1913 оны өвөл Монголын Гадаад яамны сайд М.Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Петербург хотноо очихдоо хаант Оросын эрх баригчидтай уулаж, Монгол улсын оршин тогтноход чухал холбогдолтой хэд хэдэн асуудлаар Оросын зүгээс дэмжлэг авах асуудлаар хэлэлцээ хийхээс гадна Англи, Франц, Япон зэрэг олон улсаас Орост сууж байсан элчин сайдын яамдад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх асуудлыг тавьж, зарим оронд айлчлах зөвшөөрөл хүсэл зорилготой байжээ. Гэвч эдгээр орны Орос дахь элчин сайдын яамдаас хүсэх зорилготой байжээ. Гэвч эдгээр орны Орос М.Ханддорж нарыг хүлээж авсангүй.
1913 оны эхээр Монголын засгийн газар Да лам Цэрэнчимэд, бинт ван Гончигсүрэн нарыг Японд очуулахаар томилон илгээжээ. Цэрэнчимэд нарын зорилго нь Японтой худалдаа, найрамдлын гэрээ байгуулах явдал байжээ.
1913 оны Бээжин хотноо Орос Хятад хоёрын гарын үсэг зурсан тунхаг бичгийн тавдугаар зүйлийн дагуу Орос, Хятад, Монгол гурван этгээдийн бага хурлыг 1914 оны 8 сарын 26-нд Монгол-Оросын хил дээрх Хиагт хотноо эзлэв. Энэ бага хуралд оролцсон Орос, Хятад, Монгол талууд Монголын тусгаар тогтнолын асуудлаар харилцан маш их зөрөлдөж байсан билээ. Ийм учраас уг бага хурал маш хурц зөрчлийн дунд, 8 сар гаруй хугацаанд сунжирч, эцсийн дүндээ Орос, Хятад хүчээ нэгтгэн буурай Монголд 1913 оны Орос-Хятадын тунхагийг тулган хүлээлгэв.
Гурван этгээдийн хэлэлцээрийн дараа үндэсний нэгдсэн төр улсаа байгуулах уриа дуудлагаар Халх Монголд ирж, Монголын төрд зүтгэж байсан хүмүүсийн ихэнх нь арга буюу Өвөрлөгч нутагтаа буцав. Гэвч тэднээс нэлээд нь Ар Монголд үлдэж, ар монголчуудтай жаргал зовлонгоо хуваалцсан билээ.
Энэ хоёр үйл явдал монгол угсаатны төрийн шинэ хэлбэрийг илэрхийлж, үндэс угсаагаа хамгаалах тэмцлийг тодорхой хэмжээгээр идэвхжүүлжээ. Ялангуяа Ж.Цэвээн, Э.Ренчино нарын зэрэг буриадын сэхээтнүүд Гадаад, Дотоод Монгол, Буриад, Синьцзяны монголчууд, Туваг нэгтгэсэн их Монгол улсыг байгуулах үзэл санааг дэвшүүлж байлаа. Тэдний бодлоор энэ нь монголчуудын аж төрдөг түүхэн нутаг дэвсгэрийг сэргээж, Орос, Хятад, Японы нөлөөнөөс ангид жинхэнэ бие даан тусгаар тогтносон Монголын төрийн шинэ хэлбэрийг тогтоох болно гэж үзэж байв.
Нийслэлийн сургуулийн сурагчдын дотроос хэдэн хөвгүүдийг сонгон ав, Оросын Эрхүү зэрэг газарт явуулан суралцуулж байв. Тэдний дотроос 1921 оны хувьсгалын зарим зүтгэлтэн хүмүүс хожим шалгаран гарчээ.
Нууц бүлгүүд үүсч, үйл ажиллагаагаа эхэлсэн нь.
Япон улсад гүн Гүррагчааг нууцаар томилон явуулж, америк худалдаачин Ларсонаар дамжуулан АНУ-тай холбоо тогтоохыг хүссэн хэдий ч нөлөөнийхөө бүс нутгийг хувааж, эзэмшил эрхээ тогтоосон дээрх гүрнүүд Монголын асуудалд нааштай хандах сонирхолгүй байв. Түүнчлэн Бээжинд очсон Жалханз хутагт ч төдийлөн тусыг олж чадсангүй. Эрх баригчдын хүрээлэлд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав, Да лам Пунцагдорж, гүн Гомбо-Идшин нарын үндэсний үзэлтэй, эх оронч зорилготой лам, ноёдоос бүрдсэн бүлэг үүссэн ч тэд бие даан улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжгүй байв.Монгол орны цаг төрийн байдал туйлын ээдрээтэй болсон үед буюу 1918 оны эцэс, 1919 оны эхээр Нийслэл Хүрээнд нууц 2 бүлгэм буй болжээ.
Консулын бүлгэмийн Их шавийн харъяат, Орос консулын дэргэдэх орчуулагчийн сургуулийн монгол хэлний багш, шинэтгэгч үзэлтэн Д.Бодоо үндэслэсэн бөгөөд түүнд Д.Чагдаржав, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Жамъян, Жигмиддорж, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Баяр, Вачиров нарын хүмүүс нэгдэж байв. Бүлгэмийн анхны гишүүд нь бичгийн сэхээтэн, сэтгүүлч, лам байгсад бөгөөд Англи, Япон, Орос, Итали зэрэг орнуудаар явж, дэлхийн улсуудын хөгжил, байдлыг нүдээр үзсэн, гадаад хэлийг бага сага гадарладаг байв.
106
Тэднээс гадна бас нэгэн бүлгэм үүссэн нь Ой модны түрээсийн газрын түшмэл байсан С.Данзангийн зохион байгуулсан Зүүн хүрээний бүлгэм юм. Түүнд бичиг, цэргийн жижиг түшмэл Д.Догсом, Ө.Дэндэв, М.Дугаржав, Д.Сүхбаатар нар нэгджээ. Тэд үзэл бодол нэгтнүүдээр эгнээгээ өргөтгөх, хятад цэргийн тоо, хүч, зэвсгийг тагнах, умард хөршид тогтсон шинэ засаг төрийн бодлого зорилгыг танин мэдэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байжээ.
1920 оны 1 сарын 5-нд бүлгэмийн 20 гаруй гишүүд Хүрээний Баруун өргөөнд цуглаж “… бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй, дан ганц харъяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж амар түвшнийг олох замыг нээгдүүлж соёрх”2 хэмээх үг зохион сүүгээр хадган дээр бичиж тухайн хэрэгт амь бие хайрлахгүй, няцалт буцалтгүй тэмцэх тангараг тавьжээ. 2 Үнэн. 1989.3.2 № 51.
Category: Монголын түүх
-
№ 5-5. Монгол угсаатан үндэс угсаагаа хамгаалах тэмцлийг идэвхжүүлжээ.
-
№5-4 “Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг”-т гарын үсэг зурав.
Ер нь энэ айлчлал Орос улстай эдийн засгийн талаар харилцаагаа өргөтгөхөд түлхэц болсон юм. Доктор, профессор Ж.Болдбаатар энэ тухай бичихдээ: “Орост очсон хоёр дахь удаагийн үйл явдал нь Ханддоржийн улс төрийн зүтгэлтний нь хувьд улам ухааруулж, хоёр их гүрний дунд оршиж буй бага буурай орон тун ухаалаг нарийн, давхар тооцсон бодлого явуулж байж сая бие даан оршин тогтнож болох юм байна гэдэг дүгнэлтэд хүргэжээ”3 гэж оновчтой зөв тодорхойлсон билээ.
3 Ж.Болдбаатар: Эрдэнэ дайчин чин ван Ханддорж. УБ. 1994. Тал 78-79.
Бослого гаргаж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа монголчуудыг хатуу залхаан цээрлүүлэхийг шаардсан хятадын харгис хүчний явууллага их идэвхжиж байсан үед буюу 1913 оны эхээр Түвэдийн эзэн далай ламын газраас бие төлөөлөгчид Монгол улс тусгаар тогтносонд баяр хүргэж, хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай асуудлаар ирэхэд Монгол улсын эрх баригчид талархан хүлээн авч хэлэлцээ хийгээд Монгол-Түвэдийн найрамдлын гэрээг 1913 оны 2 сарын 4-нд байгуулав.
Орос, ДИУ хоёр Монголын асуудлаар удаан хэлэлцсэний эцэст 1913 оны 11 дүгээр сарын 5-нд Бээжинд “Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” гэдэг тунхаглалд гарын үсэг зурсан нь хөрш хоёр гүрэн Монголын тусгаар тогтнолыг хавсайдан цуцлаж зөвхөн Ар Монголыг ДИУ-ын харъяат автономит эрхтэй байлгахын удирдамж болов. Үүнээс болж үндэсний хувьсгалын өрнөлт таслагдан буурах замдаа орсон юм.
Улс төрийн амьдрал, гадаад байдал
1911 оны Ар Монгол Манж Чин улсын 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгож, Монголын тулгар төрийг сэргээн байгуулж, тусгаар тогтнолоо тунхагласан нь Монгол орны сэргэн мандлын эхийг тавьсан түүхэн үйл явдал бөгөөд Монголын ард түмний эрх чөлөөний тэмцлийн том амжилт, Монголын улс төр, эдвийн засаг, нийгмийн хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн дэвшилт үйл хэрэг байлаа.
1911 оны хувьсгалт үйл явц монголын ард түмний үндэсний ухамсрыг сэргээн идэвхжүүлжээ.
1912 онд хаант Орос улсаас цэргийн мэргэжилтэн, сургагч дарга нарыг урин авчирч, Нийслэл хүрээний ойролцоо Хужирбулан хэмээх газар цэргийн сургуулийг нээв.
1912 онд Орос, Монголын хооронд гэрээ бичиг байгуулах хэргээр зарагдан ирсэн хаант Оросын засгийн газрын тусгай элч И.Я.Коростовец, Монгол улсын ерөнхий сайд, сайн ноён хан Намнансүрэн хоёрын хооронд Монгол улсын морин цэргийг байгуулах хэрэгт Орос улсаас тусламж авах тухай хэлэлцээр байгуулагдан, 1913 оны эхээр гарын үсэг зуржээ.
Монголын шарын шашны тэргүүн VIII Богд Жибзундамба үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний бүр эхнээс Манж-Хятадын ноёрхлоос ангижран, Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулах чиг шугамыг тууштай баримталж, шарын шашны тугийн дор монголчуудыг нэгтгэхийг чармайж байсан нь түүнийг улс төрийн тавцнаа товойн гарч, Монголын эзэн хаан, төрийн бэлгэ тэмдэг болон тодрох нөхцөл болжээ.1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Монгол үндэстний төр улсыг сэргээн тунхагласнаараа хэл, шашин шүтлэг, материаллаг соёлын нэгдэл бүнхий монгол туургатны дотор үндэсний үзлийг бадраа, Их Хүрээг тойрон нэгдсэн Монгол улсыг байгуулах эрмэлзэл өрнөв.
-
ИХ МОНГОЛ УЛСЫН ЦЭРЭГ АЛТАН УЛСЫГ АМЖИЛТТАЙ ДАЙЛСНЫ УЧИР
Чингис хаан анхныхаа томоохон аян дайныг хийхдээ Алтан улсыг дайлсан агаад тэр дайн бүхэл бүтэн таван жил үргэлжилсэн билээ. Алтан улс хүчирхэг дайсанд тооцогдож байв. 1200 оны үед тус улсад 50 сая орчим хүн амьдарч байсны 4-5 сая нь зүрчидүүд байжээ. Тэр үед Алтан улс өөрийн өмнөдийн Сүн улстай дайтахад 2.270.000 цэрэг дайчлан гаргаж чадсаныг 1159 оны цэрэг татлагаас бид мэднэ. Тэгэхлээр Алтан улс Монголчуудтай харьцуулахад тооны хувьд асар их давуу цэрэг цэрэгтэй, бараг шавхагдашгүй хүн хүч, материалын нөөцтэй байсан хэрэг. Тэгсэн ч Чингис хаан хамаагүй цөөхөн цэрэгтэйгээр нэлээд их цаг хугацаа зарцуулж байж тэр их гүрнийг ялсан билээ. Түүний тэрхүү ялалтыг ойлгоход дөхөм болгох үүднээс Алтан улсын зарим өвөрмөц байдал, дайтаж байлдах онцлогийг нь энд хөндөн ярих гэсэн юм.
Юун түрүүн тус гүрэн ихэд хятадчилагдсан байсныг хэлэх хэрэгтэй, харин хятад бус шилмэл удирдлага нь зүрчидүүд байв. Хүн амынх нь 90 хувьхятад гаралтай байжээ. Хятадач Жак Гернет “Жүрчидийн улс төр, засаг захиргааны байгууллага, эдийн засаг, соёл нь хятадчилагдсан байсан” тухай тэмдэглэсэн буй.[1] Цэрэг армийнх нь удирдлагын бүтэц, байлдааны ажиллагаа, байлдах арга ухааны талаарх үзэл баримтлал нь ч гол төлөв Тан улсын үеийнхийг хуулбарласан хятад уламжлалаар тэжээн тэтгэгдэж байжээ. Гэвч тэр нь Алтан улсад ихээхэн гай тарьсан нь тодорхой болсон. Чингис хааныг 1211 онд анхны аян дайнаа Алтан улсад хийхэд эзэн хаан Вэй шао ваны дөнгөж шинээр томилоод байсан цэргийн захирагч Вангиан Чэнюй 400.000 хүнтэй цэргээ авч сөрөн байлджээ. Чингис хааны цэргийн жанжин Мухулай юунаас ч үл шантрах шилмэл “үхлийн цэргүүд”-ээ удирдан түүний цэргийг довтолсон байна. Юань улсын сударт: “Монгол цэрэг цөөхөн байсан боловч удалгүй Хятан болон Зүрчидийн цэргийг эвдэн бусниулжээ…” хэмээн онцолсон буй.[2] Вангиан Чэнюйг үлдсэн цэргээ аван ухрахад Чингис хаан өөрийн биеэр цэрэг авч мөшгөн хөөсөн байна. Эцэст нь гурван өдрийн тулалдаанаар Алтан улсын цэрэг хиар цохиулжээ. Юань улсын сударт бичсэнээр: “100 гаруй ли газар дайсны үхдэл хүүрээр дүүржүхүй.”[3] 1213 оны намар Чингис хаан Жиншаны дэргэд Жүхү Гаочи, Вангиан Ган нарын удирдсан Алтан улсын их цэргийн үлдэгдлийг бут цохижээ. “Алтан улсын түүх”-нд тэмдэглэснээр дан ганц Вангиан Ганы цэрэг л гэхэд 100.000 хүнтэй байсан аж. Тийнхүү Алтан улсын цэргийн гол хүч бүрмөсөн хиар цохиулсан ажээ. Гэсэн ч Алтан улсыг дайлсан аян дайн 1216 оныг хүртэл сунжран үргэлжилсэн нь Монголчууд цэргийн шинэ ажиллагаа болох хот, бэхлэлт цайзуудыг булаан эзлэх, цэрэг хамгаалалттай даваа гүвээг давахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой болсон, өмнө зүгт давших тутмаа өөрсдөд нь болоод морьдод нь халгаатай цаг агаар, бүс нутгийн эсэргүүцэлтэй тулгарах болсонтой илүү холбоотой.Гэхдээ яагаад Чингис хаан аян дайнаа эхлэнгүүт л наад зах нь 500.000 хүнтэй Алтан улсын цэргийн гол хүчийг ялж чадсан бэ? Өмнөд Сүн улсын үеийн дайн байлдааны түүхийг судалсан Франке энэ талаарх ойлголт төсөөллийг бидэнд өгч байна.[4] Юуны өмнө цэрэг удирдах арга ухаан Алтан улсад ч, Сүн улсад ч Тан улсаас хойш ер өөрчлөгдөөгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Морьт цэргээр жигүүрээсээ хамгаалуулж, хайрцаглан жагссан хоёр этгээдийн явган цэрэг өргөн уудам тэгш талд бие биеийг сөрөн зогсох нь тэр үеийн ойлголт төсөөллөөр хамгийн зохистой төгс төгөлдөр байрлал байжээ. Дайсагнасан хоёр талын гол цэргийн захирагчид аль нэг гүвээ толгой юмуу модон цамхаг дээр гарч зогсоод туг далбаагаар цэргүүдийг ийш тийш нь залж удирдана. Хэнгэрэг дэлдэж дайрах тушаал, харанга цохиж ухрах тушаал өгдөг байж. 100.000 хүнтэй гол цэргийг жагсаахад Тан улсын үеэс тодорхой тоо тогтоож өгдөг болсон байна. Цэргийг “том солонгон” жагсаалаар жагсаахад нийт фронтын өргөн нь 4.125 метр байх ба гүн рүүгээ 300 метрт цэргүүд цуваа болон зогсоно. Тэрхүү тэгш өнцөгтөд цэргийн гол хүч нь өргөөшөө 2.205 метрт багтдаг байжээ. Уг гол хүч нь тус бүр 50 цэргээс бүрдсэн салаануудад хуваагдаж, тэдгээр нь дайралтын зүгт суваргалан байрладаг байж. (1-р эгнээ: 7 цэрэг + салааны дарга, 2-р эгнээ: 8 цэрэг + салааны орлогч дарга, 3-р эгнээ: 9 цэрэг + нэг тугч, хоёр туг хамгаалагч, 4-р эгнээ 10 цэрэг, 5-р эгнээ 11 цэрэг). Нэг салаанд 225 ам метр, нэг цэрэгт 4.5 ам метр талбай ногдохоор тооцно. Хоёр явган цэргийн хоорондын зайг 3.1 орчим метр байх нь зохистой хэмээнэ. Жигүүрийг хамгаалах морьт цэргүүдийн хувьд ч бас л үүнтэй төстэй тоон үзүүлэлтийг баримталдаг байжээ. Хоёр морьт цэргийн хоорондын зай 6 метр, урд, хойд эгнээний хоорондох зай 30 метр байх ёстой байв. Морьт суман хоорондын зай 75 метр байж. Мэдээж тийнхүү тогтоосон тоо нь хамгийн зохистой гэсэн хэмжээ байсан, түүнд нь газрын бартаа зэрэг саад учруулах юм бишгүй байж. Тийм үед хоорондын зай өргөөшөө багасах төдийгүй цэрэг дайчдын чөлөөт хөдөлгөөн ч бас хумигддаг байв.
Ийм гол цэргийг хөдөлгөх хамгийн гол нөхцөл нь дасгал сургуулилалт, сахилга байсан нь эргэлзээгүй. Үе үе жагсаалын хаа нэгтээ газар орны нөхцөл байдлаас болж явган марш хурдаа өчүүхэн өөрчлөх төдийд л жагсаалын эмх цэгц алдагддаг байв. Тиймээс цэрэг арми, цэргийн маневрлах чадвар нь туйлын уян хатан бус байжээ. Дээр нь бас цэргийнхэн бус Күнзийн сурталт энгийн түшмэд цэрэг удирдах явдал тийм ч ховор бус тохиолдоно. Мөргөлдөөн гарсан тохиолдолд ийм цэрэг яахыг төсөөлөөд үзье л дээ. Бараг хүч тэнцүү Хятадын хоёр цэрэг хоорондоо дайтлаа гэхэд нэгэн цагт тодорхой шийдэлд хүрэх нь лав. Харин өөрсдөө тооны хувьд хичнээн давуу ч Монголчуудтай бол чингэх ямар ч боломж байхгүй.
Эргэн санацгаая: Мухулай жанжин юуны өмнө явган цэргээс бүрдсэн Алтан улсын цэргийн гол цөмд “Үхлийн морьт цэрэг”-ээ цүүц хатгалтаар нэвтрүүлж, тулалдааны байрлал, жагсаалынх нь эмх цэгцийг алдагдуулсан болов уу. Цүүц хатгалдаанаар асар хурдтай цөмрөн оржээ. Цүүц дайсны жагсаалыг баруун солгойгүй эвдэн бусниулж, их хурдтай өргөжин тэлж, зүүн, баруунгүй дайсны хүчийг талбай нь улам хумигдан, хүч нь улам эрчлэх усны эргүүлэг лугаа байдалд оруулжээ. Дайсан эх захаа алдан бужигнаж, айдас хүйдэст автан, эмх замбараагүй болж дутаана. Чингис хаан хөнгөн зэвсэглэж, өвч тоноглосон морьт цэргээ тулалдааны өмнө хоёр жигүүрт хуваасан байжээ. Одоо тэр зөвхөн цүүц хатгалдааны үзүүлэх нөлөөг хүлээж, морьт дайчдынхаа хоёр жигүүрийг эмх цэгц нь нэгэнт алдагдсан дайсны явган цэргийн жагсаал руу довтолгон оруулах л хэрэгтэй байв. Тэгээд ердөө алаад байх л үлджээ. Юань улсын сударт бичсэнчлэн: “100 гаруй ли газар дайсны үхдэл хүүрээр дүүржүхүй.” Үнэхээр ч Алтан улсын цэргийг бодвол Монголчуудын амссан хохирол бага байсан буй заа.
Европын хөдөлж ядсан болхи хуягт баатруудын цэрэгтэй Лийгнитц зэрэг газарт хийсэн иймэрхүү тулалдаануудад ч Монголчуудыг амжилт үзүүлэхэд нь хуучирч үеэ өнгөрөөсөн, уян хатан бус байлдааны дэг журам, хэтэрхий хүнд зэвсэг агссан, өвч өмсгөлтэй хуягт баатруудын армийн хөдөлгөөн муутай байдал тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж болох талтай.
Дайснуудынх нь үздэгээр Монголчууд ихээхэн үр нөлөө бүхий хүч тэнцвэргүй дайныг хийсэн. Өдгөө ч гэсэн хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглосон өндөр хөгжилтэй цэргүүд хүч тэнцвэргүй дайны аргад дадсан цэрэгтэй газар орны хүнд бэрх нөхцөлд харьцангуй найдвар багатай дайтаж байгааг бид мэдэх билээ. -
№ 5-3. Орос-Японы нууц хэлэлцээр
Үүнд:
Нэгдүгээр зам нь: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг
Хоёрдугаар зам нь: Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг
Гуравдугаар зам нь: Сөнидийн хоёр хошуу, дөрвөд вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт байс Насан-Аривжихын цэрэг
Дөрөвдүгээр зам нь: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг
Тавдугаар зам нь: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлийн цэрэг тус тус хөдлөх болсон ажээ. Мөн Ховдын хязгаарыг чөлөөлөх дайнд гавьяа байгуулж, үе улиран залгамжлах засаг, бэйл, цэргийн жанжин, манлай баатар цолоор шагнуулсан баргын Дамдинсүрэнгийн зүүн өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар тохоон томилжээ.
1913 оны зун Өвөр Монголын нутагт байлдаж явсан монгол цэрэг Хятадын үлэмжхэн цэрэгтэй олон газар шаргуу тулалдаан хийж байжээ. Мөн тэр үед Ховд, Алтайн хязгаарын зааг Цагаан Түнгэний Улаанхайрхан гэдэг газар монгол, хятад цэргийн хооронд ширүүн тулалдаан болж байв. 1913 оны намар Шилийн гол, Чахарын нутаг чөлөөлөгдөж дууссан бөгөөд улмаар монгол цэрэг Цагаан хэрэмд зарим газраар тулж очоод ялангуяа Чуулалт хаалга хотын хэрмийн хаалганы араас эхлэн Монгол нутгийн хилийг хамгаалж байжээ.
1911 оны 12-р сарын 25-нд гадаадаас Шанхайд эргэж ирсэн Сун Ятсен (Сун Чжуншань)-ийг өмнөд Хятадад хувьсгалт хүчин тойрон нягтарч байлаа. Өмнөд мужуудын төлөөлөгчдийн бага хурал Нанжин хотноо болж 12-р сарын 29-нд Сун Ятсенийг Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын (БНДИУ) Ерөнхийлөгчөөр сонгосон ажээ. Ингэж Монгол, Хятад хоёр улс шинэ төрийн тэргүүнээ нэг өдөр өргөмжилсөн юм.
ДИУ-ын хурал хуралдаж 1912 оны 3-р сарын 10-нд ДИУ-ын түр үндсэн хуулийг баталжээ. Түүний 3 дугаар зүйлд <<Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын нутаг дэвсгэр нь 22 муж, ар, Өвөр Монгол, Түвэд нь тус бүр таван төлөөлөгчийг үндэсний хуралд сонгоно гэж заажээ. Энэ бол ДИУ Монголын тусгаар тогтносон улсыг хүлээн зөвшөөрөхгүй, харин түүнийг Хятадын хэсэг гэж үзэж байгаагаа хуульчлан заасан баримт мөн.
Монгол садан тусгаарлах нь ашиггүй, харин тунхагласан тусгаар тогтнолоо цуцалж, Дундад Иргэн улсад нэгдэх хэрэгтэй, үүний тул хэлэлцээ хийлгэхээр Бээжингээс төлөөлөгчид явуулав гэж 1912 оны 6 сарын 7-нд Монголын засгийн газарт мэдэгджээ. Монгол улсын засгийн газар Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч, хэлэлцээ хийхээс эрс татгалзсаар хариу өгөв. Гэтэл ДИУ Нийслэл Хүрээнд 1912 оны VII сард Богдтой хэлэлцээр хийлгэхээр өөрийн төлөөлөгч хоёр хүнийг ирүүлж, Богдтой уулузуулсан боловч Богд хаан тэдний ятгалгыг хүлээн авалгүй, нийслэлээс нэн даруй гарч явахыг шаардсан ажээ2.
2 Б.Ширэндэв. Монгол ардын хувьсгалын түүх.УБ. 1969. Тал 38.
Ар, Өвөр Монгол нэгдэж нэгэн улс болох гэсэн байдал төлөв улам бүр илэрхий болж байхад, Алс Дорнодод ноёрхлоо тогтоох эрмэлзлэлтэй империалист Япон, Орос улстай Монгол дахь нөлөөнийхөө хүрээг 1907, 1910 онд тогтоосноо түүхэн шинэ нөхцөлд албан ёсоор дахин бататган тогтоож авах нь чухал гэж үзсэн учраас Орос улстай Монголын асуудлаар нууц хэлэлцээ хийж эхлэв.
1912 оны 6 сарын 25-нд Орос, Япон хоёр улсын байгуулсан энэхүү нууц гэрээний хоёрдугаар зүйлд заахдаа: “Өвөр Монголын Бээжингийн уртраг /Гринвичээс зүүн тийших өргөрөг 116 градус 27/-ийн зүүн баруун хоёр хэсэгт хуваагдана. Оросын эзэн. Хааны засгийн газар нь дээр дурдсан уртрагаас зүүн тийш орших Өвөр Монголын хэсэг дэх Японы тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ. Японы эзэн хааны засгийн газар нь дурдсан уртрагаас баруун тийш оршдог. Өвөр Монголын хэсэгт Оросын тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ”2 гэжээ.
2 Гримм Э.Сборник договоров и других документов…М.1927. стр.180.
-Хэрээд Л.Жамсран. Монголын төрийн тусгаар тогтноолын сэргэлт. УБ. 1997. Тал 66. -
Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан
Чингис хаан том хүү Цагадайд улсыг нь тасалж өгөхдөө монголын уугуул Барлас аймгийг хааныхаа хэвтүүл хорчин болж, шадарлан хамгаалж яваг хэмээн захиргаанд нь оруулсан байдаг.Хожим Цагадайн улс бутран бүхий үед энэ аймгийн овгийн ахлагч Тарагайд хүүтөрсөн нь дэлхийн түүхэнд “доголон” гэдэг хочоороо алдаршсан Төмөр байв.Тэрбээр Чингисийн угсааны эмир ноён Казганы охиныг хатан болгож авснаараа өөрийгөө монголчуудын төдийгүй Чингисийн үйл хэргийг шууд үргэлжлүүлэгч гэж зүй ёсоор үзэх эрхтэй болсон юм.
Төмөр бага залуу наснаасаа эхлэн цэрэг эрийн хатуу ширүүн, амь дүйсэн амьдрал дунд өндийхдөө энэ үед дараалан мөхөж асан Ил хаад, Юань зэрэг монголын эзэнт улсуудын уналтыг үзээд шүд зуун хорсож байсан гэдэг.Иймээс монголчуудын хүчийг дахин зангидаж, бутарсан эзэнт улсыг сэргээн тогтоохыг өөрийн амьдралын зорилгоо болгосон ажээ.Үүний тулд хожим олон төрлийн дипломат бодлого явуулж байсан нь Тохтамышийг Алтан Ордны, Буняширийг Монголын их хаанд тус тус өргөмжилж, дэмжин тэтгэж байсан зэргээс тодорхой харагддаг.Хэдий мусульманчлагдсан байсан ч Их Засаг хуулийг сэргээн мөрдүүлж, монголын цэргийн цөм зохион байгуулалтыг цогцлуулсан “Доголон” Төмөр хаан шилдэг армийг бий болгосон юм.Түүх сурвалжуудад Төмөрийг монгол хүн, армийг нь монголчууд гэж цөөнгүй дурьддаг нь жир хэрэг бус аа.
Харин энэ үед Чингисийн монголчуудаас бууруулан зугтсаар Бага Азид ирж суурынсан түрэг угсаатан, чадал самбаатай удирдагчдын дөрвөн үе улирч өнгөрөхөд Европ дахиныг айлгасан гүрэн улс болж хувирчээ.Османууд зүг бүрээс цутган ирсэн түрэг овог аймгуудаас морин цэрэг байгуулсан нь хатуу сахилга бат, хэтийдсэн итгэл үнэмшлийнхээ ачаар бүх хөршөөсөө давуу хүчтэй болсоор Бага Азийн улсуудыг дарангуйлан захирав.Мөн морин цэрэг дээрээ гаргууд хүчтэй явган цэргийг нэмэрлэсэн агаад тэднийг янычар буюу шинэ баг хэмээжээ.
Янычарууд нь түрэгүүдийн дайрч түйвээж асан христийн орнуудаас олзлон авчирсан залуу хөвгүүдээс голчлон бүрдэж байсан ба тэднийг лалын улайрсан үзлээр хүмүүжүүлэн, сонгомол цэрэгт оруулдаг байв.Тэднийг багаас нь Түрэгийн султан хаанд чин үнэнч, хатуу чанд хүмүүжилтэй, бас хэнийг ч үл хайрлах харгис, хэрцгий зан араншинтай болгон өсгөж, байлдааны урлагг сайтар сургажээ. Үүнтэй адил эртний спартууд эрэгтэй хүүхдүүдээ 7-8 настай нялх балчир байхад эхээс нь салган, тусгайхуаранд, бөөнөөрхатуучанд хүмүүжүүлж, шилдэгдайчин эрс болгож өсгөсний үрээр, грекийн хот улсуудын манлайллын төлөө тэмцэлд, тухайн үед хөгжлөөрөө хавьгүй өндөрлөгт байсан Афиныг буулгаж байсан түүхтэй байдаг. Гэхдээ сул дорой төрсөн эрэгтэй хүүхдийг эхээс нь хүчээр салган, хээр хаяж орхидог харгис заншлыг спартууд чанд мөрддөг байв.Түрэгүүд сонгомол цэргээ магад үүнээс ч хатуу хүмүүжүүлдэг байсан нь хэнийг ч үл хайрлах төмөр мэт сэтгэлтэй янычарууд, орон гэр үр хүүхэд гэсэн нийгмийн ойлголтоос хөндий өсч, эмэгтэй хүнд зөвхөн биологийн үүднээс хандах нэг ёсны зомби цэрэг болж хувирснаас тодорхой.Иймээс түрэгүүдтэй байлдаж асан өрнө, дорны хаад түрэгийн янычаруудыг олзолсон дор алж устгахыг илүүд үздэг байв.
Айж эмээх, алдаж хоргодох зүйл гэж байхгүй шийдсэн янычарууд түрэгүүдийг Балканы хойгт цөмрөн орох үед бүхий л тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, дийлдэж эзлэгдсэн ард түмнийг цөлмөн дээрэмдэж, дураараа авирлаж байв.Ялж дийлсэн янычар цэргийн уухайг дайснууд нь сүрэг чонын улиан, улангасан араатны дайралттай зүйрлэжүлдээсэн ньолонтой.Баяазитсултаныүед түрэгүүд Грек, Серб, Булгар, Албанийг булаан эзэлж Византи, Унгарт шууд заналхийлж, Европ дахиныг чичрүүлэв.1000 жил оршин тоггсон агуу их ромын эзэнт улсын сүүлчийн мөхлөг Византын нийслэл Константинополь тал талаасаа түрэгүүдэд хүрээлэгдэн сүүлчийнхээ цохилтыг хүлээж, арга ядсан авралын дуудлагаа Төмөрт илгээн, гүрэн улсыг минь аймшигт дайснаас аварч хайрлаач хэмээн наманчлан гуйв.
Тэдний итгэл найдвар болж, Европ дахинаас пап ламын хаман цуглуулсан, шашин гарвал нэгт загалмайтны 60 мянган цэрэг Дунай мөрний эрэг дээрх Никополийн толгодын дэргэд унгарын Сигизмунд вангийн удирдлаган дор түрэгүүдтэй нэгийгээ үзсэн боловч хиартал цохиулж, рыцариудын цог хийморь болсон өнгө өнгийн туг хиур, үнэтэй хуяг дуулга сэлт нь тулалдааны талбарт өстнийхөө өлмийд хөглөрөн хөнхийв. Дашрамд өгүүлэхэд рыцарь цэрэг бол Европ дахинаа хөлөг баатрууд гэж алдаршсан, феодолын хүнд морин цэрэг байв.Гэвч европын хөлөг баатрууд улайрсан янычарын довтолгоонд хүчин мөхөсджээ.Харгис хатуу Баяазит султан олзлогдогчцоос мөнгөн төлбөр авах хоёр мянган язгууртан дайчдыг амьд үлдээж, бусдыг хүйс тэмтрэн дуусгав.
Энэ үед Доголон Төмөр хуучин Алтан Орд, Ил хааны гүрэн, Дундад Ази, Энэтхэгийг эзлэн түрэмгийлж, хүч чадлынхаа ид хавтайд байлаа.Одоо хоёр байлдан дагуулагчийн хоорондын тэмцэлд саад болох зүйл нэгээхэн ч үлдсэнгүй.Тэд урд нь бие биений замд хөндөлдөж, тээр саад болж явсангүй.Түрэгийн байлдан дагуулах төлөвлөгөө өрнө зүг Европ руу чиглэж байсан бол Чингис хааны залгамжлагч Төмөр Бага Азийг сонирхож байсангүй.Гэвч Төмөрийн дайсан Ахмед султан, түүний хараат Юсуф хоёр Баяазитын өмөг түшгийг бараадсан нь анхны оч хаяжээ. Төмөр оргодлуудыг гаргаж өгөхийг шаардахад хариуд нь Баяазит: “Төмөр нэрт цуст нохой чи мэдтүгэй. Түрэгүүд анд нөхдөө дэргэдээ орогнуулж, өмгөөлж хамгаалахаас ухарч хойш сууж сураагүй, дайсантай тулалдахаас зүрхшээж үзээгүй улс” хэмээн бардамнажээ.Улмаар тэдний захидал бичгийн хэл хатуурсаар Төмөр Баяазитыг “туркмены орхидос” хэмээн хочилсон бол хариу илгээлт хувиа тавьсангүй.Хоёр байлдан дагуулагч зайлшгүй болох шийдвэрлэх тулалдаанд чамбайлан бэлтгэлээ.
Энэ тулалдаанд Баяазитын талаас 200 мянга, Төмөрийн талаас 250 мянган цэрэг оролцсон нь дундад зууны Европын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй нүсэр тулгаралт болсноор барахгүй дэлхий ертөнцийн цаашдын хувь заяаг ганцхан цохилтоор шийдвэрлэх болжээ. Чингис хаан 130 мянган цэрэгтэй агуу их байлдан дагуулаа эхэлсэнтэй энэ тоог харьцуулаад, үргэлжилсэн фронтоор биш ганц шийдвэрлэх тулалдаан болсныг тооцвол түүний цар хүрээ, сүр дуулиан төсөөлөгдөх биз.Хэн нь агуу их гэдгээ баталж түүхэнд үлдэх цаг иржээ.Баяазит, Төмөр хоёр харилцан хэд хэдэн удаа элч сольсон бөгөөд түрэгийн элч нарын өмнө Төмөр өөрийн цэргийн жагсаалыг үзүүлж сүрдүүлэхийг оролдсон бол, Төмөрийн элч Баяазиттай хэлэлцээ хийхээр очихдоо туркмений 18 мянган цэрэг “…хэрэв олгогдоогүй хөлсийг нь нугалж өгвөл урваж ороход бэлэн” гэсэн маш чухал тагнуулын мэдээ авчирчээ.Ялагдашгүй хэмээх янычаруудаас цөм бүрдэх Баяазитын их цэрэг Ангор буюу одоогийн Анкара хот дахь гол хүрээнээсээ хөдөлж, цэрэг явах цорын ганц их замаар Төмөрийн өөдөөс алгуурхан урагшлав.Замын хагас орчимд хүрээд Төмөрийн морьт цэрэгт тохиромж муутай доворхог ойтой газарт цэргээ буулгаж, давуу байдалтай болсон хэмээн итгэж хүлээв.Гэвч Төмөр довтлон ирсэнгүй.Баяазит турпгуул цэрэг зүг бүр илгээсэнд тэрбээр хаана ч байсангүй.Гэнэт Ангороос элч довтолгон ирэв.Гэтэл Төмөр Ангорын өмнө байсан ба хот сууринд гар хүрсэнгүй Баяазитээс зай барьж өрнө зүгт тойруу замаар сэм давшиж явсаар, морьт явган цэрэг, байлдааны заан, бэхлэлт эвдэх оньсон техник бүхий цэрэгтэйгээ Баяазитын ар талд зогсож байв.
Баяазит ул с орноо түйвээлгэхгүй, тусл амж авах замаа таслуулахгүйн тулд цэргээ яаравчлан ухрааж хөдөлгөв.Төмөр Ангорыг дайрахаар яаравчилсан боловч гадна хэрэмийг довтлон авахаас өмнөхөн Баяазитын цэрэг ойрхон байгаа тухай мэдээ ирсэн тул бүслэлтээ зогсоож цэргээ мөн сэм хөдөлгөж Баяазитын орхисон хүрээнд аваачив.Ингэхдээ өмнүүр нь урсаж буй голыг хүрээний араар нь урсгахаар голдрилыг нь өөрчлөөд дайсанд гүйцэгдэхээргүй болж, зам зуур бүх худгийг даруулав.Баяазитын их цэрэг 7 дугаар сарын ид халуунд олон хоног явж, Ангорын тэгш талд хүрэлцэн ирээд дайсан өөрийнх нь хүрээг эзэлчихээд байгааг харжээ.Ийнхүү өөрсдөө ч ундлах, морьдоо ч услах усгүй, ангаж цангаж ядарч туйлдсаны эцэст шийдвэрлэх тулалдаанд оров.
Түрэгийн цэрэг дэлхийн бүх үеийн түүхэн дэх шилдэг армиудын нэг байсан бөгөөд эрэлхэг баатарлагийн гайхамшгийг үзүүлж, өглөө эрт 6 цагт эхэлсэн тулалдаан шөнө дөл болтол үргэлжилсэн ч Баяазитын цэрэгт юу ч тус болсонгүй.Ван нь толгойлж байлдсан, ган хуяг дуулга бүхий сербийн хоёр түмэн цэрэг амь насаа түрэгийн төлөө өргөсөн ч нэмэр болсонгүй.Янычарууд байрнаасаа алхам ч ухралгүй цавчилдсаар амиа өгсөн ч байдлыг өөрчилж чадсангүй.Баяазитын цэрэгт хүчээр татагдсан Бага Азийн туркмен цэргүүд урьд тохирсон ёсоор Төмөрийн бараа бологсдын дунд харьяат захирагч ноёд нь байгааг үзмэгц тулалдааны дундуур нөгөө талд орсноор бүх зүйл нэгэнт өнгөрсөн нь тодорхой болов.Сүүлийн мөч хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй Баяазит янычаруудынхаа дунд алалдан тулалдсаар эцэст нь бууруулж зугтах цаг ирсэн ч хожимджээ.Түрэгийн их цэрэг өглөө болоход Ангорын их тал шугуйгаар таран бутарчээ.Ийнхүү буруулан зугтаж амжаагүй Баяазит султаныг амьдаар нь олзлон, Төмөрт хүргэж өгчээ.Түүхэнд өгүүлснээр Төмөр олзлогдсон их байлдан дагуулагчийг хараад учиргүй чангаар инээхэд, эвгүйцэж дургүйлхсэн Баяазит “Төмөр чи юунд инээнэм. Аллах бурхан хүсвэл чи ч миний өмнө ийн зогсох бус уу?” гэж өчихөд, Төмөр: “Би чамайг дооглож инээсэнгүй. Харин Аллах яагаад чи бид хоёр шиг ийм хүмүүст эрх мэдэл атгуулдаг л гайхалтай байна” хэмээн өгүүлжээ.Учир нь, Баяазит хараа муутай, Төмөр доголон байжээ.
Төмөр дийлдсэн дайсныхаа агуу их нэр сүрийг харгалзан, ихээхэн хүндлэл үзүүлж, хаЖуудаа суулган, чамин тансаг хувцас бэлэглэж, өөрийнхөө өргөөний хажууд түүнд тусгай орд гэр бариулж өгчээ.Гэвч өвгөн дайчин энэ хүнд ялагдлын гутамшгийг тэсвэрлэсэнгүй.Бага Азийн эрэг хавийн нутгийг хүртэл Төмөр довтлон эзэлж түйвээхэд, Европын Түрэг рүү зугтсан хүү Сүлейман нь Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрч шалдаа буухыг үзсэний эцэст Баяазит тэнгэр хальжээ.Төмөр ийнхүү түрэгүүдийг ялсан нь Константинополийг аварсан хэрэг байв.Өтөлж доройтсон Византи ийнхүү тавин жилийн хугацаагаар өршөөл амсав.Ангорт байгуулсан Төмөрийн ялалтыг Константинопольд өөрсдөө ялсан мэт сүр дуулиантай тэмдэглэж, Византийн эзэн хаан ялагчдад бэлэг сэлт илгээж, Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв.Нэг талаар христийн ертөнцийн аврагч болсон Төмөрийн алдар суу Европын бүх нутаг оронд хүрсэн бөлгөө.
2013-06-13 16:21:16
Мэдээ оруулсан: undesten -
№5-2 Монголын төлөөлөгчид Орос тусламж гуйсан нь
Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэд эх оронч хүчин Манжийн ноёрхолыг түлхэн унагааж, монголын үндэсний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэж боссоны дүнд XXБХТЕШГ мөн өдрийн оройн 7 цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гаргах шаардлага тавьмагцаа, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна.
Дараа нь Хүрээн дэхь бүх хятад цэргийн зэвсгийг хураан авч , улмаар Оросын консулын газар хоргодож буй Чин улсын сайд түшмэдүүдийг 12-р сарын 4-нд монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өртөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулсан ажээ. Хүрээнд монголын тусгаар тогтнолыг тунхаглахаас өмнө XXБХТЕШГ баруун аймгуудын чуулганд орон нутгаас цэрэг дайчилж, уг газруудыг даруй чөлөөлөхийг тушаасан билээ. Тэр ёсоор баруун аймгийн чуулган хошууд харьяат нутгаасаа дайчилсан цэргийн хүчээр Улиастай хотыг чөлөөлөхөөр очиход, манж жанжин, сайд над нь гаднаас туслах хүчин авах найдваргүй байсан учраас 1912 оны 1 сарын 21-нд эсэргүүцэлгүй бууж өгснөөр Улиастай хот чөлөөлөгдсөн юм.
Ховдын Манж сайдын захиргаа Улиастайн адил бууж өгөөгүй, харин орон нутгаас хүрэлцэн очсон чөлөөлөх цэргийг эсэргүүцэн тулалдахаар шууд бэлтгэж эхэлсэн тул Монгол улсын Засгийн газар нийслэл Хүрээнээс гүн Магсаржав, Дамдинсүрэн нараар цэрэг удирдуулан 1912 оны зуны эхэн сарын шинэ дээр хөдөлгөхийн зэрэгцээгээр баруун хоёр аймгаас цэрэг нэмж дайчлан хөдөлгөх шийдвэр гаргаж, нутгийн хүн амд тусгаар тогтнолын учир холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг янз бүрийн арга хэлбэрээр өргөн зохиов.
1912 оны эхээр зэвсэглэгдсэн ардууд Улаангом болон түүний ойр газарт байсан хятад худалдаачдыг дайрч цохиход цөөн зарим нь Ховд руу зугтжээ.
Ар Монголтой залгаа оршдог Хөлөнбүйрт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Өвөр Монголын аль ч хошуу нутгаас илүү хүчтэй өрнөсөн юм. Хөлөнбүйрын Өөлд бүгдийн дарга Шэн Фу тэргүүтэй ноёд 1912 оны эхээр хуралдаж, Их Хүрээнд байгуулсан Монгол улсын засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, дагахаа илэрхийлсэн төлөөлөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим удирдагч тухайлбал, сумын занги Дамдинсүрэн, бичээч Гайхасу нарын 7 хүн, Баргыг төлөөлөн Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирэв. Баргад гарсан зэвсэгт бослого Их Хүрээний шууд удирдлага заавраар гарсан ажээ.
1911 онд Ар Монгол ба Хөлөнбүйрт гарсан тусгаар тогнолын тэмцлийг дэмжсэн хөдөлгөөн Шилийн голын чуулганд өрнөв.
Шилийн голын чуулганы арван хошуу, Жирийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы таван хошуу, Зостын чуулганы хоёр хошуу, Улаан-цавын чуулганы 6 хошуу буюу дотоод монголын 49 хошууны 35 хошуу нь Монгол Улстай нэгдэж нэгэн улс болох саналаа илэрхийлэн албан бичиг баримт гаргаж өөрсдийн төлөөлөгчдөө Их Хүрээнд ирүүлсэн байна.
Монгол улсын хаан Жибзундамба хутагт ийнхүү дотоод монголын чуулганы 49 хошууны 45, Чахар найман хошуу, Хөлөнбүйрын баргын хошуу дагаар орохоор илэрхийлснийг талархан хүлээн авч, эл хэрэгт хүчин зүтгэж гавьяа байгуулсан хүмүүст Чин улсын үеийн ноёдын зэрэг дэвий нь шат ахиулан, харьяат чуулган, хошуугаа захирах тамга, захирлага шийтгэн олгож хөхүүлэхийн зэрэгцээгээр бичиг цэргийн чадвартай зарим ноёд түшмэдийг Монгол улсын Ерөнхийлөн захирах яам болон төрийн бусад яаманд дэвшүүлэн ажилуулав.
Гүшири мэргэн хан хутагт Лувсан-Одсэржамц, Чахар 8 хошууг удирдан дагаар иржээ. Тэгэхэд Монгол Улсын хаан, Гүшири мэргэн хутагтын шударга зүтгэлийг сайшаан хөхүүлж, Чахар аймгийн ерөнхийлэн захирах сайдаар томилжээ. -
Хүйс толгойн хөшөөнд монгол брахми үсгийг дүрсэлжээ
Харин өдгөө Төрийн ордонд залсан хөшөөг ХБНГУ-ын брахми үсэг судлаач Д.Мауэ болон “Дэлхийн нууц бичээс” төслийн багийн эрдэмтэн А.Вовин, М.Лемас, Э.Л.Вейссер нар судалж, 2014 онд тус хөшөөний бичгийн анхны хэв, хуулгыг тайлж уншин, монгол бичиг, үсэг байх магадлалтай гэж үзжээ. Тодруулбал, Монгол дахь Түрэгийн үеийн дурсгалуудыг цуглуулж байсан судлаач Н.Базелхан дээрх хөшөөний бичээсийн хуулбарыг эрдэмтэн Д.Мауэд хүргүүлсэн байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрдэмтэн Л.Хурцбаатар судалгаа хийгээд хөшөөн дээрх бичээс аялгуу хөгтэй, тахилгын хэв шинжтэй, бурхны шашны зан үйлтэй холбоотой агуулгатай бөгөөд монгол брахми үсгээр бичсэн гэж үзсэн байна. Мөн уйгаржин монгол бичгээр “Хүйс толгойн бичээс” нэртэй ном бүтээжээ. Брахми үсэг нь олон төрөл төдийгүй дэлгэрэх явцдаа өөр орны хэл, соёлд уусаж, үсэг, зурлага нь нэмэгдсэн аж. Үүний адилаар Монголд дэлгэрч, 4-5 зурлага нэмэгдсэн гэдгийг судлаачид тогтоосон байна.
Тус хөшөө нь одоогоос 1400 жилийн өмнө буюу руни бичгийн дурсгалаас түрүү үед хамаардаг бөгөөд Түрэгийн Нири болон Жужаны Анахуай хааны нэр, дахин төрөөсэй гэсэн залбирал, төр ёс, бурхны шашны зан үйлийн тухай бичиж үлдээжээ. Монгол Улсын Засгийн газар энэ оны есдүгээр сарын 25-нд тогтоол гарган, Хүйс толгойн бичээсийг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан. Түүнчлэн түүх, соёлын дурсгалд алаггүй хандаж, гурван хөшөөг хамгаалах, сэргээн засварлах, зориулалтын орчинд хадгалах шаардлагатайг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны секторын эрхлэгч, доктор А.Энхтөр хэллээ. -
Доголон хэмээх догшин хаан Төмөр
Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос түүхэнд энэ хочоороо мөнхөрчээ. Төмөр сайн сэлэмч, шилдэг анчин, үеийн нөхдөө хошуучлагч болж өсөв. Тэрбээр Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханы албанд орж улмаар мужийн захирагч болж, монголын барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байна. Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Төмөрт Тогтоххан дургүйцэн, түүнийг гадуурхах болсноос өөрийн шадар жаран цэргийг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан түүний хойноос цэрэг илгээсэн авч отолтонд орж хүйс тэмтрүүлэв.
Эрх мэдлийн төлөөх тэмцэлд зориг шулуудан боссон Төмөр Балх омгийн захирагч, тэрчлэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж, Тогтох хан болон түүний хүүтэй байлдаж, төдөлгүй саяхны холбоотон Хусейнд дайн зарлан муудалцав. Удсангүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж, нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот цайз хамгаалдаг Туглуг ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж, дайн байлдаанд хатуужсан 2 мянган морин цэргээ удирдан, Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч, 1370 онд Сырдарьяа мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ. Энэ үеэс эхлэн Төмөр дайн байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болсон аж. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сырдарьяа мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч, цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ. Төмөр өөртөө чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж, тэд нар дотроос 10-г аравтын дарга, 100-г зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж, бусдыг нь шадар жанжид болгожээ.
Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут, мянгатын дарга нарыг биечлэн тохоож, “Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зууг, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв. Тэрбээр ийнхүү цэргийн хүчээ монголчуудаар бэхжүүлж, 1370 ондоо Сырдарьяа, Амударьяа мөрнүүдийн хооронд орших Мавренахр мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж, Самарканд хотыг нийслэлээр зарлан, нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ. Тэрбээр байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж, 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар голдуу узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны нутаг дэвсгэрийг эрхшээлдээ оруулав. 1386 онд Кавказ руу дайн хийж, Тиблис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг хамх дохин, нийслэл хотыг нь түйвээн, зэргэлдээ орших Армен орныг явуут эзлэв. Энэ үед Амударьяа мөрний эрэг дагуух Памирын уул наас Арал тэнгис хүртэлх нутаг түүний мэдэлд оржээ. Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж, эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч, гоёмсог орд харш бариулж, тэдгээрийг монголын цэргийн байлдан дагууллыг харуулсан зургаар чимэглүүлдэг байв.
-
НҮБ-ээс манай улсыг хүний эрх зөрчиж байна хэмээн 129 зөвлөмжийг ирүүлж байжээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 13 дахь илтгэл гарчээ. Өнгөрөгч онуудад энэ илтгэлд унаач хүүхдийн асуудал, уул уурхайн салбарын хүний эрх зөрчиж байгаа ажлууд гол байр суурийг эзэлдэг байсан бол энэ жилийн хувьд хууль, эрхзүйн асуудал гол байр суурийг эзэлжээ. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн эрх тэгш байдал, хөдөлмөрийн салбар, цэргийн болон ял эдэлж байгаа хүмүүсийг албадан ажиллуулах зэргээр хүний эрх зөрчигдсөөр байгааг тус илтгэлд дурджээ. Өнгөрөгч хугацаанд НҮБ-аас МУ-ын Засгийн газарт 129 төрлийн хүний эрхтэй холбоотой зөвлөмжийг ирүүлсэн.Зарим салбарт хэрэгжилт байгаа ч төдийлөн үр дүн харагдахгүй байгаа гэнэ. Өнөөдөр УИХ-ын дэд даргад ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж болон тус комиссын гишүүн П.Оюунчимэг нар Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэлийг өргөн барьсан юм. Энэхүү илтгэл нь хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм. Тус илтгэлийг энэ чуулганаар хэлэлцэж, ирэх 10 дугаар сард МУ-ын Засгийн газар хүний эрхийн зөвлөмжүүдийн хэрэгжилтээ НҮБ-д тайлагнах юм. -
Н.Нагаанбуу: Итгэхүйн ухаанд суралцахгүйгээр бид урагшлахгүй
Тийм бүтээлүүд гарч байх ёстой гэж бодож би “Итгэхүйн ухаан” номоо бичсэн юм. Энэ нь итгэлзүйн ухаан гэсэн үг. Үүгээр юу судлах вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би нийгмийн сэтгэлзүй, сэтгэлзүйн ухаан гэдэгт эргэлздэг. Сэтгэлзүй гэдэг хүний темпераменттай, эмчтэй холбоотой ойлголт. Түүнийг нийгмийн янз бүрийн категориудаар судалж болохгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар нийгмийн итгэлзүйг нээгээсэй, судлаасай гэж боддог.Итгэлзүйн ухааны тухай ярихын тулд шинжлэх ухааны танин мэдүүлэх юм уу, тийм судлагдахуунтай бүтээл туурвих шаардлага байсан. Тэр тухай бичихийн тулд би өмнө нь “Монголчуудын гурвалын онол” гэдэг номоо бичсэн. Тэр ном намайг монголд төдийгүй олон улсад таниулж, нэр хүнд хайрласан. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай редакторлаж 1996-1997 онд хэвлүүлсэн юм.
-Тэгвэл та “Гурвалын онол”-оо юунд чиглүүлэв?
– Энэ нь дэлхий ертөнцийн онол худал байна. Идеаль мэтээр ойлгоод байгаа ин, янь буюу эсрэг тэсрэг гэсэн хоймсон онол худал байна. Тэмцэл гэдэг үг чинь ч худал байна гэдэгт чиглэсэн. Тухайлбал, тэмцэл гэдэг үг нэгдүгээр бие дээр ярьдаг үг юм. “Би энэ хэдэн хүүхдийг өсгөх гэж их тэмцсэн дээ. Энэ өвлийн зудыг давах гэж их зүтгэж, тэмцэж орлоо” гэж ярьдаг, тэгэхээр нэгдүгээр биеийн үг байгаа биз. Өнөөдөр намууд тэмцэл гэж ярьж байгаа нь энэ агуулгад таарахгүй. Тэдний үйл хэрэг бол арцалдаан, тэрсэлдээн. Нийгэмд хор учруулна, нийгмийн итгэлзүйг сэвтүүлж буруу тийш уруу татна. Итгэхүйн ухааныг ингэж шинжлэх ухааны мөн чанартай бичихийн тулд янз бүрийн категориуд байх ёстой. Бас уламжлал ч байх ёстой. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-г сөхөөд харах юм бол итгэл, итгэхүй гэдэг үг маш олон тааралдана. Сурвалжуудад ч маш олон байдаг. Ардын зүйр цэцэн үг гэхэд л “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж бий. Тэгэхээр философийн хамгийн гол чанар нь үнэнийг л хайдаг. Монголчууд язгуураасаа “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж үзэж байсан байна шүү дээ. “Итгэлээ гээснээс эдлэлээ гээ” гэж хэлсэн байна. “Итгэлээ гээвэл сүг болно, сэтгэлээ гээвэл буг болно” ч гэж ярьдаг. Монголчууд ийм ард түмэн. Гэтэл өнөөдөр бид тийм юманд зорьж байгаа гэсэн итгэл алга.
-Тухайлбал?
-Өөрөөр хэлбэл, монголчууд төрд итгэдэг, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Тэр мөн чанар алдагдчихсан. Өмнөх нийгэм коммунизмд бид итгэж байсан. Тэр итгэж байсан ард түмнийг хэн бүтээсэн бэ. Өнөөдөр юунд итгэж байна вэ. Энэ олон асуулт бидний өмнө гарч ирнэ. Шинжлэх ухаанд үүнийг үнэлэх үнэлэмж, харьцангуй үнэн, батлагдаагүй үнэн, үнэмлэхүй үнэн гэдэг ч тэр үнэнг бид олоогүй байна. Тиймээс “Итгэхүй ухаан” номыг гаргахын тулд итгэл, найдвар, үнэмшил гэдэг гурван үгийг ялгаж, салгаж ойлгох шаардлага гарсан.
-Найдлага, үнэмшил хоёрын тухай жаахан тодруулна уу?
-Найдлага гэдэг бол харьцангуй үнэн юм. Нагаанбуу ганц найдлага гээд явуултал, нөгөөх нь хоёр тавиулчихаад хүрээд ирдэг. Тэр юуг хэлж байна вэ. Үнэмшил гэдэг бол худал юмыг үнэн мэтээр ярьдаг мөн чанар. Энэ бол үнэмлэхүй үнэн. 1990 онд ардчилал гэж бөөн юм болсон, амьдрал өмнөхөөс илүү сайхан болно гэж бодсон. Өнөөдөр монголоор дүүрэн итгэлээ гээсэн сүгнүүд, архичин, ажилгүйчүүд байна. энэ категориудыг цааш яривал олон юм бий.
-Итгэлийн гурван мөн чанарыг та хэрхэн үзэж байна?
– Тухайлбал, гэнэн чанар байна. Энэ юуг хэлж байна гэвэл, “Өө энэ нөхөр ёстой зөв ярьж байна. Гоё хэлж байна” гээд шууд итгэдэг. Тэгвэл нөгөө нь “Энэ юу яриад байна вэ” гээд эргэлздэг. Үлдсэн зарим нь эсэргүүцдэг. Тэгэхээр нийгмийн амьдралыг болон түүнд хандах хандлагыг гэнэн, хэрсүү, хашир гэсэн гурван мөн чанараар судалж үзэх шаардлагатай. 1990 оны жагсаал, цуглаан бол гэнэн хийрхэл байсан. Социализмыг сайхан болгоно, алдаа дутагдал нь арилна гэж бодсон. Капитализмын үүд хаалгыг сөхөж ороод өнөөдрийн ээдрээтэй амьдралд хүргэнэ гэж хэн ч сэтгээгүй. Тэгж сэтгэсэн бол жагсаалд хэн ч ирэхгүй байсан. Гэнэн итгэл тэр.
-Гэнэн итгэлийг яавал хэрсүү болгох бол?
-Сонгуульд санал өгч буй байдал, бидний гаргаж ирж байгаа Их хурлын мөн чанар бол гэнэн итгэлийн илрэл. Чихэр боов, гоё царай зүс, сайхан амлалтад хууртсан хуурталтуудаас санаа авч хэрсүүжих ёстой. Өмнө нь Батыг гаргасан, тэр нөхөр баахан худал ярьж гоё юм амлачихаад ганц ч ирээгүй. Хороо, сум дээр ирж дарга нартай архи уучихаад явчихдаг. Одоо жаахан гайгүй шиг хүнийг сонгомоор байна. Залуухан, мэдлэгтэй, мэргэжилтэй хүнийг гаргая гэж байгаа бол хэрсүү мөн чанар. Энэ бол итгэхүйн ухааны нэлээд олон категориудаар жишээ авч ярьж болох ухагдахуун. Өөр нэг категори нь хашир мөн чанар. Өнөөдрийн монголчууд хашрах болоогүй. Ирэх 2016 оны сонгуульд бид итгэл тавьж байна. Гэтэл тэр бас л хашраагүй, тухайн үед хэн ямар сенсац дэгдээнэ, түүнд хууртана. Тиймээс нийгмийн итгэлзүйн ухааныг бүрэн хэмжээнд судлах, сурталчлах шаардлага байна. Тэгэхгүйгээр нийгэм урагшаа хөгжихгүй.
-Итгэхүй алга болсон гэж та хэллээ. Түүний орон зайг юу эзэлж байна вэ?
-Өнөөгийн монголчуудын ухаан санаа түвдизмээр дүүрчихэж. Өнөөдөр нэг яам нь шинэ ордны суурь тавилаа гэхэд баахан лам суулгачихсан ном уншуулж байна. Орой нь тэр ордныхоо нээлтэд зориулж бөх барилдана гэсэн чинь хэдэн нүцгэн толгойтой лам нар суучихсан боорцог тарааж байдаг. Энэ бол өнөөгийн хүмүүсийн толгойноос түвдизм салахгүй байгаагийн илрэл. Шашнаар улс гүрнийг өөд нь татдаг, түүнийг итгэл үнэмшил болгосноор мандсан түүх Монголд байхгүй. Чингисийн үед монголчууд шашингүй байсан. Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг хэн нэгэн үзэл сурталчтай, номлогчтой байдаг. Монголчууд үнэхээр төвдийн шашинд орсноор уруудсан. Богдыг хаан болгосноор бүр баларсан. Манжийн үед үзээгүй дарлалыг үзсэн. Жанрайсаг, зоо парк, Богдын ногоон ордонд алба гувчуур авч хамаг мөнгийг татсан. Энд олон баримт архивт бий. Нутаг хошуугаараа үгүйрлээ, Богд хаан минь, Хатан минь, эх дагина минь. Та хоёрын зардлыг бид дийлэхгүй байна гэсэн бичиг өргөн барьж, энд тэндгүй бослого тэмцэл өрнөж байсан. Гэтэл өнөөдөр тэр тухай ярихгүй, ярихаар үндэсний шашин гэдэг. Түүх үнэн байх ёстой. Бид үнэнийг ярих ёстой.
-Түүх гажуудаж байгаа нь үнэн. Гэхдээ залруулж, тайлбарлаж болохгүй ямар шалтгаан байна гэж та үзэж байна?
-Бид Өндөр гэгээн гэж магтаад байдаг. Тэр хүн тухайн үед ямар ч нэр хүндгүй байсан. Энэ түүхийг хэн ч ярихгүй, ярихаараа баастай бурхан байсан мэтээр ярьж байна. Ойрдууд Өндөр гэгээнийг эсэргүүцэж дайн хийсэн. Гэтэл халхууд түүнийг дэмжсэн байх ёстой. Тэгвэл “Халх журам”-ыг аваад үзэхээр 2.84 талд юу гэж бичсэн байна гэвэл, “Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг харанхуй мухар тийш чирсэн ялтан бүхний дээд ялтан мөн. Тэр үхвэл оршуулах газар Монголд байхгүй” гэж бий. Гэтэл өнөөдөр тэр тухай огт ярьдаггүй. Ярихаар шашнаа мууллаа гэдэг. Тиймээс өнөөдөр бидний тархи толгойд түвдизм бат оршиж байна шүү дээ. Ингээд бидний итгэлзүй алдагдсан. Нөгөөтэйгүүр, бидний тархи толгойгоор дүүрэн манжизм байна.
-Бид Манжийн колони аль эрт дууссан гэж үздэг. Гэтэл өнөөдөр ч байна гэж үү?
-Манжизм дуусаагүй байна. Тухайн үед, малгайд хаддаг чулуу, шувууны өдний төлөө тэмцэлдэж, хошуу нутгаа үгүйрүүлж байсан. Чин ван, гүн гэхчлэн Манжийн хаанаас цол, зэрэг авахын төлөө хошуу нутгаа худалддаг байж. Өнөөдрийн алдар цолыг хар, юу ч хийгээгүй байж гавьяат, тэргүүний болчихож байна шүү дээ. Бөхчүүд гэхэд л цол авсан гээд хошуу сумаараа ийм байр сууц, тийм жийп гээд хошуурдаг. Энэ манжизм. Алдар нэр, цол хэргэмийн хийрхэл. Дээр нь социализм, коммунизм гэхчлэн хийрхэл байсан. Үүнээс болж монголоо монголоор нь авч явах бидний ухаан эвдэрсэн. Олон изм-ээр дүүрсэн. Үзэл гээч юмаар улс орныг хөгжүүлдэггүй. Жишээ нь, коммунист үзэл гэж их ярьсан, одоо тэр нь хаана байна. 1990 онд ардчилсан үзэл гэсэн, одоо тэр нь хаана байна. Ийм учраас монголчууд үзэл гээч юмыг үгүйсгэдэг. Үзэл бол сэтгэгдлийн төдий юм. Юмс үзэгдлийн хамгийн доод төвшин буюу харьцангуй үнэнд гоё юм ярьдаг, тэр нь амьдралд батлагдаагүй зүйлүүд. Үнэмлэхүй үнэний шалгуурыг даваагүй, туйлын үнэн биш байдаг. Энэ өнөөдрийн манай нийгмийн амьдралын эмгэнэлт дүр зураг мөн. Үзсэнээ бодвоос бодол болно, бодсоноо онох аваас онол болно. Оносон юм нь ертөнцийн жам зүйд нийцвээс тэр иш болно. Гэтэл өнөөдрийн аль ч намд бүгд үзэл ярьж байгаа болохоос онол алга. Онолгүй учраас өнөөгийн улс төрийн намууд гурван бүлэглэлд хуваагдсан идэж уухын төлөө нэгдсэн сүйхээтэй найз нөхөд байна. Бидэнд итгүүлэх онол тэдэнд алга. Тэр онолыг нь итгэхүйн ухаан, ертөнцийн жам зүйгээр шалгах баримт бичиг хэнд нь ч алга. Өөрөөр хэлбэл, нийгмийн гэнэн итгэлзүйд үндэслэсэн байдалтай байна. Тиймээс би түрүүнд хэлсэн, нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар ниймгийн итгэлзүйн тухай судалж, үнэлэмж категориудаар шалгаж үзэж байгаасай гэж боддог.
-Итгэлзүйн категориу¬даар нийгмээ тольдвол ямар дүр зураг харагдаж байна вэ?
-Тухайлбал, нийгмийн итгэлзүйн гаргалгаагаар нийгмийн хөгжил гэж байх ёсгүй. Хөгжил гэдгийг зөвхөн хүн дээр ярьдаг. Хүний хөгжил гэж ярьдаг нь зөв. Хөгжөөнтэй байх, хөгжилтэй, цэнгэлтэй байх тухай утга юм. 1990 оноос хойш хүний хөгжил газарт унасан. Түүнээс өмнө бүг ажилтай, орлоготой. Түүнийхээ төлөө санаа зовсон байдалтай байсан. Бүгд цалинтай, орлоготой байсан учраас балан цулан болгоогүй ч хүүхдүүдээ тэжээж, өрх гэрүүд сайхан байсан. Өнөөдрийн нийгэм дэх гэр бүлүүд арцалдаан, зөрчлөөр дүүрэн. Миний аав, ээж унхиагүй, тэдний хүүхэд тийм юм эдэлж байхад би ийм байна. Ээжтэйгээ ингэж хэрэлдлээ, аавтайгаа тэгж муудалцлаа гэж ярьж байна шүү дээ. Нийгэм дээр ярих зүйл бол дэвшил ахиц, бууралт ухралт. Байгальд дэгжил гэж ярьдаг. Энэ дотор нөгөө л итгэлзүйд хэрэгтэй категориуд маань явж байдаг. Жишээ нь, өмчийн тухай ярихад хүнд гурван өмч байсны эхнийх нь хүний амь. Хоёр дахь нь ухаан. Доржийн ухаан гэхэд тэр хүнд л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр хүнд төрсөн бодол өөрт нь л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр бичих зүйл тухайн зохиолчид л байна уу гэхээс өөр хэн ч бичиж чадахгүй. Тэгэхээр хүн болгон өөрийн гайхамшигтай, мөн чанартай. Хүний гуравдахь мөн чанар нь удам. Хүн удмаа их боддог. Миний ач зээ ингэж байна, хүүгээ ийм чиглэлд сургая, охиноо ингэж сургахсан гэж ярьдаг. Тэгэхээр монголчудын өмч идеаль байсан, тэр нь амь, ухаан, удам. Гурвалын онолоор энэ нь амь, ахуй, ухамсар. Удам гэдэг нь эс, цус, яс. Энэ нь монголчуудын үндсэн өмч. Өнөөдөр үүнийгээ мэдэхгүй, хий юм ярьж яваа нь харамсалтай.
-Өнөөдрийн өмчийн тухай та юу хэлэх вэ?
-Өмч гэхээр тухайн хүн шуналаа нэгдүгээрт тавьчихаад эсээ, цусаа, ясаа огт тоохгүй яваад байгаад учир байна. Муу бодол, өөрт нь чиглэсэн хэл ам аль хэдийнэ тухайн хүнийг хүн биш болгосон байдаг. Өөрөө өөрийгөө буянтай гэж бодоод, үр хүүхэд нь тагсагладаг. Гэтэл мөн чанарыг аваад үзвэл, таван үе баян явсан хүн байдаггүй. Дуусах, уусах нь хэнд ч бий. Энэ мөнгөнд итгэсний, өмчийг шүтсэний уршиг. Өндөр байшинд хэчнээн амьдарлаа ч, үхэх цагт тэндээс гаргаж хаяна шүү дээ. Тэнд мөнх амьдрахгүй. Мөнгөнд итгэсэн амьдрал бол гутамшиг. Монголчууд хэлдэг шүү дээ, эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, эцсийн баян эд хөрөнгө. Энэ үгийг эцэг өвгөд эрт хэлж, бидэнд итгүүлсэн. Харин сүүлийн үеийнхэн итгэхээ больсон нь учир дутагдалтай.
-Сүүлийн үед хүмүүс шашин руу ихээхэн тэмүүлэх болсон. Энэ зөв үү?
-Бидний олонх нь шашинд итгэдэг. Шашин гэтэл горьдлого л дардаг. Өнөөдөр ах дүүсээс нь диваажинд очоод сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хулгайч, танхай этгээд тамд очоод муу яваа сураг байна уу. Шашин хүнийг сүнс гээч юмаар айлгадаг. Сүнс эрт балар цагийн хүмүүсийн уран сэтгэмж болохоос бодит байдалд байдаггүй. Жишээ нь, Н.Сарандаваа гэдэг хүн сүнс яриад, түрийвчээ гаргаж даллаад мөнгө орж ирнэ гэж байна. Тэр худал, залилангийн сүлжээ. Аура гэрлэн бүрхүүл гээд ярьдаг. Тэр ч бас худал, тусгай зохиосон программ. Шинжлэх ухаанаас илүү шуналын сүлжээ тэнд яваад байна. Буддизм мөн адил. Лам нар тариф тавьчихаад ном уншдаг. Гэтэл буддагийн философи байхгүй болчихсон шүү дээ. Зонхов Лувсандагва гэдэг хүний сургаалийн шүлгийг бидэнд ойлгуулдаг гэгээрэл байхгүй болсон. Төвд хэлээр ном уншлаа гээд бид юу ч ойлгохгүй, уг нь түүний цаана сургаалийн шүлэг байсныг бидэнд хэлж ойлгуулаагүй учраас тэр. Тэгэхээр мухар сүсэг дахин дэлгэрсэн, тэр нь 1930-аад оныхтой яг адилхан. Тэр бол бидний итгэх үнэн биш.
-Итгэхүй ухааны тухай энэ гаргалгаануудыг та ямар эх сурвалжуудаас олж үзэж судлав?
-Энэ бүхнийг би өөр ном, эх сурвалжуудаас олоогүй. Өвгөдийн сургааль, өрийн эргэцүүлэл, хэдэн жил сууж бичсэн зүйлүүд, шавь нарын маань тус дэм энд шингэсэн.