Category: Бидний тухай

  • Найм. “ЦАСТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ“ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.

    “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал ач холбогдолоо өгч зон олон түүхийн олон шинэлэг зүйлсийг соносж мэдсэн.
    Нутгын зон олон баярлан угтаж, сумын монголчууд тэрчигээрээ баярлан хөөрцөглөсөн билээ. Олон хүмүүс монгол уламжлал ёсоор тахилга хийх болсоныг тэмдэглэн баярын үг урсгаж байсан.
    Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.
    Сумын удирдлага төлөөлөгчидөд зориулж спорт заалаа галлаж боломжийнхээ хирээр тухтай орчин бүрдүүлэхийг хичээсэн байв. Манайхан ч явж сурсан болохоор хэр барагийн нөхцөлд зохицоод сурчихсан улс. Хотоос Монгол Бөөгийн Хотгойдын Их Удган Д.Булган, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн нарын ахалсан хэсгүүд нэмж ирлээ. Энэ зааландаа зохион байгуулалтын хурлаа хийв.

    djmedia:452
  • Долоо. БУЯНТ СУМАН ДАХЬ ХУРАЛДААН

     

    Монгол нутгийн газар, газраас цугларсан 108 улаач хүрэлцэн ирсэн байлаа. Бидний нэгдсэн их тахилгыг хүлээн авч зохион байгуулсан Нансалмаа удганыг онцлон тэмдэглэж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч түүний гүйцэтгэсэн үүрэг их бий.
    Нэгдсэн их тахилгыг дэмжиж оролцохоор нутгийн 10 хүрэхгүй тооны улаач нар хүрэлцэн иржээ. Буянт сумын зайран …, одоогийн аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ нар идэвхитэй оролоцож байсан.
    Хэдий олон удаа бэрхшээл саад тулгарсанч их тахилгыг зорин ирсэн Гомбобаатар зайран Мөнх тэнгэрийн “Алтан шонхор” медалиар шагнаж билээ. Тэрээр МБНЭ-ийг анхлан байгуулахаас эхлэн Ноён уул, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгыг идэвхитэй зохион байгуулагчийн нэг байлаа. Эдгээр үйл ажиллагаанд тулгуурлан таван ч бөөгийн байгууллагыг байгуулан үйл ажиллагаагаа энэ үеэр сурталчилан тунхаглаж явсан байдаг. Гэвч тийм боломжийг түүнд олгоогүй юм.
    Голомт бөөгийн төвийн удган Булган Монгол бөөгийн их удган цолоо энэхүү хуралдаан дээр хүлээж авсан түүхтэй. Өмнөх хуралдаанд нэгэнт шийдвэр гарч улаач нар томилогдон бэлтгэлээ хангасан байсан тул Булган удганы гал дээр бөөлөх хүсэлтийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай хүлээж аваагүй билээ. Тахилга дээр ирчихээд гэнэт бөөлөх шийдвэр гаргадаг бөө нар олон байсан үе л дээ.
    Баян-Өлгий аймгийн Буянт сумын спорт зааланд болсон хуралдаан бол түүхэн хуралдаан байсан. Энэ бүхэн монгол бөөгийн түүх болон үлдэж байна.

    djmedia:451
  • Зургаа. ДЭЛХИЙ НИЙТЭЭР НҮД ХУЖИРЛАН ҮЗЭХ ГАЛАРЕЙД

    Бугат сумын нутаг дэвсгэрт байгаа Улаан толгой багийн Салхинт дахь чулуун зэвсгийн үеийн хадны зураг, Буга багийн Тошинтын ам, Мешелийн өвөлжөөний орчимд байрлалтай “Күйген Хора”-ны хадны зураг, Хатуу багийн Халзан булгийн хадны зураг, Эрээн харгантын түрэг бичээс бүхий хөшөө чулуу, Баянголын аман дахь хүн чулуунууд зэрэг нь ховор олдворуудтай болно. Мөн Тавалтайн рашааны зүүн талд байрладаг 200 орчим хиргисүүрүүд машин замын хоёр талааар 1 км гаруй үргэлжилдэг юм.
    Хатуу багийн Эрээн харгана гэдэг газар Түрэг бичээстэй хөшөө чулуу нь байгалийн ховор олдвор, түрэгийн үеийн онцгой түүхэн олдвор юм. Хатуу багийн Оргуу гэдэг газар нэг дор байрлалтай хашлагатай 4 чулуун хөшөө, Халзан булаг хэмээх газарт байдаг хадны зураг, Тайван булаг гэдэг газарт хүн чулуу, зэрэгцээ байрлалтай 5 чулуу хөшөө, ойролцоох хиргисүүрүүд байдаг.
    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Арал толгой, Шивээт хайрханы хадны зураг, Улаанхус сумын нутагт орших Цагаан салаа-Бага Ойгорын хадны зурагт Дэлхийн өвийн багана, самбар байрлуулсан байдаг.
    НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үе, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй” хадны зураг нэн ховор бүтээл юм.

    Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай Таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгорын голын хөндийд ажиллаж 15 км орчим талбайд тархсан, арван мянга гаруй хадны зургийн галарей бий.
    Цагаан Салаа, Бага Ойгорын хадны зургийн хамгийн эртнийх нь палеолитын үед хамаарах арслан заан, үхрийн толгой зэргийг дүрсэлсэн цөөн тооны зураг байдаг. Харин түүний дараа үед тухайлбал, неолитын үед хамаарах үхэр, адуу, зэргийн зургууд нэлээд байх авч тэдгээрийг неолит болон энеолитын үеийн чухам алинд нь хамаарахыг тогтооход хүндрэлтэйг судлаачид тэмдэгдэж байв.
    Зургийн үндсэн хэсэг болох арваад мянган зохиомж нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах юм. Харин дундад зууны үед хамаарах цөөн тооны зураг бас байна. Ихэнх зургийг цохиж цоолборлох аргаар хийсэн бөгөөд цөөн тооны зургийг хурц үзүүртэй багажаар зуржээ.
    Эдгээр хадны зурагт буга, янгир, аргаль, чоно, ирвэс, баавгай, бодон гахай, үхэр, адуу, тэмээ зэрэг олон амьтдыг мөн морь, үхэр, тэмээ унасан хүн, морин тэрэг, ан гөрөө хийж буй анчид, байлдаж тулалдаж буй дайчин эрс зэрэг олон сэдэв зохиомжтой. Цагаан Салаагийн хаднаас урт хошуугаа унжуулан зогсож буй арслан зааны дүрслэл олсон нь палеолитын үеийн урлагийн дурсгалын тархцын хүрээг тэлж, улам баяжуулсан хэрэг болсон юм.
    Дэлхийн түүхийг харуулсан энэ их бүтээлийг үзэж явахдаа “ямар их азаар бид нар эзэн болж төрөө вэ” бид нар хэмээн дуу алдахад хүрнэ. Эдгээр бүтээлүүд бол дэлхий нийтээр сонирхон үзэх галарей яах аргагүй мөн билээ.

    djmedia:450
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) Тав. НУТГИЙН ОЛОН БАЯРЛАН УГТАВ.

    2013 оны 5 дугаар сар 21-ны өдөр Харсайн гүүрийн дэргэд Улаанбаатараас Их тахилгыг зорьсон эхний хэсэг Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Удган П.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн Бөөгийн Тэргүүн П.Ганболдын ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Урианхайчуудын төлөөлөл Алтанцэцэг, Удган Чулуун нарын ахалсан 63 хүний бүрэлдэхүүнтэй 16 машины цувааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож, Урианхайчүүдийн холбооны тэргүүн Ц.Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Р.Санжид, Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн нар хадаг, сүүгээ барьж хүндэтгэн угтаж, туульч Б.Болд Алтайн магтаалаас хайлж ирсэн зочидоо хүндэтгэн угтсан билээ.

    Энэ өдөр Өмнө гол дахь Гэрэлт-Хашийнд нутгийн зон олон цугласан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь газар газраас ирсэн олон язгуурын бөө энэ нутагт анх удаа хуран цугларсан нь энэ билээ.

    djmedia:441
  • Дөрөв. Нутгийн хайрхандаа залбирав.

    Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.
    Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.
    Цугларсан олон тахилга, залбиралын дараа тэрхэн орчинд байдаг гүн хотгорт очиж билээ. Хүн анзаарамгүй энэ хотгорт ороход зөвхөн тэнгэр харагдана. Тэрхүү хотгорт ороход эргэн тойрон орших уулын оргил ч харагддаггүй нь сонин.

    djmedia:440
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он)

    Алс баруун хязгаарын Алтайн нурууны гол ноён оргил болсон Цаст хайрхан “Цэнгэл” хайрханы нэгдсэн тахилгын талаар хээрийн онгондоо мэдээлж үйл явцын талаар урьдчилан мэдээлэл авсан билээ.
    Зайранг хээрийн онгондоо задрах өдөр нутгийн олон хүндэтгэл үзүүлэхээр цугларсан байсан. Хээрийн онгодын бөөлөлт нэгдсэн тахилга төдийгүй улаач хувь хүнд тулгарч ирсэн бэрхшээлийг хэрхэн давах талаар мэдээлэл өгдөг.
    Онгондоо бөөлөх өдөр тэнгэр сайхан байж, намуун салхитай хаврын дулаахан, нарлагхан өдөр байлаа.

    djmedia:439
  • Хоёр. Өлгий хотод ажиллав.

    1950-иад оны дунд үеэс Өлгийд оршин суугчдын эгнээ 7000 давж хотыг тохижуулах ажил урьд өмнөхөөс илүү эрчтэй өрнөж, цэнгэлдэх хүрээлэн, театр, хүүхэд залуучуудын ордон, орон нутгийг судлах музей, барааны зах зэрэг томоохон байгууламжийг Өлгийн иргэд Бямба, Ням гаригт оройн цагаар шан харамж, цалин хөлс нэхэлгүй бүтээж байгуулсан нь ахмад үеийнхэний гавьяа, бидний бахархан дурсах баатарлаг үйлс билээ.
    Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа уулзсан юм. Тэрээр нэгдсэн тахилгад тхээхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн байлаа.
    Аймгийн төв дээр Баян-Өлгий аймгийн Урианхайчуудын нутгийн зөвлөлтэй уулзалт хийсэн юм. Энэ уулзалтаар урианхайн зон олон тахилгад хэрхэн оролцох асуудлыг ярилцсан. Мөн нэгдсэн тахилгад оролцогсод үндэсний бөх, Урианхай сурын харвааны наадмыг зохион байгуулах талаар тохиролцов.
    Баян-Өлгийн Өлгий хотод амьдардаг нэртэй удган Энхтуяатай уулзаж, монгол бөөгийн зан үйлийг олонд түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглэж, Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ. Энэ уулзалт бол бидний сүүлчийн гэсэн тодотголтой байсныг хэн, хэн нь анзаарсангүй.
    Баян-Өлгий аймгийн хүн амын 95 хувь нь казак, 3.6% нь Урианхайчууд, 0.6% нь халхууд амьдардаг. Бидний тахилгад гол үүрэг гүйцэтгэх Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Б.Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

    djmedia:438
  • АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

    Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол гэдэг газар хаваржиж байгаа малчин Гэрэлт-Хашийнд очлоо. Учир нь мөнх хөх тэнгэрээ шүтдэг болохоор малчин Гэрэлт-Хаш гуйанх Их тахилгын ажлын хэсгийг байрлуулахаар дэргэдээ гэр барьж биднийг угтлаа.
    Тэр гэр нь энэ нутагтаа ахмад настан С.Төмөр гуйа 100 гаруй жил үе дамжин барьж байгаа гэрээ бидэнд зориулан барьсанд бид бүхэн ихэд бэлэгшээж билээ. Тэнд нутагтаа хүндлэгдэн нэртэй туульчинд Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медалиар шагнасан билээ. Тэрээр энэ л нутагтаа амьдарьч туульсаа хайлан зон олгоо баясгалан өнөөг хүрч ирсэн алдартан байлаа.
    Бидэнд ч энэ байршил маш ашигтай байв. Эндээс тахилга хийх Буянт сум 35 км, аймгийн төв Өлгий хот 35 км, бас хотоос ирэх Удган, Зайран нараа ирэхэд угтаж авахад төв замаас 5 км зайтай, мөн түүхт Толбо нуур хүртэл 5 км зайтай аж.
    Нуурын ай савыг дагасан хаврын хүчтэй салхи, уулын хүйтэн цаг агаар хоёр хавсарч угтсан ч, зон олны нийтийг хамарсан нийтийн зүтгэлээр тахилга хийх бидний сэтгэл халуун, итгэл дүүрэн байлаа.

    djmedia:437
  • МОНГОЛЫН ИХ ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ШАШИН ШҮТЛЭГ

    Монголын их гүрэн байгуулагдах үеэр монголчуудын үндсэн гол шүтлэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэвч энэ үеэр монгол гүрэн өрнө, дорнын олон улс оронтой өргөн их харилцаа холбоотой болохын хамтад бөө мөргөлийн зэрэгцээгээр христос, несториан, мани, лал болон буддын шашны нөлөө монголчууд ялангуяа язгууртан, ноёлогч хэсгийн дунд хүчтэй болж байв. Монгол гүрэн байгуулагдсаны дараагаар энэнхүү гүрний бүрэлдэхүүнд орсон найман, хэрэйд, уйгур зэрэг аймгуудын дунд эртнээс аваад хүчтэй дэлгэрч байсан христос, несториан, буддын шашин нь мөн монголчуудын дунд нөлөөтэй болох нөхцөлтэй болсон ажээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа.
    Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “…тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурханы оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно.Түүний хүүхэд, ач нарын хувьд ярихад зарим хэсэг өөрийн дур санаагаар шашныг сонгон авчээ. Нэг хэсэг нь лалын шашныг даган, нөгөө нь христос шашинд оржээ. Бас нэг хэсэг нь буддын шашныг сонгон авчээ. Бас нөгөө хэсэг нь эцэг өвгөдийн эртний шүтлэг бишрэлийг хэвээр даган баримталж өөр зүйл рүү үл хэлтийх боловч хүмүүс нь одоо цөөнх болжээ. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ үхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Монголын хаад шашны талаар иймэрхүү бодлого явуулж байсан учир их гүрний үед өрнө дорнын гол том шашинуудын нөлөө монголд мэдэгдэхүйц хүчтэй болж байв. Нийслэл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин сууж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой.
    Хархорумд бусад шашны 12, хотын зах дахь христос шашны 1, сүм лалын шашны 2 сүм байсны гадна буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Өмнө дурьдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд Өгэдэй хаан өөрийн ордныг босгуулаад улмаар сүмийн гэр босгуулж барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлуулж, 1256 онд “Их бурханы суварга” босгож түүнийг “Харин бүрхэхүй агуу өндөр гуу” /цамхаг/ босгуулжээ. 1“Юан улсын судар” 8 дэвтэр.Мэнгу ю му-цзи.Записки о монгольских кочевьяа.Стр 380.
    Тэр үеийн Хархоринд байсан шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. Г.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан гэнэ.3 Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Үүний нэг жишээний тухай Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаяцлсан Г.Рубрук өөрийн номд тодорхой бичсэн байна.4 Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан орнуудынхаа соёл шашны нөлөөд гүнгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал үлэмжхэн болж байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр хүнд нөлөө нь эрс буурч ирэхийн хамтад их эрх мэдэлтэй болсон монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү шүтлэг нийцэхээ больжээ.
    Монголын хаадын шашны чөлөөт бодлого удтал үргэлжилж чадаагүй юм. Хубилай сэцэн хаан монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд /Хаанбалгас/ нүүлгэж хятадад монголын хаадын Юан төрийг байгуулсны дараагаар буддын шашин нь их эзэнт улсын гол шашин болж хувирав.
    Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ.
    Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв.1 “МНТ” 1872 “МНТ” 234-278.3 Нэг фут-30,5 см.4 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал.
    Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ.3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал.
    Монголчууд нь овог төрлөөрөө нийлж тахил мөргөл үйлдэж, найр хурим хийдэг байснаас гадна хүүхэн богтолж, хүү гэрлэсний хурим, төрсөн өдрийн баяр, цагаан сар зэрэг баяр наадмыг өргөн тэмдэглэдэг заншилтай байжээ. Цагаан сар бол билгийн улирлын шинэ жилийн их баяр байжээ.
    Монголчууд Мөнхтэнгэрийг шүтэж байхдаа хүчирхэг байсан, дэлхийн хуурай газрыг эзлэн их гүрнийг байгуулж шинжлэх ухааны нарийн удирдлага, харилцаа холбоо, эдийн засаг, мөнгө санхүүгийн салбарт олон гайхамшиг бүтээсэн.
    Одоо цаг. Эзэнт гүрний монголын нийслэл дэг журамтай, бүх шашины төлөөлөл байсан ч тодорхой тоо хэмжээнд зохицуулж ирсэн түүхтэй ажээ. 2020 оны байдлаар Христын 222, Буддагийн 150, Исламын 27, бусад 11 шашины байгууллага ажиллаж байна. Энэ тоог харьцуулаад үзэхэд бидний өвөг дээдсийн шашины бодлого тун дэг жаягтай байсныг харуулж байна.
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон. Хэлсэн “Дэлхий ертөнц мухардалд орлоо. Агуу их Чингис хаанаас суралцах цаг болжээ” үгийг хэлэхийг хүсч байна.

    djmedia:435
  • МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН ӨВӨГ ДЭЭДЭС, БААТРУУД МИНЬ

    djmedia:434

    Тэмүжиний үед монголын түүхэнд анх удаа бүх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улс байгуулагджээ.1206 он болоход “Нууц товчоо”-ны өгүүлсэн ёсоор Эсгий туургатан цөм Чингис хааны мэдэлд захирагджээ.
    Тэмүжиний Монгол угсаатныг нэгтгэх талаар явуулсан үйл ажилллагааг хоёр үе болгон хувааж болох бөгөөд эхэн үе бол түүний хэлсэнчлэн Бутарсан улсыг бөөгнүүлэх, хагацсан улсыг хамтатгах тэмцэл байжээ.Тэмүжин бүх монгол овогтныг нэгтгэх тэмцлийг 1185 оноос эхэлсэн ба 1189-1206 он хүртэл 20 шахам жилийн дотор шаргуу тэмцэл хийжээ. Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодын дайн тулалдааныг өрнүүлж ,монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. ийнхүү 1205 оны эцэс 1206 оны эх хүрэхэд монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж ирж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.
    Чингис хаан мордохын өмнө гурван хоног уул усанд мөргөх, овоо тахих бөө бөөлүүлэх, өдөр судар үзүүлэх, хатад, үр ач нартаа захиас захих зэрэг ёслол гүйцэтгээд холын аян дайнд мөнх тэнгэрийн хүчинд итгэн морддог байжээ.
    Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж.Түүгээр ч барахгүй Бат монголчуудын нэрийг европ дахинаа гаргаж, орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
    Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, Хөгжилтэй, Хүчтэй нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн байна.Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоод эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ. Энэ бол өнөөдөр бидэнд дутагдаад байгаа Монголын сонгодог удирдагчийн дүр төрх мөн билээ.
    Өгэдэй хаан бол амьдралынхаа турш монгол түмний нэгдлийн төлөө, хаанчлалынхаа турш монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсээр ийнхүү насан өөд болжээ.Түүхээс заяагдсан ийм л эзэн хаан буюу монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.
    Монголын эзэнт улсыг байгуулсан Их хаадыш насан өөд болоход шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд Ихсийн газарт ихэнийг оршуулдаг байсан. Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.
    Одоо цаг. Их мөнгөний сургаар эрдэмтэд, эрх мэдэлтнүүд нийлж Хэнтий нуруун дахь ихсийн газрыг 2000 оны дунд үед ухаж төнхөж, сүйтгэсэн байна. Энэ бол монгол хувь заяанд ногдох хатуу гэм бөгөөд Мөнх тэнгэр тэдгээр хүмүүсийг уучлахгүй.
    Их хаадын үед Мөнх тэнгэрийн сургааль, Бөө мөргөлийг гол шүтсэн хэвээр байжээ. 3 Рашид-ад-Дин II боть. 142-р тал
    Шашны талаар Мөнх хааны явуулж байсан бодлого их л учиртай ажээ. Мөнх урьдах хаадын нэгэн адил бөө мөргөлийг шүтдэг байжээ. “Юан улсын судар”-т Мөнх хааны тухай өгүүлэхдээ: “Бөө удган ба бэлэгдэх, төлөгдөх ёсыг даанч итгэмүй”1 гэжээ. Тэр үеийн Хархорумд загалмайтны, лалын болон буддын шашны .нэлээд сүм хийд, олон лам байдаг байжээ.Тэд өөр өөрийн шашны нөлөөг ордонд нэвтрүүлэх гэж элдэвчлэн оролддог байжээ.Мөнх хаан тэдний аль нэгнийг алагчлахгүй, цөмийг нэгэн адил дэмжин, цөмд нь итгэн бишрэх дүр үзүүлдэг байжээ.2 Үүнтэй уялдуулж, Рубрукт Мөнхийн хэлсэн зарим зүйлийг ажиглахад сонин байна. Мөнх Рубрукийг гэж итгэдэг… гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгжээ… Бурхан та нарт судар ном хайрласан, түүний нь та нар сахихгүй байна.Бидэнд оточ, төлөгч /бөө, удган Н.И/ оноож өгсөн бөгөөд бид, тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг”3 гэж байжээ.Ингэж шашны талаар хүлцэнгүй бодлого явуулсны гол шалтгаан нь эзлэгдсэн орны хүн ардын санал сэтгэлд хэт их сэв оруулалгүй, харин ч шүтлэг бишрэлийг нь ашиглаж, тэднийг номхон дөлгөөн байлгах гэсэн нарийн бодлого байжээ. 1“Юан улсын судар” 3-р бүлэг2 Плано Карпини…146-р тал. Төр шашины харицааны сонгодог жишээ энэ буй биз ээ.
    Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улс үгүй болж Юан гүрэн гэдэг нэртэй хятадаар төлөвлөсөн эзэнт гүрэн үүсчээ. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад мөн ч их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
    Хубилай өөрийн биеийг зөвхөн монголын хаан төдийгүй мөн хятадын хаан ширээг зүй ёсоор залгамжлагч мөн гэж үзсэн байна.1 Хубилай хаан 1271 оны 1-р сараас “Их Монгол Улс”-ын нэрийг “Их Юан Улс” болгон өөрчлөв.Юан гүрэн байгуулагдсан нь монголын түүхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн үйлс болсонгүй. Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны цол гуншин олов.Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв.
    Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ.Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.
    Аливаа дайн дажин хүн төрөлхтний амгалан байдлыг эвдэж, түүх соёлын үнэт зүйлийг устгадгийг хэн ч цагаатгах аргагүй юм.Гэвч тухайн цагийн түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
    1368 он гэхэд Юан гүрэн үндсэндээ мөхөж, хятадад монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон байна. Хэрэв 1260 онд Умард хятадыг эзэлснээс тоолбол 108 жил, 1271 онд Юан гүрнийг байгуулснаас эхлэн авч үзвэл 97 жил, 1279 онд Өмнөд Сүн улсыг байлдан эзэлж бүх хятад орныг захирснаас эхэлбэл 89 жил монголчууд хятадын төрийн эрхийг барьж байсан түүхтэй бөгөөд энэ нь 1368 онд ийнхүү эцэс болжээ.
    Юан гүрний эдийн засаг, соёлын нэгдмэл бат үндэс суурьгүй, олон улс орон, угсаатан ястныг зэвсгийн хүчээр нэгтгэн захирч байсан учир эцэстээ мөхөх нь зайлшгүй байжээ.
    Монголын их эзэнт гүрний түүхийн судалгаанд маргаантай асуудал нэн олон байдаг.Түүгээр ч барахгүй буруу ташаа ойлголт ч бий. Хүн төрөлхтний түүхэнд таагдашгүй байгаа нэгэн асуудал бол монголчуудын түүхэн ялалт буюу эзэнт гүрнийг байгуулсан явдал юм. Тэр үед хагас сая гаруйхан хүн амтай, овог аймгаараа салангид, зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй, цэргийн сургууль, бэлтгэл хангалтгүй байсан нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагасаас илүүг цөөхөн жилийн дотор эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй хэвээр байна. Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс оршиж байсан гэдэг.Сүн улс нь Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын хооронд урсах Хуашуй голын өмнө этгээдэд нутаглаж байжээ. Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс оршиж түүний зэрэгцээ хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ.
    Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
    Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шорооболгон амьтай. Монголчуудынхаа энэхүү гайхамшигт мөн чанарыг хойч үед мэдрүүлэхийн тулд “Тэнгэрийн улаач” нар Та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнхтэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах” шийдвэрийг гаргасан. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаана ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгааж байна. Энэ үйлээ 2014 оноосэхлэж Мөнхтэнгэрийн улаач нар манлайлан хийж эхэлсэн билээ. Манай тэнгэрийн улаач нар хэлсэнээ ажил хэрэг болгож эхэлсэн. Бид Япон Улсаас Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй цэл залуу насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч нарын оршуулгаас,Унгар Улсын Мухи тосгонд очиж Шайо голын хөвөөнд мажар, хорватын шигшмэл 65 мянган цэргийг хиар цохин устгасан, Монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн Монголын 1000 дайчдын оршуулгаас, БНАСАУ-д очиж Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн Корё улсын хааны Монгол хатны бунханаас, ОХУ-ын Халимаг, Тува, Буриадын нутгаас болон Монгол Улсын дотроос Халх голын дайн, Байтаг богдын тулалдаан болсон нутаг зэрэг 20 гаруй газраас шүншиглэсэн шороог залах ажиллагаа хийгдээд байна. Бидний энэ санаачилгыг мянга мянган монголчууд орончид, түмэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборт Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсийн түүхт газрууд, Ази, Европын эзэнт гүрнүүд, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатрууд, Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нар, далайн шуурганд амь насаа алдсан олон мянган Монгол цэргийн булшнаас, Солонгосын арал дээр бүслэгдэж хүчтэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн булш, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн бунхануудаас, Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдын зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэс, Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдсан, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнхтэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нар, Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиаалдсан монгол цэргүүд зэрэг 500 орчим газруудаас шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж залж авчирах ажлуудыг үргэлжлүүлэн хийх болно. Хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд, дээдсээрээ, цэрэг эрсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ Аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнхтэнгэртээ дуурсгах учиртай.