөрийн эрхгүй нугарч сөгдөн залбирав.
    “Ямар их хувь заяагаар бид нар эзэн болж төрвөө” хэмээх алдарт яруу найрагчийн үг сэтгэлд зулаас гал болон бадарч асав.
    Эх орон тандаа мөргөмү, эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээлдээ аваарай.
    Д.Хүрэлбаатар

     

    djmedia:131

     

  • №9 ХАЙРХАНЫ ТАХИЛГАД МОРЬ СЭТЭРЛЭВ.

    Хүчтэй салхитай эхэлсэн тахилгын явцад цаг агаар богино хугацаанд өөрчлөгдөж байв. Тахилгын дунд үед намуухан салхитай дулаахан болж ирсэн.
    Бөөлөлтийн явцад Хайрханы савдаг залрах мөчид Хавсгөл нутгийн зайран, удган, шүтлэгтэн нар зайран дээр очиж, хөгжөөн баясгаж, дэмжиж өгсөн нь бусдад сургамж болсон, тахилгад хүч нэмсэн сайхан зан үйл болж билээ. Аргагүй Хөвсгөл нутгийн Бөөгийн хүрээлэнгийнхэн, бөөг уламжлан авч ирсэн, туршлага заасан, урам эрч, хүч хайрласан үйл өрнүүлж чадсан билээ. Бөөлөх үед тэнгэрт үүл хурж, цас хаялж билээ.
    Хайрханы нэгдсэн тахилгад өрнөсөн содон үйл бол Цаст Их хайрханд морь сэтэрлэж тавьсан үйл байлаа. Сэтэрлэсэн морь 300 метр орчим давхаад зогсох агшинд зон олон бужигнаад явчихав. Ийм тохиолдолд тэр газраас адис авдаг нутгийн олны заншил байдаг ажээ.
    Хэдий алс холын нутаг гэлээ ч Цэнгэл хайрханы Нэгдсэн их тахилгад бүх аймгуудаас 108 зайран, удган нар ирсэн байлаа.

     

     

    djmedia:130
  • №8 ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа нар Их тахилгын Лусын тахилгыг толгойлж бөөлсөн билээ.
    Энэ удаагийн Лусын тахилга өвөрмөц өнгө төрхтэй байсан. Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа нар бөөлөлтөө хийж, улаач нар, нутгийн иргэд ар талд нь эгнэн сууж, залбиран дэмжиж байлаа.
    Мөн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд бөөлөлт хийж, Дарханд язгуурийн бөөгийн онцлогыг харуулсан билээ.
    Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад бөөлсөн, дэмжсэн улаач нарын зүтгэлийн үр шимээр нэг жилийн дараа энэ газарт сунаж тогтсон нуур бий болсон билээ. Энэ орчинд уртаа гэгчийн нуур тогтож, нутгийн түмэн олон зундаа суурьших болсон.

     

    djmedia:128
  • №7 ХАЙРХАНЫ НАРНЫ ТАХИЛГА САЙХАН БОЛЛОО

    Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байв.
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун толгойлон бөөлж Нарны тахилгаа хийсэн. Нарны тахилгад дэмжиж оролцох зарим удган, зайран нар хожимдож ирсэн.
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун Нарны тахилгын бэлтгэл, өргөх идээ, нарандаа залбирч бөөлөх, өргөл өргөх зэрэг олон зүйлд залуучуудад сургамж өгсөн сайхан үйлд боллоо.

     

    djmedia:129
  • №6 ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

     

    Олон удаагийн дээд цэцийн хуралдаанд Хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгад бөөлөх саналтай хүн гарсангүй. Харин залуучуудын төлөөлөл, залуу удган Мягмарсүрэн галын тахилгад толгойлон бөөлөх зориг гаргасан юм. Залуу удган Мягмарсүрэн галын тахилгад олон түмний дэмжлэг туслалцайгаар сайн бэлтгэсэн байлаа. Гэтэл тахилга эхлэхийн өмнө Удган Булган би толгойлж бөөлнө хэмээн саналаа бидэнд тулгах болсон. Харин МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан эхнээс гаргасан шийдвэртээ хатуу зогсож, Галын тахилгаа удган Мягмарсүрэн толгойлон бөөлөлт хийлгэсэн билээ.

     

    djmedia:127
  • №5 ТАХИЛГА ХИЙХ БАЙРЛАЛАА ЭЗЛЭВ.

     

    Биднийг байрлалаа эзэлж байх явцад Буянт сумын цагдаагийн байгууллагаас гомдол мэдүүлсэн нь тэнд үлдсэн зайран Гомбобаатар сумын төвийн шүтлэгтэн олонд өндөр үнэлгээтэй засал хийж байгаа тухай, Алтай сумаас тахилгад ирж байгаа хоёр УАЗ-469, Пургонтэй машинтай иргэдийг засал хийлгэхгүй бол аваарт осолд орно хэмээж, олонх нь “тийм бол тийш очоод яахав” хэмээн сумруугаа буцсан явдал өрнөв.

    Тийм ажил удсан зайран Гомбобаатар Хайрханы зүүн талын хөтөл давах үед машины нь урд тэнхлэг нь хэмхэрч отог дээр явган ирсэн. Тэндээс тахилга руу явах замд суусан машин нь цасанд сууж Галын тахилга дуусах үед очиж билээ. Энэ бүхэн, үйл явцыг харахад улаач хүнд томоохон сургамж болсон үйлдэл байлаа.

     

    djmedia:126
  • №4 ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХУРАЛ БОЛОВ.

    Хотоос Монгол Бөөгийн Их Удган Булган, Монгол Бөөгийн Удган Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Цаг агаар хүйтэн байсан тул бид Буянт сумын сургуулийн спортын зааланд хоносон билээ. Энэ зааландаа бид зохион байгуулалтын хурлаа хийж, хийх ажлууд, хариуцагч нараа тодорхой үүргээр хангасан билээ.

     

     

     

    djmedia:124

     

  • №3 ТАХИЛГА ХИЙХ БАЙРЛАЛАА СОНГОВ.

    Хайрханы өмнөд хэсэгт тахилга хийх санал байсан боловч зарим өвөлжөөнд хүн амиа хорлосон үхээрийн хорлолтой тул тахилга хийхэд боломжгүй болсон.
    Бидний бэлтгэл ажлын хэсэг газраа сонгохоор Хайрханы зүүн талын хөтөл давах үед хоёр удган зэрэг шахам ухаан алдаж, асуудал үүссэн учир тэднийг машинтай нь орхиод цааш ТБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан их удган Д.Батчулуун, тэргүүн зайран Д.Дарьчулуун нар хөдөлж, Хайрханы бэлд тахилга хийх байрлалаа сонгосон билээ.
    Цаст хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун онцлох үүрэгтэй оролцсоныг тэмдэглэж байна. Их хайрхан биднийг маш өвөрмөц угтаж авсаныг дурьдахыг хүсч байна.

     

    djmedia:125