Category: Монгол бөө

  • ОЙХОНЫ13 НОЁД БУЮУ 13Н БААВАЙН ДОМОГ

    Дээр үед 13н хүүтэй удган зайран 2 байсан гэдэг. Шарын шашин монголд орж ирэн бөө нарыг хомроглон устгах үед аав нь шарын шашинг дагаж дамдин дорлигын сахиуст зайран болжээ. Харин ээж нь эсэргүүцэн хойшоо нүүн байгаль нуурын бөөгийн хад гээд байгаа тэр газар очин бүгж 13н хүүдээ өөрийн чадах бүхнийг зааж өгөн тэндээ өөд болсон гэх бөгөөд ээжийнх нэрээр тэр хадыг Ольхон хад гэж нэрлэсэн гэнэ лээ. Харин 13н хүү нь бөөгийн эрдэм машид сайн нэвтэрч улс орон даяр явж хүн ардад тус дэм хүргэж явах болж гэнэ. Үүнийг мэдсэн дорлигийн сахиуст аав нь 13н хүүгээ цуглуулж дорлигийн сахиусаа залгамжлуулах гэсэн боловч хөвгүүд нь татгалзаж Өөрийн гэсэн тэнгэртэй ойлхоны 13 хөвгүүд билээ Өрөөлийн тэнгэрийг дагахгүй өөрсдийн 13н тэнгэртээ мөргөж шүтэж явъя гээд аавыгаа дагаагүй явсан гэдэг юм байна. Ольхон удганы 13н хөвгүүд их чадалтай зайрангууд байсан бөгөөд Буриад түмэн ихэд сүслэн бишэрч явдаг юм байна. Тэдний хийсэн үйл хэрэг нь тухайн үеийн ноёдын үйлсээс илүү байсан учир тэднийг ноёдын энтэй хүндэтгэж өөд болсоноос нь хойш үр хүүхдүүд нь онго шүтээнийг нь залгамжилж идээ будааныхаа дээжийг өргөж онго дуудах бүрдээ тусдаад нь идээ будаа тавьж тэднийг дуудан үйл хэрэгтээ дэм болгуулдаг учиртай гэнэ.

     

  • ТЭГШЖАРГАЛ УДГАН БА ТҮҮНИЙ ЭЭЖ

    Хэд хоногийн дараа байцаагч түүнийг дуудан мэдүүлэг авахаар очтол эмгэн удган бор шувуу болчихсон сууж байж гайхсан байцаагч гэрт нь ирвэл Тэгшжаргал удган жирэмсэн болчихсон хариугүй төрөх болчихсон сууж байхад гайхсаар яаж ч чадалгүй буцсан гэдэг.
    Нэгэн удаа Тэгшжаргал удганы ээж охиндоо гэдэс өлсөх нь охин минь галаа түлж тогоо тавиад үхрийн мах чана гэхэд охин нь гайхаж ээжээ манайд мах байхгүй шүү дээ гэхэд чи зүгээр саяны миний хэлснийг хий гэхэд Тэгшжаргал галаа түлж тогоо тавиад ус хийтэл нь үхрийн хоёр өөхтэй хавирга тогоонд өөрөө ороод ирсэн гэдэг. Хожим идшээ хийх үеэр бөөр алаг эр үхрээ гаргаж тэгтэл хоёр хавирга нь байхгүй байсан гэдэг…

  • ТАРГАН БАНЗАР ЗАЙРАН

    Тэгхээр нь Дивга удганыд очиж хоёул хамтран бөөлөхөөр тохиролцжээ, Хоёул зэрэг бөөлж Гунын голын хоёр хажуугаар хөөг өсгөж явтал нь бас Нэмэлийн цээлд ороод алга болчихов, Тул болоод явж байхыг Дивга удган таниад холбогоороо харваж, хавиргыг нь цоолоход тулын биед ус орохоор нь цээлээсээ гараад Сайрь Өлийн давааны цаад ам өөд гүйхэд Дивга удган гүйцэж очив, Өнөөх жатгын хувилсан үнэг эгц шургаагны завсар ороод нуугдчихав, Дивга удган бас үзээд, түүнийг харваад алчихаж гэнэ, Түүнээс хойш тэр модыг сэтэрлэн тахисан учир эдүгээ өлийн давааны цаадхи амыг “Сэтэртэй шургаагны сайр” гэж нэрэлсээр байна.

  • ТАХЬ ЗАЙРАН

    Түүний тухай зарим нэг яриа нь хүн үнэмшмээргүй, эгээ л домгийн шинжтэй байхыг яана. Хөвсгөл аймгийн харъяат Ж.Буянхишиг, Д.Баясгалан нарын хүмүүс түүний тухай хуучилсаныг нэгтгэн сийрүүлэв. Тахь зайран буюу “Сунагар” Цэсрэн гэгч нь хар нялхаасаа маш хүнд хэцүү амьдрал туулжээ. Учир нь тэр үед Орост дайн самуун дэгдэж, үүнээс дүрвэж зугтсан эсэн бусын явуулын тэнэмэлүүд Монголын хилийн дээсийг алхаж Хөвсгөл нутгийн цаатангуудыг хүчирхийлэн, дээрэмдэж, улмаар амьдрах эх сурвалж болсон цаа буга, урц оромжноос нь салгаж хаях нь их байж. Тиймээс Тахь зайрангийн сэтгэл зүйд явуулын дээрэмчдийг үзэн ядах үзэл хар нялхаас нь сууж эхэлжээ. Тэгээд тэднээс өш хонзон авахын тулд бөө болж хараал жатгын хар судрыг өдөр шөнөгүй бясалгах болсон байна.
    Нэг удаа тэрбээр Хөвсгөл нутагт бүгсэн тавь гаруй явуулын тонуулчныг хөнөөхийн тулд Хөвсгөлийн тайгад зориуд урц барин сууж арав хоногийн турш хараал хийжээ. Нээрээ ч төдөлгүй Ренчинлхүмбэ хайрханы арын их тайга руу хүн толгойтой цөөвөр чононууд гүйлдэх болсон байна. Эдгээр хачин амьтад биесээ цуу татан, цусан далай савируулан хооллоцгоож байхыг тус нутгийн цаатангууд холоос хараад мэл гайхацгаасан байна. Сүүлдээ мөнөөх цөөвөр чононууд хайрханы ангал руу биесээ хороосоор үхэж үрэгдэж дуусчээ. Гэтэл үүний дараахан Ренчинлхүмбэ хайрханы гүн хавцалд тавь гаруй хүний араг яс овоорчихсон байсан гэдэг. Орой үдшийн цагаар уг хавцалаас хөх гал дүрэлзэн асдаг, ойр хавьд нь явсан хүн амьтан цахилгаанд цохиулсан мэт тэр дороо үхдэг болсон гэх бөгөөд хэрвээ дээрхи явдал амьдрал дээр жинхэнээсээ тохиолдсон бол аюултай л юм байна. Бас гайхамшиг ч гэж хэлж болохоор юм.
    Явуулын тонуулчдад өширхөж хорссон нутгийн ардууд сэтгэлээ тайтгаруулахын тулд дээрхи яриаг зориуд зохиомжилсон байж ч мэдэх юм. Дээрхи итгэмээргүй явдлын тухай хожим Тахь зайран “Үйлийн үр гэдэг нь аливаа хүнд заавал ч үгүй ирдэг ёстой юм. Тэр цөөвөр чононууд маш их нүгэл үйлдсэн болохоор дааж давшгүй хөнөөл сүйрэлд өртсөн юм шүү дээ” гэж ярьдаг байсан гэдэг. Гэхдээ Тахь зайран байнга хараал жатга хийгээд байдаггүй, чухамхүү аргагүй шаардлагатай үед л гоц мэдрэхүйгээ ашигладаг байж. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр До яамны ногоон малгайтанууд Хөвсгөлийн лам хуварга, ноён баяд, ард иргэдийг олноор нь хядсан байдаг. Чухам тэр үед Хөвсгөлийн тайгад нэг зэрлэг хүн бусдыг олноор нь алж устгаад байгаа мэдээ До яамныханд иржээ. Тэрхүү зэрлэг этгээдийг устгахаар До яамнаас дөрвөн мэргэн буудагчийг илгээсэн гэх бөгөөд тэд бүрий болсон хойно Ренчинлхүмбэ хайрханд хүрчээ. Гэтэл тайгын хавцалаас хөх гал маналзаад явчихаж. Мэргэн буудагчид тэр зүг рүү гал нээтэл мөнөөх гал улалзахаа больжээ. Тэнд ямар ч гэсэн хүн байгаа нь ойлгомжтой болсон тул мэргэн буудагчид нэгийгээ үлдээгээд, гурав нь тэр зүг рүү явцгаажээ. Гэвч тэднийг хавцалын ирмэгт дөнгөж очтол гэнэт хөх гал маналзаж байсаар тэнгэрээс цахилгаан цахиад бүгдийг нь аянга ниргэж орхисон гэдэг.
    Энэ нь мөн л Тахь зайрангийн хийсэн үйлдэл байсан бололтой. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа До яамны зэвсэглэсэн хэдэн ногоон малгайт “Буутай цэргүүдийг маань аянга буулгаад хөнөөчихдөг тийм ид шид гэж юу байсан юм бэ. Энэ бол шашны мунхруулга” гэж онолдоод Тахь зайранг барьж устгахаар Хөвсгөл аймгийг зорьсон байна. Тэд Ренчинлхүмбэ суманд очуутаа л Тахь зайранг сураглаж, улмаар нутгийн цаатан ардуудыг баривчлаад “Зайрантан хаана байгааг хэлж өг” гээд эрүү шүүлт тулгаж эхэлжээ. Харин энэ үед Тахь зайран өөрөөс нь болж гэмгүй иргэд До яамныханы гарт тарчилж байгааг мэдчихээд нэг үдэш ногоон малгайтануудыг тайгын хавцалд бусдыг яргалж байхад нь шууд яваад очсон байна. Гэхдээ тэр зүгээр нэг очсонгүй. Нэгэн том биетэй цаа уначихсан, тэгсэн хэрнээ толгой байхгүй, нэг гартаа савар, нөгөө гартаа толгойгоо барьчихсан цаатануудын урцанд тулж очжээ. Үүнийг хараад ногоон малгайтануудын зүрх амаараа гарах шахсан гэдэг. Тэд айсанаасаа болоод зэрэг зэрэг гал нээж, мөнөөх цаа унасан толгойгүй хүн ойн чөлөө рүү ухасхийжээ. Ногоон малгайтанууд хойноос нь өчнөөн буу тавьсан ч оногдсонгүй. Төдөлгүй тэнгэрээс цахилгаан цахилаад явчихаж.
    Энэ нь аянга буух дохио байсан бөгөөд өмнө нь гурван мэргэн буудагч аянганд цохиулаад үхчихсэн болохоор ногоон малгайтанууд “Бидэнд аянгын дохио өгөөд байх шиг байна. Эндээс бушуухан холдъё” гээд машинаа асаагаад давхиж одсон гэдэг. Хожим Тахь зайран “Тэр үед би шууд аянга буулгаж болохоор байлаа. Даанч тэр цэргийн хүмүүстэй цуг энгийн номхон цаатангууд амь үрэгдчих гээд байсан юм. Тэгээд л би дохио өгч сануулсан юм даа” гэж хуучилж байсан гэдэг. Хөвсгөл нутгийн шилийн сайн эр “Сунагар” Цэсрэн гэдэг хүний нэр өмнө нь бас сонсогдож байлаа. Хөвсгөлийн зарим иргэд “Сунагар” Цэсрэн, Тахь зайран хоёрыг нэг хүн хэмээн барим тавим нотолдог ажээ. Нээрээ ч энэ хоёр хүний амьдарч асан нутаг орон, цаг хугацаа яг тохирдог бөгөөд Тахь зайранд зарим үед нэрээ өөрчлөөд өөр хүний дүрд хувирах шаардлага тулгардаг байсан бололтой. Ингэснээр ч зарим ажлыг сүрхий бүтээдэг байж. Дан ганц бөө зайрангаар яваад байх нь түүнд бас хангалттай санагдсангүй. Дээхэн үеийн Дарьгангын шилийн эрчүүдийг төр засаг малын хулгайчийн дүрд хувиргаад тагнуулын хэрэгт ашигладаг байсан гэдэгтэй л утга нэг юм.
    1930-аад оны үед Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах хэлтэст Будын Цэнд-Аюуш гэж айхтар харгис этгээд байжээ. Тэрбээр хэлмэгдэгсэдийг байцаахдаа “Миний гарт сайн эр гурав хоног нухлуулдаг юм. Дунд зэргийн эр хоёр хоног, жирийн эр ганц хоног нухлуулдаг. Тэгэхээр чамайг ямар эр болохыг чинь үзнэ ээ” гээд яргалж эхэлдэг байж. Тэгээд ганц хоногийн дотор буулгаж авахаар янз бүрээр тамлах бөгөөд үүнд Манжийн үеийн есөн эрүүнээс ч хэрэглэдэг байжээ. Тухайлбал тус нутгийн “Саарал” Гомбо гэгч залуухан ламыг яргалахдаа эрхий хуруунаас нь дүүжлэн тоосго сугалсан байгаа юм. Гэвч Гомбо ганцхан тоосго сугалуулаад л хилс хэрэг хүлээж байсан гэдэг. “Мөн “Хувилгаан” Дүүвээ гэгч настай ламын хумс руу хулс шааж хилс хэрэг хүлээлгэсэн бөгөөд Дүүвээ лам түүний яргалалыг даалгүй гурав хоногийн дараа нас барсан гэдэг. Тухайн үед зөвхөн хэлмэгдэгсэд бус гэмт хэрэгтэнүүд ч Будын Цэнд-Аюушийн гараар орж хамаг хэргээ хүлээдэг байж. Нэг өдөр дээр өгүүлсэн Тахь зайран буюу “Сунагар” Цэсрэн Тувагаас адуу хөөсөн хэргээр цагдаа нарт баригдаад Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хүргэгджээ. Гэхдээ тэр Будын Цэнд-Аюуштай зориуд уулзахын тулд албаар баригдсан байгаа юм.
    Учир нь тэр Будын Цэнд-Аюушийг эрийн цээнд хүрэх гэж ядаж явахад нь төрсөн ахтай нь цуг энд тэндээс адуу хөөдөг, нэг ёсондоо түүний эртний танил, дотны хүн нь байж л дээ. Тэрбээр баривчилж авчирсан хүмүүстээ “Би танай тэр том дарга Будын Цэнд-Аюуштай уулзмаар байна. Түүнтэй уулзаагүй цагт би та нарт юу ч ярихгүй” гэж адарчээ. Тиймээс тэд түүнийг арга буюу Цэнд-Аюушийн өрөөнд дагуулж орсон байна. Цэнд-Аюуш түүнийг хармагцаа “За Сунагар ах ямар хэргээр наашаа ирэв дээ” гэхэд Цэсрэн “Ийм л хэргээр ирлээ дээ” гээд ширээн дээр тавьсан нарийхан хулсыг шүүрч аваад өөрийнхөө хумс руу шааж орхижээ. Тэгээд тэр “Энэ чинь Манжийн үеийн эрүү шүүлтийн эхний даваа биз дээ. Дүү хүү нэг иймэрхүү л юм хийж суудаг болоо юу. Их юм сурч гийгүүлж дээ. Хүний хумс руу хулс шаах тэгээд ямар байна. Сайхан байгаа биз дээ” гэхэд Цэнд-Аюуш “Сайхан муухайг нь ёстой мэдэхгүй юм. Таньд ямар байна даа, өвдөж байна уу?” гэж асуужээ. Тэгтэл Цэсрэн “Арван тавны цагдаа нар миний хумс руу энэ хулсыг мөн ч олон удаа шаасан даа. Одоо бүр дасал болчихож. За дүү хүү ахынхаа эрхий хуруунаас дүүжлээдэх. Цагийн сайханд би долоон тоосго сугалуулдаг байсан юм. Гэвч чиний өрөөнд ердөө гуравхан тоосго байх чинь. Дүү хүү дахиад дөрвөн тоосго олоод ир” гэж шавдуулсан байна. Тэгтэл Цэнд-Аюуш эвгүй байдалд орж “Сунагар ах аа. Та одоо юу яриад байна аа. Би таныг яалаа гэж байцаах юм бэ. Таныг наад цагдаа нар чинь л байцаана биз. Би зөвхөн хувьсгалын эсрэг тэрсэлсэн хүмүүсийг л байцаадаг хүн. Хулгайч нартай зууралдаж чадахгүй. Та одоо яв” гэсэн байна. “Сунагар” Цэсрэн бүр ч омогшиж “Чи чинь хулгайч нарын хулхийг буулгадаг юм биш үү. Дүү хүү өөрт хамаагүй ажилд битгий оролцож бай. Тэгээд ч чи энэ нутагт төрж өссөн хүн. Нутгийнхаа номхон хүлцэнгүй хүмүүст хатуугаар ханддаг чамайг би хувьдаа өршөөхгүй. Яасан задарсан тархи вэ чи. Эцэг, эх хоёр чинь амьд байсан бол чамайг яах байсан бол. Энэ байдлаараа чи үхээд тамд очих биз. Одоо чи наад тоосгоо гаргаж хая. Би танай хувьсгалт засагт гомдол мэдүүлнэ. Танай засаг яагаад Манжийн үеийн эрүү шүүлт хэрэглэдэг билээ. Танай засаг чинь ардын засаг, энэрэнгүй засаг биз дээ” гэхэд Цэнд-Аюуш түүний өмнө сөгдөж “Сунагар ах аа. Та намайг өршөө. Та надад битгий л хараал хийж үзээрэй дээ. Энэ бол хувьсгалт засгийн шийдвэр биш, миний шийдвэр. Би дахиж ингэхгүй. Одоо энэ тоосгонуудыг гаргаж хаялаа. Ахын минь найз байсаны хувьд дүү хүүгээ өршөө. Би таныг хэргээс мулталж чадна шүү” гэх зэргээр гуйж царайчилсан байна. “Сунагар” Цэсрэн түүний үгийг үл тоож “Чи намайг хэргээс мултлах гэж үү. Чамтай чамгүй би хэргээ өөрөө аргалчихна. Тэгээд ч хүн чанараа барсан чиний нэг муу нохой тус надад өчүүхэн ч хэрэггүй. Намайг оролдсон хүмүүс өөрсдөө удахгүй баларч сүйрнэ” гэсэн гэдэг.
    Энэхүү сүрдүүлэг Будын Цэнд-Аюушд сүрхий цохилт болж төдөлгүй тэр өөрийн сайн дураар ажлаасаа халагдсан байна. Гэвч тэр До яамны хар дансанд хэдийнэ орсон тул 1939 онд баахан ногоон малгайтнуудын хамт Зөвлөлт рүү ачигдаж тэндээ цаазаар авахуулсан гэдэг. Харин “Сунагар” Цэсрэн цаашид хэрхсэн эсэх нь тодорхойгүй. Зарим хүн түүнийг адуу хөөсөн хэргээр арван жилийн ял авсан гэдэг бол зарим нь “Тахь зайран буюу “Сунагар” Цэсрэн 1960-аад оны үед Ю.Цэдэнбал даргын цаатангуудад барьж өгсөн цагаан байшинд суугаагаараа өөд болсон гэж ярьдаг аж.

  • СЭД ЗАЙРАН ТУХАЙ

    Сэд зайрангийн онгод нь хэрээ нь дүртэй байсан уу ямартаа ч хаа явсан газар нь хоёр том хон хэрээ дагаж явдаг байсан гэдэг
    Сэд зайран ширүүн зантай ч хүүхдэд их ээлтэй хүн байж нэгэн удаа нутгийн нэгэн баян айлын ганц хүүгийнх нь хамаг бие нь дээр нь яр шаваад их л муу байж энгээд Сэд зайранг гэртээ залж арга чарга асуухад зайран хүүг үзээд булаг шанд бохирдуулаад газар усны хорлол болж гээд бөөлхөөр болж гэрийнх нь ойр орчим хэдэн жижиг түүдэг асаагаад хиншүү хярвас гаргаж харанхуйд бөөлж байгаад хүүг хэнгэрэг дотороо хийгээд хэсэг эргүүлж дуусаад гаргахад овоо сэргэсэн бололтой царай нь тодроод эхэлжээ хэд хоногоос өнөөх яр шарх нь ор мөргүй эдгэрсэн гэдэг
    Айлд сархад ууж суусан Сэд зайран тэр айлд юм сурахаар ирсэн тэр айлын садангийн залууг харж байсанаа хонио хариулуулдаг ядарсан айлын нялх охиныг өлөн чоно шиг нүдээр харахаа болихгүй бол наад нүгэлтэй нүдийг чинь намайг дагаж явдаг 2 хэрээ тоншиж орхин шүү гэхэд залуугын царай хувирч Сэд зайрангаас өршөөл ирэн буцсан гэдэг зайран хутгаараа олон хүнийг өвчин зовлонгоос нь салгасан байдаг бие муу байгаа хүнийг хутгаараа энд тэнд нь хатгаж өтгөрсөн хар нүж гаргаад сорвигүй эдгээдэг байжээ

    Choigoo Shamanic Path
    Арван хоёрдугаар сарын 9-нд 14:20 цагт ·

  • ДАЛНЫ ЯС БА ЦЭЭРЛЭХ ЁСОН

    Өрхийн тэргүүн эцэг, эсвэл насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхгийн дагуу зүсэж бүх хүнд хувь түгээдгээс “далны хуудсыг далан хүнд” гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал хоёр гараар тосч авах бөгөөд хүүхдээс бусад нь “дал нь даага болог, даага нь дал болог” гэж ерөөдөг.
    Далны ясыг шатааж мэргэлэх ба тухайн айлын одоо болон ирээдүйд болох, болохгүй зүйл, малын хэвтэр, хишиг буян, үр хүүхэд, адуу мал, хүний уур омог гээд л олон содон шинж тэмдэг байдаг ажээ. “Нутаг дээр хаясан дал шагай хоёр гурван жил эзнээ хардаг” гэж ярилцдаг. Тиймээс далны хормойг сэтлэх буюу цоолж хаядаг ёстой. Эрт дээр үед нэгэн дээрэмчин айлын нутаг дээр байсан далны ясыг хараад өмнө зүгээс их хэмжээний алтан эдлэлтэй баян хүн ирэх нь гэж шинжээд дээрэмдэхээр шийдэн арын ууланд бүгжээ. Гэтэл баян эзэн хоноглох газраа үзэхээр хөсгөөс түрүүлж ирээд айлын нутаг дээр буй нөгөөх далыг үзээд “энэ дал дээрэмчин отож байна гэж хэлж байна” гээд зүгээ буруулсан юм гэдэг. Тэр цагаас хойш далыг сэтэлж хаядаг болжээ.

  • СЭД ЗАЙРАН1

    Сэд зайрангийн онгод нь хэрээ нь дүртэй байсан уу ямартаа ч хаа явсан газар нь хоёр том хон хэрээ дагаж явдаг байсан гэдэг
    Сэд зайран ширүүн зантай ч хүүхдэд их ээлтэй хүн байж нэгэн удаа нутгийн нэгэн баян айлын ганц хүүгийнх нь хамаг бие нь дээр нь яр шаваад их л муу байж энгээд Сэд зайранг гэртээ залж арга чарга асуухад зайран хүүг үзээд булаг шанд бохирдуулаад газар усны хорлол болж гээд бөөлхөөр болж гэрийнх нь ойр орчим хэдэн жижиг түүдэг асаагаад хиншүү хярвас гаргаж харанхуйд бөөлж байгаад хүүг хэнгэрэг дотороо хийгээд хэсэг эргүүлж дуусаад гаргахад овоо сэргэсэн бололтой царай нь тодроод эхэлжээ хэд хоногоос өнөөх яр шарх нь ор мөргүй эдгэрсэн гэдэг
    Айлд сархад ууж суусан Сэд зайран тэр айлд юм сурахаар ирсэн тэр айлын садангийн залууг харж байсанаа хонио хариулуулдаг ядарсан айлын нялх охиныг өлөн чоно шиг нүдээр харахаа болихгүй бол наад нүгэлтэй нүдийг чинь намайг дагаж явдаг 2 хэрээ тоншиж орхин шүү гэхэд залуугын царай хувирч Сэд зайрангаас өршөөл ирэн буцсан гэдэг зайран хутгаараа олон хүнийг өвчин зовлонгоос нь салгасан байдаг бие муу байгаа хүнийг хутгаараа энд тэнд нь хатгаж өтгөрсөн хар нүж гаргаад сорвигүй эдгээдэг байжээ.

    Choigoo Shamanic Path
    Арван хоёрдугаар сарын 9-нд 14:20 цагт ·

  • ХҮНИЙ БИЕД КАЛЬЦИ ДУТАГДАХАД ОЮУН САНААНД ШУУД НӨЛӨӨЛЖ, ЭРТ ХӨГШИРДӨГ

    Хүний биед кальци дутагдвал ямар эмгэгүүд үүсэх вэ?
    Нялх хүүхэд: Кальци дутагдсанаас өсөлт удааширч зарим хүүхдийн бие давжаардаг.
    Хүүхэд: Өсөлт удаашрах, ядрах, ам цангах, хоолонд дургүй болох, оюун санааны хөгжил буурах, 0 хэлбэрийн хөлний өвчин, хараа муудах
    Жирэмсэн эмэгтэйчүүд: Хөлний шөрмөс татах, цусны даралт ихсэх, бөөр өвдөх, ам цангах, олон удаа шээх, шүд хөдлөх
    Залуучууд: Эрт хөгшрөх, ядрах, сульдах, ой санамж удаашрах, булчин зангирах, арьс харлах, олон удаа шээх, шүд хөдлөх
    Хөгшин хүмүүс: Үе мөч өвдөх, яс зөөлрөх, судас хатуурах, даралт ихсэх, хоолонд дургүй болох, өтгөн хатах, зүрхний хэм алдагдах, хараа муудах, шээс задгайрах, шөрмөс татах, зүрх муудах, чихрийн шижин, А хэлбэрийн булчирхайн өвчин зэрэгт мэдрэлийн үйл ажиллагаа удааширч үхжинэ.
    Кальцийн дутагдалд ороод удсан хүн эрт хөгширдөг. Хүн 20 наснаас эхлэн ясан дахь кальцийн хэмжээ нь аажмаар багасч 50 нас хүрэхэд кальци дуусдаг байна. Удаан хугацаагаар кальцийн дутагдалд орвол яс зөөлрөх яс ургах, хугарамтгай болох сөрөг нөлөө илэрдэг.
    Хэрхэн кальциа нөхөх вэ?
    Мэргэжилтнүүд далайн байцаа, загас болон сүүн бүтээгдэхүүн өндөг, ногоог өргөнөөр хэрэглэх нь кальцийн дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг.
    Далайн гаралтай амьтан, ургамалд кальци их хэмжээгээр агуулагдсан байдаг тул хүний биед чухал эрдэс бодисуудыг нөхдөг байна.

    Хүний ясанд кальци дутагдах үед

  • ГЭР ОНГОД ТАХИХ ба ТҮҮНИЙ МӨН ЧАНАР.

     

    Уламжлалт гэр онгод тахих :
    Уламжлалт / харын / бөө мөргөлтөнгүүд ёс дэгийг хатуу баримтладаг байсан бөгөөд залгамжлагчгүйгээр үеэ өнгөрсөн бөө хүнийг өөд болсноос хойш гурван жилийн дараа, тухайн бөө хүний онгодыг онголон хөрөглөхийн зэрэгцээ түүний хань ижил, үр хүүхэд, ах дүүс нь уламжлалт бөө мөргөлийн ёс дэгийг мэддэг туршлагатай бөөгөөр амилуулан орон гэртээ залж байрлуулсан онгодын хөрөг дүрийг гэр онгод гэдэг. Ингэж амилуулсан онгодууд гэр онгод болохоос гадна ихэвчлэн уул усандаа “Асар “-лагдсан байх нь элбэг байдаг. Мөн эдгээр гэр онгодуудыг дотор нь ” Гал голомтны эзэн онгод, эцэг эхийн талын мах цусны барилдлагат онгод, багш шавийн барилдлагат онгод, олон үеийн өмнөөс гал голомтонд эрээ хорлолоор ирж тахигдсан онгод “-ууд хэмээн хуваадаг болно. 17-20р зуунд бөөлж байсан ихэнх харын бөө нарын онгод гэр онгод болсон байдаг. Харин 13-р зуунаас эхлээд…… Начигай онгод, Буриадын Авгалдай онгод, Дархадын нисдэг долоон бөөгийн онгод гэх мэтчлэн 20-р зууныг хүртэлх ихээхэн домог түүхтэй маш цөөн тооны онгодоос бусад нь үндсэндээ мартагдсан аж. Уламжлагдан ирсэн ийм төрлийн гэр онгодыг тахиулдаг айл өрх нь өөрийн гэр онгодыг сайн танин мэддэгээс гадна тахиулж буй онгод тэнгэртэйгээ ямар нэг байдлаар харш биш онгодтой бөөг залж онгодоо тахиулдаг ажээ. Гэр онгод тахих тахилгыг тухайн айл өрх өөрийн ам бүл, үр хүүхдийнхээ хүрээнд, зөвхөн шүтлэгийнхээ хэмжээнд хийж ёсолдог заншилтай байдаг. Түүнчлэн тухайн өрх айлын гэр онгодыг тахиж байгаа бөө ихэвчлэн явган бөөлөхөөс гадна тахидаг онгод тэнгэр нь догширсон бол хуяглан бөөлж, сэтэр ариулах, хишиг буяны даллага авах, гал голомт тахих, үүдэн тэнгэр тахих, догширч хатуурсан онгодыг аргадах, хар хэл ам, хараал жатаг зэргийг хариулах, гэр оронд нь нүүрлэсэн гай зовлон арилгах, өвчин эмгэгийг засах арга засалтай хамтган хийж болдог. Эцэст нь энэ жилийн өдийгөөс, дараа жилийн төдий хүртэл ” Хар толгойт хүн бүхэн хахирах төдий ханиад ч үгүй, хамаг хишиг буянд нь алдах төдий гарзгүй, халуун гал голомтонд нь бүрэн мэнд суулгаж хайрлах “-ыг даатган залбирч зан үйл хийдэг болно.
    Бөө хүн гэр онгод тахих ёс:
    Бөө мөргөлийн / харын / ёсонд ” Харанхуй орноор аялах, замчлан заалгах, бөөгийн ёс дэгээс буцааж няцахааргүй шулуудсан “-аас хойш 3-н жилийн дараа, гал голомтондоо бие даан бөөлж, гэрийн онгод тахих анхны зан үйл хийж эхлэдэг. Түүнээс хойш жилд нэг удаа тогтмол өөрийн бүх онгодуудаа бүгдийг нь дуудаж, нэг бүрчлэн уулзахын зэрэгцээ онгодуудаа зориулж их цайллага үйлдэхийг тогтмол гэрийн онгод тахих ёс хэмээдэг. Гэрийн онгод тахих үедээ бөө хүн хэд хоног махан хоол идэхийг цээрлэн биеэ бэлтгэсэн байх ёс дэгтэй юм. Түүнчлэн яг гэр онгодоо тахих үедээ эхлэж хэл хуураар хэсэг хуурдаж, амьсгалын ба хэлний 7-н цохилтоос гадна онгодын аялгууг тоглон, гал голомтноосоо харанхуй оронд одож буйг дүрслэн аягладаг ажээ. Эцэст нь гал голомт, хуяг хэрэгслэлээ арцаар ариулан өвч хуягаа бүрэн өмсөн бөөлөхийн зэрэгцээ онгод тэнгэртээ их сөнгийн идээ, 21-н төрлийн цагаан идээ, бүтэн хонины бүхэл өтөг шүүс тавьж, өргөл чимэглэл өргөн, даатгал хийж бөөлдөг ёс учиртай юм. Энэхүү зан үйл нь бөө мөргөлтэй хүмүүсийн зүгээс болон тэр дундаа бөө хүн өөрийнхөө зан үйлд үнэнч шударга хандаж буйгаас гадна хичээл зүтгэл гарган тангарагтаа үнэнч байгаа тод илэрхийлэл билээ. Мөн тогтмол тахилгаас гадна тухай айл өрхөд гай нүүрлэж гарз гарах, / хүн нас барах / өвчин зовлон ороож аж амьдрал доройтох эсвэл онгод тэнгэр нь баарч, баалахад онгод тэнгэрээ аргадаж, саад бэрхшээлийг арилгахын тулд заслын тахилга хийж, айлтгал даатгал өргөхийг ” Тогтмол бус ” тахилга гэдэг. Онгод тэнгэрийн тусгайлсан засал тахилга гэдэг нь хүндэтгэлтэйгээр хийдэг томоохон хэмжээний дом заслын зан үйл юм. Ер нь бөө хүн өрөөл бусдын онгодод дийлдэхээсээ өмнө өөрийн онгодын баалалтанд орох элбэг байдаг. Гэрийн онгод тэнгэрийн тогтмол бус тахилга хийх, гол шалтгаан нь ихэвчлэн онгод тэнгэр нь ” Баарах, баалах ” дохиолдол юм. Бөөгийн онгод баарна гэдэг бөөлөх явцад онгод огт ирэхгүй болох дохиолдолыг онгод баарах гэнэ. Харин онгод баалах гэдэг онгод ямар нэг зүйлд маш ихээр эгдүүцэн уурлаж, тэрхүү уураа эзэгнэгч бөөдөө гаргаж залхаан шийтгэж байгаа хэрэг. Бөө хүн өөрийнхөө онгодын бааралтыг гаргаж чадахгүй удвал онгод нь улмаар баалж эхэлдэг. Иймхүү баалж буй онгодын баалалтыг гаргаж эс чадваас тухайн бөө хүнд муу зүйл болох буюу амь нас нь цөвтөхөөс гадна цаашид эрээ хорлол нь уг бөөгийн үр удамд үлдэх хор хөнөөлтэй байдаг. Бөө мөргөлтэй хүмүүс болон бөө хүн өөрийн онгодынхоо бааралт, баалалтыг өөрөө эс дийлэх бол туршлагатай сайн бөөгөөр яаралтай засуулдаг учир энэхүү заслыг зөвхөн онгод тэнгэрээ тахиж, аргадан засдаг тул гэрийн онгод тахих заслын тахилга хэмээдэг.