Category: Бидний тухай

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН БАЗАРЫН ТӨМЖИЙ Нэргүй

     

     ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН НУУР СУМЫН ХАРЬЯАТ
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.08.10 Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ТОВУУХОРОЛЫН ОДОНЧИМЭГ 6

     

     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА.
     БӨӨГИЙН “ТЭНГЭРИЙН ЦАГ” НЭВТРҮҮЛГИЙГ ХИЙСЭН.
     ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ХИЙСЭН БӨӨ НАРЫН ЦУГЛААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН НЭГ.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2015.05.16-.05.26-ны өдөр Монггол Улсын өмнөд хил, Орвог гашууны бор толгой, Байтаг богд, Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрхан, Алтай таван богдын чиглэлд аялж хаитарсан нэвтрүүлэг хийсэн.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ЧОЙДОНГИЙН МИШИГДОРЖ (1946-2017)

     

     ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН УУЛ СУМЫН ХАРЪЯАТ
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН.
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг Цагаан нуурын хөтөл дээрээс зохион байгуулж дэмжиж оролцсон.

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН НАЙДАНСАМБЫН БАЙГАЛТӨГС

    Ø МБНЭ-ИЙН ДАЛАНЗАДГАД ХОТЫН БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАГЧ. 
    Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
    Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон. 
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад зохион байгуулж оролцсон. Галын тахилгыг тэргүүлж бөөлсөн.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН СҮХБААТАРЫН ҮҮРЦАЙХ

    Ø “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН. 
    Ø “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон. 
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. 
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.

     

  • АРВАН ГУРАВ. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    “Нарны залбирал- 2018 он” боллоо. Уламжлалт ёсоор жил бүр МБНЭ-ээс зохион байгуулдаг Нарны залбирал Хүй долоон худагт боллоо.
    Наран ээж хөөрөх агшинд бүх улаачид байрлалаа эзэлж, хэнгэргийн дуу цууриатаж, Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү толгойлон бөөлсөн билээ.
    Энэ жилийн Нарны залбиралд ОХУ-ын Буриадиас, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол бөөгийн удган, зайрангууд ирж оролцлоо. Мөн АНУ, Канад, Герман, Фендланд улсын эрдэмтэн судлаач, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Орхон, Дархан, Өвөрхангай, Увс, Архангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл ирж оролцлоо. Оройн галын наадмыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Наранбаатар, Ч.Одбаяр, Л.Баяржаргал Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Дулаанцэцэг нар хариуцан зохион байгууллаа.

  • АРВАН ХОЁР. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    Гадаадын олон зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач нартай уулзлаа. МБНЭ-ийнхэн Тэнгэр шүтлэгтэн, Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзамтай уулзаж, өдрийн зоог барив. Өнгөрсөн тавдугаар сард Халимагийн Элстэй хотод анхлан уулзсан хоёр энэ удаа Монголынхоо нийслэл Улаанбаатар хотод уулзсан юм. Өдрийн зоогт МБНЭ-ийн улаач нар

  • АРВАН НЭГ. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    “Язгуур шүтээн” бөөгийн холбоо ТББ-аас зохион байгуулсан “ГАЛЫН ИХ ТАХИЛГА” нь “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Бөө нар ийм том хэмжээний наадам хийсэн нь түүхэн үйл явдал юм.
    Наадам хурдан морины уралдааныг Төв аймгийн Сэргэлэн сумын төвд зохион байгуулжээ. Дараа нь ”Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт Улс аймгийн цолтой 64 хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж, Үндэсний сурын Харваагаар цэц мэргэнээ сорилоо. Үдээс хойш түрүү морь, түрүү бөхийг мотоциклоор байлж шагналаа.
    Язгуур шүтээн бөөгийн холбооноос зохион байгуулсан Монгол тулгатны галын их наадамд урилгаар МБНЭ-ын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дээд цэцийн гишүүд, МБНЭ-ийн тахилгад оролцохоор ирсэн ОХУ-ын Буриадын, БНХАУ-ын Өвөрмонголын улаач нар, АНУ, Канад, Герман, Финдланд, Эстон зэрэг улсын судлаач, эрдэмтэд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.
    Хүлээн авалтын үйл ажиллагааны дараа Галын их тахилгын ажиллагаа эхлэж, Зайран Хурцжавхлан бөөлж, галын сахиусаа заллаа. Энэ үед оролцогчид бамбараар их галын асааж, Галын их тахилгыг эхлүүллээ. Тахилгад түүний шавь, дэмжигчид олон зуун хүн оролцлоо.

  • АРАВ ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэри” байгууллагын удирдлагатай уулзаж, бөөгийн төвийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан билээ.
    Мөн Буриадын бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагуудтай уулзаж, Лусын тахилгын үйл ажиллагаанд оролцож, хамтарч ажиллах тухай санал солилцсон билээ.
    МБНЭ-ийн төлөөлөл анх удаа Москвагийн Улаан талбайд дурсгалын зураг татуулав.

  • ЕС ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    Олон зуун жил монголчуудыг номхотгож ирсэн, лус савдагийг нь унтуулж ирсэн, харийн зан үйл, бодлогоос салах зорилт тавьсан ОТГОНТЭНГЭР” хайрханы нэгдсэн тахилга хоёрдахь удаагаа хийгдлээ. Тэгэхийн тулд эв нэгдэл, хамтын хүчээр ажиллаж байсан өвөг дээдсийн үйл ажилагааг сэргээх шаардлага тулгарч байна. Отгонтэнгэрийн тахилга бол энэ томоохон үйлийн эхлэл болж байгаа юм. Энэ бол эх орон, улс гүрнийхээ төлөө хийж байгаа бидний хамтын тэмцэл билээ. Нэгдсэн их залбиралаар зорилгоо мөнх тэнгэртээ хүргэж, зорилтоо амжилттай хэрэгжүүлж тэнгэрийн тамгатай улаач нар хамтран ажиллаа.