Category: Бидний тухай

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАНДОЛДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

     

    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Төрийн тахилгыг бөөгийн зан үйлээр хийхэд Нэгдсэн тахилгын гүйцэтгэсэн үүрэг
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    2. Говь, хээрийн бүс дэх бөөгийн хээрийн онгодын тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    4. МБНЭ-ийн ХАНДИВ АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    5. Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгын тухай
    Монгол бөөгийн удган А.Оюунтуул
    6. 9 дүгээр сарын 22-ны Баатруудын хүндэтгэлийн тахилгын тухай
    Монгол бөөгийн Зайран Мөнхчулуун
    7. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн зохион байгуулсан үйл ажиллагаа
    Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч,
    Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор

    Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
    8. Тува, Буриад, Өвөрмонгол дахь бөөгийн үйл ажиллагааны байдал
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дөрөв. СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ
    9. МБНЭ-ийн сайт, кино мэдээлэл, фейсбүүкийн үйл ажиллагаа
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    10. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим зүйлийг баримтжуулж холбогдох байгуулагад хандах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Тав. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУД,МЭДЭЭЛЭЛ
    11. Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, аймгуудын зуншлаг, намаржааны байдал
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    12. Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Сэргэлэн, дэд удирдагч, зайран Анхбаяр
    13. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн гаргасан санаачилгыг дэмжих тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    14. Сонордуулга

    Зургаа. ДОТООД АСУУДАЛ
    15. Шагнал урамшлын тухай
    Ажлын хэсэг, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
    Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Д.Улаанцэцэг
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн даландолдугаар хуралдаан, Төв байранд болж өнгөрлөө. Хуралдаанд ДЦХ-н байнгын гишүүдийн ирц 68,5 хувьтай байв. Сайхантуяа, Мөнхжаргал Балжмаа нарт хурлын мэдээлэл хүрсэнгүй.
    Хэлэлцсэн асуудлаар Дээд цэцийн хуралдайн байнгын гишүүдээс Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, С.Сэргэлэн, Т.Баттогтох, Ц.Цэндсүрэн нар санал, бодлоо илэрхийлж үг хэллээ. Залуучуудын зөвлөлийн удирдагч Сэргэлэн өөрийн хүсэлтээр сонгуульт ажилаас огцрох хүсэлтээ гаргалаа.
    16. Хуралдаанаар МБНЭ-ийн ХАНДИВ АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ, Нэгдсэн тахилга хийх тухай шийдвэрийг баталлаа.
    Хуралдааныг Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Нарангэрэл, Ж.Эрдэнэцэцэг, У.Ганхуяг нар оролцсонгүй, тасаллаа.
    ДЦХ-н хуралдааны гишүүнээр элсэх тухай саналд хариу хангалттай хугацаа өнгөрсөн тул Нараа, Мөнхбаяр, Сарнай нарыг ДЦХ-н дотоод мэдээллээс хасахаар шийдвэрлэжээ.
    Хуралдаан 11.00 эхэлж, 14.20 цагт дууслаа.

  • ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ИХ ТАХИЛГЫН ТУХАЙ

     

    Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулна. Тахилгыг 1-3 бөө хийж болохоор байна. Эдгээр тахилгууд нь хөмт олон, хувь хүн, сүсэгтэн олонд зориулан хийнэ.
    Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Монолын нууц товчоо” ба ““Их засаг хууль” /Их жаса/, Монголын үндсэн хууль зална.
    Төрийн их тахилгыг Бөөгийн зан үйлээр хийхэд төрийн Морин хуур эгшиглэнэ. Дараа нь Монголын уртын дуу дуулна.
    Алтай, Хангай, Хэнтий нурууны магтаал болон тахиж буй хайрхан уулын магтаал туульч хайлна. Тахилгын явцад үргэлжилнэ. Тодорхой арга хэмжээний үед завсарлана.
    Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирнэ.
    Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тахилгын ёслолд зориулж үг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч байхгүй бол тусгайлан томилсон элч, Алт, мөнгөн гэрэгэ үзүүлэн олон түмэнтэй мэндчилэн Ерөнхийлөгчийн айлдварыг уламжлан уншина.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаалыг үргэлжлүүлэн хайлна.
    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хайрханд хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг хүлээлгэн өгнө.
    Үүний дараа Монгол бөөгийн төлөөлөл болсон толгойлон бөөлөх бөө тамлага дуудаж, Онгодоо оруулна. Шууд савдаг, лус савдаг оруулахыг цээрлэнэ. Энэ нь төрийн ёслолыг хэт сунжруулах талтай тул болгоомжилж буй хэрэг юм.
    Онгодоо хагас оруулаад тухайн хайрханы савдаг, лусад зориулсан магтаалыг дуудаж, хэнгэрэгийн дууг тэнгэрт дуулгана. Бусад бөө нар хуур, манжиг, хэнгэргийн дуугаар дэмжинэ. Толгойлж бөөлөхөөс бусад бөө хуяглахыг хориглоно.
    Бөөлөхийг эхлээд түр завсарлана.
    Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Тухайн нутгийн үндэсний сурын мэргэн, манлай харваачид хүлээлгэн өгч тэнгэрт өргөнө.
    Тухайн аймгийн харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзний адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж тавина.
    Улсын Ерөнхийлөгч болон тусгайлан томилсон элч нь Хайрхан ба Лусад зориулсан идээний дээж, бусад өргөлийг тусгайлан зассан галын цунцал дээр байрлуулна.
    Ийнхүү Хайрханд зориулсан тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөнө.
    Хайрханд өргөх идээний дээж, бусад өргөлийг тахилга өндөрлөнгүүт тусгайлан томилсон төлөөлөл мордож Хайрханы овоонд аваачиж тавина.
    Монгол Улсын Ерөнхийлөгч, төлөөлөгчдийг явсаны дараа Монгол бөөгийн бөөлөлт албан ёсоор эхлэнэ. Толгойлон бөөлөлтийг цаг хугацааны хувьд хэт сунжруулахаас сэргийлж, 3-5 онгодоор хязгаарлах хэрэгтэй. Монгол төрийн хүндэтгэлийн арга хэмжээ тул бөөлөлт нь цаг хугацаа, хязгаартай байна. Үүнийг зөрчвөөс тухайн бөөд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, олгох цол хүндлэлээс хасахаар шийдвэрлэнэ.
    Монгол Улсын ерөнхийлөгч 1995 онд зарлиг гаргаж 3 хайрханыг төрийн тахилгатай болгож байсан бол лоббигоор нэмэгдсээр одоо 12 болжээ. Монгол Улсад Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам болон ёслол үйлдэх хуваарийн дагуу төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн таван жилд нэг удаа төрийн тахилгын ёслолыг үйлддэг юм.
    Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нь Баруун, төв, зүүн, өмнө зүгийн хайрхадаас тухайн хугацаанд тахих хайрханыг сонгон оролцоно.
    Бусад хайрхадын тахилгыг аймгуудын удирдлага хамтран зохион байгуулж хийнэ.
    Уул хайрхан, газар дэлхийгээ дээдлэх тахилгын зардлыг аймгууд хувааж гаргана.

  • СОНОРДУУЛГА

    ”БУРХАН ХАЛДУНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТУНХАГЛАЛ”-д “Малчин олны хувьд хавар, зуны саруудад байн байн цас орсон, огцом хүйтрэлтэй, ямаа үхэр малын гарлаг ихтэй, малчдад хатуухан байлаа. Энэ жил жил хур бороо ихтэй, гал, шуурга, гэнэтийн тэнгэрийн хувирал олонтой, богинохон зун болно.” гэсэн заалт байсныг зон олон минь тунгаан болгоосон биз ээ.
    Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Цагаан чулуут хайрханы тахилгаа хийж, “Монгол орны маань зүүн урд зүг ган гачиг ихтэй газрийн баялагатаа гамгүй буруу харьцаснаас лус дошгирч хайрхан хилгэнэсэн байна. Хатуухан зун болно. Баруун хойд нутгаар сайхан үгээр цаг нь богино хүйтэн сэрүүн эрт намар болноо, Зүүн хойд нутгаар хур сайтай ургац арвин хэдий ч намартаа өгөөж муутай байхаар онгод, лус, савдаг айлдаж байна.” хэмээсэн билээ.
    Цагаан морин өдөр төөрөг тавьж тэнгэр шинжихэд энэ намар хүйтэн бороо үе үе орсон газар тариаланд халгаатай намар болох талаар айлдсаныг цаг үед нь мэдээлсэн билээ.
    Энэ удаа дараах айлтгалыг анхааруулж байна.
    Онгодын айлдсанаар “Ирж байгаа өвөл сүүлийн 100 жилийн хамгийн урт ноцтой өвөл болохыг сануулж байна. Мөн хамгийн хүйтэн өвөлтэй нүүр тулна гэж мэдээлж байна. Энэ мэдээллээр бол дэлхийн өнцөг булан бүрт хүйтрэлт явагдана. Энэхүү урт өвлийн дараа цаг уурын нөхцөлд өөрчлөлт гарч магадгүй. Цаг агаарын хүйтрэл урьд өмнөхийг бодвол эрт эхлэхээр байна. Өвлийн хүйтрэл нь намрын сар дуусаагүй байхад эхэлж, өвлийн эхэн сард бүр хүйтэрч, хүйтэн жавартай байна. Цас эрт орох бөгөөд дэлхийн цас үзээгүй газруудад ч гэсэн цас орох үзэгдэл болно. Зарим улс орон ийм өвлийг хэзээ ч харж байгаагүй. Тун удахгүй мэдэгдэхүйц хүйтрэл эхлэх болно. Тиймээс өвөлд эртнээс бэлтгэж, мал аж ахуй, гэр, орон байрны дулаалгаа хийж, өвс, хадлан, түлш, нөөцөө хангаж, өвлийн хувцсаа базааж урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.
    Өвөл бидний хувьд байнгын үзэгдэл байсан байсаар ирсэн гэхдээ энэ өвөл их хүйтэн, маш урт болно гэж үзэж байна. Тэгэхээр энэ жилийн өвөл намрын адаг сард эхэлж, хаврын дунд, адаг сар хүртэл хүртэл үргэлжилэх төлөвтэй байна. Ийм урт, хүйтэн өвөл ойртож байна.” Монголын түүхэнд ийм өвлийн дараа содон үйл явдал өрнөсөөр ирсэн түүхэн уламжлалтай.
    Түмэн олон минь тунгаан бодож ажил үйлсдээ анхаарч ажилна биз ээ.
    Мөнх хөх тэнгэр биднийг өршөөх болтугай.

  • МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДАЛАНДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДАЛАНДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
    2021.09.08 № 1 Улаанбаатар хот

    НЭГДСЭН ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

    Монголын Төрт улсынхаа төлөө хийх нэгдсэн тахилгыг зохион байгуулахын тулд ТОГТООХ нь:

    Нэг. Монголын их эзэн Чингис хааныг сонгосон Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгыг Намрын дунд сарын 10-нд буюу 2021 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр зохион байгуулсугай.

    Хоёр. Дүнг нэгтгэж МБНЭ-ийн мэдээллийн сайтад тавьж сурталчилахыг Дээд цэцийн хуралдайн гишүүн Б.Анхбаярт үүрэг болгосугай.
    Хуралдааны тэргүүлэгчид

  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА Ес. УЛАМЖЛАЛ БОЛСОН ДҮНГИЙН ХУРАЛДААН ХИЙВ.

    Ийнхүү нутагтаа болсон тахилгад ирсэн зон олондоо Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Монгол бөөгийн удган Солонго, Монгол бөөгийн зайран Баяржаргал нар тус тус зоог барьж ирсэн олноо дайлсан билээ. Мөн Монгол бөөгийн удган Солонго бүх тахилгын шүүсийг хариуцан бэлтгэлээ. Монгол бөөгийн зайран Баяржаргал бэлтгэл ажилд идэвхтэй оролцсон билээ.

    Дунгийн хуралд нэгдсан тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нар уламжлалт ёсоор мэдээлэл хийж, үр дүнгээ танилцууллаа. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Бор, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, нар тус, тус мэдээлэл хүргэлээ.
    Монгол бөөгийн зарим улаач нар тахилгадаа хариуцлагагүй хандах байдал тасрахгүй байна. Ийм хариуцлаггүй ажиллагаа хоёр дахь удаа энэхүү тахилга дээр давтагдлаа. Цаашид ийм байж болохгүй.
    Эхний тахилгад сүр хүчийг үзүүлэн бөөлж байсан буриадын их зайран Болд, өөр байгуулагын тахилгад оролцож, улмаар болзоогоо таслан сураггүй болов. Анхнаасаа ингэж хариуцлаггүй хандах байсан бол хийж чаддагт нь ачаагаа үүрүүлэх байсан юм.
    Монгол бөөгийн их зайран Балжир, Хятад Улсад бөө босгох ажилд улайрч, түүнийгээ бүхний эхэнд тавьж, мөнгөнд шунан, тавьсан болзоогоо таслав. Би бөөлнө хэмээн бусдын өмнүүр орж анхны тахилгад босч бөөлж байсан Монгол бөөгийн их зайран Балжир ийнхүү “намба” алдав. Бид Монгол бөөгийн ёс зүйн хариуцлага тооцохоос аргагүй байдалд хүргэлээ.
    Нэгдсэн их тахилга мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнсэнд айлтгалаа уламжлан мэдүүллээ. Хэрхэхийг тэнгэр мэдэх биз ээ.
    Нэгдсэн тахилгад олон сайхан залуу улаач нар бөөгийн эрдэмд хэрхэн сурч буйгаа харуулсан бөөлөлтүүд хийсэн билээ. Бидний хойч үе амжиллтай бэлтгэгдэж байгаад баярлаж байна.
    Нэгдсэн тахилгад Өвөрмонголоос их олон тэнгэр үзэлтэн, улаач нар оролцсон нь нэг онцлог байлаа. Тэд тэнгэрийн үйлэнд идэвхтэй суралцахыг зорьж байна.
    Их тахилгын дүнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргах болно. Гадаадаас ирж оролцож байгаа улаач нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол бөөгийн мөнх тэнгэрийн төлөө медалиар шагналаа.
    Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн удган Нарангуа, “Мөнгөн шонхор” медалиар” Монгол бөөгийн зайран Аюуш, түшээ Мижиддалай, “Хүрэл шонхор” медалиар улаач О.Найраа, Ц.Бурмааюмсан, Батсоо, Саруул, Бямбасамбуу, Долгорсүрэн, О.Үйлс нарыг тус тус шагналаа.
    Нэгдсэн их тахилгад 130 улаач нар өөрийн түшээ, шүтлэгтэн нарын хамт оролцлоо. Зөвхөн улаач нар хамтран дурсгалын зураг авахууллаа.

    djmedia:488
  • Долоо. Тэнгэрийн тахилгыг говьчууд гүйцэтгэв.

    Үндсэн бэлтгэлийг бөөгийн хамт олон нийлээд хангасан гэхэд болно. Өмнөх тахилгад Дорнод аймгийн Дашбалбар сумаас ирж оролцож байсан Монгол бөөгийн их зайран Болд нь өөр байгууллагын тахилгад оролцсон атлаа, үндсэн байгууллагын тахилгадаа ирсэнгүй. Бас дуртай бол ирдэг, дүргүйгээ хүрвэл тахилгын болзоогоо тасалдаг хариуцлаггүй байдал давтагдав. Тиймээс Монгол бөөгийн их зайран Болдод хариуцлага яригдах болж байна. Эхний тахилгад бөөлж байсан улаач нарыг тодотговол Монгол бөөгийн их удган Отгонсүрэн өвчний учир чөлөө хүссэн бол Монгол бөөгийн тэргүүн удган Жавзмаа огт сураггүй алга болсон байна. Тахилгыг ийнхүү “оронцоглож” хийх байсан бол бусадад боломж олгох хэрэгтэй байлаа. Болзоондоо ирж чаддаггүй бөө тэнгэрийн өмнө хариуцлага хүлээнэ.
    Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг хийх үүрэг Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олонд ногдсон билээ. Энэхүү хариуцлагатай үүргийг биелүүлж, говийн хамт олон гар нийлэмжтэй ажиллаа. Тэнгэрийн тахилгыг монгол бөөгийн зайран С.Мөнх-Эрдэнэ толгойлж, Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Бор, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар, Монгол бөөгийн удган Д.Бодьсүрэнтүмэндэмбэрэл, Монгол бөөгийн удган Хэнбиш нар тэргүүлж бөөллөө. Өнөөгийн халх бөөгийн дэг жаягыг маш тодорхой харуулсан, өвөрмөц бөөлөлт болж өнгөрлөө.
    Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон монгол бөөгийн уламжлалаас суралцах талаар их зүтгэл гарган ажиллаж байгаа билээ.

    djmedia:487
  • Найм. Хайрханы Лусын тахилга.

    Харин бидэнд тулгарсан хүндрэлтэй асуудал бол их хайрхандаа болзоо тавьж үүрэг хүлээсэн улаач болох Монгол бөөгийн их зайран Балжир хүлээсэн үүргээ умартан хятад нутагт зургаан сар бөөгөөр бизнес хийж толгойлж бөөлөх үүргээ мартсан хэрэг байлаа. Нэгдсэн их тахилгад толгойлон бөөлөх олон сайн улаач нар байсан. Албатай мэт би бөөлнө гэж хариуцлагатай үүрэг авчихаад нэг бөөлчихөөд, хаяад явчихдаг зан анх удаа гаргаж байна. Өмнө Монгол бөөгийн их удган Амгаланням толгойлж бөөлөх санаачилга гаргачихаад нэгдсэн тахилгаа тасалсан тохиолдол бий. Тэгээд МБНЭ-ийн дүрмэнд заасны дагуу цол нэг шат буурсан тохиолдол бий. Харин Монгол бөөгийн их зайран Балжирын хувьд эхний төхилгөд бөөлчихөөд дараа дараагийн тахилгыг тасалсан хэрэг гарлаа. Энэ бол хариуцлагын асуудал юм. Тахилгаа хийнэ гэж МБНЭ-д биеэр ирж мэдэгдчихээд хувийн асуудлаа эхэнд тавьж, харийн нутагт мөнгө хөөж олон сараар одох нь ямар ёс зүй вэ. Дуртай үедээ бөөлдөг, хувийн асуудал гарвал өөрийн дураар шийддэг ёс зүйгүй асуудалыг бөө хүн гаргаж болохгүй. Бөөгийн болзоо бол улаач хүний эрхэмлэвэл зохих хатуу сахилга байх ёстой. Ийм зөрчил гаргасан улаачид Бөөгийн байгууллага хариуцлага тооцож шийдвэрээ гаргах биз ээ.
    Тиймээс гуравдахь тахилгыг Лусын тахилгаар хийж хаах хариуцлагатай үүргийг Бөөгийн зөвлөл яаралтай хуралдаж шийдсэн юм. Нэгдсэн их тахилгын Лусын тахилгад Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн толгойлон бөөлсөн билээ. Тэрээр Монгол бөөгийн уламжлалт тамлага дуудлага, ёс жаяг, дэг журмыг ягштал харуулж, уян налархай өвөрмөц хөдөлгөөн бүхий бөөлөлт, гишгэлт гээд олон давтагдашгүй чанарын харуулж чадлаа.
    Монгол бөөгийн их зайран П.Батжаргал Монгол бөөгийн уламжлалт чанар, Тува язгуур бөөгийн мөн чанарыг харуулсан бөөлөлт хийлээ. Хэн ч харсан өвөрмөц барилттай, хийгүй, сайхан бөөлөлт тэнгэртээ залбиралаа хүргэж байлаа. Хоёр их зайран, удганы бөөлөлт нэгдсэн залбиралыг цугларсан олон бөөгийн нэгдсэн хүчээр хүч түрэн тэнгэртээ хүргэж, лус савдагаа баярлуулж чадлаа.
    Энэ тахилгын үеэр МБНЭ-ийн Ерөнхийлагч Д.Жаргалсайхан Мөнх хөх тэнгэртээ айлтгалын өргөлөө мэдүүллээ. Анх байгуулагдсанаас эхлэн Мөнх хөх тэнгэр, эзэн хааны ариун сүнсэнд айлтгаж ирсэн уламжлалаа энд үргэлжлүүлэн хийлээ.
    Энэ удаагийн айлтгалд: Нэгдүгээрт: Төр улсын өнөөгийн байдлын тухай, улс төрийн үйл явцын өрнөл, зөрчлийг,
    Хоёрдугаарт: Монгол бөөгийн эв нэгдлийн тухай, түүнд саад тотгор бологчид, эв нэгдэлд хохирол учруулагчдыг тухай, Энэ зөрчилтэй орчинд хэн, хэн нэгдэж, хэн, хэн салан одсон тухай тэнгэртээ айлдсан болой.
    Сэтгэл хийлсэн хамт олны зүтгэлээр нэгдсэн их тахилга ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

    djmedia:486
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ЗУРГАА. ХАЙРХАНД ЗОРИУЛСАН ТАХИЛГА.

     

    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Хайрханы тахилгад толгойлон бөөлөө. Өөрийн өвөрмөц төрх, уламжлалт дэг жаягаа харуулсан бөөлөлт олон хүний сэтгэл татсан, нүд баясгасан тахилгын бөөлөлтийг харуулж чадсан. Хөх мөнгөн тэнгэрийн дор өвөг дээдсийн уламжлалт дэг жаяг бүхий бөөлөлтийг авч үлдсэн улаачийн бөөлөлт, хөдөлмөрт бахархах зүйл их бий.
    Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Мөнгөнсувд түүний дараа их хайрхандаа бөөлж бослоо. Өмнөх жилийн туршлагандаа үндэслэж бөөлөлтөө өвөрмөц хэлбэрээр ахархан хийж өнгөрүүллээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, залуу удганы бөөлөлт бас л өвөрмөц байсан. Залуу хүн болохоор залуучууд түүний бөөлөлтийг илүү сонирходог байж болох юм.
    Хоёр жилийн өмнө хайрханы анхны тахилга дээр гаргасан үйлдлээр нь олон хүн мэддэг болж бас маргаан дэгдэж байсан. Энэ удаа өргөсөн хонь нь үйл хийж байгаа улаач нарыг нар зөв тойрон явсан бөгөөд олон шувууд түүнийг бүчин өөд, өөдөөс харан нэг хэсэг хугацаанд зогссон нь сонирхол татаж байв.

    djmedia:485
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ТАВ. ӨВГӨН ДОЛООН ОДНЫ ТАХИЛГААС ЗАЛГАМЖ ҮЕ МААНЬ ХАРАГДДАГ.

     

    Өвгөн долоон одны тахилга бол олон улаач оролцож, өөрийн бөөлөлтийн “арга техникээ” гарган бөөлдөг. Онгод, сахиустай золгон өвөлсөн эрдэмээ харуудаг. Энэ удаа өвгөн долоон одны тахилгад:
    Аврал ерөөлийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн зайран Л.Баяржаргал
    -Монгол бөөгийн зайран Б.Эрдэнэбаатар
    -Монгол бөөгийн удган Цэндсүрэн
    Аз хийморийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн удган Б.Нарангоо
    -Монгол бөөгийн зайран Б.Аюуш
    -Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа
    Ачлал тусын эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Үүрийнцолмон
    -Монгол бөөгийн зайран Тамжид
    -Монгол бөөгийн Мөнх-Өлзий
    Нас арвижахын эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж
    -Монгол бөөгийн зайран Мөнх-Очир
    -Монгол бөөгийн зайран Одбаяр
    Буян хишигийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн удган Б.Оюунтуул
    -Монгол бөөгийн удган Буянцэцэг
    -Монгол бөөгийн удган Б.Отгонжаргал
    Хүсэл зоригийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн удган Б.Солонго
    -Монгол бөөгийн тэргүүн удган Б.Түвшинжаргал
    -Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох
    Заяа төөргийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл
    -Монгол бөөгийн зайран Мөнхчулуун
    -Монгол бөөгийн удган Гэрэлмаа
    Нар бөөлсөн билээ.
    Өвгөн долоон одны тахилгад бөөлсөн олон улаачийн бөөлөлт, залбиралын үзэхэд залуу үе маань өсөн тэлж, улаачийн замаар биеэ хэрхэн зөв авч яваа нь харагддаг. Энэ удаагийн Өвгөн долоон одны тахилга ч залгамж үе маань хэрхэн өсөн тэлж, бойжиж байгаагийн тод илрэл болж харагдсан. Өвөг дээдсийн эрдэмээ эзэмдэж, зөв сайхан биеэ авч яваа олон улаач байсанд бахархах сэтгэгдэл төрсөн билээ.

    djmedia:479
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА

    Төв асар баригдаж түүний өмнө Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг залагдаж, монгол ардын ая дуу эгшиглэж, тахилгад бэлтгэх ажлын хэсгүүд үйл ажиллагаандаа орсон байлаа. Наран шингэх мөчид Нэдсэн тахилгын галын тахилга эхэлж, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлж, түүний араас Монгол бөөгийн удган Батцэцэг тэргүүлэн бөөлж эхэллээ. Энэхүү тахилгын онцлог нь бусад бөө нар хуур манжигаар дэмжиж оролцсон. Тиймээс галын тахилга удирдаж буй улаачийн удирдлагаар дэг журамтай, цэгцтэй болж өнгөрсөн юм. Өмнөх олон галын тахилгуудыг бодвол энэ удаагийн тахилга бөөлөх гэсэн улаач нарын “дайралтгүй”, тахилгын толгойлон бөөлж буй улаач нарын үйлээр хийгдсэнээрээ онцлог байлаа.

    djmedia:480