Category: Монгол бөө

  • БОГИНО ХУГАЦААНД БӨӨГИЙН ӨНДӨР ДЭЭД ЦОЛ, ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, АЛДАРД ХҮРСЭН “УЛААЧ” ТОДРОВ.

    Саяхан 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Өөрийн улаачийн эрдмийн бүтээлүүдээрээ болон онгод сахиусынхаа шидийн эрдмээр ДЭЛХИЙН ХҮН СУДЛАЛЫН САЛБАРТ МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙГ ШИНЖЛЭХ УХААН МӨН хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн амжилтыг нь үнэлж, Монгол бөөгийн зан үйлийн Мөнх тэнгэрийн алтан буултаар Зарлиг илгээж МОНГОЛ ТӨРИЙН ИХ ЗАЙРАН цолтноор тодруулсаныг баталсан үнэмлэхийг Дэлхийн нүүдэлчдийн дээд Амин хүч судлалын Академийн Эрдмийн зөвлөлийн дарга Сүнс Д.Одгэрэл гэгч тамгаа дарж, мутраа хайрлаж олгожээ. Төрийн зайран хэмээх цолыг Сүнс Одгэрэл зайран Бямбадоржид анхлан олгож байсан түүхтэй. Иргэд ч төрөөс олгосон мэт ойлголттой болоод олон жилийн нүүр үзэж байгаа. Хэрэг дээрээ иймэрхүү маягаар, ганц хүний үзэмжээр олгодог шагнал юм.
    Дараагийн нэг хачирхалтай мэдээлэл нь Төрийн зайран болоод удалгүй, 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 358 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал болох “Алтан Гадас” одонгоор шагнагджээ.
    Чингис хааны дүр бүтээсэн, урлагын салбарт их амжилт гаргасан, алдартай бөхөд “Алтан гадас” шагнал олгосон нь өвөрмонголд олны талархалыг хүлээж байсан бол харин энэ удаагийн шинэхэн улаачид олгосон цол, төрийн шагнал нь монголын гэх олон зүйлийн нэр хүндийг шалд нь хүртэл унагахад хүрчээ.
    Ийнхүү өвөрмонгол “улаач” 3-4 жилийн дотор бөөгийн дээд цол, төрийн дээд шагналаар жил хүрэхгүй хугацаанд тодорсон гайхамшигт учрал тохиож байна.
    Монголын соёлын өвийг олон мянган жил тээж яваа, Монгол уламжлалт бөө шүтлэгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, амьдралынхаа 20-30 жилийг Монгол бөө шүтлэгт зориулсан цөөнгүй “улаач”-ыг төрийн дээд шагналд таван жил тодорхойлсон боловч албан ёсоор нэг ч улаачид олгогдолгүй хойшлогдсон бол харин гадаадад тодорсон бөөд тун ахархан хугацаанд өндөр нэр хүнд, цол, алдарт хоёрыг хүртээж байгаа нь ойлгоход бэрх боллоо. Дүгнээд үзвэл монголын гэх болгон үнэ цэнэгүй болж, гадаадынх гэхээр хэн ч байсан тахин шүтдэг үзэл байсаар байгааг илэрхийлэв. Зарим талаар арай үгүй байлгүй дээ гэж бодоход хүрч байна.
    Ямарч байсан улаач нараас нэг ч гэсэн хүн Монгол төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэх нь зүйтэй байх аа.
    Д.Хүрэлбаатар

  • НАТШИГААН ОНГОДЫН ДУУДЛАГА


    Өвгөн буурал онгон минь
    Хамба торго, халиу булга
    Шижир алт, ямбуу мөнгө
    Санзаа гүсүг, магнаг бүрдсэн
    Нарийн сайхан хуягаа хөдөрч
    Нашигаа аав минь залран соёрх
    Улаан модоо үндэс нь нэг холбоотой
    Эцэг эхээн төрөлгүүч
    Эрээн хүзүүгээ төрөлтаа
    Ах дүүгүү ч гэлээ
    Алаг манжагаа төрөлтаа
    Хусвал яс нэгтээ
    Тавьсан сангийн минь утаа сансартаа дэгдэн
    Так Сүмбэрийн оройдоо суунаглан хийсч
    Тамалсан тамлага минь таны сонортоо хүрч
    Бараанаас тань баярлан заларч
    Сүрнээс чинь сүрдэн дууднам
    Мөрт тэнь мөргөн дууднам
    Элдэв муу сайн авин тирнэл
    Ар дөрвөн зүг айн заларч
    Буг чөтгөл зүг айн заларч
    Буг чөтгөр буцалтгүй тальж
    Буруу үүдээр буруулан дутааж
    Сүрнээс чинь сүрдэн зайлж
    Бараанаас чинь бахардан буруулж
    Нэрт нь сонсуутуу нэгдүүлж
    Алдар тань сонсуут арилж
    Цолт тань сонсуут цохиулж
    Бор гэр, богдын өргөө мэт ариудлаа.
    Хар гэр, хааны өргөө мэт цэвэршлээ.
    Тотгоон тэнгэр тосон угтаж
    Босгоон эзэм буухаан заларч
    Тооноон эзэм тонгоон ёсолж
    Хоймороон эзэн суудал засаж
    Бага ихгүй баярлаж байнам
    Алсаас залран ирсэн онгон сахиус минь
    Буянтай идээнээс минь зооглож
    Булт маань туршин жаргуул
    Эмгэг өвчингээг маань
    Эгхаагаан эмнэж, долоовроороо домнож
    Домоглон ирсэн чонон амаа хааж
    Уургалан ирсэн элшаан аюулаас зайлуул

  • ГЭДСИЙГ НЬ ДҮҮРТЭЛ ХАРААВ


    Нэгэн удаа Хавх бөө нутгийн нэгэн айлд хууч хөөрөн сууж байтал Хятад бага дарга хэдэн цэргийн хамт ирэн үхэр малыг туун айлын хүмүүсийг тонон дээрэмджээ. Гэтэл хотондоо эргэж хургаад байсан нэгэн үхэрийг Хятад бага дарга буудан унагаж цусан далай урсгав.
    Үүнд нь Хавх бөө ихэд уурсан хилгэнэж, онгодоо дуудан цамнан бөөлөв. Тэгтэл Хятад цэргийн бага даргын гэдэс нь дүүрч, үлээсэн гүзээ шиг хөөгөөд ирж гэнэ. Хятзд цэргүүд учрыг үл ухан муухай орилдоод. гүйлдэж гарав. Тэгтэл хятад цэргийн даргын гэдэс нь үлээсэн гүзээ шиг улам томорсоор гэдэс нь хагарч, муухай орилон үхэдхийн унав. Энэ аймшигтай үйл явдлыг харсан хятад цэргүүд ум хумгүй харсан зүгтээ
    зугтаан одов. Нутгийн ахан дүүс Хавх бөөд талархан даруй тэр нутгаас нүүн нутаг сэлгэсэн гэдэг

  • БАНЗАРВАЙ,НОЁНХОЙ ХОЁР ОНГОДЫН ДУУДЛАГА

    Дээрэмд дэгдэж

    Дэргэд минь малгай мэт манаглаж

    Сүүдэр мэт дагах

    Сахиус шүтээн минь

    Гэгээн дүрээ дүрлэж

    Гэнэтийн аюулаас зайлуул

    Үү хортойдаам багтааж

    Уужим сугандаа түшүүл

    Аян саарлынхаа дуунаар

    Агаар тэнгэрээсээ бууж

    Алтан ундаагаа тогтоож

    Азтай сайхан ямбаа эзэлж

    Зарлиг тань заяа болж

    Ерөөл тань өлзий болтугай

  • ХАЛЗАН ЗАНА ЗААРИН

    чадлаараа гаргуун нэгэн байсан аж. Зана заарин нь Хар болон Шар тэнгэрийг хамтад нь авч явдаг байсан байна.
    ХушдөлийнонгодньХөвсгөлаймгийнРинченлхүмбэ сумын Шаргын дэнжийн зүүн талд байрлах Саяаны нурууны дунд байрлах ганц өндөр цавчим хавцал дээр байрладаг байна

  • МАЧИР ЗААРИНГИЙН ДОМОГ


    33 жилээс дээш бөөлж, алдар цуу нь түгсэн бөөг Дархад даяараа хүндлэн дээдэлж, 9 булдруутай хэнгэрэг барих эрхтэй байдаг гэдэг. Мачир заарин ийм 9 булдруутай хэнгэрэг барьдаг байсан аж.
    Заарин хоёр эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг заарин хэмээн ард олондоо алдартай байсан заарин, нөгөө эхнэрээс нь төрсөн охин нь Дулам удган юм.
    Мачир заарин гэртээ бөөлж байтал түүний тэнгэрийн сахиусны увидас чадлаар охин нь нисэж Ховдод очиж буусан гэдэг. Тиймээс Дулам удганыг Ховдынхны онгод шүтээн болсон аж.
    Мачир зааринг өөд болоход Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргын голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд онголсон гэдэг.

  • Халх онгодын дуудлага

    Харвалдааны түргэн үед
    Харанхуй манан хувирлага
    Эдэлдээний түргэн үед
    Элгэн газартаа шингэлээ
    Жанчивайн басган Долгорсүрэн гарвал
    Зүрхэвчийн эзэн ..

  • ОНГОДОД БАРИХ БЭЛЭГ

     

    Нэгэн удаа анд мордохын өмнө бөөлөөд “Пөөх та чинь цагаан үнэг агнах юм байна. Арьсыг нь надад авчирж өгөөрэй” гэжээ. Гэндэн гуай ч андаа яваад эхнэрийнхээ хэлсэн ёсоор нь цагаан үнэг авлаж гэнэ. Тэгээд энэ ховор амьтны арьс хот хүрээ орвол их үнэ хүрэх байх гэж бодоод тайгад нуучихаад харьжээ.

    Г эртээ ирээд цайгаа ууж сууж байтал эхнэр нь “цагаан үнэгний арьсаа яасан бэ?” гэж гэнэ. Гэндэн гуай: “Үнэг алаагүй ээ” гэж хэлээд цайгаа уугаад суугаад байж. Удган “Худлаа яриад л та модны хонгилд арьсыг нь

    нууж байх чинь билээ” гэж хэлээд нүүр хийх газарг үй болгосон аж.

  • ХАРИЙН ШАШНЫ УРСГАЛД УГААГДАЖ БУЙ ХОЙЧ ҮЕ…

    та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш.
    Гэтэл энэ байдал сүүлийн жилүүдэд их хэмжээгээр нэмэгдэж, өсвөр үеийн хүүхэд багачууд, нийгмийн доод давхаргын иргэдийг олноор хамруулах болсон нь ХАРДЛАГА төрүүлж байна.
    Зөвхөн христ ч биш католик, лалын болон морман шашинтнууд, бидний нэрлэж мэдэхгүй өөр олон шашны урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөсөөр байна. Хоёр сая гаруй монголчуудад 40 орчим төрлийн шашны урсгал байна гэсэн албан бус тоо ч буй.
    Жишээлбэл: Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд бүртгэлтэй 133 сүм хийдээс 55 нь ямар нэг зөрчилтэй. Тэд хүүхэд залуусын тархийг угаасан зүй бус зан үйлдэлд хамруулж, тэдгээр нь гаж сэтгэлгээ, хэвийн бус байдлыг төрүүлэхүйц байгаа нь ихээхэн айдаст автуулж байна.
    Аливаа зүйлийн ТУНГИЙН хэтрүүлэх аваас ХОР болдог. Манай өнөөгийн энэ нийгэмд ч гэсэн шашны гаж урсгалууд борооны дараах мөөг шиг олширсныг төрийн болоод мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон .
    Гэтэл өөрсдийн нутаг дэвсгэрт гарч буй харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг өгөөд зогсохгүй орон байраар хангаж байгаа нь наанадаж төрийн албан хаагчийн ёс зүйд, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж үү гэсэн асуулт эндээс гарч ирж байна. Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг “сайн дур”-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргаж байгаа үүн шиг, үүнээс ч ноцтой үйлдэл хаа сайгүй өрнөсөөр л байна.
    Улс орны ирээдүй болсон балчир хүүхдүүд, үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байгаа залуус гадны шашны сөрөг нөлөөнд угаагдан эх орноо гэсэн сэтгэлгүй, харийн хүнийг шүтэн биширч хөл толгойгоогоо олохоо больсныг харахад үнэхээр харамсалтай.
    Бидний ядуу буурай, өлмөн зэлмүүн байдлыг ашиглан энэ мэтээр явсаар байвал улс орны дархлаа болсон СОЁЛ, уламжлал орхигдох болно.
    Гэвч одоо монголчууд өөр хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү нь ядуу, оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй ШААРДАГДАЖ байна.
    Б.Ганжавхлан

  • Өөлд шарнууд сүлдийн дуудлага

    Харанцагандуни содо волжи

    Хавиргандуни живэр бол

    Хара нүдэндэни дуран бол

    Харанхууду учирахудуни гэрэл бол

    Хара биендуни хани бол

    Гэртэни гэгээ бол

    Гэдэргэ хар толгадуны гэмтэлгүү

    Гэрэлгүү орондоо гэрэл болаарай

    Сүмбэр уулашиги сүртэнгүүд

    Сүн далайшиги мэлмийтэнгүүд

    Авгаа ихэ хүчтэнгүүд минь

    Хадандаа цуурайтахаа

    Тэнгэрийн чинээ цагаанаар солиху

    Тэнгэрийн ээлтэнгүүд

    Хусу модон хувилгаантай

    Агар зандан аягтай

    Асар хараа нэмэргэтэй

    Арвин байдаг тахилгатай

    Зургаадай шара эрихтээ

    Зуун найман зулутай

    Өлэд шарнууд сүлд минь

    /Б.Ринчен 1975.135-136/