“Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 800 орчим,зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа” судалгааны дүн бичжээ. Харин “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн тухай танилцуулгад “2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа шашины байгууллагын 52,3 % нь христийн, 39,5% нь буддагийн, 6,1% нь исламын, үлдсэн 2,1 хувь нь бусад чиглэлийн шашины байгууллага байна” гэжээ. ХЗДХЯ-аас хийсэн шалгалтын мэдээгээр “улсын хэмжээнд 6 төрлийн шашины 20 гаруй урсгалын 848 хуулийн этгээд шашины шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас 41,5 хувь буюу 352 байгууллага зөвшөөрөлгүй ажиллагаа явуулж байна” гэжээ. Мөн “2017 онд улсын хэмжээнд 1529 лам, санваартан бүртгэгдсэний 1303 нь буддын, 197 христийн, 26 исламын, 3 нь бусад буюу бахай, муун, бөөгийн шашны санваартан байна.” гэжээ.
Гэнэт лам, пасторын тоо олон мянгаар багасах болсны шалтгааныг тодотгох гэж яарсангүй, учир нь олдоно. Монголын минь хувь заяаны нэг хэсэг болсон мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл тэрчигтээ ад үзэгдэв. 2015 оны судалгаагаар “иргэдийн 6% нь бөө мөргөлийг, буддагийн шашинтай хамт шүтдэг, 8,4% нь Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө шүтдэг” гэсэн дүн амь тавьж сураг тасрав. Бүртгэгдсэн санваартаны 3 нь бахай, муун, бөөгийн шашны санваартан байна гэсэн нь ерөөс бөөгийн нэг л санваартан \нэг бөө\ байна гэсэн тоог илэрхийлж байна. Энэхүү судалгаа нь хэтэрхий үнэнээс хол байхаас гадна монголын хөрсөнд соёолоогүй дүн байлаа.
1990 онд дөнгөж 1% байсан Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл шүтлэгтэн нар 28 жилийн хугацаанд тэр хэвэндээ байгаа мэт судалгаагаар харуулахыг зорьжээ. Өвөг дээдсийн өвлөн үлдээсэн Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө дээдэлдэг 100 гаруй бөөгийн болон төрийн бус байгууллага, 20 мянга гарсан шүтлэгтэн нар байна. Тэд монголын минь нэг хэсэг биш юм гэж үү. Хэрвээ ингэж эндүүрвэл шинээр гарах хууль олон зүйлийг зохицуулж чадахгүй, нас богинотой байх болно. Зөвхөн будда, христэд үйлчлэх хууль болох шинжтэй.
Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нар өөрсдийгөө шашин биш гэж үздэг. Бид ингэж үздэг ч, төр улсын болон дэлхий нийт шашины хэсэгт хамруулж хуульд багтаасаар ирсэн түүхтэй. Гэтэл хуулийн төсөл яригдахаар нөгөө л Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нар шашин мөн, биш хэмээн хоорондоо маргалдан цаг нөхцөөх нь их байна. Тэнгэрийн дор хуулийн эрхэнд хүмүн амьдрах хувьтай билээ.
Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нарыг үл тоосон шинэ хуулийн төслийн агуулгатай танилцая. Түүх болон үлдсэн ч гэлээ бид саяхан яригдсан хуулийн төслийг мартаж болохгүй. Тэр нь юу байв.
“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь таван бүлэг 45 зүйлтэй томоохон хуульд хамаарагдана. Асуудлыг хөндөхдөө дэс дугаарыг баримталсангүй, болгооно биз ээ.
Монгол Улсын хууль“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” шинэчилсэн найруулга бүхий хуулийн төсөлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн тунхагласан иргэний шашин шүтэх, ас шүтэх эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, шашин шүтлэгийн байдлаас хамаарч хүнийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, төр шашны харилцаа болон шашны байгууллага, шашны бүлэг, шашны номлол түгээгчийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.” гэжээ.
Хуулийн үйлчлэх хүрээнд Монгол Улсын газар нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явууулж байгаа шашны бүлэг, шашны байгууллага, шашны номлол түгээгчийн үйл ажиллагаа хамаарна. Эдгээрийг тус тусад нь хуулинд хэрхэн тусгасаныг тодруулж үзэх болно.
Харин иргэн нь сүсэг бишрэлтэй байх, ганцаарчлан болон хамтран шашин шүтэх, эс шүтэх, чөлөөтэйгөөр шашнаа сонгох, өөрчлөх, татгалзах, шашны үйлсэд зүтгэх, сүм хийд, дацан, мөргөлийн газар болон шашны үйлчилгээ үзүүлдэг бусад газар шавьлан суух, шашны бүлэг, шашны байгууллага байгуулах, шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны ёс зүйн болон бусад сургалтад хамрагдах зэргээр шашны үйл ажиллагаанд оролцох, шашы сургааль номлолыг хууль тогтоомжийн хүрээнд дэлгэрүүлэх эрх, эрх чөлөөтэй байхаар тусгажээ.
Хуулийн 4.4-д“Шашин шүтлэгийн ялгаа, шашин шүтэх, эс шүтэх байдлаас хамаарч бусдад давуу байдал олгох болон хязгаарлалт бий болгох, түүнчлэн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн мөртлөө бөөгийн үйл ажилллагааг ялгаварлан гадуурхсан агуулга өргөн тусгагдсан байна.
Хуулийн төслийн 9.4-д “Сүм, хийд, дацан төв зэрэг тодотголыг шашны байгууллагын оноосон нэрэнд хэрэглэж болох бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 50-аас багагүй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн шашны байгууллага нэрэндээ МОНГОЛ, МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НИЙТИЙН, НЭГДСЭН гэсэн үг болон эдгээр үгнээс үүссэн бусад нийтийг төлөөлсөн утга бүхий үг ашиглах эрхтэй.” гэж заажээ.
Бид яагаад өөрсдийн бахархал болгон ярьдаг МОНГОЛ, МОНГОЛЫН гэсэн өөрсдийн нэрийг ашиглаж болохгүй гэж, өнөө үед өргөн дэлгэрч байгаа ҮНДЭСНИЙ үзэлээ хязгаарлуулах гэж, монголчууд яагаад нэгдэж ажиллах зорилго бүхий НЭГДСЭН гэсэн үгийг ашиглаж болохгүй гэж. Бөөгийн анхны байгууллага байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Төвлөрсөн анхны байгууллага үүсээд 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хуулиар бол МОНГОЛЫН болон НЭГДСЭН гэдэг нэрийг хэрэглэхэд миний болон хойч үеийн нас хүрэхгүй бололтой. Энэ хугацаанд гадны бүхэн эзэн сууж, дээрх нэрийг хамтарч эзэмших эрхтэй болох бололтой. Юун тэгш байдал, хязгаарлалт бий болгохыг хориглох хуулийн заалт, энэ бүхэн хоосон тунхаглал болж харагдаж байна. Манай улсад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нэртэй ганцхан байгууллага байгаа. Тэр нэрнээс эвтэйхэн жийрхэх болсон нь монголчуудад нэгийг сануулж байгаа юм.
Шашны бүлэг хэмээх шинэ ойлголтын тухай
Хуулийн төслийн энэ бүлэг “Иргэд шашин шүтэх эрхээ хамтран хэрэгжүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХГҮЙ БАЙГУУЛЛАГЫГ ШАШНЫ БҮЛЭГ гэнэ.” гэж томъёолжээ. Чухамхүү энэ хэсэг өмнөх хуулиудад огт тусгагдаж байгаагүй, өнөөгийн бидний шашны практикт огт хэрэглэгдэж байгаагүй ойлголт билээ.
-Гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн нь шашны бүлэг, байгууллагад гишүүнээр элсэх, үйл ажиллагаанд нь оролцох болон хуульд заасны дагуу шашны байгууллагад хөдөлмөрлөх эрхтэй.
-Бидэнд нэг их хэрэглэгдэж байгаагүй “Наминчлалын нууц нь хуулиар хамгаалагдана. Шашны байгууллагын номлол түгээгч иргэний өөрт нь наминчилсан асуудлаар хууль сахиулах байгууллага болон цагдаад мэдүүлэг өгөхөөс татгалзах нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.” Хэмээн урьд өмнө байгаагүй шинэ заалт орсон. Энэ бол бас нэг зүйлийг хэлээд байгаа юм.
Шашны байгууллагын тухай.
“Шашны аль нэг чиглэлийн сургаал, номдолд үндэслэн шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны болон шашны ёс зүйн сургалт, боловсрол олгох, ном судар бүтээх зэргээр шашныг ухуулан дэлгэрүүлэх, олон нийт, сүсэгтэн болон дагагч нартаа мөргөл, тахилга залбиралын чиглэлээр нээлттэй үйлчлэх зорилготой хуулийн этгээдийг шашны байгууллага гэнэ” гэж тодорхойлжээ. Шашны байгууллагын зарим онцлогыг анзаарвал:
-Шашны аль нэг чиглэлийн сургаал, номдолд үндэслэн шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны болон шашны ёс зүйн сургалт, боловсрол олгох, ном судар бүтээх зэргээр шашныг ухуулан дэлгэрүүлэх, олон нийт, сүсэгтэн төвлөрсөн шашны байгууллалагад гишүүнээр элсэж болно. Мөн “Шашны байгууллага салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно” Гэсэн нь гадныханд илүү тохирсон заалт гэлтэй.
“Орон нутгийн шашны байгууллага нь энэ хуульд заасны дагуу олгосон зөвшөөрөлд тодорхойлсон нутаг дэвсгэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн нь манай бөөгийн байгууллагын хувьд олон талаар үйл ажиллагаа нь хязгаарлагдах болж байгаа юм.
Шашны хуулийн дагуу нэмэлт өөрчлөлтөөр Төрийн бус байгууллагууд шашны асуудал эрхлэхийг хориглож байгаа. Бөөгийн олон байгууллага ТББ-ын хэмжээнд хаяахан нэг тахилга хийсэн болоод “тамга атгаад” суудаг цаг өнгөрч байна. Байгууллага бол ажилласан шиг ажилла гэсэн зарчим үйлчилнэ. Олон шаардлагыг хангаж байж шашины байгууллага ажиллах эрхээ авах болно.
Шашны байгууллагыг үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаж, шашны байгууллагын дүрмийг баталсан этгээдийг шашны байгууллагын үүсгэн байгуулагч гэнэ. Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна гээд заасан нь 90-ээд оноос үйл ажиллагаа эрхэлж байгаа Буддын олон хийдийн хамба нарын өмчлөлийн асуудалд сүрхий цохилт болж байна. Манай сүүлийн үед байгуулагдсан бөөгийн байгууллагыг санаачлагч насаараа цуглуулсан хөрөнгөөр барьсан барилгаа бөөгийн байгууллагын нэр дээр шилжүүлэх шаардлага гарна. Ингэж ажиллах хүн монгол хэр олон байх билээ.
Шашны байгууллагад хориглох зүйлсийг зааж өгчээ.
-Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжин зөрчихийг хориглоно. Энэ бол байх ёстой зүйл билээ.
-албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсвэл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалах
-зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах,
-гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж шашны байгууллаагад ашигтай байдал үүсгэхэд албадах,
-шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, хөрөнг, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох,
-шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах
-хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах,
-сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүслэн тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх,
-гадаад улсын засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах,
-шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах,
-амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоох хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах,
-харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хууль бус бусад аргаар явуулах,
-Шашны байгууллагын удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага хяналтын байгууллагын дарга, гишүүн нь хувь хүн, байгууллагаас хувьдаа хандив авахыг хориглоно.
Шашны байгууллага нь олон нийт, сүсэгтэн олон, дагагч нартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор шашны үйл ажиллагаа, тахилга, мөргөл залбиралын болон шашны цуглаан зохион байгуулах буюу сүм, хийд байгуулах эрхтэйг заажээ.
-Шашны байгууллага нь иргэдийн хүсэлтээр эмнэлэг, сувилалын газар, хүүхдийн ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт шашны зан үйл, ёслолийг тусгайлан энэ үйл ажиллагаанд зориулагдсан талбай, байр, өрөөнд үйлдэж болно.
-Хуульд өөрөөр заагаагүй бол шашны байгууллага нь шашны ном, зохиол, шашны зориулалттай хэвлэмэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг бүхий материал болон бусад эд зүйлсийгүйлдвэрлэх, олж авах, олон нийтийн хэрэгцээнд зориулж экспортлор, түгээх эрхтэй.
-Төвлөрсөн шашны байгууллагаас БУСАД ЭТГЭЭД шашны ном зохиол, шашны зориулалттай эд зүлсийг олон нийтэд худалдах, түгээх зорилгоор хэвлэх, үйлдвэрлэх, экспортлох, импортлохыг хориглоно.
Шашны байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ болон бусад хууль ёсны аргыг ашиглан шашнаа ухуулан дэлгэрүүлж болно. Төвлөрсөн шашны байгууллага нь шашин ухуулан дэлгэрүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж болно.
Анх удаа хууль, цэргийн дүрэмд өөрөөр заагаагүй бол цэргийн алба хаагчид мөргөл үйлдэх, шашны бусад зан үйл, ёслол үйлдэж болно гэж заажээ.
Шашны номлол түгээгчийн тухай.
Шашны номлол түгээгч гэж шашныг ухуулан дэлгэрүүрэх зорилгоор шашны сургаал, номлолыг түгээдэг, олон нийт, сүсэгтэн олон, дагагч нарт зориулсан тухайн шашны зан үйл, ёслол, бусад үйл ажиллагааг гүйцэтгэдэг хүнийг ойлгоно. Шашин номлол түгээгч нь тухайн шашны онцлогоос хамаарч лам, хуврага, санваартан, пастер, бөө, удган зэрэг нэршилтэй байна.
Шашныг ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагааг шашны байгууллаагын нэрийн өмнөөс түүний удирдлага, гишүүн, эсхүл тусгайлан томилсон шашны байгууллагын номлогч, түгээгч явуулна.
Хуулийн төсөлд шашин ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагааг чөлөөтэйгөөр явуулж дараах газрыг заасан байна. Үүнд:
Хуулинд заасан тахилга, мөргөлийн барилга байгууламж, тэдгээрийн оршин байгаа газар,
-Шашны байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байдаг барилга байгууламж, газар,
-Өмчлөгч, эзэмшигчийннх нь зөвшөөрлөөр бусдын эзэмшлийн барилга байгууламж, талбай, газар,
-оршуулгын болон шарил чандарлах газар,
-олон нийтийн эзэмшлийн газар, талбайд
Шашны төвлөрсөн байгууллага нь энэ хуулинд зааснаар боловсролын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр боловсролын байгууллага байгуулах эрхтэй болж байна. Энэ бол Будда, Христын байгуулагад өргөн боломжтой зүйл бөгөөд шашины олон сургууль үүсэхээр харагдаж байна. Харин бөөд юу л бол.
Шашны байгууллага өөрийн үндсэн зорилгын дагуу олон улсын болон гадаад улсын байгууллага, хувь хүнтэй харилцах, хамтран ажиллах эрхтэй. Мөргөлийн аян хийх, цуглаан, бусад арга хэмжээнд оролцох, шашны боловсролын үйл ажиллагаанд оролцох болон эдгээр зорилгоор гадаад улсын шашны байгууллагын төлөөлөгч болон гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг урих эрхтэй байхаар тусгажээ.
Шашны байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд шашны байгууллагатай холбоотой хөдөлмөрийн харилцааг холбогдох хуулиар зохицуулна. Мөн шашны байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байнгын ажлын байранд ажиллаж байгаа шашны номлол түгээгчийг тэтгэвэр, тэтгэмжид хамруулах үүрэг хүлээжээ. Шашны байгууллага нь хариу төлбөргүй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр сайн дурын ажилтанг үйл ажиллагаандаа оролцуулахаар зааж, хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.
Хуулийн төгсгөлд Монгол дахь шашины үйл ажиллагааг нэг төвөөс зангидан хянах боломжийг тусгажээ. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захирганы төв байгууллагын дэргэд шашны асуудал эрхэлсэн зөвлөл ажиллана. Энэ байгууллага төр, засгийн түвшинд шашины байгууллагыг нэгтгэн удирдах болж байна. Түүнд дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, санхүүгийн мэдээллийн алба болон шашны байгууллага, шашин судлаачдын төлөөллийг оролцуулахаар заажээ. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг дотоод хэргийн асуудал засгийн газрын гишүүний өргөн мэдүүлснээр засгийн газар батална, зөвлөл нь ажлын албатай байна. Шашны асуудал эрхэлсэн зөвлөл нь энэ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тогтоол, зөвлөмж, даалгавар гаргана. Уг зөвлөл нь нь үйл ажиллагаагаа засгийн газар болон ҮАБЗ-д жил бүр танилцуулж байх юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөнчийн хувьд Монголын ард түмний эв нэгдэл, соёл, иргэншлийн түүхэн уламжлалыг эрхэмлэх үүднээс уламжлалт шашны тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ёсчлохоор болжээ. Монгол улсад хутагт, хувилгаадыг тодруулах үйл ажиллагаа нь монголын уламжлалт шашны тэргүүнийн үйл ажиллагааны хүрээнээс ангид байж болохгүйг тусгажээ.
Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн өргөн мэдүүлсэнээр “тахилгын ёслол үйлдэх дэг, ёслолыг үйлдэх газар, санхүүжилт, төрийн оролцоо, шашны үйл ажиллагаа, лам хуврагыг оролцуулах холбоотой журмыг” Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус батална гэсэн байна.
Ийм нэгэн хууль хэлэлцэгдээд, үзэгдээд өнгөрөв. Хууль хэрхэн боловсрогдон бэлтгэгддэг, хэний эрх ашигт үйлчилсэн, ямархуу хууль гардаг болохын тодотгосон одоо цагийн сонгодог жишээ хий үзэгдлийн “манан” шиг “хуулийн төсөл” үзэгдээд замхарав. Сайн л асууж сурч байхгүй бол нэг л мэдэхэд бидний зүс танихгүй хууль мэндлэхийг үгүйсгэх аргагүй болов. Монгол бөөгийн төлөө хамтарч тэмцэхгүй бол бид тус тусаа харсан, салан задгай байдлыг дундуур хууль батлагдан бид өнгөрсөн түүхээ давтан нөгөө л шашин, мөргөл мөн биш гэж маргасаар түүхийн тоосон дунд дороо цовхцсоор үлдэх болж байна.
Монголчууд бид шашин шүтэх эрх чөлөөтэй 28 жил болж байгаач хөөцөлдөөд нэг ч зөвшөөрсөн өөрийн газаргүй байхад гадны шашинууд зөвхөн Нийслэлд хамгийн байршил сайтай 400 гаруй газарт өөрсдийн байгууламжаа байгуулчихаад байгаа билээ. Энэ хэний бодлого байв. Энэ газруудыг эзэмших эрхийг хэн олгов? гээд олон асуудал яригдаж болох юм.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч
Category: Бидний тухай
-
ИЙМ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦСЭНИЙГ БҮҮ МАРТ, МАРТВАЛ…
-
ТАВ. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
ОХУ-ын Халимагийн Олон Улсын Соёл Урлаг, Этнографийн “Ойрад-Түмэн” наадам болж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн нар оролцлоо.
Шинжлэх ухаан, практикийн бага хуралд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан.Арга хэмжээний явцад МБНЭ-ийн төлөөлөгчид ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Маринатай уулзаж дурсгалын зураг авахуулсан байна. -
НОЁН УУЛЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Судлаачдын хувьд нарийн судлагдсан, сүрлэг том, өтгөн модтой Ноён уулыг өвгөд дээдсийн үеээс тахиж ирсэн түүхтэй. Ноён ууланд хараа голын эх, бас 40 гаруй жижиг гол, горхи байдаг. Төв аймгийн Борнуур сумын нутагт байрладаг, гурван сумын нутгийг дамнан оршдог. Улаанбаатар хотоос 105 км зайтай.
Энэ их соёлын өврүүгээ манайхан, харийнхантай хамт дайрч, сүйтгэж эхлээд олон жил болж байна. Ноён уул маань аюулын ирмэг дээр тулж ирээд байгаа бөгөөд бид ихэс дээдсийнхээ газрыг харийнханд сүйтгүүлсэн гунигт мөчийг үзээд байна. Тийм учраас нутгийн ардууд ч гэсэн дэлхийн нэртэй эрдэмтэд ч гэсэн энэ уулыг хамгаалахад онцгой анхаарал тавьдаг. Монголчууд мэдлэг мэдээлэл дутмагаас энэ уулыг тоохгүй явсаар өдий хүрчээ. Одоогийн нөхцөл байдал бол Сүжигтийн ам тэр чигээрээ лиценз маягаар гадаадынхны хараа хяналтад орсон, хайс хашаагаар хамгаалагдсан тийм байдалтай байгаа юм.
Энэ бол маш их алттай газар. Энд Хятад , Орос, Германы компаниуд алт олзворлож маш их малталт хийж байсан түүхтэй, одооч үргэлжилж байна. Алт олборлохдоо хэрэглэсэн цианит натриг хамаагүй асгасанаас болоод маш хүнд байдалд ороод байгаа газар. Ноён уулын ай сав Монгол Улсын хэмжээнд хамгийн их хордсон хөрстэй газар нутагт хамаарагддаг. Шинжилгээгээр ердийн түвшнээс 200 дахин их хордсон нь тогтоогдсон. Ноён уулын доторх ихэнхи газрууд цианит, натрийн идэвхтэй хордолтонд өртсөн. Их хэмжээний алттай газар эргэлтэнд орсон нь Монголын хамгийн том соёлын өв устахад хүргэсэн хэрэг.
Монголчууд бид өөрсдөө үүнийгээ хамгаалах ёстой. Гэтэл хамгийн харамсалтай зүйл бол бид өөрсдийн нутгийг хүний нүдээр хардаг болсон. Тэр байдал энэ Ноён уулан дээр илэрч гарч байгаа хэрэг юм.
МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч Ш.Сүхбат “энэ ууланд Хүннү гүрний болоод хүн төрөлхтний түүхийн алтан ном хадгалагдаж байгаа, тиймээс Тахилгын тухай нийт монголчуудын сонорт хүргэх хэрэгтэй. Тэгээд энэ Ноён ууланд эртний Хүн гүрний түүхийн том цогцолбор байгуулах ажлыг энэ дээдсүүдэд тавих хэрэгтэй. Энэ уулыг Бөө нар халдашүй дарханаар онголох ёстой” гэсэн билээ.
Ноён уулын тахилгад оролцсон бөө нар их хайрханаа хайрлан хүндэтгэж нэгэн санаатай байлаа. Бөө нар зэрлэг капитализмын мананд, нүдийг нь мөнгө урхидсан энэ айхавтар дээдэстэй энэ үед, Монголын анхны төр улсын их хаадын онголсон энэ сайхан хайрханыг баруун зүүн хойд, урд талаас хамаагүй ухаж төнхөж, лус савдагийг нь дээд зэргээр дошгируулаад, лус савдаг нь цус хүртэл нэхэж, үхэл эндэгдэл ч их гардаг, ийм хэцүү болсон цаг үе байна гэж айлдаж байв. Ноён уул нь их алттай гэдэг. Алт бол нарнаас их эрчим хүч татдаг, газар дэлхийг холбож өгдөг газрын гагнаас гэдэг гэж ярьдаг юм билээ. Ийм амин судас болсон ийм сайхан уул хайрханыг эрээ цээргүй ингэж буулгаж, нурааж, сөнөөж мөхөөж байгаа ийм байдлыг бид нар л таслан зогсоохоос өөр хэн таслан зогсоох вэ. Ноён уулыг бид тахиж байх нь туйлын зөв. Энэ бол ард түмний сэтгэлийг татсан хөдөлгөөн болоод өргөжих ийм боломжтой юм. Тиймээс энэ ажлыг Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан хийсэн байна.
Ноён уулын тахилгаар МБНЭ-ийн ажил үйлсийн гараа эхэлж байна. Бөө мөргөлийн зан үйлд эвлэдэн нэгдэхдээ ийм хэмжээний ажлыг хийж эхлэж байгаадаа бөө нар, иргэд баярлаж байсан. Ноён уулнаас алтаар цутгасан Атийсан хэлбэртэй чонын дүрс олсон, түүнийг аливаа амьтны хэвлийд байгаа байдлаар хийсэн гэж үздэг. Нөгөө талдаа Бөртэ чоно Гоо маралын үр удам гэдгийг илэрхийлж байгаа юм.
МБНЭ-ээс анхны том тахилгаа Ноён ууланд хийх болсон нь нэн нарийн учир шалтгаантай юм. Эзэн Чингис хаанаас хойш түүхэнд анх удаа долоон зуун тавин Удган, Зайран нар, 1500 орчим сүсэгтэн хуран цугларч Ноён уулын тахилгыг амжилттай зохион байгуулав. Бид Ноён уулын гурван овоог нурсаныг сэргээсэн юм.
Тахилгын ажиллагааг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан удирдаж, Зохион байгуулах ажлын Ерөнхий удирдагчаар МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Түмэнбаяр, МБНЭ-ийн Дэд цэцийн Зөвлөлийн гишүүн Х.Гомбобаатар нар ажиллав.
Монгол их хаадын онго шарил байгаа газарт Тахилгад оролцогчид хуран цугларч нээлтийн ажиллагаагаа морин хурын дуу дуугарган эхэлж, их бэлэгдэлийг хүсэмжилсэн билээ. Ноён уул бол соёлын маш том өв юм. Тиймээс ухаж төнхөхийг хатуу цээрлэх, цэг тавих ёстой гэж Бөө нар үзэж байлаа. Тийм сэтгэлээр оролцогчид хандаж байв.
2012 оны 5 дугаар сарын 13ны өдөр Ноён уулын тахилгын ажиллагаа амжилттай болсон бөгөөд Ноён уулын гол овоонд МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Зайран М.Энхзаяа, (Зураг №1), дунд овоонд МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Зайран Т.Эрдэнэбаяр, Ч.Чинбат, Бага хуралдайн гишүүн Б.Зоригтбаатар нар (зураг №2)бөөллөө. Овоогоо сэргээгээд, орон дэлхийгээ засаад, тэнгэрийн овоо учраас 3 биетэй онгод босгоод лус савдагийг сэргээх үйлийг Тэнгэртэй нь холбон хийсэн байна.
Ноён уулын бэлд байрласан гол хэсэгт МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Зайран Ж.Чулуунбаатар ахлаж бөөлсөн ба бусад оролцсон бөө нарс тахилга, тайлгын зан үйл хийсэн юм. (зураг №3)4.30 цагт Овоон дээр болон Тахилгын тусгай талбайд байрласан бөө нар зэрэг бөөлөх ажиллагаа эхэлсэн байна. Түүний дараа МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Ш.Энхбаяр, Ч.Дангаасүрэн нар тусгайлан бөөлж зан үйл гүйцэтгэлээ.(зураг №4)
Тахилгын арга хэмжээний дараа Бөө нар багш нарынхаа удирдлага дор бөөлөлтийг чөлөөт хэлбэрээр хийсэн байна.
Тахилгын үеэр архидах, ил гал гаргах, тамхи татаж болохгүйг анхааруулав. МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл нэг идээ шүүс, орон нутаг нэгийг, олон галууд нийлээд дундаасаа нэг шүүс гаргаад нийт 3 идээ шүүс тавихаар шийдвэрлэсэн. Тахилгын идээ шүүс бэлтгэх ажлыг М.Энхзаяа, Н.Өлзийхутаг нар хариуцсан.
Арга хэмжээг зохион байгуулагчид Ноён уулыг судалж ном бичсэн эрдэмтэнтэй уулзаж зөвлөгөө авсан төдийгүй нутгийн эзэд болсон хөгшчүүлээс зөвшөөрөл авсан юм. Нутгийн хөгшчүүл уул усаа тахих, газар орны бартаа саад ямар байгааг мэддэг баялаг уламжлалтай билээ.
Мөн машины зогсоол, майхан, отог байрлуулах, бие засах газар, хогийн цэгийг урьдчилан бэлтгэжээ. Тэнд очих хүмүүс мэдээлэлгүй байгаа учраас багш нарт нь сайн даалгаад, зохион байгуулагчтай нь холбож өгсөн юм. Багш бөө нар шавь нараа удирдаж ажиллах үүрэг чиглэлийг хангасан байна. Тахилгад оролцогсод аравтын системээр зохион байгуулалтаа хийж байрласан байна.Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл хяналтын албатай болсон учраас энэ хяналтын албаныхан бас зохион байгуулалтад оролцож, давхар хяналт тавьж ажилласан.
Тахилгын ажиллагааны бэлтгэлийг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөл, Бага хуралдайн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Бөөгийн “Тэнгэрийн сүлдэр”-ийн Оюунбаатар, Баярмаа, Энхмаа, Чинбаатар нар ирж тахих ажиллагаанд хамтарч ажилласан байна.
Тусгайлан төлөөлөгч томилж, Зүүнхараагийн Засаг Даргын Тамгын Газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой Байдлын тасаг, “Цэнтри гоулд” компанид албан бичиг өгч, уулзалт ярилцлага хийсэн байна. “Цэнтри гоулд” компани хамгаалалтын бүсээ багасган Бөө нарыг тахилга үйлдэх боломжийг олгов.
МБНЭ-ээс Ноён уулын тахилгыг зохион байгуулах тухай Хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Нээлтийн арга хэмжээ, урлаг, соёлын тоглолт, тэнд ажиллах дуу өсгөгч, техникийн асуудлыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн А.Энхтайван хариуцан хийлээ.
Тахилгын дараа газар орны бүрэн бүтэн байдлыг орон нутгийн хариуцсан ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.
-
ДӨРӨВ. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Цэлмэг тэнгэрт үүл хураан зангируулж, цахилгаан цахилуулж, тэнгэр дуугарч, аянга бууж, хур бороо хайрлаж, газар тэвтээсэн, ган тайлсан ид шид үзүүлсэн Говийн нэгдсэн Их тахилга амжилттай болж өнгөрлөө.
Говийн нэгдсэн Их тахилга бөө нарын хамтын хүчийг илэрхийлсэн, ид шидийг үзүүлсэн гайхамшигтай сайхан болсон. Тэнгэрийн Улаач нарын хамтын хүчний мөн чанарыг илэрхийлснээрээ энэ тахилга онцгой ач холбогдолтой байлаа. Бид хүчээ нэгтгэвэл ямар их хүчийг нийгэмд үзүүлж чадахыг жинхэнэ утгаараа харуулж чадсан. Аугаа их эзэн Чингис хаан Тэнгэрийн улаач нар хүчийг нэгтгэн ашиглаж байсан тэр дурсамжийн зах, зухыг бид сэргээн үзүүллээ. Бид хүчээ нэгтгэвэл юунд хүрэхийг ч харуулж чадсан.
Ганц бөөгийн дуун газартаа үлдэнэ, олон бөөгийн хамтын залбирал тэнгэртээ хүрдэгийн бодит жишээ энэ тахилга харуулж чадлаа. -
ГУРАВ. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
БНАСАУ-д МБНЭ-ийн төлөөлөгчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар зочлов. Энэ хүрээнд БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөө, бунханд хүндэтгэл үзүүлэв.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаа, баярын төрийн хүндэтгэлийн хуралдаан, Төрийн хүндэтгэлийн хүлээн авалт, Олон улсын циркийн болон сонгодог урлагын тоглолт үзлээ.
МБНЭ-ийн төлөөлөгчдийг СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга хүлээн авч дурсгалын зураг авахуулсан байна. -
ХОЁР. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Халимагийн тэнгэрт сүүлчийн хэнгэрэгийн дуу хэзээ дуугарсаныг хэн ч мэдэхгүй. Монгол нутгаас авч гарсан хулангийн аргал, арцаа уугиулав. Тамлаг, дуудлага Хуур эгшиглэж, ХАЛИМАГИЙН ТЭНГЭРТ ХЭНГЭРЭГИЙН ДУУ ЦУУРАЙТАН МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Д.ОДОНХҮҮ ХУЯГЛАН БӨӨЛӨВ.
Дараа нь Элстэй хот дахь ХЭЛМЭГДЭГДИЙН ХӨШӨӨНД МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн, Жавхланбаяр, Цолмон нар байлцаж, Монгол нутгаас авчирсан аргал, арцаа уугиулж, хуур манжигаар бөөлж хүндэтгэл үзүүлсэн билээ. -
НЭГ. ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2018 онд дараах үйл явдлыг онцлогоор нэрлэж байна.
01. СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН БАТТОГТОХ, МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН БАЙГАЛМААГИЙН ӨРГӨӨНД ЗОЧЛОВ. МАШ САЙХАН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН АРГА ХЭМЖЭЭ БОЛСОН. ХАРИЛЦАН МОНГОЛ-СОЛОНГОС ДУУГ ДУУЛЖ НЭГЭН ӨДРИЙГ БАЯРЛАН ӨНГӨРҮҮЛСЭН БИЛЭЭ.
2018 онд жилийн туршид Монгол Улс-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээг өргөн тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж, оролцсон байна.
-Хавар болон намрын Цэцгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.
-Хаврын баярыг хамтран тэмдэглэхээр Цэргийн ансаблийн удирдлагатай уулзаж, ярилцав.
-Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан симпозиум, соёлын арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөл оролцов.
Арга хэмжээнүүдэд УИХ дахь Монгол, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо, ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо. -
Зураг түүхийг авч үлдэнэ-18 МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БАГАНА
Зах зээлийн хүндхэн үеийг туулж, хилээ хамгаалж ирсэн хилчдийн хувьд бас ч өөрчлөлт орсон үе байлаа.Эхлээд тойроход өмнөд хилийн багана цемент байлаа. Түүхийг дурсаж цөөхөн зураг орууллаа. Би анх хил тойрч явсан үеийн хилчдийн төлөөлөгч нарыг тэр үеийнх нь цэргийн цолоор бичсэн болно. Бүгдийг нь тоочих бус төлөөллийг нь бичлээ. Эдгээр нэр дурьдагчдаас нилээд нь өндөр насны тэтгэвэрт гарч, зарим нь цэргийн дээд цол генерал, хурандаа, ахлах офицер болчихсон байгаа.
Мөнх цаст, шовх хад, өндөр уулын бүс бүхий Монгол Улсын баруун болон хойд хязгаарын бүсэд хил хамгаалалт өөрийн онцлоготой. Тухайн үеийн онцлог болсон хил дамнасан малын хулгайн асуудал анхаарлын төвд байлаа. Зэвсэг хэрэглэсэн тулгаралтууд гарч, хүний амь үрэгдэх тохиолдол гарч байв.
Тиймээс энэ бүсийн аймгуудын Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаа, Прокурор, шүүх, Иргэдийн хурлын дарга нарын оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан, дараа нь ОХУ-ын Москвад болсон хэлэлцээрт уг асуудлаар тусгайлан хэлэлцэж, хамтын зүтгэл, хамтын ажиллагааүр дүнд хүрсэн юм.
Миний хувьд хилийн албаны гүйцэтгэлийг хилийн зөрчилийг таслан зогсоосон байдал, харуулын албаны зохион байгуулалтаас харж явдаг.
Хилийн отрядын дарга нар гэж орон нутагтаа нэр алдартай, хилийн мэргэшсэн дарга нар байв. Энэ бүсэд хурандаа Лхагчинжав, Штабын дарга дэд хурандаа Ж.Дамдинбазар, Захирагч хурандаа Д.Баярбат, Штабындарга Дамдинсүрэн, хурандаа Х.Лхагвасүрэн,\ҮАБЗ-ийн Ажлын албаны нэрэмжит шагнал хүртсэн\, хурандаа Б.Ловуу-Игнэн, штабын дарга дэд хурандаа Б.Гавиден, хурандаа Н.Галбадрах, хурандаа Д.Батсүх, дэд хурандаа О.Батзориг нартай анх танилцсан.
Уул, ой, тайг бүхий хойд хил хамгаалалтын бүс эзэн Чингэс хааны түүхэн холбогдолтойгазруудбайдаг. Хил зөрчин ан агнуур, хурдан морьтой холбоотой зөрчил байнга гарна.
Хурандаа Л.Батсүх, хурандаа Д.Ганболд, Штабын дарга дэд хурандаа П.Базаррагчаа, Штабын дарга хошууч А.Ганбилэг, хурандаа Ж.Чойсамбуу, Штабын дарга,дэд хурандааТ.Эрдэнэбат, Дарга хурандаа С.Бакытхан , Штабын дарга дэдхурандаа Р. Хүрэлчулуун нэртэй энд анх танилцжээ.
Хилийн зүүн, зүүн өмнөд хязгаар тал хээрийн бүсийн онцлоготой хил хамгаалалт юм. Зах зээлийн эхэн үед энд хамгийн хүнд ачаалал ногдож байсан. Машины наймаа, спиртын худалдаа их гарч байсан. Байнгын тал хээрийн түймэр дэгдэнэ. Энд хурандаа Д.Гантөмөр, штабын дарга дэд хурандаа А.Чинбат,хурандаа Ц.Сэргэлэн, штабын дарга дэд хурандаа П.Наранбат, хурандаа М.Заяабаатар, штабын дарга, ахмад А.Энхтөр, хурандаа Жаргалсайхан, штабын дарга дэд хурандаа Ганбат нартай анх уулзаж байжээ. Хилийн цэргийн олон удаагийн тэргүүний отрядын дарга хурандаа Ц.Сэргэлэнг ажил сайжруулах даалгавартай өөр отрядад шилжүүлэн томилж байж билээ.
Говь хээрийн онцлог бүхий өмнөд бүс байгалийн өвөрмөц төрхөөрөө маш онцлог юм. Байгалийн баялаг эрчимтэй эргэлтэд орсон энэ нутагт хилийн боомтууд ачаалал ихтэй. Овоотын отрядад миний аав 1940-1945 онд хил хамгаалж явсан. Надаа тэр тухайгаа ярихад очиж үзэхсэн гэж бодол төрдөг байв. Хүсэл биелж тэр л нутгаар бүтэн аялж билээ. Аав минь нүдэнд харагдтал ярьдаг байсан говь нутаг, хил гарч тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тэр л газарт өөрийгөө зогсож байна гэж бодохлоор сонин байсан шүү. Отрядын алдрын тасалгаанд аавын минь зураг байсан, ихэд баярласан. хурандаа Х.Ранжанням, штабын дарга дэд хурандаа Б.Баярсайхан, хурандаа Сайнтөр, Штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү, хурандаа Ц.Төмөр, Штабын дарга дэд хурандааД. Мэндсайхан, хурандаа Л.Манжийлаа нартай энд уулзаж байжээ.
ХурандааД.Чулуунбаатарын удирдсан Монгол Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах зорилгоор хилийн бүс зурваст инженерийн хамгалтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ангитай танилцаж байжээ.
Цөөхөн хэдийг дурдая, тэр үед, хилийн дагуу ажиллаж байхад анх таарсан хилчдээ би мартдаггүй. Их бурхантын ахлах дэслэгч Н.Бат-Итгэл, Сүмбэрийн ахлах дэслэгч С.Баатар, Тэрэгтийн ахлах дэслэгч Б.Энхжаргал, Аглугийнахлах дэслэгч С.Мөнхнайрамдал, Халтар хошууны ахмад Л. Владимар, Адуунчулууны ахлах дэслэгч Ч.Жүгдэр, Ламтын хошууч М.Баттулга, Баянтөхөмийн ахмад С.Баясгалан, Цагаан-Овоогийн ахмад Д.Болдбаатар, Харагчингийн хошууч Д.Наранбаатар, Хөх булгийнахлах дэслэгч М.Очирсүх,Хэц уулын хошууч П.Хосбаяр, Уушигийнхошууч Б.Батсайхан, Цохиотын ахлах дэслэгч Г.Ганболд, \2004 онд тэргүүний заставаар шалгарсан\, Хангийн дэслэгч Ц.Мөнхбаатар, Ар билүүтийн хошууч Д.Боролзойбаатар, Цагаан гэрийн ахлах дэслэгч Н.Эрдэнэбаяр, Замын Шандын 5–р застав. Дарга дэслэгч Ц.Батцэнгэл, Хутаг-өндөрийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Номтын хошууч Г.Лхагвасүрэн, Байтагийн дэслэгч Б.Жамбалсүрэн, Уушигийндэслэгч Б.Тилекберген, Гурван хүүхэдийн дэслэгч хошууч Ж.Ганболд, Булганы дэслэгч Р.Эрдэнэбилэг, Их жаргалантын ахлах дэслэгч Ж.Аманбек, Ганц модны дэд хурандаа К.Муса, Улаанбайшинт хошууч Г.Батбаяр, Шарговь хошууч Ц.Пүрэвжав, Сыргаль хошууч З.Батсайхан. Арал толгой дэд хурандаа Б.Шынарбек, Давстын дэд хурандаа Б.Цэвээнгэрэл, Боршоогын хошууч Т.Нямдорж, Цагаан дэрсийн хошууч Д.Нямхүү, Шүүлэнгийн ахлах дэслэгч Б.Баатаржав, Бүдүүн модны дэслэгч Л. Алтангэрэл, Улаан хошууны ахлах дэслэгч Д.Сонинбаяр, Гашуун сухайтын ахмад Б.Батгэрэл, Эрэн голын хошууч П.Оюунбат, Ангалагын ахлах дэслэгч С.Баярсайхан, ямар сайхан шижигнэсэн залуус байв.
Хилийн ажилтай бүрэн хэмжээгээр танилцсаны дараа хилчидтэйгээ хамтарч, “Хилийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн асуудлаар эрдэмтэн судлаач нартай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, зарим чухал асуудлыг ҮАБЗ-ийн анхааралд оруулсан юм.
Хил хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр ҮАБЗ-өөс шийдвэр гарсан. Хилийн заставуудын барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хилчдийн нийгмийн асуудлыг анхаарсан юм.
Хилийн застав, отрядын автопарк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болсон шийдвэрийг гаргасан.
Хилчдийг гадаадын сургалтад хамруулах асуудлаар эхлэлийг тавьсан. Ганцхан ОХУ-д хилчид бэлтгэдэг байсан юм. Хилийн цэргийн офицерүүдийг мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч АНУ, ХБНГУ-ын аюулгүй байдлын төвийн сургалт, Энэтхэг, Туркэд сургалтад хамруулах боломжтой болсон. Тэр үед хилийн удирдлагаас зарим нэг нь надаас болгоомжлох хандлага гаргаж байсан. Би ч залуучуудыг сургалтанд явуулснаар зарим нэгийг нь дарамт оруулчих вий гэж болгоомжилж байв.
Эцэст нь хилийн цэрэгт хэрэгжүүлэх гэсэнхоёр санаа үлдсэн юм. Хилийн заставд цэл залуухан офицерууд ажлын гараагаа эхэлдэг. Тэдний найдвартай ар тал болсон гэргий нарын тухай “хань” цуврал нэвтрүүлэг хийлгэнэ гэж бодсон, түүнийг хагас дутуу биелүүлсэн.
Заставт голдуу залуус байдаг болохоор хүүхдүүд олонтай. Тэд хил хамгаалагчдын нэг хэсэг. Аав ээжийнхээ дэргэд сургуульд ортлоо байх “бяцхан хил хамгаалагчид” хилийн минь нэг хэсэг. Тэдэнд зориулсан алсын зайны сургуулийн өмнөх насны сургалтад хамруулахсан гэж бодож явсан. Застав болгонд “бяцхан хилчид”-дээ зориулсан салхины хамгаалалттай, тоглоомын талбай, зуны усан бассейтэй болгох юмсан дотроо мөрөөдөж явсан. Үүнийг манай заставынхан хийж чадна.
Заримдаа би хилээр явсан газруудаар зүүдэндээ аялдаг юм. Тийм аялалын дараа сэтгэл нэг л сайхан болдог. Хилээр тойрсон анхны аялалаа товчлон хүргэв. Хоёр тойролтын өртэй үлдлээ.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, хурандаа
-
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛДАЙН ГУРАВДУГААР ХУРАЛДАЙН ТЭМДЭГЛЭЛ
2. “Зохион байгуулалтын асуудал”
3. МБНЭ-ээс Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааны тухай. Түүний удирдамж танилцуулна.
4. “Хар зүрхний хөх нуурт гал тахих үйл ажиллагааг зохион байгуулах тухай”
5. “Нарны тайллага”-ыг зохион байгуулах тухай
6. Тэнгэрт айлтгал өргөн, залбирал үйлдэх ажиллагааг зохион байгуулах тухай.
7. Лусын тахилгыг зохион байгуулах тухай.
8. Ноён уулын тахилгыг зохион байгуулсан дүн, цаашид анхаарах сургамжийн тухай зэрэг сэдвээр дээд цэцийн болон бага хуралдайн гишүүд илтгэж танилцуулна.
Одоо “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулах газар байршлын талаар зураг дээр танилцуулъя. Нарны, галын, тэнгэрийн, лусын, овооны гээд нийт 5 тахилгыг хийх байршлуудыг энэ зурагт үзүүлсэн байгаа. Тахилга тус бүрээр нь үзүүлсэн учраас манай гишүүн бөө нар тус бүрдээ сайн харж танилцаарай. Газар бүрт хаашаа харж, хэрхэн эмх журамтай сууж тахилга үйлдэх талаар нарийн дүрсэлсэн байгаа. Зургийг хавсралтаар үзүүлэв.
Ингээд МБНЭ-ээс зохион байгуулах гэж буй онц чухал арга хэмжээ болох “Эзэн Чингис хааны сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслол”-ын нэгдсэн үйл ажиллагааны удирдамжийг гаргах үүрэг даалгавар авч ажилласан ардын жүжигчин А.Энхтайван нарын ажлын хэсгийн бэлтгэсэн удирдамжтай танилцъя. Хүндэтгэх шалтгааны улмаас А.Энхтайван хүрэлцэн ирж чадаагүй учир удирдамжийг Д.Бадарч танилцуулна.
Д.Бадарч: “Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслол”-ын нэгдсэн үйл ажиллгааны удирдамж болох 4 хуудас бүхий бичмэл материалыг хуралдаанд оролцогчдод уншиж танилцуулав.
Д.Жаргалсайхан: Дээрхи удирдамжтай холбоотойгоор санал шүүмжлэл хэлэлцэх цагийг дараа нь гаргаж өгөх учраас үргэлжлүүлээд дараагийн илтгэлдээ оръё. Лусын тахилгын талаар Ч.Дангаасүрэн зайран ярина. Үүний өмнө манай цэргийн түүхч Ц.Мягмарсамбуу та бүхэнд илтгэл тавихаар боллоо. Хуралдаанд ирж оролцооч ээ гэсэн урилга өгсөнд ажлынхаа чөлөө заваар ирж байгаа учраас энэ хүнийхээ илтгэлийг бүгдээрээ сонсоё.
Ц.Мягмарсамбуу: Та бүхний хурал дээр мэдээлэл өгөхөөр ирсэндээ маш их баяртай байна. Би бол цэргийн түүхч хүн. Цэргийн түүх гэдэг бол судлаад үзэхээр бүх талаар бөө мөргөл болон мөн тэнгэртэй холбогдож байдаг. Энэ утгаараа цэргийн түүхийг судлах явцдаа бөө мөргөлийн олон зан үйл, сонин содон судалгааны бүтээлтэй таарч явлаа. Энэ дундаас монголын эрдэмтдийн дунд тэр бүр судлагдаагүй нэгэн зүйлийг онцгойлон судалсан нь Монголын Бүх Цэргийн Хар Сүлд юм. Энэ тухай материалыг олж судлахад их төвөгтэй байсан. Мэдээлэл, баримт материал маш ховор байдаг. Гэсэн хэдий ч өөрийн чадах хэмжээндээ хайж судалж байж, энэхүү номыг бүтээсэн. Энд би өөрийн номыг сурталчилахаар ирсэнгүй. Та бүхэн миний номыг олж үзээд, алдаа оноо нь юу байна, санал сэтгэгдлээ надад хуваалцаарай гэж хүсэх байна. Энэ бас надад маш том туршлага болно. Бид түүхээ мэднэ. Бүх цэргийн хар сүлдийг луу жилд догшируулан тахидаг уламжлал бий. Энэ жил луу жил тохиож байгаа учраас Бүх Цэргийн Хар Сүлдийг тахих тухай хүсэлтээ зохих ёсны газарт нь гаргаад байгаа. Хариу шийд нь чухам юу гэж гарахыг мэдэхгүй ч хэрэв тахих болох юм бол мэдээж бөө нар голлон, бид зохион байгуулан энэ тахилгыг хийх байх гэж бодож байна. Ингээд ажлын улмаас хурлыг төгсгөж чадалгүй явах болсондоо хүлцэл өчье.
Д.Жаргалсайхан: Бидэнд цаг зав гаргаж сайхан мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Мөн энэ тахилгыг хийхээр болвол манай байгууллага хамтран оролцох төлөвтэй болчихлоо гэж бодож байна. Ингээд хурлаа үргэлжлүүлье.
Ч.Дангаасүрэн: Лусын тахилгыг ерөнхийдөө би удирдан зохион байгуулна. Гишүүдийн дундаас олон янзын санал хүсэлт гарах болов уу гэж бодож байна.
Гишүүн: Лус хөлөлж тахина гэхээрээ ямар учиртай юм бэ, дэг ёсыг нь сайн тодруулмаар байна.
Ш.Сүхбат: Би бөө мөргөлийн чиглэлээр олон олон судалгааны ажлууд хийснийхээ хувьд өөрийн санаа бодлоо цухас хэлэх хүсэлтэй байнаа. Бөө мөргөлийн түүхэнд 8 өнгийн лус байдаг тухай өгүүлдэг боловч, бидний мэдэж, чадахаар бол бид 3 өнгийн лусыг тахидаг. Энэ нь хар, хөх, цагаан лус юм. Аль өнгийн лусын тахилгыг хэрхэн яаж хийх талаар тодорхой заавар энэ тэр гэсэн зүйл байхгүй, тухайн онгод шийддэг номтой. Мөн тэнгэр тахиж байсан тухай баримтат нэг мэдээлэл гэвэл 1927 оны нэг зураг байгаа юм л даа. Цагаан тэнгэрүүдээ аргадаж, зайран нар нь баруун талдаа суугаад, хар тэнгэрүүдээ аргадаж удган нар нь зүүн талдаа суугаад бөөлж байгаа нэг тийм зураг байгаа. Энэ уламжлалыг дагавал ямар вэ гэдэг талаар та бүхэн маань нэг бодож үзээрэй.
Д.Жаргалсайхан: Бид нэгэн нэр дор нэгдэж, хүчирхэг болох замналдаа явж байгаа билээ, тиймээс өөр хоорондоо би, чи гэсэн ялгаа байхгүйгээр, хэний гал тухайн тахилгыг удирдан зохион байгуулж, толгойлж байна бусад нь тэр хүний үгийг л дагана гэсэн зарчим баримталж байгаа.
Ч.Дангаасүрэн: Миний бодож байгаагаар лусын тахилгын үед мөнгө өргөдөг. Өргөх зүйлээ тахилгад оролцогчид өөр өөрийн дураар өргөхгүй, өөрсдийнхөө нэр ус, жил энэ тэрийг бичээд өргөх зүйлтэйгээ хамтад нь бидэнд хүлээлгэж өгнө, тэр хүмүүсийн өргөл мөргөлийн зүйлийг бид хүлээж аваад, алдар нэр хүсэлт гуйлтыг нь лусад мэдүүлж өргөх учиртай юмаа.
Д.Жаргалсайхан: Одоо галын тахилгыг удирлдан зохион байгуулах Хурц Жавхлан өнөөдөр ирээгүй учраас түүнийг төлөөлж, А.Түмэнбаяр галын тахилгыг танилцуулна.
А.Түмэнбаяр: Манай “Язгуур шүтээн” холбоо буюу миний багш Хурц Жавхлан удирдаж, галын тахилгыг зохион байгуулна. Ингэхдээ бид мөн өөр өөрсдийн онгодын хэлж ярьсан ёс дэгээр хийх юм. Галд бусад бөө нар юм өргөхдөө хамаа замбараагүй байж болохгүй.
Адъяа: Яг юу өргөх ёстойг нарийн тодорхой мэдээ авмаар байна. Бид мэдэхгүйдээ биш, та бүхний үг ёс дэгийг дагах учраас энэ их тодорхой байх ёстой гэж бодож байна.
Б.Батсайхан. Галд шар тос, ариун ганга, арц хүж, архи, торго дурдан зэргийг өргөдөг.
Д.Батчулуун: Би нэг үг хэлье. Бид тахилга хийх газрыг үзэхээр явсан, түүнээс ч өмнө онгодуудаараа энэ уул ус нутаг, овоог тахиж аргадаж байлаа. Энэ үед тухайн уул усны эзэд өөрийн үгээ хэлж байсан нь энэ газар архи ерөөсөө өргөж болохгүй, сүү л өргөвөл зохилтой, цагаан идээ л хамгийн голлох хэрэгтэй гэсэн. Мөн бүтэн шүүс биш, зөвхөн баруун хаа л өргүүлнэ гэсэн ая зантай байсан. Мөн энэхүү тахилгыг хийхдээ тэдгээр уул усны мэдүүлснээр бол толгойлж хийх нийт 9 бөө байх ёстой ба үүний зургаа нь зайран, гурав нь удган байх ёстох гэсэн хэл үг бий.
Адъяа: Би онго тэнгэрээ залаад 20 гаруй жил бөөлж байгаа, энэ хуралд оролцож байгаадаа баяртай байна. Хэдэн үгээ хэлье гэж бодлоо. Нэгд бүхэл бүтэн нэгдсэн эвлэл гэдэг энэ их айлын зохион байгууулж байгаа арга хэмжээг бодсон ч, тэнд хуран цугласан олон түмнийг бодсон ч тэр хүн харахад ч их эвгүй юм даа, хоёр гурван мянган бөө цугларсан атлаа, тэгээд бүр их хааны сүнсэнд хүндэтгэл үзүүлж байгаа маш том хүндэтгэлийн үед хонины ганц хаа өргөөд байж байх нь жаахан зохимжгүй юм. Тийм учир онгод шүтээн савдаг эзэнд нь учрыг сайн хэлж ойлгуулаад, бүтэн шүүс зэхэж, тахивал ямар вэ гэсэн саналтай байна. Хоёрт би энэ тахилга энэ тэрийг хийх гэж хөдөө нутгаар их явдаг л даа. Энэ газарт ч гэсэн би очиж байсан. Хавар нь очиж тахиад л , дараа жил нь очиж үзэхэд догшируулсан байдаг. Энэ нь тахилгын зан үйлийг буруу хийсэнтэй холбоотой байдаг болов уу гэж бодож байна. Мөн дээрээс нь жирийн олон түмэн онголж дархалсан хайрхан гэдгийг мэдэхгүйн улмаас хамаа намаагүй харьцаж, архи дарс ууж, алив дээдийн мууг хийж догшируулдаг байх гэж бид бодож байгаа. Тийм учраас энэ газар нутаг бол тахилгатай уул юм, үүнийг тахиж мөргөх ёс дэг нь ийм юм аа гээд самбар хийгээд тавьбал яасан юм бэ гэсэн ийм саналтай байна.
Лхагважав: Үйл ажилагааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар өөрийн санал шүүмжлэлийг дурьдав.
Ч.Энхбаатар: МБНЭ-ийн гишүүдийг бүгдийг электрон хаягжуулж, түүгээрээ хурлын зар болон бусад мэдээллүүдийг түгээж, цаг болон эдийн засгийн хэмнэлт хийх талаар санал бодлоо хэлэв.
Намсрай: Өөрийн зурхайн уг гарвал, утга учрын тухай танилцуулж, яагаад бөө нар энэ зурлагыг дагадаг болсон учир зүйг ярив.
Д.Жаргалсайхан: МБНЭ-ийн гишүүдэд сонордуулахад эвлэлийн цахим хуудас удахгүй ашиглалтанд орно. Энэ үед бид Намсрай зурхайчийн цаг тооны бичгийг гол мөрдлөгөө болгоно гэж шийдвэрлэсэнээ дашрамд дуулгая. Мөн 6 сарын 22 өдрийн тахилгад оролцох хүмүүсийг бүртгэж мандат олгох ажил маш ойрын хугацаанд хийгдэнэ. Мандат аваагүй хүмүүс татсан гортигоос дотогш нэвтрэх эрхгүй болох юм. Ийм сүсэгтэн ч бай, бөө ч бай манай эвлэлээс мандат авч байж оролцох эрх нь нээгдэнэ гэсэн үг. Мандатны эх загварыг гаргасан байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хчинээн хүн оролцох магадалсан тооцоог гаргаад хэвлэлтэнд өгнө. Ийм учраас манай дээд цэцийн гишүүд болон уг ажлын зохион байгуулалтад оролцох бага хуралдайн гишүүд ажлын албан өрөөнд ойр ойрхон олон удаа хуралдах байх гэсэн бодолтой байна.
Дагвадорж: Уул усны тахилга гэдэг бол нарийн дэг жаягтай, үүнийгээ сайн анхаараарай, алдаа битгий гаргаасай гэж бодож байна. Мөн би судлаач хүний хувьд тэр Батчулуун удганы хэлсэн 9 хүнийх нь тоонд багтаад дээшээ нь гараад харах үзэх юмаа харж, мэдэх юмаа мэдэж авах юмсан гэж бодож байна. Энэ бол судалгааны маш том ажил шүү дээ.
Лхагва-Эрдэнэ: Энд яригдсан саналууд маш их таалагдаж байна. Олон түмнийх нь хүч ачаар сайхан үйл ажиллагаа болох байх гэж бодож байна.
Ж.Бямбабат: Миний хувьд би гадаад харилцаа маш сайтай байдаг. Энэхүү тахилга нь маш өргөн хүрээний арга хэмжээ учраас гадаадынханд хэл мэдээ хүргүүлж, тэднийг урьж сонирхуулбал ямар вэ гэсэн санал байна. Энэ зүйл болно гэвэл би өөрийн хамтрагч түншүүдээ урьж оролцуулж болох талтай.
Гишүүн: Миний санал бол би энэ тахилганы арга хэмжээнд ирж байгаа хүмүүсийн хувцасанд хүндэтгэлтэй хандах асуудлаар саналаа хэлэх гэсэн юм. Ноён уулын тахилгын үеэр ажиж байхад манай олон удганууд дээлээ бүслэхгүй нөмгөн явж байсан. Миний бодлоор айл гэр бүтэн байхын үндэс нь эмэгтэй хүний бүстэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Мөн манай Монголчуудын хийморь сүлд нь бүсэндээ явдаг гэдэг шүү дээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай бүсийг сайхан дээдэлж, түүнийг сайхан зүүж байх нь тухайн хүний амьдрал ахуйд ч, эрүүл мэндэд ч тустай зүйл ээ. Тэнгэр лус аргадсан тийм сайхан үйл ажилд ирцгээхдээ Монгол хүн монголоороо байж, монгол уламжлалаа хадгалж, сайхан дээл монгол хувцастай ирж байвал яасан юм бэ гэсэн санал байна. Бид л энэ монгол ахуй уламжлалыг сурталчилж, түгээж, бусдад мэдүүлж байх учиртай хүмүүс шүү дээ.
Х.Гомбобаатар: Өмнө гишүүний монгол хувцастай очих гэсэн санал санаачилгыг дэмжиж байна. Орчин цаг гээд янз бүрийн хувцас хунар өмсөх болж, би ч Ноён уулын тахилган дээр ажигласан. Монгол хувцастайгаа очвол хүндэтгэлтай сайхан байх биз ээ. Мөн тахилгын үеэр хамгийн их анхаармаар зүйл нь хог хаягдал юм билээ. Хогоо маш уут саванд хямгадаж байгаад буцахдаа авч яваад хот суурин бараадуулаад хогийн цэг дээр хаявал зүгээр. Бусдаар бол эмх замбараагүй зүйл гайгүй. Гэхдээ өмнөх туршлагаасаа анхаарч дараа дараагийн томоохон үйл ажиллагааг илүү сайн хийх хэрэгтэй гэж бодож байна. Гал бүр дор бүрнээ өөр өөрийн зохион байгуулалт сайтай байвал тэгээд л болоод явчихна даа.
Л.Загдаа: Хогийн асуудал дээр нэг санаачилга байна. Уут тараах хэрэгтэй. Тэгээд арга хэмжээ дуусаад буцахад нь уутандаа хогоо хийгээд гарч байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Тэгэхгүй бол хогоо хаа хамаагүй хаяад л явчихна шүү дээ. Мөн тэр самбар хийж, тахилгатай газруудыг хаягжуулах сайхан санаа байна. Гэвч тийм самбаруудыг хүмүүс буулгаж авч яваа, хувийн хэрэгцээндээ ашиглаад байдаг муу талтай юм билээ. Авч болохгүйгээр хийх ямар арга байгааг л бодох хэрэгтэй.
Д. Жаргалсайхан: За ингээд санал шүүмжлэлийн цагийг зогсооё. Тэгэхгүй бол хурал маань нэлээд сунжрах төлөвтэй болдог. Та бүхний санал шүүмжлэлийг сонслоо, хурлын тэмдэглэлд бичээд, тэр бүрээс хийж хэрэгжүүлж болохыг нь хэрэгжүүлэн, өөрчилж сайжруулах зүйлийг нь бодолцоно. Мөн 7 сарын 2 өдрөөс 8 өдрийн хооронд манай эвлэл анхны хүндэтгэлийн хүлээн авалт хийх бодолтой байгаа. Нарны тахилгын дараа үүний тухай ярилцаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэнэ. Ингээд хурал хаасныг мэдэгдэе.
Хурал нийт 3 цаг 30 минут үргэлжилж, 13 цаг 30 минутад өндөрлөв.Хурлын тэмдэглэл хөтөлсөн: М.Мөнхзул
Хянасан: Д.Жаргалсайхан -
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН
6. Одонхүү
7. О.Даваасүрэн
8. Оюунбат – Хурцжавхлан
9. Мягмаржаргал – Хурцжавхлан
Бадарч : Пэрэлэй гуайн охин Оюуныг санал болгов.
Жаргалсайхан : 400 гаруй хүнтэй уулзаж санал бодлоо хэлэлцсэн.
1. ДЦЗ гишүүд болон бага хуралдайн гишүүд бүгдээрээ батлахаа аваарай.
2. Гишүүн элсүүл
3. Хяналтын хорооноос Олдох гарах болов. Оронд нь зайран Өсөхбаярыг нэр дэвшүүлж байна.
4. Гочоо , Чинбат 2-ыг яахыг нь мэдэхгүй байна.
5. Хяналтын цэцийн гишүүнд хэнийг оруулахаа санал бодлоо хуваалцав.
Жаргалсайхан : Энэ хурлаас дараагийн хурал зохион байгуулах ажлын хэсэг томилсон байгаа.
Ахлагч Бадарч : Хэвлэл , мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг
Ахлагч Чинбат : Нэгдсэн цугларалт , тахилга тайлгыг хийнэ.
Ахлагч Энхзаяа : Хөрөнгө оруулалт
Ахлагч Хоролдамба : Сургалт судалгаа
Ахлагч Энхжаргал : Орон нутгийн зохион байгуулалт
Ахлагч Батчулуун : Хүний нөөцийн асуудал
Жаргалсайхан : 2012 оны 11 дүгээр сар 16-ны бага хуралдайн зохион байгуулах хурлын зааланд нэмж 40 хүний сандал олж ирэх ажлыг Одонхүүд даалгав.
Цагдаа хотын захиргаанд мэдэгдэл өгөх хэрэгтэй
4 оронтой утас худалдаж авах саналыг гаргав.
ДЦЗ-ийн гишүүдэд Вэб сайтанд орох мэдээлэлүүдийг бэлдэж ирэх.
Бадарч : Мөн Бадарын хайрцаг гэх хандив цуглуулах хайрцаг бэлдэх санал гаргав.
Батсайхан : Амар байна уу? Бөөгийн ёсонд маш ач холбогдол өгөх зүйл юм.
1. Бөөг юнескод бүртгүүлэх
2. Шашин гэж болохгүй. Шашин гэдэг нь хэн нэгний гаргасан номлол
3. Мөргөл биш . Мухар сүсэг юм. Мөргөл гэдэг нь шашины нэг бичил хэсэг нь.МӨНХ ТЭНГЭРИЙН БӨӨ ШҮТЛЭГгэж ярьж хэлж сурья.
Бөө гэдэг нь хүн үүсэхээс өмнө үүссэн, Орчлон сав , ертөнц гариг , эрхэсийг бүхэлд нь бөө гэнэ.
Бөө хүнийг улаач гэнэ.
Мухар сүсэг бол мухардал , айдас , төөрөгдөлөөс үүссэн.
Бясалгал : Мухар сүсэгээс гарах арга зам юм.Шашин гэдэг нь Ша – шина гэдэг үгнээс гаралтай .
Бөө шашинтай 3 зүйлээр төстэй .
1. Өргөл
2. Мөргөл
3. ЗалбиралБага хуралдайн Сэдэв : Монголын бөөгийн ёс зүй .
Бага хуралдайд ирсэн хүн болгоны үгийг сонсвол цаг их орно. Иймд Санал асуулга авах материал тарааж өгье.Хуралдай МБНЭ –ийн төв байранд 16.40 –д эхлэв.
1. Эрдэмтэдийн судалгаа гаргья. Дулам гуай зугтааж байна. Нэрс болон судалгааг Б.Тэмүлүнд өг
2. Дээд цэцийн гишүүнд 9 хүн нэмэх
1. Хадаан
2. Ангар
3. Буянбадрах – дүнгэр төв
4. Ц.Батболд
5. Дагвадорж – Сэтгүүлч / Ерөөлт/
6. Одонхүү
7. О.Даваасүрэн
8. Оюунбат – Хурцжавхлан
9. Мягмаржаргал – Хурцжавхлан
Бадарч : Пэрэлэй гуайн охин Оюуныг санал болгов.
Жаргалсайхан : 400 гаруй хүнтэй уулзаж санал бодлоо хэлэлцсэн.
1. ДЦЗ гишүүд болон бага хуралдайн гишүүд бүгдээрээ батлахаа аваарай.
2. Гишүүн элсүүл
3. Хяналтын хорооноос Олдох гарах болов. Оронд нь зайран Өсөхбаярыг нэр дэвшүүлж байна.
4. Гочоо , Чинбат 2-ыг яахыг нь мэдэхгүй байна.
5. Хяналтын цэцийн гишүүнд хэнийг оруулахаа санал бодлоо хуваалцав.
Жаргалсайхан : Энэ хурлаас дараагийн хурал зохион байгуулах ажлын хэсэг томилсон байгаа.
Ахлагч Бадарч : Хэвлэл , мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг
Ахлагч Чинбат : Нэгдсэн цугларалт , тахилга тайлгыг хийнэ.
Ахлагч Энхзаяа : Хөрөнгө оруулалт
Ахлагч Хоролдамба : Сургалт судалгаа
Ахлагч Энхжаргал : Орон нутгийн зохион байгуулалт
Ахлагч Батчулуун : Хүний нөөцийн асуудал
Жаргалсайхан : 2012 оны 11 дүгээр сар 16-ны бага хуралдайн зохион байгуулах хурлын зааланд нэмж 40 хүний сандал олж ирэх ажлыг Одонхүүд даалгав.
Цагдаа хотын захиргаанд мэдэгдэл өгөх хэрэгтэй
4 оронтой утас худалдаж авах саналыг гаргав.
ДЦЗ-ийн гишүүдэд Вэб сайтанд орох мэдээлэлүүдийг бэлдэж ирэх.
Бадарч : Мөн Бадарын хайрцаг гэх хандив цуглуулах хайрцаг бэлдэх санал гаргав.
Батсайхан : Амар байна уу? Бөөгийн ёсонд маш ач холбогдол өгөх зүйл юм.
1. Бөөг юнескод бүртгүүлэх
2. Шашин гэж болохгүй. Шашин гэдэг нь хэн нэгний гаргасан номлол
3. Мөргөл биш . Мухар сүсэг юм. Мөргөл гэдэг нь шашины нэг бичил хэсэг нь.МӨНХ ТЭНГЭРИЙН БӨӨ ШҮТЛЭГгэж ярьж хэлж сурья.
Бөө гэдэг нь хүн үүсэхээс өмнө үүссэн, Орчлон сав , ертөнц гариг , эрхэсийг бүхэлд нь бөө гэнэ.
Бөө хүнийг улаач гэнэ.
Мухар сүсэг бол мухардал , айдас , төөрөгдөлөөс үүссэн.
Бясалгал : Мухар сүсэгээс гарах арга зам юм.Шашин гэдэг нь Ша – шина гэдэг үгнээс гаралтай .
Бөө шашинтай 3 зүйлээр төстэй .
1. Өргөл
2. Мөргөл
3. ЗалбиралБага хуралдайн Сэдэв : Монголын бөөгийн ёс зүй .
Бага хуралдайд ирсэн хүн болгоны үгийг сонсвол цаг их орно. Иймд Санал асуулга авах материал тарааж өгье.