Category: Монгол бөө

  • САНДАГ ЗАЙРАН1

    Энэ хүн Завхан аймгийн Сартуул нутаг Завханмандал сумын “Мандалын Овоот” хавиар нутагладаг нэгэн байжээ. Тэрбээр хонь цовхрог /хонь, малын өвчин/-оор үхэх зэрэгт тулгатай галын цогийг авч хонийг нь шидэн хөөж гай, бузар, дэвийг арилгадаг, эдгээдэг шидтэй нэгэн байв. Сандаг бөө Сартуулын цагаан овоог тахиж онгод тэнгэрээ дууддаг байв. Түүнчлэн аянга цахих зэрэгт галаар хариулдаг гэх мэт олон чадлыг үзүүлсэн төгс эрдэмт зайран байсан бөгөөд Сартуулын Хашихын овгийн хүн юм.

     

  • ЗАЙРАН БЯМБАДОРЖ

    23 November 2017 ·
    Бөө мөргөлийн өргөөний нээлт хийгээд сар болоогүй байхад нэгэн өглөө өргөө гэр дээр цагаан шонхор шувуу ирж суухад нь барьж авсан билээ сар гаруй тэжээгээд миний онгод яруу найргийн номын багш тэнгэрлэг хүмүүн Н.Ням-осор докторт бэлэглэсэн билээ. Бөө мөргөлийн өргөөн дахь шонхор шувууг хөдөө, хотын сүсэгтэн, эрдэмтэн судлаач үзээд ихэд сонирхон билэгдэж өөрийн сэтгэгдэлээ академич Ч.Далай доктор бичсэн байдаг билээ.

  • САНЖ ЗАЙРАН

    Буянт голын хайрхан буюу Санж бөө маань 17-р зууны дунд үед амьдарч байсан гэж нутгийн хөгшчүүл дурсан яридаг. Санж бөө нь эрдэм чадал ид хаваараа нутаг усандаа гайхагдаж явсан ба ар дархадын Зулын тээхний удмын их зайран юм. Санж бөө нь дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг болох Дамжил зайраны аав бөгөөд алдарт Татай удганы хүү билээ. Ринченлхүмбэ сумын өвөр битүүд байдаг Өрхөтийн нуурын зүүн өмнө, Цойцон нуурын баруун хойно нь онгод нь байдаг бөгөөд өөрийн нутаглаж байсан газарт нь онголон тавьж нутгийн олон нь тахин залбирсаар ирсэн юм. Буянт голын хайрханы асрийг одоогоос 250 аад жилийн өмнө барьсан гэж нутгийн хөгшүүл ярьдаг.

  • УЛААНБААТАР ХОТЫГ ХЭН БАРЬЖ БАЙГУУЛСАН БЭ?

    МУИС 1-р сургууль – Япон 1942
    ГХЯ – Япон, 1947
    Элдэв Очирын хүүхдийн кино театр – Япон 1948
    ДБЭТ- Япон 1949
    Төв Номын Сан – Япон
    УБ Төмөр Зам – Орос 1949
    Багшийн Дээд Сургууль – Япон 1951
    Төрийн Ордон – Хятад, Орос, Япон, Монгол 1951
    Байгалийн Түүхийн Музей – Хятад 1953
    Буянт Ухаа Нисэх буудал – Орос 1956
    Энх Тайвны гүүр – Хятад 1958
    Хүүхдийн Урлан Бүтээх Төв – ? 1958
    Монголын хүүхдийн ордон – Орос 1958
    Улсын Драмын Эрдмийн Театр – Орос 1960
    1-р 40 мянгат – Орос 1960
    Улсын Их Дэлгүүр – Хятад 1961
    Улаанбаатар зочид буудал – Хятад, Монгол 1961
    50 мянгат – Хятад 1964-аад он
    ДДЦС болон магистраль шугам – Орос 1966
    Ард, Сансар, Хөдөлмөр, Од кино театрууд – Орос, 1960-аад онууд
    2-р 40 мянгат – Оросуудын төлөвлөснөөр Монгол 1965
    Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн – Орос, Монгол 1966
    1-р эмнэлэг – Чехсловак 1971
    2-р эмнэлэг – Орос
    120 мянгат – Хятад
    220 мянгат – Хятад
    2, 12, 15, 19, 16, 3, 4, 5, 10, 11,13, 6-р орон сууцны хорооллууд – Орос, Монгол 1962-1987
    Цэцэрлэг, ЕБС-н ихэнх барилгууд – Орос, Монгол
    Улсын клиник эмнэлэгүүд – Орос
    За тэгээд….
    Цирк – Румын 1971
    Зайсан Толгойн Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор – Орос 1971
    Дулааны 3-р ЦС – Орос 1971
    Төв Цэнгэлдэх Хүрээлэн – Хятад, Монгол 1971
    Гэрлэх ёслолын ордон – Орос 1974
    МҮЭ-ийн соёлын төв – Орос 1975
    Дулааны 4-р ЦС – Орос 1981
    Энх Тайван Найрамдлын Ордон – Орос?
    Идэр техникчдийн ордон –
    Өсвөрийн Зохион Бүтээгчдийн Төв Сургууль –
    Шинжлэх ухаан техникийн ордон – Орос
    Спортын Төв Ордон – Хятад
    Халдвар Судлалын Үндэсний Хүрээлэн – Орос
    Төв Шуудан – ?
    Кино Үйлдвэр – ?
    Ленин клуб – Орос
    Үйлдвэр комбинат – Орос
    Барилгын комбинат, трастууд – Орос
    Гутлын үйлдвэр – Чехсловак
    Говь комбинат – Япон
    Хивсний үйлдвэр – Герман
    Мах комбинат – Герман
    Мебелийн үйлдвэр – Польш
    Цагаан шохойн үйлдвэр – Польш
    Био комбинат – Унгар
    Талх Чихэр, Алтан Тариа, Сүү гээд хүнсний бүх ууган үйлдвэрүүд – Оросууд
    Сүлжмэлийн үйлдвэр – Орос
    Арьс ширний үйлдвэр – ?
    АПУ- Герман
    /Өөрсдөө хэдэн барилгын төслүүдээ санхүүжүүлж, барилцаж байсныг судалж амжаагүй шүү/
    Соёлын Төв Өргөө – Орос 1988
    Өргөө кино театр – Орос 1989
    Чингис Хаан зочид буудал – Юугослави 1991
    За тэгээд зогсоогүй ээ. 21-р зуунд бас л гаднынхан хот байгуулж өгсөөр байна.
    Нарны зам, гүүр – Япон
    Хөшигийн Хөндийн нисэх буудал – Япон 2019
    Яармагийн, Шинэ гүүр – Хятад 2019
    Монгол-Япон Сургалтын Эмнэлэг – Япон 2019
    Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төв – Хятад 2019
    Ус Цэвэрлэх байгууламж – Хятад
    Газрын тос боловсруулах үйлдвэр – Энэтхэг
    ЖИЧ: Хамгийн олон барилга барьсан тоогоор ОРОС, ХЯТАД ТЭРГҮҮЛЖ БУЙ. Удаах нь манай улсын хэмжээнд 244-дэх барилга байгууламжаа барьсан тухайгаа саяхан ил тод зарлажээ.

     

     

     

  • РАДНАА ЗАЙРАН

    Раднаа зайран бадарч хэмээх хүүхэд нь өвдсөн айл очиж өрхийг нь бүтээлгээд зулын унтраалгаж бгаад архи ууж бгаад онгодоо дуудан бөөлж бсанаа тулгыг нь тойроод нэг юм хөөж бсанаа бариад авав бололтой галруу хийчихээд за боллоо одоо галаа сайн түл гээд мөнгөн аягандаа цайн боорцог дэвтээгээд охинд өгсөнд цаатах нь шууд л идээд эхэлжээ.хэд хоногоос охин бүрэн эдгэсэн бна.

     

  • СААДАГ ХАЙРАНЫ ДОГШИН САВДАГ

    Тэр үед нутгийн хашир өвгөн Гонгор тэдэн дээр очиж энэ уул их догшин ой модонд нь хамаагүй халдаж болохгуй гэсэн боловч цаадуул нь Монгол хэлэнд маруухан байсан ч юмуу хэл амаа ойлголцоогүй гэдэг. Аргаа барсан өвгөн хуруугаараа хоолойгоо хэрчиж буй маяг хэд хэдэн удаа үзүүлээд буцсан юмсанж. Харин гэртээ ирээд энэ тухай ярихад тэр хавийн авгай нар ээ бурхан минь энэ хэдэн буруу номтон юу гээчийг хийж лус савдаг хилэгнүүлэх гэж байгаа бол доо. Мань мэтдээл лай ланчиг нь битгий ирээсэй. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгуй гэдэг. Харь нутгийн хазгай хэлтэй улс гайгүй л байх гэлцэн цай сүүнийхээ дээжийг өргөн залбирч байж. Гэтэл ч тэр өдрийн оройхон тэнгэрийн баруун хаяанд гэнэт өтгөн хар үүл гарч ирж хуримтлагджээ. Тэр хавийнхан сэтгэл түгшин харсаар байтал зангирсан хар үүл нар халхлан эрчилсээр саадаг уулын оройг бүрхэн манантаад холоос мөндөр шуугих чимээ сонсогдож эхэлсэн байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь ганц ч ширхэг мөндөр ороогүй бөгөөд усархаг нягт зөөлөн бороо шивэрч эхэлсэн гэдэг. Уг нь үүлний байдлаас их салхитай ширүүн аадар цутгах нь уу гэлтэй эрчлэн мушгираад л хилэнтэй нь аргагуй харагдаж байсан гэдэг. Гэхдээ удалгүй нөгөө намираа бороон дундуур гэнэтхэн хурц цахилгаан зурс хийгээд араас нь тэнгэрийн дуу хоёр ч удаа дараалан тасхийж Саадаг уулын бэл рүү чигтэй газар доргиоод явчихсан аж. Яг энэ үе нөгөө хачин намуухан бороо гэнэт тасалдан нам чимээгүй болсоноо энд тэнд тог тогхийх чимээ дуулдан худлаа хүнд зангидсан нудрагын чинээ мөсөн мөндөр унаж эхэлсэн гэдэг. Мөндөр нэг хэсэг шуугиад өнгөрхөд эргэн тойрон цас орчихсон юм шиг цэвцийсэн цагаан мөндөрт хучигдсан байжээ. Хүмүүс мөндөрөөс айн гэртээ бүгж байгаад тэнгэр үл ялиг онгойсон хойно гэрээсээ гарч ширүүн борооноор холдож алга болсон малынхаа хойноос мордоцгоож зарим нь гэрийн хаяа дарсан мөндөрийг хусан мөн гэртээ орж ирсэн усыг шавхаж бөөн ажил ундарч байтал гэнэтхэн Саадаг хайрханы зүгээс нэг морьтой хүн хар эрчээрээ давхиж ирээд хайрханы араас мод ачиж байсан өнөөх хятадууд сүйд болжээ гэсэн зар тараан тэр сураг голоор нэг тарсан аж. Хүн болгон л тэгнээ тэр ингэх гээд байсан юм. Аянга буучихаж дээ хэмээн шууд таамгаласан гэдэг. Нээрээ ч мод ачсан тэрэг нь яг голоороо сүхээр тас цавчсан юм шиг хуваагдсан байсан гэдэг. Нэг чиргүүлтэй мод нь зогсч байсан газраасаа хориод метрийн зайтай хол шидэгдэж тэр үеийн хөх төмөр чиргүүл зад үсэрч дугуйнууд нь жалгын нэг тарчихсан байсан гэдэг. Ингэж Саадаг уулын хөх савдаг харь заншилтай хазгай хэлтэй ч байсан ялгаагүй өөрийнхөө модонд хүрсэн хүмүүсийг гэсгээн цээрлүүлдэг болохоо бодитой баталсан юм. Үүнээс хойш Саадагийн арын модонд ямар ч хүн гар хүрээгүй гэж болно. Ажиглаад байхад Саадагийн арын цөөхөн мод л бусад уулын модноос эрт ногоорч орой гандаж байх шиг санагддаг байж билээ.

    Дүнхээ гуай гэх нутгийн өвгөн удахгуй намайг эрлэгийн элч ирж авна хэмээн ярьж хүүхдүүдээ уйлууллаг болсоноос хойш өвгөний хэлсэг үг болгоныг ихэд сонирхох болсон гэдэг юм. Дүнхээ гуай ч хэрэгт дуралсан хүмүүст тун удахгуй эрлэгийн элч ирж намайг аваачна. Нар яг сайхан мандаж байхад хамгийн түрүүнд нэг айлд бууж манайхыг асуух байхдаа гэж ярьж байсан гэдэг юм. Сүүлдээ мань өвгөн нөгөө хүн нь ямар морьтой ямар хувцастай хэдийд ирэхийг хүртэл хэлдэг болсон гэдэг. Тиймээс тэр хавиар нэг Дүнхээ гуайг есөн сарын арван тавны үдээс хойш эрлэгийн элч ирээд авч явах юм гэнэ гэсэн яриа хүртэл тархаж байв. Намрын ид ажлын үе эхэлж өдөр хоног харавсан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд арван сар гарчихсан байж билээ. Гэтэл нөгөө эрлэгт залрана гэж айл амьтаны архийг шавхаж авгай нарын нулимсыг барж явсан Дүнхээ гуай маань амьд сэрүүн шогшиж явдаг байгаа. Харин тэр үед нутгийн олон дунд эрлэгийн элч ирсэн боловч Дүнхээ гуай Саадагийн савдагаар айлгаад явуулчихсан гэдэг гэсэн хачин яриа тарсан юм. Тэр нь ч үнэн байж мэднэ. Учир нь худлаа хэлэхээргүй хүмүүс 9н сарын 15ны өглөө эрт Борголжингийн хөвөөнд намаржиж байсан Содовын гэрт хөлс болсон загал морьтой улаан хүрэн цэмбэн дээлтэй цаас шиг цагаан царайтай тас хар ширвээ сахал бүхий нэгэн хижээл эр бууж Дүнхээ гуайн гэрийг асуугаад мордсон гэдэг. Тэр хүнийг Дүнхээ гуайнд ирхэд өвгөн гэртээ байсангүй. Саадагийн ар луу мордоод явчихсан гэж хүүхдүүд нь хэлжээ. Өвгөн өөрөө ийм хүн ирэхээр ингэж хэлээрэй гэж заасан юмсанж. Саадагийн арын модон дотор өөр хаана ч ургадаггүй цорын ганцхан ташуурын яргай шиг мод ургадгийг өвгөнөөс өөр хүн мэддэгүй юмсанж. Дүнхээ өвгөн яг тэр сухай улаан яргай модны хажууд очоод хүлээж байтал загал морьтой хүрэн цэмбэн дээлтэй хүн шогшоод очсон аж. Өвгөн түүнийг ирэхээс урьтаад сухай улаан яргай модыг төөлж хэмжээд сууж байж. Уг яргайнаас огтолвол Саадаг уулын савдаг өөрийн биеээр гарч ирж уг яргайг огтолсон хүнийг шийтгэдэг гэсэн домог яриа байжил дээ. Үл таних хүн ирж амар мэндээ мэдээд өвгөнийг авч явах гэж ирсэнээ хэлэхэд өвгөн за би таньтай явалгүй яахав. Гэртээ очоод биеэ бэлдэе дээ. Харин энэ улаан яргайнаас нэг төөг аваад харих гэсэн чинь миний тамир тэнхээ хүрдэггүй. Та надад туслахгуй юу гэсэн байна. Ширвээ сахалт эр ч зөвшөөрч яргайг өвгөний заасан хэмжээгээр огтлоод аваад өгсөн байна. Гэтэл яг тэр үед үл таних эрийн доороос толгойдоо зургаан урт могой арвагануулсан титэм бүхий урт саарал хүн босоод ирсэн аж. Үл таних ширвээ сахалт нөгөө могой толгойтыг хармагцаа учиргүй сандарч би биш энэ хүн надаар ийм үйл хийлгэлээ гэж тайлбарлахыг оролдсон ч урт саарал хүн хачин архирах шиг болоод хүхэр юму дарь үнэртээл явчихсан аж. Чухам юу болсоныг Дүнхээ гуай ч ойлгосонгүй нэг л мэдэхэд гав ганцаараа сууж байжээ. Харин энэ үед Саадагийн доод талаас хонио эргүүлж явсан Гансүх гэгч залуугын хажуугаар дээлийн нь тал нь шатаад хярвас болчихсон загал морьтой үл таних хүн хар эрчээрээ давхиж өнгөрсөн гэж байж билээ. Ийнхүү эрлэг тамын илгээсэн элчийг эх нутгийнхаа догшин савдагтай учруулж айлгаад нэг удаа буцаасан Дүнхээ өвгөн 105 нас сүүдэр зооглоод хорвоогоос одсон гэдэг.

     

  • МАНЖИЙН ГАРАЛ УГСАА БА ОРЧИН ҮЕИЙН МАНЖ ҮНДЭСТНИЙ ТУХАЙ

     

    Төрөлх алтай язгуурын манж хэлээ гээж, нийтээрээ хятад хэлтэн болсон. Зүрчидийн удам бөгөөд Чин улсыг (1644-1912) байгуулсны дараа өөрсдийгөө «манж» хэмээн нэрийдсэн. Нэрний гарал үүслийн талаар олон тайлбар байдаг.”мангга” (ᠮᠠᠩᡤᠠ), “жу” (ᠵᡠ) буюу “аймшиггүй сум”[1], бас элбэг дэлбэг хүчирхэг байхыг билгэдэн ийм нэрийг авлаа гэж үздэг.
    Түүх
    МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан Иүлүйгийн харъяанд байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд мохе аймгуудын хар ус (heishui) овог жүрчин овогтон болсноор жүрчидын суурь тавигджээ. 12-р зуунд Кидан Улсын харьяанд явсан тэд 1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай байлдаж эхэлсэн ба 1125 онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх болж 1135 онд Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилттай няцааж улмаар 1147 онд найрамдав. 1210 онд Чингис хаанд элч илгээн алба барихыг тулган шаардсанаас үүдэн 1211 онд Чингис хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Хожим Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн мөхөөсөн байна.
    Үүнээс хойш зүрчид нар Сунгари болон Хар мөрнөөр нутаглаж байсан. 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага хэмжээний газар тариалан, гахай үржүүлэх зэрэг амжиргаатай байжээ. Мөн тэд хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад олзны хүмүүсийг боо и буюу манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн хойлогт дагуулах, хүнд хүчир ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна. 16-р зуунд Мин улсын захиргааны Хайши, Жяньжоу, Ерэнь гэсэн гурван хэсэг болж байлаа. Үүнээс Жяньжоу зөрчиний Нурхач сэцэн бэйл олон аймгийг дагуулж «Хожуу Алтан улс»-ыг үүсгэсэн ба Дээд эрдэмт хаан үндэстэний нэрээ 1635 онд «манж», улсаа 1636 онд «Чин» буюу ариун хэмээжээ.
    Манж Чин Улс
    Манжууд 1636 онд өвөр монголын нутгийг бүрэн дагуулж, 1644 онд Бээжинг эзлэн, 1683 он гэхэд хятадын газар нутгийг бүрэн эзлээд, 1691 онд ар монгол, 1755 онд баруун монголыг эзлэн дагуулсан байдаг. Манж Чин улс буюу Дайчин гүрний төрийг «Тэнгэрийн бошигт» хэмээх Нурхачаас «Хэвт ёс» Пү И хүртэл 12 хаан төр барьжээ. Үүнээс Энх Амгалан (1662-1722), Тэнгэр тэтгэгч (1735-1794) хоёр хаан жаран жил хаан суусан нь төр улсыг өнө удаан тогтвортой хүчирхэг оршин тогтнохын үндэс болж чадсан юм.
    19-р зуун болоход манжууд ихэвчлэн хятадаар ярьдаг болсон ба хятаджисаар манжийн улс оршин тогтнох боломжгүй болж, 1911 оны 12 сард Сунь Ятсэнь нарын гаргасан бослогоор хятад үндэстэнд улсын эрхийг буцаан авчирч, «манж, хятад, монгол, төвөд, хуй» таван үндэстний хэмээх Дундад Иргэн Улсыг байгуулжээ.
    Цэргийн эрхтний жилүүдэд Манжуурыг Жан Золин атгаж байсан бөгөөд Чан Кайши 1928 онд Бээжинг түүнээс булаан авч таван өнгөт тугийг одоогийн Тайваний тугаар өөрчлөн сольжээ. 1932 онд Манжуурт Японы тоглоомын улс Манж-го (1932–1945) байгуулагдаж Пү И хаанаар дахин өргөмжлөгдсөн боловч 1945 онд Япон дайнд ялагдан Манжуурыг алдсанаар Манж-гогийн нутаг Хятадад хураагджээ. Чин улс мөхсөний дараа хятад нутагт байсан олон мянган манж үндэстэнийг хятад тариачид үй олноор нь хядаж байсан тул овог нэрээ нууцлан амьдрах болжээ.
    Орчин үеийн манж үндэстэн
    Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ.
    Дундад Иргэн Улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож байсан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах зэрэг нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. ДИУ байгуулагдсанаар Шиань, Ганжоу, Наньжин, Ханжоу зэрэг хотод болсон аллага нь олон манж хүний амийг авч одсон ба овог нэрээ нууж хятад овог нэр авах нь улам ихэсчээ.
    Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна. 1952 онд БНХАУ-ны төрөөс манж үндэстнийг бүртгэж байхаар болсон ба 1953 онд 2.5 саяаар тоологджээ. 1982-1990 онд 4,299,159-аас 9,821,180 болтол манж хүний тоо огцом өссөн нь дээрх уг гарлаа нууж байсан болон цөөнхөд үзүүлдэг дэмжлэгтэй холбогдсон гэдэг. 1980-аад оноос хойш манж соёлыг хятадууд ихээхэн сонирхон хэрэглэх болсон.
    Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.
    Хүн ам
    Манж үндэстэн нь голчлон БНХАУ-н эх газраар төвлөрөн суух бөгөөд 2000 оны хүн амын судалгаагаар 10,708,464 хүнтэй хэмээн тоологджээ. Энэ нь цөөн тоот үндэстний 10,17 хувь, нийт хүн амын 0,86 хувийг эзлэх ажээ.
    Хэл яриа
    Манж үндэстний үндсэн хэл нь манж хэл бөгөөд Алтай хэлний язгуурын Манж-Тунгус хэлний бүлгийн Өмнөд Тунгусын хэлний дэд бүлэгт багтдаг. Чин улсын үед “Улсын хэл”, “Чин хэл” гэх мэтээр нэрлэгдэж байсан. Газар нутгийн байршил, нутаг нутгийн онцлогоос дараах аялгад хуваагддаг.
    Гүи фан аялга
    Жин аялга
    Шөнжин Гирин аялга зэрэг болно. Нийт ярилцагчидын тоо 1200 шахам. Хэдий тийм боловч манж хэлээ хэрэглэхгүй байх явдал түгээмэл байх ба манж хэлний оронд хятад хэлийг сурах явдал их байдаг байна. Ерөнхий боловсролын сургуульд манж хэл төдийлөн ордоггүй учраас хүүхэд, залуучууд хятад хэлийг эх хэлээ болгосоор байна. Манж хэлээр ярьж чадах хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс байдаг байна.
    Бичиг үсэг
    Тэд алтай язгуурын түнгүс бүлгийн хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч хэрэглэсэн байна. Зүрчид бичгийг ашиглаж байсан бөгөөд Хойд Алтан улсын Нурхачи хааны зарлигаар Сүймин, Эрдэни гэсэн 2 хүн монгол бичгийн галиглах системийг гол болгож Манж бичгийг зохиожээ. Одоо манж бичиг мэдэх хүний тоо 200 гаруй гэсэн албан бус судалгаа байдаг ажээ.
    Шашин шүтлэг
    Манжууд нь Буддын Шарын урсгал, Христ, Бөө мөргөлийг шүтэн биширдэг.
    Эшлэл- 族称Manju词源探析》,长山,刊载于《满语研究》2009年第01期 (Changshan (2009), The Research of Ethnic Name “Manju”‘s Origin, Manchu Language Research, the 1st edition), Википедиа
    Enkhtur Lkhagva
    3h ·

  • ЗАН ҮЙЛ ХИЙЖ, ХҮНИЙ АМЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДЭД 5 ЖИЛИЙН ТЭНСЭН ЯЛ ОНООЖЭЭ

    шийдвэр хураангуй-5
    Иргэн Дулмаа нь нурууны өвчнийг энергиэр эмчлэх, аура засал хийх нэрээр Оюуны биеийг нүцгэлэн, өрөөний голд зогсоож, цагаан хар өнгийн нойлын утсаар биеийг нь ороож, архинд арц холин рашаан болгож бие рүү нь цацах, 4 талд нь лаа асаан байрлуулах зэргээр зан үйл хийх үед асаасан байсан лаа унаж гал гарсны улмаас иргэн Оюуны биеийн гадаргуу 50-59 хувь нь түлэгдэж, эрүүл мэндэд 3 дугаар зэргийн түлэгдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирч, зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч амь нас нь хохирсон байна.
    Дулмаагийн үйлдлийг прокуророос “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг гэж зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн, Дулмаагийн өмгөөлөгчөөс “… энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг юм” гэх үндэслэлээр, зүйлчлэлийг нь хөнгөрүүлэх талаар мэтгэлцжээ.
    Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Дулмаагийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар шууд учирсан, түүний болгоомжгүй үйлдэл нь Оюуны амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой, энэ үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож хэргийг зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.
    Шүүхээс, шүүгдэгч Дулмааг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол буюу эмчилгээ болон оршуулгын зардлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж буй ухамсар хандлага гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх, дахин Аура засал гэх зан үйлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авчээ.
    Санамж:
    Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
    Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг

  • ОЧИР ЗАЙРАН

    Тэрээр 1850-аад оны үед төрсөн бөгөөд өөрийн хошуугаар зогсохгүй зэргэлдээ хошуу нутгаар залагдан ядарч, зовсон олон түмэнд тус хүргэдэг хүчтэй олон онгодтой зайран байв. Очир зайран нь хэл хуураа татаж хур бороо оруулдаг. Мөн хариулдаг, онгод орсон үедээ завилан сууж, суусан хэвээр галтай тотго дамжин эргэлддэг. Өөрийн дүр төрхөө өөрчлөн гурван хөлтэй шувуу мэт дүрстэй болдог. Хол яваа ахан дүүс, элэгтнүүдэд нь гай зовлон гэнэтийн осол тохиолдохыг урьдчилан мэдэж, түүнийг зайлуулдаг, сэлмээ улайсган долоодог, мөн сэлмээрээ хэлээ огтлон цус гаргаж өргөл өргөн тулж ирсэн муу муухай бузар бүхнийг арилгаж чаддаг байжээ. Олныг түйвээсэн хулгайч дээрэмчид зэрэг муу явдалтныг аянга аадар буулгах, цасан шуурга тавиулах зэргээр залхаан цээрлүүлдэг гэгчлэн олон шидийг үзүүлдэг догшин зайран авч энгийн ардад дөлгөөн зангаараа ихэд хүндлэгдсэн нэгэн билээ. Түүний удам хойчид Бор, Халиудай, Дамчаа, Шагж зэрэг олонд нэртэй удган, зайрангууд үе залгамжлан төрсөн. Б. Очир зайран нь 1935 оны орчим өөд болсон бөгөөд өдгөө хувцас хэрэглэл нь түүний хүү О. Гончигийн гэрт нэг хэсэг хадгалагдаж байсныг Төгрөг сумын нутаг Чавчаалын хөндий хэмээх газрын нэгэн агуйд ач хүү Г. Дамбил, Г. Тумбаа нар нь улааны хэт хувьсгалчидаас нуужээ. Хожим 1963 оны хавар тухайн үед Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн эрхлэгчээр ажиллаж байсан П. Догчин авч ач хүү Г. Тумбаа нь хувцас хэрэгслийг нийтийн хүртээл болгохоор хүлээлгэн өгчээ. Очир зайрангийн бөө онгод 1920-1990-ээд оны эхэн хүртэлх үед хэсэг тасарсан хэдий ч 1997 оноос түүний гуч хүүд эргэн заларчээ. Түүний тухай Төгрөг сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан хэвлэгдсэн Төгрөгийн Хөх Шаштир номонд тодорхой бичсэн буй. Түүний тухай олон домог яриа их байдаг бөгөөд олондоо Халхын хар Очир зайран хэмээн яригддаг билээ.

  • НЭГЭН ДОМОГ

    Нэг шөнийн дараа ар монголоос ирсэн хошуу ноёныг хүлээж авах зарлиг гаран тэд ч бэлдэж байтал хошуу ноёны ёслол хүндэтгэлийн дээл гэртээ орьхогдон үлдсэн байх тул бөөн асуудал үүсч ингээд өөрийн шадар зайрандаа ямар нэг аргаар авчир гэсэн лүндэн буусан тул зайран шөнө дөлөөр бөөлж ихэлж бөөлөхдөө ноёны гаансыг авч тэгээдл бөөлөөд байж үүрээр бөөлөө дуусаж гэнэ. Ингэж бөөлөхдөө өөрийн онгыг ар монгол бүр ноёны гэрт аваачин гэрээс дээл юуг нь аваад оронд нь гаансыг үлдээн тэмдэг тавиад үүрээр дээлийг авчир ч гэтэл дээлийн дотоод хоримоо жаахан газарт чирэгдэн сэмэрсэн байж ноён яагаад ийм болов гэж учирыг асуухад таны дээлийн товьч алт мөнгөөр бүрдсэн байсан тул даахад бэрэхтэй хүнд байсан тул ийм болов гэж ээ. Ийнхүү ноён саадгүй манжын хаанд бараалхасан гэдэг.