Category: Монгол бөө

  • ХОЁР ӨДРИЙН ДОТОР БӨӨ БОЛГОНО (Сэрэмжлүүлэг)

    13. Багш бөө шавийг зөвхөн замчилаад орхих биш төрсөн үр мэт хайрлан бөөгийн эрдмээ харамгүй зааж өвлүүлэх, шавиа эрсдэлтэй буруу алхам хийхээс сэргийлж цаашид бөөгийн замналаар биеэ дааж явах хүртэл нь зааж зөвлөн туслах, замыг засаж өгөх нь багш бөөгийн хүлээсэн үүрэг мөн.
    21. Багш бөө шавийг сонгохдоо шунаг сэтгэлээр бөө болгох ёсгүй хүнийг хөрөнгө чинээлэгийг нь харгалзан бөө болгохыг хатуу цээрлэх. Иймээс багш шавийн барилдлагад баян, ядуу хөрөнгө чинээг харгалзахгүй байх. Зөвхөн тэнгэрээс тамгатай хүнийг л бөө болгох.
    22. Багш багшлах сонирхолтой, шавь өөрөө шавь орохыг хүссэн ямар нэгэн албадлагагүй байх. Багш бөө хүчээр шавиар орохыг ятгах, дарамт шахалт үзүүлж болохгүй.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн
    Бага хуралдайн 2012 оны 12-р сарын 14-ны өдрийн хуралдаанаар баталсан №8 дугаар тогтоолоос

    МБНЭ-ээс Монгол бөөгийн нэр төрийг сэвтүүлж байгаа зарим хүмүүсийг нийтэлж олонд хүргэж, иймэрхүү бөөгийн нэр төрөөр тоглож байгаа хүмүүстэй харьцахгүй байхын олон түмэнд АНХААРУУЛЖ, СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

    Монгол бөөгийн нэр барьж, мөнгө хүүлж байгаа хүмүүсийн мэдээ тасрахгүй байна. Сүүлийн саруудад энэ мэдээ Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгуудаас ирж байна. Ирж байгаа мэдээнүүдийг баримтжуулсаны дараа зарим мэдээг нийтэд анхааруулах зорилгоор сайтад фото зургийн хамт тавьж байна.
    Сэрэмжлэгтүн. Бөөгийн нэр барьсан багш нэртэй ийм хүмүүсээр үйлчлүүлэхгүй байхад анхаарна уу-Шүтлэгтэн олон.
    Л.Баярлах нь 30 орчим настай, Өөрийгөө Хурцжавхлангийн шавь (Хурцжавлан багшийн зүгээс өөрийн нэр барьж байгааг шалгаж тогтоох шаардлагатай.) гэж нэрлэсэн ийм нэгэн багш Толгойтын орчимд цөөн хэдэн хоногийн дотор өөрт үйлчлүүлэхээр ирсэн шүтлэгтэн олныг богино хугацаанд угийг нь барьж бөө болгон залилан хийж байгааг анхаарна уу.
    Иргэн Т нь өөрийгөө удган гэх Лодойжамц овогтой Баярлахад сүсэглэн очиж амьдрал, ноён нуруугаа үзүүлсэн байна. Иргэн Л.Баярлахад үзүүлэхэд сахиустай байна гэж хэлсэн. Сахиус залах мөнгөтөй болох хоёр өдрийн хугацаа өгсөн. Мөнгө олоод ирэнгүүт намайг дагуулж Нарантуул захад очиж хуяг, дуулга, хэнгэрэг худалдаж авахуулсан. Энэ бүхэнд 1400000 төгрөг зарцуулсан. Эдгээр бөөгийн хэрэгслийг авах мөнгөө иргэн Т ломбардад ээмэг бөгжөө тавьж, цалингийн зээл авч байж цуглуулсан байна. Иргэн Т-ээс сахиус оруулж өгнө гэж Долоон зуун мянган төгрөг авсан байна.
    Иргэн Т-г өөрийгөө удган гэх Л.Баярлах нь өөрийнхөө амьдардаг хашаандаа дуудаж хуяг, дуулгыг өмсгөж хоёр өдөр дараалан хэнгэрэг нүдэж бөөгийн сахиус барих зан үйл хийсэн байна. Тэгээд сахиус орсон гэж хэлсэн. Иргэн Т-ийн хувьд ямар ч өөрчлөлт болсонгүй, сахиус орохгүй байгаагаа хэлжээ. Хэнгэрэг нүдээд, янз бүрийн зүйл яриад бай гэдэг тэгэхлээр аяндаа сахиус орно гэдэг. Ингээд хоёр өдөр тамираа барталаа хэнгэрэг нүдээд Сахиус нь орсонгүй. Түүнийгээ ч хэлсэн байна, гэтэл удган Баярлахын сахиус орсон одоо “болсон” гэж хэлж, нөхөр нь болох залуу хэнгэрэг нүдэж байхад “сахиус” орж байгааг харж гэрчилсэн гэж байгаа. Тэгээд бөө болгох хугацаа дууссан тул хашаанаасаа чирж гаргаж хөөсөн байна.
    Тэр цагаас хойш иргэн Т-г хашааны хаалгаар оруулдаггүй бөгөөд хашаанд орж уулзах гэхээр нохойноос дор үзэж нөхөр нь түүнийг хашаанаасаа хөөж, чирч гаргадаг.
    Бусдад сургамж болгох зорилгоор, бас над шиг хүмүүсийг дахин бусдад залилуулах боломж олгохгүйн үүднээс иргэн Т нь МБНЭ-д энэ тухай гомдол гаргасан байна. Энэ үйл явдлын талаар ТҮ-8 телевизэд хандаж шууд нэвтрүүлэг хийлгэлээ.

    МБНЭ-ийн Хэвлэл мэдээллийн ажлын хэсэг

  • ГУТЛЫН ТУХАЙ

     

    Гутлын толгой-Бөө гутлын толгойн хамрын хэсэгт амьтны хойд хоёр /хүний хоёр/ хөлийн савар /хурууны/-ын таван салааг, гутлын, толгой, түрий хоёрын залгаанаас улны залгаа хүртэл дүрслэхдээ хөлийн эрхий, чигчийг улаан, долоовор, ядам хурууг цагаан, ганцхан дунд хурууг гутлын түрийн хавчаарын үргэлжлэл болгон хөх өнгөөр халзлан хийдэг байжээ. Энэ нь улаан гал, хөх тэнгэр, гутлын эзэн бөөгийн цагаан санааг төлөөлүүлсний илрэл бөгөөд гутлын түрийн хавчаар үргэлжлэн дунд хуруу болон хөх өнгөөр дүрслэгдэж байгаа нь энэ бөө жинхэнэ хөх монгол угсааны бөө болохыг гэрчилж буй хэрэг. Хэрэв энэ хавчаар уулаан бол түрэг угсааны бөө гэж үзэх нь байна.

    Гутлын хөллөлт-Монгол харын бөөгийн ёсонд тухайн бөө тэнгэр, сүнс, лусын чухам алинаар нь хөллөлж хүч авсан болохыг гагцхүү өмсгөлөөс нь таньж болно. Тухайлбал лус хөллөсөн бөөгийн гутлын хамар дээр лусын амьтан-могойн хоёр нүд, хамар, амыг дүрслэхээс гадна таван хурууны гурван өнгөн дээр тухайн бөө хэдэн лусаар хөллөсний тоог /хэрэв есөн лусаар бол/ хөх хоёр, цагаан хоёр, бүг хоёр өнгийн дөрвөн тууз оёж есөн лусаар хөллөсөн бөө гэсэн утга илэрхийлсэн байдаг.

    Гутлын шагай-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө хүний бөө гуталд шагай болон борвины яс бэхэлсэн байдаг. Энэ нь монгол бөөгийн өмсгөлд овгийн байгууллын үеийн зан үйлийн үлдэгдэл байсныг гэрчилдэг.

    Гутлын эзэн онгод-Монгол харын бөө нар бөө гутлын эзэн онгодыг бөөгийн хөлийн үе бүхнийг манаж баруун зүүн хоёр гутлын гадна талд байрлаж гуталдаа шингэн орсноор гутал амьлагдсан байдаг бөгөөд ийнхүү манахдаа зүүн гар тал нь баруунаасаа хүч султай дорой байдаг учраас тэгшилж баруун гар талаас зүүн гар талдаа илүү ихээр анхааран хар тэнгэр хамжаа нь зүүн хөлдөө оршдог хэмээн үздэг.

  • Айл гэрийн сүлдэт тэнгэрүүдийн байр

     

    Айлтгал айлдах-Онгод тэнгэрүүдээс бөөгөөр дамжуулан сүсэгтэнд хандаж гуйсан хүсэлтийн хариуг айлтгал айлдлаа гэдэг.

    Айлтгал өргөх-Сүсэгтнээс онгод тэнгэрт хандаж сүү, идээ өргөхийн хамт хүсэлтээ илэрхийлэхийг айлтгал өргөв гэнэ.

    Айлын онгон-Бөө шүтлэгтэн эцэг өвгөдөөс уламжилж ирснээс эсгий, бөс, торго булга, халиуны арьс, тэргүүтнээр үйлдэж өвөг дээдсийнхээ халуун амьсгалыг хурааж шингээсэн шүншигтэй хүний сүг дүрс.

    – Хүрэл, зэс, гуулин цутгамал хийгээд хөөмөл эсвэл модоор сийлж хийсэн овог аймаг ястны шүтээн болсон тэнгэрийн хөвгүүн хэмээх домогтой хөрөг дүрс.

    – Омог отгын үүслийн домог үлгэрээс угшилтай амьтны эвэр, толгой хийгээд маахай арьс.

    – Эд агуурс, идээ будаа, тоног чимэг тэргүүтний эзэн сахиус хэмээх эсгий бөсийн зүйл, ялтас төмрөөр хайчилж онголсон хүн, амьтны дүрс.

    – Үнээ маын буян хишиг, ангийн олзыг тэтгэгч сүг дүрс хийгээд үнээ, малын дэлэн. Айлын онгон нь “Онгод, Давай, Хэсэтэ, Эмгэлж, Заяач, Авгалдай, Хошоонжин, Галайхан… гэх мэт нэртэй дүрслэн байдаг юм.
    Хүний үзэхэд хүрэл юм
    Хүртсэн маньдаа шүтээн юм
    гэж хайр энэрэл, сүсэг бширэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, хишиг буяныг нь хүртэх бөгөөд бөө удганаар тавиг тайлга үйлдүүлэн өглөө бүхэн тахиж, өдөр бүхэн мялааж байдаг удам судрын үрт хэц зэлийн хэлхээс ажгуу.

    Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
    Хийн өндөр орноос
    Хийсгэлэн үүлний газраас
    Бууж заларч, бутарч хөгж
    Дээд тэнгэрийн язгуурт
    Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
    Дунд байхын оронд
    Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
    Үе бүтэн дээрээс
    Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
    Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
    Бөөн язгуурт бүлээрээн
    Бөөм байсан узуураараан
    Бөлөг байсан сүлбээрээрээн
    Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
    Асан түүхийг гүйцэлдүүл
    Хэл зүрхийг хөдөлгө
    Амь насыг бататга…
    гэж дуудан урин бөөлдөг болжээ.

    Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

  • Энэ цагийн бөө нарт Өндөр Тэнгэрийн айлдвар

    Асралт Тэнгэрийн айлдварыг
    Амны зугаа болгож
    Ачлал гуйж ирэхсэдийг
    Айлгаж хий сүржигнэх
    Азгүй улаач нар олширсныг
    Амын асуухаа бид мэдсүү
    Өрөөл бусдад өглөг үгүй
    Өлөн ходоодоо тэжээгсэд
    Өр үгүй мэт болжээ
    Өрлөг Хар Тэнгэрийг өөрийн мэтээр санах
    Хуучин цадиг түүхийг
    Хуурмаг мэтээр ойлгуулж
    Хулижин суугаа бөө улаач нар доор
    Дээл хуягаа танихгүй
    Дэмий үйл хийхсэд
    Дэргэдэх хүнээ танихгүй
    Дээд язгуур харуулагчид
    Доод ертөнцийн хэлийг мэдэхгүй
    Дороо өнгөөр дугарагсад
    Хар савдагыг хаана гэж хашгирч орилож буугсад
    Хий хоосон Тэнгэр дуудаж
    Хэнэггүй зан гаргагсад
    Хэвлий дотроо хэнтэг үгүй
    Хэцүү улаач нар олширсоныг
    Хэц хэнгэргийг хураасуу
    Хүний зовлонгоор хөлжигчид
    Хүйтэн хараал хийгсэд
    Хүүр болхоо мэдхүү гэдгийг
    Хүзүү амнаас нь хөшин асууна
    Дан дангаараа данхалзаж
    Данх цайг сорогчид
    Дээд Тэнгэрийн Онгод гэж
    Дэмий балайг айлдагсад
    Дорд тийрэнгээр
    Дохуурхан доромжилж
    Дорой засал хийгсэд
    Толгой хөлөө мэдэхгүй
    Тойггүй мэтээр аашлагсад
    Өвчүү хавирга салдаг гэдгийг
    Өр зүрх зогсдог гэдгийг
    Өндөр Тэнгэр байдаг гэдгийг
    Өчин байж хэлъе
    Сансар хорвоогоосоо салж үзээгүй
    Санчигиндаа буурал нэмээгүй байж
    Сахалт өвөгдийн дүрд бүү хувир
    Салтааныхан салиа арилаагүй байж
    Сарын газрыг туулаагүй байж
    Шал дэмий бүү чалч
    Хаан дээд язгуур чинь
    Харшилдан явсаныг бүү умарт
    Өршөөл журмыг сахихгүй бол
    Өнчин толгой
    Өнхрөн ойчдгийг
    Өнөө цагийн улаачид айлтагмой
    Тулгандаан галтай явах тун

     

  • БӨӨ МӨРГӨЛИЙН ДУУДЛАГЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ

    Хоёрт: Бурханы шашинг эсэргүүцсэн үг орсон бөөгийн дуудлага байгаа нь хуучнаасаа ялгагдах талаар тун бага. Гуравт: Хуучин бөөгийн дуудлагын эхэн сүүл хоёрт буюу дан сүүлд нь бурханы шашины холбогдолтой үг, үсэг нэмэх төдийгөөр аргалан хольж хутгасан саармаг дуудлага байна. Ийм дуудлагын дотор хуучин зүйл нь хэвээр үлджээ. Дөрөвт: Шарын зүгийн бөөгийн дуудлагыг бүр шинээр зохиосон байна. Түүнд бөө нарын тэнгэрийн оронд бурханы шашины сахиус, лам багш, ном тэргүүтэн оруулсан дуудлага нь агуулгаар цоо шинэ болжээ. “Бөөгийн дуудлага бол шашины бүхий л цогцыг бүрдүүлсэн үг өчиг, дуу бүжиг, дэлдэх хөгжимдэхтэй уялдан оршиж, нэгдмэл чанартай нийлмэл урлагийн хэлбэртэйгээр уламжлан ирсэн” гэж бөө судлаач Ш.Сүхбат гуай хэлсэн байдаг. Харин нутаг нутгийн бөө дуудлагадаа өөрийн газрын уул, усны нэрийг оруулж тэдний эздэд даатгал хийдэг байсан. Энэ нь бөөгийн дуудлагыг орон нутгийн чанартай чиглэлд оруулсан байна. Бас бөөлөх ёс журам, өмсгөл нь ч өөр өөр болжээ. Үүнээс гадна, бөө нарт цаг улирлын буюу цаг үеийн чанартай дуудлага тус тусдаа байжээ. Жишоээлбэл: намрын 8, 9 дүгээр сард хийдэг тахилга буюу сацал дээр бөө нар зөвхөн даатгалын дуудлагыг дуудна. Энэ нь хожим бурханы шашины үед айлын жисаа, дадлага болж хувирчээ. “Бөө мөргөлийн дуудлага нь 1. Багшаас шавьд, 2.Онгод шүтээнээс улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заана сургадаг бололтой. Монгол бөөгийн дуудлагыг хэд хэдэн төрөлд хуваан үзэж болно. Үүнд: Тэнгэрийн дуудлага – Харын тэнгэрийн дуудлагууд – Цагаан тэнгэрийн дуудлагууд Онгодын дуудлага а.Онгодын тамлага б.Онгодын магтаал в.Онгод урин залах дуудлага г.Онгодыг угтан мэндчилэх д.Онгод мордуулах дуудлага Зан үйлийн дуудлага Бөөгийн өчил үгэн дуудлага Бөөгийн андгай тангарагийн дуудлага Бөөгийн амилуулах дуудлага Бөөгийн тайлга, тахилгын дуудлага Бөөгийн даллаганы дуудлага Бөө мөргөлийн ерөөл магтаал Бөө мөргөлийн залбирал Бөөгийн даатгалын дуудлага Бөөгийн өргөлийн дуудлага Бөөгийн хараалын дуудлага Бөөгийн зүхэл дуудлага Бөөгийн эдлэл хэрэглэлийн дуудлага Уул ус, лус савдагийн дуудлага 1. Тахилгат хайрхан уулын дуудлага 2. Удган модны дуудлага 3. Лусын эздийн дуудлага Онгодын дуудлагад: 1. Онгодын тамлага: Онгодын тамлагад бөө өөрийн онгодын буудал суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг. Онгодын тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхийн тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг. Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярлан, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдаг. Сайхан магтаалд хөөрч, эрдсэн онгодууд ямар ч бэрх үйлийг бүтээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог байна. 2. Онгод урин залах дуудлага: Бөөгийн онгод тэнгэрийн магтаал заллагын дараа онгодыг бөө биедээ оруулах зорилгоор онгодыг урин дууддаг. Нийтийн дуудлагаас гадна бөө бүрд өөрийн онгодоо урин дуудах дуудлага байдаг. Бөө урин дуудлагаа дуудахдаа: Хан тэнгэрийг харгитал Хатан дэлхийг доргитол дуудах ёстой гэж бөөгийн бөөлөх ёс жаяганд байдаг. Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жишээ нь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна. Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт. Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. 3. Онгодод мордуулах дуудлага: Онгодыг мордуулахдаа онгод буцаж мордохынх нь өмнөхөн болдог. 4. Онгод даатгах дуудлага: Даатгал дуудлаганд мөн адил эхлээд бүх л уул усны хайрхад, булаг шандны эзэд онгод шүтээнээ магтана. Онгодод залбирах дуудлага: Онгодод өчих дуудлага: Өндөр буюу их дуугаар дуудах дуудлага. Зан үйлийн дуудлагад: 1. Тахилга, тайлгын дуудлага: Галын тахилга, уул усны /овооны/ тахилга, Чингисийн сүлд тахилга, Чингисийн сүлд тахилга гэх мэтийн олон зүйлийн тахилгыг анх бөө нараар дуудуулан тахиж байснаа больж, аль мэддэг хүнээр гүйцэтгүүлдэг болжээ. Эд бүгд нь голдуу бичмэл бий. Харин Чингисийн тухай дуудлагыг бөө бүр мэддэггүй, үүнийг голдуу Ордост ихээхэн хэрэглэж байсан байна. Үүнийг намар бүр тогтмол даатгал хийлгэх журмаар айл айлд дуудаж байсан нь нэг ёсны даллага авахын чанартай байжээ. 2. Даатгалын дуудлага: Өвчин зэрэг гай зовлон арилгахын төлөө бөөлөхөд дуудах дуудлага, үүнийг аль тохиолдсон цагт нь заллагын журмаар тэр айлд нь очиж гүйцэтгэхдээ мэргэлж, ид шид гаргах зэрэг дүвчигнэдэг байжээ. Ингэж бөөлөхдөө онгодоо урих дуудлагыг эхэлж хэлээд дараа нь ямар зорилготой онгодоо урьсан, юу асуух гэснээ өгүүлэн, хүслээ илэрхийлж даатгадаг байна. 3. Онгодод айлтгах буюу өчих дуудлага: Бөө удгад онгодоо урин дуудаж биедээ оршоосны дараа хийхээр тогтсон зан үйлтэйгээ холбогдох ямар онгод дуудахаа сонгох. 4. Онгодыг угтан мэндчилэх: Онгод улаачдаа орж оршсоны дараа түшээ, засал хийлгэж байгаа хүмүүс болон хурсан олон онгод шүтээний амар мэндийг мэдэж, мэндчилж айлтгадаг. 5. Зүхэл /хараал/-ийн дуудлага гэж бараг бөө бүрт байжээ. Ийм дуудлага нь нутаг нутагтаа өөр янзтай буюу юуг, хэнийг зүхэхээс холбогддог байна. 6. Ганзаганы зэрэг олон зүйлийн сан бий. Эдгээрийг анх бөө нараар тавиулж байгаад, хожим бичмэл судар болгоод аль бичиг мэддэг хүнээр дуудуулдаг болжээ. Үрс гаргах мэтийн олон зүйлийн өчиг, ерөөл, гэрийн мялаалга, үхрийн дадлага, тэмээний дадлага, шувууны дадлага авахуулах, бэр буулгах буюу хуртын тухай шүлэг ерөөл зэрэг цаг үеийн ёслол, журамтай холбогдсон өдий төдий зүйл байгаагийн олонхи нь бичмэл судартай Юм.

  • Авгалдайн дурьдалга

    Өндөр хайлаасны энгэртүү
    Ширээлж буусан лөө
    Хар лүнтэн модон хөрөгтэй
    Хар лусан хаан гарвалтай
    Хөх лүнтэн модон хөрөгтэй
    Хөх лусан хаан гарвалтай
    Гутаар тэнгэрийн хөвгүүн
    Ханжаахан гэж охинтой
    Алтан шар хөвгүүнтэй
    Ерхэн хар Ерхүүмэй минь
    Хөөтэй тогоо хангинуулаад
    Хоорий баавай
    Таныг уримой бид
    Енгүүн хар Авгалдай минь
    Уутын чинээ халдагатай
    Уургын чинээ озгойтой
    Газрын гав үтэгтэй
    Гахайн ширхэг сүүрлигтэй
    Хорь арван нэгэн эцгийн
    Гуулин хааны хүргэн
    Гил хар Гиргэлдэй
    Гингүүн хар Авгалдай баавай
    Хар тогоо хангинууллаа
    Хоорий баавай
    Таныг уримой бид
    Хар тогоо хангинууллаа
    Хоорий баавай
    Таныг уримой бид
    Хар тогоо хангинууллаа
    Хаан баавай
    Наана хайхан дуулагты
    Умдагтаан хүрэм сахалтай
    Өвдөгтөөн шүүрэм сүүрилтэй
    Ерхэн хар Ерхүүмэй
    Енгүүн хар Авгалдай
    Дурдахад минь дуулагтун
    Дуудахад минь ирэгтүн
    Ерхэн хар Ерхүүмэй минь
    Енгүүн хар Авгалдай минь
    Наана Найхан дуулагты
    Молхио модон гаанстай гэлээ.
    Морины годон хавтагатай гэлээ.
    Навчин тамхи татдаг гэлээ.
    Ерхэн хар Ерхүүмэй минь
    Енгүү хар Авгалдай минь
    Орон байрнаасаа огшин
    Огторгуйн үүлээр дугуйцан дамжиж
    Хэрэг үйлийг маань бүтээлцэгтүн
    Зорьсон зоригийн минь зохиолцогтун!
    Эргэн байж буугтун!
    Элин байж дэгдэгтүн!
    Сахиус шүтээн болсон
    Ел хар Ергэлдэй
    Енгүүн хар Жиргэлдэй
    Хаан баавай сонсон сонсогтун!
    Өргөн далайн ольтрогт
    Өнчин ганц хайлаасыг
    Ширээлж буусан ло
    Ерхэн хар Ерхүүмэй минь
    Енгүү хар Авгалдай минь
    Хэвтээ байгаа биеийг тэн
    Хэцийн дуугаар сэрээнэм
    Унтаа байгаа биеийг тэн
    Оргойн дуугаар дууднам.
    Хорь арван нэгэн эцгийн
    Хонгор их сайдууд
    Хойт үеийн
    Хөвгүүд охид Мэнд амар!
    Мэнд ээ!
    Хэвтэй байсан бие минь
    Хэцийн дуугаар ирлээ
    Унтаж байсан бие минь
    Өл буурал
    Онгон эрээн
    Оргойн тань хангинаанаар
    Огторгуйгаас огшиж
    Огцом газар амалж ирлээ би
    Юуны тэн ергөлгөөн бэ?
    Хэний тэн хэлцээн бэ?
    Хэнээс хэнтэгтэй
    Юунаас юнтэгтэн
    Юунд намайг дуудав та нар
    Хар хэрэг гэхлээр
    Аргамжилж наадлаа
    Авгалдай баавай
    Ачит буурал аав гүүллээ
    Хар тэрэг гэхлээр
    Хав ид миньтэнд
    Хар үхээрийн үүдэнд
    Хаялцаж наадлаа
    Үхээрийн үүдэнд
    Өвсөн золиг
    Өгөлцөөн наадам
    Амины тулд
    Андалдаа наадам
    Бидний тулд
    Бэлэг билээ
    Улаач харын минь
    Хав ид минь тэнд
    Гурван харгуйн бэлчирт
    Дөчин шулмыг
    Хэний хэлцээн бэ?
    Юуны ергөөн бэ?
    Чандага шавардмаар
    Шанага гозоймоор
    Шар улаан цайны маань
    Дээжийг баригтун
    Таныг урин залсан
    Хэрэг маань бол
    Алхаа тань ариун
    Гишгээ тэн гэрэл
    Таныг гэж тахилаа
    Мөн хэмээн мөргөлөө
    Үхлийн эзний үүдэнд
    Өл хөх ухныг тань хүргэлцэж
    Өвчин үйлээс тэн мулталж
    Уриан дуудаан байх даа
    Салгандаа савж
    Баруундаан бардаж ирлээ
    Улаан тамхи унд минь
    Хавт тамхи хав минь
    Амь насны андалдаан хийж
    Үхээрийн гараас тавиулъя
    Хэтэрхээн үзэгдэнэ үү? гэж Авгалдайн сурахад хүмүүс
    Үгүй ээ!
    Үзэгдэхгүй байна гэвэл тамхиа сайтар нэрж сууна.
    Хэтэрхээн ирнэ үү? хэмээн дахин сурваас
    Ирлээ ирлээ гэвэл босон харайж:
    Улаан зүрхийг минь зүсдэг
    Улаан тамхи татсангүй
    Хар зүрхийг минь хатгадаг
    Хавуучи тамхи нэрсэнгүй
    Өвчин тэн үгүйрэг!
    Гамшиг тань ханзраг!
    Ханиад тань дэгдэг!
    Томуу тань тонилог!
    Үхэр хар чулууны
    Үйрч бутартал
    Үхлийн зах бүү үзэгтүн!
    Морин чинээн чулууг
    Могцорч үгүй болтол
    Муу юм бүү үзэгтүн!
    Хонин чилээн чулууг
    Ховхорч үгүй болтол
    Хохирол бүү үзэгтүн!
    Хадан гэртээ харилаа
    Модон гэртээ буцлдаа
    Огторгуйдаа дэгдлээ
    Орон нутагтаа буцлаа
    Хээ-ээ-ээ хөөг
    Хээ-ээ-ээ хөөг
    Хээ-ээ-ээ хөөг гэж дуудан бөөлнө.

     

  • ШҮРИЙГ ДОТОР НЬ ЖИНХЭНЭ, ТАРИМАЛ, ШАХМАЛ ГЭЖ ГУРАВ АНГИЛДАГ.

    Нэгэнт болчихсон өөрийгөө болон онгодоо хагас хугас ойлгох гээд мэдрэх гээд явж буй хүмүүсийн хувьд нэгэнт салж чадахгүй хорогдоод байгаа бол зүгээр л өөртэйгөө л ажилла. Таньд хэнч тус болохгүй. Тэгээд өөртэйгөө ажилла гэхээр бясалгал бодоод байх юм. Онгодоо мэдэрхэд анхаар төвлөр. Мөн түүнчлэн асуудал бүрээ онгодод бүү нялзаа, бие өвдөнө онгод буруутай, ажил бүтэхгүй онгод буруутай. Болилдоо энэ онгодыг бүр нэг адгын хорлон сүйтгэгч мэтээр төсөөлөхөө больцгоо. Жинхэнэ онгодтой хүн миний өмнө хэд хэдэн удаа сууж байсан. Буулгах шаардлага байхгүй шдэ ажилдаа амжилт гаргаа л гэж би зөвлөдөг. Тэртээ тэргүй тэр хүмүүс хангалтай олон хүнээс бөө бол угаа ав, одоо ав гэх мэтийн үгс хангалттай сонссон байдаг. Би замчлахгүй байж тэднийг хөөргөх хэрэг байхгүй.
    Нэг түүх сонс. Гэрлийн ламп бүтээсэн Томас Эдисон онгодоос асуугаад эсвэл засал ном хийлгээд хүн төрөлхтөнд хэрэгтэй гэрлийн шил бүтээчихээгүй. Уйгагүй хичээл зүтгэл энэ хүнийг амжилтад хүргэсэн. Маш олон удаагын бүтэлгүйтлийн дараа тэр бүтээлээ бэлэн болгосон. Түүний өөдрөг зан түүнд тусалсан. Хожим нь түүнээс сэтгүүлч та яагаад энэ бүх хугацаанд шантраад болчихоогүй юм бэ гэхэд Томас Эдисон инээмсэглээд би гэрлийн лампыг хийж болохгүй олон сая аргыг мэддэг болсон гэж хариулсан байдаг. Та ч ялгаагүй өнөөдөр ажил чинь хэцүүхэн байгаа бол зүгээр л шинээр эхэл л дээ. Амжилтад хүртлээ хөдөлмөрлө. Лам ном уншаад, бөө хэнгэрэг нүдээд та англи хэлээр ярьдаг болохгүй шиг таны өмнөөс ажлыг чинь бид хийхгүй онгод ч очиж хийхгүй. Далд ертөнцөөс хамааралтай зүйлсийг бид засаж залруулдаг.
    Бодит ертөнц таны хичээл зүтгэлээс илүү хамааралтай. Би нэг хэдэн шүүмж гэхэд хэцүү хэдэн тааруухан пост оруулдаг. Үүнийг уншаад жижигхэн ухаарал авч байвал сайн хэрэг. Түүнээс бус надтай уулзаад л диваажингийн үүд нээгдэхгүй. Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлсээ олж хийцгээ. Мөнгөтэй болцгоо. Ажилтай болцгоо. Боловсролтой болцгоо. Адаглаад онгод тэнгэр залахдаа гаргах бэл бэнчин тааруу хэцүү байгаа биздээ. Бид хүнтэй суухдаа байртай билүү машинтай билүү тогтсон орлоготой билүү гэж боддог атлаа өвөг дээдэстэйгээ холбогдож сахиус шүтээнээ залах гэж байхдаа хов хоосон сууцгааж байгаа нь хүндлэлгүй бас ойлголтгүй байгаан шинж.
    Хүнтэй суувал хүүхэд гарна зардал, хурим хийнэ зардал гэх мэт тооцдог. Онгод залах яг ижил. Монголын баруун хязгаарт зүүн хязгаарт өмнөд хойд хаа сайгүй дуудна. Та очих ёстой. Машин бэлэн үү? бензин тос? хоол унд, өргөл, буудлын мөнгө бэлэн үү? хамт дагаж явах хүмүүсийнхээ зардлыг дийлэх үү? Оройн хоолоо яаядаа гэж байгаа хүмүүсийг энэ замруу түлхэхээ хэзээ болих вэ. Түлхүүлж буй хүмүүс ойлголттой болсон цагт болих байх. Хөвсгөлийн, Увсын хязгаарт өвөг дээдэс нь байдаг хүн Улаанбаатарын жалга довоор яваад бөө болохгүй шүү уучлаарай. Би дархад бөө юм л даа гэснээ би гэхдээ учраа олохгүй байна гэх юм.
    Хаана тэгээд тэр шахаа гэгч багтарч унатал гүйлгэдэг үйлээ хийгээв гэхлээр Богд ууланд эсвэл Найрамдалд, Эмээлтэд, Тэрэлжид, Гачууртад хийсэн гэх. Дархадын уул ус тэнд байж баймааргүй юм. Одоо энэ постыг зарим овжин гарууд уншаад таныг хөвсгөл дагуулж явж баллана шүү. Монголд хангалттай олон чадах чадахгүй лам, бөө, пасторууд бий. Таниар дутахгүй. Та эхлээд хувийн амьдралаа төвхнүүл. Бөө болно гэдэг их зардалтай шүү. Энийг орлого гэж харж байвал уучлаарай. Тэгж хардаг гаруудтайгаа л тааралдаад хамаг байдагаа сэгсрүүлнэ. Дугуй дугуйгаа олно. Шашинд үүнийг карма гэдэг байх.
    Шүрийг дотор нь жинхэнэ, таримал, шахмал гэж ангилдаг. Та тэгвэл жинхэнэ бөө болох гээд байна уу? таримал бөө, шахмал бөө болох гээд байна уу? би ч нэг таримал байх шахмал байх гэж бодож байвал больсон нь дээр шүү. Цаг алдаж байхаар энэ цагаа хэрэгтэй зүйлдээ зориулж байвал дээр байна.
    Bolor Bode

  • БУРИАД МОНГОЛ ОМГИЙН ҮҮССЭН ДОМОГООС

    Монголын Чингис хаан албат Ойрад буриадын гарвалтай Асуйхан удган Байгаль далайн эргээр явж байтал далайн эрэгт хөх бух цахран байхыг удган үзээд хүнтэй учрах жигт ийм юм байх ёсгүй бүлгээ. Бурхан тэнгэрийн дохио надад хувьт магад хэмээж удган эргүй агснаас бух лугаа тачаангуй үүсгэх гэж сэтгээд тэнд тачаангуй үүсгэв. Удалгүй удган жирэмсэн болж хоёр хөвгүүн төрсний их нь Буриадай, бага нь Хоридой хэмээх болсон ажээ.

    Буриадай анд явж байтал уулын оройн жодоо модонд нэгэн охин явсаныг олж, гэргийгээ болгов. Түүнээс хоёр хөвгүүнтэй болсныг ахыг нь Эхирид, дүү нь Булгад гэж нэрийджээ.

    Эхирид найман хөвгүүнтэй болж. Түүнээс дэлгэрсэн үндсэн олон ястан овогтой болж, байгаль далайн тэр бие Эрхүү мужид Бирхалинс, Балканск, Иди олон тасаг буриад, Байгаль нуурын орчимд олон овог ястан болсон байна.

    Хоридайн үр сад нь сүүлд Монголоос дүрвэж ирсэн олон ястан овогтонтой холилдсон аж.

    Эхиридийн найман хүүхэд, Булгадын зургаан хүүхдүүд одоо хүртэл “Бух ноён аав, Будан хатан эжий” хэмээн сүүгээр цацал өргөн тахиж мөргөдөг ёс үүссэн байна.

  • Бөөгийн шашны анагаахын ба урлагийн тал

     

    Дэлхий нийтээрээ бөөгийн шашныг “шаманизм”, “шаманство” гэдэг нэрээр мэддэг. Шаман гэдэг үгийн хувьд санскрит хэлний шраман (шраман) үг нь евенк хэлнээр дамжин Saman болсон бөгөөд “мэдлэгийг эрхэмлэгч хүн” гэсэн утгыг илэрхийлдэг аж.
    Бөө нар нь ариун тэнгэр, болон ихэс, дээдсийн сүнсийг дуудаж, тэдэнтэй ярилцаж чаддаг ба хүний дайсан болох чөтгөр, шулам, ад зэтгэр, албин чөтгөр зэрэг дайснуудтай тэмцэлддэг гэж үздэг. Бөө нарыг өнгөрснийг мэдэж, ирээдүйг хардагувдистай гэлцдэг. Будда, Ислам шашнууд ардтүмний дунд ихээхэн дэлгэрч, бөөгийн соёл ба бөөлөх урлаг шахагдаж эхэлсэн боловч ард түмний итгэл үнэмшилд бөөгийн шашны тэнгэрийг шүтэх ёсон хадгалагдан үлджээ.
    Эртний бөөгийн шашны үндсэн зорилтуудын нэгэн хүнийг эмчлэн илааршуулах явдал юм. Ингэхдээ тэд янз бүрийн хөгжмийн зэмсгүүд хэрэглэж (манайд хэнгэрэг их хэрэглэдэг), төрөл бүрийн хөдөлгөөн хийдэг. Энэ нь нэг ёсны бүжиг биелгээ юм. Ойлгомжгүй хэлээр ярьж янз бүрийн дуу авиа гаргаж, хөгжим дуу авиа, хийморилог бүжгээр өвчтөний сэтгэлд нөлөөлөхөөс гадна бие махбодод нь бодитоор (физикийн нөлөөлөл) нөлөөлж өвчин эдгэхэд тус болдог. Бөөгийн хэцүү бүжиглэлт, хэмнэлттэй, хурдан хөдөлгөөнүүд нь өвчтөнийг усан хулгана болтол хөлөргөхөөс гадна хүний биеийн цусны эргэлт ба бодисын солилцоог түргэсгэдэг. Эдгээр нь хүний биед саунд суух юмуу, халуун жин тавих эсвэл массаж хийлгэхтэй ижил тааламжтай мэдрэмж төрүүлэн хүний биеийг илааршуулан сайжруулдаг байна.
    Бөөгийн тоглолтыг 1899 онд нүдээр харсан судлаач А.Алектеров “Бөө хүндээр өвчилж хэвтэж буй өвчтөнийг босохыг шаардав. Өвчтөн орноосоо босч бөө рүү итгэл муутайгаар ганц хоёр алхав…. Бөө өвчтөний өмнө янз бүрийн хөдөлгөөн хийн хашхирч, нэг бол сэлэм, нөгөө бол чинжаал гарган эргүүлээд ёстой сүнсийг нь зайлтал айлгаж өглөө. Тэгээд түүнийг босгож суулгаад бүр сүүлдээгэрээс хөөн гаргаж оруулав. Эцэс сүүлд хоёулаа ядран туйлдаж эргүү мал шиг эргэлдэж байгаад сөхрөн унав” гэж бичжээ.
    Бөөгийн хөгжмийн зэмсгийн чимээ түүний өөрийнхөө хоолойноос гарч буй янз бүрийн дуу авиатай хоршиж, аажмаар хүчээ авдаг. Хөгжим дуу авиатай зэрэгцэн бөө нархаргис сүнснүүдийн эсрэг энэрэлт сүнснүүдийн туслам欬тайгаар үхэн үхтлээ тэмцэлдэж, харгис сүнснүүдийн хөдөлгөөнүүд болон хэрцгий үйлдлүүдийг дүрслэх янз бүрийн бүжиг биелгээ хийх үед хөгжим дуу авианы хэмнэл улам чангарч, бөөгийн бүжгийн хөдөлгөөн нь туйлдаа хүрдэг. Бөөгийн онгод улам догширч, нүүрний хувирлаа хурдан хурдан өөрчлөн, үл ойлгохдох үгнүүд хэлж, татвалзан хөдөлж, сагсууран хөөрч хашхирна. Эцэс сүүлд нь ухаан алдаж унаж буй нь түүний амь энгийн хүмүүс үл хүрэх өөр ертөнц рүү орж байгаагийн шинж тэмдэг гэдэг. Энэрэлт сүнснүүдтэй хамт чөтгөр, шулмуудтай тэмцэлдсэн бөө хэсэг хугацааны дараа сэргэж, хурсан олонд өвчтэй хүнд түүний сүнснүүд юуг өгүүлснийг хэлж өгдөг. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө алдарт эмч Гипократ “Хүний сэтгэлийг эмчлэхгүйгээр биеийн эмчилж чадахгүй” гэж хэлснийг мэдэхгүй ч гэсэн бөө нар тэр зарчмыг баримталсаар иржээ. Нийгэм хөгжиж, янз бүрийн шашнуудын нөлөөллөөр бөөгийн бүжгийн хүний биеийн тэнцвэрт байдлыг хадгалан эергээр нөлөө үзүүлдэг увдис нь аажмаар гээгдэж эхэлсэн байна.Үүнийг дагаад биелгээг дүрсжүүлэн бичиж, аймшигт үзэгдэл мэтээр харуулж эхэлжээ.
    Энэ тухай Л.П.Сарынова “Бөөгийн хийж буй бүх хөдөлгөөн, үйлдлүүдийг бүжиг биелгээ биш зүгээр нэг маяглаан, ийш тийш үсчин савчсан хөдөлгөөн гэж үздэг болжээ. Үнэндээ бөөгийн дуу авиа хөдөлгөөн нь нэн эрт үеэс уламжлагдан ирсэн жинхэнэ шашны бүжиг билээ” гэжээ. Эрт дээр үед бөө нар нь байгалийн дүлий хүчинд өвдөг сөхрөн түүний өмнө өөрийгөө арчаагүй, хүчгүй болохыг үл хүлцдэг байжээ. Өөрийнхөө төрөлхийн авьяас чадварт бүрэн итгэсэн тэд өөрсдийн отог,омог, ах дүү нарынхаа эрүүл мэнд, амгалан тайван байдлаа хамгаалах, байгаль дэлхийн дүлий хүчнээс сэргийлж байхыг хүсч байлаа. Бөө нар нь байгалийн дүлий хүчний эсрэг хүлцэнгүй байхыг хүссэнгүй, тэдний эсрэг зогсож тэмцэх, аргадах зэрэг арга үйлдлүүдийг бас хийдэг байжээ. Бөө нар нь өөрсдийнхөө “тоглолтынхоо” үйлдэлд бүрэн итгэж байснаас гадна өвчтэй хүнч бүрэн итгэж байлаа. Бөө нар өөрсдийн болон өрөөл бусдын сэтгэлийг хөөргөж, бөөгийн тоглолтод автагдуулах бүхий л аргыг ашиглаж иржээ. Маш хүчтэй дуу чимээ гаргадаг хөгжмийн зэмсэгүүдийг хэрэглэж, мөн хувцсандаа, гар, хөлөндөө хөдлөх тоолонд дуу чимээ гаргаж тодотгож байдаг янз бүрийн том жижиг төмөрлөг зүйлс хонх гэх мэтийг зүүдэг. Магадгүй бөөгийн бүжиг нь орчин үеийн янз бүрийн бүжиг биелгээнүүдийн эхийг тавьсан байж болохыг үгүйсгэхгүй.
    Ажиглаад байхад бөөгийн тоглолт нь театрчилсан тоглолтын загвартай харагддаг. Янз бүрийн бөө нартоглолтын явцад юу ч хийдэг байлаач ганцхан зорилт тавьдаг. Тэр нь тоглолтод хүрч ирсэн бүх хүний сэтгэлд хүчтэй нөлөөлөн эзэмдэж, өвчтэй хүнийг өөртөө бүрэн итгүүлэх юм. Тэдний хүмүүсийг өөрсдийн гайхамшигт боломжуудад итгүүлэн үнэмшүүлэх нь заримдаа амжилттай төгсдөг байлаа. Ерөнхийдөө Дундад Азийн улс орнуудад бөө нь монголчуудын аян дайны дараа үүссэн гэж үздэг. Бөө, шаман гэдэг үгнүүд Түрк хэлэнд “кам” гэдэг ба бөөгийн тоглолтыг “камла” гэдэг бол казахууд бөөг “бахсы” гэж гэдэг нь “багш” гэдэг монгол үгнээс гарал үүсэлтэй гэдэг. Тэд бүгд тэнгэрийг шүтсэн. Бахсы (бөө) нар нь өөрсдийнхөө төрөлхийн гайхамшигт авьяас билгээрээ, эрдэм мэдлэгээрээ бусдаас илүү өндөрт байдаг” хэмээн эрдэмтэн Ш.Ш.Уалиханов бичжээ.
    Нийгмийн хөгжлийг дагаж сонгодог бөөгийн уламжлал алдагдаж, хүмүүсийг хууран мэхлэх, бөөгийн нэрээр хүн эмчлэх нэрээр мөнгө олж эрүүл мэндээр нь тоглох явдал манайд ч, бусад улс орнуудад ч гарсаар байгаа нь нэн харамсалтай.
    Тэглээ гээд уламжлалт сонгодог бөөг ад үзэн муулж, үгүйсгэхийн аргагүйтэй адил, бөөгийн нэрээр нүд хуурч ашиг олох, хүнийг эрүүл мэндээр хохироох зэрэг олон харш үйлдлүүдийг сайшаан магтах аргагүй билээ.
    Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх поликлиникийн тасгийн зөвлөх эмч, – Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор Рамишийн Асай

  • 8.Тэнгэрийн дуудлага

    Гучин хоёр тоотой цагаан шүдээ
    Яралзуулж суугаад дуулъя
    Догшин морин чинь
    Номхон морины чинь ногт болъё
    Хадан гэрээс урилаа
    Ханатай гэрт орууллаа
    Уулан гэрээс урилаа
    Уньтай гэрт орууллаа
    Долоодойн эзэн
    Дором улаан тэнгэр
    Гунан улаан тэнгэр
    Галзуу чонон хөлөгтэй
    Баруун мөрөн дээр
    Бараан бүргэд сахиустай
    Зүүн мөрөн дээр
    Хүрэн эрээн бүргэд сахиултай
    Хөхөө шувуу хайгуултай
    Хөндий мод хонхортой
    Харцага шувуу хайгуултай
    Захын ганц мод суудалтай
    Эзэн тэнгэр угсаатай
    Бүгд олон дэлхий дахинаар
    Хамаг амьтан жаргалангийн
    Хутгийг олох болтугай
    Хус толгой буудалтай
    Хусын шивэр нутагтай
    Хэнгэрэг чулуун дамжлагатай
    Хэрээ голдуу зардастай
    Хар бууран онгон хайрхан минь
    Хун хээрийн хаанаас цагаан заан хөлөгтэй
    Далай цагаан хувцастай
    Далан хоёр далбаатай
    Есөн хүний толгой молцогтой
    Гал улаан тэнгэр ээ
    Хэрлэн, Туул сандалтай
    Хэнтий хаан дамжлагатай
    Онгон хайрхан минь
    Эх болсон зургаан зүйлийн
    Хамаг амьтан жаргах болтугай
    Лхам бисман /бясман/ охин тэнгэр таныг
    Мөргөж байгаад урьж дуудъя
    Ар биеийг минь
    Арван найман шандас алдуулгүй
    Амь биеийг минь ухааныг алдуулдаг
    Охин Лхам тэнгэр
    Далан таван Махгалын шидийг олсон
    Гуниа тэнгэр ээ
    Сүлдийг минь сахигч
    Ерөн есөн хаан тэнгэр
    Тэгш олон зүйл зүйлийн санасан бүгдийг
    Номын ёсоор оршуулж
    Эх болсон зургаан зүйлийн
    Хамаг амьтныг амаржуулах болтугай
    Найман үеийн бөө юм аа
    Ар, арван найман галбиртай
    Өвөр дөчин есөн галбиртай
    Ум пад хум
    Орой биеийг минь эзэлсэн
    Очирваань бурханы сахиустай
    Магнай биеийг минь эзэлсэн
    Далан таван Махгалын сахиустай
    Дунд биеийг минь эзэлсэн
    Догшин улаан лусын хаадууд
    Доод биеийг минь эзэлсэн
    Жалба хар лусын хаадууд
    Дээр Морчим бумбарай улаан тэнгэр эзэлсэн
    Дор далан долоон лусын хаадууд эзэлсэн
    Баруунтай гучин гурван тэнгэр эзэлсэн
    Зүүнтэй дөчин есөн тэнгэр эзэлсэн
    Ар арван найман тэнгэр эзэлсэн
    Өврийн дөчин есөн тэнгэр эзэлсэн
    Баруун урд зүг атаа таван тэнгэр эзэлсэн
    Хамт төрсөн сүлд таван тэнгэр эзэлсэн
    Хар үүлэн хаяатай
    Хөх үүлэн хөвөөтэй
    Баруун урд зүгээс
    Хас цагаан уулаар нутагтай
    Цанхил цагаан бөө нар удамтай
    Цанхилт цагаан удганаас эхтэй
    Долоодойн долоон үеийн бөө нар
    Тодож таван хошуу нутагтай
    Дөрвөлжин улаан ууланд суудалтай
    Хар Дархад багштай
    Далан таван хөх үүлэн хаалганаас сахисан
    Сая сая бум хар тэнгэр
    Хэргийн эзэн Хэдэр хар тэнгэр
    Хадарган хар боомон тэнгэр ээ
    Зүүн хойт зүгээс
    Чоно, улаан хадат
    Цусан зээрд хүрэн морин хөлөгтэй
    Бум буман дагуултай
    Сая сая нөхөртэй
    Лхам Жамсранг урьж дуудъя
    Чанх хойт зүгт
    Буриадын эзэн
    Бөх Илдэн хаан тэнгэр ээ
    Харъяатын эзэн
    Харилт хатан улаан баатартай
    Явдлын хоёр сайхан тэнгэр
    Зүүний нэг тэнгэр
    Эх болсон зургаан зүйлийн амьтан
    Ерөөлийг хүсч гуйж мөргөе
    Баруун зуугаас дамжлагатай ирсэн
    Далан таван Махгалын шидийг олсон
    Данжиг дорлиг
    Гунаа таван хаан
    Үхэр чулуун үдлэгтэй
    Хонь чулуун хонологотой
    Арван гурван Алтай, Хангай
    Гучин гурван Хаан, Хөхий
    Хөх морь хөлөгтэй
    Одоо намнан хоногтой
    Орхон Сэлэнгэ ундтай
    Ширээ чулуун шинжтэй
    Шивэр мод хайгуултай
    Хөшөө чулуун хөрөгтэй
    Хүн бүгдийн сахиус болсон
    Хан богд Даян дээрх
    Далх вандад хайртай
    Замд нь нөхөр болох
    Харанхуй шөнө өдөр болох
    Самрын модон амжлагатай
    Алд улаан живэртэй
    Алтан шарга морин хөлөгтэй
    Нарийн хөндий наадамтай
    Нарийн шаргал морьтой
    Эшигэн толгой сандалтай
    Алтан гадас дамжлагатай
    Хашигийн хөндий харуултай
    Соёрын хөндий нутагтай
    Дулаан хаан түшлэгтэй
    Олон нуур дамжлагатай
    Булган уул миний эзэн
    Буурал ааваа
    Улсын эзэн
    Улаан байгаль
    Өргөн Сэлэнгийн хөдөө дээр
    Өндөр торой дамжлагатай
    Зуун хүний цусан ундтай
    Баруун газраас ирсэн
    Түмэн хүний мах иддэг
    Өргөн Ерөөгийн хөвөө дээр
    Авгай Дэвсэг
    Зүүн зүгийн талаар
    Алтан булаг дамжлагатай
    Мөнгөн уул
    Бүргэд уул суудалтай
    Дайчин гүрэн
    Олон шавь нартай
    Охин дээд нутагтай
    Авгай дэвсэг гэдэг би байна.
    Гал могой ташууртай
    Галзуу чонон хөлөгтэй
    Долоодойн үеийн бөө нар
    Эх болсон зургаан зүйлийн
    Хамаг амьтан амаржих болтугай!