Category: Монгол бөө

  • НАГРАНЗ ЗАЙРАН ЭРГЭН ИРСЭН НЬ

     

    Ийнхүү 1930-аад оны сүүл үеэр аянганд ниргүүлж нас барсан гэх Награнз бөө бүр хожим1950 -иад оны дунд үеэр Баян, Тэс суманд машины жолооч болчихсон ирсэн гэх цуу яриа нутгийн олны дунд гарчээ. Учир нь хотоос тээвэр хийж дөрвөн машин тус сумаар дайрч өнгөрөхөд нэг машины жолооч нь Награнз бөөг мөн байсан гэж тус нутгийн ард “улаан” Жамган анх таньжээ. Улаан Жамганы аав Осор нь дээр нэгэн цагт Награнз бөөгийнхтэй айл саахалт олон жил явсан бөгөөд Жамган багадаа хүнд өвчин тусч, бие нь муу байхад Награнз бөө ар нуруунаас нь маш их цустай идээг шахаж гарган амийг нь аварч байсан гэдэг.
    Жамган анх танихдаа тэднийх замын ойролцоо намаржиж байсан аж. Жолооч нар тэднийд хоол унд идэж, тэндээ хоноод өглөө эртлэн хөдлөхөөр болжээ. Шөнө гурван жолооч нь машиндаа унтахаар болж, харин хижээл насны нэг жолооч тэднийд хоноглохоор болж, ор дэр засуулжээ.
    Хүүхдүүд унтсан хойно гэрийн эзэн хоттой хонио эргэчихээд орж ирээд хэвтэхээр болоход нь мөнөөх жолооч сэрүүн хэвтэж байгаад өндийн сууж “Миний нөгөө нурууны янзалсан сорви одоо бүр эдгэж чадсан уу?” хэмээн гэнэт асуусан гзнэ. “Улаан” Жамган ч тэрхүү жолоочийн хэн болохыг нь таньж гайхан бишрээд, тэр хоёр шөнөжин хууч хөөрсөөр үүр цайлгажээ.
    Харин тэд чухам юу юу ярьсан нь тэр шөнийн нууц хэвээр үлдсэн бөгөөд харин Жамган хойт жил нь бие өвчтэй гэсэн нэрийн дор нэгдлийн даргаасаа чөлөө авч, ойр ойрхон хэдэнтээ хот явжээ. 1970 -аад оны үеэр “Улаан” Жамганых хотруу нүүжээ.
    Н.Машбатын бичиглэн өгүүлсэн Баруун Монгол даяр нэр цуу нь түгэж байсан Урианхайн сүүлчийн том бөө Награнзын ид шид, домог мэт амьдралыг таньд зориулан хүргэлээ.

  • НАГРАНЗ ЗАЙРАН

    жижгийг том, томыг жижиг БОЛГОДОГ ЧАДВАР
    Награнз бөө ганц бор /цагаан/ мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ? Бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.
    Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зайрантан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чононд” өгчихлөө. Энэ өвөл чоно их ширүүн байна” хэмээн ярьжээ. Өглөө гэрийн эзэн бөөгийн бор /цагаан/ морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чоно үхчихсэн хэвтэж байсан бөгөөд харин зайрантны бор морь юу ч болоогүй юм шиг зогсож байсан гэдэг юм билээ

  • ОРОСУУДАД ЯЛАХЫГ ЗААСАН!! БИД ЧИНГИС ХААНД БҮХ ТАЛААРАА ҮҮРД ӨРТЭЙ!! ЧИНГИС ХААН БОЛ ЕВРАЗИЙН ЭХ ГАЗРЫН ОЮУНЫ ТЭНХЛЭГ МӨН.

    – Чингис хаан Еврази хийгээд евроазийн үзэл номлолын үндсэн гол бие төлөөлөгч. Түүний өв үлдэц нэг ёсондоо тив дэлхийг хамарсан гэрээслэл, эх газарын оюуны тэнхлэг мөн. Түүний эзэнт гүрэн нь хуучин ертөнцийн орон зайн , цоо шинэ улс төрийн байгууллагын үндэс суурь болсон.Оросууд бид Чингис хааны нөмөр нөөлгөн доор амьдарч байна. Ийнхүү Чингис хааны амьдралын 72 жил нь Евразийн парадигмыг илэрхийлдэг бөгөөд энэ нь гэгээн удирдагчийн үзэл санааг шингээн нэгтгэсэн дэлхийн оюуны газрын зураг хуанли юм.
    Оросууд бид Чингис хааны агуу сүүдэр дор амьдарч байна. Тэр бидэнд зүүнээс буулга авчирсан төдийгүй барууны буулганаас биднийг чөлөөлсөн. Чингис хаан биднийг өөрийн эрхшээлдээ хавтгайруулан давтсан ч бидний мах цусанд тэмцэж, ялахыг зааж сургасан юм. “Тэрээр анх удаа манай Оросын эх газрын засаг захиргааны машиныг төмөр гараар зохион бүтээгээд зогсохгүй олон зууны турш хэрэглэж ирсэн Оросын төрийн аппаратын эх үндсийг бидэнд хүлээлгэн өгсөн юм. ” Оросууд бид Татар, Түрэг, Монголчуудтай эн зэрэгцэхүйц Чингис хааны хүүхдүүд. Гэхдээ тэд юуны түрүүнд цусыг өвлөж авбал бид ариун дагшин хөрсний өргөнөөр үржсэн сүнсийг өвлөн авна.Чингис хаанаас өмнөх оросууд, Чингис хаанаас хойшхи оросууд хоёр өөр ард түмэн, хоёр өөр үзэл бодол, хоёр үндэстэн, хоёр номлол.Чингис хааны өмнөх Оросууд – Византи ба Европын захын хэсэг.Чингис хааны дараах Оросууд бол Дэлхийн эзэнт гүрний түшиц газар, шинэ Византи, сүүлчийн Ром, дэлхийн хувь заяаны төлөөх геополитикийн тулалдааны үнэмлэхүй төв юм.Бид Чингис хаанд бүх талаараа үүрд өртэй.Евразийство | Александр Дугин | Чингис-хан и монголосфера |
    Александр Дугин

     

  • НАГРАНЗ БӨӨГИЙН ӨӨР НЭГЭН ТҮҮХ

    Тэрхүү уулзалтын тухайд
    “Цоохор” Ядмааг бөөгийнд ороход Награнз бөө түүнд “май цай” гээд аягатай юм бариулжээ. Ядмаа өнөөх аягатайг нь аваад хартал Ядмаагийн өөрийнх нь
    малгайтайгаа толгой нь байсан гэх бөгөөд хоёр нүдийг нь ухчихсан байсан гэдэг. Үүнээс айж цочирдсон “цоохор” Ядмаа бөөд rap хүрээгүйгээр үл барам шууд туслахуудаа аваад ирсэн замаараа тийнхүү арилсан гэнэ.
    Энэ явдлын дараахан Награнз бөө Тэсийн нутгаас ор сураггүй алга болж, Хөвсгөлийн хойд талын сумдаар хэрэн хэсэх болжээ. Харин хожим мөнөөх “цоохор” Ядмаа нь галзуурч. солиорон нас барсан гэдэг.

  • МЭНД БӨӨГИЙН УВДИС

    Тэгэхээр нь нөгөө хүн хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байсан юм байх даа гэж бодон Мэнд гуайд сая би таныг хүрээний хашаанд шүүгдэнэ зодуулж байна гэж харсан гэтэл та гэртэй байж байдаг ямар учиртай юм болоод байна гэж асуутал
    Тэд намайг гээд ямаан дахыг минь нүдэж байгаан “За байз отог дээрээ нэг очдог юм уу, тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юм. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.

  • МАЧИР ЗАЙРАН

    Сар бүрийн шинийн 3 нд ийм бөө бөөлөхөд нь хотол даяараа чуулан амь бие эд малаа даатгадаг байжээ. Энэхүү Бурианы онгодыг анхлан тахиж авч явсан хүн нь Мачир зайран бөгөөд зарим хүмүүс ярихдаа Мачир зайраны онгод гэлцдэг. Мачир зайран нь Хогоргийн Буриа, Эрдэнийн Сүмбэр хайрхан, Хонин өндөр уул зэргийг аргадаж авч бөөлдөг байсан учир байгаль эх буянаа хайрласанаар агуу хүчийг олж нээсэн хүч чадалтай зайран байсан. Мачир нь агуу том зайран байсан нь энэхүү түүхээс илт юмаа. Зайран 2 эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг зайран бөгөөд дархадын нисдэг 7 бөөгийн нэг нь болж явсан алдарт зайран , нөгөө эхнэрээс гарсан охин нь Ховин юм буюу бөөлөөд нисэж Ховдод буусан Дулам удган юм. Энэ хайрхан нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргийн голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд хоёр хөгшин бүдүүн саарал модыг бодит байдлаар нь хэлж дүрсэлж болох юм. Энэ онгодыг одоо авч яваа зайран бол дархад нутгийн Мөнхөө зайран гэх ч юм.Үе үеийн дархадаас төрсөн олон бөө удганууд сүүгээ өргөж тахин дээдэлж даатган залбирдаг онгод нь Хогоргийн Бурианы эх онгод юм.

    Choigoo Shamanic Path

  • ДЭЛДЭН МЭНД ЗАЙРАН

    Мэнд анхлан ямарч багшгүй бөө болсон тухай домог яриа байдаг юм. Түүгд өгүүлэхдээ нэгэнтээ Балги нуур орчмоос Мэнд адуу хөөхөөр Ивд өгсөж явтал Бөө модны үндэс дээр нэгэн цагаан юм харагдаж гэнэ. Яваад очтол тэр нь газар шингээд алга болчихов. Энэ лав учиртай мод биз гэж Дэлдэн Мэнд итгээд:
    Өлссөн цагт минь өл залгуулаарай!
    Өвдсөн цагт минь эм болоорой!
    Тэвдсэн үед минь амь авраарай!…..
    Гэхчлэн залбирч цааш явсан байна. Тэгээд Балгиас адуу туугаад буцахад нь нэхүүл дагаж Ивдийн голд Мэндийг гүйцэхэд ихэд ойртов гэнэ. Нэхүүлийн тун дөхөж ирснийг Дэлдэн Мэнд зоосоор мэргэлж мэдээд мөнөөх модруу яаравчлан давхиж очтол аянга бууж өөрөө ухаан алдан унасан байна. Ухаан ороод харвал, тэртээх бэлд нэхүүлийн хүмүүс морьтойгоо ниргүүлчихсэн байж. Тшшнээс хойш Дэлдэн Мэнд зайран тэр модийг аравнайлан шүтэж бөөлсөөр багшгүйгээр бөө болсон гэдэг юм.
    Дэлдэн Мэнд зайран бөөлөхдөө:
    Асар хар тэнгэр-нөмөргө минь
    Алтан хар лус-хөл минь
    Нарийн шар Ивд-буулт минь
    Намнан тогоо-наадам минь
    Нарийн хос -байр минь
    Өндөр Цахир-харууц минь
    Өргөн Хөн-унд минь
    Эсэргийн Хулгай-гүйц минь
    Элсэн тасархай -тэвээ минь
    Доод газрыг донсолгосон
    Дээд тэнгэрийг дэнсэлсэн
    Дэлдэн Мэнд дуурсал минь
    Намираа шар бугуйл минь
    Дааганы шүүрсэнд түлэгдсэн
    Найман шарга ганзага минь
    Төлөгний шүүрсэнд түлэгдсэн
    …….
    Алаг майхны хойморт
    Арын 3н даргын өмнө
    Сөгдөж мэдүүлж явсан ч
    Дэлдэн шар Мэнд чинь
    Хааны хууль хатуу ч
    Харсан тэнгэрийнхээ шидээр
    Хар төмөр дөнгийг нь
    Ханги янги цохиж явсан, би
    Алаг майхны нуруунд
    Арван гурван боширго жиргүүлж
    Алив шидийг үзүүлж явсан би
    …..
    Гэхчлэн , нутаг ус, орчин нөхцөл, үйл амьдрал,эсэргүүцэл тэмцэл, зовлон бэрхшээл, бие сэтгэлээ илэрхийлэн таниулдаг байв.
    Дэлдэн Мэндийн тухай нэг домог өгүүлэхдээ: Баригдаад очиход нь Дориг хэмээх хиа эрүүдэн зоддог байв гэнэ. Энэ нь тэр 2 бие биедээ өс санахад хүргэжээ. Дориг хиа нэгэн удаа Мэндэд өс өвөрлөн алахаар шийдээд ирж буйг нь мэдээд Цээрийн хана босго, нохойн идүүрт шар юм хийж, миний орны урд тавь! Гээд өөрөө нөмөглөөл орондоо хэвтэж байв. Дориг хиа давхин ирээд, шууд гэрт орж хутагаа сугалан,
    -Мэнд чиний амь төгслөө гээд хутгаа далайтал онгодоос нь улаан, цэнхэр 2 өнгийн гэрэл цувран цацархад Дориг хиагийн нүд солонгортож тэр даруй ухаан алдчихав. Сэргээд хартал гэрийн хойморт хутга нь хуйларчихсан бөөрөнхий хар юм болцон хэвтэж байлаа. Тэрийг нь Мэнд аваад нэгэнтээ шувтарч хуучин янзанд нь оруулаад,
    -Ай та хутагаа хуйлж авагтун! гээд хадаг барьж эвлэрэлдсэн гэдэг. Энэ мэтчилэн их зайран Дэлдэн Мэндийн тухай түүх домог дархад зон олны дунд түггээмэл байдаг ажээ.

     

  • ДАШДАВАА УДГАН1

    Чи нэг үзээд орхиоч” гэжээ. Удган ч хэнгэрэгээ аваад бөолж бөөлж дуусаад ахдаа ингэж хэлж гэнэ. Таны хөөрөг тахилгатай хоёр уулын дунд урсаж байгаа нэгэн жаахан горхины цаад биед хэвтэж байна. Сая би авчирах гээд дийлсэнгүй. Эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор их хүнд юм. Харин авчрах гэж байгаад алдаад тамхийг нь асгачихлаа. Та маргааш өглөө мал бэлчихээс өмнө очиж аваарай. Таныг таниг гэж бодоод би тэмдэг тавьчихсан байгаа шүү гэжээ Шарав-Осор гуай ч өглөө эртлэн босоод өнөөх хэлсэн газраар нь сажилж явтал нэг шарилжны оройд муудаж гандсан хив хадагны тасархай хийсэж байх юм гэнэ. Энэ л таних тэмдэг нь байх гэж бодоод очтол горхины цаад биед гэрийн буурийн чинээ газар хоёр амьтан хүч үзэн ач тач ноцолдсон бололтой л хамаг өвс нь налчихсан байсан аж. Тэгтэл тэнд хөөрөг нь толгойгүй хэвтэж байж л дээ. Хөөрөгнийх нь толгой тэрүүхэн тэнд бас хэвтэж байх юм гэнэ. Тэр хоёрын хооронд тамхи нь могой шиг мушгирч тахиралдаад асгарчихсан байсан гэнэ. Тэгж хөөргөө олоод дүү удганыхаа эрдэмд ихэд биширсэн гэдэг.

  • Анхаар, БУРХАН ХАЛДУН халдлагад өртөж эхэллээ.

    2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн бөгөөд их хайрханаа нэн даруй хамгаалах цаг үе ирсэнийг “Онгод”-ын айлдварууд өгүүлсэн билээ. Мэдээллийн дагуу МБНЭ-ийн төлөөлөл, их хайрханыг хамгаалах үйлст амьдралаа зориулж яваа байгаль хамгаалагч Хурцын хамт цагаан арлын Алтан Үлдийн овооноос хөдөлж БУРХАН ХАЛДУН хайрханыг зорьсон юм. Энэ явцад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий гадаадын болон монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олджээ.
    2015 оны 2 дугаар сар 25-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагын хэсгээс:
    ЭХЛЭЭД БИД ИХСИЙН ГАЗАР ЛУУГАА ДОВТЛОХОД ХЭН Ч АНЗААРСАНГҮЙ. Дэлхийн улс гүрнүүд засгийн газрууд хоорондоо гэрээ хэлэлцээ хийж, ганцхан туйрыг судлах гэж судлаач эрдэмтэд нь газар мөлхөн тэмтчиж, сантметр, сантметрээр бийр юугаар шүүрдэн газрыг нарийн шинжлэн судалж буй төсөл дээр ажиллагсадыг хараад шинжлэх ухаан гэдгийг биширч явлаа. Гэтэл Монголын урдаа барьдаг эрдэмтэд баг болж, ноёд түшээд нь хамгаалалт болж, хэдхэн хоногийн дотор хүрз, лантуугаар зэвсэглэсэн ирээдүйн эрдэмтэн нэр зүйх оюутнууд, 10, 20, 30 туйрыг ухаж төнхөж байхдаа тааралдав. Тэдний газар цохих лантууны цохилт бүр ирээдүй хойч үе, үр удмаа тийм байдлаар сэглэж байгааг сануулна. Тэгээд одоо тэнд сүлд сүүдэр нь арилчихсан, ургамал ногоо нь өнгө алдан гомдсон тийм газар үлджээ.
    ДАРАА НЬ ХҮННҮ, СҮННҮГИЙН ҮЕЭС ГАЛ ГОЛОМТ БОЛЖ ИРСЭН НОЁН ХАЙРХАН ЛУУ ДОВТЛОВ. Их ноёдын чуулга нь түмний нүд харуулдан байж, хулгайгаар шахуу худалдан Ноён хайрханаа устгах төлөвлөгөөг батлав. Ноёд түшмэд, хиа туслахууд, хэвтээ, босуул нараар хамгаалуулан Ноён хайрханыг хүчирхэг техникийн хүчээр малтаж эхлэв. Үлгэрт гардаг шиг аймшигтай олон арван толгойтой, хөлтэй “Мангас” араа шүдээ яралзуулан дээд өвгөдийг минь газрыг хурц хумсаараа малтаж байна. Тэртээ хол Ноён уулыг малтах хүчирхэг техникийн малтуурын чимээ энд гэртээ суугаа миний, бидний зүрхийг самран өвтгөв. Яалтай билээ монгол заяаг. Ийм үйл хийсэн ноёд түшмэл хаадын хойч үе, залгамж чанарт Мөнх тэнгэр гэсгээлээ хайрлана. Баялагийн хараал хүртэнэ өөр хувь заяа байхгүй.
    Турк Улсын ноёд шийдвэр гаргаж байх юм. Харийн нутагт байгаа Европ тивийг чичрүүлж байсан Сулейман хааны зөвхөн нэг бунханг хамгаалах гэж Турк улс Сири Улсын хилийг зөрчин 500 гаруй цэрэг, 100 орчим танк, хуягт техник илгээв. Гэтэл Монголын ноёд шийдвэр гаргаж байх юм. Тэд өөрийн нутагт байгаа эртний их цагаан хэрмийг бариулах хүртэл суу алдрыг цуурайтуулж явсан Хүннү гүрний 250 гаруй бунхан, булш орших Ноён уул руу гадаадынхантай хамт, тухайлбал “Сентерра гоулд” хэмээх компаны хэдэн мянгаар тоологдох ажилтан, хэдэн зуугаар тоологдох ачигч машин, газар малтагч хүнд механизмын хамт довтолгон илгээж байх юм. Ийм үйл хийснийг Мөнх тэнгэр яавч мартахгүй. Хоёр өөр газар бараг ижил зүйл рүү нэгэн цаг хугацаанд довтолсон хоёр үйл явдал тохиов. Хэн яаж хандав, хараач. Монголын өнөөгийн ноёд ард түмнийхээ өмнө, цаашилбал дэлхий нийтийн өмнө ичиж үхэмээр шившигт хутгалдаж байна.
    ЭНЭ ҮЕД МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨЛГИЙ НУТАГ, ГУРВАН ГОЛЫН БЭЛЧИР, МОНГОЛ УЛСЫН ЗҮРХ УУЛ “БУРХАН ХАЛДУН”-Д ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГИЙГ ЗӨРЧИН ХАЛДАХ ШИЙДВЭР ГАРАВ. Ингэж нэрлэхээс өөрөөр юу гэхэв. Эхлээд аялал жуулчлалын бүс болгох юм гэнэ, улмаар тэнд хүн үзэж, гайхширан бишрээд байхаар үйл явц өрнөх юм гэнэ. Онгон байгальд нь гар хөл хүрэхгүй юм байх. Өнөө үлгэрт гардаг шиг “хутга хүрэлгүй мах идэж, хундага тулгалгүй архи хүртэж” жаргалын орон болгох юм байх. Тийм үе ирнэ л дээ. Одоо арай цаг нь биш ажээ.
    Эхлээд өнгөрсөн үе рүүгээ хүрз, жоотуу барин дайрч эхэлсэн тэд, өнөөдөр хүнд техникийн шанагаар малтаж байна. Маргааш тэд монголын газар нутгийн алтан гагнаасыг бусдад худалдаж дуусгана. Баялагийг нь янз бүрийн гэрээ хэлэлцээрээр халхлаад зөөгөөд дуусна. Тэгээд хойч үед юу үлдэх вэ? Ямар биднээс хоол гуйсан биш, газрын хөрсөн дор байгаа алт, уран, газрын ховор элемент, энэ их баялагаа өөрсдөө эзэмших чадалтай болсон үедээ яагаад ухаж болдоггүй гэж…
    Зөвхөн Оюу толгойн баялагийг Монголдоо үнэ цэнэтэй, үр бүтээлтэй гадагш гаргалаа гэхэд бид улс төр, эдийн засаг гээд олон талаар босоод л ирэхээр байгаа шүү дээ. Гэтэл бахь байдгаараа ард түмэн ядуу хэвээр. Бид ийм хувь тавилантай юм гэж үү. Түүнд ганцхан хариулт бий, тэр нь “үгүй” гэсэн дөрвөн үсэг шүү дээ.
    Монголын бөө нар нэгдсэн тахилгууд хийнэ. Эдгээр буруу үйл явдалд саад хотгор хийх зан үйлийг хийж, таслан зогсоох болно.

     

  • ДАШДАВАА УДГАН ӨӨР НЭГЭН ТҮҮХ

     

    Тэгтэл нэг өдөр Дашдаваа удган нөхөртөө хэлж гэнэ.
    – “Би нэг бөөлөхгүй бол болохгүй нээ” гэж гэнэ. Нөхөр нь ч намын гишүүн хүн болохоор хүн амьтнаас айж байж эхнэрээ чимээгүйхэн бөөлнө шүү гэжээ. Тэгтэл Дашдаваа удган:
    – Өнөөдер би нисэж үзмээр санагдаад байна. Та намайг нисэхээр барьж авахыг бодно шүү. Толгой маань тоононоос дээш гарах байх. Тэгээд ирэхэд барих хэрэггүй байх. Хүзүү хавьцаа ирэхэд ч барьж авч болохгүй шүү. тэгсээр байгаад суга хавьцаа ирэхэд барьж авахгүй бол болохгүй байх. Тэгэхэд л бариад авдаг юм шүү. Та тамхиа татаж байгаад мартчихваа гэжээ.
    Хөвсгөлийн өндөр уул тайгатай нутагт хэнгэрэг дэлдэх дуунаар ганц гэрээр өвөлжиж байсан айлд хавь ойрынх нь нутаг нугын арав гаруй улс Дашдаваа удган бөөлж байна гээд давхиад иржээ. Тэгээд удган бөөлж гарч дээ. Нилээд бөөлж байгаад удганы хөл нь газраас хөндийрэээд эхэлж гэнэ. Г эрт цугласап хүмүүс “удганы хөл газраас хөндийрчихлөө” гэж Гэндэн гуайд хэлсэн ажээ.
    Гэндэн гуай ч тамхи татаад суугаад байж гэнэ. Хэсэг сууж байснаа гаансаараа хөл доогуур нь хэд хэд
    явуулаад авч, гаанс нь хөлд нь тээглэхгүй сул гараад байх юм гэнэ. Гэндэн гуай итгэж үл чадан нүдээ сайн нээн хартал үнэхээр л эхнэрийнх нь хөл газраас хөндийрчсэн байх юм гэнэ. Ингээд юу болоод байх нь вэ? Гээд хараад байтал үнэхээр толгой нь тоононоос гараад явчихав гэнэ. Удалгүй суга нь тоонотойгоо зэрэгцээд ирж байх юм гэнэ. Хүмүүс ч “Хүүе одоо л барьж авахгүй бол болохгүй нь” гэтэл улам дээш ахиад байж гэнэ. Гэндэн гуай ч юу болох нь вэ? гээд харж байгаад бүсэлхий нь тоонотойгоо ч бүсэлхий нь зэрэгцээд ирж, бариад авах санаатай ухасхийтэл эхнэрийнх нь хэнгэрэг, малгай, бүс дээл, гутал энэ тэр нь тооно тушаа унаж, нөмгөн чигээр харанхуй огторгуй руу нисээд явчихав гэнэ. Г эрт үзэгчээр сууж байсан улс дуу орон шуугилдаж, хаалгаар чихэлдэн гарахад ойр хавьд нь юу ч болсон шинжгүй ажин түжин байлаа. Тэд ойр хавьдаа цасан дээгүүр эрж, хайж. хашгирч дуудсан боловч сураг байсангүй. Хүмүүс тэгэсхийгээд гэр гэрийнхээ зүг давхиад оджээ.
    Гэндэн гуай ч хүүгээ (Дархадын нэрт Баяр удганы аав Банзрагч гуай юм) өвөртлөн цурам хийлгүй үүр цайлгаж гэнэ. Тэгээд гэгээ орохоор гарч, гэрийнхээ ойр орчим хайсан боловч бараа сураггүй алга байна гэнэ. Өдөртөө удган эхнэрийнхээ орж гардаг айлаар явж сурсан ч сураг ажиг ер алга гэнэ шүү. Аргаа ядаад ойр хавийнхаа бөө заарин улсаас асууж лавлахад танай гэрийн ойролцоо эхнэрийн чинь тахидаг хоёр удган мод байгаа. Тэндээс л асууж сурсан нь дээр байх гэв. Үнэхээр л тэдний гэрийн ойролцоо нэгэн бүдүүн хуш мод байх юм гэнэ. Бас гэрээс зайдуу тахиж өргөл өргөдөг нэг хар мод байдаг байж л дээ. Гэндэн гуай ч намын гишүүн хүн Мй болохоор хүн амьтны нүд хариулж байгаад өнөөх хоёр модонд өргөл өргөж “Орон дэлхий минь эхнэрийг минь эргуүлж өгөөч” гээд гуйгаад л байж. Бөөлсөнеөс хойш долоо хоног өнгөрч W эхнэрээс ямар ч сураггүй байж.
    Нэгэн өдөр Гэндэн
    суутал тэр дээр модны –
    оройгоос эхнэр нь тас
    тас инээх сонсогдов гэнэ. Өөдөө хартал эхнэр нь нэг бүдүүн гишүүн дээр нөмгөн чигээрээ суучихсан инээж байв. Гэндэн гуай ч эхнэрээ харж учиргүй баярлаж, нэхий дээлээ цасан дээр дэвсэж байгаад буруугаа хүлээн, бууж ирэхийг хүсэн элдвээр аргадаж гэнэ дээ.
    Тэгтэл эхнэр нь мөнөөх гишүүн дээр суусан чиггээ хөөрч алгуур доошилсоор нэхий дээлэндээ ороож тэврээд гэр лүүгээ гүйчихэж. Тэгээд орон дээрээ эхнэрээ тавьмагцаа зуух тулгатайгаа ноцолдож, эм хүнгүй хүйт даасан гэртээ гал түлэхээр оролдож байхад эхнэр нь “Тий тий ямар хүйтэн юм бэ? Галаа хурдан түлээч” гэсэн гэдэг.