Category: Бидний тухай

  • ЮНЕСКО БА МОНГОЛ БӨӨ

     

    НҮБ-ын гол байгууллага ЮНЕСКО-ын төлөвлөгөөнд Бөө судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, практикын хурал хийхээр төлөвлөгдсөн байв. Энэ бол маш ховор тохиох завшаант үйл ажиллагаа бөгөөд бөөгийн асуудлаар дангаар олон улсын арга хэмжээ зохиогдох нь ойрын хэдэн арван жил тохиохгүй зүйл байлаа.
    Хожим хойно ЮНЕСКО-д бөөлөлтөөр оролцсон тухай бодит түүхийг үлдээх зорилгоор энэ түүхийг бичиж байна. Монгол дахь ЮНЕСКО-ын албан ёсны төлөөлөгч нь Уртнасан гуйа байсан юм. Эхлээд Уртнасан гуай Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалд хувиараа хандсан байсан. Д.Энхжаргал удган МБНЭ-д энэ тухайгаа танилцуулсанаар бидний ЮНЕСКО-той хамтран ажиллах холбоо тогтоогдсон юм. Уг арга хэмжээний нэг нөхцөл бол тухайн улсын бөөгийн төв байгууллага оролцуулах заалт байсан нь монголын бөөгийн байгууллага оролцох боломж бүрдэж, хувь хүний дагнасан харилцааг хаасан хэрэг юм. Гэлээ ч анхлан саналыг хүлээж авсан хүний хувьд Д.Энхжаргал удганы санал, ажил хариуцагч, Монгол дахь ЮНЕСКО-ын төлөөлөгч Уртнасан гуайн санал чухал рольтой байсан юм. Албан ёсны арга хэмжээ боловч хувь хүний хүчин зүйл их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс анхнаасаа оролцсон Д.Энхжаргалын санал бодлыг бид хүндэтгэн хандсан юм. Монгол бөөгийн байгууллага ЮНЕСКО-ын арга хэмжээнд оролцох боломж бүрдэв.
    ЮНЕСКО-ийн Ази дахь салар байгууллага Бүгд Найрамдах Солонгос Улсад төвлөрдөг ажээ. Тиймээс БНСУ-ын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал, уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажилд орсон байлаа. Энэ чиглэлээр олон асуудлаар санал солилцож, цаашид хийх тодорхой асуудлаар чиглэлээ тодотгох ажил хийгдэж байв.
    Эхлээд Монголд ЮНЕСКО-ын бөө судлалын чиглэлээр хуралд бэлтгэх ажлын хэсэг монголд ирсэн юм. Тэд Тэрэлжийн чиглэлд Монгол бөөлөлтийн кино зураг авалт хийх байлаа. МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд Тэрэлж явах замд голын эрэг дээр хорхог хийсэн шиг энэхүү ЮНЕСКО-ын ажлын хэсгийг хүлээж байлаа. Гэвч тэнд хорхог идэнгээ хийгдэх бяцхан уулзалт болсонгүй.
    Ажлын хэсэгт оролцож байгаа монголын талын хүмүүс бидэнтэй гүн холбоо тогтоох сонирхолгүй байсан учраас иймэрхүү уулзалт хийх боломж гаргасангүй. Энэ нь олон улсын арга хэмжээний дараа Монгол бөөгийн талаар зураг авах тусгай төсөл хэрэгжих учраас монголын талаас оролцож байсан хүмүүс уг асуудлыг өөртөө төвлөрүүлэх чиглэлд анхаарч бөөгийн төв байгууллагыг оролцуулахаас татгалзсантай холбоотой.
    Хэдий бүх зүйл бэлэн болсон байсан ч кино зураг авах хэсэг шууд л Тэрэлж рүү хөдлөв. Тэнд Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Даринчулуун, Монгол бөөгийн Тэгүүн дээд зайран Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авалт болсон. Энэ зураг авалтаар бүтсэн кино хожимоо дэлхийн 200 гаруй улсад тухайн хэл дээр хөрвүүлэн телевизээр гарсан билээ.
    Одоо БНСУ-д болох ЮНЕСКО-ын Эрдэм шинжилгээ, практикын хуралд оролцох бэлтгэл ажилд оров. Хуралд хэн оролцох вэ гэдэг асуудалд Д.Энхжаргал удган давуу эрхтэй байлаа. Олон улсын арга хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгээс Тэрэлжид бөөлсөн улаач нар оролцуулах ёстой байв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд шууд уг арга хэмжээг зохион байгуулах ЮНЕСКО-ын салбар, БНСУ-ын их сургуулийн удирдлагатай шууд харилцаа тогтоосон юм. Эхнэр маань тэр үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх хийж байсан тул шууд харилцааг тогтооход туслаж чадсан юм. Бид болох гэж байгаа арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүний талаар шууд харилцаа тогтоож нөлөөлж болох байсан ч дотоод эв нэгдэлээ “нураахгүйн” тулд Д.Энхжаргал удганы саналыг гол болгон асуудлыг шийдэж байлаа.
    Миний хувьд олон улсын арга хэмжээнд оролцсон туршлагатай мэргэжилтэн байсан боловч Эрдэм шинжилгээ, практикын хуралдаанд оролцох судлаачийг ч Д.Энхжаргалын саналаар шийдэв. Түүний саналын дагуу Төгсжаргал гэдэг судлаачийг оролцуулах болж, цаашид хамтран ажиллах зорилго агуулан МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захиралаар томилсон юм.
    ЮНЕСКО-ын арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүнд Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Даринчулуун, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал, орчуулагчаар Д.Энхжаргал удганы охин, түшээгээр удганы ууган охин нар оролцсон билээ. Ийнхүү бодит байдлаас улбаалан арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн дийлэнх нь нэг гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн.
    Монгол Улсын БСШУ-ны яаманд хүсэл гаргаж, ЮНЕСКО-ын арга хэмжээнд оролцох хуяг дуулга, хуур, манжиг, өргөл идээгээ шалгуулж зөвшөөрөл авав. Ингээд МБНЭ-ийн төлөөлөл БНСУ-ыг зорьсон билээ.
    ЮНЕСКО-ын арга хэмжээнд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улс болон олон улсын бөө нар оролцож, өөрсдийн онцлого бүхий бөөгийн зан үйлээ хийсэн байдаг.
    ЮНЕСКО-ын арга хэмжээнд монгол бөө бөөлөхдөө хурлын тайзан дээр хийгдсэн нь төдийлөн сайн авцалдаагүй харагдаж байсан. Азийн орнуудын бөөлөлтийн хэлбэр нь үндэсний урлагтай шууд холбоотой байсан. Ардын дуу (манайхаар тамлага юмуу даа) дуулж дараа нь үндэсний бүжиг хийж, онгод нь ороод ирэхээр залгаад хүний мэргэ төлөг хэлэх хэлбэрээр өрнөдөг ажээ. Нөгөө нэг хэлбэр нь шашинлаг хэлбэр лүү хэтэрхий хазайсан харагдсан. Манайханаар цам харайх бүжиг лугаа аялдаж зан үйл хийдэг нь харагдаж байв. Энэ нь шашины бүжгээс ялгарах зүйлгүй байлаа.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал “Монгол бөөгийн өнөөгийн байдал, биет бус соёлын өвийг хамгаалах зарим асуудлаар” илтгэл тавьж, эрдэмтдийн сонирхосон асуудлуудад хариулт өгсөн.
    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал галын тахилга хийх, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун бөөлж тус тус бөөгийн зан үйл хийж оролцсон байна.
    Хуралдаанд оролцсон хүмүүс олон талаар давуу байдаг учраас хуралдаанд оролцогчидтой холбоо тогтоох, тэдэнтэй хамтран ажиллах асуудал удганы болон тэдний шийдлээр өрнөх болсон. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүс маань ч ирээд хэд үзэгдээд алга болсон.
    ЮНЕСКО-той хамтран ажиллах цаашдын арга хэмжээ ийм байдлаар болж өнгөрсөн. Энд хувь хүний хүчин зүйлийг үнэлэхээс аргагүй байсан. Нөгөөтэйгүүр бөөгийн байгууллага төлөвшиж чадаагүй байсан үед уг арга хэмжээ тохиосон учраас өрнөлт нь сайн байсангүй. БНСУ-д болсон арга хэмжээ амжилттай болсон. Харин хурлын дараах үйл явц удганы хүссэнээр манай байгууллагын санаа бодлоос ангид болж өрнөсөн түүхтэй.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжиж, тус арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд, ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллагын удирдлагуудад захидал илгээж, цаашид хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлсэн байна.
    Тэрхүү хүсэлтийн дагуу дараа нь МБНЭ нь Монгол бөөгийн нэгдсэн төв байгууллагын хувьд НҮБ-ын ЮНЕСКО-ийн төлөөлөгчид, шинжээчдийн баг ирж ажилсан.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн баг Монгол бөөгийн уламжлагдан ирсэн соёлын биет болон биет бус соёлын хэлбэрээр бүртгэх боломж нөхцлийг судлан тодотгох зорилго агуулж байсан.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн багийг АНУ, Англи Улсын иргэд удирдаж ирсэн бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан байгууллагын хэтийн зорилго, одоогийн хийгдэж байгаа ажлуудын талаар дэлэгрэнгүй танилцуулга хийлээ.
    Дараа нь Монгол бөөгийн өнөө цагийн төлөөлөл болсон Монгол бөөгийн Их Дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн өв уламжлал, түүхэн хөгжлийн талаар ярьж, өөрийн төрсөн эцэг Хөвсгөлийн алдарт Дамдин зайрангийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү өөрийн угсаа язгуурын бөөгийн онцлогийн талаар ярьсан.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн баг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нараас ЮНЕСКО-ийн биет болон биет бус соёлын өвд бүртгүүлэх зааврын дагуу судалгаа авсан болно.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн багийн ахлагч нар олон мянган жил уламжлагдан ирсэн Монгол соёлын нэг болох бөө шүтлэгийн талаар маш сонирхолтой харилцан ярилцлага, ажил хэрэгч уулзалт болсоныг тэмдэглэн хэлсэн юм. ЮНЕСКО-ийн Шинжээчдийн багийн судалгааны ажиллагаа Монгол бөөгийн төв байгуулагад тулгуурллан хийгдэх онцлоготойг дурьдаж байлаа.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн баг Монголд ирж Монгол бөөгийн талаар судалж ажилласан нь чухал ач холбогдолтой үйл явдал болж өнгөрлөө.

    Д.Жаргалсайхан

    djmedia:369

     

  • МОНГОЛ, ЭНЭТХЭГ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ ОДООГООС 3000 ЖИЛИЙН ТЭРТЭЭГЭЭС ЭХТЭЙ ГЭЖ СУДЛААЧИД ҮЗДЭГ.

     

    Өнөөдөр Энэтхэгийн зүүн хойт муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу Монголайд угсаатан амьдарч байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг XIII зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж, тэмдэглэн үлдээсэн байна. Энэтхэг судлаач, дипломатч О.Нямдаваа, “Дэлхийн өнцөг булан бүрт монгол гаралтай, өөрсдийгөө монгол гэж үздэг олон хүмүүс бий. Энэтхэгт 30 сая гаруй монгол гарал үүсэлтэй хүмүүс байна. Энэтхэгийн зүүн хойд дүүргийн 8 муж байдаг. Эдгээр мужид яг монголчууд бидэн шиг зүс царайтай, хоол хүнс ижил, бидэнтэй ижил төсөөтэй хувцас өмсдөг улсууд байдаг. Тэд ярихдаа бид бол монголчууд. Түүхийн олон зуун жилийн нугачаанаас үүдэн Энэтхэгт амьдрах болсон. 3000, 2000, 1500 жилийн өмнө Энэтхэгт ирж амьдрах болсон гэдэг” хэмээжээ.

    БНЭУ-ын ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн Хорооны дарга доктор С.Д.Прадан тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөөлөгчид Монгол улсад айлчилсан өдрүүдийг дурсан санаж байна.
    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Др. С. Д. Прадан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Тогоо, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нартай уулзаж ярилцав.
    Яриа, уулзалтын үеэр хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны Гэрээ нь хоёр орны ашиг сонирхолд бүрэн үйлчилж, ирэх он жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутаг, олон улсын харилцааны хүрээнд бэхжүүлэхэд баттай үндэс суурь болсон хэвээр байна гэж үзсэн. Хоёр орны хооронд нягт, элэгсэг дотно хэлхээ холбоо хурдацтай хөгжиж байгааг харгалзан үзээд хоёр тал харилцаагаа шинэ түвшинд хүргэж ахиулахаар тохиролцож байсан.
    Монгол Улсад БНЭУ-ын ҮАБЗ-ийн төлөөлөгчид айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх алхамууд хийгдсэн. Эдгээр өндөр хэмжээний аялчлалын үр дүнд бид энэтхэгээс танил олон нөхөдтэй болсон. “Морьтын хишиг явганд” гэдэг үг бий. Монголд зохиогдож байгаа соёлын салбар дахь зарим хамтын ажиллагаанд Монголын бөөгийн төлөөллөө оролцуулахыг зорьдог.

    djmedia:368

     

  • ӨНӨ ЭРТНЭЭС ДОТНО ХАРИЛЦААТАЙ ХОЁР АРД ТҮМЭН

    Олон улсын харилцаанд хурцатмал байдал бий болсон үед ч хоёр орны жирийн иргэдийн хооронд хамтын ажиллагаа үргэжилж байсан. Хараат бус бие даасан хүчирхэг зэвсэгт хүчин, эдийн засаг, нийгмийн хөгжлөө тэд бүтээж байна.
    Миний хувьд анх БНАСАУ-ын төрийн дээд айлчлал ирэхэд Монголын хүндэт харуулыг бэлтгэх намын хатуу даалгавартай Улаанбаатар хотын комендатурт намын байгууллагын даргаар томилогдож байсан. Тэр үеээс бид нэг, нэгнийгээ мэдэх болсон. Энэ үйл ажиллагаанд оролцсоны төлөө одоо ч надаа хүндэтгэлтэй ханддаг.
    Манай байгууллагын төлөөлөгчид голдуу Солонгосын хаврын цэцэгсийн баярт оролцдог. Энэ арга хэмжээ бол хоёр орны ард түмний хамтын ажиллагааны тод илрэл болдог.

    Нэг. БНАСАУ-д очих бүрт СХН-ын төв хорооны гадаад харилцааны газрын орлогч дарга, Пхеньян хотын Намын хорооны удирдлага, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, төрийн хүндэтгэлийн баярын хуралдаан, ёслолын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцуулдаг.
    Хамтарсан эрдэм шинжилгээний хуралдаан, эрдэмтэдийн илтгэл, мэдээлэл энэ бүхэн хамтын ажиллагааны тод илрэл болж байна.

    Хоёр. Монголын бөөгийн байгууллага БНАСАУ-ын өмнөд нутагт байдаг Солонгос хааны монгол хатаны бунханд хүндэтгэлийн ёслолыг хийдэг. Хоёр ард түмний найрамдалт хамтын ажиллагааг илэрхийлдэг Солонгос хаан, Монгол хатаны бунхан бол ЮНЕСКО-ийн бүртгэлд орсон түүхэн дурсгалт газар билээ.
    Энэхүү газарт МБНЭ-ийн төлөөлөл болох Монгол бөөгийн дархан удган Б.Батчулуун, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар очсон байдаг.
    Энэ тухай Монгол Улс-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн арга хэмжээнд зориулсан номонд ч орсон байна.

    Гурав. Бидний хамтын ажиллагааны хүрээнд бид БНАСАУ-ын ард түмний аугаа их хөдөлмөр бүтээл, найрсаг харилцаа, ололт амжилтыг нүдээр үзэх боломжийг олгодог. Ялангуяа сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтад хүрсэн амжилттай танилцах боломж олгосон. Үүнд хот байгуулалтын амжилт, нйимийн асуудал, эмнэлэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн амжилт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн амьтдын хүрээлэн, морин тойруулга, амралт зугаалгын усан сан, зочид буудал гээд олон сайхан бүтээн байгуулалттай танилцсан.
    Шинжлэх ухаан техникийн төв, залуучууд, хүүхдийн ордон, их дээд сургууль, урлаг соёлын ололтыг нүдээр үзэж биечлэн харах боломж олдсонд нэн таатай байна.

    Дөрөв. Монгол-Солонгосын ард түмний хамтын ажиллагааны тод илрэл бол жирийн иргэдийн төвшинд үргэлжилж байна. Бид солонгост зочилж олон арга хэмжээнд оролцдогийн адил бидэн дээр ирсэн зочид төлөөлөгчид жирийн монгол айлд зочилж халуун дотноор ярилцаж, уран бүтээлээ харилцан тоглодог билээ.
    Солонгос залуус Монгол бөөгийн тэргүүн удган Байгалмаа, Баттогтохын гэрт зочилж, монгол зан заншил, баярыг хамтран тэмдэглэж ирсэн. Монгол-БНАСАУ-ын хооронд энгийн ардуудын хооронд тогтсон хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно.

    djmedia:366
  • МОНГОЛ УЛС ХОЁРХОН УЛСТАЙ ХИЛЛЭДЭГ, БНХАУ-ТАЙ ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТҮҮХИЙН ЖИМЭЭР ХОЛБОГДДОГ ХӨРШ УЛС.

    Улс орнууд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдтэй харилцаагаа ойр дотно байлгаж, эдийн засгийн үр өгөөжөөс нь хүртэж, хөгжлөөр хоцрохгүй хамт урагшлахыг хичээж байна. Харин манайд бол эсэргээрээ байдаг. Бид хүмүүсээ ядуу амьдрахыг хүсдэг цөөнхтэй, өмнөд хөршөө учир шалтгаангүй эсэргүйцэн харааж зүхэж, нулимах дуртай ойворгон залуустай. Хэн нэгний хүсч байгаа зүйлийг бид гүйцэлдүүлж байгаа нь тэр ээ. Хамгийн муу зүйлээ хятадын эрлийзэд хамааруулна.
    Өмнөд улстайгаа сайн хөршийн харилцаатай болж, хилээ нээж харилцан зочилдог болоод гучин жил болж байна. Олон зуун найз, нөхөдтэй болжээ. Тэгснээрээ хятад болчихдоггүй юм. Харин нэг нэгнийгээ улам илүү ойлгодог болно, хаана ч явсан “газардахгүй”.
    Улс орны аюулгүй байдлын чухал асуудлуудыг анзаараад үз. Бид хоёр хөрштэйгээ хилээ баталгаажуулж, газар нутгийн хувьд маргаангүй болгосон.
    Монголын төрийн бодлого, албан бичиг нь монгол хэл дээр хийгдэж байна. Гэвч өөрийн гэх оюуны өмчөө бага, багаар алдсаар, хүнийн болгосоор, түүний цаана оюуны дархлаа ихээр суларч байгаа.
    Газрын лецинзийн наймаагаар олон эмзэг зүйлийг бий болгосон. Газрын доорх баялгаар бий болсон хуримтлал эх оронд минь зарцуулагдахын оронд, хэт цөөнхөд төвлөрч, харьд очин бусдыг тэжээх болов.
    Даяаршлын эрин зуунд цөөнх болсон монгол үндэстэнээ хамгаалж үлдэх дангаарчлах бодлого нь үндэсний дархлаа генийн чадвараа алдахгүй байх явдал билээ. Монгол улсын хүн ам зүйн бодлого, үндэстний мах, цусаа хамгаалах зорилт маш чухал. Үүнийг хэл яриагаар хийдэггүй. (Харааж зүхэх, нэр хаяг өгөх зэрэг) Харин бодит үйлдлээр хийх зүйл. Хоосон үзэл суртал бол бусдыг доромжлохоос эхэлдэг. Үүнд манай улаач нар хамаарч байгаа нь харамсалтай хэрэг.
    Залуу сайхан хүмүүс нь ядуугийн зовлонгоор амьдралаа дээшлүүлэх гэж харь орныг зүглэж, гаднаас газрын лецинзийн эзэд, баян цөөнх, тэдэнтэй худ, ураг бологсод нутагт ирж суурьшиж, эзэн болж, “хамгийн” гэсэн болгоныг эзэмшиж байна. Харин бид үүний эсрэг нэгдэж тэмцэх цаг үед тулж ирээд байгаа.
    Монгол дахь шарын шашин, үндэсний шашин тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг “мөргөж” хаячихаад нутагт минь эзэн суужээ. Тэд нэг жил улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар улс төрчдийг лобидож байна.
    Харин манай зарим улаач нар боловсрол, мэдлэгтээ анхаарахгүй бол хөрөнгө оруулалт, санхүүжилт, хандив гэж юу байдаг тухай анхан шатны мэдлэггүй, юу хийж байгаагаагаа үл анзааран нэг, нэгнийхээ хийсэн ажлыг нураах гэж орлилдон чарлана, ичмээр. Хожуу, хэзээ нэг цагт монгол бөөдөө саад тотгор хийж явсанаа ойлгох цаг ирнэ. Одоо бичиж байгаа бүхэн чинь түүх болон үлдэнэ, байнга нэр зааж муугаар дурсагдах цаг ирнэ.
    Саяхан Монгол дахь будда нар Азийн хэмжээнд олон улсын бага хурал хийв. Гадаад харилцаандаа гаргасан амжилтыг нь ямар ч лам эсэргүүцэхгүй байгаа биз дээ.
    Монгол бөөгийн төв байгууллага МБНЭ нь гадаад харилцаандаа ахиц гаргаж БНХАУ-ын Элчин сайд уулзав. Энэ бол бөөгийн байгууллагын нэр хүнд өсөж буйг харуулсан явдал, олон жилийн хөдөлмөр, хүч зүтгэлийн үр дүн билээ. Харин уулзсаны төлөө, цөөнх хэдэн улаач нар, гадаад харилцааг хэрхэн хэл амаар доромжлон дайрна вэ. Ийм хүндтэй уулзалтад “гудамжны яриа, хов жив, гуйлга түүлэг” ярьдаггүй юм. Магадгүй Хуремхан, түүний хамсаатнууд хоёр дахь алдаагаа хийлээ. Үүний цаана өв санг наймаалж, ашиг ологчид хожино гэж тооцоолж байж магадгүй, гэдч чадахгүй. Гадаад харилцаанд тэдний хоосон “бичвэрүүд” нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Гадаад харилцаанд хувь хүн хохирдоггүй, хамт олон хохирдог юм. Тэгэхлээр хийж байгаа үйлдэлээ сайн бодож бай-залуус минь ээ.

    Нэг. БНХАУ-ын Элчин сайдын яам бидэнд хүндтэй ханддагийн илрэл бол МБНЭ-ийн төлөөллийг хүлээн авдаг уулзалт юм. БНХАУ-ын Элчин сайд, зөвлөхийн хэмжээнд уулзалт хийгдлээ.
    Мөн монголд ажиллаж байсан үе, үеийн Элчин сайдтай байнга холбоотой уулзаж байдаг. Монголд ирж олон улсын арга хэмжээнд оролцсон төлөөлөлтэй уулздаг. Тэд монголын минь үе, үеийн хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүс байдаг.

    Хоёр. Зүүн бүсийн нутаг нь ОХУ-тай хиллэдэг, Манжуур, монголчуудын нүүдлийн соёлын өвийг авч үлдсэн Хөлөнбуйр нутаг билээ. Хятадын засгийн газраас энэ нутгийг аялал жуулчлалын бүс болгосон билээ. Тэгээд ч аялагчид энэ нутагт их ирдэг. Монголын барга бөө энэ нутагт байдаг.

    Гурав. БНХАУ-ын ӨМӨЗО бол өвөрмонголчууд голлон амьдардаг нутаг. БНХАУ нь богино хугацаанд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлсэнийг энэ нутгаас харж болно. Хурдны авто замын сүлжээ, Төмөр зам, зорчигч тээдэг хурдны төмөр зам, холбоо харилцаа, хот байгуулалт, хүнд аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй гээд олон зүйлийг харж болно. Бид олон газрын бүтээн байгуулалтыг биеэр үзлээ.

    Дөрөв. МБНЭ-ээс ӨМӨЗО-ны Ордост байдаг Чингис хааны цогцолборт 2 удаа аялал зохион байгуулсан билээ. Арван найман жилийн өмнө элсэн цөл байсан газар өнөөдөр Чингисийн онгон, шинэ Ордос хот байгуулж, нууранд усан онгоу хөвж харагдана. Энэ бол их бүтээн байгуулалтын бодит гэрч юм. Бид ярьж байхад тэд хөдөлмөрлөж, бүтээж байсан. Манай улаач нарыг Чингис хааны онгоны удирдах зөвлөлийн гишүүд хүлээж авсан билээ.

    Тав. Хятадын өмнөд нутаг өвөрмөц төрхтэй. Байгалийн өвөрмөц тогтоцтой газар их байдаг. Энэ нутагт танилцах гэж аялсан. Хятадын томоохон хот Шанхай, Наньжин, Ухань, Датунаар явсан. Хятад хоол олон төрөл зүйл байна. Өмнөд нутагт цагаан будаа, умард нутагт талх, гоймонг түлхүү хэрэглэдэг. Гахайн мах голчлон иддэг. Сычуань, Кантон, Жянсү, Шаньдун, Фужян, Хүнань, Аньхуй, Жөжян нутгийн хоол алдартай. Хэрчих, болгох, амтлах, чимэглэх хэв маяг янзтай. Буддын болон лал шашны тусгай хоол гэж бий. Өмнөд нь далайн бүтээгдэхүүн, ногоо, умард нь гурилан, хуурай бүтээгдэхүүний уламжлалтай.

    Зургаа. Баруун бүсийн нутаг Шинжан аймгийн монгол хэлээр ярьдаг гурван аймаг байдаг. Тэдний залуустай танилцсан. Маш авьяаслаг хөдөлмөрч залуус байсан. Харин Өвөрмонголын баруун зах болсон Ухай хот, үхлийн хөндий хэмээх нүд чилээм уудам талыг харахад зүрх бэрхшээд байдаг. Алшаа аймагт цөл газрыг хэрхэн ногоожуулж байгаатай танилцсан. Үнэхээр гайхамшигтай ажил өрнөж байсан шүү. ЭНэ нутаг монголчуудын аж амьдралыг хэрхэн өөрчилж байгаа үзсэн. Малчны хотхоныг хоттой ижижлсэм болгож байгааг харсан. Шашины 20 гаруй хийдээр орсон. Хорчин бөө өргөн уудам нутагт хүчээ авч тархажээ. Нэгэн зэрэг олон хүнийг бөө болгодогоороо одоо манайд байгаа шиг орчин цагийн бөөтэй адил ажуу.

    Долоо. Монголчуудын түүхийн сурвалжид их дурсагддаг Хөх нуурыг зорин очиж, уснаас нь адис авсан. Дээд монголчуудын хүндлэн дурсгасан Ногоон дарь эх миний эрхэм дурсамж билээ. Тэдний дурсамжийг сонсоод сэтгэл уйлахгүй байхын аргагүй байсан. Монголоос гарсан мөргөлчид Төвөд явахдаа энд хүрээд Утай гүмбэнд түр завсарлан өвлийг өнгөрөөгөөд хавар болонгуут Төвөдийг зорьдог байжээ. Надаа увс нуурт ирсэн мэт санагдаж байлаа. Гэхдээ ус нь өөр л дөө. Тангад хүнтай таарсан, сонин учрал байлаа, одоо ч монголчуудад таагүы хандах бөлгөө.

    Найм. Хятадад зориуд усны асуудлыг хэрхэн шийдэж байгаатай танилцсан. Их мөрнөөс усыг олон мянган км хойлоо, сувгаар татаж газар нутгаа усчуулсан туршлага монголд маш чухал юм. Бид хэзээ нэг цагт говь өмнөд нутгаа энэ л аргаар усжуулан хүн амаа суурьшуулах болно. Гол, мөрөндөө усан цахилгаан станц байгуулга, тэндээсээ бус нутагт ус шилжүүлэн дамжуулах асуудлаа шийдвэрлэнэ. Их ч олон усан сангаар орсон билээ.

    Ес. Монголын бөө нар БНХАУ-ын олон газраар аялж, хөгжил дэвшилтэй танилцсан. Бидэнтэй адил тэнгэр үзэлтэй монголчуудтай найз, нөхөд болсон. Зарим улаач нарын онгодын өргөөгөөр морилж, нутгийн сонинг сонсож, ахуй амьдралтай танилцсан.

    Арав. Төвөдийн орноор аялав. Онгоцны цонхоор тээр доор уулс харагдана, гэвч уулсын оргил нь дэргэд мэт зэрэгцэнэ. Онгоц Ландаод бууж цэнэглээд Лхас хотыг зорив.Лхас мөрнийн боож барьсан нисэх буудалд онгоц газардсан. Цастын уулын орон Төвөдөд олон сонин зүйлтэй таарсан. Лхас хоттой танилцаж, Потала ордоныг өглөөнөөс орой хаатал 8 цаг үзэж сонирхож билээ. Монголчуудаас төрсөн буддагийн хамгийн өндөр цолонд хүрсэн ламтай уулзсан нь их сонин байлаа. Далай ламыг тодруулдаг “Тэнгэр” нуурт очив. Энд аялсан өдрүүд амьдралын мартагдашгүй үйл явдал байсан.

    Арван нэг. Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцож, заримд нь илтгэл тавьсан. Хятадын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байлаа. Зарим хуралд буддагийн шашины төлөөлөгч оролцож байв.
    Сиан хотод болсон эрдэмтдийн хуралдаанаас хүндэтгэлийн медалийг филипины төлөөлөгч бид 2 олгож байсан. Монгол гэж зарлахад төлөөлөгчид хүндэтгэн хандаж байв. Энд олон орноос ирсэн Тэрбумтан нартай танилцаж билээ. Харахад энгийн даруухан, эгэл жирийн хүмүүс, надад гойд сайхан сэтгэгдэл үлдээсэн.

    djmedia:363
  • ҮНЭН, ХУДАЛ ЯЛГАГДАХГҮЙ БОЛНО ГЭДЭГ СҮЙРЭЛ.

     

    Зарим нь намайг бөө болгоод өгөөч хамаагүй ээ ямар ч онгод байсан яадгын биед минь наагаад өг гэж зоогийн газрын менюнээс зөөгчид захиалга өгч байгаа мэт аашилна. Та нар юуны төлөө юуг олж харсан болоод ингэж шунаглаж дайрна вэ! Батын эхнэр булган шүф, үнэтэй цүнх авсан байна лээ гэх атаархуу хүүхнүүдийн зан. Дорж Том жийп унаа авсан байна, гарт байгаа цагийг нь хараад байгаарай би бас юугаараа дутдаг юм гэсэн хүнээс дор явахгүй гэсэн айхтар араншин бидэнд бий.
    Гэхдээ бөө мөргөлд ийм сэтгэгдэл зан чанараар хандаж ойртож болохгүй ээ найзуудаа. Тэнгэр үзэл, санаа мөргөлийг үйлдэж түүнийг дэмжих хувь танд байна уу гэхээс биш уучилаарай хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явах тавилан байхгүй. Далдын ертөнц, тэнгэр, газар нийлэх, хий биетэнтэй харицах энэ зам мөрийг төрмөл, унаган увидас чавдар бүхий мэдрэхүйтэй бас сэтгэлтэй хүмүүст нь даатгаад, даалгаад үлдээсэн нь дээр шүү.
    Тэд чинь чухамдаа онго тэнгэртэйгээ хэрхэн харьцах, уул усаа яаж баясгаж дээдэлж явах, хүн хүнээ хэрхэн хүндэлж өргөж явахаа мэдэх улсууд. Ийм зүйл хэллээ гээд бүү гомдоорой гэхдээ энэ жимд хошуу дүрэх нэг хэрэг хуруу дүрэх бол огт өөр хэрэг шүү. Олонхи хүмүүс нь дээл өмсөж хэц дэлдэсэн тайзан дээр биш л болохоос биш урлагын хүн ба ухаан санааагаа тэнгэртэй холбож чадаггүй торгоор биеэ хучсан хүн болно.
    За яахав олон бөө дамжиж сураглаж явсаар угаа нэгэнт өөртөө наасан болон сахиусаа хагас дутуу орогнуулаад, ойлгох гээд мэдрэх гээд явж буй хүмүүсийн хувьд бол хэдэн жил ийм байдалтай явах вэ дээ. Учираа олохгүй байгаа бол олсон нэгэнтэйгээ санаа сэтгэл зовохгүйгээр буруу хазгай яваа нь үнэн тодорвол засуулаад ханзлуулаад явсан нь дээрдээ.
    Харин нэгэнт бие сэтгэл салж хагацаж чадахгүй хорогдоод байгаа бол өөрийгөө сайн дайчил. Хичээ, зүтгэ гэхээр хэдэн сэтгэгдэл оруулсан нийтлэл, ном судар эргүүлж, бясалгал гэх зүйл хийж угаас тогтохгүй байгаа бодлоо улам бүр самардагаа болиорой ТА.
    Хүмүүсийн хэлдэгээр тэр буусан өвөө, эмээгээ онгодоо мэдэрхэд л хамаг анхаарал мэдрэмж сэтгэлээ чөлөөл төвлөр. Эрх толь хэц хэнгэргээ бариад хэдэн цаг дэлдэнэ үү, хэл хуур, манжиг бардгаа барин сахиусаа дуудаж ойртуулж мэдрэнэ үү улаач та бүгдийн эрх чөлөө.
    Яагаад эрх чөлөө гэв. Учир нь та тэнгэрийн хүчийг газарт буулгаж яваа хүмүүн болохоос жүжигчин биш. Жүжигчид л найруулагчаасаа үзэгчээсэй эмээж сандаран биеэ барьдаг байх. Мөргөхдөө элдэв юм бодно, өргөл өргөхдөө ар урд яваа хүнээ чагнаад хэн хүн намайг юу гэж байгаа бол гэсэн дэмий зүйл тэнгэрт хүргэх бодлынхоо оронд ууршуулна.
    Бас хамгийн их анхаарах зүйлийн нэг нь бол амьдралын алдаа, харуусал, болох бүтэхгүй бүхнээ онгодод, сахиусанд битгий шингээ гуйя. Өөрөө өвдөнө онгодын буруу, ажил төрөл хийх үйлс нь бүтэхгүй онгод буруутай. Сахиусыг бүр үлгэрт гардаг нэг адгын хорлон сүйтгэгч гүзээ нь цоордоггүй мангас мэтээр ургуулахаа зогоосон нь дээр байх аа, нөхдөө.
    Ер нь Монголд гэлтгүй л дэлхийн аль ч орны хүмүүст хангалтай олон зовлон зүдгүүр байна. Өнөөдөр ажил хэрэг чинь бүтэхгүй, аав ээж, ах дүүс нь болохгүй байгаа бол зүгээр л шинээр эхэлж болохгүй байгаа замыг дахин сонгохгүйгээр өөрөөр алхаад үз гэж зөвлөмөөр байна. Амжилтад хүртлээ хөдөлмөрлө. Нэг зүйлийг саяаар үнэлэж авах хүнийг хүлээж суух сэтгэхүйтэй явсанаас олонд хүртээлтэй сая зүйлийг бүтээсэн нь дээр байдаг шүү дээ.
    Улаан орхимж, Хонх дамар хангинаад, хэц хэнгэрэг, бардаг гүйлгүүлээд та мэдэхгүй хэлээрээ чөлөөтэй ярьдаг болж толгойнд чинь мэдлэг гаранд чинь бакалврын зэрэг унаад ирэхгүй шиг таны өмнөөс ажлыг чинь бид хийхгүй онгод ч очиж хийхгүй. Хүний нүдэнд үл үзэгдэх хэмжээст сүнс орон зой далд ертөнцөөс хамааралтай зөөлөн, хатуу үйлсийг бид ханзалж, засан залруулдаг. Бодит ертөнц таны хичээл зүтгэл сэтгэлээс чухам илүү хамааралтай байдаг шүү.
    Өөр өөрсдийнхөө хамгийн сайн чаддаг хүсэл эрмэлзэлтэй, зорилготой зүйлсээ олж бүтээцгээ хүмүүс минь. Боловсрол, ажил төрөл, эд хөрөнгө, мөнгөтэй болох сайхан шүүдээ. Хүний амыг хүлээж, бусдын гарыг харж бүү амьдар. Онгод сахиусаа залахад ч гэсэн мөнгө төгрөг дутаж гачигдаад тэрүүхэндээ хэцүү л байгаа биздээ. Бид ер нь хүнтэй сууж гэр бүл болохдоо толгой хорогдох сууцтай, хөл амраах машинтай, тогтсон орлого санхүүтэй билүү гэж боддог тэвддэг.
    Тийм байж онгод сахиусаа залахдаа ор хоосон сэтгэл мухар байгаа нь мэдлэггүй бас хүндлэл гэх зүйл огч байхгүй байгаа нь харагдана. Үр хүүхэд, үндэс нахиагаа бодон хайрлаж болохгүй зүйлд дурлах бодлыг хорьж сур. Ямар ч шашин шүтлэгт үйлийн үр гэж байдаг тул үүнийг сайн бодож эргэцүүлж яваара
    Ямар ч шашин шүтлэгт үйлийн үр гэж байдаг тул үүнийг сайн бодож эргэцүүлж яваарай зон олон минь. Үгийн сүүл болгон хэлэхэд шүрийг дотор нь жинхэнэ, таримал, шахмал гэж ангилдаг. Та тэгвэл жинхэнэ бөө болох гээд байна уу? таримал бөө, шахмал бөө болох гээд байна уу? гэдгээ бодоод үз! Би ч нэг таримал, шахмал хоёрын нэг нь байхдаа гэж бодож байвал больсон нь дээр. Өөрт оноогдсон төөрөг тавлиан заяа буяныхаа үйлд зарцуулах цаг хугацаагаа дэмий бүү алд. Хүн төрөлхтөн бусад зүйлсийг засаж залруулж эргүүлж болох ч цаг хугацааг яаж ч хөөцөлдөөд буцааж болохгүйг сайтар ухаар хүмүүсээ! Та бүхний минь заяа өндөр байж Тэнгэр нь харж хөх толбот хүмүүн бүрийн ухаан нь саруул бие нь эрүүл, үр хүүхэд нь мэнд сайн өсөх болтугай гэх ерөөл тавья.

    МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Б.Анхбаяр

  • УХААНАА СЭРЭЭ ТА

    Харанхуй шүтлэг бол тэнэглэл болон мухар сүсэг болоод амьтанд адлагдаж бусдад дарангуйлагдаж дуусдаг шүү дээ. Социализм нийгэм бууран унаж ардчилал гараад бид бөө гэх мөргөл шүтлэгээ байдгийг санан сэрээсэн ч монголын баруун хойд хэсэг зүүн өмнөд нутгаар ба хөвсгөл, дорнодоор байдаг гэсэн ойлголттой байв. Нэг хэрэгтэй Хөвсгөлийн бөө хүнтэй хэрэлдвэл хараадаг гэнэлээ гэсэн ам дамжин яригддаг байсан үе саяхан билээ. Яг л халаасны хулгайчыг илчилвэл нүдийг нь зүсдэг гэнэлээ гэдэг шиг. Юм мэдэхгүй ялган салгах мэдрэмж мэдлэггүй байна гэдэг ийм л харанхуй бүрхэг байх нь байна шүүдээ.
    Цаг сайхан болж, зөв буруу ч гэлээ олон хүн угтай онгодтой гэдгээ мэдэж дуулж сонсож нөгөө айхтар Хөвсгөлийн бөө шигээ харааж ерөөгөөд л хүн амьтан айлгаж ичээгээд явах тухай хөөрцөглөж байсан үе бас бий. Хараал хийнэ гэдэг эрдэм чадал хэтийдсэн болон энэ амьдарлаа ер нь чөтгөр эрлэгт өгсөн хүний л ажил юмуу даа. Хараал хийсэн хүн удмаараа уруудаад дуусах жамтай гэсэн ч яриа бий.
    За эргээд гол сэдэврүүгээ өнгийе. Энэ цаг үед хүн бүхний шүд, толгойны өвчин болсон нэг зүйл бол сайн бөө хаанаас олох вэ? сайн багш хаанаас олох вэ? гэсэн гол хоёр асуулт бидний дунд хөвөрч байдаг. Тэнгэр мөргөлт хүмүүсийн хувьд би зөвлөгөө өгч чадах эсэхдээ эргэлзэж буйгаа нуух юу билээ. Сайн муу бөөг бид биш та бүхэн өөрсдөө дүгнэх хэрэгтэй. Үзэх харах чадвараар нь бус таньд хийсэн үйл нь хүрч байгаа эсэх нь хэмжүүр нь биз. Энэ бол тусдаа асуудал. Харин улаач болох гээд мунгинаад будилж төөрөөд явж байгаа хүний хувьд бүх зүйл хэцүү хатуу байдагт ам нэг байна байх. Зөв буруу шийдвэр гаргаснаас хамаарч ирээдүй хойч удам урагтаа юу үлдээж хоцрох нь харагдана.
    Багш гэх хүмүүнийг сонгоход хэдэн зүйлийг анхаарч үзвэл зүгээр санагдана.
    1. Онгодын буулт (улаач танд хүрч байна уу)
    2. Багшийн үзэл бодол зан ааш нь ямар байгаа эсэх.
    3. Багш хүний эрдэм чадал мэдрэгдэж байгаа эсэх (онгод буулгахгүйгээр бөөлөх, хэц дэлдэх, хуурч татах, гэх мэтээр )
    4. Ёс зүй ба тухайн бөөгийн гал болон багшийн ёс зүй нь юу баримтлаад юуны төлөө байгааг бодитоор ойлгох юм.
    Багшилж буй хүнд онгодыг тань залж залаалж өгсөний үйлд улаач хүн та бог бод малын өргөл өгөх зэрэг нь байх зүйл. Үүнийг нь заавал өгөх учиртай. Учир нь өгөө авааг тэнцүүлдэг дэнчин өгөх ёс бөөд буй. Тиймээс та түүнд өргөл өгч өөрийн үйлийг түүнд үүрүүлж буй гэсэн ойлголт юм. Шавь болж байгаа гэж энэ цаг үед ярих байх.
    Багшаар замчлуулж буй улаач нар хамгийн чухал нэг зүйл дээр алддаг. Багшийн онгод хүсвэл өөрийн чинь онгодуудыг хааж боодог гэх зэргийн ойлголт. Тийм зүйл огт байхгүй. Онгодууд тамгатай үрээ хайн хэдэн зуун жил болсон байдаг. Онгодын насны тухай яриагүй шүү. Хэдэн мянган настай нь ч байдаг. Зарим онгод улаач үрээ хайгаад цөхрөнгөө барсан байх нь ч бий. Олж чаддаггүй хэрэг.
    Харин багшийн үүрэг олж уулзуулах. Багш хэрэв чадалтай үнэн зөв бөө мөн л бол таны онгодуудтай холбогдсон цагаас эхлэн үйлээ гүйцээж дуустал тэнгэрийн өмнө хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл улаачтайгаа холбуултлаа тайван байлгадаггүй. Учир нь та юу ч мэдэхгүй, мэдрэхгүй, холбогдож чаддаггүй учраас. Ийм учраас багшийг ээрч байгаа хэрэг. Улаанбаатарт босож буй ихэнхи бөө нар багшийнхаа хээрийн урц, овоо тайлга дээр угтайгаа холбуулдаг. Энэ бол магадгүй цаг үеэ дагаад шилжиж байж мэдэх юм. Бахардаж унатал гүйлгэх, хоол сойх, ах дүү нараараа гэр барьж хэд хонодог ч гэх сурвалж ч байдаг. Уг нь буриад талд тиймэрхүү үйл их байх бөгөөд халх бөө нар ерөнхийдөө зан уламжлалдаа шингээжээ.
    Харин дархад уйгар тува ястанд ийм үйл байхгүй. Анхлан улаач болж байгаа үрээ аль ч гарал угсааны дээдсүүд өөрсдийнхөө нутаг орон тахилга тайлгатай газраа л хүлээж авдаг гэж үзэн өөрөөр хэлбэл өөрсдийнхөө гэрт л хүлээж авна гэдэг байна. Тэр удам угсааны хувьд нөгөөх газар нь чухал учраас тэр юм болов уу. Бүр нарийн хэлж өгдөг ийм уулын тэр аманд тийм өнгөтэй чулуу байгаа гэхчилэн хэлнэ. Огт үзэж хараагүй ч яваад очихоор нээрээ л тийм газар нь хүлээж байдаг. Түүнээс биш олон араваар нь ээж модонд аваачиж угтай нь холбоод байхгүй нь мэдээж юм. Бүр амьдарч буй хашааных нь арын ууланд, эсвэл хамгийн ойр мод устай газар юу билээ ч гэх шиг хачин хачин зүйлс ярьж байхыг сонсож л байлаа.
    Тийм газар холбоод биед залрах ч үгүй. Харин энэ завшааныг алдалгүй завсрын юмнууд гүйгээд орчих тохиолдол олон байнаа. Ингээд удмын онгодууд гомдоод бүгд буруу хараад суучихна. Удам ургаа голоод суучихна. Харин хөөрхий хүү охин нөгөө буруу юмтайгаа нөхцөөд л явж өгнө дөө. Би үүнийг яагаад хэлээд байна вэ гэхлээр ихэнхи хүмүүс удам урагтайгаа бус буруу юмтайгаа нөхцөөд л явж өгнө дөө.
    Би үүнийг яагаад хэлээд байна вэ гэхлээр ихэнхи хүмүүс удам урагтайгаа холбогдохдоо санхүүдээ зовж эхэлдэг. Гэтэл зөв юмтайгаа холбогдоход орчин үед илүү их зардал гарна. Улаанбаатарт байгаа хүн Улаанбаатартаа л босож болох юм байна гэдэг ойлголт. Зардлын хувьд юун таныг хулхидсан бөөд зориулсан 5, 6-н сая. Нутаг орондоо байгаа хүмүүст харьцангуй гайгүй. Гэтэл улаанбаатарт тодроод нутаг усаа зорино гэдэг бензин тос, хоол унднаас өгсүүлээд тоогоо алдаж эхэлнэ. Зөв зүйлтэйгээ холбогдсон улаачыг орон нутгийн болон дэвэн дэлхийн уул усны эзэд сорьж тандах, хүч нэмэхээр дуудаж эхэлдэг юмдаа. Хуучин цагт морио унаад майхнаа үүрээд л явдаг байсан нь тодорхой.
    Одоо цагт бол хөдөлвөл мөнгө шүү дээ нуулгүй хэлэхэд. Асар их зүйлээ өөрөөсөө золиослон байж удам ургынхаа гажиг сэвийг засдаг хүнийг л тэнгэрийн тамгатай улаач гээд байгаа хэрэг. Ах дүү нараараа дэмждэг дэмнэдэг байвал их сайн. Зардал мөнгөө ч ядаж хамжина шүү дээ.
    Энгийн хүн бол лай л байна гээд тэгж бусдын өмнөөс зовохгүй. Нэг хүн үзүүлж харуулаад 5000, 10000, 20000 өгөөд гарлаа. Эргээд та аль нэг нутгийн уул уснаас дуудлага авна тэгээл явна. Орж ирж байгаагаасаа илүү зардал гардаг. Үүний хариуд ирээдүй хойч тань л засах зүйл багатай сайхан явцгаах гэсэн нэгэн үзүүрт үзлээр бид явдаг. Цалин мөнгөө ч үүндээ зориулж явдаг юм.
    Бөө болоод баяжих бодлоо орхих хэрэгтэй шүү. Баяжих хүсэл төрөөд байвал хөдөлмөрлө, туслах хүсэл төрөөд байвал бөөл. Гэлээ гэхдээ тэнгэрийн үйлэнд зорьж явахад цаанаасаа бүтдэг л юм. Гэхдээ овоож оцойтол таныг алт мөнгөнд бялхуулдаггүй юм шүү. Энд хүрэх хүртлээ, онгодууд тань хүч чадал суутал та одоо байгаагаасаа ч тартагтаа тулж байдагаа шавхаж магад шүү.
    Энэ бол бүхэлдээ сорилт шалгалт, даваа гүвээ, гол мөрөн шүү гэж хэлмээр байна. Орж ирсэн хүн бүр зовлон ярина. Сайн сайхан явж байхдаа хэн ч бурханы талаар эсвэл бөөд очих талаар боддоггүй юм. Тиймээс та улаач болсон цагаасаа эхлэн энэ хорвоогын бүхий л зовлон зүдгүүртэй ноцолдож байгаад энэ насаа элээх нь үнэн юм.
    МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Б.Анхбаяр

  • “АЛДАГДСАН” МОНГОЛ БӨӨГИЙН БИЧЛЭГИЙН ТҮҮХ

    Монгол бөө нарын бөөлөлт, ярилцлагыг багтаасан нэвтрүүлэг бүхий бүтээл нь монголдоо бус бидний соёлын өвийг өмчлөх гэж өрсөлддөг хилийн гадна өмнө зүгт, хятадын нутагт аймаг, хошуунд хэвлэгдээд, хуулбарлаад, худалдаанд гарсаныг тодотгох шаардлага гарсан. Учир нь хэвлэгдэн хувилагдан худалдаанд гарч байгаа бөөлөлтийн дүрс, зургийн ихэнх нь МБНЭ-ийн гишүүдийн бөөлөлт байсан юм. Бид соёлын өвөө хамгаалах эрх, үүрэгтэй.
    Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн соёлын өв болсон улаач нарын бүтээлийг хэн тэгээд хил давуулан бүтээл болон нийтэд худалдах болов гэж асууж, сонирхох нь зүйн хэрэг юм. Олон зуун жилийн явцад өдлөн өнөөг хүргэж ирсэн Монгол бөөгийнхөө бүтээлийг аваачаад өгчихдөг хэн байв. Энэхүү дүрсийг Хятадын хаана хэвлэсэнг тодруулсаар тодорхой эзэдтэй нь уулзсан юм.
    Өмнөд хөршид маань хэвлэгдээд гараад ирсэн бичлэгүүд худалдаалагдаж байгаа нь бодит үнэн. Яаж байгаад нэр бүхий өвөрмонголын бөө нар МБНЭ-ийн улаач нарын бөөлөөг өөрийн өмч мэт үзэж бусдад худалддаг байна?. Монголдоо, тухайлбал эх орондоо бөөг сурталчилахаар гаргасан бүтээлүүд яагаад өөр улсад худалдаалагдах болов. Бөөгөө зөв замналаар явуулахаар зөвлөлдөж, гаргасан бүтээлүүд яагаад эздийн нь зөвшөөрөлгүй худалдаанд гарав гэдэг асуудалд хэн нэг нь хариулт өгч таараа. Монголын бөө судлаачид өөрсдөө ч бүрэн судалж амжаагүй зүйлээ ийнхүү хөрш орны мэдэлд өгчээ. Энэ бол хэн дуртай хүний хийдэг ажил биш юм.
    Хятад улсад хэвлэгдэж гарсан бөөгийн материал нь олны анхаарлыг ихээхэн татаж эрэлт ихтэй борлуулалт сайтай байгаа билээ. Монголтой холбоотой юун бүтээл ийнхүү хэвлэгдэн гарав хэмээн сонирхон судалж үзвээс:
    БНХАУ-д гарч байгаа материал нийт 45 бүтээл, 1775 минутын бөөгийн дүрст бичлэг байгаа юм. Эдгээр нэвтрүүлгийн 1157 мин буюу 65,1 хувь нь Т.Дагвадоржийн Үндэсний телевизын фондод байсан өв сангийн бүтээлүүд байна. Хийсэн бүтээлийн дотор нь ангилж үзэж болно. Бүх бүтээлийн 28,8 хувь нь Т.Дагвадорж, Т.Одончимэг (Өөдөө) нарын санаачлан хийсэн бүтээл гэж үзэв. Өөр хүмүүсийн оюуны бүтээл 7,1 хувь байна.
    Кино материалын 64,1 хувь нь буюу 1138 минутын бичлэг нь МБНЭ-ийн гишүүдийн ярилцлага, бөөлөлт байна. Эдгээр бүтээлийг хийхдээ МБНЭ-ийн ДЦ-ийн хуралдайгаар хэлэлцэж, төлөвлөлт хийж, нэвтрүүлэгт оролцогч бүрээс 150 мянган төгрөг гаргуулж, нэвтрүүлэг хийгч Т.Дагвадорж, Т.Одончимэг (Өөдөө) нарт өгсөн байдаг. Монгол бөөг олон түмэнд сурталчилахадхувь нэмрээ оруулж байгаа гэж үзэж, манай гишүүд маш идэвхитэй оролцсон. МБНЭ-ээс Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Дархан, Орхон, Булган аймагт унаа, телекамераар туслаж, зураг авалтаа хийсэн байдаг. Олон улаач нарын зүтгэл, хамт олны дэмжлэгээр нэвтрүүлгүүд бэлэн болсон.
    Гадаадад худалдаж байгаа үнэ нь 1000 юань буюу дөрвөн зуун наян мянган төгрөг, хэрэглэгчидэд чөлөөтэй зарагдаж байгаа. Эдгээр дүрсэд МБНЭ-ийн гишүүдийн бөөлөлт голлох байрыг эзлэж байна. Энэхүү их хэмжээний материалыг хуулбарлан Хятадын талд өгсөн Монголын тал хүн хэн байв, хэрхэн шилжүүлэв гэдэг тодорхой болсон асуудал.
    Монголын бөөтэй холбогдох 10 ширхэг СД багтах олон цагийн бичлэгийн БНХАУ-ын бөө судлаач зайран Чинбарс гэдэгт эрхийг нь шилжүүлсэн байна. Одоо болохоор тэднийгээ “Өвөр Монгол” нөхөр /шиг/ бүдүүлэг нэгэний хийсэн үйлдэл” хэмээн нэрлэх болов. Энэ асуудал цөөнгүй жилийн түүхтэй юм. Энэ бол Монгол Улсын соёл үнэт өв болсон бөөгийн холбоотой соёлын өвд хор хохирол учруулахуйц байдлыг цаашид үүсгэж байгаа юм. Хэн дуртай нь монгол бөөгийн өвийг эзнийх нь зөвшөөрөлгүй бусдад өгөх эрх үгүй билээ.
    Тухайн үед энэ тухай монголд цухас дурьдагдаад эхлэнгүүт сөрөг алхам хийж эхэлсэн. Энэ тухай мэдэгдсэн хүмүүсийг хятадын эрлийз хэмээн нэр хаяг өгч, бас бус дарамтлах үйлдэл хийж, өөрсдийн буруу үйлдэлээ далдлах оролдлого хийж байсан.
    Бөө нар энэ талаар тодорхой мэдээлэлгүй байсаар 2021 онтой золгож байна. Харин БНХАУ-ын Өвөрмонголын нутагт СД хэлбэрээр зарагдах болсноор монголын бөө нар тодорхой мэдээлэлтэй болж, МБНЭ нь өөрсдийн холбоотой материалыг тайлбартайгаар youtube-т тавьсан байгаа. Хэн ч үзээд дүгнэлт хийхэд чөлөөтэй болгосон.
    Монгол бөөгийн зан үйл бол монголын үнэт өвийн салшгүй хэсэг юм. Тэрхүү үнэт өвийг эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр, өөрсдөө дур мэдэн бусдад соёлын эхийг шилжүүлсэн нь нэн хортой үр дагавар дагуулж байна.
    Дэлхий нийтийн жишиг байгаа, манай зарим хуулинд заасан байдаг, соёлын өвийн “…баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх” хэмээн дэс дарааллыг нь тодорхой зааж өгснийг зөрчсөн үйлдэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө улаач нар өөрсдийн бөөлөлтийн дүрсээ бүрэн үзэж, амжаагүй байхад бусдад эрхийг нь шилжүүлсэн байна.
    Монгол бөөгийн зан үйл бол хэдэн үеэр уламжлан ирсэн байдаг. Зөвхөн тухайн бөөгийн зөвшөөрлөөр энэхүү зан үйлийг гадагш гаргах ёстой гэж үздэг. Одооноос ингэж хэвшүүлж тогтоох нь зүйтэй юм. Монгол Улс одоогийн байдлаар гарын хэдэн хуруунд багтах бөө судлаачтай байна. Бөөгийн зан үйлд нууцлавал зохих зүйл олон байдаг. Энэхүү асуудлын цаана монголын соёлын үнэт өвөө үнэгүйтүүлэх, эсвэл цөөхөн хэдэн хүний өмч мэт бусдад худалдах том асуудлын эхлэл болж байгаа юм. Үүнийг хийж чадаж байна гэдэг бол бөө хүний хийх зүйл биш.
    Энэхүү бөөлөлтийн дүрснүүд олон мянган хувиар олшруулан бүтээл болгон сүлжээнээс гадна онлайнаар хязгаарлал тогтоолгүй, 1.5 тэрбум хүнтэй Хятадын зах зээлээр борлогдож байна. Энэ бүхнийг тооцоолбол зах зээлд санаанд багтамгүй тоо гарах нь ойлгомжтой.
    Монгол соёлын өмчийг гадны хүмүүс зарж ашиг олж байхад манай улсад үүнээс ямар ч хувь орж ирэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай асуудал билээ. Монгол соёлын өвийг үнэгүйдүүлсэн СД бүтээл нь хэдэн хувь хэвлэсэн тухай мэдээлэл хаана ч байхгүй. Ямар нэг ном хэвлэсэн бол хавтсан дээр нь төдөн хувь хэвлэв гэж заавал бичсэн байх ёстой тухайн материалд бичээгүй байна. Харин оюуны эрхийг нь бусдад шилжүүлсэн явдлыг аль ч хууль, дүрмээр зөвтгөх боломжгүй.
    10 ширхэг СД дүрс нь энэ цаг үеийн монгол бөөгийн зан үйлийн амьд бүтээл юм. Үүнийг цааш нь хэлбэрийг нь өөрчилж, ном болгох, орчуулах, эмхтгэл, эрдэм шинжилгээний бүтээл болгож байгаа.
    Хятадад монгол бөөгийн бүтээл эзнийх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтэд үзүүлж буй байдал, улаачийн бөөлөлтийн зохиогчийн эрхийг авалгүй бусдад эзэмших эрх олгосон нь үнэхээр ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм. Монголын бөөгийн өнөө цагийн материалыг гадныхан эзэмших эрхтэй болсныг ямар ч Монголын улаач хүн зөвшөөрөх аргагүй.
    Хятадад хувилан тараагдсан баримтуудыг гадаад улсад хуулбарлаж өгөөгүй нөхцөлд Монгол бөөг нутагт нь ирж үзэх, монгол бөөгийн бүтээлийн ишлэл болохыг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан.
    Энэхүү монгол бөөгийн дүрсийн эрхийг бусдад шилжүүлсэн нь нь монгол улсын соёлын өвийг эзэмших харилцааны зарчмыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл, бүтээл нь хятадад хувилагдан худалдаанд гарсанаар бидний соёлын үнэт өв болсон бөө мөргөл нь үнэ цэнээ алдах эхлэл болж байгаа билээ. Монгол бөөд ямар ч ашиггүй байдлаар Монголын соёлын өв түгэн дэлгэрэх боломж өгсөн хүмүүсийн үйлдлийг зөвтгөх аргагүй, бөө дэлгэрч байгаа үед хамгийн эмзэг үеийн гол асуудлыг тусгасан материалыг гадаадад тараах боломж олгосонг зөвтгөх хүн гарахгүй биз ээ.
    Энэ бүхэн:
    нэгдүгээрт, манай улсын бөөг зан үйлийг өөртөө ашигтай гуйвуулах боломжийг харьд олгосон.
    Хоёрдугаарт, Монгол бөөгийн зан үйлийг үнэгүйдүүлсэн.
    Гуравдугаарт, Монгол бөөгийн зан үйлээр гадаад улс үлэмж ашиг олох болсон. Харин соёл иргэншлийн аюулгүй байдалд ямар хор хохирол учруулсныг цаг хугацаа харуулах буйз аа.
    Энэ үйлдэл бидэнд хариуцлага, сахилга бат, шударга ёсоос гадна эх оронч байхыг сануулсан хэрэг боллоо. Мөн хуульдаа ч тодорхой зохицуулалтуудыг хийх хэрэгтэйг харууллаа. Хамгийн гол нь Монголын бөөгийн зан үйлийг эрхэмлэгчдэд, эрхмүүдэд ёс зүй, эх оронч сэтгэлгээ дутмаг байгааг нүдэн дээр харуулж өглөө.
    Хэдэн хүнд санхүүгийн ашиг өгөхөөс илүү соёлын өвийн харьяалалын асуудал яригдах болно. Монголын соёлын өвийг бусдад шилжүүлсэн ноцтой үр дагавар илэрлээ. Бид үүнийг байх ёстой зүйл мэт ойлгох болж байна уу. Үгүй юм аа. Харин ч Монгол, монголоороо үлдэнэ гэдгийг хаа, хаанаа санаж тэмцэх хэрэгтэй болж байна.
    Ардчилсан тогтолцоо, шилжилтийн үе гэсэн нэр томьёоны дор бид эдийн засаг нийгмийн олон үнэт зүйлсээ булшилж, бусдад худалдсан. Түүний нэгэнд монгол бөөгийн соёлын өв багтана.
    Монгол бөөгийн уламжлалт дэг жаяг огтхон ч эзэмшээгүй мөртөө түүнийг харж үзэж явсанаа ашиглах, бусдад түгээдэг хүмүүс олон болсон. Монгол бөөгийн уламжлалт өвийг залгамжлагч нар л эзэмшигч эрхтэй гэж бодном. Өөр боломж ч маш ховор юм.
    Өвөрмонголын судлаачид бидэнд танилцуулахдаа монгол бөөгийн бүтээлүүд хувилагдаж тараагдсаныг хүлээн зөвшөөрөөд бид оюуны эрхийг нь зохих ёсоор авсан, цаашид хамтарч ном болгож гаргана гэж мэдэгдэж байсан. Тэд эдгээр материалыг ойрын хугацаанд өвөрмонгол гаргахын зэрэгцээ цаашид дэлхийн тавцанд, баруун европт түгээх болохоо ч мэдэгдээд байгаа билээ. Олон улаач нарын оролцсон бүтээлээ бид бага, багаар алдсаар өөрийн гэх нэрлэх оюуны бүтээлгүй болохын биш биз дээ-Монгол улаач нар минь ээ.
    Ийм зүйл бичлээ гээд бидний эсрэг янз бүрийн зүйл бичих, нэр хүндэд халдах нь бага хэрэг, бидэнд хохирох зүйл үгүй, нэг хүний асуудал, цаана чинь монгол бөөгийн өв санд хохирол учрах нь хамгийн харамсалтай зүйл, тэр нь нөхөн төлөгдөхгүй баялаг юм.

    МБНЭ-ИЙН ДЦ-ИЙН ХУРАЛДАЙ

    ХУВИЛАН ТАРААГДСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
    № Сэдэв Удирдсан Оролцсон МБНЭ
    мин Д,О нарын Бусад
    мин
    1. Монгол бөөгийн ёс зүй Ч.Батболд Д.Бадарч
    2. Монгол бөөгийн ёс зүй Ч.Батболд Д.Бадарч
    3. Цаст хайрханы нэгдсэн тахилга Ч.Батболд Д.Бадарч 65
    4. Уулзалт ярилцлага Т.Дагвадорж Д.Бадарч, Бум-Очир, Ш.Сүхбат
    Б.Галаарид 125
    5. Уулзалт ярилцлага Т.Дагвадорж Д.Бадарч, Бум-Очир, Ш.Сүхбат
    Б.Галаарид 85
    6. Монгол бөөгийн ёс зүй Ч.Батболд Батсайхан 120
    7. Ярилцлага Ч.Батболд Д.Бадарч, Батсайхан, Сайхантуяа
    8. Гандан уулын нэгдсэн тахилга Ч.Батболд, Д.Бадарч, Б.Энхбаяр,Ч.Дангаасүрэн, Д.Батчулуун, Ц.Чулуунбаатар 36
    9. Монголын төв цэгт хийсэн галын тахилга Д.Бадарч, Б.Энхбаяр, Н.Хишигсүрэн 20
    10. Ярилцлага Т.Дагвадорж Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ 32
    11. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Д.Бадарч, Н.Хишигсүрэн 26
    12. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Н.Хишигсүрэн,Зайран Б.Батжаргал 58
    13. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Энхмаа 57
    14. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн дархан зайран 43
    15. Ярилцлага
    (Монгол бөөгийн ёс зүй) Т.Одончимэг (Өөдөө) Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Д.Дарьчулуун, Ц.Отгонсүрэн, 150
    16. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул 32
    17. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн дннд удган Д.Нанжаа 38
    18. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган С.Отгондулам 40
    19. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Мялдорж 35
    20. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн 43
    21. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган Н.Туул 41
    22. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн удган Д.Болорцэцэг 36
    23. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа 34
    24. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган С.Эрдэнэчимэг 25
    25. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн Зайран Б.Тэгшээ 37
    26. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн 42
    27. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн 38
    28. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Зайран Б.Мөнхнасан 49
    29. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн 34
    30. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн Зайран Д.Гүн-Үйлст 50
    31. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их зайран П.Батжаргал 38
    32. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) “Алтан гадас” Д.Ганбаатар 13
    33. Говийн нэгдсэн тахилга Т.Одончимэг (Өөдөө) МБНЭ 13
    34. Нарны залбирал Т.Одончимэг (Өөдөө) МБНЭ 10
    35. Бөөлөлтүүд Т.Дагвадорж 34
    36. Ярилцлага, Бөөлөлт Т.Дагвадорж Ага зайран 29
    37 Хуур таталт 9
    38 Баримтат кино Мөнх тэнгэр
    39 Ярилцлагууд Анужин 39
    40 Галын тахилга 8
    41 Баримтат кино Бум-Очир Монгол бөө мөргөл 10
    42 Баримтат кино Англи хэл дээр 10
    43 Ярилцлага, Бөөлөлт Чинбат 40
    44 Ярилцлага, Бөөлөлт Т.Дагвадорж Т.Үжин удган 40
    45 Ярилцлага, Бөөлөлт Чинбат 10
    Нийт цаг 1775 мин буюу 29,5 цаг 1138 511 126
    Эзлэх хувь 64,1 28,8 7,1
    Дагвадорж, Өөдөө 1157 мин буюу 65,1 хувь нь

     

    djmedia:360
  • МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛАА ХАМГААЛАХ ЗОРИЛТ

    Өнөөдөр төр нь монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг үл тоон хандаж байгаа ч Мөнх тэнгэрийн үзлийг шүтэн бишрэгчдийн тоо нийгмийн тодорхой хэсэг бүлэг болж, нийт насанд хүрсэн хүн амын дотор 20 хувьд хүрлээ. Төр нь анзаарахгүй мэт царайлж байгаа боловч монгол үндэсний тэнгэр шүтлэгтэн нараас Монгол улсын гавьяат цолтон, төрийн дээд одонгоор шагнагдсан 30 орчим улаач нар төрөн гарлаа.
    Монгол туургатан болох ОХУ-ын буриад, Агийн буриадууд, Тува, ижил мөрний эрэгт орших Халимаг, Афганы Могол, Пакистаны Хазар, БНХАУ-ын Өвөрмонголчууд, ойн иргэд, Хөлөнбуйр, Ордос, Альшаа, Дээд монголчууд, Түвэд, Шинжань уйгарын монгол гурван аймгийн төлөөлөлтэй бид богино хугацаанд харилцаж чадсан. Эдгээр нутагт монголоос очиж бөөгийн нэр барьж ажиллагчдын тухай мэдээлэлийг бидэнд тодорхой өгдөг.
    Шаардлага тохиолдвол Монгол, Тува, Буриад, Өвөрмонголын улаач нар харилцан нэгнээ хамгаалж, хамтарч ажиллах байна. Монголын бөөгийн байгууллага монгол туургатны хэмжээнд ажиллаж чадсандаа бахархаж байна.
    Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг, Монгол бөө нарын дотор жигшимээр, чих дэлдийлгэсэн буруу зүйл олон гарах болж, олон түмний дунд нэр хүнд унаж байна. Тэнгэр ч тэдгээрийг шийтгэж байгаа.
    Монгол бөө бол өөрийн нарийн дэг журамтай, ардын уламжлалт зан үйл, соёлын үнэт өв юм. Монгол үндэсний шүтлэг болох бөө мөргөл, соёлын өвийн үнэт зүйл, өвөрмөц онцлогоо бусдад худалдах, оюуны эрхээ шилжүүлэх, алдах явдалтай тэмцэх, хамгаалах шаардлага өнөө үед чухал зорилт болж байна.
    МОНГОЛ ДАХЬ СУДАЛГААНЫ АЖЛУУДЫН ТОЙМ
    Монгол Улс болон БНХАУ-ын хооронд хийгдсэн иж бүрэн судалгааны ажлын төслүүдийг товч танилцуулахаас эхлэх нь зүйтэй гэж үзэв. 90-ээд оноос эхэлсэн төсөлд дараахь ажлууд хамаарч байна.
    Хятад-Монголын археологийн хамтарсан шинжилгээний анги есөн жил судалгаа хийх явцдаа археологичид 12 аймагт чулуун зэвсгийн үеэс 19 дүгээр зуун хүртэл янз бүрийн үед хамаарах эртний түүхэн 140 газарт судалгаа хийжээ. Энэ хамтарсан судалгаа нь хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны бодит жишээ боллоо гэж төслийг санаачлагчдын нэг болох Монголын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн үнэлж байна.
    Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа Соёлын асан сайд С.Чулуун нь 2012 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулж, Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 200 орчим жилийг хамрах асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цуварч байна. Энэхүү гэрээнд Монголын талаас гарын үсэг зурсан С.Чулуун сайд болж, Д.Өлзийбаатар нь Төрийн шагналаар шагнагдсан ажээ.
    Монголын Архивын дурдсан хөмрөгийн бүтээл болсон ном нь Хятадад цахим худалдааны олон сүлжээгээр 2,700 ам доллараар зарагдаж байна.
    Дараа нь Монгол улс дахь Зурхай судлалын судалгааны ажлаа эхэлсэн байдаг. Монгол дахь зурхай судлалын ажил, өвөрмонгол дахь зурхай судлалын өв, уламжлагдан ирсэн бааз суурь дээр тулгуурлан хийгдэж дуусчээ. Нэг их хугацаа зараагүй нь одоогийн мөрдөж буй зурхай нь сүүлийн 30-40 сэргээн хэрэглэж буй зүйл. Монголчуудын зурхай нь нар, сарны үйл явцтай холбоотой зурхай байдаг. Цөөнх хэрэглэж байна. Тэртэй тэргүй маш замбараагүй чиг хандлагаар өрнөсөн монгол дахь зурхай судлал харин ч гадныханд бөөн олз байсан нь тодорхой. Зах зээлд шилжсэн ядуу буурай орнуудын хувьд өөрсдийн бүтээлүүдээ хямдхан үнээр худалдаад “идчихдэг”. Тэр байдал монголд өрнөсөн.
    Хятад дахь монгол судлалын төвөөс хэрэгжүүлсэн Монгол хэлний нутгийн аялгуунд хийсэн судалгааны бүтээлүүд хамаарч байна. Энэ судалгааны ажил Монголын баруун зүгийн аймгууд, голдуу олон ястаны өлгий нутаг Ховд аймаг, монголын төв хэсэг Архангай аймагт хийгдэж иржээ.
    Харин Монгол дахь соёлын өв болох бөө мөргөлийн судалгааны ажил 2000-аад оны эхнээс хамааралтай. Монгол бөө мөргөл ба Бурхан халдун дахь энерги хадгалалтын чиглэлд судалгааны ажилд эрчимтэй орсон байдаг. Бурхан халдуныг судлах явцдаа Ихсийн газартай харьцуулан судалсан бүтээл онцгой анхаарал татаж байгаа юм. Үүнийг судлахад бөө чухал үүрэгтэй байсан. Чөлөөт зах зээлд орсоноор Монголчууд үнэгүй юманд дэндүү шунахай болсон учраас замын зардал, бас бус зүйлийг нь харийн судлаачид хариуцахад тэд дороо цугларч хоорондоо өрсөлдөн бөөлөөд өгдөг байлаа.
    ӨМӨЗО-ны судлаач Үнэнч, Чингис хааны төрсөн нутаг, үйл явдал өрнөсөн газрууд, Дэлгэрхаан сумын хөдөө аралд төрийн их тайлга, тахилгыг хийж ёслон байгуулсан Гэрэлт хөшөө, түүний он цаг, тооны харилцан уялдааны тухай, Хэрлэн Тооно уулын онь, энергийн туяаны харилцан тогтолцооны судалгаанууд 13-н жил үргэлжилсэн байна. Судлаач маань тэр хавартаа Монгол бөө нарын хамт Бурхан халдунд очиж бөөлөлт хийлгэж зураг авч байхдаа харвалт өгч, эмнэлэгт очсон ч сэхээ оролгүй байсаар насан эцэслэсэн байдаг.
    Үүний дараахан Бурхан халдунд харийн жуулчинд халдсан асуудал яригдаж, хотын дарга Э.Бат-Үүл эрх, үүргээсээ халин тэднийг хамгаалсан мэдэгдэл хийж байсан. Тэгээд салбар хариуцан ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, С.Оюун нар Бурхан Халдунд аялах журам, тэр дотроо гадаадын жуулчдыг аялуулах зөвшөөрөл олгож эхэлсэн нь хууль бус ажиллагааг дэмжиж, бусармаг үйлдлүүд гарах эхлэл болсон.
    Удалгүй иргэн Ч.Чинзориг зөвшөөрөл авч, Францын улсын зургаан иргэн, тусгай тоноглогдсон судалгааны иж бүрэн хэрэгсэл, нутгийн 50 мотоциклтай залуусыг өдрийн 50 мянган төгрөгөөр хөлсөлж, Бурхан халдун харханыг ухаж, малтаж судалж эхэлсэн. Мөнгө л олдож байвал манай залуус юугаа ч өгөхөд бэлэн болсон байна. Тэднийг илрүүлж, МБНЭ-ийнхэн кино зураглал авч, баримтжуулж, төрийн холбогдох газруудад мэдэгдсэн байдаг.
    Судалгааны ажилд хяналт тавих боломж төрд л байсан. Түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй.
    Судалгааны ажлын тактик өөрчлөгдөж монгол бөө судлалыг өөрийн нутагт төвлөрүүлэн хийх болсон. Олон зуун монгол бөө нар Өвөрмонголд очиж ажилласан байна. Тэдний үйл ажиллагаа, цар хүрээ хэмжээгээ алдсан. Бөө мөн биш нь мэдэгдэхгүй олон улаач нар очиж, зан үйлээ хийх болсон. Монголоос бөөгийн мэргэжилтэй, баклавар, магистр хамгаалсан, “доктор”, “профессор”, “Дэлхийн Академич” цолтой, төрийн зайран, удган “ид шидтэй” олон бөө нар өвөрмонголд очиж олон зуун шавь босгож эхэлсэн. Өвөрмонголд олон зуун “бөө” босгож өндөр ханш тогтоосон нь мөнгө хөөгчдийн шуналыг улам хөдөлгөсөн байдаг.
    Тэдний дотроос Өвөрмонголын Улаан хад аймгийн Ар хорчин хошууны иргэн Чимэдцэрэнгийн Баяннамсрай гэгч маш богино хугацаанд тодорч, хоёрхон жилийн дотор бөөгийн өндөр дээд төрийн зайран цол хүртэж, (ийм албан ёсны цол байхгүй болно), 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 358 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал болох “Алтан Гадас” одонгоор энгэрээ мялаалгаж, нэр алдар нь түгэж, олны гайхашралыг төрүүлж байв. Түүнд өгсөн олон алдар цолонд Дэлхийн нүүдэлчдийн дээд Амин хүч судлалын Академийн Эрдмийн зөвлөлийн дарга Сүнс Д.Одгэрэл гэгч тамгаа дарж, мутраа хайрлаж олгожээ. Тэрээр Төрийн зайран хэмээх цолыг хувийн үзэмжээр олгож, мөнгөөр худалддаг. Одоо зогсоох цаг нь болсон.
    Уламжлалт бөө нараас олон хүн урагш зүглэсэнгүй. Учиртайхан хэд, хэдэн улаач нар ажилласан байдаг. Монгол бөөгийн зайран Балжир нь Өвөрмонголд найман сар тасралтгүй ажилласан байна. Түүнийг “санхүүгийн урхиар” татах арга хэрэглэсэн. Олон арван шавь босгох ажилд татан оролцуулсан. Тэрээр хүний нутагт харийн хатуу хуулийн дор ажиллах хэцүү, бас осолтой гэдгийг биеэр амссан. Отгонтэнгэрийн тахилгад толгойлж бөөлөхөө хаяад өмнө оронд ажиллаж, улмаар ёс зүйн арга хэмжээ авагдаж байсан. Гэвч сүүлийн үед теле ярилцлагад оролцохдоо МБНЭ-ийн талаар огт мэдэхгүй гэж хариулсан.
    Монгол бөөгийн соёлын өв болсон зураглал бүхий телевизийн фондоо хятадад худалдсан явдал гарав. Энэ тухай дараа нь дэлэгрэнгүй бичих учраас орхие.
    Өмнө улсад ажилласан олон улаач нар бий. Алдаагаа засна гээд олон хүнийг нэрээр нь дурьдсангүй.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай

  • МАРТУУЛАХЫГ ХҮСДЭГ ТҮҮХ

     

    Монголчуудад судлагдаагүй их зүйл байна. Түүний цаана түүхийн арвин их зүйл агуулагдаж байна. Монголын уламжлалт төрт тогтолцоо нь түүхийн энэ үед хэрхэн холбогдож байгааг илэрхийлэхийг хүсч байна.
    1368 онд монголын их эзэнт гүрэн мөхөж, Хятадад Мин улс байгуулагдав. 1372 онд Хятадын цэрэг Орхон гол хүртэл довтолж, 1380 онд нийслэл Хархорум хотыг сүйтгэв. 1388 онд Монгол, Мин улсын хооронд шийдвэрлэх тулалдаан болж, монголчууд дагаар оров. Энэ үеээс монголын төр хямарч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн. Ойрад, халхын тэмцэл тэртээ тэргүй хүч алдан тамирдаж байсан монголчуудын хүчийг бүрэн барав. Энэ үеээс Манжууд олон мянган монголын элч нарыг урин залж урихдах бодлогоо эхлэв. Удалгүй урианхай монголчууд Манжид дагаар оров. 1468 онд Монгол, Чин улсын хооронд найрамдлын гэрээ байгуулсан. Даян хааны үед монгол эргээд хүчирхэгжиж эхлэв. 1551 онд Алтан хан, Мин улстай гэрээ хийв. Тэгээд дөрвөн ойрадтай байлдаж эхлэв. Монголчуудын хоорондын тэмцэл харийнханы хүсч байсан үр дүнд хүргэж байлаа.
    Монгол оронд төвдийн шар малгайтын шашин нэвтрэн орж ирэх үе буюу Түмэдийн Алтан хан, Авдай сэцэн ноён зэрэг (1368-1576) хаад ноёд Төвдийн далай лам Содномжамцтай хэлэлцэн тохирч энэ шашныг монголд оруулж ирэх тэр үе хүртэл бөөгийн шүтлэг Монгол нутагт өөрийнхөө байр суурийг хүчтэй хэвээр хадгалж байв.
    Алтан хан Хөх хотыг байгуулж, баруун зүгт Хөх нуурыг байлдан дагуулав. 1574 онд Алтан хан, Шарын шашины толгойлогч Содномжамцыг монголд авчирч шарийн шашинд элсэж, Шашины цааз тогтоов. Түүнээс хойш ан ав, цэргийн албанаас лам нарыг чөлөөлөх болов. Цэргээс зугтаасад лам болох нь ихсэв. Энэ явдал одоо ч үргэлжилж, лам нарыг цэргийн алба, эх орны бүтээн байгуулалтад биечлэн оролцохоос чөлөөлсөөр иржээ.
    1579 онд Хөх хотод шарын шашины сүм, 1583 оноос эхлэн Гүмбэн хийд, 1585 онд Эрдэнэзуу хийд, 1586 онд Байбаликын сүм, 1604 онд Амдогийн Гонлун хийд байгуулав. Абатай хаан Далай ламтай уулзаж, тус шашинд орж “Очирай хан” цол хүртэв.
    Түүхийн энэ үед манжаас гурван шаттай үлй ажиллагаа хэрэгжүүлсэн байлаа. Манжууд өвөрмонгол, ар монгол, ойрадууд эзлэх цаг мөчид монголчуудыг нэг мөр дарж авах аргаа аль хэдийн бодож төлөвлөсөн байв.
    Нутаг дэвсгэрийн хувьд Манжид ойрхон, цаг агаарын хувьд тааламжтай өвөрмонголын хэсгийг шууд захирах хэлбэрээр эрхшээлдээ байлгав. Цэргийн шуурхай хөдөлгөөн хийж аливаа эсэргүүцлийг цаг хугацаанд нь дарах, монголчуудын хөдөлгөөн бүрийг нарийн хянах боломжтой, бөө мөргөлийг өндийх оролдлогыг цаг тухайд нь илрүүлэн устгаж байв.
    Эрс тэрс уур амьсгалтай, цаг агаарын хүндрэл, зам харилцааны хувьд таагүй ар халхын нутагт зэвсэг барих чадвартай бүхнийг Манж нар хүйс тэмтрэн хядаж, дахин босохооргүй болгож, манжийн эсрэг толгой өндийлгөж болгох нөхцлүүдийг хааж байлаа. Ар халхын хэд, хэдэн газарт манжийн цэргийн хүчийг тогтмол байрлуулан байрлуулсан байлаа. Шаардлагатай гэж үзвэл цэргийн шуурхай хөдөлгөөнт бүлгүүдийг өвөрмонголын нутгаас ар халхын нутагт шуурхай оруулж, шинээр бий болсон улаач нарыг цаг алдалгүй устгаж, үндэсний үзэл санаа дахин өндийх оролдлогыг таслан шийдэж байв.
    Хамгийн алслагдмал нутаг, зам бэрхшээлтэй их тайга бүхий ойн улсад манжийн цэргийн аян дайныг хийж, тааралдсан бүхнийг хайр найргүй хядаж устгах ажиллагаа хийсэн. Энэ бүс нутгийг монголчуудын оролцоогүйгээр Манжууд, Оросууд хэлэлцэн хуваан авч, өөр өөрсдийн авсан нутагаа тохинуулах ажиллагаа хийгдэв.
    Ар халх, ойрадын эсрэг явуулсан хоёр их аян дайны үр дүнд манжууд монголчуудыг геницет түвшинд хядлага хийж устгал явууллаа. Тэр үед эзгүйрч хоосорсон уудам талд, зэрлэгшиж идээшсэн эзэнгүй мал сүргээ харан гунихарсан дуугаа монголчууд ардын аман зохиолын хэлбэрээр өнөөд уламжлан үлдээжээ. Гэтэл энэхүү гунигт дууг орчин цагийн хөвүүд, наадмын нээлтийн цэнгүүн болгож тунхаглаж, “пактлаж” байхав.
    Тэртээ тэргүй монголчуудын хоорондын тэмцэл, хүч барсан хоорондын засаглалын тэмцэл манжид түүхэн боломжийг олгосон. Тэд:
    1. Дагаар орсоноос бусад ноёд толгойлогч, тэргүүлэгч ноёдыг гэр бүлийн хамт хүйс тэмтрэн устгах, удирдагчгүй болгох,
    2. Эх оронч сэтгэлгээтэй зэвсэг барьж тэмцэх айл өрхийг бүхлээр нь хядаж үгүй хийх, дахин зэвсэг барин өндийх боломжуудыг хаах,
    3. Өмнө явуулсан нарийн судалгаанд тулгуурлан Тэнгэр шүтлэгт бөө мөргөл, төрийн гол үзэлийг түгээгч улаач нарыг нэгийг ч үлдээлгүй устгах, Тэнгэр шүтлэгийг бүрмөсөн устгах,
    4. Уул, нуур, гол мөрөн их тайгад байршсан улаач нарыг устгах, бөөг бөөгөөр нь устгах аргуудыг боловсруулан эргэж түгээх бодлого хэрэгжүүлсэн.
    Энэ бүхнийг хэрэгжүүлэхдээ эхний шатанд урвасан, худалдагдсан ноёд, албан тушаал горьдогсод, түшмэлүүд, зарим улаач нарыг ашиглан монголын уудам нутагт эрэл хайгууль явуулж, олон судар номуудыг цуглуулан судалгаа хийсэн байна. Тэр судалгаанд тулгуурлан монголчуудыг эзлэн өөрийн болгох арга хэлбэрээ сонгосон.
    Монголчуудад зан үйл, хэл ярианы хувьд ойролцоо төвдийн шашиныг монголд дэлгэрүүлж, үндсэн тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг үндсээр нь устгах бодлого явуулсан байна. Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн шүтлэгээс төвдийн шашинд юуг нь шууд авч хэрэглэх, юуг нь өөрчлөн засаж ашиглах, юуг нь цаазлан хориглох, юуг нь мартуулах вэ гэдгийг тогтоож, боловсруулан хэрэгжүүлжээ.
    Монголчуудын лидерүүд, бөө нарыг бүрэн устгав. Энэ үед хядлагад өртсөн монгол, ойрдуудын хүний тоо хэдэн зуун мянгаар яригддаг билээ. Одоо монголын удирдлагад зөвхөн манжийн бодлогыг шууд аялдан дагалдагч ноёд, ихэс үлджээ.
    XVI зууны хоёрдугаар хагасаас Манж өөрийн бодож боловсруулсан шарын шашинг Монголд дэлгэрүүлснээр хүн амын шүтлэгт томоохон өөрчлөлтууд гаргах болов. Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас ийнхүү эхэлсэн түүх ийм байдаг. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой олон чухал зан үйл, Мөнх тэнгэрийн шүтлэгийн олон сайхан мөн чанарыг харийн шашин өөртөө шингээжээ. Ийнхүү Манжийн төрөөс монголчуудын оюун санааны ертөнцөд харийн зүгээс эзлэх стратеги хэрэгжиж он удаан жил үргэлжилж байв.
    Манжийн төрийн бодлого амьдралд хэрэгжиж эхлэв. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар бидний олонхи нь одоо ч ойлгодоггүй харь хэл дээр номлолоо уншдаг шарын шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Монголчуудын амьдардаг газар нутгийн нэрийг төвд нэрээр солиж, лус, савдагтай харьцдаг, уламжлалыг аль болохоор сатайруулж, холдуулав. Монголчуудын учрыг нь мэдэхгүй харь хэл дээр номлолоо уншдаг, шашин монгол оронд 300 орчим жил оршин тогтнож байна. Өнөө цагт ч Монголд айлчилсан гадны шарын шашины тэргүүн нар монголчуудад шашины сургаалаа эрчимтэй монгол хэлэнд орчуулж сурталчлахыг айлдсаар байх бөгөөд одоо ч орчуулж дуусаагүй байна. Энэ шашин бол бидний биш зүйл гэдгийн бодит нотолгоо юм.
    Манжийн төрөөс явуулсан бодлого бол монголчуудыг хооронд нь зөрчилдүүлж хүчийг нь барах, улмаар гол шүтлэг Мөнх тэнгэрийн шүтлэгээс татгалзуулах асуудал байв.
    Манжийн төрөөс явуулсан нарийн судалгаанд үндэслэн Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг улаач нарыг тодотгожээ. Тэгээд тэднийг янз бүрийн арга заль, хүч хэрэглэн цуглуулж бөөнөөр нь зуу, зуугаар нь шатааж генацит хийж устгасан байна. Зарим судлаачдын тооцоолсноор Мөнх тэнгэрийн “улаач” 7000 гаруй бөөг шатааж алсан гэжээ. Тодорхой жишээ дурьдвал Ойрадын Намхайжанцаны үед Сутай хайрхан уулын нэгэн модтой жалганд 300-аад бөөг шатааж, түүн дотроос Тостогош гэдэг зайран ид шидийг үзүүлж, галд шаталгүй үлдсэн домог яриаг урианхайчууд ярьдаг бөгөөд, Сутай хайрханы нэгэн амыг бөөгийн ам гэж нэрлэдэг байна. Энэ мэтчилэн Бөөгийн нэр, түүхтэй холбоотой газрууд Монголын нутагт цөөнгүй байна. Ийнхүү Монголын олон язгуурын бөө нарыг үндсийг нь устгаж чадсан байна. Харин Алтай, Тагни, Хөвсгөл, байгалийн тайга нутгаар амьдардаг цөөнгүй “улаач” энэхүү хядлагаас зугатааж чаджээ.
    Амь өршөөгдсөн зарим “тэнгэрийн улаач” нарын хүзүүний шөрмөсийг нь таслаж, бөөлж чадахгүй, насаараа толгой гудайн явахаар болгож, эргэж ирэх боломжгүй алс холын Шанхай, Нанжин хотын ойролцоо газарт цөллөгт явуулж байлаа.
    Дараагийн шатандаа Манжийн хааны зарлигаар монгол айл бүрийн хойморт залсан шүтээн, онгодыг хураан авч овоолон шатааж, оронд нь бурханы хөргийг үнэ төлбөргүй тарааж, гэрийн хойморт нь зүүж өгдөг байжээ.
    Бөөгийн зан үйлийг үйлдэгчдийг хатуу цаазаар таслан зогсоож, ийм үйл хийлгэсэн ноёд, түшмэдүүдийг бод малаар, ард иргэдийг бог малаар торгож, тэр үеийн монголчуудын амжиргааны гол хэрэгсэл болсон эдийн засгийн хүчтэй хөшүүргийг ашигласан байна.
    Мөн бөөгийн зан үйлээс ангижруулахын тулд хэдэн мянган уул, усны нэрийг түвд нэрээр сольж, шашны зан үйлээр лус, савдагийг нь номхотгох ажлуудыг хийжээ.
    Хүнийг нь залгамж халаагүй болтол устгах бодлогыг манж нар хэрэгжүүлсэн ч бөөгийн олон мөн чанарыг таслахад чадвар тэдэнд дутсан юм. Өвөг дээдэс минь байгалийн олон нууц мөн чанарыг мэдэрч шүтлэгтээ тусгасан байсан болохоор манж нар бөө шүтлэгийг үндсээр нь устгаж чадаагүй билээ.
    Манжууд монголчуудыг шарын шашинд гүнзгий нэвтрүүлж, эрчүүдийг дийлэнх олонхийг нийгмийн идэвхтэй хөдөлмөр, эр хүний дайчин чадвараас зайлсхийж, сүм, хийдэд он удаан жил номхон хүлцэнгүй ноомой байх, улмаар эхнэр авахгүй суулган, хүн амын өсөлтийг зогсоож, нийгмийн хамарсан өвчинд нэрвэгдсээр улмаар үндэстэн мөхөж, устгах бодлого амжилттай хэрэгжиж байсан.
    Монголчуудын их хядлагын дараа өмнөх үеээ огт мэдэхгүй өсөн бойжсон олон улаачийн дараа үеийн үр удмыг лам, хуврага болгож, шашины номлолоор хүмүүжүүлэх болгов. Бага наснаас зөвхөн шашины зан үйлд суралцсан тэдэнд өвөг дээдсийн удмын онгод үе, үе буух болов.
    Хүчээр лам болгосон олны дотор хэн ч заагаагүй, бас өвлүүлээгүй байхад бөөгийн онгод орох явдал гарч байлаа. Энэ чанар бол төвд лам нарт байдаггүй чадвар байв. Шарын шашины номлолыг сурч байгаа лам нарын дотор байгалиас уламжлагдсан бөөгийн олон шид чадвар бүхий лам нар цөөнгүй төрж байлаа.
    Төвдүүд манай шарын шашин монголд хөгжихдөө өөрийн өвөрмөц шинж, чадвартай болон тархсаныг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь монгол бөөгийн чадвараас хүч нэмсэнтэй холбоотой.
    Ийм чадварлаг лам нарыг Манжийн хаанд мэдүүлэн Хувилгаан, гэгээнтэн цол олгуулах болов. Тэднийг заримыг зон олон ч шарын бөө гэж нэрлэж байлаа. Хойч үеээ залгамжлахаар тодорсон дараа үеийн бөөгийн олон зуун залгамжлагч нарыг ийнхүү Бурханы шашны “хувилгаан” болгож толруулж байлаа. Түүний нэг тод баримт бол Манжийн хаанд мэдүүлж жилд дундажаар 250 гаруй “хувилгаан” дүрийг тодруулж байжээ.
    Ийнхүү шарын шашины номлол, бөөгийн зан үйл хамтад нь эзэмшсэн бөө нар олноор төрөх болсон. Монголын бөө нар шарын шашины ном сургаалыг бөөгийн зан үйлтэй хослуулан хэрэглэдэг болов. Шарын бөө гэдэг нь бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг хэмээн тайлбарладаг иргэд бий. Шарын бөө гэдэг нэр томъёог дархадын хошуу ноён Гэлэгжамц 1848 онд Дархадын хошуу нутгаас Оросын цагаан хааны шахалт шаардлагаар тасдаж авах гэж байсан аюулыг гүнзгий мэдэрч бид Тува, Орос Буриад нараас шашин шүтлэгийн хувьд ялгаатай. Бид харын бөөг бус шарын бөөг шүтдэг. Шарын бөө гэдэг нь бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг хэмээн тайлбарлаж нутаг усаа аварч байсан хэмээн хөгшчүүл хуучилдаг.
    Ийм хэлбэрээр монгол, буриад бөөгийн дотор ламын шашны нөлөө нэлээд хүчтэй орж ирсэн нь одоо ч харагдаж байна. Урьд үед амьдарч байсан зарим нэг бөөгийн шавь нар бөөлөхийн өмнө дуудлагынхаа эхэнд бурханы шашны тарнийг уншиж, зул хүж асааж бөөлдөг нь одоо ч байна.
    Шарын бөө Монгол дахь буддын хутагт, хувилгаад цагаан зайран, удганы хойд дүр дуртайяа болцгоож, үүний нөлөөгөөр монголын өвөг дээдсийн цагаан онгод шарын шашныг хүлээн авах болжээ.
    Монголын бөөгийн их эртний тэнгэр үзэл санааны дор бүтээгдсэн овоо тахилгын ёс, гал тахилгын ёс зарим нэг тахилгын монгол уламжлалт тэнгэртний шүтлэгийн мөргөл тахилга, тангараг дуудлагын зүйлийг бурханы шашны зан үйлд тохируулан оруулж, зул хүж асааж бөөлдөг, дуудлагуудын өмнө шашны үг хэллэгээр чимэн олон төрлийн сан тахилгын судруудыг бүтээжээ. Шарын бөө Монгол дахь буддын хутагт, хувилгаад цагаан зайран, удганы хойд дүр болцгоож, үүний нөлөөгөөр монголын өвөг дээдсийн цагаан онгод шарын шашны бурхны сахиус орцгоох хэлбэр ч түгээмэл байдаг.
    Монголын хөгжлийн сүүлчийн 300-аад жилийн түүх нь Буддагийн шашныг сурталчилгааг ахицтай болгох зорилгоор буддын лам нар монгол өвөг дээдсийн цагаан сүлд, эзний онгод, авралын онгод, сахиусан онгод зэргийг буддагийн шашинд ч холбогдолтой мэтээр тунхаглан тайлбарлаж, монгол бөөгийн шүтлэгийн олон онгодыг буддын шашны аврал шүтээнтэй адилтгаж, Чингис хааныг маань хүртэл буддын шүтээн Важрапанын (Базарваани) хувилгаан хэмээн зарлав. Одоо ч иймэрхүү байдал ажиглагдаж Чингис хааныг маань буддын хувилгааны дүрээр зурж Төрийн ордондоо залдаг болжээ. Чухам энэ үйлдлээр шашин, шүтлэгийн ялгаа харагддаг юм.
    Манжийн хааны “буцалтгүй” тусламжаар анхны томоохон хийдийг монгол нутгийн төв хэсэгт барьж бэлэглэв. Хөгжлийнхөө оргил үед сүм хийдийн тоо 700 хүрч байсан. Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов. Бурханы хийд байгуулж эхэлсэн нь монголчуудын оюун санааны ертөнц эзэн сууж эхэлсэнийг тунхагласан хэрэг билээ. Оюун санааны дараа төрийг эзэмших нь тодорхой байлаа. Тэр бодлого хэрэгжиж чадсан юм. Монгол төрийн толгойд шашин, төрийг хослогчийг Манжаас томилж байсан. Эхлээд шашины хэргийг богд цолтон хариуцаж, манжийн тоглоомын засгийн толгой нь болж, хэрэг дээрээ өмнө зүгээс монголчуудыг зангидан захирч байлаа.
    1905 оны үед Ойрадуудын дотор цагаан шүтлэг нэртэй бурханы лам нарын харын шүтлэгтэй бөө нарын эсрэг хийсэн тэмцэл нь бөөд хүнд цохилт өгч, халх монгол, алтайн урианхай зэрэг монголчуудын дотор бөөгийн шүтлэгийг мөхөөсөн ажээ. Харин Дархад, Тува, Цаатан, Буриад зэрэг үндэстнүүд шарын шашны лам нартай ширүүн тэмцэл хийж байсны үр дунд бөө мөргөл нь одоо болтол үлдэх шалтгаан болжээ.
    Одоо цагт зарим онгод орохдоо лам байсан гэж буудаг нь нэгэн үеийн тухайлбал 300 жилийн шарын шашинд хүчээр нэгтгэж байсан цаг хугацаатай шүтэлцээтэй хэрэг юм.

    МОНГОЛЧУУДДАА НЭГЭН ТОМ СҮРТ ЁСЛОЛЫГ ЭРГЭЭД САНУУЛАЯ.
    Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч, монголчууд Манжид дагаар орсоныг тунхаглан зарлаж, Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах зорилгоор хааны ордоноос Долоннуур хүртэл замын дагуу ард олныг жагсаан сүрт ёслол хийсэн байдаг.
    Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чанхудорж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цуглуулжээ. 1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Манж улсаас Халхын талаар явуулсан улс төрийн бодлогын тоймыг чимэглэн өгүүлж, цаашид Халхыг хэрхэн захирахыг тодорхой дурджээ. Тус чуулганаар Манжийн төрд гавьяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ. Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг Манжийн харьяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан үйл явдал байлаа. Манжийн хааны шууд бодлогыг хэрэгжүүлэгч, Шашин төрийг хавсарган барьсан хувилгаад, богдын түүх ийнхүү эхэлсэн. Түүнд зориулсан даншиг наадам ч үүнээс эхлэлтэй.
    Манай хаад ноед ихэс лам нар манжийн хааны бодлогыг идэвхтэй дэмжиж, шар малгайтын шашны номлол сургаалийг монгол хүний оюун ухаанд суулгах талаар Занабазар, Ойрадын лам Намхайжанцан нар асар их зүйлийг хийсэн юм.
    Манжийн төрд үлэмж гавьяа байгуулж, түүний гар хөл болсон, энэхүү түүхийн гэрч болсоны хувьд, монголдоо хөл тавих эрхгүйгээр насны сүүлч хүртэл Бээжин хотод тусгай хорионд байж, Өндөр гэгээн Занабазар насан эцэслэсэн байдаг. Энэ түүх хожим дахин давтагдсан болой. Манжийн төр, шашин хоёр ийнхүү монголыг залгив.
    Одоо цагт Монголын түүхтэй холбоотой суут хүн, Чингис, Өгөөдэй, Мөнх, Бат их хаад, Монгол Улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгсөн өвөг, дээдсүүд, тухайлбал Лэгдэн, Галдан бошигт, Чингүнжав нарынхаа алдрыг тэмдэглэж чадахгүй байгаа атлаа юун яаран дааран тусгаар тогтнолоо бусдад худалдагсадын алдрыг тэмдэглэнэ вэ. Биднийг тэгтэл нь үндэсний бахархалтай бүхнээс салгаж чадсан.
    Тэгэхлээр бид хэний ойг хөл алдан тэмдэглэв?. Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн нэг зун хоёр ч удаа даншиг наадам хийж байгаа хэрнээ ийнхүү өвөг дээдсээ үл ойшоож байгаад гайхширмаар. Даншигууд сайхан болж өнгөрлөө. Бид Өндөр гэгээн Занабазарын монголын бурхан шашинг дэлгэрүүлэх, урлаг соёл, гүн ухаан, орчуулга, боловсролыг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгээгүй. Түүнтэй хамт дорно дахины соёл орж ирсэн нь үнэн.
    Манжийн хааны сүнс тэнгэрээс харан баясаж, хотын дарга нар хамтран оролцож, монголын 450 гаруй сүм хийдийн 5 гаруй мянган лам нар баярлалдан гүйлдэж, хоёр мянган цагдаа хамгаалах үүрэг гүйцэтгэж, хотын нийтийн тээвэр үнэгүй үйлчилэв. Монголын гол телевиз даншигийг шууд дамжуулж, зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ тэрбумаар тооцогдохоор байна. Ингэж сүржигнэх нь тусгаар тогтнолоос илүү үзэхээр эрхэм зүйл мөн гэж үү. Харин ч улс төрийн үр дагаврыг эн түрүүн анхаарах ёстой гэж үзэж байна.
    Харин эзэн Чингис хаан энэ мэт баатруудынхаа алдрыг жил бүр тэмдэглэн наадам хийж байвал олон түмэн илүү зөвөөр ойлгох байх аа.
    Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
    Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТҮҮХИЙН ХАМААРАЛ

    Мөнх тэнгэрийн сургаалийг судлах, олон түмэнд хүргэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг их байна. Өнгөрсөн үеийн түүхээс мөнх тэнгэрийн үзэл санааг арчиж, “цагаан түүх”-ийг бүтээхэд хавгүй их хүч зарцуулжээ. Монгол зан заншил, зан үйлийг эргээд дэлэгрүүлэхтэй хамт мөнх тэнгэрийн сургаал хамтдаа сэргэнэ. Үндэсний үзэл санаа эргээд сэргэх бүрт Мөнх тэнгэрийн сургааль хамтдаа дэлгэрэх болно.
    Мөнх тэнгэрийн сургаалийг түмэн олонд хүргэхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх үүрэг асар их юм. Тиймээс “тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагааг уламжлалт зөв жаягаар хөгжүүлэх шаардлага тулгарна. Монгол бөө нар бөөгийн ёс зүйг баримтлаж ажиллах нь тулгамдсан зорилт юм. Бидний хамтын ажиллагаа, дэвшүүлж байгаа бодлого, зорилт түүнийг хэрхэн хэргжүүлэхээс шууд хамааралтай олон асуудал хариулт хүлээж байна.
    Дэлхийн түүхэнд Төр, шашин хоёр ямагт цуг оршин тогтнож байсан, цаашид ч байсаар байна. Монгол улсад шашин шүтлэгийн байдлыг судлаж үзвээс цаг хугацааны хувьд дараах хамаралтай байна.
    Нэгдүгээр бүлэг. Монголын овог аймгуудаас Хүн, Сяньби, Жужан гүрний үе, (МЭӨ IV-III зуунаас 1180 он хүртэл). Бөө мөргөл, төрийн шүтлэг болтлоо өргөжсөн үе.
    Хоёрдугаар бүлэг. Нэгдүгээр үе. Монголын Их гүрэн байгуулагдсан ба Чингис хааны үе, (1206-1227). Энэ үед Монголын Их гүрний Төрийн шүтээн нь Мөнх Тэнгэрээ шүтлэг Бөө мөргөл байв.
    Хоёрдугаар бүлэг. Хоёрдугаар үе. Монголын их гүрэн, их хаадын үе.( 1227-1368 он хүртэл) Монголын их эзэнт улсын үндсэн шүтээн нь Тэнгэр шүтлэгт бөө мөргөл байв. Их хаад нийсэлээ харьд шилжүүлсэн гэлээ ч онгод, шүтээн, онго, тахил нь монголын төв нутагтаа байсныг тэмдэглэхийг хүсч байна.
    Гуравдугаар бүлэг. Нэгдүгээр үе. Монголчуудын хоорондын тэмцэл, хагарал, Манжид дагаар орж эхэлсэн үе, (1368-1570 он хүртэл ) Харь хэлдээр уншлагаа хийдэг Түвдийн шашин дэлэгрүүлэв.
    Гуравдугаар бүлэг. Хоёрдугаар үе. Манжийн эрхшээлд байсан үе буюу Шарын шашин төр баригч хаант засаглал болтол дэвшсэн үе (1570-1911 он хүртэл), Төрийн шашин нь Шарын шашин болж тодров.
    Дөрөвдүгээр бүлэг. Коммунист засаглалын үе. (1921-1990 он хүртэл ), Монголд шашингүйн үзлийг хүчээр дэлэгрүүлэх гэж зүтгэсэн цаг хугацаа байв.
    Тавдугаар бүлэг. Шинэ үеийн тогтолцоонд шилжих үеийн Монгол Улс, одоо цаг. (1990 хойш өнөө цаг хүртэл) Олон шашин шүтэж эхлэсэн үе, Монгол Улс дахь буддын шашныг зонхилох байр суурьтай хэмээн хүчээр тогтоох гэж оролдсон үе хамаарч байна.
    Монголын түүхийг судалж үзвээс Төр шашинаа эрхэмлэн дээдэлж шүтэж байсан үеийн түүхийн ихэнх хугацаанд Монголчууд Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг эрхэмлэн шүтэж иржээ. Сүүлийн 300-аад жил Төвдийн шарын шашинг шүтсэн, 70 орчим жил шашингүй үзэл, коммунист суртлыг дагасан үе хамаарч байна.
    XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг хэмээх улс төрийн байгууллага байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь энэ үед мөн л хүнд цохилтонд орсон. Хуьсгалт жилүүдэд Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 гаруй жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна. Энэ үед бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.
    1990 оноос үндэснийхээ ухамсрыг сэрээх, үндэснийхээ уламжлалыг дээдлэх, Монгол хүний эрхэм чанар болох улс үндэстнээ гэх агуу үзэл зорилго нээгдсэн юм. Энэ үед хэдэн үеэрээ шүтаж биширч ирсэн тэнгэр шүтлэгт бөө мөргөл эргэн сэргэх сэргэлт эхэлсэн.
    1990 оноос түүхийн хувьд Монголчууд шинэ үеийн тогтолцоонд шилжих үеийг туулж яваа бөгөөд энэ үед олон шашины урсгал өөрсдийн номлолоо дэлгэрүүлэх их өрсөлдөөн өрнөсөн тэмцлийн үе байна. Одоогийн байдлаар шарын шашин шүтэх явдал эрчимтэй буурч 85 хувиас 45 хувь руу уруудаж, Иссус шүтлэгтэн нарын эгнээ нэмэгдэж 30 хувь руу дөхөж, Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг 14,6-18,0 хувь нь шүтэж байна.
    Өнгөрсөн 30 жилд шарын шашины тэргүүн нь харь газраас монголд 20 гаруй хувилгаадын нэрийг тодруулжээ. Тэд монголын дотоод хэрэгт хууль зөрчин ийнхүү дураараа оролцож байна. Жил тутам хэдэн зуун шашины лам хуврагыг гадаадад бэлтгэж байна. Монгол нутагт шашины суварга шүтээн бүтээхэд хэдэн саяар тоологдох ам доллар зарцуулж байна. Тэглээ гээд өнөөдөр шүтэн бишрэгчдийнхээ 30 орчим хувийг алдаад байна. Энэ алдаж байгаа хувийн 10 орчим нь бөө шүтлэг, 10 орчим хувь нь иссус шашинд шилжжээ.
    Энэ бүхний нөгөө талд нь Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ байнгын тасралтгүй, санхүүгийн дэмжлэг авдаг 30 гаруй шашины урсгал сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ. Тэд түүхийн баялаг туршлагатай, зохион байгуулалттай, эдийн засгийн хүчирхэг туслалцаатай, хаана яаж ажиллахаа мэддэг, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан шашинууд юм.
    Мөнх тэнгэрийг шүтэгчдийн тоо 1990 онд 1 хувь байсан билээ. Энэ тоо 2004 он хүртэл 1,5 хувиас хэтэрсэнгүй. Гэвч сүүлийн 10 жилд жил дутам мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо жил бүр 1 хувиар нэмэгдэж байна. Энэ тооны цаана манай Мөнх тэнгэрийн “улаач” нарын гүйцэтгэж байгаа аугаа их үүрэг тодорхойлогдож байна.
    Монгол үндэсний уламжлалт мөнх тэнгэр шүтлэгт бөөгийн мөргөл жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй.
    Олон мянган “тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагааг зөв чиг хандлагаар хөгжүүлэх, зангидан удирдах төв байгууллагын үүрэг улам өсөн нэмэгдэнэ. Монгол бөө бол дэлхийн бусад орны бөө нартай олон ижил төстэй чанар байдаг боловч Төр улсынхаа төлөө ажиллаж ирсэн, түүнийхээ төлөө Тэнгэрийн зан үйл хийдэг түүхэн уламжлалтай, байгалтайгаа амин шүтэлцээтэй, баялаг үйлээрээ гоц ялгардаг үйлстэн. Нөгөө талдаа Монголын соёлын биет бус үнэт зүйлсийг хамгаалах зорилттой уялдана.
    Онгон байгал бол орчин ертөнцтэй холбогдох юугаар ч солишгүй чухал орчин. Тиймээс ч өвгөд дээдэс минь өнөөгийн бидний гарт олон чухал зүйлийг шилжүүлж өгсөний нэг нь байгаль дэлхийгээ хамгаалах үйлс юм.
    Хүн төрлөхтний өлгий нутаг монгол орныхоо түүх, газар нутгаа хамгаалах нь бидний зорилт байх болно. Дэлхий бусад газарт байхгүй олон сайхан түүхийн нотолгоо бүхий уул, ус, түүхийн дурсгалыг бидэнд үлдээжээ. Түүнийг хамгаалах нь бидний чухал үүрэг байх болно.
    Би та бүхнээр бахархаж байна. Яагаад гэвэл “Тэнгэрийн улаач” гэдэг бол хүн болгонд заяагаад байдаггүй ховор хувь тавилан юм. Энэхүү хувь тавиланг дааж амьдрана гэдэг, төр түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг “Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны өмнө хүлээсэн нэр төртэй үүрэг мөн.
    Бидэнд бусадтай адил мөргөж залбирах сүм, хийд, мечид шаардлагагүй. Монгол хүн бүр хүнд хэцүү сорилт тулгарахад хаана ч явсан хөх мөнх тэнгэртээ хоёр гараа өргөн залбирч хүсэл соёрхолоо илгээдэг билээ. Бидэнд, айл бүрт өвөг дээдсээс өнөөг хүртэл уламжлагдан үлдээсэн онгод, шүтээн, өв сан бий, бидэнд дээд үе, өвөг дээдэс минь хамгаалан тэмцсээр өнөө бидэнд шилжүүлэн үлдээсэн онгон байгаль, хөрсөн доор нь асар их эрдэнэс баялаг байна. Одоо бидний түүхэнд үүрэг хүлээх хариуцлагатай үе ирээд байна.
    Бид их зүйлийг хийж чадаж байна. Цаашид ч их үйлсийг хийх болно. ”Тэнгэрийн улаачид” бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Энэ үзлийг дэлгэрүүлсэнээрээ монголыг монголоороо авч үлдэх их тэмцлийг манайд “Тэнгэр улаач” нар тэргүүлж явна. Тэд монголынхоо төлөө сэтгэл зүрх нь ямагт цохилж, Монгол иргэдийнхээ төлөө цаг ямагт их үйлийг хийдэг, үйл бүрээрээ Мөнхтэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг явдаг “Тэнгэрлэг үйлстэн” юм.
    Түүхийн олон зуун жилийн турш Харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж бид өнөөдрийг хүрч иржээ.
    Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ
    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

     

    djmedia:359