Category: Бидний тухай

  • Хамтын ажиллагааг ойртуулсан айлчлал-2

    Монгол Улс-ОХУ-ын хооронд хамтран ажиллах протоколд миний гарын үсэг зурж байгаа гэрэл зураг түүх болон үлджээ. Энэ зургийн цаана их түүх бичигдэх учиртай. Гэвч тэр бүхнийг ил бичих боломжгүй.
    Хоёр орны төрийн зохих байгууллагуудын оролцоотой, бэлтгэл ажлууд олон арван сарын турш хангагдан, албан ёсны айлчлал эхлэв.
    Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Б.Рушайло хүрэлцэн ирэв. Хүндтэй зочноо нисэх онгоцны буудалд угтаж авахаас үдэж мордуулах хүртэл манай хамт олны ажил үргэлжлэнэ.
    В.Б.Рушайло бол ОХУ-ын АБЗ-ийн нарийн бичгийн даргыг гурван жил хийсэн, Төрийн чухал албанд томилогдож үүрэг гүйцэтгэж байсан, шинжлэх ухаан технологийн туршилтын хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлсэн, Цагдаагийн дээд сургууль, Дотоод Хэргийн Академи төгссөн, Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай чиглэлээр ажилласан туршлагатай, аюулгүй байдлын хууль эрх зүйн чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн, ОХУ-ын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон, Түүхийн ухааны доктор, ОХУ-ын баатар, хурандаа генерал цолтой. Манайх шиг хамааралгүй, хэн нэгнийг хүн томилдоггүй.
    Хоёр орны Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын
    уулзалт бүр нь маш чухал ажлын эхлэл болдог. Түүгээрээ чухал ач холбогдолтой байдаг.
    Энэ үеэр хоёр тал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцдог. Түүний дараа олон ажил, хамтын харилцааны гараа эхлэдэг.
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхана. Гол гол салбарын яамдын сайд нартай ажил хэргийн уулзалтууд болдог. Хэвлэлд товчхон мэдээ тавигдана.
    Хоёр орны Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл хоорондын протоколуудад гарын үсэг зурж, цаашдын ажлууд тодордог.
    Монгол-Оросын хамтын ажиллагааны гол салбар Эрдэнэтийн үйлдвэрт зочилж, Монголын байгалийн сайхан, онгон байгальд амрах богинохон завсар олддог. Хамтын ажиллагааны талаар маш товчхон мэдээлэл үлдэж, асар их ажил цаана нь хийгдээд өнгөрдөг. Түүхэнд хийгдсэн ажил, зураг нь ховор үлддэг, хоёр орны хамтын ажиллагааг ойртуулсан түүхэн явдал болоод өнгөрдөг билээ.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:112
  • ЦЭРГИЙН СУРГУУЛИЙНХАН

    нийгмийн ухааны багш нартай авахуулсан зураг нэн ховор зурагт орно. Нийгмийн ухааны тэнхимийн бүх багш нар зурганд орсон байгаа. 1921-1990 он хүртэлх хэн хүний танилцаж байгаагүй хэлмэгдүүлэлтийн материалыг уншсаны хувьд хэлмэгдлийн тухай бичихсэн гэж бодож явдаг. Манай тэнхимийн ихэнх багш нар 1960-иад оны “сэхээтний төөрөгдлийн” хэлмэгдэлд өртсөн хүмүүс байж билээ.
    Цэргийн сургуулийн дөрвөн жил нэгэн казармд алба хааж, амьдарна гэдэг эрчүүдийн насан туршийн нөхөрлөлийн суурь болж өгдөг. Тэгэхээс аргагүй. Цэргийн амьдралын эхлэл болсон карантины сар тангарагийн баяраар өндөрлөнө. Энэхүү баярын арга хэмжээнд шинэ дайчдыг төлөөлөн үг хэлж, үүрэг авч байхад дэргэд минь ЦНДС-ийн захирал, дэслэгч генерал Ж.Ёндон, ротын захирагч ахмад Чулуундорж, курсын захирагч, ахлах дэслэгч Хүрэлбаатар нар байж, радиогийн сурвалжлагч сурвалжлага авч билээ. Удалгүй дэслэгч генерал Ж.Ёндон, БХЯ-ны сайдаар дахин томилогдсон билээ.
    Сургуулийн жил эхлээд тасгийн захирагч, бага түрүүч, удалгүй курсын захирагчийн орлогч, түрүүч цолтой хэдэн сарыг өнгөрөөв. Тэр жилээс сонсонгчид он, оноор байрлах болсонтой холбогдуулж, нэгдүгээр курсүүдийн жагсаалын даргаар томилогдож, ахлах түрүүч цолтой ажиллах болсон билээ.
    ЦНДС-ийн захирал, генерал Ж.Ёндон жагсаалын дарга нартайгаа илүү дотно харилцдаг байсан. Би генералынхаа гарын үсэгтэй дурсамжийг нандигнан хадгалдаг.
    Нэгдүгээр курсийн сонсогч надад цэргийн нэртэй жанжинтай гар барьж, бусад соносгчоос илүүтэй танил болж байсан тэр мөч мартагдашгүй юм. Хүлээж байсан өвлийн амралт болж хотын хэд анхны дурсгалын зургаа авахуулсан байдаг.
    Эхний жилээс эхлээд цэргийн карантин дээр бага даргаар томилогдон ажилласан билээ. Цэргийн хэргийн анхны цагаан толгой заах сургалтын нэг сар цэрэг хүний олон зан чанарыг тодорхойлно. Тэдний дотроос олон генерал, хурандаа, улс төрийн албан тушаалтан, Ерөнхий сайд, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Жанжин штабын орлогч дарга нар төржээ.
    Хоёрдахь жилд карантин дээр ажилласан бага дарга нар зургаа үлдээжээ. Дараа нь бид салаан захирагчийн дадлагаа Зүүн баянгийн дивиз дээр хийсэн юм. Биднийг ангийн багш дэд хурандаа Хасгиа ахлаж ажилласан билээ.
    Биднийг цэрэг хүний хатуужил, эр хүний хатуу гарыг дааж сургаж, цэрэг хүн болгосон Батальон захирагч дэд хурандаа Бавуудорж, Ротын захирагч ахмад Цэнд-Аюуш, улс төрийн орлогч ахлах дэслэгч Бямба, курсын захирагч ахлах дэслэгч Батсүх нар хамтдаа байх нэгэн зураг надад бий.
    Генерал Лхагвасүрэн гуйатай сургуулийн клубт болсон уулзалтын дараа бид хамтдаа зургаа даруулсан байдаг. Монгол хүн сансарт ниссэн түүхэн мөчид армийхан офицеруудын ордонд сансрын нисгэгч Гүррагчааг хүлээн авах баярын цуглаанд сонсогчдоо төлөөлөн оролцож баяр хүргэж үг хэлж байсан мөчөө дурсах сайхан.
    Хамгийн дурсамжтай үйл явдал бол Монголын Ардын Армийн 60 жилийн ойн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн суудалд суусан. Тэнд би арын өрөөнд Маршал Цэдэнбал даргатай гар барин мэндэлсэн ховор завшаан тохиосон.
    Курсын захирагч ахдах дэслэгч Батсүх, бага дарга нартай авахуулсан зураг байна. АЭХЦ-ийн ангид улс төрийн орлогчийн дадлагаа гурвуулаа хийсэн юм. ЦНДС-ийн ойд зориулж драмын жүжиг тоглож билээ. Тэр жүжигт оролцсон дүрүүд хувцастайгаа зургаа даруулсан байдаг. Цэргийн сургуулийн хээрийн полигоны Галын бэлтгэлийн шалгалт дээр дэслэгч генерал Цог ирсэн байлаа. Буудлагын улаан шугам дээр сандал тавиулж тухлаад жагсаалаас энэ жил онц төгсөх гэж байгаа арван сонсогчийг гаргаж билээ. Тэгээд өөрийн биеэр буудлагын шалгалтыг авсан юм. Буудлагын дадлагыг бүрэн хийсэн болохоор өөртөө итгэлтэй болдог юм билээ. Шалгалтын дараа онц төгсөгч ганц үлдсэн билээ.
    Төгсөлтийн ажиллагаанд Улсын шалгалтын комиссыг дарга хошууч генерал Гомбосүрэн, “энэ жил алтан медальтай, Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөж байгаа сонсогч хэн билээ” гээд заалгаад, надад дөхөж ирээд медалийг сонирхож билээ. Сонсогч нарт ахлагч цол тун ховор олгодог байсан. Тиймээс би ахлагч цолоороо гангарах их дуртай байлаа.
    Дөрвөн жилийн дараа төгсөгчдөө төлөөлж үг хэлэх завшаан надад тохиов. Анх элсэж ороход дэргэд минь дэслэгч генерал Ж.Ёндон байсан бол төгсөхөд Сүхбаатарын талбайд болсон төгсөлтийн ёслолын ажилагаанд БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Авхиагаас дэслэгчийн мөрдөсөө гардан авч, “сайдын дурсгал“-ын цагаар шагнуулж, төгсөгчдөө төлөөлж үг хэлж, тэр болгон хүнд олдохгүй ховор дурсамжаар цэргийн сургуулиа төгссөн билээ. Ахдах дэслэгч, ахмад цолыг хугацаанаас өмнө шагнуулж байсан. Гэвч ч хүсээгүй боловч армиас “хүчээр” халагдаж, хүнд хэцүү сорил дунд миний амьдрал өрнөсөн юм.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:109
  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН АРВАННЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

    асуудлыг хэлэлцсэн байна

    “Цаст хайрхан”-ы тахилгыг зохион байгуулсан дүн
    МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Тэргүүн Зайран Д.Дарьчулуун

    “Цаст хайрхан”-ы тахилгыг зохион байгуулсан дүнг үндэслэн МБНЭ-ийн шагналаар шагнах тухай
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Их Дархан Удган Д.Батчулуун

    МБНЭ-ээс Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймагт ажилласан тухай мэдээлэл
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Аймгуудад ажиллах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    МБНЭ-ийн 1 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнгийн тухай.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл болон бага хуралдайн гишүүд Ордос дахь Чингисийн онгонтой танилцах аялалын тухай
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Буриадын
    Их Удган Отгонсүрэн,
    МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол Бөөгийн
    Тэргүүн Удган Я.Мөнгөнсувд

    Монгол туургатны Их тахилгыг зохион байгуулалтын явц
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    МБНЭ-ийн санхүүгийн хувьд бэхжүүлэх тухай
    МБНЭ-Type equation here.ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • ИНДЭР-ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ №27 Монголын хамгийн урт туннель бүхий Тайширын УЦС

    Тэгээд хариултыг нь бичиж сууна. Энэ туннелийг тэр болгон хүн хараагүй болохоор арга ч үгүй биз. Монголын хамгийн урт туннель бол Тайширын усан цахилгаан станцын голын урсацыг шилжүүлэх туннель бөгөөд голын гольдролд станцын үндсэн барилга байгууламжийг барьж байгуулах зорилгоор 5 м голчтой, 165 м урт туннель байгуулж, урсацыг өөрчилсөн юм.
    Энэ томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай жил бүр танилцаж, түүхэн зургийг гэрэл зурганд үлдээх боломж надад олджээ. Тэгээд бүтээн байгуулалтын явцаас өгүүлсэн цөөхөн хэдэн зургийг тавьлаа.
    Ил барьсан станцад очих туннель бол мөн 5м голчтой, 2 машин зөрөх хэмжээний автозамтай юм. Мөн станцын даланы өндөр 50 м, хярын урт нь 192 м, эзэлхүүн 187000м3. Далан байгуулснаар 52 км2 усан толион талбайтай, 1000 сая м3 эзэлхүүн бүхий усан сантай юм.
    Анх шан тавихаас жил бүр очиж байсан болохоор жил жилийн зурагнууд байдаг. Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ, урьдчилсан судалгааны дүнд Тайширын УЦС-ыг байгуулах нь техникийн хувьд зөв шийдэл бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.
    Тайширын Усан цахилгаан станц нь Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтын сан (20,0 сая ам. доллар), Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби Хөгжлийн Сан (13,0 сая ам. доллар)-гийн зээлээр санхүүж хэрэгжсэн.
    Тайширын УЦС-ын Зөвлөх ажил үйлчилгээний тендерт Австрали-Канадын хамтарсан АМЕК-СМЕК, Монгол Улсын МСэС компаниуд шалгаран 2002 оны 7 дугаар сараас нарийвчилсан зураг төсөл, хээрийн судалгааны ажил хийж 2003 оны 4-р сард зураг төсөл, тендерийн бичиг баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсан.
    Тайширын УЦС-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Камко Интернейшнл компаниуд шалгаран 2004 оны 10-р сарын 10-нд барилгын ажлыг эхэлсэн.
    Тайширын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн төв, ойролцоох 7 сум тухайлбал Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан, Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаан Хайрхан, Яруу Алдархаан сумдыг цахилгаанаар ханган ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр эдгээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсэн.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:103
  • Зэвсэгт хүчний хурандаагаас МБНЭ-ийн Ерөнхийлөгч хүртэлх 40 мөчлөг. (Зэвсэгт хүчний баярыг тохиолдуулсан Фото өгүүлэл)

    байх хугацаандаа ҮАБЗ-ийн 200 гаруй удаагийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүгээр хэлэлцэх 400 гаруй асуудлыг боловсруулцсан байна. Тэрээр 1990 оноос хойш Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан таван хүний дөрөвтэй нь, Улсын их хурлын даргаар ажиллаж байсан арван нэгэн хүний аравтай нь, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар ажилласан арван таван хүний арван хоёртой нь хамтран ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны анхны дарга хэмээн тодотголтой ажилласан ховорхон хувь тавилан хурандаа Д.Жаргалсайханд тохиожээ. Дэлхийн 69 улсын төрийн албан тушаалтнууд, төлөөлөгчтэй уулзжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт очоогүй газар үгүй билээ.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН НАЙМДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

    Энэ удаагийн хуралдааны “Согоот” амралтын газарт боллоо. Хуралдааны эхний асуудал: “Бүх Оросын бөөгийн тэргүүнийг сонгосон тухай” мэдээлэлийг ОХУ-ын “Дээж” бөөгийн байгууллагын тэргүүн В.Б.Балдахинова хийв.
    2. “2019 онд Хөвсгөлийн Мөсний баярт оролцсон тухай” танилцуулгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан хийлээ.
    3. “ОХУ-ын Ангарскт болсон тахилгын тухай” В.Б.Балдахиновагийн мэдээллийг сонсов. Тэмээгээр тахилга өргөсөн онцлог байдлын талаар гишүүд их сонирхож асууж байлаа.
    4. “2018 оны ДЦХ-н гишүүдийн Манлайлал”-ыг дэлэгрэнгүй сонсголыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан хийлээ. Мөн өнгөрсөн хугацааны гишүүдийн манлайллыг харьцуулсан байдлаар танилцуулав.
    5. . ОХУ-ын “Дээж” бөөгийн байгууллагын хийх тахилгын тухай бөөгийн байгууллагын тэргүүн В.Б.Балдахинова танилцуулж, оролцогчдод урилга өглөө.
    Дээд цэцийн хуралдайн гишүүнээр Лхагваг сонголоо. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б,Батжаргал, У.Ганхуяг, Отгончимэг, Лхагва, Ч.Одбаяр нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
    Хэлэлцсэн асуудал болон ойрын үед хийх ажлын талаар зохион байгуулалтын асуудлыг зөвлөлдөж дараах чиглэлээр шийдвэр гаргалаа.
    6. ШИЙДВЭР БАТЛАХ ТУХАЙ
    ДЦХ-н гишүүдийн Манлайлал хэлэлцэж тогтоол батлав. ДЦХ-н гишүүдийн 2018 оны Манлайлалыг дүгнэж, манлайлалаа хангалтгүй биелүүлсэн Д.Батчулуун- Монгол бөөгийн их дархан удган, Н. Баярсайхан- Монгол бөөгийн тэргүүн дээд зайран, Н. Дайрий- Монгол бөөгийн тэргүүн удган, Н.Мягмарсүрэн- Монгол бөөгийн тэргүүн удган, М.Сарантуяа-Монгол бөөгийн удган, Болдбаатар-Монгол бөөгийн зайран нарыг ДЦХ-н гишүүнээс хассан байна.
    Хуралдааныг Наранцэцэг, Бахаамаазагд, Д.Улаанцэцэг, Б.Баярмаа, Мөнхнаран, Мөнхгүрэн, Одсүрэн нар хуралдаанаа таслав.
    Хуралдааны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлж хуралдааныг хаалаа. Хуралдаан 2.30 минут үргэлжлэв.

     

    djmedia:100
  • МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ

    Хурлыг удирдах тэргүүлэгчдээр Д.Жаргалсайхан, Зайран Б.Батсайхан, Зайран О.Одонхүү нарыг сонгов.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун, Д.Энхжаргал нар Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, зарим Зайран, Удган нарт шагнал гардуулав.
    Хуралдаанд, “ОХУ-ын Буриадад ажилласан тухай” МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн, “Дэлхийн байгаль хамгаалагчдын их хуралд оролцсон тухай” МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Б.Буянбадрах нар мэдээлэл хийв.
    “Монголын бөөгийн ес зүй” сэдвээр хэлэлцүүлгийг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Д.Одонхүү нар удирдаж, бүлэг, мөр нэг бүрчлэн уншиж хэлэлцүүлэг хийв. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор 26 хүн, санал бодлоо илэрхийлсэн байна.
    МБНЭ-ийн Дүрэмд “Аймаг сумын бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн бөө нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн болон Бага хуралдайн хуралдаанд оролцож болно.” Гэсэн нэмэлт оруулах тухай тогтоолыг батлав.
    МБНЭ-ийн Бага хуралдайгаар Зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дүгнэлтийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн О.Даваасүрэн танилцууллаа.
    МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгогдсон боловч МБНЭ-ийн ажилд оролцохгүй байгаа МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Баярсайхан, Ганбаатар, Гэрэлмаа, Мөнхбаяр, Д.Золзаяа, Оюунмаа, Оюун, Цог-Эрдэнэ, Ариунболд, Энх-Амар, Хонгорзул нарыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээс, Ц.Сумъяаг сонгогдсоноос хойш Дээд цэцийн бүх хуралд оролцоогүй тул, Зайран М.Энхбаатарыг Эрдэнэт хотод амьдардаг тул холоос байнга хуралдаанд оролцох боломжгүйгээс тус тус МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээс, өөр сонгуульт ажилд шилжих болсонтой холбогдуулж, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүнээс О.Даваасүрэнг чөлөөлөв.
    МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дүгнэлтийг үндэслэн Ш.Сүхбатыг МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчийн, Д.Одгэрэлийг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Бага хуралдайн гишүүнээс, Зайран Х.Гомбобаатарыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс, О.Олдох, Л.Загдаа нарыг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүнээс тус тус чөлөөлсөн байна.
    МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр Б.Уранчимэг, С. Отгонсайхан, Н.Лхагва-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, Б.Ганцэцэг, Ж.Алтанчимэг, Ж.Мөнхтуяа, Ж.Бямбасүрэн, Ж.Баттөр, Б.Нарангэрэл, Ж.Оюунцэцэг, М.Урмаа, Д.Гүн-Үйлс, Л.Байгальсувд, Б.Нарангэрэл, А.Тулгаа, Б.Баянмөнх, Д.Нарандулам, Д.Бямбацогт, Ц.Цогбаяр, Б.Гантулга, Б.Сэргэлэнбаатар, А.Жавхлан, Т.Төмөр-Очир, Д.Марта, Т.Дэлгэрцэцэг, М.Буянаа, Г. Бат-Эрдэнэ, Б.Батжаргал, М.Шүрэнцэцэг, Л.Түвшинзаяа, Г.Сувд-Эрдэнэ, Д.Баярхүү, Б.Буянхишиг, Ж.Оюунжаргал, Р.Түвшинбаяр, Н.Хишигдолгор, Т.Наранзул, Б.Оюун-Эрдэнэ, Б.Цэнд, Г.Гэрэлчүлуун, Б.Намсрайжав нарыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгов.
    МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээр, Н.Хадхүү, Т.Ангараг, Э.Буянбадрах, Ц.Батболд, Т.Дагвадорж, Д.Одонхүү, О.Даваасүрэн, Ц.Оюунбат, Н.Мягмарсүрэн нарыг, МБНЭ-ийн хяналтын Цэцийн гишүүнээр Ж.Өсөхбаяр, Я.Мөнгөнсувд, Л.Амгаланням нарыг сонгосон байна. Шинээр сонгогдсон Бага хуралдайн болон Хяналтын Цэцийн гишүүдийн 90 хувь нь залуучууд байгаагаараа онцлог байлаа.
    Бага хуралдайгаас дараах Зөвлөлийг байгуулж ажиллахаар боллоо. Үүнд: Гадаад харилцааны бодлого хариуцсан, Д.Жаргалсайхан, Ч.Энхбаатар, Э.Буянбадрах, Н.Мягмарсүрэн, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан, Д.Бадарч, А.Энхтайван, Т.Дагвадорж, Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан, Ч.Чинбат, Ц.Батболд, Өсөхбаяр, Нэгдсэн цугларалт, тахилга, тайлга хариуцсан, М.Энхзаяа, Б.Түмэнбаяр, Н.Хишигжаргал, Ч.Дангаасүрэн, Д.Одонхүү, Хадхүү, Залуучуудын асуудал хариуцсан, Т.Эрдэнэбаяр, Т.Ангар, О.Даваасүрэн, Мөнх-Эрдэнэ, А.Цэрмаа, Судалгаа, сургалт хариуцсан, Д.Хоролдамба, Б.Батсайхан, Ц.Оюунбат, Бөөгийн байгууллагын хөгжлийн бодлого хариуцсан, Д.Энхжаргал, Ш.Энхбаяр, Өлзийхутаг, Х.Энхмаа, Хүний нөөцийн бодлого хариуцсан, Д.Батчулуун, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд нарыг сонгов.
    МБНЭ-ийн Залуучуудын Чуулга уулзалт, Шинэ жилийг тэмдэглэх, МБНЭ-ийн Бага хуралдайн 5 дугаар хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгийг Т.Эрдэнэбаяр, Т.Ангараг, Т.Дагвадорж, О.Даваасүрэн, Н.Мягмарсүрэн, Я.Мөнгөнсувд, А.Цэрмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
    Хуралдааныг хааж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв.

  • МБНЭ –ийн Дээд цэцийн хуралдайн Тавдугаар хуралдаан


    4. Шонхор шувууг худалдаалахыг эсэргүүцэх тухай
    5. Монгол Бөө гэдэг ном гаргах тухай.
    6. Удган зайрангуудаа алдаршуулах өдөр зохион байгуулах тухай. 
    9. Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай
    10. МБНЭ –ийн вэб сайт хийх тухай 
    11. Хятадын Ордос дахь Чингис хааны онгон руу аялах тухай 
    12. Санхүүжилтын тухай. 
    13. Бага хуралдайн бэлтгэл хангах тухай.
    14. Аймгуудад ажиллах тухай 
    15. Гадаадын жуулчинтай харилцах асуудлын тухай.
    16. Монгол үндэсний бахаралын өдөр бий болгох тухай

  • БИД ХУРТЕМХАНААС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХТЭЙ, ТЭР МӨНХ ТЭНГЭРИЙН ӨМНӨ ӨРТЭЙ ҮЛДСЭН.

    Олон зуун жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд одоо тэд тэрбумтан болсон байна. Тэгээд тэр өөрсдийн биеэр урсдаг монгол цусны эх нутаг монголыг зорьж иржээ. Ирэхдээ зүгээр ирсэнгүй, амьдралын явцад хуримтлуулсан ариун цагаан хөдөлмөрийн хуримтлалаас нэг тэрбум төгрөгийг монголдоо хандивлахыг хүссэн байна. Тэд нарийн судалжээ. Тэгээд монголын соёлын үнэт өв болсон, мөнх тэнгэрийн сургааль, бөө мөргөлийн ордон байгуулахад тэрхүү хандиваа өргөхийг хүссэн юм.
    Бид нэг нэгнийгээ олох хүртэлээ, нэг нэгнийгээ таних гэж багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тийм ч амар биш зам туулсан. Тэр болгон хүнд олдоод байдаг хувь тавилан байдаг. Хятадын Сиан хотод болсон дэлхийн тэрбумтан нарын уулзалтанд анх танилцсан юм. Монголд авчрах хүртэл олон удаагийн ирж, очих нислэг, уулзалт, ярилцлага гээд яривал их зүйл бий. Түүнийг мартая.
    Тэр хашир хандаж, хувь хүнд бус Монголын бөө мөргөлийн албан ёсны шашины төв байгууллага гэсэн бүртгэлтэй, МБНЭ-д хандсан. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал бол бага зүйл биш. Түүнийг хүссэн хүн болгон олоод байдаггүй. Харагдаад өнгөрдөг харвасан од адил зүйл. Тааралдвал алдаж болохгүй атгаад байх зүйл. Монголд бол ийм хөрөнгө цуглуулах гэвэл зарим нэгэнд насаараа хөдөлмөрлөөд босгож чадахгүй зүйл.

    Тэр нэгэн өдөр тэр эрхэм МБНЭ-д зочлон надтай уулзаж, зорилго, чиглэлээ ярилцсан юм. Бидний хийлгэсэн барилгын зургийг үзээд ихэд таалагдаж, надад хоёр санал тавьсан юм. Эхлээд монгол бөөд очиж бөөлүүлж, монгол ээжийнхээ тухай асууж сонирхох, дараа нь монголчуудаар өөрийн хандивыг хэрхэн хүлээж авах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх санал байв. Бид хүслийг нь биелүүлэв.
    Монгол бөө бөөлж, олон зуун жилийн өмнө монгол нутгаас харь орныг зорьсон монгол бүсгүйг дурьдсан юм. Бөөлүүлсэний дараа тэрээр ихэд сэргэж, баярлаж, хөөрч баясаж байлаа. Тэр өдрүүдэд тэр аз жаргалаар дүүрэн байж, хоёр дахь алхамаа эхэлсэн билээ.
    Энэ алхам нь түүнд жинхэнэ “монголчуудын тамын тогооны үлгэр”-ийг амтлуулж, гайхшралыг төрүүлсэн юм. Бид хандивлагчийн хүсэлтийн дагуу монголын улаач нарын дунд түүний Монгол бөөд хандивлах нэг тэрбум төгрөгний хэлэлцүүлгийг тавьсан юм.

    Монголд үндэсний хөрөнгөтнүүд үүсээд 20 гаруй жил болж байна. Тэдний дотроос монгол бөөд нэг тэрбум төгрөг хандивлах хүн гараагүй байна. Монгол төрөөс төрсөн тэрбутман олон арваар байна. Тэд “хулгайлж” олсон хөрөнгөнөөс монгол бөөд хандив өргөж чадах уу, Төрөөс төрсөн тэрбумтан нараа тэнгэрт бөө нар мэдүүлж байгаа одоо цагт онгод энэ саналыг хүлээж авах уу гээд олон асуудал бий.
    Хөдөлмөр зүтгэлээрээ яваа мөнх тэнгэрээ шүтдэг бид мэтийн хүмүүс нэг тэрбум төгрөг хуримтлуулна гэдэг энэ насанд дийлшүй тоо билээ.
    “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” хэмээн ерөөдөг монголчууд харин Хурметханы удирдлага дор түүний грүппийнхэн хүнийг доромжлох, басамжлах, байж боломгүй үгээр сайхан сэтгэлийн өөдөөс “угаадас” цацсан юм. Тэр үед Хурметханы удирдлага дор грүппийнхэний бичсэн 13 гаруй мянган хараал, зэтгэр, доромжлолын “үер”-ийн үгийг хүмүүс мартаагүй байгаа. Тэд “юу хийчихвээ гэдэг” шиг, бичиж байгаа зүйлээ сэтгэлийн хөөрлөөр биш, ухаанаараа тунгаан бичих байсан болов уу.
    Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хуримтлуулсан хөрөнгөнөөс сэтгэл гарган өгсөн хандивыг хүлээж авах нандин сэтгэл дутав. Монголчууд бид хүний сайхан сэтгэл, хөдөлмөрийн үнэ, цэнийг ойлгодогүй, ажиллаж, тэмцэж сураагүй л байна.

    Тэр хэдэн өдөр миний зүрх ч эдгээр үгийг даахад хэцүү байсан. Эцсийн дүндээ Жаргалсайхан гэдэг хүн хохирохгүй, монгол бөө хохирно. Өөрийн байртай болсон бол тэнгэрийн улаач нарт хэрэгтэй байлаа. 90-ээд оноос амьдралын гараагаа эхэлсэн бидний үеийнхэн “ганзагын наймаагаар” гараагаа эхэлж мөнгө хуримтлуулахын зах, цухыг амталсан билээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хэдэн төгрөгний хуримтлалтай болж, байр худалдан авч, хүүхдүүдээ их дээд сургууль төгсөхөөс илүү гарч чадсангүй. Миний хувьд хүүхэддээ авч өгсөн байраа МБНЭ-ийн төв байр болгож, одоо хүүхэдтэйгээ цуг хамт амьдарч байна.

    Энэ үед шашины тухай шинэ хуулийн төсөл хэлэлцэх болов. “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөл гарч ирэв. Тэрхүү хуулинд цаашид баримтлах хуулийн хэд хэдэн ишлэл, заалт бий. Шашины байгууллага бүхэн өөрийн байртай байна гэдгийг заасан байгаа. Энэ нь журмаар зохицуулагдах байрны стандарт хэмжээ гэж бий. Будда, Христийн 1300 гаруй хийд, сүм энэ шаардлагыг хангана. Тэд аль хэдийн хамгийн сайхан байршилд ажиллах байраа бэлэн болгожээ.

    Монгол бөөд ийм байр, сав бий бил үү. Монгол бөөд өөрийн гэсэн сүм, хийдийн шаардлага байхгүй гэлээ ч төвлөрсөн төв байгууллага байрлах байр хэрэгтэй болно. Тэнд монголын соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн үнэт өв төвлөрөн хадгалагдана. Түүндээ үндэслэж бөө мөргөлөө хамгаалах ажил хийгдэнэ. Соёлын үнэт өвөө судлах Эрдэм шинжилгээний төв байрлана. Өнөөдөр олон үйлчлүүлэгч эндээс өөрийн хүсэж байгаа “жинхэнэ” улаач нарыг сонгон авч үйлчлүүлнэ. Тэнгэрийн үйл эрхэлдэг улаач нарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг эрхэлдэг, тэдний төлөө үйлчилдэг, эрх зүйн хамгаалалт үзүүлдэг байх хэрэгтэй болно. Гадаад болон дотоодод бодлого боловсруулж, хэрэгжүүлж, төртэй харьцдаг хүчтэй төвлөрсөн байгууллага ажиллана. Тийм байгууллага байж, өөрийн байртай байхгүй бол ажиллах зөвшөөрөл олдохгүй, тийм цаг үе ирж байна.
    Үүнийг заавал бөө хүн удирдаж хийнэ гэдэг үзэл хол явахгүй. Өнөөгийнх шиг хаяахан цугларч хурал хийдэг, багшаа тойроод хамтарч тахилга хийдэг, хүмүүсийн дотор фейс ашиглаад өөрийгөө дөвийлгөсөн хэдэн хүнээр бөөг төсөөлж болохгүй.

    Шинэ хуулинд “ Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна” гэж заасан байна. Энэ нь өнөөдрийн хувьд надаас эхлээд байгууллагаа амьдруулахын тул өөрийн хувийн хөрөнгөө байгуулагын төлөө зарцуулж байгаа олон шүтлэгтэн нарт цохилт болсон хууль юм. Амьдралыг явцад цуглуулсан хөрөнгөөр босгосон 2 давхар байрандаа бөөгийн байгууллага байрлуулж байгаа нэгэн бий. Жишээлэхэд тэр хүн шашины байгууллагыг үүсгэн байгуулсны төлөө өмчлөлөөсөө татгалзан байраа бөөд өгөх шаардлага гарч байна. Ийм хөрөнгийн чадвартай хүн монголоос одоо олдох уу. Хэцүү л асуудал.
    Хурметхан монгол бөөгийн төлөө ажиллаж байгаад баярлаж байна. Энд, тэнд албан тушаалтнуудтай уулзлаа гэдгийг сонсож байна. Би түүнийг бөөгийн байгууллага байгуулаасай гэж хүсдэг юм. Боловсрол нимгэн, төрийн болон амьдралын туршлага багатай, улс төрийн тогоонд хутгалдаж үзээгүй, “хөөсөрч явах” үедээ улс төрчид, мөнгөний занганд орчих вий, болгоомжлох хэрэгтэй.

    Бид Хуртемханаас хариуцлага нэхэх эрхтэй, тэр мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн хүн. Хуулинд заасан бөөгийн ордонтой болох асуудлыг тасалдуулсан түүнд мөнх тэнгэр өөрийн биеэр өөрийн гэсэн байртай, бөөгийн байгууллага байгуулах үүргийг ногдуулах биз ээ. Өөрийн нуруун дээр хариуцлага ногдох хэмжээгээр бөө нартай хамтарч ажиллахын хүнд хэцүүг мэдрэх болно. Би-ээр өвчилсэн, цээжээ дэлдсэн, ёс зүйгээ мөрддөггүй, ярихаас хэтэрдэггүй, ам ажлын зөрөө ихтэй, боловсролдоо анхаардаггүй, хоосон баярхаж, цэцэрхэдэг, “хий үзэгдэл” шиг нөхдүүд эргэн тойрон эргэлдэнэ. Тийм хүмүүс хань болохгүй. Түмэн олон дундаас жинхэн монгол бөөгийн төлөө цохилох зүрхтэнг олж, хамтран зүтгэнэ гэдэг “их хувь заяа” юм. Миний ачаа хөнгөрч, хүрэл зүрхтэний ачаа нэмэгдэх цаг ирлээ. Монгол бөөгийн анхны байгууллагыг санаачилсан Ш.Сүхбат, Монголын бөөгийн төвлөрсөн анхны байгууллага байгуулсан Д.Жаргалсайхан нар түүх болон үлдэж, Өсөхбаяр, Хүрэлбаатар нар байгууллага байгуулан ажиллах цаг иржээ. Дахин хэлье, Бид хариуцлага нэхэх эрхтэй, тэд мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн, харин өрөө юугаараа төлнө тэдний асуудал болж байна.

    Д.Жаргалсайхан