Category: Бидний тухай

  • БИ,БИД МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮН

    төрийн үндэсний язгуур шүтлэг, шашин болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөнх тэнгэрийн үзэл, бөөг төрийн хэмжээнд шүтэж өнөөг хүрч ирсэн ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил бүгд бөөтэй холбоотой байдаг. Мөнх тэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн. Мөнх тэнгэрииг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсолгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шүтлэгийг жинхэнэ үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан болгон хөгжүүлсэн билээ.
    Бөө бол энергийн асар их бөөгнөрөл, оюун санааны эв нэгдэлийн бодит уялдаа аугаа зохицол билээ. Тиймээс Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Гадны төрөөс тусгайлан судалж боловсруулсан харь гүрний шашныг бодлогыг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцэлийн дүнд үүссэн хагаралыг ашигласан юм. Монголын мөнх тэнгэрийн үзэл, бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгаж, ийм зан үйл үйлдэгсдийг монголчуудын гол амжиргаа болсон малаар торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байсан тухай түүхийн шаргал хуудас өнөөд уламжлагдан иржээ. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
    Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 100 жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алдсан бөгөөд энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг. Тэдний үр удам өнөөдөр үйл хэргийг нь уламжлан үргэлжлүүлж байна. Түүхийн ийм хатуу шалгуур нь өнөөдөр дархад, буриад бөөгөөс бусад бөөгийн үндэс язгууруудыг бүдэг ойлголттой болгоход хүргэжээ.
    Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллыг нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдэс, бөө шүтлэгээ уламжлуулан хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан ахмад үеэрээ бахархаж, дунд үе, залуу үеийнхэн хамтарч ажиллах түүхийн цаг үед тулж иржээ.
    Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтэнгүүд хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн билээ. Магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд, Чингис хаанаас хойш анх удаа Бөө нар хуран цугларч, түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж хамтран ажиллаж байгаад баярлаж байна.
    Тэнгэрийн айлдварт “Бөө нар эзэн Чингисээс хойш ингэж эвлэлдэн нэгдсэн нь үгүй билээ.” гэж буусан билээ. Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Гэвч Удган, Зайран нар, сүсэгтэн олны дэмжлэгээр Бөөгийн шүтлэгээ Дэлхий сонирходог хэмжээнд хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа. Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны хоёр сард мянга гаруй уул, ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тахилга, зан үйлийг хийж байна.
    Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шүтлэгээс салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шүтлэгт бий. Асар хурдтай, эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн улаач нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдах учиртай. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй.
    Монгол үндэсний уламжлалт Мөнх тэнгэрийн үзэл, Бөөгийн шүтлэг жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй. Шинэ соргогоор сэтгэх, хуучирсан зарим ойлголтыг үндсээр нь өөрчилж гэмээнэ бөө нь өөрөө хөрөнгө баялгыг бий болгож чадна. Энэ нь ямарч материалаг эд баялгатай зүйрлэшгүй үндэсний өв соёл, оюуны асар их баялаг юм.
    Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Мөнх тэнгэрийн үзэл, Бөө шүтлэгээ сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргасан бөгөөд олон зуун жил дуншсан маш том асуудлын шийдлээ олох арга замыг тодорхойлсон бөгөөд Бөө шүтлэгээ хөгжүүлэх түүхэнд үр дүн тодоос тод харагдаж байна.
    Бөөгийн үндсэн тулгуур ойлголтуудыг шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Өөрөөр хэлбэл бөө шүтлэгийн тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Бөөгийн шүтлэг баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Аливаа шинэ зүйл, бидний сайтар мартсан хуучин зүйл байдаг билээ.
    Орчин цагт хүмүн нь төрийн хуулийн дор амьдардаг болохоор шашны байгууллага хэмээх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Бөө нь шүтлэг үү, шашин уу гэдэгт хариулт нь тодорхой юм. Гэвч нийгэм маань нийтлэг нэг ойлголттой болж чадаагүй байна. Ийм зүйлээс болоод дотроо зөрчилдмөөргүй байна. Эрдэмтэн судлаачид, бөө нар, сүсэгтэн олон нэр томъёгоор маргалдан цаг алдмааргүй байна. Бидэнд судалгаа хийх цаг бий. Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шүтлэг, шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгүй байсан. Цаашид алдсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Бөөгийн шүтлэгийн нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа ойлгож, дахин давтахгүйгээр одоо цаг үед шинээр хийж эхлэх хэрэгтэй.
    Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөө болоод улаачийн нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүс бий. Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн нэр хүндэд айхтар цохилт болж байна. Ганц нэг, хэсэг бүлгээрээ зан үйл хийж, хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдал, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна. Энэ бүхнийг өөрчлөх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бөө хүн өөрийн онгодыг дээдэлж, бусдын онгодыг хүндэтгэж явах учиртай.
    Бөөгийн нэр хүндэд халдсан үйлдлийн үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах учиртай. Тийм хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Олон түмэн манай Бөөгийн байгууллагын бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
    Хуурамч Бөө хүн чадваргүй бөгөөд олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлээр бөөгийн нэр хүндийг олны дунд унагааж байдаг. Тэнгэрийн үйлийг завхаруулж, бөөгийн шавь нарыг хэт олноор нэгэн зэрэг төрүүлж бизнес хийдэг бусармаг явдал газар авч байна. Ийм үйлийг эрхлэгчид олон иргэдийн амьдрал ахуйд хохирол учруулж, зан чанар, удмын хувь заяанд ноцтой буруу нөлөө үзүүлж байгаа билээ. Бөөгийн түүхэн уламжлалд нэг дор, нэг өдөрт, нэг цагт олноор нь шавь босгодог уламжлал байгаагүй юм.
    Түүнээс гадна ганц хүний өмчлөл, шийдвэрээр элдэв алдар нэр олгож, олон зуун жил оршин тогтож ирсэн бөөгийн нэр хүндийн үнэ цэнийг унагаж, сэвтүүлдэг бөөгийн нэр хүндээр бизнес хийдэг үзэгдэл байсаар байна. Зарим бөө нар элдэв хуурамч диплом, цомгийн цуглуулагч болжээ. Түүгээрээ хүмүүсийн сэтгэл зүй, итгэлээр тоглож байна. Хүмүүс тийм нэр зээлдэгсэдээс болгоомжилох ёстой. Бөөгийн нэр хүндээр тоглодог Бөө нарт хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Тийм хүмүүс хэзээ нэг цагт тэнгэрийн гэсгээлийг хүртэх нь дамжиггүй. Гэхдээ үхэхдээ үхэр буугаар буудна гэгчийн үлгэрээр тэд багагүй хугацаанд бөөгийн нэр хүндэд их хохирол учруулсаар байх болно.
    Жинхэнэ нэр хүндийг Бөөгийн зан үйлийг бодит утгаар хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм Бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Бид тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.
    Өнөөдөр МБНЭ-ийг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг. Бөө нар орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн ажиллах нь Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно. Бөө нар шударга ёсыг өөрийн бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол Бөөгийн байгууллагын бодлого, арга барил, сэтгэлгээний шинэчлэлийн амин сүнс мөн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага. Цаашдаа та бид олонтой цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл улс орноо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
    Удган, зайран, сүсэгтэн нараа. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийнхээ төлөө Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд нэгдэцгээе.
    Би, бид бөөгөө шүтдэг Монгол хүн. Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
    Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан.2012.04.25

  • Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдлаа-2012

    судлалын тэргүүн Д.Базарч, Төрийн зайран Д.Бямбадорж, бөөгийн “Голомт” төвийн тэргүүн н.Сүхбат, Бөөгийн нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч, хурандаа н.Жаргалсайхан, Бөөгийн судлалын академийн тэргүүн н.Одгэрэл нарыг санал нэгтэй сонгосон юм. Бөөгийн анхдугаар дээд хуралд 13 аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд халх, буриад, өөлд, урианхай зэрэг олон ястан үндэстний зайран, удган нийлсэн 50 орчим төлөөлөгч цугласан байв.

    Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн цаашдын үйл ажиллагааны талаар тус эвлэлийн хурлын тэргүүлэгч Бөө судлалын тэргүүн Д.Базарчтай ярилцлаа.

    -Монголын бөөгийн нэгдсэн эвлэл ямар чиг үүрэгтэй байгууллага вэ. Ямар зорилготой байгуулагдаж байна?

    -Нэгдсэн эвлэлийг байгуулах шаардлага нийгмийн хэрэгцээнээс үүдэж байна. Сүүлийн үед манай улсад шашны олон урсгал орж ирж байна. Бөө мөргөл гадуурхагдах байдал ажиглагдаж бөөгийн нэр хүндийг унагах оролдлого гарах боллоо. Өнөөдөр бөөгийн толгой багш нар хуран чуулж байна. Цаашдаа бөө нарын нэгдсэн дүрмийг бий болгох зорилготой. Бөө хүмүүсийг зөвхөн Монголд төрөөд байна гэж ойлгож байна. Гэтэл дэлхий даяар бөө бий. Байгаль экологийн сүйрэл хүчтэй явагдаж байгаа энэ үед бөө төрнө гэдэг нь тэнгэр өөрийн элчүүдийг илгээж буй явц юм. Бөө нар байгаль экологийн эмч, хэлмэрч орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байдаг. Тэд ертөнцийн далд ухааныг өөрийн хүчээр мэдэрч байгалийн хуулийг танин мэдэрч байдаг юм. Монголчуудын уужуу ухаан байгалиа хайрладаг энэ зан бөө мөргөлөөс уламжлалтай. Шарын шашин Монголд дэлгэрээд сайн ч юм хийсэн саар ч юм хийсэн. Шашинд дүрэм байдаг. Харин бөөгийн дүрэм бол байгалийн оршихуй юм. Бөө мөргөлийг танин мэдрээд явбал Монгол Улсын цаашдын өөрчлөлтөд маш ихээр нөлөөлнө.

    -Өнөөдрийн байдлаар манай улсад хэчнээн бөө байна вэ?

    -Бид бөөгийн тооллого хийж байгаагүй. Бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдсан болохоор цаашдаа бөө нарын тоог гаргана.

    -Сүүлийн жилүүдэд манай улсад бөө ихээр төрөх боллоо. Шинээр төрөх бөө нарт нэгдсэн эвлэлийн зүгээс хяналт тавьдаг болох уу?

    -Хүн ямар шашин сонгож шүтэх нь тухайн хүний асуудал. Христ, лалын шашин өөрийгөө шүтэхийг тулгадаг. Будда намайг шүтэх эсэхээ өөрөө шийд гэдэг. Харин бөө хүн эрүүл мэнд, байгалийн нөхцөл байдал хүндэрсэн нөхцөлд бөөгийн шүтээнтэй холбоотой бол шүтэхээс өөр аргагүй болдог. Хамгийн гол нь шүтэн бишрэгчид мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Энэ бөө үнэн үү худал уу гэдгийг тодорхойлох ёстой. Энэ байгууллага цаашдаа бөөд элсэгчдэдээ мэдлэг өгдөг болно.

    -Бөөгийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

    -Бөө нар өөрийн үндсэн ажил төрлөө хийгээд л явна. Хажуугаар нь онгод сахиусаа дууддаг юм.

    -Сүүлийн үед бөө нар иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулж залилсан хэрэг цөөнгүй гарлаа. Энэ тухай та юу гэж бодож байна. Хуурамч бөө байдаг уу?

    -Ямар ч шашин байсан хүмүүсийг залилсан бол хуулиар зохицуулагдах ёстой. Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бөө нарт ёс суртахууныг мэдүүлэх зорилготой байгуулагдсан.

  • “Монгол туурагтан бөө”-д өгөх миний хариулт. 2012 он

     

    Түүхийн олон зууны турш бөө нар цаг хугацааны хүнд сорилтыг туулан өнөөг хүрч иржээ. Тэдэнд яагаад ийм сорилт тулгарч байсан юм бэ. Тэдэнд Мөнх хөх тэнгэртээ үнэнч байж, монголчуудын өмнө уг, удамыг жинхэнэ утгаар нь үе дамжуулан хөгжүүлж өнөөг хүргэх түүхэн үүрэг ногдож байсан юм. Тэдний эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг бадраах ариун үйлсээс харийнхан үнэхээр айн чичирч, хаа байгаа газар нь устгахыг хичээж байсан билээ. Бөө нар бол номхон томоотой улс бишээ. Тэд бол монголчуудын өмнө олон чухал хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс, тэдгээр үүргийн нэг нь монголчуудын оюун ухааны бохирдлыг цэвэрлэх нэн хариуцлагатай, хүнд үүрэг хүлээсэн “Тэнгэрийн улаач” нар юм.

    Монгол туургатан бөө. МБНЭ гэж байгуулагдаж ерөнхийлөгчөөр нь тагнуулын мэргэжилтэй, хурандаа цолтой Жаргалсайхан гэдэг хүн шууд автоматаар нууцаар сонгогдож, ямар ч чөлөөт сонгуульгүйгээр сонгогдсоноос хойш монгол бөө мөргөл улам их замбараагүй боллоо.Монголын бөөгийн 60 гаруй төрийн бус байгууллагууд тамгаа дарж нэгдсэн мөртлөө, ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль хийхгүйгээр Жаргалсайханыг сонгосонд Монголын ард түмэн их гайхдаг. Жаргалсайхан бөөгийн мэдлэггүй, бөөгийн шүтлэггүй, бас бөө судлаач биш зайран бөө биш. Ердийн нэг хуучин социалист намын ажилтан, тагнуулч хүн монголын бөө мөргөлийн байгууллагуудыг нууцаар нэгтгэж шууд эвлэлийн ерөнхийлөгч болсонд бөө нар маш их дургүйцдэг. Бас өөрийн дураар бөөгийн хууль дүрэм, үзэл баримтлал зохиож, бөөг шашин гэж интернетээр зарлаж, монголын бүх бөө нараас татвар авах зорилготой хүн гэнэт гарч ирсэнд бөө, монголын сүсэгтэн дүргүйцэж байна.

    2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын бөөгийн төлөө сэтгэл зовж, санаа тавьж явдаг бөө нар, түшээ, шүтэгчид цугларч Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг (МБНЭ) байгуулсан билээ. МБНЭ-ийн дүрмийг баталж, Бөөгийн байгууллагаа удирдах Ерөнхийлөгчөө, 100 гаруй гишүүнтэй Бага хуралдайгаа сонгож байгуулсан. Дараа нь Бага хуралдайн анхдугаар хуралдаан болж, 25 хүнээс бүрэлдсэн Дээд цэцийн Зөвлөл, 7 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын цэцийг сонгож байгуулсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгчид Д.Жаргалсайхан, судлаач Ш.Сүхбат, Бадарч, Зайран Бямбадорж, Одгэрэл, Чинбат, Энхзаяа нарын нэр дэвшиж яригдсан бөгөөд судлаач Ш.Сүхбат гуай санаачлага гаргаж, Монголын бөөг цаашид хүчээ нэгтгэн хөгжүүлж, бөөгийн төвлөрсөн хамтын удирдлагын байгууллага бий болгох зорилтыг дэмжиж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Ийнхүү МБНЭ нь баталсан дүрмийн хэмжээнд бүх шатандаа сонгуулиар байгуулагдсан. Бөө хүн “тэнгэрийн улаач”-ын үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүмүүний амьдралаар амьдрах хувьтай билээ. “Тэнгэрийн улаач”-ийн үйл нь Мөнх тэнгэрийн хуулиар зохицуулагддаг, харин бөө нар эгэл үедээ шүтлэгтэнгүүдтэй хамтарч МБНЭ-д нэгдэн нийлж, зорилго, эрх ашигаа хамгаалж ажиллахаар зорьсон нь энэ их үйлийн эхлэл болсон юм. Жар гаруй бөөгийн байгууллага МБНЭ-д нэгдсэн нь үнэн. Бөөгийн эвсэл, холбоо, Академи, нийгэмлэг, төв нэртэй төдий хэмжээний Ерөнхийлөгч, тэргүүн, дарга нар байдаг. Тэглээ гээд Монголын бөөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс хамтарч ажиллаж байж, хамтын чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг цаг хугацаа шаардах болсон. Түүнийг албан тушаал алдар нэрээр бус, үйл ажиллагаагаар хангах хэрэгтэй юм. Цаг үеийн шаардлагаар МБНЭ байгуулагдсан гэж хэлж болно. МБНЭ нь хамтарсан удирдлагын сонгуульт байгууллага, цаашдаа энэ байгууллагыг авч явах чадалтай, туршлагатай чадвартай хэн ч байсан сонгогдоод оролцоод явах бүрэн боломжтой. Үйл ажиллагаа нь итгэл үнэмшлээр нэгдсэн иргэдийн сайн дурын нэгдсэн байгууллага бөгөөд гишүүдийн татвар, хандиваар санхүүжэхээр дүрэмд тусгасан. Гэвч гишүүд нь татвараа төлж хамтран ажиллах талаар учир дутагдалтай байгаа нь үнэн. Би бол Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол хүн. “Тэнгэрийн улаач” биш гэдгээр миний шүтлэг бишрэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бөөг шүтлэгтэнгүүдээс салгаж авч үзэх боломжгүй. Бас бидний амьдарч байгаа цаг үе нь социалист байгуулалын төгсгөл, зах зээлийн нийгмийн эхэн үед хамаарч байна. Тиймээс амьдарч байсан цаг үетэй нь холбож нэр хоч өгөх нь юу л бол. Харин сэтгэлгээ, танин мэдэхүй, хөгжил дэвшилээс олон зүйл хамаарах нь гарцаагүй. Өөрийн хувь хүний үзэл бодлоо нийт ард түмний болгож ярьдаг цөөн хүмүүс бий. Тийм хүмүүс ичих хэрэгтэй. “МБНЭ оршин тогтнох үндэслэлгүй, ирээдүйгүй” гэж бичээд байгаа мөртлөө яагаад түүний албан тушаалыг авахсан “Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон” гэж шүлсээ үсэргээд байна вэ. Монголчууд бид, хэн ч байгууллага шинээр байгуулах, гишүүнээр элсэх, элсүүлэх эрх чөлөө хангалттай бий. Бидэнд ярих, шүүмжлэхээс илүүтэй хамтарч зүтгэж, хийж ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Ярьдаг нь хэт олон, хийдэг нь цөөнх байна. Бөөг шүтлэгээ “Улаач нар”, шүтлэгтэн гэж ангилж зааглах нь өнөө цагт тохирохгүй зүйл. Бид нэгдэж хамтарч байж хөгжинө гэж үздэг.

    Монгол туургатан бөө. МБНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуулийг ард түмэнд нээлттэй хийж, монголын ард түмэнд хийсэн бүтээснээрээ танигдсан З.Бат-Отгон, Б.Галаарид, Н.Нагаанбуу, Ш.Эрдэнэ, С.Дулам, Д.Бум-Очир, Ш.Сүхбат, Д.Бадарч, Чингисийн Давааням, дуучин Ариунаа, харангийн Лхагва, профессор Буяндалай, Н. Ням-Осор, Т.Мандир, физикч Лхагва, Өвөрмонголын нэрт эрдэмтэн Чунаг нарын маш олон эрдэмтэн, судлаачид нэр дэвшүүлж, удирдах зөвлөлд нэр дэвшүүлж, ажиллуулах нь монголд хэрэгтэй. Дээрх нэр бүхий хүмүүс тус эвлэлд байхгүйгээр МБНЭ гэж оршин тогтнох үндэслэлгүй бас ирээдүйгүй юм шүү.
    Монголын бөө мөргөлийн сүсэгтэн олон болон бөө нар одоо нэгийг бодож идэвхтэй хөдлөх цаг болжээ. Иймд МБНЭ-ийн хууль бус явагдсан сонгууль, удирдах зөвлөлийн сонгуулий албан ёсоор нээлттэй явуулахыг монгол бөө нарт уриалж байна.

    МБНЭ нь нээлттэй, ил тод байгууллага. Мөнх тэнгэрээ шүтдэг хэнч элсэж болно. Монголын ард түмэнд танил болсон Бат-Отгон, Галаарид, Нагаанбуу, Эрдэнэ, Дулам, Бат-очир, Давааням, Ариунаа, Лхагва, Баяндалай, Ням-Осор. (Сүхбат, Бадарч нар МБНЭ-ийн гишүүн) гээд олон хүн манай МБНЭ-д элсэхэд чөлөөтэй. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд нэр дэвшүүлж, сонгогдож болно. МБНЭ оршин тогтнох эсэх нь бөө нарын өөрсдийн идэвхтэй оролцооноос шалтгаалах бөгөөд хувь заяа хэрхэхийг цаг хугацаа харуулах болно

    Монгол туургатан бөө. МБНЭ нь монголд цөөхөн байгаа жинхэнэ чадалтай арав гаруйхан бөө нар болон чадалтай эрдэмтэн нарыг өөрөө гүйгээд ирэхээр томоохон зөв зүйтэй ил тод нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, зоригтой ажиллаж чадахгүй байна. МБНЭ-д гишүүн элсүүлэх гэж гуйж татвараа өг гэж байгаа нь цаашид ямар ажил явуулах нь тодорхой байна. Монголын ард түмэн, бөө нарт хэрэгтэй буянтай үйлс бүтээхийн оронд зөвхөн Жаргалсайханд хэрэгтэй, түүнийг тэжээх үйл ажиллагаанд МБНЭ-ийн үйл ажиллагаа чиглэгджээ. Ард түмэнд хэвлэлийн бага хурлаар сар бүхэн тайлангаа тавьж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, ядарсан зовсон бөө нарт хүмүүнлэгээр тусладаг, ядарсан хүмүүст үнэ төлбөргүй буян хийх үйл ажиллагааг 21 аймагт ажиллуулж байвал зүгээр юм. Бөөгөөр бөө нэртэнгүүд тоглодог байсан бол бөөгөөр улс төрийн ажилтан тоглож, бөөгийн намын үүр байгуулж тоглох дутаж гэнэ. Монголын бөөгийн нэгдсэн нам болгож тоглохоор шийдсэн Жаргалсайханаас болгоомжлох хэрэгтэй.

    МБНЭ нь монголд байгаа чадалтай цөөхөн хэдэн бөө нарт зориулагдан байгуулагдсан биш ээ. Энэ байгууллага бол Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг мянга, мянган шүтэн бишрэгч нарт зориулагдсан байгууллага билээ. Тиймээс бид тэдэнд чиглэсэн ажиллагаа зонхилон зохион байгуулахыг эрмэлздэг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бөөгийн нэр хүндийг унагаад байгаа шалтгаануудыг тодруулж, хамтын хүчээр арилгах ажлыг хийх ёстой. Бид шат дараатай өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. Би өөрийгөө тэжээх ажлыг хийгээгүй гэдгийг баттай хэлье. Надад янз бүрийн нэр хаяг өгч бусдын сэтгэлийг үймүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Би тагнуулч биш. Монголын малчны найман хүүхэдтэй эгэл жирийн айлын дундах хөвгүүн. Би бусдын адил монголын жирийн нэгэн иргэн. Би “биеэ засахын тулд” амьдралын 14 жилээ суралцах үйлст зориулсан. Монголын Батлан хамгаалах их сургууль, гадаадад эдийн засгийн их сургууль, удирдлагын Академи, хэд хэдэн оронд мэргэжил дээшлүүлэх курс төгсжээ. Дөрвөн улсын сургуульд сурчээ. Дараа нь гэрээ зассан. Амьдрал боломжийн дундаж айлын түвшинд байгаа. Хүүхдүүд маань Монголдоо дээд мэргэжил эзэмшиж, дараа нь гадаадад дараах шатны боловсрол эзэмшсэн. Бүгд 2-оос дээш хэл эзэмшсэн. Тийм учраас ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр Мөнх тэнгэрийнхээ төлөө зүтгэх боломжтой болсон. Би төрөө засалцсан. Байлдагчаас хурандаа цолтойгоор цэргийн хамгийн бага нэгж салбараас дивизийн удирдах албан тушаалуудад батлан хамгаалах салбарт, дүүрэг, хот, улсын хэмжээний төрийн албанд эмнэлэг, шинжлэх ухаан, боловсрол, улс төрийн байгууллагад ажиллаж ажлын багагүй туршлага хуримтлуулжээ. Монголын бүх аймгууд, 300 гаруй сумдын ажил, Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын бүх анги салбар, монголынхоо хилийг гурвантай тойрч бүх отряд, заставаар орж танилцаж, Монголын бүх шашны байгууллагын удирдлагуудтай, ОХУ-ын буриад, БНХАУ-ын Манжуураас Шинжан уйгар хүртэл өргөн уудам нутгаар аялж, монгол туурагтнуудтай уулзаж явлаа. Дэлхийн 69 орны төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачтай уулзжээ. Ийм хувь тавилан хэн хүнд олдоод байдаггүй ховор завшаан гэж би боддог. Мөнх тэнгэр надаа энэ бүхнийг үзүүлж, мэдрүүлэх хүч боломж өгчээ. Ингэж явахдаа бөөгөө хэрхэн бэхжүүлж, хөгжүүлэх вэ гэдэг миний сэтгэлд ямагт хамт явсан. Ямар ч судлаачийн яваагүй, үзээгүй орон зайг надад мэдрүүлжээ гэж би баярлаж явдаг. Би төрд ажилласны хувьд тэтгэвэртээ гарах нас болоогүй байна. Харин бидний зорьж байгаа үйлсэд “тэтгэвэр” гэж байдаггүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Одоо би нөхдийнхөө хамт Бөөгийнхөө “унагасан” нэр хүндийг засалцахын төлөө Мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө зүтгэж явна. Бөөгийн нэр хүндийг унагасан, түүний нэр хүндээр залилан хийгсэдийн эсрэг тэмцэх болно. Монголынхоо онгон байгалиа хамгаалах, монгол уламжлал, зан үйлээ сэргээх гээд олон зүйлийг сэдэж бүтээх гэж зүтгэж байна. Хөрөнгөтэйсэн бол сар бүр мэдээлэл хийж бөөгөө сурталчлах юмсан.

    зочин Монголийн бөөгийн нэгдсэн эвлэл гэж хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар байна лээ яаг үнэн хэлсэн байнаа монгол туурагтантай санал нэг байнаа наад жаргалсайхан гэдэг хүн чинь тэтгэвэртэй гарсан болхоор 21 аймаг монголийн бүх бөө нараас татвар аваад наснийхаа хоолийг олоод. Хажуудаа хэдэн өөрийн үгэнд ордог удган хүүхнүүд банди нарийг гарийн үзүүрээр зарчихаад л сууж байна гэж мөрөөддөөд байгаа юм. Тэнгэрээр тэгэж тоглож болохгүй дээ удмаараа сүйрэндээ. Энэ жаргадсайханий хажууд тэнгэр бөө онгод гэж ийм байдаг юум гэж бодитоор үзүүлчих шйдтэй бөө байхгү болохоор л дэвээд байгаа юум.

    МБНЭ нь байгуулагдаад удаагүй, санхүүгийн хувьд чадвар нэн сул байна. Бид одоохондоо үнэгүй буян хийх “социализм”-д хүрчихээгүй байна. “Үнэгүй зүйл байдаггүй” гэж Мөнх тэнгэр айлдсан билээ. Бид тэнгэрийн хүчийг үнэгүйтүүлж болохгүй. Түүхийн сонирхолтой үед өөрийгөө амьдарч байна гэж үздэг. Би олон жилийг Монголын улс төрийн амьдралд зориулсан нь үнэн. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “Мөнх тэнгэр”-ийн шүтлэгээ олж авсан. Монголын амьдралд улс төрийн намууд өнөөдөр ямар нэр хүндтэй байгаа билээ. Ийм нөхцөлд бас нэг нам гэж ярих нь огт утгагүй зүйл. Харин ч бичээд байгаачлан Бөөгөөр нам болгон тогловол тэнгэр гэсгээх болно. Аль нэгэн намаа сонгож, хамтарч ажиллах нь хувь хүний асуудал. Намайг тэнгэрээрээ тоглож байна гэжээ. Бас “удмаараа сүйрнэ” гэжээ. Үүнд би хариулъя. Би мөнх тэнгэрээрээ тоглоогүй, харин тийм тоглогч нартай тэмцэж, бөөгийнхөө нэр хүндийг хамгаалах болно. Манай удам сүйрэхгүй. Мөнх тэнгэр хамгаалах болно. Тийм учраас би итгэлтэйгээр энэ үйлсэд зүтгэж явна. Харин бөөгийн зан үйлийг буруу зүйлд ашиглавал Мөнх тэнгэр тийм зүйлийг гэсгээх болно. “МБНЭ-д хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар” гэжээ. Хэнд ч хэрэггүй МБНЭ-ийн төлөө тэгтлээ санаа зовж, бичих шаардлага байсан юм уу гэж бичигчээс асуумаар байна. МБНЭ-д бөөгийнхөө төлөө санаа тавьж, түүнийхээ төлөө хоосон ярьдаг бус бүтээхийн төлөө ажилладаг хүмүүс цугларсан юм. Миний дэргэд таны бичсэнээр “удган хүүхнүүд, банди” нар бус жинхэнэ удам дамжсан, бөөгийнхөө төлөө амьдрал, сэтгэлээ зориулсан олон зуун “Тэнгэрийн улаач” нар, түшээ, шүтлэгтэнгүүд байна. Харин бөөгийн нэр төрөөр тоглогчид, луйварчин, гэмт хэрэгтэнгүүд хариуцлагаас нуугдан элдэв нэрээ нууцлан бидний эсрэг хорон муу үг шидэж байна. Бидэнд ажил хэрэгч шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй. Бид түүнийг хүлээн авч ажилдаа тусгах болно. Харин ажилд саад болсон хорон муу санаа, үйл үйлдэл хэрэггүй. Мөнх тэнгэр үйлийг нь ялгаж, үнэнийг нь тодотгож, гавьяа, гэсгээлийг нь онооно. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.

    зочин Бөө мөргөлийн хамгийн шилдэг 55 бөө шалгаруулах уралдаан тулаан хийгээд л бөөгийн нэгдсэн шилдэг 55 хүнээрээ нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлөө хийгээд дотороос нь ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй ш дээ. Бөөгийн ерөнхийлөгч бөөгөө мэддэг онгод сахиустай бөө хүн мөртлөө маш шудрага цэвэр бас хүчтэй онгод сахиустай жинхэнэ бөө нарийн аав эцэг бөө байх ёстой юум даа. Бүх асуудлыг шууд эсэргүүцээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

    Шилдэг 55 бөөг цуглуулж, шалгаруулж, шилдэгээ тодруулж, удирдагчаа сонгох, дагнасан бөө нарын байгууллагын талаар санал дэвшүүлжээ. Сайхан ч санаа. Харин МБНЭ бол Бөө нар, түшээ нар, шүтлэгтэн олон түмнийг багтаасан өргөн хүрээтэй байгууллага. Зөвхөн бөө нар гэж явцуурахгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд Бөөгийн 100 гаруй байгууллага байгуулагдан ажиллажээ. Бөөг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь үнэн зүйл. Гэхдээ Монгол Улсад гадны хүчирхэг хөрөнгө, санхүүгийн чадавхтай, ажлаа зохион байгуулах олон жилийн баялаг туршлагатай, улс төрийн дэмжлэгтэй шашин шүтлэг орж ирээд монголчуудын оюун санааны салбарт хурдацтай түгэн дэлгэрч байхад бид зүгээр хараад суугаад байх ёстой гэж үү. Жалга, довын зүйл яриад хувиа хичээгээд байгаад байх ёстой юу. Зөвхөн цөөн хэдэн бөөгөө тойроод яриад суугаад байх ёстой юу. Телевизээр гараад байдаг цөөн хэдэн бөө, судлаачаар бүх асуудлыг төлөөлүүлээд байх уу. Би гэж цээжээ дэлдэж, амиа бодогчдын өмнө сөхөрч, тэднээс хамтарч ажиллая гэж гуйх хэрэг үү.
    Бид үүнд–Үгүй гэж зоригтой хэлэх байна. Харин даруухан амьдардаг, эгэл жирийн, чадалтай, зорилготой, ажилсаг, нэр хүндтэй “тэнгэрийн улаач”, түшээ, шүтлэгтэн олон байдаг юм байна. Тэдний дэмжлэгээр бидний үйлс бүтэмжтэй байж, дэлгэрэн хөгжих болно. Бид хамтарч ажиллахыг зорьж ирэгсдэд хаалга маань ямагт нээлттэй байх болно.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.

  • ХОРЬ. Онцлох үйл явдал-20

    хүн болгоны хийчихдэг ажил биш юм.
    Нэгдэж ажиллана гэдэг бол цаг хугацааны хувьд хүнд сорилт байдаг. Цагийн орчинд хөгжлийг эрчимжүүлэхийн тулд шинээр байгууллага төрж, зарим цагын аяийг даахгүй болсон нь үйл ажиллагаагаа зогсоож байдаг жамтай. Цаг хугацааны “цаазад” орохгүйн тулд, амьдрахын тулд аль ч байгууллага тэмцэх болдог. Монгол бөөгийн төлөө ажиллаж байгаа бүх байгууллага энэ жамаар явж байна. Монгол бөөгийн төлөө зөв чиглэл барьж ажиллаж байгаа бүх байгууллагыг МБНЭ дэмжиж байна.
    Өнөөдөр Монгол бөөгийн хувьд нэгдэж хамтарч ажиллах цаг үе тулгамдаж байгааг мартаж болохгүй. Цаашдаа эв нэгдэл бидэнд ус агаар шиг хэрэгтэй цаг үе хүлээж байна. Эв нэгдэл нэрийн дор Монгол бөөгийн ёс зүйг эрхэмлэдэггүй зөрчдөг, улаачийг дэмжинэ гэсэн хэрэг огт биш юм. Бидний үйлийг тэнгэр шүүж байдаг, хэн буруу зүйл хийнэ түүнд түүхийн хариуцлага, үйлийн үр ногдож байдаг. Тиймээс алдаа гаргахгүйн төлөө хүн бүхэн зүтгэх болж байна.
    Монголын бөө хүнд сорилтын өмнө тулж ирсэн. Бидний эгнээнээс өөрийн хүчиндээ хэт итгэсэн, бие даасан байгууллага байгуулаад ажиллах сонирхолтой нэг хэсэг салсан. Цаг үеийн явцад үүргээ гүйцэтгэсэн байгууллагыг дахин сэргээх гэсэн горьдлого тээсэн нэгэн ч өндөлзөж байна. Тэд дахин сэргэж чадахгүй, цагийн юм цагаараа өнгөрдөг. Тэдний дотор монгол бөөгийн нэрийг ашиглаж хандаггүй, алдар нэрийн дээд рүү тэмүүлсэн нэгэн хэсэг ч явж байна.
    Цаг хугацааны хүчин зүйл, хуримтлуулсан туршлага, эрдэм мэдлэг, хүч чадал зааг ялгаатайгаар улаачид очдог. Энэ нь бүх улаачид “тэгшхэн” хувиарлагддаггүй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөгүй нэг хэсэг байна. Тэд өндөр цолыг хүссэнээрээ авахыг шаардах болсон. Цаасан дээр бичсэн зүйлийг мөнгөөр худалдан авахыг хүсэх болсон. Монгол бөөгийн өндөр цол бол олон зүйлээр онгодын чадлаа түмэн олонд харуулсны баталгаа юм. Тэгж чадаагүй байж өндөр цол хүртэхийг хүсэгчид олширч, бидэнд тулгалт хийх болсон. Энэ бүхнийг зөв шийвэрлэх зорилт өнөөгийн бөөгийн хамтын удирдлагын өмнө тургарч байна. Энэ бол том сорилт юм.
    Дээр нь Монгол бөөгийн өвийг хадгалсан ном, бичлэгийн эхээ гадаадад худалдсан “хар жил” байсныг тэмдэглэж байна, бид мартах учиргүй.
    Эцсийн дүндээ Монгол бөө ялна. Бөөгийн өндөр цолонд хүрсэн боловч ёс зүйг эрхэмлэдэггүй, нийтээр хэлэлцэж баталсан бодлогоо зөрчдөг, алдар нэр, цолыг хэтэрхий шүтэгчид, өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлэгсэд, өөрсдөө гар өргөн баталж, тогтоосон сахилга дэг журмаа зөрчигчид ялгарч, хариуцлага хүлээн бидний эгнээнээс салан одлоо. Үүнийг МБНЭ задарч байна хэмээн зарим нь дүгнэнэ билээ. Тийм бишээ, энэ бүхэн өөрийн дүрэм, дэг журамтай байгууллагад байдаг л асуудал юм. Бидэнд хүн үнэт капитал юм. Гэвч их үнээр олдсон боловч итгэл даагаагүй тийм хүмүүс бидэнд хэрэггүй. МБНЭ-ийн үйл ажиллагаа цэвэршиж, ёс зүйг зөрчдөг, саад бологсодоос салж чадлаа. Энэ бол энэ ОНЫ ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ байв.
    Бөөгийн ертөнц баян болохоор үнэнч шударга, эгэл даруухан, бусдыг хүндэлж чаддаг, уламжлалаа зөв авч яваа хэсэг хасагдагчдын орыг нөхөх болно.
    МБНЭ нь таван жилийн тайлангаа албан бичгээр төрдөө уламжлан айлтгах болно.

  • Хэнтий Биндэрийн овооны уулзалт мартагдашгүй үйл байлаа-2012

    Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч М.Энхзаяа, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван, Зайран Зайран Өлзийхутаг, Хурцжавхлан нар уулзаж, Бөөгийн шүтлэгээ дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагаа бэхжүүлэх зорилгоор цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохирсон билээ. Монголын бөө шүтлэгийн түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээх энэ уулзалт Бөө нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал байв. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс зохион байгуулсан Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилд зориулан Их хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тайлга, тахилгын ажиллагааны “Галын тахилга”-ыг Зайран Хурцжавхлан удирдаж, 300 гаруй шавь нарын хамт оролцсон нь Монголын Бөөгийн түүхэнд үлдэх гавьяат үйлс байлаа. Энэ ажиллагаанд түүний удирдсан бөө нар зохион байгуулалт, дэгжурмаараа бусдаас ялгарч байлаа. Түүхийн хатуу хөтүүг зоон дээрээ үүрч, Монгол эрчүүдийн жудагтай яриаг олонтой сонсож явсан Биндэрийн овоо, Монгол бөө шүтлэгийг хамтран хөгжүүлэх тухай Зайран Хурцжавхлан, Зайран Өлзийхутаг нарын ярилцлагын гэрч болон үлдсэн. Бөө шүтлэгээ хамтран хөгжүүлэх тухай ярилцаж тохирсон их үйлсийн тухай жинхэнэ эрчүүл, Тэнгэрийн улаач нарын яриа замхрах ёсгүй, харин ч ажил хэрэг болох ёстой.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН ДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү 
    3. “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан 
    4. “Хар зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгыг зохион байгуулах тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    5.Нарны залбиралыг хийх тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч Баттогтох
    6. Дээд Цэцийн гишүүдийн манлайлал /2018 он/
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан 
    Гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

    “2019 онд МБНЭ-ийн зохион байгуулах ажлын Төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайханы илтгэлийг хэлэлцэв. Илтгэлд:
    2019 онд “А” зэрэглэлийн хоёр нэгдсэн тахилга байгаа бөгөөд түүнийг тусгайлан хэлэлцэх тул бусад асуудлыг хөндлөө. Цаашид нэг тахилга нь тодорхой газарт суурин хэлбэрээр, нөгөө нэг нь аялан очиж хийхээр болсон онцлогыг тодотгов.
    Төрийн хар сүлдний Нэгдсэн их тахилга болох бөгөөд энэ арга хэмжээ гэнэт хийгдэх учраас бөө нарт мэдээлэл хүргэх аль болох олон улаач нарыг хамруулж оролцохын чухлыг онцоллоо. Бусад бөөгийн байгууллагыг татан оролцуулах шаардлага гарч байгаа юм.
    “Б” зэрэглэлийн 2 тахилга байгаа бөгөөд “Хөвсгөл аймгийн Дулаан хан уулын тахилга”, “Хөвсгөл аймгийн Галт суманд тахилга” хийх бөгөөд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн зохион байгуулах юм.
    “Монгол бөө”цуврал эмхтгэл гаргах бөгөөд Монгол бөөгийн цол авсан энэ улаач нарыг төрийн байгууллагуудад танилцуулах болно. 
    “Ёс зүй”-н эмхэтгэлийн хоёрдугаар хэвлэлийг бэлтгэх ажил эхлэлийн шатанд явж байна. Эмхэтгэлийг монгол болон крилл үсгээр гаргахаар ажиллаж байна.
    Дорнод, Хөвсгөл аймгийн төвд бөөгийн өргөөг байгуулах ажил хийгдэнэ.
    Ирж байгаа онд Спорт, Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг өргөтгөсөн хэлбэрээр хийхээр төлөвлөж байна. 
    Монгол дахь шашины байгууллагуудын тэргүүн нарын уулзалтад урьдын адил идэвхтэй оролцох болно.
    ОХУ-ын байгаль нуурт хийх аялалыг зохион байгуулах болно. 
    “2019 оны Цаг тооны бичиг” танилцуулгыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү танилцууллаа. Энэ жилийн “Цаг тооны бичиг”-ийн онцлогыг тайлж, 2020 онд цагаан сарыг хоёр хугацаанд тэмдэглэх болж байгааг тэмдэглэв.
    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн Их тахилгыг зохион байгуулах Төлөвлөгөө”-г хэлэлцлээ. Хийх бэлтгэл ажлаас гадна Толгойлж болон тэргүүлж бөөлөх улаач нарыг тодотгож, шийдвэр гаргалаа.
    Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт Нэгдсэн Их Тахилга, тайллагыг зохион байгуулах Төлөвлөгөө”-г танилцуулж, хэлэлцлээ. Энэ үеэр Эрдэм шинжилгээний хурал хийх боломжийг хэлэлцлээ.
    “ Нарны залбиралыг Хүй долоон худагт зохион байгуулах тухай” хэлцүүлэг хийв. Энэ арга хэмжээг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл хариуцан хийхээр боллоо. 
    Хуралдаанаар “2018 оны Дээд Цэцийн хуралдайн гишүүдийн манлайлал”-ыг авч хэлэлцлээ. Эцсийн байдлаар Дээд Цэцийн хуралдайн тавин наймдугаар хуралдааны дараа нийтэд мэдээлэхээр боллоо. Энэ хугацаанд гишүүд татварын зөрчлөө арилгасан байх шаардлагатай. Зарим нэг гишүүдтэй уулзаж, хувийн саналыг сонсож, ДЦХ-н гишүүний хариуцлага яригдахаар шийдлээ. 
    Дээд цэцийн хуралдайн тавин долоодугаар хуралдаанаас:
    -Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулахажлын хэсгийг томилох, 
    -Хар зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийг томилох,
    -Нарны залбиралыгзохион байгуулахажлын хэсгийг томилох, зэрэг тус тус Тогтоолыг баталж гаргалаа.
    Хуралдаанд Говь-Алтай аймгийн төлөөлсөн улаач нар оролцоогүй тул тахилгуудад бөөлөх асуудалд төлөөлөлөө оруулах боломжгүй болов. 
    Хуралдаанд хөдөө орон нутагт болон ажилтай шалтгаанаар 8 гишүүн чөлөөтэй байв. Хуралдааныг Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Отгончимэг, Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн зайран Б.Доржпүрэв, Мөнхчулуун, Одбаяр, Монгол бөөгийн удган Маахүү, Сарантуяа, Хандам, Баярмаа нар таслав. 
    Дараагийн ДЦХ-н хуралдаанаар Манлайлалын дүнгээр гишүүдэд хариуцлага тооцно.

     
  • АРВАН ЕС ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    нар тав дахь удаа зөвлөлдөв. Шашины уулзалт, ярилцлагад Монгол дахь бүх шашины удирдлагаад оролцсон юм. Уулзалт ярилцлага тогтмол хийж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

  • СЭРҮҮЛЭГ СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА-Архив

     

    Та ҮАБЗ-ийн албаны даргаар ажиллаж байсан хүн. Яагаад гэнэт ажлаа өгөх болсон бэ? Жирийн нэгэн ажлын өдөр болох 2009 оны 6-р сарын 27-ны өдөр өглөө 8 цаг 15 минутад ажилдаа ирсэн. Тэр өдрийн ажил төлөвлөсөнийхөө дагуу л явагдаж байлаа. 12 цаг 30 минутын үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга дуудаад “Би Ерөнхийлөгчтэй албан тушаалын тохиролцоо хийсэн. Чи өргөдлөө бичээд ажлаас чөлөөлөгд” гэсэн. Би хуулийн хүрээнд өөрчлөгдөхөд бэлэн, харин хувийн хүсэлтээр халагдахгүй гэдгээ хэлээд өрөөнөөс нь гарсан. Энэ уулзалтаас 2 цагийн дараа ажил хүлээж авах ажлын хэсэг томилж, намайг “төрийн албанаас шийтгэл ногдуулж халсан тухай” түүний захирамжийг танилцуулсан юм. Өрөөнөөсөө юу ч авч гарахгүй байхыг анхааруулсан. Түүнийг нь биелүүлсэн. Тэгээд өрөөнөөсөө барьсан цүнхтэйгээ гарсан даа. Хувийн бичиг баримтуудаа авч амжилгүй шууд гудамжинд хөөгдсөн. Тэр нь бас зорилготой ажиллагаа байж. Хожим шүүхэд нотлох баримтгүй болгодог юм билээ. Ажлаас халагдах процесс маш хурдан болж, өдрийн 16 цаг гэхэд ажлаасаа халагдсан байв. Урьж ирж ажиллуулаад юмаа хийлгэчээд хөөгөөд явуулсан юм шиг л энэ үйл явдлыг би дэндүү “харгис” ажиллагаа гэж боддог. Уг нь монголын төрийг ёс жудагтай гэж бодож явсан. Хамтран зүтгэж яваад амиа бодож бусдыг золиосонд орхидог зан чанар цэрэг хүнд хамгийн адгийн чанарт тооцогддог. Ийм л хүмүүс өндөр цолны боол болон тодордог цаг үе юм даа. Миний хашиж байсан албан тушаал нь төрийн мэргэжлийн албан хаагчид хамаардаг Төрийн албаны тухай хууль болон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхий менежер, төрийн захиргааны албан тушаал юм. Дэлхийн олон улсад ийм түвшиний албан тушаалтанг тусгайлан үнэлдэг, хариуцлагатай ажил гэж үздэг. Төрийн албаны болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор бол төрийн албан хаагчийг ажлаас халах, шийтгэл ноогдуулах нь нарийн заалт, процедуртай байдаг. Хууль хэнд ч адилхан тэгш үйлчлэх ёстой. Гэтэл энэ цаг үед тэр бүхэн “тоглоом” шиг зүйл болжээ. Хүн алдаж болно, эсвэл тодорхой шалтгаанаар ажлаас өөрчлөгдөж болноо. Хэрэв алдаа гаргасан бол холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутайг нотолж, эсвэл өөр ажилд шилжүүлэх тохиолдолд үндэслэлийг гаргаж албан тушаалтаны нэр төр эрх ашигт муу нөлөө үзүүлэхгүйгээр тухайн албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр өөр ажилд томилох ёстой байсан л даа. Гэтэл намайг дээрх хууль эрх, ёс зүйн бүхий л хэм хэмжээг бүх талаар зөрчиж гэнэт халсан. Гэнэтийн ийм шийдвэр нь ямар зорилготой, хэнд ашигтай байв???. Төрийн ажилд уламжлал, залгамж чанар байх ёстой. Энэ чанар миний хийж байсан ажилд нэн чухал ач холбогдолтой. Миний бие хохирох бага хэрэг, харин төрийн ажил илүүтэй хохирно. Хийж байсан зүйлээ, цаашид хийх ажил, тулгамдаж байгаа асуудлуудын талаар шинээр томилогдсон хүнд хэлж ярих зүйл их байсан. Гэтэл ийм боломжийг ч надад олгоогүй. Бодвол ажил нь биш албан тушаал эрх мэдэл нь хэрэгтэй байсан юм байлгүй. Надтай адил үндэслэлгүй халагдсан цөөнгүй тохиолдол байдаг нь хэвлэл мэдээллээр ч гэсэн харагддаг л юм билээ. Ардчилсан, хуулиа дээдэлж шударга ажиллахаар тангарагласан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “хамар дор” ийм явдал болоод өнгөрсөн. Урьд нь бизнес эрхэлж байсан, мөнгө хөрөнгөтэй нэгэнд бол төрийн албанаас халагдахад амьдралд нь нэг их алдах зүйлгүй л болов уу. Харин насаараа төрийн албанд зүтгэсэн жирийн нэг албан хаагч гэнэт халагдана гэдэг бол амьдралд нь том цохилт болноо доо. Хэн нэгэн эрх мэдэлтний үзэмжээр хэзээ ч халагдаж мэдэх нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс ажилдаа яаж хандах нь ойлгомжтой. Энэ бүгд нь өнөө үед төрийн албан хаагчдыг сайн ажиллах нөхцлөөр хангасан эрх зүйн сайн орчин, хамгаалалт хэрэгтэй байгааг харуулж байна. -Та Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд гурван ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар 8 жил ажилласан туршлагатай төрийн албаны хүн. Нууц биш бол манай уншигчдад ажил үүргийнхээ талаар ярьж өгөөч. -ҮАБЗ-ийн ажлын албаны даргын нэр хүндтэй, хариуцлагатай ажилд ажиллаж байх хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ҮАБЗ-ийн тэргүүнээр, С.Төмөр-Очир, Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, М.Энхболд, С.Баяр нар гишүүнээр, Р.Болд, Д.Готов, П.Сүндэв, М.Ганболд нар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас манай албаны ажлын талаар ямар нэг зэмлэл гарч байгаагүй. Манай алба жилийн ажлын дэлгэрэнгүй тайлангаа ҮАБЗ-ийн Тэргүүн, гишүүдэд цаг хугацаанд тайлагнаж ирсэн. Жил бүрийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтад ямар ч зөрчил дутагдалгүй, хангалттай үнэлэлт дүгнэлт авч ирсэн. Намайг ажиллах хугацаанд ажлын алба маань ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулсан байна. Үүнд төрийн болон гадаад бодлого, эдийн засгийн бодлогын олон асуудал, байгаль орчин, хөрс, усны бодлого, батлан хамгаалах, энхийг сахиулах гээд тулгамдсан олон чухал асуудлууд хамаарч байна. Энэ бол бидний ажлын ил харагдаж байдаг багахан хэсэг юм. Энэ хугацаанд дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчид, эрдэмттэй уулзаж, санал бодлоо солилцож, харилцан ажиллаж байв. Амьдралын маань багагүй хугацаа энэ албатай холбоотой. Эргээд бодоход хэлэлцэх асуудлыг тодруулах, бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байжээ. Үүний тулд төрийн байгууллагуудаас ирж байгаа мэдээллүүд, олон арван эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн тайлан, материалуудыг уншиж, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид, жирийн иргэдтэй уулзаж санал бодлыг сонсох, орон нутагт ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцах зэргээр их ачаалалтай ажиллаж байжээ. ҮАБЗ-ийн ажлын алба анх 10 орчим хүнтэй байгуулагдсан. Түүний анхны даргаар томилогдон найман жил ажиллажээ. Цөөн хүнтэй байхад хүч тарамдуулж олон зүйлд бус тодорхой цөөн асуудлыг сонгон шийдвэрлэхэд анхаардаг байлаа. Дараа нь эрдэм шинжилгээний хүрээлэнтэй болсон. Гэвч өнөө цагийн “өвчин” гэхүүдээ бие даасан тусгай байгууллага байх гэсэн хүрээлэнгийн удирдлагуудын зүтгэлээс болж нэг чигт харж ажиллахад үнэхээр хүнд байсан. 2008 оноос алба маань өргөжиж орон тоогоор томоохон яамны хэмжээний болсон. Энэ нь өргөн хүрээнд ажиллах боломж олгосон. Тиймээс сүүлийн үед хэд хэдэн томоохон асуудлыг хөндсөн судалгаа хийж, асуудлыг шийдвэрлэх талаар төсөл боловсруулсан. Харамсалтай нь түүнийгээ хэрэгжүүлэх талаар ажиллах боломж гарсангүй. ҮАБЗ-д Төрийн байгууллагуудаас мэдээ, тайлан ирдэг. Гэвч төрийн байгууллагууд хэтэрхий улс төрждөг, мэргэшсэн мэргэжилтнүүд нь тогтвор суурьшилтай ажилладаггүйгээс ирсэн мэдээлэл бодит амьдралаас зөрөх тохиолдол цөөнгүй. Манай нэртэй эрдэмтэн судлаачид, төрийн зүтгэлтэнгүүдийн зүтгэлээр Үндэсний аюулгүй байдлын асуудлуудын хууль эрх зүйн орчны үндэслэл, эхлэлийг сайн тавьсан гэж үздэг. Харин үргэлжлүүлэх, чанаржуулах асуудал анхаарал татсаар байна. Миний хувьд хууль хэрэгждэггүй өнөө үед нэгэнт бүрдэж бий болсон аюулгүй байдлын орчинг судалж үнэлэлт өгч ажиллахаас ажлаа эхэлсэн. Монгол эх орноо нэг хүний нүдээр харж, бараг бүх газруудад очиж байдалтай биечлэн танилцсан нь хэн хүнд олддоггүй маш ховор хувь тавилан гэж боддог шүү. Эх орныхоо газар нутгийг сайн мэднэ. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд манай улсын аюулгүй байдлын орчин ихээхэн өөрчлөгдсөн. Түүнд голлон анхаарлаа хандуулдаг байлаа. Монгол хүн аюулгүй орчинд амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бидний хамтын бүтээл чиглэж байдаг. Энэ хүрээнд төр, гадаад бодлого, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин, батлан хамгаалах, боловсрол, хүний хөгжил гээд олон асуудал яригддаг. Тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зарим үүрэг нь манай албанд ногддог. Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын ажилтай танилцах, бодитойгоор бий болсон аюулгүй байдлын орчинг судлахад багагүй цаг зарцуулсан. Аюулгүй байдлын орчны судлаад ирэхээр олон асуудлыг цогц байдлаар тодорхой бодлогоор шийдвэрлэх шаардлага урган гардаг. Тэгж л шийдвэрлэхгүй бол амжилтанд хүрэхгүй. Монгол Улсынхаа бүх сумын төрийн байгууллагын ажил, түүний дотроос Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Дараа нь сумын иргэдтэй уулзахаар сумын ажил, иргэдийн эрүүл мэнд, эрүүгийн нөхцөл байдал тодорхой болдог. Аль суманд ямар асуудал анхаарал татаж байгаа, ямар өвчлөл давамгайлдаг, эмнэлгийн унааны байдал, эмч, багш нарын хангалт, сургуулийн сургалт, сурагчдын дотуур байрны нөхцөл, ирээдүйн иргэдийн боловсрол, хүний хөгжил, гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал гээд аюулгүй байдлын нөхцөл, орчинг сайн мэддэрч нарийн судалгаатай байсан. Ард иргэдээсээ байнгын тогтмол мэдээлэл авч, хариуг нь өгч хамтарч ажилласан. Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний бүх анги, салбарууд, Онцгой байдлын ерөнхий газрын бүх нэгжүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын бүх хэлтэс, албадууд, орон нутгийн Цагдаагийн хэлтэс, сум дундын тасаг, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил, амьдралтай бүрэн танилцсан. Алс суманд ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч цагдаагийн амьдрал ахуйд бага ч гэсэн тус дэм болохыг эрхэмлэж ажиллаж ирсэн. Хүлээсэн үүргийнхээ дагуу Цагдаагийн ажилд хойрго тусладаг Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хатуухан хариуцлага тооцдог байлаа. Мөн гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд, лабориториуд, хилийн боомтуудын өнөөгийн байдалтай танилцсан. Стратегийн ач холбогдолтой бүх орд, томоохон уурхайнууд, химийн хорт бодисоор хордсон газар нутаг гээд бүхий л газарт хүрч шуурхай ажилладаг байв. Монгол Улсын дархан хилийг гурвантай тойрч, түүнийг хамгаалж байгаа бүх отряд, заставууд, хилчдийн ажил, амьдралтай ойр дотно танилцсан. Тэсгим хүйтэн аагим халуунд албанд албаа гүйцэтгэж байгаа дайчидтай уулзаад атга чихэр, блок тамхи өгөөд явдаг. Тэдний албаа гүйцэтгэж байхыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмдэглэлээ уншиж байхад олон зуун байгууллага, олон мянган хүмүүстэй уулзсан байна. Энэ бүхний эцэст бодлогын чанартай, хооронд нь уялдуулан зохицуулах маш олон тулгамдсан асуудал тодорч байгаа юм. Хамгийн сүүлд “Монгол Улсын хилийн боомтууд”-ын асуудлаар бүрэн хэмжээний судалгаа хийж, бодлогын баримт бичиг боловсруулсан. Түүнийг зохих байгууллагуудад танилцуулсан эсэхийг мэдэхгүй. Их хөдөлмөр шингэсэн. Хилийн боомтуудын өнөөгийн байдлыг газар дээр нь танилцаж, Орос, Хятад Улсын хилийн боомтуудтай харьцуулж судалсан. Эдийн засгийг эрчимтэй эргэлдтэд оруулахад боомтуудыг цогц бодлогоор хөгжүүлэх асуудал нэн чухал юм. Өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэхэд анхаарах асуудлаар саналаа тодорхой тусгасан. -Таны ажлаа өгөөд шүүхэд хандсан гэсэн, шийдвэр нь яаж гарсан бэ? Учир мэдэх хүмүүс таныг ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэх юм билээ. Таны хувьд гомдолтой байдаг байлгүй. -Тийм ээ, эхлээд би төрийн албаны зөвлөлд хандсан. Гомдлыг шалгах олон хүнтэй комисс томилогдож, учир шалтгааныг олохоор 3 сар ажилласан. Тэр хугацаанд бүх зүйл болоод өнгөрдөг. Миний асуудлыг шалгахдаа томилсон комисс нь нэг ч удаа надтай уулзалгүй, нэг талыг бариад шийдвэр гаргачихсан. Шийдвэр гаргах хуралд нь биечлэн оролцох хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Эцэст нь дүгнээд бодоход хуулийг хуульчид л нарийн мэдэрч завхруулж байдгийг олж харлаа. Өнөөдрийн өнгө төрх иймэрхүү байна. Цаг үедээ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тэр нь нийгмийнхээ хөгжлөөс хойш нь чангаагч хүч болдог. Тийм газрын нэг нь Төрийн албаны зөвлөл болсон байна лээ. Төрийн албаны зөвлөл нь бохир зүйлээс төрийн албыг хааж чаддагүй, зөв зүйлийн төлөө хамгаалж тэмцэж чаддагүй, хүчтэйн өмнө тал засаж, хүчгүйн дээр дарамталж байдаг газар болжээ. Үүгээрээ тэнд шинэчлэлт хийгдэх ёстой газрын нэг яах аргагүй мөн байна лээ. Дараа нь би хууль бусаар ажлаас халагдсаны хувьд шүүхэд хандсан. Миний гаргасан гомдлын дагуу нийслэлийн захиргааны хэргийн шүүх, дараа нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэж намайг ҮАБЗ-ийн ажлын даргын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж тогтоож, эргүүлэн тавих шийдвэр гарсан. Харамсалтай нь энэ шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй явна. Монгол Улсад эрх мэдэлтэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болдог жишээнүүдийн нэг нь энэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүхийн салбарт хийхээр “зарласан” шинэчлэлтийг олон түмэн талархан хүлээж байгаа. Гэтэл түүний аппаратад ажиллаж байгаа зарим албан тушаалтанд шүүхийн шийдвэр хамаагүй байгаа юм. Тэд бүх шатны шүүхийн шийдвэрийг эрээн цаас болгон хувиргаж, нааш цааш шидлэн доог тохуу болгон тоглож байна. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй албан тушаалтанд хүлээлгэх хуулийн хариуцлага нь тун инээдэмтэй юм билээ. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоо байхгүй гэж үзэж болно. Хэрэгждэггүй хуультай газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж нүсэр байгууллагыг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлээд байх хэрэг байгаа юм уу ? Жирийн иргэн хүний хувьд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ-ийн дарга гээд зохих бүх газарт хандсан л даа. Тэгээд хууль нь “гууль” учраас бүх зүйл дууссан. Монгол Улсад тодорхой албан тушаалтнууд хууль биелүүлдэггүй, түүнээс болоод хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисст хандсан тэндээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад Албан шаардлага хүргүүлсэн байна лээ. Жирийн нэг төрийн албан хаагч асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэхэд хоёр жил зарцуулаад үр дүнг үзээгүй явж байна. Одоо надад очих, хандах газар байхгүй. Асуудал ийм байгаа нь монголын төрийн өнөөгийн нүүр царай, төрх, гуниг, гутамшиг. -Ер нь Монгол төрийн нэн чухал энэ албанд ямар шалгуураар томилогддог юм бэ? Би Ажлын албанд ажиллагсадаа энэ байгууллагад ажиллана гэдэг өндөр нэр хүндтэй ажил, тиймээс энд сурах гэж ажилладаг бус юу сурч мэдсэнээ эх орондоо зориулах ёстой тэр газар гэж хэлэх дуртай. Энэхүү хариуцлагатай ажилд хамтран ажиллаж байсан өндөр бэлтгэгдсэн, ажил хэрэгч мэргэжилтнүүддээ баярлаж явдаг. Тийм хүмүүст ажлын чигийг нь тодорхойлоод өгөхөд өөрсдөө санаачилгатай ажиллаад асуудлыг боловсруулаад ирдэг, урамтай шүү. Хүний сайхан сэтгэлийг дэмжиж ажиллахыг хүсдэг. Мөн миний ажилд байнгын туслалцаа үзүүлж хамтарч ажиллаж байсан ҮАБЗ-ийн Шинжээчид, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай, С.Батхуяг, Академич Ч.Далай, Т.Дорж, Л.Хайсандай, С.Энхбат, Н.Жанцанноров, эрдэмтэн Пүрэвбаатар, Гэндэнбаатар, Ш.Бат-Эрдэнэ нартаа их баярлаж явдаг. Дарга болгоны өмнө бөхөлзөж, “арга”-ыг нь олж тал засан амиа зогоодог, арчаагүй цөөн нэгэнтэй ч хамт ажиллаж байсан. Тийм хүмүүс мэргэжилдээ тааруухан, өгсөн үүрэг даалгаврыг өмнөх туршлагадаа тулгуурлан, урьд нь хийж байсан зүйлээ багахан зассан болоод биелүүлсэн болж, цаг нөхцөөж, ажил явуулахад саад, чөдөр тушаа болж, өнөөдрийн хүмүүсийн ярьдагчлан “хор” найруулж амиа зогоодог. Хийсэн “ялаа”-ны хэмжээтэй ажлаа “тэмээн”-ий дайтай болгон хүнд ойлгуулах авьяас тэдэнд заяасан байдаг. Хэн нэгний ивээлээр явж ирсэн байж болно. Гэхдээ өөрөө чадвартай байх хэрэгтэй. Ийм хүмүүс төрийн ажлын залгамж, уламжлалт байдал алдагдсан завшааныг тун чадмаг ашигладаг юм билээ. -Ингэхэд та ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ирэхээсээ өмнө ямар ажлууд хийж байсан бэ? Ямар мэргэжилтэй вэ? -Энэ албанд ирэхээсээ өмнө зэвсэгт хүчинд 12 жил ажилласан. ЦИС-д сурч байсан дөрвөн жилдээ сонсогчоос тасаг, салаа, жагсаалын дарга гээд, офицер болоод бага дэслэгчээс бусад бүх цолыг зүүж үзсэн, хоёр удаа хугацаанаас өмнө цэргийн цолоор шагнагдсан. Одоо Зэвсэгт хүчний хурандаа цолтой. Анхны томилолт БХИС-д ажлаараа хоцрогдож яваа салбарт байсан. Салбарын офицерууд гар нийлэмжтэй ажилласнаар тун багахан хугацаанд тэргүүний салбар болгож билээ. Тэгээд харьцангуй богино хугацаанд салбараас дивизийн масштабд янз бүрийн албан тушаалд дэвшин ажилласан. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байхдаа нийт 200 гаруй удаа гадаадын хүндэт төлөөлөгчид болон төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж ажиллахад оролцож байсан. Арми надад тэсвэр хатуужил олгож, сахилга батад сургасан. Арав орчим жилийг иргэний салбарт бүр тодорхой хэлбэл дүүргийн боловсрол шинжлэх ухаан, хүн эмнэлэгийн салбарыг хариуцсан зохион байгуулагч, МАХН-ын дүүргээс эхлэн бүх шатны байгууллагад ажиллаж байсан төдийгүй, МАХН-ын төв Хорооны Хяналтын Ерөнхий Хорооны хянан шалгагчаар ажиллаж байлаа. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ОХУ-ын Москвагийн Нийгэм Эдийн засгийн Их Сургууль, ОХУ-ын Удирдлагын Академийг төгссөн. Цэргийн улс төрийн ажилтан, эдийн засагч, социологийн мэргэжилтэй. ХБНГУ, ОХУ-д мэргэжил дээшлүүлж байсан. 90 оны үед ОХУ-д сурч байсан юм. -90 оныг яаж хүлээж авсан бэ? -Өө энэ үед миний амьдралд том өөрчлөлт гарсан гэж үзэж болно. Аливаа залуу хүн бүрийн нэг адил сурч боловсрох хүсэлдээ хөтлөгдөн 1989 онд Цэрэг улс төрийн академид орж суралцахаар уралдаант шалгалтад орсон юм. Энэ уралдаант шалгалтанд би тэргүүн байранд шалгарч, Академид явахаар бүх шатны хурлаар хэлцэгдэж батлагдсан байсан боловч амьдралдаа архи, тамхи хэрэглэж үзээгүй намайг архи уусан хэргээр гүтгээд хасчихсан. Хожим нь сонсоход нэгэн даргын хүүхдийг тэнцүүлэхийн тулд намайг золиосолсон байж билээ. Би жирийн малчны хүүхэд л дээ. Хамгаалалтгүй цорын ганц хүн нь би байсан. МАХН-ын Хянан шалгах хороонд хандсан бөгөөд мөн л олон сар сунжирсан шалгалтын дүн Цэргийн академийнхан сургуульд явсанаас долоо хоногийн дараа гарч, намайг гүтгэсэн нь тогтоогдсон л доо. Намайг дараа жил сургуульд явуулна ч гэж амласан. Гэвч би цаг хугацаа алдахыг хүсээгүй, нөгөөтэйгүүр уралдаант шалгалтаар нэгд шалгараад хасагдсан шарандаа нилээд хөөцөлдөж заргалдсан нь дарга нарын “уур”-ыг хүргэсэн юм байлгүй намайг бүр армиас халчихсан. Хэсэг ажилгүй байсны дараа дүүргийн МАХН-ын хороонд ажиллаж байгаад ОХУ-д тэр үеийн “коммунист намын” дээд сургуульд явсан юм. Очтол тэр сургууль татан буугдсан ба сургуулийн захиргаа оюутнууд нь сургуулиа өөрчлөн байгуулж нийгэм эдийн засгийн дээд сургууль болгохоор том тэмцэл эхэлсэн. Нэгэнт очсон сургууль нь татан буугдсан тул надтай очсон Монголчууд буцсан. Миний хувьд дахиад сурах бололцоогоо алдана гэдэг туйлын хүнд цохилт болсон. Ингээд би сургуулийнхаа багш оюутнуудын тэмцэлд нэгдэж орсон. Улс төрийн суулт, үргэжлээд өлсгөлөнд биечлэн оролцсон. Бидний тухай мэдээ, өгүүлэл тэр үеийн “Правда” сонинд их гардаг байсан. Бидний тэмцэл ялалтаар төгсөж өнөөгийн ОХУ-ын Нийгэм эдийн засгийн их сургуулийг байгуулж байсан юм. Хэдийгээр тэнд ганц Монгол оюутан оролцож байсан ч гэсэн асуудлыг “олон улс”-ын статусаар тавьж ярих боломжийг олгож байсан юм билээ. Энэ үйл ажиллагаанд оролцсон тул сургуулийн захиргаанаас надад сургууль төгсөх хүртлээ хоёр өрөө байранд амьдрах, сар бүр хоёр сарын оюутны тэтгэлэгтэй тэнцэх цалин олгож, буцсан монгол оюутнуудыг дуудан ирүүлж сургуулийн зардлаар үнэгүй сургах тухай миний саналыг дэмжсэн. Энэ бол тэр үедээ том хүндэтгэл байлаа. Залуу нас эрч хүчтэй байжээ. Ингээд би энэ сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 90-ээд оны үйл явдлыг ОХУ-д өнгөрүүлсэн. Өөрчлөн байгуулалтын үйл явцыг газар дээр нь харах боломж олдсон. Москвад онц байдал тогтоосон, мэдээллийн бүх сувгууд хаагдсан тэр үед сэтгүүлч нөхрийнхөө мэдээнүүдийг МИАТ-ын нисэгчдээр дамжуулан “Өнөөдөр” сонинд явуулж байлаа. -Таныг яагаад энэ чухал албанд тавих болсон юм бэ? -Та Н.Багабанди ерөнхийлөгчийн үед энэ албанд томилогдсон. Н.Энхбаяр ерөнхийлөгчийг ажиллаж байхад ч үргэлжлүүлэн 4 жил ажилласан. Харин яагаад ардчилсан ерөнхийлөгчийн үед ажлаа өгөх болсон бэ? Ажлын албанд ажиллагсад нь хүчний байгууллага болон иргэний салбарын мэргэжилтнүүдээс бүрддэг. Энэ хоёр салбарт ажиллагсад мэргэжлийн болон зан харилцааны төлөвшил ондоо байдаг. Миний хувьд энэ салбаруудад ажиллаж байсан нь сонголт хийхэд их нөлөөлсөн болов уу. Нөгөөтэйгүүр өөр хүчин зүйл байсан биз ээ. Энэ алба нь мэдээллийн нэн чухал зангилаа төв юм. Тиймээс сонирхолын бүлэглэлүүдийн анхаарлын төвд байж, тэнд өөрийн хүнээ байршуулах оролдлого байнга байсаар ирсэн. Энэ ажилд 8 орчим жил ажилласны 2.5 жилд нь нарийн бичгийн дарга томилогдолгүй ажилласан. Нэг жилд нь төрийн нууц задруулсан гэсэн зүйл ангиар мөрдөн байцаагдаж их дарамттай өнгөрүүлсэн. Монгол банкад алт тушаах нь багассан үе. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Нарийн сухайтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг хятадын жолооч нарын гар дээр гаалийн лац их хэмжээтэй байдаг, дуртай үедээ тэр лацаа хэрэглэж байгаа тухай мэдээлэл ирсэн юм. Тэнд томилолтоор гурав хоног ажиллаад нь газар дээр нь уг асуудлыг үнэн болохыг тогтоосон. Тэгээд буцаад хотод ирэхэд намайг бүх сонинуудад янз бүрээр гүтгэн доромжилсон мэдээ, өгүүллэгүүд гаргасан байсан. Үүнийг тун шуурхай зохион байгуулдаг юм билээ. Төр ийм л үед хүнээ хамгаалах ёстой санагдсан. Хүнийг айдастай, дарамт шахалттай амьдруулна гэдэг хэн ч тооцож чадамгүй, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг амсуулж, амьдралын наснаас хороож байдгийг биеэр мэдэрсэн. Эрүүгийн хэрэгт холбогдуулж, ял сонсгож, хүнийг айдас хүйдэстэй амьдруулах сонирхол хэнд байв. Хийгээгүй хэргийн төлөө байцаагдаж, ял сонсоно гэдэг хатуу “тоглоом”, түүнд гэр орноороо чирэгддэг. Амьдралд шударга хүн байдаг болохоор тэдний туслалцаатайгаар амьдралын хатуу ширүүнийг даван туулсан. Нэг жилийн хугацаанд “төрийн нууц задруулсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, байцаагдаж өнгөрөөсөн. Тэр үед “Сэрүүлэг” сонинд тавьсан мэдээнүүд далд байсан зүйлийг ил болгож, олон санаархлуудыг тас цохиж, надад тулган хүлээлгэж байсан дарамт шахалтыг зайлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгээгүй бол энэхүү дарамт шахалт хэдий хугацаанд үргэлжлэх байсан бол гэж боддог юм. Тиймээс “Сэрүүлэг” сонинд, сэтгүүлчдэд би ямагт талархаж явдаг юм. -Та ажлаа өгөөд 2 жил өнгөрчээ. Энэ бага биш хугацаа шүү дээ. -Төрийн алба, бизнес, төрийн алба гэсэн хэлбэрээр ажиллаж байгаа хүмүүс илүү хожиж байгаа нь үнэн. Өнөөдөр ийм л дүр зураг харагдаж байна. Би төрд тасралтгүй ажилласан жирийн нэг төрийн албан хаагч, өнөөдөр над шиг ажлаас халагдахад амьдралын баталгаа алга. Улс орныхоо төлөө зүтгэж ирсэн мянга, мянган иргэдийн нэгэн адил миний мэтийн хүн төрийн албанаас гэнэт халагдахад амьдралд хүнд цохилт болон тусж байгаа. Тэгээд төр нь харж үзэхгүй бол бүх зүйлээ шинээр эхлэх болж байна. Амьдралын баталгаа алдагдаж, “тугал хариулах цаг” ирлээ. Үнэндээ хариулах тугал нь олдохгүй бололтой. Би төрийн бус байгууллага байгуулж ажиллаж эхэлж байсан. Дутуу зүйл их байсан. Түүнийг нь далимдуулаад булаагаад авсан. Үнэхээр ичгүүртэй хэрэг. Төрийн зарим байгууллага ч энэ ажилд хутгалдсан. Сэтгэлээр хамгийн ядуу хүмүүс бусдын хийсэн зүйлийг булааж амьдардаг. Сэтгэл санаа тавгүйдэх үедээ цаас, үзэг нийлүүлж бухимдалаа тайлдаг. Олон арван өгүүлэл, нийтлэл бичжээ. Түүнийгээ дахин дахин уншиж, сэтгэлээ тайвшруулдаг. Манай нийгэмд байгаа бурангуй зүйлийг шууд илэрхийлбэл намайг амьдралын хатуу ширүүн зүйл угтана. Тэр зам туйлын хүнд. Харин уран зохиол, ёгтлол, нийтлэлийн хэлбэрээр илэрхийлэх нь олон түмэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй гэж боддог. Чөлөө цаг гарвал фото зураг сонирходог. Тэдгээр нь арвижсаар олон мянган зураг, баримт хуримтлагджээ. Нөгөө талаар уран бүтээлийн минь нэг үндэс болдог. Шударга үнэнийг бичсэний төлөө олон шахалт дарамт ирнэ. Гэхдээ надад айх юм алга. Нийгэмд шударга, үнэнийг тогтоохын төлөө тэмцэх л болно. Төрд шударга зүтгэснийхээ төлөө амьдрал маань хохирч, цаг хугацаа алдаж, хүнд хэцүүг туулдаг. Ийм л хувь заяа ногдсоноос хойш үүрэхээс аргагүй. Өнөө цаг үед шударга үнэн хүчгүйтэж байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам зарим зүйлийн үнэ цэнэ улам тодорхой болно. -Таны ажлыг Хурц авч үргэжлүүлэн ажилласан. Энэ тухай ярьж өгөөч. Миний хийж байсан ажлыг хэн залгамжилж авав гэдгийг сонирхдоггүй хүн ховор биз ээ. Миний хийж байсан ажлыг Хурц хүлээж авсан. Гэхдээ өнгөрсөн хугацааны дийлэнхид албан ажлаа хийж чадсангүй. Надаас ажил авч байсан үеийн Хурц өөрчлөгдсөн байхаа. Хүн амьдралын хүнд хэцүүг биеэр туулах дутам ухааждаг, тэгж найдаж байна. Хэн хэн нь төрдөө зүтгэсэн. Гэхдээ нэгийг нь төр ивээлдээ авч байхад нөгөөг нь гудамжинд ажилгүй хаяснаараа бид хоёрын амьдрал ялгаатай. Ажилгүй байлаа гээд амьдрал зогсох биш дээ. Хэвлэлд гарсан материалуудыг уншиж байхад янз бүрийн бизнест нэр холбогдсон хүмүүс нэн чухал төрийн албыг дүүргээд байвал төрд зүтгэсэн ахмад үе, өнөө үеийнхний улс орныхоо төлөө зүтгэсэн зүтгэл талаар болж, шудрага ёс, үнэнч хөдөлмөр гэдэг зүйл улс төрчдийн ард түмний өмнө ярьдаг хоосон лоозон болж хувирч байна.

  • ТУУЛ ГОЛД ТАХИЛГА ХИЙВ-2012 ОН

     
    Тахилгад Хөвсгөлийн алдарт удган Цэгмэдийн хүү, зайран Чулуунбаатар шавь нарын хамт оролцож бөөлөлөт хийлээ.
    Тахилгын дараа удган Ш.Энхбаярын удирдлага дор Чингис хайрханд тахилга хийлээ. Бөөлөлтийн явцад айлдсан онгодын айлдварыг жич тавих болно. 
    Алтай

  • АРВАН ДОЛОО. ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД-2018

    БНХАУ-ын Өвөрмонголд монгол залуус Ганзориг, Танаа нарын хуримд оролцох завшаан тохиов. Энэ жилийн аялал хаврын хуримтай эхэлсэн билээ. ОХУ-ын халимагийн залуу Коля, халимаг бүсгүй Катя хоёрын хурим Растов на Дон хотод болж, МБНЭ-ийн төлөөлөл байгаа үед хуримаа хийсэн бөгөөд хоёр хос маань орос нэртэй ч биеээр монгол цус урсаж, монгол омогшилоор бялхасан билээ.