Category: Монгол бөө

  • ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖДЭЭ ЗАЛБИРЛАА.

    Уг уламлалынхаа хүрээнд МБНЭ-ээс 2014 онд Лусын Нэгдсэн Их Тахилгыг Хөвсгөл далай дээр амжилттай зохион байгуулсан юм.
    Энэ жилийн Нэгдсэн Их Тахилгыг орон нутгийн хэмжээнд Хөвсгөл далай ээждээ хүндэтгэл үзүүлэн залбирлаа. Лусын залбирлалыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Наранцэцэг, Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа , Галын тахилгыг зайран Үүрцайх нар хийсэн байна.
    2016 онд хийгдэх гурав дахь тахилгыг МБНЭ-ээс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их Тахилгын түвшинд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Хөвсгөл нутгийн нийт бөө нарыг цуглуулж, албан ёсоор Монгол бөөгийн цол олгох арга хэмжээг МБНЭ-ээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийт тэнгэр шүтлэгт хөх мөнх тэнгэр заяат Та бүхнийг өргөнөөр идэвхи санаачлагатай оролцохыг урьж байна.
    Д.Төмөрчөдөр

    djmedia:691
  • ТАЙЛГА ТАХИЛГЫН ЁС УЛАМЖЛАЛЫН МӨН ЧАНАР.

    Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж, хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж байдаг. Эртний түүх соёлын үнэт өвийг хамгаалахад тахилга шүтлэгийн хэлбэрээр нутгийн иргэдийн оролцоотой хамгаалж ирсэн уламжлал бий. Тахилга ёслолын үеэр байгаль орчныг бохирдуулах, амьтны амийг таслах, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах, ёслолын дэг журмыг зөрчихийг хориглодог.

    А. Готов

     

  • ЗАРАА ЗАЙРАН

     

    Урианхай зайран Зараа нутгийн өөр нэг зайран Чойсүрэнтэй хамт архи ууж суугаад нэлээн согтоцгоосон гэдэг сүүлдээ тэд хоорондоо маргалдаж бие биедээ агсам тавьж хүч чадлаа үзэлцэх болж гэнэ Зараа зайран би сэмжээрээ энэ гэрийг бүтээнэ гэхэд Чойсүрэн зайран би тэгвэл нарийн гэдсээрээ энэ гэрийг ороон гэж ам гарчээ.

    Чойсүрэн зайран гэдсэндээ гараа хийх шиг болоод нарийн гэдсээ гаргаж ирээд гэрийг бүтэн хагас ороогоод зогсоход Зараа зайран мөн гэдсэндээ гараа хийх шиг болоод сэмжээ гаргаж ирээд гэрийг бүтээж гэнэ энэ явдалыг Зараа зайраны бие давхар эхнэр нь хараад айж сандрах даа ухаан алдаад унж хэсэг хугцааны дараа сэргээд харахад хоёр зайран нэлээн номхорсон их эцэж ядарсан байдалтай архиа уугаад сууцгааж байж хожим Зараа зайраны эхнэр энэ явдалыг охин доо ярьж өгсөн бөгөөд охин Жавзмаа нь итгэхэд бэрх байсан ч ээж нь өөрийн нүдээр харсан тун итгэлтэй хэлж байсан гэдэг өнөөгийн бидэнд иймэрхүү эрт цагийн бөө нарын харуулсан эрдэм чадал боломжгүй мэт гэхдээ бид яаж гэдгийн мэдэхгүй боловч тэд харин мэддэг бас чаддаг тэр ухааныг олсон байж яг гэдэснээсээ сэмжээ гаргасан уу гэдэг дээр би эргэлздэг юм магадгүй энэ үзүүлсэн зүйл нь ховсын арга байсан байж болох юм

  • ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ1

    Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор задач Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрж, зад буух бүх аргыг хэрэглэсэн байна.
    Ингээд Хятадын цэргийн өмнүүр болон араас нь олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, түүний араас зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун, түүний араас цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан Хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орон Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож, улмаар цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна.
    Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган”-д бичиж, түүхэн баримт болгон үлдээжээ.

  • ХУШ ДӨЛИЙН ХАЙРХАН БУЮУ ХАЛЗАН ЗАНА ЗАЙРАН:

    Буурлуудын яриагаар 1916 онд энэхүү онгодыг босгосон гэдэг. Мооцитийн хүү Халзан Зана зайран энэхүү Хуш дөлийн онгодыг дуудан бөөлж 33 хурмастаар аялан дүүлж бөөлдөг байснаараа ид шид эрдэм оюунаараа гаргуун гарсан нэгэн байжээ. 33 онгод дотроо салаалж ирдэг олон тооны онгод бий. Түүний олон салааны толгой том тэнгэрүүд болох Бургааст Цармын онгод, Улаан модны онгод, Төхийн онгод, Сайхан өвстийн онгод, Өвөр ходны аав буюу Нанзад эмгэний онгод , олны мэдэх ийм чадалтай онгодууд хүч хавсарч Ноё тэнгэрийг үүсгэдэг байжээ. Зуны дунд сар болох өвсний толгой бүрэн цухуйх үед Хуш дөлийн онгодыг тахидаг байсан хэмээн Бүдүүрээ зайран нэгэнтээ дурсаж байсан. Зана зайран нь Хар болон Шар тэнгэрийг хамтдад нь авч явдаг байсан. Мооцитийн Халзан зайран нь Хармайн гол Шаргын дэнж Төхийн урд Тэнгисийн булан зэрэгт дөрвөн улиралаа даган нутагладаг байжээ. Зуны дунд сард тахихдаа морьтой хүн гарахыг цээрлэж эгц доороос нь явган өгсдөг байсан тухай Дэлгэр зайран ярьж байсан.Энэхүү Хуш дөлийн онгодыг хамгийн сүүлд Дэлгэр зайран тахисанаас хойш өдийг хүртэл тахилга нь тасарсан гэж ярьдаг юм. Энэхүү Хуш дөлийн онгод нь Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 3-р бригад Шаргийн дэнжийн зүүн талд байрлах Саяаны нурууны дунд байрлах ганц өндөр цочим хавцал дээр байрладаг онгод билээ.

  • ХУВИЛГААН ДУГАРСЭД1

     

    1950-иад оны үед нэгэн ид шидтэй хувилгаан тодорч, нутгийн олны шүтээн болсон нь Дугарсэд гэгч байжээ. Дугарсэд Онон голынхоо хөвөөнд ирж, үе үеийн залуусын бичигдээгүй хуулиар дарвиж цэнгэж явтал нэгэн өвгөн тааралдаж эгэлгүй их шидтэн таньд хичээгүйлэн айлтгая. Ганц охин минь хонь хариулж яваад чонотой тааралдаж, айж цочроод галзуурч жил илүү болж байна.

    Хот хүрээ орж эмч домч бүгдийг гүйцээсэн ч эдгэсэнгүй. Тэгээд таньтай уулзахаар ирлээ” гэхэд Дугарсэд гэрт нь очжээ. Гэрийн баруун хатавчинд үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй хүн хүлээстэй хэвтэж байв гэнэ. Дугарсэд хананд өлгөөтэй бууг авч сумлаад бүсгүй рүү шагайж “Эцэг эхээ зовоосон хаашаа янзын шулам бэ, чи” гэж чангаар хашгиран, тасхийтэл буудаж орхитол бүсгүй овсхийн цочиж, өвгөн эмгэн хоёр айж сандран сөхрөн унажээ. Дугарсэд доогтойхон инээгээд л гарч одов.

    Түүнээс хойш бүсгүй эдгэрч, харин Дугарсэд нутгийн олондоо хувилгаан багш хэмээн алдаршжээ. Харамсалтай нь, байнга өргөл барьц авч, хүмүүсийг мунхруулсан хэргээр халхын шоронд дөрвөн удаа хоригдож, 20 гаруй жилийн ял эдлээд 1980 онд суллагджээ.
    Нутагтаа очоод хэдхэн сар болж байтал сумын заан цолтой нэгэн залуу хамт архи ууж суухдаа хоёр мөнгөн аяганых нь нэгийг хулгайлчихсан байна. Дугарсэд нэгэн өдөр түүнтэй тааралдаад гэртээ аваачиж дахин архиар дайлжээ. Нэлээд халсны эцэст мөнгөн аягаа гаргаж “Уг нь надад ийм аяга хоёр байсан юм. Ингээд чи хоёуланг нь ав. Ха ха ха” гэсээр араар нь тойрохдоо дарьганга хийцийн хэт хутга сугалж цээж рүү нь хүчтэй дүрж амийг нь бүрэлгэсэн байна. Тэрээр халхын шоронд олон янзын хараал жатга хийж нэрд гарсан бөгөөд зарим үед бороо ус хариулдаг байсан гэдэг.

  • ЭЛЭГ ТАНЬ ХОРДОЖ БУЙГ ИТТГЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

    А, Д, Е, К зэрэг хүний биеийн болон сэтгэл зүйн байдлыг хангаж байх витаминуудыг цуглуулж байдаг эрхтэн юм. Хэдийгээр энэ эрхтэн аливаа хорт бодисыг ялгаруулах зорилготой боловч хэт их хорт бодис бий болоход элэгний үйл ажиллагаа доголдох ба энэ нь биеийн ерөнхий эрүүл мэндэд шууд нөлөөлнө.
    Элэг нь өөрөө өөрийгөө өдөр болгон цэвэрлэх боловч хэт их ачаалалтай үед үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг байна. Тиймээс хордсон байж болох шинжийг цаг тухайд нь таньж мэдэн хоргүйжүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Одоо та бүхэнд элэг хортой бодисоор хордсон байж болох 9 шинжийг танилцуулъя.
    1. Шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх
    Шээс болон өтгөний өнгө өөрчлөгдөх нь хүний биеийн дотор эрхтний хэд хэдэн өвчин бий болсныг илтгэж болох юм. Хэдийгээр шээсний замын системийн өвчлөлтэй холбоотой байж болох ч элэгтэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарсныг илтгэх бас нэг дохио билээ. Хорт бодисоор хордсон элэг нь өтгөний өнгөнд бас их нөлөөлнө. Өнгө нь ихээхэн гэрэлтэй эсвэл хар хүрэн болдог байна.
    2. Ходоодны үрэвсэл болон агшилт
    Хэдийгээр элэг хордсоноос болж ходоод гэдэсний систем агшиж үрэвсэж эхэлснийг тогтооход хэцүү ч энэ шинж тэмдгийг тоохгүй байж болохгүй. Үргэлжийн агшилт нь элэг бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй, хорт бодисыг гадагшлуулахад ихээхэн хүнд байгааг харуулдаг. Мөн бас нэг шинж нь байнга бий болох үрэвсэл бөгөөд энэ нь гэдэс хийгээр дүүрэх байдлаар илэрдэг байна.
    3. Арьс хямрах
    Элгэнд хорт бодис хуримтлагдах нь арьс хямрах байдлаар бас илэрдэг. Учир нь ойлгогдохгүй загатнаа, хуурайшилт нь элэг хордсоны үр дагавар юм. Илрэх шинж тэмдгийг янз бүрийн чийгшүүлэгч тос түрхэн алга болгож болох ч дотор ямар нэг өөрчлөлт байхгүй учир удалгүй дахин арьс хямрах болно.
    4. Ходоодны шүүс ялгарах, түлэх
    Ходоодны шүүс хэт их ялгаран түлэх нь ихэнхдээ буруу хооллолт, зарим нэг хүнснээс шалтгаалах боловч элгэнд их хэмжээний хорт бодис хуримтлагдсан үед бас бий болдог байна.
    5. Суулгалт
    Суулгалт нь олон зүйлээс шалтгаалан бий болдог ч элэгтэй бас хамаатай байж болно. Ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй суулгалт их болбол элгээ цэвэрлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.
    6. Ядрах
    Элэг хорт бодисоор дүүрсэн үед цус шүүх чадвараа алдаж бие эрхтэнд хангалттай хүчилтөрөгч очихгүй болно. Ийм байдлаар хүний оюуны болон биеийн хүч чадал сулран, ядарч, байнга амрах хүсэл төрөх болно.
    7. Хоолонд огцом дургүй болох
    Олон шалтгаанаар хоолонд дургүй болж болох ба ихэнх нь ямар нэг хоргүй нөхцөлд бий болдог боловч энэ нь удаан үргэлжилбэл анхаарах хэрэгтэй. Зарим хүн хоолонд дургүй байх нь сайн хэрэг болдог тал бий. Гэхдээ ийм байдлаар хэдэн хоног үргэлжилсний дараа тэжээллэг бодис дутагдаж, улмаар бусад янз бүрийн зовиур, нөхцөл байдал бий болно.
    8. Шингэн саатах
    Бөөрний өвчтэй хүнд иймэрхүү зовиур их тохиолдох боловч элэгнээс шалтгаалж бас болно. Хүний хөлийн ул болон бусад хэсэгт үрэвсэл үүсэх байдлаар энэ нь мэдэгдэнэ. Хэрвээ таны хавантсан гэж бодож байгаа хэсэгт хэдэн секунд хуруугаараа дараад авахад дарагдсан мөр нилээд хэдэн секундын турш байж байвал шингэн саатаж, хавагнаж байна гэсэн үг юм.
    9. Арьс шар өнгөтэй болох
    Билирубин хэмээх бодис элгэнд ихээр хуримтлагдсан үед арьс шарлаж эхэлдэг. Элэг хорт бодисыг гадагшлуулж чадахгүй үед энэ бодис цусанд их хэмжээгээр хуримтлагдан улмаар элгэнд бий болж арьс шарладаг байна.
    Танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь байна уу? Хэрвээ танд эдгээрээс 2-оос дээш хэмжээний шинж илэрвэл элгээ цэвэрлэх талаар яаралтай бодох цаг болсон ба эмчид заавал үзүүлээрэй.

  • ГАЛ ТАХИХ ЁСОН БУЮУ ГАЛАА ТАХИХГҮЙ УДВАЛ ГАЙ БАРЦАД ДАЙРДАГ

    Монголчууд гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын хоорондуур оруулдаг байсан ба эдүгээ ч хүн нутаглуулагсад болон уналга, ачлагыг нь мөн ингэж ариулдаг заншил хэвээр байна. Голомт гэдэг бол нэг овог юм уу нэгэн удам угсааны залгамжийг хэлдэг. Тулганы хаяагаар нь хог тарих, галдаа нохойн баас, шувууны сангас, сонгино, саимсаг, хог, үсний сэв оруулах, мэсээр төнхөх дор явдал,мөр самуурна гэдэг. Гал уруу нулимах, захад мод түлээ хагалах, гал дээгүүр алхахыг цээрлэдэг. Галаа баясган.хүнс гаргаад нуглуур, тогоо нэрээд архи, шар тос, өөх, шинэ торго дурдамын өөдсийг дээжлэн өргөдөг. Тэнгэрийг нь ариулах болбол галдаа бор давс өргөдөг. Галын тэнгэр, хоол гурав савхдах, мах гурав огтлоход хүртэл горьддог гэдэг.

    Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг, айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь их эртний ёс билээ.
    Аргалын арагийг гал голомтын сан гэж үздэгээс түүн дээр сандайлдаггүй, орой нь заавал түлшээр дүүргэдэг.Галын хайчыг хойморь уруу амыг нь харуулдаггүй. Хар элгийн айлаас гал авах, мөн айлд өгөхийг цээрлэдэг. Аргалын арагийг гал голомтын сан гэж үздэгээс түүн дээр сандайлдаггүй, орой нь заавал түлшээр дүүргэдэг.Галын хайчыг хойморь уруу амыг нь харуулдаггүй. Хар элгийн айлаас гал авах, мөн айлд өгөхийг цээрлэдэг. Гал тахих ёс бөө мөргөлөөс улбаатай бөгөөд бурханы шашин дэлгэрэхээс урьд галын тэнгэр гэдэг байснаа эдүгээ бурхан гэх нь олширчээ.
    Галын бурхан буюу тэнгэрт зориулан: “Сүмбэр уулын төдий идээг, сүн далай төдий ундааг ,сүрт галын бурхан ГАЛАХАЙ танд өргөе!” гэж галдаа тос, өөх сэлтийг өргөн мөргөдөг заншилтай. Ихэс дээдсийн галыг тахихдаа: Одноос олон малтай болготугай, уулнаас их цагаан өргөөтэй болготугай, төрсөн биеийг маань мөнх жаргаатугай, төр барих нуган хүвүүнтэй болготугай! гэдэг бол ядуусынхыг: Нуурт зогсох олон адуутай болго та, ноён хүнийг дагах хиа хүвүүнтэй болго та, задгай олон хоньтой болго та, зан сайт охидтой болго та!” гэдэг байжээ.
    Галын тэнгэр зүүн-өмнө зүгт оршдог ба ямаа хөлөглөсөн эцэг эхийн золголттой тэнгэр байдаг гэж сударт өгүүлжээ. Сэтгэлд сэвтэй зүйлийг галдаа ариулж хэрэглэх явдал энд тэндгүй байдаг. Таваас доош настай хүүхэд гал хараад инээдгийг галын тэнгэртэй ярьж байгаа нь тэр гэдэг.
    Галын тахилгын үед тэр айлд гадны хүн , жирэмсэн, сархад хүртсэн хүн байхыг хатуу цээрлэнэ . Гадны хүнд айлын лай гай үсрэх, жирэмсэн хүний ураг эндэнэ, согтуу хүний насанд цөвтэй айлын гал дошгин ширүүн тахигдах жишээтэй.Зайран хүнээр галын буулттай гэрийн эзний ивээл ээлтэй өдрийг тааруулж тахиулах нь зүйтэй. Удган айлын гал тахихгүй гэдгийг сайн санах хэрэгтэй шүү. Хэрэв тахиулсан тохиолдолд 3 жилийн дараа яаж яваагаа эргээд нэг сайн тунгаан хараарай. Гал тахидаг тохиолдол маш ховор байдаг дээд тэнгэртээ галаа мандааж бадраасан тусгай өндөр эрбийн арай өөр жаягийн онгод үйлддэг гэхдээ тийм удгад нь одоо бараг байгаа үгүй нь юу л бол…Эс бол нас өндөр гарсан цэвэршсэн, насаарай тэнгэрийн үйлэнд зориод явсан учиртай удган тахих болов уу түүнээс хаа хамаагүй одооны бөө гэх нэртэй эмэгтэй улаачид минь мэдэхтүн. 3 жилдээ дараалан тахисан айлын гал голомт харлах учир байхгүй өөдлөн дэвжихийн үндэс суурь болж байгаа юмаа.
    Айл гэрийн гал голомт тахих нь харилцан адилгүй өөр өөр жаяг арга барилаар өргөх өргөл нь хүртэл өөр байдаг .Тиймээс хэн хүнгүй шууд хийдэг амар засал биш гэдгийг хатуу санах хэрэгтэй улаач нар минь амь нас ,эд баялаг, эрүүл мэнд, буян хишиг, хамаг зүйл үүнд оршдог учир ,дээдийн дээд хатуу засал сайн бодож билэгшээж ач холбогдол хариуцлагатай хандах нь тэр жилийн чинь өнгө болж өгнө.Зайран галын тэнгэр Галахайд өргөлийг өгөөд хөгжөөгөөд баясгаад тахиад морьддог бол удган тахихаас бусад бүх үйлдэлийг хийгээд түүнийгээ тахисан хэмээн андуурч суудаг нь улаач нарын том алдаа юм шүү. Галд өргөх өргөлийг бичиж аваад бүгд адил хийх гээд байдаг энэ том эндүүрэл шүү гэмээр байна. Учир нь тухайн айлын галын эзэн өөр өргөх өргөл нь жаяг нь өөр өөр байдаг учир алдаа мадаг гарах учиргүй хатуу байдгийг сайн санаж яв. Авах гээхийн ухаанаар хандаарай

    Зайрантай бөөлдөг маана учиртай шүү
    Maitsetseg Khongor

  • БӨӨ ХҮН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ.

    Хүүг ээж болон хойд аав нь эмнэлэгт үзүүлэхгүй нууж, бөө дээр авч очсон. Тухайн үед бөө тэдгээр хүмүүсийг та нар хүн мөн үү, шууд эмнэлэг яв гээд өөрөө дагуулж, ГССҮТ-д хүргэсэн байдаг.
    Гэмт этгээдийг хорьсон, харин ээжийг нь 72 цаг саатуулаад сулласан. Хүүг төрсөн аавынх нь асаргаанд шилжүүлсэн. Хүүгийн төрсөн аав “Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа” гэх мэдээлэл өгсөн.
    Улаач хүн иргэний үүргээ биелүүлсэн байна.

  • ӨРГӨЛ ИДЭЭГ ЗӨВ ӨРГӨХ

    Хэрвээ та лусад хангайд юм өргөх гэж байгаа бол орлуулах биш жинхэнэ эрдэнэ гар татамгүй хүн олхооргүй газарт өргө лус хуурвал өөрөө л өөрийгөө хуурахтай ижил болно бас очсон уул хангайнхаа эзэн суух араатан жигүүртэнд нэн хэрэгтэй идээ ундааг зөв оновчтой өргө архинаас илүү үр тариа цэцгийн үр цац, эргээд жил дараалж очиход чинь арвай тариа цэцэг ургасан байдаг нь сайхан , гол ус лусадаа бол эрдэнэ эдээ л өргө бусад найрлага хор болох элдэв юм бүү хий Лус баясгах гэж байгаа бол үржилын үед нь загасны хоол тэжээл өргө. Усгүй харангадсан хатуу өвөл бол том мөс өвс ачиж хамгийн ус өвс хүрэлцээгүй газар тавь амьтан хэдэн км цаанаас өөрөө үнэртээд олчихно. Тас шонхор шаазгай хэрээнд бол мах шүүсээ зөв өргө! Бусад мэрэгч хулгана зурам алаг даахай жижиг амьтантай хангайд шар тосонд чанасан боорцог модны ёроолоор өргө. Ернь ямар амьтан юу иддэг яадаг юу өргөдөг юу тустай юу хортойг ялгаж үйлдвэл том тус тэр болно. Үйлэнд яваад уул ус хангай нутаг бууц төрсөн газар нэхэлтэй лус аргадалгаа хийсэний ард дүн нь зүүдээр ирвэл зөв тэр л болно. Бодоод үзие архи асгасан газар чинь цэцэг дэлгэрхүү? Хүнд идхэд таатай амттан бол хүндээ л таатай болхоор хүн өөрөө л мунхагаар өөрийгөө хуурна очих газар чинь хүнд биш тэр нутгийн ан амьтан хий сахиул дүртэнд очиж байгаа шүүдээ хүн эргэх гэж биш ! нөгөө их идээ ундаа нь амьтанд таатай биш өөрсдөө идэхгүй хаяхад ил хаяж чадахгүй ихээр авсан идэхгүй ёс болгож өрсөн хэвийн боов хээгшсэн өөх тосоо ачиж очно ,та хүн харин тэр уул хангайн амьтад бол амьтад шүүдээ! Их далайд оччихоод мөсөн дээгүүр хаазлаад гулгаад байдаг. Их хайрханд очоод идэж уугаад хог новш шил лаазаа хаяаад л байдаг. Ил далдын үйл эх захгүй байдаггүй эмх цэгцтэй саруул байвал ирэх буян нь хур мэт гэнэ. Уул хайрханы эзэн сахиултай ярьж чаддаг хүн л юу нэхэлтэй ямар тахилгатай яавал хортой яавал ээлтэйг мэдэж чадна бусад нь бол зүгээр л……цаг зав хөрөнгө мөнгөний гарлага хэлбэр дүр хөөсөн байгал эх сүйтгэгчид!
    Улаахан Уужаа