Category: Монгол үндэсний түүх

  • Чингис хааны түүхээс

    Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.

    Уг гарал
    Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.
    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

    Бага нас
    Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэй баатрын хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
    Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
    1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.
    Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь
    Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
    XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

    Нас нөгчсөн нь
    1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicle одоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
    Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдун ууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм,

    Чингис хааны булшны нууц

    хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна.
    XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.

    djmedia:383
  • ХҮННҮ ГҮРЭН

    Доктор Ж.Батсуурь бичсэн нь Монголчуудын генийн сангийн голомт хүннү улсын нутаг дэвсгэр, түүний улс төрийн төвтэй яв цав давхцаж байгаа явдал өнөөгийн монголчуудын генийн сангийн голомт ямар ч байсан Төв Азид хамгийн түрүүн төр улсаа байгуулан гарч ирсэн хүннү нараас өвлөн ирсэн болохыг тодорхой харуулж байна гэжээ.
    ( “дорно дахины судлалын асуудал “,1988,¹ 1(8), 85-р тал). Маодунь гэдэг эртний дуудлагаараа монгол хэлний баатар ( багатур) гэсэн үг мөн бололтой. Хүнчүүд нь Монголчуудтай эртний өвгө болох нь эрдэмтдийн олон судалгаагаар баталсан байдаг. Тиймээс Хүннү нар нь өнөөгийн монголчуудтай угсаа гарвалын хувьд нягт холбоотой бөгөөд Монголчуудын угсаа гарвалын талаар нэлээд дорвитой бөгөөд бодитой судалгаа хийсэн эрдэмтэн бол Г.Сүхбаатар билээ.
    Тэрээр Монголчуудын эртний өвгө гэдэг бүтээлдээ Монголчууд нь олон талаар хүннүчүүдтэй холбоотой болохыг баталж өгсөн.
    Хүнчүүд нь одоогийн Монгол улсын нутагт төвлөн өөрийн төр улсаа байгуулж олон зууны туршид тэндээ амьдарч байсан нь, мөн оршуулгын зан үйлийн хувьд хүнчүүд нь нар, сар, гал шүтдэг байсан нь археологийн баримтаар илэрдэг бөгөөд өнөө хир Монголчууд нар, сар, гал, байгаль дэлхийгээ шүтэх, тахих уламжлал хадгалагдсаар байгаа нь, антропологи, угсаатны зүй, мал аж ахуй, гар урлал, цэргийн зохион байгууллын уламжлалын хувьд давхар баталж өгсөн нь монголчууд та бидний угсаа гарвал бүр эрт холбогдож байна.

    2 Аж ахуй
    Мал. Тэдний малын олонх нь адуу, үхэр, хонь, ямаа юм. Тэд өвс, ус эрэн нэг нутгаас нөгөөд нүүдэг. Дотоод , гадаад хэрэмтэй хот байхгүй, байнгын суурийн сууц байхгүй… тус хувь газартай … Тэд тайван цагт мал маллахын зэрэгцээ араатан, жигүүртэн агнаж амжиргаандаа нэмэрлэдэг заншилтай.
    Нохой .
    Хүннүгийн нохой бие томтой, дөрвөн хөл хүчтэй, түрмэл цээжтэй, догшин нохой .
    Худалдаа . Хятад орны ерийн хэсэг торгоор хүннүгийн өдий төдий алтны үнэтэй номыг авч, чингэсээрээ дайсан орны нөөцийг хорогдуулж байна. Чингээд илжиг, луус , тэмээн жин хил уруу цувж, тахь, алаг морь цөм манай мал болж, булга, тарвага, үнэг, дорго, эсгий, ширмэл ширдэг,шүр,болор манай эрдэнэ болж байна. Энэ бол гадаад орны эд дотогшоо урсаж, олз гадагш гоожихгүй байгаа билээ.
    Хилийн басар (зах).Сяо Цзин1хаан ургийн найрамдлыг Хүннүтэй нээж, Хүннүд бэлэг мөн урьд тогтоосон гэрээ ёсоор гүнж илгээжээ2.
    Тариалан (Хүннү нутагт ) хэдэн сараар бороо цас орж, мал үхэж,
    Хүмүүсийн дунд өвчин дэлгэрч тариа ургасангүй1.
    Торгон зам. Хүннү өрнө зүгт Кангха (канцзюй), Фергана (давань)
    Хавийн орнуудаас алба авч, өмнө зүг Цян 1 нартай харилцаж байна…
    Баруун газрын орнууд цөм доройтон унаж, Хүннүгийн эрхшээлд оров. Хүннү олон орныг эзлэн улам хүчирхэг боллоо2.
    3.Нийгмийн байгуулал

    Захиргаа-цэргийн аравтын байгуулалт. Модунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүгт Хятадтай мөр зэрэгцэх улс болсон бөгөөд түүний үе улиран залгамжилдаг төрийн тушаалтны цолыг тэмдэглэн дурдаж болно. Баруун, зүүн цэцэн ван, баруун,зүүн гули ван,баруун зүүн их жанжин, баруун зүүн дүвэй, баруун, зүүн их данху баруун зүүн гудухоу тушаалтныг тавьсан. Хүннүгээр цэцэн гэхийг түшээ1 гэнэ. Иймд хааны ор залгамжлах хүү зүүн цэцэн ван болох нь олонтой . Зүүн, баруун цэцэн вангаас данху хүртэлх тушаалтны хамгийн том нь түмэн морьт (цэрэг),бага нь мянган морьт(цэрэг) захирна, эдгээр 24 даргыг түмтийн дарга гэнэ. Том түшмэд цөм үе залгамжилна. Киян (хиан)2, лань, хожим буй болсон сюйбу3, эдгээр гурав нь сурвалжит овог мөн. Зүүн гарын бүх ван, жанжин нь ( хятадын)
    Шангу тойргийн өөдөөс харан дорно зүгт Хуцхэ, Солонгос (Чосон)-той хиллэн, зүүн гарт байна, бүх баруун гарын түшмэл, жанжин нь Шаньцзюнь тойргийн өөдөөс харан , өрнө зүгт юэчжи4,ди,цян5 нартай хиллэн баруун гарт нутаглана. Шаньюйн өөрөө нь дай, юньчжун тойргийн өөдөөс харсан нутагт буудаг. Тэд тус өвс, ус даган нүүх хувь газартай, гэхдээ баруун цэцэн ван, баруун зүүн гули ван хамгийн том хувь газартай.Баруун, зүүн гудухоу дөр жолоодоход тусална.
    24 түмтийн дарга тус бүр мянгат , зуут , аравтын дарга, жижиг ван, гол туслагч, дувэй, данху, цецзюй нарыг томилно.
    Цэрэг , зэвсэг. Алсын тусгалтайгаас нум,сум,ойрынхоос илд, төмөр бариултай жад байна… Модунь хүчтэй болсноос хойш гурван бум гаруй нум сумт цэрэгтэй… Модунь пинчэн (датун) хотод хан улсын хаан Гаодийг дөрвөн буман морьт цэргээр бүслэхдээ өрнө этгээдэд цагаан морьтой, дорнодод халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд саарал морьтой цэрэг байрлуулсан.
    Хэв хууль, Тэдний баримталдаг хуулиар ирт, үзүүртийг гаргавал цаазаар аваачна, хулгайн ялтай хүний гэр бүлийг (хөрөнгийг) хураана.Хөнгөн хэрэгтнийг бэрээдэнэ, хүндийг цаазаар авна. Арав хоногоос илүү хугацаагаар хорихгүй, улс даяар хоригдол хүн хэдхэнээс хэтрэхгүй… Зүүн гарт хамаарагдах киян, баруунд орох лань, сюйбу овог нь шүүхийн хэргийг эрхлэн ял оноож, тэр тухайгаа шаньюйд амаар илтгэнэ, гэхдээ бичиг, дэвтэр үйлддэггүй.
    Элчин харилцаа. Модунь ширээнд суух үед дорнод ху нар хүчирхэг болон мандаж байв. Эцгийгээ алаад Модунь ширээнд суусныг дуулаад тэдь Модуньд элчин ирүүлэн Түмэн шаньюйд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морий нь авъя гэж гуйхад түшмэдтэйгээ эелдэхэд:Мянган газрын гүйдэлтэй хүлэг бол хүннүгийн эрдэнэ, өгч болохгүй гэж тэд цөм хэлжээ.Хөрш орноосоо нэг морь харамлаад,айлсан тогтнож болох гэж үү? Гээд Модунь өдөрт мянган газрын гүйдэлтэй морио дорнод ху нарт өгчээ. Жаахан азнаж байгаад дорнод ху нар Маодунь айж байна гэж бодоод элчин ирүүлэн шаньюйн нэг яньчжийг авъя гэж хэлүүлэхэд мөн л шатар хүмүүстэйгээ эелдэхэд: Дорнод ху нар найрсаг ёс мэдэхгүй болохоор яньчжийг авах гэж байна. Тэднийг довтлогтун
    Гэж хилэгнэн хэлэхэд Модунь хөрш орноосоо нэг эм хүн харамлаад айлсан тогтнож болох гэж үү? Гээд хайртай яньчжигээ дорнод ху нарт өгчээ. Дорнод ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ.Тэдний хооронд хүн нутагладаггүй 1000 гаруй газар эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто1 болон нутаглана. Дорнод ху нараас элчин ирж, танай , манай хоёрын хил болох оутогийн цаад талд эзэнгүй нутаг байна. Та нар түүнд хүршгүй,
    Бид авъя гэж хэлэхэд маодунь түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь:Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно гэхэд Маодунь маш хилагнэн:газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно гээд, өх гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, дорнод ху нарыг гэнэт довтолжээ. Дорнод ху нар урьд нь Модунийг басамжлан, бэлтгэлгүй байв. Модунь цэрэг толгойлон довтлон очиж ихээр цохин,дорнод ху нарын ванг алаад, тэдний хүмүүс,мал хөрөнгийг олзлон авчээ.

    Хүннү,Хятад хоёрын гэрээ. Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над захирагдана… Хан улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм1…Гаоди2 хаан Лю Цзинг элчнээр илгээн, хааны ургийн гүнжийг шаньюйд яньчжи болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа,дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсон.

    Хятадын хагалан бутаргах бодлого. Тэр үед1 Маодунь шаньюй болоод цэрэг нь хүчирхэг болж нум сумт цэрэг нь 300 000 хүрч, умард хязгаарыг нь олон удаа түйвээхэд хятадын сэтгэл түгшин түшмэл Лю Цзигтэй зөвлөн асуухад Лю Цзин… Хариулсан нь:
    Хаантан Та авааль гэрийнхээ их охиныг Модуньд гэргий болгон өгч , мөн их бэлэг өгч чадна. Тэгэхэд Модунь Хан улсын охинтой хамт эд баялаг ирнэ гэж ухааран, түүнд шунан, тэр охиныг авааль гэрийгээ болгоно, түүнээс хүү төрөхөөр түүнийг заавал ширээ залгамжлагч болгон зарлахад тэр нь Модуний оронд шаньюй болно. Яагаад ийм болно вэ? гэвэл Хан улсын үнэт бэлэгт шунан ийм болно.Хаантан Та улирлын байдлаар Хятадад элбэг байдаг зүйлийг бэлэг болгон илгээж, Шаньюйн амгаланг лавлан асууж , далимд нь уран үгтэй хүн илгээн, Маодунийг зөв тийш нь мэдэгдэхгүйгээр залуулах хэрэгтэй.одунь амьд байхдаа таны хүргэн байна , үхэхээр нь таны охины хүү шаньюй болно, чингээд зээ хүү нь нагац эцэгтэйгээ Эн зэрэгцэх болдог гэж дуулдаагүй биз. Ингэж дайнгүйгээр Хүннүг аажмаар зарцаа болгож болно гэжээ2
    Чжунхан Юэгийн ятгалга. Лаошан Цзиюй шаньюй ширээнд суухад хятадын Сяовэнь хаан хааны овгийн гүнжийг бас шаньюйд яньчжи болгон өгч, Янь тойргийн тайган Чжунхан Юэг гүнжийн хүмүүжүүлэгчээр илгээсэн. Чжунхан Юэ явах дургүй байсан боловч, хаан түүнийг албадан явуулжээ. Тэр явахдаа:Би явахаар Хан улсад заавал гай болно гэжээ.
    Чжунхан Юэ хүннүд ирмэгцээ шаньюйтай учрахад шаньюй ихэд Таалах болсон . Хүннү нар хятадын торго, торгон бараа, хүнсний юманд дуртай байсан учир Чжунхан Юэ энэ талаархэлсэн нь : Хүннүгийн хүн ам нь Хан улсын нэг мужийн хүн амын тоотой зүйрлэшгүй цөөн боловч Хан улсаас шалтгаалахгүй хувцас, хоолоороо ялгаатай байдлаараа хүчтэй байна. Одоо шаньюй Та заншлаа огоорон, Хан улсын юманд дурлаж байна. Хэрэв хан улсын юмны ердөө аравны хоёр хувь нь Хүннүд ирэхэд л Хүннү бүхэлдээ л Хан улсад дагаар орчихно шүү дээ. Хүннү нар Хан улсаас авч байгаа торго, торгон бараагаар хийсэн дээл, өмдийг өвс, өргөсөнд хүргэх юм бол урагдчихна, энэ нь арьс эсгий хувцас шиг бөх, сайн бус гэдгийг ингээд үзүүлээд өгөгтүн. Хан улсаас авч байгаа идэш хүнс чинь айраг сүү шиг аятай, амттай биш гээд хаягтун гэжээ.
    Хилийн зааг.Хүннү, дорнод ху нарын хоорондох хүн нутагладаггүй 1000 гаруй газар үргэлжилсэн эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто1 болон нутаглана.

    4.Соёл

    Бичиг. МЭӨ 81 онд хятадын хааны ордонд болсон түшмэдийн эелдээн дээр хэлсэн нь: Тэдэнд ёс журмын ном1 байхгүй боловч,
    ясан дээр сийлэн модоор ороон, олон түшмэл тэмдэглэлцэх бөгөөд эзэн дорд хэрэглэлцэнэ гэжээ.
    Уртын дуу үүссэн тухай домог. Хүннүгийн шаньюйд гоолиг маш сайхан хоёр охин төрсөн гэдэг… Улсын иргэд тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй хэлсэн нь : Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ? Тэнгэрт , өргөе гэж. Чингээд улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон , түүнд хоёр охиноо суулгаад , тэнгэр минь өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрөхөд эх нь охидоо очиж авъя гэхэд , цаг нь болоогүй байна гээд шаньюй зөвшөөрөөгүй байна. Дахин нэг жил өнгөрөхөд нэгэн хөгшин чоно ирж , асрыг өдөр шөнөгүй харуулдах болсон байна. Нөгөө чоно улисаар байв ,асрын доор хонгил ухаж ,түүнээсээ ер гарахаа больжээ . Дүү нь хэлсэн нь : «Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр энд суулгасан . Гэтэл эдүгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээжээ. Йимд доошоо буун түүнд очсугай » гэжээ. Гэтэл эгч нь маш эмээн хэлсэн нь : энэ чинь адгуус шүү эцэг эхийнхээ нэрийг бүү бузарлатугай гэжээ. Дүү нь түүний үгэнд оролгүй доош буун чонын гэргий болж хүү төрүүлсэн байна. Түүний удам өсөн үржсээр байгаад улс болжээ. Йимд энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болжээ .
    Хоёр дууны үг. Хүннү нар МЭӨ 121 онд Ганьсу дахь Тэнгэр ,Яньчжи хоёулаа хятадуудад булаагдаад хоёр дуу гаргажээ, үүнд : Тэнгэр уулаа алдаад зургаан хошуу мал минь өсөхөө болилоо . Яньчжи уулаа алдаад авгай нар минь энгэсэггүй боллоо.
    Заншил, зан үйл,шүтлэг. Цагаан сард шаньюйн өргөөнд бүх дарга бага хуралдайд цугларч, өвгөд, тэнгэр,дэлхий , онгон , хайрхдад тахилга үйлдэнэ. Намар морь таргалахаар Дайлинд их
    Хуралдайд цугларч, хүн малын тоог бүртгэн шалгадаг: Шаньюй өглөө ордноосоо гарч, ургах наранд , орой саранд мөргөнө… Хойш харан сууна , зүүн талыг эрхэмлэнэ… Хүн оршуулахдаа гадаад , дотоод бурханд хийж ,алт,мөнгө, хувцас хэрэглүүлэн, хайртай зарц татвар эмсийг хойлголдог шороо овоолон довлодоггүй, мод суулгадаггүй, бэлбэсрэлийн хувцас өмсгөдөггөүй …МЭӨ 174 онд Лаошан шаньдй Их юэчжи бутцохиж вангий нь алаад , гавлаар нь аяга хийсэн.

    Маодуний тухай домог. Түргэн шаньюй Маодунь гэдэг гэдэг ширээ залгамжлах хүүтэй байтал хайртай яньчжигээс нь отгон хүү төрөхөөр Маодунийг зайлуулахын тул юэчжи нарт барьцаанд өгсөн. Юэчжи нарт Маодунь очмогц Түмэн тэднийг довтлоход Маодунийг тэд алахаар завдсан. Гэтэл Маодунь тэдний сайн мортйг хулгайлан унаж буцаж ирэхэд Түмэн түүний эрэлхэг зоригтойг таашаан түмийн дарга болгосон. Маодунь дуут сум хийгээд , морьт цэргүүдээ морин дээрээс нум харвахад сургаж, Дуут сумыг харвасан зүгт уруу цөм харвагтун, харваагүй хүний толгойг авна гэж тушаасан. Маодунь шувуу, араатан агнахаар явахдаа дуут сум харвасан зүг сумаахарваагүй хүний толгойг авсан. Удалгүй Маодунь сайн морь уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь харваж, зарим нь харваагүй ингээд харваагүй хүний толгойг авсан. Маодунь жаахан азнаж байгаад хайрт гэргий уруугаа дуут сумаа харвахад бараа бологчдын зарим нь маш айн, харваж зүрхлээгүй. Маодунь бас л тэдний толгойг авсан. Дахиад бас анд явж байхдаа шаньюйн сайн морь уруу дуут сумаа Маодунь бараа бологчид нь цөм харвасан. Ингээд Маодунь бараа бологчдоо ашиглаж болохыг мэдсэн . Хожим нь Маодунь эцэг Түмэн шаньюйг даган ан хийхдээ дуут сумаа Түмэн уруу харвахад бараа бологчид нь цөм Түмэн шаньюйг харвасан. Чингээд Маодунь хойд эх, дүү, өөрт нь захирагдах гээгүй түшмэдийг яөмийг алаад өөрөө шаньюй болжээ.

    Бурханы шашин.

    Тэдний улс Чэнли гуту шаньюй гэдэг . Хүннүгээр тэнгэрийг чэнли хүүг гуту гэнэ . Шаньюй нь өргөн уудам гэх утгатай .Энэ нь тэнгэртэй адил шаньюй гэсэн хэрэг…
    Маодунь хальсны дараа хүү Цэнюй нь шаньюй болж лаошан гэх өргөмжилсөн нэртэй болов…
    Хятадын жанжин Хо Цюйбин 121 онд Хүннүгийн Сючу ванг довтлон түүний тэнгэр тахихдаа хэрэглэдэг алтан хөргийг олзлон аваачжээ…
    Цзиньжиди бол хүннүгийн Сючу вангийн угсаа залгамжлагч хүү юм.
    Цзиньжиди эхтэйгээ хятадын хааны ордонд очиж, адуу үржүүлэн маллах ажил эрхэлж байсан . Эх нь хоёр хүүгээ ном , барамидыг маш эрхэмлэдэг болгон хүмүүжүүлснийг эзэн хаан мэдэж Ганьцюань ордондоо үхсэнээс хойш хөргий нь зуруулан, Сючу вангийн яньчжи гэж нэрлэн тавиулжээ. Сючугийнхэн тэнгэр эзнийг тахих алтан хөрөг хийсэн учир эзэн хаан удмынхныг нь алтан ураг гэж нэрлэсэн байна.
    Вэйшу-гийн Бомбын сургаал , бурхны шашны тухай ойлгоо бүлэгт дурдсан нь :Уди хаан алтан хөргийг Ганьцань ордондоо их шүтээн болгон тавьсан . Алтан хөргийн өндөр нь нэг чжан гаруй. Тахилга, хойлго хийдэггүй боловч хүж асаан тавьж мөргөдөг. Энэ бол бурхны хөрөг юм гэжээ.

    ХҮН УЛСЫН ХААДЫН (ШАНЬЮЙ) ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

    Улс Хаадын нэрс, төрөл угсаа, цол хэргэм Төр барьсан Түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, төр солигдсон шалтгаан
    эхлэл төгсгөл жил
    1 2 3 4 5 6 7
    Хүн улс н.т.ө 209-н.т-ын 48, 93 он (257, 302 жил) 1 Түмэн шаньюй -(Сайн) н.т.ө
    255 н.т.ө
    209 46 Хүн гүрний төвлөрсөн тулгуур төр тогтоход чухал үүрэг гүйцэтгэв. Хаан ширээний төлөө тэмцэлд хөвүүн Модуныг Юэчжи аймагт барьцаанд өгсний улмаас, тэр эргэн ирж эцгээ алсан.
    2 Модун (Мэдэ) шаньюй – Сайн гэсэн үг н.т.ө
    209 н.т.ө
    174 35 Хүн гүрнийг хүчирхэг болгох, Нанхиадын (Хан улс) аюулаас ангид тусгаар оршиход их үүрэг гүйцэтгэв. Модун Шаньюй 30-40 түмэн цэрэгтэй байв. Энэ үед Юэчжүүдийг бут цохив. Нанхиад улстай анхны төрч гэрээ байгуулж, цагаан хэрмээр хил хязгаараа баталгаажуулан тогтоов. Хүн гүрнийг байгуулсан анхны Шаньюй. Хүн гүрэн Их цагаан хэрмээс Байгал далай, Харуун жидунаас Ил тарвагатай хүртэлх нутагт оршиж байв.
    3 Лаошан (Модун-гийн хүү) шаньюй нэр нь Гүюг н.т.ө
    174 н.т.ө
    160 14 Юе гэдэг Хятад түшмэлийг авч ажиллуулан, Хятад бараа таваар их авч, Хятадын зан заншилд орж байсан тал бий. Гол дайсан Юэчжүүдийг бут цохиж, баруун тийш нүүлгэв. 166 онд 140000 цэргээр Хан улсад довтолжээ.
    4 Жүнчен (Лаошаны хүү) шаньюй н.т.ө
    161 н.т.ө
    127 34 Хүн гүрэн Хан улс руу хааяа хааяа дов-толж, хилийн худалдаа эрхэлж байв. Хятадууд хүчирхэг болж, Хүн улсын хүчий нь сулруулж, хагалан бутаргаж, устгах бодлого явуулж эхлэв.
    5 Изишей (Жүнчений дүү) шаньюй н.т.ө 126 н.т.ө 114 12 Хан улс Хүн нарыг дотроос нь хутган үймүүлэх бодлогоор төрий нь самууруулж, Изишей, Юйба нар хаан ширээ булаацалдаж, Юйба Хан руу зугатав. Хан улсын У-ди (140-86) хааны үед Хүн улсыг ганцаардуулах, дотроос нь хагалан бутаргах, их цэргийн хүчээр олон удаа довтлох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Хүнчүүд тухайн цагт нь зохих хариулт өгч байсан боловч, төв төр нь ерөнхийдөө суларч байжээ. Хүн гүрний олон шаньюй Хан улсын нөлөөгөөр алагдсан.
    6 Үвей (Изишейгийн хүү) шаньюй н.т.ө 114 н.т.ө 105 9
    7 Заншилу (Үвейгийн хүү) Эрр – шаньюй н.т.ө 105 н.т.ө 102 4
    8 Жүй-ли-хү (Үвей-гийн дүү) шаньюй н.т.ө 102 н.т.ө 100 3
    9 Чедихү (Жүй-ли-хү-гийн хүү) шаньюй н.т.ө 100 н.т.ө 96 5
    10 Хү-лү-гү (Че-ди-хү-гийн хүү) шаньюй н.т.ө
    96 н.т.ө
    85 11 Нанхиадтай (Хан улс) гэрээ хийв. Энэ үеэс ордны дотор Хятадын (Хан улс) нөлөө хүчтэй болж, хатад эмсийн эрх мэдэл ихсэж, төр самуурч эхлэв. Төрийн зөвлөх нь Бээлүү байв.
    11 Хү-Ян-Ди (Хүлүгү-гийн хүү) шаньюй н.т.ө 85 н.т.ө
    68 17 Үе үе Хан улс руу хэсэг бусаг хүчээр довтолж байв. Ухуань, Согд, Үсүнь нар Хүнчүүдээс салж, улсын хүч сулрав.
    12 Шүй-Лүй Чиун-Чүй (Хуяндигийн хүү) шаньюй н.т.ө
    68 н.т.ө
    60 8 Дотоодын хямрал ихсэв. Урвагч хатан Жуанькюй Яньжи эсрэг бүлэглэл байгуулав (гологдсоны улмаас). Их зуд болж, өлсгөлөнд нэрвэгдэв. Динлинчүүд Хүн гүрэнд довтлов. Жуанькюй хатанд хорлогдсон.
    13 Вэянжүй-ди Туцитан н.т.ө
    60 н.т.ө
    58 2 Хятадын талыг баримтлагч байв. Жуанькюй Яньжи, Дүлүнки нараар дэмжүүлэн төрийн эргэлт хийв. Төрд бүтэлгүй зүйл их хийсэн тул амиа хорлов.
    14 Хү-ханьей (Шүй-лүй Чиун-Чүйн хүү) Зүүн (өмнө) Хүн-чүүдийн шаньюй н.т.ө
    58 н.т.ө
    31 27 Хуханьей, Ту-ци нар 56 онд 40-60 мянган цэргээр байлдаж, Ту-ци ялагдаж, Дүлүнки урвав. Нэр нь Ихэ-Усун гэдэг.
    15 Ту-ци Бувей-шиой-тан Жүки (баруун умард) шаньюй н.т.ө
    58 н.т.ө
    56 3 Урвагч хатан Жуанькюйн дүү, Дүлүнки нар нийлж шаньюй болгосон.

    16 Хү-Жэй н.т.ө
    57 н.т.ө
    57 1 Дээрх долоон хүмүүн цөм өөрийгөө өргөмжилсэн. Дотоодын тэмцлийн улмаас болж Хүн улсын 14 шаньюйн 8 нь эцгээ, 3 дүү нь ахыгаа алж, хаан ширээ авчээ.
    17 Цэ-ли н.т.ө
    57 н.т.ө
    57 1
    18 Ү-жей н.т.ө
    57 н.т.ө
    57 1
    19 Рүн-Жек н.т.ө
    56 н.т.ө
    54 3
    20 Жи-Жи н.т.ө
    56 н.т.ө
    36 20
    21 И-Ли н.т.ө
    53 н.т.ө

    22 Пү-Жү-Ли Рүэ-ди (дижоу-Доу-Мүвэй Гоу) (Хү-ханьейгийн хөвүүн) н.т.ө
    31 н.т.ө
    20 11 «Жоди» гэдэг цол нь «бишрэлт» гэсэн үг.
    23 Сеү-ше (Дижоу-мү-вэйгийн хүү) (Рүэ-ди) н.т.ө
    20 н.т.ө
    12
    8 Хүнчүүд 30-аад жил Нанхиадын хараат болж, жоди буюу шаньюй бүгд ахмад хөвүүдээ Нанхиадад барьцаанд (танж) суулгах болов.
    24 Цэ-Я-рүэ-ди (Сеү-шегийн хүү) Гюйю-Жоди (Жоди-хүндэт-гэл) н.т.ө
    12
    н.т.ө
    8
    5
    25 Ү-жүй-лү (Цэ-я-рүэ-ди дүү) Рүэ-ди Жоди н.т.ө
    8
    н.т
    13
    21 Хан улс Хүн гүрнээс газар авах гэхэд эрс эсэргүүцэж, н.т-ын 11 онд Нанхиадын эсрэг их дайн эхлүүлэв. Н.т-ын 9 онд Нанхиадууд Хүн нарын төрийн тамгыг солив. Энэ хүний булш, Монгол улсын нутаг, Хараагийн Ноён ууланд байсныг 1924 онд шинжилсэн билээ. Энэ эх оронч шаньюй байв.
    26 У-Лей (Ши-Ян) (Хянь) Үлюй-Жоди (Рүэ-ди) н.т
    13
    н.т
    18 6 Хятад хатны түлхээс, Хятадын дэмжлэгээр шаньюй өргөмжлөгдөв. 15 онд хөвүүнийх нь шарилыг Хятад илгээн ирүүлжээ. Хятадын дарлалын эсрэг бослого тэмцэл хийв.
    27 Хү-дү-р-ши (Юй) (их ухаалаг хүн байв) (Хяны дүү) Дү-Го-рүэ-ди н.т
    18
    н.т
    46
    28 Хүнчүүд тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын эсрэг дайн туйлдаа хүрч, Хятад их хохирол үзэв. Хүнчүүд нэлээд сэргэсэн. Хятадад «Улаан хөмсөгтөн»-ий бослого гарсан.
    28 Ү-да-ди-Хеү (Хү-дүр-шийн хүү) н.т
    46 н.т
    46 1
    29 Пу-нү (Ү-да-ди-Хеүгийн дүү) н.т
    46

    Хүн нарын сүүлчийн шаньюй болно. Энэ Умардын шаньюй болсон юм.
    30 Си-Лүэ-ши-жү (Би) (Ү-Жү-Лүгийн хүү, Юйн ач) н.т 48 н.т 56 8 Энэ үеэс Өмнөд Хүнчүүд гэж нэрлэх болсон юм. Зүүн Хан улсад урваж орсон хүн.
    31 Си-Лүэ-Ши Жү-ди-Шаньюй (Би) (Ү-Жү-Лүгийн хүү) н.т 48 н.т 56 8 Гован Эү хаан 8 аймгийн ихсээр дэмжүүлэн өргөмжлөгдөв.
    32 Чиү-Фү-Иү-Ди Мүвей (Мо) (Би-гийн дүү) н.т 56 н.т 57
    1 Өмнөд Хүн улсын шаньюй.
    33 И-Фа-Иү-Лүйди Хан (Мүвэйн дүү) н.т 57 н.т 59 2 Өмнөд Хүн улсын шаньюй.
    34 Си-Жуан Ши Жү Хэү-ди (Чжан) (Би-ийн хүү) н.т 59 н.т 63 4 Өмнөд Хүн улсын шаньюй.
    35 Чэү-Чү-Цэ-Лин-ди (Сү) (Мүвэйн хүү) н.т 63
    36 Хүе-Ши-Жү Хеү-ди-зан Шигийн дүү н.т 63 н.т 85 22
    37 И-тү-нү-лүй-ди Шиу-вэн Ханы хөвүүн н.т 85 н.т 88 3
    38 Шиү-Лан-Ши-Жү Хеү-ди Дүн-Ту Хэй (Заны дүү) н.т 88 н.т 93 5 Өмнөд Хүн улсын шаньюй. Зүүн Хан улсад туслагч хүн байв.
    39 Ан-Гүэ н.т 93 н.т 94 1 Өмнөд Хүн улсын шаньюй Хан улсад алагдсан.

    40 Тин-дү-Ши-Жү Хэү-ди Иш-Чци (Шиги) (Ши-ийн хүү) н.т 94 н.т 98 4 Умарт Хүн улсаас дагагсад өргөмжилсөн учир Зүүн Хан улс 40000 цэргээр дайлсан. Жич: Умарт Хүн улс 93 онд сарнин бутарсан.
    41 Ван-зи-ши-жэү-ди Хеү-ди Тан (Заны хүү) н.т 98 н.т 124 26
    42 Ү-Жиэ-Хеү-Ши-Жэү-ди Би (Таны дүү) н.т
    124 н.т
    128 4
    43 Чиү-Тэ-рүэ-Ши Жү-Жиү Шиү-Ли (Би-ийн дүү) н.т
    128
    н.т
    140
    12
    44 Це-Ниү (Жүюй-Лүн ван) н.т
    140 н.т
    143 3 Жиюй-Лүн Эү-Се зэрэг хүмүүс өргөмжлөв.
    45 Хү-Лан-рүэ-Ши-Жү-Жиү Шиү-Ли н.т
    143 н.т
    147 4 Хойт Хан улсаас өргөмжлөв.
    46 И-Лин-Ши-Жү-Жиү-Деү- Леү-Цу н.т
    147 н.т
    172 25 Хойт Хан улсаас өргөмжлөв.
    47 Тү-Тэ-рүэ-Ши-Жү-Жиү (И-Лин Ши-Жү-Жиүгийн хүү) н.т
    172 н.т
    178 6 Хойт Хан улсаас өргөмжлөв.

    48 Хү-Жень(Тү-Тэ-Рүэ-Ши-Жү-Жиүгийн хүү) н.т
    178 н.т
    179 1 Хойт Хан улсаас өргөмжөв.
    49 Чань-Чиүй (Баруун Сияа ван) н.т 179 н.т 188 9 Хойт Хан улсын Жүн Лан жанжин, Зан Шиугаас өргөмжлөв.
    50 Чи-Зи-Ши Жү-Хеү Юй-Пү-Лүвей (Чи-Ян-Чи юйн хүү) н.т 188 н.т 195 7 Баруун тийш нүүсэн Хүн нарын нэг хэсгийн шаньюй? (Цагаан Хүннү ба Афганы Ху нар)
    51 Ши-Бу-Гү-Дү Хеү н.т 198 н.т 189 1 Умарт Хүннү нарын урвасан олон өргөмжлөв.
    52 Хү-Цу-Чуан (Юй-Пү-Лүвэйн дүү) н.т 195 н.т 216 21 Өөрийгөө өргөмжлөв. Хан улсын 5 жижиг улс болгосон.

  • СОЛОНГОСЫН НУТАГ ДАХЬ МОНГОЛ ХАТНЫ БУНХАН

     

    Гоу Мин1351 -1374 буюу 19-45 насандаа Солонгосын хаан ширээг атгаж байжээ. Уг бунхан Хойд Солонгосын Кэсөн хотын Гэпүнгүн Хэсанри Мүсөнбон уулын энгэрээс өмнөд зүг рүү чиглэсэн байдаг аж. Вангри хатан 36 настайдаа буюу жирэмсэн байхдаа 1363 онд таалал төгссөн байна. Гоу Мин хатныхаа дурсгалд зориулж арав гаруй жил уг бунханы загварыг өөрөө зохион бүтээн, улсынхаа хамгийн шилдэг бунхан урлаачдаар бариулж байжээ.

    Өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.70 метр юм. Булшны доод талд чулуун шал дэвссэн аж. Мөн урд талыг нь боржин чулуугаар хийж дөрвөн бар, хоёр хонины хөшөө урлажээ. Мөн бунханы өмнө талд боржин чулуугаар хийсэн хоёр метр гаруй өндөртэй, дэнлүү хэлбэртэй хоёр ширхэг гэрэлт цамхаг байрлана. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолжээ.

    djmedia:378
  • МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ

     

    Монгол ёсонд баатар цолыг чимэгтэй олгодог. Чимэг нь гавъяагаа бататгасныг илэрхийлдэг.Энэ ёс өнөөдөр үндэсний бөхөд хадгалагджээ. Манлай баатар, Хурц баатар, Бодлогот баатар, Ялгуун баатар гэх мэт. Өмнөх нь чимэг, удаах нь цол. Хожим чимэгийн оронд өгдөг болсон “Баатарын алтан таван хошуу” нь цолны тэмдэг ба одон биш юм. Тиймээс Сүхбаатарын одон өгдөг.
    Түүхэнд Ш.Гонгорыг орчин үеийн армийн анхны баатар гэдэг ч хэрэв Олноо өргөгдсөн төрөөс тоолбол биш болох нь. Учир Ардчилсан хувьсгалын дараачаас тусгаар тогтнолын түүхийг 10 жилээр урагшлуулж тооцох болсон билээ. Богд хаант улсын үед зуу гаруй баатар төрсөн. Тэр ч байтугай жанжин Д.Сүхэд 1922 онд “Зоригт баатар” цол шагнасан. Тэгэхээр зөрчил гарч байна. Ш.Гонгор баатарыг анхных гэж үзвэл Ардын засгаар тооцоход л Д.Сүх жанжин, Хатанбаатар Магсаржав хоёр “баатар биш” болж таарах гээд байна л даа.
    1945 оноос орос маягаар зүгээр л “баатар” гэдэг болж. Баатруудын гавъяаг үнэлэх гэсэнгүй. Угаас төр хүндээр үнэлсэн. Зүгээр төрт ёсны тооллоос болж олон баатар орхигдох вий л гэж…
    Жич: Одоо Монгол Улсын баатар цолыг аман ярианд “Улсын баатар” гэдэг нь Ш.Гонгор баатарын чимэг юм. Ш.Гонгор гуай бол Улсын баатар цолтой гэсэн үг. Энэ чимгийг хожим “Хөдөлмөрийн баатар”-аас ялгахын тулд аман ярианд хэрэглэдэг болжээ. 1939 онд Л.Дандар баатарт “Гарамгай баатар” цол олгосон байна. Мөн нисгэгч Д.Дэмбэрэлд “Агаарын зоригт баатар” цол олгожээ.
    1911 оны 7 дугаар сарын Даригангыг чөлөөлөх тулаан, Ховдыг чөлөөлөх байлдаан, Өвөр Монголыг өмгөөлөх Таван замын байлдаан, Зүүн замын байлдааныг дуустал улс үндэстнийхээ төлөө гарамгай гавъяа байгуулсан 101 хүнд баатар цол олгожээ. Үүнд:
    1. Авирмэд. Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
    2. Бавуужав. Шударга баатар. Өвөр Монголын Жирэмийн Чуулганы өмнөд Горлос хошуу.
    3. Бадрах. Түшээтхан аймгийн Бадрах гүний хошуу.
    4. Базарваань Сономцэрэнгийн. Засагт хан аймаг.
    5. Балдан Зэвэгийн. Түшээт хан аймаг, Эрдэнэ вангийн хошуу.
    6. Баяр Борхонуудын Түрэмгий баатар. Өвөр Монгол.
    7. Бирваарагчаа. Сайн ноён хан аймаг.
    8. Божи. Өвөр Монголын Зүүн үзэмчин, жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
    9. Бумжаргал. Шударга баатар. Сэцэнхан аймгийн Бишрэлт жанжин бэйлийн хошуу.
    10. Ванчиндорж. Зүтгэлт баатар. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
    11. Волинган. Өвөр Монголын Харчин гүний хошуу.
    12. Галсанцамбантүгжням. Ялгуулсан баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Хорчин хошуу.
    13. Гомбо-Идшин Лхамсүрэний. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуу.
    14. Гомбожав. Сэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошуу.
    15. Гочоо. Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    16. Гэлэнгүж. Хавтай баатар. Хөлөнбуйр.
    17. Гэлүүсүхэн.
    18. Гэндэн. Сайн ноён хан аймаг, мэргэн гүн Мөнх-Очирын хошуу.
    19. Даваа Төмөрийн буюу Дамбийжанцан-Догшин ноён Хутагт. Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу.
    20. Дагва. Зүтгэлт баатар. Засагт хан аймгийн дархан гүн Маньбазарын хошуу.
    21. Дагдан. Засагт хан аймгийн Жалханз хутагтын Урианхайн киргиз сум.
    22. Далай Жамъяны. Шаламгай баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
    23. Дамдинсүрэн Жамсраны. Манлай баатар. Өвөр Монгол, Хөлөнбуйр.
    24. Даш. Шударга баатар.
    25. Дашдэндэв. Чамбай баатар. Сэцэн хан аймгийн хурц бэйс Түвдэний хошуу.
    26. Долгор. Шаламгай баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы чин вангийн хошуу.
    27. Дорждэрэм Мөнхийн. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    28. Доржпалам. Зоригт баатар. Өвөр Монголын Хөлөнбуйр.
    29. Дугаржав. Хянамгай баатар. Өвөр Монголын цахар.
    30. Дугаржав Нараны. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу.
    31. Дуваа Донойн. Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу.
    33. ?. Өвөр Монголын зүүн Үзэмчиний жүн ван Гомбосүрэний хошуу.
    33. Дэндэв. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйлийн хошуу.
    34. Дэчинган.
    35. Дэчинлхаажид. Хурц баатар. Сэцэн хан аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
    36. Жагшимбуу Хурц баатар. Өвөр Монголын цэргийн хорооны дарга.
    37. Жамц Зоригт баатар. Цэргийн Яамны дэс түшмэл, Зүүн өмнө хязгаарыг захирах цэргийг захирах түшмэл.
    38. Жамц. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    39. Жамсран Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    40. Жамъян. Сэцэн хан аймгийн Бэйлийн зэрэг засаг, Улсад туслагч гүн.
    41. Заяат Хичээнгүй баатар. Өвөр Монголын цахар.
    42. Илүү Шударга баатар. Өвөр Монголын Хөх хотын Түмэдийн хороо.
    43. Лайсан Хурц баатар. Сэцэн хан аймгийн Доржпаламын хошуу, жагсаалын дарга.
    44. Лувсан Зоригт баатар. Урианхай
    45. Лхам. Сэцэн хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж.
    46. Мааньжав Балданы. Өвөр Монголын харчин.
    47. Магсаржав Сандагдоржийн. Хатан баатар. Сайн ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуу.
    48. Манажав. Өвөр Монголын Шилийн голын чуулганы баруун үзэмчин чин ван Содномравданы хошуу.
    49. Мандах Өлзийт баатар. Залан.
    50. Мурунгаа Шалгарсан баатар. Өвөр Монголын Зостын чуулганы Монголжин хошуу.
    51. Мутунбунгаа Шалгарсан баатар. Хороон дарга.
    52. Мөнхравдан Саруул баатар.
    53. Мянбуу Мэргэн баатар. Өвөр Монгол, Хар мөрөн муж.
    54. Наваан Шулуун баатар.
    55. Наваан-Юндэн. Түшээт хан аймгийн Наваан-Юндэний хошуу.
    56. Найданжав Шаравын. Хичээнгүй баатар. Өвөр Монгол.
    57. Нанзад /Барман хэмээгч/ Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    58. Нанзад Дамираны. Түргэн баатар. Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу.
    59. Насантогтох- Хорооны дарга.
    60. Норов. Өвөр Монгол, Зуу-Үдын чуулганы Ар хорчин да вангийн хошуу.
    61. Нолгар Шаламгай баатар.
    62. Өлзийбадрах Дэс баатар. Өвөр Монгол
    63. Өлзийдүүрэн Хянамгай баатар. Сайн ноён ханы хошуу.
    64. Өлзий-Орших Шулуун баатар. Өвөр Монголын Жарууд хошуу.
    65. Пунцаг Базарын. Хичээнгүй баатар. Сэцэн хан аймгийн Лха жононы хошуу.
    66. Пунцаг Шаламгай баатар. Түшээт хан аймгийн Далай гүн Алтанхуягийн хошуу.
    67. Пунцаг Шаламгай баатар. Өвөр Монгол, барга, хорооны жагсаалын занги.
    68. Пүрэв. Захчин гүн Цэрэндоржийн хошуу, тайж.
    69. Саван. Өвөр Монголын Баарин баруун вангийн хошуу.
    70. Сандагдорж. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Горлос хошуу, хороон дарга.
    71. Содномдаржаа. Түшээт хан аймаг, Улсад туслагч гүн.
    72. Соном Зоригт баатар. Сайн ноён хан аймгийн зоригт гүн.
    73. Сумъяа Лаварын. Ялгуун баатар. Шинжаан мужийн Ил тарвагатайн хошуу.
    74. Сундуйжав. Өвөр монгол.
    75. Сэргэлэн Эвтэй баатар. Өвөр Монголын Шинэ баргын Хошуу цагааны харъяат, хороон дарга.
    76. Тогтох Энхбилэгтийн. Зоригт баатар. Өвөр Монголын Жирэмийн чуулганы өмнөд Горлос хошууны харъяат.
    77. Төмөр. Өвөр Монголын Түшээт хошууны харъяат, хороон дарга.
    78. Төмөр Шулуун Баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны харъяат.
    79. Түмэннаст.
    80. Хайдав Өлзийт баатар. Сайн ноён аймгийн сайд, бэйс Цогт-Очирын хошууны харъяат, ангийн дарга.
    81. Хишигжаргал. Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл Бадамгаравын хошууны харъяат, ангийн дарга.
    82. Хорлоо Шулуун баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    83. Хохлин. Засагт хан аймгийн жанжин Далай гүний хошуу.
    84. Цогт. Зүүн Үзэмчин жүн ван Гомбосүрэнгийн хошуу.
    85. Цэнд Бодлогот баатар. Сангийн яамны дэд сайд, Өвөр Монголын Хөлөнбуйрын харъяат.
    86. Чагдарсүрэн.
    87. Чимэд Хурц баатар. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу.
    88. Чимэд. Сэцэн хан Аймгийн Үнэн сүжигт Илдэн вангийн хошуу.
    89. Чованлүн. Өвөр Монголын Жирэмийн чуулганы Бодлогот вангийн хошуу.
    90. Чойжамц Цогтой баатар. Сэцэн хан аймгийн Мэргэн засгийн хошуу. Түүний үхэр буунд “жанжин буу” цол.
    91. Чойж.
    92. Чулуун. Өвөр Монголын Зост Чуулганы Түмэдийн хошуу. Ангийн дарга.
    93. Чулуун Өлзийтийн. Сэцэн хан аймгийн Сүжигт вангийн хошуу.
    94. Шагдар. Засагтхан аймгийн Дайчин вангийн хошуу.
    95. Шарав. Аравны дарга.
    96. Шаарийбуу. Өвөр Монголын Жирэмийн чуулганы сайд Раашминжүүрийн хошуу.
    97. Шимихи. Засагт хан аймгийн Цогт гүн Дамдинбаашийн хошуу.
    98. Ринчин. Сэцэнхан аймгийн Сэцэн чин вангийн хошуу.
    99. Эрэнцэн. Өвөр Монголын Цахар хошуу.
    100. Ядамсүрэн Цэнгэлийн. Сайн ноён хан аймгийн Түшээт гүний хошуу.
    101. Ярин Мятавын. Хурц баатар-Түшээт хан аймгийн Говийн Со засгийн хошуу.
    Мөн Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хаврын дунд сарын шинийн 7 (аргын гуравдугаар сарын 15)-нд Богд эзэн хааны зарлигаар “Үүний урьд аливаа цэргүүдийн чухал хэрэглэгдсэн буу зэвсэг зүйлийг сайшаан гаргаж, өргөмжлөн шагнасан зүйлгүй боловч манай Монголчууд тулгар төр байгуулснаас нааш сайд түшмэдийг томилон илгээж захыг сэргийлэн суулгасан тухайд харьяат хязгаарт халдаар ирсэн дайсныг удаагаар сөнөөх нь хэдүй баатар түшмэл цэргүүдийн урагш давшиж шаламгайлан байлдахад итгэх боловч чинад этгээдийн байрлан сууж, бэхлэн далдлах хашаа хэрэм, хавцал бэрх газрыг эвдлэн нурааж, дайсны омгийг дарж, цэргийн сүрийг мандуулсан нь мөнхүү их, бага үхэр бууны үлэмж тусламж, хэтэрхий хүчин төгсөөс болсон бөгөөд үнэхээр гайхамшигтай жанжин хэмээж болмой” гээд хоёр их буунд “Хүчит баатар их жанжин”, 4 бага үхэр буунд “Цогтой баатар дэд жанжин” цол олгохоор өргөн мэдүүлсэн бичигт Богд хаан “Зарлиг Гуйсан ёсоор болгогтун” гэж цохсон байна. Мөн Шалгарсан баатар гүн Мурангаагийн хорооны үхэр бууны сум дайсны үхэр бууны амаар шувтлан гарч, түүний ойр байсан 30-аад цэргийг устгасан нь маш ховор, сонин тохиолдол бөгөөд уг буунд “Олноос онц шалгарсан дуурсгалт мэргэн баатар их жанжин” цол шагнажээ”
    Энэ жагсаалтын бас нэгэн ач холбогдол нь Өвөр Монгол, Шинжааны монгол баатад цөөнгүйд бий юм!
    БНМАУ-ын баатарууд: Энэ жагсаалтанд харин Оросууд (ЗХУ) бараг тал нь байх шүү!
    1. 1922.09.23 — Дамдины Сүхбаатар. Зоригт баатар
    2. 1924.04.24 — Хатанбаатар Магсаржав, Цэргийн Яамны сайд. Ардын баатар
    3. 1936.01.29 — Шагдарын Гонгор, АА-ийн хурандаа. Улсын баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
    4. 1936.04.07 — Дамчаагийн Дэмбэрэл, АА-ийн дэд хурандаа, Агаарын зоригт баатар. Хилийн будлиан зохицуулсны төлөө.
    5. 1939.09.07 — Лодонгийн Дандар, АА-ийн хурандаа, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Гарамгай баатар
    6. 1939.10.21 — Цэндийн Олзвой, АА-ийн байлдагч, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө. Улсын баатар
    7. 1941.07.10 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Шалгарсан баатар.
    8. 1945.09.20 — Хорлоогийн Чойбалсан, БНМАУ-ын маршал. Хошой баатар.
    9. 1945.09.26 — Лувсанцэрэнгийн Аюуш, АА-ийн байлдагч, пулемётчин. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
    10. 1945.09.26 — Сангийн Дампил, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
    11. 1945.09.26 — Дашийн Данзанваанчиг, АА-ийн хошууч, Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө
    12. 1949.01.28 — Самданжамцын Лхагвадорж, ахмад, хилчин (нэхэн)
    13. 1949.01.28 — Баянбалын Тэгшээ, байлдагч, хилчин (нэхэн)
    14. 1949.01.28 — Лхүнрэвийн Даваадорж, байлдагч, хилчин (нэхэн)
    15. 1949.12.17 — Сталин, Иосиф Виссарионович, Генералиссимус
    16. 1957.05.29 — Ворошилов, Климент Ефремович, ЗХУ-ын маршал
    17. 1961.10.17 — Хорлоогийн Дамба, байлдагч.
    18. 1961.12.12 — Титов, Герман Степанович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    19. 1962.07.13 — Жадамбын Нэхийт, АА-ийн хошууч
    20. 1964.09.29 — Лувсандоржийн Гэлэгбаатар, ахлах дэслэгч
    21. 1965.05.12 — Чоймболын Шагдарсүрэн, хурандаа, нисгэгч.
    22. 1965.05.31 — Николаев, Андриян Григорьевич, ЗХУ-ын сансрын нисгэгч
    23. 1966.09.16 — Юмжаагийн Цэдэнбал, БНМАУ-ын маршал
    24. 1967.08.18 — Беляев, Павел Иванович, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    25. 1968.06.14 — Баясгалангийн Бадам, Ховд аймгийн Булган сумын ард (нэхэн)
    26. 1969.08.12 — Жуков, Георгий Константинович, ЗХУ-ын маршал. Халх голын дайны ялалтанд оруулсан хувь нэмэр.
    27. 1969.08.18 — Чойн Дугаржав, АА-ийн хурандаа
    28. 1969.08.18 — Даржаан Хаянхярваа, хошууч
    29. 1971.03.12 — Пунцагийн Чогдон, АА-ийн хурандаа
    30. 1971.03.12 — Дүгэрийн Нянтайсүрэн, АА-ийн хурандаа
    31. 1971.05.07 — Конев, Иван Степанович, ЗХУ-ын маршал
    32. 1971.05.07 — Плиев, Исса Александрович, ЗХУ-ын Армийн генерал. Чөлөөлөх дайны ялалтын учир.
    33. 1971.05.07 — Судец, Владимир Александрович, ЗХУ-ын Нисэх хүчний маршал
    34. 1971.06.01 — Горбатко, Виктор Васильевич, ЗХУ-ын сансрын Нисгэгч
    35. 1971.10.13 — Түвдэнгийн Бор, Ухуулагч, эмэгтэй. (нэхэн)
    36. 1971.10.13 — Бэгзийн Гиваан, бага түрүүч. (нэхэн)
    37. 1972.10.01 — Рукавишников, Николай Николаевич, Сансрын нисгэгч
    38. 1973.07.13 — Дуламдоржийн Самдан, байлдагч
    39. 1973.09.12 — Дүгэрийн Гуулин, байлдагч.
    40. 1974.03.06 — Гомбын Цэнд. Ухуулагч, эмэгтэй (нэхэн)
    41. 1974.09.16 — Батын Дорж, Армийн генерал, БХЯ-ны сайд
    42. 1975.07.15 — Федюнинский, Иван Иванович, ЗХУ-ын Армийн генерал. Халх голын ялалтын гавьяагаар.
    43. 1975.09.02 — Магсарын Жанчив. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсан тул (нэхэн)
    44. 1976.12.14 — Брежнев, Леонид Ильич, ЗХУ-ын маршал, ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
    45. 1979.02.19 — Косыгин, Алексей Николаевич, ЗХУ-ын СнЗ-ийн дарга
    46. 1979.08.18 — Норпилийн Жамбаа, ахлагч
    47. 1979.08.18 — Самданы Төмөрбаатар, дэд хурандаа
    48. 1979.08.18 — Мазимын Экей, дэслэгч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир, нэхэн.
    49. 1981.03.13 — Бутачийн Цог, Хурандаа генерал, БХЯ-ны сайд
    50. 1981.03.31 — Жүгдэрдэмидийн Гүррагчаа, дэслэгч генрал. БНМАУ-ын анхны Сансрын нисгэгч
    51. 1981.03.31 — Жанибеков, Владимир Александрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    52. 1981.06.08 — Устинов, Дмитрий Фёдорович, ЗХУ-ын маршал, БХЯ-ны сайд
    53. 1981.10.22 — Коваленок, Владимир Васильевич, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    54. 1981.10.22 — Савиных, Виктор Петрович, ЗХУ-ын Сансрын нисгэгч
    55. 1983.06.09 — Дамдины Намнан, хичлин, байлдагч (нэхэн)
    56. 1984.08.15 — Энхийн Шийлэг, байлдагч. Халх голын дайнд гавьяа байгуулсан учир.
    57. 1984.08.15 — Ванчинжавын Шарав. Их буучин. Халх голын дайнд гавьяа байгуулсны учир (нэхэн)
    58. 1985.08.31 — Түүвэйн Дүүдэй. Чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны учир.
    59. 1989.07.19 — Жамъянгийн Лхагвасүрэн, Хурандаа генерал, Халх голын дайнд гавьяа байгуулсны төлөө (нэхэн)
    60. 2009 он. Дугарын Гунгаа. Нисгэгч
    61. 2009.12.10 — Эрдэнийн Бат-Үүл. Ардчилсан хувьсгалд гүйцэтгэсэн үүргээр.
    62. 2014.09.03 — Пунцагийн Шагдарсүрэн. Халх гол, чөлөөлөх дайнд гавьяа байгуулсны төлөө.

     

  • Х.УЯНГА: ТЭНГЭРИЙН ХИШГИЙГ ТҮМЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦАЖ БАЙЖ Л ЖИНХЭНЭ БӨӨ БОЛДОГ1

    -Сүүлийн үед айл болгонд л онгод, тэнгэр буулаа гаж дуулдах болж. Өөрийн тань хувьд энэ тухай хэзээ хэрхэн яаж мэдсэн бэ?
    -25-ны жил ордог жил.., Цагаан сараас дараахан буюу ханш нээгдэх үеэс л эхэлсэн дээ. Хамаг бие сонин болоод… Ер нь багаасаа л бие эвгүй болоод байдаг байсан юм. Гэхдээ арван жилд байхад ч оюутан байхад ч орой үдэш гадуур дотуур орж гарахаар, гэртээ байсан ч гэсэн хий юм хардаг байсан.
    Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байсан. Бүр айхтар зэрэгцээ ертөнцийг харж мэдэрсэн үе бол аравдугаар анги төгсдөг жил. Зуныхаа амралтаар лагертаа гарчихсан байсан юм. Шинийн 15-ны үдэш цонхоор сарны туяа тусчихсан байсан үе л дээ.
    Санаандгүй цонх руу хартал хүн явах шиг болсон. Манай тэр хавиар орой үдийн цагаар хүн амьтан явах ямар ч нөхцөл боломжгүй газар. Анх хий зүйл буюу зэрэгцээ ертөнцтэй таарсан нь тэр үе байж гэж сүүлд л мэдсэн. Сонин юм шүү, тэглээ гээд айж эвгүйцээгүй. Одоо бодоход тэрнээс хойш тийм сонин мэдрэмжтэй болсон.
    Хүнтэй яриад сууж байхад, гэнэтхэн тийм үе, үелзэл гэдэг шиг тухайн хүний дотроо бодож байгаа бодол, гэнэтхэн миний толгойд ороод ирэх ч юмуу тайлбарлаж чадалгүй сонин сонин мэдрэмж төрдөг болсон. Түүнээс хойш хоёр сарын турш тасралтгүй өвдсөн дөө. Шөнө зүүд эвгүйцээд л, унтаж чадахаа больчихсон.
    Дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр хүн дараад эсвэл боогоод байгаа юм шиг бие их эвгүйцнэ. Тухайн үедээ өвдчихлөө гэж бодоод эмнэлгээр их явсан. Зүрх судас, тархины бичлэг хийлгэсэн ч шинжилгээний хариу ямар ч асуудалгүй эрүүл гэж гардаг.

    Би жаахан охинтой. Охиноо тэврээд зурагт үзээд эсвэл хөхүүлээд сууж байхад гэнэтхэн гар тавигдах жишээний Сүүлдээ хүүхдээ тэврч, хөхүүлж ч чадахаа байсан. Хэл ам дарвигнаад толгой эргээд ч байгаа юм шиг…
    Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй, тайлбарлаж боломгүй сонин мэдрэмжүүд төрөх болсон. Тэгээд эмнэлгээр яваад нэмэр болохгүй болохоор нь нөхөртэйгөө ярилцаад үзэж хардаг хүн дээр очьё гэж шийдэн таньдаг хүн дээрээ очсон.
    -Ямар хүн дээр очсон гэж. Аль чиглэлийн шашинд хамаарах вэ гэсэн үг л дээ?
    -Хадам аавын танил. Тэгсэн тэр эгч хараалгасан байна гэдэг юм байна. Манай хүн бид хоёрч бүр гайхаад, ямар юмных нь хараал, хэн яахаараа хараадаг юм бэ гээд сүйд болсон. Тэгсэн чинь, уучлаарай миний дүү, чамайг ахиад сайн татаж үзэхгүй бол нэг л биш байна гээд эрхи, хуураа татаад л байсан.
    Тэгсэнээ чи яах аргагүй онгодтой хүүхэд байна гэсэн.Тэр эгч дээр очих үед бие, оюун санааны хувьд их хүнд байсан л даа. Харахад зүгээр ч өөрөө хаана юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, биеэ захирах ч тэнхээгүй болчихсон байсан. Нөгөө эгч онгодтой байна энэ тэр гээд л…
    Тэгсэн чинь хамаг тархи толгой дүүрээд өөрийн эрхгүй нүд анилдаад явчихсан. Тэгсэн чинь манай нөхөрт, хурдхан архи сүүнд гараад ир. Эхнэр чинь болохоо байлаа гэсэн. Архи, сүү авчраад өргөөд л байх шиг байсан. Нүд өөрийн эрхгүй анилдаад, сонсоод байгаа мөртлөө биеэ захирч чадахгүй болчихдог юм билээ.
    Тэр явдлаас долоо хоногийн өмнө миний хоолой ямар ч шалтгаангүйгээр өвдсөн байсан юм. Тэгсэн нөгөө эгч чинь эрхээрээ нуруу руу ороолгоод нэг юм гуйгаад, надаас өөр хүнтэй юм яриад байсан. Би харж чадаагүй… Тэгсэн хэрнээ сонсох мэдрэмж байгаад байдаг. Одоо бодоход дээдэс онгодыг л тайтгаруулж байсан юм билээ.
    Тэр үед миний хоолой аймаар өвдөөд яг л хүн хоолой багалзуурдаад байгаа юм шиг амь тэмцээд. Хамаг бие сулбайгаад хөгшин хүн шиг ч юм шиг эсвэл дээрээс хүн дараад байгаа ч юм шиг дээшээ өндийх тэнхэлгүй болчихсон. Уг нь би тамхи татдаггүй.
    Гэтэл нөгөө эгч маань тамхи тат гээд миний огт мэдэхгүй хэлээр за та утаа нэр гээд л. Нөгөө тамхийг чинь жигтэйхэн булааж аваад л татсан. Хүүхнүүд чинь тамхийг хоёр хурууныхаа салаанд хавчуулаад л их маяглаж сордог ш дээ. Тийм юм байхгүй нөгөө тамхийг чинь булааж аваад л айхтар гүнзгий сороод…
    Юун хахаж цацах… Хэзээний тамхичин хүн шиг татаж эхэлсэн. Би дотор нь сонсоод байгаа хэрнээ яаж ч чадахгүй кино шиг л юм болоод байгааг мэдээд байгаа юм. Юу л болоод яагаад байгаагаа ч мэдэхгүй, за ингээд л галзуурдаг юм байж гэх бодол хамгийн түрүүнд толгойд буусан.
    Тэгсэн өнөө эгч, за буурай минь ингээд тайван сайхан байгаарай, ойлгохгүй удсан бол өршөөж хайрлаарай л гэнэ. Дандаа л уучлал хүсч, өршөөл ирээд л байсан. Би бол учрыг нь ч олохгүй. Энэ авгай чинь юу гээд солиороод байна аа гэж дотроо бодоод байдаг. Тэгсэн хэрнээ биеэ дийлэхгүй.
    Босч чадахгүй, биен дотор нэг хүн орсон байгаа нь мэдрэгдээд байдаг. Нөгөө тамхийг чинь айхтар татаад л, нөгөө над руу орчихсон хүн чинь цурхиртал уйлаад л байна. Надаас бол уйлах ч тэнхэл гарахгүй байгаа юм чинь. Тэгж байгаад би өөрийнхөөсөө огт өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг байгаа.
    -Ямар?
    -Яг 60,70 гарсан өвгөний хоолой надаас гарсан. Нөгөө эгч ч өршөөгөөрэй аль аймгийн ямар гаралтай энэ тэр гэж асуугаад… Тэр өвгөн баруун зүг л гэхээс яг тэр аймаг гэдэг ч юм уу нарийн зүйл хэлээгүй. Энэ бүхнийг би сонсоод л суугаад байгаа хэрэг шүү дээ. Өвөө айхтар уйлж байснаа тас тас хөхрөөд тэгснээ дахиад л уйлаад л…
    Би дотроо ингээд л галзуурдаг юм байж дээ. Амьд явсаных элдвийн юм үзэх нээ гэж бодоод л байгаа юм. Тэгсэн нөгөө эгч, чи сайхан онгод тэнгэртэй юм байна. Би чамайг барж дийлэхгүй, чамайг багш дээрээ аваачина гэсэн. Одоо бодоход тэр хүн бид хоёрт маш их тус хүргэсэн.
    Одоо хүний ертөнцөд байхгүй бурхан болчихсон л доо. Тэгээд багш дээр нь яваад очтол Золзаяа гээд залуухан хүүхэн байж байна Тухайн үедээ бид хоёрт бөө удганы талаар ямар ойлголт ядаж төсөөлөл ч байгаагүй. Тэр эгчийн ажлаас багшийнх нь гэр хүртэл хоёр км зайтай.
    Тэр бага зайг машинаар туулах ахархан хугацаанд хүний сэтгэл зүйгээс гардаг ямар характер байдаг юм бэ, тэр бүгд л гарсан. Нөгөө эгч миний хажууд суугаад, манай нөхөр жолоочийн хажуу сандал дээр суусан байсан юм. Би ч нэг уйлаад л инэгээд л их сонин мэдрэмж төрж байсан даа.
    Манай нөхөр гайхаад, ээ бурхан минь энэ чинь галзуурч байгаа юм биш байгаа гэсэн харцаар хараад л байсан. Тэгээд л багшийнд ирсэн. Хашааных нь хаалгаар орж чадахгүй өвдөг сөхрөөд уначихсан. Нөгөө эгч манай нөхөртэй хамт хоёр талаас чирээд тахилын гэр рүү явж орсон.
    Тэгсэн багш гаднаас орж ирээд шилэн хүзүүн дээр дарж үзснээ гурван удаа харваад орсон байна ш дээ. Энэ хүүхэд бүр болохоо байлаа, үхлээ гэж байна Би бие дээрээ мэдэрсэн хэрнээ л юу вэ үхсний чинь харваад орох, юу балайраад байгаа хүүхэн бэ гэсэн шүү юм бодогдоод бас мухай хараад суугаад байгаа юм.
    Золзаяа багш онгодоо буулганаа гээд онгодоо буулгасан чинь нөгөө өвгөн чинь нөгөө эгч дээр буугаад л… Айхтар догшин онгод шүтээнтэй хүүхэд байна, гурав хоногийн дараа чанартай. Тэр үдэш хамт явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол амиа алдлаа гэсэн.
    Тэгсэн нөгөө буусан онгод маань за энэ чанар дээр амжих үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Хажууд нь би завилаад суучихсан байсан юм. Миний онгодтой л ярьсан байх. 21 хоног гэсэн чинь зүгээр сууж байсан хүн чинь хэдэн тийшээ намираад нахилзаад уначихлаа. За 21 хоног гэвэл наад хүүхэд чинь тэвчихгүй юм байна.
    14 хоног гэсэн дахиад л нахилзаад уначихлаа, долоо хоног гэсэн дахиад л саваад уначихлаа За гурван хоног гэсэн чинь овоо тогтлоо. Тэгээд яахав дээ, гурав хоногийн дотор юмаа бэлд. Гэр орон, ах дүү, садангаа дуудаж ир, чи яах аргагүй удган болох ёстой хүүхэд гэсэн. Сонин юм билээ.
    Бие дээрээ тийм мэдрэмж аваад хүмүүс тэгж хэлээд байхад ч итгэдэггүй юм билээ. Тэгээд надад нэг эрхи, толь өгсөн. Онгод тэнгэрт чинь буудал суудал гэж юм байдаг, тэрийг нь бичиж ав, өмсгөлийг нь бичиж ав гэсэн нөгөөдүүлийг нь бичиж аваад гэртээ харьсан. Бие ч харьцангуй дээрдчихсэн. Тэгсэн атлаа итгэл байхгүй л байгаа юм.
    -Сонин юмаа тэгээд яаж итгэл төрөв дөө?
    -Овоо гайгүй байж байснаа орой нь бас л эвгүйтээд эмнэлэг эрүүл гэсэн хүн чинь өнөө эгчийн багшид л хандаж байгаа юм чинь… Хурдан наашаа аваад ир наад хүүхэд чинь болохоо байлаа Хэлээд байхад итгэлгүй байгаад байх юм.
    Гурав хоног тэсч чадахгүй нь..Одоо уг наана гэдэг юм байна Тэгээд л уг наах үйлийг хийлгэсэн дээ. Багшийнхаа онгодын өмсгөлийг өмсөөд хэц, хэнгэрэг бүгдийг нь барьж аваад л уг наалгах ёсолгоо хийсэн.
    -Ямар ч бэлтгэлгүй онгод тэнгэрээ хүлээж авчээ. Анхны сэтгэгдэя ямар байв?
    -Үнэхээр эвгүй байсан. Гар хүртэл хүнийх юм шиг л санагдаад… Өнөө хэцийг чинь хачин сурамгай барьж байнаа Яг тэр үйл явдлыг болж байхад манай нөхөр, миний доод талын эрэгтэй дүү хоёр хамт байсан. Манай хоёр хажуугаас хараад, за энэ Уянгаа яах бол гээд л ажаад сууж байсан хэрэг.
    Тэгсэн хэцийг нь бариад л малгайг нь өмсөөд л… Би дотроо мөнхийн айдастай тэгсэн атлаа тэр бүгдийг хэзээний мэддэг юм шиг л байсан. Тэгтэл ч нөгөө өвгөн чинь тас гээд л биен дээр суурьтай ороод ирсэн. Дахиад л уйлаад эхэллээ нөгөө өвгөн чинь. Нэг инээгээд л, нэг уйлаад л байсан.
    Одоо бодоход тэр өвгөн их л хэцүү байдалтай байж байгаад ашгүй ингээд хөрсөндөө буугаад ирлээ. Энэ олон хүүхдийн буян заяаг түгээх үйл минь дөхөж ирлээ гэж бодоод баярлаад л уйлаад байсан юм байна лээ. Нөгөө өвгөн асуулаа. За миний удмын хүүхдүүдээс хэн байна гэж.
    Танай удмын хүүхдүүдээс танай улаачийн төрсөн дүү, нөхөр хоёр нь байна. Тэгээд манай дүүтэй золгоод манай дүү ч өвөө энэ тэр гээд л уналаа. Тэгсэн би дотроо, инээд хүрээд, өвөө энэ тэр гээд байхаар нь сонин санагдаад боддоггүй. Цай ууж, тамхи татаж байгаа энэ тэр нь яг өвгөний үйлдэл.
    Миний үйлдэл гэхээр юм юу ч байхгүй. Манай дүү “өвөө минь би таны улаачийн чинь төрсөн дүү нь байна гээд л дүүгийн толгой тархийг нь үнэрлээд л, мөр энэ тэрийг нь илээд байхаар би өөрөө жүжиглээд ч байх шиг санагдаж байж билээ.
    Дашрамд сонирхуулахад манай дүү хоёр хоногийн өмнө харих гээд автобусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгтэл замын хажуугаар явж байсан хэдэн сахилгагүй, согтуу банди нар манай дүүгийн хамрыг нь мурийтал нь цохисон байсан. Өөрөөсөө жаахан хүүхдэд цохиулаад хамар нь далийчихсан байсан юм.
    Нөгөө өвгөн, за хүүгийнхээ самсайг тэгшилж, гоо болгоно гээд л их олон юм ярьсан. Тэр өдрөө манай дүүгийн хамрыг тэгшилчихсэн. Манай дүү, яанаа өвөө цус гарчихлаа ш дээ гээд байсан. Миний инээд хүрээд гайхаад л, хэлэхийн арга байхгүй сонин байсан. Тэгж байгаад за өвөө нь мордлоо гээд явсан.
    Багш маань та хэдэн удаа буух юм бэ гэхэд гурван удаа бууна гээд л мордлоо гээд л явсан. Би дотроо сониуч зан ихээр хөдлөөд… Хэц энэ тэрээ нүдээд мордоод явчихангуут бүх бие нээх сайхан тайвшраад биенээс нэг том юм гараад явчихсан ч юм шиг санагдаад л сэтгэлзүйн хувьд тайван сайхан болчихсон.
    -Тэгээд яав?
    -Шууд дүүгийнхээ хамрыг харсан. Үнэхээр тэгширчихсэн байсан. Манай багш ” За чи харав уу танай онгод чинь анх бууж ирсэн өдрөө дүүгийн чинь хамрыг тэгшилчихлээ, хамар тэгшилнэ гэдэг амаргүй биз дээ гэж хэллээ. Би ч тийм л дээ гэж бодсон хэрнээ, гэхдээ л гэдэг бодол байгаад байгаа юм.
    Багш одоо гурван удаа бууна гэсэн шүү гэж байн байн сануулаад л… Бид өөрөө юун буух энэ тэр гэсэн шүү юм бодоод байж байтал дахиад л хүзүүн дээрээс нэг юм дараад авах шиг болсон. Сүүлд мэдэх нь ээ, шахаа гэдэг нь байсан юм байна лээ. Буух гээд л шахаад байна. Тэгээд яахав, өнөөх өвгөнөө буулгалаа.
    Буугаад ирэнгүүт л мөрөн дээр тээглээд байсан юм чинь байхгүй болчихдог. Тэгээд баахан юм яриад л байсан. Хөрстөд маш олон онгод шүтээнүүд удам болгонд буух ёстой. Хамгийн гол нь зөв зүйтэй сайхан хайрлаж буулгаарай гээд л…
    Манай онгод буух болгондоо зөв зүйтэй үг хэлж, сургааль үг хэлдэг. Ойлгохгүй юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд л гурван удаагийн буултын дараачаас бөөгийн амьдралд орсон доо, би.
    -Бөө болохоор энгийн амьдрал их өөрчлөгдөх үү. Ялгаа байх уу гэсэн үг л дээ. Янз бүрийн дэг ёс сахих гээд л?
    -Удган болсноосоо хойш зөндөө хүнийг эдгээж,бариа хийн, үзэж харж байна. Сонин сонин юм зөндөө л болсон. Эхэндээ итгэхгүй байх асуудал байсан ч одоо эргэлздэггүй. Улаачаараа дамжуулан өвдсөн зовсон хүмүүст тусал. Өөрийн зөн совинг мэдэр.
    Тэнгэрээс чамд ямар мэдээлэл өгч байна вэ, тэрнийгээ харамгүй гаргаж сур. Хүн нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг гэдэг дээ.Тэгэхээр тэр ганц хувийн авьяасаа хөгжүүлж, тордож байх хэрэгтэй. Хичнээн авъяастай байлаа ч зүгээр суугаад байвал ямар хэрэг байх вэ.
    Зовж зүдэрсэн хүмүүст туслахгүй, тэнгэрээс заяасан чадвараа ил гаргахгүй нуугаад байж болдоггүй юм билээ. Харин ч эсрэгээрээ ил гарч, олон түмэнд туслах том үүрэгтэй болсон. Юуг нь нуухав. Эхэндээ их эргэлзээтэй байсан. Наадах чинь худлаа худлаа гээд л… Хамаатан садан.найз нөхөд эргэн тойрны хүмүүс ойлгохгүй.
    Яг миний үзсэн амьдралыг мэдэхгүй учраас сүлжээ, худлаа гэдэгл байсан даа. Тэгээд байхаар хүн чинь нээрээ юу билээ гэж бодно. Нөгөөтэйгүүр дэвэрсэн сэтгэлийг нураагаад байхаар цаг хугацаа харуулна биз гээд өөртөө итгэх итгэлээ нууцлана.
    Иймэрхүү байдлаас болоод онгодыгоо, надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг нурааж, урмыг хугалах явдал зөндөө гарсан. Гэхдээ одоо үнэхээр чин сэтгэлээсээ надад туслаачээ гэсэн хүн ирвэл чин сэтгэлээсээ тусалдаг. Хамгийн гол нь намайг тоогоод, онгод буугаад ирсэн.
    Үүний цаана маш том чадвар байдаг юм. Чадвараа олны тусын тулд зориулах ёстой. Үнэхээр эдгэхгүй өвчин тусч, шаналсан хүмүүс зөндөө ирсэн. Тэр болгоны тоог бичдэггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 100-аас даваад явчихсан байхаа, ямартай ч…
    -Гадуур сайн муу олон бөө байх юм. Нөгөөтэйгүүр хүн чинь гарах гарцгүй болохоороо бөөд ханддаг. Өнөөдүүл нь айхтар хатуу үнэ хэлээд суучихдаг. Ерөнхийдөө бизнес болчихоод байх шиг санагддаг. Ингэхэд өөрөө ямар өртгөөр хүнд тусалж, засал хийдэг юм бэ?
    -Ийм асуудал миний амьдралд ч тохиолдож байсан. Хүний зовлонг авч, гарзынх нь үүдийг хаагаад байхад гар хүндрүүлэхгүй байж болохгүй гэж дийлэнх хүмүүс ярьдаг л юм. Мэдээж улаач ч гэсэн энэ нийгэмд эгэл хүмүүний амьдралаар амьдардаг. Хүн л юм чинь амьдралтай, үр хүүхэдтэй, ар гэртэй.
    Өөрийн гэсэн амьдралтай учраас бусадтай л адил идэж ууж, өмсөж зүүнэ. Би өөртэйгөө ижил үзэж хардаг хүмүүстэй уулзаж туршлага солилцож үг сонсдог л юм. Тэд ч чи өргөл, барьц ав л гэдэг байсан. Нэг хэсэг энэ замаар явсан. Үнэ тариф ч тогтоосон. Тэгсэн онгод тэнгэр маань, чи өөр хүн шүү дээ.
    Чи тэнгэрийн онгод буулгаж, зон олонд буянаа түгээх ёстой хүн. Тэнгэрээс өгсөн чадварыг үнэлэх ёстой юу, үгүй юу гэдгээ өөрөө тунгаа гэж хэлсэн. Би ч тэр үед тариф тогтоох ёстой юм байна ,өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж бодсон. Их буруу ойлгосон юм билээ. Гэтэл үгүй юм байна.
    Тэр болгоны нарийн ширийнийг цаг хугацаа өнгөрөх тусам онгод минь надад ойлгуулсан. Хүмүүс сэтгэлээрээ буян үйлдэх хэрэгтэй, хатуухан хэлбэл эрхтэй юм билээ. Угаас өөрт тусалсан хүний алгыг тэнийлгэх ёс байдаг шүү дээ. Ямартай ч би энэ чадварыг дамжаанд явж, сургуульд сураад олоогүй.
    Тэнгэрээс хүнд туслаач, олон түмэнд буянаа түгээгээчээ гээд хүрээд ирсэн. Миний ээж, эмээ хоёр гартаа байгаа чадвараа хүмүүст түгээж яваагүй ч ойр тойрныхоо хүмүүсийг анагаагаад л явж байсан. Манай буурай эмээгийн хувьд бөө байсан юм билээ. Олон хүнд тус дэмээ түгээдэг байсан гэдэг.
    Миний хувьд тариф тогтоохоо больсон. Гэмээ ухаараад… Хүн чинь их сонин амьтан. Би ч гэсэн сүүлийн үеийн нийгмийн бүтээгдэхүүн учраас л нэг үе тариф энэ тэр гээд дэмийрч явсан хэрэг. Одоо бол ойлгосоон.
    Хамгийн гол нь миний хийж өгсөн юмыг яг хэлсэний дагуу хийгээд, чин сэтгэлээсээ хандаад буян болох юм бол болоо. Бусадтай адил тариф тогтоох ёсгүйн юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
    -Улаач хүн олон түмнийг анагаах ёстой. Тэр үйлээ хийхгүй бол бие нь өвддөг. Эмнэлгээр яваад ч оношлогдоггүй гэсэн үнэн үү?
    -Харин тэгдэг юм билээ. Сонирхуулахад над дээр нэг ямар ч эмчилгээгүй болсон хүү ирсэн. Солонгос руу 70 мянган доллараар явж эмчилгээ хийлгэж байж л эдгэнэ гэсэн оноштой. Тэр хүү миний онгод бууж ирсэн үед надаар дамжуулж бариа хийлгээд гурван сар гам барьсан. Одоо зүгээр болчихсон шүү.
    Эхэндээ би чадах уу гэж боддог байсан бол сүүлдээ эдгэрээд талархаад эргээд хүрээд ирэхээр нь баярладаг болдог юм билээ. Тэр ч утгаараа тэнгэрээс ирсэн чадварыг олон түмэндээ хүргэхгүй нуугаад байж болохгүй. Хэрвээ засал буян бариа хийхгүй байгаад байвал бие өвдөөд л эхэлнэ.
    Хамаг бие хөндүүрлээд, толгой тархи эргээд сонин болоод байдаг юм. Тэрийг хүнд ойлгуулах хэцүү л дээ, их зовиуртай болдог. Ажиглаад байхад тэнгэрээс ирсэн энерги нь хуралдаад байдаг юм шиг байгаа юм. Тэр их энергээ гаргахгүй болохоор өөрт сөргөөр нөлөөлж сэтгэлзүй болоод бие махбодь хэцүү байдалд ордог.
    Х.Уянгатай хөөрөлдсөн яриа ийм буюу.

  • Гал ус мэт харшсан газрын маргаан луйврын үнэн төрх

    Харамсалтай нь даанч тэгж чадсангүй. Төрийн нэр барьсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд тэдний гар хөл бологсод нийлж хавсарч хавсайдаад “Газрын луйвар” хэмээх сүлжээг бий болгож, “хуулийг гууль” болгох их аян олон жил өрнөж байна.
    Өнгөн дээрээ хууль ёсны мэт харагдах боловч ачиртаа хүрэхээр булхай луйвар, төрийн нэрээр хийж болох аль муу муухай бүхний цуглуулга болсон хөлгүй намаг тэнд үүсээд удлаа. Үүнээс болж санхүүгийн боломжтой болчихсон, томоохон бүтээн байгуулалт хийх чин хүсэлтэй шударга хүмүүс түүнийг нь мэдэлгүй гэгээн сайхан зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдлөө дэнгийн гэрэлд өртсөн эрвээхэй мэт шатаалгаж, үгүйдээ л хуйхлуулж хохирсон нь дэндүү олон. Үнэхээр эмгэнэлтэй.
    1. Хуулийн дагуу олгогдсон газар эзэмшлийн эрх
    Түүний нэг бодит жишээ нь орон сууц, үйлчилгээний цогцолбор барих 25.0 га газрыг 3,3 тэрбум төгрөгөөр худалдаж аваад өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирч яваа “Богд-Асар” ХХК юм.
    Газрын маргаан луйвар хэрхэн өрнөдгийн тод жишээ болгож энэ түүхийг товч тоймлоё. Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 511 тоот захирамжаар “Богд-Асар” ХХК-д орон сууц, үйлчилгээний цогцолборын барилга байгууламж барих зориулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын замын уулзварын зүүн урд талд 25.0 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ”Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, газар эзэмших эрхийн 0141783 тоот гэрчилгээг 2007 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 10 жилийн хугацаатайгаар олгожээ.
    Энэ бол 2006 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 267 тоот тогтоолоор батлагдсан орон сууцны “Буянт-Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлын нэгээхэн хэсэг байв. Нийслэлийн ЗДТГ, компани хооронд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, олгосон газар дээрх бүтээн байгуулалтыг “Богд-Асар” ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр 10 жилийн хугацаанд хийж дуусгах, тэнд баригдсан орон сууцны нийт ашигтай талбайн 2 хувийг нийслэлд үнэгүй, 10 хувийг барьсан үнээрээ шилжүүлэн өгөх үүрэг хүлээжээ. Газрын төлбөрийн нэгжийн үнийг 132 төгрөгөөр тогтоов.
    2012 он боллоо. Орон нутгийн сонгуулийн дараа Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулах, тэгэхдээ дуудлага худалдааны анхны нэгж үнэ төлсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаадахав. “Богд-Асар” ХХК Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгийг Захирамжид заасны дагуу 2013 онд бүрэн төлжээ. Мөн газрын төлбөр 66 сая төгрөгийг тогтмол төлж байв. Нийслэлийн Өмчийн харилцааны газар “Иргэн, хуулийн этгээдэд барилга байгууламж барих болзолтойгоор газар эзэмшүүлэх гэрээ”-г 2013 оны 11 дүгээр сарын 8-нд “Богд-Асар” ХХК-тай байгуулж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгов. Ийнхүү бүх зүйл ном журмын дагуу явж байтал гэнэт асуудал гарлаа.
    2. Худал үнэн холилдсон хэрүүл маргаан
    “Богд-Асар” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг хуулийн дагуу олгосноо Нийслэлийн ЗДТГ хоёронтаа баталгаажуулж, компани зохих төлбөрөө 100 хувь хийсний дараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт “Архитектур төлөвлөлтийн даалгавар” авахаар хандав. “Богд-Асар” ХХК-ийн барилгажилтын төслийг 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжин Архитектур төлөвлөлтийн даалгавар бичихээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас лавлагаа автал “Богд-Асар” ХХК-ийн эзэмшлийн газар бүртгэлгүй байна, тэдний эзэмшлийн газар “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэр дээр байна гэх асуудал гарч ирлээ. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газрын кадастрын мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг 2014 оны зургадугаар сарын 4-ний өдөр хуралдаж, “Богд-Асар” ХХК-ийн нэгж талбарыг Кадастрын мэдээллийн сангаас устгачихсан байжээ. Газрын маргаан луйвар ингэж эхлэв. Хэргийн учир нь, “Туурайн төвөргөөн” ХХК нь Хан-Уул дүүргийн 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 140.0 га газар эзэмшиж байсныг 10 дугаар хороо болгож, Кадасртын мэдээллийн санд буруу бүртгэснээр давхцал үүсгэн “Богд-Асар” ХХК-ийг газаргүйдүүлэх “операци” төлөвлөгөө ийнхүү хийгджээ.
    Мөн “Богд-Асар” ХХК газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэдгээр тэд өөрсдийгөө зөвтгөв. Хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаснаа “Богд-Асар” ХХК шүүхээр нотолчихлоо. Гэтэл “Богд Асар” ХХК-ийн Орон сууц, үйлчилгээний цогцолбор барих зориулалттай 25.0 га газрыг луйвардах замаар эхлүүлсэн газрын маргаан шүүхийн гурван шат дамжиж, дээш доош шидэгдсээр нэлээдгүй хэдэн жил болж байна. “Туурайн төвөргөөн” ХХК 10 дугаар хороонд газар эзэмшиж байгаагүй, тэдэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж байгаагүй гэдгээ Анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Нийслэлийн газрын албаны ажилтан нотлов. Газрын албаны тухайн асуудлыг хариуцсан хүний нэрийг бичиж, өөр хүнээр гарын үсэг зуруулсан гэдгээ “Туурайн төвөргөөн” ХХК ч хүлээн зөвшөөрчээ. Мөн хоёр компанийн газар анхнаасаа давхцаагүйн нотолгоо нь хороо байршил өөр, газрын төлбөрийн хэмжээ ондоо байгаагаас тодорхой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын төлөөлөл шүүхэд мэдүүлсэн байдаг. “Богд-Асар” ХХК Хан-Уул дүүргийн тухайн үеийн 10 (одоогийн 8 дугаар хороо) дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 ам метр газрыг 132 төгрөгөөр тооцон газрын төлбөр төлдөг бол “Туурайн төвөргөөн” ХХК 80 төгрөгөөр тооцсон газрын төлбөртэй байдаг нь анхаарал татаж байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 216 тоот тогтоолыг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр гарч, “Богд-Асар” ХХК-ийн газрын эрхийн хугацааг сунгаж, шинээр ААН, байгууллагын газар эзэмших Эрхийн гэрчилгээг олгов.
    Энэ зуур талуудын маргаан үргэлжилж, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гол хариуцагчийн хувьд асуудлыг шийдэх үүрэг хүлээсэн ч “Богд-Асар” ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэрт авагдсан байрлалыг үл хэрэгсэх хандлага удаа дараа гаргаж байгаа нь үүний цаана тодорхой ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг байгаа гэх хардлага төрүүлж байна. Сүүлдээ улаан цагаандаа гарч, Морин даваан дахь таван иргэний эзэмшил газрыг оронд нь өгье, Богд уулын тусгай хамгаалалттай бүсэд газар олгоё, 21-р хороонд газар ав гэсэн саналыг “Богд-Асар” ХХК-д тавьж байгаа нь дуудлага худалдааны мөнгөө хуулийн хугацаанд нь төлчихөөд ажлаа эхэлж чадахгүй олон жил хохирч байгаа “Богд-Асар” ХХК-ийн хувьд хүлээж авах боломжгүй тохуутай санал юм. Ийнхүү “хуулийг уландаа гишгэж, луйврыг амьдралдаа хэрэгжүүлж буй нэг хэсэг нөхөд”-ийн хууль бус үйл ажиллагааны “золиос” болчихсон яваа “Богд Асар” ХХК-ийн газрын маргаантай асуудал өнөөгийн нийгэмд өрнөөд буй авилга, хээл хахууль, шударга бусын хонгил гээчийн сүүдэр ташиж байгаагийн нэг илрэл гэхэд хилсдэхгүй.
    3. Худлыг үнэн ялах цаг ирсэн хэмээх итгэл
    Нийслэл дэх газар олголтод хуудуу их байдаг нь бүхний мэдэх асуудал. Энд далд эдийн засаг, хууль бус ашиг орлого, албан тушаалын бизнесийн асар том “үүр уурхай” бий. Чин шударгаар бүтээн байгуулалт хийх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд тэрхүү будлианы золиос болж хохирсон нь дэндүү олон. Гэвч аливаа асуудал чинээндээ тулахын цагт “даравч дардайж, булавч бултайдаг” нь жам. Дуудлага худалдааны үнэ 3,3 тэрбум төгрөгөө тушааж, хуулийн дагуу газар эзэмшлийн эрхийн гэрчилгээгээ авсан ч энэ олон жил ажлаа хэвийн явуулж чадахгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар маш ихээр хохирч, эдгээр луйврын арга хэрэглэгдэж буй хэсэг бүлэг нөхдийн хөлд чирэгдэж байгаа “Богд-Асар” ХХК-ийн хувьд гомдолтой байх нь аргагүй. Яг ийм асуудалтай тулгараад яахаа мэдэхгүй байгаа, их бага хэмжээгээр хохироод үлдсэн, амьдрал ахуй, ажил бизнес нь доголдсон олон хүн байгаа нь мэдээж.
    Үнэн хэрэгтээ “Богд-Асар” ХХК газар зарж ашиг олох гээгүй, хууль ёсоо чанд мөрдөн ягштал баримталж, төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу бүтээн байгуулалт хийе гэсэн чин зорилго тэмүүлэлтэй явж ирснийг энэ өнгөрсөн 10 гаруй жил бэлээхэн нотолно. Гэтэл маргалдагч тал тухайн газрыг Сонгуулийн үеэр зарах оролдлого хийж, 1 га газрыг нь 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэн бусдад санал өгч, 2 га газрыг бусдад зарсан нь нэгэнт тодорхой болов. Газар эзэмшлийн маргаан, луйврын цаад талд хандлагын ийм том зөрүү гараад байгааг төр засаг ер нь анзаарч анхаарч байна уу? гэдэг асуултыг албан ёсоор тавимаар байна. “Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг”, хууль ёсыг чанд сахидаг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаг чин зүтгэлтэй иргэн болон ААН, байгууллагын эрх ашгийг хэзээ зөрчихөө болих вэ? Хууль бус гүжирдлэг байдлыг таслан зогсоож, шударга ёсыг нийгэмд тогтоох сайн цаг ирэх нь дамжиггүй.
    Газрыг төсөл сонгон шалгаруулалт эсвэл дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хуулийн заалттай байдаг. Гэтэл дуудлага худалдааны төлбөрөө бүрэн төлсөн компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг төсөл сонгон шалгаруулалтаар биш, дээр нь дуудлага худалдааны төлбөрөө барагдуулаагүй “Туурайн төвөргөөн” ХХК-д дээрэмдэн өгч байгаагийн цаана маш том ашиг сонирхол, луйвар булхай байгаа нь илт мэдрэгдэж байна. Кадастрын мэдээллийн санд бүртгэл давхцуулан будлиан хутгах нь жирийн нэг ажилтан зориглоод хийчих ажил биш. Төрийн байгууллагууд, нийслэлийн цогц бодлого шийдвэрийг үл тоомсорлож, ийм том хэмжээний газрын “дээрэм хийх зүрх зориг” эгэл жирийн ажилтанд байхгүй. Газрын алба, төрийн байгууллагууд, шүүх, прокурор хүртэл оролцсон ээдрээ маргааны цаад үзүүрт хуулиас давсан эрх мэдэлтэй хэн нэгэн албан тушаалтан, эсвэл хэсэг бүлэг этгээд сууж л байгаа. Юу үнэн энэ үнэн болчихоод байгаа нь нууц биш. “Чийгтэй хөрсийг лавхан ухвал ус гардаг”-ийн адилаар олон жилээр хуримтлагдаж, чинээндээ тулчихаад байгаа газрын асуудлыг түүн лүгээ адилаар лавхан хатгавал хэргийн жинхэнэ эзэн идээ бээртэйгээ цуг бүлт үсрээд гараад л ирнэ. Үүний төлөө л нийгэмд шударга ёсыг тогтоож, иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах гэж хууль хяналтын байгууллага ажиллаж, ард иргэддээ үйлчилдэг нь үнэн билээ.
    Улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхол гаарч, галзуурч байсан “зурвас үе”-ийг цэглэж, иргэддээ үйлчилдэг нээлттэй шударга төртэй болох цаг айсуй. 1990-ээд оноос хойш төрийн албан тушаал ашиглан бүх салбарт, хаа сайгүй дээрэм хийсээр ирсэн тогтолцоог илчлэх, идээ бээрийг нь шахах, шударга үнэнийг худал хуурмагийн дээр тавих цаг үе, “НИЙГМИЙН ЗАХИАЛГА” яалтгүй байна. Үүний нэг болох газрын хууль бус наймаа-луйвар түүнийг хамгаалдаг гаж буруу тогтолцоог илчлэх ҮНЭНИЙ ЭРЭЛД бүгдээрээ гарцгаая!
    Урианхан Б.Галаарид

  • Шашин гэж юу вэ?

    Энэ шашин гэдэг бол төр тогтож, улс байхын үндсэн гол асуудал мөн. Шашныг дотроос нь сахил санваараар хашиж, төрийг гаднаас нь хууль цаазаар засдаг бол, хүмүүн бодгалыг дотор сэтгэлийн чанар байдлын талаас нь шашны суртлаар, гадны биеийн ёс байдлын талаас нь төрийн цаазаар гэсгээж, тэгшлэн засна хэмээн судар шастирт номложээ. Энэ нь угтаа хүмүүн бодгалын сэтгэлийг засах, оюуныг нээхийн хоёр аргатай, нэг зорилготой үйл тул төр шашин хоёрыг шувууны хоёр далавч мэт тэгшид ихэрлүүлж, билгүний ир хурц, аргын мөөр зузаан илдээр мунхагийн бүдүүн гол модны үндсийг сая огтолж бармуй хэмээнэ. Энэ үүднээс ч шашингүйгээр төр, төргүйгээр шашин тогтох учиргүйг номлож, баталсан эртний дорно дахины хомт улсуудын төр шашныг хослон зохиож ирсэн үндэсний уламжлалыг улааны суртлын далан илүү жилийг төрөл арилжих хүртэл ор тас орхин огоорсноос өнөө гэнэт төрсөн нялх шашинд өлгийдөх өлгий, өсгөх эх аль аль нь байхгүйгээр үл барам, овоглох нэрлэх овог нэр ч бүдэг балархайболоод, цаашид ямар нүн болгож авах, эр цээл ирээдүй холын санаа зорилго нь тун бүдэг бүрхэг, асрах ачлах эцэг эхгүй өнчний маягаар арван насыг хүрэв.
    Төр хэдийгээр шашнаа бодлогоосоо холдуулж, ивээлээсээ гаргах тусам, төр хэдийгээр шашны, хүнийболон нийгмийн үүргийг өнгөрсөн далан жилийн үзэл суртлын хэмжүүрээр үзэх тусам, төр хэдийгээр манж нэрийн дорхи хятад түшмэлүүдийн шарын шашныг төрийг тогтоох хөлөг унаа болгож ашиглаж байсан тэр бодлогыг шүүмжлэх тусам, Бурханы шашнаар төрийн дөрвөн хөлийг бат суурилуулж, агсаар ирсэн эртний хаадын төрийн тэр бодлого, тэр бүх боломжоо төдий чинээгээр алдаж, өнөөгийн шашныг төрд хэрэглэх ухаанаасаа төдий чинээгээр холдож байгаа юм. Шашин нь хутагт хувилгаадад эзэнтэй, хутагт хувилгаад нь төрд эзэнтэй байж, шашин үндсээ хамгаалж, улс гэрээ тогтоож байсан нь өнөөгийн “Монгол Улсын үндсэн хууль”-ийн доторхи бие биенийхээ нүүр өөдөөс хэзээ ч харахгүй, гурван талаас нуруугаа харуулсан юм шиг шашин төрийн харьцааны гурван заалтаас огт өөр байжээ.
    Ардын хувьсгалын түүхэнд хувьсгалчийг нь яриад, хутагтыг нь хаядаг байсан бол, ардчиллын энэ үед хутагтыг нь яриад, хувьсгалчийг нь орхих болов. Бядуу миний үзэхээр бол хувьсгалч, хутагт хоёр, төр, шашин хоёр ижил тэгшээр төрийг тэтгэж, улсыг тогтоож явсан мэт байна. Ингээд бодохлоор Бурханы шашин хэмээх хүний болоод нийгмийн оюун санаа, улс төр, үзэл суртлын энэ их хүчтэй далд зэвсгийг зөвхөн ганц дундад зууны харанхуй үеийн мухар сүсгийн жишээ үлгэрт уяж, уран зохиол, урлаг мэтийн зүйлээр хөнгөн гоймоод үзүүлэн, ухуулж, ухааруулсаар ирсэн далан жилийн нэг бүхэл бүтэн үеийн буруу үзэлтнээс нь чөлөөлье. Нэгэн орны доторхи олон шашны асуудал ч чухамдаа монгол төрийн бодлогын дотор хэмээвч гадна байна. Ер нь улс гэрийн доторхи олон шашны урсгалыг эрхжүүлэн баталгаажуулсан өнөөгийн Монголын төрийн бодлого нь “XY зууны бага хаадын бутрал”, “XYII- XIX зууны Манжийн талхин дорхи 220 жилийн дарлагдал”, XX зууны эхэн мөчлөгийн Монголын сайн дураараа автономит эрхээ устгасан хэмээн өмнөх түүхээ яллан шүүмжилж ирснээс хэдэн хувь доор, чухамдаа өргүү догшин бух, галзуу согтонги заан, эмнэг ардгийн хөлөн дор өчүүхэн нялхыг орхиод, яаж гарч, яаж үрэгдэж дуусахыг, төрүүлсэн эх, төрсөн эцэг нь тэнсэн хараад зогсож буй мэт, улс гэрийн үндсэн эрх ашгаас урвасан ухаангүй ухваргүй явдал мөн.
    Хэл бичгийн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар

     

  • Ханш нээх өдөр шарил эргэдэг үү?

    Монголчуудад ийм зан үйл байсангүй ээ. Манай оронд хайрцаглаж, авсалж нутаглуулдаг тийм ёс тухайн үед байсангүй хийгээд эл тавих ёс ихэд арвин байж.
    Эцэг, эхийн газрыг 3 жилдээ нэг эргэдэг бөгөөд хүндлэн дээдэлж тухайн газрын онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж явдаг байжээ.
    Харин хөдөөлүүлсэн газарт очиж тахиж, тайлах ёс байсан хэдий ч тэр болгон хийдэггүй байв. Ард үлдсэн үрс хойчис нь муу дорой явах тохиолдолд тухайн хөдөөлүүлсэн газарт очихгүйгээр газрыг бараадуулж заларч зан үйл хийн аргадаж засал үйлддэг байсан.
    Хаврын энэ сар, өдрүүдэд байгаль дэлхий, газар шороо, ан амьтад сэрж хөдөлгөөнд ордог хийгээд далд хий биетүүд ч гэсэн сэргэж эхэлдэг тул юман бүрийг хий, хүр, оч гэсэн үг биш юм.
    Зүг гаргаж зүглэх нарт өргөл дээж барих өдрүүдийг учир мэдэх хүнээс сураглаж бурхан болоочдийг эргэн хүндлэх нь зүйтэй юм.

    Долоон Буурал Өвгөн

     

  • Хүнд насаа хэлдэггүйн учир1

    Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ. Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж. Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. “За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.

    Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралджээ. Түүнийг хараад нөгөө хүн “Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ. Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг. Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг. Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюуүхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ.

    Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж хэлдэг, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.

     

  • ЗУУН НАЙМАН НУУРААР ХҮРЭЭЛҮҮЛСЭН ОЙГОН ХАТАН ЭЭЖ

    Түүнийгээ дуу¬гар¬даг шар гээд хоёр хацраа түмбийтэл цэцэгний иш үлээж жигтэйхэн их баясдагсан. Бага нас минь ер нь өдөржингөө л голын захад цэнгэг усандаа шумбан наадаж цэцэг эрвээхэйтэй хөөцөлддөг ажилтай байжээ. Сумын төвийнхөө дээхнээс эхтэй Цоргийн гол Сант толгойн араар Гозгор, Барчигар уулсын урд талыг эмжин уруудсаар Ойгон нууртаа цутгадаг. Голоо дагаад айл саахалтаараа хотлон буусан мөөгөн цагаан гэрүүд гүүгээ барьж айргаа исгээд, ааруул идээгээ дэлгэн налайх нь цаанаа л дотно. Нутагт минь өдийд хаврын сар гараад хачин сайхан байгаад даа.
    Газрын холд ч гэлээ сэтгэлийн хойморт дэндүү ойрхон уул усандаа цагийн цагт цацлын сүүгээ өргөж тайтгардаг сэтгэл минь жаргалтай юм даа. Манай сум орой дээрээ овоо тахилгатай ар биеэсээ рашаан ундардаг Сант хэмээх толгойн өвөрт эргэн тойрон сүрлэг сайхан уулсаар хүрээлүүлсэн уудам хөндийд байдаг юм. Толгойн орой дээр гарахаар эргэн тойрны уул ус болон сум маань бүхлээрээ нүднээ илхэн. Сум дундын сургууль, эмнэлэг, цагдаагийн тасагтай, соёлын төв хүүхдийн цэцэрлэг, цахилгаан холбоотой төрийн болон хувийн хэвшлийн хориод байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байдаг товхийсэн төвтэй.
    Сумын урд талын сунайсан урт нурууг Хөдрөг гэх. Хөдрөгийн нуруу их олон амтай. Морь хашдаг, Нүхэн хад, Зүрх чулуу гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд элбэг бол баруун урдуураа ч Баянцагааны уулсын Улаагчны хавцал, Улаагчны элс, Хунт нуураар үргэлжилнэ. Баруун талыг Шар нуруу эзэлнэ. Сумын хамгийн өндөр цэг нь энэ нурууны Бээсийн овоо гэдэг. Шар нуруунд Сөрд мандааны хяр, Халзангийн даваа, Тогоон чулуу гээд хүн нь байтугай хүлэг нь буцаж гүйдэг алдартай газрууд бишгүй. Баян цагаан Шар нурууныхан хуучнаар Засагт ханы Сэцэн сартуулын хошуунд харьяалагдаж байсан сартуул түмний үр сад. Өнөөгийн Түдэвтэй сумын түүхийг харж байхад 1927 онд Завхан мандал сумын нутагт анх байгуулагдсанаас хойш салж нийлэн энд тэнд нүүж суусаар 1959 онд Нөмрөг сумын нутаг болох Цоргийн голын эхэнд Нөмрөгийн хойд талын гурван багтай хуучин Түдэвтэйн өрх малаа нийлүүлэн тоолуулж нэгтгэн суурьшсан байдаг. Миний багад манай сумын төвийн айлууд хашаагаа ижилхэн голдуу холтостой бөөрөнхий шургаагаар барьсан байдагсан. Хашаан дотор мөн тийм шургааган дөрвөлжин амбаартай. Би сав л хийвэл тэр амбаарынхаа орой дээр гараад хойшоох ихээ холдоо цэнхэртэн суврагалах хөх уулсыг ширтэн суудаг байж билээ. Баруун, зүүн Аргалант хэмээх тэр уулсын Тав¬сагт хөгшин аавынх маань өвөлждөг байсныг хожим нь мөн л тэр уулын Бумбатын булагт хөгшчүүлийг минь нутаглуулсныг дуулаад эцэг дээдэс, нутаг усны хүйн холбоо ямархан нарийн шижмээр холбоотойг ухаарч байсан даа.
    Аргалантаас зүүн хойгуураа Онц, Дааган дэл, Баян-Айраг уулсаар хүрээлүүлнэ. Баян-Айраг уул нь Ойгон нуурын хойт бие хэсэг. Нуур сумын төвөөс арван найман км-т оршдог. Ойгонд нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг. Олон зууны туршид халх Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний их тулалдаан болж байсан эртний түүхтэй энэ нуурын хөвөө үнэхээр үзэсгэлэнтэй. Нуу-рын урд Бөөрөгийн төв гэж газар байх. Овойж товойж тогтсон жижиг жижиг толгодын дунд том жижиг нийлсэн зуун найман нууртай гэж нутгийнхан ярьдаг. Эдгээр зуун найман нуурыг эмэгтэй лустай гэж хэлэгддэг Ойгон хатан ээжийн усан тахил нь гэж хүмүүс сүслэн итгэдэг юм.
    Нуурын тухай ам дамжин ирсэн хууч домог ч их. Эрт нэгэн цагт ангаж цангаж явсан бадарчин энэ хавиар явж байтал нуурын дэргэд гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл аагтай шаргал цай домбонд байсныг үзээд их л баярлаж цайг ууж тэнхрэн цааш явах¬даа эргэн эргэн хараад байтал нуураас нэгэн гоо бүсгүй гарч ирээд домбоо аваад орчихсон. Эргүү толгой би цайных нь оронд лусын зай хийчихдэггүй гэж ярьсан гэдэг домог сонссон. Нуурын урд хойд талаас түрж тогтсон уулыг урд, хойд Шанаа гэнэ. Шанааны овоогоо олон үеийн турш тахин шүтэж ирсэн ус нутгийн ахан дүүс маань сүсэг бишрэл ихтэй язгуурын шашинлаг түмэн. Аргагүй юм. Учир нь Ойгон нуурыг тойрон Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Арь гэгээн Б.Дамдин-чогдан, Гүн бандид гэгээн Ч.Жигмэджанцан, Бага бандид гэгээн Б.Чойгдамба нараасаа гадна шашны ловон, цорж, гавж мяндагтай эрдэм чадал их билэг авьяаст олон олон лам хуврагууд төрөн гарсан болохоор тэр юм. Ерөөс надад Ойгон минь ерийн нэг нуур биш ертөнцийн чинадын үнэн, далдын нууц увдисыг хадгалж оршоосон бурханы мэлмий шиг л санагддаг. Манай сумын Ойгон, Цорго, Аргалант, Баян-Айргаар нутагладаг багууд бол Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунд харъяалагдаж явсан хотгойд түмэн. Хотгойдын таван хошуу гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэгддэг Цогтой вангийн, Эрдэнэ дүүрэгч вангийн, Архай бэйсийн, Далай гүний, Мэргэн түшээ гүний эдгээр таван хошууг Чингис хааны арван тавдугаар үеийн Батмөнх даян хааны отгон ач Гэрсэнзийн удмынхан үе залгамжлан захирсаар 1921 оны ардын хувьсгалтай золгосон байдаг.

    Харин хоёр их хутагт маань хотгойд Гүн Загдсамбарын үед тодорсон бөгөөд тэдний ид ухаан сууж эхэлсэн цаг Монгол орны хамгийн эгзэгтэй, эргэлтийн үетэй таарч өөрсдийн оюун ухаан, эрдэм чадал бүхий л амьдар¬лаа улс орныхоо тусгаар тогтнол, эгэл олныхоо тусын тулд зориулан зүтгэсэн түүхэн гавьяатай. Халхын арван гурван тамгатай хутагтын нэг Ховдын хязгаарыг чөлөөлө¬хөд томоохон хувь нэмэр оруулсан 1911,1921 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан Жалханз хутагтаараа, Үндэсний хувьсгалчдын удирдагчдын нэг, Улиастайн сайд, Өмнөдөд дотоод яамны тагнуул¬чаар ажиллаж байх¬даа Банчин богд,Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж улмаар Чан Кайшитай зөвлөлдөн байж “Монгол бусад тусгаар тогтно¬сон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” гэж хүлээн зөвшөөрүү¬лэн Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимд уйлж суусан Дилов хутагтаараа ус нутаг байтугай улс Монгол бахар¬хахгүй байхын аргагүй, санахгүй байхын учиргүй ээ. Холыг харах нүдтэй хоёрыг тунгаах ухаантай баатарлаг дээдсийнхээ үйлсийг үргэлжлүүлэн төрийн жолоо атгалцах хотгойд, сартуул түмний түүчээ тасраагүй нь анхдугаар үндсэн хууль зохиолцсон Найдансүрэн мээрэн, Г.Наянбуу, аж үйлдвэрийн яамны дэд сайд, Завхан аймгийн дарга асан Б.Батжаргал, улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Б.Ламжав, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга асан Ц.Дүгэрсүрэн МАХН-ын дарга Г.Очирбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нараар үргэлжилсэн.
    Түдэвтэй сумаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт,гавьяат, эрдэмтэн докторууд хөдөө аж ахуй болон урлаг соёлын салбарын алдар цуутнуудыг энд бүгдийг нэрлэх гэвэл цаг цаас хүрэлцэхээргүй уртаас урт жагсаалттай. Утга зохиолын ертөнцөд үлдээсэн бүтээлтэй үнэлэгдсэн гавъяатай төрийн шагналт зохиолч Л.Ванган гуай минь, хөг аялгуу¬гаараа хорвоогийн олон өнгийг өөрийнхөөрөө тодорхойлж чадсан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан,”Өнөр бүл”-ийн өнөөх хөөтэй Ч.Алтан-Өлзий гавьяат,”Суварган цэнхэр уулс”-ын Солонгоороо хэдэн үеийн сэтгэлд хоногшсон гавьяат Н.Батцэцэг, манай циркийн алдарт ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат дуучин Б.Отгон, жүжигчин Л.Цэндсүрэн гээд авьяас билэгтнүүд ус нутгийнхаа дуудлагаар урлагийн тэнгэрт гялалзаж чадсаан. Эрдэнэт хүний биеийг олж, эцэг дээдсийн нутгийг онож төрнө гэдэг ховорхон олдох аз завшаан гэдэг дээ. Нутгаа санахаар ээжийгээ санадаг. Миний ээжийг Цэрэннамжилын Должинжав гэдэг эхээс зургуулаа. Том ах Ц.Галдандэмбэрэл нь сумын анхны Бадрал нэгдлийг үүсгэн байгуулалцаж даргаар нь ажиллаж байсан насаараа л сум орныхоо засаг захиргаанд удирдах ажил хийж явсан хүн бий. Дараагийн ах Ц.Лхамсүрэн эдийн засагч мэргэжилтэй аймгийн төвд хоршоодын холбооны дарга, Баянхайрхан суманд эдийн засагчаар ажиллаж байсан. Өдгөө ная гарсан хэдий ч хоёр нагац ах маань анууханаараа энх тунх сайн сууж байгаа. Ээж маань тухайн үеийн хөдөөний хүүхдүүдийн адилаар бага насаа мал дээр өнгөрөөж, бага сургууль дүүргэсэн гэдэг. Ээж надтай хүүхэд насныхаа дурсамжаас хааяа хуваалцана. Миний багад хүүхдүүд их ажилсаг зүгээр суухыг мэддэггүй байсан. Одооны хүүхдүүдтэй зүйрлэх аргагүй. Хааяа нэг малынхаа ажлыг эрт дуусгасан үедээ хотны хүүхдүүд нийлээд бөмбөг тоглохоор саахалтынх нь нэг хөгшин морьтой давхиж ирээд задарсан тархинууд шаагилдаад хийтэй шир тэнгэр лүү шидэж баяслаа гээд тараагаад хөөчихдөг . Тэр хөгшинөөс хүүхдүүд үнхэлцэгээ хагартал айна. Тэгэхээр манай ээж уухайс даа ганц болж үгэнд ордоггүй лүднүүдийг ахиад тогловол сайн элдэж өгч байгаараа гээд бахтай нь аргагүй инээж суудагсан мөн ч дэгтэй байсан байгаа юм даа гээд ярьдагсан. Бас соёлын довтолгооны үеэр байнгын бэлэн байдалд байж бүүр сар гарсан хойно ч шалгалт ирэх гэнэ гээд цагаан халаад өмсчихсөн саальчид гадаа зогсож байсан гэдэг хөгжилтэй яриаг нь мартдаггүй юм. Ээж маань нас биед хүрч айлын хүн болоод бид зургааг төрүүлж өсгөсөн. Би бага нь болохоороо ч тэр үү эрх, ээж амьтай гаравч оровч ээжийн хормойноос зүүгдсэн хөгийн л амьтан байж. Залуу идэр насандаа сумынхаа зочид буудал, эмнэлэгт ажиллаж хорвоогийн хагацлыг эрт үзэж ханиасаа хоцорсон ээж минь хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх айлын дайтай айл явах гэж ухаан, тэвчээрээр урагшаа харж амьдарсан жирийн л нэг эмэгтэй. Найман жилийн өмнө хорвоогийн хоосныг таниулж бурханы орноодоо заларсан ээжтэйгээ хамгийн сүүлд 2000 онд төрсөн нутагтаа очиж уул усандаа золгон, Улиастайн баярт оролцоод улмаар Отгон-тэнгэр хайрхандаа мөргөөд ирсэн. Сайхан ээжийн минь амьдралын түүхийг хадгалж нандигнасан нутагтаа зав л гарвал гүйгээд очих санаатай явдаг билээ найрагч охин чинь. Нутаг ижий хоёроо санахаар нулимс аяндаа дүүрээд ирэх юм даа.
    Үндэс бүхэн нь тарнийн шившлэгтэй өвс ногоо

    Уруудахын учиргүйг зааж өгсөж ургадаг

    Үзүүр нь тэнгэрийн зарлигтай өндөр уулс

    Буруудахын учиргүйг нууж завилж оршдог нутгийн минь тэнгэр нь илүү цэлмэг, газар нь дэндүү зөөлөн одод нь илүү тод байдаг аа. Нар сарны ээлжлэх орчилд намар, хавар, зун, өвөл солигдовч өнөөх л хэвээрээ өлгий¬дөн угтаж үдэн мордуулах амьдын диваажин алтан сайхан нутаг минь ард олныхоо зүрхний угаас алдуурах аргагүй аргамжаатай.
    МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Должинжавын ОЮУНДЭЛГЭР