Category: Бидний тухай

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАН ТАВДУГААР ХУРАЛДААН.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан П.Батжаргал, Д.Одонхүү, Д.Жаргалсайхан, Ц.Отгонсүрэн, Анхбаяр, С.Сэргэлэн, С.Болортунгалаг, Цэндсүрэн, Мягмарсүрэн нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
    Бурхан халдуны нэгдсэн тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлөх улаач нарыг хэлэлцэн баталлаа.
    МБНЭ-ээс гадаад харилцааг өргөжүүлэх талаар хийсэн ажлуудыг сайшаан дэмжлээ. 2021 онд Францын төлөөлөгчидтэй хамтран ажиллах хэлцэлийн тухай мэдээллийг сонсож, сайшаалаа.
    АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт тухай мэдээллийг сонслоо.
    Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гаргасан шийдвэрүүдийг баталлаа.
    Хуралдааныг Б.Батжаргал, Сайхантуяа, У.Ганхуяг, Б.Гомбо, Д.Мөнхжаргал, Н.Лхагва нар тасаллаа.  Хуралдаан 2.10 минут үргэлжлэв.

     

  • ЦАСТ ХАЙРХАН БИДНИЙГ ИХ ӨВӨРМӨЦ УГТСАН, ТАХИЛГЫН ДАРАА ТАХИЛГА ХИЙСЭН ГАЗАРТ ШИНЭ НУУР ҮҮССЭН-28.

    Нутгийн зааг дээр Урианхайчууд биднийг угтаж, туульсаа хайлж, нутгийн өндөр настныд хүлээж авч, домын сумаа харваж угтсан.
    Буянт сумын соёлын төвд “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал” сэдвээр Эрдэм шинжилгээний хурал хийж, хүүхэд, хөгшчүүдэд хишиг тарааж, Цэцэрлэгт нь иж бүрэн тавилга хандивлав.
    Хүйтэн байсан учраас спорт зааланд хоноглож, өглөө эрт Цаст хайрханыг зорьсон.
    Цаст хайрхан биднийг их өвөрмөц угтаж авсан. Нарны ийм огцом цацрах туяаг энд анх харсан.
    Цэнгэл хайрханы тахилга хийсэн газарт шинээр нуур тогтсон байдаг.

    djmedia:412
  • БИД ХУРЕМХАНААС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХТЭЙ, ТЭР МӨНХ ТЭНГЭРИЙН ӨМНӨ ӨРТЭЙ ҮЛДСЭН.

    Хятадын Сиан хотод болсон дэлхийн тэрбумтан нарын уулзалтанд анх танилцсан юм. Монголд авчрах хүртэл олон удаагийн ирж, очих нислэг, уулзалт, ярилцлага гээд яривал их зүйл бий.
    Тэр хашир хандаж, хувь хүнд бус Монголын бөө мөргөлийн албан ёсны шашины төв байгууллага гэсэн бүртгэлтэй, МБНЭ-д хандсан. Хандая гэвч өөр дормитой бөөгийн байгуулага байсангүй. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал бол бага зүйл биш. Түүнийг хүссэн хүн болгон олоод байдаггүй. Харагдаад өнгөрдөг харвасан од адил зүйл. Тааралдвал алдаж болохгүй атгаад байх зүйл. Монголд бол ийм хөрөнгө цуглуулах гэвэл зарим нэгэнд насаараа хөдөлмөрлөөд босгож чадахгүй.
    Тэр нэгэн өдөр тэр эрхэм Монголд биечлэн ирж МБНЭ-д зочлон надтай уулзаж, зорилго, чиглэлээ ярилцсан юм. Бидний хийлгэсэн барилгын зургийг үзээд ихэд таалагдаж, надад хоёр санал тавьсан юм. Эхлээд монгол бөөд очиж бөөлүүлж, монгол ээжийнхээ тухай асууж сонирхох, дараа нь монголчуудаар өөрийн хандивыг хэрхэн хүлээж авах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх санал байв. Бид хүслийг нь биелүүлэв.
    Монгол бөө бөөлж, олон зуун жилийн өмнө монгол нутгаас харь орныг зорьсон монгол бүсгүйг дурьдсан юм. Бөөлүүлсэний дараа тэрээр ихэд сэргэж, баярлаж, хөөрч баясаж байлаа. Тэр өдрүүдэд тэр аз жаргалаар дүүрэн байж, хоёр дахь алхамаа эхэлсэн билээ.
    Энэ алхам нь түүнд жинхэнэ “монголчуудын тамын тогооны үлгэр”-ийг амтлуулж, гайхшралыг төрүүлсэн юм. Бид хандивлагчийн хүсэлтийн дагуу монголын улаач нарын дунд түүний Монгол бөөд хандивлах нэг тэрбум төгрөгний хэлэлцүүлгийг тавьсан юм.
    Монголд үндэсний хөрөнгөтнүүд үүсээд 20 гаруй жил болж байна. Тэдний дотроос монгол бөөд нэг тэрбум төгрөг хандивлах хүн гараагүй байна. Монгол төрөөс төрсөн тэрбутман олон арваар байна. Тэд “хулгайлж” олсон хөрөнгөнөөс монгол бөөд хандив өргөж чадах уу, Төрөөс төрсөн тэрбумтан нараа тэнгэрт бөө нар мэдүүлж байгаа одоо цагт онгод энэ саналыг хүлээж авах уу гээд олон асуудал бий.
    Хөдөлмөр зүтгэлээрээ яваа мөнх тэнгэрээ шүтдэг бид мэтийн хүмүүс нэг тэрбум төгрөг хуримтлуулна гэдэг энэ насанд дийлшүй тоо билээ.
    “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” хэмээн ерөөдөг монголчууд харин Хуремханы удирдлага дор түүний грүппийнхэн хүнийг доромжлох, басамжлах, байж боломгүй үгээр сайхан сэтгэлийн өөдөөс “угаадас” цацсан юм. Тэр үед Хуремханы удирдлага дор грүппийнхэний бичсэн 13 гаруй мянган хараал, зэтгэр, доромжлолын “үер”-ийн үгийг хүмүүс мартаагүй байгаа. Тэд “юу хийчихвээ гэдэг” шиг, бичиж байгаа зүйлээ сэтгэлийн хөөрлөөр биш, ухаанаараа тунгаан бичих байсан болов уу.
    Хандивлагсад хандаваа эелдгээр татгалзаад яваад өгсөн. Одоо хар л даа. Нөгөө л улиг болсон үгээ хэлээд сууцнааж байна. Тэд юу хожсон юм бэ. Бөөгийн төлөө май гээд 10 сая төгрөг гаргаад өгчих хүн байна уу, алга даа.
    Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хуримтлуулсан хөрөнгөнөөс сэтгэл гарган өгсөн хандивыг хүлээж авах нандин сэтгэл бидэнд дутав. Монголчууд бид хүний сайхан сэтгэл, хөдөлмөрийн үнэ, цэнийг ойлгодогүй, ажиллаж, тэмцэж сураагүй л байна.
    Тэр хэдэн өдөр миний зүрх ч эдгээр үгийг даахад хэцүү байсан. Эцсийн дүндээ Жаргалсайхан гэдэг хүн хохирохгүй, монгол бөө хохирно. Өөрийн байртай болсон бол тэнгэрийн улаач нарт хэрэгтэй байлаа. Хуралдаан, ярилцлагаа хийх гэж хүний байрыг царайчлан гуйж, цагийн 200,0 мянгаас 1 сая төгрөг төлөх мөнгө нь хаана байна. Амиа бодож хувиа борлуулж гэртээ өөрсдийгөө болгоож байвал болоо. Энэ л дүр зураг үлдэж байна.
    90-ээд оноос амьдралын гараагаа эхэлсэн бидний үеийнхэн “ганзагын наймаагаар” гараагаа эхэлж мөнгө хуримтлуулахын зах, цухыг амталсан билээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хэдэн төгрөгний хуримтлалтай болж, байр худалдан авч, хүүхдүүдээ их дээд сургууль төгсөхөөс илүү гарч чадсангүй. Миний хувьд хүүхэддээ авч өгсөн байраа МБНЭ-ийн төв байр болгож, одоо хүүхэдтэйгээ цуг хамт амьдарч байна.
    Энэ үед шашины тухай шинэ хуулийн төсөл хэлэлцэх болов. “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөл гарч ирэв. Тэрхүү хуулинд цаашид баримтлах хуулийн хэд хэдэн ишлэл, заалт бий. Шашины байгууллага бүхэн өөрийн байртай байна гэдгийг заасан байгаа. Энэ нь журмаар зохицуулагдах байрны стандарт хэмжээ гэж бий. Будда, Христийн 1300 гаруй хийд, сүм энэ шаардлагыг хангана. Тэд аль хэдийн хамгийн сайхан байршилд ажиллах байраа бэлэн болгожээ.
    Монгол бөөд ийм байр, сав бий бил үү. Монгол бөөд өөрийн гэсэн сүм, хийдийн шаардлага байхгүй гэлээ ч төвлөрсөн төв байгууллага байрлах байр хэрэгтэй болно. Тэнд монголын соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн үнэт өв төвлөрөн хадгалагдана. Түүндээ үндэслэж бөө мөргөлөө хамгаалах ажил хийгдэнэ. Соёлын үнэт өвөө судлах Эрдэм шинжилгээний төв байрлана. Өнөөдөр олон үйлчлүүлэгч эндээс өөрийн хүсэж байгаа “жинхэнэ” улаач нарыг сонгон авч үйлчлүүлнэ. Тэнгэрийн үйл эрхэлдэг улаач нарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг эрхэлдэг, тэдний төлөө үйлчилдэг, эрх зүйн хамгаалалт үзүүлдэг байх хэрэгтэй болно. Гадаад болон дотоодод бодлого боловсруулж, хэрэгжүүлж, төртэй харьцдаг хүчтэй төвлөрсөн байгууллага ажиллана. Тийм байгууллага байж, өөрийн байртай байхгүй бол ажиллах зөвшөөрөл олдохгүй, тийм цаг үе ирж байна.
    Бөөгийн байгууллагыг заавал бөө хүн удирдана гэдэг үзэл хол явахгүй. Өнөөгийнх шиг хаяахан цугларч хурал хийдэг, багшаа тойроод хамтарч тахилга, зан үйлээ хийж байгаа ч тэр нь нийгэмдээ хүрэхгүй, дэмжлэг авахгүй байна. Хүмүүсийн дотор фейс ашиглаад өөрийгөө дөвийлгөсөн хэдэн хүнээр бөөг төсөөлж болохгүй.
    Шинэ хуулинд “ Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна” гэж заасан байна. Энэ нь өнөөдрийн хувьд надаас эхлээд байгууллагаа амьдруулахын тул өөрийн хувийн хөрөнгөө байгуулагын төлөө зарцуулж байгаа олон шүтлэгтэн нарт цохилт болсон хууль юм. Амьдралыг явцад цуглуулсан хөрөнгөөр босгосон 2 давхар байрандаа бөөгийн байгууллага байрлуулж байгаа нэгэн бий. Жишээлэхэд тэр хүн шашины байгууллагыг үүсгэн байгуулсны төлөө өмчлөлөөсөө татгалзан байраа бөөд өгөх шаардлага гарч байна. Ийм хөрөнгийн чадвартай хүн монголоос одоо олдох уу. Хэцүү л асуудал.
    Хуремхан монгол бөөгийн төлөө ажиллаж байгаад баярлаж байна. Энд, тэнд албан тушаалтнуудтай уулзлаа гэдгийг сонсож байна. Би түүнийг бөөгийн байгууллага байгуулаасай гэж хүсдэг юм. Боловсрол нимгэн, төрийн болон амьдралын туршлага багатай, улс төрийн тогоонд хутгалдаж үзээгүй, “хөөсөрч явах” үедээ улс төрчид, мөнгөний занганд орчих вий, болгоомжлох хэрэгтэй.
    Бид Хуремханаас хариуцлага нэхэх эрхтэй, тэр мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн хүн. Хуулинд заасан бөөгийн ордонтой болох асуудлыг тасалдуулсан түүнд мөнх тэнгэр өөрийн биеэр өөрийн гэсэн байртай, бөөгийн байгууллага байгуулах үүргийг ногдуулах биз ээ. Өөрийн нуруун дээр хариуцлага ногдох хэмжээгээр бөө нартай хамтарч ажиллахын хүнд хэцүүг мэдрэх болно. Би-ээр өвчилсэн, цээжээ дэлдсэн, ёс зүйгээ мөрддөггүй, ярихаас хэтэрдэггүй, ам ажлын зөрөө ихтэй, боловсролдоо анхаардаггүй, хоосон баярхаж, цэцэрхэдэг, “хий үзэгдэл” шиг нөхдүүд эргэн тойрон эргэлдэнэ. Тийм хүмүүс хань болохгүй. Түмэн олон дундаас жинхэн монгол бөөгийн төлөө цохилох зүрхтэнг олж, хамтран зүтгэнэ гэдэг “их хувь заяа” юм. Миний ачаа хөнгөрч, хүрэл зүрхтэний ачаа нэмэгдэх цаг ирлээ. Монгол бөөгийн анхны байгууллагыг санаачилсан Ш.Сүхбат, Монголын бөөгийн төвлөрсөн анхны байгууллага байгуулсан Д.Жаргалсайхан нар түүх болон үлдэж, Өсөхбаяр, Хүрэлбаатар нар байгууллага байгуулан ажиллах цаг иржээ. Дахин хэлье, Бид хариуцлага нэхэх эрхтэй, тэд мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн, харин өрөө юугаараа төлнө, тэдний асуудал болж байна.

    Д.Жаргалсайхан

     

  • МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУДЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНТЭЙ БАЙНА 4

    ий макет байна. Түүнээс тал тал тийшээ аялах замууд тавигдана.
    Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнтэй байна. Дэлхийн хуурай газарт монголчуудын мөрөө үлдээсэн 1000 орчим хөшөө дурсгал бий.
    Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах саналыг гаргаж байсан билээ. Энэ бол асар их хүч, хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил билээ.

    djmedia:404
  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2012-2032 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР-ийг баталж гаргаж хэрэгжүүлж байна 3

    Зорилт 5. Бөөг Монгол Улсын үндэсний язгуур суурь шүтлэг болгон хөгжүүлэх ажлыг тодорхой үе шаттай хийнэ.
    Зорилт 6. Бөөгийн онолын асуудлыг судлаж, хөгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ. Тэнгэрийн онолыг судлаж, ном судрыг хэвлэнэ.
    Зорилт 7. Бөөгийн зан үйлийг судлана. Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангаж хувь хүний хөгжүүлнэ. Бөөгийн судар ном, зохиолуудыг бүтээнэ.
    Зорилт 8. Тахилгын үйл ажиллагааг уламжлал ёсоор үйлддэг болгох, түүнд сүсэгтэн олон, ард иргэдийг өргөн оролцуулах, Төрийн тахилгын үйл ажиллагааг бөөгийн зан үйлээр хийдэг болгох
    Зорилт 9. Мэдээллийн нэгдмэл сүлжээг байгуулна.
    Зорилт 10. МБНЭ-ийн гадаад харилцааг өргөжүүлж, дэлхийн бусад орнуудын бөөгийн байгууллагуудтай харилцааг хөгжүүлнэ. Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан монгол уламжлалт бөө мөргөлийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллана.
    Зорилт 11. ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх ажлыг төрийн байгууллагтай хамтран хийнэ.
    Зорилт 12. Бөө ба Байгалийн харилцааны асуудлууд, байгалийн оршихуйн тухай ерөнхий болоод нэгдсэн ойлголттой болно.
    Эдгээр зорилтууд нь 119 ажлуудыг тодорхой цаг хугацаанд хийхээр төлөвлөсөн байна.

    djmedia:403
  • БИДНИЙ ЗОРИЛТ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ 2

    2. БӨРТЭ зуны задгай театр, дулааны улиралд олон сайхан тоглолт хийгдэнэ.
    3. “Бөөгийн хүрээ” улаач нарын ажлын байр
    4. “Өрлөг жанжин” зочид буудал
    5. “Тахилгын өргөө” Төрийн тахилгын арга хэмжээ явагдана.
    6. “Мөнх тэнгэр бөө ёслолын ордон” -д өвлийн улиралд олон нийтийн арга хэмжээ явагдана. Бөөгийн түүхийн музей байрлана.
    7. “Боодог” монгол үндэсний хоолны зоогийн газар
    8. “Бөө” Дэлхийн бөөгийн тухай нотын сан, Эрдэм шинжилгээний төв байрлана.
    9. Төв хэсэгт Их нүүдэл монгол гэр тэрэг, хамгаалагч цэргүүдийн баримал.
    10. Монгол туургатан бөөгийн онгодын өргөө гэр, урц үзүүлэн загвар хэлбэрээр байрлана.
    11. Явган хүний замын дагуу брэндийн үзнмшнлнг худалдаа байрлана.

    djmedia:401
  • БИДНИЙ ЗОРИЛТ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ 1

    “МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ”
    ШҮТЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
    МОНГОЛ БӨӨГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС
    Бөө шүтлэг бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль, дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн хаан Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзэл мөн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн шүтлэгийн байгууллага юм.
    НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
    Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл.
    1 дүгээр зүйл. Алсын хараа, Зорилго, Зарчим.
    1.1. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, Тунхагийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
    МБНЭ-ийн Алсын хараа: Бид шударга үнэн бүхний дээр ноёрхсон, Ихэс ноёд, иргэд нь эрх тэгш харилцаанд тулгуурласан, баатарлаг түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хүндэтгэн дээдэлдэг, идэр залуус нь эх орондоо үнэнчээр зүтгэсэн, багачууд хүүхдээ асран хүмүүжүүлсэн, өндөр хөгжил бүхий хүчирхэг Монгол Улсаа мандуулна. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн Аугаа их нүүдлийн соёлоо шинэ эрин зуунд зохицсон, ертөнцийн хүмүүсийн сонирхон ирж үздэг гайхамшиг болгон эргээд дэлгэрүүлнэ.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Эрхэм зорилго:
    Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн уламжлалыг сэргээх, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон сайхан байгаль, эх нутаг, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж ирсэн асар их баялаг, Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, хөгжүүлэх, таниулан сурталчлах, хамтран ажиллах, зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх.
    1.2.Зорилго: МБНЭ нь Салбар байгууллагууд болон гишүүдээ (цаашид “Гишүүн” гэх) нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгоно.
    1.3.Зарчим: МБНЭ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
    1.3.1. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх: Аливаа нам, эвсэл, холбоодын улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй.
    1.3.2. Хүний эрхийг дээдлэх: МБНЭ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    1.3.3. Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх: МБНЭ нь үүрд мөнхийн энх тайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    1.3.4. Ил тод байх: МБНЭ нь ил тод ардчилсан байх зарчмыг баримтлаж, нийт гишүүдэд нээлттэй байна.
    1.3.5. Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах: Тус байгууллага хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй.
    1.3.6. Эд баялаг, шуналаас ангид ажиллах, Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажиллана.
    1.4. Үйл ажиллагааны үндсэн чиглэл.МБНЭ нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
    1.4.1. Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.
    1.4.2. Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
    1.4.3 Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах , хэрэгжүүлэх биелэлтэнд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчидийн идэвхитэй оролцоог хангах.
    1.4.4. Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан Мөнх тэнгэрийн үзэл, монгол уламжлалт бөө шүтлэгийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах.
    1.5. МБНЭ нь бөө нарын нэгдсэн төв байгууллага мөн. МБНЭ-ийн үйл ажиллагааны дараахи нийтлэг зарчимыг баримтлана. Үүнд:
    1.5.1. МБНЭ нь Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн шүтлэгийг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчилахын төлөө ажиллана.
    1.5.2. МБНЭ нь зохион байгуулалт, удирдах байгууллагуудын үйл ажиллагаа нь уламжлалт ба ардчилсан зарчимд тулгуурлана.
    1.5.3. Мөнх тэнгэрийн үзэл, Бөөгийн шүтлэгийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.
    1.5.5. МБНЭ нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэх бөгөөд цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж,олонхийн саналаар шийдвэрлэн гарсан шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлнэ.
    1.5.6. МБНЭ нь аливаа шийдвэрийг энэ дүрэмд заасны дагуу албан ёсны хуралдаанаар хэлэлцэн гаргана.
    1.5.8. МБНЭ нь үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна.
    1.5.9. МБНЭ-ийн бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.
    1.5.10. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь хуулийн этгээд мөн.
    ГУРАВДУГААР ХЭСЭГ.
    МБНЭ-ийн бүтэц, түүнийг байгуулах.
    3 дугаар зүйл.МБНЭ-ийн бүтэц, Үүнд:
    3.1. Монголын мөнх тэнгэрийн үзэл, язгуур, уламжлалт бөөг шүтлэгийг дэмждэг иргэдээс бүрдсэн Дээд цэцийн хуралдай, бөөгийн хүрээлэн, анхан шатны зөвлөл гэсэн бүтэцтэй байна.
    3.2. МБНЭ-ийн удирдах дээд байгууллага нь Дээд хуралдай, төлөөллийн төв байгууллага нь Дээд цэцийн хуралдай байна.
    3.3. Бөөгийн зан үйлийг явуулах, тахилга үйлдэх, олон улсын болон дотоодын арга хэмжээ, үзэсгэлэн үзвэр, музей, уншлагын танхим, тахилгын болон мөнх тэнгэр ёслолын ордон, соёл үйлчилгээний газруудаас бүрдсэн цогцолбор, Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнтэй байна.