
Category: Бидний тухай
-
БУРХАН ХАЛДУНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ХАЙРХАНЫ ТАХИЛГА
Нэгдсэн тахилгаар Аймаг аймгаа төлөөлсөн, өөрсдийн онгод, хамгаалалт болсон хамжаа онгодуудаа залсан зайран удган нар хуур манжигаараа дэмжин залбирч хүчжүүлэн дээд их тэнгэрийн оршихуй, Монголын Их эзэн Чингис хааны ариун сүнсний сонорт, Монголын сүр хүчит их хаадын онгонд хүргэн мэдүүлж, цунцалаар хүндэтгэлийн идээний дээжээ өргөн мэдүүлж, цайллаа.
Энэ үеэр аймаг, аймагтаа бөөгийн хүрээлэнгүүд нэгэн цагт, энергийн хүчирхэг цэгүүдээс нэгдсэн залбиралаа хийж, улс орон даяар Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдсэн их залбиралаа хийж, нэгдсэн их хүч нэмж хүчирхэг түрлэгээ хайрлалаа. -
ЦАГААН ЧУЛУУТ ХАЙРХАНААС БУРХАН ХАЛДУНЫ ТАХИЛГАА ДЭМЖЛЭЭ.
Монгол орны маань зүүн урд зүг ган гачиг ихтэй газрийн баялагатаа гамгүй буруу харьцаснаас лус дошгирч хайрхан хилгэнэсэн байна.
Хатуухан зун болно. Баруун хойд нутгаар сайхан үгээр цаг нь богино хүйтэн сэрүүн эрт намар болноо
Зүүн хойд нутгаар хур сайтай ургац арвин хэдий ч намартаа өгөөж муутай байхаар онгод, лус, савдаг айлдаж байна.
-
ӨНӨ ЭРТНЭЭС МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТЫГ САХИН СУУГАА БҮХ МОНГОЛЧУУД БОЛ ХЭН Ч МАРГАШГҮЙ АЛТАН УРГИЙН ЗАЛГАМЖЛАГЧИД МӨН БИЛЭЭ.
Тэр үеэс өнөөгийн Монгол Улс хүртэл олон зуун жилийг тууллаа.
Монголчуудыг үндэсний бахархал, үндэсний үзэл, үндэсний омогшил, огшилоос нь салгахын тулд харийн шашинтай нийлж дэндүү их зүйлийг хийжээ. Мөнх тэнгэрийн сургаалийг түгээгч, түүний манлайд нь явдаг олон зуун бөө нарыг “генацит”-аар устгасан түүхийг бид мартаагүй. Харийн ноёдтой хамтарч манай зарим ноёд монгол төрт ёсоо, түүхэн уламжлалаа, баатарлаг өвөг дээдэсээ умартан газар усны нэрээ монголжсон түвд нэрээр өөрчилж, харийнханы тугийн дор бөхийж амьдарсан цаг үе бий.
-Түүх бидэнд их сургамж үлдээжээ. Тэр талаар таны бодол.
Бид төрт ёсны хууль цаазандаа үнэнч байж, эрхэмлэж шүтдэг. Мөнх тэнгэрээ шүтдэг бөө мөргөлтөнүүд түүхээ сайн мэддэг. Түүхийн явцад Мөнх тэнгэрийн үзэл, бөө нар хүнд хэцүү сорилтыг туулсаар өнөөтэй золгосон. Монголын нууц товчоонд Их хааныхаа хууль цаазыг зөрчин цаазлагдсан “Тив тэнгэр”-ийн тухай дурьдсан байдаг. Онгод сахиустай хүмүүс омголон эрдүү байдаг. Хүч, чадал амтлагдаж байх үедээ алдаа гаргах нь бий. Чухамхүү дотны олон хүний ятгалтад ”жолоо” алдаж, өөрийнхөө хүчинд дэндүү эрдэж “тив тэнгэр” бөө их хааны гарт үрэгддэг. Энэ бол сургамж. Би бөөгийнхөө тэр алдааг “Онгод”-ын айлдварыг зөрчиж, олон муу хүмүүсийн ятгаланд өртсөн бөө хүний алдаа гэж хардаг.
Өнөөг хүртэл Дархад, Тува, Буриад бөөгийн язгуураас бусдыг Манжийн төрийн бодлогоор бүрэн устгаж чадсан. Өнөөдөр дээрх язгуураас гараагаа авсан бусад язгуурын, бүр тодорхой хэлбэл халх язгуурын бөө төлөвшлөө олоогүй л явна. Монголын олон язгуурын бөө төлөвшин бүрэлдэж Мөнх тэнгэрийн үзэл улам хүчтэй дэлгэрэх цаг үе холгүй байна. Ийм үйлийн төлөө амь нас, биеэ зориулж яваа олон “улаач” нар бий. Би тэднээр бахархаж байна.
XIX зууны монголын үндэсний хувьсгалын өөрчлөлтүүдэд Мөнх тэнгэр шүтлэгтэнүүдэд нааштай боломж олгоогүй билээ. Хувьсгалч шашингүй үзэл 80-аад жил оршин тогтнохдоо Мөнх тэнгэрийн үзлийг хаан боогдуулж, бөө нарыг хэлмэгдүүлсэн.
Монголд Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийг дэлгэрүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан бөө цөөнгүй бий. Хамгийн сүүлийн бодит жишээ бол Дархадын алдарт зайран Дамдин юм. Дамдин зайран шоронгоос суллагдаад “онгод”-ынхоо шахаанд орж бөөлсөний төлөө, хүмүүсийн зан үйл хийж амьдралд нь тусласны төлөө “шан харамж” авсан нэрээр дараагийн ял хүлээж байдаг байв. Түүнийг уламжлалт зан үйлээ үргэлжлүүлж, бөөгийн шүтлэгээ дээдэлсэний төлөө амьдралын 30 орчим жилээ “шоронд” өнгөрөөхөд хүргэсэн байдаг.
Монголын нэрт эрдэмтэн Б.Рэнчин, Дамдин зайрантай хамт европын орнуудаар аялж, Мөнх тэнгэрийн үзэл, бөөг сурталчилж байв. Нэрт эрдэмтэн Б.Рэнчин гуай Францад бөөгийн тухай гурван ном гаргасан байдаг. Тэр хаалттай үед энэ нь баатарлаг үйл явдал, “онгод” тэнгэрийн ач байв.
Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийн төлөө цаглашгүй их хүч, цагаа зарцуулсан зоригтонгууд бол судлаач нараас нэрт эрдэмтэн зохиолч Б.Рэнчин, судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нар юм. Тэдэнтэй эн тэнцэх өөрт ноогдсон хувь тавилангаа монгол бөөгийн хөгжилд зориулсан ийм судлаач зүтгэлтэн одоогоор байхгүй билээ. Эдгээр судлаачдыг үе үеийн Монгол бөө нар хүндэлж явах учиртай.
Монгол бөөгийн нэрт Удган Баяр Монгол бөөгийн анхны байгууллагын үйл ажиллагааг даатгалдаа авч байсан түүхэн гавъяатай. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Монголын бөөгийн 70 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Буриадын зон олонд бөөгийн энэ уламжлалыг үлдээх түүхэн үүрэг гүйцэтгэсэн Цэрэн баавайн гавъяаг үнэлж баршгүй. Түүний үйл хэргийг залгамжилж яваа иргэд нь амин хувиа хэтэрхий хичээн ажилласнаар томоохон алдаанд хүргэж Монгол бөөгийн зан үйлд муу үр дагавар авчирч байна.
Монголд бөөгийн түүхэн уламжлалыг өвлүүлж үлдээх, олон хүний онгодыг зөв чигт залахад томоохон гавъяа байгуулсан нэртэй удган Дархадын дархан удган Д.Энхжаргалын үйл, цаашдаа улам бүр тодорхой болно.
Монголын гол шүтээн уул Бурхан Халдуны төрийн тахилгад тэргүүлж бөөлсөн Монгол бөөгийн Дархан зайран Д.Бямбадоржийн их үйл мартагдашгүй юм. Тэр бөөгийн ачаар өндөр оргилд хүрсэн зайран. Би тэр хүнээс үлдсэн амьдралаа зөвхөн өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө, бүр тодорхой хэлбэл Монгол бөөгийнхөө төлөө зориулаасай, хамтран ажиллаасай гэж хүсдэг.
Мөнх тэнгэрийн үзэл, монгол бөө нарыг нэгтгэхэд хүчин зүтгэсэн гавъяатны нэг Дамдин зайрангийн төрсөн охин Монгол бөөгийн Их дархан удган Батчулуун билээ. Монгол бөө нарын нэгдсэн байгууллага байгуулахад “хоёр ээжий” шиг зүтгэсэн Д.Батчулуун, Д.Энхжаргал, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, П.Батжаргал нараар Монголын бөө бахархаж явах нь дамжиггүй.
Монгол бөөг дэлхийд таниулахад ЮНЕСКО-ийн зохион байгуулсан арга хэмжээнд бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн Зайран Д.Дарьчулууны тэнгэрийн зан үйл онцгой ач холбогдолтой байсан.
Мөн Монгол бөөгийн бахархалт уламжлалыг цаашид өвлөн авч явах “улаач” нар залуу үе олноор төрж байгаад бид баярлаж байна.
-Үндэсний үзэл дахин сэргэж байна шүү дээ.
-1930-1950 оны их хэлмэгдүүлэлтийн үед Дархад, буриадын олон бөө нар хэлмэгдэж байлаа. Өнөө цагийн буриадын бөөгийн онгод нь буухдаа “ногоон малгайтанууд” байгаа үгүйг асууж сургалан буух жишээ цөөнгүй. Олон мянган монголчуудын амийг авч одсон “хэлмэгдүүлэлтийн жилүүд” бөөгийн онгодод ул мөрөө үлдээсэн нь энэ. Манжийн хааны зарлигаар тамлагдаж цаазлагдсан алтан амь бүлээн цусаа эх орон олон түмний төлөө зориулсан олон “Улаач” нарын түүхийг “онгод” өгүүлдэг. Тэр үед бөө нарыг олон зуугаар нь шатааж устгасан байдаг. Энэ мэтчилэн олон түүх дахин сэргээж монгол үндэсний үзэл, бахархал олны дотор түгэн дэлгэрэх болно. Харийнханы их хүч тавьж үгүйсгэж байсан түүх хоромын дотор уусан алга болж, үндэсний үзэл санаа гал мэт хүчтэй дэлгэрч байна.
1990 онд Мөнх тэнгэрээ шүтэгч Монголчуудын тоо нэг хувьд хүрэхгүй байсан үеээ бид хэзээ ч мартаж болохгүй. Мөнх тэнгэрийн үзлээсээ холдох дутам Монголчууд хүч чадлаа гээж, хувь тавилан доройтсон түүхийн улбааг мартах ёсгүй. Тиймээс хариас ирэгсэд, тэдний гар хөл бологчид, тэдний мах цусныхан олширохын хэрээр Монголын гэсэн нандин бүхэнд цэвдэг хүйтэн сэтгэлээр хандагсад гарч ирсэн түүхтэй.
Монгол туургатны алтан өлгийг манаж үлдсэн Монгол Улсын толгой уул Цэнгэл хайрханаас, Монгол Улсын хоймор Хөвсгөл нуур, Монгол Улсын зүрх уул Бурхан Халдун, Ноён уул, Гурван голын бэлчэр Сэлэнгэ, Туул, Хэрлэн мөрөнүүд, Монгол Улсын хөл уул Хөх хайрхан, Өмнийн их хаалт Говиуд гээд Дээд өвөг, Ихэс хаад, Өвөг дээдсийн амьдарч ирсэн, гал голомтыг уламжлан авчирч, сахин суугаа бүх Монголчууд бол хэн ч маргашгүй Алтан ургийн залгамжлагчид мөн билээ. Тиймээс тэдний дотроос хэн ч Монгол Улсын Алтан өлгий нутагт хүний сэтгэлээр хандаж савраа бузартуулахгүй.
-Өнөөгийн цаг үеийг юу гэж үзэж байна вэ.
-Өнөө цагийн Монгол орны байдлыг харахад эх нутаг, газар шороо минь хамгаас илүү зовж байгааг мэдэрч байна. Дээд өвгөд, өвгөд дээдсийн онгод минь догширон хатуурхах нээ. Арга үгүй ч биз. Монгол орны минь авч явж өнөөдрийг хүргэсэн түүхэн гавъяа нь газар нутагтаа хотжих үйл явцаас ангид байлгаж, хөрст сайхан байгаль дэлхий, газар нутгаа онгон дархан байдлаар бидний гарт шилжүүлжээ. Юутай сайхан уламжлал, ямар бахархалт үйл вэ? Гэтэл бидний байж байгааг хараач.
Гэхдээ би туйлширч байгаа юм биш, баялагаа ард түмэндээ хүртээлтэй, зөв зохистой ашиглах ёстой гэж үздэг.
Дэлхийд ноёрхож байгаа “ногоон” хэмээх мөнгөний сүр дуулианаар түүний өмнө яасан ч олон ноёд, манай урдаа барьдаг эрдэмтэд өвдөг сөхрөн гуйланчлана вэ? Харь элэгтэнтэй нөхөрлөгсөд, харийн “эрийн” өвөр дулаацуулагч нар ямар их долигнон бялдуулчилна вэ?
Эхлээд бид ихсийн газар луугаа довтлоход хэн ч анзаарсангүй. Дэлхийн улс гүрнүүд засгийн газрууд хоорондоо гэрээ хэлэлцээ хийж, ганцхан туйрыг судлах гэж судлаач эрдэмтэд нь газар мөлхөн тэмтчиж, сантметр, сантметрээр бийр юугаар шүүрдэн газрыг нарийн шинжлэн судалж буй төсөл дээр ажиллагсадыг хараад шинжлэх ухаан гэдгийг биширч явлаа.
Гэтэл Монголын урдаа барьдаг эрдэмтэд баг болж, ноёд түшээд нь хамгаалалт болж, хэдхэн хоногийн дотор хүрз, лантуугаар зэвсэглэсэн ирээдүйн эрдэмтэн нэр зүйх оюутнууд, 10, 20, 30 туйрыг ухаж төнхөж байхдаа тааралдав. Тэдний газар цохих лантууны цохилт бүр ирээдүй хойч үе, үр удмаа тийм байдлаар сэглэж байгааг сануулна. Тэгээд одоо тэнд сүлд сүүдэр нь арилчихсан, ургамал ногоо нь өнгө алдан гомдсон тийм газар үлджээ.
Дараа нь Хүннү, Сүннүгийн үеэс гал голомт болж ирсэн Ноён хайрхан луу довтлов. Их ноёдын чуулга нь түмний нүд харуулдан байж, хулгайгаар шахуу худалдан Ноён хайрханаа устгах төлөвлөгөөг батлав. Ноёд түшмэд, хиа туслахууд, хэвтээ, босуул нараар хамгаалуулан Ноён хайрханыг хүчирхэг техникийн хүчээр малтаж эхлэв. Үлгэрт гардаг шиг аймшигтай олон арван толгойтой, хөлтэй “Мангас” араа шүдээ яралзуулан дээд өвгөдийг минь газрыг хурц хумсаараа малтаж байна. Тэртээ хол Ноён уулыг малтах хүчирхэг техникийн малтуурын чимээ энд гэртээ суугаа миний, бидний зүрхийг самран өвтгөв. Яалтай билээ монгол заяаг.
Ийм үйл хийсэн ноёд түшмэл хаадын хойч үе, залгамж чанарт Мөнх тэнгэр гэсгээлээ хайрлана. Баялагийн хараал хүртэнэ өөр хувь заяа байхгүй.
Турк Улсын ноёд шийдвэр гаргаж байх юм. Харийн нутагт байгаа Европ тивийг чичрүүлж байсан Сулейман хааны зөвхөн нэг бунханг хамгаалах гэж Сири Улсын хилийг зөрчин 500 гаруй цэрэг, 100 орчим танк, хуягт техник илгээв. Гэтэл Монголын ноёд шийдвэр гаргаж байх юм. Тэд өөрийн нутагт байгаа эртний их цагаан хэрмийг бариулах хүртэл суу алдрыг цуурайтуулж явсан Хүннү гүрний 250 гаруй бунхан, булш орших Ноён уул руу гадаадынхантай хамт, тухайлбал “Сентерра гоулд” хэмээх компаны хэдэн мянгаар тоологдох ажилтан, хэдэн зуугаар тоологдох ачигч машин, газар малтагч хүнд механизмын хамт довтлогон илгээж байх юм. Ийм үйл хийснийг Мөнх тэнгэр яав ч мартахгүй. Хоёр өөр газар бараг ижил зүйл рүү нэгэн цаг хугацаанд довтолсон хоёр үйл явдал тохиов. Хэн яаж хандав, хараач. Монголын өнөөгийн ноёд ард түмнийхээ өмнө, цаашилбал дэлхий нийтийн өмнө ичиж үхэмээр шившигт хутгалдаж байна.
Энэ үед Монгол туургатны өлгий нутаг, гурван голын бэлчир, Монгол Улсын зүрх уул “Бурхан халдун”-д их эзэн Чингис хааны зарлигийг зөрчин халдах шийдвэр гарав. Ингэж нэрлэхээс өөрөөр юу гэхэв. Эхлээд аялал жуулчлалын бүс болгох юм гэнэ, улмаар тэнд хүн үзэж, гайхширан бишрээд байхаар үйл явц өрнөх юм гэнэ. Онгон байгальд нь гар хөл хүрэхгүй юм байх. Өнөө үлгэрт гардаг шиг “хутга хүрэлгүй мах идэж, хундага тулгалгүй архи хүртэж ”жаргалын орон болгох юм байх. Тийм үе ирнэ л дээ. Одоо арай цаг нь биш ажээ.
Эхлээд өнгөрсөн үе рүүгээ хүрз, жоотуу барин дайрч эхэлсэн тэд, өнөөдөр хүнд техникийн шанагаар малтаж байна. Маргааш тэд монголын газар нутгийн алтан гагнаасыг бусдад худалдаж дуусгана. Баялагийг нь янз бүрийн гэрээ хэлэлцээрээр халхлаад зөөгөөд дуусна. Тэгээд хойч үед юу үлдэх вэ?
Ямар биднээс хоол гуйсан биш, газрын хөрсөн дор байгаа алт, уран, газрын ховор элемент, энэ их баялагаа өөрсдөө эзэмших чадалтай болсон үедээ яагаад ухаж болдоггүй гэж…
Зөвхөн Оюу толгойн баялагийг Монголдоо үнэ цэнэтэй, үр бүтээлтэй гадагш гаргалаа гэхэд бид улс төр, эдийн засаг гээд олон талаар босоод л ирэхээр байгаа шүү дээ. Гэтэл бахь байдгаараа ард түмэн ядуу хэвээр. Бид ийм хувь тавилантай юм гэж үү. Түүнд ганцхан хариулт бий, тэр нь “үгүй” гэсэн дөрвөн үсэг шүү дээ.
-Та Монголчууддаа юу гэж хэлмээр байна вэ.
-Монголыг монголоор авч үлдэх тэр Аугаа их Мөнх тэнгэрийн үзэлдээ монголчууд үнэнчээр үлдэнэ гэдэгт хатуу итгэдэг. Түүхэн цаг үеийн өмнө “Тэнгэрийн улаач” нарын хүлээх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байдаг.
МБНЭ нь энэ жил төлөвлөсний дагуу Монгол Улсын гал голомт болсон Ноён уул, Монгол Улсын толгой уул болсон Цэнгэл хайрхан, Хөл уул болох Хөх уул, Өмнийн говийн Нэгдсэн тахилгыг хийх болно. Жил бүрийн 6 дугаар сарын 22-ны өдөр хийгдэх Нарны нэгдсэн залбиралаа хүй долоон худагт, 9 дүгээр сарын 22-ны өдөр болох Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагааг Туул голынхоо эрэг дээр хийх болно. Тэдгээр зохион байгуулж байгаа ажлуудад тэнгэрийн “Улаач” нар, шүтлэгтэн олныг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монголчуудаа, Та бүхнийг бөөгийн “Баялагийн хараал” хийгдсэн уул усандаа бүү ажилла гэж уриалмаар байна. Өөрийгөө болон хойч ирээдүйгээ бодож газар, ус, лус савдагийн хорлолоос хол байхыг та бүхэнээс хүсч байна.
Өнөөдөр хоол болох хэдэн төгрөг Танд хэрэгтэй юм уу, хэтдээ есөн үеэр хүртэх “Баялагийн хараал” хорлол хэрэгтэй юу, бодох л асуудал шүү дээ.
Газар нутгаа бузарлаж буй гадаадын гар хөл бологсодын эгнээнд бүү элс. Дээд өвгөд, их хаад, өвөг дээдсээ хүндэлдэг бол Та болон Таны үр хүүхэд их монголын өлгий нутаг, онгон сайхан байгаль, газар дэлхийдээ ханцуй шамлан бүү оролд.
Монгол бөө, бурхан хоёрын ялгаа бий юу.
Онгод бурхан хоёрын хооронд их ялгаа бий. Онгодоос зээлж хүмүүс бурханыг бүтээсэн. Тиймээс ч миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн сургасан шүү дээ. Онгон сайхан байгаль, мөнхөд орших нутаг, дээд өвгөд, их хаад, өвөг дээдсийн минь нутаг Монголдоо бид хайртай. Бид зүгээр хараад суухгүй. Нэгдсэн их залбирлаар хүч юугаа зориулна. Бид харийн хэлээр бувтнаж, гараа хавсарч наминчлахгүй, хэн нэгний зохиосон зураг, хөрөг, баримлын өмнө залбирахгүй. Бид жинхэнэ ёсоор онгод юугаа хөлөглөн Мөнх тэнгэр, эзэн хаандаа үнэнчээр зүтгэх болно.
Монгол шиг ийм их онгон сайхан нутаг, тал дүүрэн мал, уужуу сайхан сэтгэлтэй ард түмэн дэлхийд өөр хаа байгаа юм бэ?
Дэлхийн олон живаа хүмүүсээс цөөнх хэд нь онгод сүнстэй харьцаж чаддаг. Тэгвэл Мөнх тэнгэрт залрах онгодоо дэргэдээ буулган хүүрнэх тийм олон зуун улаачтай аугаа чадалтай ард түмэн дэлхийд өөр хаа байгаа юм бэ? Бид бахархах юмтай ард түмэн шүү.
-Өнөөдөр улс төрийн жагсаал цуглаанд бөө нарыг оролцохыг юу гэж үзэж байна вэ.
-Ардчилсан өөрчлөлтөөс хойших 25 жилд Монголд Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд олширсон нь юутай сайхан, юутай бэлэгшээлтэй билээ. Мөнх тэнгэрээ шүтдэг монголчуудад хууль цаазаа эрхэмлэн дээдлэх явдал гол ёс зүй байдаг. Тиймээс дээд өвөг, их хаад, өвөг дээдэс маань биднийг түүхэн уламжлал, ёс жаягаа дээдлэн хүндэлж ажиллахыг сургамжилдаг.
Энэ цаг үед бид туйлын няхуур болгоомжтой ажиллах ёстой. Бидэнд хийх ажил их бий, тийм ч учраас замын эхэнд өөрсдийн үйл ажиллагаанд саад болохоор асуудал үүсгэвэл цаашид хийж төлөвлөсөн томоохон ажлуудад бэрхшээл учирна. Их сав руу өнгийгөөд харчихсан “Бирдүүдэд” шуналаа гүйцээхээс нааш зогсохгүй. Замдаа тулгарсан хэнийг ч, яахаас ч буцахгүй болчихсон. Ийм байхад бид нарийн тооцож хөдлөх ёстой.
Жагсаал цуглаан бол иргэд байгууллага өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх улс төрийн арга хэрэгсэл юм. Иргэний хувьд тэр бүхэнд чөлөөтэй оролцох “үндсэн хууль”-аар олгогдсон эрх бий.
Харин Бөө хүн улс төрийн арга хэмжээнд оролцож бөөгийн зан үйл хийх гэж байгаа бол олон зүйлийг нарийн бодох ёстой. Бөө хүн тэнгэрийн үйлийг хийх гэж байгаа бол ёс жаягаар нь хийсэн шиг хийх хэрэгтэй. Бөөгийн хуяг дуулга, хэрэгсэл бол бөөлөхөд зориулсан зүйл, орчин үеийн хувцасны мод үзүүлэх юм уу, жагсаал цуглаанд гоёл чимэг болгох, хэн нэгний улс төрийн бодлогын “хавсарга” болгох зүйл огтхон ч биш.
Бөө хүн бөөлөхөөс өмнө бие сэтгэл, хэл яриа, хуяг хэрэгсэлээ ариун байлгах ёстой. Бөөлж дууслаа л бол хуяг, дуулгаа тайлах ёстой. Энэ бол бөө хүний мөрдөж байх хамгийн наад захын зүйл. Тэгээд онго, байгалийн хүйн холбоо, цаг хугацаа, бусад олон хүчин зүйлийг тооцож тогтоох, тэгж байж бөөлөх шийдвэрээ гаргах учиртай гэж би боддог.Ярилцсан Д.Хүрэлбаатар
-
БУРХАН ХАЛДУНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТУНХАГЛАЛ
Нэгдсэн их тахилгын Бурхан халдун Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран П.Батжаргал толгойлон бөөлж, Улс эх орон, олон түмэн иргэдээ даатган соёрхож, онгодоо залж, хайрхадын савдагаа урьж айлтгал юугаа хийлээ.
Нэгдсэн их тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Цэндсүрэн толгойлон бөөлж, Хөвсгөл нутаг, Хөвсгөл нуурын Их лусаддаа цэнгүүлэн баясгаж, хүчийг нэгтгэн зангидаж, түмэн олондоо ивээл хайраа хайрлахыг уламжлан хүсч бөөллөө.
Нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамтлаг, Монгол бөөгийн тэргүүн зайран Л.Мөнх-Очир толгойлон, хүрээлэнгээ төлөөлөн 6 бөө хамтран бөөлөлтөө хийлээ. Монголын минь өмнийн хаалт болон хамгаалсан ирсэн гучин гурван их говийн эзэн савдагаа хүчжүүлэн залж, мөргөн залбирч бөөллөө.
Нэгдсэн их тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн толгойлон бөөлж хийлээ. Их галын онгодыг хуйлруулан зангидаж, түмэн олны их үйлсийг ариутган зан үйл хийж, залбиран мөргөлөө.
Тэнгэрийн айлтгалууддаа Улс эх орон ард түмнээ даатган Монгол Улсын толгой, эцэг болсон Их хаанаа өргөмжлөн залах үйлд зориулсан бөөлөлт залбирлаа хийлээ
Нэгдсэн тахилгаар Аймаг аймгаа төлөөлсөн, өөрсдийн онгод, хамгаалалт болсон хамжаа онгодуудаа залсан зайран удган нар хуур манжигаараа дэмжин залбирч хүчжүүлэн дээд их тэнгэрийн оршихуй, Монголын Их эзэн Чингис хааны ариун сүнсний сонорт, Монголын сүр хүчит их хаадын онгонд хүргэн мэдүүлж, цунцалаар хүндэтгэлийн идээний дээжээ өргөн мэдүүлж, цайллаа.
Энэ үеэр аймаг, аймагтаа бөөгийн хүрээлэнгүүд нэгэн цагт, энергийн хүчирхэг цэгүүдээс нэгдсэн залбиралаа хийж, улс орон даяар Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдсэн их залбиралаа хийж, нэгдсэн их хүч нэмж хүчирхэг түрлэгээ хайрлалаа.
Нэгдсэн их тахилгын явцад онгод, лус, савдаг ийн айлдав. Нарлаг монгол оронд маань налгар хавар айлчлан ирж, өвгөд буурлуудаа урин дуудаж, төр улс түмэн олноо ахан дүүсээ даатган, хайрхан, лусдаа өргөл цагааны дээжээ хүргэлээ. Зуны сар гарч цагийн эрхээр уулийн оройгоор цастай, нам дор газраа мод бургас ногоорч, ногоо сайхан ургаж, Ханхурмаст хураа хайрлаж шар ургаа ургаж, малийн жилбэ сайжирч цагаан идээ дэлгэрч улирлын сайхан цаг айсуу.
Малчин олны хувьд хавар, зуны саруудад байн байн цас орсон, огцом хүйтрэлтэй, ямаа үхэр малын гарлаг ихтэй, малчдад хатуухан байлаа. Энэ жил жил хур бороо ихтэй, гал, шуурга, гэнэтийн тэнгэрийн хувирал ихтэй, богинохон зун болно. Лусын өргөл, жигүүртэн шувууд хооллох, жирийн ард олноо даатгах хэрэгтэй гэв.Төр улсын хувьд Улс орноо удирдан авч явах Улсын их хуралдайн ихэс дээдэс, Монгол Улсын толгой, эцэг болсон Их хаанаа сонгох их сонголт цөөн хэдэн ноёдын томьёлон зангидсанаар болж байна. Буруу санаат будилаан хутгагч нарын хүсэл их байна. Их хүсэлийн цаана их шунал бий. Шунал хязгаартай, бүх зүйл “богинохон” гэдэгт хамааралтай гэв. Ноёд тайж нарын байдал хямралтай, түүнээс улбаалан төр улс ард түмэн маань үүмээн самуунтай, түмэн олондоо муугаар нөлөөлөхөөр байна.
Шударга үнэн хязгаартай болж, Ихэс ноёдын шунал ихдэж, иргэд, олонтой харьцах эрх тэгш харилцаанд ялгарал ихсэж, баатарлаг түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хүндэтгэн дээдэлдэг ёсон алдагдсаар байна гэлээ.
Эх орондоо үнэнчээр зүтгэх идэр залуус айсуу. Тэд хойч үе, багачууд хүүхдээ асран хүмүүжүүлсэн, өндөр хөгжил бүхий хүчирхэг Монгол Улсын төлөө зүтгэх болно. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн Аугаа их нүүдлийн соёлоо шинэ эрин зуунд зохицсон, ертөнцийн хүмүүсийн сонирхон ирж үздэг гайхамшиг болгон эргээд дэлгэрүүлэхийг зорих болно. Ертөнцөөр нэг хэрэг чуулсан дараа үе хуран цугларч, бид хамтдаа өөдрөг сайхан ирээдүйг цогцлох шинэ цаг айсуйг мэдүүлэв.
Эрдэмтэн мэргэдийн үл хүндэлдэг, мэдлэг боловсролгүй муйхарлал, элдэв хар үйлд нэр нь холбогдогсод төгсөх шатандаа тулж ирж байна. Тэд үйлийн үрээ эдэлнэ. Түүнийг элдэв шашины үйл ариусгаж дийлэхгүй.
Ийнхүү Монголын ард түмний бахархалт хайрхан, Их хаадын минь онгоныг залсан Бурхан хайрханы нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.
-
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН
4. Телевизорын сурталчилгааны тухай
Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ
5. Зарим бөөгийн байгууллагатай харьцах тухай
Монгол бөөгийн тэргүүн удган Д.Пүрэвсүрэн
6. Монголын 3 сая дахь иргэн мэндэлсэнийг тохиолдуулан баяр хүргэх тухай
Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун
7. Нэгдсэн тахилгад оролцох үзүүлэлтийг дүгнэх журмын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
8. “Монгол туургатны төв нутгийг хамгаалах тухай” Мэдэгдэлийн төсөл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханМБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН
2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдлаа.
Хэлэлцсэн асуудлууд:
1. “Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа ажлын тухай” мэдээлэл
Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн
тэргүүн Д.Батдэлгэр
Аймаг хариуцсан Удирдах зөвлөлийн
гишүүн Б.Батжаргал
2. МБНЭ-ийн сайтын бодлого чиглэлийн тухай.
Ажилтан Д.Төмөрөө
3. Морин жилийн төөрөгийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
4. Телевизорын сурталчилгааны тухай
Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ
5. Зарим бөөгийн байгууллагатай харьцах тухай
Монгол бөөгийн тэргүүн удган Д.Пүрэвсүрэн
6. Монголын 3 сая дахь иргэн мэндэлсэнийг тохиолдуулан баяр хүргэх тухай
Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун
7. Нэгдсэн тахилгад оролцох үзүүлэлтийг дүгнэх журмын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
8. “Монгол туургатны төв нутгийг хамгаалах тухай” Мэдэгдэлийн төсөл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан -
СУМДАД МОД ТАРИХ, ХҮЛЭМЖ БАЙГУУЛАХ АЖИЛ ХИЙВ.
Өмнөөс хийж улам залхууралд сургах биш, өөрсдөө хөдөлмөрлөж хүнсээ хангах арга ажиллагаанд тусаллаа.
Бид тэнгэрийн үйлээ хийхийн зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшилд биечлэн оролцдогоороо лам, пастераас давуу үйл бүтээдэг.
Говь-Алтайн төв орох замдаа алт ухагчдын булаагүй орхисон олон нүхтэй таарсан байна. Ийм нүхэнд хүн, мал осолдох нөхцөл байдал үүссэнийг орон нутагт анхааруулж байна.
Бурхан багшийн их дүйчин өдөр Гандантэгчэнлин хийдийн лам нар гандан эргэн тойрон орших айлуудын хашаанд, “Дашчойлон хийд”, Есүсын Христийн хожмын үеийн гэгээнтнүүд сүмийнхэн төв талбайн орчинд газрыг цэвэрлэж хот тохижилтын ажлыг хөнгөвчилжээ.


